133 Нэг л өдөр бид дахин уулзах ёстой

I

Бурхантай хамт байх үедээ бид инээлдэж, мишээцгээн үнэхээр жаргалтай.

Биднийг хариулж, услахын тулд Та үг хэлж, ажиллан, бидэнд үнэнийг хайрладаг.

Таны үг бидний зүрхэнд сийлэгдэж, бид Тантай маш гүн харилцан дотноссон.

Таны ажил дуусах гэж байна, Та биднийг удахгүй орхих болно.

Сайхан сэтгэл, хайрыг тань би хариулаагүй л байгаа.

Өө Бурхан минь! Төгс Хүчит Бурхан! Өө Бурхан минь! Төгс Хүчит Бурхан!

Таныг явах гэж байхад би гуниглахгүй байж яаж чадах билээ?

Урьдын өрөө бодохоор зүрх сэтгэл минь зүсэгдэх мэт өвддөг.

Хааш яаш, тэрслүү байдлаараа би Таныг маш их шархлуулсан тул үүрд харамсана.

Та намайг ахин дахин цээрлүүлж, сахилгажуулснаар хөшүүн сэтгэлийг минь сэрээдэг.

Шүүлт, гэсгээлт завхралыг минь үлдэн хөөж, би хүний төрхийг амьдран харуулдаг.

Таны ариусгалт, авралыг олж аваад одоо сэтгэл минь Танд улам их татагддаг болжээ.

Өө Бурхан минь! Төгс Хүчит Бурхан! Өө Бурхан минь! Төгс Хүчит Бурхан!

Та явах гэж байхад би энэ хуучин мэдрэмжүүдээ мартаж чадахгүй нь.

Та Сион руу буцаж, харин бид Тантай дахин хамт байхыг хүсэн хүлээдэг.

Та тэнгэрт, бид газар дээр хол тусдаа байх хэдий ч нэг л өдөр бид дахин уулзах ёстой.

Таны үг бидэнтэй хамт байж, хайранд тань бид тэмүүлдэг.

Таны зан чанар ариун, зөвт бөгөөд магтваас зохилтой.

Бид Таны даалгаврыг сахиж, Танд үүрд гэрчлэл хийх ёстой.

Өө Бурхан минь! Төгс Хүчит Бурхан! Өө Бурхан минь! Төгс Хүчит Бурхан!

Таны хайр бидний зүрхэнд сийлэгдэж, Таныг бид үүрд хайрлана.

Өмнөх: 132 Сэтгэл уярам хагацал

Дараах: 134 Бурхантай би үүрд хамт байх болтугай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх