42. Гэртээ харьсан нь

Муи, Өмнөд Солонгос

Бурханы бялхам хайр хүнд харамгүй хүрч, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, ариун, санаа зовох зүйлгүй байж, Бурханы харцан дор баяр цэнгэлээр дүүрэн амьдарч байна… Хэрвээ чи мөс сайтай, хүн чанарын мэдрэхүйтэй хүн байсан бол дулаан илч мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба аз жаргалыг мэдрэх байсан(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ”). Бурханы үгийн энэ магтан дууг дуулж эхлэх бүрд дотор минь төрдөг сэтгэл хөдлөлийг хянахад хэцүү байдаг. Учир нь би нэгэн цагт Бурханаас зайлж, Түүний эсрэг тэрсэлсэн юм. Би төөрсөн хурга мэт гэртээ харих замаа олж чадахгүй байсан бөгөөд Бурханы тууштай хайр намайг Бурханы гэр лүү буцаан аваачсан билээ. Дараах өгүүллээр би Бурханы гэрт эргэн ирсэн туршлагаа Эзэн доторх ах эгч нартай төдийгүй Бурхан руу хараахан эргээгүй найзуудтайгаа хуваалцахыг хүссэн юм.

Ээж аав маань үргэлж муудалцдаг байсан учраас бага байхдаа би өдөр бүр айдас дунд амьдарч байв. Намайг дунд сургуулиа төгссөний дараа ээж маань хөршийн шавдуулснаар Эзэн Есүст итгэж эхэлсэн бөгөөд би ээжийг даган чуулганд орсон юм. Тэр цагаас эхлээд би, Бурхан бол бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн гэдгийг, мөн хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын тулд бие махбодтой болсон Бурхан Өөрөө хүний төлөөх нүглийн тахил болохоор загалмайд цовдлогдсон гэдгийг мэдэж авсан юм. Хүнийг гэх Бурханы хайр үнэхээр агуу юм! Эзэний хайраар зоригжоод би Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, Эзэний хайрыг хариулахаар шийдэж, улмаар амьдралын чиглэл, зорилгоо олсон юм. Үүний дараа би цуглаанд тогтмол оролцож, Судрыг уншин, Эзэнд магтаал өргөдөг болсон бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би аз жаргалтай болж эхлэв. Ялангуяа Эзэн эцсийн өдрүүдэд үүл хөлөглөн дахин ирж, биднийг тэнгэрийн хаанчлал руу угтан авна хэмээн Библиэс уншаад зүрх сэтгэл минь итгэл найдвараар улам дүүрсэн билээ. Үүнээс гадна, пастор цуглаан дээр Судрын энэ эшлэлийг бидэнд үргэлж тайлбарлаж өгдөг байв: “Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). Эзэн Есүс биднийг тэнгэрлэг гэр лүү маань угтан авахаар цагаан үүлэн дээр бууж ирнэ гэдэгт би улам үнэмших боллоо!

2005 онд би солонгос найз залуутай болж, түүнийгээ даган Солонгост ирлээ. Хэлний бэрхшээлээс болж би хятад цагаачдын чуулган олохоор оролдсон боловч нэгийг ч олж чадаагүй тул сүнс минь улам сул дорой болж байв. Өөрөө ч мэдэлгүйгээр би Бурханаас холдсон билээ. Бид хоёр гэрлэсэн боловч соёлын ялгаа хэтэрхий их байсан учраас хамт амьдрах аргагүй болж, нэг их удалгүй салав. Гэрлэлт минь бүтэлгүйтсэн нь сэтгэлийг минь асар их цочирдуулж, намайг ихээхэн шаналгасан юм. Харь оронд ямар ч найз нөхөд, гэр бүлгүй байсны дээр би улам бүр ганцаардах боллоо. Би гагцхүү Бурханд чимээгүйхэн залбирч, зүрх сэтгэл дэх зовлонгоо Түүнд хэлж л чадах байв. Тэгээд хятад чуулган руу намайг замчилж, Бурханы гэрт буцаан аваачаач гэж Бурханаас хүссэн билээ.

Нэг жилийн дараа би Пресвитерианы чуулганд хятад үйлчлэл байдгийг олж мэдээд, туйлын их баярлав. Эцэст нь би чуулганд Бурханыг дахин магтаж чадахаар болсон юм. Гэхдээ миний сэтгэлийг гонсойлгосон зүйл гэвэл биднийг цуглаан хийх бүрд пасторууд ердөө л судрын хэсгүүдийг уншиж өгөөд, үгийн үгчилсэн утгын талаар жаахан тайлбарладаг байв. Тэдний номлолд ямар ч гэрэл байгаагүй бөгөөд баясах ямар ч зүйл алга байв. Мөн бидний амийг огт хангахгүй байсан ба цуглаан ердөө л ёс төдий байдлаас цаашгүй болсон байлаа. Цуглааны үеэр зарим хүн өөр хоорондоо шивнэлдэж, зарим нь утсаараа тоглоом тоглож, зарим нь зүүрмэглэж, зарим нь зөвхөн найз залуу, найз бүсгүй хайн ирдэг байсан бөгөөд бүр хүзүү сээрээрээ тэврэлддэг хүмүүс ч байв. “Чуулган бол сүм, Бурханыг хүндэлдэг газар юм. Бид энд цуглаанд оролцохоор ирдэг ч Бурханаас өчүүхэн ч гэсэн эмээдэг зүрх сэтгэлтэй хүн алга. Бурхан харж буй зүйлээ маш их зэвүүцэж байгаа нь лавтай! Эзэн ийм бузар булай газрыг орхихгүй гэж үү?” хэмээн би бодлоо. Гэхдээ пастор, номлогчид энэ бүхнийг огт анзаараагүй дүр эсгэн, ямар ч анхаарал хандуулсангүй.

Дэлхий ертөнц гэх энэхүү асар том, ёрын муу тогоонд амьдраад би аажмаар замаа алдаж эхэлсэн ба чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө архи уун, гадуур гарч, Бурханд итгэгч шиг авирлахаа бүр болилоо. Гэхдээ зүрх сэтгэл минь Эзэнээс холдож эхлэх бүрд Түүний үг ой тойнд минь ордог байв: “Бузар сүнс хүнээс гарахдаа хуурай газраар хэрэн хэсэж, амралт хайдаг ба ганцыг ч олдоггүй. Тэгээд тэр, ‘Би гарч ирсэн гэртээ эргэн очъё’ гэдэг; ирэх үедээ өнөөх нь хоосон, шүүрдсэн, цэгцтэй болсныг хардаг. Тэгээд тэр явж, өөрөөсөө илүү хорон муу өөр долоон сүнстэй хамт тийшээ орж, тэнд амьдардаг: тэрхүү хүний хувьд сүүлчийнх нь байдал өмнөхөөсөө илүү дор болдог(Матай 12:43–45). Эзэний үг намайг хязгаарлаж, хамгаалсан бөгөөд Эзэнийг хилэгнүүлж, Түүгээр үзэн ядуулах вий гэж айсандаа би Бурханаас хэтэрхий холдож, хэрээс хэтэрсэн зүйл хийж зүрхлэхээгүй билээ. Би Эзэнд хаягдаж, бузар сүнсний гарт орохоос айж байв.

2016 оны зул сараар, чуулган маань уур амьсгалаа хөгжөөхийн тулд тоглолт зохион байгуулахаар бүлэг авьяаслаг ах эгчийг олжээ. Тэнд миний өмнө нь огт харж байгаагүй нэг эгч Бурханыг магтсан дуу дуулсан юм: “Бурханы Адамд тушаал өгч байгаа библи дээрх зураглал Сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч Тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт Бид гайхаж биширч эхэлдэг. 1 Бурханы бялхам хайр хүнд харамгүй хүрч, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, ариун, санаа зовох зүйлгүй байж, Бурханы харцан дор баяр цэнгэлээр дүүрэн амьдарч байна; Бурхан хүнд санаа тавьж, хүн Бурханы хамгаалалт, ерөөл дор амьдарч, хүний хийж, хэлж буй бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна. 2 Бурхан хүнийг бүтээсэн мөчөөсөө эхлэн хүний төлөө хариуцлага үүрэхээ мэдэрсэн. Түүний хариуцлага юу вэ? Тэр хүнийг хамгаалж, харж хандах ёстой. Хүн Өөрт нь итгэж, үгийг нь дагаж чадна гэж Тэр найддаг. Энэ нь мөн л хүнд тавьж буй Бурханы анхны найдвар юм. 3 Бурхан тийм найдвартайгаар дараах зүйлийг хэлдэг: ‘Цэцэрлэгийн бүх модны жимснээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ’. Эдгээр энгийн үг Бурханы хүслийг төлөөлдөг. Эдгээр нь мөн Бурхан зүрх сэтгэлдээ аль хэдийн хүнд санаа тавьж эхэлснийг илчилдэг. 4 Энэ энгийн хэдэн үгээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг. Бурханы зүрх сэтгэлд хайр байдаг уу? Зовнил байдаг уу? Эдгээр мөрд байгаа Бурханы хайр, зовнилыг хүмүүс үнэлээд зогсохгүй гүнзгий мэдэрч чадна. Хэрвээ чи мөс сайтай, хүн чанарын мэдрэхүйтэй хүн байсан бол дулаан илч мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба аз жаргалыг мэдрэх байсан. 5 Чи эдгээр зүйлийг мэдрэхээрээ Бурханд хэрхэн хандах вэ? Бурханд ээнэгшин дассан мэт санагдах болов уу? Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлан хүндэтгэх болов уу? Зүрх сэтгэл чинь Бурханд улам ойртох болов уу? Чи үүнээс Бурханы хайр хүнд яг хэр чухал болохыг харж болно. Гэвч хүмүүс Бурханы хайрыг үнэлж, ойлгох нь бүр ч илүү чухал юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ”).

Магтан дууны үг бүрд зүрх минь улам хүчтэй цохилж, сэтгэл хөдлөлийн нулимс тасралтгүй урсаж байлаа. Энэхүү үзэсгэлэнтэй сайхан дүр зурагт Бурхан намайг дагалдаж, хайрлаж, би бүтээлд зориулан Бурханы хайрласан бүх зүйлийг эдэлж байгаа мэт санагдсан юм. Агаар, гэрэл, ус гэх мэт—бүгд Бурханы хайраар бялхаж байлаа! Бурханы бидэнд хайрласан бүх зүйлийг би эдэлж байсан боловч зүрх сэтгэл минь Бурханаас холдсон, Бурхан үүнээс болж хэчнээн их гунигласан бол. Ялангуяа “Хэрвээ чи мөс сайтай, хүн чанарын мэдрэхүйтэй хүн байсан бол дулаан илч мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба аз жаргалыг мэдрэх байсан” гэх үгээр Бурхан миний зүрх сэтгэл, сүнсийг дуудаж байгааг би мэдрэв. 2007 онд нөхөртэйгээ хамт амьдарч чадахаа больж, гэр орон гэх газаргүй болох үед минь Бурхан надад зориулж Солонгосын Эмэгтэй Цагаачдын Хүний Эрхийн Төвийг бэлтгэж өгсөн юм. Тэд намайг үнэгүй хоол хүнс, байрлах газраар хангаж, хуульч олж өгөв. Мөн гэрлэлтээ цуцлуулах заргыг минь ямар ч төлбөргүйгээр зохицуулж өгсөн юм. Иргэний харьяаллаа өөрчлөх өргөдөл гаргах цаг маань болоход Бурхан Пресвитериан чуулганы номлогчийн сэтгэлийг хөдөлгөж, миний ивээн тэтгэгч болгосон билээ. Ердийн үед солонгосчууд, ялангуяа над шиг тэр чуулганд гурав, дөрвөн удаа л явсан гадаад хүнд батлан даалт гаргахыг бараг хүсдэггүй. Энэ бүхэн Бурханы далд тусламжаар л боломжтой болсон гэдгийг би мэдэж байлаа. Мөн иргэн болохоор өргөдөл гаргаж байгаа гадаад иргэд 30 сая воны үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой боловч надад бүр 3 сая ч байсангүй. Цагаачлалын алба надаас амин зуулгаа залгуулах чадвартай гэдгээ харуулах ажил эрхлэлтийн нотолгоо гаргаж өгөхийг хүссэн бөгөөд надад огт хүндрэл учруулсангүй… Надад хамгаас хэрэгтэй байх үед Бурхан үргэлж гайхамшиг бий болгодог байсан бөгөөд энэ нь бүгд Бурханы дээд эрхийн илэрхийлэл юм! Бурханы хайр уужим, гүн гүнзгий байдаг атал би хэтэрхий тэрслүү байжээ. Би Бурханыг аль эрт мартаж, зүрх сэтгэлийг нь шархлуулжээ. Энэхүү магтан дуу сүнсийг минь хөдөлгөсөн ба би итгэлээ сэргээн, дахин хэзээ ч садар самуунд оролцож, Бурханд уй гашуу учруулахгүй хэмээн шийдсэн юм.

2017 оны 2-р сарын 19-нд толгой, нүд минь аймшигтай их өвдөж эхэллээ. Тэгээд эмнэлэгт очсон ч эмчилгээ нэмэр болсонгүй. Манай чуулганд байсан Ли эгч намайг хятадын уламжлалт анагаах ухаан мэддэг нэг найзтайгаа танилцуулж, эмчилгээ нь ердөө долоо хоногийн дотор үр дүнгээ өгдөг гэлээ. Би эмчлүүлэхийн тулд түүнтэй хамт явсан бөгөөд тэр өдөр бид хятадын анагаах ухаан мэддэг ахын найз Жинь овогт ахтай уулзсан юм. Би Эзэн дотор ахтай уулзана гэж бодоогүй байсан бөгөөд үүнийг Бурхан зохицуулсан байх гэж бодлоо. Би Жинь ахтай Библийн талаар ярьж эхлэв. Жинь ах бидэнд Библиэс арван охины үлгэрийг уншиж өглөө. Ах надаас: “Эгч ээ, та Эзэний эргэн ирэхийг хүсэн хүлээж байна уу?” гэж асуув. Би: “Тэгэлгүй яах вэ!” гэж хариуллаа. Ах: “Тэгвэл Эзэн яаж эргэн ирэх вэ?” гэж асуухад би эргэлзэлгүйгээр: “Сударт Түүнийг үүлэн дээр бууж ирнэ гэсэн байдаг!” гэлээ. “Юу гээч? Эзэн аль хэдийн эргээд ирчихсэн” гэж ах хэлсэн юм. Би үүнийг сонсоод мэл гайхаж, ингэж хэллээ: “Маркын 13-р бүлгийн 32-р эшлэлд: ‘Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ’ гэж хэлдэг. Эзэн хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Та Эзэн эргэж ирсэн гэж хэлж байна, гэхдээ яаж мэдсэн юм бэ?” Жинь ах надад шууд хариулсангүй, харин Эзэний эргэн ирэлтийн тухай Библи дэх зарим нэг зөгнөлийг олж өглөө. Лук 12:40-д ингэж хэлдэг: “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ.” Лук 17:24–26 ингэж хэлдэг: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно. Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно.” Илчлэл 3:20-д: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно.” Иохан 10:27-д: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг.

Жинь ах уншиж дуусмагцаа ингэж хэллээ: “Эзэн биднээс сонор сэрэмжтэй ажиглахыг хүсдэг, учир нь Түүний ирэх өдрийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ зөгнөлд хэлдэг зүйлийн дагуу бол Эзэн эргэн ирэхдээ хүний Хүүгийн дүртэй байх болно. Хүний Хүү гэдэг нь Бурхан хүн болох явдал бөгөөд Бурхан бие махбодтой болно гэсэн үг. Бид Эзэний ирэх цагийг яг таг мэдэхгүй ч гэлээ дуу хоолойгоор нь Түүнийг мэдэх болно. Учир нь Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсоно, мөн сонсох үедээ тэд Түүнийг дагана…” Тэр үед би, Эзэн Есүс махбодоор эргэн ирсэн гэж хэлсэн хэн боловч залилан мэхлэгч гэж хэлсэн пасторынхоо талаар бодлоо. Жинь ахын хэлж байгаа зүйлийг би цааш нь сонсож чадахаа больсон пасторт ийм зурвас илгээсэн юм: “Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж нэг хүн надад хэлж байна. Тэд ямар чуулганд харьяалагддаг юм бэ?” Пастор надад: “Тэд Зүүний Аянгынх” гэсэн хариу илгээв. Тэр надаас даруйхан явж, тэдэнтэй дахин ямар ч холбоо тогтоохгүй байхыг хүссэн юм. Мөн тэдний номыг хэзээ ч битгий унш гэсэн бөгөөд тэрс үзлээс сэргийлэх зарим номлолыг над руу илгээлээ. Пасторын хэлсэн юу ч бай зөв байх ёстой гэж би бодсон тул тэдний нөхөрлөлийг дахин сонсохгүй байж, тэднийг зүгээр л үл тоомсорлохоор шийдсэн юм.

Гайхалтай нь, 20-ны өдрийн үдээс хойш Жинь ах дүүтэйгээ хамт миний эмчилгээ хийлгэж байсан газар ирж, Эзэний эргэн ирэлтийн ажлын талаар маш ихийг ярив. Гэхдээ тэр өглөө би ээжийнхээ нас барсан тухай мэдээг дөнгөж авсан байснаас гадна тэдний номлож байсан зүйлд жаахан эргэлзэж байсан учраас хэлсэн зүйлийг нь сонсож ер чадсангүй. Гурван өдөр энэ маягаар өнгөрч, Жинь ах надад сайн мэдээ номлохоо болихгүй мэт байв. Гэхдээ дотоод хямралаасаа болоод би түүнд намайг орхи гэж хэлсэн юм. “Боль. Надтай яриад байвал, бас таныг явахгүй бол би яваад өгье!” гэж би хэлэв. Жинь ах үнэхээр сонсохгүй байгааг минь хараад явахаас өөр аргагүй боллоо. Би Жинь ахыг дахин ирэхгүй байх гэж бодсон боловч дараагийн өдөр нь Чэн гэх ахтай цуг ирээд, надад үргэлжлүүлэн сайн мэдээ номлоно гэж би бодоогүй билээ. “Ах яахаараа ингээд байдаг билээ?” гэж би дотроо бодлоо. Нэр нүүрээ хамгаалахын тулд би үүнийг тэвчихээс өөр аргагүй байсан боловч тэдэнтэй огт ярилцсангүй. Өөрсдөд нь хүйтэн хөндий хандаж байсан хэдий ч Чэн ах тэвчээртэйгээр надтай ярьсаар байв. Тэрээр: “Эзэн аль хэдийн бие махбодтой болж дэлхий ертөнцөд ирээд, шүүлт, гэсгээлтийн ажил явуулж байгаа…” гэлээ. Түүний хэчнээн тэвчээртэй, элэгсэг байгааг, мөн надад номлохдоо төвөгшөөхгүй байгааг хараад би: “Манай чуулганы хүмүүс сул дорой. Тэдний итгэл, хайр хөрчихсөн. Гэтэл Зүүний Аянгад итгэдэг хүмүүсийн итгэл, хайр яагаад ийм их байдаг билээ? Надад сайн мэдээ түгээхээр цөхрөлтгүй хүчин зүтгэл гаргахад нь ямар хүч тэднийг дэмждэг юм бол? Ариун Сүнсний ажил байгаагүй бол тэд зөвхөн өөрсдийн хүч чадлаар үүнийг хийж хэзээ ч чадахгүй дээ!” гэж бодлоо.

Энэ хугацаанд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг надтай хамт судалж байсан Ян овогтой өөр нэг ах байсан юм. Би үргэлж хайнга, салан задгай хандлагатай байсан бол Ян ах Төгс Хүчит Бурханы Чуулганыг чин сэтгэлээсээ судалдаг байв. Өмнө нь хүмүүс өөрт нь номлох үед Төгс Хүчит Бурханы сайн мэдээг голсон боловч өнөөдөр үүнийг дахин сонссон нь Бурханы олгосон боломж байх учиртай тул үүнийг судлахыг хүссэн гэж гэж Ян ах хэлсэн юм. Мөн зөвхөн пасторын үгийг л сонсож, нээлттэй зүрх сэтгэлээр эрж хайхгүй байгааг минь Ян ах харжээ. Тэгээд надад нэгэн эшлэлийг олж өгсөн нь Матай 5:3–6 байлаа: “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм… Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд дэлхийг өвлөж авна. 6Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд цатгагдах болно.” Эзэний үгийг уншаад би: “Эзэний өмнө би яагаад өөрийгөө тайван байлгаж, үнэнийг эрж хайж чаддаггүй билээ? Ямар нэг тохиолдлоор Эзэн үнэхээр эргэн ирсэн байгаад би тэдний номлолыг сонсож, судлахгүй бол үлдэж хоцрох биш үү? Би бас арай жаахан нээлттэй зүрх сэтгэлтэй байх ёстой, харин өөрийнхөө төсөөлөлд үндэслэн сохроор дүгнэлт хийх ёсгүй” гэж гайхширлаа. Намайг зүрх сэтгэлээ тайвшруулж, үүнийг чин сэтгэлээсээ судлахаар дөнгөж шийдээд байх үед чуулганы номлогч над руу гэнэт утсаар ярьж, Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүстэй хамт байсаар байгаа эсэхийг минь асуув. Намайг тийм гэж хэлэхэд номлогч, тэднээс холбоогоо таслахыг дахин нэг удаа сануулсан юм. Төгс Хүчит Бурханы Чуулганыг судлахыг хүсэж байсан саяын бодлыг минь номлогчийн ятгалга сарниаж орхилоо. “Пастор болон номлогч Библийг надаас хамаагүй сайн ойлгодог, бас Эзэн эргэн ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Би Библийн талаар хэтэрхий бага ойлгодог, ялган таних чадваргүй учраас пастор, номлогч хоёрын хэлсэн зүйлийг сонссон нь дээр юм байна” гэж би бодов. Би утсаа таслаад, Чэн ахад: “Ян ах судалмаар байгаа бол та хоёр цааш нь ярьцгаа. Би энэ тухай сонсмооргүй байна” гэж хэлсэн юм. Яг ингээд би Бурханы авралаас дахин нэг удаа эрс татгалзсан билээ.

Би долоо хоногийн эмчлүүлсний дараа ажилдаа эргэн орлоо. Ээж минь өнгөрсний улмаас зүрх сэтгэл минь уй гашуу, гаслангаар дүүрч, ээжийнхээ талаар бодохгүй байж чадахгүй байв. Өдөр бүр ажлаа тараад гэртээ харих үедээ би ээжийнхээ зургийг харж, ээжтэйгээ ярьдаг байлаа. Нэгэн өдөр, “Би Эзэнд итгэгч бөгөөд ямар нэг бэрхшээл, сул дорой байдлыг туулах болгондоо эдгээр зүйлийг Эзэнд үргэлж хэлж болно” гэж гэнэт бодогдов. Үүний дараа би бэрхшээлтэй тулгарах бүрдээ Эзэний өмнө очин залбирч, намайг тайтгаруулахыг Эзэнээс гуйдаг байв. Гэхдээ би яаж ч залбирлаа гэсэн сэтгэл хөдөлсөнгүй. Заримдаа би залбирч байгаад унтчихдаг байв. Тухайн үед би өдөр бүр асар их түгшүүртэй байдалд амьдарч байсан болохоор ард минь сонсогдсон өчүүхэн төдий чимээ ч надад үгээр илэрхийлэхийн аргагүй айдас төрүүлдэг болсон юм. Ийнхүү айж, арга мухардсандаа би Эзэнд чин сэтгэлээсээ ийн залбирлаа: “Өө Эзэн минь! Миний зүрх сэтгэл харанхуйгаар дүүрч, би айсандаа дагжин чичирч байна. Би хаа нэгтээ алдаа гаргасан юм гэж үү? Өө Эзэн минь! Өнгөрсөн хэд хоногт хүмүүс надад Таныг Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн гэж хэлж байлаа. Өө Эзэн минь! Та үнэхээр эргэн ирсэн бөгөөд тэдний надад хэлсэн Төгс Хүчит Бурхан үнэхээр мөн бол Ян ахын над руу утасдах юм уу зурвас илгээх цагийг товлож, тохиромжтой орчин нөхцөлийг бэлдэж өгөөч гэж гуйя. Тэд буцаж ирээд юу ч гэж хэлсэн бай, би Таны шинэ ажил болон үгийг дуулгавартай, хүсэн хүлээсэн зүрх сэтгэлээр зөвшөөрнө. Энэ нь Таны ажил биш бөгөөд тэдний надад номлож байгаа зүйл худал, хуурмаг бол тэдний замыг хааж, дахин хэзээ ч бүү ирүүлээч.”

Гайхалтай нь, намайг ингэж залбирсны дараа Бурхан яг миний залбирсан зүйлийг биелүүлсэн юм. Ян ах над руу үнэхээр залгасан бөгөөд би түүнд өнгөрсөн хэд хоногт тохиолдсон бүхний талаар хэллээ. Намайг Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг голж, Түүний эсрэг тэрсэлсэн учраас зүрх сэтгэл минь харанхуйлсан гэж Ян ах хэллээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг үргэлжлүүлэн судална гэж найдаж байгаа гэдгээ ах хэлсэн бөгөөд энэ удаад би түүний зөвлөгөөнөөс татгалзсангүй.

Удалгүй Ян ах надад сайн мэдээний кино илгээсэн юм. Энэ киноны “Бид Бурханд итгэдэг учраас хүмүүсийг биш, Бурханыг сонсох ёстой” гэх мөр намайг сэрээсэн юм. “Тийм шүү! Би Бурханд л итгэдэг бөгөөд Бурханы үгийг л сонсох ёстой! Гэхдээ Жинь ах, Чэн ах хоёр Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар надад хэлж байх үед би энэ тухай пастороос асуусаар байсан. Би пастор, номлогч хоёрын хэлснийг дагаж, Төгс Хүчит Бурханы шинэ ажлыг чин сэтгэлээсээ судлах юм уу Бурханы үгийг сонсохыг хүсээгүй. Би Эзэнд итгэдэг байсан ч Эзэнд залбирч, Эзэнээс эрж хайхын оронд пастор, номлогч хоёрын хэлсэн зүйлд сохроор итгэж байжээ. Би ямар тэнэг байгаа вэ! Библид ‘Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой’ (Үйлс 5:29). Би Эзэнд итгэсэн боловч Түүнийг дуулгавартай дагасангүй. Харин ч хүмүүсийг дуулгавартай дагасан учраас хүмүүст итгэж, хүмүүсийг дагадаг хүн болсон бус уу? Энэ чинь Эзэнийг эсэргүүцэж, Эзэнээс урваж байгаа хэрэг биш үү? Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс мөн байгаад би ийнхүү Түүний эсрэг тэрсэлж, эсэргүүцэн, Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм бол харалган тэнэг байж ирсэн бус уу?” гэж бодогдлоо. Ингэж бодоод би зүрх сэтгэлдээ гүнээ гэмшиж, нүдэнд нулимс цийлгэнэлээ.

Би Эзэний өмнө дахин очиж, ийнхүү залбирав: “Эзэн Есүс Христ минь! Таныг аль хэдийн бие махбодтой болж эргэн ирсэн, Та бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан гэх сайн мэдээг нэг хүн номлолоо. Би үүнд бат итгэж зүрхлэхгүй нь байгаа ч Таны өмнө очиж эрж хайхад бэлэн байгаа бөгөөд Таны дуу хоолойг танихад намайг гэгээрүүлээч гэж Танаас гуйж байна. Хэрвээ Та үнэхээр эргэн ирсэн бөгөөд Төгс Хүчит Бурхан мөн бол би Танд гэмшиж, Таны ажил болон авралыг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна. Намайг Өөрийнхөө өмнө аваачаач гэж Танаас гуйя.” Залбирсны дараа надад үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, тайтгарлын мэдрэмж төрлөө. Би удаан хугацаанд ийм зүйл мэдрээгүй бөгөөд Эзэн залбирлыг минь сонссон гэдгийг, Эзэн л намайг тайтгаруулж байгаа гэдгийг, мөн энэ нь Бурханы надад өгсөн нотолгоо гэдгийг мэдсэн юм. Би тэр даруй Төгс Хүчит Бурханы Чуулган руу явж, судлахыг хүссэн боловч Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нарыг би гомдоосон байж таарна гэж бодсон тул тэдний чуулган руу явахаас ихэд ичиж байлаа.

Яг ийм ацан шалаанд байхад Ян ах завтай эсэхийг минь асуухаар залгасан бөгөөд намайг Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг үргэлжлүүлэн судалж чадна гэж найдаж байгаагаа хэлэв. Би түүнд болгоомжлолынхоо талаар хэллээ. Ян ах: “Зүгээр ээ, Бурханд итгэгч бид бол бүгд нэг гэр бүл, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар үүнийг огтхон ч тоохгүй” гэлээ. Ян ахын ингэж хэлэхийг сонсоод Бурхан миний боловсроогүй биеийн хэмжээг ойлгож байгааг мэдсэн тул би дараа өдөр нь Ян ахтай цуг Төгс Хүчит Бурханы Чуулган руу явлаа.

Замаа олсныг минь хараад ах эгч нар баяртай байв. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхээр эргэн ирсэн гэдгийг тэд надад албан ёсоор гэрчиллээ. Түүнчлэн тэд надад бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдийн ажлын утга учир болон бие махбодтой болох нь хүн төрөлхтнийг аврахад ач холбогдолтой талаар надад нөхөрлөлөө. Үүний дараа би Бурханы үгээс ингэж уншив: “Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ’ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно).

Бурханы үгийг уншсаныхаа дараа би ах эгч нарынхаа нөхөрлөж, гэрчилсэн үнэний талаар анхааралтай бодлоо. Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэх хоёр арга зам байдаг бөгөөд нэг нь нууцаар ирэх бол нөгөө нь бүгдэд ил тод харагдан ирэх явдал юм гэдгийг би ойлгов. Тэгвэл бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы, Бурханы гэрээс эхэлдэг шүүлтийн ажил бол үнэхээр нууцаар ирсэн Эзэний ажил юм байна. Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтний дунд эргэн ирсэн учраас Түүний илрэлт нь эгэл хүнийх шиг бөгөөд Түүнийг хараад хэн ч Бурхан гэдгийг нь хэлж чадахгүй. Түүний жинхэнэ ялгамж чанарыг хэн ч мэддэггүй бөгөөд энэ нь хүмүүсээс нууцлагддаг. Бурханы дуу хоолойг ялган таньж чаддаг хүмүүс л Түүнийг мэдэж, хүлээн зөвшөөрч, дагана. Яг л Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). Бурханы дуу хоолойг таньдаггүй хүмүүс бие махбодтой болсон Бурханыг эгэл хүн хэмээн авч үзэх нь гарцаагүй. Тэд тухайн үеийн Иудейн фарисайчуудын яг адилаар Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэх ба Бурханыг дагахаас татгалзана. Фарисайчууд Эзэн Есүсийг харсан боловч ялгамж чанарыг нь мэдэлгүй, Эзэнийг сохроор ялласан билээ. Өнөө үе бол хүн төрөлхтнийг аврах Бурханы нууцлаг ажлын үе шат юм. Төгс Хүчит Бурхан хүмүүсийг шүүх, ариусгах, төгс болгохын тулд үг илэрхийлдэг. Гамшгаас өмнө Тэрээр бүлэг хүмүүсийг ялагч болгох бөгөөд энэ бүлэг ялагчийг бүрэн төгс болгомогц нууцаар ирсэн бие махбодтой болсон Бурханы ажил төгсгөл болно. Гамшиг эхлэх үед Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэн, бүх улс үндэстэн, ард түмэнд ил тод харагдана. Тэр үед Эзэн ил тод эргэн ирнэ гэх зөгнөлүүд яг л Библид ийн хэлсэнчлэн биелэх болно: “Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно(Матай 24:30). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7). Ийм учраас Эзэнийг үүлэн дээр бууж ирэх үед газар дэлхийн бүх овог цурхиран уйлна. Энэ үед зүрх сэтгэл минь гэнэтхэн цэлмэж, нууцаар ирсэн Эзэний ажил бол бидний хувьд агуу аврал мөн гэдгийг ойлгосон юм. Бид Эзэнийг нууцаар ирэх үед Бурханы үгийн шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л цэвэрлэгдэж, Бурханы авралыг хүртэж чадна. Харин Бурханы шүүлтийн ажлыг одоо хүлээн зөвшөөрөхгүй бол Түүнийг үүлэн дээр ил тод ирэх үед бид Эзэнийг эсэргүүцсэн хүмүүс болох бөгөөд уйлж, шүдээ хавирах нь гарцаагүй. Тэр үед гэмшихэд хэтэрхий оройтсон байх болно, учир нь Төгс Хүчит Бурхан: “Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно.

Төгс Хүчит Бурханд талархъя! Бурханы үг бүх нууцыг тайлж, үнэнийг бүх талаар тодорхой болгодог—миний нүд нээгдэж, тэр үеэс хойш би зүрх сэтгэлээрээ, бас үгээрээ бүрэн үнэмшсэн. Дараагийн өдрүүдэд нь би ах эгч нартай хамт Бурханы эцсийн өдрүүдэд илэрхийлсэн үгийг уншихын тулд чуулганд тогтмол явсан билээ. Бид магтан дуу сонсож, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нарын хийсэн дууны клип, Бурханы үгийн уран уншлагын видео, сайн мэдээний кинонуудыг үзсэн юм. Цуглаан бүрээс би нэг шинэ зүйл олж авсан мэт санагдаж, зүйрлэшгүй аз жаргалтай байсан билээ. Ялангуяа сайн мэдээний кинонуудад ах эгч нар бүх асуултыг тун дэлгэрэнгүй, тодорхой нөхөрлөсөн болохоор маш олон жил Эзэнд итгэхэд минь төрсөн бүх эргэлзээ, будилаан бага багаар шийдвэрлэгдэв. Төгс Хүчит Бурханы Чуулганд Ариун Сүнсний ажил үнэхээр байгаа гэдгийг, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг би харсан юм. Чуулганд явснаас хойш гурав дахь өдрөө би 2016 оны зул сараар тайзан дээр магтан дуу дуулсан эгчтэй уулзсан нь намайг бүр ч догдлуулсан билээ. Тэр эгч бас Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн байв. Би Бурханд үнэхээр талархаж байна, учир нь Бурханы удирдамж, гэгээрэл л биднийг Хурганы мөртэй хөл нийлүүлэхэд хүргэж, цөлөөс Канааны сайхан газарт хүрч, Бурханы гэрт эргэн ирэн, Бурханы амийн үгийн элбэг дэлбэг байдал, хангалтыг Бурхантай хамт эдлэхэд биднийг хөтөлсөн билээ!

Бурханы онцгой сайхан сэтгэлийн ачаар л би Бурханы гэрт эргэн ирж чадсан гэж би боддог. Тэрслүү уг чанарыг минь харгалзан үзвэл Бурханы удирдлага, удирдамж, Бурханы үгийг надад нөхөрлөсөн ах эгч нарын тэвчээр байгаагүй бол би Эзэний эргэн ирэлтийг яаж угтан авч чадах билээ? Намайг гэх Бурханы хайр үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй агуу билээ! Би магтан дуугаар дамжуулан Бурханыг магтан дуулж, Төгс Хүчит Бурханыг тууштай дагахыг л хүсэж байна!

Өмнөх: 41. Эзэнийг эргэн ирэхэд нь би угтан авлаа

Дараах: 43. 5дугаар сарын 28-ны Жаоюанийн хэрэг гэр бүлийн хямрал учруулав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

2. Ариусгалтад хүрэх зам

Кристофер, ФилиппинНамайг Кристофер гэдэг, би Филиппин дэх гэр чуулганы пастор. 1987 онд баптисм хүртэж, Эзэн Есүс рүү эргэж, дараа нь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих