946 Бурханы уур хилэн бол зөвт зан чанарынх нь илрэл

1 Бурханы уур хилэн асгарах нь Түүний зөвт зан чанараа илэрхийлэх нэг тал нь мөн боловч Бурханы уур хилэн байны тухайд яавч ялгаварладаггүй биш, бас зарчимгүй ч биш. Эсрэгээрээ, Бурхан огтхон ч түргэн ууртай биш, Өөрийн уур хилэн, сүр жавхланг ч бас амархан харуулдаггүй. Түүнчлэн, Бурханы уур хилэн тун хяналттай, хэмжээтэй байдаг; энэ нь хүний уурлаж бухимдан, уураа гаргадаг зуршилтай огтхон ч харьцуулшгүй. Бурхан уур хилэнгээ гаргах нь Өөрийн сэтгэл санааны байдлыг илэрхийлж байгаа хэрэг огт биш, мэдрэмжээ гаргаж байгаа явдал ч бас биш юм. Хүний буруу ойлголтоос эсрэгээрээ Бурханы уур хилэн нь тэр чигээрээ дүрсхийн гарч байгаа хилэн биш. Бурхан сэтгэл хөдлөлөө барьж чадахаа больсон, эсвэл уур нь буцалж, гаргахаас аргагүй болсноос болж уур хилэнгээ гаргадаг юм биш. Эсрэгээрээ, Түүний уур хилэн бол зөвт зан чанарынх нь илэрхийлэл, жинхэнэ илрэл, Түүний ариун мөн чанарыг бэлгэдсэн илчлэл билээ.

2 Бурхан бол уур хилэн, халдахыг Тэр тэвчдэггүй—энэ нь, Бурханы уур хилэн учир шалтгааныг ялгадаггүй, эсвэл зарчимгүй байдаг гэсэн үг биш; харин учир шалтгааныг ялгалгүй, зарчимгүйгээр, дураараа дүрсхийдэг уур хилэн, зөвхөн завхарсан хүн төрөлхтөнд л байдаг. Нүглийн оршин тогтнолыг хамгаалж тэтгэхийн тулд хүн дүрсхийн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах бөгөөд эдгээр үйлдэл нь хүний сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх арга юм; эдгээр нь хир буртаг, заль мэх, далд явуулга, хүний завхрал, ёрын муугаар бялхдаг, юу юунаас ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг. Шударга ёс хорон муу байдалтай харшилдах үед, хүн шударга ёсны оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд дүрсхийн уурлахгүй; харин ч эсрэгээрээ, шударга ёсны хүчинд заналхийлж, түүнийг хяхан хавчиж, дайрч довтлох үед, хүн үл ойшоож, зайлсхийж, далдичин зугтах хандлагатай байдаг. Харин муу ёрын хүчтэй тулгарах үедээ хүн аялдан дагаж, мэхийж, бөхөлзсөн хандлагатай байдаг. Тиймээс хүн уураа гаргах нь ёрын муу хүчний гарах гарц, махан биетэй хүний улангассан, зогсоохын аргагүй ёрын муу авирын илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 945 Бурханы уур хилэнгийн бэлгэ тэмдэг

Дараах: 947 Бурхан Содомыг сүйрүүлсний хүн төрөлхтөнд өгөх анхааруулга

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих