540 Бурханаар авхуулахын тулд харанхуйн нөлөөнөөс ангижир

1 Харанхуйн нөлөө гэж юу вэ? “Харанхуйн нөлөө” гэдэг нь Сатан хүмүүсийг мэхэлж, завхруулж, хүлж, хянадаг нөлөө юм; Сатаны нөлөө бол үхлийн уур амьсгалтай нөлөө. Сатаны эзэмшилд амьдардаг бүх хүн мөхөх тавилантай. Бурханд итгэдэг болсныхоо дараа харанхуйн нөлөөнөөс хэрхэн ангижрах вэ? Бурханд чин сэтгэлээсээ залбирсныхаа дараа чи зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн хандуулж, энэ үед Бурханы Сүнс зүрх сэтгэлийг чинь хөдөлгөдөг. Чи өөрийгөө Түүнд бүрэн зориулах хүсэлтэй болдог ба энэ мөчид чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан байдаг. Хэрвээ хүний хийдэг бүхэн Бурханы таалалд нийцэж, Түүний шаардлагуудыг хангадаг бол тухайн хүн Бурханы үгээр, Бурханы халамж, хамгаалалт дор амьдардаг хүн юм.

2 Хэрвээ хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж чадахгүй, Түүнийг байнга хууран мэхлэх гэж оролддог, Түүнд хааш яаш байдлаар ханддаг, оршин тогтнолд нь итгэдэггүй аваас ийм хүмүүс бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч буй хэрэг юм. Бурханы авралыг хүлээн аваагүй хүмүүс бүгд Сатаны эзэмшил дор амьдарч байгаа; өөрөөр хэлбэл, тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдардаг. Бурханд итгэдэггүй хүмүүс Сатаны эзэмшил дор амьдарч байгаа. Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүс ч гэсэн Бурханы гэрэлд заавал амьдарч байх албагүй, учир нь Түүнд итгэдэг хүмүүс үнэндээ Түүний үгээр амьдардаг, эсвэл Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс биш байх магадлалтай.

3 Хэрвээ чи Бурханы сайшаалыг хүртэхийг хүсдэг бол эхлээд Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурхан руу бүрэн хандуулах ёстой. Чиний одоо хийж байгаа зүйлсийг Бурхан сайшаах уу? Чи зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулсан уу? Хийсэн бүхэн чинь Бурханы чамаас шаардсан зүйлс мөн үү? Тэдгээр нь үнэнд нийцдэг үү? Чи цаг ямагт өөрийгөө шалган нягталж, Бурханы үгийг идэж уухдаа төвлөрч, Түүний өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр зарлагадах ёстой. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүлээн авах нь лавтай.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 539 Үнэнийг эрж хайхгүйгээр Сатаны нөлөөнөөс ангижирч чадахгүй

Дараах: 541 Харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд Бурханы үгийг дага

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих