734 Чи Бурханаас юм шаардахдаа Түүнтэй сөргөлдөх магадлалтай

1 Бурханд хүмүүсийн тавьдаг шаардлага бол шийдвэрлэхэд хамгийн хэцүү зүйл юм. Бурханы хийдэг юу ч санаа бодолд чинь нийцэхгүй бол, мөн Бурхан санаа бодлын чинь дагуу үйлддэггүй бол чи эсэргүүцэх магадлалтай бөгөөд хүн уг чанартаа Бурханыг эсэргүүцдэг гэдгийг энэ нь харуулдаг. Үнэнийг эрэлхийлснээр энэ асуудлыг мэдэж, шийдвэрлэх ёстой. Үнэнгүй хүмүүс Бурханд олон шаардлага тавьдаг байхад үнэнийг үнэхээр ойлгодог хүмүүс ямар ч шаардлага тавьдаггүй; тэд Бурханыг хангалттай сэтгэл хангалуун байлгаагүй, Бурханыг хангалттай дуулгавартай дагадаггүй гэдгээ л мэдэрдэг.

2 Хүмүүс Бурханд байнга шаардлага тавих нь тэдний завхарсан уг чанарыг илтгэдэг. Хэрэв чи үүнийг ноцтой асуудал, чухал зүйл хэмээн үзэхгүй бол итгэлийн чинь замд гай барцад, далд аюул байх болно. Чи эгэл жирийн зүйлсийг даван туулж чаддаг ч хувь заяа, хэтийн ирээдүй, хүрэх газартай чинь хамаатай байх үед даван туулж чадахгүй байж магадгүй. Тэр цагт чи үнэнгүй хэвээр байх юм бол урьдын байдалдаа эргэн орж тун магад бөгөөд улмаар устгагдах хүмүүсийн нэг болно.

3 Олон хүн үргэлж ингэж дагасан; дагаж байсан хугацаандаа тэд биеэ зөв авч явдаг байсан боловч энэ нь ирээдүйд юу болохыг тодорхойлохгүй: Энэ нь өөрийн эмзэг газрыг буюу уг чанараас чинь илчлэгддэг, Бурханыг эсэргүүцэж болох зүйлсийг чи огтхон ч мэддэггүй байснаас үүдэлтэй бөгөөд чамд хараахан гай тариагүй байхад нь чи мэдэхгүй хэвээр үлдэнэ, мөн аялал чинь төгсөж, Бурханы ажил дуусахад чи Бурханыг хамгийн ихээр эсэргүүцэж, Түүний эсрэг хамгийн хүнд доромжлол болсон зүйл хийх тун магадлалтай.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 733 Хүмүүс эрүүл ухаанаар тун дулимаг

Дараах: 735 Бурханаас эмээж муугаас зайлахад шаардлагатай зам

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих