623 Бурханд үйлчлэхэд ийм зан чанар тохирох уу?
1 Бурханд үйлчилдгийн хувьд та нар дор бүрнээ өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үзэхийн оронд хийдэг юм болгондоо чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Ганцаараа үйлдэн, нэг нэгнээ үргэлж муутгах нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Тэгж авирладаг хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй! Тийм хүмүүс муухай зан чанартай байдаг; тэдэнд өчүүхэн төдий ч хүн чанар үлдээгүй байдаг. Тэд бол зуун хувь Сатан мөн! Тэд бол араатнууд! Одоо ч гэсэн, тийм зүйлс та нарын дунд тохиолддог хэвээр; та нар бүр нөхөрлөлийн үеэр нэг нэг рүүгээ дайрч давшилж, албаар шалтаг хайж, ялихгүй жаахан асуудал дээр нүүрээ минчийтэл маргалдаж, хэн нь ч найр тавихыг хүсдэггүй, хүн бүр дотроо бодсоноо нөгөөгөөсөө нууж, нөгөө талаа анхааралтай ажиглаж, үргэлж сэрэмжлэхдээ тулдаг.
2 Иймэрхүү зан чанар Бурханд үйлчлэхэд тохирох уу? Та нарынх шиг тийм ажил ах, эгч нарыг ямар нэгэн зүйлээр хангаж чадах уу? Чи хүмүүсийг амийн зөв зам руу залж чиглүүлж чаддаггүйгээр үл барам, үнэндээ завхарсан зан чанараа ах, эгч нартаа шингээж байдаг. Чи бусдыг хорлож байгаа бус уу? Чиний мөс чанар аймшигтай бөгөөд голдоо ортол илжирсэн байна! Чи бодит байдалд ордоггүй, үнэнийг ч хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн, диавол шиг уг чанараа ичгүүр сонжуургүйгээр бусдад илчилдэг. Чи ерөөсөө ичихээ мэддэггүй! Энэ ах, эгч нарыг чамд даалгасан атал чи тэднийг там руу аваачиж байна. Чи мөс чанар нь илжирсэн хүн биш гэж үү? Чамд ичих нүүр огт алга!
Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс шинэчлэн найруулав