Амийн оролт 1

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 374

Төгс Хүчит Бурхан, бүх зүйлийн Тэргүүн Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлээ захиран зарцуулдаг. Тэрээр орчлон ертөнц болон бүх зүйлийг захирдаг бөгөөд газар даяар бид бүгдийг залж чиглүүлж байна. Бид хором мөч бүрд Түүнтэй ойр байж, нэг ч хормыг алдалгүйгээр, бидний цаг үргэлж сурах хичээлийг тээн Түүний өмнө тайвнаар очих болно. Хүрээлэн буй орчноос авхуулаад хүмүүс, юмс, эд зүйлс хүртэл бүгд Түүний сэнтийн зөвшөөрөлтэй оршин байдаг. Ямар ч тохиолдолд зүрх сэтгэлдээ гомдол бүү төрүүл, эс тэгвээс Бурхан чамд нигүүлслээ хайрлахгүй. Өвчин зовлон тохиолдвоос энэ нь Бурханы хайр бөгөөд Түүний сайн санаа үүний ард байгаа нь мэдээж. Бие чинь багахан зовлон туулж болох ч Сатанаас ирэх санааг бүү өөгшүүл. Өвчин дундаа Бурханыг магтаж, магтаал дундаа Бурханыг таашаа. Өвчинтэй нүүр туулахдаа бүү хулчий, үргэлжлүүлэн эрж хайж, хэзээ ч бүү бууж өг, тэгвэл Бурхан Өөрийн гэрлийг чам дээр тусгах болно. Иовын итгэл ямар байсан бэ? Төгс Хүчит Бурхан бол бүхнийг чадагч эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Тиймээс ганц ч болов амьсгал үлдсэн байвал Бурхан чамайг үхүүлэхгүй.

Дахин амилсан Христийн амь бидний дотор бий. Бурханы өмнө бидний итгэл маргаангүй дутмаг. Бурхан бидний дотор жинхэнэ итгэл хайрлах болтугай. Бурханы үг үнэхээр сайхан! Бурханы үг бол хүчтэй эм юм! Энэ нь диаволууд болон Сатаныг шившиг болгодог! Бурханы үгийг ухаарах нь бидэнд дэмжлэг болдог. Түүний үг зүрх сэтгэлийг маань хурдан авардаг! Бурханы үг бүхнийг сарниулж, бүгдийг амар тайван болгодог. Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүн бүрэг, аймхай бодол тээдэг бол Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айсандаа хуурч буй хэрэг юм. Сатан өөрийн бодлыг бидэнд илгээхийн тулд боломжит бүх арга замыг сэдэж байгаа. Бид Бурханаас гэрлээрээ биднийг гэрэлтүүлэхийг гуйн хором мөч бүрд залбирч, дотроосоо Сатаны хорыг гадагшлуулахын тулд хором мөч бүрд Бурханд найдан, Бурханд хэрхэн ойртох талаар хором мөч бүрд сүнсэн дотроо хэрэгжүүлж, бүхий л оршихуйгаа Бурханаар ноёрхуулах учиртай.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “6-р бүлэг”-ээс

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 375

Хүмүүс асуудалтай тулгарах бүрдээ хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Тэд залбирах ёстой; залбирал эн тэргүүнд байдаг. Залбирал нь чамайг сүсэг бишрэлтэй, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болж эхэлсэн, Бурханыг эрж хайхаа мэддэг, зүрх сэтгэлдээ Түүнд орон зай гаргаж өгсөн, сүсэг бишрэлтэй Христэд итгэгч мөн гэдгийг харуулдаг. Олон ахмад итгэгч өдөр бүр тогтмол цагт өвдөг сөгдөн залбирдаг, заримдаа маш удаан залбирдаг болохоор буцаад босож чаддаггүй. Энэ нь зан үйл мөн эсэх, эсвэл тэд үүнээс ямар нэгэн зүйл олж авч чадах эсэхийг ярихаа больё; зүгээр л энэхүү настай ах эгч нар тун сүсэг бишрэлтэй, залуус та нараас хавьгүй дээр, илүү махруу байдаг л гэж хэлье. Асуудалтай тулгараад хамгийн түрүүнд хийх зүйл бол залбирах юм. Залбирал гэдэг нь зүгээр нэг сэтгэлгүйгээр чалчих явдал биш; тэглээ гээд ямар ч асуудлыг шийдэхгүй. Чи найм эсвэл арван удаа залбираад юу ч олж авахгүй байж болно, гэхдээ бүү шантар—чи залбирсаар байх ёстой. Ямар нэг зүйл тохиолдоход эхлээд залбир, эхлээд Бурханд хэл, Бурханы мэдэлд өг, Бурханаар туслуул, чамайг хөтөлж, чамд зам зааж өгөхийг Бурханд зөвшөөр. Чи Бурханыг нэгдүгээрт тавьсан, зүрх сэтгэлд чинь Бурхан байдгийг энэ нь нотолно. Асуудалтай тулгарах үедээ хамгийн түрүүнд хийдэг зүйл чинь эсэргүүцэж, уурлаж, хилэгнэх бол, юун түрүүнд сөрөг болдог бол, энэ нь зүрх сэтгэлд чинь Бурхан байдаггүйн илрэл юм. Бодит амьдрал дээр чамд ямар нэг зүйл тохиолдох болгонд чи залбирах ёстой. Хамгийн түрүүнд өвдөг сөгдөн, залбирах ёстой—энэ бол нэн чухал. Залбирал нь Бурханы өмнө Түүнд хандах хандлагыг чинь харуулдаг. Хэрвээ Бурхан зүрх сэтгэлд чинь байдаггүй байсан бол чи ингэхгүй. “Би залбирдаг ч Бурхан намайг гэгээрүүлдэггүй!” гэж зарим хүн хэлдэг. Тэгж хэлэх ёсгүй. Эхлээд залбирах сэдэл чинь зөв эсэхийг хар; хэрвээ чи үнэнийг үнэхээр эрж хайдаг, байнга Бурханд залбирдаг бол Тэр чамд ойлгуулахын тулд чамайг зарим зүйл дээр сайн гэгээрүүлж магадгүй—өөрөөр хэлбэл, Бурхан чамд ойлгуулна. Бурханы гэгээрэлгүйгээр чи өөрөө ойлгож чадахгүй байсан: Чамд авхаалж самбаа дутмаг, үүнийг ойлгох оюуны чадавх байхгүй бөгөөд хүний оюун ухаанаар үүнд хүрэхийн аргагүй. Ойлгох үед тэрхүү ойлголт чиний өөрийн оюун санаанаас төрөн гардаг гэж үү? Хэрвээ чамайг Ариун Сүнс гэгээрүүлээгүй бол Ариун Сүнсний ажлын утга учир юу болох, эсвэл Бурхан юу гэж хэлж байгааг чиний асуусан хэн ч мэдэхгүй; Бурхан Өөрөө чамд учрыг нь хэлэх үед л чи мэднэ. Иймээс чамд ямар нэг зүйл тохиолдох үед хамгийн түрүүнд хийх зүйл чинь залбирах юм. Залбирал нь эрж хайсан хандлагаар судалж шинжилж, бодол, санаа, хандлагаа илэрхийлэхийг шаарддаг—үүнийг агуулах ёстой. Зүгээр нэг хэлбэр төдий хийх нь ямар ч үр нөлөөгүй тул чамайг гэгээрүүлээгүй гэж Ариун Сүнсийг бүү буруутга. Миний олж мэдсэнээр зарим хүн Бурханд итгэх итгэлээ үргэлжлүүлсээр байдаг ч зөвхөн аман дээрээ л Бурханыг гэдэг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, тэд Сүнсний ажлыг үгүйсгэж, залбирлыг ч бас үгүйсгэдэг; тэд гагцхүү Бурханы үгийг уншихаас өөрийг хийдэггүй. Үүнийг Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болох уу? Итгэлээс нь Бурхан бүрмөсөн алга болох хүртэл тэд үргэлжлүүлэн итгэсээр л байдаг. Ихэвчлэн ерөнхий ажил хэрэг зохицуулдаг, өөрсдийгөө маш завгүй, бүхий л хичээл зүтгэлийнхээ төлөө юу ч авдаггүй гэж боддог хүмүүс ялангуяа байдаг. Энэ бол хүмүүс Бурханд итгэхдээ зөв замаар алхахгүй байгаагийн нэг жишээ юм. Зөв замаар явах нь хэцүү ажил бус уу? Тэд ихээхэн сургаал ойлгосныхоо дараа ч гэсэн энэ замаар явж чаддаггүй бөгөөд уруудах замыг сонгох талтай байдаг. Иймээс ямар нэгэн зүйл тохиолдох үед та нар залбирч, эрж хайхад илүү их цаг зарцуулах ёстой—энэ бол та нарын хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Бурханы хүсэл болоод Ариун Сүнсний санаа зорилгыг хэрхэн эрж хайхаа сурах нь гол түлхүүр юм. Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс ингэж туулж, хэрэгжүүлэх чадваргүй бол юу ч олж авахгүй, итгэл нь талаар болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Чи бүх зүйлийг үнэний өнцгөөс харах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 376

Хүн хэр их үнэнийг ойлгодог ч бай, хэчнээн олон үүрэг биелүүлсэн ч бай, тэдгээр үүргийг биелүүлж байхдаа хэдий их зүйл туулсан ч бай, биеийн хэмжээ нь хэчнээн том ч бай, жижиг ч бай, эсвэл ямар орчинд байгаа ч бай, хийдэг бүхэндээ заавал Бурханд хандаж, Түүнд найдах ёстой. Энэ бол хамгийн агуу мэргэн ухаан юм. Би яагаад үүнийг хамгийн агуу мэргэн ухаан гэдэг вэ? Хүн олон үнэнийг ойлгож авлаа ч гэсэн Бурханд найддаггүй бол болно гэж үү? Зарим хүн Бурханд жаахан удаан итгэснийхээ дараа зарим үнэнийг ойлгож авч, цөөн хэдэн шалгалт туулсан. Тэд бага зэрэг бодит туршлагатай болсон байж болох ч Бурханд хэрхэн найдахаа мэддэггүй, хэрхэн Бурханд хандаж, Бурханд найдахаа ч ойлгодоггүй. Ийм хүмүүс мэргэн ухаантай юу? Тэд хамгийн мунхаг хүмүүс бөгөөд өөрсдийгөө ухаалаг гэж бодогсод юм; тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй. “Би олон үнэнийг ойлгож, үнэн-бодит байдлыг эзэмшдэг. Аливааг зүгээр л зарчимч байдлаар хийхэд болно. Би Бурханд үнэнч, бас Бурханд яаж ойр дотно болохыг мэднэ. Үнэнд найддаг маань хангалттай биш үү?” гэж зарим хүн хэлдэг. Хоосон сургаалын үүднээс яривал “үнэнд найдах” нь зүгээр. Гэвч олон удаа, олон нөхцөл байдалд хүмүүс үнэн гэж юу болох, үнэн-зарчим гэж юу болохыг мэддэггүй. Бодит туршлагатай бүх хүн үүнийг мэднэ. Жишээлбэл, чи зарим асуудалтай тулгарах үедээ тухайн асуудалтай холбоотой үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх, эсвэл хэрхэн ашиглах ёстойг мэдэхгүй байж магадгүй. Ийм үед чи яах ёстой вэ? Чи хэчнээн их бодит туршлагатай ч бай, бүх зүйлд үнэнийг эзэмшсэн байж чадахгүй. Бурханд хэчнээн олон жил итгэж, хэдий олон зүйл туулж, хэр их засалт, харьцалт, сахилгажуулалт туулсан ч гэсэн үнэний эх сурвалж нь чи мөн үү? “Үг нь махбодоор илэрсэн гэх номын тэдгээр алдартай айлдвар болон хэсгийг би цээжээр мэднэ; Би Бурханд найдаж, Бурханд хандах шаардлагагүй. Цаг нь ирэхэд Бурханы тэдгээр үгэнд найдахад л болно” гэж зарим хүн хэлдэг. Чиний цээжилсэн үг үхширмэл, харин тулгардаг орчин, байгаа байдал чинь хөдөлгөөнтэй байдаг. Яг таг үгийг ухаарч, олон сүнслэг хоосон сургаалын талаар ярих нь үнэнийг ойлгохтой дүйцдэггүй, нөхцөл байдал болгонд Бурханы хүслийг бүрэн ухаж ойлгохтой бүр ч тэнцдэггүй. Иймд эндээс сурах маш чухал нэг хичээл бий: Энэ бол, хүмүүс бүх зүйл дээр Бурханд хандах хэрэгтэй бөгөөд ингэснээр л тэд Бурханд найддаг болж чадна. Бурханд найдсанаар л тэд дагах замтай болно. Эс тэгвэл чи ямар нэг зүйлийг зөв зүйтэй, үнэн-зарчимд нийцтэйгээр хийж чадах ч Бурханд найддаггүй бол үйлдэл чинь ердөө л хүний үйл хэрэг байх бөгөөд Бурханыг хангалуун болгох албагүй. Хүмүүс үнэнийг маш өнгөцхөн ойлгодог тул янз бүрийн нөхцөл байдалтай тулгарах үедээ нэг төрлийн үнэнийг хэрэглэснээр дүрэм журмыг дагаж, бичиг үсэг, хоосон сургаалтай гөжүүдлэн зууралдах магадлалтай. Тэд олон асуудлыг ерөнхийдөө үнэн-зарчимд нийцэлтэйгээр гүйцэтгэж болох ч Бурханы удирдамжийг үүнээс харах боломжгүй, Ариун Сүнсний ажлыг ч харах боломжгүй. Энд нэг ноцтой асуудал байгаа нь хүмүүс өөрсдийн туршлага, ойлгосон дүрэм журам, хүний тодорхой нэг төсөөлөл дээр тулгуурлаж олон зүйлийг хийдэг явдал юм. Бурханд хандаж, Түүнд залбирснаар Бурханы хүслийг тодорхой ойлгон, дараа нь Түүний ажил, удирдамжид найдсанаар гарч ирдэг хамгийн сайн үр дүнд тэд арай гэж хүрч чаддаг. Энэ шалтгааны улмаас бүх зүйл дээр Бурханд хандаж, Түүнд найдах нь хамгийн агуу мэргэн ухаан юм гэж Би хэлдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Итгэгчид эхлээд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 377

Үнэн бол Бурханы Өөрийн амь юм; энэ нь Түүний зан чанар, Түүний мөн чанар, Түүний доторх бүхнийг төлөөлдөг. Хэрвээ чи, бага зэрэг туршлагатай байна гэдэг нь үнэнийг эзэмшинэ гэсэн үг гэж хэлдэг бол Бурханы зан чанарыг төлөөлж чадах уу? Чи үнэний тодорхой тал юм уу хэсгийн талаар жаахан туршлага, эсвэл гэрэлтэй байж болох боловч үүгээрээ бусдыг үүрд хангаж чадахгүй, иймээс олж авсан энэ гэрэл чинь үнэн биш; энэ ердөө хүмүүсийн хүрч чадах тодорхой түвшин юм. Энэ нь зүгээр л хүнд байх ёстой зүй зохистой туршлага, зүй зохистой ойлголт: үнэний талаарх бодитой туршлага болон мэдлэг юм. Туршлагад үндэслэсэн энэхүү гэрэл, гэгээрэл болон ойлголт нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй; бүх хүн энэ үнэнийг бүрэн туулаад, туршлагаар олсон энэ ойлголтоо бүгдийг нь нийлүүлсэн ч гэсэн тэр ганц үнэний орыг эзэлж бас л чадахгүй. Урьд нь хэлж байсанчлан, “Үүнийг Би хүний ертөнцийн зарчмаар нэгтгэн дүгнэе: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй.” Энэ бол үнэний үг; амьдралын жинхэнэ мөн чанар юм. Энэ нь хамгийн гүн гүнзгий зүйл; Бурханы Өөрийн илэрхийлэл юм. Чи үүнийг туулсаар байж болох бөгөөд гурван жилийн турш туулах юм бол өнгөц ойлголттой болно; долоо юм уу найман жил туулах юм бол бүр ч их ойлголт олж авах ч ойлголт чинь үнэний тэр нэг үгийг орлож хэзээ ч чадахгүй. Өөр хүн үүнийг хоёр жилийн турш туулсныхаа дараа жаахан ойлголттой болж магадгүй бөгөөд арван жил туулаад арай илүү гүн гүнзгий ойлголттой болж, насан туршдаа туулсныхаа дараа улам илүү ойлголттой болж магад—гэхдээ та хоёр олж авсан ойлголтоо нэгтгэсэн ч гэсэн—хэчнээн их ойлголт, хэдий их туршлага, хэр их ухаарал, хэдий их гэрэл, хэчнээн их үлгэр жишээтэй боллоо ч гэсэн—энэ бүхэн чинь үнэний тэр нэг үгийг орлож бас л чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүний амь үргэлж хүний л амь байх бөгөөд ойлголт чинь үнэнтэй, Бурханы санаа зорилготой, Бурханы шаардлагатай хэчнээн их нийцэж байх нь хамаагүй, үнэнийг орлож хэзээ ч чадахгүй гэж хэлж байна. Хүмүүс үнэнийг олж авсан гэж хэлэх нь тэдэнд зарим нэг бодит байдал байдаг, үнэний талаарх бага зэрэг ойлголт байдаг, Бурханы үгийн зарим бодит оролт байдаг, Бурханы үгийн талаарх зарим бодит туршлага байдаг, мөн тэд Бурханд итгэх итгэлдээ зөв зам дээр байдаг гэсэн утгатай. Бурханы цорын ганц үг л хүн насан туршдаа туулахад хангалттай байдаг; хүмүүс хэдэн насныхаа амьдралаар, эсвэл хэдэн мянган жилийн турш туулсан ч гэсэн ганц үнэнийг бүхэлд нь, нэгд нэггүй туулж мөн л чадахгүй. Хэрэв хүмүүс хэдхэн өнгөц үгс ойлгох төдий болсон атлаа үнэнийг олж авсан гэцгээж байвал энэ нь тэр чигээрээ, туйлын утгагүй үг болох бус уу? …

Хүмүүс үнэнийг ойлгож, үүнийг амиа болгон амьдрах үед энэ нь ямар амийг хэлдэг вэ? Энэ нь, амьдралаа Бурханы үгэнд үндэслэх тэдний чадварыг хэлдэг; энэ нь, тэд Бурханы үгийн талаар бодит мэдлэгтэй, үнэний талаар жинхэнэ ойлголттой гэсэн үг юм. Хүмүүс дотроо ийм шинэ амьтай болох үедээ Бурханы үг-үнэнд суурилан амьдарч, үнэний хүрээнд амьдарч байдаг. Хүмүүсийн амь үнэнийг мэдэж авч, туулахад төвлөрдөг бөгөөд үүнийг суурь болгоод тэрхүү цар хүрээнээс давахгүй байхад төвлөрдөг; үнэн-амийг олж авах тухай ярих үед энэ амийг хэлж байгаа юм. Үнэнийг амиа болгон амьдрах гэдэг нь үнэний амь чиний дотор байгаа хэрэг биш, мөн чи үнэнийг амиа болгон эзэмшиж, чи үнэн болж, дотоод амь чинь үнэний амь болсон ч юм биш; чи бол үнэн-амь мөн гэж хэлж бүр ч болохгүй. Эцсийн эцэст чиний амь хүний амь хэвээр байгаа. Зүгээр л хүн Бурханы үгээр амьдарч, үнэний мэдлэгийг эзэмшиж, үүнийг гүн гүнзгий түвшинд ойлгож чадна; энэ ойлголтыг чамаас булаан авч болохгүй. Чи эдгээр зүйлийг бүрэн дүүрэн туулж, ойлгон, тэдгээр нь маш сайн, эрхэм нандин гэдгийг мэдэрч, тэдгээрийг амьдралынхаа үндэс хэмээн хүлээн авч эхэлдэг; түүнчлэн чи эдгээр зүйлд найдан амьдардаг ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй: Тэгвэл энэ нь чиний амь юм. Өөрөөр хэлбэл, чиний амь үнэний талаарх ойлголт, туршлага, ухаарал гэх эдгээр зүйлийг л агуулдаг ба чи юу ч хийлээ гэсэн амьдралаа эдгээрт үндэслэж, энэ цар хүрээнээс хэтрэхгүй, эсвэл эдгээр хил хязгаарыг давахгүй; чамд байх амь чухамдаа энэ юм. Бурханы ажлын эцсийн зорилго бол хүмүүсийг ийм амьтай байлгах явдал билээ. Хүмүүс үнэнийг хэчнээн сайн ойлгодог байсан ч гэсэн, тэдний мөн чанар хүн төрөлхтний мөн чанар хэвээр байх бөгөөд Бурханы мөн чанартай харьцуулахын аргагүй билээ. Учир нь хүмүүсийн үнэний туршлага эцэс төгсгөлгүй байдаг бөгөөд тэд үнэнийг бүрэн дүүрэн амьдран харуулах боломжгүй. Хүмүүс өөрсдийн олж авч чадах туйлын хязгаарлагдмал өчүүхэн үнэнийг л амьдран харуулж чадна. Тэгвэл тэд яаж Бурхан болж чадах юм бэ?… Чи Бурханы үгийн талаар бага зэрэг туршлагатай бөгөөд үнэний талаарх ойлголтынхоо дагуу амьдарч байгаа бол Бурханы үг чиний амь болдог. Гэхдээ чи үнэн бол чиний амь, эсвэл чиний илэрхийлж буй зүйл үнэн гэж хэлж бас л болохгүй; хэрэв чи ийм санаа бодолтой бол эндүүрч байна. Хэрвээ чи үнэний нэг талын тухайд зарим нэг туршлагатай бол энэ нь өөрөө үнэнийг төлөөлж чадах уу? Яавч чадахгүй. Тэвэл чи үнэнийг нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи үнэнээс Бурханы зан чанар, мөн чанарыг олж мэдэж чадах уу? Чадахгүй. Хүн бүр үнэний нэг тал болон цар хүрээний талаар л туршлагатай байдаг. Үүнийг өөрийнхөө хязгаарлагдмал цар хүрээн дотроос туулснаар чи үнэний бүх талд хүрч чадахгүй. Хүмүүс үнэний анхдагч утгыг амьдран харуулж чадах уу? Чиний өчүүхэн төдий туршлага хэр хэмжээтэй вэ? Далайн эрэг дээрх ганц элсэн ширхэг; далай дахь ганц дусал устай адил. Тиймээс туршлагаараа олж авсан мэдлэг, мэдрэмж чинь хэчнээн эрхэм нандин байсан ч хамаагүй, үнэн гэж тооцож бас л болохгүй. Үнэний эх сурвалж, үнэний утга учир маш өргөн цар хүрээг хамардаг. Юу ч үүнтэй зөрчилдөж чадахгүй. “Миний туршлагын мэдлэг хэзээ ч зөрчилдөхгүй юу?” гэж зарим хүн хэлдэг. Мэдээж үгүй. Бурханы үгийг туулсан туршлагаас чинь гарсан жинхэнэ ойлголт үнэнтэй нийцдэг—энэ хэрхэн зөрчилдөж болох билээ? Ямар ч орчинд үнэн чиний амь байж чадна. Чамд зам өгч, чамайг амьд үлдээж чадна. Хүмүүст байдаг зүйл, хүмүүсийн олж авсан гэрэл нь зөвхөн өөрсдөд нь, эсвэл тодорхой цар хүрээн доторх зарим хүнд зохимжтой байдаг боловч өөр цар хүрээн дотор зохимжгүй байх болно. Хүний туршлага хэчнээн гүн гүнзгий байх нь хамаагүй маш хязгаарлагдмал бөгөөд тэдний туршлага хэзээ ч үнэний цар хүрээнд хүрэхгүй. Хүний гэрэл, хүний ойлголтыг хэзээ ч үнэнтэй харьцуулж болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 378

Үнэнийг хэрэгжүүлж, ойлгохыг хүсвэл эн түрүүнд өөрт тулгарсан бэрхшээл, эргэн тойронд чинь болдог зүйлсийн мөн чанарыг ойлгож, эдгээр хэрэг явдалд ямар асуудал байгааг, тэдгээр нь үнэний ямар талд хамаатайг ойлгох ёстой. Чи эдгээр зүйлийг эрж хайх ёстой ба дараа нь бодит бэрхшээлдээ үндэслэн үнэнийг эрж хайх ёстой. Тийм маягаар чи аажмаар туршлагатай болж, өөрт чинь тохиолддог бүх зүйлээс Бурханы гарыг харж, мөн Түүний хийхийг хүсдэг зүйл, чамд гаргахыг хүсдэг үр дүнг харж чадна. Чи өөрт тохиолддог юуг ч Бурханд итгэх итгэл болон үнэнтэй холбоотой гэж хэзээ ч бодолгүй, “Би үүнийг зохицуулдаг өөрийн гэсэн аргатай; надад үнэн болон Бурханы үг хэрэггүй. Цуглаанд оролцох, Бурханы үгийг унших юм уу үүргээ гүйцэтгэх үедээ би үнэн болон Бурханы үгтэй өөрийгөө харьцуулан шалгана” гэж өөртөө хэлдэг байж магадгүй. Гэр бүл, ажил, гэрлэлт, ирээдүйтэй чинь холбоотой, амьдралд чинь тохиолддог өдөр тутмын зүйлс, энэ мэт янз бүрийн зүйл үнэнтэй ямар ч холбоогүй гэж бодон, эдгээрийг хүний арга барил ашиглан шийдвэрлэдэг бол, хэрэв ийм маягаар туулдаг бол чи үнэнийг хэзээ ч олж авахгүй; Бурхан чамд яг юу хийхийг хүсдэгийг, эсвэл Бурханы хүрэхээр хүсдэг үр дүн юу болохыг чи хэзээ ч ойлгохгүй. Үнэнийг эрэлхийлэх нь урт удаан үйл явц юм. Үүнд энгийн тал ч бий, ээдрээтэй тал ч бий. Энгийнээр хэлбэл, бид эргэн тойрондоо болдог бүх зүйлээс үнэнийг эрж хайн, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах учиртай; ингэж эхэлмэгц чи Бурханд итгэх итгэлдээ хэчнээн их үнэнийг олж авч, эрэлхийлэх ёстойгоо улам бүр харж, үнэн бол маш бодитой бөгөөд үнэн бол амь гэдгийг харах болно. Бурханд үйлчилдэг хүмүүс болон чуулганы удирдагчид л бүх зүйлийг үнэний дагуу хийх шаардлагатай болохоос ердийн дагалдагчид тэгэх шаардлагагүй гэдэг нь худал юм; хэрэв тийм байсан бол Бурханы илэрхийлсэн үг тийм ч их ач холбогдолгүй байх сан. Та нарт одоо үнэнийг эрэлхийлэх зам байгаа юу? Үнэнийг эрэлхийлэхэд хамгийн эхлээд анхаарлаа хандуулах ёстой зүйл юу вэ? Юун түрүүнд чи Бурханы үгийг идэж ууж, нөхөрлөл сонсоход илүү их цаг зарцуулах ёстой. Асуудалтай тулгарах үедээ залбирч, илүү их эрж хай. Илүү их үнэнээр зэвсэглэж, амийн оролтод хүрч, биеийн хэмжээтэй болсон үедээ та нар бодит зүйл хийж, бага зэрэг ажил хариуцаж чадах бөгөөд улмаар зарим шалгалт, сорилтыг туулах чадвартай болно. Тэр үед та нар зарим үнэнийг үнэхээр ойлгож, олж авснаа мэдэрч, Бурханы хэлсэн үг хүмүүст хэрэгтэй, мөн тэдний олж авах учиртай зүйл бөгөөд энэ нь л хүмүүст амь өгч чадах ертөнц дээрх цорын ганц үнэн гэдгийг мэдэрнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 379

Өмнө нь олон хүн ингэж хэлж байсан: “Би бүх үнэнийг ойлгодог, гэхдээ зүгээр л хэрэгжүүлж чаддаггүй.” Энэхүү өгүүлбэр үндсэн асуудлыг ил болгодог бөгөөд энэ нь бас хүмүүсийн уг чанарт байдаг асуудал юм. Хэрвээ хэн нэгний уг чанар үнэнийг жигшдэг бол хэзээ ч үнэнийг хэрэгжүүлэхгүй. Үнэнийг жигшдэг хүмүүс Бурханд итгэхдээ хэрээс хэтэрсэн хүсэл өвөрлөх нь лавтай; тэд юу ч хийлээ гэсэн, өөрсдийнх нь санаа зорилго үргэлж байж байдаг. Жишээлбэл, хавчлага амссан, гэртээ харьж чадахгүй зарим хүн: “Би одоо харьж чадахгүй. Гэхдээ нэг л өдөр Бурхан надад илүү сайхан гэр орон өгнө. Тэр намайг дэмий зовоохгүй” хэмээн хүсэмжилдэг. Аль эсвэл тэд: “Намайг хаана ч амьдарлаа гэсэн Бурхан надад идэх хоол өгнө. Бурхан намайг мухардал руу хөтлөхгүй. Хэрвээ тэгэх юм бол Бурхан буруу юм хийсэн хэрэг болно” гэж боддог. Хүмүүсийн дотор ийм бодол байдаг бус уу? “Би өөрөөсөө маш ихийг Бурханы төлөө зарлагаддаг юм чинь Бурхан намайг эрх баригчдын гарт оруулах ёсгүй. Би их зүйлээс татгалзсан, бас үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг учраас Бурхан намайг ерөөх нь зүйн хэрэг; бид Бурханы ирэх өдрийг тэсэн ядан хүлээж байгаа тул Бурханы өдөр удахгүй ирэх ёстой, Тэр бидний хүслийг биелүүлэх ёстой” гэж боддог зарим хүн бий. Хүмүүс дотроо үргэлж хэрээс хэтэрсэн шаардлага Бурханд тавьж байдаг бөгөөд бид үүнийг хийсэн юм чинь Бурхан энэ, энийг хийх нь зүйн хэрэг; бид зарим нэг амжилт гаргасан тул Бурхан бидэнд тодорхой хэмжээний шагнал олгож, тодорхой хэмжээний ерөөл гэх мэт зүйл өгөх ёстой гэж тэд боддог. Бас бусад хүн гэр бүлээ орхин явж, тайван байдлаар Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж байгааг хараад сэтгэлээр унаж, “Бусад хүн гэр орноосоо аль эрт явчихсан. Тэд яаж үүнийг давж гарч чадав аа? Би яагаад үүнийг даван туулж чадахгүй байна вэ? Би яагаад гэр бүл, үр хүүхдээ зөнд нь орхиж ер чаддаггүй юм бэ? Бурхан яагаад надад биш, тэдэнд сайн ханддаг юм бэ? Ариун Сүнс яагаад надад нигүүлсэл хайрладаггүй юм бэ? Яагаад Бурхан надтай хамт байдаггүй юм бэ?” гэж боддог. Энэ ямар байдал вэ? Хүмүүс маш бодлогогүй. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй; харин ч Бурханы талаар гомдоллодог. Тэдэнд субьектив хүчин чармайлт огт байдаггүй, субьектив байдлаар биелүүлэх ёстой зүйл ч байдаггүй. Тэд субьектив байдлаар хийх ёстой сонголт болон алхах ёстой замаасаа татгалзчихсан. Бурхан энийг, тэрийг хий гэж тэд үргэлж шаарддаг, өөрсдөд нь сохроор сайн хандаж, өөрсдийг нь сохроор нигүүлсэж, залж чиглүүлж, зугаацуулахыг Бурханаас хүсдэг. “Би гэрээ орхин явж, ийм ихийг орхисон, үүргээ гүйцэтгэдэг, бас маш их зовсон. Тиймээс Бурхан намайг нигүүлсэж, гэрээ санахгүй болгож, гэр бүлийнхнээ орхиж явах шийдвэрийг надад өгч, намайг хүчтэй болгох ёстой. Би яагаад ийм сул дорой байна вэ? Яагаад бусад хүн ийм хүчтэй байна вэ? Бурхан намайг хүчтэй болгох ёстой” гэж тэд боддог. “Бусад хүн гэртээ харьж болдог; гэтэл би яагаад хавчигдаж, гэртээ харьж чадахгүй байгаа юм бэ? Бурхан надад ямар ч нигүүлсэл үзүүлэхгүй юм” гэдэг. Энэ хүмүүсийн хэлдэг зүйл огт үндэслэлгүй, ямар нэг үнэн бүр ч байхгүй. Хүмүүсийн гомдол яаж бий болдог вэ? Тэдгээр нь хүний дотроос илчлэгддэг зүйл бөгөөд хүний уг чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Хүн дотроо байгаа эдгээр зүйлийг хаяхгүй бол биеийн хэмжээ чинь хэчнээн том байх, хэр их үнэнийг ойлгодог чинь хамаагүй, тууштай үлдэж чадна гэсэн итгэл чамд хэзээ ч төрөхгүй. Чи Бурханыг доромжилж, Түүнээс урваж, хэдийд ч, хаана ч үнэн замыг орхихоос сийхгүй. Энэ бол тун амархан тохиолдож болох зүйл билээ. Та нар одоо тодорхой харж байна уу? Хүмүүс уг чанарынхаа хэдийд ч илчилж чадах зүйлийг ойлгож, хянах ёстой; тэд энэ асуудалд ухамсартайгаар хандах ёстой. Үнэний талаар харьцангуй сайн ойлголттой хүмүүс заримдаа үүнийг бага зэрэг ухамсарладаг. Тэд асуудал олж илрүүлэх үедээ гүн гүнзгий эргэцүүлж, өөрийгөө шинжиж чаддаг. Гэхдээ заримдаа тэд асуудлыг мэддэггүй тул хийж чадах зүйл байдаггүй. Тэд Бурхан тэдэнд ил болгож өгөхийг эсвэл бодит үнэнийг илчлэхийг л хүлээж чадна. Заримдаа бодлогогүй хүмүүс эдгээр зүйлийг мэддэг боловч биеэ нөөж, “Бүх хүн л ийм байдаг болохоор энэ юу ч биш. Бурхан намайг уучилна; Тэр үүнийг санах ч үгүй. Энэ бол хэвийн зүйл” гэдэг. Хүмүүсийн сонгох ёстой зүйл, хийх ёстой зүйлийг тэд хийдэг ч үгүй, биелүүлдэг ч үгүй. Тэд бүгд мунгинуу, маш хойрго бөгөөд тун хараат, тэр ч бүү хэл цадиггүй бодолд автдаг. “Хэрвээ Бурхан биднийг нэг өдөр бүрэн дүүрэн өөрчилбөл бид хойрго байхаа болино. Тэгээд бид зохих ёсоор урагш алхаж чадна. Бурхан бидний талаар тийм ч их санаа зовох шаардлагагүй болно.” Чи одоо тодорхой харж байх ёстой. Алхах гэж буй замынхаа талаар өөрийн сонголтыг хийх ёстой; хүн бүрийн хийх сонголт нэн чухал. Чи үүнийг илрүүлж чадна, тэгвэл биеэ барьж тэвчих тухайд чи хэр хүчтэй вэ? Өөрийгөө хаях тухайд чи хэр хүчтэй вэ? Энэ бол үнэнийг хэрэгжүүлэхийн урьдач нөхцөл, гол элемент юм. Чи асуудалтай тулгарах бүрдээ, хэрвээ энэ нь үнэнд нийцүүлэн хэрхэн хийхээ мэддэг нөхцөл байдал байвал, чи ямар сонголт хийх ёстой, юуг хэрэгжүүлэх ёстойгоо тодорхой мэдэж байгаа үедээ л яахаа мэдэх болно. Хэрвээ чи өөрийн чинь байдалд юу нь зөв, юу нь бурууг олж илрүүлж чаддаг ч энэ талаар бүрэн сайн мэдэхгүй, зүгээр л мунгинуу байдлаараа үргэлжлүүлдэг бол хэзээ ч ямар нэгэн ахиц гаргах буюу амжилт олохгүй. Хэрвээ чи амийн оролтод нухацтай хандахгүй бол өөрийгөө л хойш татаж байгаа хэрэг бөгөөд энэ нь үнэнийг хайрладаггүй гэдгийг чинь л нотолж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн байдлыг ойлгосноор л зөв замд орж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 380

Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс аливааг хийхдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байгаа юу? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэн-бодит байдлыг эзэмшсэн хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн билээ. Хэрэв чи үргэлж махан биеийн дагуу амьдарч, аминчхан хүслээ байнга хангаж байдаг бол ийм хүмүүст үнэн-бодит байдал байдаггүй. Энэ бол Бурханыг шившиглэдэг хүний тэмдэг билээ. “Би юу ч хийгээгүй шүү дээ; Бурханыг би яаж шившиглэсэн юм бэ?” гэж чи хэлдэг. Чи бодол санаа, зорилго, мөн үйлдлийнхээ цаад зорилго, зорилт, сэдэл, хийсэн үйлийнхээ үр дагавар гээд бүх талаар Сатаныг хангалуун болгож, түүний тоглоом тохуу болж, түүнд сул талаа атгуулж байна. Чамд Христэд итгэгчийн хувиар эзэмших ёстой гэрчлэл огтхон ч алга. Чи бүх зүйл дээр Бурханы нэрийг хугалдаг бөгөөд жинхэнэ гэрчлэлгүй байдаг. Бурхан хийсэн зүйлийг чинь санах уу? Эцэстээ Бурхан чиний үйлдэл, гүйцэтгэсэн үүргийн талаар ямар дүгнэлт хийх вэ? Үүнээс чинь ямар нэг зүйл, ямар нэг үг гарахгүй гэж үү? Библид, Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг, “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ.” Эзэн Есүс яагаад ингэж хэлсэн бэ? Эзэний нэрээр өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөж, Эзэний нэрээр номлохоор явдаг хүмүүс яагаад мууг үйлдэгчид болсон юм бэ? Энэ мууг үйлдэгчид хэн бэ? Тэд Бурханд итгэдэггүй хүмүүс үү? Тэд бүгд Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Мөн Бурханы төлөө аливааг орхин, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, үүргээ биелүүлдэг. Гэвч тэд үүргээ биелүүлэхдээ үнэнч байдал, гэрчлэлгүй байдаг тул энэ нь мууг үйлдэж байгаа явдал болжээ. Иймээс Эзэн Есүс “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлсэн юм.

Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч эргэлзээгүй мөн юм. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш, харин өөрийнхөө төлөө үйлдэж байна. “Өөрийнхөө төлөө” гэдгийн утга нь юу вэ? Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл.” гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Чи шагнуулахгүй; Бурхан чамайг санахгүй. Ингэх нь бүхэлдээ хий дэмий хэрэг бус уу? Та нар дор бүрнээ үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэчнээн гүн гүнзгий ойлгодог ч бай хамаагүй, үнэний бодит байдал руу орохыг хүсвэл хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь, хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр болон байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь чиний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы Өөрийнх нь ашиг сонирхол, ажлыг бодолцон, эдгээрийг эн тэргүүнд харгалзан үзэх ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, зарим нэг буулт хийх үед энэ нь арай амархан болдгийг та нар мэдрэхгүй байна уу? Удаан хугацаанд үүнийг хийх юм бол чи Бурханыг хангалуун байлгах нь хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Үүнээс гадна, хэрвээ чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чадвал хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 381

Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлдээ биеэ авч явах байдалд онцгой анхаарал хандуулдаг, үүний үр дүнд биеэ авч явах байдалд нь тодорхой өөрчлөлт гардаг. Бурханд итгэж эхэлснийхээ дараа тэд бусадтай тэмцэлдэхээ больж, хүмүүсийг доромжилж, тэдэнтэй зодоон хийхээ больж, тамхи татаж, архи уухаа больж, хадаас ч бай, эсвэл банз мод ч бай, нийтийн ямар ч өмчийг хулгайлахаа больдог—тэд хохирол амсаж, эсвэл хэлмэгдэх бүрдээ шүүхэд очихгүй байх хэмжээнд ч очдог. Тэдний биеэ авч явах байдалд үнэхээр зарим нэг өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Учир нь, Бурханд итгэснийхээ дараа үнэн замыг хүлээн авах нь хүмүүст тун сайхан санагддаг, тэд бас Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас нэн урам зоригтой байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй, эсвэл туулж чадахгүй юу ч байдаггүй. Гэсэн хэдий ч гурав, тав, арав, эсвэл гучин жил итгэсний дараа тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй учраас эцэст нь тэд хуучин байдалдаа буцан орж, биеэ тоосон, ихэмсэг зан нь улам илэрхий болж, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, мөн чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийдэг бөгөөд байр суурь, зугаа цэнгэлд дурлаж, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог. Ялангуяа, удирдагчаар ажилладаг ихэнх хүн бусдад хаягддаг. Эдгээр баримт юуг нотолдог вэ? Биеэ авч явах байдлын өөрчлөлт төдий нь тогтворгүй; хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл түр зуурын сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан байдаг. Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү” юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийж чаддаггүй. Хүний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг; аяндаа илчлэгддэг зүйл л амь болон хүний уг чанарыг төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь хүнийг биеэ сайн авч явах байдлаар гоёхын төлөө байдаггүй—Бурханы ажлын зорилго нь хүмүүсийн зан чанарыг өөрчилж, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүнд хандах Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд зан чанарыг нь өөрчлөхийн төлөө байдаг, ингэснээр хүн Бурханд туйлын дуулгавартай, үнэнч болж, Бурханыг хэвийн шүтэн мөргөдөг болох юм. Энэ бол Бурханы ажлын зорилго билээ. Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай эн тэнцэхгүй. Зан авирын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог; тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, Ариун Сүнснээс ирсэн удирдамжид бүр ч тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй, Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь түр зуурын хуурамч байдал; урам зоригтой байдлын илрэл төдий юм. Үүнийг амийн илэрхийлэл гэж тооцож болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 382

Хүмүүс сайхан авирлаж болох ч энэ нь үнэнийг эзэмшдэг гэсэн утгатай байх албагүй. Урам зоригтой байх нь хоосон сургаалыг мөрдөж, дүрэм журмыг дагахад л тэднийг хүргэж чадна; үнэнгүй хүмүүс бодит асуудлуудыг шийдвэрлэх ямар ч аргагүй, мөн хоосон сургаал ч үнэнийг орлож чадахгүй. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс өөр байдаг; тэд үнэнийг ойлгосон байдаг, бүх асуудлыг ялган таньдаг, хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэхээ, хэрхэн үнэн-зарчимд нийцүүлэн үйлдэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ мэддэг бөгөөд харуулдаг завхралынхаа мөн чанарыг ойлгодог. Өөрсдийнх нь санаа болон үзэл илчлэгдэх үед тэд ялган таньж, махан биеийг хаяж чаддаг. Зан чанарын өөрчлөлт ингэж илэрхийлэгддэг. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүсийн үндсэн гол зүйл бол тэд үнэнийг тодорхой ойлгож авсан байдаг ба аливааг гүйцэтгэхдээ үнэнийг харьцангуй үнэн зөв хэрэгжүүлдэг, мөн завхралаа үргэлж харуулаад байдаггүй. Ерөнхийдөө, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс нэлээд ухаалаг, ялган таних чадвартай харагддаг бөгөөд үнэний талаарх ойлголтоосоо үүдэн, өөрийгөө зөвтгөдөг байдал болон биеэ тоосон занг тийм ч их харуулдаггүй. Тэд өөрсдийнхөө илчилсэн завхралын ихэнхийг нэвт харж, ялган таньж чаддаг тул биеэ тоосон зан гаргадаггүй. Тэд хүний байр суурь юу болох, яаж ухаалаг авирлах, үүргээ хэрхэн биелүүлэх, юу хэлэх, юу хэлэхгүй байх, ямар хүмүүст юу хэлж, юу хийх талаар нарийн бодож ухаарах чадвартай байдаг. Ийм учраас иймэрхүү хүмүүсийг харьцангуй ухаалаг гэж хэлдэг. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс хүний төрхийг үнэхээр амьдран харуулдаг ба үнэнийг эзэмшдэг. Тэд аливааг үнэний дагуу ярьж, харж үргэлж чаддаг бөгөөд хийдэг юм бүхэндээ зарчимтай байдаг; тэд аливаа хүн, хэрэг явдал, зүйлсийн нөлөөнд автдаггүй бөгөөд бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байж, үнэн-зарчмыг баримталж чаддаг. Тэдний зан чанар харьцангуй тогтвортой байдаг, тэд гуйвж дайвдаггүй ба орчин нөхцөл нь ямар ч байсан, өөрсдийн үүргийг хэрхэн зохих ёсоор биелүүлэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн авирлахаа ойлгодог. Зан чанар нь үнэхээр өөрчлөгдсөн хүмүүс өнгөц түвшинд өөрсдийгөө сайн харагдуулахын тулд юу хийх талаар анхаардаггүй; тэд Бурханыг хангалуун байлгахын тулд юу хийхээ дотроо тодорхой мэдэж байдаг. Тиймээс гаднаа тийм ч урам зоригтой биш, эсвэл тийм ч агуу зүйл хийгээгүй мэт харагдаж болох ч тэдний хийдэг бүхэн утга учиртай, үнэ цэнтэй, бодит үр дүнтэй байдаг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс ихээхэн үнэнийг эзэмшдэг нь гарцаагүй бөгөөд аливааг харах тэдний үзэл бодол болон зарчимч үйлдлээр үүнийг баталгаажуулж болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүст зан чанарын өөрчлөлт огт байдаггүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүн чанар нь төлөвшиж, туршлагажсан гэсэн үг биш; энэ нь үндсэндээ, Бурханы тухай мэдлэгт хүрч, үнэний талаар ойлгосноос нь үүдэн хүний уг чанарын доторх зарим сатанлаг хор өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр сатанлаг хор цэвэрлэгдэж, Бурханы илэрхийлсэн үнэн ийм хүмүүсийн дотор үндэслэж, тэдний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог. Тэр үед л тэд шинэ хүмүүс болж, улмаар зан чанарын өөрчлөлтийг туулдаг. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн гадаад зан чанар урьдынхаасаа даруу төлөв болж, биеэ тоосон зантай байснаа одоо ухаалгаар ярилцаж чаддаг болж, хэнийг ч сонсдоггүй байснаа одоо бусдыг сонсож чаддаг болсон гэсэн үг биш; ийм гадаад талын өөрчлөлтийг зан чанарын өөрчлөлт гэж хэлж болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь мэдээж ийм байр байдал, илэрхийллийг агуулдаг, гэхдээ хамгийн чухал зүйл бол дотроо тэдний амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатанлаг хор нь таягдан хаягдаж, үзэл бодол нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Энэ хүмүүс агуу улаан лууны явуулга болон хор яг юу болохыг харж чаддаг; амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэт зүйл өөрчлөгдсөн бөгөөд энэ нь хамгийн үндсэн гол өөрчлөлт, мөн зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 383

Зан чанарын өөрчлөлт нь зан авирын өөрчлөлт биш, гадаад талын хуурамч өөрчлөлт ч биш, эсвэл зүтгэлээс үүдсэн түр зуурын өөрчлөлт ч биш; харин энэ нь зан авирт өөрчлөлт авчирдаг зан чанарын жинхэнэ өөрчлөлт юм. Зан авирын тийм өөрчлөлт нь хүний гадаад зан авир, үйлдэлд гардаг өөрчлөлтөөс өөр. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь чи үнэнийг ойлгож, туулсан, мөн үнэн чиний амь болсон гэсэн үг юм. Урьд нь чи энэ хэрэг явдлын үнэнийг ойлгосон боловч хэрэгжүүлж чадаагүй; чиний хувьд үнэн бол үлддэггүй хоосон сургаал төдий байв. Одоо зан чанар чинь өөрчлөгдсөн болохоор чи үнэнийг ойлгоод зогсохгүй бас үнэний дагуу хэрэгжүүлдэг. Урьд нь дуртай байсан зүйлсээ чи одоо орхиж чаддаг; хийх дуртай байсан зүйлээ, үзэл, төсөөллөө орхиж чаддаг. Урьд нь орхиж чаддаггүй байсан зүйлсээ чи одоо орхиж чаддаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт, бас зан чанараа өөрчлөх үйл явц юм. Энэ нь нэлээд энгийн сонсогдож болох боловч үнэндээ энэ үйл явцын дунд байгаа хүн олон бэрхшээл туулж, биеэ захирч, өөрийнх нь уг чанарын нэг хэсэг болох махан биеийн талуудыг хаях ёстой. Тийм хүн бас засалт, харьцалт, гэсгээлт, шүүлт, шалгалт, цэвэршүүлэлт туулах ёстой. Энэ бүхнийг туулсны дараа л хүн уг чанараа бага зэрэг ойлгож чаддаг. Гэхдээ энэ талаар зарим нэг ойлголттой байна гэдэг нь хүн нэн даруй өөрчлөгдөж чадна гэсэн үг биш; хүн явцын дунд бэрхшээл туулах ёстой. Үүний адилаар, чи хэрэг явдлын талаар бага зэрэг ойлголттой болсныхоо дараа шууд хэрэгжүүлээд эхэлж чадах уу? Чи үүнийг нэн даруй хэрэгжүүлж эхэлж чадахгүй. Чамайг ойлгож байх зуур бусад хүн чамайг засаж, чамтай харьцдаг ба үнэний зарчимд нийцүүлэн үйлдэхэд хүрээлэн буй орчин чинь чамайг албадан, хүчилдэг. Заримдаа хүмүүс үүнийг туулахыг хүсдэггүй ба “Би яагаад тэгж хийж болохгүй гэж? Би ингэж хийх ёстой юм уу?” хэмээн хэлдэг. Бусад нь “Хэрвээ чи Бурханд итгэдэг бол үүнийг ингэж хийх ёстой. Ингэж хийх нь үнэнд нийцдэг” хэмээдэг. Хүмүүс зарим нэг шалгалтыг туулж, эцэст нь Бурханы хүсэл болон зарим үнэнийг ойлгосон тодорхой түвшинд хүрэх үедээ үнэний зарчмын дагуу үйлдэхдээ бага зэрэг аз жаргалтай, дуртай байх болно. Эхэндээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ дурамжхан байдаг. Үүргээ үнэнчээр биелүүлэхийг жишээ болгон аваад үз. Өөрийн үүргийг биелүүлж, Бурханд үнэнч байх талаар чамд зарим нэг ойлголт байдаг бөгөөд чи бас холбогдох үнэнийг ойлгодог боловч хэзээ өөрийгөө Бурханд бүрэн зориулж чадах юм бэ? Хэзээ чи өөрийнхөө үүргийг үг хэл, үйл хэргээрээ биелүүлэх юм бэ? Үүнд үйл явц шаардагдана. Энэ явцад чи олон бэрхшээл туулж болох юм. Зарим хүн чамтай харьцаж, бусад нь чамайг шүүмжилж магадгүй. Хүн бүхний харц чам дээр тогтох ба тэр үед л чи буруутайгаа ухаарч, үнэндээ тааруухан ажилласан нэгэн мөн гэдгээ, үүргээ биелүүлэхэд үнэнч зан дутмаг байх нь хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг, мөн хааш яаш, хайхрамжгүй байх ёсгүй гэдгээ ухаарч эхэлнэ. Ариун Сүнс чамайг дотроос чинь гэгээрүүлж, алдаа гаргах үед чинь зэмлэнэ. Энэ явцад чи өөрийнхөө талаар зарим зүйлийг ойлгож, хэтэрхий их хольцтой гэдгээ, үүргээ биелүүлэхдээ хэтэрхий олон хувийн сэдэл өвөрлөдөг, дэндүү олон давруу хүсэлтэй байдаг гэдгээ мэднэ. Эдгээр зүйлийн мөн чанарыг ойлгомогцоо чи Бурханы өмнө ирж залбиран, үнэхээр гэмшиж чадна; ийм маягаар чи тэрхүү бохироос цэвэрлэгдэж чадна. Хэрэв чи өөрийн бодит асуудлуудыг шийдэхийн тулд ийм маягаар байнга үнэнийг эрж хайвал итгэлийн зөв замд аажмаар хөл тавина. Хүний завхарсан зан чанар ариусах тусам амь зан чанар нь төдий чинээ өөрчлөгдөнө.

Чухамдаа, одоо та нар үүргээ хэр чин сэтгэлээсээ гүйцэтгэж байна вэ? Зан чанар чинь өөрчлөгдсөний дараа үүргээ хэр үнэнд нийцүүлэн гүйцэтгэж байна вэ? Үүнийг судалснаар зан чанар чинь үнэндээ хэр зэрэг өөрчлөгдсөнийг мэдэж болно. Зан чанарын өөрчлөлтөд хүрэх нь энгийн зүйл биш; энэ нь ердөө зан авирын цөөн хэдэн өөрчлөлт гаргаж, үнэний талаар бага зэрэг мэдлэг олж авч, үнэний тал бүрийг туулсан туршлагаа бага зэрэг ярьж чаддаг байж, бага зэрэг өөрчлөгдөж, эсвэл сахилгажуулагдсаныхаа дараа бага зэрэг дуулгавартай болж чаддаг байна гэсэн үг биш. Эдгээр зүйл амь зан чанарын өөрчлөлт гэж тооцогддоггүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Чи зарим талаар өөрчлөгдсөн байж болох ч үнэнийг үнэхээр хэрэгжүүлэхгүй хэвээр байгаа. Магадгүй чи хэсэг зуур тохиромжтой орчин, таатай нөхцөл байдалд байснаас болоод, эсвэл одоогийн орчин нөхцөл чинь чамайг албадсанаас болоод ийм маягаар авирладаг байх. Түүнчлэн, сэтгэл санааны байдал чинь тогтвортой, Ариун Сүнс ажиллаж байх үед чи хэрэгжүүлж чаддаг. Хэрвээ чи шалгалт туулж, шалгалтуудын үеэр Иовтой адил зовж байсан бол, эсвэл Бурхан өөрөөс нь үхэхийг шаардсан Петртэй адил байсан бол “Таныг мэдэж авсныхаа дараа би үхсэн ч гэсэн зүгээр” хэмээн хэлж чадах байсан уу? Зан чанарын өөрчлөлт ганцхан шөнийн дотор гардаггүй бөгөөд үнэнийг ойлгомогцоо чи орчин нөхцөл болгонд хэрэгжүүлээд байж чаддаггүй. Энэ нь хүний уг чанартай хамаатай. Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж болох ч бодит байдал дээр үйлдлийн чинь уг чанараас тэгж байгаа чинь харагддаггүй. Олон хүн, гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж, үүргээ гүйцэтгэж чаддаг байх гэх мэт тодорхой арга замаар гаднаа авирладаг, тиймээс тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж боддог. Гэвч Бурхан тэднийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэл агуулдаг, хольцтой байдаг бол чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байна; чи зүгээр л өнгөц зан байдал харуулж байна. Хатуухан хэлбэл, чиний зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан санахгүй. Үүнийг цааш нь задлан шинжилбэл, чи мууг үйлдэж, зан байдал чинь Бурханыг эсэргүүцэж байна. Гаднаа чи юунд ч саад болж, үймүүлээгүй ба бодитой хохирол учруулж, ямар нэг үнэнийг зөрчөөгүй. Энэ нь логиктой, ухаалаг харагддаг ч үйлдлийн чинь мөн чанар мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхтэй хамаатай. Тиймээс чи Бурханы үгийг харгалзан үзээд үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний санаа зорилгод нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэх талаарх хүний үзэл бодлоос хамаардаггүй; тийм зүйлс чухал биш. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэний бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм. Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн, амархан биш. Та нар одоо ойлгов уу? Та нарт энэ талаар ямар нэгэн туршлага байгаа юу? Асуудлуудын мөн чанарын тухайд бол та нар ойлгохгүй байж магадгүй; та нарын оролт дэндүү өнгөцхөн байсан. Та нар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүхий л өдөржингөө гүйж, эрт босож, орой унтдаг атлаа амь зан чанартаа өөрчлөлт гаргаагүй, тийм өөрчлөлт нь юуг хамардгийг ухаарч чадаагүй. Энэ нь оролт чинь хэтэрхий өнгөцхөн байна гэсэн үг биз дээ? Бурханд хэчнээн олон жил итгэснээс үл хамааран та нар амь зан чанарын өөрчлөлтөд хүрэхтэй холбоотой мөн чанар болон гүн гүнзгий зүйлсийг мэдэрдэггүй байж магадгүй. Та нарын зан чанар чинь өөрчлөгдсөн гэж болох уу? Бурхан чамайг магтах уу, үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Хамгийн наад зах нь, өөрийнхөө хийж байгаа бүхний талаар чи зүрх сэтгэлдээ гойд тууштай байх бөгөөд үүргээ биелүүлж, Бурханы гэрт ямар нэгэн ажил хийж байх үедээ, эсвэл ердийн үед Ариун Сүнс чамайг замчилж, гэгээрүүлж, чам дотор ажиллаж байгааг мэдэрнэ. Биеэ авч явах байдал чинь Бурханы үгтэй нягт зохицох ба тодорхой түвшний туршлагатай болмогцоо чи урьд нь авирлаж байсан байдал чинь харьцангуй тохиромжтой байсан гэдгийг мэдэрнэ. Гэхдээ, хэсэг хугацаанд туршлага олж авсныхаа дараа чи, урьд нь хийсэн зарим зүйл чинь зохисгүй байсныг мэдэрч, тэдгээрт сэтгэл дундуур байж, үнэндээ чиний хийсэн зүйлд ямар ч үнэн байгаагүйг мэдэрвэл хийсэн бүхэн чинь Бурханыг эсэргүүцэж байсан гэдгийг энэ нь нотолдог. Чиний үйлчлэл тэрслүү байдал, эсэргүүцэл, хүний хэрэгжүүлэлтээр дүүрэн байсан гэдгийг энэ нь нотолдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 384

Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадах эсэхийг шалгахад гол зүйл нь тэд Бурханаас ямар нэгэн хэрээс хэтэрсэн зүйл хүсдэг эсэхийг, тэдэнд далд сэдэл байдаг эсэхийг харах явдал юм. Хэрвээ хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьдаг бол Түүнд дуулгавартай биш гэдгийг энэ нь баталдаг. Юу ч тохиолдсон хамаагүй, чи Бурханаас үүнийг хүлээн авч, үнэнийг эрж хайж чадахгүй, үргэлж хувийн үзэл бодлын үүднээс ярьж, үргэлж өөрийнхөө л зөв гэж бодон, тэр ч бүү хэл Бурханд эргэлзэх чадвартай хэвээр байвал асуудалд орох болно. Ийм хүмүүс хамгийн их биеэ тоосон, Бурханд тэрслүү байдаг. Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс Түүнийг үнэхээр дуулгавартай дагаж хэзээ ч чадахгүй. Хэрвээ чи Бурханд шаардлага тавьдаг бол Бурхантай наймаацаж байгааг чинь, мөн өөрийнхөө бодлыг сонгож, өөрийнхөө бодлын дагуу үйлдэж байгааг чинь энэ нь баталдаг. Үүгээрээ чи Бурханаас урвадаг ба дуулгавартай байдал чамд байдаггүй. Бурханд шаардлага тавих нь эрүүл ухаангүй хэрэг; Тэр бол Бурхан мөн гэдэгт чи үнэхээр итгэдэг бол Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй, үндэслэлтэй ч бай, үгүй ч бай, Түүнд шаардлага тавихад чи тохирохгүй. Хэрвээ чи жинхэнэ итгэлтэй бөгөөд Тэр бол Бурхан мөн гэдэгт итгэдэг бол Түүнд шүтэн мөргөж, дуулгавартай байхаас өөр сонголт чамд үгүй. Өнөөгийн хүмүүс сонголттой байдгаар барахгүй, бүр өөрсдийнх нь бодолд нийцүүлэн үйлдэхийг Бурханаас шаарддаг. Тэд өөрсдийнхөө бодлыг сонгож, тэдгээрийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бөгөөд Бурханы бодлын дагуу үйлдэхийг өөрсдөөсөө шаарддаггүй. Тиймээс хүнд жинхэнэ итгэл байдаггүй, ямар ч бодит итгэлд байдаггүй ба тэд Бурханы магтаалыг хүлээн авч хэзээ ч чадахгүй. Чи Бурханд тавих шаардлагаа багасгаж чадвал жинхэнэ итгэл, дуулгавартай байдал чинь нэмэгдэж, эрүүл ухаан чинь ч бас харьцангуй хэвийн болно. Хүмүүс эрүүл ухаантай байх тусмаа илүү их зөвтгөх шалтгаан хэлж, харьцахад улам хэцүү байх нь олонтоо. Тэд олон юм шаарддаг төдийгүй гар бариад бугуй барьдаг. Нэг зүйлд сэтгэл ханамжтай байх үедээ нөгөөд нь шаардлага тавьдаг, бүх зүйл дээр сэтгэл ханамжтай байх ёстой байдаг бөгөөд тэгэхгүй бол гомдоллож эхлэн, өөрсдийгөө найдваргүйд тооцдог. Хожим нь тэд өртэйгөө мэдэрч, гэмшиж, гашуун нулимсаар цурхиран уйлж, үхэхийг хүсдэг. Тэгэх ямар хэрэг байна вэ? Ингэлээ гээд асуудлыг шийдэж чадах уу? Тэгэхээр ямар нэгэн зүйл болохоос өмнө дотор чинь юу байгаа, чи юунд дуртай, шаардлага тавиад юунд хүрэхийг хүсэж байгаа гээд өөрийн уг чанарыг задлан шинжлэх ёстой. Зарим хүн тодорхой хэв чанар, билиг авьяастай гэж итгээд удирдагч болж, бусдаас дээр гарахыг үргэлж хүсдэг учраас өөрсдийг нь ашиглахыг Бурханаас шаарддаг. Тэгээд хэрэв Бурхан өөрсдийг нь ашиглахгүй байвал “Бурхан минь, Та яагаад намайг таалахгүй байна вэ? Намайг сайн ашиглаач, Таны төлөө өөрийгөө зарлагадна гэдгээ би баталж байна” гэж хэлдэг. Ийм сэдэл зөв үү? Бурханы төлөө зарлагдах нь сайн зүйл боловч Бурханы төлөө зарлагдах тэдний хүсэл хоёрдугаарт байдаг; зүрх сэтгэлдээ тэд байр сууринд дуртай—үүнд л тэд анхаардаг. Чи үнэхээр дуулгавартай дагаж чаддаг бол Тэр чамайг ашиглах эсэхээс үл хамааран Түүнийг нэг зүрх сэтгэл, оюун санаагаар дагах бөгөөд ямар нэг байр суурьтай эсэхээсээ үл хамааран Түүний төлөө зарлагадаж чадна. Тэр үед л чи эрүүл ухааныг эзэмшиж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 385

Бүтээгдсэн зүйлийн Бүтээгчдээ хандах цорын ганц хандлага бол дуулгавартай байдал, болзолгүй дуулгавартай байдал байх ёстой. Энэ нь өнөөдөр зарим хүний хүлээн авч чадахгүй байж болох зүйл юм. Учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий жаахан бөгөөд тэдэнд үнэн-бодит байдал байдаггүй. Хэрвээ энэ нь чиний байр байдлыг дүрсэлж байгаа бол Бурханыг дуулгавартай дагаж чаддаг болоход хол байна. Хүн Бурханы үгээр хангуулж, услуулдаг ч үнэндээ ганц зүйлд л бэлдэж байгаа. Энэ нь, эцэстээ Бурханд болзолгүй, туйлын дуулгавартай болж чадах явдал бөгөөд тэгсэн цагт энэ бүтээл болох чи шаардсан стандартад хүрсэн байх болно. Заримдаа Бурхан, чиний үзэлтэй нийцдэггүй, чиний хүсдэг зүйлээс эсрэг, тэр ч бүү хэл зарчим, хүний сэтгэл, хүн чанар, мэдрэмжийн эсрэг мэт харагдах зүйл зориуд хийдэг бөгөөд үүнийг чи хүлээн зөвшөөрч, ойлгож чадахгүй байхад хүрдэг. Үүнийг яаж ч харлаа гэсэн зөв санагддаггүй, чи ер хүлээн авч чаддаггүй бөгөөд Бурханы хийсэн зүйл ер үндэслэлгүй санагддаг. Тэгвэл Бурхан эдгээр зүйлийг хийдгийн зорилго юу вэ? Энэ нь чамайг сорихын төлөө байдаг. Бурханы хийсэн зүйлийг чи яаж, яагаад гэж хэлэлцэх хэрэггүй; гагцхүү Бурхан бол үнэн гэх итгэлээ хадгалж, Тэр бол чиний Бүтээгч, чиний Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд л болно. Энэ нь бүх үнэнээс өндөр, ертөнцийн бүх мэргэн ухаан, мөн хүний ёс суртахуун, ёс зүй, мэдлэг, боловсрол, гүн ухаан, уламжлалт соёл гэгчээс ч өндөр, хайр энэрэл, нөхөрлөл, эсвэл хүмүүсийн хоорондох хайр сэтгэл гэгчээс ч өндөр бөгөөд бүр өөр юунаас ч илүү өндөр юм. Хэрвээ чи үүнийг ойлгож чадахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт өөрт чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурханы эсрэг тэрсэлж, төөрөлдөөд эцэст нь гэмшиж, Бурхан хэчнээн хайр татам болохыг болон чам дээр Бурханы хийдэг ажлын утга учрыг танин мэдэх магадлалтай, эсвэл бүр ч долоон дор нь чи үүнээс болоод бүдрэн унаж магад… Хүн хэр удаан Бурханд итгэж, хэр урт замаар алхсан, хэр их ажил хийж, хэр олон үүрэг гүйцэтгэснээс үл хамааран энэ цаг хугацаа бүхэлдээ тэднийг, Бурханд болзолгүй, туйлын дуулгавартай болж чадах хэмээх ганц л зүйлд бэлтгэж ирсэн. Тэгвэл “болзолгүй” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хувийн зөвтгөлөө үл тоож, бодит учир шалтгаанаа үл ойшоон, юуны ч талаар маргалдахгүй байхыг хэлдэг: Чи бүтээгдсэн зүйл бөгөөд үнэ цэнгүй юм. Чи Бурхантай маргалдах үедээ буруу байр сууринд байдаг; Бурханд өөрийгөө зөвтгөхөөр оролдох үедээ мөн л буруу байр сууринд байдаг; Бурхантай маргалдах үедээ, яагаад гэх учир шалтгааныг асууж, үнэндээ юу болоод байгааг ойлгохыг хүсэх үедээ, эхлээд ойлголгүйгээр дуулгаваргүй дагаж чадахгүй бол, бүх зүйл тодорхой болсон цагт л захирагдах бол чи мөн л буруу байр сууринд байна. Чиний байгаа байр суурь буруу байх үед Бурханд дуулгавартай байдал чинь туйлын байдаг уу? Чи Бурханд зохих ёсоор нь хандаж байна уу? Түүнийг бүх бүтээлийн Эзэн гэж шүтэн мөргөдөг үү? Үгүй, чи тэгдэггүй, ингэсэн тохиолдолд Бурхан чамайг таньдаггүй. Бурханд туйлын, болзолгүй дуулгавартай болох боломжийг чамд ямар зүйл олгож чаддаг вэ? Үүнийг яаж туулж болох вэ? Нэг талаар, хэвийн хүн чанарын бага зэрэг мөс чанар, эрүүл ухаан шаардлагатай; нөгөөтээгүүр чи үүргээ биелүүлэхдээ Бурханы хүслийг ойлгохын тулд үнэний тал бүрийг ойлгосон байх ёстой. Заримдаа хүний хэв чанар хангалтгүй байдаг бөгөөд бүх үнэнийг ойлгох хүч чадал, эрч хүч хүнд байдаггүй. Гэхдээ нэг зүйл бий: Чамд тулгарсан, Бурханы зохицуулсан орчин, хүмүүс, үйл явдал, юмсаас үл хамааран чи үргэлж дуулгавартай хандлагатай байж, яагаад гэх шалтгааныг асуухгүй байх ёстой. Энэ хандлага чамаас давж, чи бүр Бурханаас сэрэмжилж, Бурханы талаар таамаглаж, аль эсвэл “Бурханы хийж байгаа зүйл үнэхээр зөвт эсэхийг би бодолцож үзэх ёстой. Бурхан бол хайр гэдэг, тэгвэл Бурханы надад хийж байгаа зүйлд хайр байгаа эсэхийг, энэ нь үнэндээ хайр мөн эсэхийг харъя л даа” гэж боддог бол, мөн хэрвээ чи Бурханы хийж байгаа зүйл үзэлтэй чинь нийцэж байгаа эсэхийг үргэлж шалгаж, Бурханы хийж байгаа зүйл чиний дуртай зүйл мөн эсэхийг харж, тэр ч бүү хэл, энэ нь үнэн гэж үздэг зүйлтэй чинь нийцэж байгаа эсэхийг хардаг бол байр суурь чинь буруу бөгөөд Бурханы зан чанарт халдах магадлалтай байх болно.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Хоёрдугаар хэсэг)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 386

Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч бай, үүнийг цаг үргэлж санах ёстой: Илчлэгдэнэ гэдэг яллагдаж байгаа гэсэн үг биш. Илчлэгдэх нь сайн зүйл бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж юм. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Чи дотроо байгаа зүйлсийг, мөн танихад бэрх, ил болгоход хэцүү, дотор чинь гүн нуугдсан тэр бүх талыг мэдэж авч чадах юм бол энэ нь сайн зүйл. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна.

Хэрэв чи Бурханы дээд эрхэд итгэдэг бол өдөр тутмын сайн, муу аль ч тохиолдол санаандгүй тохиолддоггүй гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулдаг. Бурхан яагаад энэ бүх зүйлийг зохион байгуулдаг вэ? Хэн болохыг чинь илчилж, чамайг ил болгохын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин энэ нь чамайг төгс болгож, аврах зорилготой. Бурхан яаж тэгдэг вэ? Тэр эхлээд чамд завхарсан зан чанар, уг чанар, мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь ухамсарлуулдаг. Чи эдгээр зүйлийг мэдэж, тодорхой ойлгосноор л үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг юм. Чи энэ боломжийг хэрхэн ашиглахаа мэддэг байх ёстой бөгөөд Бурхантай тэрсэлдэх ёсгүй. Ялангуяа эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан хүмүүс, хэрэг явдал, зүйлстэй тулгарах үедээ юмс хүссэнээр чинь болохгүй байна гэж үргэлж бүү бод; байнга зугтахыг хүсэж, Бурханыг үргэлж буруутган, буруугаар ойлгож болохгүй. Хэрвээ чи байнга ийм зүйлс хийдэг бол Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд ингэснээр үнэн-бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи ямар нэг зүйлтэй тулгараад бүрэн ойлгож чадахгүй байсан ч, бэрхшээл үүсэх үед ч дуулгавартай байж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах ёстой. Ингэснээр, нэг л мэдэхэд дотоод байр байдалд чинь өөрчлөлт гарна, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна. Ийнхүү чи Бурханы ажлыг туулж чадна. Ийм зүйл тохиолдоход дотор чинь үнэн-бодит байдал ажиллах бөгөөд чи ийнхүү ахин дэвшиж, амийн байдалд чинь өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг туулж, үнэн-бодит байдалтай болмогцоо чи бас биеийн хэмжээтэй болох бөгөөд биеийн хэмжээний хамтаар амь ирнэ. Хэрэв хүн үргэлж завхарсан сатанлаг зан чанарт үндэслэн амьдардаг бол хэчнээн их урам зориг, эрч хүчтэй байсан ч тэднийг биеийн хэмжээтэй, амьтай гэж тооцож болохгүй. Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, Өөртөө үйлчлэл хийлгэхээр ямар төрлийн хүн, хэрэг явдал, зүйлсийг ашигладаг ч бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Чамайг аврахаасаа өмнө Тэр чамайг өөрчлөх хэрэгтэй, тэгэхээр жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Бурхан чамд өөрийг чинь мэдүүлэхийн тулд эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох юм уу чамтай шууд харьцаж, чамайг засаж, илчилж магадгүй. Мэс заслын ширээн дээр хэвтэх хүнтэй яг адилаар, чи сайн үр дүнд хүрэхийн төлөө зарим нэг өвдөлтийг туулах ёстой. Засалт, харьцалт туулах болгонд, Бурхан хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох болгонд энэ нь сэтгэлийг чинь хөдөлгөж, чамд түлхэц өгдөг бол энэ нь зөв бөгөөд чи биеийн хэмжээтэй болж, үнэн-бодит байдал руу орно. Хэрэв чи засуулж, харьцуулж, орчныг чинь Бурхан босгох болгонд огтхон ч шаналж, тавгүйтдэггүй, юу ч мэдэрдэггүй, мөн Бурханы хүслийг эрж хайхаар Түүний өмнө очдоггүй, залбирч, үнэнийг эрж хайдаггүй бол үнэхээр тун хөшүүн юм! Хүн хэтэрхий хөшүүн, сүнсээрээ хэзээ ч ухамсарладаггүй байвал Бурхан ажиллах ямар ч аргагүй. “Энэ хүн дэндүү хөшүүн, хэтэрхий гүн гүнзгий завхарсан байна. Миний хийсэн бүхнийг, гаргасан бүх хүчин чармайлтыг хар; Би түүн дээр маш олон зүйл хийсэн ч зүрх сэтгэлийг нь хөдөлгөж чадахгүй, сүнсийг нь сэрээж чадахгүй хэвээр л байна. Энэ хүн асуудалд орно; түүнийг аврахад амаргүй юм” гэж Бурхан хэлнэ. Хэрвээ Бурхан чиний төлөө тодорхой орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулбал, Тэрээр чамайг засаж, харьцан, чи үүнээс сургамж авдаг бол, Бурханы өмнө ирж, үнэнийг эрж хайж сураад, өөрийн мэдэлгүй гэгээрч, гэрэлтэж, үнэнийг олж авч, эдгээр орчинд өөрчлөлт туулж, ололттой болж, ахиц гаргасан бол, хэрэв чи Бурханы хүслийг бага зэрэг ойлгож эхлэн, гомдоллохоо боливол энэ бүхэн нь чи эдгээр орчны шалгалт дунд бат зогсож, туршилтыг даван туулсан гэсэн үг болно. Ийнхүү чи энэ сорилтыг туулсан байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 387

Чуулганы удирдагч, ажилчид ажилдаа хоёр зүйлд анхаарал тавих ёстой: Нэг нь, яг ажлын зохицуулалтад заасан зарчмын дагуу ажлаа хийж, эдгээр зарчмыг хэзээ ч зөрчихгүй, өөрсдийн төсөөлсөн зүйл болон санаа бодлоор ажиллахгүй байх. Тэд хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ажилд анхаарал хандуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж эн тэргүүнд тавих ёстой. Өөр нэг зүйл буюу хамгийн чухал зүйл нь тэд бүх зүйл дээр Ариун Сүнсний удирдамжийг дагахад анхаарч, Бурханы үгийг чанд баримтлан бүхнийг хийх ёстой. Хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг одоо ч сөрж чадаж, өөрийн санааг гөжүүдлэн дагаж, аливааг өөрийн төсөөллөөр хийдэг бол үйлдэл чинь Бурханы эсрэг хамгийн ноцтой эсэргүүцэлд тооцогдоно. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас байнга нүүр буруулах нь мухардалд л хүргэнэ. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг алдвал ажиллаж чадахгүй бөгөөд яаж ийгээд ажиллаж дөнгөлөө ч гэсэн юунд ч хүрэхгүй. Ажиллах явцдаа баримтлах хоёр гол зарчим энэ юм: Нэг нь, яг Дээрхийн зохицуулалтын дагуу ажлаа хийж, Дээрхийн тогтоосон зарчмын дагуу үйлдэх; нөгөө нь, дотроо Ариун Сүнсний удирдамжийг дагах. Энэ хоёрыг ухаармагц чи тийм ч амархан алдаа гаргахгүй. Энэ тал дээр туршлага хараахан дутмаг байгаа та нарын хувьд санаа бодол чинь ажилд чинь арай их холилддог. Заримдаа, чи Ариун Сүнснээс дотор чинь ирж буй гэгээрэл эсвэл удирдамжийг ойлгохгүй байж магадгүй; зарим үед чи үүнийг ойлгож байгаа мэт харагдавч үл ойшоох магадлалтай байдаг. Чи үргэлж хүний арга барилаар төсөөлөх юм уу дүгнэж, Ариун Сүнсний санаа зорилгыг огт тоолгүйгээр зохистой гэж бодсоноороо үйлддэг. Чи гагцхүү өөрийн санаа бодлын дагуу ажлаа хийж, Ариун Сүнснээс ирсэн аливаа гэгээрлийг хойш тавьдаг. Ийм нөхцөл байдал олонтоо тохиолддог. Ариун Сүнс дотроос залж чиглүүлэх гэдэг огтхон ч ер бусын биш; үнэндээ энэ нь маш хэвийн юм. Өөрөөр хэлбэл, энэ нь үйлдэх зүй ёсны арга зам, хамгийн сайн арга зам гэдгийг чи зүрх сэтгэлийнхээ гүнд мэддэг. Ийм бодол үнэндээ нэлээд тодорхой байдаг; энэ нь эргэцүүллээс чинь үүдэн гараагүй, харин зүрх сэтгэлийн чинь гүнээс төрсөн нэг төрлийн мэдрэмж байсан бөгөөд заримдаа чи юунаас болж ингэснээ бүрэн ойлгодоггүй. Энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл л байдаг бөгөөд ихэнх хүнд хамгийн түгээмлээр ингэж тохиолддог. Хүний өөрийнх нь санаа үргэлж бодол эргэцүүллээс үүдэн гардаг бөгөөд бүгдэд нь хувийн хүсэл болон хувийн ашиг хонжоо олж болох ямар талбарууд байгаа, ямар нэгэн зүйл өөрт нь ямар давуу талтай байж болох талаарх санаа холилдсон байдаг; хүн болгоны шийдвэрт ийм зүйлс байдаг. Харин Ариун Сүнсний удирдамжид ийм хольц яавч байдаггүй. Ариун Сүнсний удирдамж, гэгээрэлд сайтар анхаарал хандуулах нь чухал; ялангуяа гол асуудлуудыг ухаж ойлгохын тулд нягт нямбай байх ёстой. Тархиа ашиглаж, өөрийн санаагаар үйлдэх дуртай хүмүүс ийм удирдамж, гэгээрлийг анзаарахгүй өнгөрөх хамгийн өндөр магадлалтай байдаг. Шаардлага хангасан удирдагч, ажилчид Ариун Сүнсний ажилд анхаарал хандуулдаг. Ариун Сүнсийг дуулгавартай дагадаг хүмүүс Бурханаас эмээж, үнэнийг эцэлт цуцалтгүй эрэлхийлдэг. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Түүнд зохих ёсоор гэрчлэл хийхийн тулд хүн өөрийнх нь ажилд хольц, санаархлын элемент байгаа эсэхийг судлаад, дараа нь ажлын хэр их нь хүний санаанаас сэдэл авдаг, хэр их нь Ариун Сүнсний гэгээрлээс төрдөг, хэр их нь Бурханы үгтэй нийцэж байгааг харахаар хичээх хэрэгтэй. Чи байнга, бүхий л орчин нөхцөлд үг, үйлдлээ шинжлэх ёстой. Байнга ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханд үйлчлэх зөв замд орно. Санаа зорилгод нь нийцсэн байдлаар Бурханд үйлчилдэг болохын тулд олон үнэнийг эзэмших шаардлагатай. Хүмүүс үнэнийг ойлгосныхоо дараа л ялган таних чадвартай болж, өөрсдийнх нь санаа бодлоос юу гардгийг, өөрсдийг нь юу сэдэлжүүлдгийг илтгэдэг зүйлсийг танин мэдэж чаддаг. Тэд хүний хольцыг төдийгүй үнэний дагуу үйлдэх гэж юу гэсэн үг болохыг танин мэдэж чаддаг. Тэгсэн цагт л тэд яаж илүү цэвэр ариунаар захирагдахаа мэдэж чаддаг. Үнэнгүйгээр хүмүүс ялган таних чадвартай байх боломжгүй. Мунгинуу хүн үнэнийг ойлгодоггүй учраас өөрийнхөө завхарсан чанарыг ил болгох, Бурханыг эсэргүүцэх гэж юу гэсэн үг болохыг мэдэхгүйгээр насан туршдаа Бурханд итгэж магадгүй; тийм бодол бүр санаанд нь ч ордоггүй. Хэтэрхий дорд хэв чанартай хүмүүс үнэнд хүрэхийн аргагүй байдаг; тэдэнтэй энэ талаар яаж ч нөхөрлөсөн гэсэн тэд мөн л ойлгодоггүй. Ийм хүмүүс бол мунгинуу юм. Мунгинуу хүмүүс итгэлээрээ Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; тэд ердөө л бага зэргийн үйлчлэл үзүүлж чадна. Бурханы даалгадаг ажлыг биелүүлэхийн тулд энэ хоёр зарчмыг ухаарч ойлгох шаардлагатай. Хүн Дээрхийн ажлын зохицуулалтыг чанд мөрдөж, Ариун Сүнсний аливаа удирдамжийг дуулгавартай дагахад анхаарах ёстой. Энэ хоёр зарчмыг ухаж ойлгосон цагт л хүний ажил үр дүнтэй байж, Бурханы хүслийг хангаж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагчид болон ажилчдын ажлын үндсэн зарчим”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 388

Петрийн эрж хайсан зүйл бол Бурханы үгийн цэвэршүүлэлтээр дамжуулан, Бурханы өгсөн олон янзын шалгалт дунд өөрийгөө мэдэж авах, өөрөөс нь юу илчлэгдсэнийг харах явдал байв. Эцэст нь өөрийгөө үнэхээр ойлгож авах үедээ Петр хүмүүс хэчнээн гүн гүнзгий завхарсныг, хэчнээн үнэ цэнгүй, Бурханд үйлчлэхэд зохисгүй болохыг, Бурханы өмнө амьдрах эрхгүй болохыг ухаарчээ. Тэгээд Петр Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн юм. Эцэст нь тэрээр: “Бурханыг мэдэх нь хамгийн эрхэм нандин зүйл! Хэрвээ би Бурханыг мэдэлгүйгээр үхсэн бол үнэхээр өрөвдөлтэй байх байсан; Бурханыг мэдэх нь хамгийн чухал, хамгийн утга учиртай зүйл гэдгийг би мэдэрч байна. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй бол амьдрах эрхгүй бөгөөд түүнд ямар ч амьдрал байхгүй” гэж боджээ. Петрийн туршлага энэ хэмжээнд хүрэх үед тэрээр өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, энэ талаар харьцангуй сайн ойлголттой болсон байлаа. Магадгүй тэр үүнийг өнөөгийн хүмүүс шиг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан байж болох ч Петр энэ байр байдалд үнэхээр хүрсэн юм. Тиймээс амийг эрэлхийлж, Бурханаар төгс болгуулах нь Бурханы айлдварууд дотроос өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, түүнчлэн уг чанарынхаа талуудыг ухамсарлаж, үүнийг үгээр үнэн зөв илэрхийлж, тодорхой, илэн далангүй ярихыг шаарддаг. Зөвхөн энэ л өөрийгөө үнэхээр мэдэх явдал бөгөөд чи Бурханы шаарддаг үр дүнд хүрсэн байх болно. Хэрвээ мэдлэг чинь энэ цэгт хараахан хүрээгүй ч чи өөрийгөө мэддэг хэмээн зүтгэж, амийг олж авсан гэж хэлж байгаа бол ердөө сагсуурч байгаа бус уу? Чи өөрийгөө мэддэггүй, мөн Бурханы өмнө юу болохоо, хүн байх стандартад үнэхээр нийцсэн эсэхээ, хэчнээн олон сатанлаг элементийг дотроо агуулсаар байгаагаа ч мэддэггүй. Чи хэнд харьяалагддаг тухайгаа одоо ч тодорхой мэддэггүй бөгөөд өөрийгөө огт мэддэггүй, тэгвэл чи яаж Бурханы өмнө эрүүл ухаантай байж чадах юм бэ? Амийг эрэлхийлж байхдаа Петр шалгалтуудын үеэр өөрийгөө ойлгож, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж, Бурханыг мэдэхээр чармайсан бөгөөд эцэст нь “Хүмүүс амьдралдаа Бурханыг ойлгохоор эрж хайх ёстой; Түүнийг мэдэх нь хамгийн шийдвэрлэх чухал зүйл. Хэрвээ би Бурханыг мэддэггүй бол үхэх үедээ тайван байж чадахгүй. Өөрийг нь мэдэнгүүт Бурхан намайг үхүүлэх юм бол би үүнийг хийхдээ бас л хамгийн их сэтгэл хангалуун байх болно; би өчүүхэн ч гомдоллохгүй ба бүх амьдрал минь ханамжтай байх болно” гэж бодсон юм. Петр Бурханд итгэж эхэлсэн даруйдаа ийм түвшний ойлголт олж авч, ийм цэгт хүрч чадаагүй юм; эхлээд тэрээр асар олон шалгалт туулах хэрэгтэй болсон. Түүний туршлага тодорхой хэмжээнд хүрэх ёстой байсан бөгөөд өөрийгөө бүрэн ойлгосныхоо дараа л тэрээр Бурханыг мэдэхийн үнэ цэнийг мэдэрч чадсан билээ. Тиймээс Петрийн явсан зам бол амийг олж авах, төгс болгуулах зам байв; түүний онцгой хэрэгжүүлэлт үндсэндээ энэ тал дээр төвлөрч байлаа.

