310 Христэд үл итгэх хэт олон элемент чамд бий
1 Өнөөдөр та нарын дотор үл итгэх байдал их байсаар байна. Өөрсдийнхөө дотогшоо сайтар өнгийвөл та нар хариултаа гарцаагүй олно. Чи жинхэнэ хариултыг олох үедээ өөрийгөө Бурханд итгэгч биш, харин ч Түүнийг хуурч, доромжилж, Түүнээс урвадаг, Түүнд үнэнч бус нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх болно. Тэгээд Христ бол хүн биш, Бурхан гэдгийг ойлгоно. Ийм өдөр ирэхэд чи Христийг хүндэтгэж, Түүнээс айж, Түүнийг үнэхээр хайрлана.
2 Одоогоор та нарын зүрх сэтгэлийн ердөө гучин хувийг итгэл дүүргэдэг бол далан хувийг нь эргэлзээ дүүргэдэг. Христийн хийдэг, хэлдэг бүхнээс болж та нарт Түүний тухай үзэл, санаа бодол, Түүнд огт итгэдэггүйгээс чинь урган гарсан үзэл, санаа бодол бий болдог. Та нар тэнгэр дэх нүдэнд үл үзэгдэх Бурханыг л гайхан биширч, айж эмээдэг бөгөөд газар дээр амьдарч байгаа Христийг үл хайхардаг. Энэ чинь мөн л та нарын үл итгэл бус уу? Та нар өнгөрсөн үед ажил хийсэн Бурханыг л хүсэмжлэхээс биш, өнөөдрийн Христтэй нүүр тулдаггүй. Энэ бүхэн бол та нарын зүрх сэтгэлд үүрд холилдсон “итгэл”, өнөөдрийн Христэд итгэдэггүй тэр итгэл юм.
3 Би та нарыг огтхон ч дутуу үнэлж байгаа юм биш, учир нь та нарын дотор хэт их үл итгэл байдаг, та нарт ариун бус, задлан шинжлэх ёстой зүйл хэтэрхий олон байдаг. Эдгээр ариун бус зүйл нь та нарт итгэл огт байхгүйн тэмдэг юм; эдгээр нь Христээс татгалзсаны чинь тэмдэг бөгөөд та нарыг Христээс урвагч гэж тамгалдаг. Эдгээр нь Христийн тухай мэдлэгийг чинь хаах халхавч, Христээр авхуулахад чинь саад болдог саад, Христтэй нийцэлтэй байхад чинь саад хийдэг бартаа, мөн Христ та нарыг сайшаадаггүйн нотолгоо билээ. Одоо бол та нарын амьдралынхаа бүх талыг шинжлэх цаг! Ингэх нь та нарт бүхий л талаар ашиг тустай байх болно!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс шинэчлэн найруулав