28. Гэрлийг харахын тулд мананг нэвтлэх нь

Шиньшинь, Хятад

Би бол ердийн л нэг ажилчин. 2013 оны 11 дүгээр сарын сүүлчээр хамт ажиллагч маань, эхнэр бид хоёр өчүүхэн зүйлээс болж үргэлж маргалдан, цаг үргэлж санаа зовж, бачимддагийг харсан тул Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг бидэнд номлолоо. Төгс Хүчит Бурханы үгээс бид тэнгэр, газар болон бүх зүйлийг Бурхан бүтээсэн бөгөөд хүний амийг Бурхан хайрласан болохыг мэдэж авав. Бид бас зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц, бие махбодтой болохын нууц, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шат, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол гэх мэт үнэнийг ойлгосон юм. Амьдрах хугацаанд маань, бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ажиллаж таарсан нь асар их ерөөл гэж эхнэр бид хоёрт санагдав. Бид эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг баяртайяа хүлээн авч, чуулганы амьдралаар амьдарч эхэллээ. Бурханы үгийн удирдамж дор бид хоёр хоёулаа үнэнийг эрэлхийлж, өөрсдийгөө өөрчлөхөөр чармайсан бөгөөд ямар нэгэн зүйл тохиолдон, маргаж эхлэх болгондоо бид урьдынх шигээ нэг нэгнээсээ алдаа мадаг олохоо болиод, харин ч өөрсдийгөө эргэцүүлж, мэдэхээр оролддог байв. Тэгээд махан биеэ хаяж, Бурханы шаардлагад нийцүүлэн үйлддэг байлаа. Гэр бүлийн харилцаа улам бүр сайжирч, зүрх сэтгэл маань амар тайван, тогтвортой болов. Бурханд итгэх нь үнэхээр сайн зүйл мэт санагдаж байлаа. Гэвч Бурханыг баяр хөөртэй, жаргалтайгаар дагаж, аз жаргалтай амьдралыг эдэлж байхдаа бид гэр бүлийнхнийхээ зүгээс ирэх ширүүн дайралттай нүүр тулгарсан билээ… Гэсэн хэдий ч намайг замаа алдаж байх яг тэр үед, Сатаны төлөвлөгөөг нэвт харж, мананг нэвтлэн, амьдралын гэрэл гэгээтэй зөв замд ороход Төгс Хүчит Бурханы үг л намайг хөтөлсөн юм.

Би 2014 оны 2 дугаар сард тэтгэвэрт гарсан ба хөгшин бид хоёроор ач хүүг маань харж хандуулах гэсэндээ бэр маань биднийг Сычуань руу яваач гэж гуйв. Бид тун эвгүй байр сууринд очиж байгаа мэт санагдсан тул би Бурханд ийн залбирлаа: “Төгс Хүчит Бурхан минь! Бэр охин надаас ачийгаа харж өгөөч гэж гуйсан боловч тэндхийн амьдралд дасахад бэрхшээл тулгарна, бас тэнд очоод Танд итгэх юм уу Таны үгийг уншихад хэцүү байх болно. Бидэнд гарц нээж өгөөч…” Тун удалгүй, ач хүүг маань бидэн дээр авчрахаар болсноо хэлэх гэж бэр маань над руу дахин утасдав. Энэ мэдээг сонсоод би хагартлаа баярлан Бурхан хэчнээн төгс хүчит болохыг мэдэрсэн юм. Бурхан миний залбирлыг сонсож, надад гарах гарц нээж өгчээ. Хэд хоногийн дараа бэр охин, аав ээжтэйгээ хамт ач хүүг маань авч ирэв. Тэр өдрийн маргааш нь би чуулганы цуглаанд явах байсан бөгөөд Төгс Хүчит Бурханд итгэдгээ тэдэнд хэллээ. Үүнийг сонсоод бэр маань баяр хөөргүйгээр: “Аав аа, та яаж Төгс Хүчит Бурханд итгэдэг байна аа? Засгийн газар хүмүүст Төгс Хүчит Бурханд итгэхийг зөвшөөрдөггүй гэдгийг та мэднэ гэдэгт би итгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд тэд Төгс Хүчит Бурханд итгэгчдийг байнга баривчилсаар ирсэн. Та Түүнд үргэлжлүүлэн итгэж болохгүй” гэв. “Бид Бурханд итгэхдээ улс төрд оролцдоггүй. Бид зөвхөн цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, үнэнийг эрэлхийлж, зөв замыг дагадаг. Тэд яагаад бидний итгэлийг зөвшөөрөхгүй гэж?” хэмээн би үг сөргөлөө. Бэр охин маань: “Та юу ч гэж хэлсэн бай, бас Бурханд итгэх нь зөв зам байсан ч гэсэн, засгийн газраас үүнийг эсэргүүцэж байгаа л бол Түүнд итгэж болохгүй!” гэж хэлсэн юм. “Чи юу ч хэлсэн бай хамаагүй, миний итгэдэг Бурхан бол жинхэнэ Бурхан. ХКН-ын засгийн газар үүнийг зөвшөөрөхгүй байсан ч гэсэн би итгэсээр байх болно” гэж би дотроо бодов. Тэгээд бэр маань явж миний эхнэрийг олж уулзаад, биднийг Бурханд итгэхээ боль гэж ятгасан бөгөөд дараа нь алс холын Сычуаниас хүү маань утасдаж: “Аав аа, таныг Төгс Хүчит Бурханд итгэдэг гэж сонслоо. Энэ бол ХКН-ын засгийн газрын эсэргүүцдэг зүйл, тэгэхээр та Түүнд цаашид итгэж болохгүй” гэж хэллээ. Хүүгээ ингэж хэлэхийг сонсоод сэтгэл түгшиж, “Бурханд итгэх нь тэнгэр, газрын хувиршгүй хууль, гэтэл та нар яагаад бүгдээрээ Бурханд итгэхийг минь болиулах гэж ахин дахин оролдоод байгаа юм бэ? Бурханд итгэж, зөв замыг дагах нь маш хэцүү юм!” гэж бодогдов. Тэгээд би Бурханд хандан чимээгүй залбирч, итгэлд минь саад хийх гэсэн хүү бэр хоёрын оролдлогоос намайг хамгаалахыг гуйлаа. Залбирсны дараа зүрх сэтгэл аажмаар амар тайван болсон юм. Хэдийгээр хүү, бэр хоёр маань ойлгоогүй боловч Бурханд итгэж, зөв замыг дагах нь зүйтэй гэдгийг би тов тодорхой мэдэж байсан бөгөөд тэдний нөлөөнд автах ёсгүй гэдгээ ч мэдэж байв. Гурван өдрийн дараа бэр маань гэртээ яаран гүйж ирэхдээ гартаа хоёр хэсэг хэвлэсэн зүйл барьсан байхыг би харлаа. Тэр намайг тэдгээрийг хурдан хар гэж шавдуулсан бөгөөд тэдгээр нь ХКН-ын засгийн газраас Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутааж, яллаж, гүжирдсэн цуу яриа, худал хуурмагаар дүүрэн байв. Хэсэг хугацаанд би бага зэрэг будилж, “Ийм байж таарахгүй, би хэдэн сарын турш цуглаанд оролцсоор ирсэн ба гар хөлгүй болсон нэг ч ах, эгчийг ер хараагүй! ХКН-ын засгийн газар яагаад цуу яриа тарааж, Төгс Хүчит Чуулганы талаар цуу яриа тарааж, нэр хүндэд нь халдахыг хүсэж байгаа юм бэ? Энд ер нь юу болоод байна аа?” гэж бодов. “Өө, ХКН-ын засгийн газар Бурханд итгэгчдийг ихэд улайран хавчдаг, миний хүү, бэр хоёр ч бас Бурханд итгэхийг минь болиулахаар маш их хичээж байна. Тэгэхээр би юу хийх хэрэгтэй вэ?” гэж бодогдсоор байсан учир би тэр шөнө унтаж чадсангүй.

Маргааш нь би ойр хавьдаа салхилахаар гараад, Төгс Хүчит Бурханыг гүтгэж, ялласан цуу яриаг зарлалын самбарт байрлуулсан байгааг харав. “Миний итгэдэг зүйл бол жинхэнэ Бурхан, тэгтэл ХКН-ын засгийн газар яагаад үүнийг ийм маягаар эсэргүүцдэг билээ? Бурхангүй үзэлт ХКН-ын засгийн газрын хяналтад байдаг энэ улсад Бурханд итгэх үнэхээр амаргүй юм!” гэж би бодлоо. Энэ тухай бодоод сүнсээрээ сул дорой болж, уруу царайлан, сэтгэлээр унаад гэртээ харив. Гэртээ очингуут бэр маань надад: “Аав аа, би танаас итгэлээ орхихыг гуйж байна. Хэрвээ засгийн газар Бурханд итгэдгийг чинь олж мэдвэл би ажилтайгаа үлдэж чадахгүй. Хүү чинь удахгүй докторын зэргээ авах ч та Төгс Хүчит Бурханд итгэдгээс болоод ажилд орж чадахгүй байх гэж би айж байна. Тэр ч байтугай бяцхан ач хүү чинь үүнд өртөж, ирээдүйд сургуульд ч орж чадахгүй байх боломжтой” гэж дахин хэлэв. Энэ бүхэн маш аймшигтай сонсогдож байлаа—Бурханд итгэх нь хүний хүүхдүүдийн ирээдүйг ч хамарч болно! Хүмүүсийг шийтгэдэг ХКН-ын засгийн газрын арга зам туйлын харгис болохоор хүмүүсийг нүд ирмэх төдийд ч хөнөөж чадна гэдгийг би мэдэж байсан тул улам их айлаа. Хүүгээ докторын сургалтаа төгстөл нь тусалж дэмжих хэчнээн хэцүү байсныг би бас бодсон бөгөөд хэрвээ Бурханд итгэх нь хүүд минь нөлөөлөх юм бол би одоо яах вэ? Бурханд итгэж, зөв замыг дагасныхаа төлөө миний төлөх төлөөс хэтэрхий өндөр байсан тул зүгээр л мартсан нь дээр юм байна гэж бодов. Яг тэр мөчид бэр маань: “Хэрвээ таныг Бурханд итгэсэн хэвээр байвал манай аав цагдаад мэдэгдэнэ гэж хэлсэн. Манай аав Намын нарийн бичгийн дарга, амьдралынхаа гуч гаруй жилийг Коммунист Намд зориулсан гэдгийг та мэднэ. ХКН-ын хэлдэг бүхнийг тэр сонсож, дуулгавартай дагадаг. Тэр хэлсэндээ хүрдэг хүн тул таныг айлгахын тулд л хэлж байгаа юм биш” хэмээн намайг сүрдүүллээ. Сэтгэл дэх хамгаалалт маань тэгэхэд бүрмөсөн сүйрч, нуран унаад Бурханд итгэхэд дэндүү хэцүү, маш их дарамттай санагдав. Хүү, бэр хоёр маань ээлжлэн над руу ингэж дайрч, ХКН-ын цагдаад үнэхээр намайг мэдээлээд, би баривчлагдаж, шоронд хоригдох юм бол над шиг хөгшин хүн тийм зүйлийг тэсвэрлэж чадахгүй. “Мартаж үз, зүгээр л итгэлээ орхисон нь дээр” гэж би бодлоо. Түүнээс хойш би дахин цуглаанд очоогүй бөгөөд эгч нар намайг хайж хэд хэдэн удаа гэрт ирэхэд би үргэлж нуугдан, тэднээс зайлсхийдэг байв.

Гэвч цуглаанд оролцохгүй байх хугацаандаа би, Бурханы агуу хайр намайг зовлонгоос минь аварсныг, бас ах эгч нартай хамт байж, магтан дуу дуулж, Бурханыг магтахын аз жаргал, баяр хөөрийг л боддог байсан бөгөөд чуулганы амьдралыг ихэд санаж, хүсэн эрмэлздэг байлаа. Гэвч бэр маань цагдаад мэдээлэх вий гэж айсаар байсан бөгөөд зүрх сэтгэлдээ асар их зовлон шаналал, тарчлааныг мэдэрч байсан юм. Яавал юм зөвөөр эргэхийг би мэдэхгүй байлаа. Тэр үед хамт ажилладаг нэг хүн (Бурханд итгэдэг нэг ах) сүүлийн үед яагаад цуглаанд оролцохгүй байгааг минь мэдэхийн тулд надтай уулзахаар ирэв. Бурханд итгэх итгэлийн талаар бэр охин маань намайг хэрхэн дарамталж байсныг би түүнд тайлбарласан бөгөөд үүнийг сонсоод тэр надтай ингэж нөхөрлөв: “Биднээс ийм зүйлс салахгүй байвал яг үнэндээ сүнсний ертөнцөд тулаан явагдаж байдаг. Энэ нь яг л Иовт нүүрлэсэн гамшигтай адил, гаднаа дээрэмчид түүнийг дээрэмдсэн мэт боловч үнэн хэрэгтээ үүний цаана Сатан хүмүүсийг тарчилгаж, хүн төрөлхтний төлөө Бурхантай дайтаж байсан. Иов Бурханаас эмээдэг хүн байсан ба муугаас зайлж чадсан; эцэст нь тэр Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Сатан ялагдал хүлээн шившиглэгдсэн. Тэгэхээр биднээс ийм зүйлс салахгүй байх үед Бурханы санаа зорилго нь биднээр Сатаны ёрын муу мөн чанарыг ялган таниулахын төлөө байдаг. Бурханд итгэх үедээ бүх зүйл дээр Бурханд найдаж, үнэнийг эрэлхийлэх нь л бидний хийх ёстой зүйл юм. Тэр үед л бид Сатаны явуулгыг нэвт харж, гэрчлэлд зогсож чадна, мөн тэр үед л бид Сатанд олзлогдохоос зайлсхийж чадна. Тэгэхгүй бол, бид бүрэн аврал хүртэх боломжоо алдана!”

Дараа нь хамт ажиллагч маань Төгс Хүчит Бурханы үгээс надад уншиж өгөв: “Бурхан Өөрийн ажлыг хийж, Бурхан нэг хүнийг халамжилж, энэ хүнээ харж ханддаг ба тэр зуур Сатан Түүний алхам бүрийг тувт салахгүй мөрддөг. Бурхан хэнийг л ивээнэ Сатан араас нь мөшгөж, мөн л ажигладаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсвэл, Сатан Бурханд саад болохын тулд Бурханы хийдэг ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы хүсдэг бүх хүнийг тэр өөртөө авахыг хүсдэг, тэднийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү? Сатан бол маш муу, маш ёрын гэж та нар дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар зөвхөн хүн хэчнээн муу болохыг л харсан. Бодит байдалд Сатан үнэндээ хэчнээн муу болохыг хараагүй. Гэхдээ Иовын тухай энэ хэрэг дээр Сатаны мууг та нар харав уу? (Тийм.) Энэ хэрэг нь Сатаны зэвүүн царай зүс болон мөн чанарыг тун тодорхой болгосон. Бурхантай дайсагнаж, Түүний араас мөшгөхдөө Сатаны зорилго бол Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг эзэмдэж, хянах, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). “Та нар цаг ямагт сэргэг байж, хүлээх ёстой бөгөөд Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн явуулга, башир заль мэхийг олж харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой. Мөн Миний үгийг илүү их идэж, уух ёстой бөгөөд үүнээс ч чухал нь өөрсдөө идэж, ууж чаддаг байх ёстой. Бүх үнэнээр өөрсдийгөө зэвсэглэж, Миний өмнө ирэх аваас, Би та нарын сүнслэг нүдийг нээж, сүнсэн дотор орших бүхий л нууцыг та нарт харуулж болох юм…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг).

Бурханы үгээс уншиж дуусаад хамт ажиллагч маань надтай энэ талаар нөхөрлөлөө: “Биднээс ийм зүйл салахгүй бол энэ нь ширүүн сүнслэг тулаан байдаг. Одоогоор бүх дэлхий ертөнц муу ёрын нэгэн болох Сатаны эзэмшил дор байгаа бөгөөд Сатан Бурханы бүтээсэн хүн төрөлхтнийг бүрэн эзэмшиж, залгихаар дэмий найдан хүн төрөлхтнийг үргэлжлүүлэн завхруулж, Бурханы ажилд саад болж, үймүүлж байгаа—энэ нь Сатаны ёрын муу зорилго юм. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь хүн төрөлхтнийг Сатаны харанхуй нөлөөнөөс аврахын төлөө байдаг ба ингэснээр тэд Бурханаар авхуулж чадна. Ялангуяа эцсийн өдрүүдэд, Бурханыг үгээ илэрхийлж, хүн төрөлхтнийг цэвэрлэн, аврах ажлын эцсийн үе шатыг гүйцэтгэж байхад бид Бурханы ажлыг хүлээн авч, үнэнийг ойлгож, бүрэн аврал хүртэнэ гэдгээс Сатан айж байдаг. Түүний муу ёрын, харгис мөн чанарыг бид ялган таньж, түүнийг орхиж, хаяна гэхээс тэр айдаг. Үүнээс болоод тэр үхэхийн өмнө амь тэмцэн байхдаа Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай тулалдан, Бурханы өмнө ирэхийг маань болиулахын тулд жигшүүртэй арга мэх бүрийг ашиглаж байна. ХКН-ын засгийн газрын тараасан төрөл бүрийн цуу яриа, худал хуурмаг болон итгэгчдийг улайран дарангуйлж, баривчилж байгаа явдал, итгэгчдийг гэр бүлийнхэн нь зовоож, хавчиж байгаа байдал, түүнчлэн шашны ертөнцийн түгээсэн яллалт, гүжирдлэг гэх мэт зальжин явуулгыг Сатан хэрэгжүүлдэг ба биднийг Бурхан руу эргэхээс сэргийлэх зорилготой байдаг. Гэвч Бурханы мэргэн ухаан Сатаны зальжин явуулгад суурилан хэрэгждэг ба Өөрийн ажилд үйлчлэл хийлгэхийн тулд Бурхан Сатаны үймээн самууныг ашиглан, улмаар бидний итгэл, үнэнч байдлыг төгс болгодог. Гаднаа, ХКН-ын засгийн газар болон танай гэр бүлийнхэн биднийг хяхан хавчиж, Бурханд итгэхээс сэргийлэн саад хийх гэж бүх төрлийн заль мэх, арга барилыг ашиглаж байгаа боловч үнэн хэрэгтээ энэ дүр зургийн цаана Сатаны бүх зальжин явуулга бий. Бид үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг ойлгохын тулд илүү ихийг хийж, Бурханы ажлын тухай зарим нэг мэдлэгтэй болж, Сатаны бүх арга заль, ов мэхийг ялган таньж, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадаж байгаа цагт Сатан ялагдал хүлээн шившиглэгдэнэ. Бид үнэнийг ойлгохоор эрэлхийлэхгүй бол сүнсний ертөнц дэх тулааныг ойлгож чадахгүй бөгөөд Сатан бидэнд үймээн учруулах үед замаа алдаж, Бурханы талаар эргэлзэх болж, бүр Бурханыг үгүйсгэж, Бурханаас урваж, Бурханд итгэх итгэлээ орхиход хүрэх боломжтой. Хүн яг ингэж л Сатаны заль мэхэнд автаж, Бурханы авралыг хүртэх боломжоо алддаг; эцэст нь, Сатан хүнийг ингэж залгидаг. Тиймээс бид залбирч, Бурханд улам ойртох ёстой ба асар их яаравчлан Бурханы үгийг уншиж, өөрсдийгөө үнэнээр зэвсэглэх ёстой. Зөвхөн ийм маягаар л бид Бурханы хүслийг ойлгож, Сатаны заль мэхийг нэвт харж, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадна.”

Бурханы үг болон хамт ажиллагчийнхаа нөхөрлөлийг сонсоод би гэнэт ингэж ухаарав: “Энэ үнэхээр сүнсний ертөнц дэх тулаан юм байна. Бурхан биднийг аврахын тулд эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлдэг боловч Бурханд итгэж, Бурханыг дагахыг минь болиулахын тулд Сатан ХКН-ын засгийн газрын оноодог дарангуйлал, хавчлагыг ашиглах боломжит арга зам болгоныг бодож олдог. Сатан намайг Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, үнэнийг ойлгоно, улмаар өөрийнх нь ёрын муу, жигшүүрт, сатанлаг, чөтгөрлөг мөн чанарыг ялган таньж, өөрийг нь голж, хаяад Бурханы авралыг хүртэнэ гэхээс айдаг. Өнөөдөр би эцэст нь Сатаны жигшүүртэй хорон санааг харж, бас хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы зориулсан уйгагүй анхаарал халамж, бодлыг ойлголоо.” Яг тэр үед би удаан хугацаанд барьж байсан сэтгэл хөдлөлөө чөлөөтэй тавьсан бөгөөд дахин төрөх мэт үнэхээр аз жаргалтай санагдсан юм. “Бурханд талархъя! Сатанд дахин хууртахгүйн тулд одоогоос эхлээд би Бурханы үгээс илүү ихийг уншиж, өөрийгөө үнэнээр зэвсэглэнэ” гэж би бодов.

Үл итгэгч гэр бүлийнхэн маань Бурханд итгэсний төлөө надад төвөг удсан нь ердөө л Сатаны заль мэхний нэг гэдгийг, бас Сатанд хууртаж болохгүй гэдгийг би ойлгосон хэдий ч ХКН-ын засгийн газраас миний итгэлийн талаар олж мэдвэл хүү, бэр хоёрын маань ажил мэргэжилд энэ нь нөлөөлнө гэдэгт санаа зовсон хэвээр байлаа. Тэр ч байтугай ач хүүг минь сургуульд ороход энэ нь нөлөөлнө гэдгээс илүү их айж байв. Тиймээс би хамт ажиллагчдаа санаа зовнилынхоо талаар хэлсэн бөгөөд тэр надад Төгс Хүчит Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншиж өглөө: “Бурханы эрх мэдэл нь нөхцөл байдлыг үл харгалзан оршдог. Бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй; энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай, газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирах боломжгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ… Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг үргэлж хийдэг шигээ үргэлжлүүлдэг; үргэлж хийдэг шигээ л Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, хангаж, зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс хойш энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн!(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Хамт ажиллагч маань энэ талаар үргэлжлүүлэн нөхөрлөв: “Бурхан бол Бүтээгч бөгөөд тэнгэр, газар, түүний доторх юм бүхнийг захирдаг. Тэр бас хүн бүрийн хувь заяаг хянадаг бөгөөд бид ямар ажилтай, хэтийн ирээдүйтэй байхыг аль эрт урьдчилан тогтоосон байдаг. Энэ бол хэн нэгний шийдэж, өөрчилж чадах зүйл биш. Таны хүү, бэрийн ажил мэргэжил болон хэтийн ирээдүйг бүгдийг нь Бурхан хянаж байдаг. Тэд Бурханд итгэдэг эсэх нь хамаагүй, тэдний хувь заяаг Бурхан захирч, зохицуулдаг. Бидний хувьд энэ тэр зүйлийн тухай санаа зовох шаардлагагүй. Иов энэ тухайд хэзээ ч санаа зовдоггүй байсан, учир нь түүнд байгаа бүхнийг Бурхан өгсөн ба түүнд юуг ч өгч, түүнээс юуг ч авсан бай, энэ бүхэн Бурханы гарт байдаг гэдгийг тэр тодорхой мэдэж байлаа. Тиймээс та зөвхөн Бурханд хандан залбирах тухайд санаа зовж, хүү бэрх хоёрынхоо ирээдүйг Бурханы гарт даатган, Бурханд тохиромжтой төлөвлөгөө бий гэдэгт итгэх хэрэгтэй.” Бурханы эрх мэдэлтэй холбоотой Бурханы үгийн талаар нөхөрлөснөөр дамжуулан би Бурханд итгэх итгэлтэй болж, зүрх сэтгэлдээ тайван, амгалан болсон юм. Би хүү бэр хоёрынхоо хэтийн ирээдүйн талаар цаашид санаа зовохгүй.

Дараа нь Бурханы үгийг уншсанаар дамжуулаад би ХКН-ын засгийн газрын Бурханыг эсэргүүцдэг, ёрын муу мөн чанарыг ялган таньдаг болсон билээ. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь сохолж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл –д бас ингэж хэлдэг: “Бурхан өөрт нь хамьяалагддаг бүх хүнийг булаан авахаар ирсэн бөгөөд өөрийг нь дайснаа болгож байна гэж агуу улаан луу зүрх сэтгэлдээ боддог. Энэхүү агуу улаан луу нь захирангуй, бодлогогүй зүйл юм! Хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн ба хүн төрөлхтнийг аврах эрхтэй. Анх, хүн төрөлхтөн Бурханд харьяалагддаг байсан бөгөөд агуу улаан луу л Бурханы сонгосон хүмүүсийг түрэмгийлэн булаан авч, хүссэнээрээ ялзруулан, дэвсэлж, эцэст нь тэднийг бүгдийг нь цөлмөн залгидаг. Гэвч Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ирэх үед тэр Түүнийг эсэргүүцдэг. Агуу улаан лууны уг чанар болон мөн чанар нь Тэнгэртэй сөргөлддөг, туйлын харгис, бодлогогүй, утгагүй гэдгийг эндээс харж болно. Тэр бол зэрлэг араатан, чөтгөр юм” (Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (III) дахь “Аврал хүлээн авахын тулд агуу улаан лууг хаяхын жинхэнэ ач холбогдол”). Бурхангүй үзэлт энэ оронд ХКН-ын эрх мэдэл нь Сатаны эрх мэдэл юм гэдгийг би одоо ойлгосон. Бурхан энэ газар нутагт ирж, хүмүүсийг аврах ажил хийхийг Хятадын засгийн газар зөвшөөрдөггүй, мөн хүмүүс харанхуй нөлөөллөөс нь ангижирч, Бурханаар авхуулж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу Бурханаар удирдуулан очихыг ч зөвшөөрдөггүй. Тиймээс тэд Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, яллахын тулд чадах бүхнээ хийн, Төгс Хүчит Бурханыг дагахад маань биднийг улайран дарамталж, саад хийдэг. Хэрвээ бид үнэнгүй, ХКН-ын зальжин арга мэхийг нэвт харж чаддаггүй, муу ёрын, харгис мөн чанарыг нь нэвт харж чаддаггүй бол тэдний тараадаг янз бүрийн худал хуурмагаас болж амархан төөрөлдөх ба айсандаа түүний дарангуйлал, хавчлагад захирагдана. Бид Бурханы өмнө ирж зүрхлэхгүй бөгөөд тэрээр хүмүүсийг аврах Бурханы ажлыг сүйтгэн, хүмүүсийг залгих зорилгодоо хүрсэн гэсэн үг юм. Гэвч Бурханы мэргэн ухааныг ойлгож чадах хэн ч үгүй. Өөрийн сонгосон хүмүүсийг төгс болгохдоо Бурхан ХКН-ын засгийн газрын яг энэ хавчлагыг ашиглан үйлчлэл хийлгэдэг бөгөөд бидэнд үнэнийг ойлгуулан, ХКН-ын засгийн газар бол үнэнд бүрэн дайсагнадаг, Бурханыг дайснаа гэж үздэг сатанлаг чөтгөр гэдгийг нэгд нэггүй ойлгуулдаг, ингэснээр бид үүнийг бүрмөсөн хаяж, Бурхан руу бүрэн эргэж чаддаг. Өөрийн үгийг ашиглан намайг удирдаж, гэгээрүүлж, гэрэлтүүлэн, ХКН-ын засгийн газрын Бурханыг эсэргүүцдэг чөтгөрлөг уг чанарыг ялган таньж, улмаар тэдний сүрдүүлэгт автахгүй байх боломжийг надад олгосных нь төлөө Бурханд талархъя. Намайг сөрөг, сул дорой болж, уруудан доройтож, замаа алдаад байх үед над руу хамт ажиллагчийг маань явуулж, надад дэмжлэг үзүүлж, үнэний талаар нөхөрлүүлэхээр зохицуулсных нь төлөө ч бас Бурханд талархаж байна. Бурхан намайг Сатаны уруу таталтаас аварсан бөгөөд би Сатаны торыг сэт цохин, Бурханы өмнө эргэн ирсэн билээ. Би одоо бүрэн аврал хүртэх боломжтой болсон. Урдах зам маань хэчнээн хэцүү байсан ч хамаагүй, эцсийг нь хүртэл Төгс Хүчит Бурханыг дагана гэж би шийдсэн!

Өмнөх: 27. Эзэнтэй дахин уулзсан нь

Дараах: 29. Харанхуй хонгилын дараах халуун дулаан гэрэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

11. Би Эзэнтэй эргэн уулзлаа

Ли Лань, Өмнөд СолонгосТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг...

2. Ариусгалтад хүрэх зам

Кристофер, ФилиппинНамайг Кристофер гэдэг, би Филиппин дэх гэр чуулганы пастор. 1987 онд баптисм хүртэж, Эзэн Есүс рүү эргэж, дараа нь...

40. Өөр аргаар аврагдсан нь

Хуан Линь, ХятадБи Каризматик Христийн шашны жирийн нэгэн итгэгч байсан бөгөөд Эзэнд итгэж эхэлснээсээ хойш цуглаан алгасаж байсан удаагүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих