350 Завхарсан хүн Бурханыг төлөөлж чаддаггүй

1 Сатаны бүх үйлдэл, үйл хэрэг хүнээс харагддаг. Одоо хүний бүх үйлдэл, үйл хэрэг бол Сатаны илэрхийлэл юм, иймд Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар Бурханы зан чанарыг төлөөлж чаддаггүй. Зарим хүн сайн зан ааштай байдаг; Бурхан ийм хүний зан аашаар дамжуулан зарим нэг ажил хийж болох ба тэдний хийдэг ажлыг Ариун Сүнс чиглүүлж байдаг. Гэсэн ч түүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэн дээр Бурханы хийдэг ажил бол ердөө л аль хэдийн дотор нь байгаа зүйл дээр ажиллаж, өргөжүүлэх явдал юм. Өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид ч бай, Бурханы ашигласан хүмүүс ч бай, хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй.

2 Бурханаас шууд ирдэг бүхэн эерэг юм. Гэхдээ хүний зан чанарыг Сатан төлөвшүүлсэн бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурханы хайр, зовлонг тэвчих хүсэл, зөвт байдал, хүлцэнгүй, даруу, нуугдмал байдал л Бурханыг шууд төлөөдөг. Учир нь Тэр ирэх үедээ нүгэлт уг чанаргүй байсан ба Сатаны төлөвшлийг олж авалгүйгээр Бурханаас шууд ирсэн. Есүс зөвхөн нүгэлт бие махбодын төрхтэй болохоос биш нүглийг төлөөлдөггүй; тиймээс цовдлолоор дамжуулан ажлаа гүйцэлдүүлэхээс өмнөх үеийг хүртэлх Түүний үйлдэл, үйл хэрэг, үг бүгд Бурханыг шууд төлөөлдөг.

3 Нүгэлт уг чанартай ямар ч хүн Бурханыг төлөөлж чадахгүй ба хүний нүгэл Сатаныг төлөөлдөг гэдгийг батлахад Есүсийн жишээ хангалттай юм. Өөрөөр хэлбэл, нүгэл Бурханыг төлөөлдөггүй, Бурхан бол нүгэлгүй. Хүнд Ариун Сүнсний хийсэн ажлыг ч гэсэн Ариун Сүнс чиглүүлсэн л гэж үзэж болохоос биш Бурханы оронд хүн хийсэн гэж хэлж болохгүй. Гэхдээ, хүний тухайд бол түүний нүгэл ч, зан чанар ч Бурханыг төлөөлдөггүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ялзарсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 349 Энэ бол Сатаны сонгодог дүр

Дараах: 351 Хэтэрхий цөөн хүн Бурхантай таарамжтай байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих