Хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийг Бурхан хэрхэн хэмждэг вэ
I
Зан чанарын өөрчлөлт ганцхан шөнийн дотор гардаггүй бөгөөд үнэнийг ойлгомогцоо чи орчин нөхцөл болгонд хэрэгжүүлээд байж чаддаггүй. Энэ нь хүний уг чанартай хамаатай. Гаднаа тодорхой зан авиртай болмогцоо “Би үүргээ биелүүлэхгүй байгаа гэж үү? Би гэр бүл, ажлаа хаяагүй гэж үү? Үүргээ биелүүлснээр би үнэнийг хэрэгжүүлж байгаа бус уу?” гэдэг олон хүн бий. Гэвч Бурхан чамайг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Үйлдэлд нь хувийн сэдэл, зорилго холилддог бүх хүн үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа. Хатуухан хэлэхэд, иймэрхүү зан авирыг Бурхан магадгүй яллана; Тэрээр үүнийг сайшаах юм уу дурсан санахгүй. Үүнийг цааш нь задлан шинжилбэл, чи мууг үйлдэж, зан авир чинь Бурханыг эсэргүүцэж байна.
II
Чиний хийж байгаа эдгээр зүйл гаднаа үнэнтэй нийцдэг мэт харагддаг: Чи ямар нэг зүйлд саад болж, үймүүлээгүй ба бодитой хохирол учруулж, ямар нэг үнэнийг зөрчөөгүй. Энэ нь логиктой, ухаалаг харагддаг ч үйлдлийн чинь мөн чанар мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхтэй хамаатай. Тиймээс чи Бурханы үгийг харгалзан үзээд үйлдлийнхээ ар дахь санаа зорилгыг харснаар, зан чанараа өөрчилсөн эсэхээ, үнэнийг хэрэгжүүлсэн эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь хүний үг юм уу санал бодлоор тодорхойлогддоггүй. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэний бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм.
Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар юу мэдэх ёстой вэ”-ээс шинэчлэн найруулав