3. Бурханд итгэхдээ чи Бурхантай хэвийн харилцаа тогтоох ёстой

Холбогдох Бурханы үг:

Бурханд итгэхдээ чи Бурхантай хэвийн харилцаатай байх асуудлыг ядаж шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэх итгэлийн чинь утга учир алдагддаг. Бурханы өмнө тайван байдаг зүрх сэтгэлтэй бол Бурхантай хэвийн харилцаа тогтоох бүрэн боломжтой. Бурхантай хэвийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй, үгүйсгэхгүй байж, Түүний ажилд захирагдаж чаддаг байна гэсэн үг юм. Энэ нь Бурханы өмнө зөв санаа зорилготой байж, өөртөө зориулан төлөвлөгөө зохиолгүй, бүх зүйл дээр Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг анхааран үзэх гэсэн үг; мөн Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах гэсэн үг юм. Чи хийж буй бүх зүйлдээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой. Бурханы хүслийг ойлгодоггүй ч байсан гэсэн чи үүрэг, хариуцлагаа чадлынхаа хэрээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдмэгц, үйлдвэл хожимдохгүй байх болно. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болоход чи хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай болох болно. Бүх зүйл Бурханы үгийн суурин дээр үндэслэдэг. Бурханы үгийг идэж уу, дараа нь Бурханы шаардлагыг хэрэгжүүл, үзэл бодлоо зөв болго, Бурханыг эсэргүүцэх юм уу чуулганыг үймүүлэх ямар нэгэн зүйл хийхээс зайлсхий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгдөггүй юуг ч бүү хий, бусдад тус нэмэр болохгүй юуг ч бүү хэл, ичгэвтэр зүйл бүү хий. Хийж буй бүхэндээ чигч шударга, хүндлүүштэй бай, үйлдэл болгоноо Бурханы өмнө үзүүлэхүйц байлга. Махан бие заримдаа сул дорой байж болох ч чи хувийн ашиг хонжооны төлөө шуналгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, зөв шударгаар үйлдэж чаддаг байх ёстой. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Чи хийдэг бүх зүйлдээ санаа зорилго чинь зөв эсэхийг шалгах ёстой. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байдаг. Энэ бол хамгийн наад захын стандарт юм. Өөрийн санаа зорилгыг шалга, тэгээд буруу санаа зорилго гарч ирснийг олж мэдвэл тэдгээрийг орхиж, Бурханы үгийн дагуу үйлдэж чаддаг бай; тэгвэл чи Бурханы өмнө зөв нэгэн болох бөгөөд энэ нь эргээд Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгааг, мөн хийж байгаа бүхэн чинь өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө байдаг гэдгийг харуулдаг. Чи хийдэг, хэлдэг бүхэндээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, үйлдэлдээ зөв шударга байж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй, өөрийн хүслийн дагуу ч үйлддэггүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах ёстой зарчим юм. Жижиг зүйлс хүний санаа зорилго болон биеийн хэмжээг илчилж чадах тул Бурханаар төгс болгуулах замд орохын тулд хүн эхлээд санаа зорилго болон Бурхантай харилцах харилцаагаа засаж залруулах ёстой. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсон цагт л чи Түүгээр төгс болгуулж чадна; тэр үед л чиний доторх Бурханы харьцалт, засалт, сахилгажуулалт, цэвэршүүлэлт хүссэн үр дүндээ хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханыг байлгаж, хувийн ашиг хонжоо хайлгүй, өөрсдийн хэтийн ирээдүйн талаар бодолгүй (махан биеийн тухайд), харин ч амь руу орох ачааг үүрч, үнэнийг эрэлхийлэхийн төлөө чадах бүхнээ хийж, Бурханы ажилд захирагдаж чаддаг бол—хэрвээ чи үүнийг хийж чадвал эрэлхийлдэг зорилго чинь зөв байж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болно. Бурхантай харилцах харилцаагаа зөв болгох нь сүнсний аянд орох эхний алхам гэж хэлж болно. Хэдийгээр хүний хувь заяа Бурханы гарт байдаг, Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд өөрөө өөрчилж чадахгүй хэдий ч Бурханаар төгс болгуулж, эсвэл авхуулж чадах эсэх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаа эсэхээс хамаардаг. Чамд сул дорой, эсвэл дуулгаваргүй тал байж магадгүй—гэхдээ үзэл бодол болон санаа зорилго чинь зөв байгаа цагт, мөн Бурхантай харилцах харилцаа чинь зөв, хэвийн байгаа цагт чи Бурханаар төгс болгуулах шаардлагыг хангадаг. Хэрвээ чи Бурхантай зөв харилцаатай биш, махан биеийн төлөө, эсвэл гэр бүлийнхээ төлөө үйлддэг бол хэчнээн шаргуу ажилладаг чинь хамаагүй энэ бүгд юунд ч хүргэхгүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бол бусад бүх зүйлийн учир олдоно. Бурханд итгэх итгэлийн тухай үзэл бодол чинь зөв эсэх, чи хэнд итгэдэг, хэний төлөө итгэдэг, яагаад итгэдгийг л Бурхан харахаас өөр юуг ч хардаггүй. Хэрвээ эдгээр зүйлийг тодорхой харж, үзэл бодлын хэрэгжүүлэлт чинь зөв байж чадвал аминд чинь ахиц дэвшил гарч, чи зөв замд орж чадах нь гарцаагүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь буруу бол бусад бүх зүйл талаар болох ба хэчнээн их итгэдэг байсан ч чи юу ч хүлээж авахгүй. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсны дараа л махан биеийг орхиж, залбирч, зовж, тэсвэрлэж, захирагдаж, ах, эгч нартаа тусалж, Бурханы төлөө өөрийгөө илүү их зарлагадах гэх мэт үедээ чи Түүнээс магтаал хүртэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнсэнд хүрч, тэгснээрээ Түүнийг сэтгэл хангалуун байлгаснаар, мөн зүрх сэтгэлээ ашиглан Бурханы үгтэй холбогдож, улмаар Бурханы Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлснээр Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг. Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралд хүрч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ бүхэлд нь Түүнд зориулсны дараа л чи аажмаар хэвийн сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгдөггүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байдаггүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үздэггүй бол хийдэг бүхэн нь Бурханыг хууран мэхлэх үйл, шашны хүмүүсийн ердийн үйл бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Бурхан ийм хүнээс юу ч олж авч чаддаггүй; ийм төрлийн хүн Бурханы гэрт байгаа чимэглэл, илүүц агаад хэрэггүй зүйл адилаар Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чаддаг. Бурхан ийм хүнийг ашигладаггүй. Ийм хүн дээр Ариун Сүнс ажиллах боломж байдаггүйгээс гадна төгс болгуулах үнэ цэн ч байдаггүй. Ийм хүн бол үнэндээ алхаж яваа үхдэл юм. Тийм хүмүүст Ариун Сүнсний ашиглаж болох юу ч байдаггүй, харин ч эсрэгээрээ тэднийг бүгдийг нь Сатан хувьдаа завшиж, гүн гүнзгий завхруулсан. Бурхан энэ хүмүүсийг таягдан хаяна. Одоогоор Ариун Сүнс хүмүүсийг ашиглахдаа аливааг хийхийн тулд хүсүүштэй талуудыг нь ашиглаад зогсохгүй, мөн хүсэмгүй хэсгүүдийг нь ч төгс болгож, өөрчилдөг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломжтой, эрхтэй байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг талд илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талд чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү мэрийх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Тиймээс чи зөв хүн болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой. Үүнийг суурь болгоод чи бусад хүмүүстэй хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн бай, хэр шаргуу ажиллаж, эсвэл хэр их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд л хамаарна. Чи хүмүүсээр магтуулах гэсэндээ хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж байгаа боловч хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын тулд Бурханы үгийг дагаж байгаа биш. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Ийм маягаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үгийн зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Бурханы хүсэлд хайхрамжтай байхыг хүсэж байна уу? Бурханы өмнө “эрүүл ухаангүй” хүн байхыг хүсэж байна уу? Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрмөсөн өгч, хүмүүсийн дундах байр сууриа үл тоомсорлохыг хүсэж байна уу? Харилцдаг бүх хүнийхээ дундаас чи хэн хэнтэй нь хамгийн сайн харилцаатай байдаг вэ? Хэнтэй нь хамгийн муу харилцаатай байдаг вэ? Хүмүүстэй харилцах харилцаа чинь хэвийн үү? Чи бүх хүнд эн тэнцүү ханддаг уу? Чи амьдралын гүн ухааныхаа дагуу бусадтай харилцах харилцаагаа хадгалдаг уу, эсвэл тэдгээр нь Бурханы хайрын суурин дээр бий болсон уу? Хүн зүрх сэтгэлээ Бурханд өгөөгүй бол сүнс нь мулгуу, хөшүүн, мэдрэмжгүй болдог. Ийм хүн Бурханы үгийг хэзээ ч ойлгохгүй, Бурхантай хэзээ ч хэвийн харилцаатай байж чадахгүй; ийм хүний зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зан чанараа өөрчлөх гэдэг нь зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгч, Бурханы үгээс гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авах үйл явц юм. Бурханы ажил нь, идэвхтэйгээр орох, мөн түүнчлэн сөрөг талуудаа мэдсэний дараа тэдгээрээс салах боломжийг хүнд олгодог. Бурханд зүрх сэтгэлээ өгөх хэмжээнд хүрэх үедээ чи сүнснийхээ доторх нарийн хөдөлгөөн бүрийг ухамсарлаж чадах бөгөөд Бурханаас хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлт бүрийг мэдэх болно. Үүнээс зуураад чи Ариун Сүнсээр төгс болгуулах зам руу аажмаар орно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх тусам сүнс чинь төдий чинээ мэдрэмтгий, нарийн нямбай байж, Ариун Сүнс хэрхэн хөдөлгөдгийг илүү их ухамсарлаж чадна, тэгээд Бурхантай харилцах харилцаа чинь бүр улам хэвийн болно. Хүмүүсийн хоорондох хэвийн харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх суурин дээр тогтдог болохоос хүний хүчин чармайлтаар тогтдоггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан үгүй бол хүмүүсийн хоорондох харилцаа нь ердөө махан биеийн харилцаа юм. Тэдгээр нь хэвийн бус, харин ч хүсэл тачаалд автсан байдаг. Тэр нь Бурханы жигшиж, үзэн яддаг харилцаа юм. Хэрвээ чи сүнс чинь хөдөлгөгдсөн гэж хэлдэг боловч өөртөө таалагддаг, өөрийнхөө өндрөөр үнэлдэг хүмүүстэй л нөхөрлөл хийхийг үргэлж хүсдэг бол, хэрвээ өөр хүн эрэлхийлж байгаа ч чамд таалагддаггүй, чи түүнийг ялгаварлаж, түүнтэй харилцдаггүй бол чи сэтгэл хөдлөлдөө автдаг бөгөөд чамд Бурхантай харилцах хэвийн харилцаа огт байхгүй гэдгийг энэ нь илүү их нотолдог. Чи Бурханыг мэхэлж, өөрийнхөө муу муухайг нуухаар оролдож байна. Чи зарим ойлголтыг хуваалцаж чаддаг ч гэсэн буруу санаа зорилго өвөрлөдөг бол хийдэг бүхэн чинь хүний стандартаар л сайн байдаг. Бурхан чамайг магтахгүй—чи Бурханы ачааны дагуу бус, махан биеийн дагуу үйлдэж байна. Хэрвээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханыг хайрладаг хүн бүхэнтэй хэвийн харилцаатай байж чаддаг бол тэр үед л Бурханаар ашиглагдахад тохирно. Ийм маягаар, бусадтай яаж харилцаж байгаа чинь хамаагүй, энэ нь амьдралын гүн ухааны дагуу биш, харин Бурханы өмнө, Бурханы ачааг хайхардаг байдлаар амьдрах явдал байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Чи Бурханы айлдвар бүрийг унш, тэдгээрийг ойлгож авангуутаа хэрэгжүүл. Магадгүй махан бие чинь сул дорой, чи тэрслүү, эсэргүүцэж байсан тохиолдол байж болно; өнгөрсөнд яаж авирлаж байснаас үл хамааран энэ нь чухал биш бөгөөд өнөөдөр чиний амь боловсроход энэ нь саад болж чадахгүй. Өнөөдөр чи Бурхантай хэвийн харилцаатай байж чадаж байгаа цагт найдвар бий. Хэрвээ Бурханы үгийг унших бүрд чамд өөрчлөлт гарч, чиний амьдрал сайн тал руугаа өөрчлөгдсөнийг бусад хүн хараад хэлж чадахаар байвал Бурхантай харилцах харилцаа чинь одоо хэвийн, зөв болсныг энэ нь харуулдаг. Бурхан гэм бурууд нь үндэслэн хүмүүст ханддаггүй. Чи ойлгож, ухамсарламагцаа тэрсэлж, эсэргүүцэхээ больж чадаж л байвал Бурханд өршөөгдсөөр байх болно. Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх ойлголт, шийдвэр чамд байгаа үед Бурханы өмнө байх байдал чинь хэвийн болох болно. Юу ч хийж байсан, түүнийгээ хийж байхдаа дараах зүйлийг бодож үзэж байгаарай: Хэрэв би үүнийг хийвэл Бурхан юу гэж бодох бол? Энэ нь ах, эгч нарт ашиг тустай байх уу? Бурханы гэр дэх ажилд ашиг тустай байх уу? Залбирал, нөхөрлөл, үг яриа, ажил, хүмүүстэй харилцах харилцаандаа өөрийн санаа зорилгыг шинжилж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг шалга. Хэрвээ чи өөрийн санаа зорилго, бодлыг ялган таньж чаддаггүй бол чамд ялгаж салгах чадвар байхгүй бөгөөд энэ нь үнэний талаар маш бага ойлгодгийг чинь нотолдог. Хэрвээ чи Бурханы хийдэг бүхний талаар тодорхой ойлгож чаддаг, аливаа зүйлийг Түүний үгээр, Түүний талд зогсоод аливааг ухамсарлаж чаддаг бол үзэл бодол чинь зөв болсон байх болно. Тиймээс Бурхантай сайн харилцаа тогтоох нь Бурханд итгэдэг хүн бүрийн хувьд тэргүүн зэргийн чухал зүйл юм; хүн бүр үүнийг хамгийн чухал үүрэг даалгавар, амьдралынх нь хамгийн том үйл явдал хэмээн авч үзэх хэрэгтэй. Чиний хийдэг бүх зүйл Бурхантай хэвийн харилцаатай эсэхээр чинь хэмжигддэг. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн, санаа зорилго чинь зөв бол үйлд. Бурхантай харилцах хэвийн харилцаагаа хадгалахын тулд чи хувийн ашиг сонирхолдоо хохирол хүлээхээс айх ёсгүй; Сатанд давамгайлах боломж олгож болохгүй, Сатаны атгад орж болохгүй, Сатан чамайг элэг доог болгохыг зөвшөөрч болохгүй. Ийм санаа зорилготой байх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаагийн илрэл бөгөөд энэ нь махан биеийн төлөө бус, харин ч сүнсний амар амгалан, Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурханы хүслийг хангахын төлөө байдаг. Зөв байдалд орохын тулд Бурхантай сайн харилцаа бий болгож, Бурханд итгэх үзэл бодлоо зөв болгох ёстой. Ингэснээр Бурхан чамайг олж авч, Үгийнхээ үр жимсийг чамд илрүүлж, чамайг улам ихээр гэгээрүүлж, гэрэлтүүлэх боломжтой. Ийм маягаар чи зөв арга барилд орсон байх болно. Бурханы өнөөдрийн үгийг үргэлжлүүлэн идэж уу, Ариун Сүнсний ажлын одоогийн арга барил руу ор, Бурханы өнөөдрийн шаардлагад нийцүүлэн үйлд, хэрэгжүүлэлтийн хуучирсан арга барилыг бүү дага, аливааг хийх хуучин аргатай бүү зууралд, өнөөдрийн ажиллах арга барилд аль болох хурдан ор. Ингэвэл Бурхантай харилцах харилцаа чинь бүрмөсөн хэвийн болж, чи Бурханд итгэх зөв замд орсон байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Өмнөх: 2. Үнэн замыг хайхдаа чи эрүүл ухаантай байх ёстой

Дараах: 4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих