635 Сатаны нөлөөг хөсөр хаяхын тулд Бурханы шүүлтийг туул
1 Хүн бүхий л амьдралдаа Сатаны эзэмшил дор амьдардаг, өөрөө Сатаны нөлөөнөөс ангижирч чадах хүн нэг ч үгүй. Бүгд өчүүхэн ч утга учиргүй, эсвэл үнэ цэнгүйгээр бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэн үгүй. Өөрийг нь Сатаны нөлөөнөөс чөлөөлөх үнэнийг хүн олж авах чадваргүй. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч өөрийгөө Сатаны нөлөөллийн хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид маш цөөхөн хүн энэ нууцыг олж илрүүлсэн, тун цөөн хүн үүнийг ухаарсан. Ийм болохоор, хэдийгээр хүн Сатаныг жигшиж, махан биеийг жигшдэг ч Сатаны урхидалтын нөлөөллөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй.
2 Хэрвээ хүн цэвэрлэгдэхгүй бол бохир заваан байдаг; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулахгүй бол Сатаны хоригдол хэвээр үлддэг; хэрвээ шүүгдэж, гэсгээгдэхгүй бол Сатаны харанхуй нөлөөний дарлалаас зугтах ямар ч аргагүй байх болно. Хэрвээ чиний оюун санаа болон бодол цэвэрлэгдээгүй бол, мөн чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдээгүй бол бүхий л оршихуй чинь Сатаны эзэмшлийн хяналтад байж, оюун санаа чинь Сатанд захирагдах ба бодлыг чинь Сатан зохион байгуулж, бүх оршихуйг чинь Сатаны гар хянаж байдаг. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал Бурханы ажлыг ойлгох ёстой. Ялангуяа Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн энэ ажлыг яагаад хүн дээр хийдгийг ойлгох ёстой. Чи үүнийг хүлээн авч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы тухай болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэгийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт хийхээр зорьдог бол төгс болгуулах боломж олдоно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс шинэчлэн найруулав