132 Сэтгэл уярам хагацал

I

Бурхантай хамт байсан мөчүүдээ дурсан санахуйд:

Инээд баясал, шаналлын нулимс байдаг байжээ.

Бурханы дэргэд байсан өдрүүд ямар жаргалтай байв аа?

Хэзээ ч мартах ёсгүй дурсамжийг бидэнд өгчээ.

Өө Бурхан минь! Олон жилийн цуглааны турш

Таны үнэн бидний завхралыг цэвэрлэсэн.

Одоо бид үнэнийг ойлгодог болохоор өөрчлөгдөж, шинэ хүн болцгоосон.

Тун ариун Таны хайр бидний сэтгэлд гүн үндэслэсэн.

Таны үг бидний итгэл, бидний хайр болжээ.

Таныг гэх сэтгэл минь маш гүн, Танаас хол байж бид тэвчихгүй.

Гэтэл Та удахгүй биднийг орхих гэж байна.

Бид яаж дуртай байх билээ?


II

Та бидэнтэй өдөр шөнөгүй хамт амьдарсан.

Өдөр бүр Та биднийг услахаар үнэнийг илэрхийлсэн.

Маш их завхралаа илчилж, Таныг бид шархлуулжээ.

Хүлээцтэй, тэвчээртэй Та биднийг үргэлж залж чиглүүлсэн.

Өө Бурхан минь! Биднийг аврахын тулд Та үнэхээр их шаналал амсжээ.

Биеийн хэмжээ маань ямар дутуу болохыг хараад Та санаа зовж, түгших болсон.

Та тэвчээртэйгээр үнэний тухай нөхөрлөж, биднийг дэмжиж, хангасан.

Шалгалт, саад бэрхшээлийн үеэр Та бидэнтэй хамт байсан.

Үгээрээ биднийг залж чиглүүлж, гэгээрүүлээд Та биднийг бат зогсоосон.

Биднийг шүүж, цэвэрлэж байгаа нь бүхэлдээ Таны нигүүлсэл билээ.

Хайрыг тань бид маш их эдэлчихээд Таныг хайрлахгүй байж яаж чадах билээ?

Таны хайр биднийг зоригжуулдаг; Таныг хайрласандаа бид хэзээ ч харамсахгүй.


III

Таны ажил гүйцэлдсэн, Та удахгүй Сион руу буцна.

Таныг явахыг бид харж тэвчихгүй нь.

Биднийг Та алхам алхмаар хөтөлж байсан тэр он жилүүдийг бид эргэн саналаа.

Урьдын дүр зургууд нүдэнд үзэгдлээ.

Та биднийг шүүж, завхарсан зан чанарыг маань цэвэрлэсэн.

Та биднийг аварч, агуу улаан лууны хавчлагаас татаж авсан.

Таны үг бидний замчилж, гэрчлэлдээ бат зогсох боломж олгосон.

Гай зовлон, шалгалтыг тэвчсэнийхээ дараа бидний амь өссөн.

Таны хайр маш агуу, Та маш хайр татам.

Таныг хүн магтаж, шүтэн мөргөвөөс зохилтой.

Таны авралын нигүүлсэл зүрхний минь гүнд сийлэгджээ.

Үүргээ гүйцэтгэж, цангинасан сайхан гэрчлэл хийх шийдвэрээ би гаргалаа.

Таны хайр сэтгэлд минь үүрд үлдэнэ, Таныг би үргэлж хайрлаж, эрхэмлэнэ.

Өмнөх: 131 Бурханы холдон одож буй дүрийг харах нь

Дараах: 133 Нэг л өдөр бид дахин уулзах ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих