Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Зол завшаан ба Гай зовлон

Би хөдөөний ядуу айлд төрсөн болохоор, бага байхаас л хүмүүс намайг дорд үздэг байлаа. Гэр бүл маань ядуу тарчиг байсан болохоор дараа нь хэзээ хоолтой залгахаа мэддэггүй байсан ба багаасаа л би эгчийнхээ хуучин хувцсыг өмсөж, өөртөө томдсон хувцастай байдаг байлаа. Ангийнхан маань бүгд намайг шоолж, найзлахыг хүсдэггүй байв. Хүүхэд нас минь илүү зовлонтой нөхцөлд өнгөрсөн юм. салбайсан цүнх үүрээд л явдаг. Үнэн инээдтэй санагдахгүй байна уу? Ямар ч ядуу юм бэ дээ. Яг энэ үеэс эхлэн би, том болоод зөндөө их мөнгө олдог болно. Амьдрал маань сайжирч, хэн ч намайг дорд үзэхээ болино хэмээн өөртөө тангарагласан юм. Гэр бүлийнхээ ядуу тарчиг байдлаас болоод би дунд сургуулиа орхихоос аргагүй байдалд хүрч мужийн эмийн үйлдвэрт түр ажиллахаар болов. Бүр их мөнгө олохын тулд би ихэвчлэн оройн арван цаг хүртэл давхар ээлжинд гардаг байлаа. Дараа нь миний сард авдаг цалинг эгч маань тавхан өдрийн дотор ногоо зараад олдог байсаныг би олж мэдсэн билээ. Ингээд эмийн үйлдвэрийнхээ ажлаас даруй гарч ногоо зарахаар шийдсэн юм. Хэсэг хугацааны дараа би жимс зарах нь илүү ашигтайг мэдээд жимсний наймаа руу шилжлээ. Гэрлэснийхээ дараа би нөхөртэйгөө нийлээд хоолны газар нээсэн юм. Хоолны газар ажиллуулаад бүр ч илүү мөнгө олно хэмээн бодсон хэрэг. Мөнгөтэй болох л юм бол бусдаас дээгүүр, бардам амьдарч чадна хэмээн бодож байв. Бусад хүмүүс надад атаархаж, намайг үнэлж эхэлнэ. Гэтэл хоолны газрын бизнес эрхлээд нэлээд хугацаа өнгөрсний дараа мөнгө олж шалихгүй байгааг би олж мэдэв. Ингэхэд би гэдэг хүн хэзээ баян хүн шиг амьдрах юм бэ хэмээн сэтгэл зовж эхэлсэн юм.

2008 онд санамсаргүй боломж гарч ирлээ. Найз маань Хятадад арав орчим хоног ажиллаад авдаг цалинг Японд ганц өдрийн дотор олдог тухай ярив. Энэ мэдээг сонсоод би бүр хөөрцөглөж орхилоо. Ингээд эцэст нь их мөнгө олох боломж олдлоо хэмээн бодсон юм. Япон руу явуулах байгууллагын зуучлалын хөлс чамгүй өндөр байсан ч зарлага гаргахгүйгээр мөнгө олно гэж юу байхав хэмээн бодов. Японд очоод ажил хийж байгаа цагт бид энд төлсөн мөнгөө маш хурдан хугацаанд хэд нугалж олж чадах байлаа. Ингээд нөхөртэйгөө хамт даруй Япон явахаар шийдлээ. Японд ирэнгүүтээ л би тун хурдан ажилд орлоо. Нөхөр бид хоёр өдөр бүр 13-14 цаг ажилладаг байв. Ажлын ачаалал тун их учраас би өдөржингөө л ядардаг байлаа. Ажил дуусангуут л хурдан хэвтэхийн түүс болно. Ядарсандаа хоол идэх талаар ч боддоггүй байв. Амьдралын энэ хэт ачааллыг бие маань дийлэхээ байлаа. Гэвч одоо л жаахан зүтгэчихвэл хэдхэн жилийн дараа баян болчихно доо хэмээн өөрийгөө зоригжуулдаг сан. Одоо хүнд ажил хийж байгаа ч хожим нь амьдрал сайхан болно. Иймээс би зүтгээд л байх хэрэгтэй. Ийм бодлоор өдөр бүхэн хүчээ шавхан мөнгөний машин мэт ажилладаг байв. Гэтэл 2015 онд ажлын ачааллаас үүдсэн ядаргаанаас болоод би ухаан алдаж унасан юм. Таны нурууны диск суугаад мэдрэлийн судлаа дарсан байна. Ийм маягаар үргэлжлүүлэн ажиллах юм бол удахгүй суугаа болно. Тэгвэл өөрийгөө ч авч явж чадахаа болино шүү дээ. Эмчийн үгийг сонсоод аяганд цохиулсан юм шиг л боллоо. Хамаг бие суларч, ямар ч тэнхээгүй болов. Амьдрал минь гэрэлтэж, мөрөөдөлдөө хүрэх тун ойрхон байсан сан. Гэтэл өвдөнө чинээ зүүдэлсэнгүй. Би үүнтэй эвлэрэхийг хүссэнгүй Тэгээд бодлоо. Би залуугаараа байна. Шүдээ зуугаад, жаахан тэсчихвэл, энэ зэргийн өвдөлтийг даваад л гарна. Одоо л хангалттай мөнгө хийж авахгүй бол Хятад руу хоёрын хооронд жаахан мөнгөтэй очихоор харин ч нэр хүндээ улам алдана шүү дээ. Иймээс шүдээ зуугаад, өвчтэй биеэ хүчээр чирээд мөнгө олохоор ажиллаад л байлаа. Гэтэл хэдхэн өдрийн дараа бие маань улам муудаж, би орноосоо өндийх ч тэнхэлгүй болсоноо мэдэв.

Орноосоо босох тэнхэлгүй хэвтэж байхдаа, хажууд маань хэн нэгэн байсан ч болоосой хэмээн ямар их хүсэж байсан гээч. Гэвч хүү маань сургуульдаа явж, нөхөр ажилдаа явахаас өөр аргагүй тул би энэ зовлонтой ганцаараа нүүр тулахаас өөр сонголт байсангүй. Өрөөнд хэвтэж буй өвчтөнүүд бүгд өөрийн гэсэн зовлонтой тул би улам ганцаардаж байлаа. Би яагаад ийм хэцүү байдалд орчихов оо?! Би үнэхээр хөдөлж чадахаа болиод хэвтэрт орох байсан гэж үү? Сэтгэл зүрх минь тэр гэхийн тэмдэггүй үймэрч, өөрийн эрхгүй өмнөх амьдралаа эргэцүүлэн бодоход хүрлээ. Хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ? Мөнгө олоод л түүгээрээ сайхан амьдрахын төлөө гэж үү? Мөнгөтэй л бол жинхэнээсээ жаргалтай болох уу? Мөнгөтэй болохын тулд биеэ хайрлахгүй зүтгэх хэрэгтэй юу? Бараг гучин жил хамаг чадлаараа зүтгээд би юу олж авав? Би эмийн үйлдвэрт ажиллаж, жимс зарж, ресторан хүртэл ажиллуулсаны эцэст Японд ажиллахаар ирсэн. Өдий хүрэхдээ хэдий би тодорхой хэмжээний мөнгөтэй болсон ч хэнд ч хаана ч илэрхийлж чадахааргүй гашуун амьдрал туулсан байлаа. Япон улсад анх ажиллахаар ирэхдээ сайхан мөрөөдөл минь биеллээ олж, түргэхэн шиг баян хүн болоод бусдыг атаархтал амьдрахыг л бодож байсан юм. Гэтэл одоо өвчтэй, хэвтрийн хүн болчихоод, амьдралынхаа үлдсэн хэсгийг тэргэнцэрт хадаатай зовж өнгөрүүлэхэд ойрхон байдаг… Энэ талаар бодох үедээ би, мөнгө олж, бусдаас дээр амьдрахын тулд хэт их ажилласнаас болж эрүүл мэндээрээ хохирсондоо үнэхээр их харамсав. Ийнхүү бодмогц харамсал, гомдлын гашуун нулимс нүднээс минь урсаж, өөрийн эрхгүй Бурхан минь намайг авраач! хэмээн өөртөө шивнэж билээ. Миний амьдрал яагаад ийм хэцүү, ядаргаатай юм бэ?

Ийнхүү яахаа мэдэхгүй зовж байх үед минь Бурханы эцсийн өдрүүдийн аврал надад ирсэн юм. Эмнэлгээс гарсныхаа дараа би Бурханд итгэдэг хоёр эгчтэй танилцав. Тэдэнтэй хамт Бурханы үгийг уншиж, үнэнийг ярилцсанаар дамжуулан, энэ ертөнц дээрх бүх зүйл аяндаа бий болсон бус, Бурханаар бүтээгдсэн, Бурхан бол энэ бүхэл ертөнцийн зэн ба хүний хувь заяа ч бас Бурханы гарт байдаг, Бурхан хүн төрөлхтнийг чиглүүлж, хангаж ирсэн, мөн байнга хамгаалж, харж байдаг гэдгийг би ойлгож авсан юм. Гэвч надад эргэлзээ төрж, би тэднээс тусламж эрлээ. Хэрэв Бурхан бидний хувь заяаг хянаж байдаг Эзэн юм бол бид бүгд аз жаргалтай, баяр баясгалантай байх ёстой биз дээ. Гэтэл бид яагаад зовж, шаналсаар байна вэ? Амьдрал яагаад ийм хэцүү юм бэ? Амьдралд тохиолдож буй зовлон хаанаас гарч ирээд байна вэ? Та надад үүнийг тайлбарлаад өгөхгүй юу? За тэгье. Ду Жуан аа, чиний тавьсан энэ асуултын хариуг олох гэж Бурханд итгэхээсээ өмнө би тархиа мөн ч их эргүүлсэн дээ. Би ч гэсэн. Амьдралд яагаад өвчин зовлон байдаг, амьдрал яагаад ийм хэцүү, ядаргаатай байдаг юм бэ? Хүн бүхий л амьдралдаа баян, ядуу, энгийн, алдартай байхаас үл хамааран төрөх, өтлөх, өвдөх үхэхээс яагаад ангид байж чаддаггүй юм бол? Ийм зовлон хаанаас ирдгийг би лав яагаад ч олж мэдэж чадахгүй байсан. Бурханы үгийг унших үедээ л би асуудлын эх сурвалжийг олж мэдсэн дээ. Бурхан хүний энэ зовлонгийн шалтгааны талаар ярьсан уу? Надад хурдан хэлээд өг л дөө. (За тэгье ээ!) Бурханы үгийг уншсаны дараа чи ойлгох болно. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний амьдралд байдаг төрөлт, үхэл, өвчин болон өтөл нас хаанаас бий болсон бэ? Хүмүүс анх юунаас болж эдгээр зүйлтэй болсон бэ? Хүмүүсийг анх бүтээх үед тэдэнд ийм зүйлс байсан уу? Тэдэнд байгаагүй, тийм биз дээ? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүн Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа махан биеийн өвдөлт, махан биеийн бэрхшээл, хоосон байдал, дэлхий ертөнцийн туйлын золгүй байдал гэх мэт эдгээр зүйл бий болсон. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тэднийг шаналгаж эхэлсэн юм. Хүмүүс тэгээд улам илүү доройтож, хүний өвчин гүнзгийрч, зовлон нь улам бүр хэцүү болсон. Хүн дэлхий ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлыг улам илүү мэдэрсэн бөгөөд дэлхийд тун бага найдах болсон. Иймээс энэ зовлонг Сатан хүнд авчирсан ба хүн Сатанаар завхруулагдаж, доройтсоны дараа л энэ нь бий болсон.” (“Христийн ярианы тэмдэглэл” номоос) Энд үнэхээр сайхан тайлбарлажээ. Би ийм зүйл анх удаа л сонсож байна. Энэ бүх зовлонг Сатан хүмүүст анх өгчээ. Сатан хүмүүсийг ялзруулснаас болоод тэдэнд ийм зүйл тохиолддог болж! Тэгэхээр Сатан хүмүүсийг яаж ялзруулдаг байж таарах вэ? Би энэ асуултыг сайн ойлгосонгүй. Та надад арай дэлгэрүүлээд яриад өгөхгүй юу? За тэгье. Анх Бурхан хүнийг бүтээх үед, хүн Бурханыг сонсож, Бурханд захирагддаг байж л дээ. (За.) Бурхан түүнтэй байж, санаа тавьж, бас хамгаалдаг байжээ. Тэр үед хүн төрөх, өтлөх, өвдөх үхэхийг мэдэхгүй, сэтгэл зовж, уцаарладаггүй байв. Хүн санаа зовох юмгүй Бурханы хайрласан бүх зүйлийг эдэлж, Еден Цэцэрлэгт амьдарч байлаа, хүн төрөлхтөн Бурханы удирдамж дор аз жаргалтай, баяр хөөртэйгээр амьдарч байв. Гэвч Сатанд уруу татагдаж, ялзарснаасаа хойш хүн төрөлхтөн Бурханаас урваж, Түүнийг тоохоо болж, оронд нь Сатанд анхаарал тавьсан, үүний улмаас хүн төрөлхтөн Бурханы халамж, хамгаалалт, ерөөлийг алдаж, Сатаны эзэмшилд орсон юм. Хэдэн мянган жилийн туршид Сатан материализм, шашингүйн үзэл, хувьсал зэрэг тэрсүүд үзэл, мунхруулгыг уйгагүй ашиглан, чөтгөрүүд болон алдартай хүмүүсийн сурталчилдаг хоосон зүйлс, худал хуурмагаар хүмүүсийг мэхэлж, тэднийг зовлонд унагаасан юм. “Энэ дэлхийд Бурхан байхгүй. Аврагч гэж хэзээ ч байгаагүй.” “Хүний хувь заяа өөрийнх нь гарт л байдаг.” “Бусад хүмүүсээс дээр амьдарч өвөг дээдсээ баярлуул.” “Баян болохын тулд хүн юуг ч хийх болно.” “Энэ хорвоо мөнгөн дээр тогтдог” гэх мэт. Хүн төрөлхтөн энэ утгагүй зүйлсийг хүлээн зөвшөөрснийхөө дараа Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Бурханы дээд эрхийг үгүйсгэж, бүгд Бурханаас урвасан ба хүний зан чанар улам ихэрхүү, биеэ тоосон шинжтэй болж, өөрийгөө ялагдашгүй мэтээр үзэж, улам аминчхан, зальжин, ёрын муу болсон билээ. Нэр хүнд, албан тушаал, эд баялгийн төлөө хүмүүс хоорондоо өрсөлдөж, тэмцэлдэн, бие биеэ хууран мэхэлж, улам их уур уцаартай, зүдрүү дорой болсон. Өвчин хууч тэднийг сүүдэр мэт дагах болж, сэтгэл зүрх нь хоосорч ирлээ. Энэ өвчин зовлон, уур уцаар хүний амьдралыг даашгүй хүнд хүчир, зовлон шаналалтай мэт санагдуулах болсон билээ. Энэ бүхэн Сатан хүмүүсийг ялзруулсны дараа үүссэн бөгөөд, Сатан л биднийг хорлож байж. Мөн энэ нь, хүн төрөлхтөн Бурханыг үгүйсгэж, Түүнээс холдож, Бурханаас урвасаны гашуун үр дагавар бас мөн билээ.

эгч нар алдар нэр, эд баялгийг

Чин эгч цааш нь, Тэгвэл Сатаны ёрын муу сэдэл юу вэ? Чи тодорхой мэдэхгүй байгаа, тийм үү? …мэдлэгийг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол хэвийн явдал гэж хүмүүс боддог. Өндөр дээд туйлын зорилго өвөрлөж эсвэл амбицтай байхыг зүгээр л чин эрмэлзэлтэй байх гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хүмүүсийн амьдралдаа дагах ёстой зөв зам байх ёстой гэж тэд боддог. Хэрвээ хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгоо биелүүлж эсвэл ажил мэргэжлээ амжилтанд хүргэж чадвал—ийм байдлаар амьдрах нь илүү бахадмаар биш гэж үү? Тийм байдлаар зөвхөн өөрийнхөө өвөг дээдсийг хүндэтгээд зогсохгүй, харин түүхэнд өөрийн мөрийг үлдээнэ—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, энэ ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн агаад зөв зохистой зүйл байдаг. Гэхдээ Сатан ёрын муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулж, дараа нь энэ нь дууслаа гэж шийддэг үү? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой эсвэл хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй хүний хүрэхийг хүсдэг бүхэн, хүний эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ нь ямар хоёр үг вэ? Нэг нь “алдар нэр”, нөгөө нь “ашиг хонжоо”: Тэдгээр нь алдар нэр ба ашиг хонжоо. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг; энэ нь ямар нэг төрлийн үндсэн язгуур арга биш юм. Санаандгүй байдлын дунд хүмүүс Сатаны амьдрах аргыг, амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, амьдралын чиглэлээ тогтоож эхэлдэг ба ингэснээрээ тэд өөрийн мэдэлгүйгээр амьдралын туйлын зорилготой болдог. Амьдралын эдгээр туйлын зорилгууд нь хэчнээн эрхэм дээд санагдах нь хамаагүй, тэдгээр нь алдар нэр болон ашиг хонжоотой салшгүй холбоотой зүгээр л нэг шалтаг юм. Ямар ч агуу эсвэл алдартай хүн, үнэндээ бүх хүмүүсийн хувьд, тэдний амьдралдаа дагадаг ямар ч зүйл ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Ийм байдаггүй гэж үү? (Тэгдэг.) Тэд алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол өндөр байр суурь, агуу эд баялгийг эдэлж, сайхан амьдралд умбахын тулд тэдгээрийг хэрэглэж болно гэж хүмүүс боддог. Тэд алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол тэд зугаа цэнгэлийг эрж хайхдаа болон бие махбодийн цадиггүй таашаалын төлөө тэдгээрийг хэрэглэж болно. Хүмүүс өөрсдийн хүсдэг алдар нэр, ашиг хонжоонд хүрэхийн тулд, сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр өөрсдийн бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнээ, өөрсдийн ирээдүй, өөрсдийн хувь тавилангаа бүгдийг нь аваад Сатанд хүлээлгэн өгдөг. Хүмүүс нэг хором ч эргэлзэхгүйгээр, энэ бүгдийг буцаан авах хэрэгтэйг мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Нэгэнт тэд ийм байдлаар Сатаны талд очиж, түүнд үнэнч болчихвол хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэд Сатанаар бүрмөсөн, бүрэн дүүрэн хянагддаг. Мөн тэд өөрсдийн живсэн намгаасаа өөрсдийгөө чөлөөлж үнэхээр огт чадахгүй. Хэн нэгэн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, шударга зүйлийг эсвэл сайн, сайхан тэдгээр зүйлийг цаашид эрж хайхаа больдог. Үүний учир нь, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал хэтэрхий их бөгөөд тэдгээр нь хүмүүсийн хувьд насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү? (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-өөс)

Бурханы үгийг сонссоны дараа, эгч нар алдар нэр, эд баялгийг Сатан хэрхэн хүн төрөлхтнийг ялзруулахын тулд ашигладаг талаар бодит үнэнийг баримттайгаар ярьж өглөө. Тэр мөчид би, хэдэн мянган жилийн туршид Сатан шашингүйн үзэл, материализм, хувьсал зэргийг ашиглан хүн төрөлхтнийг хууран мэхэлж, ялзруулж байсан бөгөөд энэ нь одоо дээд цэгтээ тулж, хүн төрөлхтөн Бурханаас улам холдож, Түүнээс урвасныг ойлгож авсан юм. Мөн өмнө уншсан номууд маань Сатаны хор, Сатаны гүн ухаан болон логикоор дүүрэн байсныг тэр мөчид ухаарсан билээ. Сатан болон түүний чөтгөрүүд хүн төрөлхтнийг хэрхэн ялзруулсан талаарх Бурханы үг байгаагүйсэн бол би өдий болтол Сатанд хууртагдаж, захирагдсан хэвээр байж, харанхуйд тэмтчин явах байсан биз. Хүнд туйлын зорилго, тэмүүлэл байдаг. Тэр нь зөв зүйл. Гэвч тэрхүү зорилгодоо хүрэх замд нь Сатан өөрийнхөө оршин буй зам, дүрэм журамд хүмүүсийг уусгаж, тэднийг зөвхөн алдар нэр, ашиг хонжооны төлөө амьдрахад хүргэхийн тулд бүх арга чаргаа хэрэглэдэг. Хүмүүс алдар нэр, ашиг хонжооны нөлөөнд автмагцаа гэрэл юу болохыг, сайн сайхан зүйлс юу болохыг эрж хайхаа больдог ба учир нь алдар нэр, ашиг хонжооны уруу таталт асар их бөгөөд бид тэдгээрийн дунд хаашаа ч гарах аргагүйгээр гацаж, өөрсдийгөө татан авах аргагүй болдог. Энэ бол бидний биед суулгасан Сатаны дөнгө бөгөөд мөн хүнийг ялзруулах зальт арга юм. Бусдаас дээгүүр амьдарч, хүмүүсээр өөрийгөө үнэлүүлэхийн тулд их мөнгө олохоор зүтгэснийхээ хариуд би гээч хүн мөнгөний машин болон хувирч өөрийгөө ч алдсан ба алдар нэр, ашиг хонжооны төлөө эрүүл мэндээ ч золиосолсон билээ. Би үнэндээ алдар нэр, ашиг хонжооны боол болон хувирсан байж. “Мөнгөтэй бол хүмүүс намайг хүндлэх болно” хэмээх эндүү бодолд хүлэгдсэн болохоор би урагшлахын тулд асар их хүч гаргаж, улам сайн болж, улам ихийг олоход шунаж байлаа. Хүсэл маань улам их болж, би ч цадаж ханахыг мэдэхээ больж, зөвхөн эрүүл мэндээ алдсан хойноо л гэнэт ухаарч зогссон юм. Алдар нэр, ашиг хонжоог зорилгоо болгосноор амьдрал минь асар хэцүү, зовлонтой болсон билээ! Төгс Хүчит Бурханы үгийн илчлэл байгаагүйсэн бол алдар нэр, ашиг хонжоог зорилгоо болгосон маань буруу болохыг, энэ нь Сатаны хүмүүсийг хорлох арга барил гэдгийг, мөн хүнийг ялзруулах гэсэн Сатаны далд явуулга, хорт үйлдэл гэдгийг анзаарах ч үгүй, ойлгох ч үгүй байсан биз.

Үүний дараа Чин эгч Бурханы үгийг ярилцахаар над дээр ирсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тутам би бага багаар Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ойлгох болж, хүнийг хорлох Сатаны аргуудыг таних болсон бөгөөд хамгийн чухал нь Бурханд итгэж, Бурханы үгийг уншиж, үнэнийг эрэлхийлж, Бурханы захиралт, зохицуулалтанд захирагдах явдал гэдгийг ойлгосон. Зөвхөн ийм маягаар амьдарснаар л би Бурханы магтаалыг хүртэнэ, зөвхөн тэр үед л амьдрал маань хамгийн утга учиртай болж, хамгийн аз жаргалтай болох юм! Хэсэг хугацааны дараа мөнгө олохын тулд нөхөртэйгөө хамт Японд ирсэн нэгэн эмэгтэйтэй би танилцлаа. Хэдийгээр тэр тодорхой хэмжээний мөнгө олсон ч, нөхрийнх нь бие муудаж, эмчлүүлэхээр Хятад руу буцах хэрэгтэй болсон ба оношлуултал хорт хавдрын эцсийн шатанд орсон байлаа. Ийм хариу сонсоод тэд Япон руу буцаж, мөнгө олох ажлаа үргэлжлүүлэх ямар ч сонирхолгүй болж, айдас, уй гашуу дунд амьдрах болсон гэнэ. Энэ эмэгтэйн золгүй явдлын талаар сонсоод хүний амь үнэ цэнэтэй боловч хэврэг болохыг би гүнээ мэдэрч билээ. Хэрвээ хүнд амь үгүй бол мөнгөөр яах юм бэ? Мөнгөөр амийг худалдан авч болох уу? Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Хүмүүс мөнгө, нэр алдрын хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; эдгээрийг эзэмшсэнээр тэд амьд яваад л, үхлээс өөрсдийгөө чөлөөлж чадах юм шиг тэдгээр нь тэдний цорын ганц түшиг тулгуур хэмээн бодон тэдгээр хэрэггүй зүйлээс зуурдаг. Гэхдээ зөвхөн үхэх дөхсөн үедээ л эдгээр зүйл нь тэднээс хэчнээн хол болохыг, ухаардаг. үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болохоо, тэд хэчнээн амархан сүйрдгээ, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд Амийг мөнгө, эсвэл нэр алдраар худалдан авч болдоггүй, хүн хэчнээн чинээлэг байх нь хамаагүй, түүний байр суурь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүмүүс адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг тэд ухаардаг. Мөнгө амийг худалдан авч чадахгүй, нэр алдар үхлийг үгүй болгож чадахгүй ба мөнгө ч, нэр алдар ч хүний амь насыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) Хүнийг хүлж, хянахын тулд Сатан мөнгө, алдар нэрийг ашигладаг гэдгийг Бурханы үг надад бүр их ойлгуулсан юм. Мөнгө, нэр алдрын төлөө олон хүн бие биетэйгээ тэмцэлдэж, дайтаад ирэхээрээ ухаанаа алдаж, хүн дүрсээ гээж, цөөнгүй нь амьдралаа сүйрүүлдэг. Гэвч бид Сатаны арга залийг нэвт харж чаддаггүй ба мөнгө болон алдар нэр нь хүмүүсийг хорлох Сатаны арга барил гэдгийг ойлгож чаддаггүй, энэ шалтгааны улмаас бид түүний энэ ёроолгүй эргүүлэгт орж, Сатанд хууртагдаж, хорлогдож байсан ч гэсэн өөрсдийгөө үүнээс чөлөөлж чаддаггүй. Яг тэр мөчид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч чадсандаа би өөрийгөө асар азтайд тооцож байлаа. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, зарим үнэнийг мэдэж аваагүй бол би хүнийг алдар нэр, мөнгө ашиглан хорлож байгаа Сатаны талаарх үнэнийг хэзээ ч ойлголгүй, эрт орой хэзээ нэгэн цагт Сатанд залгиулах байв.

Өвчэй байх үед маань чуулганы эгч нар байнга эргэж ирдэг байлаа. Бүсэлхийгээрээ хамаагүй хөдөлж чаддаггүй байхад хүртэл эмнэлгийн мэдлэгтэй нэгэн эгч иллэг хийж бумба тавьж өгдөг байв. Өвчнөө намдаахын тулд аль цэг дээр дарвал сайн болохыг тэр эгч надад бас хэлж өгсөн. Тэд гэрийн ажилд минь идэвхтэйгээр тусалж, гэр бүлийн гишүүн шиг л надад хандаж байсан юм. Хүний газар ганцаардаж байсан надад эгч нар гэр бүлийнхнээсээ илүү анхаарал халамж тавьж буйд сэтгэл уярч би тэдэнд үргэлж л “Баярлалаа” гэдэг байлаа. Баярлалаа, эгч нар минь! Талархах хэрэггүй ээ! Бид чинь нэг гэр бүл шүү дээ. Үүнийг сонсоод сэтгэл хөдөлсөндөө би эгч нараа тэврээд уйлсан юм. Үүнээс хойш үгээр илэрхийлэмгүй дотно байдлыг би эгч нараасаа мэдрэх болсон билээ. Би Төгс Хүчит Бурханд талархаад ч барахгүй байлаа.

Бурханы халамж, хамгаалалт дор миний нөхцөл байдал дорхноо сайжирч эхэлж байгааг би мэдсэн юм. “Нийгмийн дээд давхаргын гишүүн байх ёстой” гэсэн буруу бодолд хэрхэн автаж явсан, мөн бусдаас илүү байх гэсэн хүсэлд хэрхэн автаж байснаа би эргэцүүлэн бодов. Бусдад дээгүүр үнэлэгдэж, тэднээр атаархуулсанаар жаргалтай амьдарч чадна хэмээн би боддог байсан. Гэвч аз жаргалын оронд өвчин зовлон олж бага ч атугай амар амгалан, жаргалтай мөчийг үзсэнгүй. Би тэр зовлонтой үеийг хангалттай туулсан. Одоо Бурханы үгийг уншсан болохоор би Бурханы хүслийг ойлгосон. Би цаашид хувь заяатайгаа тэрсэлдэхийг хүсэхгүй, тэр тусмаа алдар нэр, ашиг хонжооны хойноос улайрахгүй. Энэ бол миний хүсэж буй амьдрал биш гэж би итгэж байна. Одоо ажилдаа урдын адил явахын хажуугаар би Бурханы үгийг уншиж, өөрсдийн туршлага, мэдлэгийг хуваалцаж, магтан дуу сурахын тулд ах эгч нартайгаа хамт цуглаан хийдэг. Зүрх сэтгэл маань өмнө нь хэзээ ч байгаагүйгээрээ амар, тайвныг мэдэрч байна.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, өөрийн амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ, хүний зам хэцүү бэрх ч бай, эсвэл өөгүй тэгш ч бай, Бурхан алхам бүрд нь түүний замыг удирдан чиглүүлж, төлөвлөж байсан гэдгийг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж чиглүүлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүлээн авах чадвартай байх нь хэчнээн агуу завшаан бэ! … Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхэнд хандах хүний хандлага идэвхтэй бол хүн өөрийн амьдралын аянаа эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэх бөгөөд хувь заяаг нь зохион байгуулахыг Бурханд зөвшөөрөх илүү их шийдвэртэй, итгэлтэй болж, Бурханы эсрэг тэрслэхээ болино. Яагаад гэвэл хүн, хувь заяаг ухаарахгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрөх, мөн өөрсдийн гараар сайхан амьдрал бүтээх гэж оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийх замыг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна.” “Үг нь махбодоор илэрсэн” номоос

Бурхан бол Бүтээгч ба бид Түүний бүтээл мөн гэдгийг ойлгосон. Хүн бүрийн амьдрал Бурханы гарт, Түүний хяналт, зохицуулалт дор байдаг. Амьдралаас бидний олж авдаг бүхэн Бурханы хяналтанд оршиж, Бурханаар урьдчилан тодорхойлогддог, хүн ийш тийш гүйх нь гарцаагүй шийдвэрлэх хүчин зүйл биш юм. Бурхан бидэнд хэр ихийг өгнө, бид тэр хэрээр авна. Бурхан бидэнд хайрлаагүй л бол бид хэчнээн хөдөлмөрлөөд ямар ч үр дүнд хүрэхгүй. Энэ нь, “Хүн тариа тарьдаг боловч Тэнгэр ургацыг шийддэг.” “Хүн санал тавьдаг, Бурхан өгдөг” хэмээх зүйр үгтэй утга адил юм. Иймээс энэ амьдралдаа бид Бүтээгчийн хяналт, зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой. Энэ бол аз жаргалтай амьдралын нууц бөгөөд жинхэнэ амьдрал мөнөөс мөн! Үүний зэрэгцээ, хүн хэр их хөрөнгө хурааж, хэр өндөр албан тушаал хашихаас үл хамааран энэ бүхэн нь дэлхий дээрх хүний эзэмшил гэдгийг би бас ухаарсан. Алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрийгөө зориулаад эцэст нь хүний олж авдаг зүйл бүрмөсөн хоосон, өвчин шаналлаар дүүрэн байдаг ба эцсийн үр дүндээ тэр Сатанд л ашиглуулдаг. “Нийгмийн дээд давхаргын гишүүн байх ёстой” гэсэн буруу бодолд хэрхэн автаж явсан, мөн бусдаас илүү байх гэсэн хүсэлд хэрхэн автаж байснаа би эргэцүүлэн бодов. Бусдад дээгүүр үнэлэгдэж, тэднээр атаархуулсанаар жаргалтай амьдарч чадна хэмээн би боддог байсан. Гэвч аз жаргалын оронд өвчин зовлон олж бага ч атугай амар амгалан, жаргалтай мөчийг үзсэнгүй. Би тэр зовлонтой үеийг хангалттай туулсан. Одоо Бурханы үгийг уншсан болохоор би Бурханы хүслийг ойлгосон. Би цаашид хувь заяатайгаа тэрсэлдэхийг хүсэхгүй, тэр тусмаа алдар нэр, ашиг хонжооны хойноос улайрахгүй. Энэ бол миний хүсэж буй амьдрал биш гэж би итгэж байна. Би амьдралын өөр замыг сонгож, шинээр эхлэхээр шийдсэн. Би зөвхөн Бурханы хяналт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, амьдралынхаа хоёр дахь хагасыг Бурханы мэдэлд шилжүүлж, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы төлөө амьдардаг, Бурханы өгсөн хайрыг хариулахын тулд амьдардаг хүн байхыг хүссэн. Одоо би өдөрт гурваас дөрвөн цаг л ажиллаж байна. Дарга маань Япон хүн. Хэлний бэрхшээл гарч ирдэг ч, дарга маань надад сайн ханддаг. Надаар ямар нэг ажил хийлгэх бол тэр үргэлж ойлгоход хялбар үгс ашиглаж ярьдаг ба намайг хэзээ ч дарамталдаггүй. Энэ бол Бурхан намайг өрөвдөж байгаа хэрэг ба Түүний ерөөл гэдгийг би мэддэг Үүнд нь би маш их талархдаг. Үүний зэрэгцээ би, хэрэв хүн Бурханы үгийг сонсож, Бурханы хяналт, зохицуулалтанд захирагддаг бол амар амгалан, баяр баясгалантай амьдарна гэдгийг ойлгож авсан билээ.

Ганцаараа байх болгондоо Бурханы өмнө ирэхээсээ өмнө ямар амьдрал туулсанаа би ихэвчлэн эргэцүүлэн боддог. Хэрвээ би өвчин тусаагүй бол, алдар нэр, мөнгө хөрөнгийн төлөө зүтгэхээ би лав зогсоохгүй байсан. Мөнгөний машин болсон ертөнцдөө амьдарсаар л, өөрөө ч мэдэлгүйгээр Сатаны гарт харгисаар хөнөөгдөх байсан даа. Сатан намайг хорлохын тулд алдар нэр, ашиг хонжоог ашиглаж, эцэст нь өвдөж шаналахад хүргэсэн, харин тэгэхэд Төгс Хүчит Бурхан өвчнөөр минь дамжуулж, намайг Өөрийнхөө өмнө авчирч, Сатан бол хүн төрөлхтөнийг ялзрахад хүргэдэг гол буруутан гэдгийг Бурханы үгээр дамжуулан ойлгох боломжийг надад олгож, Сатан эд баялаг, алдар хүндийг ашиглан, хүмүүсийг ялзруулж, залгидаг тухай үнэнийг тодорхой ойлгуулсан, энэ нь намайг, хүний зарим зүйлийг ойлгоход хүргэсэн билээ. Энэ үеэс эхлэн би Бурханы үгийг байнга уншдаг болж, унших бүрдээ ухаан санаа минь саруулсаж, өөрийн эрхгүй олон үнэнийг ойлгодог болсон байв. Хүн хаанаас бий болж, хаашаа явж байгааг би мэдсэн, бас хүний үйлдэж буй нүгэл хаанаас эхтэйг мэддэг болсон юм. Бурхан хүнийг алхам алхмаар аварч буйг, хүн юуны төлөө амьдарч, амьдралаа яавал утга учиртай болгох гэх мэтийг би ойлгосон. Одоо миний харж байгаагаар бол, гагцхүү гай гамшгаас болж л би ерөөл хүртсэн юм! Бурхан өгүүлэхдээ, “Зарим хүн өвчилснөөсөө болоод л Бурханд итгэж эхэлдэг. Энэ өвчин бол чамд өгч буй Бурханы нигүүлсэл; түүнгүйгээр чи Бурханд итгэхгүй байх байсан бөгөөд хэрэв чи Бурханд итгээгүй бол чи өдий хол ирж чадахгүй байсан, тиймээс энэ нигүүлсэл ч гэсэн Бурханы хайр юм.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) Бурханы үгийн удирдамж дор би Сатаны хүлээсийг таслан хаяж, амьдралын талаар зөв үзэлтэй болсон. Би амьдралын зөв зам руу алхаж, зүрх сэтгэл минь асар ихээр чөлөөлөгдсөн. Бурхан үнэхээр маш ухаалаг, бүхнийг чадагч! Намайг хайрлаж, аварсанд нь Төгс Хүчит Бурханд би чин сэтгэлээсээ талархаж байна! Өө Бурхан минь, Танд хэлэхийг хүссэн зүйл зүрх сэтгэлд минь маш их байна. Тантай уулзсанаас хойш би өдөр бүр амьдралаа таашаадаг. Таны үг хатсан сэтгэлийг минь дэвтээдэг булгийн ус адил, Таныг хайрыг өдөр бүр бодож, надад даалгасан зүйлийг тань мартахгүй байхад намайг хөтөлдөг. Хаанаас ирснээ би мэдээгүй, хэний төлөө амьдрахаа ч мэдээгүй. Таныг би мартчихсан мэт байсан ч Эзэнийг мэдэж, эргэн очих миний хүсэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Эцэст нь нэг өдөр би Таны дуу хоолойг сонсож, Таны гэр бүлд эргэн очсон. Амьдралын үнэ цэнийг би олж, бүтээгдсэн шалтгаанаа ч ойлгосон.

Өмнөх:Сатаны чанга бүслэлтийг сэтлэх нь

Танд таалагдаж магадгүй