Та нар бүгд одоо ямар замаар алхаж байна вэ? Хэрвээ энэ нь амийг эрж хайж, өөрийгөө ойлгож, Бурханыг мэдэх тухайд Петрийнхтэй ижил түвшинд биш бол та нар Петрийн замаар алхахгүй байна. Өнөө үед ихэнх хүн: “Би ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөх ёстой. Ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө бүхнээ орхих ёстой; Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ сайн биелүүлэх ёстой” гэсэн байдалтай байна. Үүнд ерөөл хүртэх санаархал зонхилдог бөгөөд энэ нь гагцхүү Бурханаас шагнал олж авч, титэм хүртэх зорилгоор өөрийгөө зарлагадаж буйн нэг жишээ юм. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаггүй бөгөөд хаа сайгүй гайхуулдаг хоосон сургаалын үгээс л тэдний ойлголт бүрддэг нь лавтай. Тэдний зам бол Паулын зам юм. Ийм хүмүүсийн итгэл нь байнга хөдөлмөрлөх үйл бөгөөд ихийг хийх тусам Бурханд үнэнчээ төдий чинээ нотолно; бас ихийг хийх тусам нь Бурхан гарцаагүй сэтгэл ханамжтай байна; ихийг хийх тусмаа Бурханы өмнө титэм хүртэх гавьяа байгуулж, Бурханы гэр дэх хамгийн агуу ерөөлийг лавтайяа хүртэнэ гэж зүрх сэтгэлдээ боддог. Христийн төлөө зовлон туулж, номлож, үхэх юм бол, мөн өөрсдийн амийг золиосолж, Бурханы даалгасан бүх үүргийг гүйцэтгэж чадах юм бол Бурханы хамгийн их ерөөгдсөн хүмүүс буюу хамгийн агуу ерөөлийг хүртэх хүмүүсийн нэг болж, гарцаагүй титэм хүртэнэ гэж тэд боддог. Энэ бол яг Паулын төсөөлж, эрж хайж байсан зүйл юм; энэ бол түүний алхсан яг тэр зам бөгөөд тэрээр ийм л бодолд хөтлөгдөж, Бурханд үйлчлэхээр ажилласан. Ийм бодол, санаа зорилго сатанлаг уг чанараас төрөн гардаг бус уу? Газар дэлхий дээр байхдаа мэдлэгээр хөөцөлдөх ёстой, үүнийг олж авсны дараа л олноос онцгойрч, албан тушаалтан болж, байр суурьтай болж чадна гэж итгэдэг хорвоогийн хүмүүсийн адилаар тэд байр суурьтай болмогцоо санаархлаа гүйцэлдүүлж, гэр орон, бизнесээ тодорхой түвшинд хүргэж чадна гэж боддог. Бүх үл итгэгч энэ замаар алхдаг бус уу? Ийм сатанлаг уг чанарт захирагддаг хүмүүс итгэлдээ Паул шиг л байж чадна: “Би Бурханы төлөө өөрийгөө зарлагдахын тулд бүхнийг хаях ёстой; би Түүний өмнө үнэнч байх ёстой бөгөөд эцэст нь хамгийн сүр жавхлантай титэм, хамгийн агуу ерөөлийг хүртэнэ.” Энэ нь дэлхий ертөнцийн зүйлсийг эрэлхийлдэг хорвоогийн хүмүүсийнхтэй адилхан хандлага юм; тэд ямар ч ялгаагүй бөгөөд адилхан уг чанартай байдаг. Хүмүүс ийм төрлийн сатанлаг уг чанартай байх үедээ дэлхий ертөнцөд мэдлэг, байр суурь, эрдэм олж авч, бусдаас ялгарахаар эрэлхийлнэ; Бурханы гэрт тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, итгэлтэй байж, эцэст нь титэм болон агуу ерөөл хүртэхээр эрэлхийлнэ. Хэрэв хүмүүс Бурханд итгэгч болсныхоо дараа үнэнийг эзэмшдэггүй, зан чанарын өөрчлөлт туулаагүй бол энэ замаар явах нь лавтай. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй бодит байдал, Петрийнхээс шал эсрэг зам билээ. Та бүхэн одоогоор аль зам дээр байна вэ? Хэдийгээр чи Паулын замаар явна гэж төлөвлөөгүй байж магадгүй ч уг чанар чинь чамайг энэ замаар явуулахаар шийдсэн бөгөөд чи өөрийн мэдэлгүй энэ замаар явж байгаа. Хэдийгээр чи Петрийн зам дээр хөл тавихыг хүсдэг боловч үүнийг хэрхэн хийхээ сайн мэдэхгүй бол өөрийн эрхгүй Паулын замаар явах болно: Энэ бол бодит нөхцөл байдал билээ.

Өнөө үед хүн Петрийн замаар яг хэрхэн алхах ёстой вэ? Хэрвээ чи Петр, Паул хоёрын замыг ялгаж чаддаггүй бол, эсвэл тэднийг огт мэддэггүй бол Петрийн замаар алхаж байна гэж хэчнээн хэллээ ч гэсэн тэр чинь зүгээр л хоосон үг юм. Чи эхлээд Петрийн зам, Паулын зам гэж юу болохыг тодорхой ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи Петрийн зам бол амийн зам, төгс төгөлдөрт хүрэх цорын ганц зам юм гэдгийг үнэхээр ойлговол, тэр үед л түүний замаар алхах тодорхой арга зам болоод үнэнийг мэдэж, ухаарах чадвартай болно. Хэрвээ чи Петрийн замыг ойлгодоггүй бол чиний явах зам гарцаагүй Паулынх байна, учир нь чиний хувьд өөр ямар ч зам байхгүй; чамд сонголт байхгүй. Үнэн байдаггүй, шийдэмгий биш хүмүүст Петрийн замаар алхахад хэцүү санагдана. Бурхан одоо та нарт аврагдах, төгс болгуулах замыг илчилсэн гэж хэлж болно. Энэ бол Бурханы нигүүлсэл, өргөлт бөгөөд Тэр та нарыг Петрийн зам руу залж чиглүүлдэг. Бурханы удирдамж, гэгээрэл байхгүй бол хэн ч Петрийн замаар явж чадахгүй; цорын ганц сонголт нь Паулын замаар явж, сүйрэл рүү хүргэх Паулын мөрийг дагах явдал юм. Тухайн үед тэр замаар алхах нь буруу гэж Паулд санагдаагүй; энэ нь зөв гэдэгт тэр бүрэн итгэж байсан. Түүнд үнэн байгаагүй, тэр тусмаа зан чанарын өөрчлөлт туулаагүй. Тэрээр өөртөө хэтэрхий их итгэж, тэр замаар явахад өчүүхэн ч асуудалгүй гэж үзсэн. Тэр итгэл дүүрэн, өөртөө туйлын итгэлтэйгээр үргэлжлүүлэн урагшилсан. Эцэст нь тэр хэзээ ч сэхээрээгүй; түүний хувьд амьдрах нь Христ гэж бодсоор байсан. Тийм болохоор Паул бүр эцсээ хүртэл тэр замаар үргэлжлүүлэн явж, эцэст нь шийтгүүлэх цаг болоход түүний хувьд бүх юм дууссан байв. Паулын замд зан чанарын өөрчлөлтийг эрж хайх нь бүү хэл өөрийгөө мэдэж авах явдал ч хамаагүй байсан. Тэрээр уг чанараа хэзээ ч задлан шинжлээгүй, өөрийгөө юу болохыг ч огт мэдэж аваагүй; Есүсийг хяхан хавчсан гол буруутан нь гэдгээ л мэдэж байв. Тэр өөрийн уг чанарыг өчүүхэн төдий ч ойлгоогүй бөгөөд ажлаа дуусгасны дараа Паул үнэндээ өөрийгөө Христ мөн бөгөөд шагнуулах ёстой гэж бодож байсан. Паулын хийсэн ажил ердөө л Бурханы төлөө хийсэн үйлчлэл байсан юм. Паул өөрөө Ариун Сүнснээс зарим илчлэлийг хүлээн авсан хэдий ч түүнд үнэн эсвэл амь огт байгаагүй. Түүнийг Бурхан авраагүй; түүнийг Бурхан шийтгэсэн билээ. Петрийн зам бол төгс төгөлдрийн зам гэж яагаад хэлдэг вэ? Яагаад гэвэл, Петр хэрэгжүүлэхдээ амь, Бурханыг мэдэхээр эрж хайх, өөрийгөө мэдэхэд онцгой ач холбогдол өгсөн юм. Бурханы ажлыг туулснаараа тэр өөрийгөө мэдэж авч, хүний завхарсан байдлын талаар ойлголттой болж, дутагдлаа мэдэж авч, хүмүүсийн эрэлхийлэх ёстой хамгийн үнэ цэнтэй зүйлийг олж илрүүлсэн билээ. Тэрээр Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, Бурханы хайрыг хариулж сурсан, зарим үнэнийг олж авч, Бурханы шаарддаг бодит байдалтай болсон. Шалгалтынхаа үеэр хэлсэн бүх зүйлээс нь Петр үнэхээр Бурханыг хамгийн сайн ойлгодог нэгэн байсныг харж болно. Бурханы үгээс маш их үнэнийг ойлгож авсан учраас түүний зам улам бүр гэрэлтэй болж, Бурханы хүсэлтэй улам бүр нийцсэн юм. Хэрвээ Петр энэ үнэнийг эзэмшээгүй бол түүний явсан зам тийм ч зөв байж чадахгүй байх байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 389

Петр олон жилийн турш Надад үнэнч байсан мөртөө хэзээ ч үглэж гоншигноогүй, гомдоллоогүй; Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй бөгөөд эрин үеүдийн туршид ариун хүмүүс ч бүгдээрээ Петрээс хамаагүй дор байсан. Тэр Намайг мэдэхээр эрэлхийлээд зогсоогүй, мөн Сатаныг зальхай явуулгаа хэрэгжүүлж байх үеэр Намайг мэдэж авсан юм. Энэ нь Петрийг Надад олон жил үйлчилж, үргэлж Миний хүсэлтэй нийцэхэд хүргэсэн ба иймээс тэр хэзээ ч Сатанд ашиглуулж байгаагүй. Петр Иовын итгэлээс сургамж авсан атлаа Иовын дутагдлыг ч бас тодорхой ойлгож байв. Хэдийгээр Иов агуу итгэлтэй байсан ч түүнд сүнсний ертөнц дэх хэрэг явдлын талаарх мэдлэг дутмаг байсан тул тэр бодит байдалтай зохицоогүй олон үг хэлсэн; Иовын мэдлэг өнгөц байсан бөгөөд төгс болж чадахгүй байсан гэдгийг энэ нь харуулдаг. Тиймээс Петр сүнсний мэдрэмжийг олж авахад үргэлж төвлөрч, сүнсний ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад анхаарлаа үргэлж хандуулдаг байжээ. Үүний үр дүнд, тэр Миний хүслээс ямар нэг зүйл олж мэдэж чадсанаар үл барам, бас Сатаны зальхай явуулгаас жаахан ойлгосон. Үүнээс үүдэн Миний талаарх түүний мэдлэг эрин үеүдийн туршид байсан өөр хэнийхээс ч илүү их байлаа.

Хэрэв хүмүүс Намайг мэдэхийг хүсвэл сүнсэн дотроо анхааралтай эргэцүүлэх ёстой гэдгийг Петрийн туршлагаас харахад хэцүү биш. Гаднаа Надад тодорхой хэмжээгээр “зориулахыг” Би чамаас шаарддаггүй; энэ бол хоёрдогч ач холбогдолтой зүйл. Хэрэв чи Намайг мэдэхгүй бол чиний ярьдаг бүх итгэл, хайр, үнэнч байдал зүгээр л хоосон санаа төдий; тэдгээр нь дэмий яриа бөгөөд чи Миний өмнө асар их бардамнан сайрхдаг ч өөрийгөө мэддэггүй хүн болох нь лавтай. Тиймээс чи дахин нэг удаа Сатанд урхидуулаад өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно; чи мөхлийн хүү, сүйрлийн бай болно. Гэхдээ хэрвээ чи Миний үгэнд хүйтэн хөндий, хайхрамжгүй ханддаг бол Намайг эргэлзээгүй эсэргүүцэж байна. Энэ бол бодит баримт бөгөөд Миний гэсгээсэн олон янзын сүнснүүдийг сүнсний ертөнцийн үүд хаалгаар сайтар харсан чинь дээр. Миний үгтэй тулгараад тэднээс аль нь Миний үгэнд идэвхгүй, хайхрамжгүй, үл зөвшөөрсөн байдлаар хандаагүй вэ? Аль нь Миний үгэнд эрээ цээргүй хандаагүй вэ? Аль нь Миний үгээс өө сэв олох гэж оролдоогүй вэ? Тэднээс аль нь өөрсдийгөө “хамгаалахын” тулд Миний үгийг “хамгаалах зэвсэг” болгон ашиглаагүй вэ? Тэд Миний үгийн агуулгыг Намайг мэдэх арга зам болгон ашиглаагүй, харин зүгээр л тоглодог тоглоом шиг хэрэглэсэн. Ингэснээрээ тэд Намайг шууд эсэргүүцэж байсан бус уу? Миний үг хэн бэ? Миний Сүнс хэн бэ? Би та нарт маш олон удаа ийм асуулт тавьсан атал тэдгээрийн талаарх мэдлэг ухаан чинь ер нь илүү өндөр, тодорхой болсон уу? Та нар ер нь тэдгээрийг үнэхээр туулсан уу? Би та нарт дахин нэг удаа сануулъя: Хэрвээ та нар Миний үгийг мэддэггүй, хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэггүй бол Миний гэсгээлтийн бай болох нь гарцаагүй! Сатаны хохирогч болох нь гарцаагүй!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “8-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 390

Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, Бурханы хүсэлд нийцэхийн тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэх үг, “Бурханы ажил” гэх мэт хэлцийг мэддэг боловч Бурханыг мэддэггүй, Бурханы ажлыг бүр ч мэддэггүй. Тэгэхээр, Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий танил бус учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцдэггүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханаар ашиглуулахад тохирохгүй, Бурханы хүслийг хангаж бүр ч чадахгүй. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэдэгт итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс гадна, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л “Бурханд итгэх итгэл” хэмээн нэрлэж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн энгийн, хөнгөн хийсвэр асуудал гэж үздэг. Бурханд ийм маягаар итгэдэг хүмүүс Бурханд итгэхийн утга учрыг алдсан байдаг бөгөөд эцсээ хүртэл үргэлжлүүлэн итгэлээ ч гэсэн, Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байдаг. Өнөөдөр ч гэсэн бичиг үсгийн дагуу, хоосон сургаал дотор Бурханд итгэдэг хүмүүс бий. Өөрсдөд нь Бурханд итгэх итгэлийн мөн чанар байхгүй гэдгийг тэд мэддэггүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Гэсэн ч амар амгалангийн ерөөл болон арвин их нигүүлслийн төлөө Бурханд залбирсаар байдаг. Бүгдээрээ түр зогсоод, зүрх сэтгэлээ тайван байлгаж, өөрсдөөсөө ингэж асууцгаая: Бурханд итгэх нь үнэхээр газар дэлхий дээрх хамгийн амархан зүйл юм гэж үү? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас цаашгүй юм гэж үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр хангаж чадна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 391

Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш хүний олж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдэж авсан бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сүнсний аврал болоод махан биеийн сайн сайхны төлөө биш, мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан амьдралаа баяжуулах гэх мэт ч биш гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн сайн сайхны төлөө, эсвэл түр зуурын таашаалын төлөө Бурханыг хайрладаг бол эцэст нь Бурханыг гэсэн хайр чинь оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүмүүс биш, харин амар хялбар амьдралд шунадаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь албадсан, сэтгэлийн баяр хөөрийн төлөөх эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чиний хайр ямар төрлийн хайр нь вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын чинь хайр дээр дурдсантай адил байдаг. Ийм хайр нь зөвхөн тухайн байдлыг л хадгалдаг; энэ нь хувиршгүй байж чаддаггүй, мөн хүнд үндэслэж ч чаддаггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимслэлгүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи нуран унана. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ л Бурханыг хайрлаж, дараа нь амь зан чанар чинь өөрчлөгдөөгүй хэвээр бол чи харанхуйн нөлөөний бүрхүүлээс зугтаж чадахгүй хэвээр байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй байх болно. Тийм ямар ч хүн Бурханаар бүрэн авхуулж чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Бурханаар бүрэн авхуулж чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, өөрөөр хэлбэл, Сатан руу буцан очих бөгөөд Бурханаас ирэх шийтгэлийн дараагийн алхмыг хүлээн авахын тулд гал болон хүхэрт нууранд унана. Бурханаар авхуулсан хүмүүс нь Сатаныг орхиж, эзэмшлээс нь зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардын тоонд оруулна. Ингэж л хаанчлалын ард бий болдог билээ. Чи ийм хүн болохыг хүсэж байна уу? Чи Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Чи Сатаны эзэмшлээс зугтаж, Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу, эсвэл хаанчлалын ардын тоонд орсон уу? Ийм зүйлс нь бүгд тодорхой байх ёстой бөгөөд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 392

Өнгөрсөн үед, олон хүн итгэл найдвараасаа үүдэн жолоогүй санаархал болон үзлээр эрж хайсан. Эдгээр асуудлыг одоохондоо хойш тавъя; гол зүйл нь та бүхнийг Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байлгаж, Сатаны нөлөөллийн дөнгөнөөс аажмаар ангижруулах хэрэгжүүлэлтийн замыг олох явдал, ингэснээр та нар Бурханаар авхуулж, Бурханы та нараас хүссэн зүйлийг газар дээр амьдран харуулж чадах юм. Ийм маягаар л Бурханы санаа зорилгыг биелүүлж чадна. Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханы хүсдэг зүйл юу болохыг, мөн Сатаны хүсдэг зүйл юу болохыг мэддэггүй. Тэд бусдад мунгинуу байдлаар итгэж, зүгээр л урсгал даган явдаг, иймээс хэзээ ч Христэд итгэгчийн хэвийн амьдралтай байдаггүй; үүнээс гадна, тэдэнд Бурхантай харилцах хэвийн харилцаа байх нь бүү хэл, хүн хоорондын ямар ч хэвийн харилцаа байдаггүй. Бурханы хүсэлд саад учруулж чадах хүний хүндрэл бэрхшээл, алдаа дутагдал олон гэдгийг үүнээс харж болно. Хүн Бурханд итгэх зөв замд ороогүй, мөн хүний амьдралын жинхэнэ туршлагад ч ороогүй гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тэгвэл Бурханд итгэх зөв замд орох гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Зөв замд орно гэдэг нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ үргэлж тайван байлгаж, Бурхантай хэвийн ярилцаж, хүнд дутагдаж байгаа зүйлсийг аажмаар мэдэж, Бурханы талаарх гүнзгий мэдлэгийг алгуур олж авна гэсэн үг юм. Үүгээр дамжуулан чиний сүнс өдөр бүр шинэ ойлголт болон гэгээрлийг олж авдаг; чиний хүсэл эрмэлзэл нэмэгдэж, үнэн рүү орохоор эрэлхийлдэг. Өдөр болгон шинэ гэрэл, шинэ ухаарал байдаг. Энэ замаар дамжуулан чи Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирч, амь чинь өсдөг. Ийм хүмүүс зөв замд орчихсон. Өөрийн бодит туршлагаа үнэлж дүгнэн, итгэлдээ эрэлхийлсэн замаа шалга: Дээр дурдсан зүйлстэй эдгээрийг харьцуулаад үзвэл чи зөв замд орсон уу? Ямар зүйлүүд дээр чи Сатаны дөнгө болон нөлөөнөөс ангижирсан бэ? Хэрвээ чи зөв замд хараахан ороогүй бол Сатантай холбогдсон холбоо чинь тасраагүй байна. Ингээд байгаад байвал Бурханыг хайрлахаар эрж хайж байгаа чинь жинхэнэ, үнэнч, ариун хайранд хүргэх болов уу? Бурханы төлөөх чиний хайр бол гуйвшгүй агаад чин сэтгэлийнх гэж чи хэлдэг боловч Сатаны дөнгөнөөс ангижраагүй. Чи Бурханыг хуурахаар оролдож байгаа биш гэж үү? Хэрэв чи Бурханыг гэсэн ариун хайранд хүрч, Бурханаар бүрэн авхуулж, хаанчлалын ардын тоонд орохыг хүсэж байгаа бол эхлээд Бурханд итгэх зөв замд орох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 393

Бүх хүнд байдаг нийтлэг асуудал бол үнэнийг ойлгодог хэр нь хэрэгжүүлж чаддаггүйд оршино. Энэ нь нэг талаар тэд төлөөс төлөхийг хүсдэггүй, нөгөө талаар тэдний ялган таних чадвар хэтэрхий хангалтгүй учраас тэр юм; тэд өдөр тутмын амьдрал дээрх олон бэрхшээлийн мөн чанарыг харж чаддаггүй, хэрхэн зүй зохистойгоор хэрэгжүүлэхээ мэддэггүй. Хүн хэтэрхий туршлага нимгэн, ядмаг хэв чанартай, үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг болохоор өдөр тутмын амьдралд тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх аргагүй байдаг. Тэд аман дээрээ л Бурханд итгэдэг болохоос Бурханыг өдөр тутмын амьдралдаа оруулах чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Бурхан, амьдрал бол амьдрал бөгөөд Бурхан хүний амьдралд ямар ч хамаагүй мэт байдаг. Бүх хүн ингэж боддог. Хүмүүс Бурханд ингэж итгэснээрээ бодит байдал дээр Бурханаар авхуулж, төгс болгуулахгүй. Үнэндээ, Бурханы үг дутуу илэрхийлэгдсэн хэрэг биш, харин үгийг нь хүлээн авах хүмүүсийн чадвар л хэтэрхий хангалтгүй байгаа юм. Бараг хэн ч Бурханы анхны санаа зорилгын дагуу үйлддэггүй гэж хэлж болно. Харин ч тэд өөрсдийн санаа зорилго, өмнө нь баримталж байсан шашны үзэл, юмыг хийх арга барилынхаа дагуу Бурханд итгэдэг. Тун цөөн хүн Бурханы үгийг хүлээн зөвшөөрснийхөө дараа өөрчлөгдөж, Бурханы хүслийн дагуу үйлдэж эхэлдэг. Харин тэд буруу итгэлээ хадгалсаар байдаг. Хүн Бурханд итгэж эхлэхдээ шашны хэвшмэл дүрэмд тулгуурлан итгэдгийн дээр амьдралын талаарх гүн ухаан дээрээ л үндэслэн аж төрж, бусадтай харилцдаг. Арван хүн тутмын ес нь иймэрхүү байдаг гэж хэлж болно. Тун цөөхөн хүн л Бурханд итгэж эхэлснийхээ дараа өөр төлөвлөгөө боловсруулж, шинэ амьдрал эхэлдэг. Хүн төрөлхтөн Бурханы үгийг үнэн гэж боддоггүй, үнэн гэж үзэж, хэрэгжүүлдэггүй.

Жишээлбэл Есүст итгэх итгэлийг аваад үзье. Хүн дөнгөж итгэж эхэлсэн ч бай, эсвэл удаан хугацаанд итгэсэн ч бай, бүгд ердөө л өөрт нь ямар “авьяас” байна түүнийгээ ашиглаж, ямар “ур чадвар” эзэмшсэн түүнийгээ харуулсан. Хүмүүс ердөө л “Бурханд итгэх итгэл” гэсэн гурван үгийг ердийн амьдралдаа нэмсэн болохоос зан чанартаа ямар ч өөрчлөлт гаргаагүй бөгөөд Бурханд итгэх итгэл нь өчүүхэн төдий ч өсөөгүй. Тэдний эрэл хайгуул үлбэгэр байв. Тэд итгэхээ болино гэж хэлээгүй боловч бас Бурханд бүхнээ зориулаагүй. Хэзээ ч Бурханыг үнэн голоосоо хайрлаж, дуулгавартай дагаж байгаагүй. Бурханд итгэх итгэл нь үнэн худал хоёрын холимог, нэг нүдээ нээж, нөгөө нүдээ аньж хандсан бөгөөд итгэлээ хэрэгжүүлэхдээ үнэн сэтгэлээсээ хандаагүй. Тэд ийм төөрөлдсөн байдлаар үргэлжлүүлсээр эцэст нь самуурч үхсэн. Энэ бүхэн ямар учиртай вэ? Өнөөдөр чи бодитой Бурханд итгэхийн тулд зөв замд хөл тавих ёстой. Чи Бурханд итгэдэг бол зөвхөн ерөөл эрж хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Чи Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрлээр дамжуулан Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханыг жинхэнээсээ хайрладаг болж чадна. Өөрөөр хэлбэл, Бурханыг гэсэн хайр чинь хэн ч сүйтгэж, саад болж чадахааргүй хамгийн жинхэнэ байх үед чи Бурханд итгэх зөв замаар явж байдаг. Чамайг Бурханд харьяалагддагийг энэ нь батална, учир нь зүрх сэтгэл чинь аль хэдийн Бурханы өмч болж өөр юу ч чамайг эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын улмаас чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлаж чаддаг. Тэр үед чи Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханы үгийн гэрэлд ирж амьдарна. Чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан үедээ л Бурханыг олж авсан гэж хэлж чадна. Бурханд итгэхдээ чи энэ зорилгыг эрж хайхыг хичээх ёстой. Энэ бол та нарын хүн нэг бүрийн үүрэг билээ. Та нараас хэн нь ч хэрэг явдлын одоогийн байгаа байдалд сэтгэл хангалуун байх ёсгүй. Та нар Бурханы ажилд хоёрдмол сэтгэлээр, хөнгөн хуумгай хандаж болохгүй. Та нар Бурханыг бүхий л талаар, цаг үргэлжид бодож, бүх зүйлийг Түүний төлөө хийх ёстой. Та нар ярих юм уу үйлдэх болгондоо Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Зөвхөн ингэснээр л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 394

Хүмүүсийн Бурханд итгэхдээ гаргадаг хамгийн том алдаа нь тэд аман дээрээ л итгэдэг бөгөөд өдөр тутмын амьдралд нь Бурхан огт байдаггүй. Бүх хүн Бурханы оршихуйд үнэхээр итгэдэг хэр нь Бурхан өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг биш байдаг. Бурханд хандсан олон залбирал хүмүүсийн амнаас гардаг боловч зүрх сэтгэлд нь Бурхан маш бага зай эзэлдэг учраас Бурхан тэднийг ахин дахин шалгадаг. Хүн цэвэр ариун биш болохоор хүмүүсийг шалгахаас өөр сонголт Бурханд байдаггүй, ингэснээр шалгалтын дунд тэд ичгүүрийг мэдэрч, өөрсдийгөө мэдэж авч болох юм. Эс бөгөөс хүн төрөлхтөн тэргүүн тэнгэр элчийн үр удам болж, улам бүр завхардаг. Хүн бүр Бурханд итгэх явцдаа Бурханаар тасралтгүй цэвэрлэгддэг учраас хувийн олон сэдэл, зорилгоо хөсөр хаядаг. Эс бөгөөс, Бурхан хэнийг ч ашиглах аргагүй, хийх ёстой ажлаа хүнд хийх ямар ч аргагүй болно. Бурхан эхлээд хүмүүсийг цэвэрлэдэг. Ийнхүү цэвэрлэх явцад хүмүүс өөрсдийгөө мэдэж авч, Бурхан тэднийг өөрчилж болох юм. Үүний дараа л Бурхан Өөрийн амийг тэдэн рүү оруулдаг бөгөөд ингэж байж л зүрх сэтгэл нь Бурхан руу бүрэн эргэж чадна. Тиймээс Бурханд итгэх нь хүмүүсийн хэлдэг шиг энгийн зүйл биш гэж Би хэлдэг. Бурханы харж байгаагаар чи зөвхөн мэдлэгтэй атлаа Түүний үгийг амиа болгоогүй бол; чи зөвхөн мэдлэгээр хязгаарлагдаад, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй бол, энэ нь чамд одоог хүртэл Бурханыг хайрлах зүрх сэтгэл байхгүй гэдгийн баталгаа бөгөөд зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ хүн Түүнийг мэдэж авч чадна: Энэ бол хүний эрж хайх учиртай эцсийн зорилго юм. Бурханы үгийг өөрийн биеэр хэрэгжүүлэхийн тулд чи тэдгээрийг амьдран харуулахад хүчин чармайлт гаргах ёстой. Хэрвээ чи зөвхөн хоосон сургаалын талаар мэддэг бол Бурханд итгээд ямар ч үр дүнгүй. Түүний үгийг бас хэрэгжүүлж, амьдран харуулж байгаа цагт л итгэл чинь бүрэн дүүрэн агаад Бурханы хүсэлд нийцэж байна гэж үзэх боломжтой. Энэ зам дээр их мэдлэгийн талаар олон хүн ярьж чадах хэдий ч үхэх цаг нь ирэхэд нүдэнд нь нулимс цийлгэнэн, нэг насны амьдралаа дэмий үрж, насан өндөр болтлоо хий дэмий амьдарсандаа өөрсдийгөө үзэн яддаг. Тэд сургаалыг л ойлгодог болохоос үнэнийг хэрэгжүүлж, Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; харин гагцхүү бүхий л амьдралаа хаа сайгүй гүйж, зөгий шиг завгүй өнгөрүүлдэг; үхлийн ирмэгт ирэхдээ л өөрт нь жинхэнэ гэрчлэл байхгүй, Бурханыг огт мэддэггүй гэдгээ олж хардаг. Тэр үед хэтэрхий хожимдсон байх бус уу? Яагаад чи өнөөдрийг ашиглан, өөрийн хайрладаг үнэнийг эрж хайж болохгүй гэж? Яагаад маргааш хүртэл хүлээх гэж? Амьдралдаа чи үнэний төлөө зовдоггүй, үүнийг олж авахаар эрж хайдаггүй бол үхэх мөчдөө харууслыг мэдэрмээр байгаа хэрэг үү? Хэрэв тийм бол яагаад Бурханд итгэнэ вэ? Үнэндээ, хүмүүс өчүүхэн төдий л чармайлт гаргавал үнэнийг хэрэгжүүлж, ингэснээрээ Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах олон хэрэг явдал бий. Хүмүүсийн зүрх сэтгэлийг чөтгөрүүд байнга эзэмддэг учраас л тэд Бурханы төлөө үйлдэж чадахгүй, махан биеийн төлөө байнга нааш цааш гүйсээр, эцэстээ юунд ч хүрдэггүй. Ийм учраас хүмүүс байнга төвөг, бэрхшээлд шаналж байдаг. Сатаны тамлалт энэ бус уу? Махан биеийн ялзрал энэ бус уу? Чи аман дээрээ дагасан болж Бурханыг хуурах гэж оролдох хэрэггүй. Харин бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Өөрийгөө бүү хуур; тэгэх ямар хэрэг байна? Махан биеийнхээ төлөө амьдарч, нэр алдар, ашиг хонжооны төлөө тэмцсэнээр чи юу олж авч чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 395

Одоо та нар Бурханы ардууд болохоор эрэлхийлж, бүх зүйл зөв замд орж эхэлнэ. Бурханы ардууд байна гэдэг нь Хаанчлалын эрин үед орно гэсэн үг юм. Өнөөдөр та нар албан ёсоор хаанчлалын сургалтад орж эхэлдэг бөгөөд ирээдүйн амьдрал чинь урьдынх шигээ назгай, хайнга байхаа болино; тийм маягаар амьдарвал Бурханы шаардсан стандартад хүрэх боломжгүй. Хэрвээ чи жаахан ч гэсэн яардаггүй бол чамд өөрийгөө сайжруулах хүсэл байхгүй, чиний эрэл хайгуул будилуу, мунгинуу байгааг энэ нь харуулдаг бөгөөд чи Бурханы хүслийг биелүүлэх чадваргүй. Хаанчлалын сургалтад орох гэдэг нь Бурханы ардын амьдралаар амьдарч эхэлнэ гэсэн үг—чи тийм сургалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу? Яарсан мэдрэмжтэй байхад бэлэн үү? Бурханы сахилгажуулалт дор амьдрахад бэлэн үү? Бурханы гэсгээлт дор амьдрахад бэлэн үү? Бурханы үг чам дээр ирж, чамайг турших үед чи хэрхэн үйлдэх вэ? Бүх төрлийн баримттай тулгарах үедээ чи юу хийх вэ? Урьд нь чи амь дээр анхаарлаа төвлөрүүлээгүй; өнөөдөр чи амь-бодит байдалд ороход төвлөрч, амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Энэ нь хаанчлалын ардуудын биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы ард болох бүх хүн амийг эзэмших ёстой бөгөөд хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Хаанчлалын ардуудаас Бурханы шаарддаг зүйл энэ юм.

Хаанчлалын ардуудад Бурхан дараах шаардлагыг тавьдаг:

1. Тэд Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өдрүүдийн ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

2. Тэд хаанчлалын сургалтад орох ёстой.

3. Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрэлхийлэх ёстой. Зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэж, хэвийн сүнслэг амьдралтай болох үедээ чи эрх чөлөөтэй ертөнцөд амьдарна, энэ нь Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдана.

4. Тэд Бурханаар авхуулах ёстой.

5. Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.

Энэ таван зүйл бол та нарт Миний даалгасан даалгавар юм. Би үгээ Бурханы ардуудад хэлдэг бөгөөд хэрвээ чи эдгээр даалгаврыг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа бол Би хүчлэхгүй—гэхдээ тэдгээрийг үнэхээр хүлээн зөвшөөрвөл чи Бурханы хүслийг биелүүлж чадна. Өнөөдөр та нар Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч эхэлдэг ба хаанчлалын ардууд болж, хаанчлалын ардуудаас шаарддаг стандартад хүрэхээр эрэлхийлдэг. Энэ нь оролтын эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы хүслийг бүрэн биелүүлэхийг хүсвэл энэ таван даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой ба тэдгээрийг биелүүлж чадвал Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханд асар их ашиглагдах нь гарцаагүй. Өнөөдрийн хамгийн чухал зүйл бол хаанчлалын сургалтад орох явдал юм. Хаанчлалын сургалтад орох нь сүнслэг амьдралтай хамаатай. Урьд нь сүнслэг амьдралын талаар огт яриагүй, харин өнөөдөр хаанчлалын сургалтад орж эхлэхдээ чи албан ёсоор сүнслэг амьдралд ордог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 396

Сүнслэг амьдрал гэж ямархуу амьдрал вэ? Сүнслэг амьдрал гэдэг нь, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэсэн, Бурханы хайрыг анхаарч чаддаг амьдрал юм. Энэ нь Бурханы үгэн дотор амьдардаг, зүрх сэтгэлийг чинь өөр юу ч эзэмддэггүй, Бурханы өнөөгийн хүслийг ухаарч чаддаг, мөн үүргээ биелүүлэхийн тулд Ариун Сүнсний өнөөгийн гэрлээр замчлуулдаг амьдрал юм. Хүн, Бурхан хоёрын хоорондох ийм амьдрал нь сүнслэг амьдрал мөн. Хэрвээ чи өнөөдрийн гэрлийг дагаж чаддаггүй бол Бурхантай харилцах харилцаанд чинь зай гарч, тэр ч байтугай таслагдсан байж болох бөгөөд чамд хэвийн сүнслэг амьдрал байдаггүй. Бурхантай харилцах хэвийн харилцаа нь Бурханы өнөөгийн үгийг хүлээн зөвшөөрсөн суурин дээр бий болдог. Чи хэвийн сүнслэг амьдралтай юу? Бурхантай хэвийн харилцаатай юу? Чи Ариун Сүнсний ажлыг дагадаг нэгэн мөн үү? Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бөгөөд Бурханы үгэн дотроос хүслийг нь ухаарч, эдгээр үгэнд орж чаддаг бол Ариун Сүнсний урсгалыг дагадаг нэгэн мөн. Хэрвээ Ариун Сүнсний урсгалыг дагаж чадахгүй бол үнэнийг эрж хайдаггүй хүн гэдэг чинь эргэлзээгүй. Өөрсдийгөө сайжруулах хүсэлгүй хүмүүсийн дотор Ариун Сүнс ажиллах ямар ч боломжгүй бөгөөд үүний үрээр тийм хүмүүс хүч чадлаа дайчилж хэзээ ч чаддаггүй, үргэлж идэвхгүй байдаг. Өнөөдөр чи Ариун Сүнсний урсгалыг дагадаг уу? Ариун Сүнсний урсгалд байдаг уу? Чи идэвхгүй байдлаас гарсан уу? Бурханы үгэнд итгэдэг, Бурханы ажлыг сууриа болгож, Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байгаа. Хэрвээ чи, Бурханы үг маргаангүй үнэн, зөв гэж итгэдэг бол; Бурхан юу ч хэлсэн бай, үгэнд нь итгэдэг бол Бурханы ажилд орохоор эрэлхийлдэг хүн бөгөөд ийм маягаар чи Бурханы хүслийг биелүүлдэг.

Ариун Сүнсний урсгалд орохын тулд чи Бурхантай хэвийн харилцаатай байх ёстой бөгөөд эхлээд идэвхгүй байдлаасаа ангижрах ёстой. Зарим хүн үргэлж олонхыг дагадаг ба зүрх сэтгэл нь Бурханаас хэтэрхий хол хадуурсан байдаг; тийм хүмүүст өөрсдийгөө сайжруулах ямар ч хүсэл байдаггүй бөгөөд эрэлхийлдэг стандарт нь дэндүү доогуур байдаг. Бурханыг хайрлах, Бурханаар авхуулах эрэл хайгуул л Бурханы хүсэл юм. Бурханы хайрыг хариулахын тулд мөс чанараа л ашигладаг хүмүүс байдаг боловч энэ нь Бурханы хүсэлд нийцэж чадахгүй; чи өндөр стандартыг эрэлхийлэх тусам, энэ нь Бурханы хүсэлтэй төдий чинээ зохицолтой байх болно. Хэвийн хүн болохын хувьд, мөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэн, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө, Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг. Бурханы сонгосон энэ бүлэг хүмүүс л дээд зэргийн ач холбогдолтой амьдралыг амьдран харуулж чаддаг: Газар дэлхий дээр өөр хэн ч тийм үнэ цэн, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй. Та нарыг Бурхан сонгож, Бурхан өргөсөн учраас, түүнчлэн та нарыг гэх Бурханы хайраас болж та нар жинхэнэ амьдралд хүрч, дээд зэргийн үнэ цэнэтэй амьдралаар хэрхэн амьдрах тухай мэдсэн. Энэ нь та нарын эрэл хайгуул сайнаас болоогүй, харин Бурханы нигүүлслээс болсон юм; та нарын сүнслэг нүдийг Бурхан нээж, зүрх сэтгэлийг чинь Бурханы Сүнс хөдөлгөж, Түүний өмнө очих сайн зол завшаан өгсөн билээ. Хэрвээ Бурханы Сүнс та нарыг гэгээрүүлээгүй бол та нар Бурханы хайр татам байдлыг харах чадваргүй байх байсан, мөн Бурханыг хайрлах ч боломжгүй байх байсан. Үндсэндээ Бурханы Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн учраас л тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн. Заримдаа Бурханы үгийг таашааж байх үед сүнс чинь хөдөлж, чи өөрийн эрхгүй Бурханыг хайрлаж, дотор чинь асар их хүч чадал байгааг, чиний хувьд хойш тавьж чадахгүй юу ч байхгүй гэдгийг мэдэрдэг. Хэрвээ чамд ингэж санагддаг бол Бурханы Сүнс чамайг хөдөлгөж, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэсэн бөгөөд чи Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Биднийг үнэхээр Та урьдчилан тогтоож, сонгосон. Таны алдар надад бахархал хайрлаж, Таны ардуудын нэг байх нь миний хувьд алдар цуутай санагддаг. Таны хүслийг биелүүлэхийн тулд би юуг ч зарлагадаж, юуг ч өгнө, өөрийн бүх амьдрал, насан туршийн бүхий л эрч хүчийг Танд зориулна” гэж хэлнэ. Ингэж залбирах үед зүрх сэтгэлд чинь Бурханыг гэх эцэс төгсгөлгүй хайр болон жинхэнэ дуулгавартай байдал байх болно. Чамд ер нь иймэрхүү туршлага байсан уу? Хэрвээ хүмүүсийн сэтгэлийг Бурханы Сүнс үргэлж хөдөлгөдөг бол тэд ялангуяа залбиралдаа өөрсдийгөө Бурханд зориулахад бэлэн байдаг: “Өө Бурхан минь! Би Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна, би Таны төлөө амьдрахыг хүсэж байна—Таны төлөө амьдрахаас илүү үнэ цэнтэй, утга учиртай юу ч үгүй бөгөөд надад Сатан болон махан биеийн төлөө амьдрах өчүүхэн төдий ч хүсэл алга. Өнөөдөр Таны төлөө амьдрах боломж олгосноороо Та намайг өргөсөн.” Ийм маягаар залбирах үедээ чи, зүрх сэтгэлээ Бурханд өгөхгүй байж чадахгүй гэдгээ, Бурханыг олж авах ёстойгоо, амьд ахуйдаа Бурханыг олж авалгүйгээр үхэж тэвчихгүй гэдгээ мэдэрнэ. Ийм залбирал хэлсний дараа чиний дотор барагдашгүй их хүч байх ба энэ нь хаанаас ирдгийг чи мэдэхгүй; зүрх сэтгэл чинь хязгааргүй их хүч чадалтай байж, Бурхан бол маш хайр татам, Түүнийг хайрлууштай гэдгийг чи мэдэрнэ. Энэ үед Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөсөн байх болно. Ийм туршлагатай бүх хүний сэтгэлийг Бурхан хөдөлгөсөн байдаг. Бурхан үргэлж сэтгэлийг нь хөдөлгөдөг хүмүүсийн амь нь өөрчлөгддөг, тэд шийдвэрээ гаргаж чаддаг, Бурханыг бүрэн олж авахад бэлэн байдаг, зүрх сэтгэл дэх Бурханыг гэх хайр нь илүү хүчтэй байж, зүрх сэтгэл нь Бурхан руу бүрмөсөн эргэсэн байдаг, тэд гэр бүл, дэлхий ертөнц, ээдрээтэй асуудлууд, эсвэл өөрсдийн ирээдүйг тоодоггүй, мөн насан туршийн эрч хүчээ Бурханд зориулахад бэлэн байдаг. Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн бол үнэнийг эрэлхийлдэг, Бурханаар төгс болгуулах итгэл найдвартай хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 397

Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 398

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийг хүсдэг бөгөөд Өөрийнх нь хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрдөг, мэддэг хүмүүсийг хүсдэг. Та нарыг ухаалаг охид байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ухаалаг охид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлсийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг энэ бүлэг хүмүүсийг Бурхан аль эрт урьдчилан тогтоосон бөгөөд хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй. Энэ бүхэн нь Бурханы ажлаас, Бурханы урьдчилан тогтоолт, сонголтоос, мөн Бурханы нигүүлслээс болж байгаа; хэрвээ Бурхан үг хэлж, Өөрийн үгийг айлдаагүй бол та нарын нөхцөл байдал өнөөдрийнх шиг байж чадах уу? Тиймээс Бурханд бүх алдар, магтаал нь байх болтугай, учир нь энэ бүхэн Бурхан та нарыг өргөснөөс болж байгаа юм. Чи эдгээр зүйлийг бодох үедээ идэвхгүй хэвээр байж чадах уу? Хүч чадлаа нэмэгдүүлж чадахгүй хэвээр байх уу?

Өнөөдөр Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цохилт, цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрч, түүнчлэн Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч чадаж байгаа чинь эрин үеүдээс өмнө Бурханаар урьдчилан тогтоогдсон, тиймээс чи гэсгээгдэх үедээ хэтэрхий их гутрах ёсгүй. Та нарт хийгдсэн ажлыг болон та нарт хайрласан ерөөлийг хэн ч булаан авч чадахгүй, мөн та нарт өгсөн бүхнийг хэн ч булаан авч чадахгүй. Шашны хүмүүсийг та нартай харьцуулах аргагүй. Та нар Библийг тийм ч сайн мэддэггүй, шашны онолоор зэвсэглээгүй боловч Бурхан та нарын дотор ажилласан учраас та нар эрин үеүдийн туршид байсан хэнээс ч илүү ихийг олж авсан—иймээс энэ нь та нарын хамгийн агуу ерөөл билээ. Үүнээс үүдэн та нар Бурханд өөрсдийгөө бүр ч их зориулж, бүр ч их үнэнч байх ёстой. Бурхан чамайг өргөсөн учраас чи хичээл чармайлтаа нэмэгдүүлэх ёстой бөгөөд Бурханы даалгаврыг хүлээн авахад биеийн хэмжээгээ бэлдэх ёстой. Чи Бурханы өгсөн байр сууринд бат зогсож, Бурханы ардуудын нэг болохоор зорьж, хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, Бурханаар авхуулж, эцэст нь Бурханы алдар суут гэрчлэл болох ёстой. Ийм шийдвэр чамд байгаа юу? Хэрвээ чамд тийм шийдвэр байгаа бол эцэстээ чи Бурханаар авхуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох нь гарцаагүй. Гол чухал даалгавар бол Бурханаар авхуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох явдал гэдгийг чи ойлгох ёстой. Энэ нь Бурханы хүсэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 399

Ариун Сүнсний өнөөгийн үг бол Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн бөгөөд энэ хугацаанд Ариун Сүнс хүнийг байнга гэгээрүүлдэг нь Ариун Сүнсний ажлын чиг хандлага юм. Тэгвэл Ариун Сүнсний өнөөгийн ажлын чиг хандлага юу вэ? Энэ нь, хүмүүсийг Бурханы өнөөгийн ажил руу, хэвийн сүнслэг амьдрал руу удирдах явдал юм. Хэвийн сүнслэг амьдралд орох оролтод хэд хэдэн алхам бий:

1. Эхлээд чи зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулах ёстой. Чи Бурханы урьдын үгийг эрэлхийлэх ёсгүй бөгөөд тэдгээрийг судалж, эсвэл өнөөдрийн үгтэй харьцуулах ёсгүй. Харин ч чи өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханы өнөөгийн үгэнд бүрмөсөн зориулах ёстой. Өнгөрсөн үеийн Бурханы үг, сүнслэг номууд, эсвэл бусад номлолын тэмдэглэлүүдийг уншихыг хүсдэг бөгөөд Ариун Сүнсний өнөөгийн үгийг дагадаггүй хүмүүс байвал тэд хамгийн тэнэг хүмүүс юм; Бурхан тийм хүмүүсийг жигшдэг. Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол зүрх сэтгэлээ Бурханы өнөөгийн айлдваруудад бүрмөсөн зориул. Энэ бол чиний биелүүлэх ёстой эхний зүйл юм.

2. Чи Бурханы өнөөдөр хэлсэн үгийн суурин дээр залбирч, Бурханы үгэнд орж, Бурхантай ярилцаж, Бурханы өмнө шийдвэр гаргаж, ямар стандартыг биелүүлэхээр зорих гэж байгаагаа тодорхойлох ёстой.

3. Чи Ариун Сүнсний өнөөгийн ажлын суурин дээр үнэнд гүн гүнзгий орохоор эрэлхийлэх ёстой. Урьдын хуучирсан айлдвар болон онолуудтай бүү зууралд.

4. Чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөхөөр эрж хайж, Бурханы үгэнд орох ёстой.

5. Өнөөдөр Ариун Сүнсний явж буй замд орохоор эрэлхийлэх ёстой.

Чи яаж Ариун Сүнсээр хөдөлгүүлэхээр эрж хайдаг вэ? Гол чухал зүйл бол Бурханы өнөөгийн үгэн дотор амьдарч, Бурханы шаардлагад суурилан залбирах явдал юм. Ийм маягаар залбирахад Ариун Сүнс гарцаагүй чиний сэтгэлийг хөдөлгөнө. Хэрвээ чи Бурханы өнөөдөр хэлсэн үгэнд үндэслэн эрж хайдаггүй бол энэ нь үр дүнгүй. Чи залбирч, ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би Таныг эсэргүүцдэг, бас Танд маш их өртэй; би маш дуулгаваргүй агаад Таныг хангалуун байлгаж хэзээ ч чаддаггүй. Өө Бурхан минь, Та намайг авраасай гэж би хүсэж байна, эцсээ хүртэл Танд үйлчлэл үзүүлэхийг хүсэж байна, Таны төлөө үхэхийг хүсэж байна. Та намайг шүүж, гэсгээдэг, гэхдээ надад ямар ч гомдол байхгүй; би Таныг эсэргүүцдэг ба үхвэл таарна, ингэснээр бүх хүн миний үхлээс Таны зөвт зан чанарыг харж болох юм.” Ийм маягаар зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирах үед чинь Бурхан чамайг сонсож, чамайг залж чиглүүлнэ; хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн үгийн суурин дээр залбирдаггүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх боломжгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу, Бурханы өнөөдөр хийхийг хүсэж байгаа зүйлийн дагуу залбирдаг бол ингэж хэлнэ: “Өө Бурхан минь! Би Таны даалгаврыг хүлээн зөвшөөрч, Таны даалгаварт үнэнч байхыг хүсэж байна, хийж байгаа бүхнээ Бурханы ардуудын стандартад хүргэхийн тулд бүхий л амьдралаа Таны алдрын төлөө зориулахыг хүсэж байна. Та миний сэтгэлийг хөдөлгөх болтугай. Таны Сүнс намайг үргэлж гэгээрүүлж, миний хийдэг бүхнээр Сатаныг шившиглэж, эцэст нь Та намайг олж аваасай гэж хүсэж байна.” Хэрвээ чи Бурханы хүсэл дээр төвлөрөн ийм маягаар залбирвал Ариун Сүнс гарцаагүй чиний дотор ажиллана. Залбирлын чинь үг хэчнээн олон байх нь хамаагүй—Бурханы хүслийг ухаарсан уу, үгүй юу гэдэг чинь гол нь юм. Та нарт бүгдэд нь дараах туршлага байгаа байх: Заримдаа цуглаан дээр залбирч байхад Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн оргилдоо хүрч, хүн бүрийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Зарим хүн залбирах зуураа гашуунаар уйлан, нулимс асгаруулж, Бурханы өмнө харуусалд автдаг ба зарим хүн шийдвэрээ харуулж, тангараг өргөдөг. Тэр нь Ариун Сүнсний ажлаар хүрдэг үр дүн юм. Өнөөдөр бүх хүн Бурханы үгэнд зүрх сэтгэлээ зориулах нь хамгийн чухал. Урьд нь хэлэгдсэн үгэнд бүү төвлөр; хэрвээ чи өмнө нь болж өнгөрсөн зүйлтэй зууралдсаар байвал Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Энэ нь хэчнээн чухал болохыг чи харав уу?

Та нар Ариун Сүнсний өнөөгийн алхаж байгаа замыг мэдэх үү? Дээр дурдсан хэдэн зүйл бол өнөөдөр, бас ирээдүйд Ариун Сүнсний гүйцэлдүүлэх зүйл юм; тэдгээр нь Ариун Сүнсний явдаг зам бөгөөд хүний эрэлхийлэх учиртай оролт билээ. Амийн оролтдоо чи ядаж л зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой; чиний зүрх сэтгэл Бурханыг хүсэн эрмэлзэх ёстой ба чи үнэний гүн гүнзгий оролтыг болон Бурханы шаардсан зорилгыг эрэлхийлэх ёстой. Чамд ийм хүч чадал байгаа бол сэтгэлийг чинь Бурхан хөдөлгөж, зүрх сэтгэл чинь Бурхан руу хандаж эхэлснийг энэ нь харуулдаг.

Амийн оролтын эхний алхам нь зүрх сэтгэлээ Бурханы үгэнд бүрэн зориулах явдал бөгөөд хоёр дахь алхам нь Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхийг хүлээн зөвшөөрснөөр хүрэх үр дүн юу вэ? Энэ нь, илүү гүн гүнзгий үнэнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж, судалж шинжлэх чадвартай байх болон эерэг байдлаар Бурхантай хамтран ажиллах чадвартай байх явдал юм. Өнөөдөр чи Бурхантай хамтран ажилладаг, өөрөөр хэлбэл, эрж хайж, залбирч, Бурханы үгийг ярилцахдаа зорилготой байдаг ба Бурханы шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлдэг—зөвхөн энэ л Бурхантай хамтран ажиллах явдал юм. Хэрвээ чи Бурханаар хийлгэх тухай л ярьдаг боловч өөрөө ямар ч үйлдэл хийдэггүй, залбирдаггүй, бас эрж хайдаггүй бол үүнийг яаж хамтын ажиллагаа гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ чамд хүний хамтын ажиллагааны ямар ч ул мөр байхгүй, зорилго бүхий оролтын сургалт байхгүй бол үүнийг хамтран ажиллаж байна гэж хэлэхгүй. Зарим хүн: “Бүх зүйл Бурханы урьдчилан тогтоолтоос хамаардаг, энэ бүгдийг Бурхан Өөрөө хийдэг; хэрвээ Бурхан үүнийг хийгээгүй бол хүн яаж чадах юм бэ?” гэдэг. Бурханы ажил хэвийн, өчүүхэн төдий ч ер бусын зүйлгүй бөгөөд идэвхтэй эрж хайснаар чинь л дамжуулан Ариун Сүнс ажилладаг, учир нь Бурхан хүнийг хүчилдэггүй—чи Бурханд ажиллах боломж олгох ёстой ба эрж хайдаггүй, эсвэл ордоггүй, өчүүхэн төдий ч хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлгүй бол Бурхан огт ажиллах боломжгүй. Бурханаар хөдөлгөгдөхийн тулд чи ямар замаар эрж хайж болох вэ? Залбирлаар, мөн Бурхантай ойр дотно болсноор. Гэхдээ хамгийн чухал нь, энэ нь Бурханы хэлсэн үгэнд үндэслэх ёстойг сана. Бурхан сэтгэлийг чинь байнга хөдөлгөх үед чи махан биед захирагддаггүй: Нөхөр, эхнэр, хүүхдүүд, мөнгө—тэдгээр нь бүгд чамайг дөнгөлөх чадваргүй бөгөөд чи үнэнийг эрэлхийлж, Бурханы өмнө амьдрахыг л хүснэ. Энэ үед чи эрх чөлөөт ертөнцөд амьдардаг хүн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 400

Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн бөгөөд Тэр ямар өнцгөөс ярих нь хамаагүй, бүгд хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг. Сүнсний өнцгөөс ярьсан үгийг хүмүүс ойлгоход хэцүү байдаг; тэд хэрэгжүүлэлтийн замыг олох аргагүй байдаг, учир нь тэдний ойлгох чадвар хязгаарлагдмал. Бурханы ажил өөр өөр үр дүнд хүрдэг бөгөөд ажлын алхам бүрийг хийхдээ Тэр Өөрийн гэсэн зорилготой байдаг. Түүнчлэн, Тэрээр өөр өөр өнцгөөс ярих шаардлагатай, учир нь ингэснээр л хүнийг төгс болгож чадна. Хэрвээ Тэр зөвхөн Сүнсний өнцгөөс ярьдаг байсан бол Бурханы ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлэх аргагүй байх байлаа. Түүний ярианы өнгөнөөс энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор шийдсэнийг нь чи харж болно. Тэгвэл, төгс болгуулахыг хүсдэг хүн нэг бүрийн эхний алхам нь юу байх ёстой вэ? Юун түрүүнд, Бурханы ажлыг мэдэх ёстой. Өнөөдөр, Бурханы ажилд шинэ арга барил нэвтэрсэн; эрин үе шилжиж, Бурханы ажлын арга барил ч өөрчлөгдсөн ба Бурханы үг хэлдэг арга барил өөр болсон. Өнөөдөр Түүний ажлын арга барил өөрчлөгдөөд зогсоогүй, эрин үе ч бас өөрчлөгдсөн. Одоо үе бол Хаанчлалын эрин үе. Түүнчлэн энэ нь Бурханыг хайрлах эрин үе юм. Мөн энэ бол Мянган жилийн хаанчлалын эрин үеийн урьтал—бас Үгийн эрин үе бөгөөд хүнийг төгс болгохын тулд Бурхан олон янзын арга барилаар ярьж, хүнийг хангахын тулд өөр өөр өнцгөөс ярьдаг. Мянган жилийн хаанчлалын эрин үед ормогц хүнийг төгс болгохын тулд Бурхан үг ашиглаж эхлэн, хүнийг амь-бодит байдалд оруулж, зөв зам руу хөтөлнө. Хүн Бурханы ажлын маш олон алхмыг туулаад Бурханы ажил өөрчлөгдөхгүй хэвээр үлддэггүй, харин тасралтгүй өөрчлөгдөж, гүнзгийрч байгаа гэдгийг харсан юм. Хүмүүс үүнийг маш удаан хугацаанд туулсны дараа уг ажил удаа дараа хувирч, ахин дахин өөрчлөгдсөн. Гэхдээ энэ нь хэчнээн ч их өөрчлөгдсөн бай, хүмүүст аврал авчрах Бурханы зорилгоос хэзээ ч хазайдаггүй. Арван мянган өөрчлөлт тууллаа ч гэсэн, анхдагч зорилгоосоо хэзээ ч хазайдаггүй. Бурханы ажлын арга барил яаж ч өөрчлөгдлөө гэсэн, энэхүү ажил үнэнээс юм уу амиас хэзээ ч холддоггүй. Ажиллах арга барилын өөрчлөлт нь ердөө ажлын хэлбэр болон Бурханы ярих өнцгийн өөрчлөлттэй хамаатай байдаг; Бурханы ажлын гол зорилго огт өөрчлөгддөггүй. Бурханы хоолойны өнгө болон ажлын арга барил дахь өөрчлөлт нь үр дүнд хүрэхийн тулд хийгддэг. Дуу хоолойн өнгөний өөрчлөлт нь ажлын ар дахь зорилго юм уу зарчим өөрчлөгдсөн гэсэн үг биш. Хүмүүс голчлон амийг эрж хайхын тулд л Бурханд итгэдэг; хэрвээ чи Бурханд итгэдэг атлаа амийг эрж хайдаггүй, эсвэл үнэнийг юм уу Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлдэггүй бол энэ нь Бурханд итгэх итгэл биш! Хаан болохын тулд хаанчлалд орохоор эрэлхийлсээр байх нь бодитой юу? Амийг эрж хайснаар Бурханыг гэх жинхэнэ хайранд хүрэх нь л бодит байдал; үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх нь бүгд бодит байдал билээ. Бурханы үгийг уншиж, эдгээр үгийг туулснаар чи бодит туршлагаараа Бурханы тухай мэдлэгийг мэдэж авна, үнэхээр эрэлхийлэх гэдэг нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 401

Одоо бол Хаанчлалын эрин үе. Энэхүү шинэ эрин үед орсон эсэх чинь Бурханы үгийн бодит байдалд орсон эсэхээр чинь, мөн Түүний үг чиний амь-бодит байдал болсон эсэхээс хамаардаг. Бурханы үг хүн бүрд мэдэгддэг болохоор эцэстээ бүх хүн үгийн ертөнцөд амьдарч, Бурханы үг хүн бүрийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Хэрвээ чи энэ хугацаанд Бурханы үгийг уншихдаа хайхрамжгүй байж, Түүний үгийг огт сонирхдоггүй бол байр байдал чинь буруу байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи Үгийн эрин үед орж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй; хэрвээ чи энэ эрин үед орсон бол Тэр Өөрийн ажлыг хийнэ. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд чи Үгийн эрин үеийн эхлэлд юу хийж болох вэ? Энэ эрин үед Бурхан дараах баримтыг та нарын дунд гүйцэлдүүлнэ: хүн бүр Бурханы үгийг амьдран харуулаад, үнэнийг хэрэгжүүлж чаддаг байж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, бодит байдлаа болгон ашиглаж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байна; Бурханы үгийг хэрэгжүүлснээр хүн Бурхантай хамт хааны эрх мэдлийг эзэмшинэ. Энэ бол Бурханы биелүүлэх ажил юм. Чи Бурханы үгийг уншихгүй байж чадах уу? Өнөөдөр, Бурханы үгийг уншихгүйгээр ганц, хоёр хонож ч чадахгүй мэт санадаг олон хүн бий. Тэд Түүний үгийг өдөр бүр унших хэрэгтэй байдаг бөгөөд цаг зав гарахгүй бол Түүний үгийг сонсох нь хангалттай байдаг. Энэ бол хүмүүст Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөж эхэлдэг Түүний арга зам юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүмүүсийг үгээр захирдаг, ингэснээр тэд Бурханы үгийн бодит байдалд орж чаддаг. Хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүй ганц хоносны дараа дотор чинь харанхуйлж, цангаж, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамаас нүүр буруулаагүйг энэ нь харуулдаг. Тэгвэл чи энэ урсгалд байгаа нэгэн юм. Харин Бурханы үгийг идэж, уулгүйгээр ганц хоёр хоносны дараа чамд юу ч мэдрэгдэхгүй, огт цангахгүй байвал, мөн сэтгэл чинь огтхон ч хөдлөхгүй бол Ариун Сүнс чамаас нүүр буруулсныг энэ нь харуулдаг. Тэгвэл чиний дотоод байдалд ямар нэг юм буруу байна гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй бөгөөд хоцорч үлдсэн хүмүүсийн нэг юм. Бурхан хүмүүсийг захирахдаа үг ашигладаг; Бурханы үгийг идэж, уувал чамд сайхан санагддаг ба хэрвээ идэж уухгүй бол чамд дагах ямар ч зам байдаггүй. Бурханы үг нь хүмүүсийн хоол, мөн тэднийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” гэсэн байдаг. Бурхан өнөөдөр энэ ажлыг биелүүлж, энэ баримтыг та нар дээр гүйцэлдүүлнэ. Урьд нь хүмүүс Бурханы үгийг уншилгүй олон өдөр явсан ч ердийнхөөрөө хооллож, ажиллаж чаддаг байсан мөртөө яагаад өнөөдөр тэгдэггүй юм бэ? Энэ эрин үед Бурхан бүхнийг захирахын тулд голчлон үг ашигладаг. Бурханы үгээр хүн шүүгдэж, төгс болгуулж, эцэстээ хаанчлал руу хүргэгддэг. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадна, Бурханы үг л хүнд гэрэл болон хэрэгжүүлэлтийн замыг өгч чадна. Чи Бурханы үгийн бодит байдлаас холдолгүйгээр өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт Бурхан чамайг төгс болгож чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 402

Амийг эрэлхийлэх нь яарч болдог зүйл биш; амийн өсөлт ганц хоёрхон хоногийн дотор явагддаггүй. Бурханы ажил хэвийн, бодитой байдаг бөгөөд зайлшгүй туулах ёстой үйл явц гэж бий. Есүс бие махбодтой болж цовдлолын ажлаа гүйцэлдүүлэхэд гучин гурван жил хагас шаардагдсан—хүнийг ариусгаж, түүний амийг өөрчлөх нь туйлын хэцүү ажил биш үү? Бурханыг илэрхийлдэг хэвийн хүнийг бий болгох нь тийм ч амаргүй. Ялангуяа агуу улаан лууны үндэстэнд төрсөн, хэв чанар муутай хүмүүсийн хувьд ийм байдаг бөгөөд удаан хугацааны Бурханы үг болон ажил шаардагддаг. Иймээс үр дүн харах гэж бүү тэсэн яд. Чи Бурханы үгийг идэж, уухдаа идэвх санаачилгатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншиж дуусах үедээ бодитоор хэрэгжүүлж, Бурханы үгээс мэдлэг, ойлголт, ялган таних чадвар, мэргэн ухаанаа нэмэгдүүлж чаддаг байх ёстой. Үүгээр дамжуулан чи өөрийн мэдэлгүй өөрчлөгдөнө. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уух, унших, мэдэж авах, мэдэрч туулах, хэрэгжүүлэхийг өөрийн зарчим болгож чаддаг бол өөрийн мэдэлгүй төлөвшинө. Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлдэг хүмүүс бий. Чи юунд яарна вэ? Тодорхой биеийн хэмжээнд хүрэх үедээ чи Түүний үгийг хэрэгжүүлж чадна. Дөрөв юм уу таван настай хүүхэд, эцэг эхийгээ тэжээж, хүндэлж чаддаггүй гэж хэлнэ гэж үү? Одоогийн биеийн хэмжээ чинь хэр том болохыг чи мэдэх ёстой. Хэрэгжүүлж чадах зүйлээ хэрэгжүүл, Бурханы удирдлагыг үймүүлдэг нэгэн байхаас зайлсхий. Зүгээр л Бурханы үгийг идэж уу, мөн одоогоос эхлээд үүнийг зарчмаа болго. Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах эсэхэд одоохондоо бүү санаа зов. Үүнийг хараахан бүү судал. Бурханы үгийг аваад зүгээр л идэж уу, тэгвэл Бурхан чамайг бүрэн төгс болгох нь гарцаагүй. Гэхдээ Түүний үгийг идэж уухдаа баримтлах ёстой зарчим гэж бий. Сохроор бүү хий. Бурханы үгийг идэж уухдаа нэг талаар, өөрийн мэдэж авах ёстой үгийг—өөрөөр хэлбэл, үзэгдэлтэй холбоотой үгийг эрж хай—нөгөөтээгүүр бодитоор хэрэгжүүлэх ёстой буюу орох ёстой үгийг эрж хай. Нэг тал нь мэдлэгтэй хамаатай, нөгөө нь орохтой холбоотой. Хоёуланг нь ухаармагцаа—юуг мэдэх ёстой, юуг хэрэгжүүлэх ёстойгоо ухаарсан үедээ чи Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэднэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 403

Цаашид, Бурханы үгийн тухай ярих нь чиний ярих зарчим байх ёстой. Ердийн үед цугларахдаа та нар Бурханы үгийн тухай нөхөрлөж, Бурханы үгийг ярианыхаа гол агуулга болгон авч үзэж, эдгээр үгийн талаар юу мэддэг, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлдэг, Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар нөхөрлөх ёстой. Бурханы үгийг нөхөрлөж байгаа цагт Ариун Сүнс чамайг гэрэлтүүлнэ. Бурханы үгийн ертөнцийг бий болгоход хүний хамтын ажиллагаа шаардлагатай. Хэрвээ чи үүнд орохгүй бол Бурхан ажиллах ямар ч аргагүй байх болно; хэрвээ чи амаа хамхиад, Түүний үгийн талаар ярьдаггүй бол Бурхан чамайг гэрэлтүүлэх ямар ч аргагүй. Чи завгүй байгаа л биш бол Бурханы үгийн тухай ярь, дэмий бүү чалч! Өөрийн амьдралыг Бурханы үгээр дүүргэ—тэр үед л чи үнэн сүсэгт итгэгч болно. Нөхөрлөл чинь өнгөц байсан ч зүгээр. Өнгөц гэж үгүй бол гүн гэж үгүй. Үйл явц байх ёстой. Дадлагаараа дамжуулан чи чам дээрх Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг ухаарч, Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уухаа ухаардаг. Хэсэг хугацаанд судалсныхаа дараа чи Бурханы үгийн бодит байдал руу орно. Хамтран ажиллахаар шийдсэн л бол чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна.

Бурханы үгийг идэж уух зарчмуудын нэг нь мэдлэгтэй, нөгөө нь оролттой холбоотой. Чи аль үгийг мэдэж авах ёстой вэ? Үзэгдэлтэй холбоотой үгийг мэдэж авах ёстой (жишээлбэл, Бурханы ажил одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юу биелүүлэхийг хүсдэг, бие махбодтой болох гэж юу болох гэх зэрэг үг; энэ бүхэн нь үзэгдэлтэй холбоотой). Хүний орох ёстой зам гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь хүний хэрэгжүүлж, орох ёстой Бурханы үгийг хэлдэг. Дээр буй зүйл бол Бурханы үгийг идэж уухын хоёр тал юм. Одоогоос эхлээд ийм маягаар Бурханы үгийг идэж уу. Хэрвээ чи үзэгдэлтэй хамаатай үгийг тодорхой ойлгочихвол цаг үргэлж уншаад байх хэрэггүй. Харин зүрх сэтгэлээ хэрхэн Бурхан руу эргүүлэх, Бурханы өмнө зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, махан биеийг хэрхэн хаях гэх мэт оролтын талаарх үгийг илүү их идэж уух нь хамгийн чухал юм. Эдгээр нь чиний хэрэгжүүлэх ёстой зүйл мөн. Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй бол жинхэнээсээ нөхөрлөх боломжгүй. Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэж, гол зүйлийг нь ухаармагц нөхөрлөл чинь чөлөөтэй болох ба ямар ч асуудал гарлаа гэсэн чи нөхөрлөж, бодит байдлыг ухаарч чадна. Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө бодит байдалгүй байвал чи гол зүйлийг ухаараагүй бөгөөд Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэддэггүйг чинь энэ нь харуулдаг. Зарим хүнд Бурханы үгийг унших нь залхмаар санагддаг ба энэ нь хэвийн байдал биш. Бурханы үгээс хэзээ ч залхахгүй байж, үргэлж үүгээр цангаж, Бурханы үгийг үргэлж сайн гэж бодох нь хэвийн байдал юм. Үнэхээр орсон хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг. Бурханы үг дэндүү бодитой агаад хүний орох ёстой яг тэр зүйл мөн гэдгийг мэдрэх үед чинь; Түүний үг хүнд асар их тустай, ашигтай бөгөөд хүний амийн хангалт мөн гэдгийг мэдрэх үед чинь—Ариун Сүнс чамд ийм мэдрэмжийг өгдөг бөгөөд Ариун Сүнс чамайг хөдөлгөдөг. Энэ нь Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа ба Бурхан чамаас нүүр буруулаагүй гэдгийг нотолдог. Бурхан үргэлж үг хэлж байгааг хараад зарим хүн Түүний үгээс залхаж, энийг уншсан ч бай, үгүй ч бай ямар ч ялгаагүй гэж боддог—энэ нь хэвийн байдал биш. Тэдэнд бодит байдалд орохоор цангадаг зүрх сэтгэл байдаггүй бөгөөд тийм хүмүүс төгс болгуулах гэж шимтдэггүй, мөн үүнд ач холбогдол өгдөггүй. Бурханы үгээр цангахгүй байгаа бол хэвийн бус байдалтай байгааг чинь энэ нь харуулдаг. Урьд нь, Бурхан чамаас нүүр буруулсан эсэхийг, дотроо амар тайван байгаа эсэх болон таашаал мэдэрсэн эсэхээр чинь тодорхойлдог байсан. Одоо бол, Бурханы үгээр цангадаг эсэх, Түүний үгийг бодит байдлаа болгосон эсэх, чи үнэнч эсэх, мөн Бурханы төлөө чадах бүхнээ хийж чаддаг эсэх чинь гол түлхүүр нь юм. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар үнэлэгддэг. Бурхан Өөрийн үгийг бүх хүн рүү чиглүүлдэг. Хэрвээ чи үүнийг уншихыг хүсдэг бол Тэр чамайг гэгээрүүлнэ, харин чи хүсэхгүй бол Тэр чамайг гэгээрүүлэхгүй. Зөвт байдлаар өлсөж, цангадаг, Өөрийг нь эрж хайдаг хүмүүсийг Бурхан гэгээрүүлдэг. Үгийг нь уншсаны дараа ч гэсэн Бурхан өөрсдийг нь гэгээрүүлээгүй гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ чи эдгээр үгийг ямархуу байдлаар уншсан бэ? Хэрвээ чи морин дэл дээрээс цэцэгс харж буй хүнтэй адилаар Түүний үгийг уншиж, бодит байдалд ямар ч ач холбогдол өгөөгүй бол Бурхан чамайг гэгээрүүлж яаж чадах юм бэ? Бурханы үгийг нандигнадаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийг нандигнадаггүй бол чамд үнэн ч байхгүй, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ чи Түүний үгийг нандигнадаг бол үнэнийг хэрэгжүүлж чадна; тэр үед л чи бодит байдлыг эзэмшинэ. Ийм учраас чи завтай ч бай, үгүй ч бай, орчин нөхцөл таатай ч бай, үгүй ч бай, шалгагдаж байгаа ч бай, үгүй ч бай цаг ямагт Бурханы үгийг идэж уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Түүний үгээс хэн ч салж чадахгүй, харин өдөрт гурван хоол иддэг шигээ Түүний үгийг идэх ёстой. Бурханаар төгс болгуулж, авхуулах нь тийм амархан гэж үү? Чи одоо ойлгодог ч бай, үгүй ч бай, мөн Бурханы ажлыг тодорхой харсан ч бай, үгүй ч бай Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой. Энэ бол идэвх санаачилгатайгаар орж байгаа хэрэг юм. Бурханы үгийг уншсаны дараа орж чадах зүйлсээ яаравчлан хэрэгжүүлж, чадахгүй зүйлээ түр хойш тавь. Эхэндээ чиний ойлгож чадахгүй Бурханы үг их байж болох ч хоёр, гурван сарын дараа, магадгүй бүр жилийн дараа чи ойлгоно. Яагаад тэр вэ? Учир нь Бурхан хүмүүсийг ганц, хоёрхон хоногт төгс болгож чадахгүй. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг унших үедээ чи тэр дороо ойлгохгүй байж магадгүй. Тэр үед энэ нь ердөө бичвэрээс цаашгүй харагдаж магад; чи тэдгээрийг хэсэг хугацаанд туулсныхаа дараа л ойлгож чадна. Бурхан маш ихийг ярьсан болохоор Түүний үгийг идэж, уухын тулд чи чадах бүхнээ хийх ёстой, дараа нь чи өөрийн мэдэлгүй ойлгож авах бөгөөд нэг л мэдэхэд Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үедээ хүнд ихэвчлэн мэдэгддэггүй. Цангаж, эрж хайх үед чинь Тэр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь чиний идэж уудаг Бурханы үгэнд төвлөрдөг. Бурханы үгэнд ямар ч ач холбогдол өгдөггүй, Түүний үгэнд үргэлж өөр хандлага баримталдаг—Түүний үгийг уншсан ч бай, үгүй ч бай ялгаагүй гэж мунгинан боддог бүх хүн бол бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс юм. Ийм хүнээс Ариун Сүнсний ажлыг ч, Түүний гэгээрлийг ч харах аргагүй. Иймэрхүү хүмүүс бол сургаалт үлгэрийна Нангуо гуайтай адил, бусдын хүчээр амьдардаг дүр үзүүлэгчид юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “сургаалт үлгэрийн” гэх хэллэг байдаггүй.


Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 404

Бурханы үг гарах үед чи даруй хүлээн авч, идэж, уух ёстой. Хэчнээн ихийг ойлгодог чинь хамаагүй, чиний тууштай баримтлах ёстой нэг үзэл бодол бол Түүний үгийг идэж, ууж, мэдэж, хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол чиний хийж чаддаг байх ёстой зүйл билээ. Биеийн хэмжээ чинь хэр том болж болох талаар бүү санаа зов; Түүний үгийг идэж, уухад л анхаарлаа төвлөрүүл. Энэ бол хүний хамтран ажиллах ёстой зүйл билээ. Сүнслэг амьдрал чинь үндсэндээ Бурханы үгийг идэж уух болон тэдгээрийг хэрэгжүүлэх бодит байдалд орохоор хичээх явдал юм. Өөр ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чиний хэрэг биш. Чуулганы удирдагчид бүх ах, эгч нараа удирдаж, Бурханы үгийг яаж идэж уухаа мэддэг болгох ёстой. Энэ бол чуулганы удирдагч нэг бүрийн хариуцлага мөн. Тэд залуу ч бай, хөгшин ч бай, бүгд Бурханы үгийг идэж уухыг асар чухалд тооцож, Түүний үгийг зүрх сэтгэлдээ байлгах ёстой. Ийм бодит байдалд орох нь Хаанчлалын эрин үед орсон гэсэн үг юм. Өнөөдөр, ихэнх хүнд Бурханы үгийг идэж уухгүйгээр амьдарч чадахгүй гэж санагддаг бөгөөд Түүний үг цаг ямагт шинэхэн санагддаг. Энэ нь, тэд зөв замд орж эхэлж байна гэсэн үг юм. Бурхан ажлаа хийж, хүнийг хангахын тулд үг ашигладаг. Хүн бүхэн Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, Бурханы үгээр цангах үед хүмүүс Түүний үгийн ертөнцөд орно.

Бурхан асар ихийг ярьсан. Чи хэр ихийг нь мэдэж авсан бэ? Хэр их рүү нь орсон бэ? Хэрвээ чуулганы удирдагч ах, эгч нараа Бурханы үгийн бодит байдал руу замчлаагүй бол үүргээ хөсөрдүүлж, хариуцлагаа биелүүлж чадаагүй байх болно! Ойлголт чинь гүн гүнзгий юм уу өнгөц байх нь хамаагүй, ойлголтынхоо түвшнээс үл хамааран чи Түүний үгийг хэрхэн идэж, уухаа мэддэг байх ёстой, мөн Түүний үгэнд асар их анхаарал хандуулж, тэдгээрийг идэж уухын ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгох ёстой. Бурхан маш ихийг ярьчхаад байхад чи Түүний үгийг идэж уухгүй, эрж хайхгүй, эсвэл хэрэгжүүлэхгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэж болохгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг туулж, Түүний үгийг амьдран харуулах ёстой. Зөвхөн үүнийг л Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болно! Чи Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг атлаа Түүний үгийн алийг нь ч хэрэгжүүлж, бодит байдал болгож чадахгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэхгүй. Харин ч, энэ нь “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайх” явдал юм. Өчүүхэн төдий ч бодит байдал эзэмшихгүйгээр ялихгүй гэрчлэл, хэрэггүй зүйлс болон өнгөц хэрэг явдлын талаар л ярих: эдгээр нь Бурханд итгэх итгэлийг бүрдүүлдэггүй бөгөөд чи Бурханд итгэх зөв замыг ердөө ухаарсангүй. Яагаад Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой вэ? Хэрвээ Түүний үгийг идэж уухгүй, зөвхөн тэнгэрт гарахыг л хичээдэг бол энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг үү? Бурханд итгэдэг хүний хийх ёстой эхний алхам юу вэ? Бурхан ямар замаар хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр төгс болгуулж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгохгүй бол чамайг хаанчлалын ард гэж үзэж болох уу? Бурханд итгэх итгэл гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Бурханд итгэгч ядаж гаднаа ааш зан сайтай байх ёстой; хамгийн чухал нь Бурханы үгийг эзэмших явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгээс хэзээ ч салж болохгүй. Бурханыг мэдэх, Түүний санаа зорилгыг биелүүлэх нь бүгд Түүний үгээр дамжин биелдэг. Ирээдүйд, улс үндэстэн, урсгал, шашин, салбар болгоныг Бурханы үгээр байлдан дагуулна. Бурхан шууд ярьж, бүх хүн Бурханы үгийг гартаа барьж, ийм арга замаар хүмүүс төгс болгуулна. Дотор гадна хааяагүй Бурханы үг тархана: Хүмүүс амаараа Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы үгийг дотроо хадгалж, дотор гаднагүй Бурханы үг нэвчсэн байх болно. Тийнхүү хүмүүс төгс болгуулна. Бурханы санаа зорилгыг биелүүлдэг, Түүнд гэрчлэл хийж чаддаг хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.

Үгийн эрин үе буюу Мянган жилийн хаанчлалын эрин үед орох нь өнөөдөр хийгдэж буй ажил юм. Одоогоос эхлээд Бурханы үгийн талаар нөхөрлө. Бурханы үгийг идэж, ууж, туулснаар чи Бурханы үгийг амьдран харуулж чадна. Бусдыг үнэмшүүлэхийн тулд чи бодитой туршлагатай байх ёстой. Хэрвээ чи Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадахгүй бол хэн ч үнэмшихгүй! Бурханы ашигладаг бүх хүн Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадна. Хэрвээ чи ийм бодит байдлыг бий болгож, Бурханд гэрчлэл хийж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй, бас чи төгс болгуулаагүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Бурханы үгийн ач холбогдол билээ. Бурханы үгээр цангадаг зүрх сэтгэл чамд байгаа юу? Бурханы үгээр цангадаг хүмүүс үнэнээр цангадаг бөгөөд зөвхөн тийм хүмүүс л Бурханаар ерөөгддөг. Ирээдүйд Бурхан бүх шашин болон бүх урсгалд илүү олон үг хэлнэ. Тэрээр та нарыг бүрэн төгс болгохын тулд эхлээд та нарын дунд үг хэлж, дуу хоолойгоороо айлдаад, дараа нь Харь үндэстнүүдийг байлдан дагуулахын тулд тэдний дунд үгээ хэлж, Өөрийн дуу хоолойгоор айлдана. Түүний үгээр дамжуулан бүгд чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн үнэмшинэ. Бурханы үг болон Түүний илчлэлээр дамжуулан хүний завхарсан зан чанар багасаж, хүний дүр төрхтэй болж, тэрслүү зан чанар нь цөөрдөг. Үг эрх мэдэлтэйгээр хүн дээр ажиллаж, Бурханы гэрэл дотор хүнийг байлдан дагуулдаг. Одоогийн эрин үед Бурханы хийдэг ажил болон Түүний ажлын эргэлтийн цэгийг бүгдийг нь Түүний үгэн дотроос олж болно. Хэрвээ чи Түүний үгийг уншдаггүй бол юу ч ойлгохгүй. Түүний үгийг идэж ууснаар, ах эгч нартайгаа нөхөрлөснөөр, өөрийн бодит туршлагаар дамжуулан чи Бурханы үгийн талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй болно. Тэр үед л чи Бурханы үгийн бодит байдлыг үнэхээр амьдран харуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 405

“Бурханы тэмдэг, гайхамшгийг харахад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн хаягдана; тэд төгс болгуулах хүмүүс биш” гэж Би өмнө нь хэлж байсан. Би маш олон үг хэлсэн атал хүн энэ ажлын талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд энэ хүртэл ирчхээд бас л тэмдэг гайхамшиг гуйсаар байдаг. Бурханд итгэх итгэл чинь тэмдэг, гайхамшгийн эрэл хайгуул төдийхөн зүйл үү, эсвэл энэ нь амь олж авахын төлөө байдаг уу? Тухайн үед Есүс ч бас олон үг хэлсэн бөгөөд зарим нь хараахан биелээгүй байгаа. Есүс бол Бурхан биш гэж чи хэлж чадах уу? Тэр бол Христ бөгөөд Бурханы хайртай Хүү гэдгийг Бурхан гэрчилсэн. Чи үүнийг үгүйсгэж чадах уу? Өнөөдөр, Бурхан зөвхөн үг хэлдэг тул хэрвээ чи үгийг нь нэгд нэггүй мэдэж чадахгүй бол бат зогсож чадахгүй. Чи Түүнийг Бурхан болохоор нь Түүнд итгэдэг юм уу, эсвэл үг нь биелдэг эсэхээс нь хамаарч Түүнд итгэдэг юм уу? Чи тэмдэг гайхамшигт итгэдэг үү, эсвэл Бурханд итгэдэг үү? Өнөөдөр Тэр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй—Тэр үнэхээр Бурхан мөн үү? Хэлсэн үг нь биелдэггүй бол Тэр үнэхээр Бурхан мөн үү? Хэлсэн үг нь биелдэг эсэхээр Бурханы мөн чанар тодорхойлогддог уу? Яагаад зарим хүн дандаа л Бурханы үг биелсний дараа Түүнд итгэнэ гэж хүлээж суудаг вэ? Энэ нь, тэд Түүнийг мэддэггүй гэсэн үг биш үү? Ийм үзэлтэй хүмүүс бүгд Бурханыг үгүйсгэдэг хүмүүс юм. Тэд Бурханыг хэмжихдээ үзэл ашигладаг; үг нь биелдэг бол Бурханд итгэж, биелдэггүй бол итгэдэггүй; тэд үргэлж тэмдэг, гайхамшгийг эрэлхийлдэг. Тэд орчин үеийн фарисайчууд биш гэж үү? Чиний бат зогсож чадах эсэх нь бодитой Бурханыг мэддэг эсэхээс чинь хамаардаг—энэ бол амин чухал! Чамд Бурханы үгийн бодит байдал хэдий чинээ их байна, Бурханы бодит байдлын тухай мэдлэг чинь төдий чинээ их байдаг бөгөөд шалгалтуудын үеэр чи илүү бат зогсож чаддаг. Чи тэмдэг, гайхамшиг харахад хэдий чинээ их анхаарна, төдий чинээ бат зогсож чадахгүй бөгөөд шалгалтын дунд унах болно. Тэмдэг, гайхамшиг бол суурь биш; Бурханы бодит байдал л амь мөн. Бурханы ажлаас гарах үр нөлөөг зарим хүн мэддэггүй. Тэд Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлэлгүй, будилаан дунд өдөр хоногоо өнгөрүүлдэг. Тэдний эрэл хайгуул нь үргэлж Бурханаар хүслээ хангуулах л зорилготой байдаг бөгөөд үүний дараа л нухацтайгаар итгэдэг. Бурханы үг биелсэн үед л амийг эрэлхийлнэ, харин биелэхгүй бол тэдний хувьд амийг эрэлхийлэх ямар ч боломжгүй гэж тэд хэлдэг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг, гайхамшгийг харах эрэл хайгуул, мөн тэнгэр лүү болон гуравдагч тэнгэр өөд гарах эрэл хайгуул гэж хүн боддог. Бурханд итгэх итгэл нь бодит байдалд орох эрэл хайгуул, амийн эрэл хайгуул, мөн Бурханаар авхуулах эрэл хайгуул гэж хэлэх хэн ч байхгүй. Ийм эрэл хайгуулд ямар үнэ цэн байх юм бэ? Бурханы тухай мэдлэгийг, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлдэггүй хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс бөгөөд тэд бол Бурханыг доромжлогчид юм!

Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та нар ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг харах явдал уу? Энэ нь тэнгэр өөд гарах явдал уу? Бурханд итгэх огтхон ч амаргүй. Тэдгээр шашны итгэлийг үгүй хийх ёстой; өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулахаар эрэлхийлэх, тэмдэг, гайхамшиг дээр төвлөрөх, Бурханы нигүүлсэл, амар амгалан, баяр хөөрт илүү их шунах, махан биеийн хэтийн ирээдүй, тав тухыг эрэлхийлэх зэрэг нь шашны хэрэгжүүлэлт бөгөөд шашны ийм хэрэгжүүлэлт нь тодорхойгүй төрлийн итгэл байдаг. Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол Бурханы үгийг амь-бодит байдлаа болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан биеийн амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, завхрал доторх амьдралаа Бурханы үгийн амь доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшиг харах хүсэлд л төвлөрсөн зүйл байж болохгүй, өөрийн махан биеийн төлөө ч байх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Эдгээр нь Бурханд итгэхийн гол зорилт юм. Хүн Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай илүү их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Бурханы талаар мэдлэгтэй байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ бол хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар мэрийх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс эш татав

Өмнөх: Амийн оролт

Дараах: Амийн оролт 2

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих