Бурхан энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор шийдсэн
I
Бурханы яарсан зүрх сэтгэлийг ойлгож чадах
хүн бараг байдаггүй билээ,
учир нь хүний хэв чанар хэтэрхий дорд,
сүнслэг ойлголт нь муйхардуу,
Бурханы хийж байгааг хүн хэзээ ч анхаардаггүй.
Тиймээс Бурхан хүнд санаа зовсоор байдаг.
Араатных адил хүний уг чанар
хэдийд ч ил гарч ирж, үзэгддэг.
Тэгээд л газарт бууж ирсэн Бурхан
бүх хүний агуу сорилттой тулгардаг.
Гэвч бүлэг хүнийг бүрэн төгс болгохыг хүсэж,
Бурхан Өөрийн хүслийг хүнд илчилсэн.
Энэ бүлэг хүнийг Бурхан бүрэн төгс болгохоор шийдсэн.
Тиймээс бэрхшээл, сорилт тулгарахад
Тэр харц буруулан, бүгдийг нь үл хайхардаг.
II
Бурханыг сорьж, буруугаар ойлгон,
буруутгадаг хүмүүс байдаг ч
Тэр алийг нь ч зүрх сэтгэлдээ хайхардаггүй.
Бурхан алдар луу буух үед
хийдэг бүхэн нь хүний сайн сайхны төлөө гэдгийг
хүн харах болно.
Бурхан Өөрийн хүслийг хүнд илчилсэн.
Энэ бүлэг хүнийг Бурхан бүрэн төгс болгохоор шийдсэн.
Тиймээс бэрхшээл, сорилт тулгарахад
Тэр харц буруулан, бүгдийг нь үл хайхардаг.
Бурханаар бүрэн төгс болгуулах үедээ
хүн зүрх сэтгэлийг нь ойлгож, Түүнийг алдраас нь мэднэ гэж итгэн,
Бурхан Өөрийн ажлыг хийдэг.
III
Өөрийн бүх алдраар гарч ирсэн Бурхан
энэ хүмүүсээс юуг ч үл нууна.
Өөрийн бүх алдраар гарч ирсэн Бурхан
энэ хүмүүсээс юуг ч үл нууна.
Өөрийн бүх алдраар гарч ирсэн Бурхан
энэ хүмүүсээс юуг ч үл нууна.
Энэ бүлэг хүнийг Бурхан бүрэн төгс болгохоор шийдсэн.
Тиймээс бэрхшээл, сорилт тулгарахад
Тэр харц буруулан, бүгдийг нь үл хайхардаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-өөс шинэчлэн найруулав