191 Бурханы үг зүрх сэтгэлийг минь сэрээлээ

I

Бурханд олон жил итгэхдээ би цуглаанд байнга оролцож, Бурханы үгийг уншсан ч

өөрийгөө шинжилж, судлахын тулд Бурханы үгийн шүүлтийг хүлээн зөвшөөрөөгүй.

Завхралаа зүгээр л хүлээн зөвшөөрчхөөд, уг чанар болон мөн чанараа мэдээгүй.

Жаахан хоосон сургаал ойлгочхоод үүнийгээ бодит байдал гэж онгирсон.

Ажиллаж, номлосон ч би Бурханы үгийг хэрэгжүүлж, туулахад огт анхаараагүй.

Паулын яг адилаар би нэр хүнд, байр суурийн төлөө л ажилласан.

Хүндлүүлэн, шүтүүлэх дуртай, зүрх сэтгэлдээ эрэмгий байсан.

Өөрийн замаар явна гэж зүтгэсэн атлаа би бардамнаж, эрүүл ухаанаа алдсан.


II

Ухралт, бүтэлгүйтэл туулснаар л би завхралынхаа үнэн мөнийг тодорхой харсан.

Бурханы үгийн шүүлт, гэсгээлттэй тулгараад би ердөө л маргаж, өөрийгөө өмөөрсөн.

Хүмүүсийн аминд үнэн ашиг тустайг сайн мэддэг ч хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаагүй.

Үнэний ямар ч зарчимгүйгээр үүргээ биелүүлж, гагцхүү өөрийн дураар аашилсан.

Өчүүхэн ухралттай тулгарах үедээ сөрөг, сул дорой болж, өөрийгөө хязгаарласан.

Хэчнээн ядуу, өрөвдөлтэй байснаа би одоо хардаг: үнэний бодит байдал надад байгаагүй.

Өөрийгөө мэдэхгүй атлаа онгирч сайрхсан минь асар их ичгүүртэй байсан.

Баримттай нүүр тулаад би ичгүүрт автаж, ихэрхүү толгойгоо гудайлгасан.


III

Бурханы шүүлт, шалгалт, илчлэлийг туулсан би одоо өөрийгөө мэддэг.

Миний зан чанар маш биеэ тоосон, ихэрхүү, би огтхон ч Бурханыг хүндэлж, дуулгавартай дагадаггүй. Харин ч би бол Бурханыг хуурч, эсэргүүцдэг хоёр нүүртэн. Би хэчнээн үзэн ядмаар юм бэ! Би хэчнээн их яаравчилж, ажилладаг бай хамаагүй, зан чанар минь өөрчлөгдөөгүй бол Сатанд харьяалагддаг хэвээр байна.

Энэ олон жил итгэсэн атлаа үнэн ба амийг олж аваагүй байх тун ичгүүртэй.

Үнэнийг эрэлхийлэхгүй байснаар цаг алддаг гэдгийг би эцэст нь ухаарлаа.

Бурханы шүүлт, гэсгээлтийн ачаар л би үнэхээр гэмшиж чадлаа.

Бурхан намайг улам их шүүж, гэсгээж, туршиж, цэвэршүүлээсэй гэж хүснэ,

тэгвэл би сатанлаг зан чанараа цэвэрлэж, Бурханыг алдаршуулахын тулд хүний төрхийг амьдран харуулна.

Өмнөх: 190 Шүүлт зүрх сэтгэлийг минь сэрээсэн

Дараах: 192 Бурханы шүүлт намайг нүглээс авардаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих