Бурханы үгээр бүх зүйл биелдэг
Бүх зүйл Миний үгээр гүйцэтгэгдэнэ, Бүх зүйл Миний үгээр гүйцэтгэгдэнэ.
I
Бүх зүйл Миний үгээр гүйцэтгэгдэнэ; Миний хийх ажлыг ямар ч хүн хуваалцаж, ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газар нутгийн агаарыг цэвэрлэж, дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана. Би аль хэдийн ажиллаж эхэлсэн ба агуу улаан лууны оршин суугаа газарт гэсгээлтийн ажлынхаа анхны алхмыг эхлүүлнэ. Ингэснээр Миний гэсгээлт бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд Би бүх газрыг нарийн шалгаж үзэх тул агуу улаан луу болоод бүх төрлийн бузар чөтгөрүүд Миний гэсгээлтээс зугтах хүчгүй байхыг харж болно.
II
Газар дээрх Миний ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, шүүлтийн эрин төгсгөл болоход Би албан ёсоор агуу улаан лууг гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууд оноосон зөвт гэсгээлтийг минь харж, Миний зөвт байдлын улмаас магтаал урсгаж, Миний ариун нэрийг үүрд шагшин магтана. Ингэснээр та нар албан ёсоор үүргээ биелүүлж, Намайг газар нутаг даяар албан ёсоор үүрдийн үүрд магтах болно!
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин наймдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав