Зан чанарын өөрчлөлт л жинхэнэ өөрчлөлт юм
I
Сатанд хорлуулж, дэвслүүлсний улмаас болон хүний бодол, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухааныг Сатан ноцтой сүйтгэсний улмаас хүний ялзарсан зан чанар үүсдэг. Хүний эдгээр үндсэн зүйл нь Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болсон учраас л хүн үнэнийг ойлголгүй Бурханыг эсэргүүцдэг. Тиймээс, хүний Бурханы талаарх мэдлэг болон үнэний талаарх мэдлэгийг өөрчлөх үзэл бодол, мэдлэг ойлголт, эрүүл ухаан дахь өөрчлөлтөөс хүний зан чанарын өөрчлөлт эхлэх ёстой.
II
Сатан өөрийг нь ялзруулахаас өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, Бурханы үгийг сонссоныхоо дараа дуулгавартай дагадаг байлаа. Тэр угийн эрүүл саруул ухаан, мөс чанар, хэвийн хүн чанартай байсан. Сатан ялзруулсны дараа хүний анхдагч эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, бас ухамсарладаггүй, зүгээр л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг.
III
Хүний зан чанарын илчлэл бол хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанарын илэрхийлэл бөгөөд хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш учраас түүний мөс чанар дээд зэргээр мохсон, иймээс хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байна гэж огт байхгүй. Өөрийн мөн чанарыг мэдэхээс эхлээд бодол, уг чанар, оюун санааны төлөв дэх өөрчлөлтүүд гэх үндсэн өөрчлөлтүүдээр дамжин хүний зан чанар өөрчлөгдөх ёстой. Ийм маягаар л хүний зан чанарт жинхэнэ өөрчлөлт гарах юм."
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм”-аас шинэчлэн найруулав