Паул шиг үйлчилдэг хүмүүсийг Бурхан магтдаггүй
Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашийг дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлддэг бол тэд ямар ч үед таягдуулах аюулд байдаг. Бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг ихэмсгээр сургаж, хязгаарлахын тулд Бурханд үйлчилсэн олон жилийн туршлагаа ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн үр ашгаас хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрийнхөө ахмад байр сууриар бардамнаж, өндөр зиндаандаа эрддэг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг. Хүмүүс хуучин зүйлстэй зууралдах дуртай. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, мөн өнгөрсөн үеийн зүйлстэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи Бурханд үйлчлэхийн тулд гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, эсвэл бүр амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч хэмээн хэлэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг хориглох ёстой”-оос шинэчлэн найруулав