831 Бурхан хүнийг гарцаагүй бүрэн төгс болгоно гэдэгт итгэ

1

Өнөөдөр хийж байгаа зүйл чинь

та нарын хэтийн ирээдүйг,

хараагдах, ерөөгдөх эсэхийг чинь шийднэ.

Чи төгс болгуулах бол

одоо л байх хэрэгтэй;

дараа дахиад өөр боломж ирэхгүй.

Бурханы үг эрин үеүдийн турш,

бас үеэс үед

хэзээ ч өнөөдрийнх шиг

өндөрлөгт хүрч байгаагүй,

энэ нь хамгийн өндөр хүрээнд орсон.

Ариун Сүнсний ажил

хүмүүсийн дунд урьд хожид үзэгдээгүй юм.

Юу ч болсон, яаж ч байсан

ямар ч шалгалт тулгарсан бай,

эсвэл ямар ч явдал тохиолдсон,

ямар ч гамшиг хүлээж байсан ч

яг одоо, яг энд Бурхан чамайг

төгс болгохыг хүсдэг.

2

Өнгөрсөн үеэс цөөхөн нь

Ариун Сүнсний энэ ажлыг

туулж өнгөрүүлсэн билээ.

Есүсийн үед ч гэсэн

илчлэлт ийм өргөн байгаагүй,

хүрсэн өндөрлөг нь ийм өндөр байгаагүй.

Та нарт хэлсэн Бурханы үгс,

та нарын ойлгодог зүйлс,

туулж өнгөрөөсөн зүйлс

бүгд одоо агуу өндөрлөгт хүрч байна.

Бурхан та нарыг төгс болгохыг үнэхээр хүсдэг,

харин энэ нь үг хэлэх арга зам биш.

Юу ч болсон, яаж ч байсан

ямар ч шалгалт тулгарсан бай,

эсвэл ямар ч явдал тохиолдсон,

ямар ч гамшиг хүлээж байсан ч

яг одоо, яг энд Бурхан чамайг

төгс болгохыг хүсдэг.

3

Та нар шалгалт,

гэсгээлтийн дундаас холддоггүй нь

Бурханы ажил, урьд өмнө байгаагүй

сүр жавхланд хүрснийг батлахад хангалттай.

Хүн үүнийг хийж, хадгалж чадахгүй;

энэ бол Бурханы Өөрийн ажил юм.

Хүнийг төгс болгохыг хүсдэгийг нь

Бурханы ажлаас харж болно.

Тэр та нарыг бүрэн төгс болгож лавтай чадна.

Энэ бол тодорхой, эргэлзээгүй баримт.

Юу ч болсон, яаж ч байсан

ямар ч шалгалт тулгарсан бай,

эсвэл ямар ч явдал тохиолдсон,

ямар ч гамшиг хүлээж байсан ч

яг одоо, яг энд Бурхан чамайг

төгс болгохыг хүсдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн бүр үүргээ гүйцэтгэх тухай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 830 Иов, Петр хоёр шиг гэрчлэгч бай

Дараах: 832 Бурхан энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор шийдсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх