Ажлын гурван үе шат

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 1

Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр эрин үеийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцдэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эзэмшил дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг харуулж, мөн Сатаны тэвчишгүй муу муухайг илчлэхийн төлөө байдаг; цаашлаад сайн мууг ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, адгийн муу, ёрын нэгэн гэдгийг тодорхой харах боломжийг бүтээгдсэн зүйлсэд олгож, мөн сайн ба муу, үнэн ба гажууд онол, ариун байдал ба бузар булай болон юу агуу, юу жигшүүртэй гэдгийн хоорондох ялгааг туйлын тодорхой ялган таних боломж олгохын төлөө байдаг. Тийнхүү хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, таашаан эдэлж чадах зүйлсийг нь хүмүүст хүртээж чадна хэмээн мэдлэггүй хүн төрөлхтөн Надад гэрчлэл хийж чаддаг болно; Би бол бүх зүйлийн Захирагч, Сатан бол Миний бүтээсэн зүйлсийн нэг төдий бөгөөд хожим нь Надаас урвасан юм гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гурван үе шатанд хуваагддаг ба Би бүтээгдсэн зүйлсээр Өөртөө гэрчлэл хийлгэж, тэдэнд Өөрийн хүслийг ойлгуулж, Би бол үнэн гэдгийг мэдүүлэх үр дүнд хүрэхийн тулд ийнхүү ажилладаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнийхөө эхний ажлын үеэр Би хуулийн ажил хийсэн нь Ехова хүмүүсийг залж чиглүүлсэн ажил байлаа. Хоёр дахь үе шат нь Иудейн тосгодод Нигүүлслийн эрин үеийн ажлыг эхлүүлсэн юм. Есүс Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг төлөөлдөг; Тэрээр бие махбодтой болж, загалмайд цовдлогдсон бөгөөд бас Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн билээ. Тэрээр золин авралын ажлыг гүйцэлдүүлж, мөн Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд цовдлогдсон, иймээс Түүнийг “Өрлөг жанжин”, “Нүглийн тахил”, “Золин аврагч” гэж нэрлэжээ. Үүний үр дүнд, Есүсийн ажил болон Еховагийн ажил агуулгаараа ялгаатай байсан хэдий ч зарчим нь адилхан байсан юм. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлэн, газар дээрх Бурханы ажилд зориулсан эхлэлийн цэг буюу суурийг тавьж, мөн хууль, тушаал гаргажээ. Энэ нь Түүний явуулсан ажлын хоёр хэсэг бөгөөд тэдгээр нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг. Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэн ажил нь хууль гаргаагүй, харин тэдгээрийг гүйцэлдүүлж, улмаар Нигүүлслийн эрин үеийг авчирч, хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг дуусгасан юм. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд ирсэн зам гаргагч байсан ч Түүний ажлын гол хэсэг золин авралд оршдог. Иймээс Түүний ажил ч бас шинэ эрин үеийг эхлүүлэх, мөн цовдлолоороо дамжуулан золин авралын ажлыг гүйцэлдүүлэх гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд дараа нь Тэр явж одсон. Тийнхүү Хуулийн эрин үе төгсөж, Нигүүлслийн эрин үе эхэлсэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 2

Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл, Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Гэхдээ бас үүний зэрэгцээ эдгээр нь Бурханы Сатантай хийх тулааны төлөө байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг. Хоёр арми хоорондоо тулалддагийн адилаар Бурхан энэ тулаанд Сатаны эсрэг зэвсгээр байлдах болно гэж хүн төсөөлөлдөө боддог байх. Хүний оюун ухаан ингэж л төсөөлөх чадвартай ба туйлын тодорхойгүй, хийсвэр санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүнийг аврах арга зам нь Сатантай хийх тулаанаар дамждаг гэж Намайг энд хэлсэн учраас тулаан ингэж явагддаг гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат байдаг, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаныг нэгмөсөн ялахын тулд гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь хүнд нигүүлсэл хайрлах, хүний нүглийн тахил болох, хүний нүглийг уучлах, хүнийг байлдан дагуулах, хүнийг төгс болгох гэсэн ажлын хэд хэдэн алхмаар дамжин үр дүнд хүрдэгт оршдог. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсгээр байлдах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчилснөөр хүн Бурханд гэрчлэл хийх боломжтой болох явдал юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед шившиглэгдсэн Сатан бүрэн хүлэгдэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд хүний аврал нь үндсэндээ энэ дайны тусгал болдог. Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаныг хаяж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм замаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 3

Бурхан бүтээлүүдэд ямар ч өс санадаггүй ба Сатаныг ялахыг л хүсдэг. Гэсгээлт ч бай, шүүлт ч бай, Түүний бүх ажил Сатан руу чиглэдэг; үүнийг хүн төрөлхтний авралын төлөө хийдэг, энэ нь бүгд Сатаныг ялахын төлөө бөгөөд эцсийг нь үзтэл Сатантай тулалдах гэсэн нэг л зорилготой байдаг! Сатаныг ялж байж л Тэр амрах болно. Бурханы хийдэг бүх ажил Сатан руу чиглэдэг учраас, мөн Сатаны ялзруулсан хүмүүс бүгд Сатаны эзэмшлийн хяналтад, Сатаны эзэмшил дор амьдардаг учраас Сатаны эсрэг тулалдаж, түүнээс ангижрахгүй л бол Сатан энэ хүмүүсийг тавихгүй ба хүмүүс авхуулж чадахгүй байх байсан. Тэд авхуулаагүй бол энэ нь Сатан ялагдаагүй, дийлдээгүй гэдгийг нотлох байсан. Иймээс Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнд, эхний үе шатанд нь Тэр хуулийн ажил хийж, хоёр дахь үе шатанд нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу цовдлолын ажил хийж, гурав дахь үе шатанд нь хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийсэн. Энэ бүх ажил нь Сатаны хүн төрөлхтнийг ялзруулсан хэмжээ рүү чиглэдэг, энэ нь бүгд Сатаныг ялахын тулд, үе шат бүр нь Сатаныг ялахын төлөө байдаг. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажлын мөн чанар нь агуу улаан лууны эсрэг тулаан бөгөөд хүн төрөлхтнийг удирдах ажил бол мөн Сатаныг ялах ажил, Сатантай тулаан хийх ажил юм. Бурхан 6,000 жилийн турш тулалдаж, эцэстээ хүнийг шинэ ертөнцөд аваачихын тулд 6,000 жилийн турш ийнхүү ажилласан. Сатан ялагдсан үед хүн бүрэн чөлөөлөгдөнө. Өнөөдрийн Бурханы ажлын чиглэл энэ биш гэж үү? Хүнийг бүрэн чөлөөлж, сулласнаар хүн ямар ч дүрэмд захирагдахгүй, ямар ч хүлээс, хоригт хязгаарлагдахгүй байх явдалд чухамдаа өнөөдрийн ажил чиглэдэг юм. Энэ бүх ажил нь та нарын биеийн хэмжээ болон хэрэгцээний дагуу хийгддэг, өөрөөр хэлбэл, хэрэгжүүлж чадах зүйлийг чинь л та нарт өгдөг. Энэ нь та нарт ямар нэгэн зүйл тулгаж, “хэрээс чинь хэтэрсэн зүйл даалгаж буй” хэрэг биш; харин ч энэ бүх ажил бодит хэрэгцээний чинь дагуу явагддаг. Ажлын үе шат болгон нь хүний бодит хэрэгцээ, шаардлагын дагуу, мөн Сатаныг ялахын төлөө байдаг. Үнэндээ, анх Бүтээгч болон Түүний бүтээлүүдийн хооронд ямар ч саад тотгор байгаагүй. Саад тотгор бүхнийг Сатан учруулсан. Сатаны учруулсан үймээн, ялзралын улмаас хүн юуг ч харж, юунд ч хүрч чадахаа больсон. Хүн бол хохирогч, хууртсан нэгэн билээ. Сатан ялагдмагц бүтээлүүд Бүтээгчийг харна, мөн Бүтээгч бүтээлүүдээ харах ба тэднийг биечлэн удирдаж чадна. Энэ нь л газар дээр хүнд байх ёстой амьдрал юм. Иймээс Бурханы ажил үндсэндээ Сатаныг ялахын төлөө байдаг бөгөөд Сатаныг ялагдмагц бүх зүйл шийдвэрлэгдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 4

Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Эхний үе шат буюу дэлхий ертөнцийн бүтээлийг Бурхан Өөрөө биечлэн хийсэн бөгөөд хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байлаа; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтнийг золин аврах явдал байсан ба үүнийг ч бас Бурхан Өөрөө биечлэн хийсэн; гурав дахь үе шат бол харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөлийг Бурхан Өөрөө хийх хэрэгцээ бүр ч их бий. Бүх хүн төрөлхтнийг золин аврах, байлдан дагуулах, олж авах, төгс болгох ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй, ажлыг нь ч хүн хийж чадахгүй байх байв. Сатаныг ялах, хүн төрөлхтнийг олж авах, хүнд газар дээр хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө, бүх ажлынхаа төлөө энэ ажлыг Тэр биечлэн хийх ёстой. Бурхан өөрт нь үзэгдэж, өөрийг нь баярлуулах гэж ирсэн гэдэгт л хүн итгэвэл тэрхүү итгэлд ямар ч үнэ цэн, ач холбогдол байхгүй. Хүний ойлголт хэтэрхий өнгөц! Бурхан энэ ажлыг Өөрөө хэрэгжүүлснээр л бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чаддаг. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар, эсвэл мөн чанар байхгүй учир Түүний ажлыг хийх чадваргүй, хийлээ ч гэсэн ямар ч үр дүнгүй байх байсан. Бурхан эхний удаад махбод болсон нь золин авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын төлөө, мөн хүнийг цэвэрлүүлж, нүглээ уучлуулах чадвартай болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажлыг ч бас Бурхан хүмүүсийн дунд биечлэн хийдэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зүгээр л зөгнөл хэлэх байсан бол Түүний оронд эш үзүүлэгч юм уу авьяас билигтэй хүнийг олж болох байв; хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Харин хүн Бурханы Өөрийн ажлыг биечлэн хийж, хүний амийг боловсруулахаар оролдсон бол энэ ажлыг хийнэ гэдэг хүний хувьд боломжгүй байх байсан юм. Үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд Өөрийн биеэр махбод болох ёстой. Үгийн эрин үед хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа ч юм уу Елиа энэ ажлыг хийж чадах байсан, үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байлаа. Энэ үе шатанд хийдэг ажил нь ердөө л зөгнөл хэлэх явдал биш учраас, мөн хүнийг байлдан дагуулж, Сатаныг ялахад үгийн ажлыг хэрэглэх нь илүү чухал учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй, Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой. Ехова Хуулийн эрин үед Бурханы ажлын нэг хэсгийг хийгээд, дараа нь эш үзүүлэгчдээр дамжуулан зарим нэг үг хэлж, зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах байсан учраас, мөн зөнчид Түүний өмнөөс аливаа зүйлийг зөгнөж, зарим нэг зүүдийг тайлж чадах байсан учраас тэр юм. Эхэнд хийсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг мөрдөх шаардлагатай байсан юм. Иймээс Ехова махбод болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулан, хүн төрөлхтний дунд шууд ажиллахад тэднийг хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг удирдах явдал байлаа. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан хараахан албан ёсоор эхлээгүй байв. Сатантай хийх албан ёсны тулаан нь Бурханыг анх удаа бие махбодтой болоход эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр ирсэн. Энэхүү дайны эхний тулаан нь бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдох үе юм. Бие махбодтой болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний амийн төлөө шууд ажиллаж эхэлсэн үе нь хүнийг буцаан олж авах ажлын албан ёсны эхлэл байсан бөгөөд энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил байсан учраас Сатантай тулаан хийх ажил байлаа. Эхэндээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь газар дээрх хүний амьдралыг удирдах төдий байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан бөгөөд ямар ч тулаан, томоохон ажлыг хараахан агуулаагүй боловч айсуй тулааны суурийг тавихын төлөө байсан юм. Дараа нь Нигүүлслийн эрин үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх явдлыг хамарч байсан, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан. Бурхан үүнийг биечлэн хийх ёстой байлаа: Бурхан биечлэн махбод болох шаардлагатай болсон. Хэрвээ Тэр махбод болоогүй бол ажлын энэ үе шатанд Түүнийг хэн ч орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан юм. Хэрвээ хүн энэ ажлыг Бурханы өмнөөс хийсэн бол, Сатаны өмнө зогсох үед нь Сатан бууж өгөхгүй бөгөөд түүнийг ялна гэдэг боломжгүй байх байв. Бие махбодтой болсон Бурхан л түүнийг ялахаар ирсэн, учир нь бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь бурханлаг хэвээр байдаг, Тэр хүний амь, Бүтээгч хэвээрээ байгаа; юу ч болсон бай Түүний ялгамж чанар болон мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махбод болж, ажил хийсэн. Эцсийн өдрүүдийн ажлын үе шатанд хэрвээ хүн энэ ажлыг хийж, шууд үг хэлэх ёстой байсан бол тэр үг хэлж чадахгүй, зөгнөл хэлсэн бол хүнийг байлдан дагуулж чадахгүй байх байлаа. Бурхан махбод болсноор Сатаныг ялж, бүрэн буулгаж авдаг. Тэрээр Сатаныг бүрмөсөн ялж, хүнийг бүрэн байлдан дагуулж, хүнийг бүрэн олж авахад ажлын энэ үе шат дуусаж, амжилтад хүрнэ. Бурханы удирдлагыг хүн орлож чадахгүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийх нь бүр ч хэрэгтэй. Хүнд илчлэл хэлж өгч, зөгнөлөөр хангахыг хүн хийж болно, харин Бурханы биечлэн хийх ёстой ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажлыг хүнээр хийлгэж болохгүй. Сатантай хийх тулаан гэж байгаагүй ажлын эхний үе шатанд Ехова эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө энэ ажлыг хийхийн тулд биечлэн махбод болж, махбодод ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай аливаа зүйл нь бие махбодтой болсон Бурхантай ч бас хамаатай байдаг нь энэ тулааныг хүнээр хийлгэж болохгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулалдсан бол Сатаныг ялж чадахгүй байх байв. Хүн Сатаны эзэмшил дор байсаар байж яаж түүний эсрэг тэмцэх хүчтэй байх юм бэ? Хүн дунд нь байдаг: Хэрвээ Сатаныг түшвэл чи Сатанд хамаарна, харин Бурханыг хангалуун байлгавал Бурханд хамаарна. Энэ тулааны ажлыг хүн хийхээр оролдож, Бурханыг орлосон бол чадах байсан уу? Хэрвээ тэгсэн бол хүн аль хэдийн мөхөх байсан биш үү? Аль хэдийн газар дор орчихсон байх биш үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл, хүнд Бурханы мөн чанар байдаггүй бөгөөд хэрвээ чи Сатантай тулалдсан бол ялж чадахгүй байх байсан. Хүн зарим нэг ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чадах боловч Бурханы Өөрийн ажилд Бурханыг орлож чадахгүй. Хүн яаж Сатантай тулалдаж чадах юм бэ? Тулалдаж эхлэхээс чинь өмнө Сатан чамайг олзлон авах байсан. Бурхан Өөрөө Сатантай тулалдаж, тэгээд энэ үндсэн дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байсан цагт л Бурханаар авхуулж, Сатаны хүлээснээс мултарч чадна. Мэргэн ухаан болон чадвараараа хүний хүрч чадах зүйл хэтэрхий хязгаарлагдмал; тэр хүнийг бүрэн төгс болгож, удирдаж, цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюун билиг, мэргэн ухаан нь Сатаны явуулгыг ялан дийлэх чадваргүй байдаг, иймээс хүн яаж түүнтэй тулалдаж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 5

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүхий л хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтнийг Сатан ялзруулаагүй байсан тул хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат юм уу дөрвөн эрин үеийг биш, харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л зөв хэллэг юм. Сүүлчийн эрин үе төгсөх үед хүн төрөлхтнийг удирдах ажил бүрэн төгсгөлдөө очсон байх болно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь бүх хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дуусаж, тэр үеэс эхлэн хүн төрөлхтний хувьд энэ үе шат дууссан байх болно гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил гэж байхгүй, ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний доройтлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал маш яаралтай хэрэгтэй байсан учраас л Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн, өөрөөр хэлбэл, тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн юм. “Хүн төрөлхтнийг удирдах” гэдэг нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзраагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Харин энэ нь Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл, ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь “хүн төрөлхтнийг удирдахын” утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй учраас хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин дэлхийн бүтээлээс ангид ажлын гурван үе шатыг хамардаг. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд хүн бүрийн мэдэж байх ёстой зүйл юм. Бурханы бүтээл болохын хувьд та нар хүнийг Бурхан бүтээсэн гэдгийг мэдэх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийг, түүнчлэн хүний аврагдах үйл явцыг мэдэх ёстой. Та нар Бурханы тааллыг хүртэхийн тулд дүрэм журмын дагуу хэрхэн үйлдэхийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар мэдэхгүй бол Бурханы бүтээлийн хувиар та нарт дутагдаж байгаа зүйл энэ юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлголоо гээд сэтгэл ханах ёсгүй—ингэдэг бол чи хэтэрхий ягшмал үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л дэлхий ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц төдийгүй сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход анхаараад бүх нууц болон үзэгдлээс хамгийн агуу нь болох энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас цаашгүй, гологдол бараатай адил байх бус уу?

Хүн зөвхөн хэрэгжүүлэлт дээр л төвлөрөөд Бурханы ажил болон хүний мэдэх ёстой зүйлийг хоёрдогч зүйл гэж үзвэл ялихгүй юманд ямааны гарз болох биш үү? Чи мэдэх ёстой зүйлээ мэдэх ёстой; хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлэх л ёстой. Энэ л үнэнийг эрж хайдаг хүн юм. Сайн мэдээ түгээх цаг чинь ирэхэд хэрвээ чи, Бурхан бол агуу бөгөөд зөвт Бурхан, дээдийн дээд Бурхан, ямар ч агуу хүнтэй харьцуулшгүй Бурхан, Тэр бол бүхнээс дээд Бурхан… хэмээх эдгээр хамаа намаагүй, өнгөц үгийг хэлж, чухал ач холбогдолтой, мөн чанартай үг хэлж тун чадахгүй байвал; хэрвээ чи Бурханыг мэдэх талаар юм уу Бурханы ажлын талаар хэлэх үггүй, түүнчлэн үнэнийг тайлбарлаж, хүнийг дутагдаж байгаа зүйлээр нь хангаж чадахгүй бол чам шиг хүн үүргээ сайн биелүүлж чадахгүй. Бурханд гэрчлэл хийж, хаанчлалын сайн мэдээ түгээх нь тийм ч энгийн зүйл биш. Чи эхлээд үнэнээр болон ойлгох ёстой үзэгдлээр зэвсэглэх ёстой. Чи Бурханы ажлын өөр өөр талуудын үзэгдэл болон үнэний талаар тодорхой мэддэг болох үедээ зүрх сэтгэлдээ Бурханы ажлыг мэдэж авах бөгөөд зөвт шүүлт ч бай, цэвэршүүлэлт ч бай, Бурхан юу хийхээс үл хамааран хамгийн агуу үзэгдлийг өөрийн суурь болгон эзэмшиж, хэрэгжүүлэх зөв үнэнийг мөн эзэмших ба ингэснээр Бурханыг эцсээ хүртэл дагаж чадна. Бурхан ямар ч ажил хийлээ гэсэн ажлынх нь зорилго өөрчлөгддөггүй, Түүний ажлын гол цөм өөрчлөгддөггүй бөгөөд хүний төлөө гэх Түүний хүсэл өөрчлөгддөггүй гэдгийг чи мэдэх ёстой. Түүний үг хэчнээн хатуу байсан ч, орчин нөхцөл хэчнээн бэрх байсан ч Түүний ажлын зарчим өөрчлөгдөхгүй ба хүнийг аврах Түүний санаа зорилго өөрчлөгдөхгүй. Энэ нь хүний төгсгөл юм уу хүний хүрэх газрын талаарх илчлэлийн ажил биш, сүүлчийн шатны ажил биш, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөг төгсгөх ажил биш л бол, мөн Тэрээр хүнийг хүн болгох цаг үед байгаа л бол Түүний ажлын гол цөм өөрчлөгдөхгүй. Түүний ажлын гол цөм үргэлж хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг; Бурханд итгэх итгэлийн чинь суурь энэ байх ёстой. Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтнийг аврах буюу Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан авралын өөр өөр ажил билээ. Чи ажлын энэ гурван үе шатны зорилгыг мэддэг болмогцоо ажлын үе шат бүрийн ач холбогдлыг хэрхэн ойлгохоо мэддэг болж, Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ ойлгох болно. Хэрвээ чи энэ цэгт хүрч чадвал энэхүү хамгийн агуу үзэгдэл Бурханд итгэх итгэлийн чинь суурь болно. Чи зөвхөн хэрэгжүүлэх амархан замыг юм уу гүн гүнзгий үнэнийг эрж хайх ёсгүй, харин үзэгдлийг хэрэгжүүлэлттэй хослуулах ёстой, тэгснээр хэрэгжүүлж болох үнэн болон үзэгдэлд үндэслэсэн мэдлэг хоёулаа байх болно. Тэр үед л чи үнэнийг бүрэн дүүрэн эрэлхийлдэг хүн болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 6

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм бөгөөд Бурханы зан чанар болон Тэр юу болох нь ажлын гурван үе шатаар илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдгийг ухаарч чаддаггүй, мөн Бурханы ажлын мэргэн ухааныг ч мэддэггүй. Тэд бас хүн төрөлхтнийг авардаг Түүний олон арга зам болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмыг мэдэхгүй байх болно, мөн ажлын тодорхой нэг үе шатнаас үлдсэн дүрэм журмыг л чандлан баримталдаг хүмүүс нь Бурханыг дүрэм журмаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл тодорхойгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна, мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилго болон хүн төрөлхтний авралын бүхий л үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ бол Бурхан Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, Бурханы ялалтын баталгаа, мөн Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Бурханы ажлын гурван үе шатнаас нэг үе шатыг нь л ойлгодог хүмүүс Бурханы зан чанарын зөвхөн нэг хэсгийг л мэддэг. Ажлын энэ нэг л үе шат нь хүний үзэлд дүрэм журмыг амархан бий болгож, Бурханыг амархан тодорхойлдог ба Бурханы зан чанарын энэ ганц хэсгийг Бурханы бүхий л зан занарын төлөөлөл болгон хэрэглэдэг. Түүнчлэн хүний ихэнх төсөөлөл дотроо холилдсон байдаг, ингэснээр хүн Бурханы зан чанар, оршихуй, мэргэн ухаан болон Бурханы ажлын зарчмыг хязгаарлагдмал цар хүрээн дотор чандлан хязгаарлаж, Бурхан нэг удаа ийм байсан бол үргэлж ийм хэвээрээ үлдэж, хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Ажлын гурван үе шатыг мэддэг, ойлгодог хүмүүс л Бурханыг үнэн зөв, бүрэн дүүрэн мэдэж чадна. Ядаж л тэд Бурханыг израильчуудын юм уу иудейчүүдийн Бурхан гэж тодорхойлохгүй, мөн Түүнийг хүн төрөлхтний төлөө үүрд загалмай дээр цовдлогдох Бурхан гэж үзэхгүй. Хэрвээ хүн Бурханыг ажлынх нь нэг үе шатнаас л мэдэж авбал мэдлэг нь хэтэрхий өчүүхэн бөгөөд далай дахь нэг дуслаас цаашгүй юм. Тийм биш бол шашны хуучинсаг үзэлтнүүд яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдлох юм бэ? Энэ нь, хүн Бурханыг тодорхой цар хүрээн дотор хязгаарладгаас болдоггүй гэж үү? Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болон дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн гайхалтай болохоо үзүүлэхээр оролдож байгаа мэдлэггүй, мэдээлэлгүй өөдгүй амьтад биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академид” цадиггүй авирлахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу байлгахаар оролддог. Мөн алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст дурдваас зохистой эрүүл ухаан гэж огт байхгүй? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс ямар ч үнэ цэнгүй. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, харин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв зүйтэй байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бус уу? Цаашлаад тэд асар их биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм найдваргүй хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба хүмүүс ийм байх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих магадлалтай байдаг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 7

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл, хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын тэмдэглэл бөгөөд санаанаас зохиосон зүйл биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой, түүнчлэн ямар нэг үе шатыг нь орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой наад захын зүйл юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг хүн өөрөө зохиож чадахгүй. Энэ нь хүний өөрийн төсөөлж чадах зүйл биш, мөн ганцхан хүнд зориулсан Ариун Сүнсний тусгай ивээлийн үр дүн ч биш. Харин энэ нь хүн Бурханы ажлыг туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд Бурханы ажлын баримтуудыг туулсны дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг амархан олж авч болдоггүй, үүнийг мөн заалгаж ч болдоггүй. Энэ нь бүхэлдээ хувийн туршлагатай холбоотой. Ажлын гурван үе шатны гол цөм нь хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал юм, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болон Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг ялган таних нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүдийн зааг, Бурханы ажил дахь өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь нэг хэсгийг л төлөөлж чаддаг ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг. Энэ нь бусад тал байтугай эрин үеүдийн зааг юм уу Бурханы ажилд гарсан өөрчлөлтийг агуулдаггүй. Энэ нь мэдээж илэрхий баримт юм. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн бүхэн Бурханы авралын ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос л бүрддэг. Тийм мэдлэг нь хүнийг үнэмшүүлж ч чадахгүй, байлдан дагуулж ч чадахгүй; энэ нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд үнэн биш юм. Энэ нь маш элбэг арвин, чихэнд чимэгтэй байсан ч гэсэн, Бурханы төрөлх зан чанарын тухай мэдлэгтэй нийцэхгүй бол Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам Түүнийг доромжилсон ял оноож чамайг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгийг хөнгөн хуумгай ярихаар болчихдог юм биш. Чи хэлэмгий доломгой, уран үгтэй бөгөөд үг чинь харыг цагаан, цагааныг хар болтол маргаж чадахуйц үнэхээр ухаалаг байсан ч Бурханы тухай мэдлэгийг ярина гэдэг чиний чадвараас давна. Бурхан бол чиний яаран шүүж, хамаагүй магтаж, хайхрамжгүйгээр гүтгэж болдог нэгэн биш. Чи хаа хамаагүй хүн бүхнийг магтдаг хэр нь Бурханы эрхэм дээд нигүүлслийг дүрслэхэд тохирох үг олох гэж чармайдаг—энэ нь бүтэлгүйтсэн хүн бүрийн ойлгож авсан зүйл юм. Маш олон хэлний мэргэжилтэн Бурханыг дүрслэх чадвартай хэдий ч тэдний дүрсэлдэг зүйлийн үнэн зөв байдал нь, хязгаарлагдмал үгсийн сантай ч баялаг туршлага эзэмшсэн, Бурханд харьяалагддаг хүмүүсийн хэлсэн үнэний зууны нэгтэй л дүйцдэг. Тиймээс Бурханы талаарх мэдлэг нь үгийн ухаалаг хэрэглээ юм уу баялаг үгсийн санд биш, харин үнэн зөв, бодит байдалд оршдог бөгөөд хүний мэдлэг болон Бурханы тухай мэдлэг нь огтхон ч хамаагүй гэдгийг харж болно. Бурханыг мэдэх хичээл нь хүн төрөлхтний ямар ч байгалийн шинжлэх ухаанаас дээгүүр юм. Энэ нь Бурханыг мэдэхээр эрж хайж байгаа тун цөөн хүний л сурч чадах хичээл болохоос авьяас чадвартай ямар ч хүний хүрч чадах зүйл биш юм. Иймээс та нар Бурханыг мэдэх болон үнэнийг эрэлхийлэх явдлыг хүүхэд ч хийж чадах зүйл гэж үзэх ёсгүй. Чи гэр бүлийн амьдрал, ажил мэргэжил, гэрлэлтдээ бүрэн амжилт гаргасан байж болох ч үнэн болон Бурханыг мэдэх хичээлийн тухайд гэвэл үзүүлэх зүйл юу ч үгүй, юунд ч хүрээгүй байдаг. Та нарын хувьд үнэнийг хэрэгжүүлэх тун хэцүү бөгөөд Бурханыг мэдэх нь бүр ч том хэцүү асуудал гэж хэлж болно. Энэ нь та нарын бэрхшээл, мөн энэ нь бүх хүн төрөлхтөнд тулгардаг бэрхшээл юм. Бурханыг мэдэх үйлсэд зарим нэг ахиц гаргасан хүмүүсийн дотор, стандартад нийцэх бараг хэн ч байдаггүй. Бурханыг мэднэ гэдэг нь юу гэсэн үг болохыг, яагаад Бурханыг мэдэх шаардлагатайг, Бурханыг мэдэхийн тулд ямар түвшинд хүрэх ёстойг хүн мэддэггүй. Энэ нь хүн төрөлхтний хувьд маш будилаантай зүйл бөгөөд үнэхээр хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том оньсого болсон юм—хэн ч энэ асуултад хариулж чаддаггүй, хэн ч энэ асуултад хариулахыг хүсдэггүй, учир нь өнөөг хүртэл хүн төрөлхтний дотроос хэн ч энэ ажлын судалгаанд амжилт гаргаж байгаагүй. Ажлын гурван үе шатны оньсого хүмүүст тайлагдах үед Бурханыг мэддэг авьяастай бүлэг хүмүүс ээлж дараалан гарч ирж магад юм. Мэдээж ийм байгаасай гэж Би найдаж байна, түүнчлэн Би энэ ажлыг биелүүлэх явцдаа явж байгаа бөгөөд ойрын ирээдүйд тийм авьяастнууд гарч ирэхийг харна гэж найдаж байна. Тэд ажлын энэ гурван үе шатны баримтыг гэрчлэх хүмүүс болох ба мэдээж ажлын энэ гурван үе шатыг ч гэсэн гэрчлэх эхний хүмүүс байх юм. Гэхдээ Бурханы ажил төгсөх өдөр тийм авьяастнууд гарч ирэхгүй юм уу эсвэл бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулахыг биечлэн хүлээн зөвшөөрсөн хүн ганц хоёрхон байгаа бол энэ нь хүнийг хамгаас их шаналган зовоож, харамсалд хүргэх зүйл болох болно. Гэхдээ энэ нь зүгээр л хамгийн муугаар бодсон тохиолдол юм. Юу ч болсон гэсэн, үнэхээр эрэлхийлдэг хүмүүс энэ ерөөлийг олж авч чадна гэж Би одоо ч найдаж байна. Цаг хугацааны эхлэлээс хойш ийм ажил урьд нь хэзээ ч байгаагүй; хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ийм үйл ажиллагаа хэзээ ч тохиолдож байгаагүй. Хэрвээ чи үнэхээр Бурханыг мэддэг эхний хүмүүсийн нэг болж чадвал бүх бүтээл дундах хамгийн дээд нэр төрийн хэрэг болохгүй гэж үү? Энэ нь, хүн төрөлхтний дундаас Бурханд хамгаас илүү сайшаагдсан бүтээл биш гэж үү? Тийм ажлыг хийхэд амархан биш боловч эцэст нь үр дүндээ хүрэх болно. Хүйс, үндэс угсаанаасаа үл хамааран Бурханыг мэддэг бүх хүн бол эцэстээ Бурханы хамгийн агуу алдар сууг хүлээн авч, Бурханы эрх мэдлийг эзэмшдэг цорын ганц хүмүүс байх болно. Энэ бол өнөөдрийн ажил, мөн түүнчлэн ирээдүйн ажил билээ; энэ нь 6,000 жилийн ажил дахь эцсийн, хамгийн дээд ажил бөгөөд төрөл бүрийн хүнийг илчилдэг нэг төрлийн ажиллах арга зам юм. Хүнд Бурханыг мэдүүлэх ажлаар дамжин хүний өөр өөр зэрэглэл илчлэгддэг: Бурханыг мэддэг хүмүүс нь Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тохирдог байхад Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тэнцдэггүй. Бурханыг мэддэг хүмүүс бол Бурханы дотнын хүмүүс бөгөөд Бурханыг мэддэггүй хүмүүсийг Бурханы дотнын хүмүүс гэж нэрлэж болохгүй; Бурханы дотнын хүмүүс нь Бурханы ямар ч ерөөлийг хүлээн авч чадна, харин Түүнтэй дотно биш хүмүүс Түүний ажлын юуг ч биелүүлж чадахгүй. Гай зовлон, цэвэршүүлэлт, шүүлт ч бай, эдгээр зүйл нь бүгд эцсийн эцэст хүнийг Бурханы талаарх мэдлэгт хүргэж, Бурханд захирагдахын төлөө байдаг. Энэ бол эцэстээ хүрэх цорын ганц үр дүн юм. Ажлын гурван үе шатыг бүгдийг нээлттэй болгох нь Бурханы талаарх хүний мэдлэгт ашигтай бөгөөд Бурханы талаар бүрэн дүүрэн, нэгд нэггүй мэдлэгийг олж авахад хүнд тусалдаг. Энэ бүх ажил хүнд тустай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 8

Бурханы Өөрийн ажил бол хүний мэдэх ёстой үзэгдэл юм, учир нь Бурханы ажлыг хүн биелүүлж чадахгүй ба хүн эзэмшдэггүй. Ажлын гурван үе шат нь Бурханы удирдлагын бүрэн дүүрэн байдал бөгөөд хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл юм. Хэрвээ хүн энэ хамгийн агуу үзэгдлийг мэдэхгүй бол Бурханыг мэдэхэд амаргүй, Бурханы хүслийг ойлгоход амаргүй байдаг төдийгүй хүн энэ замаар алхахад улам бүр бэрх болно. Үзэгдэлгүйгээр хүн өнөөдрийг хүрч чадахгүй байх байсан. Өнөөдрийг хүртэл үзэгдэл л хүнийг хамгаалж, хамгийн агуу хамгаалалтаар хүнийг хангасан. Ирээдүйд та нарын мэдлэг илүү гүнзгийрэх ёстой бөгөөд ажлын гурван үе шатан дахь Түүний бүх хүслийг болон Түүний ухаалаг ажлын мөн чанарыг мэдэж авах ёстой. Энэ л та нарын жинхэнэ биеийн хэмжээ юм. Ажлын сүүлчийн үе шат нь дангаараа байдаггүй, харин өмнөх хоёр үе шаттайгаа хамт бүрдүүлсэн бүхэл нэг цогц болдог бөгөөд өөрөөр хэлбэл, ажлын гурван үе шатны нэгийг нь л хийгээд авралын бүх ажлыг дуусгах боломжгүй. Ажлын сүүлчийн үе шат нь хүнийг бүрэн аварч чадах хэдий ч хүнийг Сатаны нөлөөнөөс аврахад энэ ганц үе шатыг л дангаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй, ажлын өмнөх хоёр үе шат нь шаардлагагүй гэсэн үг биш. Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат болохоос тэдгээрийн дундах ганц үе шат биш. Авралын ажил биелээгүй цагт Бурханы удирдлага бүрэн төгсөж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгдсэн байдаг бөгөөд бүр эхнээсээ хүнд илчлэгдэлгүй, харин авралын ажилд аажмаар илэрхийлэгдэж ирсэн билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; харин ажлын ямар ч үе шат Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд, бүрэн илэрхийлдэггүй. Тиймээс ажлын гурван үе шат дууссаны дараа авралын ажил бүрэн төгсөнө, иймээс хүн Бурханы бүрэн дүүрэн байдлыг мэдэхдээ Бурханы ажлын гурван үе шатаас салж болохгүй. Ажлын нэг үе шатнаас хүн ердөө Бурханы ажлын ганц хэсэгт илэрхийлэгдсэн зан чанарыг нь л олж авдаг билээ. Энэ нь өмнөх ба дараах үе шатанд илэрхийлэгдсэн зан чанар болоод оршихуйг төлөөлж чадахгүй. Учир нь, хүн төрөлхтнийг аврах ажлыг нэг цаг үед, эсвэл нэг газарт тэр дор нь дуусгаж болдоггүй, харин энэ нь өөр өөр цаг үе, газрууд дахь хүний хөгжлийн түвшний дагуу аажмаар гүнзгийрдэг. Энэ нь үе шаттайгаар явагддаг ажил бөгөөд ганц үе шатанд дуусдаггүй. Иймээс Бурханы бүхий л мэргэн ухаан нь бие даасан нэг үе шатны оронд гурван үе шатанд биеждэг. Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог бөгөөд үе шат бүр Түүний оршихуйг агуулж, Түүний ажлын мэргэн ухааны тэмдэглэл болдог. Хүн энэ гурван үе шатанд илэрхийлэгдсэн Бурханы бүхий л зан чанарыг мэдэх ёстой. Бурханы энэ бүх оршихуй нь бүх хүн төрөлхтөнд үнэхээр тун чухал байдаг ба хэрвээ хүмүүс Бурханыг шүтэхдээ үүнийг мэдэхгүй бол Буддаг шүтдэг хүмүүсээс ялгаагүй. Хүмүүсийн дундах Бурханы ажил бүх хүнд нээлттэй бөгөөд Бурханыг шүтэн мөргөдөг бүх хүн үүнийг мэддэг байх ёстой. Бурхан хүмүүсийн дунд авралын ажлын гурван үе шатыг хэрэгжүүлсэн учраас ажлын энэ гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүний заавал хийх ёстой зүйл юм. Бурхан хүний биелүүлж чадахгүй, мөн хүний мэдэх ёсгүй зүйлийг хүнээс нуудаг, харин Бурхан хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйлийг хүнд үзүүлдэг. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа бие даан хийгдсэн ажил биш. Эрин үед болон хэрэгжүүлэх ажилд асар их ялгаа байдаг хэдий ч гол цөм нь мөн л хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба авралын ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө алхам алхмаар гүнзгийрдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 9

Хүмүүсийн дундах Бурханы ажил бүх хүнд нээлттэй бөгөөд Бурханыг шүтэн мөргөдөг бүх хүн үүнийг мэддэг байх ёстой. Бурхан хүмүүсийн дунд авралын ажлын гурван үе шатыг хэрэгжүүлсэн учраас ажлын энэ гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүний заавал хийх ёстой зүйл юм. Бурхан хүний биелүүлж чадахгүй, мөн хүний мэдэх ёсгүй зүйлийг хүнээс нуудаг, харин Бурхан хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйлийг хүнд үзүүлдэг. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа бие даан хийгдсэн ажил биш. Эрин үед болон хэрэгжүүлэх ажилд асар их ялгаа байдаг хэдий ч гол цөм нь мөн л хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба авралын ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө алхам алхмаар гүнзгийрдэг. Ажлын үе шат бүр нь өмнөх ажлыг хүчингүй болгохгүй байх суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй ажлаараа хүнд урьд өмнө нь хэзээ ч илэрхийлж байгаагүй зан чанарынхаа талуудыг байнга илэрхийлж, шинэ ажил, шинэ оршихуйгаа хүнд үргэлж илчилж байдаг бөгөөд шашны хуучинсаг үзэлтнүүд үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Бурхан хийхээр зорьсон шинэ ажлаа үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүнээс үүдэн хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Гэхдээ Түүний зан чанар төдийгүй Түүний ажлын эрин үе, хүлээн авагчид ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Түүнчлэн Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийж, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлж байдаг. Хүн нэг төрлийн ажил, хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрч чаддаг. Тэдгээртэй зөрчилдсөн, эсвэл тэдгээрээс дээр ажил юм уу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг. Гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажил хийж байдаг учраас Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнчлэн хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л энэ хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу, эсвэл Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн огт ялган салгах чадваргүй байдаг. Энэ нь өмнө нь хэлсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрч, өмнөх ажлаас ялгаатай байвал эсэргүүцэж голох хандлагыг олон хүн баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү? Авралын ажлын гурван үе шат та нарт ямар ч агуу үр нөлөө үзүүлээгүй бөгөөд өмнөх хоёр үе шатны ажил нь эгээ л мэдэх хэрэггүй ачаа гэж итгэдэг хүмүүс байдаг. Хүмүүсийг будилуулахаас зайлсхийхийн тулд ажлын гурван үе шатны эхний хоёр үе шатыг олон түмэнд тунхаглах ёсгүй, харин аль болох хурдан нуух ёстой гэж тэд боддог. Ажлын өмнөх хоёр үе шатыг мэдэгдэх нь илүүц алхам, энэ нь Бурханыг мэдэхэд ямар ч нэмэргүй гэж ихэнх хүн итгэдэг—энэ бол та нарын үзэл. Өнөөдөр ийм маягаар үйлдэх нь зөв гэж та нар бүгд итгэдэг боловч Миний ажлын чухал ач холбогдлыг ухаарах өдөр та нарт ирнэ: Би ямар ч ач холбогдолгүй ажил хийдэггүй гэдгийг мэдэж ав. Би ажлын гурван үе шатыг та нарт тунхаглаж байгаа тул энэ нь та нарт ач тустай байж л таарна; ажлын энэ гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм тул орчлон ертөнц даяарх хүн бүрийн анхаарлыг татах нь гарцаагүй. Нэг өдөр та нар бүгдээрээ энэ ажлын чухал ач холбогдлыг ухаарах болно. Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хөнгөн хуумгай ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж, олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажилд гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг яаж мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх хөрөнгө бөгөөд ёс суртахуун нь завхарсан, хэв чанар нь өөдгүй, хүн чанар нь дорд болох тусмаа чи төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс бие махбодтой болсон Бурханд бүр ч их дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзлийг залруулахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 10

Ажлын гурван үе шатыг нэг Бурхан хийсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шатыг Бурхан Өөрөө л хийж чадна, ямар ч хүн ийм ажлыг Түүний өмнөөс хийж чадахгүй—өөрөөр хэлбэл, эхлэлээс авхуулаад өнөөдрийг хүртэл Бурхан л Өөрийн ажлыг Өөрөө хийж чадна. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үед, өөр өөр газарт явагдаж, мөн ажил бүр нь ялгаатай байсан ч энэ нь бүгд нэг Бурханы хийсэн ажил юм. Бүх үзэгдлийн дотроос хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл энэ бөгөөд хүн үүнийг бүрэн ойлговол бат зогсож чадна. Өнөөдөр төрөл бүрийн шашин болон урсгалд тулгараад байгаа хамгийн том асуудал бол Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, Ариун Сүнсний ажил болон Ариун Сүнсний бус ажлыг ялган салгаж чаддаггүй, иймээс өмнөх хоёр үе шатны ажилтай адилаар энэ үе шатны ажлыг ч бас Ехова Бурхан хийсэн эсэхийг тэд тодорхой харж чадахгүй. Хэдийгээр ихэнх хүмүүс Бурханыг дагадаг ч энэ нь зөв зам эсэхийг хүмүүс одоо ч тодорхой харж чадахгүй. Энэ зам нь Бурхан Өөрөө биечлэн удирддаг зам мөн эсэх, бие махбодтой болсон Бурхан бодит эсэхэд хүн санаа зовдог бөгөөд ийм зүйлсийг хэрхэн ялган таних талаар ихэнх хүнд ямар ч сэжүүр байдаггүй. Бурханыг дагадаг хүмүүс замыг тодорхойлж чаддаггүй бол ярьсан сургаалууд нь энэ хүмүүсийн дунд үр дүнгээ бүрэн өгч чадалгүй, ердөө хагас хугас үр нөлөөтэй байдаг, энэ нь хүмүүсийн амийн оролтод нөлөөлдөг. Хэрвээ хүн ажлын гурван үе шатнаас, эдгээр нь өөр өөр цаг үед, өөр өөр газарт, өөр өөр хүмүүсийн дунд Бурханы Өөрийн хийсэн ажил юм гэдгийг харж чадвал; мөн ажил нь өөр байсан ч энэ бүгдийг нэг Бурхан хийсэн ба энэ нь нэг Бурханы хийсэн ажил тул алдаа мадаггүй зөв байж таарна, хэдийгээр хүний үзэлтэй зөрөлдөж байсан ч энэ нь нэг Бурханы хийсэн ажил мөн гэдгийг үгүйсгэх аргагүйг харж чадвал; хэрвээ хүн, энэ нь нэг Бурханы ажил мөн гэдгийг баттай хэлж чадвал хүний үзэл дурдахын ч хэрэггүй, ердөө ялихгүй зүйл болох болно. Хүний үзэгдэл тодорхой бус бөгөөд хүн зөвхөн Еховаг Бурхан, Есүсийг Эзэн гэж л мэдэн, өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы тухайд сэтгэл нь хоёрддог учраас олон хүн Ехова болон Есүсийн ажлаас салж ядан, өнөөдрийн ажлын талаар олон үзэлд баригддаг ба ихэнх хүн үргэлж эргэлзэн, өнөөдрийн ажлыг нухацтай авч үздэггүй. Ажлын үл үзэгдэх өмнөх хоёр үе шатны талаар хүнд ямар ч үзэл байдаггүй, учир нь хүн ажлын өмнөх хоёр шатны бодит байдлыг ойлгодоггүй ба тэдгээрийг өөрийн биеэр хараагүй юм. Ажлын энэ үе шатуудыг харж чадахгүй учраас хүн хүссэнээрээ төсөөлдөг; хүн юу ч төсөөллөө гэсэн ийм төсөөллийг батлах баримт байдаггүй, мөн засаж залруулах хүн ч байдаггүй. Хүн зан аашаа зоргоор нь тавьж, сэрэмж болгоомжоо салхинд хийсгээд, төсөөлөлдөө умбадаг, мөн энэ төсөөллийг батлах ямар ч баримт байхгүй учраас ямар нэг үндэслэл бий эсэхээс үл хамааран хүний төсөөлөл нь “баримт” болдог. Тиймээс хүн ой ухаандаа өөрийн төсөөлсөн Бурханд итгэн, бодит байдлын Бурханыг эрж хайдаггүй. Нэг хүнд нэг төрлийн итгэл байвал зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээр сонссоноос биш, нүдээр үзээгүй. Хүн үлгэр, домог сонссон байдаг боловч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг сонссон байх нь ховор. Тиймээс нэг жил итгэсэн хүмүүс өөрсдийн үзлээр Бурханд итгэдэг. Насан туршдаа Бурханд итгэсэн хүмүүс ч бас тэгдэг. Баримтыг харж чаддаггүй хүмүүс Бурханы талаарх үзэл бүхий итгэлээсээ хэзээ ч мултарч чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээсээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл, цуурхал л төдий гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Хүн өөрийнхөө үзлийг алдаа мадаггүй зөв гэж бодон, эдгээр үзэл Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ зоргоор нь тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, санаа нь энэ үе шатны ажилд саад болсон ба ийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү болсон. Алхам алхмаар явагдах энэ ажлын тухайд бол, өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүний үзэл улам бүр ноцтой болсон бөгөөд энэ хүмүүст бие махбодтой болсон Бурханы эсрэг эвлэршгүй үзэн ядалт аажмаар үүссэн. Энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөлөлд оршдог. Хүний үзэл, төсөөлөл нь өнөөдрийн ажил буюу хүний үзэлтэй нийцдэггүй ажлын дайсан болжээ. Баримт нь хүнд төсөөлөлдөө умбах боломж олгодоггүй, түүнчлэн хүн дураараа няцаахыг зөвшөөрдөггүй, мөн хүний үзэл, төсөөлөл нь баримт байгааг тэвчдэггүй, цаашлаад хүн баримтын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг дураар нь тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг учраас л ийм зүйл болсон юм. Үүнийг хүний үзлийн алдаа л гэж хэлж болохоос биш, Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй. Хүн хүссэн бүхнээ төсөөлж болох ч Бурханы ажлын ямар ч үе шат юм уу үүний өчүүхэн төдий хэсгийг ч дураараа няцааж болохгүй; Бурханы ажлын баримт нь хүн халдашгүй юм. Чи төсөөллөө зөнгөөр нь орхиж, тэр ч бүү хэл Ехова болон Есүсийн ажлын талаар сайхан түүхүүдийг эмхэтгэн гаргаж болох ч Ехова болон Есүсийн ажлын үе шат бүрийн баримтыг няцааж болохгүй; энэ бол зарчим төдийгүй захиргааны зарлиг бөгөөд эдгээр асуудлын чухал ач холбогдлыг та нар ойлгох ёстой. Ажлын энэ үе шат нь хүний үзэлтэй нийцдэггүй, харин ажлын өмнөх хоёр үе шатны хувьд тийм байгаагүй гэж хүн итгэдэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, өмнөх хоёр үе шатны ажил нь өнөөдрийн ажилтай яавч адилгүй гэж итгэдэг, гэвч Бурханы ажлын зарчмууд бүгд адилхан, Түүний ажил үргэлж бодитой байдаг бөгөөд эрин үеэс үл хамааран Түүний ажлын баримтыг эсэргүүцэж, сөргөлдөх хүн үргэлж асар олон гарч ирдэг гэснийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өнөөдөр энэ үе шатны ажлыг эсэргүүцэж, сөргөлдөж байгаа бүх хүн өнгөрсөн үед ч гэсэн Бурханыг эсэргүүцэж байсан нь эргэлзээгүй, учир нь тийм хүмүүс бүгд Бурханы дайсан юм. Бурханы ажлын баримтыг мэддэг хүмүүс нь ажлын гурван үе шатыг нэг Бурханы ажил гэж үзэн, өөрсдийн үзлийг орхиж чаддаг. Эдгээр нь Бурханыг мэддэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс бол Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс юм. Бурханы бүхий л удирдлага төгсөх дөхөхөөр Бурхан бүх зүйлийг төрлийнх нь дагуу ангилах болно. Бүтээгчийн гар хүнийг бүтээсэн ба эцэст нь Тэр хүнийг Өөрийн эрх мэдэл дор бүрэн эргүүлэн авчрах ёстой; ажлын гурван үе шатны төгсгөл энэ юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль, Иудей дахь өмнөх хоёр үе шат нь бүхий л орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хүмүүс энэ ажлын ихэнхийг туулаагүй, нүдээр үзээгүй хэдий ч баримт бол баримт хэвээрээ л байна, үүнийг ямар ч хүн үгүйсгэх аргагүй. Орчлон ертөнцийн газар болгонд байгаа Бурханд итгэдэг хүмүүс бүгдээрээ ажлын гурван үе шатыг хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ чи ажлын тодорхой нэг үе шатыг л мэддэг, нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед Бурханы хийсэн ажлыг ойлгодоггүй бол Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярьж чадахгүй ба Бурханы талаарх мэдлэг чинь өрөөсгөл байна, учир нь чи Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг ойлгодоггүй тул Бурханд гэрчлэл хийхэд тохирохгүй. Эдгээр зүйлийн талаарх чиний одоогийн мэдлэг гүн гүнзгий ч бай, өнгөц ч бай, эцэст нь та нар мэдлэгтэй болж, бүрэн үнэмших ёстой, тэгээд бүх хүн Бурханы ажлыг бүхэлд нь харж, Бурханы эрх мэдэл дор захирагдана. Энэ ажлын төгсгөлд бүх шашин нэг болж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор эргэн ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх муу шашин үгүй болж, хэзээ ч дахин гарч ирэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 11

Ажлын гурван үе шатыг яагаад ингэж ахин дахин дурддаг вэ? Эрин үеүдийн улиран өнгөрөх, нийгмийн хөгжил болон байгалийн өөрчлөлт бүгд ажлын гурван үе шатан дахь хувиралт өөрчлөлтийг дагадаг. Хүн төрөлхтөн өөрөө хөгждөггүй, харин Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг. Бүх бүтээл болон бүх шашин, бүх урсгалын хүмүүсийг нэг Бурханы эрх мэдэл дор аваачихын тулд Бурханы ажлын гурван үе шатыг дурддаг билээ. Чи ямар шашинд ч харьяалагддаг бай, эцэстээ бүгд Бурханы эрх мэдэл дор захирагдана. Бурхан Өөрөө л энэ ажлыг гүйцэтгэж чадна; шашны ямар ч тэргүүн үүнийг хийж чадахгүй. Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин бий, эдгээр нь тус бүрдээ өөрийн тэргүүн буюу удирдагчтай байдаг бөгөөд дагалдагчид нь дэлхий даяар янз бүрийн улс орон, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай, бараг улс орон бүр дотроо хэд хэдэн шашны урсгалтай байдаг. Гэвч дэлхий дээр хэчнээн ч шашин байлаа гэсэн, орчлон ертөнц дээрх бүх хүн эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнолыг шашны тэргүүн буюу удирдагчид залж чиглүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, шашны тодорхой нэг тэргүүн буюу удирдагч хүн төрөлхтнийг залж чиглүүлдэггүй; харин тэнгэр газар, бүх зүйлийг төдийгүй хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгч бүх хүн төрөлхтнийг удирддаг, энэ бол баримт юм. Дэлхийд хэд хэдэн том шашин байдаг хэдий ч тэдгээр нь хэчнээн агуу байсан ч бүгд Бүтээгчийн эрх мэдэл дор оршдог бөгөөд аль нь ч энэ эрх мэдлийн хүрээг даван гарч чаддаггүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулалттай салшгүй холбоотой бөгөөд энэ ажил нь шашны тодорхой нэг тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүн бол тухайн шашныхаа удирдагч төдий л бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй, тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгнийг ч төлөөлж чадахгүй. Шашны тэргүүн бүхий л шашин доторх бүх хүнийг удирдаж чаддаг боловч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй—энэ бол нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт юм. Шашны тэргүүн бол зүгээр л удирдагч бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) эн зэрэгцэж чадахгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн бөгөөд ямар ч шашин бай, Бурханы эрх мэдэл дор эргэн очих болно—энэ нь гарцаагүй. Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүн хэчнээн ч өндөр байр суурьтай байлаа гэсэн хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт хүргэж чадахгүй, хэн ч бүх зүйлийг төрлөөр нь ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж, тус бүрийг нь төрлөөр нь ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөө хийж, бүх зүйлийг төрлөөр нь ангилна—энэ ажлыг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шатыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийсэн ба нэг Бурхан хийсэн. Ажлын гурван үе шатны баримт нь хүн төрөлхтнийг Бурхан удирдсан тухай баримт бөгөөд хэний ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шат төгсмөгц бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, бүгд Бурханы эрх мэдэл дор эргэн очно, учир нь бүхий л орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин гэж байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачиж чадахгүй, харин дэлхийг бүтээсэн Тэр үүнийг төгсгөлд нь аваачих чадвартай байх нь гарцаагүй. Тиймээс оюун ухаанаа хөгжүүлэхэд нь л хүнд тусалж чадахаас биш, эрин үеийг төгсгөж чадахгүй нэгэн бол Бурхан биш байх нь гарцаагүй, бас хүн төрөлхтний Эзэн биш байх нь гарцаагүй. Тэрээр ийм агуу ажил хийж чадахгүй; ийм ажлыг биелүүлж чадах цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чаддаггүй бүхэн бол Бурхан биш, дайснууд гэдэг нь гарцаагүй. Бүх муу ёрын шашин нь Бурхантай нийцдэггүй бөгөөд Бурхантай нийцдэггүй тул тэд Бурханы дайснууд мөн. Бүх ажлыг энэхүү нэг жинхэнэ Бурхан хийдэг, бүх орчлон ертөнцийг энэхүү нэг Бурхан захирдаг. Түүний ажил Израильд байна уу, Хятадад байна уу хамаагүй, энэ ажлыг Сүнс хийж байна уу, махбод хийж байна уу хамаагүй, бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг ба өөр хэн ч орлож чадахгүй. Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан учраас л эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөл байдалд баригддаггүй—энэ бол хамгийн агуу үзэгдэл билээ. Чи Бурханы бүтээлийн хувиар Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы хүслийг ойлгохыг хүсвэл Бурханы ажлыг ойлгох ёстой, бүтээлийн төлөөх Бурханы хүслийг ойлгох ёстой, Түүний удирдлагын төлөвлөгөөг ойлгох ёстой ба Түүний хийдэг ажлын бүх ач холбогдлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгодоггүй хүмүүс Бурханы бүтээл байхад тэнцэхгүй! Бурханы бүтээл болохын хувьд чи хаанаас ирснээ ойлгодоггүй, хүн төрөлхтний түүхийг болон Бурханы хийсэн бүх ажлыг ойлгодоггүй, түүнчлэн хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг ойлгодоггүй, бүх хүн төрөлхтнийг хэн захирдгийг мэддэггүй бол үүргээ биелүүлж байна гэж тооцогдохгүй. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн ба хүнийг газар дэлхий дээр бүтээснээсээ хойш хэзээ ч орхиогүй. Ариун Сүнс хэзээ ч ажиллахаа болиогүй, хүн төрөлхтнийг удирдахаа хэзээ ч зогсоогоогүй, хүн төрөлхтнийг хэзээ ч орхиогүй. Гэвч хүн төрөлхтөн Бурханыг мэдэх нь байтугай Бурхан байдгийг ч ухаардаггүй, Бурханы бүх бүтээлийн хувьд үүнээс гутамшигтай зүйл гэж байх уу? Бурхан Өөрөө хүнийг удирддаг боловч хүн Бурханы ажлыг ойлгодоггүй. Чи Бурханы бүтээл боловч өөрийнхөө түүхийг ойлгодоггүй, аян замд чинь хэн чамайг удирдаж ирснийг мэддэггүй, Бурханы хийсэн ажлыг мэдэхгүй бол Бурханыг мэдэж чаддаггүй. Хэрвээ чи одоо ч гэсэн мэдэхгүй хэвээр байвал чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийх эрхгүй. Өнөөдөр Бүтээгч дахин нэг удаа биечлэн бүх хүнийг удирдаж, Өөрийн мэргэн ухаан, төгс хүч, аврал болон гайхамшигт байдлыг бүх хүнд харуулдаг. Гэтэл чи одоо ч ухаарч ойлгоогүй—тиймээс чи аврал хүлээн авахгүй нэгэн биш гэж үү? Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, харин Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чаддаг. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүн нь аврагдаж, Бурханд гэрчлэл хийх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүн нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй, таягдуулах хүмүүс юм. Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы ажлыг ухаардаггүй хүмүүс Бурханыг мэдэж чадахгүй бөгөөд тийм хүмүүс Бурханыг гэрчилдэг хүн биш. Бурханд гэрчлэл хийе гэж хүсвэл Бурханыг мэдэх ёстой; Бурханы тухай мэдлэгт Бурханы ажлаар дамжин хүрдэг. Иймээс, эцсийн дүнд Бурханыг мэдмээр байвал Бурханы ажлыг мэдэх ёстой: Бурханы ажлыг мэдэх нь хамгийн чухал юм. Ажлын гурван үе шат төгсөх үед Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийн бүлэг, өөрөөр хэлбэл, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэнэ. Энэ хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлж чаддаг байна. Тэд хүн чанар, эрүүл ухааныг эзэмшиж, Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэднэ. Энэ нь эцэстээ биелэх ажил бөгөөд энэ хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биелэлт, Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чаддаг хүмүүс нь Бурханы амлалт, ерөөлийг хүлээн авч чадах бөгөөд Бурханы эрх мэдлийг эзэмшиж, Бурханд гэрчлэл хийдэг бүлэг, бүр эцсээ хүртэл үлдэх бүлэг хүмүүс байх болно. Та нар бүгдээрээ, эсвэл ердөө тэн хагас нь юм уу цөөн хэд чинь л энэ бүлгийн гишүүн болж магадгүй—энэ нь та нарын хүсэл болон эрэл хайгуулаас хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 12

Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь дангаараа гурван эрин үеийн ажлыг төлөөлж чадахгүй, харин нэг хэсгийг нь л төлөөлж чадна. Ехова гэх нэр Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед Өөрийн ажлыг гүйцэтгэсэн гэх баримт нь Бурхан бол хуулийн дор л Бурхан байж чадна гэдгийг баталдаггүй. Ехова хүний төлөө хууль гаргаж, тушаал буулгасан ба сүм болон тахилын ширээ барихыг хүмүүсээс хүссэн; Түүний хийсэн ажил Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан бол хүнээс хууль мөрдөхийг л шаарддаг Бурхан, эсвэл сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэдгийг нотолдоггүй. Ингэж хэлбэл буруу байх болно. Хуулийн доорх ажил нэг эрин үеийг л төлөөлж чадна. Тиймээс хэрвээ Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг л хийсэн бол хүн Бурханыг дараах тодорхойлолт дотор хорьж, “Бурхан бол сүм дэх Бурхан бөгөөд Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөг өмсөж, сүмд орох ёстой” хэмээн хэлэх байв. Хэрвээ Нигүүлслийн эрин үеийн ажил хэзээ ч хийгдээгүй ба Хуулийн эрин үе өнөөг хүртэл үргэлжилсэн бол Бурхан бас өршөөнгүй агаад хайр энэрэлтэй гэдгийг хүн мэдэхгүй байх байлаа. Хэрвээ Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, харин Нигүүлслийн эрин үеийн ажил л хийгдсэн бол Бурхан зөвхөн хүнийг золин аварч, нүглийг нь өршөөж чадна гэдгийг л хүн мэдэх байв. Тэр бол ариун агаад гэм зэмгүй, мөн хүний төлөө Өөрийгөө золиосолж, цовдлогдож чадна гэдгийг л хүн мэдэх байлаа. Хүн эдгээр зүйлийг л мэдэх боловч бусад бүх зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байх байсан юм. Тиймээс эрин үе бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлдөг. Бурханы зан чанарын ямар талыг Хуулийн эрин үе, ямрыг нь Нигүүлслийн эрин үе, ямрыг нь өнөөгийн үе шат төлөөлдгийн тухайд бол: гурван үе шатыг бүгдийг нь нэгэн бүхэл болгон нэгтгэсэн цагт л Бурханы зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Хүн гурван үе шатны ажлыг бүгдийг нь мэдэж авсан цагтаа л үүнийг бүрэн ойлгож чадна. Гурван үе шатны алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын энэ гурван үе шатыг мэдэж авсныхаа дараа л Бурханы зан чанарыг бүхэлд нь харах болно. Бурхан Хуулийн эрин үе дэх ажлаа дуусгасан гэх баримт нь Тэр бол зөвхөн хуулийн доорх Бурхан гэдгийг баталдаггүй бөгөөд Тэр золин авралын ажлаа дуусгасан гэх баримт нь Бурхан үүрд хүн төрөлхтнийг золин аварна гэсэн үг биш. Эдгээр нь бүгд хүний гаргасан дүгнэлт юм. Нигүүлслийн эрин үе дууссан болохоор чи, Бурхан зөвхөн загалмайд харьяалагддаг, загалмай ганцаараа Бурханы авралыг төлөөлдөг гэж хэлж болохгүй. Тэгэх нь Бурханыг хязгаарлаж буй хэрэг. Өнөөгийн үе шатанд Бурхан үндсэндээ үгийн ажил хийж байгаа боловч Бурхан хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, гагцхүү гэсгээлт, шүүлт л авчирдаг гэж чи хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар, төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг болон хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Эдгээр нууцын гүнд нь орж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлгох боломжийг хүнд олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг дэлгэх ёстой. Тэр үед л хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж болно. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхэлд нь ойлгож авна, учир нь Түүний удирдлага тэр үед дуусчихсан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 13

Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний туршид хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирсэн. Энэ бүх ажлыг хүнд илчилж, хүн төрөлхтний дунд гүйцэтгэсний дараа л тэд Бурханы бүх зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдэх болно. Энэ үе шатны ажил бүрэн дуусахад хүний ойлгодоггүй бүх нууц илчлэгдсэн байх бөгөөд урьд нь ойлгоогүй байсан бүх үнэн ойлгомжтой болж, хүн төрөлхтөнд ирээдүйн зам, хүрэх газрыг нь хэлсэн байх болно. Энэ бол өнөөгийн үе шатанд хийгдэх бүхий л ажил юм. Хэдийгээр хүний өнөөдөр алхдаг зам ч бас загалмайн зам, зовлонгийн зам боловч өнөөдөр хүний хэрэгжүүлж, идэж, ууж, эдэлдэг зүйлс нь хуулийн дор болон Нигүүлслийн эрин үед байсан хүмүүсийнхээс асар өөр билээ. Өнөөдөр хүнээс шаарддаг зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй бөгөөд Хуулийн эрин үед хүнээс шаардаж байсантай бүр ч адилгүй. Тэгвэл Бурханы Израильд ажлаа хийж байхдаа хуулийн дор байгаа хүнээс юу шаардсан бэ? Энэ нь, хүн Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөх ёстой гэдгээс хэтрээгүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллаж, эсвэл Еховагийн хуулийг зөрчиж болохгүй байв. Гэхдээ одоо тийм биш. Амралтын өдөр хүн ердийнхөөрөө ажиллаж, цугларч, залбирдаг ба хүнд ямар ч хориг хязгаарлалт тавьдаггүй. Нигүүлслийн эрин үеийн хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй байсан, улмаар мацаг барьж, талх хугалж, дарс ууж, толгойгоо бүтээж, хөлөө угаахыг тэднээс шаардсан. Одоо энэ дүрмүүд хүчингүй болсон боловч хүнд бүр ч их шаардлага тавьдаг, учир нь Бурханы ажил улам бүр гүнзгийрч, хүний оролт улам өндөрсөж байдаг. Урьд нь Есүс хүн дээр гараа тавин залбирсан, харин одоо бүхнийг хэлсэн болохоор гараа тавихын хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Урьд нь Тэрээр хүн дээр гараа тавих үед энэ нь хүнийг ерөөж, бас өвчнийг нь эдгээх зорилготой байлаа. Тухайн үед Ариун Сүнс ингэж ажилладаг байсан, гэхдээ одоо тийм биш. Одоо Ариун Сүнс ажиллаж, үр дүнд хүрэхийн тулд үг ашигладаг. Түүний үг та нарт тодорхой болсон бөгөөд та нар хэлсний дагуу хэрэгжүүлэх ёстой. Түүний үг бол Түүний хүсэл; тэдгээр нь Түүний хийхийг хүсдэг ажил. Үгээр нь дамжуулан чи Түүний хүслийг ойлгож, юунд хүрэхийг чамаас шаардаж байгааг ойлгоно, мөн гар тавих ямар ч хэрэггүйгээр Түүний үгийг шууд хэрэгжүүлж болно. Зарим хүн: “Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавивал би Таны ерөөлийг хүртэж, Танаас хуваалцаж болох юм” гэж хэлж болзошгүй. Энэ бүхэн нь өнгөрсөн үеийн хоцрогдсон хэрэгжүүлэлт бөгөөд эрин үе солигдсон учраас одоо хэрэглэхээ больсон. Ариун Сүнс санамсаргүй байдлаар ч биш, эсвэл тогтсон дүрмийн дагуу ч биш, харин эрин үед нийцүүлэн ажилладаг. Эрин үе өөрчлөгдсөн бөгөөд шинэ эрин үе шинэ ажлыг зайлшгүй авчирдаг. Ажлын үе шат бүр ийм байдаг тул Түүний ажил хэзээ ч давтагддаггүй. Нигүүлслийн эрин үед Есүс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөх, хүний төлөө залбирахын тулд гараа хүн дээр тавих, хүнийг ерөөх гэх зэрэг ажлыг хангалттай хэмжээнд хийсэн. Гэвч өнөө үед үүнийг дахин хийх нь утга учиргүй байх байв. Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан, учир нь энэ нь Нигүүлслийн эрин үе байсан ба хүний эдлэх нигүүлсэл хангалттай байлаа. Хүнээс ямар ч төлөөс төлөхийг шаардаагүй бөгөөд итгэлтэй байх л юм бол нигүүлсэл хүртэх байв. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан юм. Одоо эрин үе өөрчлөгдсөн бөгөөд Бурханы ажил цааш улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдлыг болон доторх бохир зүйлсийг нь арилгана. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан тийм маягаар ажиллаж, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд харуулах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь хүмүүсийг дараа нь аврахын тулд гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; одоо хүн энэ нигүүлслийг аль хэдийн мэдэрсэн болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн ба цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгээс болдоггүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц дэвшил болон эрин үеийн дагуу хийгддэг. Ажил бүхэлдээ ач холбогдолтой байдаг, энэ бүхэн нь эцсийн авралын төлөө, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын төлөө, эцэст нь хүмүүс төрлөөрөө ангилагдахын төлөө хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 14

Ариун Сүнсний ажлын үе шат бүр ч бас хүний гэрчлэлийг шаарддаг. Ажлын үе шат бүр Бурхан, Сатан хоёрын хоорондох тулаан бөгөөд тулааны бай нь Сатан байдаг байхад энэхүү ажлаар төгс болгуулах нэгэн нь хүн юм. Бурханы ажил үр өгөөжөө өгөх эсэх нь Бурханыг гэрчлэх хүний гэрчлэлийн байдлаас хамаардаг. Энэ гэрчлэл нь Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл юм; энэ нь Сатаны өмнө хийгддэг гэрчлэл, мөн Түүний ажлын үр дүнгийн нотолгоо билээ. Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага улам өндөр болдог. Тиймээс хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрч, ийм маягаар хүнд тавих шаардлага улам өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага ч бас улам өндөрсдөг. Хүн Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай байх тусам Бурхан алдар сууг төдий чинээ олж авдаг. Хүний хамтын ажиллагаа бол түүний хийх хэрэгтэй гэрчлэл бөгөөд түүний хийдэг гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт юм. Тиймээс Бурханы ажил эцсийн үр дүнтэй байх эсэх нь, мөн жинхэнэ гэрчлэлтэй байж чадах эсэх нь хүний хамтын ажиллагаа болон гэрчлэлтэй нягт холбогддог. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх удирдлага төгсгөлдөө очих үед, хүн илүү өндөр гэрчлэл хийх шаардлагатай болно, мөн Бурханы ажил төгсгөлдөө очих үед хүний хэрэгжүүлэлт болон оролт дээд цэгтээ хүрнэ. Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтад дуулгавартай байж, Бурханыг туйлын их хайрлаж, эцэст нь гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү гүн гүнзгий болдог, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Яагаад гэвэл, хүнд тавих шаардлага улам өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад бүр их дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно. Тэр цаг ирэхэд Бурханы ажил төгсгөлдөө хүрсэн байх бөгөөд хүн зан чанараа өөрчлөхийн тулд Бурхантай цаашид хамтран ажиллах хэрэггүй болж, бүх хүн төрөлхтөн Бурханы гэрэлд амьдарна, тэр үеэс хойш Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл юм уу тэрслүү байдал гэж байхаа болино. Бурхан ч бас хүнд ямар ч шаардлага тавихгүй, хүн Бурхан хоёрын хооронд илүү эв зохицолтой хамтын ажиллагаа байх болно, энэ нь хүн, Бурхан хоёрын хамтын амьдрал буюу Бурханы удирдлага бүрэн дуусгавар болсны дараа, Бурхан хүнийг Сатаны савраас бүрэн аварсаны дараа бий болсон амьдрал байх болно. Бурханы мөрийг ойрхон дагаж чадахгүй хүмүүс ийм амьдралд хүрч чадахгүй. Тэд бүгд харанхуйд унаж, гашуудан уйлж, шүдээ хавирна; тэд бол Бурханд итгэдэг ч Түүнийг дагадаггүй, Бурханд итгэдэг ч Түүний бүх ажилд дуулгавартай байдаггүй хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 15

Бүхий л удирдлагын ажлаас хамгийн чухал ажил нь хүнийг Сатаны нөлөөнөөс аврах явдал юм. Гол ажил нь завхарсан хүнийг бүрэн байлдан дагуулж, улмаар байлдан дагуулагдсан хүний Бурханыг хүндлэх анхдагч зүрх сэтгэлийг нь сэргээж, хэвийн хүний амьдрал буюу Бурханы бүтээлийн хэвийн амьдралтай болгох явдал юм. Энэ ажил чухал бөгөөд удирдлагын ажлын цөм нь билээ. Авралын ажлын гурван үе шатанд, ажлын эхний үе шат болох Хуулийн эрин үе нь удирдлагын ажлын цөмөөс хол байсан; үүнд авралын ажил өчүүхэн төдий үзэгдэж байсан ба энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг аврах Бурханы ажлын эхлэл байгаагүй. Хуулийн дор хүн зөвхөн хуулийг мөрдөхөө л мэддэг байсан ба хүнд илүү их үнэн байгаагүй, мөн Хуулийн эрин үе дэх ажил хүний зан чанарыг өөрчлөхтэй бараг хамаагүй, Сатаны эзэмшлээс хүнийг хэрхэн аврах тухай ажилтай бүр ч холбоогүй байсан учраас ажлын эхний үе шатыг Сүнс шууд хийжээ. Тиймээс хүний завхарсан зан чанартай хамаагүй туйлын энгийн ажлын энэ үе шатыг Бурханы Сүнс гүйцэтгэсэн юм. Ажлын энэ үе шат удирдлагын цөмтэй өчүүхэн холбоотой бөгөөд хүнийг аврах албан ёсны ажилтай тийм ч их уялдаа холбоогүй байсан тул ажлаа биечлэн хийхийн тулд Бурхан махбод болох шаардлагагүй байлаа. Сүнсний хийсэн ажил далд утгатай, ойлгошгүй, хүний хувьд ихэд айдас төрүүлэм, ойртохын аргагүй байдаг; Cүнс нь авралын ажлыг шууд хийхэд тохиромжгүй, хүнийг амиар шууд хангахад тохиромжгүй байдаг. Хүний хувьд хамгийн тохиромжтой нь Сүнсний ажлыг хүнд ойр арга зам болгон өөрчлөх явдал бөгөөд өөрөөр хэлбэл, Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан эгэл жирийн, хэвийн хүн болох нь хүнд хамгийн тохиромжтой. Сүнсний ажлыг орлохын тулд Бурхан бие махбодтой болохыг энэ нь шаарддаг бөгөөд хүний хувьд үүнээс илүү тохиромжтой арга гэж үгүй. Ажлын энэ гурван үе шатны дундаас хоёр үе шатыг махбодоор гүйцэтгэдэг ба энэ хоёр үе шат нь удирдлагын ажлын гол шат юм. Хоёр удаа бие махбодтой болсон нь харилцан бие биеэ нөхөж, нэг нэгнээ иж бүрэн болгодог. Бурхан бие махбодтой болсон эхний үе шат нь хоёр дахь үе шатны суурийг тавьсан, мөн Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь нэгэн бүхэл болдог ба өөр хоорондоо нийцэлтэй байдаг гэж хэлж болно. Бурханы ажлын энэ хоёр үе шат нь бүхий л удирдлагын ажилд нэн чухал учраас Бурхан үүнийг Өөрийн махбодын ялгамж чанараар гүйцэтгэдэг. Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажилгүйгээр удирдлагын бүхий л ажил зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас цаашгүй болох байсан гэж хэлж бараг болно. Энэ ажил чухал эсэх нь хүн төрөлхтний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдлын хэмжээ болон ажилд саад хийж байгаа байдалд нь үндэслэдэг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажилчны гүйцэтгэсэн ажлын шинж чанар болон чухал байдалд үндэслэн тогтоодог. Энэ ажлын чухал байдлын тухайд бол ажлын ямар арга барил ашиглахтай хамаатайгаар—Бурханы Сүнсний шууд хийдэг ажил, эсвэл бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил, эсвэл хүнээр дамжин хийгддэг ажил—энэ гурвын дундаас эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр дамжин хийгддэг ажил бөгөөд ажлын шинж чанарт үндэслэн, Сүнсний ажлын шинж чанарыг махбодынхтой харьцуулан харвал махбодоор хийгддэг ажил нь Сүнсээр шууд хийгддэг ажлыг бодвол хүнд илүү их ач тустай байж, илүү их давуу тал олгодог гэдгийг эцэст нь тодорхойлж болно. Ажлыг махбодоор хийх үү, эсвэл Сүнсээр хийх үү гэдэг нь тухайн үеийн Бурханы бодлоор шийдэгддэг. Ажлын үе шат бүрд ач холбогдол, үндэслэл бий. Тэдгээр нь үндэслэлгүй төсөөлөл биш, мөн тэдгээрийг дураараа гүйцэтгэдэг ч юм биш; тэдгээрт тодорхой мэргэн ухаан бий. Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн юм. Ялангуяа бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллах ийм агуу ажилд Бурханы төлөвлөгөө бүр ч их байдаг. Иймээс Бурханы мэргэн ухаан болон Түүний оршихуй бүхэлдээ, ажиллаж байх үеийнх нь үйлдэл, бодол, санаа бүрд тусгалаа олдог; энэ бол илүү бодит, системтэй Бурханы оршихуй юм. Эдгээр нарийн бодол санааг төсөөлж, итгэхэд, тэр ч бүү хэл мэдэхэд хүний хувьд хэцүү байдаг. Хүний хийсэн ажил нь ерөнхий зарчмын дагуу хийгддэг ба хүний хувьд тун сэтгэл ханамжтай байдаг. Гэсэн ч Бурханы ажилтай харьцуулахад ердөө дэндүү их ялгаа бий; хэдийгээр Бурханы үйл хэрэг агуу, Бурханы ажил өргөн цар хүрээтэй боловч тэдгээрийн ард хүний төсөөлж чадахааргүй олон нарийн, нягт нямбай төлөвлөгөө, зохицуулалт байдаг. Түүний ажлын үе шат бүр зарчмын дагуу явагддагаар зогсохгүй, хүний хэлээр тодорхой илэрхийлэх боломжгүй олон зүйлийг агуулдаг бөгөөд эдгээр нь хүнд үл үзэгдэх зүйлс юм. Сүнсний ажил, эсвэл бие махбодтой болсон Бурханы ажил байх нь хамаагүй, тус бүрдээ Түүний ажлын төлөвлөгөөг агуулж байдаг. Тэр ул суурьгүй ажилладаггүй, бас ач холбогдолгүй ажил хийдэггүй. Сүнс шууд ажиллах үедээ Өөрийн гэсэн зорилготой байдаг бөгөөд ажиллахын тулд хүн болох үедээ (өөрөөр хэлбэл, гадаад бүрхүүлээ өөрчлөх үедээ) бүр ч зорилготой байдаг. Өөр яах гэж Тэр Өөрийн ялгамж чанарыг дуртайяа өөрчлөх юм бэ? Өөр яах гэж Тэр дуртайяа дорд үзэгдэж, хавчигдах хүн болох юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 16

Өнөөдрийн ажил Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажилд ахиц гарлаа. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед үндэслэн хийгддэг гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Яагаад гэвэл, өнөөдрийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба гинжин холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат Есүсийн хийсэн ажилд тулгуурлан хийгдээгүй гэж үзвэл энэ үе шатанд өөр цовдлол явагдах хэрэгтэй болох байсан бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утгагүй байх байлаа. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн юм. Ажлын энэхүү үе шат Хуулийн эрин үеийн суурин дээр, Есүсийн ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Бурханы ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхийн оронд хүнийг шууд шүүж, гэсгээдэг вэ? Хэрвээ хүнийг шүүж, гэсгээх Миний ажил цовдлолын дараа болоогүй, одоо ирж байгаа минь Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг шүүж, гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүж эхэлдэг. Энэ үе шатан дахь ажил бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас, ийм ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Бидний махбод ямар ч хамаагүй хэдий ч Бидний Сүнс нэг юм; Бидний хийдэг зүйлийн агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш хэдий ч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрхтэй болсон нь эрин үеийн өөрчлөлт болон ажлын маань өөр өөр шаардлагаас үүдэлтэй; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болон хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас өнөөдөр хүний харж, ойлгодог зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй байдаг нь эрин үеийн өөрчлөлтөөс үүддэг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс, дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлд төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод ямарваа төрлийн мах цусны барилдлагагүй ч Тэд бол хоёр өөр цаг хугацаанд бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн. Гэхдээ, Тэд нэг удам сударгүй, эсвэл нэг хэлээр ярьдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь Хятад хэлээр л ярьдаг эмэгтэй хүн). Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр улс оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Тэд адилхан мөн чанартай Сүнс хэдий ч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд адилхан хүн чанартай ч Тэдний махбодын гадаад төрх болон төрөлтийн нөхцөл байдал адилгүй. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог ба Тэдний махбод өөр өөр удам судартай. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Үүний адилаар өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан, Есүс хоёр цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл, Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл, хайр энэрлийн ажлыг, түүнчлэн хүнийг зөв шударгаар шүүж, гэсгээх ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэрээр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү? Тэрээр хүний төлөө хууль тогтоож, түүнд зориулан тушаал гаргахын аль алиныг хийж чадсан ба түүнчлэн тухайн үеийн израильчуудыг газар дээр амьдрахад нь залж чиглүүлж, сүм болон тахилын ширээ барихад нь тэдэнд зааварчилж, бүх израильчуудыг Өөрийнхөө эрх мэдэл дор байлгаж чадсан. Өөрийнхөө эрх мэдлээс үүдэн Тэр Израилийн ард түмэнтэй хамт газар дээр хоёр мянган жилийн турш амьдарсан юм. Израильчууд Түүний эсрэг тэрсэлж зүрхлээгүй; бүгд Еховаг хүндэтгэж, Түүний тушаалуудыг мөрджээ. Энэ нь, Түүний эрх мэдэл, бүхнийг чадагч байдалд түшиглэн хийгдсэн ажил байв. Дараа нь Нигүүлслийн эрин үед Есүс унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн израильчуудыг ч биш) золин аврахаар ирсэн юм. Тэрээр хүнд өршөөл, хайр энэрлийг харуулсан. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс хайр энэрлээр бялхаж, хүнийг үргэлж хайрладаг байсан, учир нь Тэр хүмүүсийг нүглээс аврахаар ирсэн юм. Өөрийнх нь цовдлол хүн төрөлхтнийг нүглээс бүрэн золин аврах хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж чаддаг байлаа. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл, хайр энэрэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл, Тэр хүний төлөө нүглийн тахил болж, хүний нүглийн төлөө цовдлогдож, нүглийг нь үүрд уучилсан билээ. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй агаад элэгсэг байсан юм. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс ч бас бүх зүйл дээр тэвчээртэй, энэрэнгүй байхаар хичээж байсан. Тэд урт удаан хугацаанд зовсон бөгөөд зодуулж, хараалгаж, эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй. Гэхдээ сүүлийн үе шатанд дахин тийм байж болохгүй. Есүс, Ехова хоёрын Сүнс нэг байсан хэдий ч Тэдний ажил бүхэлдээ адилхан байгаагүй. Еховагийн ажил эрин үеийг төгсгөөгүй, харин эрин үеийг удирдаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн ажил нь Харь үндэстнүүд дэх гүнзгий ялзруулагдсан хүмүүсийг байлдан дагуулж, Хятад дахь Бурханы сонгосон хүмүүсийг төдийгүй, бүхий л орчлон ертөнц, бүх хүн төрөлхтнийг удирдахын төлөө байдаг. Энэ ажил одоо зөвхөн Хятадад хийгдэж байна гэж чамд харагдаж болох боловч үнэндээ энэ нь аль хэдийн хилийн чанадад түгэж эхэлсэн. Хятадын гаднах хүмүүс яагаад үнэн замыг ахин дахин эрж хайдаг юм бэ? Яагаад гэвэл Сүнс аль хэдийн ажиллаж эхэлсэн ба өнөөдөр хэлсэн үг орчлон ертөнц дахины хүмүүст чиглэдэг. Үүний хамтаар ажлын тэн хагас аль хэдийн хийгдсэн. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Бурханы Сүнс ийм агуу ажлыг хийж эхэлсэн бөгөөд түүнчлэн өөр өөр эрин үед, өөр өөр улс үндэстэнд ялгаатай ажил хийсэн юм. Эрин үе бүрийн хүмүүс Түүний хийдэг өөр өөр ажлаар аяндаа илчлэгддэг өөр өөр зан чанарыг нь хардаг. Тэр бол өршөөл, хайр энэрлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүний хоньчин; гэхдээ Тэр бас хүний шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэрээр хүнийг газар дээр амьдрахад нь хоёр мянган жилийн турш удирдаж, бас ялзарсан хүн төрөлхтнийг нүглээс золин аварч чадсан. Өнөөдөр Тэр бас Өөрийг нь мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Өөрийнхөө эрх мэдэл дор байлгаж, бүгдийг нь Өөртөө бүрэн захирагдуулж чаддаг. Эцэст нь, Тэрээр орчлон ертөнц дахины хүмүүсийн доторх бузар, зөв шударга бус бүгдийг шатаан, Тэр бол өршөөнгүй, энэрэнгүй Бурхан, мэргэн ухаан, гайхамшгийн Бурхан, мөн ариун Бурхан байгаад зогсохгүй, түүнчлэн хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулна. Хүн төрөлхтний дундах муу хүмүүст Тэр бол шатаалт, шүүлт, шийтгэл; төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт, харьцалт, засалт юм. Таягдуулах хүмүүст бол Тэрээр шийтгэл, мөн залхаан цээрлүүлэлт билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 17

Зургаан мянган жилийн ажлаа өнөөдрийг хүртэл хийснийхээ дараа Бурхан олон үйл хэргээ аль хэдийн илчилсэн ба үүний гол зорилго нь Сатаныг ялж, бүх хүн төрөлхтөнд аврал авчрах явдал байлаа. Тэрээр энэ боломжийг ашиглан тэнгэрт байгаа бүх зүйл, газар дээрх бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болон газар дээрх Бурханы бүтээл нэг бүрд Өөрийн төгс хүчийг харуулж, Өөрийн бүх үйл хэргийг үзүүлдэг. Мөн Сатаныг ялах боломжийг шүүрэн авснаараа Тэр хүмүүст Өөрийн бүх үйл хэргийг илчилж, тэднээр Өөрийгөө магтуулж, Сатаныг ялсан мэргэн ухаанаа өргөмжлүүлдэг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай тэнгис доторх бүх зүйл Бурханд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний үйл хэрэг нэг бүрийг магтаж, Түүний ариун нэрийг хашхирна. Энэ нь Тэр Сатаныг ялсны нотолгоо; Сатаныг эрхэндээ оруулсны нотолгоо. Үүнээс ч чухал нь, хүн төрөлхтнийг аварсных нь нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчран, дайснаа ялж, ялгууснаар буцан ирснийх нь төлөө Түүнийг магтах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн шагшин магтана. Түүний зорилго ердөө л Сатаныг ялах явдал биш, иймээс Түүний ажил зургаан мянган жилийн турш үргэлжилсэн юм. Тэр Сатаны ялагдлыг ашиглан хүн төрөлхтнийг авардаг; Сатаны ялагдлыг ашиглан Өөрийн бүх үйл хэрэг, бүх алдар сууг илчилдэг. Тэрээр алдаршина, үй түмэн тэнгэрэлч Түүний бүх алдрыг харна. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харна. Энэ бол Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдар сууг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсныхаа дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтнөөр Өөрийгөө магтуулж, улмаар Өөрийнхөө ажилд давхар ялалт байгуулна. Эцэстээ бүх хүн төрөлхтнийг Тэр байлдан дагуулах ба эсэргүүцэж, тэрсэлдэг хэнийг ч арчин хаяна; өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүнийг Тэр арчин хаяна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 18

Израильчууд дээр хийсэн Еховагийн ажил нь газар дээрх Бурханы эх нутаг буюу Түүний байдаг ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулжээ. Тэрээр Өөрийн ажлыг Израилийн ард түмнээр хязгаарласан юм. Эхэндээ Тэр Израилийн гадна ажиллаагүй, харин ажлынхаа цар хүрээг хязгаарлахын тулд тохиромжтой гэж үзсэн хүмүүсээ сонгон авчээ. Израиль бол Бурхан Адам, Ева хоёрыг бүтээсэн газар бөгөөд тэрхүү газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн; энэ газар нь газар дэлхий дээрх Түүний ажлын үндэс болсон юм. Ноагийн, бас Адамын үр удам болох израильчууд нь газар дээрх Еховагийн ажлын суурь хүмүүс байсан билээ.

Тухайн үед, Израиль дахь Еховагийн ажлын ач холбогдол, зорилго, алхмууд нь Өөрийн ажлыг дэлхий даяар эхлүүлэх буюу Израилийг төвөө болгон аажмаар Харь үндэстнүүд рүү түгэх явдал байлаа. Энэ бол орчлон ертөнц даяар ажиллахдаа Түүний баримталдаг зарчим—загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн сайн мэдээг нь хүлээн авах хүртэл загвараа өргөжүүлэх явдал мөн. Эхний израильчууд Ноагийн үр удам байв. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал өгөгдсөн ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ хангахуйц зүйлийг ойлгож байсан боловч Ехова ямархуу Бурхан болохыг, хүний төлөөх Түүний хүсэл юу болохыг мэдээгүй, бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн хүндэтгэх ёстойгоо бүр ч мэдээгүй. Дуулгавартай дагаха дүрэм журам, хууль байсан эсэх, эсвэл бүтээгдсэн зүйл нь Бүтээгчийн төлөө хийх ёстой үүрэг байсан эсэх тухайд бол, Адамын үр удам эдгээрийн алийг ч мэддэггүй байлаа. Гэр бүлээ тэжээхийн тулд эр нөхөр нь хөлсөө урсган хөдөлмөрлөж, эхнэр нь нөхөртөө захирагдаж, Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэдгийг л тэд мэддэг байв. Өөрөөр хэлбэл, Еховагийн амьсгал болон амийг л агуулж байсан ийм хүмүүс Бурханы хуулийг хэрхэн дагахыг, эсвэл бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг мэддэггүй байжээ. Тэд дэндүү багыг ойлгодог байлаа. Иймээс, хэдийгээр тэдний зүрх сэтгэлд гажууд, ов мэхтэй зүйл юу ч байгаагүй, тэдний дунд атаархал, хэрүүл тэмцэл хааяахан гардаг байсан ч тэд бүх бүтээлийн Эзэн Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүний эдгээр өвөг дээдэс зөвхөн Еховагийн зүйлийг идэж, Еховагийн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан боловч Еховаг хэрхэн хүндлэхийг мэддэггүй байжээ; Ехова бол өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстой Нэгэн гэдгийг тэд мэддэггүй байлаа. Иймээс тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ тэгсэн бол “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр Өөрийгөө харуулж, Өөрийгөө алдаршуулж, Өөрийгөө төлөөлүүлэхээр хүнийг бүтээсэн” гэдэг үгийг хий дэмий хэлсэн болох бус уу? Еховаг огт хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл болж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илрэл болж чадах юм бэ? Тэгвэл “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэх Еховагийн үг, муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Тэгвэл эдгээр үг нь Ехова хүнийг бүтээсний ичгүүрийн тэмдэг болох бус уу? Ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас эхлээд Ноаг хүртэл тэдэнд зааварчилж, залж чиглүүлээгүй юм. Харин ч үерээр дэлхийг устгасны дараа л Тэр, Ноа болон бас Адамын үр удам болох израильчуудыг албан ёсоор залж чиглүүлж эхэлсэн билээ. Израиль дахь ажил болон айлдвар нь Израилийн газар нутаг даяар амьдарч байсан Израилийн бүх ард түмэнд удирдамж өгсөн бөгөөд Ехова хүнд амьсгал үлээн оруулж, Өөрийн амийг өгөөд, тоос шорооноос бүтээгдсэн хүнийг бий болгож чадахаар үл барам, хүн төрөлхтнийг шатааж, харааж, Өөрийн таягийг ашиглан хүн төрөлхтнийг удирдаж чадна гэдгийг хүмүүст харуулсан юм. Иймээс, Ехова газар дээрх хүний амьдралыг залж чиглүүлж, хүн төрөлхтний дунд өдөр шөнийн цагийн дагуу үг хэлж, ажиллаж чадна гэдгийг ч бас тэд харжээ. Хүн Еховагийн атгасан шорооноос үүссэн, түүнчлэн хүнийг Ехова бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүдэд мэдүүлэхийн тулд л Тэр энэ ажлыг хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй, бусад ард түмэн болон үндэстэн (үнэндээ тэд Израилиас тусгаар байгаагүй, харин Израилиас салбарласан ч мөн л Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн аваг гэсэндээ Тэрээр Өөрийн ажлыг Израильд анх хийсэн бөгөөд ингэснээр орчлон ертөнц дээрх бүх бүтээгдсэн зүйл Еховаг хүндэлж, дээдэлж чадах байлаа. Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүй, харин оронд нь хүн төрөлхтнийг бүтээчхээд газар дээр дураар нь амьдруулсан бол, тэр тохиолдолд махан биеийнхээ уг чанараас болоод хүн (уг чанар гэдэг нь хүн харж чадахгүй зүйлээ хэзээ ч мэдэж чадахгүй гэсэн үг бөгөөд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг мэдэхгүй, Тэр яагаад үүнийг хийснийг бүр ч мэдэхгүй гэсэн үг юм), Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг, эсвэл Тэр бол бүх бүтээлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрвээ Ехова хүнийг бүтээж, газар дээр тавьчхаад, дараа нь хэсэг хугацаанд удирдамж өгөхийн тулд хүн төрөлхтний дунд үлдэхийн оронд зүгээр л гар дахь тоосоо гөвөөд, явчихсан бол бүх хүн устан мөхөх байв; бүр Түүний бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйл, бүх хүн төрөлхтөн устан мөхөхийн сацуу Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ийм маягаар, “Газар дээр буюу бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газар Түүнд байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байлаа. Иймээс хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Тэрээр амьдралыг нь залж чиглүүлэхийн тулд тэдний дунд үлдэж, тэдний дундаас тэдэнд хандан үг хэлж чаддаг байсан нь бүгд Түүний хүслийг гүйцэлдүүлж, Түүний төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө байсан юм. Израильд Түүний хийсэн ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан төлөвлөгөөгөө биелүүлэх л зорилготой байсан, тиймээс эхлээд израильчуудын дунд ажилласан явдал болон бүх зүйлийг бүтээсэн нь хоорондоо зөрчилдөөгүй, харин хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдрын төлөө, мөн хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр Ноагаас хойш хоёр мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлсэн ба энэ хугацаандаа бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэлж, амьдралдаа биеэ хэрхэн авч явж, хэрхэн үргэлжлүүлэн амьдрах, хамгийн гол нь яаж Еховаг гэрчилж, Түүнд дуулгавартай байж, Түүнд хүндлэл үзүүлж, Давид болон түүний тахилчдын адилаар хөгжмөөрөө Еховаг магтан дуулахыг хүмүүст ойлгуулсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “дуулгавартай дагах” гэх хэллэг байдаггүй.


Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 19

Ехова ажлаа хийсэн хоёр мянган жилээс өмнө хүн юу ч мэддэггүй байсан бөгөөд бараг бүх хүн төрөлхтөн доройтолд орж, дэлхийг үерээр устгахаас өмнө садар самуун болон завхрал нь гүнзгийрч, зүрх сэтгэлд нь Ехова огт байхгүй, Түүний зам бүр ч байхгүй байсан. Тэд Еховагийн хийх гэж байгаа ажлыг огт ойлгоогүй; тэд эрүүл ухаангүй, тэр ч бүү хэл мэдлэггүй, амьсгалдаг машин шиг байсан бөгөөд хүн, Бурхан, дэлхий ертөнц, амь гэх мэтийг ер мэддэггүй байлаа. Газар дээр тэд могойтой адилаар олон уруу таталт явуулж, Еховад халдсан олон зүйл хэлсэн боловч мэдлэггүй байснаас нь болоод Ехова тэднийг гэсгээж, сахилгажуулаагүй юм. Үерийн дараа л, Ноаг 601 настай байхад Ехова Ноад албан ёсоор харагдаж, түүнийг болон гэр бүлийг нь залж чиглүүлж, үерээс амьд гарсан шувууд, амьтдыг Ноа болон түүний үр удмын хамтаар Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэл нийтдээ 2,500 жил удирджээ. Тэрээр Израильд ажилласан, өөрөөр хэлбэл, албан ёсоор нийт 2,000 жил ажилласан бөгөөд Израильд болон Израилийн гадна нэгэн зэрэг ажилласан хугацаа нь 500 жил байсан тул нийтдээ 2,500 жил болсон байна. Энэ хугацаанд Тэрээр, Еховад үйлчлэхийн тулд сүм барьж, тахилчийн өмсгөл өмсөх ёстой гэдгийг, мөн гутлаараа сүмийг бохирдуулж, сүмийн оройгоос гал бууж өөрсдийг нь шатаахаас зайлсхийхийн тулд сүм рүү үүрээр хөл нүцгэн орох ёстой гэдгийг израильчуудад зааварчилсан билээ. Тэд үүргээ биелүүлж, Еховагийн зохицуулалтад захирагдсан юм. Тэгээд сүмд Еховад залбирдаг байсан ба Еховагаас илчлэл хүлээн авсныхаа дараа буюу Еховаг үг хэлсний дараа тэд хурсан олныг удирдан хөтөлж, Еховад—өөрсдийн Бурханд хүндлэл үзүүлэх ёстой гэдгийг тэдэнд зааж сургажээ. Мөн Ехова тэдэнд сүм болон тахилын ширээ барих ёстой гэж хэлсэн бөгөөд тэднийг хязгаарлаж, Еховаг хүндлэх зүрх сэтгэлтэй болгохын тулд Еховагийн тогтоосон цагт буюу Алгасал баяраар шинэ төрсөн тугал, хургыг бэлдэж, Еховад үйлчлэх тахил болгон тахилын ширээн дээр өргөх ёстой гэж хэлсэн юм. Тэд энэ хуулийг дуулгавартай дагах эсэх нь Еховад үнэнч зангийнх нь хэмжүүр болж байв. Ехова бас тэдэнд зориулан Өөрийн бүтээлийн долоо дахь өдрийг Амралтын өдөр болгон тогтоосон юм. Амралтын өдрийн маргаашийг Тэрээр нэг дэх өдөр буюу Еховаг магтах, Түүнд тахил өргөх, Түүнд зориулан хөгжим тоглох өдөр болгожээ. Энэ өдөр Ехова, тахилын ширээн дээрх тахилыг хүмүүст идүүлэхээр хуваахын тулд бүх тахилчийг дуудан цуглуулсан, ингэснээр тэд Еховагийн тахилын ширээн дээрх тахилыг эдэлж чадах байв. Тэгээд Ехова, тэд бол ерөөгдсөн, Түүнтэй хамт хуваалцдаг ба Түүний сонгосон хүмүүс мөн гэж хэлжээ (энэ нь израильчуудтай хийсэн Еховагийн гэрээ байлаа). Ийм учраас өнөөдрийг хүртэл Израилийн ард түмэн, Ехова бол зөвхөн тэдний Бурхан бөгөөд Харь үндэстнүүдийн Бурхан биш гэж хэлсээр байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 20

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгажээ. Эдгээр тушаалыг Ехова израильчуудад өгсөн бөгөөд египетчүүдтэй ямар ч хамаагүй байв; тэдгээр нь израильчуудыг хязгаарлах зорилготой байсан бөгөөд тэдэнд шаардлага тавихын тулд Тэрээр тушаалуудыг ашиглажээ. Тэд Амралтын өдрийг сахидаг эсэх, эцэг эхээ хүндэлдэг эсэх, хуурамч шүтээн шүтдэг эсэх гэх мэт нь нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг нь шүүх зарчмууд байлаа. Тэдний дундаас зарим нь Еховагийн галд цохиулсан, зарим нь чулуу шидүүлж алуулсан, мөн зарим нь Еховагийн ерөөлийг хүртсэн бөгөөд эдгээр тушаалыг дуулгавартай дагасан эсэхийнх нь дагуу энэ нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг сахиагүй хүмүүсийг чулуугаар шидэж алдаг байжээ. Амралтын өдрийг сахиагүй тахилчид Еховагийн галд цохиулдаг байв. Эцэг эхдээ хүндлэл үзүүлдэггүй хүмүүсийг ч бас чулуу шидэж алдаг байлаа. Энэ бүгдийг Ехова сайшаадаг байв. Амьдралыг нь удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байг гэсэндээ Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. Иймээс Еховагийн хийсэн ажилд үндэслэн эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэжээ. Ехова олон айлдвар хэлж, ихээхэн ажил хийсэн боловч хүмүүсийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба хэрхэн хүн байхыг, яаж амьдрахыг, Еховагийн замыг хэрхэн ойлгохыг энэ мэдлэггүй хүмүүст заажээ. Ихэнхдээ, Түүний хийсэн ажил нь хүмүүсээр Өөрийн замыг сахиулж, Өөрийн хуулийг дагуулахын төлөө байв. Уг ажил багахан завхарсан хүмүүс дээр хийгдсэн; энэ нь тэдний зан чанарыг өөрчлөх, эсвэл амийн ахиц гаргах хэмжээнд хүртэл өргөжөөгүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, хянахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байв. Тухайн үеийн израильчуудын хувьд Ехова бол зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байлаа. Тэрээр үүлэн багана, галан багана байсан юм. Еховагийн тэднээс шаардсан бүхэн нь, өнөөдрийн хүмүүсийн Түүний хууль, тушаал гэж үздэг зүйлийг дагах явдал байв—үүнийг дүрэм ч гэж хэлж болно—учир нь Еховагийн хийсэн зүйл тэднийг өөрчлөхийн төлөө биш, харин хүнд байх учиртай илүү их зүйлийг тэдэнд өгч, тэдэнд Өөрийн амаар зааварчлахын төлөө байсан. Учир нь бүтээгдсэний дараа, хүний эзэмших ёстой зүйл хүнд огт байгаагүй юм. Иймээс Ехова хүмүүст, газар дээр амьдрахдаа эзэмших учиртай зүйлсийг нь өгч, Өөрийн удирдсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас нь илүү гаргасан, учир нь Еховагийн тэдэнд өгсөн зүйл анх Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс нь илүү байлаа. Ямартай ч, Еховагийн Израильд хийсэн ажил нь зөвхөн хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах л зорилготой байв. Тэр тэднийг байлдан дагуулаагүй, өөрчлөөгүй, харин ердөө л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн билээ. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын цаад шалтгаан, жинхэнэ түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гарын хяналтад байлгахын төлөөх зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл юм. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх илүү олон ажил төрөн гарсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 21

Анх Хуучин Гэрээний Хуулийн эрин үед хүнийг залж чиглүүлэх нь хүүхдийн амьдралыг залж чиглүүлэхтэй адилхан байлаа. Анхны хүн төрөлхтөн Еховагаас дөнгөж төрсөн байв; тэд бол израильчууд байсан юм. Тэдэнд Бурханыг хэрхэн хүндлэх тухай, эсвэл газар дээр хэрхэн амьдрах талаар ямар ч ойлголт байсангүй. Өөрөөр хэлбэл, Ехова хүн төрөлхтнийг буюу Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд Еховаг хэрхэн хүндэлж, газар дээр Еховагийн хуулийг хэрхэн дагах талаар ойлгох эрхтэн өгөөгүй байсан юм. Еховагийн шууд удирдамжгүйгээр хэн ч үүнийг шууд мэдэж чадаагүй, учир нь анх хүнд тийм эрхтэн байхгүй байв. Ехова бол Бурхан гэдгийг л хүн мэдэж байсан, харин Түүнийг хэрхэн хүндлэх, яаж биеэ авч явбал Түүнийг хүндэлж байгаад тооцогдох, ямар сэтгэлээр Түүнийг хүндлэх ёстой, эсвэл Түүнийг хүндлэхдээ юуг тахил болгох ёстойг хүн огт мэддэггүй байлаа. Еховагийн бүтээсэн бүх зүйлийн дундаас эдэлж болох зүйлийг хэрхэн эдлэхээ л хүн мэддэг байсан, харин газар дээр чухам яаж амьдрах нь Бурханы бүтээл гэх нэрд зохих талаар огт мэддэггүй байв. Тэдэнд зааварлах хэн ч байхгүй бол, тэднийг биечлэн залж чиглүүлэх хэн ч байхгүй бол энэ хүн төрөлхтөн, хүмүүст зүй ёсоор тохирох амьдралаар хэзээ ч амьдрахгүй, харин үл анзаарагдам байдлаар Сатанд олзлогдсоор байх байсан юм. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл, Тэрээр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд илүү их оюун ухаан, эсвэл мэргэн ухаан хайрлаагүй юм. Хэдий тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч бараг юу ч ойлгоогүй юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээх Еховагийн ажлын хагас нь л дууссан бөгөөд бүрэн гүйцэлдээгүй байв. Тэрээр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд Өөрийн амьсгалыг өгсөн боловч Өөрийг нь хүндлэх хангалттай хүсэл зоригийг хүнд хайрлаагүй юм. Анх хүнд Түүнийг хүндлэх, эсвэл Түүнээс эмээх оюун санаа байгаагүй. Хүн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон хүний амьдралын хэвийн дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч хүнийг бүтээх үйлээ яавч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн гадаад бүрхүүл төдий байсан ба хүн байх бодит байдалгүй байлаа. Хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг л хүн мэддэг байсан боловч Еховагийн үгийг юм уу хуулийг хэрхэн мөрдөх талаар өчүүхэн ч мэддэггүй байв. Иймээс хүн төрөлхтөн бий болсны дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэрээр хүн төрөлхтнийг Өөрийнхөө өмнө ирүүлэхийн тулд мөн л бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байлаа, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндэлж чаддаг болж магад байсан ба Түүний удирдамжтайгаар газар дээрх хэвийн хүний амьдралын зөв замд орж магад байв. Ийм маягаар л үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил бүрэн дууссан; өөрөөр хэлбэл, зөвхөн ийм маягаар л дэлхийг бүтээх Еховагийн ажил бүрэн дууссан юм. Иймээс, хүн төрөлхтнийг бүтээгээд Тэр хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон ба ийнхүү хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг мөрдөж, газар дээрх хэвийн хүний амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 22

Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм. Тухайн үед хүмүүст учирсан эдэлж болох арвин их зүйл—зүрх сэтгэл доторх амар тайван, уужуу байдлын мэдрэмж, сүнсний тайтгарал, Аврагч Есүст түшиглэх байдал нь—бүгд тэдний амьдарч байсан эрин үетэй хамаатай байв. Нигүүлслийн эрин үед хүнийг Сатан аль хэдийн завхруулсан байлаа, иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх нь арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй хүлээцтэй байдал, тэвчээр шаардсан, үүнээс ч илүүтэйгээр, ажлын үр дүнд хүрэхийн тулд хүний нүглийг цайруулах хангалттай тахилыг шаардсан юм. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүний нүглийг цайруулах Миний тахил—Есүс байв. Бурхан өршөөнгүй, хүлээцтэй байж чадна гэдгийг л тэд мэддэг бөгөөд Есүсийн өршөөл, энэрлийг л хардаг. Энэ нь бүхэлдээ, тэд Нигүүлслийн эрин үед төрснөөс болсон билээ. Иймээс золин аврагдаж чадахаасаа өмнө тэд, Есүсийн хайрласан олон янзын нигүүлслийг эдлэх ёстой болжээ, ингэснээр л үр ашгийг нь хүртэх болно. Ийм маягаар, нигүүлсэл эдэлснээр тэд нүглээ уучлуулж, бас Есүсийн хайрласан тэсвэр, тэвчээрийг эдэлснээр золин авруулах боломжтой болж чадах байлаа. Есүсийн тэсвэр, тэвчээрээр л дамжуулан тэд уучлал хүлээн авч, Есүсийн хайрласан элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхийг олж авсан юм. Яг л Есүсийн хэлсэнчлэн: Би зөв шударга хүмүүсийг биш, харин нүгэлтнүүдийг золин аварч, нүгэлтнүүдэд нүглээ уучлуулах боломж олгохоор ирсэн. Махбод болох үедээ Есүс шүүлт, хараал, хүний халдахыг тэвчдэггүй зан чанарыг авчирсан бол хүн хэзээ ч золин аврагдах боломжгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байлаа. Ийм байсан бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе зургаан мянган жилээр сунжрах байв. Хүний нүгэл улам их, улам хүнд болж, хүнийг бүтээсний ач холбогдол нь бүхэлдээ талаар болох байлаа. Хүмүүс хуулийн дор Еховад үйлчилж л чадах байсан боловч нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс давах байсан юм. Есүс хүн төрөлхтнийг улам их хайрлаж, хүний нүглийг уучилж, хүнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл авчрах тусам тэд Есүсээр авруулж, Есүсийн асар их үнээр буцаан худалдаж авсан төөрсөн хурганууд гэж нэрлэгдэх улам их эрхтэй болсон билээ. Сатан ч бас энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадахгүй, учир нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэг энэрэлт эхийн адилаар Есүс дагалдагчдадаа хандаж байв. Тэрээр тэдэнд уурлаж, тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байлаа; тэдний дунд Есүс хэзээ ч уурсан хилэгнээгүй, харин нүглийг нь тэвчсэн бөгөөд мунхаглал, мэдлэггүй байдлыг нь хараагүй дүр үзүүлж, “Бусдыг дал дахин долоон удаа уучил” хэмээн хэлэхэд хүрч, Түүний зүрх сэтгэл бусдын зүрх сэтгэлийг уяраасан. Ингэснээр л хүмүүс Түүний тэвчээрээр дамжуулан нүглээ уучлуулсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 23

Есүс бие махбодтой болохдоо огт сэтгэл хөдлөлгүй байсан хэдий ч шавь нараа үргэлж тайтгаруулж, хангаж, тэдэнд тусалж, тэднийг дэмжсэн билээ. Тэр хэчнээн их ажил хийж, хэчнээн их зовлон туулсан ч бай, хүмүүст хэзээ ч хэтэрсэн шаардлага тавиагүй, харин тэдний нүгэлд үргэлж тэвчээртэй, хүлээцтэй хандсан, тийм болохоор Нигүүлслийн эрин үеийн хүмүүс Түүнийг “хайр татам Аврагч Есүс” хэмээн энхрийлэн нэрлэдэг байв. Тухайн үеийн хүмүүс буюу бүх хүний хувьд Есүст юу байгаа, Тэр юу болох нь өршөөл, энэрэл байлаа. Тэрээр хүмүүсийн гэм бурууг хэзээ ч санаагүй бөгөөд хэзээ ч гэм бурууд нь үндэслэн тэдэнд хандаж байсангүй. Өөр эрин үе байсан учраас хүмүүсийг цадталаа идэг гэсэндээ элбэг арвин хоол хайрладаг байлаа. Тэрээр бүх дагалдагчдаа нигүүлсэнгүй хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, үхсэн хүнийг амилуулж байв. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийдэг бүхэн чин сэтгэлээр, үнэнчээр хийгддэг гэдгийг үзүүлэхийн тулд Тэрээр илжирсэн цогцсыг амилуулахад ч хүрсэн бөгөөд үхсэн хүн ч Түүний гарт амилж болно гэдгийг харуулсан. Ийм маягаар Тэр чимээгүйхэн тэвчиж, тэдний дунд золин авралын ажлаа явуулсан билээ. Есүс, загалмайд цовдлогдохоосоо ч өмнө хүний нүглийг аль хэдийн Өөртөө үүрч, хүний төлөөх нүглийн тахил болсон. Тэрээр цовлогдохоосоо ч өмнө хүн төрөлхтнийг золин аврахын тулд загалмайн замыг нээсэн байв. Эцэст нь, загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиосолж, Өөрийн бүх өршөөл, энэрэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрлажээ. Тэрээр хүмүүст үргэлж хүлээцтэй хандаж, хэзээ ч хонзогноогүй бөгөөд тэдний нүглийг уучилж, гэмшихийг захиж, мөн тэсвэр, тэвчээр, хайр агуулж, Түүний мөрийг даган, загалмайн төлөө өөрсдийгөө золиослохыг тэдэнд зааж сургасан юм. Ах, эгч нарыг гэх Түүний хайр Мариаг гэх хайраас нь давсан. Түүний хийсэн ажил бүхэлдээ өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахыг зарчмаа болгосон ба энэ бүхэн нь Түүний золин авралын төлөө байв. Тэр хаана ч очсон, Өөрийг нь дагаж байсан бүх хүнд нигүүлсэнгүй ханддаг байлаа. Тэрээр ядууг баян, суунги хүнийг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгож байв. Тэр ч бүү хэл, хамгийн дорд, ядуу хүмүүс, нүгэлтнүүдийг урьж, Өөртэйгээ нэг ширээнд суулгаж, тэднийг хэзээ ч гололгүй, харин үргэлж тэвчээртэй байж, “Хоньчин зуун хониноосоо нэгийг нь алдвал ерөн есөн хонио орхиод төөрсөн хонио хайхаар явна, тэгээд олох үедээ ихэд баярлан баясна” хэмээн хэлж ч байсан юм. Эм хонь хургаа хайрладгийн адилаар Тэр дагалдагчдаа хайрласан билээ. Тэд мунхаг, мэдлэггүй агаад Түүний нүдээр бол нүгэлтнүүд, түүнчлэн нийгмийн хамгийн доод давхаргын гишүүд байсан хэдий ч бусдын жигшдэг энэ нүгэлтнүүдийг Тэрээр нүдний цэцгий мэт авч үзжээ. Тэр тэднийг тоосон тул тахилын ширээн дээр өргөл болсон хурга мэтээр Өөрийн амийг тэдний төлөө өгсөн юм. Тэрээр зарц нь мэт тэдний дунд явж, Өөрийгөө тэдэнд ашиглуулж, нядлуулж, тэдэнд болзолгүйгээр захирагдсан. Дагалдагчдадаа Тэрээр хайр татам Аврагч Есүс байсан боловч өндөр индрээс хүмүүст зааж сургадаг фарисайчуудад өршөөл, энэрлийг бус, харин жигшил, зэвүүцэл харуулсан юм. Фарисайчуудын дунд Тэр их ажил хийгээгүй, хааяа нэг сургаж, зэмлэж байсан ба тэдний дунд золин авралын ажил хийгээгүй, мөн тэмдэг, гайхамшиг ч үзүүлээгүй. Өөрийн бүх өршөөл, энэрлийг дагалдагчдадаа хайрлаж, энэ нүгэлтнүүдийн төлөө бүр эцсээ хүртэл тэвчиж, загалмайд цовдлогдон, бүх хүн төрөлхтнийг бүрэн золин аврах хүртлээ доромжлол болгоныг амссан юм. Энэ нь Түүний бүхий л ажил байлаа.

Есүсийн золин авралгүйгээр хүн үүрд нүгэлд амьдарч, нүглийн үр, чөтгөрүүдийн үр сад болох байлаа. Тийнхүү үргэлжилсэн бол бүхий л дэлхий ертөнц Сатаны орогнодог орон буюу тэрний оршин суудаг газар болох байв. Гэхдээ золин авралын ажил нь хүнд өршөөл, энэрэл үзүүлэхийг шаарддаг; тийм арга замаар л хүн төрөлхтөн уучлал хүлээн авч, эцэстээ бүрэн төгс болгуулж, Бурханаар бүрэн авхуулах эрхийг олж авч чадах байсан юм. Ажлын энэ үе шатгүйгээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө өрнөж чадахгүй байх байлаа. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр ердөө л өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулсан бол хүмүүс нүглээ бүрэн уучлуулж чадахгүй байх байсан юм. Есүс газар дэлхий дээр ажлаа хийн өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаандаа золин авралын ажлынхаа хагасыг л гүйцэлдүүлсэн; дараа нь загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, ёрын муу нэгэнд өгөгдсөнөөр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж, хүн төрөлхтний хувь заяаг захирах болжээ. Сатаны гарт хүргэгдсэнийхээ дараа л Тэр хүн төрөлхтнийг золин аварсан юм. Гучин гурван жил хагасын хугацаанд Тэрээр газар дээр зовж, дооглуулж, гүтгүүлж, хаягдаж, тэр ч бүү хэл толгой хоргодох газаргүй, амрах газаргүй болоход хүрсэн бөгөөд дараа нь цовдлогдож, Түүний бүхий л оршихуй—ариун агаад гэм зэмгүй бие—загалмайд хадагдсан. Тэрээр бүх төрлийн зовлонг туулсан юм. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг тохуурхаж, ташуурдаж, цэргүүд бүр нүүр лүү нь нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцсээ хүртэл тэвчин, үхэн үхтэлээ нөхцөл болзолгүй захирагдаж, улмаар бүх хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Тэр үед л Тэрээр амрах боломжтой болсон. Есүсийн хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг л төлөөлдөг; энэ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй, эцсийн өдрүүдийн ажлыг ч орлодоггүй. Энэ бол хүн төрөлхтний туулсан хоёр дахь эрин үе болох Нигүүлслийн эрин үе—Золин авралын эрин үе дэх Есүсийн ажлын мөн чанар билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 24

Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажилд тулгуурласан юм. Энэ нь, Хуулийн эрин үеийг төгсгөснийхөө дараа Бурханы хийсэн шинэ эрин үеийн ажил байв. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн ажлаа үргэлжлүүлсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагшилж байгаа. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусмагц Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх шинэ ажил байх болно. Энэ удаад бие махбодтой болсон нь Есүсийн ажил дууссаны дараа Бурхан хоёр дахь удаа бие махбод болсон хэрэг юм. Мэдээж, энэ удаа бие махбодтой болсон нь дангаараа тохиолддоггүй; харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлэх бүрд үргэлж шинэ эхлэл байх ёстой, мөн шинэ эрин үеийг үргэлж авчрах ёстой. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байгаа. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 25

Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед гацаж үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн завхарсан зан чанараас хэзээ ч ангижрахгүй. Хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг мөртөө Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй байдаг бол итгэлдээ Бурханыг үнэхээр олж авч хэзээ ч чадахгүй. Энэ төрлийн итгэл үнэхээр өрөвдөлтэй. Энэ номыг уншиж дуусаад, Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жил тээсэн итгэл найдвар чинь эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдэрнэ; одоо л Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгож, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй болохыг үнэхээр мэдэрсэн гэж чамд санагдана. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдэрнэ. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы хүсэлд нийцэх гэж юу болох талаар тодорхой мэднэ. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухай баримтыг голж, эсвэл үгүйсгэвэл юу ч олж авалгүй гар хоосон үлдээд, эцэст нь Бурханыг эсэргүүцсэн гэмтэй гэж хэлүүлнэ. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж хараад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авдаггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний хэлийг ашиглан Бурханы жинхэнэ нүүр царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд төрөлх зан чанараа илэрхийлэх аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг ойлгосон бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан дэндүү агуу бөгөөд хүний хэлээр бүрэн илэрхийлэх аргагүй. Хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулмагцаа дэнгүүдийн дундах хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэднэ: “Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв.” Тэр үед чи, маш олон үг хэлсэн энэ эгэл махбод нь хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан гарцаагүй мөн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэднэ. Түүнчлэн, хэчнээн их ерөөгдсөнөө үнэхээр мэдэрч, хамгийн хувьтай хүн гэдгээ мэдэрнэ. Чи энэхүү ерөөлийг хүлээн авахыг хүсэхгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 26

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 27

Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү сүр хүчтэй байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг өмнө чинь ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай байв. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас завхарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урваж мөн л чаддаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ ухаарах үедээ гомдлын үг хэлж, амийг эрэлхийлэхээ больж, туйлын сөрөг болдог. Хүмүүс Бурханы ноёрхол дор бүрэн захирагдаж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь яг нарийндаа завхарсан сатанлаг зан чанар биш гэж үү? Гэсгээлтэд өртөөгүй байх үедээ чи гараа бусдынхаас, бүр Есүсийнхээс ч илүү өндөрт өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү болно! Бурханы дотнын хүн болно! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатаны эсрэг босоцгоо! Агуу улаан лууны эсрэг босоцгоо! Агуу улаан луу арчаагүйгээр эрх мэдлээ алдах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай!” Хашхираан чинь бусад бүх хүнийхээс ч илүү чанга байсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг үе ирэхэд хүмүүсийн завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн юм. Тэгээд тэдний хашхираан намжиж, шийдэмгий байдал нь бүтэлгүйтсэн. Энэ бол хүний завхрал; нүглээс илүү гүн нэвчсэн энэ нь Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна. Хүн төрөлхийн завхарсан зан чанараа огт ойлгодоггүй байсан учраас өмнө нь тэгж хашхирсан юм. Энэ нь хүний дотор оршдог бохир хольц билээ. Тийм удаан хугацааны шүүлт, гэсгээлтийн хугацаанд хүн түгшүүртэй орчинд амьдарсан. Энэ бүхэн нь үгийн тусламжтайгаар хийгдээгүй гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаас өмнө чи ч бас маш чанга дуугаар хашхираагүй гэж үү? “Хаанчлалд орлоо! Энэ нэрийг хүлээн зөвшөөрдөг бүхэн хаанчлалд орно! Бүгд Бурхантай хуваалцана!” Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт ирэхэд чи хашхирахаа больсон. Эхэндээ бүгд: “Өө Бурхан минь! Та намайг хаана ч тавьсан, би Таны жолоодлогод захирагдана” гэж хашхирсан. “Хэн Миний Паул байх вэ?” хэмээх Бурханы үгийг уншаад хүмүүс “Би бэлэн!” гэцгээсэн. Тэгээд тэд “Иовын итгэл ямар вэ?” хэмээх үгийг харсан ба “Би Иовын итгэлийг авахад бэлэн байна. Бурхан минь, туршилтад оруулаач!” гэсэн юм. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт ирэх үед тэд дорхноо нуран унаад, дахин босож чадахгүй байх шахсан. Түүний дараа тэдний зүрх сэтгэл дэх хольц яваандаа багассан. Энэ нь үгээр хийгдээгүй гэж үү? Иймээс өнөөдөр та нарын туулсан зүйл бол үгээр дамжин хүрсэн үр дүн бөгөөд Есүсийн үзүүлсэн тэмдэг, гайхамшгуудын хүрсэн үр дүнгээс ч илүү агуу юм. Чиний хардаг Бурханы алдар болон Бурханы Өөрийн эрх мэдэл нь ердөө цовдлолын тусламжтайгаар, мөн өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулснаар харагддаг юм биш, харин Түүний үгийн шүүлтээр дамжуулан бүр ч их харагддаг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь зөвхөн тэмдэг үзүүлж, өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахаас бүрддэг юм биш, харин Бурханы үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлж, Түүний төгс хүчнийг илүү сайн илчилж чаддаг гэдгийг энэ нь харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 28

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэрээр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болсон, ингэснээр хүн Үг махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харж чадах байв. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг ба энэ нь Үгийн эрин үед ажиллахдаа үг ашиглахын жинхэнэ утга учир юм. Эдгээр үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар болон хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Эдгээр үгээр хүмүүсийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүмүүс Бурханы үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн хүнийг гэх Бурханы хайр, хүнийг аврах Түүний хүсэлд итгэх болсон. “Үг” хэмээх үг энгийн, жирийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор амьдарч, Түүний үгээр хариулуулж, хангагддаг. Хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдардаг бөгөөд Түүний үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үг ашиглан удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглаж, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцэлдүүлнэ. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг. Тэрээр гайхамшиг болон хүчит үйлс үзүүлдэггүй, харин ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Эдгээр үгээс болж хүн тэжээгдэн хангагдаж, мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үед хүн үнэхээр гойд их ерөөгдсөн. Хүн бие махбодын ямар ч шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр сохроор эрж хайж, сохроор бэдрэх шаардлагагүйгээр тайвнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс, хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 29

Сатаны маш гүн гүнзгий завхруулсан хүн төрөлхтөн Бурхан байдаг гэдгийг мэддэггүй ба Бурханд шүтэн мөргөхөө больжээ. Анх Адам, Ева хоёрыг бүтээгдэх үед Еховагийн алдар болон гэрчлэл үргэлж байдаг байлаа. Гэхдээ завхруулагдсаныхаа дараа хүн алдар болон гэрчлэлийг алджээ, учир нь хүн бүр Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэхээ бүрмөсөн больсон юм. Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь, бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэлтэй байхын тулд бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авч, бүх хүнээр Бурханыг шүтүүлэхийн төлөө байдаг; энэхүү үе шатанд хийгдэх ажил нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг яаж байлдан дагуулдаг вэ? Хүнийг бүрэн дүүрэн үнэмшүүлэхийн тулд энэ үе шатны үгийн ажлыг ашигласнаар; хүнийг бүрэн ятгахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараал ашигласнаар; хүний тэрслүү байдлыг илчилж, эсэргүүцлийг нь шүүснээр хийгддэг, ийнхүү тэрээр хүн төрөлхтний шударга бус, бузар булай байдлыг мэдэж, улмаар Бурханы зөвт зан чанарын товойлгогч болгон эдгээр зүйлийг ашиглаж чадна. Үндсэндээ эдгээр үгээр дамжуулан хүнийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлдэг. Үг бол хүн төрөлхтнийг эцэстээ байлдан дагуулах арга барил бөгөөд Бурханы байлдан дагуулалтыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Түүний үгийн цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь яг нарийндаа байлдан дагуулах үйл явц юм. Тэгвэл хүмүүс яг яаж хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг хэрхэн идэж, уухаа мэдэж, тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс хэрхэн байлдан дагуулагддаг тухайд гэвэл, энэ нь тэдний өөрсдөө хийж чадахгүй зүйл юм. Чи эдгээр үгийг идэж ууснаар дамжуулан өөрийн завхрал, бохир заваан, тэрслүү, зөв шударга бус байдлыг мэдэж авч, Бурханы өмнө сөхрөн унаж л чадна. Хэрвээ чи Бурханы хүслийг ухаарсныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаг бол, мөн үзэгдэлтэй байж, эдгээр үгэнд бүрэн захирагдаж чаддаг, өөрөө ямар ч сонголт хийдэггүй бол чи байлдан дагуулагдсан байх болно—энэ нь эдгээр үгийн үр дүн байна. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Хэн ч Бурханд итгэдэггүй учраас, хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан зай эзэлдэггүй учраас. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь хүн төрөлхтний итгэлийг сэргээх явдал юм. Хүмүүс дэлхий ертөнц рүү ухаан жолоогүй гүйхийг үргэлж хүсэж, хэтэрхий их итгэл найдвар өвөрлөж, ирээдүйнхээ төлөө дэндүү ихийг хүсэж, хэрээс хэтэрсэн шаардлага дэндүү их тавьдаг. Тэд үргэлж махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайх талаар огт сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэлийг Сатан булаан авч, тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба Сатанд анхаарлаа хандуулдаг. Гэхдээ хүнийг Бурхан бүтээсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг гэх хүний хүндлэлийн алдар сууг эргүүлэн авах явдал юм. Үүнийг ингэж хэлж болно: Амийг эрэлхийлдэггүй хүмүүс олон байдаг; амийг эрэлхийлдэг зарим хүн байдаг ч гэсэн тоо хэмжээгээрээ тун цөөхөн. Хүмүүс ирээдүйдээ санаа зовдог бөгөөд аминд ямар ч анхаарал хандуулдаггүй. Зарим нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэж, ар хударгаар нь Түүнийг шүүдэг ба үнэнийг хэрэгжүүлдэггүй. Одоогоор энэ хүмүүсийг үл ойшоодог; одоохондоо энэ төрлийн тэрслүү хөвгүүдэд юу ч хийдэггүй боловч ирээдүйд чи харанхуйд амьдран, уйлж, шүдээ хавирах болно. Чи гэрэлд амьдарч байх үедээ эрхэм нандин байдлыг нь мэдэрдэггүй боловч харанхуй шөнөөр амьдармагцаа тэрхүү эрхэм нандин байдлыг ухаарч, дараа нь харамсана. Чамд одоо зүгээр санагдаж байгаа ч харамсах өдөр чинь ирнэ. Тэрхүү өдөр ирж, харанхуй нөмрөн авч, цаашид гэрэл гэж байхаа болих үед харамсахад хэтэрхий оройтсон байна. Чи өнөөдрийн ажлыг мөн л ойлгодоггүй болохоор одоо өөрт чинь байгаа цаг хугацааг нандигнаж чаддаггүй. Бүхий л орчлон ертөнцийн ажил эхэлмэгц буюу өнөөдөр Миний хэлж байгаа бүхэн биелэх үед олон хүн толгойгоо барин, шаналан уйлна. Ингэснээрээ тэд уйлж, шүдээ хавиран харанхуйд унасан байх бус уу? Амийг үнэхээр эрэлхийлдэг, бүрэн төгс болгуулсан бүхнийг ашиглаж болдог байхад ашиглагдахад тохирохгүй бүх тэрслүү хөвгүүд харанхуйд унана. Тэд Ариун Сүнсний ажилгүй, юуны ч учрыг олох чадваргүй байна. Тиймээс тэд шийтгэлд унаад тарчлан уйлна. Хэрвээ чи ажлын энэ үе шатанд сайтар зэвсэглэж, амиа өсгөсөн бол ашиглагдахад тохирох хүн юм. Харин муухан зэвсэглэсэн бол хэдий чи ажлын дараагийн үе шатанд дуудагдсан ч гэсэн ашиглуулахад тохирохгүй—энэ үед өөрийгөө зэвсэглэхийг хүссэн ч гэсэн чамд өөр боломж олдохгүй. Бурхан явчихсан байх болно; тэгвэл одоо өмнө чинь байгаатай адил боломжийг олохын тулд чи хаашаа явах юм бэ? Бурханы биечлэн өгдөг сургуулилтыг хүлээн авахын тулд чи хаашаа явах юм бэ? Тэр үед Бурхан биечлэн үгээ хэлж, Өөрийн дуу хоолойг илэрхийлэхгүй; чи өнөөдөр хэлж байгаа зүйлийг л уншиж чадна—тэгвэл яаж амархан ойлгох юм бэ? Хожмын амьдрал яаж өнөөдрийнхөөс дээр байж чадах юм бэ? Тэр үед чи уйлж, шүдээ хавирангаа амьд үхлийг туулахгүй гэж үү? Одоо чамд ерөөл өгөгдөж байгаа боловч чи үүнийг хэрхэн эдлэхээ мэддэггүй; чи ерөөгдсөн байдал дунд амьдарч байгаа атлаа мэдэхгүй хэвээр үлддэг. Чи бол зовох заяатай гэдгийг энэ нь нотолдог! Өнөөдөр зарим хүн эсэргүүцэж, зарим нь тэрсэлж, зарим нь энэ тэрийг хийдэг бөгөөд Би үүнийг зүгээр л үл ойшоодог—гэхдээ яах гэж байгааг чинь мэддэггүй гэж бүү бод. Би та нарын мөн чанарыг ойлгодоггүй гэж үү? Яагаад Надтай сөргөлдсөөр байгаа юм бэ? Чи өөрийнхөө төлөө амь болон ерөөлийг эрэлхийлэхийн тулд Бурханд итгэдэг бус уу? Өөрийнхөө төлөө л итгэлтэй байдаг бус уу? Одоогийн хоромд Би зөвхөн үг хэлснээр байлдан дагуулалтын ажлыг хийж байгаа бөгөөд байлдан дагуулалтын энэ ажил дуусмагц төгсгөл чинь илэрхий болно. Би бүр илүү тодорхой хэлэх хэрэгтэй юу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 30

Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил болгохоор зорьдог. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шат вэ? Энэ нь яг нарийндаа төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь гэсгээлт, шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад, жинхэнэ нүүр царайгаа харуулж, дараа нь төрлийнхөө дагуу ангилагдах боломжийг хүн бүрд олгохын төлөө байдаг бус уу? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа хэрэг гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулж байгаа хэрэг гэж хэлсэн нь дээр байж магад. Энэ нь, хүмүүсийн нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг илчилж, улмаар ёрын муу, эсвэл зөв шударга эсэхийг нь шийдэх явдал юм. Байлдан дагуулалтын ажлын дараа сайныг шагнаж, мууг шийтгэх ажил явагддаг. Бүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг бүхий л орчлон ертөнцөд Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна; байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхөө дагуу ангилагдаж, мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж, дахин хэзээ ч нарны гэрэлд байхгүй бөгөөд зөв шударга хүмүүс сайны бүлэгт ангилагдан гэрлийг хүлээн авч, үүрд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойрхон байна; хүний төгсгөл нүдэнд нь тодорхой харагдсан бөгөөд бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдана. Тэгвэл хүмүүс дор бүрнээ төрлөөрөө ангилагдахын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхлээд байлдан дагуулалтын бүх ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх илчлэлт нь гэсгээлтийн явцад, мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүх суудлын өмнө хийгддэг. Хүмүүсийг төрлийнх нь дагуу ангилах нь тэднийг анхдагч ангилал руу нь буцаах явдал биш, учир нь бүтээлийн цаг үед хүнийг бүтээхэд ердөө нэг төрлийн хүн байсан ба эрэгтэй, эмэгтэй хүний хооронд л зааг байсан. Олон өөр төрлийн хүн байгаагүй. Зөвхөн хэдэн мянган жилийн завхралын дараа л өөр өөр төрлийн хүмүүс гарч ирсэн бөгөөд зарим нь бузар диаволын эзэмшил дор, зарим нь муу ёрын диаволын эзэмшил дор, амийн замыг эрэлхийлдэг хүмүүс нь Төгс Хүчитийн ноёрхол дор гарч ирсэн. Ийм маягаар л хүмүүсийн дунд аажмаар анги давхарга бий болж, ингэснээр л хүмүүс, хүн төрөлхтний өнөр гэр бүл дотор хүмүүс тус тусын анги давхаргад хуваагдсан. Хүмүүс бүгд өөр өөр “эцэгтэй” болж эхэлсэн; хүн бүр бүхэлдээ Төгс Хүчитийн ноёрхол дор байдаг юм биш, учир нь хүн дэндүү тэрслүү. Зөв шударга шүүлт нь төрөл бүрийн хүний жинхэнэ төрхийг ил болгож, нууцлаг зүйл юу ч үлдээдэггүй. Гэрэлд хүн бүхэн жинхэнэ нүүр царайгаа харуулдаг. Өдгөө хүн анхных шигээ байхаа больж, өвөг дээдсийнх нь анхдагч төрх аль хэдийн үгүй болсон, учир нь Адам Евагийн тоо томшгүй олон үр удам хэдийнээ Сатанд олзлогдож, тэнгэрнарыг дахин хэзээ ч мэдэхээргүй болж, хүмүүс Сатаны бүх төрлийн хороор дүүрчээ. Тиймээс хүмүүс өөрсдөд нь тохирох хүрэх газартай байдаг. Түүнчлэн, өөр өөр хорынхоо үндсэн дээр тэд төрлөөрөө ангилагддаг, өөрөөр хэлбэл, тэд өнөөдөр байлдан дагуулагддаг хэмжээгээрээ ангилагддаг. Хүний төгсгөл нь дэлхий бүтээгдсэнээс хойш урьдчилан тогтоогдчихсон зүйл биш юм. Яагаад гэвэл, эхэндээ нэг л төрөл байсныг нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг байсан бөгөөд анх хүнийг Сатан завхруулаагүй байсан, мөн хүмүүс бүгд Бурханы гэрэлд амьдарч, ямар ч харанхуй нөмрөөгүй байв. Гэхдээ хүнийг Сатан завхруулсны дараа төрөл, зүйл бүрийн хүмүүс буюу нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн гэр бүлээс гарсан төрөл, зүйл бүрийн хүмүүс газар дэлхий даяар тархсан. Тэднийг бүгдийг нь өвөг дээдэс нь удирдан хөтөлж, хамгийн дээд өвөг дээдэс болох эрэгтэй, эмэгтэй хүнээс бүрдсэн хүн төрөлхтнөөс (өөрөөр хэлбэл, хамгийн дээд өвөг дээдэс болох анхны Адам, Ева хоёроос) холдуулжээ. Тухайн үед газар дээр амьдрахдаа Еховагаар удирдуулж байсан цорын ганц хүмүүс нь израильчууд байсан билээ. Бүхий л Израилиас (анхдагч гэр бүлийн овгоос гэсэн үг) төрөл бүрийн хүмүүс үүсэн гарч, дараа нь Еховагийн удирдамжийг алдсан юм. Энэ эртний хүмүүс хүний ертөнцийн хэрэг явдлуудыг огт мэдэлгүй, өвөг дээдсээ даган, өөрсдийн эзэмшсэн газар нутагтаа амьдарч ирсэн нь өнөөг хүртэл үргэлжилжээ. Тиймээс тэд Еховагаас хэрхэн хөндийрч, өнөөдрийг хүртэл төрөл бүрийн бузар чөтгөр болон муу ёрын сүнсээр хэрхэн завхруулагдсан тухайгаа мэдэхгүй хэвээр байдаг. Өнөөг хүртэл хамгийн гүн гүнзгий завхарч, хордсон хүмүүс—эцэстээ аврагдаж чадахгүй хүмүүс—өөрсдийг нь завхруулсан бузар диаволууд буюу өөрсдийн өвөг дээдэстэй хамт явахаас өөр сонголтгүй байх болно. Эцэстээ аврагдаж чадах хүмүүс хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар буюу аврагдаж, байлдан дагуулагдсан хүмүүст зориулсан төгсгөл рүү явна. Аврагдаж болох бүх хүнийг аврахын төлөө бүхнийг хийх болно—харин мэдрэмжгүй, засаршгүй хүмүүсийн хувьд, цорын ганц сонголт нь өвөг дээдсээ даган гэсгээлтийн ёроолгүй нүх рүү унах явдал юм. Чиний төгсгөл анхнаасаа урьдчилан тогтоогдсон ба одоо л илчлэгдлээ гэж бүү бод. Хэрвээ чи тэгж боддог бол хүн төрөлхтнийг анх бүтээх үед сатанлаг төрөл тусдаа бүтээгдээгүй гэдгийг мартаа юу? Адам, Ева хоёроос бүрдсэн (зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн гэсэн үг) цорын ганц хүн төрөлхтөн бүтээгдсэн гэдгийг мартчихаа юу? Хэрвээ чи анхнаасаа Сатаны үр удам байсан бол, Ехова хүнийг бүтээхдээ Өөрийн бүтээлд сатанлаг бүлгийг багтаасан гэсэн үг болох бус уу? Тэр үнэхээр тиймэрхүү зүйл хийх байсан гэж үү? Тэрээр Өөрийнхөө гэрчлэлийн төлөө хүнийг бүтээсэн; Өөрийнхөө алдрын төлөө хүнийг бүтээсэн. Санаатайгаар Өөрийг нь эсэргүүцэх Сатаны үр удмын төрлийг Тэр яагаад зориуд бүтээнэ гэж? Ехова яаж ийм зүйл хийж чадах юм бэ? Хэрвээ тэгсэн бол хэн Түүнийг зөвт Бурхан гэж хэлэх юм бэ? Та нарын зарим нь эцэстээ Сатантай хамт явах болно гэж одоо хэлж байгаа минь чи анхнаасаа Сатантай хамт байсан гэсэн үг биш; харин ч, Бурхан чамайг аврах гэж оролдсон ч гэсэн чи тэрхүү авралыг хүртэж чадахааргүй болтлоо доройтсон гэсэн үг юм. Чамайг Сатантай хамт ангилахаас өөр сонголт үгүй. Чи аврагдахын аргагүй учраас ийм байгаа бөгөөд Бурхан чамд шударга бус хандаж, хувь заяаг чинь санаатайгаар Сатаны биелэл болгон тогтоож, улмаар чамайг Сатантай хамт ангилж, зориуд зовоохыг хүсдэгээс болж байгаа юм биш. Энэ нь байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн биш. Хэрвээ чи ингэж итгэдэг бол ойлголт чинь маш өрөөсгөл байна! Байлдан дагуулахлтынэцсийн үе шат нь хүмүүсийг аварч, тэдний төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг ил болгож, улмаар гэмшиж, өндийн босож, амь болоод хүний амьдралын зөв замыг эрэлхийлэхэд тэднийг хүргэх явдал юм. Энэ нь хөшүүн, маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан доторх тэрслүү байдлыг нь харуулахын төлөө байдаг. Гэсэн хэдий ч, хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрэлхийлж чадахгүй, эдгээр завхралыг хөсөр хаях чадваргүй хэвээр байвал аврагдах аргагүй бөгөөд Сатанд залгиулна. Хүмүүсийг аварч, бас тэдний төгсгөлийг харуулах нь Бурханы байлдан дагуулалтын ач холбогдол билээ. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулалтын ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах, хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулалтын ажлын явцад илчлэгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 31

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулалтаар дамжуулан бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл, хүн бүрийн нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс, хүмүүсийг яаж ангилж чадах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа ангилах ажил нь бүхий л орчлон ертөнц дэх ийм ажлын эхлэл юм. Үүний дараа, бүх газар нутгийн хүмүүс болон бүх ард түмэн ч бас байлдан дагуулалтын ажлыг хүлээн авна. Энэ нь, бүтээл дэх хүн бүр төрлөөрөө ангилагдаж, шүүгдэхийн тулд шүүх суудлын өмнө захирагдана гэсэн үг юм. Хэн ч, юу ч энэхүү гэсгээлт, шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй, мөн төрлөөрөө ангилагддаггүй ямар ч хүн, ямар ч зүйл үгүй; хүн бүр ангилагдана, учир нь бүх зүйлийн төгсгөл ойртож, тэнгэр, газар бүгд төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнолын сүүлчийн өдрүүдээс хүн хэрхэн зугтаж чадах билээ? Тиймээс та нарын дуулгаваргүй үйл хэр удаан үргэлжилж чадах вэ? Эцсийн өдрүүд чинь ойрхон байгааг та нар харахгүй байна гэж үү? Бурханыг хүндэлж, Түүний гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүс Бурханы зөвт байдлын илрэлтийн өдрийг харахгүй байж яаж чадах юм бэ? Тэд сайн сайхан байдлын сүүлчийн шагналыг хүлээн авахгүй байж яаж чадах билээ? Чи сайныг хийдэг нэгэн үү, эсвэл ёрын мууг хийдэг нэгэн үү? Чи зөв шударга шүүлтийг хүлээн зөвшөөрөөд, дуулгавартай дагадаг нэгэн үү, эсвэл зөв шударга шүүлтийг хүлээн зөвшөөрөөд, дараа нь хараагддаг нэгэн үү? Чи шүүх суудлын өмнө гэрэлд амьдардаг уу, эсвэл Үхэгсдийн оронд харанхуйн дунд амьдардаг уу? Төгсгөл чинь шагнал байх уу, эсвэл шийтгэл байх уу гэдгийг хамгийн тодорхой мэддэг хүн чи өөрөө биш гэж үү? Бурхан бол зөвт гэдгийг хамгийн тодорхой мэдэж, хамгийн гүнзгий ойлгодог нэгэн чи биш гэж үү? Тэгвэл биеэ авч явах байдал болон зүрх сэтгэл чинь яг чухамдаа ямар вэ? Өнөөдөр чамайг байлдан дагуулахдаа Би, зан авир чинь сайн, муу эсэхийг үнэхээр нэг бүрчлэн хэлэх хэрэгтэй гэж үү? Чи Миний төлөө хэр ихийг орхисон бэ? Чи Надад хэр гүн гүнзгий шүтэн мөргөдөг вэ? Надад хэрхэн ханддагаа чи өөрөө хамгийн сайн мэддэг бус уу? Эцэстээ ямар үр дүнтэй тулгарахаа чи хэнээс ч илүү сайн мэдэж байх ёстой! Би чамд үнэнээсээ хэлж байна: Би зөвхөн хүн төрөлхтнийг бүтээж, чамайг бүтээсэн боловч та нарыг Сатанд өгөөгүй; Миний эсрэг тэрсэлж, Намайг эсэргүүцэж, улмаар Надаар шийтгүүлэхэд Би та нарыг зориуд хүргээгүй. Энэ бүх гай гамшиг, зовлон шаналал нь зүрх сэтгэл чинь хэтэрхий хатуу, биеэ авч явах байдал чинь хэтэрхий жигшүүртэй байснаас болоогүй гэж үү? Тэгвэл өөрсдөд чинь тулгарах төгсгөлийг та нар өөрсдөө тодорхойлдог бус уу? Та нар хэрхэн төгсөхөө зүрх сэтгэлдээ хэнээс ч илүү сайн мэддэг бус уу? Би хүмүүсийг байлдан дагуулдгийн шалтгаан нь тэднийг илчлэхийн төлөө, мөн чамайг илүү сайн аврахын төлөө байдаг. Энэ нь чамаар мууг үйлдүүлэхийн төлөө байдаггүй, чамайг зориуд сүйрлийн там руу алхуулахын төлөө ч байдаггүй. Цаг нь ирэх үед асар их зовлон чинь, уйлж, шүдээ хавирах чинь бүгд чиний нүглээс болохгүй гэж үү? Тиймээс сайн сайхан, эсвэл хорон муу чинь чамайг хамгийн сайн шүүдэггүй гэж үү? Чиний төгсгөл ямар байхын хамгийн сайн нотолгоо энэ биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 32

Эцсийн өдрүүдэд Бурхан голчлон Өөрийн үгийг хэлэхийн тулд ирсэн. Тэрээр Сүнсний өнцгөөс, хүний өнцгөөс болон гуравдагч хүний өнцгөөс ярьдаг; Тэрээр хэсэг хугацаанд нэг арга зам ашиглан өөр өөр байдлаар ярьдаг ба хүний үзлийг өөрчилж, хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүрийг арилгахын тулд үг хэлэх арга барилыг ашигладаг. Энэ бол Бурханы хийдэг үндсэн ажил юм. Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, ид шид үзүүлж, эд материалын ерөөлийг хүнд хайрлахаар ирсэн гэж хүн итгэдэг учраас тийм зүйлсийг хүний үзлээс арилгахын тулд Бурхан ажлын энэ үе шатыг буюу гэсгээлт, шүүлтийн ажлыг хэрэгжүүлдэг, ингэснээр хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг мэдэж, зүрх сэтгэлээс нь Есүсийн дүр арилж, Бурханы шинэ дүрээр солигдож болох юм. Хүний доторх Бурханы дүр хуучин болмогцоо шүтээн болдог. Есүс ирээд ажлын тухайн үе шатыг биелүүлэхдээ Бурханыг бүхэлд нь төлөөлөөгүй. Тэр зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлж, зарим үгийг хэлж, эцэст нь цовдлогдсон юм. Тэрээр Бурханы нэг хэсгийг төлөөлж байв. Бурхан юу болох бүхнийг Тэр төлөөлж чадаагүй, харин Бурханы ажлын нэг хэсгийг хийхдээ Бурханыг төлөөлсөн юм. Учир нь, Бурхан маш агуу, маш гайхалтай, ойлгошгүй бөгөөд эрин үе болгонд ажлынхаа нэг хэсгийг л хийдэг билээ. Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүний амийг үгээр хангах; хүний уг чанар-мөн чанар, завхарсан зан чанарыг илчлэх; шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хоцрогдсон үзэл бодол, хүний мэдлэг, соёлыг таягдан хаях явдал юм. Бурханы үгээр дамжуулан ил болгосноор эдгээр зүйлийг бүгдийг нь цэвэрлэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг гайхамшиг биш, харин үг ашигладаг. Тэрээр хүнийг ил болгож, шүүж, гэсгээж, төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, мөн Бурханы үгээр дамжуулан Бурханы үйл хэргийг хардаг. Хуулийн эрин үед Ехова Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд мэдлэгийг нь юу ч бүрэн дүүрэн болгож чадаагүй учраас Бурхан үргэлжлүүлэн үг хэлж, ажилласан юм. Нигүүлслийн эрин үед хүн Бурханы үйл хэргийн нэг хэсгийг дахин нэгэнтээ харсан. Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чадсан ба цовдлогдоод гурван өдрийн дараа амилж, хүний өмнө махбодоор харагдсан юм. Бурханы талаар хүн үүнээс илүү юу ч мэдээгүй. Бурханаас өөрт нь харуулсныг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юу ч харуулахгүй бол хүн тийм хэмжээнд л Бурханыг хязгаарлана. Тиймээс Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлэх гэсэндээ, Бурханы мөн чанарыг хүн аажмаар мэдэж аваг гэсэндээ Бурхан үргэлжлүүлэн ажилладаг. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний завхарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг бөгөөд шашны үзэл чинь Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ “Үг махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрдэг” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн бөгөөд хэрвээ чамд энэ тухай бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи бат зогсож чадахгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан, Үг нь махбодоор илэрдэг ажлын үе шатыг гүйцэлдүүлэхийг үндсэндээ зорьдог бөгөөд энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тиймээс та нарын мэдлэг тодорхой байх ёстой; Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран, Өөрийг нь хязгаарлахыг Бурхан хүнд зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийгээгүй бол Түүний талаарх хүний мэдлэг цааш ахиж чадахгүй. Бурхан цовдлогдож, Содомыг устгаж чадна, мөн Есүс үхлээс амилж, Петрт харагдаж чадна гэдгийг л чи мэдэх байсан… Гэхдээ чи Бурханы үг бүхнийг гүйцэлдүүлж, хүнийг байлдан дагуулж чадна гэж хэзээ ч хэлэхгүй. Бурханы үгийг туулснаар л чи тийм мэдлэгийн талаар ярьж чадна, Бурханы ажлыг туулах тусам Түүний талаарх мэдлэг чинь төдий чинээ бүрэн гүйцэд болно. Тэр үед л чи Бурханыг өөрийн үзэл дотор хязгаарлахаа болино. Хүн Бурханы ажлыг туулснаар л Түүнийг мэдэж авдаг; Бурханыг мэдэж авах өөр зөв арга зам гэж үгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 33

Ажлын энэ эцсийн үе шатанд үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүнийг Ариун Сүнс гэгээрүүлдэг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийнхөө мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр алхам болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний бүхий л зан чанарыг мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авсан. Урьдын үзлийн талаарх мэдлэг болон тэдгээрийг орхисон амжилтад бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Бурхан яагаад тэмдэг, гайхамшиг илчилдэггүй тухай ойлголтод ч чи бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас даван гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд ч ийм үр дүнд хүрч чадаагүй. Эш үзүүлэгчид зөвхөн зөгнөл хэлсэн ба тухайн үед Бурханы хийхийг хүсэж байсан ажлыг биш, харин ирээдүйд юу болох тухай л хэлсэн. Тэд хүний амьдралыг залж чиглүүлж, хүнд үнэнийг хайрлаж, эсвэл тэдэнд нууцыг илчлэхийн тулд, тэр ч бүү хэл амь хайрлахын тулд үг хэлээгүй. Энэ үе шатанд хэлсэн үгэнд зөгнөл болон үнэн байдаг боловч үндсэндээ эдгээр үг нь хүнд амь хайрлахын төлөө байдаг. Одоо үеийн үг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдтэй адилгүй. Энэ нь зөгнөл хэлэхийн төлөө биш, харин хүний амийн төлөөх, хүний амь зан чанарыг өөрчлөхийн төлөөх ажлын үе шат юм. Эхний үе шат нь Еховагийн ажил байсан: Түүний ажил нь газар дээр Бурханыг шүтэн мөргөх замыг хүнд зориулан бэлдэхийн төлөө байв. Энэ нь газар дээрх ажлын анхдагч газар нутгийг олох эхлэлийн ажил байсан юм. Тэр үед Ехова Амралтын өдрийг сахиж, эцэг эхээ хүндэтгэж, бие биетэйгээ эв найртай амьдрахад израильчуудыг сургасан. Учир нь, тухайн үеийн хүмүүс хүн гэж юу болохыг ойлгоогүй, мөн газар дээр яаж амьдрахыг ч ойлгоогүй. Ажлын эхний үе шатанд Тэрээр хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх шаардлагатай байсан юм. Еховагийн тэдэнд ярьсан бүхэн нь хүн төрөлхтний урьд нь мэддэггүй, эсвэл эзэмшдэггүй байсан зүйл байлаа. Тэр үед Бурхан олон эш үзүүлэгчийг зөгнөл хэлүүлэхээр өргөсөн ба тэд бүгд Еховагийн удирдамж дор ийнхүү хийсэн юм. Энэ нь зүгээр л Бурханы ажлын нэг хэсэг байв. Эхний үе шатанд Бурхан махбод болоогүй, иймээс Тэр эш үзүүлэгчдээр дамжуулан бүх овог болон үндэстэнд зааварчилсан. Өөрийнхөө цаг үед ажиллаж байхдаа Есүс одоогийнх шиг их яриагүй. Эцсийн өдрүүд дэх үгийн ажлын энэ үе шатыг өмнө нь ямар ч эрин үед хийж байгаагүй юм. Хэдийгээр Исаиа, Даниел, Иохан нар олон зөгнөл хэлсэн боловч тэдний зөгнөлүүд одоо хэлж байгаа үгээс шал өөр байв. Тэдний хэлсэн зүйл ердөө зөгнөл байсан боловч одоо хэлдэг үг тийм биш. Хэрвээ Би одоо ярьдаг бүхнээ зөгнөл болгон хувиргавал та нар ойлгож чадах уу? Миний хэлсэн зүйл Намайг явсны дараах хэрэг явдлын тухай байсан гэж үзвэл та нар яаж ойлгож чадах юм бэ? Есүсийн цаг үед, эсвэл Хуулийн эрин үед үгийн ажил хэзээ ч хийгдээгүй. Магадгүй зарим нь: “Ехова ч бас ажиллаж байх үедээ үг хэлээгүй гэж үү? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж, тэмдэг, гайхамшиг үзүүлэхээс гадна ажиллаж байхдаа Есүс ч бас үг хэлээгүй гэж үү?” хэмээн хэлэх байх. Хэлсэн зүйлсийн хооронд ялгаа байдаг. Еховагийн айлдсан үгийн мөн чанар юу байсан бэ? Тэр ердөө газар дээр амьдрахад нь хүмүүсийг залж чиглүүлж байсан ба амийн сүнслэг хэрэг явдлыг хөндөөгүй. Еховаг ярих үед энэ нь бүх газар нутгийн хүмүүст зааварчлахын төлөө байсан гэж яагаад хэлдэг вэ? “Зааварчлах” гэдэг үг нь тодорхой хэлж, шууд тушаах гэсэн үг. Тэрээр хүнийг амиар хангаагүй; харин, төдийлөн их сургаалт зүйрлэлгүйгээр, хүнийг зүгээр л гараас нь хөтөлж, Түүнийг яаж хүндэтгэхийг хүнд заасан. Еховагийн Израильд хийсэн ажил нь хүнтэй харьцаж, хүнийг сахилгажуулж, эсвэл хүнд шүүлт, гэсгээлт оноохын төлөө байгаагүй, харин хүнийг залж чиглүүлэхийн төлөө байсан юм. Цөлөөс манна цуглуул гэж Өөрийнх нь ардуудад хэлэхийг Ехова Мосед тушаасан. Өглөө бүр нар мандахаас өмнө тэд тухайн өдөр идэхэд нь л хангалттай хэмжээний манна түүдэг байлаа. Муудчихдаг байсан болохоор маннаг дараагийн өдөр болтол нь хадгалж болдоггүй байжээ. Тэр хүмүүст сургамжлаагүй, уг чанарыг нь ч илчлээгүй, мөн тэдний санаа бодлыг ч ил болгоогүй. Тэрээр хүмүүсийг өөрчлөөгүй, харин ч амьдралыг нь залж чиглүүлсэн юм. Тухайн үеийн хүмүүс яг л хүүхдүүд шиг, юу ч ойлгодоггүй байсан бөгөөд үндсэн хэдэн механик хөдөлгөөн л хийж чаддаг байсан тул Ехова олон түмнийг залж чиглүүлэхийн тулд л хууль гаргасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 34

Бурхан өөр өөр эрин үеийн дагуу үгээ хэлж, ажлаа хийдэг ба өөр эрин үе бүрд өөр өөр үг хэлдэг. Бурхан дүрэмд захирагддаггүй, нэг ажлаа давтдаггүй, өнгөрсөн үеийн зүйлсийг санагалздаггүй; Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан бөгөөд өдөр бүр шинэ үг хэлдэг. Өнөөдөр баримтлах ёстой зүйлийг чи баримтлах л ёстой; энэ бол хүний хариуцлага, үүрэг билээ. Бурханы одоогийн гэрэл болон үгэнд төвлөрөн хэрэгжүүлэх нь маш чухал. Бурхан дүрэмд захирагддаггүй бөгөөд Өөрийнхөө мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлыг ил болгохын тулд олон өөр өнцгөөс ярьж чаддаг. Бурхан Сүнсний өнцгөөс ярьж байна уу, хүний өнцгөөс ярьж байна уу, эсвэл гуравдагч хүний өнцгөөс ярьж байна уу гэдэг нь хамаагүй—Бурхан бол үргэлж Бурхан байх ба хүний өнцгөөс ярьдаг байлаа гээд Түүнийг чи Бурхан биш гэж хэлж болохгүй. Бурханы ярьдаг өөр өөр өнцгөөс үүдэн зарим хүмүүсийн дунд үзэл бий болжээ. Иймэрхүү хүмүүст Бурханы тухай, мөн Түүний ажлын тухай ямар ч мэдлэг байдаггүй. Хэрвээ Бурхан үргэлж л нэг өнцгөөс яриад байвал, хүмүүс Бурханы тухай дүрэм гаргахгүй гэж үү? Бурхан хүнд ингэж авирлахыг зөвшөөрөх байсан уу? Бурхан ямар ч өнцгөөс ярьж байлаа гэсэн, Түүнд ингэх шалтгаан бий. Хэрвээ Бурхан үргэлж Сүнсний өнцгөөс ярьдаг байсан бол чи Түүнтэй харилцаж чадах байсан уу? Тиймээс Тэр заримдаа гуравдагч хүний өнцгөөс ярьж, Өөрийн үгээр чамайг хангаж, бодит байдал руу хөтөлдөг. Бурханы хийж байгаа юм бүхэн тохиромжтой байдаг. Товчоор хэлбэл, үүнийг бүгдийг нь Бурхан хийдэг бөгөөд үүнд чи эргэлзэх хэрэггүй. Тэрээр Бурхан учраас ямар ч өнцгөөс ярилаа гэсэн Бурхан хэвээрээ л байна. Энэ бол хувиршгүй үнэн. Тэр яаж ч ажилласан Бурхан хэвээр байх ба Түүний мөн чанар өөрчлөгдөхгүй! Петр Бурханыг маш их хайрладаг, Бурханы сэтгэлд яг нийцдэг хүн байсан ч Бурхан түүнийг Эзэн юм уу Христ гэж гэрчлээгүй, учир нь оршихуйн мөн чанар нь юу байна, түүгээрээ л байх ба хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрийнхөө ажилд Бурхан дүрэмд баригддаггүй, харин ажлаа үр дүнд хүргэж, хүнийг Өөрийнхөө тухай илүү гүнзгий мэдлэгтэй болгохын тулд янз бүрийн арга барил хэрэглэдэг. Бурханы ажиллах арга барил бүр нь хүнд Бурханыг мэдэхэд хэрэг болдог бөгөөд хүмүүсийг төгс болгох зорилготой байдаг. Тэр ажлын ямар арга барил ашиглахаас үл хамааран, бүгд л хүнийг хөгжүүлж, төгс болгох зорилго агуулдаг. Хэдийгээр Түүний ажиллах арга барилуудын нэг нь маш удаан хугацаанд үргэлжилсэн ч гэсэн энэ нь Түүнд итгэх хүний итгэлийг хатуужуулахын төлөө юм. Тиймээс та бүхэн сэтгэлдээ эргэлзэх хэрэггүй. Эдгээр нь бүгд Бурханы ажлын алхам бөгөөд та нар үүнийг дуулгавартай дагах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 35

Бурхан үндсэндээ үгээ хэлэхээр газар дээр ирсэн; харьцаж байгаа зүйл чинь Бурханы үг, харж байгаа зүйл чинь Бурханы үг, сонсож байгаа зүйл чинь Бурханы үг, баримталдаг зүйл чинь Бурханы үг, туулдаг зүйл чинь Бурханы үг бөгөөд Бурхан энэ удаа бие махбодтой болж, хүнийг төгс болгохын тулд голчлон үгийг ашигладаг. Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, ялангуяа өнгөрсөн үед Есүсийн хийсэн ажлыг хийдэггүй. Тэр хоёр бол Бурхан бөгөөд хоёулаа махбодтой боловч, Тэдний үйлчлэл нь өөр билээ. Есүс ирэх үедээ бас Бурханы ажлын нэг хэсгийг хийж, зарим нэг үг хэлсэн, гэхдээ Түүний гүйцэлдүүлсэн гол ажил юу байсан бэ? Түүний гүйцэлдүүлсэн гол ажил бол цовдлогдох байсан билээ. Тэрээр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд нүгэлт махан биеийн дүртэй болсон ба бүх хүн төрөлхтний нүглийн төлөө нүглийн тахил болсон юм. Энэ бол Түүний гүйцэлдүүлсэн гол ажил билээ. Эцэст нь Тэр хожим ирэх хүмүүсийг замчлах загалмайн замыг бэлдэж өгчээ. Есүсийн ирсэн гол зорилго нь золин аврах ажлыг гүйцэлдүүлэх явдал байсан. Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аварч, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүнд авчирч, улмаар тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг авчирсан. Үүний үр дүнд, хожим ирсэн хүмүүс бүгд: “Бид загалмайн замаар алхаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй” гэцгээсэн. Мэдээж анх Есүс бас өөр бусад ажил хийсэн бөгөөд хүнийг гэмшүүлж, нүглийг нь улайлгахын тулд зарим нэг үг хэлсэн. Гэхдээ л Түүний үйлчлэл нь цовдлол байсан ба замыг номлож өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаа нь хожим тохиох цовдлолд бэлдэхийн төлөө байсан. Есүс хэд хэдэн удаа залбирсан нь ч бас цовдлолын төлөө байсан юм. Түүний туулсан хэвийн хүний амьдрал болон газар дэлхий дээр амьдарсан гучин гурван жил хагасын хугацаа нь үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээхийн төлөө, Түүнд энэ ажлыг явуулах хүч өгөхийн төлөө байсан ба үүний үр дүнд Бурхан цовдлолын ажлыг Түүнд даалгасан. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан ямар ажлыг гүйцэлдүүлэх вэ? Өнөөдөр Бурхан ерөнхийдөө “Үг махбодоор илрэх” ажлыг гүйцэлдүүлж, үг ашиглан хүнийг төгс болгож, үгийн харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авхуулахын тулд бие махбодтой болсон юм. Өөрийнхөө үгээр Тэр чамд хангалт болон амийг хүртээдэг; Түүний үгээс чи ажил болон үйл хэргийг нь хардаг. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үг ашигладаг, иймээс чи хүндрэл бэрхшээл туулж байвал, энэ чинь бас Бурханы үгээс үүдэлтэй. Өнөөдөр, Бурхан баримт бус, үг ашиглан ажлаа явуулдаг. Түүний үг чамд хүрсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, чамд зовлон шаналал юм уу баяр баясгаланг мэдрүүлж чадна. Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачиж чадах ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай. Иймээс чи ядаж л үүнийг ойлгох ёстой: Эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүн бүрийг төгс болгож, хүнийг замчлахад Өөрийн үгийг ашиглах явдал юм. Тэр бүх ажлаа үгээр дамжуулан хийдэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. Зарим хүн Бурханыг эсэргүүцэх үе гардаг. Бурхан чиний тав тухыг ихэд алдагдуулахгүй, махан биеийг чинь гэсгээхгүй, бас чи бэрхшээл ч туулахгүй боловч Бурханы үг чам дээр бууж, чамайг цэвэршүүлмэгц энэ нь тэсвэрлэшгүй санагддаг. Тийм биш гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үед Бурхан хүнийг ёроолгүй нүхэнд хая гэж хэлсэн. Үнэхээр хүн ёроолгүй нүхэнд орсон гэж үү? Хүнийг цэвэршүүлэхдээ үг ашигласнаар л хүнийг ёроолгүй нүхэнд оруулсан. Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох үедээ бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг ил болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр юу болохыг чи үгээс нь л харж чадна; Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи үгээс нь л харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй—тиймээс баримт шаардлагагүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Тэрээр гол нь энэ ажлыг хийхээр, Өөрийн хүч чадал болон дээдийн дээд байдлыг хүнд үгээрээ үзүүлж, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгаа хүнд үгээрээ харуулж, мөн Өөрийг нь бүрэн дүүрэн мэдэх боломжийг хүнд үгээрээ олгохын тулд ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд бий. Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд оршдог. Эндээс Бурханы үгээ хэлдэг олон арга барил чамд харагддаг. Энэ бүх хугацаанд Бурханы ажлын дийлэнх нь хүнд чиглэсэн хангалт, илчлэл, харьцалт байсан. Бурхан хүнийг амархан хараагаад байдаггүй, хараасан ч гэсэн үүнийгээ үгээр дамжуулан үйлддэг. Иймээс, Бурхан махбод болсон энэ эрин үед, Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөж байгааг дахин үзэх гэж бүү хичээ, үргэлж тэмдэг хүлээхээ боль—энэ нь ямар ч хэрэггүй! Тэдгээр тэмдэг хүнийг төгс болгож чадахгүй! Ний нуугүй хэлэхэд: Өнөөдөр махбод дахь бодитой Бурхан Өөрөө үг л хэлдэг болохоос үйлддэггүй. Энэ бол үнэн! Тэрээр үг ашиглан чамайг төгс болгож, үг ашиглан чамайг хооллож, ундалдаг. Тэр бас үг ашиглан ажилладаг ба Өөрийнхөө бодит байдлыг чамд мэдүүлэхийн тулд баримтын оронд үг ашигладаг. Хэрвээ чи Бурханы ийм төрлийн ажлыг ухамсарлах чадвартай бол амархан сөрөг болохгүй. Та нар сөрөг зүйлд анхаарал хандуулахын оронд эерэг зүйлд л анхаарах ёстой—өөрөөр хэлбэл, Бурханы үг биелсэн ч бай үгүй ч бай, баримт гарч ирсэн ч бай үгүй ч бай, Бурхан хүнийг Өөрийнхөө үгээс амь олж авахад хүргэдэг нь хамгийн агуу тэмдэг төдийгүй маргашгүй баримт юм. Энэ нь Бурханы тухай мэдлэг олж авах хамгийн сайн нотолгоо бөгөөд тэмдгээс агуу тэмдэг юм. Зөвхөн эдгээр үг л хүнийг төгс болгож чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 36

Хаанчлалын эрин үе эхэлмэгц Бурхан үгээ хэлж эхэлсэн. Ирээдүйд эдгээр үг бага багаар биелэх болно, тэр үе нь мөн хүмүүсийн амь өсөж төлөвших үе байх болно. Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглах нь илүү бодит, бас илүү чухал бөгөөд хүний итгэлийг төгс болгох ажлаа хийхийн тулд Бурхан гагцхүү үг ашигладаг, учир нь өнөөдөр бол Үгийн эрин үе бөгөөд энэ эрин хүнээс итгэл, шийдэмгий байдал болон хамтын ажиллагааг шаарддаг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ажил нь үгээ ашиглан хүнд үйлчилж, хүнийг хангах явдал юм. Бие махбодтой болсон Бурхан үгээ хэлж дууссаны дараа л тэдгээр нь биелж эхлэх болно. Түүнийг үг хэлж байх үед үг нь биелдэггүй, учир нь Түүнийг махбодын үе шатанд байхад үг нь биелэх боломжгүй. Ингэснээр Бурхан бол Сүнс биш, махбод гэдгийг хүн харж, Бурханы бодит байдлыг нүдээрээ үзэх болно. Түүний ажил дууссан өдөр, газар дэлхий дээр хэлэх ёстой бүх үгээ хэлсэн үед нь Түүний үг биелж эхэлнэ. Тэр үгээ хэлж дуусаагүй тул одоо Бурханы үгийн биелэлтийн эрин үе биш юм. Иймээс Бурхан газар дэлхий дээр үгээ хэлсээр байгааг харах үедээ чи Түүний үг биелэхийг бүү хүлээ; Бурхан үг хэлэхээ больж, газар дэлхий дээрх ажлаа дуусгах үе нь Түүний хэлсэн үг биелж эхлэх цаг үе байх болно. Түүний газар дэлхий дээр хэлсэн үгс дотор нэг талаар амийн хангалт, нөгөө талаар болох зүйлс, хийгдэх зүйлс болон хараахан биелээгүй байгаа зүйлсийн тухай зөгнөл агуулагддаг. Есүсийн үгэнд ч бас зөгнөл байсан. Нэг талаар Тэр амиар хангаж, нөгөөтээгүүр зөгнөл хэлсэн юм. Хүмүүсийн нүдээрээ харж чадах зүйлс болон Бурханы хийдэг зүйлс хоорондоо асар их ялгаатай учраас өнөөдөр үг болон баримтыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх тухай огт ярьдаггүй. Бурханы ажил дууссаны дараа л Түүний үг биелэх ба үгийн араас баримт гарч ирэх болно. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан газар дээр үгийн үйлчлэлийг гүйцэтгэдэг ба үгийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ зөвхөн үг хэлж, харин өөр хэрэг явдлыг хайхардаггүй. Бурханы ажил өөрчлөгдмөгц Түүний үг биелж эхэлнэ. Өнөөдөр үгийг эхлээд чамайг төгс болгоход ашигладаг; Тэр бүхий л орчлон ертөнцөд алдар суутай болох үед Түүний ажил бүрэн төгс болж, хэлэх ёстой бүх үг хэлэгдэж, бүх үг баримт болсон байх болно. Өөрийнх нь үгээс хүн Түүнийг мэдэж, Тэр юу болохыг, Түүний мэргэн ухаан болон бүх гайхалтай үйл хэргийг хараг гэсэндээ Бурхан эцсийн өдрүүдэд үгийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээр газар дээр ирсэн юм. Хаанчлалын эрин үед Бурхан үндсэндээ үгээрээ бүх хүнийг байлдан дагуулдаг. Ирээдүйд Түүний үг бүх шашин, бүлэглэл, үндэстэн, урсгалд бас хүрнэ. Бурхан байлдан дагуулахын тулд, мөн үг нь хүч, эрх мэдлийг агуулдаг гэдгийг бүх хүнд харуулахын тулд үг ашигладаг—иймээс өнөөдөр та нар зөвхөн Бурханы үгтэй нүүр тулдаг.

Энэ эрин үед Бурханы хэлсэн үг нь Хуулийн эрин үед хэлсэн үгээс өөр, мөн Нигүүлслийн эрин үед хэлсэн үгээс ч ялгаатай байдаг. Нигүүлслийн эрин үед Бурхан үгийн ажил хийгээгүй, харин бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд ердөө цовдлолыг л үзүүлсэн. Библид зөвхөн, Есүс яагаад цовдлогдох болсныг, загалмай дээр байхдаа Түүний мэдэрсэн зовлонг болон хүн Бурханы төлөө хэрхэн цовдлогдох ёстой тухай л дурдсан байдаг. Тэрхүү эрин үед Бурханы хийсэн бүх ажил цовдлол дээр төвлөрч байсан. Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, “Үг нь махбодоор илэрсэн” бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы гүйцэлдүүлэх зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой энэ бүх ажлыг бүгдийг нь тодорхой өгүүлсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон хууль, устгагдах хүмүүс, амралтад орох хүмүүс зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелнэ. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг хүнд илчлэхдээ Бурхан үгийн арга барилыг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 37

Бурхан ажлаа бүхий л орчлон ертөнц даяар хийдэг. Түүнд итгэдэг бүх хүн Түүний үгийг хүлээн авч, Түүний үгийг идэж уух ёстой; Бурханы үзүүлдэг тэмдэг, гайхамшгийг харлаа гээд Бурханаар авхуулж чадах хүн нэг ч байхгүй. Эрин үеүдийн туршид хүнийг төгс болгохын тулд Бурхан үргэлж үг ашиглаж ирсэн. Тиймээс та нар хамаг анхаарлаа тэмдэг, гайхамшигт хандуулах ёсгүй, харин Бурханаар төгс болгуулахаар мэрийх ёстой. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан зарим нэг үг хэлсэн ба Нигүүлслийн эрин үед Есүс ч бас олон үг хэлсэн. Есүсийг олон үг хэлсний дараа хожмын элч, шавь нар нь хүмүүсийг Есүсийн гаргасан тушаалуудын дагуу хэрэгжүүлж, Есүсийн хэлсэн үг, зарчмын дагуу туршлагажихад залж чиглүүлсэн юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; Бурханы хүч чадлыг энэ нь ил болгож чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашиглаж хүнийг төгс болгодог. Үгийн цэвэршүүлэлт, харьцалт, засалт, хангалтын аль нь байх нь хамаагүй, Бурхан хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг. Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх цагт хүн бүрэн төгс болгуулсныхаа дараа тэмдэг, гайхамшгийг харах шаардлагыг хангана. Бурханыг мэдэж авч, Бурханыг юу ч хийсэн бай, дуулгавартай дагаж чаддаг байх үедээ чи тэмдэг, гайхамшгийг харсан ч Бурханы талаар ямар нэг үзэл тээхээ болино. Одоогоор чи ялзарсан, Бурханд бүрэн дуулгавартай байх чадваргүй, ийм байдалтай байж чи өөрийгөө тэмдэг, гайхамшиг харах эрхтэй гэж бодоо юу? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэг үе нь Бурхан хүнийг шийтгэх үе, эрин үе солигдох үе, түүнчлэн эрин үе дуусах үе байдаг. Бурхан ажлаа хэвийн явуулж байх үедээ тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь инээд хүрэм амархан боловч энэ нь Бурханы ажлын зарчим биш, мөн Бурхан хүнийг удирдахын зорилго ч биш. Хэрвээ хүн тэмдэг, гайхамшиг харсан бол, хэрвээ Бурханы сүнслэг бие хүнд харагдсан бол бүх хүн Бурханд итгэхгүй гэж үү? Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд ойлгоход бэрх бичиг үсэг, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьдаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүч чадлыг илэрхий болгож илүү сайн чадах бус уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь бодитой ажил юм. Өөрийнхөө эрин үед Есүс хүнийг төгс болгох гэж бус, харин золин аврах гэж ирсэн, иймээс хүмүүсээр Өөрийгөө дагуулахын тулд зарим нэг ер бусын зүйл үзүүлсэн. Учир нь Тэр гол нь цовдлолын ажлыг гүйцэтгэхээр ирсэн ба тэмдэг үзүүлэх нь Түүний үйлчлэлийн хүрээн дэх ажил биш байсан юм. Тэр тэмдэг, гайхамшгууд нь Түүний ажлыг илүү үр нөлөөтэй болгохын тулд хийгдсэн; тэдгээр нь нэмэлт ажил байсан ба бүхий л эрин үеийн ажлыг төлөөлж байгаагүй юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан бас зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлсэн—гэхдээ Бурханы өнөөдөр хийдэг ажил нь бодитой ажил бөгөөд Тэр одоо тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй нь лавтай. Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлбэл бодитой ажил нь эмх замбараагаа алдаж, Тэрээр ажлаа цааш хийх боломжгүй болох байсан. Бурхан үг ашиглан хүнийг төгс болгоно гэж хэлчхээд мөн л тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол хүн Түүнд үнэхээр итгэдэг эсэх нь илэрхий болж чадах байсан уу? Иймээс Бурхан тиймэрхүү зүйл хийдэггүй. Хүний дотор хэтэрхий их шашны зүйл бий; Бурхан, хүний доторх шашны бүх үзэл болон ер бусын зүйлсийг хөөн зайлуулж, Бурханы бодитой байдлыг хүнд мэдэгдэхийн тулд эцсийн өдрүүдэд ирсэн. Тэрээр хийсвэр, бодит бус Бурханы дүрийг, өөрөөр хэлбэл, ерөөсөө оршин байдаггүй Бурханы дүрийг арилгахаар ирсэн юм. Иймээс одоо цорын ганц эрхэм чухал зүйл бол чи бодит байдлын тухай мэдлэгтэй байх явдал! Үнэн бүхнийг дийлдэг. Чамд өнөөдөр хэр их үнэн байна вэ? Тэмдэг, гайхамшиг үзүүлдэг бүхэн Бурхан мөн үү? Муу ёрын сүнснүүд ч бас тэмдэг гайхамшиг үзүүлж чадна; тэд бүгд Бурхан мөн үү? Бурханд итгэхдээ хүний эрж хайдаг зүйл нь үнэн, эрэлхийлдэг зүйл нь амь болохоос тэмдэг, гайхамшиг биш билээ. Бүх хүний Бурханд итгэх зорилго ийм байх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 38

Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүглийнх байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм. Тухайн үед Есүс Өөрийнх нь шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажил хийж, хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр ямар ч тайлбар өгөөгүй. Тиймээс Түүнийг явснаас хойш хэдэн жилийн дараа Матай Есүст зориулсан угийн бичгийг бүтээж, бусад нь ч бас хүний хүслээс гарсан ихээхэн ажил хийжээ. Есүс хүнийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шат буюу тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн юм. Иймээс Есүсийг цовдлогдмогц Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулалтын ажилд—илүү олон үг хэлж, илүү их ажил хийх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс, Ехова хоёрын ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүн итгэлээрээ илүү их ойлгож, тодорхой мэдэж авах болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, ажлын сүүлчийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодорхой ойлгуулна, ингэснээр чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх ач холбогдол, мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библид сохроор итгэж, биширч байснаа ойлгож болох юм. Энэ бүхэн нь чамд нэгд нэггүй ойлгох боломж олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болон өнөөдрийн Бурханы ажлын аль алиныг ойлгож авна; чи бүх үнэн, амь, замыг ойлгож, нүдээр харна. Есүсийн хийсэн ажлын үе шатанд Есүс яагаад эцсийн ажлыг хийлгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед үг нь ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил бүрмөсөн дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлж, Бурханы бүх ажил гүйцэлдсэний дараа л Түүний ажил дууссан байх болно. Есүсийн ажлын үе шатанд хэлэлгүй үлдээсэн, эсвэл тодорхой илэрхийлээгүй олон үг байсан юм. Гэсэн ч Есүс юуг хэлсэн, юуг хэлээгүйгээ тоогоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгийн үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд одоогийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг дуусгахын төлөө байдаг. Хэрвээ үгийг бүр дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ямар ч аргагүй байх болно, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашиглан бүх ажил төгсгөлдөө очиж, гүйцэлддэг. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэрээр чимээгүй явж одсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Түүний үгийг ойлгодоггүй, ойлголт нь буруу ч зөв гэж итгэсээр байдаг, буруу гэдгээ ч мэддэггүй олон хүн байсаар байгаа. Эцсийн үе шат Бурханы ажлыг бүрэн төгсгөж, гүйцэлдүүлнэ. Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүгд ойлгож, мэдэж авна. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа, утгагүй ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, Харь үндэстний тухай үзэл бодол болон бусад бүх алдаа, гажуудал засагдана. Тэгээд хүн амьдралын бүх зөв зам, Бурханы хийсэн бүх ажил, бүхий л үнэнийг ойлгоно. Тийм зүйл болох үед ажлын энэ үе шат төгсгөлдөө очно. Еховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж, жинхэнэ Бурхан байдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч, хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил дуусмагц зургаан мянган жилийн удирдлагын ажил бүрмөсөн төгсөнө. Хамгийн харанхуй газарт байгаа хүмүүс байлдан дагуулагдмагц хаа сайгүй ийм зүйл болно гэдэг нь илэрхий юм. Ийм болохоор зөвхөн Хятад дахь байлдан дагуулалтын ажил л утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг бөгөөд Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Хятадын ард түмнийг агуу улаан луу хамгийн их завхруулсан, тэд Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус тул бүх завхарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бусад улс оронд ямар ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд эдгээр улс орны хүмүүс сайн хэв чанартай байж болох хэдий ч хэрвээ Бурханыг мэддэггүй бол Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд ч бас Бурханыг эсэргүүцэж, сөрсөн бэ? Яагаад фарисайчууд ч бас Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан бус уу? Зүгээр л Хятадын ард түмнийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр дуурайл, загвар болж, бусдад лавлагаа болох болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд завхрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал хамгийн бүрэн дүүрэн илэрхийлэгдэж, янз бүрийн хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай, нөгөө талаас, амьдрал, сэтгэлгээ нь хоцрогдмол, мөн зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд ядуу дорд, хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч бас дорд. Энэ газарт хийж байгаа ажил бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Бурханы дараагийн ажил хавьгүй илүү амархан байх болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг дуусгаж чадвал дараагийн ажлыг хэлэхийн ч хэрэггүй. Ажлын энэ үе шат гүйцэлдвэл агуу амжилтад бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулалтын ажил бүрмөсөн төгсөнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 39

Нигүүлслийн эрин үе Есүсийн нэрээр эхэлсэн юм. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Ариун Сүнс Есүсийн нэрийг гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэрийг хэлэхээ больсон; харин үүний оронд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор шинэ ажил хийжээ. Түүнд итгэж байсан хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө хийгдсэн ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байлаа. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байв. Үүнээс хойш Бурханы нэр Ехова байхаа больсон; оронд нь Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс эхлээд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажил эхлүүлжээ. Иймээс өнөөдөр Еховагийн үгийг идэж, уусаар байгаа, мөн Хуулийн эрин үеийн ажлын дагуу бүхнийг хийсээр байгаа хүн—чи дүрэм журмыг сохроор мөрдөж байгаа бус уу? Чи өнгөрсөн үед гацчихаагүй гэж үү? Эцсийн өдрүүд ирсэн гэдгийг чи одоо мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр л байх юм гэж үү? Ехова Израилийн ард түмэнд Мессиа ирнэ гэж хэлсэн ч ирэх үедээ Тэрээр Мессиа биш, харин Есүс гэж нэрлэгдэж байв. Өөрөө дахин ирнэ, явсан шигээ ирнэ гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үг байсан боловч Есүс ямар байдлаар явсныг чи харсан уу? Есүс цагаан үүл хөлөглөн явж одсон, гэхдээ Тэр цагаан үүл хөлөглөн хүмүүсийн дунд биечлэн ирэх юм гэж үү? Хэрвээ тэгсэн бол Түүнийг Есүс гэж нэрлэсээр байх бус уу? Есүсийг дахин ирэх үед эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх тул Түүнийг Есүс гэж нэрлэсээр байж болох уу? Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л мэдэж болох юм гэж үү? Түүнийг шинэ эрин үед шинэ нэрээр нэрлэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно. Еховагийн эрин үе, эсвэл Есүсийн эрин үе байх нь хамаагүй, эрин үе бүрийг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн төгсгөлд эцсийн эрин үе хүрэлцэн ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихсэн. Түүнийг яаж Есүс гэж нэрлэсээр байж болох юм бэ? Тэр яаж хүмүүсийн дунд Есүсийн дүртэй хэвээр байж болох юм бэ? Есүс Назарын дүр төрхтэйгөөс цаашгүй байсныг чи мартчихав уу? Есүс хүн төрөлхтний Золин аврагч л байсныг чи мартчихсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулж, төгс болгох ажлыг Тэр яаж хариуцаж чадах юм бэ? Есүс цагаан үүл хөлөглөн явсан—энэ бол баримт—гэхдээ Тэр яаж хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр эргэн ирж, Есүс гэж нэрлэгдсээр байж болох юм бэ? Хэрвээ Тэр үнэхээр үүлэн дээр ирсэн бол хүн яаж Түүнийг танихгүй байх юм бэ? Дэлхий дахины хүмүүс Түүнийг танихгүй гэж үү? Тэр тохиолдолд, Есүс ганцаараа Бурхан байх бус уу? Тэр тохиолдолд Бурханы дүр нь Иудей хүний төрх байх байсан бөгөөд түүнчлэн үүрд өөрчлөгдөхгүй байх байлаа. Явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр энэ бүлэг хүмүүс та нарт хэлсэн юм гэж үү? Тэрээр үүл хөлөглөн явсан шигээ ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан Өөрөө ажлаа яг яаж хийдгийг мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн хэлсэн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэрээр: Эцсийн өдрүүдэд хүний Хүүг ирэхэд Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, бүх хүн мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл, Сүнс л мэднэ гэж хэлсэн юм. Хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй атал чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи мэдэх, нүдээрээ харах чадвартай байсан бол эдгээр үгийг хий дэмий хэлсэн юм биш үү? Тухайн үед Есүс юу гэж хэлсэн бэ? “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ. Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно… Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй. Хүний Хүү гэдэг нь Бурханы махбод болсон биеийг, хэвийн агаад эгэл жирийн хүнийг хэлдэг. Хүний Хүү Өөрөө ч мэддэггүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ? Явсан шигээ ирнэ гэж Есүс хэлсэн. Ирэх үедээ Тэр Өөрөө ч мэдэхгүй, тэгвэл Тэр чамд урьдчилан мэдэгдэж чадах уу? Чи Түүний ирэхийг харж чадах уу? Тэр нь инээдтэй хэрэг биш үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 40

Бурхан газар дээр ирэх бүрдээ Өөрийн нэр, хүйс, дүр төрх болон ажлыг өөрчилдөг; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй. Тэр бол үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Өмнө нь ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгддэг байв; энэ удаа дахин ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Өмнө нь ирэх үедээ Тэр эрэгтэй байсан; энэ удаа Тэр дахиад эрэгтэй байж болох уу? Нигүүлслийн эрин үед ирэхдээ Түүний ажил нь загалмайд цовдлогдох явдал байсан; дахин ирэх үедээ Тэр мөн л хүн төрөлхтнийг нүглээс золин аварч болох уу? Тэр дахин загалмайд цовдлогдож болох уу? Тэгэх нь Өөрийн ажлыг давтаж байгаа хэрэг болох бус уу? Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс бий. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажилд гарсан өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг нотолдоггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэднэ, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил урагшлахаа хэзээ ч больдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний зан чанар хүнд аажмаар илчлэгддэг бөгөөд илчлэгддэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм. Анх Бурханы зан чанар хүнээс нуугдмал байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч ил тод илчилж байгаагүй бөгөөд хүн Түүний талаар огт мэддэггүй байсан. Үүнээс болоод Тэр зан чанараа хүнд аажмаар илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигладаг боловч ийм маягаар ажиллах нь Бурханы зан чанар эрин үе бүрд өөрчлөгддөг гэсэн үг биш юм. Бурханы хүсэл үргэлж өөрчлөгдөж байгаа учраас зан чанар нь байнга өөрчлөгдөж байдаг юм биш. Харин ч Түүний ажлын эрин үеүд өөр өөр байдгаас болоод Бурхан, хүн Өөрийг нь мэддэг болж чадах байх гэсэндээ Өөрийн төрөлх зан чанарыг бүхэлд нь аваад, хүнд алхам алхмаар илчилдэг. Гэхдээ энэ нь, Бурхан анх ямар ч тодорхой зан чанаргүй байсан, эсвэл эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн нотолгоо яавч биш—ийм ойлголт нь андуу ташаа юм. Өөр өөр эрин үеийн дагуу Бурхан Өөрийн төрөлхийн болон тодорхой зан чанарыг—Тэр юу болохоо хүнд илчилдэг; ганц эрин үеийн ажил Бурханы бүх зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс “Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш” хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд “Бурхан хувиршгүй” хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үхмэл үгээр хязгаарлаж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэр байж болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагш ахиж байдгийн тэмдэг билээ.

Бурхан бол үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болохгүй; Сатан бол үргэлж Сатан ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт байдал, Бурханы сүр жавхлан хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин Түүний ажлын тухайд бол, энэ нь үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг, эрин үе бүрд Тэр шинэ ажил хийдэг, эрин үе бүрд Тэрээр бүтээлүүддээ Өөрийн шинэ хүсэл, шинэ зан чанарыг харуулдаг. Хэрвээ шинэ эрин үед хүмүүс Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харж чадахгүй бол Түүнийг загалмайд үүрд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү? Хэрвээ Бурхан зөвхөн эрэгтэй болж махбодод ирсэн бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж хязгаарлах байсан бөгөөд Тэр бол эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байв. Эрэгтэйчүүд тэгээд, Бурхан бол эрэгтэй хүмүүстэй адилхан хүйстэй, Бурхан бол эрэгтэйчүүдийн тэргүүн гэж үзэх байлаа—тэгвэл эмэгтэйчүүд яах вэ? Энэ бол шударга бус; энэ нь ялгаварласан хандлага биш гэж үү? Хэрвээ тийм байсан бол Бурханы аварсан хүмүүс бүгд Түүнтэй адил эрэгтэй байх байсан бөгөөд ганц ч эмэгтэй хүн аврагдахгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ Адамыг бүтээсэн, мөн Еваг бүтээсэн. Тэрээр Адамыг бүтээснээр үл барам, эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш—Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан. Бурхан эцсийн өдрүүд дэх ажлын шинэ үе шатанд орсон. Тэрээр Өөрийн зан чанарыг улам их илчлэх бөгөөд энэ нь Есүсийн цаг үеийн энэрэл, хайр биш байх болно. Түүнд шинэ ажил байгаа тул энэ шинэ ажлыг шинэ зан чанар дагалдана. Иймээс хэрвээ энэ ажлыг Сүнс хийсэн бол—хэрвээ Бурхан махбод болоогүй, харин оронд нь Сүнс аянгын дуугаар дамжуулан шууд ярьж, хүн Түүнтэй харилцах ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг мэдэж чадах байсан уу? Хэрвээ ажлыг гагцхүү Сүнс хийсэн бол хүн Бурханы зан чанарыг мэдэж авах ямар ч аргагүй байх байлаа. Бурханыг махбод болох үед, Үг махбодоор илрэх үед л хүмүүс Бурханы зан чанарыг нүдээрээ харж чадах бөгөөд Тэр Өөрийн бүх зан чанарыг махбодоор илэрхийлдэг. Бурхан үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанартай бодитоор харилцаж, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой харилцаж чадна; зөвхөн ийм маягаар л хүн Түүнийг үнэхээр мэдэж авч чадна. Үүний зэрэгцээ Бурхан бас “Бурхан бол эрэгтэйчүүдийн Бурхан, мөн эмэгтэйчүүдийн Бурхан” гэх ажлыг гүйцэлдүүлж, махбод дахь ажлаа бүхэлд нь гүйцэтгэсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 41

Бурханы бүх удирдлага дахь ажил тов тодорхой байдаг: Нигүүлслийн эрин үе бол Нигүүлслийн эрин үе, эцсийн өдрүүд бол эцсийн өдрүүд юм. Эрин үе бүрийн хооронд тодорхой ялгаа байдаг, учир нь эрин үе бүрд Бурхан, тухайн эрин үеийг төлөөлөх ажлыг хийдэг. Эцсийн өдрүүдийн ажил хийгдэхийн тулд эрин үеийг төгсгөлд нь аваачих шатаалт, шүүлт, гэсгээлт, уур хилэн, сүйрэл байх ёстой. Эцсийн өдрүүд гэж сүүлчийн эрин үеийг хэлдэг. Сүүлчийн эрин үед Бурхан эрин үеийг төгсгөхгүй гэж үү? Эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан гэсгээлт, шүүлт авчрах ёстой. Ийм маягаар л Тэр эрин үеийг төгсгөж чадна. Есүсийн зорилго нь хүнийг үргэлжлүүлэн амьд үлдээж, амьдруулж, илүү дээр байдлаар оршин тогтнуулахын төлөө байсан юм. Тэрээр хүний доройтохыг болиулж, Үхэгсдийн орон болон тамд амьдрахыг нь болиулахын тулд нүглээс аварсан бөгөөд хүнийг Үхэгсдийн орон болон тамаас аварснаараа Есүс үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүнд олгосон билээ. Одоо эцсийн өдрүүд ирчихсэн. Бурхан хүнийг устгаж, хүн төрөлхтнийг бүрмөсөн сүйрүүлнэ, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний тэрслүү байдлыг өөрчилнө. Энэ шалтгааны улмаас, урьдын өршөөнгүй, хайр энэрэлтэй зан чанараар Бурхан эрин үеийг төгсгөх юм уу зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй байх байв. Эрин үе бүрд онцгой төлөөлөх зан чанар байдаг ба эрин үе бүр Бурханы хийх ёстой ажлыг агуулдаг. Иймээс, эрин үе бүрд Бурханы Өөрийн хийдэг ажил жинхэнэ зан чанарынх нь илэрхийллийг агуулдаг бөгөөд Түүний нэр болон Түүний хийдэг ажил хоёулаа эрин үеийн хамтаар өөрчлөгддөг—тэдгээр нь бүгд шинэ байдаг. Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг залж чиглүүлэх ажил Еховагийн нэрийн дор хийгдсэн бөгөөд ажлын эхний үе шат газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь сүм болон тахилын ширээ барих, мөн Израилийн ард түмнийг залж чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хууль ашиглахаас бүрдэж байв. Израилийн ард түмнийг залж чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан юм. Энэ суурин дээрээс Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл, Израилиас эхлээд Өөрийн ажлыг гадагш тэлсэн, ингэснээр хожмын үеийнхэн, Ехова бол Бурхан бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн Ехова бүх бүтээлийг бүтээсэн гэдгийг мэдэж авсан билээ. Израилийн ард түмнээр дамжуулан Тэрээр Өөрийн ажлыг тэднээс цааш түгээсэн юм. Израилийн газар нутаг Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Израилийн газар нутагт Бурхан анх ажиллахаар очжээ. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байв. Нигүүлслийн эрин үед Есүс хүнийг аварсан Бурхан байлаа. Түүнд юу байсан, Тэр юу болох нь нигүүлсэл, хайр, энэрэл, өршөөл, тэвчээр, даруу төлөв байдал, халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүнийг золин аврахын төлөө байв. Түүний зан чанар энэрэл, хайрын зан чанар байсан ба Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь өргөл болгож чадах хэмжээнд Бурхан хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд хүний төлөө загалмайд цовдлогдох ёстой болсон юм. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, өөрөөр хэлбэл, Бурхан бол хүнийг аварсан Бурхан байсан бөгөөд энэрэнгүй, элэгсэг Бурхан байв. Бурхан хүнтэй хамт байлаа. Түүний хайр, Түүний энэрэл, Түүний аврал хүн нэг бүрийг дагалджээ. Есүсийн нэрийг болон Түүнийг байгааг хүлээн авснаар л хүн амар амгалан, баяр хөөрийг олж авч, Түүний ерөөл, асар их, хэмжээлшгүй нигүүлсэл, авралыг хүртэж чадсан юм. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагаж байсан бүх хүн аврал хүртэж, нүглээ уучлуулжээ. Нигүүлслийн эрин үед Есүс гэдэг нь Бурханы нэр байлаа. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн юм. Нигүүлслийн эрин үед Бурханыг Есүс гэж нэрлэж байв. Тэрээр Хуучин Гэрээнээс даван гарсан шинэ ажлын үе шатыг хийсэн бөгөөд цовдлолын хамтаар Түүний ажил дуусчээ. Энэ нь бүхэлдээ Түүний ажил байв. Тиймээс Хуулийн эрин үед Ехова гэдэг нь Бурханы нэр байсан ба Нигүүлслийн эрин үед Есүсийн нэр Бурханыг төлөөлсөн юм. Эцсийн өдрүүдэд Түүний нэр бол Төгс Хүчит Бурхан—хүнийг залж чиглүүлж, байлдан дагуулж, олж авч, эцэст нь эрин үеийг төгсгөхийн тулд Өөрийн хүч чадлыг ашигладаг Төгс Хүчит билээ. Эрин үе бүрд, Түүний ажлын үе шат болгонд Бурханы зан чанар илэрхий байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 42

“Бурхан бидэнтэй хамт” гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэлбэл энэ нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүс гэдэг нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Маш олон үг! Ийм хязгаарлагдмал үгсийн сан нь Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг ч дүрслэх чадваргүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөр олон хүн, өөрсдийнх нь доторх оргилсон сэтгэлийг илүү сайн дүрсэлж чадна гэж бодсон үгийг нэмсэн: Бурхан маш агуу! Бурхан маш ариун! Бурхан маш хайр татам! Өнөөдөр хүний иймэрхүү үг хэллэг оргилдоо хүрсэн атал хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй байдаг, учир нь Бурханы оршихуй маш элбэг арвин агаад хүний хэл тун хомсхон. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, тэгвэл Тэрээр тогтсон нэг нэртэй байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд цаг хугацааны ач холбогдол бүхий энэхүү тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм. Тэгсэн ч гэсэн сүнслэг туршлагатай агаад Бурханыг биечлэн харсан олон хүнд, энэхүү тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—аяа, үүнийг яах ч аргагүй—иймээс хүн Бурханыг ямар нэг нэрээр нэрлэхээ больж, Түүнийг зүгээр л “Бурхан” гэж дууддаг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн мөртөө бас зөрчилдөөнд автсан мэт байдаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг тул үүнийг ердөө дүрслэх аргагүй. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хүн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би түүнд “Бурхан бол Бурхан!” гэж хэлнэ. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Бурханы зан чанарын хамгийн шилдэг товч илэрхийлэл биш гэж үү? Ийм байтал та нар яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ? Ганц нэрийн төлөө яагаад тархиа гашилгаж, нойр, хоолоо умартана вэ? Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүний нэрс байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдэл дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо ч Бурханы нэрийн араас хөөцөлдсөөр байна уу? Чи Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно хэмээн хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэж байх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Түүнийг ямар ч нэрээр нэрлэсэн бай—үүнийг Тэр Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Өөрийн бүтээлийн нэг болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр боловч энэ нэр бол хүний нэгтгэн дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт нэг Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, маш ухаалаг, маш өргөмжит, тун гайхалтай, тун нууцлаг, үнэхээр төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, тэгээд өөр юу ч хэлж чадахгүй; мэддэг бүхэн чинь ийм жаахан байдаг. Тийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд Бурхан ажлаа хийж байгаа хэвээр хэдий ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 43

Есүс Өөрийн ажлыг хийхээр ирсэн нь Ариун Сүнсний зааварчилгааны дор явагдсан; Тэрээр Ариун Сүнсний хүссэн зүйлийг хийсэн бөгөөд энэ нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн дагуу, эсвэл Еховагийн ажлын дагуу байгаагүй. Хэдийгээр Есүсийн хийхээр ирсэн ажил нь Еховагийн хууль, эсвэл Еховагийн тушаалуудыг мөрдөх явдал биш байсан ч Тэдний эх сурвалж ав адилхан байсан юм. Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. Есүсийн хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг л төлөөлж чадсан бөгөөд Еховагийн хийсэн ажил зөвхөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг л төлөөлж байв. Ехова зөвхөн Израиль, Египетийн ард түмэн болон Израилийн гаднах бүх үндэстний хүмүүсийг л удирдан чиглүүлсэн юм. Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь, эрин үеийг залж чиглүүлэнгээ Есүсийн нэрээр ажилласан Бурханы ажил байлаа. Хэрвээ чи, Есүсийн ажил нь Еховагийнх дээр суурилсан, Тэр ямар ч шинэ ажил эхлүүлээгүй, Түүний хийсэн бүхэн Еховагийн үгийн дагуу, Еховагийн ажлын дагуу, Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хэлбэл Есүс махбод болсон Бурхан биш байх байв. Хэрвээ Тэр ийм маягаар ажлаа явуулсан бол Хуулийн эрин үеийн элч юм уу ажилчин байх байлаа. Хэрвээ чиний хэлдэг шиг байсан бол Есүс эрин үеийг эхлүүлж чадахгүй, өөр ямар ч ажил хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, Ариун Сүнс Өөрийн ажлыг үндсэндээ Еховагаар дамжуулан хийх ёстой ба Еховагаар дамжуулахгүй л бол Ариун Сүнс ямар ч шинэ ажил хийж чадахгүй байх байв. Хүн Есүсийн ажлыг ийм маягаар ойлгох нь буруу юм. Есүсийн хийсэн ажил Еховагийн үг болон Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хүн итгэдэг бол Есүс бие махбодтой болсон Бурхан байсан уу, эсвэл эш үзүүлэгчдийн нэг байсан уу? Энэ үзэл бодлоор бол Нигүүлслийн эрин үе гэж байхгүй ба Есүс бие махбодтой болсон Бурхан биш байх байв, учир нь Түүний хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг төлөөлж чадахгүй, харин Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг л төлөөлж чадах байлаа. Есүс шинэ ажил хийхээр ирж, шинэ эрин үеийг эхлүүлж, урьд нь Израильд хийгдсэн ажлаас халин гарч, Өөрийн ажлыг Еховагийн Израильд хийсэн ажлын дагуу явуулалгүй, Түүний хуучин дүрэм журамд баригдалгүй, ямар ч ёс заншлыг дагалгүй, харин Өөрийн хийх ёстой шинэ ажлыг хийсэн үед л шинэ эрин үе бий болох байсан юм. Эрин үеийг эхлүүлэхийн тулд Бурхан Өөрөө ирдэг ба эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан Өөрөө ирдэг. Хүн эрин үеийг эхлүүлэх болон эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Хэрвээ Есүс ирснийхээ дараа Еховагийн ажлыг төгсгөөгүй бол Тэр ердөө хүн байсан ба Бурханыг төлөөлөх чадваргүй байсан гэдгийг энэ нь нотлох байв. Есүс ирж, Еховагийн ажлыг дуусгаж, Еховагийн ажлыг үргэлжлүүлж, улмаар Өөрийнхөө ажлыг буюу шинэ ажлыг гүйцэтгэсэн учраас л энэ бол шинэ эрин үе байсан бөгөөд Есүс бол Бурхан Өөрөө байсан гэдгийг энэ нь нотолдог. Тэд ажлын илт өөр хоёр үе шатыг гүйцэтгэсэн. Нэг үе шат нь сүмд явагдсан ба нөгөө нь сүмийн гадна хийгджээ. Нэг үе шат нь хуулийн дагуу хүний амьдралыг удирдан хөтлөх, харин нөгөө нь нүглийн тахил өргөхийн төлөө байв. Ажлын энэ хоёр үе шат харваас өөр байсан; энэ нь шинэ эрин үеийг хуучнаас салгадаг бөгөөд тэдгээр нь хоёр өөр эрин үе юм гэж хэлэх нь туйлын зөв. Тэдний ажлын байршил өөр байсан, ажлынх нь агуулга өөр байсан, ажлынх нь зорилго өөр байсан юм. Иймээс тэдгээрийг хоёр эрин үед хувааж болно: Шинэ ба Хуучин Гэрээ буюу шинэ ба хуучин эрин үе. Есүс ирэхдээ сүм рүү очоогүй нь Еховагийн эрин үе төгссөнийг нотолдог. Сүм дэх Еховагийн ажил дууссан, дахин хийх хэрэггүй байсан учраас Тэр сүмд ороогүй бөгөөд үүнийг дахин хийх нь давтаж байгаа хэрэг болох байв. Сүмийг орхин явж, сүмийн гадна шинэ ажил эхлүүлж, шинэ замыг нээснээр л Тэр Бурханы ажлыг дээд цэгт нь аваачиж чадах байлаа. Хэрвээ Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд сүмээс гараагүй бол Бурханы ажил сүмийн суурин дээр зогсож, ямар ч шинэ өөрчлөлт гарахгүй байх байв. Иймээс Есүс ирэх үедээ сүмд ороогүй ба Өөрийн ажлыг сүмд хийгээгүй юм. Тэрээр ажлаа сүмийн гадна хийж, шавь нараа дагуулан Өөрийн ажлыг чөлөөтэй хийж эхэлсэн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхээр сүмээс явсан нь Бурханд шинэ төлөвлөгөө бий гэсэн утгатай байв. Түүний ажил сүмийн гадна явагдах ёстой байсан бөгөөд хэрэгжих байдлаараа хязгаарлагдахгүй шинэ ажил байх ёстой байлаа. Есүс ирмэгцээ Хуучин Гэрээний эрин үе дэх Еховагийн ажлыг төгсгөсөн юм. Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан ч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр нь өөр байсны адилаар ажлын агуулга өөр, эрин үе өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэр авдаг нь Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагш ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг харуулдаг. Түүх үргэлж урагшилж байгаа ба Бурханы ажил үргэлж урагшилж байгаа. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ, илүү агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 44

“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед иудей хүмүүсээс бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж бий болсон юм. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханаа дууддаг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр эргэн ирсэн”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 45

Аврагч эцсийн өдрүүдэд ирэхдээ мөн л Есүс гэгдэн, дахин Иудейд төрж, Иудейд ажлаа хийсэн бол, Би зөвхөн Израилийн ард түмнийг л бүтээж, Израилийн ард түмнийг л золин аварсан ба Харь үндэстнүүдтэй ямар ч хамаагүй гэдгийг энэ нь нотлох байсан. “Би бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэн” хэмээх Миний үгтэй энэ нь зөрчилдөх байсан бус уу? Би Иудейг орхисон бөгөөд Харь үндэстнүүдийн дунд ажлаа хийдэг, учир нь Би бол зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш, харин бүх бүтээлийн Бурхан билээ. Би Израилийн ард түмний Бурхан Ехова төдийгүй Харь үндэстнүүдийн дундах Өөрийн сонгосон бүх хүний Бүтээгч тул эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд гарч ирдэг. Би Израил, Египет, Ливаныг төдийгүй Израилын чанад дахь бүх Харь үндэстнийг бүтээсэн. Ийм учраас Би бол бүх бүтээлийн Эзэн билээ. Би Израилыг ердөө л ажлынхаа эхлэлийн цэг болгон ашиглаж, Иудей болон Галилыг золин аврах ажлынхаа түшиц газар болгон хэрэглэсэн, харин одоо бүхий л эрин үеийг төгсгөхдөө Харь үндэстнүүдийг суурин газраа болгон ашиглана. Би Израилд ажлын хоёр үе шатыг (Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үеийн ажлын хоёр үе шат) хийсэн бөгөөд Израилийн чанад дахь газар нутаг даяар бас ажлын хоёр үе шатыг (Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе) хэрэгжүүлсээр байна. Харь үндэстнүүдийн дунд Би байлдан дагуулах ажлыг хийж, эрин үеийг ийнхүү төгсгөнө. Хэрвээ хүн, эцсийн өдрүүдэд шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажил хийж эхэлсэн гэдгийг минь мэдэлгүй, Намайг дандаа Есүс Христ гэж дууддаг бол, мөн Аврагч Есүсийн ирэхийг үргэлж хэнхэглэн хүлээдэг бол тийм хүмүүсийг Би Надад итгэдэггүй хүмүүс гэж хэлнэ. Тэд бол Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд Надад итгэх итгэл нь хуурамч юм. Тийм хүмүүс Аврагч Есүсийн тэнгэрээс ирэхийг нүдээр үзэж чадах уу? Тэд Миний ирэхийг биш, харин иудейчүүдийн Хааны ирэхийг л хүлээдэг билээ. Ариун бус, хуучин энэ ертөнцийг бүрэн устгахыг минь тэд хүсэн мөрөөсдөггүй, харин өөрсдөө золин аврагдах гэсэндээ Есүсийн хоёр дахиа ирэхийг хүсэн хүлээдэг. Есүс энэхүү бузартсан, зөв шударга бус газраас бүх хүн төрөлхтнийг дахин нэг удаа золин аврахыг тэд хүлээдэг. Ийм хүмүүс эцсийн өдрүүд дэх Миний ажлыг гүйцэлдүүлэх хүмүүс болж яаж чадах юм бэ? Хүний хүсэл Миний хүслийг биелүүлж, Миний ажлыг хэрэгжүүлэх чадалгүй, учир нь хүн ердөө л Миний урьд нь хийсэн ажлыг биширч, нандигнадаг болохоос Намайг үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан Өөрөө гэдгийг огт мэддэггүй. Хүн Намайг Ехова, бас Есүс гэдгийг л мэддэг болохоос хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих эцсийн өдрүүдийн Нэгэн гэдгийг огт мэддэггүй. Хүний хүсэн хүлээдэг, мэддэг зүйл нь бүгд түүний үзлээс улбаатай бөгөөд энэ нь ердөө л тэдний хоёр нүдээрээ харж чадах зүйл байдаг. Тэр нь Миний хийдэг ажилтай нийцдэггүй, харин зөрчилддөг. Хэрвээ Миний ажил хүний санаагаар болдог байсан бол энэ хэзээ дуусах билээ? Хүн төрөлхтөн хэзээ амралтад орох юм бэ? Бас Би яаж долоо дахь өдөр Амралтын өдөрт орж чадах юм бэ? Би хүний санаа зорилгын дагуу бус, Өөрийнхөө төлөвлөгөө, зорилгын дагуу ажилладаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр эргэн ирсэн”-ээс эш татав

Өмнөх: Оршил

Дараах: Бурханы илрэлт ба ажил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих