Дэлхий ертөнц чиний амрах газар гэж үү?
I
Шалгалтын зовлонгоос зугтан Миний үгийн гадна амьдардаг хүмүүс бүгд дэлхий дээр урсгал даган амьдардаггүй гэж үү? Тэд Миний тайтгарлын үгийг олох нь байтугай, амрах газаргүйгээр энд тэндгүй хийсэн нисэх намрын навчистай адилхан. Хэдийгээр Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагадаггүй ч, тэд бол тэнгэрийн хаанчлалын гаднах гудамжаар тэнүүчилж, нэгээс нөгөө газар луу явдаг гуйлгачид биш гэж үү? Дэлхий үнэхээр чиний амрах газар мөн гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээрээ чи дэлхийгээс тайвшралын инээмсэглэл үнэхээр хүлээн авч чадах уу? Өөрийнхөө зүрх сэтгэл дэх нууж болшгүй хоосон байдлыг далдлахын тулд чи агшин зуурын таашаалаа ашиглаж чадах уу?
II
Чи гэр бүлийнхээ хэнийг ч хуурч болох юм, гэхдээ Намайг хуурч хэзээ ч чадахгүй. Чиний итгэл хэтэрхий хомс бөгөөд өнөөг хүртэл чи амьдралын ямар ч баяр жаргалыг олох хүчгүй байгаа. Өөрийн бүх амьдралыг махан биеийн төлөө завгүй ажиллаж, хүний арай чүү үүрдэг бүх зовлонг тэвчиж явсны оронд амьдралынхаа хагасыг Миний төлөө чин сэтгэлээсээ зарцуулсан нь илүү дээр гэдгийг Би чамд мэдэгдэж байна. Өөрийгөө маш их эрхэмлэж, Миний гэсгээлтээс зугтах нь ямар зорилготой юм бэ? Миний түр зуурын гэсгээлтээс өөрийгөө нууж, ингэснээр үүрд мөнхийн ичгүүр, үүрд мөнхийн гэсгээлтийг олж авах нь ямар зорилготой юм бэ? Миний гэсгээлтээс зайлсхийснээрээ чи дэлхийгээс тайвшралын инээмсэглэл үнэхээр хүлээн авч чадах уу?Дэлхий үнэхээр чиний амрах газар мөн гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ”-ээс шинэчлэн найруулав