1-р зүйл: Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг татахаар оролддог
Нэмэлт: Сайн мэдээ номлох нэмэлт үнэн
Өмнөх хэдэн цуглаанаар хэлэлцсэн сэдэв нь үүргээ стандартад нийцүүлэн гүйцэтгэх тухай байсан бөгөөд бид хүмүүсийн гүйцэтгэх ёстой үүрэг болон боловсон хүчнийг ангилсан. Тодорхой ангиллууд нь юу вэ? (Нэгдүгээр ангилал нь сайн мэдээний ажилтнууд, хоёрдугаар ангилалд чуулганы янз бүрийн түвшний удирдагч, ажилчид багтдаг, гуравдугаар ангилал нь төрөл бүрийн онцгой үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийг хамардаг, дөрөвдүгээр ангилал нь жирийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүсээс бүрддэг, тавдугаар ангилалд чөлөөт цагаараа үүрэг гүйцэтгэдэг хүмүүс ордог бол зургаадугаар ангилал нь үүрэг гүйцэтгэдэггүй хүмүүсийг хэлдэг.) Нийтдээ зургаан ангилал бий. Өнгөрсөн удаад бид нэгдүгээр ангиллын талаар хэлэлцсэн бөгөөд энэ нь сайн мэдээ номлох үүрэгтэй холбоотой зарчим, үнэнийг хөндсөн. Үүнд сайн мэдээ номлох бүх талын сэдвийг хамруулсан, тухайлбал анхаарах зүйлс, холбогдох зарчим ба үнэн, хүмүүсийн болгоомжлох ёстой зүйлс, түүнчлэн энэ үүргийг гүйцэтгэх явцад гардаг нийтлэг алдаа, гажуудал зэрэг багтсан. Тодорхой сэдвээр номлол сонссоныхоо дараа та нар доторх гол санааг нь хураангуйлан дүгнэж чадах уу? Хэрвээ та нар сэдвийн гол агуулгыг мэдэж авч, холбогдох үнэнийг зүрх сэтгэлдээ шингээж, улмаар үүргээ гүйцэтгэх явцдаа аажмаар өөрсдийн бодит байдал, өөрсдийн амь, өөрсдийн хэрэгжүүлэх зам болгож чадвал Миний нөхөрлөж байсан агуулгыг үнэхээр ойлгож шингээж авсан гэсэн үг. Номлолын талаар нөхөрлөсний дараа та нар зөвхөн ерөнхий ойлголттой үлдэж, эсвэл зарим нэг үйл явдал, түүхийг л санаж байгаа боловч цаад үнэн, зарчим нь юу болох, яагаад эдгээр зүйлийг хэлэлцсэнийг ойлгохгүй байвал үүнийг ухамсарласан гэж тооцох уу? Үүнийг үнэнийг ойлгосон гэж тооцох уу? (Тооцохгүй.) Үүнийг үнэнийг ойлгосон гэж тооцохгүй; өөрөөр хэлбэл, ямар үнэнийг дамжуулж байгааг та нар ойлгоогүй, ухамсарлаагүй, бас хүлээн аваагүй. Тэгвэл та нар хураангуйлан дүгнэж чадах уу? Бидний өнгөрсөн удаагийн нөхөрлөлийн гол санааг Надад хэлж өгч чадах хүн байна уу? (Бид долоон зүйлийг цэгцэлж гаргасан: нэгдүгээрт, сайн мэдээний ажилтнуудыг хэрхэн тодорхойлох; хоёрдугаарт, сайн мэдээ номлох үүргийн мөн чанар; гуравдугаарт, хүмүүсийн энэ үүрэгт хандах хандлага болон тэдний дотоод үзэл бодол; дөрөвдүгээрт, сайн мэдээ номлох хэрэгжүүлэлтийн тодорхой зарчмууд, тухайлбал хэн сайн мэдээ хүлээн авах зарчимд нийцэх, хэн нийцэхгүй байх; тавдугаарт, сайн мэдээ хүлээн авах зарчимд нийцдэг хүмүүст хэрхэн хандах; зургаадугаарт, сайн мэдээний ажилтнууд үүргээ гүйцэтгэх явцдаа байраа хаяж явбал гарах үр дагавар; долоодугаарт, түүхийн туршид сайн мэдээ номлож явахдаа гэгээнтнүүдийн гаргасан золиос, мөн бид үүргээ гүйцэтгэх өнөөгийн боломжийг хэрхэн нандигнаж, үнэнээр өөрсдийгөө хурдан зэвсэглэх ёстой тухай.) Та нарын хураангуй дүгнэлт бидний өмнөх нөхөрлөлийн гол талуудыг үндсэндээ хамарчээ—маш сайн байна. Орхигдсон зүйл байна уу? (Дахиад нэг зүйл бий: сайн мэдээ номлох нь зөвхөн сайн мэдээний ажилтнуудын үүрэг биш, харин Бурханд итгэж, Бурханыг дагадаг бүх хүний зайлсхийж болохгүй хариуцлага гэдгийг тэдэнд ойлгуулахын тулд хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөх. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн мэдэж авах ёстой үнэн юм.) Сайн мэдээ номлох бол хүн бүрийн хариуцлага, үүрэг юм—энэ нь бас үүний нэг тал мөн. Энэ үнэний талаар нөхөрлөхийн зорилгыг та нар мэдэж байна уу? Энэ нь хүмүүсийн ойлголт дахь гажилтыг засаж залруулахын тулд юм. Ямар талуудад гажилт байгааг та нар мэдэж байна уу? (Мэдэхгүй байна.) Мэдэхгүй байна гэдэг нь та нар үнэний энэ талыг ойлгохгүй байгааг баталж байна. Тэгвэл, Би яагаад энэ үнэний талаар нөхөрлөх хэрэгтэй байсан бэ? Эерэг талаас нь авч үзвэл, энэ нь хүмүүсийн ойлгох ёстой үнэний нэг тал юм. Сөрөг талаас нь үзвэл, энэ нь сайн мэдээ номлох талаарх бүх хүний ойлголтод байдаг гажилтыг засаж залруулахын тулд юм.
Сайн мэдээ номлох энэ хэргийн талаарх олон хүний ойлголт гажилттай байдаг. Зарим хүн: “Би одоогоор онцгой үүрэг гүйцэтгэж байгаа болохоор сайн мэдээ номлох нь надад хамааралгүй. Энэ миний хэрэг биш. Тиймээс сайн мэдээ номлохын тулд ойлгох шаардлагатай үнэн, зарчим болон Бурханы шаардлага надад хамааралгүй. Би эдгээр зүйлийг ойлгох шаардлагагүй” гэж боддог. Тиймээс, сайн мэдээ номлох тухай үнэний энэ талын талаар нөхөрлөж байх үед тэд хайнга хандаж, огт анхаарч бодолцдоггүй, бас анхаарал хандуулдаггүй. Тэд сонссон ч юуны талаар хэлэлцсэнийг мэддэггүй. Түүнчлэн: “Бурханд итгэснээсээ хойш би үргэлж удирдагч байсан. Би хэв чанартай, ажлын чадамжтай. Би удирдагч байхаар төрсөн. Бурханы надад өгсөн үүрэг болон миний насан туршийн үүрэг даалгавар бол удирдагч байх явдал мэт санагддаг” гэж хэлдэг хүмүүс ч бий. Далд утгаараа тэд сайн мэдээ номлох нь өөрсдөд нь ямар ч хамаагүй гэж хэлж байгаа юм. Тиймээс, сайн мэдээ номлох үнэний талаар нөхөрлөж байхад тэд үүнийг нухацтай хүлээж авдаггүй. Өнгөрсөн цуглаанаар нөхөрлөсөн зүйлийг хураангуйлан дүгнэхийг хүсэхэд зарим хүн тэмдэглэлээ удаан эргүүлж үзээд ч мэдэхгүй хэвээр байдаг. Яагаад ийм зүйл тохиолддог вэ? Энэ тэд ой санамж муутайгаас нь болдог уу? (Үгүй.) Тэдэнд хийх зүйл хэтэрхий их байгаад, оюун санаа нь дүүрсэн учраас тэр үү? (Үгүй.) Тийм биш. Энэ нь үнэнд хандах хүмүүсийн хандлага нь үнэнд зэвүүцэж, үнэнийг хайрлахгүй байгааг харуулж байна. Тиймээс, сайн мэдээ номлох нь тодорхой нэг төрлийн хүн юм уу бүлэг хүмүүсийн онцгой хариуцлага биш, харин Бурханыг дагадаг хүн бүрийн хариуцлага гэдгийг Би хүн бүрд сануулж, мэдэгдэж байна. Хүмүүс яагаад сайн мэдээ номлох үнэнийг ойлгох ёстой вэ? Хүмүүс яагаад эдгээр үнэнийг мэдэх хэрэгтэй вэ? Бүтээгдсэн зүйлийн хувьд, Бурханыг дагадаг хүмүүсийн нэгний хувьд нас, хүйс, хэр залуу эсвэл хөгшин байхаас үл хамааран сайн мэдээ номлох нь хүн бүрийн хүлээж авах ёстой үүрэг даалгавар, хариуцлага юм. Хэрвээ энэ үүрэг даалгавар чамд ирж, чамаас өөрийгөө зарлагадах, төлөөс төлөх, тэр ч байтугай амиа өгөхийг шаардвал чи яах ёстой вэ? Чи үүнийг үүргийнхээ дагуу хүлээж авах ёстой. Энэ бол үнэн, энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Энэ бол энгийн нэг хоосон сургаал биш—энэ бол үнэн. Би яагаад үүнийг үнэн гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл цаг үе хэрхэн өөрчлөгдөж, хэдэн арван жил өнгөрч, газар орон, орон зай хэрхэн хувирсан ч сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэх нь үргэлж эерэг зүйл байх болно. Үүний утга учир, үнэ цэн хэзээ ч өөрчлөгдөхгүй: Үүнд цаг хугацаа эсвэл газар зүйн байршлын өөрчлөлтөд яавч нөлөөлөхгүй. Сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэх нь мөнхийн бөгөөд бүтээгдсэн зүйлийн хувьд чи үүнийг хүлээж авч, хэрэгжүүлэх ёстой. Энэ бол мөнхийн үнэн юм. Зарим хүн: “Сайн мэдээ номлох нь миний гүйцэтгэдэг үүрэг биш” гэж хэлдэг. Гэвч сайн мэдээ номлохтой холбоотой энэ үнэн нь хүмүүсийн ойлгох ёстой зүйл юм, учир нь энэ нь үзэгдэлтэй холбоотой үнэн бөгөөд Бурханд итгэдэг хүмүүс бүгд үүнийг ойлгох ёстой; энэ нь Бурханд итгэх итгэлийн суурь бөгөөд амь-оролтод ашиг тустай. Түүнчлэн, чи чуулганд ямар үүрэг гүйцэтгэдгээс үл хамааран шүтлэггүй хүмүүстэй харилцах боломж гарах бөгөөд тиймээс тэдэнд сайн мэдээ номлох хариуцлага хүлээх болно. Сайн мэдээ номлох үнэнийг ойлгомогцоо чи зүрх сэтгэлдээ: “Бурханы шинэ ажил болон хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын сайн мэдээг түгээх нь миний хариуцлага юм. Хэзээ, хаана байхаас үл хамааран, миний байр суурь, үүрэг роль ямар байхаас үл хамааран, хэрвээ би жүжигчнээр үйлчилж байгаа бол сайн мэдээ номлох үүрэгтэй; хэрвээ би одоо чуулганы удирдагч байгаа бол бас сайн мэдээ номлох үүрэгтэй. Одоогоор ямар үүрэг гүйцэтгэж байгаагаас үл хамааран би хаанчлалын сайн мэдээг түгээх үүрэгтэй. Боломж гарах, эсвэл чөлөөт цаг гарах бүрд би явж сайн мэдээ номлох ёстой. Энэ бол миний зайлсхийж болохгүй хариуцлага юм” гэдгийг мэдэх болно. Одоогийн байдлаар ихэнх хүн ингэж боддог уу? (Үгүй.) Тэгвэл ихэнх хүн юу гэж боддог вэ? “Би одоо тогтсон үүрэгтэй. Би тодорхой нэг мэргэжил, мэдлэгийн салбараар суралцаж, судалж байгаа болохоор сайн мэдээ номлох нь надад хамааралгүй.” Энэ ямар хандлага вэ? Энэ бол өөрийн хариуцлага, үүрэг даалгавраас зайлсхийсэн хандлага, сөрөг хандлага юм. Энэ хүмүүс Бурханы санаа зорилгыг бодолцон үздэггүй, тэд Бурханд тэрсэлдэг. Чи хэн байхаас үл хамааран, хэрвээ чамд сайн мэдээ номлох ачаа байхгүй бол энэ нь чамд мөс чанар, эрүүл ухаан байхгүйн шинж биш гэж үү? Хэрвээ чи идэвхтэй хамтран ажиллаж, хариуцлага хүлээж, дуулгавартай дагахгүй байгаа бол чи идэвхгүй, сөрөг байдлаар зүгээр л аргацааж байна—ийм хандлагыг хүлээн авах аргагүй. Чи ямар ч үүрэг гүйцэтгэдэг бай, ямар ч мэргэжил, мэдлэгийн салбарыг хамардаг бай, чиний хүрэх ёстой гол үр дүнгийн нэг нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын сайн мэдээг гэрчилж, түгээж чаддаг байх явдал юм. Энэ бол бүтээгдсэн зүйлд тавигдах хамгийн наад захын шаардлага юм. Хэрвээ чи энэ наад захын шаардлагыг ч хангаж чадахгүй бол Бурханд итгэсэн эдгээр жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэснээрээ юу олж авсан бэ? Чи юу олж авсан бэ? Чи Бурханы санаа зорилгыг ойлгодог уу? Хэдийгээр чи олон жилийн турш үүргээ гүйцэтгэж, мэргэжилдээ гарамгай болсон ч Бурханыг гэрчлэхийг хүсэх үед юу ч хэлж чадахгүй, эсвэл үнэний ямар ч талын талаар нөхөрлөж чадахгүй бол энд ямар асуудал байна вэ? Асуудал нь чи үнэнийг ойлгодоггүйд байгаа юм. Зарим хүн өөрсдийгөө үнэнийг ойлгодоггүй гэж хэлүүлэх нь шударга бус хэрэг гэж бодож магадгүй. Тэд үүргээ гүйцэтгэхдээ өөрсдийгөө үр дүнтэй байсан гэж бодож болох ч Бурханы ажлын үзэгдэл болон хүн төрөлхтнийг аврах Түүний санаа зорилгыг ойлгодоггүй. Энэ нь үнэнийг ойлгосонтой тэнцэх үү? Хамгийн наад зах нь, чи Бурханд итгэх итгэлийнхээ хувьд үнэн замд суурь тавиагүй байна. Бурханы ажил болон хүн төрөлхтнийг аврах Түүний авралын сайн мэдээг түгээх ямар ч ачаа чамд байхгүй бөгөөд чамд ямар ч мэдлэг ухаан, ойлголт, ухамсар байхгүй байна. Тэгвэл чамайг Бурханыг дагадаг хүн гэж үнэхээр үзэж болох уу? Чи Бурхантай хэвийн харилцаа тогтоосон уу? Хэрвээ чи эдгээр зүйлийн алинд нь ч хүрээгүй бол чамд үнэн-бодит байдал байхгүй байна.
Одоо түрүүчийн хэлэлцэж байсан сэдэв рүүгээ эргэн орцгооё. Сайн мэдээ номлох нь Бурханы сонгосон бүх хүний хариуцлага, үүрэг юм. Үнэний энэ талыг хэлэлцсэний эцэст хүн бүрийн ойлгох ёстой нэг зүйл юу вэ? Хүн төлөөс төлөх, гэр бүл, ажил төрлөө орхин Бурханы төлөө өөрийгөө зарлагадах, тэр ч байтугай амиа өргөх эсэхээс үл хамааран бодит байдал дээр эдгээр нь бүгд өнгөц зүйл юм. Бурхан эцсийн эцэст хүмүүсээс юу шаарддаг вэ? Биеийн хэмжээ чинь өсөж, амь чинь төлөвшиж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи Бурханы ажил болон хүн төрөлхтнийг аврах Түүний санаа зорилгын тухай янз бүрийн үнэнийг аажмаар ойлгож эхлэх ёстой. Сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэх ачаа чинь улам бүр тодорхой болж, энэ үүргийг үүрэх шийдвэр чинь улам хүчтэй болдог. Хэрвээ чуулганы удирдагч олон жил ажилласан боловч чуулганыг удирдсан он жилүүд өнгөрөхийн хэрээр сайн мэдээ номлох тал дээр эрч хүч нь суларч, сэтгэл нь бага хөдөлж, ачаа нь багассан бол тэрээр үүргээ хэр сайн гүйцэтгэдэг вэ? (Сайн биш.) Яагаад тэр вэ? Ямар асуудал үүсдэг вэ? Хэрвээ түүнд ийм байдал бий болж, эсвэл ийм байдалд амьдардаг бол ядаж нэг зүйл лавтай юм: Энэ хүн эдгээр жилийн хугацаанд үнэнийг эрэлхийлээгүй бөгөөд ямар ч жинхэнэ ажил хийгээгүй. Тэр яг л агуу улаан лууны хүнд сурталтай боловсон хүчин шиг байдаг. Үүний үр дүнд Бурханы нэрийг тунхаглаж, Түүний ажлыг гэрчлэх ямар ч ачаа, ямар ч мэдлэг ойлголт түүнд байдаггүй. Энэ нь үр дагавар нь биш гэж үү? (Мөн.) Энэ бол зайлшгүй үр дагавар юм. Энэ хүн хэчнээн олон жил ажилласан бай, өөрийгөө агуу биеийн хэмжээтэй гэж боддог байсан ч, өөрийгөө Бурханы ачааг бодолцон үзэж, Бурханы санаа зорилгын дагуу үйлчилж чаддаг гэж боддог байсан ч сайн мэдээ номлох болоход тэр ухарч, үүнийг яаж хийхээ мэддэггүй. Бурханы илрэлтэд тэмүүлж, үнэн замыг эрж хайж, судлахаар ирсэн хүмүүстэй таарах үедээ тэр хэлэх үггүй болж, таг гацдаг. Тэр ганц ч үг хэлж чаддаггүй бөгөөд хаанаас эхлэхээ мэддэггүй. Энд ямар асуудал байна вэ? Тэр үнэнийг ойлгодоггүй, үнэнийг олж аваагүй учраас Бурханыг гэрчилж чаддаггүй. Үнэнийг ойлгодог хүмүүс л Бурханыг гэрчилж чадна. Сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэх нь чиний үүргийн хүрээнд багтдаг. Хэрвээ чи үнэнийг ойлгодог бол, хэрвээ чи үнэнийг олж авсан бол үнэн замыг судалж байгаа хүмүүстэй уулзахдаа яагаад хэлэх үггүй байна гэж? Энэ асуудал биш гэж үү? Та нар байнга ийм нөхцөл байдалд ордог уу? (Тийм.) Энд ямар асуудал байна вэ? Та нарт ачаа алга. Ачаагүй байх нь асуудал мөн үү? Та нар ачаагүйгээр үүргээ гүйцэтгэж чадах уу? Та нар үүргээ гүйцэтгэсэн ч үнэнчээр гүйцэтгэж чадах уу? Стандартад нийцүүлэн гүйцэтгэж чадах уу? Ачаагүй байх нь үхлийн аюултай асуудал биш байж болох ч ноцтой асуудал хэвээр байна, учир нь энэ нь үүргээ хэр сайн гүйцэтгэхэд чинь нөлөөлдөг. Энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай биш үү? (Тийм ээ, шаардлагатай.) Тэгвэл үүнийг яаж шийдвэрлэх вэ? Та нар сайн мэдээ номлох талаарх эндүү ташаа үзэл бодлоо өөрчилж, үүний үнэнийг ойлгох ёстой. Та нарын одоо оролцож байгаа бүх ажил сайн мэдээ номлохтой шууд холбоотой бөгөөд сайн мэдээ номлох ажлын хүрээнд багтдаг. Энэ нь Бурханыг гэрчлэх, сайн мэдээний ажлыг түгээх, Бурханы нэрийг гэрчлэх, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын энэ сайн мэдээг дэлгэрүүлэхэд чиглэдэг бөгөөд ингэснээр илүү олон хүн үүнийг мэдэж, илүү олон хүн Бурханы өмнө ирж, Бурханы байлдан дагуулалтыг хүлээн авч, Бурханы авралыг хүртэж, эцсийн дүндээ хэрвээ тэд Бурханаар төгс болгуулах хувьтай бол—тэр нь бүр ч сайн юм. Илүү олон хүнийг Бурханы өмнө авчрах гэдэг нь юу гэсэн үг вэ, мөн энэ нь ямар эцсийн үр дүнд хүрэх ёстой вэ? (Илүү олон хүнийг Бурханы авралыг хүртэхэд хүргэх.) Яагаад энэ зорилгод хүрэх ёстой вэ? Яагаад гэвэл энэ бол Бурханы санаа зорилго. Тийм ч учраас бид эдгээр үнэнийг уйгагүй тайлбарладаг. Хэрвээ энэ нь Бурханы санаа зорилготой ямар ч хамаагүй байсан бол эдгээр зүйлийн талаар ярих нь ашиггүй, хоосон байх байсан. Энэ нь Бурханы санаа зорилго учраас бид үүнийг тодорхой болгож, хүн бүрд ойлгоход нь тусалдаг, ингэснээр тэд үүнийг үнэн гэдгийг, мөн хүн бүр сайн мэдээ номлох энэ үнэнд хүчин чармайлт гаргах ёстойг мэдэж, хүн бүрд ийм мэдлэг ухаан бий болж, ийм ачаатай болох юм.
Дараагийн асуулт бол, бид яагаад илүү олон хүнд Бурханы санаа зорилгыг ойлгуулж, ингэснээрээ тэднийг сайн мэдээ номлож, үүргээ биелүүлэх чадвартай болгох ёстой вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ? Зарим хүн: “Бурхан хүн бүрийг аврагдаасай гэж хүсдэг бөгөөд хэнийг ч мөхөөсэй гэж хүсдэггүй, тиймээс бид илүү олон хүнд Бурханы ажлыг хүлээн зөвшөөрүүлэх ёстой” гэж хэлж магадгүй. Энэ үг зөв боловч асуултын гол хариулт биш юм. Тэгвэл энэ асуултын гол хариулт юу вэ? Та нар мэдэх үү? (Бурхан Өөртэй нь нэг зүрх сэтгэл, санаатай бүлэг хүмүүсийг олж авахыг хүсдэг.) Бурхан Өөртэй нь нэг зүрх сэтгэл, санаатай бүлэг хүмүүсийг олж авахыг хүсдэг бөгөөд үүнд сайн мэдээг түгээх замаар хүрэх ёстой. Одоо бидний ярьж байгаа зүйл бол сайн мэдээг өргөнөөр номлох тухай юм. Сайн мэдээг өргөнөөр номлох болон бүлэг хүмүүсийг олж авах хоёрын хооронд ялгаа бий юу? (Бий.) Тэгвэл сайн мэдээг өргөнөөр номлохын зорилго юу вэ? (Аль болох олон хүнийг аврах.) Аль болох олон хүнийг аврах нь Бурханы авралын зарчим боловч энэ асуултын хариулт биш юм. Энэ ажил эхэлсэн цагаас хойш, Бурхан энэ удаад эрин үеийг эхлүүлэх, шинэ эрин үеийг авчирч, хуучин эрин үеийг төгсгөх—Хаанчлалын эрин үеийг авчирч, Нигүүлслийн эрин үеийг төгсгөхөөр ирсэн талаар Би дахин дахин ярьсан. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авсан бүхэн энэ баримтын гэрч нь болсон. Бурхан шинэ ажил хийж, хүн төрөлхтнийг шүүхийн тулд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг ариусгаж, аварсаар ирсэн. Хаанчлалын сайн мэдээ олон оронд түгж эхэлсэн. Энэ хүн төрөлхтөн Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеэс аль хэдийн гарсан. Тэд цаашид Библи уншдаггүй, загалмайн дор амьдардаггүй, Аврагч Есүсийн нэрийг дууддаггүй. Харин тэд Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, үүний зэрэгцээ Бурханы өнөөгийн үгийг амьдралдаа амьдрах зарчим, арга барил, зорилго болгон хүлээн авдаг. Энэ утгаараа энэ хүмүүс аль хэдийн шинэ эрин үед орсон биш үү? (Тийм.) Тэд шинэ эрин үед орсон. Тэгвэл эцсийн өдрүүдийн сайн мэдээ болон Бурханы шинэ үгийг хүлээн аваагүй бүр ч олон хүний амьдарсаар байгаа эрин үе юу вэ? Тэд одоо ч Нигүүлслийн эрин үед амьдарч байна. Одоо, та нарын хариуцлага юу вэ? Тэднийг Нигүүлслийн эрин үеэс гаргаж, шинэ эрин үед оруулах явдал юм. Та нар зөвхөн Бурханд залбирч, Түүний нэрийг дуудсанаар Бурханы даалгаврыг биелүүлж чадах уу? Бурханы хэдэн үгийг номлоход л хангалттай юу? Яавч үгүй. Үүний тулд та нар бүгд сайн мэдээ номлох энэ даалгаврыг авах, Бурханы үгийг өргөнөөр түгээх, Бурханы үгийг янз бүрийн аргаар дэлгэрүүлэх, хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлж, түгээх ачаатай байх шаардлагатай. Түгээх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн аваагүй хүмүүст Бурханы үгийг дамжуулах, Бурхан шинэ ажил хийж байгааг илүү олон хүнд мэдүүлэх, дараа нь тэдэнд Бурханы үгийг гэрчлэх, өөрсдийн туршлагыг ашиглан Бурханы ажлыг гэрчилж, тэднийг бас шинэ эрин үед оруулах гэсэн үг юм—ингэснээр тэд яг л та нар шиг шинэ эрин үед орох болно. Бурханы санаа зорилго тодорхой байна. Энэ нь зөвхөн Түүний үгийг сонсож, хүлээн авч, Түүнийг дагасан та нарыг шинэ эрин үед оруулахын тулд биш, харин Тэрээр бүх хүн төрөлхтнийг энэ шинэ эрин үед хөтлөн оруулах болно. Энэ бол Бурханы санаа зорилго бөгөөд энэ нь одоо Бурханыг дагаж байгаа хүн бүрийн ойлгох ёстой үнэн юм. Бурхан бүлэг хүмүүсийг, жижиг фракц, эсвэл жижиг угсаатны бүлгийг шинэ эрин үед хөтөлж байгаа юм биш; харин Тэрээр бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед хөтлөн оруулах бодолтой байна. Энэ зорилгод хэрхэн хүрэх вэ? (Сайн мэдээг өргөнөөр номлох замаар.) Үнэхээр ч, сайн мэдээг өргөнөөр номлох замаар, янз бүрийн арга, зам ашиглан сайн мэдээг өргөнөөр номлох замаар үүнд хүрэх ёстой. Сайн мэдээг өргөнөөр номлох тухай ярих амархан боловч үүнийг яг яаж хийх ёстой вэ? (Үүнд хүний хамтын ажиллагаа шаардлагатай.) Яг тийм, үүнд хүний хамтын ажиллагаа шаардлагатай. Хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ үргэлж зарим нэг хуучин зүйлтэй зууралддаг, үргэлж зарим нэг гажууд элемент өвөрлөдөг, хуучин дүрэм журам, хэрэгжүүлэлттэй зууралддаг боловч сайн мэдээний ажлыг нухацтай авч үздэггүй, Бурханы даалгаврыг хүлээн авдаггүй, сайн мэдээний ажлыг өөрсдөд нь хамааралгүй мэт үздэг бол ийм хүмүүсийг Бурхан дэвшүүлж, ашиглаж чадах уу? Тэдэнд Бурханы өмнө амьдрах эрх байж чадах уу? Тэд Бурханы сайшаалыг олж авч чадах уу? Яавч үгүй. Тиймээс, Би та нарын үзэл бодлын талаар зөвлөгөө өгч, та нарын ойлгохгүй байгаа аливаа элементийг анхаарч, та нарыг мэдэж авах хүртэл холбогдох үнэнийг уйгагүй тайлбарлах ёстой. Та нар хэчнээн дөжирсөн, мохоо байсан ч Би та нарт үргэлжлүүлэн ярьж, энэ бол Бурханы санаа зорилго, энэ бол та нарын гүйцэтгэх ёстой үүрэг, мөн энэ насан дахь та нарын үүрэг даалгавар, хариуцлага гэдгийг ойлгуулах ёстой. Хэрвээ чи Миний хэлснийг анхаарахгүй, эсвэл ойлгохгүй бол Би үргэлжлүүлэн ярих ёстой. Чи үүнээс залхсан байсан ч чамайг үнэнийг ойлгох хүртэл Би үргэлжлүүлэн ярих ёстой. Үнэн гэж юу вэ? Үнэн бол Бурханы илэрхийлдэг зүйл; энэ нь Бурханы санаа зорилго, хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлага, мөн шинэ эрин үеийн хүмүүсийн эзэмших ёстой үнэн-бодит байдал юм. Хүмүүс Бурханы санаа зорилгод хэрхэн хандах ёстой вэ? Тэд үүнийг ямар ч эргэлзээгүйгээр, үнэмлэхүйгээр хүлээн авч, улмаар дуулгавартай дагаж, хамтран ажиллаж, ингэснээр Бурханы санаа зорилгыг хангах ёстой. Энэ бол хүний хариуцлага юм. Намайг ингэж хэлэхэд та нар ойлгож байна уу? Зарим хүн: “Ээ халаг, Бурхан хүмүүсээс Өөрийнх нь даалгаврыг хүлээн авахыг шаарддаг, гэхдээ энэ нь бидэн шиг өчүүхэн хүмүүст ямар хамаатай юм бэ?” гэж хэлж магадгүй. Энэ нь тэдэнд ямар нэгэн хамаатай гэж та нар бодож байна уу? (Тийм ээ, хамаатай.) Энэ нь тэдэнд ямар хамаатай вэ? Би тайлбарлая. Бурхан бол Бүтээгч, харин хүмүүс бол Түүний бүтээгдсэн зүйлс юм. “Бүтээх” болон “бүтээгдэх” хоёрын хооронд ямар харилцаа байдаг вэ? Энэ нь үйлдэх болон үйлдэгдэх, бүтээх болон бүтээгдэх хоёрын хоорондох харилцаа юм. Бүтээгчийн санаа зорилго чамд мэдэгдсэн тул чи ямар хандлагаар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ? (Тэдгээрийг хүлээн авч, бүх хүч чадлаараа хамтран ажиллах.) Яг тийм, чи тэдгээрт дуулгавартай байж, тэдгээрийг хүлээн авч, ямар ч өртөгөөр хамаагүй бүх хүч чадлаараа хамтран ажиллах ёстой. Энэ хамтын ажиллагаанд үнэнийг эрж хайх явдал багтдаг уу? Үнэнийг ойлгох явдал багтдаг уу? Хоёулаа багтдаг. Чи Бурханы шаардлага, даалгаврыг ойлгож байгаа тул эдгээр нь чиний үүрэг даалгавартай холбоотой, эдгээр нь чиний үүрэг юм—чи үүнийг мэдэж байгаа тул хүлээн авах ёстой. Энэ бол мөс чанар, эрүүл ухаантай хүний хийх ёстой зүйл юм. Хэрвээ чи Бурханы шаардлага, даалгаврыг мэддэг боловч хүлээн авч чаддаггүй бол чамд мөс чанар, эрүүл ухааны аль аль нь байхгүй бөгөөд чи хүн гэж дуудуулах эрхгүй. Зарим хүн: “Бурханы санаа зорилго бидэнд ямар хамаатай юм бэ?” гэж бодоод одоо ч ойлгохгүй байж магадгүй. Хэрвээ Бурханы санаа зорилго чамд ямар ч хамаагүй бол чи Бурханыг дагадаг хүн биш, эсвэл Бурханы гэрийн гишүүн биш юм. Жишээ нь, эцэг эх чинь чамайг төрүүлж, олон жил өсгөсөн; чи тэдний хоолыг идэж, байшинд нь амьдарч, мөнгийг нь үрсэн. Гэвч гэрт асуудал гарах үед чи энэ нь өөрт чинь ямар ч хамаагүй гэж хэлээд, үүнийг үл тоомсорлон зүгээр л зугтвал энэ ямар гээчийн адгийн шаар вэ? Чи өөрийгөө хөндлөнгийн хүн гэж хэлэх нь аятайхан сонсогдож магадгүй; үнэн хэрэгтээ чи бол тэрслүү адгийн шаар, хүний дүртэй адгуус, араатан амьтнаас ч дор юм. Бурханы санаа зорилго чамд тодорхой болсон бөгөөд Бурхан: “Та нар ажлын энэ үе шатыг хүлээн авсан бөгөөд та нарыг түрүүлж сонсоосой гэсэндээ Би аль хэдийн эдгээр үгийг та нарт эхлээд өгсөн, та нар тэдгээрийг сонсож, ойлгож, ухаарсан. Одоо Би бас та нарт Өөрийн санаа зорилго, та нарт тавих Өөрийн шаардлагыг хэлье. Та нар бүх хүн төрөлхтөнд Миний дуу хоолойг сонсгохын тулд Миний ажил, Миний үг, Миний гүйцэлдүүлэх зүйлсийг дэлгэрүүлэх ёстой; бүх хүн төрөлхтөнд Бурханы ажлыг хурдан хүлээн авхуулж, Хаанчлалын эрин үед оруулахын тулд та нар хаанчлалын сайн мэдээг минь түгээх ёстой. Энэ бол Бурханы санаа зорилго, шаардлага юм” гэж хэлдэг. Үүнийг сонсоод чи хэрхэн эргэцүүлэх ёстой вэ? Чи ямар хандлагатай байх ёстой вэ? Чи хэрхэн сонгох ёстой вэ? Бүтээгдсэн зүйлийн гүйцэтгэх ёстой үүргийг чи хэрхэн гүйцэтгэх ёстой вэ? Зарим хүнд ачаа хүнд мэт санагдаж болох ч зөвхөн мэдрэх нь хангалтгүй; чамд үйлдэл болон жинхэнэ ойлголт хэрэгтэй. Чи Бурханд ингэж залбирах ёстой: “Өө Бурхан минь, Та надад сайн мэдээ номлох хариуцлагыг даалгасан—энэ бол Таны өргөмжлөл юм. Хэдийгээр би үнэнийг дэндүү бага ойлгодог ч энэ даалгаврыг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Би маш олон номлол сонсож, зарим үнэнийг ойлгосон—энэ бүхэн Таны ерөөл бөгөөд энэ даалгаврыг биелүүлэхийн тулд Бурханы үг, ажлыг гэрчлэх хариуцлага одоо надад байна.” Энэ зөв; хүмүүс Бурханд дуулгавартай зүрх сэтгэлтэй байх үед Тэрээр тэднийг залж чиглүүлдэг. Бурхан хүмүүст аль хэдийн тодорхой өгүүлж, Бурханы сайн мэдээг дэлгэрүүлэх нь хэний ч зайлсхийж үл болох үүрэг, хариуцлага гэж хэлсэн. Энэ бол насан туршийн үүрэг, бүтээгдсэн зүйл бүрийн үүрэг юм. Эдгээр үгэнд Бурханы тушаал багтдаг уу? Тэдгээрт Түүний ятгалга багтдаг уу? (Тийм ээ, багтдаг.) Тэдгээрт Бурханы санаа зорилго багтдаг уу? (Тийм.) Тэдгээрт хүмүүсийн ойлгох ёстой үнэн багтдаг уу? (Тийм.) Энд хүний дагаж болох зарчим, хэрэгжүүлэлтийн зам бий юу? (Бий.) Би нийтдээ хэдэн зүйл дурдсан бэ? (Дөрвөн зүйл: Нэг дэх нь Бурханы тушаал, ятгалга. Хоёр дахь нь Бурханы санаа зорилго. Гурав дахь нь бидний ойлгох ёстой үнэн. Дөрөв дэх нь хүний дагах ёстой зарчим, хэрэгжүүлэлтийн зам.) Яг зөв; Би нийтдээ энэ дөрвөн зүйлийг дурдсан. Дараа нь, тус бүрийнх нь тодорхой агуулгыг нөхөрлөцгөөе.
Эхний зүйл бол Бурханы тушаал юм. Бурханы тушаал юу вэ? (Хаанчлалын сайн мэдээг түгээх.) Энэ нь хаанчлалын сайн мэдээг өргөнөөр номлох явдал юм. Хоёр дахь зүйл бол Бурханы санаа зорилго. Бурханы санаа зорилго юу вэ? Энэ нь Бурхан аль хэдийн ирсэн, Тэр шинэ ажил хийж байгаа, Бурхан эрин үеийг өөрчилж, хуучин эрин үеийг төгсгөж, хүн төрөлхтнийг шинэ эрин үед хөтлөн оруулах бодолтой байгааг илүү олон хүнд мэдүүлэх явдал юм. Энэ бол Бурханы санаа зорилго, тийм биз дээ? Бурханы санаа зорилго бол сайн мэдээг түгээх явдал гэж хэлж болох уу? Энэ тийм ч энгийн зүйл биш. Сайн мэдээг түгээх нь эцсийн зорилго, үр дүнтэй байдаг—тэр нь юу байх ёстой вэ? (Бурхан ирсэн, Тэр шинэ ажил хийж байгаа, Тэр хуучин эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед хөтлөн оруулах бодолтой байгааг илүү олон хүнд мэдүүлэх.) Яг зөв, бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед хөтлөн оруулах. Энэ нь хүн төрөлхтөнд ямар нөлөө үзүүлэх вэ? Хүн төрөлхтөн шинэ эрин үед орно; энэ эрин үе өөрчлөгдсөн. Тэгвэл Бурханы санаа зорилго юу вэ? Дахиад хэл дээ. (Бурхан эрин үеийг өөрчилж, хуучин эрин үеийг төгсгөж, хүн төрөлхтнийг шинэ эрин үед хөтлөн оруулах бодолтой байна.) Та нар юуг ч орхигдуулж болохгүй—бүгдийг нь тэмдэглэж авсан уу? (Авсан.) Гурав дахь зүйл бол хүмүүсийн ойлгох ёстой үнэн юм. Энэ үнэн юу байх ёстой вэ? (Сайн мэдээ номлох нь бүтээгдсэн зүйл бүрийн үүрэг, хариуцлага юм.) Энэ бол үнэн. Энэ үнэний хүрээнд хүмүүсийн хийх ёстой зүйл бол сайн мэдээ номлох үүргийг хүлээн авч, дараа нь энэ мэдэгдлээс хэрэгжүүлэлтийн зарчим, замыг олох явдал юм. Энэ мэдэгдэл бол хүмүүсийн хувьд үнэн юм. Мэдэгдэл нь юу вэ? (Сайн мэдээ номлох нь бүтээгдсэн зүйл бүрийн үүрэг, хариуцлага юм.) Энэ нь үүрэг болон үүрэг даалгавар байх ёстой. Та нар үүрэг болон үүрэг даалгаврыг хэрхэн ойлгодог вэ? Үүрэг бол хүний биелүүлэх ёстой хариуцлага бөгөөд хүний биелүүлэх ёстой хариуцлага нь бас тэдний үүрэг юм. Гэхдээ үүрэг даалгавар бол өөр; үүрэг даалгавар нь хариуцлагаас илүү агуу, илүү тохиромжтой, илүү гүн гүнзгий утгатай, илүү их жинтэй байдаг. Та нар үүнийг тэмдэглэж авсан уу? (Тийм.) Одоо Би нэг зүйлийг анзаарлаа; бидний хэлэлцэж байгаа энэ бүх агуулгыг бичиж тэмдэглэж байж л та нар тодорхой ойлголттой болно. Хэрвээ та нар тэдгээрийг тэмдэглэж авахгүй, зүгээр л ингэж сонсвол энэ нь ой тоонд чинь үлдэхгүй. Энэ нь юуг илтгэж байна вэ? Энэ нь хүмүүс үнэнийг ойлгодоггүйг харуулж байна; тэд зөвхөн бага зэрэг хоосон сургаал мэддэг төдий бөгөөд тодорхой үнэний тодорхойлолт, үзэл баримтлал, тоймыг л мэддэг. Эдгээр үнэний тодорхой нарийн ширийн зүйлс, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлж, ашиглах тухайд тэд юу ч мэддэггүй, тийм биз дээ? Та нарын ихэнхийн хувьд хоёр, гурван цагийн турш хоосон сургаалын талаар ярих нь хэцүү биш боловч нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглах, та нарын туулж, ойлгосон хэрэгжүүлэлтийн зарчим, замыг ашиглах тухайд—тэр нь хэцүү байдаг. Энд ямар асуудал байна вэ? Үнэнийг ойлгохгүй байна, тийм биз дээ? Одоо дөрөв дэх зүйл рүүгээ орцгооё. Дөрөв дэх зүйл нь юу вэ? (Хүний дагах ёстой хэрэгжүүлэлтийн зарчим, зам.) Эдгээр зарчим, зам хэрхэн тодорхойлогддог вэ? Тэдгээрийг хоёр зүйлд үндэслэн тодорхойлдог: Нэг нь Бурханы санаа зорилго, нөгөө нь үнэн. Энэ хоёр зүйл бол хүмүүсийн ойлгох ёстой зүйл юм. Жишээ нь, хэрвээ чамайг сайн мэдээ номло гэх үед чи дурамжхан байдаг ч Бурхан сайн мэдээ номлох нь Түүний санаа зорилго гэж хэлбэл чи яах ёстой вэ? Чиний хэрэгжүүлэлтийн зарчим юу байх ёстой вэ? Чиний хандлага ямар байх ёстой вэ? Чи үүнд дуулгавартай байж, татгалзалгүйгээр, задалж, шинжилгүйгээр, шалтгааныг нь асуулгүйгээр бүрэн хүлээн авах ёстой. Энэ бол жинхэнэ дуулгавартай байдал юм. Энэ бол үнэнийг хэрэгжүүлэхэд дагах ёстой чухал зарчим юм. Бид Бурханы санаа зорилгын талаар тодорхойлох байдлаар ярих үед энэ нь ихэвчлэн юуг хэлдэг вэ? Бурханы санаа зорилго нь үндсэндээ Бурханы хүсэл, Түүний үйлдлийн зорилго, эх сурвалж, эхлэх цэг юм. Сүнслэг нэр томьёогоор үүнийг Түүний “санаа зорилго” эсвэл “үзэгдэл” гэж нэрлэдэг. Бурхан чамд санаа зорилгоо илчлэх үедээ Тэр чамд ерөнхий чиглэл өгч, юу хийх бодолтой байгаагаа чамд мэдүүлдэг. Гэсэн хэдий ч, хэрвээ Бурхан нарийн ширийн зүйлс эсвэл зарчмыг өгөхгүй бол чи хэрэгжүүлэх яг таг зам, чиглэлийг мэдэх үү? Чи мэдэхгүй. Тийм ч учраас Намайг хүмүүст ямар нэг зүйл хийхийг хэлэх үед толгой сайтай, зүрх сэтгэлтэй, сүнстэй хүмүүс үүнийг хүлээн авсныхаа дараа нарийн ширийн зүйлс болон яг яаж хийхийг даруй эрж хайдаг. Толгой муутай, зүрх сэтгэлгүй, сүнсгүй хүмүүс үүнийг амархан гэж бодоод, цаашдын нарийн ширийн зүйлийг хүлээлгүйгээр яаран үйлдэж магадгүй. Энэ бол толгой муутай байж, даалгаврыг муйхраар хийх гэсэн үг юм. Чи Бурханаас даалгавар авч, үүргээ гүйцэтгэж, үүрэг даалгавраа биелүүлэхийг зорих үедээ эхлээд Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой. Энэ даалгавар Бурханаас ирсэн, энэ нь Түүний санаа зорилго гэдгийг чи мэдэх хэрэгтэй бөгөөд чи үүнийг хүлээн авч, бодолцон үзэж, хамгийн чухал нь үүнд дуулгавартай байх ёстой. Хоёрдугаарт, чи энэ үүргийг гүйцэтгэхийн тулд ямар үнэнийг ойлгох шаардлагатай, ямар зарчмыг дагах ёстой, мөн Бурханы сонгосон хүмүүс болон Бурханы гэрийн ажилд ашиг тустай байдлаар хэрхэн хэрэгжүүлэхийг эрж хайх ёстой. Эдгээр нь хэрэгжүүлэлтийн зарчим юм. Бурханы санаа зорилгыг ойлгосныхоо дараа чи энэ үүргийг гүйцэтгэхтэй холбоотой үнэнийг даруй эрж хайж, ойлгох ёстой бөгөөд үнэнийг ойлгосныхоо дараа эдгээр үнэнийг хэрэгжүүлэх зарчим, замыг тогтоох ёстой. “Зарчим” гэдэг нь юуг хэлдэг вэ? Тодруулбал, зарчим гэдэг нь үнэнийг хэрэгжүүлэх үед зорилтот түвшинд хүрэх эсвэл үр дүн гаргахын тулд үндэслэх ёстой зүйлийг хэлдэг. Жишээ нь, хэрвээ чамд ямар нэг зүйл худалдаж авах даалгавар өгсөн бол хэрэгжүүлэлтийн тодорхой зарчим юу байх вэ? Нэгдүгээрт, чи худалдаж авах зүйлийн үзүүлэлт, загвар, хангасан байх ёстой чанарын стандарт, мөн үнэ нь тохиромжтой эсэхийг ойлгох хэрэгтэй. Эрж хайх явцдаа чи хэрэгжүүлэлтийн тодорхой зарчмын талаар тодорхой ойлголттой болно. Эдгээр зарчим нь чамд хэм хэмжээ, хүрээ зааж өгдөг—чи энэ хүрээн дотор байх үедээ алдаа гаргахгүй. Тухайн зүйлийн үзүүлэлт, чанар, үнийн талаарх үндсэн зарчмыг ойлгосон бол чи даалгаварт шаардагдах стандартыг мэдэж авсан гэсэн үг. Энэ нь чи үндсэндээ хэрхэн хэрэгжүүлэхийг сурсан гэсэн үг юм. Үнэнийг хэрэгжүүлэхийн тулд хүн зарчмуудыг ухаарах ёстой: Зарчим бол түлхүүр, хамгийн үндсэн элемент юм. Үүргээ гүйцэтгэх үндсэн зарчмыг мэдэж авсан бол чи тэрхүү үүргийг гүйцэтгэхэд шаардагдах стандартыг ойлгосон гэсэн үг. Эдгээр зарчмыг эзэмших нь үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэхтэй тэнцэнэ. Тэгвэл хэрэгжүүлэх энэ чадвар юун дээр үндэслэн бий болдог вэ? Энэ нь Бурханы санаа зорилго болон үнэнийг ойлгох суурин дээр бий болдог. Бурханы шаарддаг зүйлийн ганцхан өгүүлбэрийг мэддэг бол үнэнийг ойлгосонд тооцогдох уу? Үгүй, тооцогдохгүй. Үнэнийг ойлгосон гэж тооцогдохын тулд ямар стандартыг хангах ёстой вэ? Чи үүргээ гүйцэтгэхийн утга учир, үнэ цэнийг ойлгох ёстой бөгөөд энэ хоёр талын талаар тодорхой ойлголттой болмогцоо үүргээ гүйцэтгэх үнэнийг ойлгосон байна. Түүнчлэн, үнэнийг ойлгосныхоо дараа чи үүргээ гүйцэтгэх зарчим болон хэрэгжүүлэлтийн замыг бас мэдэж авах ёстой. Үүргээ гүйцэтгэх зарчмыг мэдэж авч, ашиглаж чаддаг болж, заримдаа бага зэрэг мэргэн ухаан ашигласнаар чи үүргээ гүйцэтгэх үр дүнтэй байдлыг хангаж чадна. Эдгээр зарчмыг мэдэж авч, тэдгээрийн дагуу үйлдсэнээр чи үнэнийг хэрэгжүүлэх шаардлагад нийцэж чадна. Хэрвээ чи ямар ч хүний санаа зорилгыг холилгүйгээр үүргээ гүйцэтгэж, Бурханы шаардлагад үнэмлэхүй дуулгавартай дагаж, Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу, Бурханы үгтэй бүрэн нийцүүлэн хийвэл чи үүргээ стандартад нийцүүлэн бүрэн гүйцэтгэсэн байх бөгөөд үр дүн нь Бурханы шаардлагаас бага зэрэг зөрж байсан ч энэ нь Бурханы шаардлагад хүрсэнд тооцогддог. Хэрвээ чи үүргээ зарчмын дагуу бүрэн гүйцэтгэж, үнэнч байж, бүх зүйлийг чадлынхаа хэрээр хийвэл үүргээ гүйцэтгэж байгаа чинь Бурханы санаа зорилготой бүрэн нийцнэ. Чи бүтээгдсэн зүйлийн үүргээ бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа биелүүлсэн байх бөгөөд энэ нь үнэнийг хэрэгжүүлснээр хүрсэн үр дүн юм. Одоо, хэрэгжүүлэлтийн зарчим, замыг мэдэж авч, энэ үр дүнд хүрэхийн тулд чи эхлээд юуг ойлгох ёстой вэ? (Эхлээд бид Бурханы санаа зорилгыг ойлгож, дараа нь үүнийг татгалзалгүйгээр бүхлээр нь хүлээн авч, дуулгавартай дагах ёстой.) Энэ бол хүмүүсийн хэрэгжүүлэлт, хандлагын хувьд эзэмших ёстой зүйл юм. Дараа нь юуг ойлгох ёстой вэ? Чи үнэнийг ойлгох ёстой бөгөөд үнэн доторх нарийн ширийн зүйлс нь зарчим, замыг бүрдүүлдэг. Дагах ёстой хэрэгжүүлэлтийн зарчим, замыг мэдэж авахын тулд чиний хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл бол Бурханы санаа зорилго, дараа нь үнэн юм. Энэ хоёр бол гол зүйл бөгөөд бусад бүх зүйл эдгээрт багтсан нарийн ширийн агуулгаас бүрддэг.
Сайн мэдээ номлох үүргээ гүйцэтгэдэг хүмүүстэй холбоотой эхний ангиллыг энд түр өндөрлөе. Өнгөрсөн удаад хэлэлцсэн гол сэдвийг сануулах үүднээс өнөөдөр Би нэмэлт болгон бага зэрэг зүйл нэмж хэллээ. Үүний зэрэгцээ энэ нь хүн бүрд энэ үнэний чухлыг таниулах сануулга болж байгаа бөгөөд ингэснээр чиний одоо оролцож байгаа ажил бүр, гүйцэтгэж байгаа үүрэг бүр энэ чиглэл, зорилго руу чиглэж, энэ суурин дээр—бүгд сайн мэдээ номлохтой холбоотойгоор хийгдэх юм. Хэдийгээр чи тэргүүн эгнээнд сайн мэдээний байтай харилцахгүй байгаа ч одоо гүйцэтгэж байгаа бүх үүрэг чинь сайн мэдээний ажилтай холбоотой гэж хэлж болно. Энэ үндсэн дээр хүн бүр сайн мэдээ номлохтой холбоотой үнэний талаар илүү тодорхой, илүү мэдээлэлтэй ойлголттой болох ёстой биш үү? (Тийм.) Өнөөдрийн нэмэлтээр дамжуулан та нар сайн мэдээ номлох үүргийн нөлөө, ач холбогдлын талаар тодорхой ойлголттой болсон уу? (Тийм.) Тэгвэл ирээдүйд энэ үнэнд хандах хамгийн тохиромжтой, зохистой хандлага юу байх вэ? Сайн мэдээг түгээх нь Бурханы санаа зорилго юм. Бурхан энэ хуучин эрин үеийг төгсгөж, илүү олон хүнийг Өөрийнхөө өмнө авчирч, хуучин эрин үеэс гаргаж, шинэ эрин үед оруулах бодолтой байна. Энэ бол Бурханы санаа зорилго бөгөөд хүн бүрийн ойлгох ёстой зүйл юм. Зарим хүн: “Би ойлгож байна, гэхдээ би сайн мэдээ номлоход шаардлагатай идэвх зүтгэлийг гаргаж чадахгүй байна, бас өөрийнхөө хувийг хийх сэтгэл алга” гэж хэлж магадгүй. Энд ямар асуудал байна вэ? (Хүн чанаргүй байна.) Яг тийм. Чи өөрийгөө бүтээгдсэн зүйл, Бурханыг дагагч гэж хүлээн зөвшөөрдөг боловч Бурханы хүн бүрд байнга сануулдаг Түүний санаа зорилго, бүх хүнд тодорхой тайлбарласан Түүний яаралтай санаа зорилгын тухайд чи огт анхаарахгүй, тоохгүй байвал чи ямар төрлийн хүн бэ? Энэ бол хүн чанаргүй байгаагийн илрэл юм. Чи Бурханыг агуу гэж дээдлэхийг хүсдэг бөгөөд Түүнийг өөрийнхөө Бурхан, өөрийнхөө Эзэн гэж хэлдэг боловч Бурханы санаа зорилгын тухайд чи өчүүхэн төдий ч анхаардаггүй, огт бодолцдоггүй. Энэ бол хүн чанаргүй байгаа хэрэг бөгөөд ийм хүн зүрх сэтгэлгүй байдаг. Энэ сэдэв үүгээр өндөрлөж байна.
Удирдагч, ажилчдын тодорхойлолт ба тэднийг томилох шалтгаан
Одоо, хоёр дахь ангилал буюу удирдагч, ажилчдын үүргийг гүйцэтгэдэг хүмүүсийн талаар хэлэлцье. Хэдийгээр тооны хувьд цөөн ч ийм хүмүүс ажлынхаа уг чанараас шалтгаалан чухал үүрэг гүйцэтгэдэг. Удирдагч, ажилчдын үүрэгт бас олон үнэн багтдаг—бүр сайн мэдээ номлохоос ч олон үнэн багтдаг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Эдгээр үүргийн цар хүрээ маш өргөн байдаг. Нэг талаар, эдгээр үүрэг нь гадагшаа сайн мэдээний ажлыг түгээх явдал, нөгөө талаар, энэ нь дотооддоо Бурханы сонгосон хүмүүсийг усалж, хангаж, чуулганы амьдралыг сайн удирдах, түүнчлэн чуулганы хэрэг явдлыг зохицуулж, төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, удирдагч, ажилчид илүү олон үнэнийг ойлгох ёстой бөгөөд хэрэгжүүлэлтийн тодорхой зарчмуудын тухайд тэдэнд илүү хатуу шаардлага тавигддаг, мөн Бурхантай харилцах харилцаа нь илүү ойр дотно байх ёстой. Удирдагч юм уу ажилчин байх нь үнэний янз бүрийн тал дахь хэрэгжүүлэлт болон оролт, хүмүүсийн алхдаг зам, түүнчлэн өөр олон талыг хамардаг. Сайн мэдээ номлох үүрэг гүйцэтгэхтэй харьцуулахад, удирдагч юм уу ажилчин байх нь амь-оролттой илүү нягт холбоотой бөгөөд зан чанарын өөрчлөлтөд хүрэхийг бас шаарддаг. Энэ нь удирдагчийн ажлыг сайн хийхтэй холбоотой янз бүрийн үнэн тоо хэмжээ болон цар хүрээний хувьд илүү их байдаг гэсэн үг юм. Гэхдээ хэчнээн их байсан ч хамаагүй, тэдгээр нь хэд хэдэн үндсэн сэдэвт хуваагддаг тул тэдгээрийг зүйл бүрээр нь, нэг бүрчлэн авч үзье, тэгвэл та нар аажмаар ойлгох болно. Удирдагч, ажилчдын тодорхойлолтын талаар эхлээд ярьцгаая. Яагаад тэднийг тодорхойлох шаардлагатай вэ? Тодорхойлолт нь аливаа зүйлийн байр суурьтай адил, өөрөөр хэлбэл, энэ нь хүмүүст эдгээр үүргийн хариуцлагын уг чанар, цар хүрээ, түүнчлэн тэдний нэр цол—өөрөөр хэлбэл, тэднийг юу гэж дуудахыг хэлж өгдөг. Эдгээр үүргийг үнэн зөв тодорхойлсноор, энэ төрлийн хүмүүс Бурханы оюун ухаанд ямар байр суурь эзэлдэг, Тэр тэднээс юу шаарддаг, тэд эдгээр үүргийг гүйцэтгэхэд нь Тэр ямар шаардлага тавьдаг, тэд ямар замаар алхах ёстой, ямар зарчмыг хэрэгжүүлэх ёстой талаар хүмүүс оюун санаандаа тодорхой ойлголттой болж чадна. Тэд хөгшин, залуу, өндөр, дээд байр суурьтай, эсвэл бага, дорд байр суурьтай байх нь хамаагүй, мөн гарал үүсэл нь ямар байхаас үл хамааран, ямартай ч ийм хүмүүст тавьдаг шаардлагын стандарт гэж Бурханд бий. Өөрөөр хэлбэл, ийм үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн ойлгох ёстой үнэн гэж бий; тэдний мэдэж авч, хэрэгжүүлэх ёстой үнэн-зарчим гэж бий, мөн тэдний дагах ёстой тодорхой зам гэж бий. Тэгвэл Бурханыг дагагчдын дундаас удирдаж, ажиллахаар сонгогдсон хүмүүсийг ихэвчлэн хэрхэн тодорхойлдог вэ? Нарийн тодорхойлолт нь юу вэ? Хүмүүс тодорхойлолтыг нь юу гэж үздэг вэ? Ийм хүмүүс бусдын зүрх сэтгэлд яг ямар байр суурь эзэлдэг вэ? Энэ нь ийм хүмүүсийн ялгамж чанар, байр суурийг тодорхойлохтой холбоотой биш гэж үү? Бусад хүн энэ бүлэг хүмүүсийн байр суурийг зүрх сэтгэлдээ хэрхэн тодорхойлдог вэ? Элч нар гэж үү? Үгүй. Шавь нар гэж үү? Шавь нар ч бас биш. Тэднийг хоньчид гэж дууддаг хүн байдаг уу? (Байдаг.) “Хоньчид” гэдэг нь тохиромжтой цол уу? (Үгүй.) Яагаад тохиромжгүй вэ? (Байр суурь нь буруу.) Хүмүүс хоньчны үүрэг ролийг гүйцэтгэж чадах уу? (Үгүй.) Тэд элч юм уу шавь биш, мөн “хоньчид” гэх нь ч тохиромжгүй болохоор эдгээр үүргийг гүйцэтгэдэг хүмүүст хамгийн тохиромжтой нэр яг юу вэ? Илүү оновчтой нэр томьёо юу вэ? (Харуулууд.) “Харуулууд” гэх нь тохиромжтой юу? Би энэ цол болон “хоньчид” гэдгийн хооронд ямар ч ялгаа олж харахгүй байна. Энэ нь сүржин сонсогддог нэр боловч энэ хүмүүсийн хийдэг ажил нэлээд бага юм. Эдгээр цолны аль нь ч тохиромжгүй. Тэгвэл энэ хүмүүсийн гүйцэтгэдэг үүргийн уг чанарт үндэслэвэл, илүү оновчтой нэр, тодорхойлолт нь юу вэ? Ийм хүмүүсийг тодорхойлох зарчим юу вэ? Тодорхойлолт нь тэдний ажлын уг чанар, түүнчлэн тэдний ялгамж чанар, байр суурьтай нийцэх ёстой бөгөөд яг таарсан, хэтэрхий сүрлэг биш байх ёстой. Хэрвээ бид энэ хүмүүсийг “элч нар” гэж тодорхойлбол хэтэрхий сүрлэг байх биш үү? (Тэгнэ.) Эсвэл “харуулууд” гэвэл яах вэ? (Тэр нь бүр ч сүрлэг.) Чи хүмүүсийг харж хандаж чадах уу? Хэрвээ чадахгүй бол чи харуул биш. “Хоньчид” гэвэл ямар вэ? “Хоньчид” гэж юуг хэлдэг вэ? (Сүргийг хариулдаг хүмүүсийг.) Энэ нь хонин сүргийг хариулж, манадаг хүмүүсийг хэлдэг. Үнэндээ, зөвхөн ажлынх нь уг чанарт үндэслэвэл энэ нэр уг бүлэгт тохирдог. Гэсэн хэдий ч өнөө үед хүмүүсийн үүрч чадах зүйл, тэдний хүрч чадах зүйл болон завхарсан зан чанарыг бодолцон үзвэл “хоньчид” гэдэг цол тохиромжтой юу? (Үгүй.) Энэ нь бага зэрэг сүрлэг. Тэд үүнийг хийх чадваргүй, мөн энэ нь өнөө үед хүмүүсийн хийдэг ажлын уг чанар юм уу цар хүрээтэй нийцдэггүй. Мэдээж энэ цол тэдэнд тохирохгүй. Тэгвэл энэ ангиллын хүмүүсийг тодорхойлох хамгийн тохиромжтой арга зам юу вэ? (Удирдагч, ажилчид гэж тодорхойлох.) Энэ хэллэг харьцангуй тохиромжтой юм.
Удирдагч, ажилчдын ангилал бий болсон шалтгаан юу вэ? Тэд хэрхэн бий болсон бэ? Өргөн цар хүрээнд авч үзвэл, тэд Бурханы ажилд хэрэгтэй; явцуу утгаар бол, тэд чуулганы ажилд хэрэгтэй, Бурханы сонгосон хүмүүст хэрэгтэй байдаг. Тэдний ялгамж чанар, байр сууриас үл хамааран, гүйцэтгэдэг үүрэг ролиос нь үл хамааран тэд Бурханы сонгосон эгэл жирийн хүмүүстэй эрх тэгш байдаг; Бурханы өмнөх тэдний ялгамж чанар, байр суурь ижилхэн. Хэдийгээр чуулганд “удирдагч, ажилчид” гэдэг нэр томьёо байдаг ч, мөн энэ хүмүүс ах эгч нараасаа өөр үүрэг гүйцэтгэдэг “удирдагч”, “ажилчид” боловч Бурханы өмнө “бүтээгдсэн зүйл” гэх нэр цол нь адилхан хэвээр байдаг; энэ ялгамж чанар өөрчлөгдөхгүй. Удирдагч, ажилчид болон Бурханы сонгосон эгэл жирийн хүмүүсийн хоорондох ялгаа нь тэдний гүйцэтгэдэг үүргийн онцлог шинж чанарт л оршдог. Энэхүү онцлог шинж чанар нь голчлон тэдний удирдах үүрэг ролиос харагддаг. Жишээлбэл, чуулган хэчнээн хүнтэй байхаас үл хамааран удирдагч бол тэргүүн юм. Тэгвэл энэ удирдагч гишүүдийн дунд ямар үүрэг роль гүйцэтгэдэг вэ? Тэрээр чуулган дахь Бурханы сонгосон бүх хүнийг удирддаг. Тэгвэл тэрээр чуулганд бүхэлд нь ямар үр нөлөө үзүүлдэг вэ? Хэрвээ энэ удирдагч буруу замаар орвол чуулганы бүх хүн түүнийг дагаж буруу замаар орох бөгөөд энэ нь чуулган дахь Бурханы сонгосон бүх хүнд асар их нөлөө үзүүлнэ. Жишээ нь Паулыг аваад үз. Тэр өөрийн байгуулсан олон чуулганыг болон Бурханы сонгосон хүмүүсийг удирдсан. Паулыг төөрөлдөх үед түүний удирдаж байсан чуулганууд болон Бурханы сонгосон хүмүүс ч бас төөрөлдсөн. Тиймээс, удирдагчид өөрсдийн гажсан замаар явах үед энэ нь зөвхөн тэдэнд өөрсдөд нь нөлөөлдөггүй, тэдний удирддаг чуулганууд болон Бурханы сонгосон хүмүүст ч бас нөлөөлдөг. Хэрвээ удирдагч зөв хүн, зөв замаар алхаж, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлдэг хүн байвал түүний удирддаг хүмүүс Бурханы үгийг хэвийн идэж, ууж, үнэнийг хэвийн эрэлхийлэх бөгөөд үүний зэрэгцээ удирдагчийн амийн туршлага, ахиц дэвшил бусдад харагдаж, бусдад нөлөөлнө. Тэгвэл удирдагчийн алхах ёстой зөв зам юу вэ? Энэ нь бусдыг үнэнийг ойлгож, үнэн рүү ороход хөтөлж, бусдыг Бурханы өмнө хөтөлж чаддаг байх явдал юм. Буруу зам гэж юу вэ? Энэ нь байр суурь, алдар нэр, ашиг хонжоог эрэлхийлж, өөрийгөө байнга гайхуулж, өөрийгөө гэрчилж, Бурханыг хэзээ ч гэрчилдэггүй байх явдал юм. Энэ нь Бурханы сонгосон хүмүүст ямар үр нөлөө үзүүлдэг вэ? (Энэ нь тэднийг өөрийнхөө өмнө авчирдаг.) Тэд Бурханаас ихэд холдож, энэ удирдагчийн хяналтад орно. Хэрвээ чи хүмүүсийг өөрийнхөө өмнө ирэхэд хөтөлдөг бол чи тэднийг Бурханы өмнө биш, харин завхарсан хүний өмнө ирэхэд хөтөлж, Сатаны өмнө ирэхэд хөтөлж байна. Хүмүүсийг үнэний өмнө ирэхэд л хөтлөх нь тэднийг Бурханы өмнө ирэхэд хөтөлж байгаа хэрэг юм. Зөв замаар алхаж байна уу, эсвэл буруу замаар алхаж байна уу гэдгээсээ үл хамааран удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүст шууд нөлөөлдөг. Үнэнийг хараахан ойлгоогүй байх үедээ Бурханы сонгосон хүмүүсийн дийлэнх нь сохроор дагадаг. Удирдагч нь сайн хүн байсан ч дагана, муу хүн байсан ч дагана—тэд ялгаж салгадаггүй. Удирдагч хэн байхаас үл хамааран тэд удирдсаных нь дагуу дагадаг. Тиймээс чуулганууд сайн хүмүүсийг удирдагчаар сонгох нь нэн чухал юм. Бурханд итгэдэг хүн бүрийн алхдаг зам удирдагчдынх нь алхдаг замтай шууд холбоотой бөгөөд тэр удирдагч, ажилчид янз бүрийн хэмжээнд нөлөөлж чадна. Удирдагч, ажилчдын үүрэгт багтдаг янз бүрийн үнэний талаарх энэ хоёр чиглэлийн дагуу—нэг талаар зөв зам, нөгөө талаар буруу замын тухай эхлээд нөхөрлөцгөөе. Энэ хоёрын алиных нь талаар бид эхлээд нөхөрлөх ёстой вэ? (Буруу зам.) Та нар яагаад үүнийг сонгож байна вэ? Эхлээд зөв замын талаар ярилцах нь дээр үү, эсвэл буруу замын талаар уу? (Буруу замын талаар.) Үнэндээ хоёулаа зөв—гэхдээ бид алийг нь эхлээд ярилцах нь өөр өөр үр нөлөөтэй байх болно. Хэрвээ бид буруу замын талаар ярилцаж эхэлбэл хүмүүс буруу зам дотроос зөв замын талаар илүү ихийг олж мэдэж чадна, мөн өөрсдөдөө сануулга болгон ашиглаж болох олон сөрөг зүйл юм уу мэдлэгийг олж мэдэж чадна. Тэд үүнээс ямар нэг эерэг зүйлийг гаргаж авч чадах бөгөөд хэрвээ бид дараа нь зөв замын талаар үргэлжлүүлэн ярилцвал хүмүүс юу нь эерэг болохыг илүү гүн гүнзгий, илүү хурдан ухамсарлаж чадна. Үндсэндээ энэ арга барил нь хэрэгжих боломжтой бөгөөд хүмүүст ашиг тустай. Тиймээс эхлээд буруу замын талаар ярилцацгаая.
Хүмүүсийг хянахдаа антихристүүдийн ашигладаг арга техник
Хүн удирдагч юм уу ажилчнаар сонгогдож, үүргээ гүйцэтгэж эхэлмэгцээ тодорхой нэг зан авир гаргах ёстой юу? Зарим хүн: “Ямар зан авир вэ? Үүл хөлөглөж, салхи, бороог захирах ёстой юу?” гэж асуудаг. Алин ч зөв биш. Хэдийгээр тэд үүл хөлөглөж, салхи, бороог захирах ёсгүй, мөн мэдээж дээвэр дээрээс хашхирах ёсгүй нь бөгөөд тэд Сатаны завхарсан зан чанар, мөн чанартай завхарсан хүн боловч ийм үед хүн бүрт өөрсдийнх нь сэтгэлийн гүнд асар их хүч оргилж байгаа мэт санагддаг. Тэд бүгд өндөр амбицтай бөгөөд ажил мэргэжилдээ амжилт гаргах, ур чадвараа гайхуулах, шуугиан тарих, хамаг байдгаараа зүтгэх эрч хүчийг мэдэрдэг. Энэ төрлийн эрч хүч зөв үү, буруу юу гэдгийг хэлэлцэхээ түр зуур больё. Хүн удирдагч юм уу ажилчнаар сонгогдох үедээ сэтгэлийнхээ гүнд маш ээдрээтэй мэдрэмж тээдэг. Ээдрээтэй гэж би юу хэлэх гээд байна вэ? Зарим хүн удирдагчаар сонгогдох нь огтхон ч амар биш гэж боддог бөгөөд ажлаа сайн хийж чадах эсэхдээ итгэлгүй, ирээдүйн зам нь ямар байхыг мэддэггүй ч төрөлх уг чанараасаа энэ боломжид маш их баярлаж, энэхүү нэр төртэй хариуцлага, хүнд ачааг хүлээж авахдаа тун баяртай байдаг. Түүнчлэн, сэтгэлийнхээ гүнд тэд өөрсдөдөө бага зэрэг сэтгэл ханаж, өөрсдийгөө азтай мэт санадаг. Тэд юунд өөрсдийгөө азтайд санадаг вэ? Тэд: “Би олон арван хүний дундаас сонгогдсон—би гарцаагүй гойд, чадвартай байж таарна. Би жирийн хүмүүсээс илүү байж, ихэнх хүнээс илүү сайн ухамсарлах чадвар, илүү их сүнслэг ойлголттой байж таарна. Би бурханд олон жил итгэсэн бөгөөд маш их зарлагадаж, хүчин чармайлт гаргасан. Хүмүүсийг Бурханы үг рүү орох, үнэнийг ойлгоход чиглүүлж, чуулганд удирдах шалгуур хангасан гэдгийг минь энэ баримтууд нотолж байна. Надаас илүү ухаантай, илүү боловсролтой, илүү уран цэцэн ярьдаг маш олон хүн байхад яагаад тэдний оронд би сонгогдсон юм бэ? Энэ нь намайг чадвартай, сайн хүн чанартай гэдгийг харуулж байна. Энэ бол Бурханы нигүүлсэл” гэж боддог. Энэ бол тэдний дотоод яриа юм. “Бурханы нигүүлсэл” гэдгийг төгсгөлд нь нэмдэг боловч үнэндээ тэдний жинхэнэ бодол, жинхэнэ ойлголт нь дотоод ярианых нь эхний хэсэгт байдаг. “Хэдийгээр үүний төлөө өрсөлдөж, тэмцээгүй ч гэсэн би л сонгогдлоо. Тэгээд би одоо яах ёстой вэ? Би хүмүүсийн урмыг хугалж болохгүй, хамаг байдгаа шавхах ёстой!” гэж тэд боддог. Тэгээд тэд хэрхэн хамаг байдгаа шавхдаг вэ? Ажилд орсон эхний өдрөө тэд баг бүрийн зааварлагчдыг цуглаанд дууддаг бөгөөд тэдэнд тодорхой нэг зан авир, эрч хүч байдаг. Ямар эрч хүч вэ? Тэд хурдан шуурхай, шийдэмгий үйлдэж, хэлсэндээ хүрч, гайхалтай гараа хийхийг эрмэлздэг. Эхлээд тэд хэчнээн чадвартайгаа бүгдэд харуулахыг хичээдэг, дараа нь өмнөх хүнийгээ хүмүүсээр ялган таниулж, хаяулахыг оролддог. “Өнөөдөр эхлээд миний өмнөх хүнийг задлан шинжлэхэд бага зэрэг цаг зарцуулцгаая, жишээлбэл, түүний хүмүүсийг хазаарлаж байсан арга барил, ажлын аль тал дээр дутагдалтай, эсвэл хариуцлага алдсан байсан гэх мэтийг нь—бид энэ бүх зүйлийн талаар нөхөрлөж болно. Бид нөхөрлөж дуусахад, та нар өмнөх удирдагчийг тодорхой ялган таньж, түүнийг хаяж чаддаг болж, цаашид түүнд хазаарлагдахаа больж, түүнийг санагалзахаа болих үед та нарыг ойлголттой, бурханд үнэнч, дуулгавартай гэж тооцож болно. Өнөөдрийн цуглаанаар бид өмнөх хуурамч удирдагч, антихристийг шүүмжлэхээс эхэлнэ. Түүнийг ил болгоцгооё” гэж тэд хэлдэг. Үүний хариуд хүн бүр энэ талаар аль хэдийн нөхөрлөсөн, өмнөх хүн нь хуурамч удирдагч, антихрист байсан гэдгийг ялган таньсан тул ил болгох зүйл байхгүй гэж хэлдэг. Гэвч эдгээр шинэ удирдагч санал нийлдэггүй бөгөөд хүмүүсийг онцолж, тэднээр нөхөрлүүлж эхэлдэг. Зарим хүний нөхөрлөл тэдний санаанд нийцдэггүй тул тэд өмнөх удирдагчтай хамгийн ойр байсан ах эгч нарын нэгийг түүнийг ил болгож, задлан шинжлэхийг шаарддаг боловч энэ нөхөрлөлийг сонссоныхоо дараа эдгээр шинэ удирдагч: “Энэ хүн миний өмнөх хүнийг ялган таних чадваргүй, түүнийг бас хаяагүй байна. Энэ хүний зүрх сэтгэлд тэр байр суурьтай хэвээр байгаа бололтой. Ингэж яавч болохгүй; өнөөдөр би өмнөх хүнээ бүрмөсөн ил болгох арга бодож олох ёстой” гэж боддог. Үүний дараа тэд өмнөх удирдагчтай хамгийн муу харилцаатай байсан хүнийг босож, түүнийг ил болгохыг хүсдэг. Тэр хүн өмнөх удирдагчийг ил болгомогц тэд сэтгэл ханаж, энэ хүнийг хөгжүүлэхэд зохистой гэж боддог. Тэгээд тэд юу хөгжүүлэх хүсдэг вэ? Тэд хамсаатан хөгжүүлж, өөрсдийн хүчийг хөгжүүлэхийг хүсдэг. Эхний цуглаан ингэж болж өнгөрдөг. Энэ цуглааны дараа тэд зорилгодоо хүрч чаддаг уу? Тийм ч бүрэн дүүрэн, эсвэл тийм ч хурдан биш. Тэд зүрх сэтгэлдээ юу сэдэж байдаг вэ? “Хүний зүрх сэтгэлээс илүү ойлгошгүй зүйл үгүй, түүнээс илүү өөдгүй зүйл үгүй. Миний өмнөх хүний талаар хүн бүр юу бодож байгааг би олж мэдэх ёстой, мөн тэд миний талаар юу бодож байгааг, миний өнгөрсөний талаар мэддэг эсэхийг, миний талаар нарийн ширийнийг мэддэг эсэхийг тодорхой мэдэх ёстой бөгөөд эцэст нь надаар оролдож болохгүй гэдгийг тэдэнд бүгдэд нь харуулах ёстой. Гэхдээ би арга барил, тактикаа анхааралтай сонгох хэрэгтэй. Би санаа зорилгоо илчилж болохгүй; би тэдгээрийгээ нуух ёстой” гэж тэд боддог. Тэгвэл эдгээр бодол, ажлын арга барил, сэдэл бүгд хаанаас гардаг вэ? Тэдний сатанлаг уг чанараас. Та нарт ийм илрэл байдаг уу? Удирдагч юм уу ажилчнаар сонгогдсон өдрөө та нар буруу замаар орохгүй байхыг, хуурамч удирдагч, антихристүүдийн замаар алхахгүй байхыг өөрсдөдөө сануулж эхэлсэн байж магадгүй. Та нар байр сууриа орхих ёстой, өөрсдийн нэр алдар, ашиг хонжоо, байр суурийн төлөө ажиллахгүй, эсвэл ажиллаж байхдаа хүсэлдээ хөтлөгдөхгүйгээр, оронд нь үүргээ гүйцэтгэхийн тулд шаргуу ажиллаж, Бурханд үнэнч байх ёстой гэж өөрсдөдөө хэлсэн байж магадгүй. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрсдийгөө барьж дийлдэггүй хүмүүс байдаг бөгөөд тэд ярьж, үйлдэж эхэлмэгц зорилго нь маш тодорхой болдог—тэд тэр даруй өөрсдийн байр суурийг бататгаж, хүмүүсийн зүрх сэтгэлийг татахыг хичээдэг. Хэн нэгэн сэтгэл дундуур байгаа, эсвэл эсэргүүцэж байгаа өчүүхэн төдий шинж тэмдэг харуулмагц энэ нь тэдний дургүйг хүргэдэг бөгөөд хэдийгээр тэд тэр хүнийг ил тод гадуурхаж, дайрч давшлахгүй байж болох ч сэтгэлийнхээ гүндээ тэднээс маш их эгдүүцдэг. Тэд энэ эгдүүцэх мэдрэмжээ хэрхэн илэрхийлдэг вэ? (Тэд тэр хүнийг үл тоодог.) Үл тоох нь чимээгүй илрэл юм, тэгвэл эгдүүцэл нь ямар тодорхой үйлдлээр илэрдэг вэ? Жишээлбэл, тэд цуглаан дээр дуртай хүмүүсээ өөдөөсөө харуулан суулгаж, дургүй хүмүүсээ хажуу тийш нь суулгах шалтгаан олдог. Энэ нь дайралт мөн үү? (Мөн.) Энэ бол тэдний дайралтын эхлэл юм. Тэд үйлдэл хийж байна, тийм биз дээ? (Тийм.) Үйлдэл нь үг юм уу бодлоос илүү ноцтой, хүнд байдаг. Яагаад илүү хүнд байдаг вэ? Ямар нэг зүйл бодох ч түүнийгээ үйлдэл болгохгүй байх—энэ нь хүний оюун ухаан, бодлоос үүдэлтэй. Гэвч үйлдэл хиймэгц энэ нь баримт болдог. Энэ нь зан авир болох үед зөвхөн Сатаны завхарсан зан чанар төдийгүй муу үйл болдог. Хүмүүс удирдагчаар сонгогдсоныхоо дараа өөрсдийн хүсэл, амбиц, эрмэлзлийг хийж буй ажил, гүйцэтгэж буй үүрэгтээ авчирдаг. Гэвч Сатаны завхарсан зан чанартай бүх хүнд байдаг нийтлэг илрэл юу вэ? Тэдэнд нийтлэг юу байдаг вэ? Тэд эрх мэдлийг булаан авч, өөрсдийн байр суурийг бататгахыг хичээдэг. Тэд ямар аргаар эрх мэдлийг булаан авахыг хичээдэг вэ? Нэгдүгээрт, тэд хүмүүсийн дунд хэн өөрсдөд нь зусардаж, ойртохыг хичээж байгааг ажигладаг. Дараа нь тэд тэр хүмүүстэй идэвхтэй ойртож, зулгуйдах, эсвэл жижиг сажиг ашиг хонжоо өгөх замаар далд холбоо сүлбээ үүсгэж, тэдэнд тал засдаг, ингэснээр ижил сонирхол, ашиг сонирхол, хязгааргүй амбицтай, эсвэл ижил уг чанартай энэ хүмүүс тэдний үнэнч дагагчид болж, тэдэнтэй хүчээ нэгтгэдэг. Тэгээд энэ хүмүүсийг өөрсөдтэйгөө хүчээ нэгтгүүлэх тэдний зорилго юу вэ? Байр сууриа бататгаж, хүчнийхээ цар хүрээг тэлэхийн тулд. Тэд эрх мэдэлтэй болмогцоо зөвхөн өөрсдөө эцсийн шийдвэр гаргадаг болоод зогсохгүй—өөрсдийг нь буруу зүйл хэлж, муу зүйл хийж, эсвэл хүмүүс рүү дайрч, хазаарласан ч гэсэн хэлснээр нь хийж, өөрсдийг нь сайшаадаг хүмүүсийг байсаар байлгахын тулд илүү олон хүнийг өөрсдийг нь дагаж, дэмжиж, өмнөөс нь дуугаргахыг хүсдэг. Энэ бол тэдний зорилго юм. Тэгээд нэг л өдөр Дээрх тэдний асуудлыг илрүүлж, үүргээс нь чөлөөлбөл тэдний өмнөөс дуугарахын тулд чадах бүхнээ хийж, тэднийг өмгөөлж, нэр хүндийг нь хамгаалахыг хичээдэг хүмүүс байсаар байх болно. Ийм үр дүнд хүрэхийн тулд тэд эдгээр үйлдэлдээ ямар арга барил ашиглаж байна вэ? Хүмүүсийн зүрх сэтгэлийг татах. Тэд байр сууриа бататгаж, хүчнийхээ цар хүрээг тэлэхийн тулд хүмүүсийн зүрх сэтгэлийг татах арга барилыг ашигладаг. Энэ бол эрх мэдлийг булаан авахдаа антихристүүдийн ашигладаг аргуудын нэг юм.
Байр сууриа бататгахын тулд антихристүүдийн ашигладаг арга техникийн тухайд, эхнийх нь хүмүүсийн зүрх сэтгэлийг татах, хоёр дахь нь өөртэй нь санал нийлдэггүй хүмүүс рүү дайрч, гадуурхах явдал юм. Хүмүүсийн зүрх сэтгэлийг татах гэдэг нь тэд өөрсдөд нь зусарддаг, өөрсөдтэй нь ойртдог, өөрсдөд нь итгэдэг, зөв ч бай, буруу ч бай өөрсдийг нь дагадаг хүмүүсийн зүрх сэтгэлийг татах арга барилыг ашигладаг гэсэн үг юм. Өөртэй нь санал нийлдэггүй хүмүүс рүү дайрч, гадуурхах гэдэг нь тэд үнэнийг ойлгодог, улмаар өөрсдийг нь ялган таньж, өөрсдийг нь дагахаас татгалзаж, өөрсдөөс нь зайлсхийдэг бүх хүнийг дайсан гэж үздэг гэсэн үг. Тэд энэ хүмүүст нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт ханддаг бөгөөд энэ хүмүүс дээр ашигладаг арга техник нь тэдэн рүү дайрч, гадуурхах явдал юм. Жишээлбэл, нэг антихрист өөрийнх нь нөхөрлөх бүрд хүмүүс маш урам зоригтой байж, зарим нь тэмдэглэл хөтөлж, эсвэл соронзон хальсанд бичиж авч байгааг анзаарчээ гэж бодъё. Хэзээ ч тэмдэглэл хөтөлдөггүй, эсвэл дуугардаггүй ганцхан залуу эгч байдаг. Тиймээс тэд дотроо: “Тэр надтай ямар нэг асуудалтай юм болов уу? Эсвэл намайг сайн нөхөрлөдөггүй гэж боддог юм болов уу? Түүгээр ч барахгүй, намайг ирэх бүрд бусад хүн надтай мэндэлж, найрсгаар толгой дохиж, надад ус аягалж, суудал санал болгодог байхад тэр хэзээ ч надад тэгж хандаж байгаагүй. Тэр надад бууж өгөхгүй байгаа бололтой—би ямар нэг арга бодож, түүнийг хашраах боломж олох ёстой! Би ямар боломж хайх ёстой вэ? Би түүнийг гарцаагүй муу хийх ямар нэг зүйл зохицуулахаар явуулна—тэгвэл энэ нь надад түүнийг загнах шалтгаан болно. Энэ бол түүнийг надад бууж өгүүлэх хамгийн сайн боломж” гэж боддог. Үүний дараа тэд энэ эгчийг ямар нэг аюултай газар ажиллахаар явуулахаар зохицуулдаг. Тэд: “Би түүнийг шашны нэг хөгшин пастор буюу бага зэрэг завхай, үнэнийг хүлээн авдаггүй хүнд сайн мэдээ номлуулахаар явуулна. Тэр түүнийг өөрийн шашинд оруулж чадах эсэхийг харцгаая. Хэрвээ чадахгүй бол тэр өөрийгөө юу гэж өмгөөлөх бол? Хэрвээ тэр надад бууж өгөхгүй бол би түүнийг явуулна!” гэж боддог. Тэгээд тэд түүнд: “Яг одоо бусад ах эгч нарын ихэнх нь чамайг маш өндрөөр үнэлж байгаа. Чи бурханд олон жил итгэсэн, олон үнэнийг ойлгодог. Библийг сайн мэддэг нэг шашны пастор байгаа бөгөөд түүн рүү очиж, сайн мэдээ номлоход хамгийн тохиромжтой хүн бол чи” гэж хэлдэг. Эгч пастортой уулзах үед пастор түүнийг залуу, үзэсгэлэнтэй болохыг хараад, түүнд татагддаг—тэр ч байтугай биед нь хамаагүй хүрдэг. Тэр буцаж ирснийхээ дараа дахин очихыг хүсэхгүй байна гэж хэлэхэд антихрист: “Чуулган чамайг түүнд сайн мэдээ номлуулахаар томилсон. Энэ бол чиний үүрэг, чи явах ёстой!” гэж хариулдаг. Үүнийг сонсоод эгчид дуулгавартай дагахаас өөр сонголт үлддэггүй бөгөөд үр дүнд нь тэр очих болгондоо уйлдаг. Энэ удирдагч бусад руу дайрч, хариу авахын тулд ийм зүйл хийх чадвартай. Энэ ямар төрлийн хүн бэ? Ёрын муу хүн. Хэрвээ тэр өөрөө эмэгтэй хүн байсан бол ийм нөхцөл байдалд орох байсан уу? (Үгүй.) Яавч үгүй. Тэр хэнээс ч илүү үүнээс зайлсхийх байсан. Тэр хэн өөрийнх нь дургүйг хүргэж байгааг, хэнийг дээрэлхэхэд амархан байгааг, хэн өөрт нь бууж өгөхгүй, зусардахгүй байгааг хараад, дараа нь энэ хүмүүсийн эсрэг явуулга хийж, тэднээс өшөө авах боломж хайдаг. Надад хэлээч, хэн нэгэн муу, хорон муу санаа зорилготой үедээ бүх төрлийн аймшигтай зүйл хийх чадвартай байдаггүй гэж үү? Тэгээд эдгээр муу, хорон муу санаа зорилго хэрхэн бий болдог вэ? Гол шалтгаануудын нэг нь тэдний уг чанар-мөн чанар хэтэрхий муу, хорлонтой байдаг явдал бөгөөд өөр нэг шалтгаан нь тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл байдаггүй явдал юм. Хүмүүст Бурханаас эмээдэг сэтгэл байхгүй үед тэдний хийж зүрхлэхгүй зүйл гэж үгүй; тэд зөвхөн бусдыг хорлоод зогсохгүй, Бурханыг шүүж, худалдах гэх мэт зүйл ч хийж чадна—хүмүүсийг хорлох нь тэдний хувьд юу ч биш. Тэд бусдыг хэчнээн их хорлосон ч үүнийг сүртэй зүйл гэж бодохгүй; тэд бусдыг өрөвддөггүй бөгөөд угтаа маш хорлонтой байдаг. Тэгээд энэ залуу эгчийг галт нүх рүү түлхэх үедээ энэ антихристийн зорилго юу байсан бэ? Тэр сайн мэдээ номлож, хүмүүсийг олж авахын тулд үүнийг хийгээгүй; зүгээр л түүнийг тарчлаахын тулд хийсэн. Тэр ямар төрлийн хүмүүсийг тарчлаадаг вэ? Хэрвээ өөртэй нь нийцэж, өөрийг нь дуулгавартай дагадаг хүн байвал тэр түүнийг тарчлаах уу? Үгүй, тэр тэгэхгүй. Тэгвэл тэр эгч яагаад ийм хандлагад өртсөн бэ? (Тэр түүнд бууж өгөөгүй учраас.) Тэр түүнд бууж өгөөгүй, түүнд зусардаагүй, хэлснийг нь хийгээгүй, эсвэл түүнийг сүртэй зүйл гэж үзээгүй, харин ч түүнийг басамжилсан учраас түүнд ингэж хандаж, үүний үр дүнд нь хорлогдсон. Антихристүүд хүмүүсийг ийм маягаар хорлох үед биеийн хэмжээгээр жижиг, үнэнийг ойлгодоггүй хүмүүс ерөнхийдөө хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ? Тэд дотроо: “Муу нь муудаа жанжин, муна гадсандаа жанжин. Яг одоо бид энэ хүний хяналтад байгаа тул тэрний хэлснийг хийж, хаашаа яв гэсэн тийшээ нь явах ёстой. Бусад хүн тэрэнд хэрхэн хандана, би ч бас тэгж хандах ёстой. Би бүлэгтэйгээ нэгдэх ёстой. Би бусад хүний адилаар тэрэнд зусардах ёстой бөгөөд бусдаас илүү сайн, илүү анхааралтай хийх ёстой. Тэгж байж л би энэ удирдагчийн дарамтаас мултарч чадна. Энэ удирдагчид үйлчлэхэд амар биш—би тэрэнтэй орооцолдох ёсгүй!” гэж бодно. Харин энэ нь яг антихристийн харахыг хүсдэг үр дүн биш гэж үү? (Тийм.) Үүгээрээ тэд зорилгодоо хүрсэн. Энэ нь Сатаны хүмүүсийг тарчлаахдаа ашигладаг арга техниктэй адилхан биш гэж үү? (Адилхан.) Энэ нь юуг харуулж байна вэ? Тэдний үйлдэл Сатаныг төлөөлдөг гэдгийг. Тэд Сатаны гар хөл, төлөөлөгч болсон; тэд түүний өмнөөс үйлддэг. Үүргээ ийм маягаар гүйцэтгэх нь үүргээ жинхэнэ ёсоор гүйцэтгэж байгаа хэрэг үү? Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? (Үгүй.) Ийм удирдагчид удирдагч гэж дуудуулах эрхгүй—тэд бол ёрын муу хүмүүс, Сатанууд юм.
Антихристүүд удирдагч болмогцоо хамгийн түрүүнд хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж, хүмүүсийг өөрсдөдөө итгүүлж, найдуулж, өөрсдийгөө дэмжүүлэхийг оролддог. Байр суурь нь баталгаатай болмогц тэд хэвийн бус болж эхэлдэг. Байр суурь, эрх мэдлээ хамгаалахын тулд тэд өөрсөдтэй нь санал зөрөлдөгчид рүү дайрч, тэднийг гадуурхаж эхэлдэг. Өөрсөдтэй нь санал зөрөлдөгчдийн эсрэг—ялангуяа үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн эсрэг—тэд юу ч хийхээс буцахгүй бөгөөд тэднийг нухчин дарж, дайрч давшилж, тарчлаахын тулд байнгын, нарийн, хайр найргүй арга хэрэглэдэг. Байр сууринд нь заналхийлсэн хэнийг ч бай унагаж, гүтгэн харлуулсан цагт л тэдний сэтгэл амардаг. Антихрист бүр ийм байдаг. Хүмүүсийг өөртөө татаж, нухчин дарахын тулд ийм олон арга мэх хэрэглэж байгаагийн зорилго нь юу вэ? Тэдний зорилго бол эрх мэдлийг гартаа оруулж, байр сууриа бэхжүүлж, хүмүүсийг төөрөгдүүлж, хянах явдал юм. Тэдний санаа зорилго, сэдэл юуг төлөөлдөг вэ? Тэд өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулж, Бурханы эсрэг зогсохыг хүсдэг. Ийм мөн чанар нь завхарсан зан чанараас ч илүү ноцтой юм: Сатаны галзуу амбиц, заль мэх бүрэн ил болсон байна. Энэ нь зөвхөн завхарсан зан чанар харуулах асуудал төдий биш юм. Жишээ нь, хүмүүс бага зэрэг биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг, эсвэл заримдаа бага зэрэг ов мэх гаргаж, худал хэлдэг бол эдгээр нь ердөө л завхарсан зан чанарын илрэл юм. Харин антихристүүдийн хийдэг бүхэн нь хүмүүсийн зүрх сэтгэлийг татах, өөрсөдтэй нь санал зөрөлдөгчид рүү дайрч, тэднийг гадуурхах, байр сууриа бэхжүүлэх, эрх мэдлийг булаан авах, хүмүүсийг хянахын төлөө байдаг. Эдгээр үйлдлийн уг чанар юу вэ? Тэд үнэнийг хэрэгжүүлж байна уу? Тэд Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы үгэнд орж, Бурханы өмнө очиход манлайлж байна уу? (Үгүй.) Тэгвэл тэд юу хийж байна вэ? Тэд Бурханы сонгосон хүмүүсийг Бурхантай булаалдаж, хүмүүсийн зүрх сэтгэлийн төлөө өрсөлдөж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулахыг оролдож байна. Хүмүүсийн зүрх сэтгэлд хэн байр суурьтай байх ёстой вэ? Бурхан байр суурьтай байх ёстой. Гэвч антихристүүдийн хийдэг бүхэн үүний яг эсрэг байдаг. Тэд Бурханд эсвэл үнэнд хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг зөвшөөрдөггүй; оронд нь тэд хүнийг, удирдагч болох өөрсдийгөө, мөн Сатаныг хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурьтай байгаасай гэж хүсдэг. Хэн нэгний зүрх сэтгэлд байр суурьгүй байгаагаа, тухайн хүн өөрсдөд нь удирдагч шиг хандахгүй байгааг олж мэдмэгцээ тэд туйлын дургүйцэж, тэр хүнийг нухчин дарж, тарчлаахыг оролдох магадлалтай. Антихристүүдийн хийж, хэлдэг бүхэн нь тэдний байр суурь, нэр хүндийг тойрон эргэлддэг бөгөөд хүмүүсээр өөрсдийгөө дээгүүр үнэлүүлэх, өөрсдөдөө атаархуулж, өөрсдийгөө шүтүүлэх—тэр ч байтугай хүмүүсийг өөрсдөөсөө айлгах зорилготой байдаг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг өөрсдөд нь Бурхан мэт ханддаг болгохыг хүсэж: “Би ямар ч чуулганд байсан, хүмүүс намайг сонсох ёстой, тэд миний аясаар хөдлөх ёстой. Хэн Дээрх рүү ямар ч асуудал тайлагналаа гэсэн надаар дамжих ёстой, тэд зөвхөн надад л тайлагнах ёстой бөгөөд Дээрх рүү шууд тайлагнаж болохгүй. Хэрвээ хэн нэгэн надад ‘үгүй’ гэж хэлбэл би түүнийг шийтгэнэ, ингэснээр намайг харсан хүн бүр айдас, түгшүүр мэдэрч, зүрх сэтгэлдээ чичирхийлэх болно. Түүгээр ч барахгүй, хэрвээ би тушаал өгөх юм уу ямар нэг зүйл баталбал хэн ч эсэргүүцэж зүрхлэх ёсгүй; би юу ч гэж хэлсэн хүмүүс дагах ёстой. Тэд намайг үг дуугүй сонсох ёстой, бүх зүйлд намайг дуулгавартай дагах ёстой, тэнд би л шийдвэр гаргадаг хүн байх ёстой” хэмээн боддог. Энэ бол яг л антихристүүдийн ярьдаг өнгө аяс, энэ бол антихристүүдийн дуу хоолой, антихристүүд чуулганд энэчлэн эзэн суухыг оролддог. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс тэдний хэлснээр хийж, тэднийг дуулгавартай дагавал тийм чуулган антихристүүдийн хаанчлал болох биш үү? Тэд: “Дээрхээс гаргасан ажлын зохицуулалтыг би хянах ёстой, би та нарын өмнөөс хариуцлага хүлээх ёстой, зөв бурууг дэнсэлдэг хүн нь би байх ёстой, үр дүнг би шийдэх ёстой. Та нарын биеийн хэмжээ хангалтгүй, мөн та нар хангалттай шалгуур хангаагүй. Би бол чуулганы удирдагч, бүх зүйл надаас шалтгаална” гэж хэлдэг. Ийм зүйл хэлдэг хүмүүс туйлын ихэрхүү байгаа хэрэг биш үү? Тэд үнэхээр ямар ч эрүүл ухаангүй болтлоо биеэ тоосон байдаг! Тэд өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулахыг оролдож байгаа биш үү? Ямар төрлийн хүмүүс өөрсдийн хаанчлалыг бий болгохыг оролдох магадлалтай вэ? Тэд жинхэнэ антихристүүд биш гэж үү? Антихристүүдийн хэлж, хийдэг бүхэн өөрсдийн байр суурийг хамгаалахын төлөө байдаг биш үү? Тэд хүмүүсийг төөрөгдүүлж, хянахыг оролдож байгаа биш үү? Яагаад тэднийг антихристүүд гэж нэрлэдэг вэ? “Анти” гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь эсрэг үзэл болон үзэн ядалт гэсэн утгатай. Энэ нь Христэд хандах дайсагнал, үнэнд хандах дайсагнал, Бурханд хандах дайсагнал гэсэн үг юм. “Дайсагнал” гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь эсрэг талд зогсож, чамд дайсан мэт хандаж, асар их, гүн гүнзгий үзэн ядалтаар дүүрэн байхыг хэлдэг; энэ нь чамаас яг эсрэг тэсрэг байх гэсэн үг юм. Антихристүүд Бурханд яг ийм сэтгэхүйгээр ханддаг. Бурханыг үзэн яддаг ийм хүмүүс үнэнд ямар хандлагатай байдаг вэ? Тэд үнэнийг хайрлаж чадах уу? Тэд үнэнийг хүлээн авч чадах уу? Мэдээж үгүй. Тиймээс Бурханы эсрэг зогсдог хүмүүс бол үнэнийг үзэн яддаг хүмүүс юм. Тэднээс харагддаг номер нэг зүйл бол үнэнийг зэвүүцэх зэвүүцэл, үнэнийг үзэн ядах үзэн ядалт юм. Тэд үнэнийг юм уу Бурханы үгийг сонсмогцоо зүрх сэтгэлд нь үзэн ядалт төрдөг бөгөөд хэн нэгэн тэдэнд Бурханы үгийг уншиж өгөх үед, хүмүүс сайн мэдээ номлохдоо чөтгөрт Бурханы үгийг уншиж өгөх үеийнхтэй яг адилаар царайнд нь уур хилэн, хилэгнэл илэрдэг. Үнэнийг зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы үг болон үнэнийг туйлын ихээр зэвүүцдэг, тэднийх бол эсэргүүцлийн хандлага бөгөөд тэд бүр өөрсдөд нь Бурханы үгийг уншиж өгсөн, эсвэл үнэнийг нөхөрлөсөн хэнийг ч үзэн ядахдаа тулж, тэр хүнд дайсан мэт ханддаг. Тэд янз бүрийн үнэнийг, мөн эерэг зүйлсийг туйлын ихээр зэвүүцдэг. Бурханд дуулгавартай дагах, үүргээ үнэнчээр гүйцэтгэх, үнэнч шударга хүн байх, бүх зүйлд үнэнийг эрж хайх гэх мэт бүх үнэнийг тэд субьектив байдлаар өчүүхэн төдий ч болов хүсэж, хайрладаг уу? Үгүй, өчүүхэн төдий ч үгүй. Тиймээс, өөрсдөд нь байгаа ийм төрлийн уг чанар-мөн чанараас нь үзвэл тэд аль хэдийн Бурхан болон үнэний яг эсрэг зогсож байгаа юм. Ийм хүмүүс угтаа үнэнийг юм уу ямар ч эерэг зүйлийг хайрладаггүй; угтаа тэд бүр үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг гэдэг нь эргэлзээгүй юм. Жишээ нь, удирдагчийн байр суурьтай хүмүүс ах эгч нарынхаа өөр санал бодлыг хүлээн авч чаддаг байх ёстой, ах эгч нартаа сэтгэлээ нээж, өөрсдийнхөө дутагдлыг дэлгэж чаддаг байх ёстой, тэдний зэмлэлийг хүлээн авч чаддаг байх ёстой бөгөөд байр сууриар далайлгах ёсгүй. Эдгээр зөв хэрэгжүүлэлтийн арга замын талаар антихрист юу гэж хэлэх вэ? Тэд: “Хэрвээ би ах эгч нарын санал бодлыг сонсвол удирдагч хэвээр байж чадах уу? Би байр суурь, нэр хүндтэй хэвээр байх уу? Хэрвээ надад нэр хүнд байхгүй бол би ямар ажил хийж чадах юм бэ?” гэж хэлнэ. Энэ бол яг л антихристэд байдаг зан чанар юм; тэд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй бөгөөд хэрэгжүүлэлтийн зам хэчнээн зөв байх тусам тэд төдийчинээ эсэргүүцдэг. Зарчмын дагуу үйлдэх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэдгийг тэд хүлээн авдаггүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэх гэдгийг юу гэж боддог вэ? Тэд Бурханы үг, үнэн, хайранд найдахын оронд хүн бүрд явуулга, заль мэх, хүчирхийлэл ашиглах ёстой гэж боддог. Тэдний арга барил, зам бүр нь хорон муу байдаг. Энэ бүхэн нь антихристүүдийн уг чанар-мөн чанарыг бүхэлд нь төлөөлдөг. Тэдний байнга харуулдаг сэдэл, санал бодол, харах өнцөг, санаа зорилго бүгд үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг зан чанар бөгөөд энэ нь антихристүүдийн уг чанар-мөн чанар юм. Тэгвэл үнэн болон Бурханы эсрэг зогсоно гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь үнэнийг болон эерэг зүйлсийг үзэн ядна гэсэн үг юм. Жишээ нь, хэн нэгэн: “Бүтээгдсэн зүйлийн хувьд хүн бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх ёстой. Бурхан юу ч хэлсэн бай, бид бүтээгдсэн зүйл учраас хүмүүс дуулгавартай дагах ёстой” гэж хэлэх үед антихрист юу гэж боддог вэ? “Дуулгавартай дагах аа? Би бүтээгдсэн зүйл гэдэг нь худал биш ч дуулгавартай дагах тухайд бол нөхцөл байдлаас шалтгаална. Юун түрүүнд, үүнд надад ямар нэг ашиг тус байх ёстой, би хохирох ёсгүй, миний эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Хэрвээ олж авах шагнал юм уу агуу ерөөл байвал би дуулгавартай дагаж болно, харин шагналгүй, хүрэх газаргүй бол би яагаад дуулгавартай дагах ёстой юм бэ? Би дуулгавартай дагаж чадахгүй.” Энэ бол үнэнийг хүлээн авахгүй байх хандлага юм. Тэд Бурханыг болзолтойгоор дуулгавартай дагадаг бөгөөд болзол нь хангагдахгүй бол дуулгавартай дагахгүйгээр үл барам Бурханыг сөрж, эсэргүүцэх магадлалтай. Жишээ нь, Бурхан хүмүүсийг үнэнч шударга байхыг шаарддаг ч эдгээр антихрист зөвхөн тэнэгүүд л үнэнч шударга байхыг хичээдэг, харин ухаантай хүмүүс үнэнч шударга байхыг хичээдэггүй гэж үздэг. Ийм хандлагын мөн чанар юу вэ? Энэ бол үнэнийг үзэн ядах үзэн ядалт юм. Ийм зүйл бол антихристүүдийн мөн чанар бөгөөд тэдний мөн чанар нь ямар замаар алхахыг нь тодорхойлдог, харин алхдаг зам нь тэдний хийдэг бүхнийг шийддэг. Антихристүүд үнэнийг болон Бурханыг үзэн яддаг уг чанар-мөн чанартай байх үедээ ямархуу зүйл хийх магадлалтай вэ? Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж, өөрсөдтэй нь санал зөрөлдөгчид рүү дайрч, тэднийг гадуурхаж, хүмүүсийг тарчлаахыг оролдох магадлалтай. Эдгээр зүйлийг хийснээрээ тэдний хүрэхийг оролддог зорилго нь эрх мэдлийг барьж, Бурханы сонгосон хүмүүсийг хянаж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулах явдал юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Байр суурьтай болмогцоо Бурханыг үнэмлэхүй дуулгавартай дагаж чаддаггүй, Бурханыг дагаж, үнэнийг эрэлхийлж чаддаггүй ямар ч хүн антихрист юм.
Антихристүүд удирдагчийн үүрэг гүйцэтгэхдээ ямархуу зүйл хийдэг вэ? Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг татахыг оролдож, мөн өөрсөдтэй нь санал зөрөлдөгчид рүү дайрч давшилж, гадуурхдаг талаар бид дөнгөж сая ярьсан, гэхдээ антихристүүдэд өөр нэг нийтлэг илрэл байдаг—үнэнийг эрэлхийлдэг хүмүүст тэд ямар хандлагаар ханддаг вэ? (Үзэн яддаг.) Энэ нь тэднээр юу хийлгэдэг вэ? Тэд тэр хүмүүсийг зүгээр л үзэн ядаад өнгөрдөг үү? Үгүй, тэд тэднийг гадуурхаж, нухчин дарах арга зам хайдаг. Тэд өөрсөдтэй нь санал зөрөлдөгчид рүү дайрч давшилж, тэднийг гадуурхдаг. Эдгээр санал зөрөлдөгч нь бусдад зусардаж, ертөнцийн гүн ухаан ашиглаж мэддэггүй, бага зэрэг мунгинуу хүмүүс байж магадгүй. Тэд бас харьцангуй хичээнгүй, үнэнийг нэлээд их эрэлхийлдэг хүмүүс байж болно. Тэгвэл антихристүүдийн гурав дахь арга мэх юу вэ? Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг. Бас нэг зүйл бий: Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд өөрсдөдөө байр суурь олж авахыг оролддог. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? (Хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэх.) Тэд үүнд хүрэхийг оролдож байдаг. Үүнийг хийхийн тулд тэд ямар арга хэрэгсэл ашигладаг вэ? (Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг.) Антихристүүд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байгаагийн зорилго юу вэ? Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж, тэднийг хянахын төлөө байдаг. Хүмүүс өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэхдээ ихэвчлэн ямархуу зүйл ярьдаг вэ? Нэг зүйл нь өөрсдийнхөө ур чадварынхаа талаар ярих явдал юм. Жишээ нь, зарим хүн чуулганы дээд түвшний тодорхой нэг удирдагчдыг хэрхэн хүлээн авч байсан талаараа ярьдаг. Зарим нь бүр “Би Бурханыг Өөрийг нь хүлээн авсан, Тэр надад маш сайн хандсан—би гарцаагүй төгс болгуулна” гэж хэлдэг. Тэд үүгээрээ юу хэлэх гэсэн бэ? (Тэд хүмүүсээр өөрсдийгөө дээгүүр үнэлүүлэхийг оролдож байна.) Тэд эдгээр зүйлийг хэлэхдээ зорилготой байдаг. Бусад нь: “Би Дээрхтэй холбогдож байсан, тэр намайг нэлээд өндрөөр үнэлж, эрэлхийлэлдээ шаргуу ажиллахыг уриалсан” гэж хэлдэг. Үнэндээ Дээрх өөрийнх нь талаар юу боддогийг хэн ч мэддэггүй. Зарим хүн үнэхээр дэгсдүүлж, заримдаа бүр зохиож ярьдаг. Хэрвээ хэсэг хүн цуглаад тэдний яриаг баталгаажуулж, шалгавал тэд юу хийхээ мэдэхгүй байх байсан. Дээрх хэн нэгэнд: “Чи хэв чанар сайтай, ухамсарлах чадвартай юм байна. Туршлагын гэрчлэлээ бичихийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Амийн туршлагатай болмогцоо чи удирдагч болж чадна” гэж хэлж магадгүй. Үүний цаад утга нь юу вэ? Энэ хүн авьяастай хэдий ч хэсэг хугацаанд дадлагажиж, туршлага хуримтлуулах шаардлагатай хэвээр байна гэсэн үг. Тэр хүн дадлагажих юм уу туршлага хуримтлуулахаасаа өмнө гайхуулж, онгирох үед үүний уг чанар юу вэ? Тэд биеэ тоож, ихэрхэж байгаа бөгөөд эрүүл ухаанаа алдсан хэрэг биш үү? Дээрх ах энэ хүнийг хэв чанартай, авьяастай гэж хэлсэн ч энэ нь зүгээр л тэдэнд урам зориг өгч, эсвэл үнэлэлт өгч байгаа хэрэг юм. Тэр хүний ингэж гайхуулаад явдгийн зорилго юу вэ? Энэ нь хүмүүсээр өөрийгөө дээгүүр үнэлүүлэх, бусдаар өөрийгөө шүтүүлэхийн төлөө байдаг. Тэдний хэлж байгаа зүйл бол: “Хараач—Дээрх ах намайг өндрөөр үнэлдэг байхад чи яагаад тэгдэггүй юм бэ? Одоо би чамд үүнийг хэлсэн юм чинь чи ч бас намайг дээгүүр үнэлэх хэрэгтэй” гэсэн үг юм. Энэ бол тэдний хүрэхийг хүсдэг зорилго. Бас “Би өмнө нь удирдагч байсан. Би бүс нутаг, дүүрэг, чуулганы удирдагч байсан—Би шат уруудахдаа уруудаж, бас өгсөхдөө өгссөөр байсан—би албан тушаал хэд хэдэн удаа дэвшиж, буурч байсан. Эцэст нь миний чин сэтгэл Тэнгэрийг хөдөлгөж, өнөөдөр би дахин нэг удаа дээд түвшний удирдагч боллоо. Бас би ганц ч удаа сөрөг болж байгаагүй” гэж хэлдэг хүмүүс ч бий. Та нар тэднээс яагаад хэзээ ч сөрөг болж байгаагүйг нь асуувал тэд: “Жинхэнэ алт эцэстээ гялалзах заяатай гэдэгт би итгэдэг” гэж хариулдаг. Энэ бол тэдний хүрсэн дүгнэлт юм. Энэ нь үнэн-бодит байдал мөн үү? (Үгүй.) Тэгвэл үнэн-бодит байдал биш юм бол энэ юу вэ? Энэ бол хачин жигтэй онол; бид үүнийг ташаарал ч гэж хэлж болно. Тэдний ингэж ярих нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Зарим хүн: “Энэ хүн үнэхээр үнэнийг эрэлхийлдэг юм байна. Тэр маш олон удаа тушаал дэвшиж, буурсныхаа дараа сөрөг болоогүй. Тэгээд одоо дахин удирдагч болсон байна—жинхэнэ алт үнэхээр гялалздаг юм байна. Түүний төгс болгуулах нь зөвхөн цаг хугацааны л асуудал” гэж хэлж магадгүй. Энэ нь тэр хүний зорьж байсан зүйл биш гэж үү? Үнэндээ энэ бол яг тэдний зорьж байсан зүйл. Антихристүүд ямар ч байдлаар ярьсан бай, энэ нь үргэлж хүмүүсээр өөрсдийгөө дээгүүр үнэлүүлж, шүтүүлэх, тэдний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзлэх, тэр ч байтугай тэнд Бурханы байр суурийг эзлэхийн төлөө байдаг—эдгээр нь бүгд антихристүүдийн өөрсдийгөө гэрчлэхдээ хүрэхийг хүсдэг зорилго юм. Хүмүүсийн хэлдэг, номлодог, нөхөрлөдөг зүйлийн цаад сэдэл нь бусдаар өөрсдийгөө дээгүүр үнэлүүлж, шүтүүлэхийн төлөө байх үед тийм зан авир нь өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг бөгөөд үүнийг бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийн тулд хийдэг. Хэдийгээр энэ хүмүүсийн ярьдаг арга барил бүрэн адилхан биш ч их бага хэмжээгээр өөрсдийгөө гэрчилж, бусдаар өөрсдийгөө шүтүүлэх үр нөлөөтэй байдаг. Ийм зан авир бараг бүх удирдагч, ажилчинд өөр өөр хэмжээгээр оршдог. Хэрвээ тэд өөрсдийгөө зогсоож чадахгүй, биеэ барихад хэцүү болох тодорхой цэгт хүрч, хүмүүсийг хазаарлаж, хянахын тулд, мөн бусдаар өөрсдийгөө дуулгавартай дагуулж, шүтүүлэхийн тулд хүмүүсээр өөрсдөдөө Бурхан юм уу шүтээн мэт ханддаг болгохыг хүсэх онцгой хүчтэй, тодорхой санаархал, зорилго өвөрлөж байвал энэ бүхний уг чанар нь өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг бөгөөд үүнд антихристүүдийн шинж чанар бий. Хүмүүс өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэхийн тулд ихэвчлэн ямар арга хэрэгсэл ашигладаг вэ? (Тэд гавьяа зүтгэлийнхээ талаар ярьдаг.) Гавьяа зүтгэлийнхээ талаар ярих гэдэгт юу багтдаг вэ? Бурханд хэр удаан итгэсэн, хэр их зовсон, хэр их төлөөс төлсөн, хэр их ажил хийсэн, хэр их гүйж харайсан, түүнчлэн сайн мэдээ номлохдоо хэдэн хүн олж авсан, хэр их доромжлол тэвчсэн талаараа ярих явдал юм. Зарим хүн бас хэзээ ч чуулганыг юм уу ах эгч нарыг худалдалгүйгээр хэдэн удаа гэрчлэлдээ бат зогсож, хэдэн удаа баривчлагдаж, шоронд орж байсан гэх мэт зүйлийн талаар байнга ярьдаг; эдгээр зүйл бүгд гавьяа зүтгэлийнхээ талаар ярихад хамаардаг. Чуулганы ажил хийх нэрийдлээр тэд өөрсдийн үйл хэргийг эрхэлж, байр сууриа бэхжүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд сайн дүр төрх бий болгодог. Үүний зэрэгцээ тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг татахын тулд бүхий л төрлийн арга барил, заль мэх ашигладаг бөгөөд бүр өөрсдөөс нь өөр үзэл бодолтой хэн рүү ч дайрч, тэднийг гадуурхахдаа тулж, ялангуяа үнэнийг эрэлхийлдэг, зарчим баримталдаг хүмүүсийг гадуурхаж, нухчин дарахын тулд чадах бүхнээ хийдэг. Харин мунхаг, мэдлэггүй, итгэлдээ мунхаг, түүнчлэн Бурханд дөнгөж саяхан итгэсэн, биеийн хэмжээ багатай хүмүүсийн тухайд тэд эдгээр хүнд ямар арга барил ашигладаг вэ? Тэд байр сууриа бэхжүүлэх зорилгодоо хүрэхийн тулд эдгээр арга хэрэгслийг ашиглан тэднийг төөрөгдүүлж, татаж, бүр сүрдүүлдэг. Эдгээр нь бүгд антихристүүдийн зан авир юм.
Чуулгануудад иймэрхүү зүйл байнга тохиолддог: Зарим ах эгч Дээрхээс, хэрвээ удирдагч юм уу ажилчин Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг зөрчсөн зүйл хийвэл Бурханы сонгосон хүмүүс түүнийг нь мэдээлэх эрхтэй гэж хэлдэг номлол, нөхөрлөлийг сонсдог. Үүнийг сонсоод, чуулганых нь удирдагч ажлын зохицуулалттай нийцэхгүй байдлаар ажиллаж байгааг ялган таньсныхаа дараа тэдний зарим нь уг удирдагчийг мэдээлэхийг хүсдэг. Тэгтэл тухайн удирдагч нь үүнийг олж мэдээд, дотроо: “Намайг мэдээлж зүрхэлдэг хүмүүс байсаар байгаа юм байна. Тэд яаж зүрхэлж байна аа! Энэ хүмүүс хэн бэ?” гэж боддог. Улмаар тэд чуулганы хэдэн арван гишүүн нэг бүрийг шалгадаг. Тэд энэ шалгах ажилд хэр нарийн ханддаг вэ? Тэд хүн бүрийн нас, Бурханд хэр удаан итгэсэн, өмнө нь ямар үүрэг гүйцэтгэж байсан, одоо ямар үүрэг гүйцэтгэж байгаа, хэнтэй холбоотой байдаг, Дээрхтэй холбоо барьж чадах эсэх гэх мэтийг судалдаг. Тэд энэ бүх зүйлийг судалж, үүнд маш их хүчин чармайлт гаргадаг. Нарийвчилсан шалгах ажил нь дууссаны дараа хоёр, гурван хүн сэжигтэй байгааг олж мэдээд, дараагийн цуглаан дээр уг удирдагч энэ асуудлыг тусгайлан онилсон номлол хийдэг. Тэд: “Хүмүүс мөс чанартай байх ёстой. Бурханд итгэх итгэлд чинь өнөөдрийг хүртэл чамайг хэн залж чиглүүлсэн бэ? Чи одоо маш олон үнэнийг ойлгодог; хэрвээ би цуглаан хийж, чамтай нөхөрлөөгүй бол чи эдгээр үнэнийг ойлгож чадах байсан уу? Манай чуулган сайн мэдээ номлосноор маш олон хүнийг авчирсан бөгөөд манай сайн мэдээний ажил асар их ахиц дэвшил гаргасан. Хэрвээ би энд үүнийг чиглүүлээгүй бол та нар хэн нэгнийг авчирч чадах байсан уу? Энэ бүхний төлөө та нар ингэхэд хэнд талархах ёстой вэ?” гэж хэлдэг. Зарим хүн үүнийг сайтар бодоод: “Миний талархах ёстой Нэгэн бол Бурхан; хүн ямар хувь нэмэр оруулсан юм бэ?” гэж боддог. Гэвч тэгтэл өнөө удирдагч үргэлжлүүлэн: “Хэрвээ би бурханы үгийн эдгээр номыг та нарт авчраагүй бол та нар олж авч чадах байсан уу? Намайг цуглаан зохион байгуулахгүй бол та нар цугларч чадах байсан уу? Хүмүүс мөс чанартай байх ёстой! Тэгэхээр, хэрвээ чи мөс чанартай бол юу хийх ёстой вэ? Удирдагч чинь хааяа нэг жижиг алдаа гаргах үед чи үүнийг хэтэрхий нарийвчлан шалгах ёсгүй. Дутагдлаас нь барьж аваад, тавихгүй байснаараа чи тэдний эсрэг бослого гаргахыг оролдож байна уу? Хэрвээ ямар нэг жижиг зүйл тохиолдвол бид үүнийг дотооддоо шийдвэрлэх ёстой. Мэдээлэхийн хэрэг юу байна? Асуудлыг мэдээлдэг хүмүүс чадваргүй, биеийн хэмжээ багатай байдаг. Бүх зүйлийг Дээрх рүү тайлагнах нь зөв зүйтэй юу? Дээрхэд ийм асуудлыг шийдвэрлэх цаг хаанаас байх юм бэ? Хэрвээ шийдвэрлэх шаардлагатай бол чуулганы удирдагчид шийдвэрлэнэ. Асуудлыг хаалттай хаалганы цаана хэлэлцэж болохгүй гэж үү? Чи бүх зүйлийг Дээрхэд мэдээлэх ёстой юм уу? Энэ нь зүгээр л Дээрхийг үймүүлж байгаа хэрэг биш үү? Сонс, хэрвээ чи надад ямар нэг зүйл мэдээлбэл би чамайг засалгүйгээр тайван, найрсаг байдлаар шийдэл олох болно. Харин чи тэдэнд тайлагнавал Дээрхийн хандлага ямар байхыг чи мэдэх үү? Дээрхтэй тоглоом хийж болохгүй—тэд арслан, бүргэд шиг байдаг. Бидэн шиг биеийн хэмжээ багатай хүмүүс тэдний түвшинд хүрч чадах уу? Чи Дээрхэд мэдээлснээр ямар ч сайн зүйл болохгүй; чи гарцаагүй засуулна. Энэ нь надад олон удаа тохиолдож байсан; чинийх шиг ийм бага биеийн хэмжээтэй хүн үүнийг яаж давж гарах юм бэ? Чи бүр итгэхээ больж ч магадгүй бөгөөд үүний үр дагаврыг хэн үүрэх вэ? Хэрвээ чи ямар нэг зүйл мэдээлэхийг хүсвэл үр дагаврыг нь чи өөрөө үүрнэ. Цаг нь ирж, чи засуулаад, сөрөг, сул дорой болохоороо намайг битгий буруутгаж ирээрэй дээ. Хэрвээ чи мэдээлэхийг хүсвэл би чамайг зогсоохгүй. Тэгээ тэг, мэдээл; хэн энийг мэдээлж байгааг би харах болно!” гэж хэлдэг. Энэ удирдагч ийм заналхийлсэн байхад хэн нэгэн асуудлыг мэдээлж зүрхлэх үү? (Үгүй.) Зарим хүн мэдээлэхийг хүсэх боловч хэтэрхий айсан байх болно. Энэ хүмүүс арчаагүй амьтад биш гэж үү? Тэд юунаас айж байгаа юм бэ? Тэд яаж удирдагчаас ингэтлээ айж чадаж байна аа? Тэр удирдагч тэднийг үхтэл нь тарчлаахыг хүссэн ч амь нас нь тэр удирдагчийн гарт байдаггүй; Бурханы зөвшөөрөлгүйгээр тэр удирдагч яаж тэднийг тарчлааж зүрхлэх юм бэ? Тэр удирдагчийн хэдэн айлгах үгний дараа үнэхээр асуудлыг мэдээлэхээс хэтэрхий их айх хүмүүс байх болно; тэд дотроо: “Бурхан хаана ч харагдахгүй байна. Хэрвээ би асуудлыг мэдээлбэл Дээрх удирдагчийг зохицуулах болов уу? Хэрвээ тэд тэгэхгүй бол—удирдагч надаас өшөө авах болов уу? Тэгвэл би үүргээ хэвийн гүйцэтгэсэн хэвээр байж чадах болов уу? Тиймээс би асуудлыг мэдээлж болохгүй. Тэгээд ч энэ асуудал надад ямар ч падгүй. Өөр хэн ч асуудлыг мэдээлэхгүй байхад би яагаад мэдээлэх ёстой юм бэ?” гэж бодох болно. Тэд хулчийж, асуудлыг мэдээлж зүрхлэхгүй. Антихрист ийм хүмүүсийг өршөөх магадлалтай юу? (Үгүй.) Тэд тэднийг яах вэ? Хэн өөрсдийг нь мэдээлэх гэж байгааг, хэн өөрсөдтэй нь нэг санаатай биш байгааг тогтоомогцоо тэд: “Чи үргэлж ямар нэг зүйл сэдэж байдаг; чи үргэлж хоосон цэцэрхэхийг хүсдэг, чи үргэлж хэрэг тарих гэдэг, үргэлж миний асуудлыг мэдээлэхийг хүсдэг—энэ бол жигшүүртэй хэрэг! Чи миний нөхцөл байдлыг тэдэнд мэдээлэхийн тулд Дээрхтэй холбоо барих боломж хайсаар ирсэн. Одоо чи ухарч байна, чи тэгж зүрхлэхгүй байна; гэхдээ хэн мэдлээ, хэрвээ чи зөв боломж олбол намайг мэдээлэх хэвээрээ байж магадгүй. Өө, би чамаас өшөөгөө авна даа!” гэж бодож эхэлнэ. Тиймээс антихрист тэр хүмүүсийг гутаах, ах эгч нараар тэднийг жигшүүлэх шалтаг, боломж хайх болно. Тэгээд тэд тэднийг гэнэ алдуулах, тэдэнд төвөг удах, нэр хүндийг нь сэвтүүлэх бүхий л аргыг сэдэж олно. Тэгээд тэр хүмүүс дараа нь дотроо юу гэж боддог вэ? “Энэ үнэхээр аймшигтай! Би удирдагчид дуулгаваргүй хандаж, тэднийг сохроор мэдээлэхийг оролдсон, тэгээд одоо би зовж байна. Би энэ сургамжийг санах ёстой: Би удирдагчийг яавч гомдоож болохгүй! Яг одоо энэ удирдагч л шийдвэр гаргадаг. Хэрвээ тэд ‘зүүн’ гэвэл би ‘баруун’ гэж хэлж болохгүй; хэрвээ тэд ‘нэг’ гэвэл би ‘хоёр’ гэж хэлж болохгүй. Удирдагч намайг юу хий гэнэ, би тэрнийг нь л хийх ёстой. Би асуудал мэдээлэхийн тулд Дээрхтэй холбогдож яав ч болохгүй. Энэ үнэхээр ноцтой! Би удирдагчийн гарт зовж байна, харин Дээрх үүнийг мэдэхгүй—хэн намайг өмөөрөх юм бэ? ‘Муу муудаа жанжин, муна гадсандаа жанжин’ гэдэг дээ!” Энэ хүмүүс сөрөг болсон байна. Тэд Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдэгт итгэдэггүй, Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт бүр ч итгэдэггүй. Тэдний зүрх сэтгэлд Бурхан байсаар байгаа юу? Үгүй, тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй. Тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл байхгүй, тэд асуудлыг мэдээлэхийг хүсдэг ч тэр ёрын муу хүнээс айдаг, тэдэнд хорон муу хүчний талаар ямар ч ялган таних чадвар байдаггүй, тэд тэр ёрын муу хүний эрх мэдэлтэй газарт түүний гарт зовж, арчаагүй амьтад болсон байна. Тэдэнд уг нь бага зэрэг шударга ёсны мэдрэмж байсан бөгөөд энэ нь хүсүүштэй чанар боловч тэд үнэнийг ойлгодоггүй, зарчмын дагуу хэрхэн үйлдэхээ мэддэггүйгээсээ болоод тэр ёрын муу хүн, хуурамч удирдагч, антихристэд бүх итгэлээ алдталаа нухчин дарагдсан; тэд үнэнийг эрж хайхын тулд Бурханд хэрхэн найдах, эсвэл мэргэн ухаанд үндэслэн хэрхэн үйлдэхээ мэддэггүй. Одоо тэд антихристийг харах бүрдээ айж, хулчийдаг болсон. Тэд хэр их айдаг вэ? Тэд: “Энэ ертөнцөд ёрын муу хүмүүс эрх мэдэл барьдаг. Би ямар ч бүлэгт байсан, номхон байх ёстой. Надад тийм догшин ширүүн зан, зүрх зориг байхгүй учраас хаашаа ч явсан би үг дуугүй зүй бус харьцааг тэвчиж, бусдад үг дуугүй дуулгавартай байх хэрэгтэй болно—би тэдэнд өвөг дээдэс шигээ хандах ёстой. Хэрвээ тэд ‘зүүн’ гэвэл би ‘баруун’ гэж хэлж болохгүй. Би өөр санал бодлоо илэрхийлж болохгүй, бусад хүний асуудлын талаар мэдээлж болохгүй, бас бусдын хэрэгт хошуу дүрж болохгүй. Би зөвхөн Бурханд итгэхэд л анхаарах ёстой. Би удирдагч, ажилчдыг гомдоож, үнэн-зарчмыг баримталж, гэрлийг хүсэмжилж, эсвэл шударга ёсыг хайрлаж яавч болохгүй—энэ ертөнцөд гэрэл эсвэл шударга ёс гэж байдаггүй. Би зүгээр л эцсийг нь хүртэл тэвчихэд төвлөрч, ирээдүйд хаашаа ч явсан үргэлж эвтэй байхыг урьтал болгох ёстойгоо санах болно!” гэж боддог. Энэ бол тэдний хүрсэн дүгнэлт юм. Тэд тэр антихристэд ялагдаагүй гэж үү? (Ялагдсан.) Үүнийг юу баталдаг вэ? Тэр антихристэд нухчин дарагдсаныхаа дараа тэд ухаанаа алдталаа айдаг болж, юу ч хэлж, хийж чадахгүй болтлоо хэтэрхий их айдаг. Тэд жинхэнэ итгэлээ алдаж, цаашид үүргээ үнэнчээр гүйцэтгэхээ больсон; тэдний зүрх сэтгэл дэх шударга ёсыг хайрлах хайрын жижигхэн дөл унтарсан; тэд тэр антихристэд бүрмөсөн ялагдаж, дийлдсэн. Тэд арчаагүй амьтад биш гэж үү? Тэд хулчгарууд биш гэж үү? (Мөн.) Чи үүнийг яаж мэдэх вэ? Хэрвээ чи тэднээс: “Танай чуулганд тэр хүн ямархуу байна даа?” гэж асуувал тэд “Муугүй ээ” гэж хариулна. Хэрвээ чи: “Та нарын сонгосон тэр шинэ чуулганы удирдагч ямархуу байна; чи түүнийг мэдэх үү?” гэвэл тэд “Би түүнийг сайн танихгүй ээ” гэж хариулна. Хэрвээ чи: “Тэнд одоо чуулганы амьдрал ямархуу байна? Хэн нэгэн үймээн дэгдээж байна уу?” гэж асуувал тэд “Сайн байгаа, дажгүй шүү” гэж хэлнэ. Чи тэднээс юу ч асуусан, тэд ердөө л энэ хэдэн үгээр хариулна. Энэ нь тэд айсантай холбоотой биш гэж үү? Тэд яагаад ингэтлээ айсан юм бэ? Яагаад гэвэл, тэд Бурханы зөвт байдлыг мэддэггүй; тэд Сатаны хорон муу, харгис хэрцгий, хайр найргүй, харанхуй байдлыг нэвт харж чаддаггүй; тэд үнэн ноёрхоно гэдэг нь ямар утгатай болохыг, мөн энэ нь ямар ач холбогдолтойг мэддэггүй—тиймээс тэд айдаг. Тиймээс, чи юу ч асуусан, тэдний хариулт тодорхойгүй, бүрхэг байх болно; чи тэднээс чуулганд үнэндээ юу болж байгаа талаар хариулт авч чадахгүй, эсвэл дотроо үнэндээ юу бодож байгааг нь олж мэдэхгүй. Тэд өөрсдийгөө маш чанга хумих тул чи тэдний юу ярьж байгааг ч баттай мэдэхгүй. Тэд чуулганд байгаа асуудлууд, эсвэл удирдагч, ажилчид ямархуу байгаа талаар юу ч хэлэхгүй бөгөөд Бурханы сонгосон хүмүүст тулгарч байгаа бэрхшээлийн талаар чи юу ч олж мэдэхгүй. Чи үүний алийг нь ч олж мэдэхгүй—тэд чамтай зөвхөн ийм байдлаар л ярилцах болно. Тэгээд тэднийг сонсох үедээ чи юу мэдрэх вэ? Та хоёрын зүрх сэтгэлийн хооронд ямар нэг юм байгааг чи мэдэрнэ. Тэдний сэтгэхүй бол: “Миний талаар юу ч олж мэдэхийг бүү оролд, би чамд ямар ч мэдээлэл, эсвэл үнэндээ юу болж байгааг дэлгэхийг хүсэхгүй байна. Надаас хол бай; хэрвээ чи надаас чуулганд юу болж байгааг олж мэдэхийг оролдвол чи надад төвөг удаж, миний одоогийн амьдрах орчин, хэвшил, нөхцөл байдлыг үймүүлэхийг оролдож байна гэсэн үг. Миний амьдралын ямар ч талд бүү оролц; надад эдгээр зүйлийг өөрөө зохицуулахыг зөвшөөр” гэдэг. Тэд антихрист өөрсдийг нь зовоох вий, эсвэл өөрсдөөс нь өшөө авах вий гэхээс айдаг бөгөөд чуулганыхаа талаар ямар нэг асуудлыг мэдээлэхээс айдаг. Энэ нь тэр антихристэд бууж өгч байгаа хэрэг биш үү? Тэд тэр антихристэд төөрөгдөж, хянуулсан биш гэж үү? (Тийм.) Үүнийг харах нь тэр антихристэд тааламжтай байдаг. Тэд хүмүүсийг асуудлаа мэдээлж зүрхлэхгүй болтол нь тарчлаасан учраас чуулганыг гартаа чанд оруулсан байдаг. Чуулган дахь олон хүн антихристэд ийм байдлаар хянуулдаг уу? Та нар өөрсдөө хэн нэгнийг асуудал мэдээлэхийг зогсоож байсан уу? Та нар тэгж байсан ч түүнийгээ мэдээгүй байж магадгүй, эсвэл ирээдүйд тэгж магадгүй. Тэгэхээр, хүмүүс антихристүүдэд татагдаж, хянуулахыг асуудал гэж үзэж болох уу? (Болно.) Зарим хүн: “Чуулган дахь тодорхой хүмүүс антихристээс айдаг, гэхдээ тэд тэр антихристэд итгэдэггүй, эсвэл тэр антихристийг дагадаггүй, тэр антихристэд үйлчилдэггүй нь бүр ч лавтай. Тэд зүгээр л тэр антихристэд бага зэрэг хазаарлагдаж, Бурханд итгэх итгэлийн зөв замд орох нь хойшлогдсон. Та яагаад үүнийг асуудал гэж хэлж байгаа юм бэ?” гэж хэлдэг. Нэг талаар, хүмүүсийг татаж, хянахын тулд антихристүүдийн ашигладаг арга барилыг харснаар чи тэдний уг чанар-мөн чанар нь Сатаны мөн чанар гэдгийг харж чаддаг байх ёстой; энэ нь үнэн болон Бурханд дайсагнадаг. Антихристүүд хүмүүсийг Бурхантай булаалдаж, Түүний сонгосон хүмүүсийн төлөө өрсөлдөхийг хүсдэг. Нөгөөтээгүүр, антихристүүдийн ажилладаг арга барил, зам нь мунхаг, мэдлэггүй, төөрөлдсөн, үнэнийг ойлгодоггүй хүмүүст үнэхээр нөлөөлж чаддаг. Тэд тэр хүмүүсийг үнэхээр төөрөгдүүлж, антихристүүдийн хяналт дор номхон хүлцэнгүй байхад хүргэж, тэднийг антихристүүдтэй зөвлөлдөж, бүх зүйлд тэдэнд захирагдахаас өөр аргагүй болгож чаддаг. Антихристүүд энэ хүмүүсийн амыг хамхиад зогсохгүй; тэдний үйлдлийг хянаж, бодол, санаанд нь нөлөөлж, алхах чиглэлд нь нөлөөлдөг. Эдгээр нь антихристүүдийн үйлдэл тэнэг, мэдлэггүй хүмүүст авчирдаг үр нөлөө, үр дагавар юм.
Дөнгөж сая Би удирдагч юм уу ажилчны үүрэг гүйцэтгэхтэй холбоотой янз бүрийн үнэний талаар ярилаа. Би бас удирдагч, ажилчдад байдаг тодорхой асуудлуудыг ил болгож, хамгийн ноцтой төрлийн хүний илрэлүүдэд голчлон анхаарсан—тэр нь ямар төрлийн хүн бэ? (Антихристүүд.) Бүх антихристэд байдаг нийтлэг илрэл юу вэ? Тэд өөрсдөдөө эрх мэдэл булаан авч, чуулганыг хянахыг оролддог. Тэдний эрх мэдлийн төлөөх хүсэл бүхнээс давамгайлдаг; эрх мэдэл бол тэдний амь, тэдний үндэс; энэ бол тэдний амьдралдаа хийдэг бүхэн нь тойрон эргэлддэг тэр сэдэв, чиглэл, зорилго юм. Тиймээс антихристүүдийн үйлдэл болон тэдний харуулдаг зан чанар нь Сатаны хүмүүсийг төөрөгдүүлж, татаж, хянахын тулд ашигладаг арга мэхтэй адилхан байдаг. Ийм төрлийн хүний хийдэг бүхэн нь тэднийг Сатаны гар хөл, биелэл, илэрхийллээс өөр юу ч биш болгодог гэж хэлж болно; тэдний үйлдэл бүр, бүх зан авирынх нь гол зорилго бол эрх мэдэлтэй болох явдал юм. Тэгээд тэд хэнийг хянахыг оролддог вэ? Энэ нь тэдний удирддаг хүмүүс, Бурханыг дагагчид бөгөөд энэ нь тэдний эрх мэдлийн хүрээнд байдаг, тэдний хянаж чадах хүмүүс юм. Дөнгөж сая бид бас антихристүүдийн хүмүүсийг хянахын тулд ашигладаг арга мэхүүдийн талаар ярьсан. Нэгт хүмүүсийн зүрх сэтгэлийг татах; хоёрт өөрсөдтэй нь санал зөрөлдөгчид рүү дайрч давшилж, гадуурхах; гуравт үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшлах; дөрөвт байнга өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх; тавт хүмүүсийг төөрөлдүүлж, өөрийнхөө талд оруулж, заналхийлж, хянах. Энэ таван гол илрэл бүгд эрх мэдэл олж авч, хүмүүсийг эзэмшиж, хянахын тулд антихристүүдийн ашигладаг үндсэн арга мэх, арга хэрэгсэл юм. Эдгээр нь ерөнхий ангилал юм. Дараа нь бид эдгээр ерөнхий ангиллыг илүү нарийвчлан задлан шинжилж, нөхөрлөх болно.
Антихристүүд хэрхэн хүмүүсийн зүрх сэтгэлийг татахаар оролддогийг задлан шинжлэх нь
А. Өчүүхэн тус хүргэж хүмүүсийг өөртөө татах
Антихристүүдийн хүмүүсийг хянахдаа ашигладаг эхний арга барил бол зүрх сэтгэлийг нь татах юм. Хүмүүсийн зүрх сэтгэлийг татах хэдэн арга байдаг вэ? Нэг арга нь өчүүхэн тус хүргэж тэднийг өөртөө татах юм. Заримдаа антихристүүд хүмүүст сайхан зүйл өгч, заримдаа тэднийг магтаж, заримдаа тэдэнд жижиг сажиг амлалт өгдөг. Мөн заримдаа антихристүүд зарим үүрэг нь хүмүүсийг олны анхаарлын төвд орох боломж олгодог, эсвэл эдгээр үүрэг нь гүйцэтгэсэн хүндээ давуу тал авчирч, хүн бүрээр хүндлүүлдэг гэж бусад нь боддогийг хараад, өөртөө татахыг хүссэн хүмүүстээ эдгээр үүргийг хуваарилдаг. “Өчүүхэн тус” гэдэгт олон зүйл багтдаг: Заримдаа эдгээр нь материаллаг зүйлс байдаг; заримдаа материаллаг бус зүйлс байдаг; заримдаа хүмүүсийн сонсохыг хүсдэг чихэнд чимэгтэй үгс байдаг. Жишээ нь, нэг хүнд ямар нэгэн зүйл тохиолдоход тэрээр сул дорой болж, үүрэгтээ урам зориггүй болдог бөгөөд энэхүү сул дорой байдлаа Бурханы үгтэй тулгаж үзэх үедээ энэ нь Бурханд үнэнч бус байгаа хэрэг, үүргээ гүйцэтгэх хүсэлгүй байгаа хэрэг, жинхэнэ дуулгавартай байдалгүй байгаа хэрэг гэдгийг ухаарч, өөрийгөө маш их буруутгадаг. Үүнийг харсан удирдагч: “Зүгээр л чиний биеийн хэмжээ жижиг байна. Бурхан энэ асуудлыг тэгж үзэхгүй. Чи итгээд удаагүй байна. Өөрөөсөө тийм их зүйл шаардаж болохгүй. Иймэрхүү зүйлд цаг хугацаа ордог бөгөөд яарч болохгүй. Бурхан хүмүүст өндөр шаардлага тавьдаггүй бөгөөд түүнд итгээд удаагүй байгаа чиний хувьд хааяа бага зэрэг сул дорой байх нь хэвийн зүйл, үүнд санаа зовох хэрэггүй” гэж хэлж магадгүй. Үүний утга учир нь, сул дорой байх нь санаа зовох зүйл биш, цаашид сул дорой байсаар байх нь бүр ч санаа зоволтгүй хэрэг бөгөөд энэ бүхэн нь хэвийн сөрөг байдал, үүнийг Бурхан санадаггүй гэсэн үг юм. Зарим хүн хэтэрхий уян сэтгэлтэй бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж мэдрэмждээ хазаарлагддаг ба удирдагч нь “Энэ нь чиний биеийн хэмжээ жижиг байгаагаас болсон, зүгээр дээ” гэж хэлдэг. Зарим хүн үүрэгтээ залхуу, үнэнч бус байдаг ч удирдагч нь тэднийг зэмлэдэггүй, оронд нь тэдэнд таалагдаж, тэднээр сайн хүн гэж хэлүүлэхийн тулд, мөн бусдыг ямар их ойлгодог, хайрладаг болохоо харуулахын тулд алхам тутамд нь тэр хүмүүсийн сонсохыг хүсдэг чихэнд чимэгтэй зүйлсийг хэлдэг. Тэр хүмүүс: “Манай удирдагч яг л халамжит эх шиг. Тэр биднийг үнэхээр хайрладаг—тэр үнэхээр Бурханыг төлөөлдөг. Тэр үнэхээр Бурханаас ирсэн!” гэж боддог. Үүний далд утга нь тэдний удирдагч Бурханы дуу хоолой болж чадна, Бурханыг төлөөлж чадна гэсэн үг юм. Энэ нь тухайн удирдагчийн зорилго мөн үү? Магадгүй энэ нь тийм ч тодорхой биш байж болох ч тэдний нэг зорилго нь илэрхий байдаг: Тэд өөрсдийгөө бусдыг бодолцдог, хүмүүсийн сул дорой байдлыг өрөвддөг, зүрх сэтгэлийг нь маш сайн ойлгодог гайхалтай удирдагч гэж хүмүүсээр хэлүүлэхийг хүсдэг. Зарим чуулганы удирдагч ах эгч нарыг үүргээ хааш яаш гүйцэтгэж байгааг харах үедээ тэднийг зэмлэх ёстой байсан ч зэмлэдэггүй. Бурханы гэрийн ашиг сонирхол хохирч байгааг тодорхой харсан ч тэд үүнд санаа тавьж, асууж лавладаггүй бөгөөд бусдын дургүйг өчүүхэн төдий ч хүргэдэггүй. Үнэндээ тэд хүмүүсийн сул дорой байдлыг үнэхээр бодолцож байгаа хэрэг биш; харин тэдний санаа зорилго, зорилго нь хүмүүсийн зүрх сэтгэлийг татах явдал юм. “Би ингэж хийж, хэний ч дургүйг хүргэхгүй л бол тэд намайг сайн удирдагч гэж бодно. Тэд миний талаар сайн, өндөр сэтгэгдэлтэй байна. Тэд намайг сайшааж, надад дуртай байна” хэмээн тэд бүрэн тооцоолсон байдаг. Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учирч, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод хэчнээн их гарз хохирол тохиолдож, чуулганы амьдрал нь хэчнээн их үймүүлэгдэж байгааг тэд тоодоггүй, зүгээр л сатанлаг гүн ухаанаа тууштай баримталж, хэний ч дургүйг хүргэдэггүй. Тэдний зүрх сэтгэлд хэзээ ч өөрийгөө буруутгах сэтгэл төрдөггүй. Хэн нэгэн саад, үймээн учруулж байгааг хараад тэд сайндаа л энэ талаар түүнтэй хэдэн үг сольж, асуудлыг чухал бус болгоод, орхидог. Тэд үнэнийг нөхөрлөхгүй, эсвэл тэр хүнд асуудлын мөн чанарыг зааж өгөхгүй, байдлыг нь задлан шинжлэх нь бүү хэл, Бурханы санаа зорилго юу болохыг хэзээ ч нөхөрлөдөггүй. Хуурамч удирдагчид хүмүүсийн байнга гаргадаг алдаа, эсвэл хүмүүсийн үргэлж харуулдаг завхарсан зан чанарыг хэзээ ч ил болгож, задлан шинжилдэггүй. Тэд ямар ч бодитой асуудлыг шийдвэрлэдэггүй, харин ч хүмүүсийн буруу хэрэгжүүлэлт, завхрал харуулж буйг үргэлж өөгшүүлдэг, хүмүүс хэчнээн сөрөг, сул дорой байсан ч үүнийг нухацтай авч үздэггүй. Тэд нөхцөл байдлыг хааш яаш аргацааж, эв эеийг хадгалахын тулд ердөө л зарим бичиг үсэг, хоосон сургаал номлож, цөөн хэдэн ятгалгын үг хэлдэг. Үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүс өөрсдийгөө хэрхэн эргэцүүлж, мэдэхээ мэддэггүй, тэдний харуулдаг ямар ч завхарсан зан чанар шийдвэрлэгддэггүй бөгөөд тэд ямар ч амь-оролтгүйгээр бичиг үсэг, хоосон сургаал, үзэл, төсөөлөл дунд амьдардаг. Тэд бүр зүрх сэтгэлдээ: “Манай удирдагч бидний сул дорой байдлыг Бурханаас ч илүү ойлгодог. Бурханы шаардлагад нийцэхэд бидний биеийн хэмжээ хэтэрхий жижигдэнэ. Бид зүгээр л удирдагчийнхаа шаардлагыг хангах хэрэгтэй; удирдагчдаа дуулгавартай байснаар бид Бурханд дуулгавартай байна. Хэрвээ Дээрх манай удирдагчийг чөлөөлөх өдөр ирдэг юм бол бид дуу хоолойгоо хүргэнэ; удирдагчаа үлдээж, чөлөөлүүлэхгүй байхын тулд бид Дээрхтэй хэлэлцээ хийж, шаардлагыг маань зөвшөөрөхийг тэдэнд тулгана. Ингэж байж л бид удирдагчийнхаа ачийг хариулна” гэж итгэдэг. Хүмүүс зүрх сэтгэлдээ ийм бодолтой байж, удирдагчтайгаа ийм харилцаа тогтоож, удирдагчаа гэх ийм хараат байдал, хүсэмжлэл, шүтэн бишрэх сэтгэл зүрхэнд нь бий болох үед тэд энэ удирдагчид улам бүр итгэж, Бурханы үгнээс үнэнийг эрж хайхын оронд үргэлж удирдагчийнхаа үгийг сонсохыг хүсдэг. Ийм удирдагч хүмүүсийн зүрх сэтгэлд бараг л Бурханы байр суурийг эзэлсэн байдаг. Хэрвээ удирдагч Бурханы сонгосон хүмүүстэй ийм харилцаагаа хадгалахыг хүсэж, үүнээсээ зүрх сэтгэлдээ таашаал авч, Бурханы сонгосон хүмүүс өөрт нь ингэж хандах ёстой гэж итгэдэг бол энэ удирдагч болон Паулын хооронд ямар ч ялгаа байхгүй бөгөөд тэд аль хэдийн антихристийн замд хөл тавьсан ба Бурханы сонгосон хүмүүс аль хэдийн энэ антихристэд төөрөгдөж, ямар ч ялган таних чадваргүй болсон байна. Үнэндээ тэр удирдагч үнэн-бодит байдалгүй бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтын тухайд огт ачаа үүрдэггүй. Тэд бичиг үсэг, хоосон сургаал номлож, бусадтай харилцаагаа хадгалж л чаддаг. Тэд хоёр нүүртэй арга барил ашиглан өөрсдийгөө гайхуулахдаа гаргууд, үг яриа, үйлдэл нь хүмүүсийн үзэлтэй нийцдэг, тэгснээрээ хүмүүсийг төөрөлдүүлдэг. Тэд үнэнийг хэрхэн нөхөрлөх, эсвэл өөрсдийгөө хэрхэн мэдэж авахаа мэддэггүй бөгөөд ингэснээр бусдыг үнэн-бодит байдал руу хөтлөх боломжгүй болдог. Тэд зөвхөн нэр хүнд, байр суурийн төлөө ажилладаг ба хүмүүсийг урхидахын тулд зөвхөн чихэнд чимэгтэй үг хэлж, хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлж, бишрүүлдэг; энэ нь чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод ноцтой нөлөөлж, саатуулдаг. Ийм хүн антихрист биш гэж үү? Зарим хүн антихристүүдтэй яг адилхан үйлдэл гаргадаг ч антихрист илчлэгдэхийг харах үедээ өөрсдийгөө тэр антихристтэй харьцуулж чаддаг. Тэд өөрсдийнх нь явж байгаа зам ч бас антихристүүдийн зам гэдгийг, сүйрлийн ирмэгээс өөрсдийгөө татаж, даруйхан Бурханд гэмшиж, хувийн байр суурь, дүр төрхдөө анхаарахаа болих ёстойгоо мэдэрдэг; тэд бүх зүйлд Бурханыг өргөмжилж, гэрчилж, хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орон зайг бий болгож, Түүнийг агуу гэж дээдлэх ёстой гэж боддог—тэгж байж л зүрх сэтгэлдээ жинхэнэ амар тайвныг мэдэрнэ гэдгээ ухаардаг. Ингэдэг хүн л үнэнийг хайрладаг, хүлээн авч чаддаг нэгэн юм. Хэрвээ хүн антихристийн уг чанартай бол антихристүүдийг ил болгосон үгийг сонсохдоо зүрх сэтгэлдээ бас л тавгүйрхэх боловч Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, эсвэл сэтгэлээ нээж, завхарсан зан чанараа илчилж чадахгүй. Энэ нь тэд үнэнийг хүлээн авч чаддаггүй бөгөөд жинхэнэ гэмшил тэдний хувьд боломжгүй гэдгийг харуулж байна. Тэд байр сууриа хамгаалж, байр суурийн ашиг тусыг эдэлж, Бурханы сонгосон хүмүүс өөрсдийг нь шүтэн биширч, хүндлэн дээдлэхээс таашаал авсаар байх болно. Энэ нь тэдэнд төөрөгдсөн хүмүүсийг үнэн зам болон Бурханы үгээс холдоход хүргэдэг; тэд Бурханаас зайлсхийж, оронд нь тэр хүнийг дагадаг. Гэсэн ч тэр хүн өөрийгөө огт эргэцүүлдэггүй. Аль хэдийн аюулд орсноо мэдэлгүй, өөрийгөө нэлээд сайнаар бодсоор, бусдыг үргэлжлүүлэн төөрөлдүүлж, өөртөө татдаг. Хүмүүс хэлснийг нь сонсож, дуулгавартай дагаж л байвал тэдгээр хүн үүргээ гүйцэтгэхдээ хэчнээн хааш яаш, эсвэл хариуцлагагүй байсан ч тэд нүдэн балай, чихэн дүлий өнгөрдөг. Түүгээр ч барахгүй, тэрхүү мэдлэггүй, тэнэг хүмүүс өөрсдийг нь шүтэн биширч, хүндлэн дээдлэхээс таашаал авч, бүр тэдэнд хамгаалалт олгож, хэнд ч тэднийг ил болгох юм уу ялган танихыг зөвшөөрдөггүй. Ингэснээрээ антихрист өөртөө бие даасан хаанчлал байгуулж байгаа хэрэг биш гэж үү? Антихрист бодит ажил хийдэггүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөдөггүй, хүмүүсийг Бурханы үгийг идэж ууж, үнэн-бодит байдалд ороход чиглүүлдэггүй. Тэд зөвхөн байр суурь, алдар нэр, ашиг хонжооны төлөө ажилладаг, зөвхөн өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх, хүмүүсийн зүрх сэтгэлд эзэлдэг байр сууриа хамгаалж, хүн бүрээр өөрсдийгөө шүтүүлж, хүндлүүлж, үргэлж дагуулахыг л анхаардаг; эдгээр нь тэдний хүрэхийг хүсдэг зорилго юм. Антихрист ингэж хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж, Бурханы сонгосон хүмүүсийг хянах гэж оролддог—ажиллах ийм арга барил хорон муу биш гэж үү? Энэ нь зүгээр л хэтэрхий жигшмээр юм! Тэд хэсэг хугацаанд ингэж ажиллаж, хүмүүсийг өөрсдөдөө сайн ханддаг, итгэдэг, найддаг болгодог—гэхдээ үүний үр дагавар нь юу вэ? Тэр хүмүүс үнэнийг ойлгож чаддаггүйгээр үл барам, амь-оролтынхоо хувьд огтхон ч ахиц дэвшил гаргадаггүй—оронд нь антихристийг сүнслэг эцэг эхээ, Бурханыг орлогч болгон хүлээж авч, антихристэд өөрсдийнх нь зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг эзлэх боломж олгодог. Хэн нэгэнд асуудал тулгарах үед тэд цаашид Бурханы өмнө ирдэггүй бөгөөд ямар ч асуудалтай тулгарсан Бурханд залбирч, Түүнд найддаггүй, Түүний үгнээс үнэнийг ч эрж хайдаггүй. Оронд нь тэд энэ удирдагчаас очиж асуудаг. Тэд удирдагчаас өөрсдөд нь зам зааж өгөхийг гуйж, энэ удирдагчийг улам бүр түшиж, түүнээс хамааралтай болдог. Тэд Бурханыг хэрхэн эрж хайхыг мэддэггүй, Түүнийг хэрхэн түшиж, Түүнд найдахыг мэддэггүй, үнэн болон зарчмын дагуу хэрхэн үйлдэхийг бүр ч мэддэггүй. Тэдэнд юу ч тохиолдсон бай, тэд энэ талаар удирдагчийг шийдвэр гаргахыг амьсгаа даран хүлээдэг. Удирдагч тэдэнд юу хийх ёстой гэж хэлнэ, тэд түүнийг нь хийдэг бөгөөд удирдагчийнх нь чиглэл ямар ч байсан түүнд нийцүүлдэг. Хүмүүсийг ийм байдалд хүргэснээрээ антихрист тэднийг төөрөлдүүлж, хянаж байгаа хэрэг биш гэж үү? Яагаад Бурханы сонгосон хүмүүс өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед Бурханаас үнэнийг эрж хайхгүй байна вэ? Яагаад Бурханы сонгосон хүмүүс удирдагчийнхаа хэлсэн үгийг шалгаж үзэлгүй, эсвэл ялган таних чадвар гаргалгүйгээр сохроор дуулгавартай дагаж байна вэ? Яагаад Бурханы сонгосон хүмүүс удирдагчийнхаа үгийг сонсмогцоо шууд дуулгавартай дагаж чаддаг атлаа Бурханы үгэнд ингэж хандаж чаддаггүй юм бэ? Тэд Бурханыхыг бус, удирдагчийнхаа хүслийг эрж хайж байна; тэд Бурханы үгийг анхаарч, үнэнийг эрж хайж, дуулгавартай дагахын оронд удирдагчийнхаа үгийг анхаарч байна. Тэд Бурханд найдаж, Түүнийг түшиж, Түүнд дуулгавартай байхын оронд үйлдэл хийхдээ удирдагчдаа найддаг, мөн удирдагч нь өөрсдийг нь дэмжиж, өөрсдийнх нь өмнөөс дуугарч, өмнөөс нь шийдвэр гаргаж өгнө гэж найддаг. Эдгээр удирдагч гэгддэг хүмүүс хүмүүсийн зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзлээгүй гэж үү? Энэ бол антихрист хүмүүсийг төөрөлдүүлж, урхинд оруулсны үр дагавар юм.
Зарим хүнд ямар нэг зүйл тохиолдох үед чи тэдэнд Бурханд залбир гэж хэлэхэд тэд өөрсдийнх нь биеийн хэмжээ хэтэрхий жижиг, хэрхэн эрж хайхаа мэдэхгүй байна гэж хэлдэг. Хэрвээ чи тэдэнд Бурханы үгийг идэж уу гэж хэлбэл тэд өөрсдийгөө хэв чанаргүй, агуу гэрэлд хүрч чадахгүй байна гэдэг. Хэрвээ чи тэдэнд номлол сонс гэж хэлбэл тэд номлолын агуулга өөрсдөд нь хэт өндөр түвшний, гүн гүнзгий, өөрсдийнх нь хэрээс хэтэрсэн гэж хэлдэг. Хэрвээ хүн хэв чанар муутай, сул дорой байдалтай, бүх талаараа хангалтгүй бол удирдагчдыг хайж олох хэрэгтэй гэж тэд итгэдэг. Чи тэднээс: “Чи яагаад удирдагч хайж олох хэрэгтэй гэж? Яагаад Бурханыг эрж хайж, Түүний өмнө ирдэггүй юм бэ?” гэж асуулаа гэж бодъё. Тэд: “Хүмүүс Бурханы өмнө ирэх маш хэцүү: Бидэнд үзэл бий, бидний хэв чанар муу, бид ухаан муутай, дөжирсөн. Бурханы үг үргэлж тийм шууд байдаггүй бөгөөд Түүний үгэнд ямар утгатайг нь харуулах жишээ байдаггүй. Манай удирдагч бидэнд юу хийхийг шууд хэлж өгдөг, нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг үнэхээр ойлгомжтой байдлаар хэлж өгдөг. Бурханы үгийг унших тухайд, би чангаар уншиж чадаж байвал тэр нь аль хэдийн нэлээд сайн хэрэг, гэхдээ би ямар утгатайг нь огт мэддэггүй, Бурхан хүнээс юу шаарддагийг, эсвэл Бурханы санаа зорилгод нийцүүлэн хэрхэн хэрэгжүүлэхийг мэддэггүй. Би хэзээ ч хариулт олж чаддаггүй. Би хэв чанар муутай, биеийн хэмжээ маш жижиг, дөжирсөн, тэнэг, юуг ч нэвт харж чаддаггүй хүн учраас гарч ирсэн бүх зүйлийн талаар удирдагчаасаа асууж, тэднээр шийдвэрлүүлэх ёстой. Манай удирдагч надад хариулт олж өгч чадна; тэд юу гэж хэлнэ, би түүнийг л хийдэг. Би зүгээр л тийм хүн—энгийн бөгөөд дуулгавартай” гэж хэлдэг. “Энгийн бөгөөд дуулгавартай байх нь буруу зүйл биш, гэхдээ та нарын удирдагчид үнэхээр үнэн-бодит байдал бий юу? Тэд үнэхээр Бурханд дуулгавартай байдаг хүн мөн үү? Хэрвээ тэдний хийж чадах ганц зүйл нь бичиг үсэг, хоосон сургаал номлох бөгөөд тэд Бурханд дуулгавартай хүн биш бол чи тэдэнд дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байна гэсэн үг үү?” Тэд: “Манай удирдагч хэв чанар сайтай, хэлсэн бүхэн нь зөв байдаг. Энэ нь тэд үнэнийг ойлгодог, Бурханы санаа зорилгод нийцдэг гэдгийг баталж байна” гэж хэлдэг. Тэдний хэлж байгаа зүйлд бага зэрэг логик үндэслэл байна, тийм үү? Энэ бүхэн нь тэдний хувийн мэдрэмжид үндэслэдэг. Тэдний хэв чанар муу, ялган таних чадваргүй тул хэрвээ удирдагчийнх нь ямар нэг зүйл үнэхээр болохгүй байлаа ч тэд үүнийг харж чадахгүй. Ихэнх хүн мунхаг, мэдлэггүй, хэв чанар муутай байдаг, гэхдээ энэ шалтгааныг түр зуур хойш тавья. Удирдагчийн хувьд авч үзвэл, хэрвээ хүмүүс ийм илрэл гаргаж, удирдагчаасаа ийм хамааралтай байж, тэдний талаар ийм үзэл, хандлага өвөрлөж байвал энэ нь удирдагчийн хүмүүсийн зүрх сэтгэлийг татах тактик, арга барилтай ямар нэгэн байдлаар холбоотой биш гэж үү? (Холбоотой.) Хэр их холбоотой вэ? Энэ нь удирдагчийн ажиллах арга барилтай шууд холбогддог уу? Үүнд туйлын, шууд холбоо байгаа бөгөөд эдгээр зүйл зуун хувь холбоотой гэдгийг бид баттай хэлж чадна. Би яагаад ингэж хэлж байна вэ? Субьектив хүсэл зоригийнхоо хувьд хүмүүсийг Бурханы өмнө авчрахыг хүсдэг олон удирдагч байдаг ч тэд үнэнийг ойлгодоггүй, эсвэл янз бүрийн бодит асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг мэддэггүйгээсээ болоод зөвхөн зарим нэг захиргааны ажил болон арын албаны ажлыг л зохицуулж, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд гайхуулдаг тул өөрийн мэдэлгүй антихристүүдийн замд хөл тавьдаг. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг татах гэж үргэлжлүүлэн оролдсоор байхын тулд, мөн тэдний зүрх сэтгэл, зан авир, бодол санааг хянахын тулд өөрсдийн арга барил, хэрэгслийг ашигладаг, ингэснээр хүмүүс үйлдэл хийхдээ, үнэнийг хэрэгжүүлэхдээ, мөн үүргээ гүйцэтгэх бүхий л тал дээр үргэлж өөрсдийнх нь хэлснийг хийдэг. Хэрвээ хүмүүс антихристэд дуулгавартай байж, Бурханд үнэхээр дуулгавартай байдаггүй бол—хэрвээ тэд Бурханд дуулгавартай байхаасаа хамаагүй илүү антихристэд дуулгавартай байдаг бол—мөн үүргээ гүйцэтгээд ямар ч үр дүнд хүрдэггүй, хүний үүргийг сайн гүйцэтгэдэггүй бол тийм хүмүүс аврагдах хүмүүс мөн үү? Хүмүүст удирдагч, ажилчдыг дуулгавартай дагаж, тэдэнд үнэнч байх хэрэгжүүлэлтийн “үнэн зөв” зам байдаг боловч Бурханд дуулгавартай байж, Түүнд үнэнч байх тал дээр тэд үнэн зөв хэрэгжүүлдэг ч үгүй—хэн ч энэ талаар нөхөрлөдөггүй, хэн ч бодит ажлын энэ талыг гүйцэтгэдэггүй. Хүмүүс бүгд өөрсдийн байр суурь, нэр хүндийн төлөө ярьж, үйлдэх дуртай бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг өөрсдөдөө дуулгавартай болгож, өөрсдийгөө шүтүүлэхийн тулд тархиа гашилгаж, унтах идэхээ умартан ажилладаг. Тэд чуулганд удирдагч юм уу ажилчны хувиар ноёрхох зорилгодоо хүрэхийн тулд энэ бүхнийг хийдэг нь тодорхой. Үүний шалтгаан юу вэ? Завхарсан хүн төрөлхтөн бүгд ижил зан чанар, ижил дур сонирхолтой байдаг. Хэн нэгэн чамд зам зааж өгөхөд чи түүнийг хэрэгжүүлэхдээ маш дуртай байдаг нь чи үнэнийг хэрэгжүүлж байна гэсэн үг биш—энэ нь чи тэр хүний хэлснийг хийж, түүнийг дуулгавартай дагаж байна гэсэн үг юм. Тэгвэл хүмүүс яагаад Бурханы өмнө ирэх, эсвэл Бурханыг эрж хайх хүсэлгүй байдаг вэ? Яагаад гэвэл, хүний хүн чанарт үнэнтэй нийцэх юу ч байдаггүй. Хүмүүсийн дуртай зүйл, тэдний хүсэмжилдэг зүйл, зүрх сэтгэлдээ тээдэг зүйл нь бүгд үнэний эсрэг байдаг, үнэнтэй зөрчилддөг. Тиймээс, хэрвээ чи хэн нэгнээс ямар нэг зүйл өөрсдөд нь тохиолдох үед үнэнийг эрж хайхыг хүсвэл тэдэнд энэ нь сар руу нисэхээс ч хэцүү санагдана—гэсэн ч хэрвээ чи тэднээс хүний үгэнд орохыг хүсвэл тэдэнд хамаагүй хялбар санагдана. Антихристүүд хүмүүсийг хянахын тулд зүрх сэтгэлийг нь татах арга барил ашиглах үедээ маш хурдан үр дүнд хүрдэг нь илэрхий байна. Санамсаргүй мэт хэлсэн ганц үгээрээ тэд хэн нэгэнд өөрсдийнхөө талаар таатай сэтгэгдэл төрүүлж чаддаг; ямар нэгэн санаархал, үзэл бодол агуулсан зүгээр л нэг энгийн үгээрээ тэд хэн нэгэнд өөрсдийгөө шинэ өнцгөөс, шинээр харуулж чаддаг. Энэ нь хүмүүсийн доторх зүйлс яг юу болохыг илчилдэг. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, харин оронд нь байр суурь, эрх мэдэл эрэлхийлэх замаар явбал чиний хийдэг бүхний завхарсан хүн төрөлхтний аль ч гишүүнд үзүүлэх үр нөлөө, үр дагавар нь тэднийг үнэн замаас нүүр буруулж, үнэнээс зайлсхийж, Бурханаас зайлсхийж, Бурханыг голоход хүргэх болно гэсэн үг юм. Энэ бол цорын ганц үр дагавар, цорын ганц төгсгөл. Энэ нь маш тодорхой байна.
Антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг татахыг оролддогийн эхний илрэл бол өчүүхэн тус хүргэж хүмүүсийг өөртөө татах явдал юм. Өчүүхэн тус гэдэг нь заавал материаллаг зүйл байх албагүй; энэ нь өргөн хүрээг хамардаг. Заримдаа энэ нь бусдыг бодолцсон үгс байдаг; заримдаа хэн нэгний хүсэл, дур сонирхлыг биелүүлэх явдал байдаг; мөн заримдаа хэн нэгний бодол санааг тандаж, удирдагчийгаа маш сайн, хүнийг их ойлгодог гэж бодуулахын тулд тухайн хүний сонсохыг хүссэн ямар ч хамаагүй чихэнд чимэгтэй зүйлийг хэлэх явдал байдаг. Өөрөөр хэлбэл, антихристүүд хүмүүсийг хянах нууц амбицаа далдлахын тулд хүлээцтэй байдал, хайр, халуун дулаан уур амьсгал, бусдыг бодолцдог гэх дүр эсгэлтийг ихээр харуулдаг. Жишээлбэл, ах эгч нар зарим нэг сайхан зүйл хандивласан бол тэд өөрсөдтэй нь сайн харилцаатай хэн боловч түүнтэй тэдгээр зүйлээс цөөн хэдийг хуваалцаж магадгүй. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж, худалдаж авахын тулд эдгээр өчүүхэн тусыг ашигладаг. Хэрвээ чуулганд гадаа гандаж, хөдөө хөхрөх шаардлагагүй, мөн хэн нэгнийг олны анхаарлын төвд оруулж чадах хөнгөн ажил байвал тэд өөрсөдтэй нь сайн харилцаатай хэнээр ч хамаагүй түүнийг хийлгэдэг. Тэд яагаад үүнийг хийж чаддаг вэ? Нэг талаар, тэд угаас үнэнийг хайрладаггүй бөгөөд зарчимгүй үйлддэг. Нөгөө талаар, тэд энэ сайн үүргийг өөрсөдтэй нь сайн харилцаатай хүмүүст үлдээж, дараа нь тэдэнд чихэнд чимэгтэй хэдэн үг хэлдэг бөгөөд ингэснээр тэр хүмүүс тэдэнд талархдаг. Ингэснээрээ тэд энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг татах зорилгодоо хүрдэг. Энэ тактик нь зөвхөн жижиг сажиг зүйл тарааж, хааяа нэг чихэр шиг үг хэлэх төдий зүйл биш—үүнд санаархал, зорилго бий. Тэр нь ямар зорилго вэ? Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлд өөрсдийнхөө талаар таатай үнэлгээ үлдээх зорилготой. Хэрвээ арван хүнтэй бүлэг байвал тэд эхлээд тэднийг үнэлнэ: “Энэ арван хүнээс хоёр нь хүнд бялдуучлахдаа сайн. Би тэднийг тоох хэрэггүй, тэд тэртэй тэргүй надад зусардана. Дараа нь тэнд хоёр мунхаг хүн бий; хэрвээ би тэдэнд хэдэн урамшуулал өгвөл тэд миний хэлснийг хийнэ. Өөр хоёр нь гайгүй хэв чанартай хүмүүс; би тэдэнд хэдэн хэт өндөр түвшний номлол айлдаж, сүртэй үг хэлэхэд л тэд надад бууж өгнө. Дараа нь үнэнийг эрэлхийлдэг мэт харагддаг гурван хүн байна, тиймээс тэднийг зохицуулахад бага зэрэг хэцүү байх болно. Би тэдний бодит байдлыг тодорхой тандаж, тэдэнд юу хэрэгтэй байгааг хараад, дараа нь тэднийг сэтгэл хангалуун болгох хэрэгтэй. Хэрвээ тэдний хэн нэгэн нь үүнд автахгүй, намайг дуулгавартай дагахгүй бол би эцэст нь тэднийг зохицуулж, зайлуулна. Сүүлчийн хүн миний эсрэг байлаа ч гэсэн надад тийм ч их төвөг удаж чадахгүй бөгөөд түүнийг зохицуулахад амархан байх болно.” Тэд зүгээр л нүд гүйлгэн хараад бүлэг дотроос хэнийг зохицуулж чадах, хэнийг нь чадахгүйгээ тодорхойлж чаддаг. Тэд яаж үүнийг ийм хурдан мэдэж чаддаг вэ? Зүрх сэтгэл нь сатанлаг улс төр, гүн ухаанаар дүүрэн байдаг учраас тэд үүнийг хийж чаддаг. Тэдний зан авирын зарчим болон биеэ авч явах, бусадтай харилцах арга барил нь хүмүүстэй эвтэй найртай байх, эсвэл хэвийн хүн хоорондын харилцаатай байх тухай биш, бусдад туслах юм уу бусдыг хангах, эсвэл тэднийг төлөвшүүлэх тухай биш, эсвэл бусадтай эрх тэгш харилцах, эсвэл асуудлыг зохицуулж, бусад хүмүүстэй харьцахдаа үнэн-зарчмыг ашиглах тухай биш юм. Тэдэнд эдгээр зарчим өчүүхэн төдий ч байдаггүй. Тэдний зарчим юу вэ? “Хүн бүр зүрх сэтгэлдээ намайг хэрхэн үздэг вэ? Намайг өндрөөр үнэлдэг, зүрх сэтгэлдээ тээдэг, надаас айдаг, намайг хүндэлдэг, намайг биширдэг хүмүүсийг би тоох хэрэггүй. Намайг биширдэггүй хүмүүстэй би дараа нь тэгж ингэж харьцах ёстой, харин намайг биширдэг ч надад хараахан бууж өгөөгүй байгаа хүмүүстэй тэгж ингэж харьцах ёстой. Бусдад ерөнхийдөө нэг их анхаарал хандуулдаггүй хүмүүсийн тухайд би тэдэнтэй тэгж ингэж харьцах ёстой.” Тэдэнд хүмүүсийг хянах алхам алхмаар хэрэгжүүлдэг журам бий. Тэд яагаад эдгээр алхам, бодлыг бий болгодог вэ? Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл дэх эрх мэдлийн төлөөх хүсэл хяналтгүй байдаг. Хэрвээ тэд бүлгийн хүмүүстэй эвтэй найртай байсан бол тэдэнд маш их сэтгэл дундуур, нэр төргүй мэт санагдах байсан. Тэгвэл тэдний зорилго юу вэ? Хүн бүрийн зүрх сэтгэлд өөрсдөд нь зориулсан орон зайг бий болгох—хэрвээ нэгдүгээр байр биш бол хоёрдугаар байр, хоёрдугаар байр биш бол гуравдугаар байр. Бусадтай эрх тэгш харилцах нь зүгээр л бүтэхгүй хэрэг. Удирдагчийн хувьд эдгээр хүн бусдын ялгаатай санал бодлыг анхаарч үзэж чадах уу? Тэд чадахгүй. Тэдний хийдэг бүхэн юун дээр төвлөрдөг вэ? (Эрх мэдэл.) Тэдний хийдэг бүхэн эрх мэдэл дээр төвлөрдөг. Эрх мэдэл дээр төвлөрсөн ямар зүйлсийг тэд хийдэг вэ? Нэгдүгээрт, тэд чиний зүрх сэтгэлийг тандаж, гартаа оруулдаг; өөрөөр хэлбэл, эхлээд тэд чамайг худалдаж авч, чамайг өөрсдөдөө нээлттэй болгодог, тэд чиний жинхэнэ мэдрэмжийг уудлан гаргаж, тэдний талаарх чиний үнэн үзэл бодлыг олж мэддэг. Үүнийг гартаа оруулсныхаа дараа тэд арга барилаа нөхцөл байдал бүрд тохируулан, тохиолдол бүр дээр тухай бүрчлэн зан байдлаа өөрчилдөг. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянахыг хүсдэг бөгөөд өөрсөдтэй нь нэг санаатай биш хүнийг, өөрсдийг нь биширдэггүй хүнийг, өөрсдөд нь үнэнч биш хүнийг олох үедээ тэр хүн рүү дайрч, тарчлаадаг. Тиймээс, хүмүүсийн зүрх сэтгэлийг татах антихристүүдийн сэдэл бол эрх мэдэл юм. Тэгвэл эрх мэдлийг олж авахын тулд тэд ямар арга барил, тактик ашигладаг вэ? Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг сайтар ойлгож, мэдэж авч, хянадаг. Хүмүүсийн бодол санааг юу хянадаг вэ? Өөрсдийнх зүрх сэтгэл, уг чанар. Антихрист хэн нэгний зүрх сэтгэлийг хянах үед тэр хүний санаа, бодол цаашид ямар ч хамаагүй болдог. Антихрист хэн нэгний зүрх сэтгэлийг хянаж эхэлмэгцээ тэр хүнийг бүхэлд нь хянадаг.
Б. Хүмүүсээр шүтүүлэхийн тулд давуу талаа гайхуулах
Бидний саяхан ярьсан өчүүхэн тус хүргэхээс гадна антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг татахын тулд өөр ямар арга техникийг нийтлэг эсвэл байнга ашигладаг вэ? Жишээ нь, хүн бүр нэг удирдагчийн талаар муу сэтгэгдэлтэй байна гэж бодъё. Хүмүүс энэ удирдагчийг авьяас чадваргүй, зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал л ярьж чаддаг, үнэний талаар ямар ч бодит ойлголтгүй гэж боддог. Хэрвээ тэр удирдагч хүмүүс өөрийнх нь талаар ийм сэтгэгдэлтэй байгааг олж мэдвэл эдгээр алдаа дутагдал, өө сэвээ нуухын тулд хамаг байдгаараа хичээх үү? (Тэгнэ.) Тэд юу хийх вэ? Тэд ямархуу зүйл ярих вэ? Сэтгэлээ нээж байгаа дүр эсгэх нь үүний нэг тал юм. Өөр юу хийх вэ? (Шалтаг тоочих.) Шалтаг тоочих нь бас л нуун дарагдуулах нэг арга хэрэгсэл болдог. Түүнчлэн, уг удирдагч сул талаа нуухын тулд өөрийн давуу тал болон бусдын нүдэнд агуу харагддаг зүйлсийг ашиглаж магадгүй. Энэ нь түгээмэл арга техник мөн үү? (Мөн.) Жишээ нь, нэг хүн: “Би Бурханд итгээд удаагүй байхад яагаад удирдагчаар сонгогдсон юм бэ? Яагаад гэвэл би шашны бус ертөнцөд компани удирдаж байсан бөгөөд манай ажилчид 10-аас 200 болж өссөн нь надад удирдах чадвар байгааг харуулдаг. Хэдийгээр бурханы гэр ийм зүйлд ач холбогдол өгдөггүй ч энэ чадвар зарим нөхцөлд хэрэг болдог биз дээ?” гэж хэлдэг. Үүнийг сонсоныхоо дараа бусад нь санал нийлэхгүй байх үед энэ хүн үзүүлбэрээ үргэлжлүүлж: “Жишээ нь, хэрвээ чамайг ярихад ажилчид чинь сонсохгүй бол чи яах ёстой вэ? Сайн үр дүнд хүрэх үед чинь тэд чамайг сонсох болно. Би аль хэдийн нотолгоогоо дэлгэсэн: Манай компани хөрөнгийн бирж дээр гарсан!” гэж хэлдэг. Эхлээд зарим хүн үүнийг билиг авьяас, шүтлэггүй хүмүүс ингэж л ажилладаг гэж хэлж магадгүй, гэхдээ энэ хүний үйлдэлд үнэхээр арга барил, үр дүн байдаг тул зарим хүн тэдэнд эхлээд эргэлзэж байснаа итгэж, үйлдэх тусам нь өөрсдөө ч мэдэлгүйгээр бага багаар шүтэж эхэлдэг. Түүнчлэн, ийм хүн бусдыг төөрөлдүүлж, өөрийнхөө дутагдлыг нуун далдалдаг; хүмүүс өөрсдөө ч мэдэлгүйгээр тэдэнд зүрх сэтгэлээ худалдаж, тэдэнд төөрөлдөж, тэдний өмнө сөгддөг. Энэ нь арга техник биш гэж үү? (Мөн.) Энэ юу вэ? Энэ бол өөрийн мэдлэг чадвар, билиг авьяасыг хамаг байдгаараа гайхуулж, чадвар, овсгоо самбаагаараа онгирох явдал юм. Эдгээр үйлдлийн зорилго юу вэ? Энэ нь бас л бусдын зүрх сэтгэлийг татах явдал юм. Бусдын зүрх сэтгэлийг татахын тулд тэд зарим нэг сайхан зүйл өгөхөөс гадна, бусдаар өөрсдийгөө хүндлүүлэх ёстой болдог. Хэрвээ тэд зүгээр л нэг эгэл жирийн хүн, эсвэл нэг их сургууль соёлгүй, боловсролгүй хүн байсан бол хэн тэднийг хүндлэх вэ? Тиймээс, ийм хүн хүмүүст өөрийгөө дээд боловсролын зэрэгтэй, өндөр боловсролын гэрчилгээтэй гэдгээ мэдэгдэхийн тулд дипломоо зориуд гайхуулж, үр дүнд нь зарим хүнийг төөрөлдүүлдэг. Тэд бусдад өндрөөр үнэлүүлж, сайн сэтгэгдэл төрүүлэхийн тулд, мөн хүмүүс ямар нэг зүйл хийхдээ өөрсдөөс нь зөвлөгөө авах талаар байнга боддог эсвэл тийм хүсэл төрдөг болгохын тулд билиг авьяас, мэдлэг чадвар, чадавхаа хамаг байдгаараа гайхуулдаг. Энэ зорилгод хүрэхийн тулд хийж байгаа бүхэн нь бас л хүмүүсийн зүрх сэтгэлийг татах арга заль биш гэж үү? Эдгээр нь антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж буйн хоёр илрэл юм. Эхнийх нь өчүүхэн тус ашиглах. Хоёр дахь нь өөрсдийн чадвар, билиг авьяас, өөрөөр хэлбэл өөрсдийг нь давуу болгодог зүйлсийг гайхуулж, энэ аргыг ашиглан бусдаас илүү гарч, ингэснээр олноос товойн, ингэснээр хүн бүрийг өөрсдийг нь хүндэлж, биширч, тушаалыг нь дагаж, удирдлагыг нь хүлээн авахын тулд өмнө нь дуртайяа ирдэг болгох, тэр ч бүү хэл тэдний бүх зохицуулалтыг нь дуртайяа хүлээн авч, дагадаг болгох явдал юм. Энэ нь сэтгэл зүйн дайралтын нэг хэлбэр биш гэж үү? (Мөн.) Бусдын зүрх сэтгэлийг татах нь нэг төрлийн сэтгэл зүйн дайралт юм. “Сэтгэл зүйн дайралт” гэж юу гэсэн үг вэ? Энэ бол Сатан хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэгнэж, хянадаг арга хэрэгсэл юм. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг. Тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж, олж авдаг. Тэгвэл Сатан болон антихристүүдийн талаар ярих үед яагаад “хүмүүсийн зүрх сэтгэлийг олж авах” гэдэг хэллэгийг ашигладаггүй вэ? Яагаад гэвэл Сатан болон антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг булаан авч, төөрөлдүүлж, өөртөө татаж, хянахын тулд хэвийн бус, хорон муу арга техник ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс өөрийн эрхгүй тэдний талаар өндөр сэтгэгдэлтэй болж, тэднийг гүнээ хүндэлж, биширдэг.
Бид сая хүмүүсийн зүрх сэтгэлийг татах хоёр тактикийн талаар нөхөрлөлөө. Өөр ямар сонгодог тактик байна вэ? Хэрвээ та нар хүмүүсийг төөрөлдүүлж, хазаарлахын тулд антихристүүдийн ашигладаг тактик, арга барилыг туулаагүй бол өөрсөдтэйгөө хэрхэн дүйцэж байгааг харахын тулд өөрсдийгөө харж болно. Та нарт эдгээр илрэл байгаа эсэхийг хар. Завхарсан зан чанар дунд амьдардаг хүн бүрд эдгээр зүйл байдаг. Өчүүхэн тус хүргэх, хүмүүсийг төөрөлдүүлэх, хүмүүсийг өөртөө татах—эдгээр нь та нарын байнга хийдэг зүйл биш гэж үү? Мөн билиг авьяас, давуу талаа хамаг байдгаараа гайхуулах—энэ бас л та нарын байнга хийдэг зүйл биш гэж үү? (Мөн.) Ялангуяа, үнэнийг зөрчсөн ямар нэг зүйл хийх үедээ, сул тал, алдаа дутагдал чинь ил болох үед, тэр ч бүү хэл засалт амсаж, үнэхээр нэр нүүрээ барж, нэр хүнд чинь ор мөргүй арчигдах үед та нар нөхцөл байдлыг залруулж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр суурь, нэр хүндээ сэргээхийн тулд эдгээр арга барил, техникийг ашиглах гэх мэт зүйл хийдэггүй гэж үү? (Бид бас иймэрхүү зүйл хийдэг.) Та нар эдгээр зүйлийг хийх үедээ ямар нэгэн ухамсартай байж, энэ бол буруу зам, үүнийг хийж болохгүй гэдгийг мэдэрдэг үү? Та нар өөрсдийгөө буруутгадаг уу? Та нар үүнд байнга дөжирсөн байдаг уу, эсвэл өөрийгөө буруутгадаг хэдий ч нэр хүнд, дүр төрх чинь та нарт маш чухал байдаг учраас өөрийн эрхгүй эдгээр зүйлийг хийхээс өөр аргагүйд хүрдэг үү? Аль нь вэ? (Бид өөрийн эрхгүй хийдэг.) Та нар өөрийн эрхгүй хийдэг байх нь—тэгвэл та нар өөрсдийгөө буруутгадаг уу? Эсвэл огт тэгж мэдэрдэггүй бөгөөд нэгэнт хийсэн хойноо тэдгээр зүйлийг тоохгүй өнгөрөөж, урьдын адил идэж, унтсаар байдаг уу? (Бид өөрсдийгөө буруутгадаг.) Хэрвээ та нар өөрсдийгөө бага ч гэсэн буруутгадаг бол тийм ч муу биш байна. Энэ нь та нарын дөжрөл тийм ч гүнзгий биш байгааг—та нарт ухамсар байсаар байгааг баталж байна. Ухамсартай хүмүүст аврагдах найдвар бий; ухамсаргүй хүмүүст хүн чанар байдаггүй тул тэд аюулд орсон байна.
В. Хүмүүсийг төөрөлдүүлж, тэдний тааллыг хүртэхийн тулд хуурамч дүр эсгэх
Антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг татахын тулд өөр ямар арга техникийг байнга ашигладаг вэ? Өөр нэг нөхцөл байдал бий, тэр нь антихристүүд юу ч хийж байсан, үүнийгээ Бурханы өмнө биш, харин хүмүүсийн өмнө хийдэг. Тэдний ингэхийн зорилго юу вэ? (Хүмүүсийг өөртөө татах.) Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг татах явдал юм. Өнгөн дээрээ тэд бусдаас илүү зовлон туулж, төлөөс төлөхөд бэлэн байдаг; тэд бусдаас илүү сүнслэг, Бурханд илүү үнэнч, үүрэгтээ илүү нухацтай ханддаг мэт харагддаг. Гэвч тэднийг харах хүн байхгүй үед тэд тэгж үйлддэггүй. Тэгж үйлдэх нь тэдний жинхэнэ санаа зорилго биш; харин ч тэдэнд далд сэдэл байдаг. Тэд хүмүүсийн өмнө тэгж авирладаг нь, өөрсдийгөө ямар сайн үйлдэж байгааг, үүргээ ямар их үнэнчээр гүйцэтгэж байгааг хүмүүст харуулахын тулд юм, гэтэл үнэн хэрэгтээ үнэнч байдал бол тэдний дотоод сэдэл яавч биш байдаг. Тэдний зорилго бол хүмүүст өөрсдийгөө үнэнч, хариуцлагатай гэж харуулах. Тэд ийм маягаар төлөөс төлж бусдыг бүрэн үнэмшүүлдэг. Үүний үр дүнд бусад хүн тэдний удирдлагыг хүлээн авч, ямар ч алдаа гаргасан уучлахад бэлэн байдаг. Энэ ямар төрлийн зан авир вэ? Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд хуурамч дүр эсгэх явдал юм. Энд “хуурамч дүр” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь үнэнд нийцэж байгаа мэт харагддаг сайн зан авир, үйлдлийг хэлж байгаа юм. Хүмүүсийг төөрөлдүүлж, тэдний тааллыг хүртэхийн тулд үнэнд нийцэж байгаа мэт харагддаг хуурамч дүр эсгэх—энэ нь уг зан авирын шинж чанарыг нэгтгэн дүгнэж байна, тийм биз дээ? Тэдний зорилго бол эцсийн дүндээ хүмүүсийн тааллыг хүртэх явдал юм. Хүмүүс антихристүүдийн талаар сайн сэтгэгдэлтэй болмогцоо тэднийг хүндэлж эхэлдэг—антихристүүд энэ аргыг ашиглан тэдний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлсэн байх болно. Жишээ нь, үүргээ гүйцэтгэхдээ төлөөс төлөхөд бэлэн, үйлдэл хийхдээ ихэвчлэн туршлагадаа найддаг, үндсэндээ ямар ч томоохон зарчмыг зөрчдөггүй нэг төрлийн хүн байдаг, гэвч чи тэдэнтэй үнэн-зарчмыг эрж хайх талаар нөхөрлөх үед тэд юу гэж хэлдэг вэ? “Надтай энэ талаар нөхөрлөх шаардлагагүй. Миний толгойд энэ бүхэн байгаа!” Тэд үнэхээр асуудалтай тулгарах үедээ эрж хайдаггүйгээр үл барам, бусдын санаа бодлыг бүү хэл, зөвлөгөөг нь ч сонсохоос татгалздаг; тэд зүгээр л өөрсдийн сайн гэж бодсон бүхнээ хийдэг. Тэд төлөөс төлөх үед, үйлдэл нь тэднийг шаламгай, шийдэмгий, тодорхой эрх мэдэлтэй мэт харагдуулах үед бусад хүн зүрх сэтгэлдээ тэднийг хэрхэн үздэг вэ? Тэдний талаар сайн сэтгэгдэлтэй байдаг уу, үгүй юу? Бусад хүний өнцгөөс харвал тэд үнэнийг илэрхий байдлаар зөрчөөгүй бөгөөд ажил хийх арга барилдаа маш гаршсан байдаг. Тэдний “үнэнч байдлын” түвшин болон үүргээ гүйцэтгэх туршлага нь бусдыг үнэмшүүлэхэд хангалттай байдаг. Хүмүүс: “Тэднийг хар даа: Тэд Бурханд олон жил итгэсэн, энэ үүргийг гүйцэтгэх туршлагатай. Тэд туршлагатай. Бид тэгж чадахгүй байсан” гэж боддог. Хүмүүс тэдний талаар ийм эерэг үзэл бодолтой байх үед тэд тэр хүмүүсийн зүрх сэтгэлд их нөлөөтэй байдаг уу, эсвэл бага уу? (Их.) Их; тэд зүрх сэтгэлд нь нөлөөтэй байдаг. Зарим хүн хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй бөгөөд энэ нь нэг талаар тэдэнд сүнслэг ойлголт дутмаг байдагтай, нөгөө талаар тэд үнэнийг сонирхдоггүй, үнэнийг огт хайрладаггүйтэй, мөн үнэн-зарчим гэж юу болох талаар огт ойлголтгүй байдагтай холбоотой. Тэд үүргээ гүйцэтгэхдээ зөвхөн түр зуурын урам зориг, өөрсдийн сайн санаа зорилго, олон жилийн туршлагадаа л найддаг. Гэсэн хэдий ч тэд эдгээр зүйлийг бусдад мэдэгдэхийг хүсдэггүй тул хамаг байдгаараа хичээл зүтгэл гаргаж, төлөөс төлдөг. Хэрвээ хэн нэгэн тэднийг сүнслэг ойлголтгүй, эсвэл үнэнийг ойлгодоггүй, зарчимгүй юм хийдэг болохыг нь олж мэдвэл тэд хүмүүст харуулахын тулд хурдан хугацаанд зарим нэг амжилт гаргадаг. Тэд: “Надад үнэхээр сүнслэг ойлголт байгаа эсэхийг хар, үз л дээ. Намайг үнэхээр зарчимтай үйлдэж байгаа эсэхийг, үнэхээр үнэнийг ойлгож байгаа эсэхийг хар; үз” гэж хэлдэг. Тэд ингэж үйлдэх үед нэлээд олон хүн тэдэнд төөрөлддөг. Тэд: “Тэр хүмүүс үүргээ гүйцэтгэх туршлагатай, зарчмыг ойлгодог; бид л ойлгодоггүй хүмүүс нь” гэж хэлдэг. “Бид л ойлгодоггүй хүмүүс нь”—энэ мэдэгдэл юуг харуулж байна вэ? Энэ нь угтаа тэд тэр хүмүүсийн гадаад сайн зан авирыг сайшаадгийг харуулж байна. Энэ сайшаал нь юутай тэнцэх вэ? Энэ нь тэднийг үнэнийг хэрэгжүүлдэг, Бурханыг хайрладаг, Бурханаар төгс болгуулж буй хүмүүс гэж бодохтой тэнцэнэ. Бусад нь тэднийг ийм байдлаар үнэлэх нь тэд хүмүүсийн зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлж байгаатай адил биш гэж үү? Илүү тодорхой хэлбэл, тэдэнд нэг төрлийн нэр хүнд байна гэж хэлж болно. Тэгвэл энэ нэр хүнд тэдэнд юу авчирдаг вэ? Энэ нь бусад нь тэднийг дээдэлж, тэднийг хүндэлж, тэр ч бүү хэл тэднээс хамааралтай болоход хүргэдэг. Бусад нь тэднээс хэрхэн хамааралтай болдог вэ? Асуудал гармагц тэд шууд л тэднийг хайж очдог. Хэн нэгэн: “Энэ бол том асуудал, бид үүнийг ойлгохгүй байна; бид Дээрхээс асуух ёстой биз дээ?” гэж хэллээ гэж бодъё. Тэгвэл зарим нь: “Шаардлагагүй. Бид зүгээр л удирдагчаасаа асууж болно. Манай удирдагч бүгдийг ойлгодог” гэж хэлнэ. Удирдагч, ажилчид ихэнхдээ ажлаа хийгээд завгүй байдаг бөгөөд мууг үйлдээгүй гэж хүн бүр санадаг, улмаар тэднийг гарцаагүй үнэнийг ойлгодог, зарчимтай үйлддэг хүмүүс гэж боддог. Та нар энэ үзэл бодлын талаар юу гэж бодож байна вэ? Хэрвээ хэн нэгэн гаднаа мууг үйлдээгүй бол тэр нь тухайн хүн үнэнийг ойлгодог гэсэн үг үү? Заавал тийм байх албагүй. Аливаа хүний үнэнийг ойлгох ойлголтод хязгаар бий. Хэрвээ чи удирдагчдыг бүхнийг ойлгодог гэж итгээд, ямар ч асуудал гарсан Бурханд залбирдаггүй, Түүнээс эрж хайдаггүй, эсвэл Түүний үгнээс эрж хайдаггүй, харин шууд л удирдагч руу очиж асуудаг бол энэ нь юмыг саатуулахгүй гэж үү? Хэрвээ чи үргэлж удирдагчдын хэлснийг хийж, үргэлж тэдэнд найддаг бол зарим зүйл буруугаар эргэж, чуулганы ажилд хохирол учруулах магадлалтай. Тийм ч учраас хүмүүсийг шүтэж, хүмүүст найдаж нь замаас гажиж, алдаа гаргах, өөрийнхөө аминд болон Бурханы гэр, чуулганы ажилд хохирол учруулах хамгийн амархан арга юм.
Антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж буйн гурван үндсэн илрэл байдаг: Эхнийх нь өчүүхэн тус хүргэж хүмүүсийг өөртөө татах; хоёр дахь нь давуу тал, билиг авьяас, чадвараа гайхуулах; гурав дахь нь хүмүүсийг төөрөлдүүлж, тэдний тааллыг хүртэхийн тулд хуурамч дүр эсгэх. Эдгээр илрэл хүн бүрд байж болно. Зарим хүн бусдын мэддэггүй хов жив дэлгэх, янз бүрийн сэдвээр ярих, эсвэл зарим нэг өвөрмөц, мэргэжилтний үзэл бодлоо хуваалцах нь олонтоо. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? “Эмгэн уруулаа буддаг нь—чамд харах юм өгөхийн тулд” гэсэн хоёр хэсгээс бүрддэг үг бий. Энэ хүмүүс үргэлж ур чадвараа гайхуулж, хүмүүсийн хүндлэлийг хүлээхийг хүсдэг. Гэвч заримдаа тэд үүнийгээ сайн хийж чаддаггүй бөгөөд хүмүүс тэдний өө сэвийг хардаг тул тэд нөхцөл байдлыг залруулж, уснаас хуурай гарахын тулд чадах бүхнээ хийдэг. Мөс чанар, үнэнийг зөрчсөн, эсвэл үүргээ гүйцэтгэхтэй ямар ч холбоогүй ямар ч зүйл хийсэн бай, тэд хэзээ ч алдаагаа хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө эргэцүүлэн гэмшихийг мэддэггүй, мөн энэ асуудал хэчнээн ноцтой болохыг хэзээ ч ухаардаггүй. Харин ч тэд өөрсдийгөө өмгөөлж, байдлыг намжаах арга замыг маш их бодож, толгойгоо гашилгадаг. Тэд зорилгодоо хүрэхийн тулд тэсгэл алдан яарч, бүр идэж, унтаж ч чадахгүй болтлоо бусдын нүдэн дэх сайн нэр хүнд нь гэнэт, сүйрлийн хэмжээнд уначих вий гэж айдаг. Жишээ нь, зарим хүн өөрийгөө сайн бичдэг, чадварлаг зохиолч гэж боддог; зарим нь өөрийгөө сайн удирдагч, чуулганыг түшиж тулдаг багана гэж боддог; бусад нь өөрийгөө сайн хүн гэж боддог. Энэ хүмүүс ямар нэг шалтгаанаар өөрсдийнхөө талаарх сайн дүр төрхийг алдмагцаа үүний төлөө маш их бодож, төлөөс төлж, нөхцөл байдлыг залруулах гэж толгойгоо гашилгадаг. Гэсэн ч тэд буруу замаар явсныхаа төлөө, эсвэл үнэнийг зөрчсөн янз бүрийн зүйл хийснийхээ төлөө хэзээ ч ичиж, өөрийгөө буруутгаж, Бурханд өртэй гэж мэдэрдэггүй. Тэдэнд хэзээ ч тийм төрлийн мэдрэмж төрдөггүй. Тэд хүмүүсийг төөрөлдүүлж, зүрх сэтгэлийг нь татахын тулд бүхий л төрлийн тактик ашигладаг. Энэ нь бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг үү? Яавч үгүй. Энэ нь чуулганы удирдагчдын хийх ёстой ажил мөн үү? Яавч үгүй. Тэд сатанлаг зан чанараар амьдарч, мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлж, Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлж байна. Тэдний үйлдэл, зан авир, явж буй зам, хүмүүсийг төөрөлдүүлж, хянадаг янз бүрийн зан авираас нь дүгнэвэл тэд удирдагчийн үүргээ гүйцэтгэхгүй байгаа бөгөөд харин хүнийг аврах Бурханы ажлыг нурааж, саад болж, хүмүүсийг Бурханы өмнө очиход хориг болж, хүмүүсийг өөрсдийн гарт, өөрсдийн хяналтад байлгахыг оролдож байна. Эдгээр нь антихристийн үйлдэл, зан авир биш гэж үү? Энэ талаар ямар ч эргэлзээ байхгүй. Энэ нь антихристүүд Сатаны дүрд яг тохирч тоглодгийн хангалттай нотолгоо юм. Тэдний хийдэг эдгээр зүйлийн уг чанараас дүгнэвэл тэд зөвхөн хийх ёстой үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байгаа төдийгүй—эсрэгээрээ Сатаны дүрд тоглож байна. Тэдний хийдэг бүхэн нь Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай өрсөлдөж байгаа хэрэг юм. Бурханых болох хоньд Бурханыг дагаж, Түүгээр авхуулах ёстой атал энэ хүмүүс бусдыг Бурханыг дагахад хориг болдог; тэд Бурханы хоньдыг өөрсдийн гарт авч, хянаж, хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлж, дагуулдаг. Энэ бол тэдний үйлдлийн уг чанар юм. Ийм хүмүүсийг “удирдагч” гэж нэрлэж болох уу? (Болохгүй.) Тэгвэл бид тэднийг юу гэж нэрлэх ёстой вэ? (Ёрын муу зарц нар.) “Ёрын муу зарц нар”—энэ бол тохирсон нэр. “Антихристүүд”, “ёрын муу зарц нар”—энэ хоёр цол хоёулаа тохирно, тийм биз дээ? Энэ хүмүүс удирдагчийн үүрэг гүйцэтгэж байна гэсэн туг намируулдаг боловч удирдагчийн хийх ёстойг хийдэггүй. Тэдний хийдэг зүйл нь удирдагчийн үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг огт биш, энэ нь антихристийн дүрд тоглож, Сатаныг төлөөлөн Бурханы гэрийн ажлыг үймүүлж, сүйтгэж, Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, үнэн замаас, бас Бурханаас зайлуулж байгаа хэрэг юм. Тэдний бүх үйлдэл, зан авир нь Сатаны зан чанар, уг чанарыг илчилдэг бөгөөд хүмүүсээр Бурханаас зайлуулж, үнэн болон Бурханыг голж, өөрсдийг нь шүтэж, дагахад хүргэх үр дүнд хүрдэг. Нэг л өдөр тэд хүмүүсийг бүрэн төөрөлдүүлж, хяналтдаа оруулах үед хүмүүс тэднийг шүтэж, дагаж, дуулгавартай дагаж эхэлнэ. Тэр үед тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидах зорилгодоо хүрсэн байх болно. Тэд чуулганы удирдагчид боловч Бурханы даалгасан ажлыг хийдэггүй; тэд удирдагч, ажилчдын ажлыг хийдэггүй. Оронд нь тэд Бурханы сонгосон хүмүүс дээр ажиллаж, тэднийг төөрөлдүүлж, урхидаж, хянаж, Бурханд илтэд харьяалагддаг нь хоньдыг өөрсдийн гарт, өөрсдийн хяналтад авдаг. Тэд хулгайч, дээрэмчид биш гэж үү? Тэд Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай ингэж өрсөлдөж байгаа нь Сатаны зарцын үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг биш гэж үү? Ийм антихристүүд Бурханы дайснууд биш гэж үү? Тэд Бурханы сонгосон хүмүүсийн дайснууд биш гэж үү? (Мөн.) Тэд зуун хувь мөн. Тэд бол Бурханы болон Түүний сонгосон хүмүүсийн дайснууд; энэ нь ямар ч эргэлзээгүй юм.
Намайг эх газрын Хятад дахь бүх чуулганд үг хэлж, ажиллаж байх үед Надад дуу бичлэг хийх, номлолыг бичигт буулгах хариуцлагатай нэг хүн байсан. Энэ хүн бага зэрэг билиг авьяастай, хурц ухаантай, хурдан хариу үйлдэл үзүүлдэг байв. Гэхдээ түүнд ийм нэг зүйл байсан: Тэр хүмүүсийн сонсохыг хүсдэг чихэнд чимэгтэй үг хэлэхдээ гаргууд байсан. Хэрвээ чи ямар нэг зүйлийг амттай байна гэж хэлбэл тэр: “Чиний зөв. Би амсаж үзсэн. Үнэхээр сайхан байна” гэж хэлнэ. Хэрвээ чи гадаа халуун байна гэж хэлбэл тэр: “Үнэхээр халуун байна. Би бүр хөлөрчихлөө” гэж хэлнэ. Хэрвээ чи гадаа хүйтэн байна гэж хэлбэл тэр: “Хүйтэн байна шүү. Би бүр дотортой гутал өмссөн” гэж хэлнэ. Түүнээс үнэн юм уу үнэнч шударга үг сонсох маш хэцүү байсан. Тэр үнэхээр эрэлхийлдэг хүн шиг харагддаг байсан ч төлөөс төлөх шаардлагатай зүйл гарах үед нуугддаг байв. Тэр зальтай, ов мэхтэй байсан. Тэр тийм л төрлийн хүн байсан. Зарим хүн: “Тэгвэл Та яагаад тийм хүнийг сонгосон юм бэ?” гэж асууж магадгүй. Би түүнийг сонгоогүй—тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийдэгдсэн юм. Тэр үед түүн шиг хүн олоход хүртэл хэцүү байсан бөгөөд ядаж л тэр хурдан хариу үйлдэл үзүүлдэг байсан—Намайг ярьж эхлэх бүрд тэр “дуу хураах” товчийг дардаг байв. Тэр Намайг хаа сайгүй дагаж, номлол бичиж авч, бичигт буулгадаг байсан; тэр зарим нэг бодит ажил хийсэн. Гэвч Миний дэргэд яаж авирладаг байдал болон чуулганд хийдэг байсан зүйл нь хоёр шал өөр хүний үйлдэл шиг байв. Миний дэргэд тэр дуулгавартай, томоотой, хичээнгүй, ухамсартай, хариуцлагатай мэт үйлддэг байсан—гэхдээ чуулганд үүргээ гүйцэтгэхдээ тэр тийм байсан уу? Дээрхтэй харилцахдаа тийм байсныг нь бодоход Бурханы сонгосон хүмүүсийн дунд байхдаа ч бас тийм байсан уу? Чи энэ талаар баттай хариулж зүрхлэх үү? Үгүй, чи тэгэхгүй. Тэгвэл чи түүний жинхэнэ нөхцөл байдал ямар байсныг яаж мэдэх вэ? Үүнийг мэдэхийн тулд чи түүнтэй харилцах хэрэгтэй болно. Түүнтэй хэсэг хугацаанд харилцсаны дараа түүний уг чанар-мөн чанарт байгаа бүхэн ил гарч ирнэ. Тэр байр сууринд онцгой дуртай, маш бардам байв; хэнтэй ч байсан хамаагүй тэр өөрийнхөө гавьяа зүтгэлийнхээ талаар ярих, юу хийж чаддагаа, юу хийснээ, хэр их зовлон туулснаа, ямар агуу гэдгээ гайхуулах үнэхээр дуртай байв. Тэр эдгээр зүйлийг хийж, маш олонтоо ингэж ярьдаг байсан бөгөөд Намайг байх үеийнхээс тэс өөр хүн байв. Түүнчлэн, түүний эргэн тойронд байсан хэн боловч хавчигдаж, дээрэлхүүлж байгаа мэт мэдэрдэг байсан бөгөөд энэ талаар юу ч хэлж зүрхэлдэггүй байв. Энд хамгийн том асуудал юу байсан бэ? Тэр хийж байсан энэ жаахан ажлаа, гүйцэтгэж байсан энэ жаахан үүргээ хаа ч явсан гайхуулах гавьяа зүтгэл мэт үздэг байсан. Тэр үүнийгээ ямар хэмжээнд гайхуулдаг байсан бэ? Хүн бүр түүнийг дээдэлж, шүтэж, атаархдаг байв. Эцэст нь тэд: “Энэ залуу Бурханы төлөө маш их зовлон туулсан. Түүнд байгаа итгэл, Бурханыг гэх хайрыг нь хараач! Бид түүний толгойн ганц ширхэг үстэй ч зүйрлэгдэхгүй. Бид түүнээс ямар дорд юм бэ!” гэж хэлцгээсэн. Хүмүүс түүнийг үргэлж дурддаг байсан бөгөөд Надтай уулзаж чадаагүй хүмүүс түүнтэй уулзах нь Надтай уулзсантай л адил гэж боддог байв. Хүмүүсийн мэдлэг, бодол санаа, оюун ухаанд үзүүлсэн түүний нөлөө эцэстээ ийм түвшинд хүрсэн. Ийм байдалд хүрэхийн тулд тэр нэлээд олон зүйл хэлж, хийсэн байж таараа, тийм биз дээ? Тэр мэдээж хэдхэн үг ашиглаад ямар үүрэг гүйцэтгэж байснаа дурдаад өнгөрөөгүй, тэр мэдээж эдгээр зүйлийн талаар урт удаан ярьж, хэлэлцсэн байх; түүнчлэн түүнд өөрийн гэсэн сэдэл, зорилго байсан, тэр хүмүүсийг уруу татаж, төөрөлдүүлж чадах зарим нэг зүйл хэлж, хүмүүсээр өөрийгөө шүтүүлж, эцэст нь зорилгодоо хүрсэн. Та нар ийм төрлийн хүний талаар юу гэж бодож байна вэ? Тэр Миний хажууд үүргээ гүйцэтгэх болсон нь биеэ хэрхэн авч явахад суралцах, эсвэл үнэнийг олж авахын аль алиных нь хувьд түүнд сайн хэрэг байсан. Энэ нь түүний хувьд эрт төгс болгуулах боломж байв. Харамсалтай нь, тэр энэ боломжийг нандигнаагүй. Тэр энэ боломж хэчнээн үнэтэй, амин чухал болохыг, мөн энэ нь үнэнийг олж авч, Бурханы талаарх мэдлэгт хүрэх зам, суурь, эх сурвалж болохыг хараагүй. Оронд нь тэр энэ боломжийг ашиглан олон түмнээс товойж, хүмүүсийн зүрх сэтгэлийг татах өөрийн зорилгодоо хүрсэн. Энэ нь гай дуудсан; тэр буруу замаар алхаж байв. Надад хэл дээ, тэр хэр их зовлон туулснаа, Бурхан түүнийг хэрхэн залж чиглүүлснийг, Бурхан түүнд хэрхэн хандсаныг, Бурхан түүнд хэрхэн итгэсэн талаарх үгийг тийм дураараа тарааж байхдаа, үүн дотор хувийн санаархал байгааг таньж чадсан болов уу? (Тийм.) Тэр чадах л ёстой байсан. Энэ нь таньж мэдэх боломжгүй зүйл биш байв. Тэр үүнийг таньж чадах байсан—тэгвэл яагаад муу үйлээ хазаарлаж чадаагүй юм бэ? Яагаад гэвэл тэр үнэнийг хайрладаггүй байсан; тэр зөвхөн нөлөө, байр сууринд л дуртай байв. Үнэнийг үнэхээр хайрладаг хүн завхрал харуулах үедээ, хэрхэн зовж шаналснаа гэрчлэх үедээ өөрийгөө буруутгаж, зэмлэдэг. Тэд хийсэн зүйлээ олиггүй, Бурханыг эсэргүүцсэн хэрэг байсан бөгөөд дахин тэгж болохгүй гэж мэдэрдэг. Ирээдүйд тэд дахин тэгэхийг хүсэх үедээ биеэ барьж, тийм зүйл хийхээ зогсоож чаддаг. Энэ бол маш хэвийн зүйл. Гэвч тийм үед мөс чанар нь тэднийг зэмлэсэн ч антихристүүд зэрлэг амбиц, хүслээ хянаж чаддаггүй бөгөөд засалт амссан ч үнэнийг хүлээн авахгүй. Яагаад тэдний уг чанар эргэлт буцалтгүйгээр томорч, тэлдэг вэ? (Яагаад гэвэл тэд үнэнийг хайрладаггүй.) Уг чанартаа тэд үнэнийг хайрладаггүй. Тэгвэл тэд юуг хайрладаг юм бэ? (Тэд байр суурийг хайрладаг.) Байр суурь тэдэнд юу авчрах вэ? Энэ нь хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлж, дээдлүүлж, мөн өөрсдөд нь атаархахад хүргэнэ. Эцсийн дүндээ тэдний зорилго бол Бурхантай адил байр суурь, эрх ямба эдлэх, түүнчлэн энэ байр суурийн тэдэнд авчирдаг нэр төр, аз жаргал, баяр баясгаланг эдлэх явдал юм. Миний сая хэлсэн бүхнийг сонсоод та нарт муухай санагдахгүй байна гэж үү? (Санагдаж байна.) Тэр хүний хийсэн өөр нэг илүү муухай зүйл байсан. Хожим нь тэр өвдөж, төрөлх хот руугаа буцсан бөгөөд энэ нь түүнд байр суурийн ашиг тусыг эдлэх эрхтэй гэж бүр ч их бодогдуулсан. Энэ бодлын хяналт дор тэр хэрхэн үйлдсэн гэж та нар бодож байна вэ? Тэр хүмүүсээс өөрт нь бүр ч илүү, сайн хандахыг шаардаагүй гэж үү? (Тэгсэн.) Тэр яагаад үүнийг шаардсан бэ? Тэр үүнийг хэтэрсэн эсвэл эрүүл ухаангүй хэрэг гэж мэдрээгүй гэж үү? Тэр өөрийгөө үүнийг хүртэх эрхтэй гэж мэдэрсэн. Тэр: “Би бурханы төлөө, мөн ах эгч нарынхаа төлөө маш их зовлон туулсан. Надад ийм эрх бий; би маш их зовсон учраас өвдсөн, тиймээс ах эгч нар маань надад үйлчлэх ёстой” гэж бодсон. Өвчтэй байхдаа тэр хуруугаа ч хөдөлгөөгүй; зүгээр л өдөржин орондоо хэвтэж, бусдаар өөрийгөө асруулж, хооллуулж байв. Тэнд удаан хугацаанд хэвтсэнийхээ дараа тэр уйдсан тул хүмүүсээр хоол унд авчруулж, уйтгараа гаргахын тулд тэдэнтэй хамт гадагш гардаг байв. Энэ нэлээд муухай хэрэг биш гэж үү? Хэрвээ тэр үнэхээр тийм их өвчтэй байсан бол энэ нь тийм ч сүртэй асуудал биш байх байсан; хэрвээ тэр тийм их өвчтэй байгаагүй бол түүний зан авирт эрүүл ухаан дэндүү дутмаг байсан нь гарцаагүй, тийм биз дээ?
Зарим хүн Бурханд итгэх итгэлдээ нэлээд урам зоригтой мэт харагддаг. Тэд чуулганы хэрэг явдалд оролцож, санаа тавих дуртай бөгөөд үргэлж түрүүнд гүйдэг. Гэсэн хэдий ч тэд удирдагч болмогцоо санаанд оромгүйгээр хүн бүрийн урмыг хугалдаг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн бодитой асуудлыг шийдвэрлэхэд анхаардаггүй, харин өөрсдийн нэр хүнд, байр суурийн төлөө үйлдэх гэж хамаг байдгаараа хичээдэг. Тэд бусдаар өөрсдийгөө дээдлүүлэхийн тулд гайхуулах дуртай бөгөөд Бурханы төлөө хэрхэн өөрсдийгөө зарлагадаж, зовлон туулдаг талаараа үргэлж ярьдаг боловч үнэнийг эрэлхийлэх болон амь-оролтынхоо төлөө хүчин чармайлт гаргадаггүй. Хэн ч тэднээс ийм зүйл хүлээдэггүй. Хэдийгээр тэд ажлаа хийгээд, боломж гарах бүрд гайхуулаад, зарим нэг бичиг үсэг, хоосон сургаал номлоод, зарим хүний хүндлэл, бишрэлийг олж аваад, хүмүүсийн зүрх сэтгэлийг төөрөлдүүлж, байр сууриа бэхжүүлээд завгүй байсан ч эцэст нь үүнээс юу гардаг вэ? Энэ хүмүүс бусдыг хахуульдахын тулд өчүүхэн тус ашигладаг уу, эсвэл билиг авьяас, чадвараа гайхуулдаг уу, эсвэл хүмүүсийг төөрөлдүүлж, улмаар тэдний тааллыг хүртэхийн тулд янз бүрийн арга ашигладаг уу гэдгээс үл хамааран, хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж, тэнд байр суурь эзлэхийн тулд ямар ч арга ашигласан бай, тэд юу алдсан бэ? Тэд удирдагчийн үүргээ гүйцэтгэх зуураа үнэнийг олж авах боломжоо алдсан. Үүний зэрэгцээ, тэд янз бүрийн илрэлийнхээ улмаас эцсийн төгсгөлөө авчрах муу үйлсийг ч бас хуримтлуулсан байдаг. Тэд хүмүүсийг хахуульдаж, урхидахын тулд өчүүхэн тус ашиглаж байна уу, эсвэл өөрсдийгөө гайхуулж байна уу, эсвэл хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд хуурамч дүр эсгэж байна уу гэдгээс үл хамааран, мөн үүнийг хийснээрээ гаднаа хэчнээн их ашиг тус, сэтгэл ханамж олж авч байгаа мэт харагдахаас үл хамааран, одоо харахад энэ зам зөв үү? Энэ нь үнэнийг эрэлхийлэх зам мөн үү? Энэ нь хүний авралыг авчирч чадах зам мөн үү? Мэдээж биш. Эдгээр арга барил, заль мэх хэчнээн ухаалаг байсан ч Бурханыг мэхэлж чадахгүй бөгөөд эцсийн дүндээ тэд бүгд Бурханд яллагдаж, жигшигддэг, яагаад гэвэл ийм зан авирын ард хүний зэрлэг амбиц болон Бурхантай сөргөлдөх хандлага, мөн чанар нуугдаж байдаг. Бурхан зүрх сэтгэлдээ эдгээр хүнийг үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс гэж яавч хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин тэднийг мууг үйлдэгчид гэж тодорхойлно. Мууг үйлдэгчидтэй харьцах үедээ Бурхан ямар ял оноодог вэ? “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл.” “Надаас зайл” гэж Бурхан хэлэх үедээ ийм хүмүүсийг хаашаа яваасай гэж хүсдэг вэ? Тэр тэднийг Сатанд, үй олон Сатаны оршин суудаг газар руу шилжүүлэн өгч байна. Тэдний хувьд эцсийн үр дагавар нь юу вэ? Тэднийг муу сүнснүүд үхтэл нь тарчлаадаг, өөрөөр хэлбэл тэд Сатанд залгиулдаг. Бурхан энэ хүмүүсийг хүсдэггүй бөгөөд энэ нь Тэр тэднийг аврахгүй, тэд Бурханы хоньд биш, Түүний дагалдагчид бүр ч биш, тиймээс тэд Түүний аврах хүмүүсийн тоонд ордоггүй гэсэн үг юм. Энэ хүмүүсийг Бурхан ингэж тодорхойлдог. Тэгвэл бусдын зүрх сэтгэлийг татахыг оролдохын уг чанар яг юу вэ? Энэ нь антихристийн замаар алхаж байгаа хэрэг; энэ бол антихристийн зан авир, мөн чанар юм. Бүр ноцтой нь, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай өрсөлдөх мөн чанар юм; ийм хүмүүс бол Бурханы дайснууд. Антихристүүдийг ингэж тодорхойлж, ангилдаг бөгөөд энэ нь бүрэн үнэн зөв билээ.
2019 оны 1 дүгээр сарын 22