Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Энэ дуу хоолой хаанаас ирдэг вэ

Шийнь, Хятад

Би Христэд итгэдэг гэр бүлд төрсөн ба олон хамаатан маань номлогч. Би багаасаа Эзэнд итгэхээр эцэг эхийгээ дагасан. Том болсныхоо дараа би залбиралдаа Эзэнд хандан: Хэрвээ би Эзэнд итгэдэг нөхөртэй болох юм бол нөхөртэйгөө хамт Эзэнд үйлчилнэ гэсэн юм. Намайг гэрлэсний дараа, миний нөхөр үнэхээр Эзэнд итгэдэг байсан ба яг үнэндээ бүтэн цагаар өөрийгөө зориулсан номлогч болсон. Нөхрийгөө Эзэний төлөө санаа амар ажиллуулахын төлөө, мөн Эзэний дэргэд үүргээ биелүүлэх чадвартай байлгах үүднээс би гэр бүлээ авч явах ачааг идэвхтэйгээр үүрсэн юм. Хэдийгээр энэ нь бага зэрэг хэцүү, ядармаар байсан боловч, Эзэний дэмжлэг надад байсан учир хэдий их зовлон туулсан ч зүрх сэтгэл минь баяр хөөр, амар амгалангаар дүүрэн байв.

1997 оны дараагаар, нөхөр маань урьд нь номлож байсан үеийнх шигээ гэрэлтэй биш байхыг би олж мэдлээ. Би түүгээр ямар нэгэн гэрийн ажил хийлгэх үед тэр номлолынхоо ажлаар завгүй байна гэсэн шалтаг байнга хэлэх болов. Гэрийн ажил хийсэн ч гэсэн зүрх сэтгэлээ зориулдаггүй байсан бөгөөд шалихгүй зүйлээс болж үргэлж уцаарлах боллоо. Хэдийгээр гаднаа би тэвчиж, түүнтэй маргаагүй ч, сэтгэл зүрхэндээ нөхрийнхөө энэ байдалд үнэхээр сэтгэл хангалуун бус байв. Гэрийн амьдралын хүнд хэцүү ачаа болон сүнсний минь харанхуй байдал намайг зовлон шаналалтай амьдрахад хүргэлээ. Миний хийж чадах бүхэн бол бүх хүн унтсаны дараа шөнө дүлээр Бурханы дэргэд очиж, залбиран надад илүү их итгэл болон хүч өгөхийг Эзэнээс гуйх явдал л байлаа. Үүний зэрэгцээ Эзэн хурдан эргэн ирж, намайг өрөвдөлтэй амьдралаас минь авраасай гэж би хүсэн эрмэлзэж байв.

2000 оны 4 дүгээр сарын нэгэн өдөр, хувцаснуудаа янзалж байхдаа би нөхрийнхөө цүнхийг олов. Цүнх түнтийж байхыг би анзаарсан ба сонирхолдоо хөтлөгдөн цахилгааныг нь онгойлгоод дотор нь Библи болон магтан дууны ном байхыг харав. Гадна талаар нь хавтасласан шинэ ном бас байлаа. “Би яахаараа энэ номыг урьд нь хараагүй байдаг билээ? Энэ нь номлолд зориулсан лавлах ном, эсвэл зарим нэг сүнслэг хүний туршлагыг агуулсан ном байж таараа. Би үүнийг унших ёстой, магадгүй би үүнээс хангалт олж авч чадна” хэмээн дотроо бодов. Сониуч зандаа хөтлөгдөн, “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой” гэсэн гарчгийг хараад “Яасан шинэлэг, содон гарчиг вэ!” хэмээн би бодсон юм. “Гарчигнаас нь үзвэл, цэвэршүүлэлт гэдэг нь муу зүйл биш! Би одоо өөрийн чадлаас хэтэрсэн цэвэршүүлэлтийн байдалд байгаа, тиймээс тэр яаж цэвэршүүлэлт туулдгийг анхааралтай унших ёстой, тэгснээр үүний доторх хэрэгжүүлэлтийн замыг олж чадна” гэж би бодлоо. Тэгээд би уншиж эхлэв: “Хүмүүс бүгд Бурханы өмнө шийдвэр гаргаж, ийнхүү хэлдэг байсан: “Хэн ч Бурханыг хайрлахгүй байх нь хамаагүй, би Түүнийг хайрлах ёстой. Харин одоо чи цэвэршүүлэлттэй тулгарлаа. Энэ нь чиний үзхүйтэй нийцэхгүй байгаа учраас чи Бурханд итгэх итгэлээ алдана. Энэ жинхэнэ хайр уу? ... Чи зовлонтой тулгарах үедээ махан биеийг анхаарахгүй, Бурханы эсрэг гомдоллохгүй байж чадах ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагаж, өөрийн урьдын хайраа багасгаж, алдахгүйгээр хадгалж чадах итгэл чамд байх ёстой. Бурхан юу хийх нь хамаагүй чи Түүний зохицуулалтыг дагаж, Түүний эсрэг гомдоллохоос илүү өөрийн махан биеийг хараахыг илүүд үзэх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хайртай зүйлээсээ салж хагацах хүсэлгүй байсан ч эсвэл гашуунаар уйлж байсан ч Бурханыг ханамжуулах ёстой. Зөвхөн үүнийг л жинхэнэ хайр, итгэл гэж хэлж болно. Чиний биеийн хэмжээ ямар байх нь хамаагүй, чи зовлон бэрхшээлийг туулах хүсэл зориг болоод жинхэнэ итгэлийг эхлээд эзэмших ёстой ба чи махан биеийг орхих хүсэл зоригтой байх ёстой. Чи Бурханы хүслийг ханамжуулахын тулд өөрийн биеэр зовлон зүдүүрийг тэвчиж, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх ёстой. Түүнчлэн чи өнгөрсөнд Бурханыг ханамжуулж чадаагүйдээ өөртөө гэмших зүрх сэтгэлтэй байж, одоо өөртөө гэмших сэтгэлтэй байх ёстой. Эдгээрийн аль нь ч дутуу байж болохгүй бөгөөд эдгээр зүйлээр дамжуулан Бурхан чамайг төгс болгох болно. Хэрэв чамд эдгээр нөхцөл дутагдаж байвал төгс болгуулж чадахгүй.” Энэ үг үнэхээр зүрх сэтгэлийг минь хөдөлгөв. Үг нь яг миний бодит нөхцөл байдлыг хэлж байсан учраас би уншингаа уйлж байлаа. Өмнө нь би өөрийгөө болон нөхрийгөө Эзэнд зориулахаар шийдсэн байсан. Гадаа нөхрийнхөө Эзэний төлөө хийж буй ажлыг дэмжихийн тулд би хэчнээн шаналгаатай, зүдэргээтэй байсан ч гэр орныхоо ажлыг эрхлэх бүх ачааг үүрэхдээ тун сэтгэл хангалуун байсан юм. Гэвч, одоо гэрт үүссэн хүндрэлүүд болоод нөхрийн халамж дутсанаас үүдэн нэн хохирсон мэт надад үргэлж санагдаж, цэвэршүүлэлт туулах байдалд амьдарч, нэгэн цагт надад байсан хайр, итгэлийг алдсан байлаа. Би Бурханы өмнө гаргасан шийдвэрээ хадгалж чадалгүй, үргэлж нууцханаар ганцаараа уйлдаг байв. Тийм агуу, хүнд бэрх шалгалт дунд Иов хэрхэн Бурханд гэрчлэл хийж, Түүнд итгэл алдахгүй байж, “ (Иов 1:20-21) Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд: “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэв. гэж хүртэл хэлж чадаж байсан тухай би бодлоо. Би үүнийг яаж мартаж чадав аа? Тэгээд би Бурханы өмнө хийсэн бүхнийхээ талаар гүнээ харамсав: Иов бэрхшээл туулж, өөрийн ашиг сонирхлыг алдсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссээр байх байсан. Би Эзэнд маш олон жил итгэсэн ч гэсэн Эзэнд итгэх итгэлээ алдсан. Би цэвэршүүлэлт туулж байхдаа Эзэнд гомдоллосон бөгөөд Эзэнийг гэсэн хайраа би ер нь хаана илэрхийлсэн билээ? Ийм бодолтойгоор би, цаашид урьдных шигээ байхаа болино, мөн Эзэний төлөө хийж байгаа нөхрийнхөө ажлыг дэмжих хэрэгтэй бөгөөд миний хувьд багахан бэрхшээл туулах нь зөв гэж дотроо нууцхан шийдсэн юм.

Ингэж бодож байх үед гэнэтхэн сэтгэл санаа минь нэлээд дээрдлээ. Эдгээр үгийг үнэхээр сайн хэлсэн, мөн миний бодит нөхцөл байдлын голыг нь олсон мэт надад санагдав. Тэдгээр нь надад хэрэгжүүлэлтийн замыг зааж өгч, миний доторх итгэл болон хүч чадлыг өөрийн эрхгүй бий болгож чадах мэт санагдав. “Эдгээр үгийг хэн хэлэв? Түүний мэдлэг яаж ийм арвин байна вэ? Би олонд танигдсан сүнслэг хүмүүсийн бичсэн зарим номыг уншсан бөгөөд хэдий эдгээр ном зарим нэг хүмүүст дэмжлэг болж байсан ч, энэ номонд бичигдсэн шиг тод, томруун байдлаар бичигдээгүй байсан, мөн нэг нь ч үнэнийг агуулаагүй байсан. Үнэндээ, эдгээр үгийг хэлсэн хүн нь хэн юм бол?” хэмээн би дотроо бодлоо. Би энэ номонд татагдаж үргэлжлүүлэн уншсан ба илүү ихийг унших тусам, эдгээр үгийг үнэхээр сайн хэлснийг төдий чинээ мэдэрч байлаа. Мөр нэг бүр зүрх сэтгэлийн минь гүн рүү минь ярьж байлаа. Эдгээр үгээс би, хүний зовлон хэдий үлэмж байлаа ч, эцсээ хүртэл Бурханыг дагах ёстой гэдгийг ойлголоо. Зовлонтой нүүр тулахдаа хүн Бурханд сайн дураараа захирагдах ёстой. Хэрвээ хүн шалгалттай нүүр тулан сул дорой болбол итгэлтэй байж, бат зогсохын тулд Бурханд найдах хэрэгтэй. Улам ихийг унших тусам, зүрх сэтгэлдээ улам их гэрэлтүүлэгдсэн мэт, хэрэгжүүлэх улам их замтай болсон мэт санагдав. Нөхрийгөө гэртээ ирэх яг тэр үед би түүнээс “Энэ номыг хаанаас аваа вэ?” хэмээн шууд асуулаа. Нөхөр минь инээмсэглэн, “Би энэ номыг нэг хүнээс зээлсэн юм, удахгүй буцааж өгөх ёстой” хэмээн хэллээ. “Би ч гэсэн энэ номыг уншмаар байна” гэж би хэлэв. Нөхөр минь инээмсэглэнгээ, “Тэгвэл залбир! Бурхан биелүүлж магадгүй” гэлээ.

Нэг өдөр, хоол хийж байхдаа би нөхрийнхөө тоглож байсан зарим нэг магтан дууг нэг сонсож, нэг больж байлаа, “Хэн үүнийг гайхахгүй байх вэ? Хэн Бурханыг харахыг хүсэхгүй вэ? Бурхан хүмүүсийн дунд олон жил болсон ч хүн зүгээр л үүнийг мэдээгүй Өнөөдөр, Бурхан хүнийг хайрлаж, өнгөрсөн үеийг хамт дурсахаар ирсэн Иудейгээс гарсныхаа дараа Бурхан ул мөргүй алга болсон Хүмүүс Түүнийг ахин харахыг хүсдэг ч тэд хэзээ ч энд, өнөөдөр Түүнтэй ахин нэгдэхээр хүлээгээгүй Энэ яаж өнгөрсөн дурсамжийг сануулахгүй байх билээ? Хоёр мянган жилийн өмнө, Ионагийн хүү Симон Эзэн Есүстэй уулзаж, нэг ширээнд хооллосон билээ Он жилүүдэд Есүсийг гэх түүний хайр гүнзгийрсэн Тэр Есүсийг зүрхнийхээ гүнээс хайрласан Бурхан хүмүүсийн дунд олон жил болсон ч хүн зүгээр л үүнийг мэдээгүй Өнөөдөр, Бурхан хүнийг хайрлаж, өнгөрсөн үеийг хамт дурсахаар ирсэн Өнгөрсөн үеийг хамт дурсахаар ирсэн” “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос” Энэ магтан дууны үгс нь миний бодлыг илэрхийлж, Эзэний эргэн ирэлтийг хүсэн хүлээж буй мэдрэмжийг минь өдөөлөө. Би сонсонгоо уйлан, дотроо бодов: “Эзэнд анх итгэж эхэлснээс хойш би Эзэн Есүсийг өдөр бүр бодон, Түүнийг илүү хурдан эргэн ирнэ хэмээн найдаж байсан, ингэснээр Түүнтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацааны дурсамжийг хуваалцаж чадах байлаа. Эдгээр дууны үг нь үнэхээр үнэн бөгөөд сэтгэл хөдөлгөм байсан ба Эзэнийг гэсэн хүмүүсийн хүсэл эрмэлзлийг бүр ч илүү илэрхийлэх чадвартай байна.” Би тэгээд хийж байсан зүйлээ болин, бүх анхаарлаа төвлөрүүлэн чих тавьж, “Бурханыг хайрладаг зүрхийг л эрэлхийл” гэх өөр нэгэн магтан дууг сонслоо: “Бурханыг хайрлах бодлыг минь болон зүрх сэтгэлийн хүслийг минь Бурхан хүлээн зөвшөөрөөсэй гэдгээс өөр юуг ч би амьдралдаа гуйхгүй. ” “Хэн энэ магтан дууг бичив? Түүний шийдвэр яаж ийм агуу байж чадна вэ? Энэ магтан дуу намайг асар их зоригжуулсан бөгөөд “минь Бурхан хүлээн зөвшөөрөөсэй гэдгээс өөр юуг ч би амьдралдаа гуйхгүй.” гэх мөрөнд хэлсэн шиг Бурханыг хайрладаг зүрх сэтгэл хэчнээн ариун билээ. Өмнө нь би Эзэнд итгэхдээ Эзэнийг хайрлахаа мэдэхгүй байсан ба Эзэний нигүүлсэл, амар тайван болон баяр хөөрийг эдлэхийг л хүсдэг байлаа. Өнөөдөр, энэ магтан дуу миний ертөнцийн үзлийг нээж өгсөн бөгөөд Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг хайрлах ёстой, мөн тэд өөрсдийнхөө төлөө ямар нэг зүйлийг эрж хайх ёсгүй ба зөвхөн энэ төрлийн хайр л ариун байж чадна гэдгийг би харлаа. Энэ магтан дууг сайтар илэрхийлсэн байна” гэж би бодсон юм.

Тэр номон дахь үгийг уншсаны дараа, мөн магтан дуунуудыг сонссоны дараа би эдгээр үгийн дагуу үйлдэх боллоо. Нөхөр минь дахиад ажиллахаар явж, гэрийн ажилд туслах ямар ч цаг завгүй байх үед миний зүрх сэтгэл өмнөхтэйгээ адил гуниглаагүй билээ. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн учраас ах, эгч нар хэлсэн зүйлд ямар нэг алдаа, дутагдал байвал үүнийх нь төлөө тэднийг өршөөж чаддаг байлаа. Магтан дуунд дуулсан шиг Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг эрж хайхыг л би хүссэн юм.

Нүд ирмэх зуур ургац тариалах цаг ирлээ. Нэг орой, нөхөр минь цэвэрлэгээ хийж байгаад надад, “Маргааш би өөр бүсэд байрлах чуулганд ажиллахаар явна” гэлээ. Би шуудхан, “Цөөн хэдэн хоногийн дараа ирж чадах уу?” гэв. Нөхөр минь, “Мэдэхгүй байна. Би эртхэн эргэж ирэхийг хичээх учир гэр орны ажилд санаа зоволтгүй” гэлээ. Хэлснийг нь сонсоод царай минь барайж, “Битгий санаа зов л гэх юм, би яаж санаа зовохгүй байж чадах юм. Бусад айл аль хэдийн тариалж дуусчихаад байхад хэзээ эргэж ирэхээ ч мэдэхгүй явж байж. Манайх талбайгаа хагалаа ч үгүй байна, хэрвээ үрээ оройтож суулгавал намар ургац сайн хураахгүй. Тэр цаг ирэхэд бид яах болж байна. Нөхөр минь талбайдаа үр суулгаж дуусгачихаад, ах эгч нарт туслахаар явсан ч болоосой!” гэж бодов. Тэр орой, зүрх сэтгэл минь ихэд үймрэн орондоо унтаж чадахгүй хэвтэж байлаа: Түрүүчийн удаа нөхөр минь хагас сар гаруй явж байж эргэн ирсэн, гэхдээ тэр үед тариалангийн улирал биш байсан. Харин одоо тариалангийн ажлын чухал үе ирчихээд байхад нөхөр минь дахиад хагас сар явчихвал би яах билээ? Магадгүй би ажлыг нь хийх хамтран зүтгэгчийг нөхрөөрөө олуулаад, нөхрөө болиулах ёстой л болох нь. Гэхдээ би: “Тэгж болохгүй, ах эгч нар нөхрөөр минь туслуулах гэж хүлээж байгаа. Хэрвээ нөхөр минь явахгүй бол Эзэний эсрэг зөрчил болох биш үү?” хэмээн дахин нэг бодлоо. Цэвэршүүлэгдэж байх үедээ би Бурханы өмнө очин: “Эзэн минь! Би нөхрийгөө явуулж, ах эгч нарт туслуулахыг хүсэхгүй байгаа юм биш, зүгээр л энэ нь манай гэрийнхний талбай дээр ажиллаж байх ёстой үе юм. Зүрх сэтгэлдээ би нэлээд хүчтэй цэвэршүүлэлтийг туулж байгаа, тэгээд би яахаа мэдэхгүй байна. Эзэн минь! Би Танаас тусламж гуйж байна, зүрх сэтгэлийг минь хамгаалж, эдгээр зүйлээс болж үймрэхгүй байлгаач” хэмээн залбирлаа. Залбирсны дараа, оюун ухаанд минь эдгээр үг маш тод буусан юм: “Чиний биеийн хэмжээ ямар байх нь хамаагүй, чи зовлон бэрхшээлийг туулах хүсэл зориг болоод жинхэнэ итгэлийг эхлээд эзэмших ёстой ба чи махан биеийг орхих хүсэл зоригтой байх ёстой. Чи Бурханы хүслийг ханамжуулахын тулд өөрийн биеэр зовлон зүдүүрийг тэвчиж,…” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос) Эдгээр үг тэр дороо зүрх сэтгэлд минь хүрч, тодорхой болгох гэрлийг авчирлаа: Тийм ээ! Хэрвээ хүн Эзэнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсвэл бэрхшээл туулах шийдвэртэй байх ёстой бөгөөд Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд харин ч бие махбодоороо зовж, ашиг сонирхолдоо хохирол амсах хэрэгтэй! Эдгээр үг надад итгэл өгч би: “Хэрвээ тариалан жоохон оройтвол оройтно л биз! Ургац хэр их хураахыг Бурхан л мэднэ, харин хамгийн чухал зүйл бол нөхөр минь Эзэний төлөө ажиллах явдал юм” гэж бодлоо. Ингэж бодоод, зүрх сэтгэл минь хөнгөрч, чөлөөлөгдөж, нэг мэдэхэд л унтсан байлаа. Маргааш өглөө нь би нөхөртөө: “Санаа амар байж, Эзэнд үйлчлэхээр ажилла даа! Хэзээ эргэн ирэх чинь хамаагүй ээ. Би Бурханы зохицуулалтад захирагдана” гэж хэлэв. Миний хийж буй зүйл Эзэнийг сэтгэл хангалуун болгож байна гэж бодоход л зүрх сэтгэлд минь баяр хөөр болон амар тайван байдал мэдрэгдэж байлаа.

Нөхөр минь хэдэн өдрийн дараа буцан ирсэн ба би нөхрийгөө өөр хүн болж өөрчлөгдсөн мэт байхыг олж мэдэв. Гэр орны ажилд тэр надад тусалж, “Чи хэт их ажиллаж байна! Гэрийн доторх, гаднах бүхнийг хийсээр сүүлийн хэдэн жил чамд хангалттай хэцүү байлаа. Би үүнийг мэдэж байгаа. Өмнө нь би үргэлж ажиллахаар явж, гэр орны ажлын ачааг чамтай хуваалцаж тусалддаггүй байсан. Ирээдүйд завтай байх үедээ би илүү ихийг хийх болно” гэж хэлсэн юм. Түүний үгийг сонсоод, нөхөр минь өмнө нь ингэж ярьж байсан удаагүй учир миний сэтгэл их хөдлөв. Би дотроо: “Нөхөр минь тэр номыг уншсанаас хойш их өөрчлөгдсөн. Тэр асар их гэрэлтэйгээр номлоод зогсохгүй, надад хандах хандлага нь ч өмнөхөөсөө өөр байна. Өмнө нь Библийг уншаад түүнд ийм ямар ч үр дүн гараагүй, харин тэр номыг уншсаны дараа нөхөр минь богино хугацаанд маш их өөрчлөгдсөн. Тэр ном үнэхээр хүмүүсийг өөрчлөх хүчтэй юм шиг байна!” гэж бодлоо. Үүний зэрэгцээ, энэ номны үгс надад асар их ач тустай байсныг би мэдэрсэн юм. Үүнийг уншсаны дараа би итгэлтэй, хүчтэй болж, мөн тэр номон дахь үгийн дагуу үйлдэх үед нөхөртөө сэтгэл дундуур байсан минь үгүй болсон. Нөхөр минь энэ номыг уншсаны дараа надад хандах хандлага нь өөрчлөгдөж, намайг хэрхэн анхаарч, халамжлахаа ойлгосон юм. Энэ бүх өөрчлөлт, тэр номны үгс үнэхээр хүчтэй, эрх мэдэлтэй гэж улам их бодоход намайг хүргэсэн. Гэхдээ үнэндээ, хэн энэ номон дахь үгсийг бичсэн юм бэ? Би үүний хариултыг ер олсонгүй.

Хоёр сарын дараа нэгэн өдөр, нөхөр минь цуглаанд оролцохдоо намайг авч явмаар байгаагаа хэлэв. Би энэ цуглааныг үнэхээр онцгой гэж мэдэрсэн ба тийм биш бол нөхөр маань үүнийг сонсгохоор намайг авч явахгүй байсан юм. Зүрх сэтгэл минь хүлээлтээр дүүрч, нөгөө номыг дахин харахыг хүлээж байлаа. Дараагийн өдөр нь нөхөр бид хоёр, хоёр эгчийн хамтаар нэг эгчийн гэр лүү явахаар тэргэнд аз жаргалтайгаар сууж байлаа. Цуглаанд олон ах, эгч нар оролцож байв, тэдний дунд Библийг нэгтгэж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар олон үнэнийг бидэнд нөхөрлөсөн гуч орчим насны эгч байлаа. Тэр эгчийн нөхөрлөж байгаа зүйлийг сонсох үедээ би зүрх сэтгэлдээ нэг төрлийн онцгой гэрлийг мэдэрсэн бөгөөд өмнө нь ойлгоогүй байсан Библийн олон эшлэлийн талаар, мөн шүүлтийн ажил хийхээр Бурхан эргэн ирж буй талаар нэгд нэггүй ойлгож авав. “Тэр үүний талаар яаж ийм сайн нөхөрлөж, Библитэй ийм тодорхой ярилцаж чаддаг билээ? Тэр яаж ийм их ойлголттой байдаг байна аа?” гэж би дотроо бодлоо. Дараа нь, эгч нүүр дүүрэн инээмсэглэн, чангаар ингэж хэлэв, “Би ах, эгч нартаа хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөх гайхалтай мэдээлэл хэлье. Бидний удаан хүсэн эрмэлзсэн Эзэн Есүс Өөрийн шинэ ажлыг хийж, үгийг илэрхийлж, бүх үнэн болон нууцыг дэлгэж, Бурханы ажлын гурван үе шат, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө, түүнчлэн Бурхан бие махбодтой болох тухай болон Библийн нууцуудыг ил болгохоор бидний дунд бие махбодтой болж эргэн ирсэн. Өнөөдөр, миний нөхөрлөж байгаа зүйлийн агуулга бүгд Бурханы илэрхийлсэн үгээс ирдэг.” Сууж байсан ах, эгч бид нар энэ агуу мэдээг сонсоод, яагаад тэр эгч ийм ихийг ойлгож байсныг эцэст нь ухаарсан юм. Энэ бүгдийг эргэн ирсэн Эзэний дуу хоолой хүмүүст хэлсэн болж таарлаа. Одоо бид нар ч бас Эзэний дуу хоолойг сонссон бөгөөд бид аз жаргалтайгаар өөр хоорондоо тэврэлдэн, баярын нулимс унагаж, тэр газар бүхэлдээ урам зоригоор бялхаж эхлэв. Би үнэхээр аз жаргалтай байсан болохоор баярласандаа үсэрмээр санагдаж, ингэж бодлоо: Цаг ямагт би Эзэн Есүсийг жаахан ч болов эрт эргэн ирээсэй гэж найдсаар байсан. Одоо Эзэн үнэхээр эргэн иржээ! Би амьд байхдаа Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтах боломжтой боллоо, тийм учраас би үнэхээр ерөөгджээ!

Удалгүй бидний тарах цаг болоход эгч нар хүн бүрд “Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг” гэх номыг өгөв. Бурханы үгийн номыг барьж байхдаа, гэнэт өмнө нь уншсан номоо бодлоо. Нөгөө ном чинь энэ юм биш биз дээ? Гэртээ харьсныхаа дараа, “Тэр өдөр миний харсан ном, өнөөдөр эгчийн дурдсантай ижилхэн Бурханы үг мөн үү?” хэмээн тэвчээр алдан нөхрөөсөө асуулаа. Нөхөр минь инээмсэглэн, “Мөн” гэж хэлэв. Тэр үед би зүүднээсээ сэрж буй мэт л байв. Бурханаас ирж буй тэр дуу хоолой нь эцсийн эцэст бие махбодтой болж эргэн ирсэн Эзэн Есүсийн дуу хоолой бөгөөд Бурханы дуу хоолой юм! Эдгээр үг миний сэтгэлийг хөдөлгөж, надад итгэл, хүч чадал өгч, завхарсан зан чанарыг минь өөрчилж, зовлонгоос намайг гаргаж чадсанд гайхах зүйл алга. Тэгээд би: “Чи Бурханы шинэ ажлыг хүлээн авчихсан байжээ; яагаад надаас нуусан юм бэ?” хэмээн нөхрийгөө буруутгалаа. Нөхөр минь, “Тухайн үед би чамд үнэхээр хэлэхийг хүссэн ч, танай гэр бүлийн ихэнх хүмүүс чуулганы номлогч учраас намайг тайлбарлахад ойлгохгүй байх гэж айж байлаа. Танай хамаатнууд үүний талаар мэдээд, чамайг үймүүлж, чамд саад болохоор ирвэл аврал хүлээн авах боломжийг чинь алдуулахаас гадна, намайг ч бас муу хүн болгоно гэж би айсан юм!” гэлээ. Нөхрийнхөө хэлснийг сонсоод нөхрийнхөө талаарх миний буруу ойлголт алга болсон ба намайг аварсанд нь Бурханд бүр ч их талархсан юм. Би энэ номыг сайн уншихаар сэтгэл шулуудлаа.

Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа хатсан сүнс минь хоол тэжээл болон хангалт олж авлаа... Эргэж ирсэн Эзэний үгийг хоёр чихээрээ сонсож, Бурханы өмнө өргөгдөж, Бурхантай нүүр нүүрээ харан уулзаж чадна гэж би хэзээ ч бодоогүй ба хайр болон авралынх нь төлөө Бурханд онцгойлон талархсан юм. Арав гаруй хоногийн дараа нөхөр, бид хоёр сайн мэдээ түгээдэг эгч нартай хамт, Эзэнд үнэхээр итгэдэг чуулганыхаа ах, эгч нарыг Төгс Хүчит Бурхантай уулзуулахаар авч явав. Бүх нэр хүнд болон алдар суу Бурханд байг!

Өмнөх:Өөр төрлийн хайр

Дараах:Төгс Хүчит Бурхан намайг цэвэр болох замд хөтөлсөн

Танд таалагдаж магадгүй