636 Чи гэсгээлт, шүүлт олж авсан хүн мөн үү?

1 Чиний эрэлхийлдэг зүйл чинь гэсгээлт, шүүлтийн дараа байлдан дагуулагдах явдал уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа цэвэрлэгдэж, хамгаалагдаж, халамжлуулах явдал уу? Эдгээрийн алийг чи эрэлхийлдэг вэ? Чиний амьдрал утга учиртай юу, эсвэл ямар ч утгагүй, үнэ цэнгүй юу? Чи махан биеийг хүсдэг үү, эсвэл үнэнийг хүсдэг үү? Чи шүүлтийг хүсэж байна уу, эсвэл тав тухыг уу? Бурханы ажлаас маш ихийг туулж, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харсан болохоор чи хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханыг гэх хайраа хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд ямар нэг үр нөлөө үзүүлсэн үү?

2 Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар мэдлэгтэй юу, үгүй юу гэдэг чинь юуг амьдран харуулж байгаагаас чинь, мөн Бурханыг ямар хэмжээнд хайрладгаас чинь хамаардаг! Ам чинь Бурханд хайртай гэж хэлдэг ч амьдран харуулдаг зүйл чинь хуучин, завхарсан зан чанар юм; чамд Бурханаас айх айдас огт байдаггүй, мөс чанар бүр ч байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг хүмүүс мөн үү? Чи Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг ч өөрийн үзлийг хаяж чаддаггүй. Чиний ажилд, оролтод, чиний хэлдэг үгэнд, чиний амьдралд Бурханыг гэх хайрын ямар ч илрэл байдаггүй ба Бурханыг хүндлэх хүндлэл байдаггүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг хүртсэн хүн мөн үү?

3 Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй байдаг ч амьдран харуулдаггүй юм гэж үү? Петр зөвхөн залбираад, үнэнийг хэрэгжүүлдэггүй байсан уу? Чиний эрэл хайгуул хэний төлөө байдаг вэ? Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр чи өөрийгөө хэрхэн хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт хүнд ямар ч ашиг тусгүй юу? Хэрвээ хүн шүүлтийн амьдралгүйгээр таатай, тухтай орчинд амьдардаг бол цэвэрлэгдэж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, цэвэрлэгдэхийг хүсдэг бол төгс болгуулахыг хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Чи өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 635 Сатаны нөлөөг хаяхын тулд Бурханы шүүлтийг туул

Дараах: 637 Дэлхий ертөнц чиний амрах газар мөн үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих