9. Өөр төрлийн хайр

Чэншинь, Бразил

2011 онд тохиолдлоор олдсон боломжоор, би Хятадаас Бразилд ирсэн юм. Намайг яг ирэх үед, нүд минь шинэлэг, шинэхэн туршлага, сониуч зангаар дүүрэн байсан ба ирээдүйн талаар сайхан мэдрэмжтэй байлаа. Гэхдээ богино хугацааны дараа, энэ шинэлэг, шинэ мэдрэмжийг алс холын харь нутагт байхын ганцаардал болон шаналал даруй орлосон юм. Өдөр бүр би гэртээ орь ганцаараа харьж, ганцаараа хооллож, ярих ч хүнгүй өдөр бүр эргэн тойрныхоо ханыг ширтэн, зүрх сэтгэлдээ нэн их ганцаардаж, байнга гав ганцаараа уйлдаг байв. Ихээхэн шаналлыг, арга мөхөс байдлыг мэдрэх үед минь Эзэн Есүс найзаар дамжуулан намайг цуглаанд авчрав. Эзэний үгийг уншиж, магтан дуу дуулж, цуглаан дээр залбирснаар дамжуулан ганцаардмал зүрх сэтгэл минь Эзэний тайтгарлыг хүлээн авсан юм. Би Библиэс, тэнгэр, газар болон бүх зүйлийг Бурхан бүтээсэн бөгөөд хүн ч бас Бурханы бүтээл гэдгийг сурч авав. Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврахаар цовдлогдсон, мөн биднийг нүглээс золин аварсан хүн бол Эзэн Есүс бөгөөд Тэр бол хүн төрөлхтний цор ганц Золин аврагч билээ. Бүхнээс илүү Эзэний авралтай нүүр тулаад миний сэтгэл ихэд хөдөлсөн ба үлдсэн амьдралынхаа туршид Эзэнийг дагахаар сэтгэл шулуудсан билээ. Үүнээс болж, Талархлын баярын өдөр зүгээр нэр төдий биш, бодит амьдрал дээр Христэд итгэгч болохоор баптисм хүртсэн юм. Би магтан дуу, ялангуяа Бурханыг магтсан дуунуудыг дуулах дуртай байсан учраас баптисм хүртсэнийхээ дараа найрал дуунд орох санаачилга гаргаж, үүний нэг хэсэг болж ажиллах боллоо. Бурханы удирдамж болон ерөөлөөр дамжуулан би амар тайван, аз жаргалтай амьдарч байв. Цуглаанд явах болгондоо, эсвэл шүтлэг бишрэлдээ Бурханыг магтах бүрдээ би эрч хүчээр бялхаж байлаа.

Гэвч, сайн нөхцөл байдал үүрд үргэлжлээгүй ба чуулганы үйлчлэлийн эгнээнд орохын хэрээр би чуулган дахь ах, эгч нарын нэг нэгэндээ үзүүлдэг анхаарал, халамж гаднаа бүгд найрсаг харагдаж байсан боловч яриа болон үйлдлээрээ яг үнэндээ тэд бүгд хувийн ашиг сонирхлынхоо дагуу үйлдэж байсныг бага багаар харлаа. Чуулганы үйлчлэлд ажиллаж байхдаа тэд ямар нэгэн хувийн алдагдал хүлээхийг хүсээгүй бөгөөд хэн илүү ихийг хийж, хэн багыг хийж байгаа талаар бусдын ар хударгаар үргэлж хов ярьдаг байлаа. Пастор хүртэл туйлын их зантай байв. Тэрээр өргөлийнх нь хэмжээнд үндэслэн хүмүүст хандаж, мөн номлохдоо үргэлж өргөлийн талаар ярьдаг байв. Цуглаанд ирэх бүрдээ пасторын хамгийн их онцолдог зүйл нь хүмүүс өргөлөө өгч байгаа эсэх, тэд хэр ихийг өгсөн гэдэг бөгөөд ах, эгч нарын амийн талаар юу ч сонсохыг хүсдэггүй байлаа. Тэр хайрын талаар ярьдаг байсан боловч ганц ч үнэнч үйлдэл үзүүлээгүй юм. Ах, эгч нарт бэрхшээлтэй байх үед пастор тэдэнд тусалдаггүй байв, гэхдээ хүмүүсийг илүү ихээр эгдүүцүүлдэг зүйл нь тэр тэднийг шүүмжилдэг байсан ба хүч чадалгүй, мөнгөгүй ах, эгч нарыг дорд үздэг байлаа... Би чуулганы энэ орчин нөхцөлийг хараад, сэтгэлээр унан, будилж орхив: Чуулган яаж нийгмээс ялгаагүй болтлоо өөрчлөгдчихөв? Аажмаар би өмнө нь байсан хайр, итгэлээ алдаж, Ням гарагт чуулган руу явах болоход миний бие тэнхээгүй мэт санагдав. Дуулахыг ч хүсэхгүй байлаа. Долоо хоног бүр, чуулганд явахдаа би нэг бол гадаа кофе ууж зогсоно, эсвэл вандангууд дээр түр дуг хийдэг байлаа. Номлол дуусахад би өргөлөө шидчихээд, гарч оддог байв. Миний зүрх сэтгэлд үргэлжид уй гашуу, хүчин мөхөс байдал байх боллоо.

2016 оны 8 дугаар сарын нэгэн Ням гарагт би, Гао Шиаоинг болон Лиу Фанг эгч нарын ангийн хүүхэд болох, Америкаас ирсэн Ли Мин эгчтэй уулзав. Тэд бүгд Эзэнд итгэдэг байлаа. Бид зүлгэн дээр суунгаа ярилцаж эхлэв. Бид ярьсаар, ярьсаар чуулганы орчин нөхцөлийн талаарх сэдэв дээр ирж, би чуулган дээр харсан болгоноо хэллээ. Ли Мин эгч үүнийг сонссоны дараа бодлогошронгуй толгой дохиж, ингэж хэллээ: “Өнөө үед, танай чуулган гэлтгүй, бүхий л шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдчихсан. Тэд харанхуй болон эзгүйрэл рүү унасан. Эзэн Есүс нэгэнтээ: ‘Ёс бус байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно(Матай 24:12) гэж зөгнөсөн. Аль хэдийн эцсийн өдрүүдийн цаг үе болчихоод байхад, шашин дахь хууль ёсгүй байдал илүү их тархан нэмэгдсээр байна. Пасторууд болон ахлагчид Эзэн Есүсийн тушаалыг сахьдаггүй, Эзэний замыг хэрэгжүүлдэггүй ба энэ мэтээр нүгэлд амьдрах нь том асуудал биш гэж боддог. Чуулганы хөгжил цэцэглэлт бол Ариун Сүнсний ажлаар олж авсан үр жимс гэдгийг бид бүгд мэднэ. Өнөөдөр, Бурхан хэдийнээ шинэ ажил хийж, Ариун Сүнсний ажил Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг, дуулгавартай дагадаг бүлэг хүмүүст шилжчихсэн. Шашны пасторууд болон ахлагчид, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эрж хайж, судлан шинжлэхэд итгэгчдийг хөтөлдөггүй, харин ч Бурхан руу эргэн очиход нь хүмүүст саад хийхийн тулд бүх төрлийн цуу яриа, буруу ойлголт тарааснаар Бурханы шинэ ажлыг эсэргүүцэж, ялладаг. Тэд Бурханы үзэн ядалт болон гололттой учирна, иймээс шашны ертөнц бүхэлдээ Бурханы ерөөлгүй болж, Ариун Сүнсний ажлыг бүхэлд нь алдаж, Эзэнээр орхигдож, таягдан хаягддаг. Иймээс, шашин улам бүр эзгүй, харанхуй болдог. Энэ нь, Эзэн Есүс ажлаа хийхээр бие махбодтой болсон үетэй яг адил юм. Эзэн Есүсийн ажил Нигүүлслийн эрин үеийг нээж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эзэн Есүсийг дагасан хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагасан учраас Ариун Сүнсний ажлыг олж авсан байхад эсрэгээрээ Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөлгүй, сүмдээ байсаар байсан хүмүүсийн дунд Ариун Сүнс ажиллаагүй. Тиймээс, нэгэнтээ Бурханы алдраар дүүрэн байж, итгэгчид Бурханыг шүтдэг байсан газар нь наймаа хийх газар, хулгайч нарын үүр болсон юм. Өөрөөр хэлбэл, чуулганы эзгүйрлийн шалтгаан нь нэг талаараа пасторууд болон ахлагч нар Бурханы тушаалуудыг дагаж мөрддөггүй, Бурханы үгийг ч хэрэгжүүлдэггүйгээс, мөн тэдний муу үйлдлийн даалгавруудаас болдог. Нөгөө талаараа, Бурхан шинэ ажил гүйцэтгэж, Ариун Сүнсний ажил хувирснаас, мөн хүмүүс Бурханы хөлийн мөртэй хөл нийцүүлэн алхаж чадаагүйгээс болдог. Гэхдээ, чуулганы эзгүйрэлд Бурханы хүсэл байдаг бөгөөд үүнээс үнэнийг олж болно. Чуулганы эзгүйрлээр дамжуулан Бурханд чин зүрх сэтгэлээр итгэдэг болон үнэнээр цангадаг хүмүүсээс Бурхан шашныг орхихыг шаардсан, тэгснээр тэд Ариун Сүнсний шинэ ажлыг хайж, Бурханы мөртэй хөл нийлүүлж, Бурханы одоогийн ажил болон авралыг олж авахаар Бурханы дэргэд ирэхийн тулд үүнийг орхиж чадна.”

Ли эгчийн нөхөрлөсөн зүйлийг сонсоод би толгой дохин, ингэж хэллээ: “Таны хэлсэн зүйл зөв. Яг таны хэлсэн шиг л байна. Чуулган анхнаасаа Бурханыг шүтэн мөргөх газар байсан тул би энэ асуудлыг хэзээ ч ойлгож чадахгүй байсан гэтэл одоо шашин болон нийгмийн хооронд бүхэлдээ ямар ч ялгаа алга. Мөн түүнчлэн, пасторуудын номлодог зүйлд ямар ч шинэ гэрэл байхгүй, тэднийг сонсоход ямар ч таашаал байхгүй бөгөөд хүмүүс одоо харанхуйд амьдардаг. Бид Бурханы шинэ ажлыг хараахан гүйцээгүй болж таарч байна, иймээс Бурханы шинэ ажлыг гүйцэхийн тулд одоо юу хийх ёстой вэ?” Ли эгч ингэж хэлсэн юм: “Эзэн Есүс аль хэдийн эргэж ирсэн. Эцсийн өдрүүдэд, Бурхан Төгс Хүчит Бурханы нэрийн дор үнэнийг илэрхийлэхээр хүний бие махбодтой болсон. Тэрээр хүн төрөлхтнийг шүүх болон ариусгах ажлын үе шатыг хийсэн. Бид эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэж, Бурханы үгийн шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой, тэгвэл Ариун Сүнсний ажлыг олж авч чадна…” Эзэн Есүс шүүлтийн ажлын үе шатыг хийхээр аль хэдийн эргэн ирчихсэн гэдгийг сонсоод би гайхшралд оров. Би: “Шүүлт нь хүнийг хэрэгт татагдсаны дараа шийтгэх гэж байдаг бус уу? Бурхан эцсийн өдрүүдэд Бурханд итгэдэггүй хүмүүсийг шүүхээр ирдэг ба Эзэн Есүст итгэдэг бид хэдийнээ нүглээ өршөөлгөж, аврал хүртсэн. Бид Бурханы шүүлтийг хүлээн авах хэрэггүй, учир нь Эзэн ирэх үедээ биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу өргөнө. Тэр яаж биднийг шүүхээр ирдэг билээ?” гэж бодлоо. Тэгж бодоод би өөрийн үзэл бодлыг илэрхийллээ. Тэр мөчид, Лиу Фанг эгч ингэж хэлэв, “Ах аа, би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг долоо хоногийн турш Гао эгчтэй хамт судалж байна. Төгс Хүчит Бурханы үгээс бид Бурханы дуу хоолойг таньсан. Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс. Төгс Хүчит Бурханы үгийг унш, та ч мөн ойлгох болно. Эзэн Есүс шүүлтийн ажлыг хийхээр эргэн ирсний шалтгаан нь, Эзэнд итгэдэг бид хэдийгээр нүглээ уучлуулсан ч нүгэл дунд амьдарсаар байгаа ба үүнээс өөрсдийгөө чөлөөлж чадахгүй. Нүглийн хүлээс, хяналтаас өөрсдийгөө чөлөөлөх ямар ч аргагүй бөгөөд үнэндээ биднийг шүүж, ариусгаж, нүгэлт уг чанар болон ялзарсан сатанлаг зан чанарыг маань үндсээр арилгахын тулд Бурхан үнэнийг илэрхийлэх нь бидэнд үнэхээр хэрэгтэй. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил бол Эзэн Есүсийн золин аврах ажлын суурин дээр баригдсан шинэ агаад гоц гойд ажил юм. Энэ нь үгийн шүүлтээр дамжуулан хүмүүсийг бүрэн ариусгаж, авардаг бөгөөд тэднийг гайхалтай хүрэх газарт аваачдаг.” Үүний дараа тэд тэвчээртэйгээр зарим нэг үнэний талаар надтай нөхөрлөв. Гэвч тэд юу ч хэлсэн бай, Өөрт нь итгэдэг хүмүүсийг шүүхээр Эзэн эргэн ирж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Үүнтэй зэрэгцэн би зөрчилдөж, оюун санаандаа бас будилж байлаа: Гао эгч, Лиу эгч хоёр маш сүсэг бишрэлтэй итгэгчид, тэдний Эзэнийг гэсэн итгэл, хайрыг нь хүн бүр хүлээн зөвшөөрдөг, тийм байтал тэд яаж Өөрт нь итгэдэг биднийг шүүхээр Эзэн Есүс эргэн ирж байгаа гэдэгт, мөн Тэр биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу өргөхгүй гэдэгт итгэж чадав? Үүнд миний мэдээгүй үнэний зарим нууц байгаа юм гэж үү?

Намайг бодож байхад Ли Мин эгч ном гаргаж ирээд, надад үнэн сэтгэлээсээ ингэж хэлэв: “Ах аа, Эзэн Есүс: ‘Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм(Матай 5:3). Дүгнэлт гаргах гэж бүү яар, за юу? Эхлээд Төгс Хүчит Бурханы үг Бурханы дуу хоолой мөн үү гэдгийг, энэ нь биднийг амиар хангаж чадах эсэхийг, биднийг ариусгаж, аварч чадах эсэхийг харцгаая, тэгж байж бид Төгс Хүчит Бурхан нь эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг мэдэх болно. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсох болно, тиймээс Бурханы үгийг хамт уншицгаая!” Би сэтгэл зүрхэндээ бага зэрэг дургүй байсан бөгөөд асуултад нь хариулсангүй. Гурван эгч миний хандлагыг хараад бага зэрэг гонсойлоо. Лиу эгч гэнэтхэн: “Эхлээд залбирцгаая, дараа нь Бурханы үгнээс дахиад жаахан уншицгаая!” гэж санал болгов. Түүнийг тэгж хэлсний дараа, гурван эгч залбирч эхэлсэн бөгөөд би тэднийг дагах ёстой боллоо. Гэсэн ч, залбирч байхдаа би зүрх сэтгэлдээ тайван байлгаж бараг чадсангүй. Хэдийгээр эгч нар юуны талаар залбирч байсныг нь би сонсоогүй ч, тэдний амьдран харуулж байгаа зүйлийг хараад сэтгэл хөдлөлөө. Тэд үнэхээр чин сэтгэлийн хандлагаар Бурханд хандаж байсан ба бүх зүйлсээс Бурханы хүслийг хайж байв. Намайг эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг судална гэж тэд найдсан бөгөөд энэ нь бас намайг гэсэн Бурханы хайр байлаа. Залбирлын дараа Ли эгч надад ном өгөнгөө: “Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт гэх энэ номон дахь ихэнх асуулт нь бүх бүлэглэлийн хүмүүс дунд оршдог. Асуулт болгоныг тайлбарлахдаа харгалзах хэсгүүдийг Бурханы үгээс сонгосон. Алив хар даа” гэж чин сэтгэлээсээ хэлэв. Би номыг авахыг хүсээгүй ч, хэчнээн чин сэтгэлээсээ хандаж байгааг нь үзээд, Гао эгч, Лиу эгч хоёр луу дахин харж, намайг судалж, эрж хайна гэж ямар их найдаж байгааг нь харлаа. Эзэний ирэлтийг угтан авах нь үнэндээ ямар чухал хэрэг болохыг, мөн үүнд хайхрамжгүй хандаж болохгүй гэдгийг би бодлоо. Тэгээд би номыг хүлээн авч: “За, би энэ номыг хүлээж авахад бэлэн байна. Өнөөдөртөө энд зогсъё. Би эхлээд номыг уншъя, дараа нь ярилцъя” гэлээ.

Гэртээ хариад, номоо нэг тийш тавихад миний бодлууд бүгд холилдсон байлаа. Ли Мин эгчийн нөхөрлөсөн зүйлийг эргээд бодоход энэ нь бүгд тодорхой, ойлгомжтой санагдав. Түүний хэлсэн өгүүлбэр бүр баримт байв, харин миний ойлгож чадаагүй зүйл бол: яагаад Эзэн эргэж ирэхдээ шүүлтийн ажлын үе шатыг хийх болов? Үүнийг нухацтай нарийвчлан авч үзсэний дараа ч би үүнийг ойлгохгүй байсаар байв. Харин Эзэний хоёр дахь ирэлтийн тухайд, би энэ талаар сонсож байсан учраас сохроор дүрэм журам зохион хувь заяатайгаа эвлэрэн сууж чадахгүй байлаа. Мөн номыг уншиж, өөрийн ялгах чадварыг жаахан дээшлүүлэх нь зүйтэй гэж би бодов. Тэгээд, би зургаан өдөр энэ номыг үг үсэггүй уншиж өнгөрөөлөө. Миний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй олон олон үнэн болоод нууцыг Төгс Хүчит Бурхан мэдэгдсэнийг би харав. Энэ нь асар их хангалт олж авах боломжийг надад олгосон ба Төгс Хүчит Бурханы үгсийг уншихад Эзэн Есүсийнхтэй ижил өнгөөр хэлэгдсэн олон зүйл байхыг мэдрэв. Бурханы дуу хоолой ярьж буй мэт эрх мэдэл болон хүч чадал байлаа. Иймд, номоо уншиж дууссаны дараа би Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажлын цаана юу байгааг бүр ч их ойлгохыг хүсэв. Би тодруулга авахаар Гао эгчтэй уулзахаар шийдлээ.

Маргааш өдөр нь би Гао эгчийн гэр лүү явсан ба түүний зарим нэг найзуудтай уулзаж таарав. Тэд бүгд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн ба бие биетэйгээ нөхөрлөхөөр цугларсан байв. Бид хоорондоо мэндэлж, Ли Мин эгч надаас: “Ах аа, та ямар үзэл тээсээр байна вэ? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын ямар талыг ойлгомоор байна? Бид хамтдаа нөхөрлөж болно шүү” хэмээн асууж, шууд гол яриандаа орлоо. Би ингэж хэлэв: “Эцсийн өдрүүдэд Ариун Сүнсний ажил урагшилсаар байсан учир чуулган эзгүйрсэн гэдгийг та дурьдсан. Би үүнийг хүлээн зөвшөөрч болно, гэхдээ Эзэнд итгэдэг бид өөрсдийн нүглийг хэдийнээ уучлуулсан, бас Эзэн биднийг нүгэлтэй гэж хардаггүй шүү дээ. Яагаад Бурхан шүүлтийн ажлын дараагийн алхмыг хийхийг хүсдэг билээ? Бид энэ алхмыг дамжилгүйгээр тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадахгүй гэж үү? Бурхан хүнийг шүүх үед тэр хүнийг нүгэлтэй гэж тодорхойлдоггүй гэж үү? Тэд бүгд шийтгэгдэх ёстой биш гэж үү? Тэгвэл тэд яаж тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах юм бэ?” Ли Мин эгч ийнхүү хэлэв: “Ихэнх хүмүүсийн үзлээс харвал Эзэний шүүхээр эргэн ирсэн хүмүүс нь Бурханд итгэдэггүй үл итгэгчид байсан. Бурхан хүмүүсийг шүүх үед тэднийг нүгэлтэй болоод шийтгэгдсэн гэж тодорхойлдог бөгөөд Бурханд итгэдэг хүмүүс өөрсдийн нүглийг өршөөлгөсөн. Эзэнийг ирэх үед тэд шийтгэгдэхгүй, тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө. Тиймээс тэд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Энэ бол Бурханы хүслийг бүхэлд нь буруу ойлгож буй явдал бөгөөд тухайн хүн Бурханы ажлыг мэдэхгүй байгааг харуулдаг. Үнэн хэрэгтээ, үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгаж буй эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил бол итгэгчдийг тэнгэрийн хаанчлал руу өргөхийн тулд юм шүү дээ. Библид: ‘Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ(1 Петр 4:17) гэж хэлдгийг бид бүгд мэднэ. Энэ зөгнөл, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил Бурханы гэрээс эхэлдгийг бидэнд тодорхой хэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь Бурханд үнэн зүрх сэтгэлээсээ итгэдэг, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсээс эхэлдэг. Иймд, Эзэн Есүст итгэнэ гэдэг нь Бурханы шүүлтийн ажлыг хүлээж авах ёсгүй гэсэн үг гэх үзлийг алдаатай хэмээн бид үздэг. Эцсийн өдрүүдэд Өөрийнх нь сэнтийн өмнө ирдэг бүх хүнийг шүүхийн тулд Бурхан үгээ ашигладаг бөгөөд энэ хүмүүсийг ариусгаж, авардаг. Гай гамшгаас өмнө Тэр ялагчдын бүлгийг бий болгодог ба дэлхий дээр гай гамшиг тохиосны дараа сайныг шагнаж, мууг нь шийтгэнэ. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил ийнхүү явагддаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлаас хэн ч зугтах боломжгүй, харин Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг хүмүүсийн хувьд тэд ариусгагдаж, аврагдаж, төгс болгуулдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлаас татгалзаж, эсэргүүцдэг хүмүүсийн хувьд, хэдий тэд Бурханы үгийн шүүлтээс нуугдаж болох ч, эцэст нь сүйрлээс зугтаж чадахгүй. Энэ бол бодит баримт! Бурхан эцсийн өдрүүдэд биднийг шүүхийг хүсдэгийн шалтгааныг Төгс Хүчит Бурханы үгэнд маш тодорхой хэлсэн байдаг. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: ‘Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулж, Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). Эзэн Есүст итгэснээр бидний нүгэл ердөө өршөөгддөг гэдгийг бид Бурханы үгээс ойлгодог. Энэ нь бид нүгэл үйлддэггүй, эсвэл нүгэлгүй гэсэн үг биш. Бодит байдал дээр, бид бүгд нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх хор хөнөөлт тойрогт амьдардаг бөгөөд биднийг шүүж, цэвэрлэхээр Бурхан Өөрийн үгийг илэрхийлэх нь бидэнд хэрэгтэй байсаар байна. Бид цэвэрлэгдэх л юм бол, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөхөд тохирох болно. Үүнийг Библид ингэж тэмдэглэсэн байдаг: ‘Та нар өөрсдийгөө ариусгаж, ариун байх ёстой; учир нь Би ариун билээ(Леви 11:44). ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй’ (Еврей 12:14). Бурхан бол цэвэр бөгөөд ариун. Бузартаж, ялзарсан хүмүүс Бурханы царайг харж чадахгүй ба Бурханы хаанчлалд ороход тохирохгүй. Эзэн Есүсийн хийсэн золин аврах ажил зөвхөн бидний нүглийг өршөөсөн боловч ялзарсан зан чанар болон нүгэлт уг чанараас биднийг чөлөөлөөгүй. Иймд бидний биеэ тоосон, ихэрхүү зан, хууран мэхлэлт, заль мэх, хувиа хичээсэн зан, жигшүүрт байдал, хорон муу ба шунал, үнэнд дургүйцэх, шударга бус байдалд нааштай хандах болон бусад ялзарсан сатанлаг уг чанар байсаар байдаг. Эдгээр ялзарсан уг чанар нь яг нарийндаа биднийг нүгэлд хөтөлж, Бурханыг эсэргүүцэхэд хүргэдэг эх сурвалж юм. Хэрвээ тэднийг үгүй хийхгүй бол бид байнга нүгэл үлдэж, нэр хүнд, эд хөрөнгийн төлөө тэмцэж, атаа жөтөө болон хэрүүл тэмцэлтэй байж, худал хэлж, хууран мэхэлж, өөрсдийгөө өргөмжилж, өөрсдийгөө гэрчлэх гэх мэтийг хийнэ. Ялангуяа, Бурханы ажил бидний үзэлтэй нийцэхгүй байх үед бид Бурханыг шүүж, үгүйсгэж, буруутгаж, Бурханы ажлыг эсэргүүцэхдээ өөрсдийн үзэл болон төсөөлөлд найдах боломжтой байсаар байдаг. Бурханыг эсэргүүцдэг ийм хүмүүс яаж тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах юм бэ? Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийдэг ба ингэж хийж байгаа Түүний зорилго нь бидний дотроо агуулдаг ялзарсан сатанлаг уг чанарыг цэвэрлэх, мөн тэнгэрийн хаанчлалд өргөгдөх мөрөөдлийг маань биелүүлэх юм. Бид Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрч, ялзарсан зан чанараасаа чөлөөлөгдөхөд ариусгалтад хүрч, өөрчлөгддөг. Бид Бурханы амлалтыг өвлөж, тэнгэрийн хаанчлал руу Бурханаар хүргүүлэх шаардлагыг хангасан байх болно.”

Эгчийн нөхөрлөсөн зүйлийг болон Төгс Хүчит Бурханы үгийг сонссоны дараа би бодлоо: Хүн Эзэнд итгэсний дараа түүний нүгэл өршөөгдсөн гэх баримт нь тэр нүгэл үйлддэггүй гэсэн үг биш. Энэ бол үнэхээр үнэн! Чуулганд байгаа хүмүүсийг, пастор болон ахлагчдаас эхлээд энгийн гишүүн өөрийгөө хүртэл харвал хүн болгон өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг байдалд амьдарч байгаа бөгөөд нүглийн хүлээс болон хяналтаас зугтаж чаддаггүй. Хүмүүс Бурханы үгийн шүүлт болон ариусгалтыг туулалгүйгээр Эзэний царайг мэдээж харах боломжгүй юм шиг байна! Үүнийг ингэж хэлбэл, Бурхан ирж, хүнийг шүүж, ариусгах ажлын үе шатыг хийх нь туйлын чухал юм байна! Хүн Эзэн Есүст итгэлтэй байвал шүүгдэх шаардлагагүй гэж би нэгэнтээ итгэдэг байсан. Эзэн ирэхдээ, Тэр Өөрт нь итгэдэггүй хүмүүсийг шүүнэ хэмээн би боддог байлаа. Одоо би энэ үзэл нь Бурханы хүсэлтэй огтхон ч нийцэхгүй, алдаатай хүлээн зөвшөөрөл гэдгийг ойлгов. Дараа нь Гао эгч надад Төгс Хүчит Бурханы Чуулганы “Сайхан Канаан нутаг дахь аз жаргал” гэх дуулж, бүжиглэж байгаа видеог тоглуулж үзүүллээ: “Би догдолж баярласаар Бурханы гэр бүлд эргэн ирлээ. Би бодитой Бурхан Таныг мэдэхдээ баярлаж, зүрх сэтгэлээ Түүнд өгсөн. Би Нулимсны Хөндийг туулсан ч Бурханы энэрэл хайрыг харсан. Бурханыг гэсэн миний хайр өдөр тутам өсдөг, Бурхан бол баяр хөөрийн минь ундарга. Бурханы гоо үзэсгэлэнд автаж, зүрх минь Түүнтэй холбогдоно. Би Бурханыг хэзээ ч бүрэн хайрлаж чадахгүй, магтаалын дуу зүрхэнд минь бялхана. …” Дуу бүхэлдээ баяр хөөртэй, сэтгэл хөдөлгөм байсан ба ялангуяа урам зориг авахуйц байлаа. Дүрс бичлэг дээрх ах, эгч нарын царай аз жаргалаар бялхаж байхыг харсан бөгөөд даган дуулахгүй байж чадсангүй. Бид дуунд хамтдаа бүжиглэж эхэлсэн бөгөөд зүрх сэтгэл маань үнэхээр хөдөлсөн байв. Бурханы үгийн хангалттай байсан ах эгч нар ерөөгдөж, баяр хөөртэй байхыг би харлаа. Хэдий тэд Бурханы шүүлт болон гэсгээлтийг туулсан ч, ямар ч санаа зовох зүйлгүй, харин ч сул, чөлөөтэй, баяр хөөртэй агаад аз жаргалтай байв. Шашин дахь итгэл болон урам зориг минь яаж бүгд алга болсныг би бодлоо. Миний харсан бүхэн чуулганы эзгүйрэл, харанхуй байдал л байсан боловч Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нар Ариун Сүнсний ажлаар дүүрэн байлаа. Тэд үнэний талаар гэрэлтэй нөхөрлөж, Бурханыг эрч хүчтэйгээр магтаж, агуу сэтгэл хөдлөл, энергиэр Бурханд гэрчлэл хийж байв... Энэ хоёрыг харьцуулбал, хоёр өөр ертөнц шиг харагдаж байлаа. Тэр үед, урсгал дагаж явсан өнчин хүүхэд гэртээ эргэн ирж, ээжийн тэврэлтийн халуун дулааныг эдэлж байгаа мэт надад санагдав. Би ингэж бодсон юм: Тэнд үнэхээр эрж хайх үнэн байна. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын үнэний талаар ах эгч нар юу гэж нөхөрлөхийг би сайн сонсох ёстой, тэгж байж Би Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломжоо алдахгүй.

Үүний дараа, Ли эгч бидэнд Бурханы үгнээс дахиад хоёр хэсгийг уншиж өгөв: “Бурхан юугаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: ‘Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах юм бэ?’ гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний дуулгаваргүй занг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, өчүүхэн ч мэдрэмжгүйгээр ярьдаг хэдий ч хүний дотор буй бүхнийг илчилж, эдгээр хатуу үгээр хүний доторх гол зүйлийг ил болгож, ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай захирагддаг. Хүний махан бие нүгэл болон Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр нөлөөтэй болж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). “Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Ли эгч бидэнд нөхөрлөж, ингэж хэллээ: “Биднийг Сатан завхруулсны дараа, бид бүгдээрээ Сатаны эзэмшил дор амьдарч, Бурханыг эсэргүүцсэн өөдгүй хүмүүс болсон. Бурханы зөвт байдал болон ариун мөн чанарт үндэслэвэл бид бүгд Бурханы хараал болон сүйрлийн бай, гэхдээ Бурханы хүсэл бол хүн төрөлхтнийг сөнөөх биш, харин ч хүн төрөлхтнийг аврах явдал юм. Иймээс хүмүүсийг Сатаны эзэмшил доороос бүрэн аврахын тулд Бурхан эцсийн өдрүүдэд үг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажил хийдэг. Шүүлтийн ажил нь үнэндээ, Бурханы эсрэг байдаг, Бурханыг эсэргүүцдэг хүмүүсийн үг, үйлдэл, уг чанар болон мөн чанарыг илрүүлэхийн тулд Бурхан үгээ ашиглаж байгаа хэрэг юм. Өөрийгөө үзэн ядах түвшинд хүрч, үнэхээр гэмшиж, өөрчлөгдөхийн тулд ялзралынхаа мөн чанар, жинхэнэ нөхцөл байдлыг мэдэж, Бурханы зөвт, ариун байдлын зан чанарыг танин мэдэхэд энэ нь хүмүүсийг хүргэдэг. Энэ нь ялзарсан сатанлаг зан чанараас ангижирч, Бурханаар авхуулахын төлөө байдаг. Ийм маягаар хүмүүс аврал хүртэх болно. Зөвхөн Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л дамжуулан бид ялзралаар дүүрсэн гэдгээ харах боломжтой. Цаг ямагт, газар сайгүй аминч, биеэ тоосон зан, зальхай, шунахай байдлын ялзарсан зан чанарыг бид үзүүлдэг. Бид Бурхантай хамааралтай үзэл, төсөөлөл, хэмжээ хязгааргүй хүсэл болон үндэслэлгүй шаардлагуудаар дүүрсэн. Бидэнд ямар ч мөс чанар, эрүүл ухаан байхгүй, мөн сүсэг бишрэл, үнэнч байдлын аль нь ч байхгүй. Бид Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрөх тусмаа, хэр гүнзгий ялзарснаа болон үнэхээр хүн чанаргүй гэдгээ улам их танин мэддэг. Бид өөрсдөдөө зэвүүцэж, зүрх сэтгэлдээ өөрсдийгөө үзэн ядаж эхэлдэг. Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрөх тусмаа бид Бурханы ариун, зөвт байдлыг төдий чинээ харж, бидний зүрх сэтгэл Бурханыг улам их хүндлэх болно. Бид өөрсдийн махан биеийн хүслийн эсрэг байхыг, Бурханы үгийн дагуу амьдрахыг хүсэх болно. Дараа нь, аливаа зүйлсийн талаарх үзэл бодол болон ялзарсан уг чанарт маань өөрчлөлт гарах бөгөөд бид жинхэнэ хүний зарим дүр төрхийг амьдран харуулж эхэлнэ. Бурханы шүүлт болон гэсгээлтийг үнэхээр амталсан нь бидний хувьд асар их хайр болоод аврал юм. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр бид нар бүгд сүйрлийн бай болох байсан.”

Эгчийг энэ хүртэл нөхөрлөхөд миний сэтгэл үнэхээр хөдөлж, Бурханы хайр хэчнээн агуу бөгөөд жинхэнэ болохыг харав. Тэр бол хүн төрөлхтнийг хайрладаг Бурхан! Хүмүүсийг аврах Бурханы сайн санаа зорилгыг буруу ойлгосон хүн нь би л байлаа. Бурхан хүмүүсийн гэм буруутайг шийдэж, тэднийг шийтгэхийн тулд шүүдэг гэж би бодсон боловч эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийнхөө үгийг илэрхийлж, хүмүүсийг шүүж байгаа нь илүү жинхэнэ хайр буюу бидний төлөө бүр ч илүү агуу аврал юм гэж хэзээ ч бодсонгүй! Төгс Хүчит Бурханд талархъя! Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар дамжуулан, мөн эгч нарын нөхөрлөсөн зүйлээс би Бурханы шүүлтийн ажлын тухай зарим ойлголтыг олж авч, Бурханы талаарх алдаатай үзлээ хаясан юм. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүсээс өөр хэн ч биш гэх бат итгэлтэй болж, Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн болов. Би манангаас бүрэн гарч ирж, нүүрэнд минь баясгалантай инээмсэглэл туяарч байлаа. Ли эгч аз жаргалтайгаар ингэж хэллээ: “Чамайг залж чиглүүлсний төлөө Бурханд талархъя. Энэ бүхэн бол Бурханы үгээр хүрсэн үр дүн юм. Үнэнийг ойлгохоосоо өмнө хэдий бид Бурхан болон Бурханы ажлын талаар үзэлтэй байдаг ч, бидэнд хэрэгтэй бүхэн нь үнэнийг хайж, хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг сонсох явдал юм, тэгж байж бид үнэнийг ойлгож, Бурханы ажлын талаар мэдлэгтэй болж, үзэл болон төсөөлөл маань үүл, утаа мэт хийсэх болно гэдгийг энэ нь бидэнд харуулдаг. Бид дараа нь Бурханы хүслийг ойлгох боломжтой болж, Бурханыг буруугаар ойлгохоо болино.” Би аз жаргалтайгаар толгойгоо дохиж, авралынх нь төлөө Бурханд талархлаа.

Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авсны дараа, Гао эгч болон бусад хүмүүс Төгс Хүчит Бурханы Чуулганы сайн мэдээний кино, клип болон магтан дууг надтай хуваалцаж болох учир би утсан дээрээ мессеж илгээдэг апп суулгав. Би “Амийн ус сэнтийнээс урсдаг” гэх Төгс Хүчит Бурханы Чуулганы сайн мэдээний киног үзэх үед энэ нь надад асар их нөлөө үзүүлсэн юм. Кинон дээрх чуулганы эзгүйрлийн нөхцөл байдал манай нөхцөл байдалтай яг ижил байсан ба энэ эзгүйрлийн эх үүсвэрийг уг кино надад тов тодорхой харуулсан билээ. Бурханы ажил шилжиж, Бурхан чуулган дотор ажиллахаа больсон учраас эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс бүгд өлсгөлөнд зовж байсан юм. Төгс Хүчит Бурханы үгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс амийн усны Бурханы хангалтыг олж авсан ба дахиж цангахаа больдог. Тэд Бурхантай нүүр нүүрээ харах ерөөгдсөн амьдралд хүрсэн. Би “Хүлээлт” гэх киног үзээд, санаа алдахаас ч өөр аргагүй байв. Кинон дахь хөгшин пастор бүхий л амьдралынхаа туршид Эзэнд итгэж, өөрийнхөө шаргуу ажлыг магтахуйц хэмээн боджээ. Эзэн ирж, өөрийг нь өргөхийг л тэр хүлээж байв. Гэхдээ тэр Эзэн ирэхдээ үүлэн дээр буун ирж, хамгийн түрүүнд өөрт нь илчлэл өгнө гэсэн итгэлтэйгээ зөрүүдлэн зууралджээ. Энэ зөрүүд байдлаасаа болж тэр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эсэргүүцэж, үүнээс татгалзаж, эцэст нь үүл хүлээн тэнгэр өөд ширтэж, харамсалтайгаар үхэхээ хүлээж байлаа. Энэ гашуун сургамж хүмүүсийг үнэхээр гүн гүнзгий бодолд автуулсан юм! Үүний зэрэгцээ, Түүнээс зөвхөн ерөөл олж авахыг эрж хайж, харин Түүний шүүлт болон ариусгалтыг хүлээн зөвшөөрөх дургүй байсан тэрслүү хүү намайг аварсанд нь би зүрх сэтгэлдээ баярлаж, Төгс Хүчит Бурханд талархлаа илэрхийлсэн. Тэр намайг эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг олж авхуулахаар Бурханы сэнтийн өмнө хөтөлсөн билээ.

Одоо би Төгс Хүчит Бурханы Чуулганы амьдралд орсон бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр туулснаар дамжуулан Бурхан шүүлтийн ажил хийж байгаа нь ямар бодит болоод практик болохыг аажуухнаар ойлгож эхэлсэн юм. Бурхан хүмүүсийн зальхай уг чанарыг задлан шинжлэхэд миний ярианд аливаа худал үг байхгүй гэж надад санагдсан ба Бурханы үгэнд илчлэгдсэн бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч, аливааг илчлэхээр Бурхан надад бодит орчин нөхцөлийг өгч байгаатай тулгарах үедээ би хувийн ашиг сонирхол, бардам зангаа хамгаалахаар өөрийн эрхгүй худал ярих болдог. Түүнчлэн, миний зүрх сэтгэлд заль мэх, худал хуурмаг байдаг ба бусдад дэлгэхийг хүсдэггүй олон нууц ч бас надад бий. Энэ нь надад, Бурханы үгээр илчлэгдсэн бүхэн үнэн бөгөөд бодит нөхцөл байдал гэдгийг, мөн энэ бол хүний уг чанар болон мөн чанар гэдгийг харуулсан юм. Зөвхөн тэр үед л би Бурханы үгэнд бүрэн үнэмшсэн бөгөөд надад үнэнийг эрж хайх, өөрийн зальхай уг чанарыг өөрчлөх хойшлуулшгүй хүсэл бий болов. Энэ туршлагын дараа, хэрвээ энэ мэтийн Бурханы практик шүүлт болон гэсгээлт байгаагүй бол би зальхай уг чанараа хэзээ ч мэдэхгүй байх байлаа. Би бас зальхай зан чанараа өөрчлөхийн тулд үнэнийг хэрэгжүүлж чадахгүй байх байсан юм. Бурханы шүүлт, гэсгээлт нь миний хувьд яахын аргагүй цэвэрлэлт болон аврал байсан ба өөр төрлийн хайр байв. Би энэ онцгой хайрыг сайтар нандигнаж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна. Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг шинэ хүн болохын тулд би даруй өөрчлөгдөхийг хүсэж байна. Бүх нэр хүнд, алдар суу Бурханд байг!

Өмнөх: 8. Төгс Хүчит Бурхан намайг цэвэр болох замд хөтөлсөн

Дараах: 10. Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

42. Гэртээ харьсан нь

Муи, Өмнөд Солонгос“Бурханы бялхам хайр хүнд харамгүй хүрч, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, ариун, санаа зовох зүйлгүй байж, Бурханы...

37. Ачлалгүй хүү эргэн ирсэн нь

Рүүт, АНУБи өмнөд Хятадын жижиг тосгонд, элэнц эмээгийн үеэс л итгэгч байсан гэр бүлд төрсөн юм. Хүүхэд насны минь жаргалтай өдөр хоногууд...

12. Гурвалын оньсого тайлагдлаа

Жинмо, Малайз1997 онд надад Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх завшаан тохиосон бөгөөд намайг баптисм хүртэх үед пастор Эцэг, Хүү,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих