947 Бурхан Содомыг сүйрүүлсний хүн төрөлхтөнд өгөх анхааруулга
1 Содомын ард иргэдийн үйлдсэн бүх хорон муу үйлийн тухайд, Бурханы зарц нарт хор хүргэсэн нь зөвхөн мөсөн уулын орой бөгөөд ийнхүү илчлэгдсэн хорон муу уг чанар нь үнэндээ захгүй их далай дахь ганц дуслаас хэтрэхгүй юм. Тиймээс Бурхан тэднийг галаар устгахыг сонгосон. Бурхан хотыг устгахын тулд үер, эсвэл хар салхи, газар хөдлөлт, цунами болон өөр бусад аргыг хэрэглээгүй. Энэ хотыг устгахдаа Бурхан галыг ашигласан нь хот бүрэн дүүрэн сүйрч; газрын хөрснөөс тэр чигээрээ арчигдаж, оршин тогтнохоо бүрмөсөн больсон гэсэн үг байв. Энд, “сүйрэл” гэдэг нь хотын хэлбэр дүрс, бүтэц, гадаад харагдах байдал үгүй болохыг хэлээд зогсохгүй; мөн хотын доторх хүмүүсийн сүнс оршихоо больж, бүрмөсөн устгагдсан гэсэн утгатай юм. Энгийнээр хэлбэл, энэ хоттой холбоотой бүх хүн, үйл явдал, юмс устсан. Тэрхүү хотын хүмүүсийн хувьд хойд нас, дахин төрөлт гэж байхгүй; Бурхан тэднийг бүтээгдсэн хүн төрөлхтний дундаас үүрд арилгасан.
2 Гал ашигласан нь энэ газарт нүгэл эцэс болсныг, нүглийг тэнд хазаарлан барьсныг илтгэж байв; энэ нүгэл оршин тогтнож, тархахаа больсон. Энэ нь, Сатаны ёрын муу шим тэжээлтэй хөрсөө алдсаны зэрэгцээ орогнож, амьдрах газар нь болж байсан үхээрийн газраа алдсан гэсэн үг байв. Бурхан, Сатан хоёрын тулаанд Бурхан галыг ашигласан нь Сатаныг тамгалсан Түүний ялалтын тэмдэг байлаа. Содомын сүйрэл бол хүнийг завхруулж, залгиснаараа Бурханыг эсэргүүцэх Сатаны санаархлын асар том алдаа, бас хүн Бурханы удирдамжийг голж, бузар үйлд автаж байсан хүн төрөлхтний хөгжлийн гутамшигт үе юм. Түүнчлэн энэ нь Бурханы зөвт зан чанарын жинхэнэ илрэлийн тухай тэмдэглэл билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав