71. Онгирсноос үүдсэн хор хөнөөл

Руою, Испани

Хэдэн жилийн өмнө би үе тэнгийн хэдэн ах эгчтэй хамт усалгааны үүрэг гүйцэтгэж байсан, тэд маш их урам зоригтой, хариуцлагатай, үргэлж бусдаар магтуулдаг байсан болохоор би тэднийг ихэд биширч, нэг л өдөр тэдэн шиг болоод, бусдаар хүндлүүлнэ гэж найддаг байлаа. Хожим нь би өөр чуулган руу шилжсэн юм. Төд удалгүй тэндхийн удирдагчийг хуурамч удирдагч гэж тогтоон, бодитой ажил хийгээгүйнх нь төлөө халж, оронд нь намайг чуулганы удирдагчаар сонголоо. Таньдаг ах эгч нар маань намайг зоригжуулж, “Бурхан чамайг өргөж байна, чи нандигнасан нь дээр дээ” гэж хэлсэн. Энэ үүрэг бол том хариуцлага гэдгийг би мэдэж байсан, тэгээд өөрийгөө батлах сайхан боломж гэж санагдсан даа. Хэрвээ сайн ажиллавал ах эгч нарт хүндлэгдэх байсан. Тэгээд би энэ үүргээ сайн биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж чимээгүйхэн шийдсэн.

Үүнээс хойш бүлгийн цуглаан болгон дээр би өмнөх удирдагч бодитой ажил хийгээгүйг задлан шинжилж, ихэвчлэн сөргөөр ярьдаг болж, хүн бүр тэр удирдагчид үнэхээр уурлаж байлаа. Үүнийг хараад би, ах эгч нар одоо хуурамч удирдагчдыг ялган таньж чаддаг болоод, бодитой ажил хийхийг надаас хүлээж байна гэдгийг үргэлж өөртөө сануулж, шаргуу ажиллаж, тэднээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд чармайх ёстой болсон. Чуулганы удирдагчийн хувиар би чуулганд хамгийн санаачилгатай байж, өөр хэнээс ч илүү их зовоход бэлэн, хэнээс ч илүү их золиос гаргаж чаддаг байх ёстой, шалгалт ирэх үед бусдаас илүү итгэлтэй байж, бусдыг сөрөг болох үед сөрөг болж болохгүй, чуулганд бүх талаар бусдаас илүү дээр байх ёстой, ингэвэл хүн болгон намайг байнга магтана. Ийм бодолд автаад би бүх бүлгийн цуглаанаар завгүй болж, өдөр бүр оройтож унтдаг боллоо. Заримдаа бусадтай ярилцаж байхдаа чуулганы ажлаар завгүй байгаагаа, хэчнээн оройтож унтаж байгаагаа зориуд хэлдэг байсан юм. Энийг сонсох үедээ тэд намайг маш хариуцлагатай, зовоход үнэхээр бэлэн гэж бодоод, өөрийгөө харж хандаарай гэж надад үргэлж хэлдэг, бас гэрээсээ амттан, идээ ундаа авчирч бэлэглэдэг байлаа. Тэдний нэг нь муу байр байдалтай байх болгонд цаг агаар ямар ч байлаа гэсэн, би дэмжихээр яаран очдог, цуглаан дээр ах эгч нарт тэр, тэр удаан хугацаанд сөрөг байсан ч намайг нөхөрлөсний дараа эерэг болсон гэж хэлдэг байв. Тэгээд хүн бүр намайг нас залуу хэр нь маш хайр халамжтай, тэвчээртэй гэж бодсон юм. Чуулганы ажлыг зохицуулахын тулд элсүүлэх боломжтой хүн гарч ирмэгц би сайн мэдээний санваартнаас тэдэнд нөхөрлөхийг яаран гуйж, заримдаа тэдэнд гэрчлэл хийхийн тулд би өөрөө ч явдаг байлаа. Сайн мэдээний ажил ахиц гаргаж эхлэхэд нэг цуглаан дээр би хүмүүст хандан, “Харав уу? Манай сайн мэдээний ажил өмнө нь сайн байгаагүй, харин одоо сар бүр хүмүүс Бурханы ажлыг хүлээн авч байна. Бид бүр ч их чармайлт гаргах ёстой” гэж хэлсэн юм. Тэгэхэд ах эгч нарт, би ирснээсээ хойш сайн мэдээний ажлыг гартаа оруулсан гэж санагдаад, намайг хүндэлж, бүр ч их шүтэх боллоо. Цуглаан дээр өөрийнхөө туршлагыг нөхөрлөх үедээ би эерэг оролтын зарим тохиолдлыг асар их онцолдог, хэрвээ завхралынхаа талаар хэтэрхий их ярих юм бол бусад хүмүүс намайг, асуудал гарах үед эмзэг дорой, биеийн хэмжээ багатай гэж бодоод хүндлэхээ болино гэж айсан болохоор яаж сөрөг, сул дорой болсон, эсвэл завхралаа яаж илчилсэн тухайгаа маш бага ярих хандлагатай байдаг байлаа. Яаж үнэнийг эрж хайж, Бурханы үгийг хэрэгжүүлсэн, үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэж, Бурханы удирдамжийг харсан талаараа бүгдийг нь ярьж, өчүүхэн хэсэг бүрийг нь заавал тоочдог байсан юм. Би удаан хугацаанд ингэж нөхөрлөсөн учраас бусад хүмүүс намайг үнэнийг эрэлхийлэхдээ сайн, хэрэгжүүлэлтийн замыг үргэлж олж чаддаг гэж бодоод, бэрхшээлтэй тулгарах үедээ надтай нөхөрлөхөөр эрмэлздэг болсон.

Хэсэг хугацааны дараа чуулганы ажил бүх талаар ахиц гаргаж эхэллээ, Хүмүүсийн итгэл өсөж, улам олон хүн үүргээ биелүүлэхийг хүсэх боллоо. Энэ амжилтыг хараад би чуулганы багана нь гэдгээ улам их мэдэрч, нуруугаа эгцлэн, хаашаа ч явсан бай, итгэлтэйгээр ярьдаг болж, өөрийгөө чуулганы удирдагчаар сайн ажилладаг, энэ байр суурийг хүртэх эрхтэй гэж бодсон юм. Бусадтай ажиллах үедээ би үргэлж манлайлж, тэднээс илүү дээр юм шиг онгирдог байсан болохоор хүмүүс намайг биширч, хэлснийг минь хийдэг байсан. Нэг өдөр бид цуглааны байшин түрээслэх ёстой болж, надтай хамт ажилладаг байсан ах, санваартан хоёр байшин үзэхээр явахад би: “Ийм чухал зүйлийг би шийдэх ёстой. Намайг өөрөө ч хараагүй байхад та нар үүнийг шийдэж болохгүй” гэж бодсон юм. Үнэндээ энэ ах надаас ахмад, илүү туршлагатай болохоор тэр байшин тохирох эсэхийг надаас сайн мэднэ гэдгийг би дотроо мэдэж байсан ч өөрийнхөө ухаантай гэдгийг яаж харуулах тухай л тархиа гашилгаж, “Байшин түрээслэх үед бид өөр ямар деталь, асуудлыг авч үзэх ёстой билээ?” гэж бодоод зарим асуулт тавьж, тэднээр улам их юм лавлууллаа. Эцэст нь тэр байшингаас зарим нэг асуудал олдож, үүнийг олж мэдээд хамтран зүтгэгчид маань “Бид маш их ичиж байна. Чамаас ахмад мөртөө бид юмыг чам шиг анхааралтай авч үзсэнгүй” гэсэн юм. Энийг сонсоод би өөрөөрөө маш их бахархаж, тэр үеэс хойш хүн болгон надаас асуулт асууж, юм хэлэлцэхээр ирдэг боллоо. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр надтай хамт ажилладаг хүмүүс бага зэрэг идэвхгүй болж, бүх зүйл дээр саналаа хэлэхийг минь хүлээж, надад улам их найдаж эхэлсэн юм.

Аажмаар хамтран зүтгэгчдийн маань дунд миний нэр хүнд улам бэхжиж, том ч бай, жижиг ч бай, чуулганы бүх асуудал дээр шийдвэр гаргах боллоо. Ах эгч нар бэрхшээл болгон дээр өөрсдөд нь нөхөрлөл хийхийг надаас хүсэж, би өөрийгөө чуулганд чухал хэрэгтэй гэж бодоод, өөртөө үргэлж маш сэтгэл хангалуун байсан юм. Заримдаа би, хүндлэгддэг хүмүүст золгүй явдал тохиолдоно гэж бодоод сэтгэл тавгүйтэж, өөрөөсөө: “Хүн бүр намайг маш их хүндэлдэг—би замаа алдчихсан уу?” гэж асуудаг байлаа. Гэхдээ тэр үед, “Би бол удирдагч. Асуудал гарвал ах эгч нар над дээр ирэх ёстой. Тэдний зарим асуудлыг шийдвэрлэхэд би тусалж чадна. Тэд надад найдах нь хэвийн зүйл! Өөрт нь тусалдаг хүнтэй хамт байх дургүй хэн байх билээ?” гэж боддог байлаа. Ингээд Ариун Сүнсний зэмлэл, анхааруулгыг үл тоож, өөрийнхөө байр байдлыг болон алхаж байгаа замаа шинжлэхийн оронд хуучин буруу замаараа үргэлжлүүлсээр, Бурхан намайг цээрлүүлж, сахилгажуулах үед л хөшүүн зүрх сэтгэл минь сэхээрч эхэлсэн.

Нэг өглөө сэрээд би зүүн нүд минь үнэхээр их өвдөж байгааг мэдлээ. Нүднээс нулимс гоожиж, толинд харахад нүүрний минь зүүн тал бүхэлдээ хөшсөн байв. Би нүдээ аньж, амаа хөдөлгөж чадахгүй, юу болоод байгааг огт мэдсэнгүй. Үдээс хойш нь цуглаан дээр нэг эгч намайг хараад цочирдож, нүүрний саажилт болохоор даруйхан эмчлүүлэх хэрэгтэй гэж хэллээ. Хэрвээ оройтох юм бол миний нүүр хэзээ ч хэвийн болохгүй байх байв. Энэ жинхэнэ цохилт болж, оюун ухаан минь таг хоосорсон юм. Би ийм залуу байж яахаараа ийм өвчин тусдаг билээ? Хэрвээ эгчийн хэлсэн үнэн байгаад, миний нүүр муруй болбол яаж үүргээ гүйцэтгэх юм бэ? Яаж хүний нүүр харах юм бэ? Би цочролд орж, дараа нь зүрх сэтгэл минь сул дорой болж эхэллээ. Бусад хүмүүс бүгд миний өвчнийг хэлэлцэж байсан ч оюун ухаан минь бүрэн үймэрч, надад ямар ч эрч хүч үлдээгүй юм.

Тэр өдөр яаж харьснаа ч мэдэхгүй, Бурханд залбирахыг хүссэн ч юу хэлэхээ мэдээгүй. Зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханы хүслийг эрж хайхад намайг залж чиглүүлээч гэж Бурханаас гуйсаар л байсан юм. Гэнэтхэн Бурханы үгийн магтан дуу санагдлаа: “Өвчин зовлон нүүрлэх үед үүнийг хэрхэн туулах ёстой вэ? Бурханы өмнө очиж залбиран, Түүний хүслийг ухан ойлгохоор эрэлхийлж, ямар гэм буруу үйлдсэн, ямар завхралаа хараахан шийдвэрлээгүй вэ гэдгээ шалган шинжлэх хэрэгтэй. Чи махан биеэрээ зовохоос өөр аргагүй. Зовлонгоор дамжуулан хатуужсанаар л хүмүүс эх захгүй байхаа больж, Бурханы өмнө үргэлж амьдарч чадна. Хүмүүс сэтгэл дундуур болох үедээ байнга залбирч, ямар нэг буруу зүйл хийсэн эсэхээ, Бурханд яаж халдсан байж болох вэ гэдгээ эргэцүүлдэг. Энэ нь тэдэнд ашиг тустай. Хүмүүс хүнд бэрх шаналал, шалгалт туулах үед энэ нь яавч тохиолдлын зүйл байдаггүй” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Өвчинд нэрвэгдэх үедээ Бурханы хүслийг эрж хайх ёстой”). Бурханы үгэнд “Хүмүүс хүнд бэрх шаналал, шалгалт туулах үед энэ нь яавч тохиолдлын зүйл байдаггүй” гэдэг. Бурханы үг, энэ өвчин тохиолдлынх биш гэдгийг ухааруулсан юм. Бурханы сайн хүсэл гарцаагүй үүний ард байж, Бурхан намайг сахилгажуулж байсан. Би Бурханд яаж халдсан тухайгаа олж мэдэхийн тулд чин сэтгэлээсээ эрж хайж, өөрийгөө эргэцүүлэх ёстой байлаа. Би Бурханы өмнө очин залбирч, “Төгс Хүчит Бурхан минь! Би одоо өвдсөн, энэ нь Та намайг сахилгажуулж байгаа хэрэг гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байна. Та энэ өвчнийг ашиглан надад анхааруулж, өөрийгөө эргэцүүлэхэд намайг хүргэж байна. Гэхдээ яг одоо би маш хөшүүн, өөрийнхөө асуудлыг мэдээгүй байна. Энэ өвчнөөс сургамж авхуулахын тулд намайг гэгээрүүлээч” гэлээ. Залбирсны дараа би энэ тухай бодсоор байсан ч яаж Бурханд халдсанаа олж мэдэж чадаагүй учраас Бурханы өмнө очин чин сэтгэлээсээ залбирч, намайг залж чиглүүлээч гэж гуйлаа. Би хэдэн өдрийн турш ингэж залбирч, эрж хайсан. Миний залбирлыг сонссонд нь Бурханд талархъя. Төд удалгүй, Бурхан надад асуудлаа харж болох нөхцөл байдлыг зохицуулж өглөө.

Нэг өдөр зүү тавиулахаар Жао эгчийн гэрт очиход намайг сэтгэлээр унаж байж магадгүй гэсэндээ эгчийн гэр бүлийнхэн бүгдээрээ ямархуу байгааг минь асуусан юм. Зүү тавиулах үеэр эгч “Өвчинд хэрхэн хандах тухай зарчмуудыг” уншиж өгч, битгий санаа зов, харин Бурханд илүү их залбирч, найдаж, итгэлтэй бай, эмчилгээ хийлгээд удалгүй зүгээр болно гэж хэлсэн ч өмнө нь эгч надад зөв эмчилгээ хийлгэхгүй бол нүүр чинь үүрд муруй болно гэсэн болохоор би үнэхээр айж байлаа. Гэхдээ эгч миний талаар маш их санаа зовж байгааг хараад, “Надад үнэндээ ямар байгааг бусад нь мэдсэн бол намайг биеийн хэмжээ багатай гэж бодохгүй гэж үү? Хэн нэгэн шалгалттай тулгарч, өвдөх болгонд би итгэлтэй холбоотой үнэний талаар тэдэнд нөхөрлөж, өөрөө маш итгэлтэй байдаг байсан ч одоо өөрөө гэнэтхэн өвдчихөөд итгэлгүй гэдгээ харуулж, санаа зовнил, айдсаа илэрхийлж байна. Намайг хүмүүс зүгээр л хоосон сургаал номлож байж гэж бодох бус уу?” гэж бодоод, инээмсэглэн Жао эгчид хандаж, “Өвдчихсөн болохоор үнэндээ бага зэрэг сул дорой санагдаж байгаа ч бүх зүйл Бурханы гарт байдаг гэж би итгэдэг. Бие махбодын энэ зовлон юу ч биш. Бурханы хүслийг олж, миний асуудал юу вэ гэдгийг олж мэдэж чадахгүй байгаа л намайг хамгийн их шаналгаж байна. Ийм хөшүүн байгаадаа сэтгэл дундуур байна” гэлээ. Эгч намайг биширсэн байдлаар харж, “Та өвдсөн болохоор өөрийгөө эргэцүүлэх ёстой. Өөрийгөө шинжилж, ойлгохоор хичээ, бас эмчилгээ хийлгэ. Та үргэлж маш шаргуу ажилладаг учраас өвдсөн байж магадгүй. Та үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол үүргээ биелүүлдэг, бид бүгд энийг чинь хүндэлдэг. Та одоо ч гэсэн үүргээ биелүүлэхийг хүсэж байна. Зүгээр л тайван бай. Би тантай хамт ажилладаг эгчийг ачаа үүрэхгүй байна гэж зэмлээд, чуулганы ажилд илүү анхааралтай бай гэж сануулсан” гэлээ. Ингэж хэлэхэд нь надад жаахан эвгүй санагдсан учраас эгчийн хэлснийг залруулж, “Чуулганы ажлыг би ганцаараа хийдэггүй, намайг битгий өргөмжил” гэж хэлсэн юм. Тэр өдөр харих замдаа би: “Надаас болоод тэр эгчийг яаж шүүмжилж чадав аа? Эгчийн нүдээр би хүн бүхнээс илүү хариуцлагатай гэж үү? Би үргэлж өөрийгөө магтаж, бусдыг дорд үздэг байх нь” гэж бодсон юм. Тэгээд дөнгөж сая Жао эгчээс сул талаа нууж, үнэхээр хүчтэй итгэлтэй дүр үзүүлснээ бодлоо, би эгчийг хуурсан биш үү? Ингэж гайхширч байх үедээ Жан эгч над руу ирж явахыг харлаа. Жан эгч надад үнэхээр санаа тавьж, “Та өөрийгөө сайн анхаарах ёстой. Таныг өвдчихвөл бид яах болж байна аа?” гэлээ. Ингэж шулуухан ярихыг нь сонсоод би маш их айлаа. Зам зуур би эгчийн хэлсэн зүйлийн тухай бодсоор явсан юм. Тэгээд дотроо сандарч эхлэн, “Би зүгээр л чуулганы ялихгүй нэг удирдагч. Надгүйгээр чуулган зүгээр л байна. Надгүйгээр тэд яах юм бэ гэж эгч яаж асууж чадав аа? Би тэдний зүрх сэтгэлд зай эзэлж гэдгийг эгчийн хэлсэн зүйл харуулж байна. Зүрх сэтгэл бол Бурханы сүм, гэтэл би тэнд зай эзэлсэн бол Бурханыг эсэргүүцэж байгаа юм биш үү?” гэж бодоод үргэлж хүмүүсийн сайшаал, бахдалыг хүсдэг байсан талаараа бодсон ч эгчийн ингэж хэлэхийг сонсоод эвгүй санагдаж, айсан юм. Бусад ах эгч нар ч бас надад хууртсан гэж үү? Хэрвээ бусдад нь Жан эгч шиг санагддаг бол би хүмүүсийг өмнө авчирсан гэсэн үг биш үү? Би антихристийн замаар явж байж! Урьд нь зарим антихристийн хөөгдөхийг харж байснаа бодоход нуруугаар минь хүйт оргиж, асар их гай гамшигтай тулгарсан мэт санагдалаа.

Гэртээ хариад Бурханы үгийн номоо гарган, үүнийг уншсан юм: “Биеэ тоосон уг чанартай хүмүүс Бурханд дуулгаваргүй хандаж, Бурханыг эсэргүүцэж, Түүнийг шүүх үйл үйлдэж, Түүнээс урван, өөрсдийгөө өргөмжилж, өөрсдийн хаант улсыг байгуулах гэж оролдох чадвартай. Нэг улсадын хорин мянган хүн хүлээн авахаар болж, чи тэнд очиж ажиллахаар боллоо, Би чамайг нэг сарын турш зөнд нь орхиж, бие даан үйлдэх эрх мэдлийг чамд өглөө гэж бодъё, тэгвэл чи арав ч хоноогүй байхад өөрийгөө хүн бүрд таниулах байсан; нэг сарын дотор тэд үг бүрээрээ чамайг магтан дуулж, чамайг гүн ухвартай номлодог гэлцэх ба чиний айлдварууд тэдэнд хэрэгтэй бөгөөд чи тэдний шаардлагыг хангаж чаддаг гээж зогсоо зайгүй хэлэн бүгдээрээ чиний өмнө сөгдөхдөө ‘Бурхан’ гэдэг үгийг ер дурдахгүй байх байлаа. Чи энэ ажлыг яаж хийсэн байх вэ? Энэ хүмүүс ингэж бодох чадвартай байна гэдэг бол Бурханд гэрчлэл хийх нь чиний хийж байсан ажилд огт багтаагүй байсныг батална; харин ч чи зөвхөн өөртөө гэрчлэл хийж, өөрийгөө гайхуулжээ. Чи яаж ийм үр дүнд хүрч чадах вэ? Зарим хүн ‘Миний нөхөрлөдөг зүйл бол үнэн; би хэзээ ч өөрийгөө гэрчлээгүй!’ гэж хэлдэг. Чиний тэр хандлага—тэр байдал бол Бурханы байр сууринаас хүмүүст нөхөрлөхөөр оролддогхүний байдал мөн, энэ бол завхарсан хүний байр сууринд зогсож байгаа этгээдийнх биш юм. Чиний хэлдэг бүхэн хоосон яриа бөгөөд бусдад шаардлага тавьж байгаа явдал; энэ нь чамтай ямар ч хамаагүй. Тиймээс чиний хүрэх үр дүн бол хүмүүсээр өөрийгөө шүтүүлж, өөртөө атаархуулж, өөрийгөө магтуулах явдал бөгөөд эцэстээ бүгд чиний тухай мэдлэгтэй болж, чамайг магтаж, гэрчилж, өргөмжилж, тэнгэрт тултал магтана. Тэр үед чи дуусна; чи бүтэлгүйтнэ! Энэ нь та бүгдийн яг одоо явж байгаа зам биш гэж үү? Хэрвээ чамаас хэдэн мянга, эсвэл хэдэн арван мянган хүмүүсийг удирдаач гэж хүсвэл чи баярлан хөөрөх байсан. Тэгээд биеэ тоох болж, Бурханы байр суурийг эзлэхээр оролдож, үг хэлж, дохиж зангаж эхлэх ба юу өмсөж, юу идэж, яаж алхахаа мэдэхгүй болох байсан. Чи өөрийнхөө доор буй ихэнх хүнтэй уулзахгүй ба аажмаар доройтоод яг л тэргүүн тэнгэрэлч шиг доош цохигдон унах байсан. Та нар бүгд ингэх чадвартай, тийм биз дээ? Тэгвэл та нар юу хийх ёстой вэ? Хэрвээ нэг л өдөр үнэхээр та нарыг явуулж, ажиллуулахаар зохицуулаад та нар эдгээр зүйлийг хийх чадвартай байх юм бол ажил яаж өргөжиж чадах юм бэ? Энэ нь төвөгтэй байх бус уу? Тэгвэл хэн та нарыг тийш нь явуулж зүрхлэх юм бэ? Чи тийшээ очоод буцаж ирэхгүй биз; Бурханы хэлсэн юуг ч анхаарахгүй бөгөөд чи Бурханы ажлыг хийж хүмүүст аврал авчрах гэж байгаа мэтээр өөрийгөө гайхуулж, гэрчилсээр байх бөгөөд Бурхан гарч ирээд энд ажиллаж байгаа мэт хүмүүст санагдуулах байсан—хүмүүс чамайг шүтэхийн хэрээр чи хөөрцөглөн баярлаж, тэр ч байтугай чамайг Бурхан шиг үзэж хандахыг нь үг дуугүй зөвшөөрөх байсан. Энэ үе шатанд хүрмэгцээ чи дуусна; чи хаягдана. Ийм төрлийн биеэ тоосон уг чанар чамайг ухаараагүй байхад чиний сүйрэл болно. Энэ бол антихристийн замаар алхдаг хүний жишээ юм. Энэ түвшинд хүрсэн хүмүүс ухамсраа алдаж, мэдрэмж нь чиг үүргээ алдчихсан байна” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”). “Зарим нь өөрсдийгөө ахин дахин гэрчилж, өөрсдийгөө дөвийлгөж, хүмүүс болон байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэхийн тулд байр сууриа ашиглаж байж магадгүй. Тэд өөрсдийгөө шүтүүлэхийн тулд хүмүүсийн сэтгэлийг татаж, хяналтдаа оруулахыг үргэлж хичээн янз бүрийн арга саам хэрэглэдэг. Зарим нь бүр хүмүүсийг санаатайгаар төөрөгдүүлэн өөрсдийгөө Бурхан, тиймээс өөрт нь Бурхан шиг үзэж болно гэж хүмүүст бодуулдаг. Тэд хүнд ялзарсан байна гэдгийг нь, өөрсдийгөө бас ялзарсан, биеэ тоосон гэдгээ, өөрсдийг нь битгий шүт, тэд хэчнээн ч мандаж байх нь хамаагүй, энэ нь Бурханы өргөмжлөлөөс болдог бөгөөд хийх ёстой юмаа хийж байна гэдгээ ямар ч гэсэн хэнд ч ерөөсөө хэлэхгүй л дээ. Тэд эдгээр зүйлийг яагаад хэлдэггүй вэ? Яагаад гэвэл, тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа алдахаас маш их айдаг. Иймээс тийм хүмүүс Бурханыг хэзээ ч өргөмжилдөггүй, Бурханд хэзээ ч гэрчлэл хийдэггүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”). “Уруудаж яваа бүх хүн өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Тэд энд тэндгүй онгирч, өөрсдийгөө дөвийлгөн явдаг бөгөөд Бурханыг огт үнэн сэтгэлээсээ авч үзээгүй. Та нарт, Миний ярьж байгаа зүйлийн талаар ямар нэг туршлага бий юу? Олон хүн байнга өөрсдийгөө гэрчилж, ‘Би ингэж ч зовсон, тэгж ч зовсон; ийм ч ажил хийсэн, тийм ч ажил хийсэн; Бурхан надад ингэж ч хандсан, тэгж ч хандсан; Тэр надаас ингэ, тэг гэж шаардсан; Бурхан намайг онцгойлон өндрөөр үнэлдэг; одоо би ийм, тийм болсон’ хэмээн хэлдэг. Тэд зориуд тодорхой нэг өнгөөр ярьж, тодорхой байдлаар зогсдог. Эцэстээ зарим хүн тэднийг Бурхан гэж бодож орхидог. Тэр цэгт хүрмэгц нь Ариун Сүнс тэднийг аль эрт орхисон байх болно. Хэдийгээр одоохондоо тэднийг хөөлгүйгээр үл тоомсорлож байгаа ч хувь заяа нь шийдэгдсэн бөгөөд тэд шийтгэлээ хүлээхээс өөр аргагүй” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”). Бурханы үг миний зүрх сэтгэлийг илд мэт сүлбэлээ. Яг л Бурханы үгэнд хэлснээр би үүрэгтээ үргэлж өөрийгөө өргөмжилж, онгирч байжээ. Удирдагч болсноосоо хойш би, удирдагч байхын тулд бусдаас илүү дээр, биеийн хэмжээ өндөртэй байж, хүн бүрийн сайшаал, бишрэлийг хүлээн авах ёстой гэж бодсон. Туршлагаа нөхөрлөх үедээ дүр эсгэж, өөрийнхөө сул тал, завхралын талаар бараг хэзээ ч ярилгүй, өөрсөдтэй нь адил завхарсан гэж мэдэх юм бол бусад хүмүүс намайг хүндлэхгүй гэж айсан. Өвдөх үедээ ч гэсэн би сөрөг болж, гомдоллож эхэлсэн, бас маш их айсан, гэхдээ нэр нүүрээ хадгалахын тулд жинхэнэ мэдрэмжээ нууж, эерэг зүйлсийн тухай л ярьсан болохоор бусад хүмүүс намайг бүр ч их шүтэж, үнэхээр эерэг, бусад хүмүүсээс хавьгүй илүү итгэлтэй гэж бодсон юм. Удирдагчийн хувиар би орой болтол ажиллаж, илүү их зовох учиртай байсан ч хэчнээн завгүй байгаагаа, хэчнээн орой болтол, хэр шаргуу ажилласнаа ах эгч нарт үргэлж зориуд хэлдэг байсан болохоор тэд намайг маш хариуцлагатай, шаргуу ажилладаг гэж бодсон. Үүрэгтээ гаргасан амжилт минь Ариун Сүнснээс болсон нь илэрхий байсан ч би хэзээ ч Бурханыг өргөмжлөөгүй, зүгээр л хэр их зовж, золиосолсон талаараа онгирч байсан болохоор надгүйгээр юу ч бүтэхгүй мэт, хүн бүр намайг чуулганы багана гэж боджээ. Үргэлж ингэж нөхөрлөж, бусдыг хуурсан минь энэ өвчнөөр сахилгажуулагдахад намайг хүргэсэн боловч бусад хүн намайг шаргуу ажилласнаасаа болоод өвдсөн гэж бодоод, би чуулганы төлөө хамгийн их ачааг үүрч байсан юм шиг, надтай хамт ажиллаж байсан эгч ачаа үүрэхгүй байна гэж зэмлүүлсэн. Би ингэж өөрийгөө өргөмжилж, онгирч, бусдыг хуурч, урхидаж, өөрийнхөө өмнө авчирч, Бурханд илт дайсагнаж байсан юм. Энэ тухай бодоод өөрийн эрхгүй айлаа. Бусдаар өөрийгөө хүндлүүлж, шүтүүлэхийн төлөө онгирч, бусдыг хуурахаар элдэв янзын арга ашиглаад, зүрх сэтгэлд нь Бурханыг гэх зай байхгүй болох хүртлээ надад найдахад бусдыг хүргэсэн. Тэд бүх зүйл дээр миний санал, зөвшөөрлийг эрж хайж байсан, би чуулганд хатан мэт хаанчилж байсан биш гэж үү? Чуулган бол Бурханд шүтэн мөргөх газар байх ёстой. Өөрийгөө өргөмжилж, бусдыг өмнөө авчирснаараа би Бурханыг орлож, Бурханыг нэр төдий нэгэн болгохоор оролдож байсан биш үү? Би яг л антихрист шиг Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвасан—Бурханы зан чанарт халдсан аймшигтай нүгэл үйлдсэн! Яг тэр үед би айсан. Би Бурханыг хилэгнүүлсэн учраас өвдөж, Бурхан одоо зөвт байдлаа харуулж байлаа. Тэгээд би ийм хөшүүн, тэрслүү байсныхаа төлөө өөрийгөө үзэн ядаж, Бурханы зөвт зан чанар ямар ч халдлагыг тэвчдэггүйг хараад, залбирч гэмшихийн тулд Бурханы өмнө унаж, “Төгс Хүчит Бурхан минь! Өнгөрсөн жил би Танд үйлчлээгүй, харин мууг үйлдэж байж. Тэгээд хүмүүсийг өөрийнхөө өмнө авчирч, тэднийг хянахын тулд Тантай тэмцэлдсэн. Би антихрист шиг, маш жигшүүртэй, ичгүүр сонжуургүй авирлажээ. Хүндэт Бурхан минь, би үнэхээр буруу юм хийчихжээ” гэж хэлээд, харуусалд автсандаа Бурхантай нүүр тулахаас дэндүү их ичиж байлаа.

Дараа нь: “Би яаж ийм буруу замд орж чадав аа? Яг юунаас болоод ийм юм тохиолдов оо?” гэж бодоод Бурханы үгийг уншсан юм: “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). “Сатан хүн төрөлхтнийг завхруулсан тул тэдний уг чанар өөрчлөгдөж эхлэн, хэвийн хүнд байдаг эрүүл ухаанаа аажмаар алдсан. Тэд одоо хүний байр сууринаас хүн шиг авирлахаа больжээ; харин ч тэд хүний байр суурийг даван гарахыг хүсдэг бөгөөд илүү өндөр, илүү том зүйлийг хүсэн эрмэлздэг. Тэгвэл тэр илүү өндөр зүйл нь юу вэ? Тэд Бурханаас давж, тэнгэрийг давж, бусад бүхнийг даван гарахыг хүсдэг. Хүмүүс яагаад ийм болсны уг үндэс нь юу вэ? Эцсийн эцэст, хүний уг чанар дэндүү биеэ тоосон байдаг… Биеэ тоосон зангийн илрэл нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэх явдал юм. Хүмүүс биеэ тоож, өөрийгөө чухалчилж, өөрийгөө зөвтгөдөг бол бие даасан хаант улсаа байгуулж, аливааг хүссэнээрээ хийх хандлагатай байдаг. Түүнчлэн тэд бусдыг гартаа оруулж, өөртөө татдаг. Хүмүүс ийм зүйл хийх чадвартай учраас биеэ тоосон зангийнх нь мөн чанар тэргүүн тэнгэрэлчийнх болсон гэсэн үг юм. Тэдний биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг зан тодорхой нэг түвшинд хүрэхэд тэр нь тэднийг тэргүүн тэнгэрэлч мөн бөгөөд Бурханыг хойш тавина гэдгийг нь тодорхойлдог. Хэрвээ чи тийм биеэ тоосон зан чанартай бол зүрх сэтгэлд чинь Бурхан ямар ч зай эзлэхгүй” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”). Бурханы үг надад асуудлын минь мөн чанарын тухай илүү тодорхой ойлголт өгч, үүрэгтээ яагаад үргэлж өөрийгөө өргөмжилж, онгирч байсан шалтгааныг минь харуулсан. Энэ нь биеэ тоосон, ихэрхүү уг чанараас минь болсон байж. Миний алхаж байсан зам анхнаасаа буруу байжээ. Үүрэгтээ өөрийгөө өргөмжилж, онгирох нь намайг яг л Паул шиг болгосон байв. Паул ажлаа хийх зуураа үргэлж өөрийгөө өргөмжилж, гэрчилсэн, бичсэн захиандаа Паул, Эзэн Есүс бол бие махбодтой Бурхан гэдгийг нэг ч удаа гэрчлээгүй, зүгээр л хэр их зовж, золиосолж байснаа гэрчилж, тэр ч бүү хэл, “Миний хувьд амьдрах нь Христ” (Филиппой 1:21), “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7–8) гэсэн. Паул өөрийгөө титэм, шагнал хүртэх эрхтэй гэж бусдад итгүүлсэн. Миний уг чанар яг л Паулынх шиг байсныг би харсан юм. Би хүмүүсээр хүндлүүлж, шүтүүлж, тэднээр өөрийгөө тойрон хүрээлүүлж, хаа явсан газраа хүмүүсийн магтаалыг сонсох дуртай байсан, зүгээр л хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүссэн. Бурханы үгэнд хэлснээр миний уг чанар “биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл”-ээр дүүрэн байсан. Би маш биеэ тоосон болохоор бүх эрүүл ухаанаа алдаад, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, Бурханд шүтэн мөргөж чадаагүй, Бурханд Бурхан гэж хандаагүй, харин оронд нь өөрийгөө хүндэлж, хүндлүүлж, шүтүүлэхийн тулд үүрэгтээ өөрийгөө дайчилсан нь ах эгч нараа хуурахад намайг хүргэсэн юм. Асуудал гарахад тэд надад найдаж, ажлын бүх шийдвэрийг надаар гаргуулаад, би хүмүүсийг өмнөө авчирч, өөрийнхөө хаант улсыг байгуулсан. Ийм зан авир Бурханы уур хилэн, үзэн ядалтыг өдөөхгүй байж яаж чадах билээ? Миний өвчин бол Бурханы зөвт байдал байсан, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө би үүнийг хүртэх ёстой. Тэгээд би намайг сахилгажуулж, мууг үйлдэхийг минь болиулсных нь төлөө Бурханд талархлаа.

Үүнийг ухаараад Бурханд залбирч: “Маргаашаас эхлээд би зориуд үнэнийг хэрэгжүүлж, махан биеэ хаяна. Өөрийнхөө завхралыг илчилж, бусдад муу муухай байдлаа харуулж, хэн бэ гэдгээ харуулаад, намайг шүтэхийг нь болиулна” гэлээ. Маргааш өглөө нь сүнслэг үйл ажиллагааны үеэр үнэнч, нээлттэй байх тухай, бас Бурханыг хэрхэн өргөмжилж, Бурханыг хэрхэн гэрчлэх тухай Бурханы үгээс уншсан юм. Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр ихийг туулсан, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү бодитой зүйлсийг жинхэнэ, бодит туршлагынхаа үүднээс, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм. Та нар Бурханыг хамгийн их эсэргүүцдэг, Бурханд захирагдах магадлал хамгийн багатай хүмүүс байсан боловч одоо байлдан дагуулагдсан—үүнийг хэзээ ч бүү март. Энэ асуудлуудыг та нар илүү их эргэцүүлж, бодох ёстой. Хүмүүс үүнийг тодорхой ойлгомогцоо хэрхэн гэрчлэл хийхээ мэдэх болно; эс бөгөөс тэд ичгүүргүй, эрүүл ухаангүй үйлдэл хийж болзошгүй” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). “‘Туршлагаа хуваалцаж, ярилцах’ гэдэг нь зүрх сэтгэл дэх бодол бүрээ болон өөрсдийн байдал, Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэг, дотроо байгаа завхарсан зан чанарын тухай ярих гэсэн үг юм. Үүний дараа бусад нь эдгээр зүйлийг ялган таньж, эерэг зүйлийг хүлээн зөвшөөрч, аль нь сөрөг болохыг таньдаг. Энэ л хуваалцаж, үнэхээр ярилцаж байгаа хэрэг билээ” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Бурханы үгийг уншаад би, Бурханыг үнэхээр өргөмжилж, гэрчлэхийн тулд бид өөрсдийнхөө завхрал, тэрслүү байдлын талаар илүү их ярьж, жинхэнэ байр байдал, бодол санаагаа илчилж, өөрсдийн үндсэн сэдэл, бид юу хийсэн, үр дүн нь юу байсныг ярьж, Бурханы үгийн шүүлтийг яаж туулж, өөрсдийгөө мэдэж авах тухай ярих ёстойг ойлгосон юм. Тэгээд бид өөрсдийн завхарсан мөн чанараа илчилж, задлан шинжлэх ёстой, ингэвэл хүн бүр биднийг ялган таньж чадна, бас Бурхан биднийг яаж цээрлүүлж, сахилгажуулж, биднийг залж чиглүүлэх нөхцөл байдлыг хэрхэн зохицуулсан тухай ярих ёстой, ингэснээр хүнийг гэх Бурханы хайрыг хүн болгон харж чадна. Бид бас үнэн сэтгэлээсээ ярьж, бардамнахгүй эсвэл онгирохгүй байх ёстой. Би хэрэгжүүлэлтийн замтай болсон болохоор нөхөрлөлөөрөө бусдад зүрх сэтгэлээ нээж, сүүлийн үед антихристийн замаар алхаж байсан бүх арга замынхаа тухай ярьж, энэ замаар алхаж, хүмүүсийг хуурч байсныхаа аймшигт үр дагаврыг задлан шинжилсэн юм. Энэ тухай нөхөрлөх тусмаа би өөрийгөө улам тодорхой харж байлаа. Дараа нь бусад хүмүүс үүний юуг ч ухамсарлаагүй гээд, миний ухаалаг яриа, сайн үйлд хууртаж байж гэдгээ хэлсэн юм. Нэг эгч, “Би таныг үнэнийг хэрэгжүүлэхдээ сайн, Бурханы үгийг уншаад үргэлж эерэг байдаг гэж боддог байсан. Одоо харин та ч бас маш их завхарсан, сөрөг сул дорой байсан, завхарсан хүн төрөлхтөн бүгд адилхан гэдгийг харж байна. Бид хэнийг ч шүтэж болохгүй, хэнийг ч дээдэлж болохгүй” гэсэн юм. Өөр нэг эгч, “Би таныг үнэхээр хүчтэй гэж боддог, таны дэргэд нээлттэй байхыг хэзээ ч хүсдэггүй байсан. Тантай харьцуулахад би маш завхарсан гэж боддог байсан! Өнөөдөр та бидэнд сэтгэлээ дэлгэсэн чинь бид бүгдээрээ адилхан гэдгийг харж байна” гэлээ. Эгч нарын ингэж хэлэхийг сонсоод би маш их ичиж, харамссан. Би тэдэнд: “Намайг цаашид битгий хүндэл. Би антихристийн замаар алхаж, та нарыг бүгдийг нь төөрөлдүүлсэн” гэсэн юм. Тэгээд ажлын хамтрагч, хамтран зүтгэгчид маань Бурханы үгийг ашиглан, өөрийгөө мэдэхэд минь тусалж, гэнэтхэн тэд бүгдээрээ маш ойр дотно санагдаад, тэр өдөр харих үед надад маш амар тайван санагдаж байлаа. Тэр орой би өвчнөө бараг мартаад, хүүхэд шиг л унтсан юм. Маргааш нь сэрэхэд миний нүүр буцаад хэвийн байдалдаа орсныг олж мэдээд би баярлан хөөрсөн. Ердөө л ганцхан шөнийн дотор эдгэчихсэн!

Дараа нь цуглаан дээр би Бурханы үгээс энийг уншсан юм: “Ерөнхийдөө, санаа болон зорилго нь зөв биш, бусдад харагдах дуртай, аливааг хийхдээ мэрийлттэй, саад боломтгой, шашны сургаал урсгахдаа сайн, Сатаны боол гэх мэт хүмүүсийн тухайд энэ хүмүүс босохоороо чуулганд бэрхшээл болдог бөгөөд ах, эгч нарынхаа Бурханы үгийг ууж, идэхийг талаар болгодог. Ийм хүмүүс дүр эсгэж байгаатай таарвал тэднийг нэн даруй хоригло. Удаа дараа сануулсан ч тэд өөрчлөгдөхгүй бол хохирол амсана. Хэрвээ өөрсдийн замаар зөрүүдлэн зүтгэсээр байдаг хүмүүс өөрсдийгөө хамгаалахаар оролдож, нүглээ нуухаар завдвал чуулган тэднийг даруйхан тасдан хаяж, бултах газаргүй болгох хэрэгтэй. Ялихгүй юманд ямааны гарз бүү гарга, юмыг өргөн хүрээнд хар” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “17-р бүлэг”). Өнгөрсөн жилийн хамгийн илэрхий зан байдлыг минь Бурханы үг илчилсэн юм. Би удирдагч болсноосоо хойш хийсэн бүхэндээ үргэлж удирдлагыг авах дуртай байсан. Хүн бүхнээс илүү гэж онгирсон. Ажлын хамтрагчидтайгаа ажил хэлэлцэх үед хэдий тэдэнд өөр өөрийн гэсэн санаа байсан ч би үргэлж удирдлагыг авч, өөрийнхөө “гоц гойд” саналыг чалчдаг байсан. Би санаачилгатай, эерэг харагдаж байсан ч үнэн хэрэгтээ хүмүүсээр өөрийгөө бишрүүлж, хийж байгаа бүхэндээ онгирохыг л хүссэн. Энэ тухай бодоод би биеэ тоосон уг чанар минь намайг ийм ичгүүр сонжуургүйгээр авирлахад хүргэжээ гэдгийг ухаарсан юм. Бусад хүмүүс миний саналыг хүндэлж, надтай хамт юмыг задлан шинжилсэн, тэд үнэний бодит байдлыг амьдран харуулсан—захирангуй юм уу биеэ тоосон зантай байгаагүй. Харин би өөрийгөө тэднээс илүү сайн гэж үзээд ихэрхүү байж, илүү дээр гэдгээ харуулахыг үргэлж хүсэж байсан. Одоо бодоход маш инээдтэй. Би өөрийгөө огт мэддэггүй, Хааны Шинэ Хувцас үлгэрийн хаантай адилхан байж, хэчнээн ичгүүргүй авирлаж байснаа мэдээгүй, харин зүгээр л завшаан олдох бүрд онгирч байсан юм. Зан авираа бодож үзээд би ичиж зовсон. Өөрийгөө хэзээ ч үнэндээ мэддэггүй байсан учраас л би өөрийгөө гайхалтай гэж бодсон юм. Явж байгаа замаа бодож үзээд би айсан, ялангуяа Бурханы үгээс, бид буруу сэдэлтэй, онгирох дуртай хүмүүсийг олох үедээ “нэн даруй хориглох” ёстой, хэрвээ тэд өөрсдийгөө эргэцүүлэлгүй, шалтаг тоочвол “чуулган тэднийг даруйхан тасдан хаях хэрэгтэй” гэж уншаад айсан. Энэ нь Бурханы зөвт байдал, сүр жавхланг харуулсан. Би завшаан олдох бүрд онгирч байгаад, эцэст нь ах эгч нараа хуурч, тэднээр өөрийгөө бүр ч их шүтүүлсэн. Үүнээс болоод тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай байхгүй болж, би хамт ажиллаж байсан хүмүүсээ нууцаар нэр төдий хүмүүс болгон хувиргаж, тэд хариуцлагатай байхаа больсон юм. Би чуулганд хяналтаас гарснаараа өөрөө ч огт мэдэлгүйгээр хор хохирол л учруулж, тэр зуураа өөрийгөө өсөж буй од гэж бодож явжээ. Хэрвээ Бурхан намайг маш хатуу шүүгээгүй бол би өөрийнхөө талаар, явж байгаа буруу замынхаа талаар, эсвэл эргэлт буцалтгүй замаар явж байгаа талаараа хэзээ ч, юу ч мэдэхгүй байх байсан юм. Үүнийг ойлгоод миний үзэл бодол өөрчлөгдөж эхэллээ. Хэрвээ бусдад хүндлэгддэг чадварлаг хүн мөн бол бага зэрэг онгироход асуудалгүй, тэр ч байтугай энэ нь алдар суутай хэрэг гэж би боддог байсан юм. Одоо харин хүмүүсээр хүндлүүлэхийн тулд ийм жигшүүртэй байдлаар онгирох нь ичгүүртэй гэдгийг би ухаарсан. Өөрийгөө ойлгохгүй байж, зан чанарын өөрчлөлтийг эрж хайлгүй, биеэ тоосон зан чанараа дагаж, олдсон завшаан бүрд онгирох нь хэчнээн нэр хүндгүйг би мэдэрсэн. Хүн чанартай хүмүүс биеэ тоосон зангаа хаяж, Бурханыг хүндэлж, биеэ зөв авч явж, үүргээ бодитоор гүйцэтгэж, үгээрээ ч үйл хэргээрээ ч Бурханыг гэрчилж чаддаг. Ийм хүмүүс эрүүл ухаантай, нэр төртэй амьдралаар амьдардаг.

Дараа нь би өөрийн эрхгүй онгирох болгондоо зэвүүцэж, эгдүүцдэг болж, хэнтэй ч хамт байлаа гэсэн, бардамналгүй үнэнч байх ёстой гэж өөртөө ухамсартайгаар сануулдаг болсон юм. Ялангуяа өөрийнхөө нөхөрлөлд илүү бодитой байж, онгирохгүй байх ёстой болсон. Өөрийнхөө туршлагыг нөхөрлөхөөс өмнө би Бурханд анхааралтай залбирч, зүрх сэтгэлийг минь харахыг Бурханаас гуйж, сэдлээ засаад Бурханыг илүү их гэрчилж, нөхөрлөлийнхөө дараа хэлсэн зүйлдээ ямар нэг байдлаар онгирсон эсэхээ өөрөөсөө асуудаг байлаа. Заримдаа, хэлсэн зүйлдээ бага зэрэг онгирсноо олж мэдвэл дараагийн удаа тэр бүлгийнхэнтэй уулзах үедээ өөрийгөө илчилж, өмнөх зан авираа шинжилдэг, ингэснээр тэд бүгдээрээ миний үгийг ялган таниад, намайг сохроор шүтдэггүй байлаа. Ингэж нөхөрлөсний дараа ах эгч нар миний жинхэнэ биеийн хэмжээг хараад, цаашид хүндлэхээ больсон юм.

Болсон бүх явдлыг эргээд бодоход Бурхан надад үүргээ биелүүлэх боломж олгосон ч би өөрийнхөө юмыг хийхийн тулд антихристийн замаар алхаж, Бурханы дайсан болсон. Би Бурханд маш их өртэй. Хэрвээ Бурхан тэр өвчнөөр намайг сахилгажуулаагүй бол, Бурханы үгийн шүүлтгүйгээр би өөрийгөө огт мэдэхгүй хэвээр байх байлаа. Би “Бурханы гэсгээлт, шүүлт бол хайр гэдгийг мэдээрэй” гэдэг магтан дууг дуулдаг байсан ч энэ тухай ямар нэг бодитой туршлага, ойлголт надад хэзээ ч байгаагүй. Бурханы шүүлт, гэсгээлт, сахилгажуулалт бол Бурханы хамгийн агуу хайр, аврал гэдгийг одоо би үнэхээр мэдэрдэг болсон! Бурханы хайрыг тунгаан бодоод сэтгэл үнэхээр хөдөлж, үнэнийг эрэлхийлээгүйдээ үнэхээр харамсаад, үнэнч хүн болохоор эрмэлзэх ёстой гэж би өөртөө хэлсэн юм. Тэгээд цуглаан дээр, Бурханыг гэрчилдэг байдлаар Бурханы үгийг нөхөрлөхөд анхаарлаа төвлөрүүлсэн. Хамтран зүтгэгчидтэйгээ байхдаа би үнэнтэй нийцсэн саналуудыг нь хүндэлж, бататгахад илүү их хичээл чармайлт гаргаж, урьдынх шигээ тэднийг үгүйсгэж, онгирохоо больсон доо. Ажлын хамтрагчид бид хэд тэгш эрхтэй болж, хэн нэг нь бусдаасаа давамгай байхаа болиод, асуудал гарахад хүн бүр зарчмыг эрж хайж, хэрэгжүүлдэг болсон. Надад Бурханы зөвт зан чанарыг ойлгуулж, Бурханыг хүндлэхэд намайг хүргэсэн Бурханы шүүлт, гэсгээлтэд би маш их талархаж, Бурханд үйлчлэнгээ бүтээгдсэн зүйлийн байр сууриндаа зогсож, үүргээ сайн биелүүлэхээр эрмэлзсэн. Намайг аварсных нь төлөө би Төгс Хүчит Бурханд талархаж байна!

Өмнөх: 70. Цаашид онгирохгүй

Дараах: 72. Хоёр нүүртний гэмшил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

24. Үүргээ биелүүлсний шагнал

Ян Минжэнь, КанадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх...

52. Баяртай, бялдууч аа!

Ли Фэй, ИспаниБялдуучдын талаар ярихад, Бурханд итгэхээсээ өмнө би тэднийг агуу гэж боддог байлаа. Тэд зөөлөн зан чанартай, хэзээ ч хэнтэй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх