239 Бүлэг ялагчдын дунд Бурхан бууж ирлээ

I

Аврагчийн биеэр ирэхийг харахаар хүсэн тэмүүлж

хүн хэдэн мянган жил хүлээсэн,

Өөрийг нь хүсэн мөрөөдсөн хүмүүсийн дунд

Есүс цагаан үүлэн дээр бууж ирэхийг

харахыг тэд хүссэн.

Аврагч эргэн ирж, хүмүүстэй эргэн нэгдэхийг

хүн төрөлхтөн хүсэн хүлээсэн.

Түүнийг иудейчүүдийн дунд хийсэн

золин аврах ажлаа

дахин хийнэ гэж хүн найддаг.

Тэр аль хэдийн ирсэн боловч

хүн Түүнийг таньдаггүй,

Түүнийг газар дээр ирсэн гэдгийг мэддэггүй.

Хүн Түүнийг зорилгогүй хүлээдэг бөгөөд

цагаан үүлэн дээр бууж ирснийг нь мэддэггүй.

Үүл нь Түүний Сүнс ба үг,

Түүний бүхий л зан чанар

Тэр юу болох нь билээ.

Тэр одоо эцсийн өдрүүдэд бий болгох

бүлэг ялагчдынхаа дунд байна.


II

Түүнийг хүнд энэрэнгүй элэгсэг хандсаар байж,

хүнийг хайрлан, хүний нүглийг уучилж,

хүний нүгэл ба гэм бурууг үүрч,

хүнийг нүглээс гэтэлгэнэ гэж

хүн найдаж байдаг.

Есүс хүний санаа бодлыг дагаагүй,

төсөөлснөөс нь эсрэг зүйл хийсэн байдаг.

Тэр хүсэн хүлээсэн хүмүүсийн дунд ирээгүй,

мөн тэр цагаан үүл хөлөглөж ирээгүй.

Тэр аль хэдийн ирсэн боловч

хүн Түүнийг таньдаггүй,

Түүнийг газар дээр ирсэн гэдгийг мэддэггүй.

Хүн Түүнийг зорилгогүй хүлээдэг бөгөөд

цагаан үүлэн дээр бууж ирснийг нь мэддэггүй.

Үүл нь Түүний Сүнс ба үг,

Түүний бүхий л зан чанар

Тэр юу болох нь билээ.

Тэр одоо эцсийн өдрүүдэд бий болгох

бүлэг ялагчдынхаа дунд байна.


III

Хүн үүнийг мэдэхгүй, ариун Аврагч нь

хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн хэдий ч

ариун бус сүнснүүд хэссэн,

бузраар дүүрсэн сүмүүдэд

хэрхэн Өөрийн ажлыг хийх билээ?

Хүн Түүний ирэхийг хүлээсээр байсан боловч

зөвт бусын цусыг ууж, хувцсыг нь өмсдөг,

итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй,

Авах гэж сүрдүүлдэг хүний өмнө

Тэр гарч ирэхгүй.

Тэр аль хэдийн ирсэн боловч

хүн Түүнийг таньдаггүй,

Түүнийг газар дээр ирсэн гэдгийг мэддэггүй.

Хүн Түүнийг зорилгогүй хүлээдэг бөгөөд

цагаан үүлэн дээр бууж ирснийг нь мэддэггүй.

Үүл нь Түүний Сүнс ба үг,

Түүний бүхий л зан чанар

Тэр юу болох нь билээ.

Тэр одоо эцсийн өдрүүдэд бий болгох

бүлэг ялагчдынхаа дунд байна.


IV

Есүс бол хайр, энэрэл,

золин аврал гэдгийг хүн мэддэг боловч

зөвт байдал, сүр жавхлан,

уур хилэн, шүүлтээр бялхаж,

эрх мэдлийг эзэмшсэн, эрхэм чанараар дүүрэн

Бурхан Өөрөө мөн гэдгийг мэддэггүй.

Хүн Золин аврагчийн эргэн ирэхийг

хүсэн хүлээдэг,

тэдний залбирал Тэнгэрийг хүртэл уяраадаг.

Гэвч Өөрт нь итгэдэг боловч Өөрийг нь мэддэггүй

хүмүүсийн өмнө Есүс гарч ирдэггүй.

Тэр аль хэдийн ирсэн боловч

хүн Түүнийг таньдаггүй,

Түүнийг газар дээр ирсэн гэдгийг мэддэггүй.

Хүн Түүнийг зорилгогүй хүлээдэг бөгөөд

цагаан үүлэн дээр бууж ирснийг нь мэддэггүй.

Үүл нь Түүний Сүнс ба үг,

Түүний бүхий л зан чанар

Тэр юу болох нь билээ.

Тэр одоо эцсийн өдрүүдэд бий болгох

бүлэг ялагчдынхаа дунд байна.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр эргэн ирсэн”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 238 “Аврагч Есүс” тэнгэрээс буухыг хүн харж яаж чадах юм бэ?

Дараах: 240 Эцсийн өдрүүдийн Христийг орхигсод мөнхийн шийтгэл амсана

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих