Бурханд итгэх нь Бурханыг мэдэх эрэл хайгуул юм
I
Чиний эрж хайж байгаа зүйлээс үл хамааран энэ нь бүгд Бурханаар төгс болгуулахын төлөө байдаг, энэ нь бүгд Бурханы үгийг мэдэрч туулахын төлөө, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын төлөө байдаг; энэ нь бүгд Бурханы хайр татам байдлыг олж илрүүлэхийн төлөө байдаг, энэ нь бүгд, тэрслүү зан чанараа авч хаян, өөрийнхөө дотор хэвийн байдалд хүрэх чадвартай байх болон Бурханы хүсэлд бүрмөсөн тохирч, зөв хүн болж, өөрийн хийж байгаа бүхэндээ зөв сэдэлтэй байж чадах зорилготойгоор бодит туршлага дахь хэрэгжүүлэлтийн замыг хайхын төлөө юм. Чи энэ бүхнийг туулахын шалтгаан нь Бурханыг мэдэж, амийн өсөлтөд хүрэхийн төлөө байдаг.
II
Хэдийгээр чиний туулдаг зүйл Бурханы үг бөгөөд туулдаг зүйл чинь чиний эргэн тойронд байдаг бодит үйл явдал, хүмүүс, юмс, зүйлс боловч эцсийн эцэст чи Бурханыг мэдэж, Бурханаар төгс болгуулж чаддаг. Чи одоо Бурханаар төгс болгуулахыг, эсвэл Бурханд гэрчлэл хийхийг эрж хайсан ч бай үндсэндээ энэ нь эцсийн эцэст Бурханыг мэдэхийн төлөө юм; энэ нь Түүний чамд хийсэн ажлыг хий дэмий байлгахгүйн төлөө юм, ингэснээр чи эцэстээ Бурханы бодит байдлыг мэдэж, Түүний агуу байдлыг мэдэж, үүнээс ч илүүтэйгээр Бурханы даруу, нууцлаг байдлыг мэдэж, Бурханы чамд хийдэг маш их ажлыг мэдэж авах юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас шинэчлэн найруулав