11-р зүйл: Тэд засалтыг хүлээн авдаггүй, ямар нэг буруу зүйл хийхээрээ гэмших хандлага ч гаргадаггүй, харин ч үзэл тарааж, Бурханыг ил тодоор шүүдэг

Өнөөдөр бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн 11-р зүйлийн талаар нөхөрлөнө: Тэд засалтыг хүлээн авдаггүй, ямар нэг буруу зүйл хийхээрээ гэмших хандлага ч гаргадаггүй, харин ч үзэл тарааж, Бурханыг ил тодоор шүүдэг. Энэ зүйлийн тодорхой агуулга нь антихристүүд засалтад хэрхэн ханддаг тухай юм; өөрөөр хэлбэл, тэд үүнтэй нүүр тулах үедээ ямар хандлагатай байдаг, мөн ийм хандлага өвөрлөж байхдаа цаашид юу хийдэг болон тэдэнд ямар илрэл гардаг тухай юм. Антихристүүд засалтад хэрхэн ханддаг тухай агуулгаар бид өмнө нь нөхөрлөсөн үү? (Тийм ээ, антихристүүд өөрсдийн ирээдүй болон хувь заяанд хэрхэн ханддаг талаар нөхөрлөх үед үүнийг хөндсөн.) Тэгвэл засалтад хандах антихристийн хандлага ямар байдаг вэ? Антихристүүд засалт туулах үедээ хэлдэг алдартай үгсийн талаар бид тухайн үед нөхөрлөөгүй гэж үү? (Нөхөрлөсөн.) Тэд ийм нөхцөл байдалд зориулсан хоёр алдартай үгтэй. Нэг нь “Бурхан бол зөвт, би ямар нэгэн хүнд биш, бурханд итгэдэг!”, нөгөө нь “Намайг засахад чи дэндүү балчирдана. Хэрвээ би бурханд итгэдэггүй байсан бол хэнийг ч тоож үзэхгүй байх байсан!” гэдэг. Түүнчлэн тэд өөрсдийг нь зассан хэнийг ч үзэн яддаг бөгөөд үүнээс гадна засалт туулмагцаа өөрсдийгөө таягдан хаягдах нь гэж сэжиглэдэг. Төгсгөлд нь, тэд засалтыг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, хаа сайгүй үзэл тараадаг талаар бид бас нөхөрлөсөн. Бид энэ зүйлийн талаар ярьсан бус уу? (Тийм.)

I. Антихристүүд засалт туулдгийн шалтгаан

Антихристүүдийн хувийн ашиг сонирхол хөндөгдөх үед тэд засалтад хэрхэн ханддаг талаарх өмнөх нөхөрлөлөө Би сая товчхон эргэн санууллаа. Өнөөдөр бид үүний талаар өөр өнцгөөс нөхөрлөж, үүнийг задлан шинжлэх бөгөөд антихристүүд засалт туулах үедээ ямар тодорхой зан чанар илчилж, ямархуу хандлагатай байдгийг, түүнчлэн тэдний тодорхой үзэл бодол юу болохыг авч үзэх ба эдгээр үзэл бодолд нь үндэслэн тэдний зан чанарыг задлан шинжилнэ. Энэ нь засалтын сэдвийг хамарч байгаа тул эхлээд антихристүүд засалт туулдгийн шалтгааны талаар нөхөрлөцгөөе. Засалт бол ор үндэсгүй хийгддэг зүйл биш, тэгвэл энэ нь ямар нөхцөл, ямар орчинд антихристэд тохиолдох вэ? Тэр хүн антихрист учраас л тэр үү? Зарим хүн: “Байр суурьтай, олны анхаарлын төвд байгаа хэн боловч эцсийн дүндээ засалт туулна” гэж хэлдэг. Энэ үнэн үү? (Үгүй.) Тэгвэл антихристүүд юу хийдэг болоод засалт туулдаг вэ? Тэд жирийн нэг алдаа гаргавал хатуу засалт туулах уу? Үүний талаар нөхөрлөх ёстой биш үү? (Тийм.) Антихристүүд яагаад засалт туулдаг вэ? Онолын үүднээс харвал, антихристүүд биеэ тоосон зан чанартай, үнэнд дуулгавартай байдаггүй, Бурханы үг юм уу эерэг зүйлсийг хайрладаггүй, үнэнд зэвүүцдэг, үнэнийг үзэн яддаг, Бурханы дайснууд учраас засалт туулах, тэр ч бүү хэл өршөөлгүйгээр ил болгуулах ёстой. Ингэж хэлэх нь зөв үү? Тэдний харуулсан зүйл, илчлэлт дээр үндэслээд тэднийг антихристүүд гэж тодорхойлж болох тул тэд засалт туулах, тэр ч бүү хэл өршөөлгүйгээр ил болгуулах нь зүйн хэрэг; тэднийг яаж ч зассан өрөвдөх нь зохисгүй, тэднийг голох ёстой бөгөөд хэн ч байсан тэднийг засах нь үндэслэлтэй. Ийм байдаг уу? (Үгүй.) Та нар итгэлтэй байна уу? Антихристүүд яагаад засалт туулдаг вэ? Би сая үүний хэд хэдэн шалтгааныг дурдлаа. Та нарын заримд эдгээр шалтгаан нь буруу мэт санагдаж болох ч та нар үүндээ итгэлгүй байгаа; учир нь та нар зөвхөн хоосон сургаалыг л ойлгодог бөгөөд үүний мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Та нар үүнийг таньж мэдээгүй байгаа нь антихристүүд яагаад засалт туулдаг гэх асуудлыг нэвт хараагүйг чинь харуулж байна. Ихэнх хүн энэ хэрэг явдлын тухайд зөвхөн хоосон сургаалыг л ойлгодог бөгөөд антихрист засалт туулж, өршөөлгүйгээр ил болгуулах ёстой гэдгийг зүрх сэтгэлдээ мэддэг боловч антихристийн бодит зан авирыг ялган таньдаггүй; энэ нь тэд энэ асуудлын мөн чанар эсвэл антихристүүдийн мөн чанарыг нэвт харж чаддаггүйг илтгэж байна. Үнэн-бодит байдлыг эзэмшээгүй хүмүүс зөвхөн хоосон сургаалыг л ойлгож, дүрэм журмыг сохроор баримталдаг тул үнэхээр нэг антихрист ямар нэгэн зүйл хийж байлаа ч тэд үүнийг нэвт харж чадахгүй.

Антихрист яагаад засалт туулдаг вэ? Шалтгаан нь маш энгийн—энэ нь тэдний янз бүрийн илрэл, түүнчлэн мөн чанараас нь илрэн гардаг өөр өөр хэрэгжүүлэлт, зан авираас үүдэлтэй. Эдгээр хэрэгжүүлэлт, зан авир, илрэл юу вэ? Нэгдүгээрт, антихристүүд өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулдаг. Тэд антихрист мөн чанараасаа болоод Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлдэж, нутаг дэвсгэр, хүмүүсийн зүрх сэтгэлийн төлөө тэмцэлддэг—энэ бүхэн нь тэд өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулж буй хэрэг юм. Хэн нэгэн хүн өөрийн бие даасан хаанчлалыг байгуулж байхдаа үүргээ гүйцэтгэж байна уу? (Үгүй.) Тэрээр өөрийнхөө ажил хэргийг явуулж, өөрийн нөлөөллийн хүрээг удирдаж, эрх мэдлээ хэрэгжүүлэн, өөрийн гэсэн нутаг дэвсгэрийг дангаар хянаж, өөрийн бүлэглэлийг бүрдүүлж, Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлэхээр оролдож байгаа, ингэснээр тэд Бурханыг голж оронд нь өөрийг нь дагана. Энэ нь үүргээ гүйцэтгэж байгаа биш, харин Бурхантай сөргөлдөж байгаа хэрэг юм. Антихрист эдгээр илрэлийг харуулж, эдгээр зүйлийг хийх үедээ засалт туулах ёстой юу? (Тийм.) Энэ нь антихристийг засах шалтгаануудын нэг мөн үү? Энэ нь тэдний тодорхой илрэлүүдийн нэг мөн үү? (Мөн.) Тэгвэл та нар сая яагаад үүнийг хэлж чадсангүй вэ? Эдгээр үг та нарын аманд ч, оюун санаанд ч байгаа биш гэж үү? (Тийм.) Энэ илрэл нь Миний сая дурдсан онолын шалтгаануудтай зөрчилдөж байна уу? Тэдгээрийн хооронд ямар ялгаа байна вэ? (Тэр шалтгаанууд нэлээд ерөнхий байсан, харин Бурханы сая дурдсан илрэл дэлгэрэнгүй байна—энэ бол антихристийн бодит илрэл.) Өмнө дурдсан тэр шалтгаанууд ерөнхий байсан, ердөө л зарим нэг хоосон сургаал байсан; тэдгээр нь антихристүүд яагаад засалт туулдгийн тодорхой шалтгаан огтхон ч биш байсан. Энэ илрэл бол бодитой шалтгаануудын нэг юм. Эхний илрэл нь тэд өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулахаар оролдож байгаа нь юм. Хоёр дахь илрэл нь тэдний далд явуулга. Энэ нь өөрийн бие даасан хаанчлалыг байгуулахаар оролдохтой адил шинж чанартай боловч тодорхой хэрэгжүүлэлт нь өөр байдаг. Тэгвэл далд явуулга гэдгээр юуг хэлж байна вэ? Энэ нь эерэг нэр томьёо юу, эсвэл сөрөг үү? Сайшаасан утгатай юу, эсвэл доромжилсон утгатай юу? (Доромжилсон утгатай.) Далд явуулга гэж ер нь юуг хэлдэг вэ? Үүнд ямархуу илрэлүүд багтдаг вэ? (Антихристүүд байр сууриа бэхжүүлэхийн тулд нүднээс далдуур аливааг хийх. Жишээлбэл, чуулганы сонгуулийн үеэр тэд нүднээс далдуур санал гуйдаг.) Энэ бол үүнд багтдаг зүйлсийн нэг юм. Товчхондоо, энэ төрлийн илрэл нь бусадтай ярилцахгүйгээр, ил тод бусаар тодорхой зүйлсийг далдуур хийх, хүн бүрийн ар хударгаар нөхцөл байдлыг овжноор удирдах, ялангуяа Дээрх юм уу дээд түвшний удирдагчдад энэ талаар мэдэгдэхгүй байхыг хэлдэг. Антихристүүд эдгээр зүйл зарчимд харшилдаг, үнэнтэй нийцдэггүй, Бурханы гэрт хор хөнөөл учруулдаг, Бурхан эдгээр зүйлийг жигшдэг гэдгийг маш сайн мэдсээр байж зарим зүйлийг нууцаар хийдэг. Тэд эдгээр зүйлийг хийх гэж зүтгэсээр байдаг бөгөөд Сатаны заль мэх, хүний арга мэх ашиглан нөхцөл байдлыг овжноор удирдаж, дараа нь нууцаар үйлддэг. Нууцаар аливаагхийхийн цаад зорилго нь юу вэ? Нэг зорилго нь эрх мэдлийг булаан авах, нөгөө нь өөрсдийн хүссэн ямар ч ашиг сонирхлыг олж авах. Эдгээр зорилгын төлөө тэд үнэн-зарчим, чуулганы дүрэм, Бурханы санаа зорилго, үүнээс ч илүүтэйгээр өөрсдийн мөс чанарыг зөрчсөн зүйлс хийдэг. Тэдний үйлдэлд ямар ч ил тод байдал байдаггүй—тэд бүх зүйлийг хүн бүрээс нуудаг, эсвэл өөрсдийн нөлөөллийн хүрээн дэх цөөн хэдэн хамсаатандаа л хэлдэг, ингэснээр тэд нөхцөл байдлыг хянах, дээд түвшний удирдагчид болон Бурханы сонгосон хүмүүсийг хуурах зорилгодоо хүрч чадна. Далд явуулга гэдэг нь ихэнх хүнийг огт мэдээгүй байхад тэд тодорхой шийдвэр гаргаж, зарим зүйлийг зохион байгуулдаг бөгөөд эдгээр зүйл болж өнгөрсний дараа ихэнх хүн тэдгээрийн эх үүсвэрж, хэн эхлүүлсэн, яг юу болсныг мэддэггүй гэсэн үг юм. Яагаад ихэнх хүн юу ч мэддэггүй вэ? Энэ бол антихристийн хорон муу, харгис байдал юм. Тэд үйлдлээрээ ах эгч нар, дээд түвшний удирдагчид болон Дээрхийг санаатайгаар мэхэлдэг. Чи эдгээр зүйлийг яаж ч ухаж төнхөх гэж оролдсон, эсвэл хэнээс ч асуусан шалтгааныг нь хэн ч мэддэггүй бөгөөд ялангуяа нэлээн эрт болсон олон зүйлийн хувьд ихэнх хүн юу болоод байсныг мэдэхгүй хэвээр байдаг. Энэ бол далд явуулга юм. Энэ бол антихристүүдийн ашигладаг нийтлэг арга мэх—тэд ямар нэгэн зүйл хийхийг хүсэх үедээ өөр хэнтэй ч ярилцахгүйгээр далдуур арга сүвэгчилж, төлөвлөдөг. Хэрвээ тэдэнд итгэдэг хүн байхгүй бол тэд толгой дотроо арга сүвэгчилдэг; хэрвээ тэдэнд ямар нэг хамсаатан байвал тэдэнтэй нууцаар арга сүвэгчилж, төлөвлөх бөгөөд тэдний нөлөөллийн хүрээн дэх хэн боловч тэдний явуулга, хуйвалдааны бай болж магадгүй. Энэ төрлийн хэрэгжүүлэлтийн гол онцлог юу вэ? Ил тод байдалгүй байх явдал бөгөөд ихэнх хүн юу болж байгааг мэдэх эрх эдлэхгүйгээр, төөрөлдсөн байдалтайгаар антихристүүдийн тоглоом тохуу болж, явуулгад нь автаж будилдаг. Антихристүүд яагаад далд явуулга хийж, нээлттэй, ил тод байдлаар үйлддэггүй, эсвэл юу болж байгааг мэдэх эрхийг хүн бүрд олгодоггүй вэ? Учир нь тэд хийж байгаа зүйл нь Бурханы гэрийн зарчим юм уу дүрэмд нийцэхгүй байгааг, мөн өөрсдөө болчимгүйгээр буруу үйл хийж байгаагаа маш сайн, тодорхой мэддэг. Ихэнх хүн юу хийж байгааг нь мэдвэл зарим нь босож, өөрсдийг нь эсэргүүцнэ, харин дээд түвшний удирдлага мэдвэл өөрсдийг нь засаж, чөлөөлнө, тэгээд байр суурь нь аюулд орно гэдгийг тэд мэддэг. Тийм учраас тэд зарим хийдэг зүйлдээ далд явуулгын арга ашиглаж, бусад хүнд энэ талаар мэдэгддэггүй. Тэдний далд явуулгын үр дагавар чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүст ашиг тустай юу? Тэр нь хүн бүрийг босгон байгуулдаг уу? Мэдээж үгүй. Ихэнх хүн төөрөлдөж, мэхлэгддэг бөгөөд үүнээс ямар ч ашиг тус хүртдэггүй. Антихристүүдийн ашигладаг далд явуулгын энэ арга үнэн-зарчимд нийцдэг үү? Энэ нь Бурханы шаардлагын дагуу үйлдэж байгаа хэрэг мөн үү? (Үгүй.) Тэгвэл далд явуулга хийж байгаа антихристүүдийн эдгээр илрэл мэдэгдэх үед антихристүүдийг засах ёстой юу? Тэднийг ил болгож, голох ёстой юу? (Тийм.) Далд явуулга хийх нь антихристүүдийн нэг бодитой илрэл юм.

Антихристүүдийг ажиллах үед өөр ямар илрэлүүд түгээмэл байдаг вэ? (Антихристүүд өөрсдийн байр суурийн төлөө хүмүүсийг дарангуйлж, тарчлаадаг.) Антихристүүд бусдыг тарчлаах нь хамгийн түгээмэл зүйл бөгөөд энэ нь тэдний бодитой илрэлүүдийн нэг юм. Байр сууриа хадгалж үлдэхийн тулд антихристүүд хүн бүрээс өөрсдөд нь дуулгавартай байж, үгийг нь дагахыг үргэлж шаарддаг. Хэрвээ хэн нэгэн үгийг нь дагахгүй, эсвэл өөрсдөд нь дургүйцэж, эсэргүүцэж байгааг тэд мэдвэл тэр хүнийг буулгаж авахын тулд дарлаж, тарчлаах арга хэрэглэнэ. Антихристүүд өөрсдөөс нь өөр санал бодолтой хүмүүсийг ихэвчлэн дарладаг. Тэд үнэнийг эрэлхийлж, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг хүмүүсийг ихэвчлэн дарладаг. Тэд өөрсдөд нь бялдуучилж, зусарддаггүй, харьцангуй төлөв төвшин, чигч шударга хүмүүсийг ихэвчлэн дарладаг. Тэд өөрсөдтэй нь таарамжтай байдаггүй, эсвэл өөрсдөд нь буулт хийдэггүй хүмүүсийг дарладаг. Антихристүүд бусдад үнэн-зарчмын дагуу ханддаггүй. Тэд хүмүүст шударга хандаж чаддаггүй. Хэн нэгнийг нүд үзүүрлэх үедээ, хэн нэгэн зүрх сэтгэлдээ өөрсдөд нь буулт хийгээгүй мэт санагдах үед тэд тэр хүн рүү дайрч, тарчлаах боломж, шалтаг хайж, бүр янз бүрийн шалтгаан зохиож, тэр ч байтугай чуулганы ажил хийж байна гэсэн нэрийдлээр тэднийг дарладаг. Хүмүүс номхорч, тэдэнд үгүй гэж хэлж зүрхлэхгүй болох хүртэл тэд зогсдоггүй; хүмүүс тэдний байр суурь, эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй инээмсэглэн мэндэлж, тэднийг дэмжиж, дуулгавартай байгаагаа илэрхийлж, тэдний талаар ямар нэгэн бодол санаа өвөрлөж зүрхлэхгүй болох хүртэл тэд зогсдоггүй. Ямар ч нөхцөл байдалд, ямар ч бүлэгт антихристийн бусдад хандах хандлагад “шударга байдал” гэдэг үг оршдоггүй бөгөөд Бурханд үнэхээр итгэдэг ах эгч нарт хандах хандлагад нь “хайрлах” гэдэг үг оршдоггүй. Байр сууринд нь заналхийлж буй хэнийг ч тэд нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт үздэг бөгөөд тэднийг тарчлаах боломж, шалтаг хайж олох болно. Хэрвээ тэр хүн буулт хийхгүй бол тэд түүнийг тарчлаах бөгөөд тэр хүнийг буулгаж авах хүртлээ зогсдоггүй. Антихристүүд ингэж байгаа нь үнэн-зарчимд огт нийцдэггүй, үнэнтэй дайсагнаж байгаа тиймээс тэд засалт туулах ёстой биз дээ? Түүгээр ч барахгүй—тэднийг ил болгож, ялган таньж, тодорхойлох ёстой. Антихрист хүн бүрд өөрийн дур сонирхол, өөрийн санаархал, зорилгын дагуу ханддаг. Тэдний эрх мэдэл дор, шударга ёсны мэдрэмжтэй хэн боловч, шударгаар ярьж чаддаг хэн боловч, шударга бус байдалтай тэмцэж зүрхэлдэг хэн боловч, үнэн-зарчмыг баримталдаг хэн боловч, үнэхээр авьяастай, эрдэм мэдлэгтэй хэн боловч, Бурханы төлөө гэрчлэл хийж чаддаг хэн боловч бүгд антихристийн атаархалтай тулгарч, дарлагдаж, гадуурхагдаж, тэр ч бүү хэл дахин босож чадахгүй болтлоо антихристийн хөлд гишгэлэгдэнэ. Антихрист сайн хүмүүс болон үнэнийг эрэлхийлдэг хүмүүст ийм үзэн ядалтаар ханддаг. Антихристийн атаархаж, дарладаг хүмүүсийн дийлэнх нь ерөнхийдөө эерэг хүмүүс, сайн хүмүүс байдаг гэж хэлж болно. Тэдний ихэнх нь Бурханы аврах, Бурханы ашиглаж чадах, Бурханы төгс болгох хүмүүс юм. Бурханы аварч, ашиглаж, төгс болгох хүмүүсийн эсрэг дарлаж, гадуурхах ийм арга хэрэглэж байгаа антихристүүд Бурханы дайснууд биш гэж үү? Тэд Бурханыг эсэргүүцдэг хүмүүс биш гэж үү? Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүст ингэж атаархаж, тэднийг дайрч давшилж, гадуурхахдаа чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг шууд үймүүлж байдаг. Ийм төрлийн антихрист нь бие махбодтой болсон Бурханд дайсагнаад зогсохгүй, Бурханыг дагадаг болон үнэнийг эрэлхийлдэг хүмүүст ч бас дайсагнадаг. Энэ бол жинхэнэ антихрист юм. Бурханы сонгосон хүмүүс антихристүүдийн ийм илрэлийг ялган таньдаг байх ёстой юу? Тэд антихристүүдийг ил болгож, голох ёстой юу? Антихристүүдэд байдаг ийм төрлийн зан чанарыг үнэнийг нөхөрлөснөөр шийдвэрлэх боломжтой юу? Тэдний зан чанар бол үнэн болон Бурханыг үзэн яддаг зан чанар бөгөөд тэд үнэнийг яавч хүлээн авахгүй, эсвэл үнэнийг дуулгавартай дагахгүй. Тиймээс ийм жинхэнэ антихристүүдийг зохицуулах цорын ганц арга зам бол тийм хүмүүсийг ил болгож, ялган таньж, дараа нь голох явдал юм. Энэ нь үнэн-зарчим болон Бурханы санаа зорилгод бүрэн нийцдэг. Антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг ингэж тарчлааж байгаа нь Бурхантай сөргөлдөж, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлдэж байгаа хэрэг гэдэг нь тодорхой юм. Тэд төөрөлдүүлж, хянаж чаддаггүй хүмүүстээ атаархаж, тэднийг үзэн яддаг. Тэд энэ хүмүүсийг олж авч чаддаггүй ч Бурханд бас олж авахыг зөвшөөрдөггүй. Ийм маягаар тэд чуулган дотор Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлдэж, тэдэнд хор хөнөөл, сүйрэл авчирдаг Сатаны дүрд тоглож байгаа хэрэг биш үү? Антихристүүд үнэнийг эрэлхийлдэг Бурханы сонгосон хүмүүсийг эрхшээлдээ байлгаж, Бурхан тэднийг олж авахаас сэргийлэхийг хүсдэг, мөн Бурханыг дагадаг бүх хүнийг төөрөлдүүлж, тэднээр өөрсдийгөө дагуулж, аврагдах боломжийг нь сүйтгэхийг хүсдэг. Тэгж байж л тэд зорилгодоо хүрсэн байх болно. Хүмүүсийг үхтэл нь хорлодог антихристүүд Бурханы заналт дайснууд биш гэж үү? Та нар тэднийг ялган таньж чаддаг байх ёстой.

Антихристүүдэд өөр ямар илрэл байдаг вэ? (Тэд ажлын зохицуулалтыг сөрж, зүгээр л бүхнийг өөрсдийн дураар хийдэг.) Энэ нь өөрийн бие даасан хаанчлалыг байгуулах болон далд явуулгатай зарим талаараа төстэй боловч бас нэгэн тодорхой илрэл юм. Антихристүүд хэрхэн бүхнийг өөрсдийн дураар хийдэг вэ? (Дээрхээс Бурханы сонгосон хүмүүсээс хуурамч удирдагчид болон антихристүүдийг ялган танихыг шаардсан ажлын зохицуулалт гаргадаг боловч зарим антихрист энэ ажлын зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй, үүний оронд тэд “өөрийгөө ялган таньж чаддаг болсон цагт л бусдыг ялган таньж чадна” гэх шалтаг ашиглан хүн бүрийг өөрийгөө танин мэдэхэд анхааруулж, ах эгч нарыг хуурамч удирдагчид болон антихристүүдийг ялган танихад саад болдог.) Энэ нь Дээрхийн ажлын зохицуулалтыг эсэргүүцэж байгаа, түүнчлэн бүхнийг өөрсдийн дураар хийж байгаа хэрэг юм. Өөр юу байна? (Антихристүүд Дээрхийн ажлын зохицуулалтын талаар өөрсдийн гэсэн үзэл санаатай байдаг. Гаднаа тэд эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлж чадаж байгаа, ах эгч нартай нөхөрлөж байгаа мэт харагддаг ч хэзээ ч эдгээр зүйлийн араас хянан шалгаж, асууж сурагладаггүй бөгөөд дараа нь зүгээр л умартдаг.) Антихристүүд бүхнийг өөрсдийн дураар хийх гэдэг нь үндсэндээ Дээрхээс ямар ч ажил зохицуулсан, эсвэл доод хүмүүсээрээ ямар ч ажил хэрэгжүүлэхийг шаардсан бай, антихристүүд түүнийг хойш тавьж, үл тоомсорлож, уламжилдаггүй, хэрэгжүүлдэггүй бөгөөд дараа нь өөрсдийн хүссэн, хийх дуртай, өөрсдөд нь ашиг тустай зүйлээ хийнэ гэсэн үг юм. Жишээлбэл, Бурханы үгийн номыг тараахад чуулганы ном тараах зарчмын дагуу чуулганы хэвийн амьдралаар амьдардаг хүн бүр номтой байх ёстой. Гэвч антихрист үүнийг хараад: “Хүн бүрд нэг ном оо? Надад ашиггүй юм биш үү? Хүн бүрд нэг ном байж болохгүй—хүн нэг бүр миний талаар яг юу гэж боддогт үндэслэн би энэ ажлыг гүйцэтгэж, хэрэгжүүлэх ёстой. Үүнийг зөвхөн чуулганы хэвийн амьдралаар амьдарч байгаа эсэхээр биш, харин ерөнхийдөө хэн илүү их өргөл өргөдөг вэ гэдгээр шийдэх ёстой. Өргөл өргөдөггүй эсвэл ядуу хүмүүс ямар ч ялгаагүйгээр бүгд ном авах ёсгүй. Хэрвээ тэд надаас ном гуйж, хэдэн төгрөг сарвайвал яаж авирлаж байгааг нь үндэслэн би ном өгөх эсэхээ шийднэ” гэж боддог. Энэ нь зарчмын дагуу үйлдэж байгаа хэрэг үү? Тэд юу хийж байна вэ? Тэд бүхнийг өөрсдийн дураар хийж байна. Бүхнийг өөрсдийн дураар хийнэ гэдэг нь одоо байгаа ажлын зохицуулалтаас гадуур өөрсдийн бодлогыг тогтоож, орон нутгийнхаа чуулганд тэрхүү бодлогын дагуу үйлдэж, Бурханы гэрийн шаардсан ажлын зохицуулалт болон зарчмыг огт хэрэгжүүлэхгүй, харин үүний оронд өөрсдийн санаархал, зорилгын дагуу үйлдэх гэсэн үг юм. Гаднаас нь харахад тэд ном тарааж байсан бөгөөд тэр ажил дууссансэн мэт харагддаг. Гэвч тэд үүнийг хийхдээ юуг үндэслэсэн бэ? Энэ нь Бурханы гэрийн ажлын зохицуулалт юм уу чуулганы дүрэмд үндэслээгүй, харин өөрсдийнх нь бодлого, өөрсдийнх нь арга барилд үндэслэсэн. Энэ бол бүхнийг өөрсдийн дураар хийж байгаа хэрэг юм. Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтад ямар ч дуулгавартай байдал харуулдаггүй; түүнийг чанд хэрэгжүүлж, гүйцэтгэж чаддаггүй бөгөөд оронд нь өөрсдийн олон дүрэм журмыг нууцаар тогтоон, орон нутгийнхаа чуулган дотор хэрэгжүүлж, нэвтрүүлдэг. Энэ нь өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулаад зогсохгүй, түүнээс илүүтэйгээр бүхнийг өөрсдийн дураар хийж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, тэд орон нутгийнхаа чуулганд ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх үед энэ нь тэдний өөрсдийнх нь зохицуулалт байдаг бөгөөд Дээрхээс гаргасан, бусад чуулганд хэрэгжүүлж буй ажлын зохицуулалтаас өөр зүйл байдаг. Өнгөн дээрээ тэд хэлбэрдэж, ажлын зохицуулалтыг хүлээн авч, уншсан боловч түүнийг яг хэрхэн хэрэгжүүлэх талаар өөрсдийн гэсэн арга барилтай байдаг. Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг зүгээр л үл тоомсорлож, ил тодоор зөрчдөг. Үүнийг бүхнийг өөрсдийн дураар хийх гэж нэрлэдэг. Антихристүүд яагаад бүхнийг өөрсдийн дураар хийдэг вэ? (Тэд чуулган дотор эрх мэдэл хэрэгжүүлэхийг хүсдэг, бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг.) Зөв. Тэд зүгээр л эрх мэдэлтэй байхыг хүсдэг; эрх мэдлийг олж авч, бусдыг хянахын тулд, бусдыг үгэндээ оруулж, өөрсдөдөө дуулгавартай байлгаж, өөрсдөөсөө айлгахын тулд ямар ч хамаагүй бүх боломжийг хайж, шүүрэн авдаг. Тэд төрөл бүрийн арга ашиглан бусдыг хянаж, энэ газарт өөр хэн ч биш, зөвхөн өөрсдөө эрх мэдэлтэй, бусад хүн тэднийг дамжихгүйгээр, тэдний дээгүүр алгасах нь зүгээр л боломжгүй, хэн ч тэднийг давж гарахгүй гэдгийг хүн бүрд мэдүүлэхийг хүсдэг. Тэд голчлон Бурханы сонгосон хүмүүсийг хянаж, эрх мэдлийг булаан авахыг хүсдэг. Антихристүүд ингэж авирлаж байгаа нь үнэн-зарчим юм уу Бурханы гэрийн шаардлагын дагуу аливааг зохицуулахгүй байгаа нь маш тодорхой юм. Энэ нь удирдагчийн, эсвэл үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа хэний ч хийх ёстой зүйл биш. Тэгвэл антихристүүд энэ илрэлийг харуулах үед тэднийг засах ёстой юу? Тэднийг ил болгож, голох ёстой юу? (Тийм.)

Антихристүүдийн өөр ямар илрэлүүд байдаг вэ? (Антихристүүд өргөл хулгайлж, Бурханы гэрийн мөнгийг өөрсдийн зугаа цэнгэлд үрж, тусгай эрх ямба эдэлдэг.) Тусгай эрх ямба эдлэх нь нэг тодорхой илрэл юм. Антихрист байр суурь олж авмагц түүнийг тогтоон барих аргагүй болдог—тэд бусад хүнийг хөл доороо гишгэлэх зүйл мэт үзэж, хийж буй бүх зүйлдээ анхаарлын төвд орж, хамаг ашиг хонжоог нь хүртэхийг хүсдэг. Тэд хийж буй бүх зүйлдээ, мөн ярих үедээ давуу байдал олж авахыг чармайдаг. Ямар ч суудал дээр суусан, тэр нь онцгой байхыг тэд хүсдэг. Бурханы гэрт ямар ч хангамж эдэлсэн, тэр нь бусдын хүртдэгээс илүү дээр байхыг тэд хүсдэг. Хүн бүр тэднийг илүү өндрөөр үнэлж, тэдний талаар бусдаас илүү сайн бодолтой байгаасай гэж тэд хүсдэг. Байр суурьгүй байх үедээ тэд түүнийг булаан авахыг хүсдэг бөгөөд байр суурьтай болмогцоо асар их биеэ тоодог. Тэдэнтэй ярьж буй хэн боловч тэдэн рүү дээш харж харилцах ёстой бөгөөд хэн ч тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж болохгүй, харин нэг юм уу хоёр алхам хойно явах ёстой; хэн ч тэдэнтэй хэт чанга юм уу хэт ширүүн ярьж, буруу үг ашиглаж, эсвэл тэдэн рүү буруу зөрүү харж болохгүй. Тэд бүгдээс нь өө сэв олж, заавал нэг юм хэлж шүүмжлэх болно. Хэн ч тэдний дургүйг хүргэж, шүүмжилж болохгүй; харин хүн бүр тэдэнд хүндэтгэлтэй хандаж, бялдуучилж, зусардах ёстой. Антихрист байр суурь олж авмагцаа хаа явсан газраа дур зоргоороо авирлаж, дураараа дургиж, бусдаар хүндлүүлэхийн тулд өөрийгөө гайхуулна. Тэд байр сууриндаа ташуурч, бусдын хүндлэлийг үнэхээр чухалчлаад зогсохгүй эд материалын таашаал ч тэдэнд онцгой чухал байдаг. Тэд хамгийн сайн хангамж үйлчилгээ үзүүлдэг зочин хүлээн авагч айлд байрлахыг хүсдэг. Гэрийн эзэн нь хэн ч байсан хамаагүй, тэд идэх хоолныхоо тал дээр онцгой шаардлага тавьдаг бөгөөд хэрвээ хоол нь хангалттай сайн биш бол гэрийн эзнийг засах боломж хайдаг. Тэд ямар ч дорд түвшний таашаалыг хүлээн авахаас татгалздаг—тэдний хоол хүнс, хувцас хунар, орон байр, унаа тэрэг бүгд бусдаас дээгүүр түвшний байх ёстой бөгөөд дундаж байх нь зүгээр л болохгүй. Тэд жирийн ах эгч нарын хүртдэгтэй адил зүйлсийг хүлээн авч чаддаггүй. Хэрвээ бусад нь өглөө 5 юм уу 6 цагт босож байвал тэд 7 юм уу 8 цагт босно. Хамгийн сайн хоол хүнс, эд зүйлс тэдэнд зориулагдах ёстой. Хүмүүсийн өргөсөн өргөлийг хүртэл тэд эхлээд шилж сонгох ёстой бөгөөд гоё сайхан, үнэ цэнтэй, эсвэл нүдэнд нь туссан юуг ч хамаагүй өөрсдөдөө авч үлдээд, үлдсэнийг нь чуулганд үлдээдэг. Мөн антихристүүдийн хийдэг өөр нэг хамгийн жигшмээр зүйл бий. Тэр нь юу вэ? Тэд байр суурьтай болмогцоо шунал нь ихсэж, хараа нь тэлж, өөрсдийгөө зугаацуулж сурдаг бөгөөд үүний дараа мөнгө үрэх, хэрэглэх хүсэлтэй болж, улмаар чуулганы ажилдаа ашигладаг бүх мөнгийг өөрсдөдөө авч, дуртайгаараа хуваарилж, хүслийнхээ дагуу хянахыг хүсдэг. Антихристүүд ийм төрлийн эрх мэдэл, ийм төрлийн хангамжид онцгойлон ташуурдаг бөгөөд эрх мэдэлтэй болмогцоо бүх чек, янз бүрийн гэрээ хэлэлцээр зэрэг бүх зүйл дээр гарын үсгээ зурахыг хүсдэг. Тэд үзгээр тасралтгүй гарын үсгээ сараачиж, мөнгийг ус шиг цацах тэр мэдрэмжийг таашаахыг хүсдэг. Антихрист байр суурьгүй байх үед хэн ч тэднээс эдгээр илрэлийг, эсвэл тэднийг ийм төрлийн хүн, ийм төрлийн зан чанартай, ийм зүйл хийнэ гэж харж чаддаггүйй. Гэвч тэд байр суурь олж авмагц энэ бүхэн илчлэгддэг. Хэрвээ тэд өглөө нь сонгогдвол тэр өдрийнхөө үдээс хойш асар их биеэ тоож, хамраа сөхөн, толгой нь томорч, жирийн хүмүүсийг тоохоо больдог. Өөрчлөлт маш хурдан явагддаг. Гэвч үнэндээ тэд өөрчлөгдөөгүй—тэд зүгээр л илчлэгдсэн хэрэг. Тэд ийм биеэ тоосон байдал гаргаад, юу хийх гэж байна вэ? Тэд чуулганыг шулж амьдрахыг, байр суурийн ашиг тусад ташуурахыг хүсдэг. Хэн нэгэн амттай хоол дэлгэж тавих бүрд тэд ховдоглон идэж эхэлдэг бөгөөд өөрсдийнхөө тэр өмхий махан биеэ тордох гэж эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн шаарддаг. Антихристүүд тусгай эрх ямба эдлэх явдал байнга гардаг; гагцхүү хэр зэрэг хүнд хэлбэртэй байгаад л ялгаа нь оршдог. Махан биеийн таашаалаас зуурдаг ямар ч хүн удирдагч болох үедээ тусгай эрх ямба эдлэхийг хүсдэг. Энэ бол антихристүүдийн зан чанар юм. Тэд байр суурь олж авмагцаа шал өөр болдог. Тэд байр суурийг дагаж ирдэг бүх таашаал, тусгай хангамжийг хараандаа, атгандаа бат бөх, найдвартай байлгадаг бөгөөд өчүүхэн төдийг ч тавьж явуулж, атгалтаа сулруулж, эсвэл өчүүхэн хэсгийг ч алдахыг зөвшөөрдөггүй. Антихристүүдийн эдгээр илрэл, хэрэгжүүлэлтийн аль нь үнэн-зарчмын дагуу үйлдэж байнавэ? Аль нь ч биш. Тэдгээрийн нэг бүр нь харахад ой гутам, жигшмээр байдаг; тэдний хэрэгжүүлэлт, илрэл нь үнэн-зарчимд нийцдэггүй төдийгүй, тэдэнд мэдээж өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаан, ичих мэдрэмж байдаггүй. Антихристүүд байр суурьтай байх үедээ увайгүйгээр буруу үйл хийж, өөрсдийнхөө эрх мэдэл, байр суурийн төлөө ажиллахаас гадна чуулганы ажил юм уу ах эгч нарын амь-оролтод ашиг тустай юу ч хийдэггүйгээр үл барам байр суурийн ашиг тус, махан биеийн таашаал болон хүмүүс тэднийг дээдэлж, хүндлэн бишрэхэд ташуурдаг. Зарим антихрист бүр өөрсдөдөө үйлчлэх хүмүүсийг олдог бөгөөд уух цайгаа бусдаар аягалуулж, өмсөх хувцсаа бусдаар угаалгаж, тэр ч бүү хэл усанд ороход нь нурууг нь үрдэг, хоол идэхэд нь үйлчилдэг тусгай хүнтэй байдаг. Бүр ч долоон дор нь, зарим нь өдрийн гурван хоол тус бүрдээ тогтсон цэстэй байдаг бөгөөд үүн дээр нэмээд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн ууж, өөрсдөд нь зориулан төрөл бүрийн шөл буцалгаж өгөхийг хүсдэг. Антихристүүдэд ичих мэдрэмж байдаг уу? Үгүй, байдаггүй! Ийм төрлийн хүнийг зүгээр л засах нь арай зөөлдсөн хэрэг гэж та нар хэлэх үү? Тэднийг заслаа гээд тэд ичих үү? (Ичихгүй.) Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Тун энгийн. Зассаныхаа дараа тэднийг ил болгож, хэн болохыг нь өөрсдөд нь мэдүүл. Тэд үүнд буулт хийсэн ч бай, үгүй ч бай чөлөөлөгдөх ёстой бөгөөд хүн бүр тэднийг жигшин голох ёстой. Та нар антихристийг олж илрүүлмэгцээ жигшин голж чадах уу? Та нар босож, тэднийг мэдээлж, ил болгож зүрхлэх үү? (Тийм.) Та нар үнэхээр зүрхлэх үү, үгүй юу? Одоо чамд түшиг тулгуур болох хүмүүс байгаа үед чи босож, тэднийг ил болгож зүрхлэх ч, ямар ч дэмжлэггүй үед чамд тийм зориг байсаар байх уу? Одоо чиний байгаа газар агуу улаан луу ноёрхоогүй аюулгүй байгаа тул чи “Би юунаас айх юм бэ? Тэр чинь зүгээр л нэг антихрист биз дээ? Бурхан бидний түшиг тулгуур болж байгаа болохоор надад антихристийг ил болгох зориг байна, би айхгүй!” гэж боддог. Гэвч агуу улаан лууны улсад бол өөр. Хэрвээ чи антихристийг ил болгосноор тэр байр сууриа алдвал чамайг тарчлааж, худалдаж, эрх баригчдын гарт тушааж зүрхэлнэ. Тэр үед чи түүнийг ил болгож зүрхлэх үү? (Магадгүй үгүй байх.) Магадгүй үгүй байх. Чиний хандлага тэр даруй өөрчлөгдөнө; тийм орчинд чи түүнийг ил болгож зүрхлэхгүй. Тэгвэл түүнийг ил болгож зүрхлэхгүй байх нь зөв үү? Зөв биш, чамд ямар ч гэрчлэл байхгүй бөгөөд энэ нь чи ялагч биш гэсэн үг; энэ бол Бурханыг дагагч хүний хэлэх үг биш. Чи дуугүй байлаа ч зүрх сэтгэл чинь дахин дахин ингэж хашхирдаг гэж бодъё: “Муу антихрист, диавол, Сатан чи, би чамайг ил болгоно доо. Би мэргэн ухаан ашиглан чамайг жигшин голж, чамайг чуулганаас цэвэрлэнэ! Чи Бурханы гэрт байрлахад зохисгүй, чи бол диавол, чи бол Сатан! Хэдийгээр би чамайг үгээрээ ил тодоор ил болгохгүй ч зүрх сэтгэлийнхээ угаас чамайг жигшин голж байна. Би үнэнийг ойлгодог илүү олон ах эгч нарыг олж, бид хамтдаа чамайг жигшин голох болно. Бид чиний удирдлага, чиний явуулгыг хүлээн зөвшөөрөхгүй!” Ингэж үйлдэх нь зөв үү? (Тийм.) Орчин нөхцөл тааламжгүй байж, антихристийг ил тодоор ил болгох нь чамайг аюулд оруулж болох ч Бурханы даалгавар, үнэн-зарчим, өөрийн үүргээс ухарч, хөсөр хаяж болохгүй. Тусгай эрх ямба эдэлж, байр суурийн ашиг тусыг ичгүүргүйгээр хүртдэг тэр антихристүүдийн тухайд бид тэднийг жигшин голж, Бурханы гэрт шимэгчлэх, эсвэл илүү олон ах эгч нарыг хорлож, төөрөлдүүлэхийг нь зөвшөөрөх ёсгүй. Бид тэднийг цэвэрлэх ёстой. Бурханы гэрийн хөрөнгө нөөц энэ шимэгчдийг тэжээх гэж байдаггүй. Тэд Бурханы гэрт хооллоход зохисгүй, Бурханы гэрийн бүхнийг эдлэхэд ч зохисгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, тэд диаволууд бөгөөд жигшин гологдох нь зүйн хэрэг юм. Энэ бол антихристүүдийн өөр нэг илрэл—тусгай эрх ямба эдлэх, ичгүүргүйгээр тусгай эрх ямба эдлэх. Ямар ч хувь нэмэр оруулалгүйгээр удирдагчийн байр сууринд хүрмэгцээ эрх мэдлийг булаан авч, байр суурийнхаа ашиг тусад ташуурч, ах эгч нарыг албадан өөрсдөдөө хоол хийлгэж, амттай хоол хүнс худалдаж авахуулж, хөлс хүчээ дуслуулан байж олсон хөрөнгийг нь дээрэмдэж, мөнгө, эд зүйлсийг нь салгаж авдаг. Тэдний хувьд энэ нь тун жам ёсны хэрэг, алдаж боломгүй боломж, дахин олдохгүй завшаан юм. Энэ чинь диаволын сэтгэхүй биш гэж үү? Ямар ичгүүргүй бодол вэ. Ийм төрлийн хүн засалт туулж, ил болгуулж, ах эгч нарт жигшин гологдох ёстой.

Антихристүүдийн өөр ямар илрэлүүд байдаг вэ? Дээрх хүмүүсээ мэхэлж, доорх хүмүүсээ хуурах нь нэг тодорхой илрэл мөн үү? (Мөн.) Антихристүүд угаас хорон муу; тэдэнд үнэнч шударга зүрх сэтгэл, үнэнийг юм ууэерэг зүйлсийг хайрлах сэтгэл байдаггүй. Тэд ихэвчлэн харанхуй буланд амьдарч байдаг—тэд үнэнч шударга хандлагаар үйлддэггүй, үнэнээр ярьдаггүй бөгөөд бусад хүнд ч, Бурханд ч хорон муу, ов мэхтэй зүрх сэтгэл өвөрлөдөг. Тэд бусдыг мэхлэхийг хүсдэг, Бурханыг ч бас мэхлэхийг хүсдэг. Тэд бусдын хяналтыг хүлээн авахгүй, Бурханы шинжилтийг бүр ч хүлээж авахгүй. Тэд хүмүүсийн дунд байхдаа дотроо юу бодож, төлөвлөж байгаа, ямархуу хүн болох, мөн үнэнд ямар хандлага өвөрлөдөг зэргээ хэнд ч, хэзээ ч мэдэгдэхийг хүсдэггүй; тэд бусдад энэ бүхнийг мэдэгдэхийг хүсдэггүй бөгөөд Бурханыг ч бас хуурч, Түүнээс нуухыг хүсдэг. Тийм ч учраас, антихрист байр суурьгүй байх үед, хэсэг хүмүүсийн дунд нөхцөл байдалд явуулга хийх боломж байхгүй үед тэдний үг, үйлдлийн ард юу нуугдаж байгааг хэн ч үнэхээр олж мэдэж чаддаггүй. Хүмүүс ингэж гайхна: “Тэд өдөр бүр юу бодож байдаг юм бол? Үүргээ гүйцэтгэхийнх нь ард ямар нэгэн санаархал байна уу? Тэр завхрал харуулж байна уу? Бусдад атаархаж, эсвэл бусдыг үзэн яддаг болов уу? Бусдыг алаг үздэг болов уу? Бусдын хэлж байгаа зүйлд ямар үзэл бодолтой байдаг вэ? Тодорхой зүйлстэй тулгарах үедээ юу боддог вэ?” Антихристүүд өөрсдөд нь үнэхээр юу болж байгааг бусдад хэзээ ч мэдэгддэггүй. Ямар нэг зүйлийн талаарх үзэл бодлоо хэдэн үгээр илэрхийллээ ч гэсэн, тэр нь бүрхэг, хоёрдмол утгатай байх бөгөөд юу хэлэхийг оролдоод байгааг нь бусад хүн ойлгохгүй, юу хэлэхийг хүсэж, юу илэрхийлэхийг оролдож байгааг нь мэдэхгүй байхаар тойруулан ярьдаг. Ийм хүн байр суурь олж авсныхаа дараа бусдын эргэн тойронд зан авир нь бүр ч нууцлаг болдог. Тэд өөрсдийн амбиц, нэр хүнд, дүр төрх, нэр алдар, байр суурь, нэр төр зэргийг хамгаалахыг хүсдэг. Тийм ч учраас тэд аливааг хэрхэн хийдэг, эсвэл хийж буй сэдлийнхээ талаар ил тод байхыг хүсдэггүй. Алдаа гаргаж, завхарсан зан чанар илчилсэн ч, эсвэл үйлдлийнх нь цаадах сэдэл, санаархал буруу байсан ч тэд сэтгэлээ нээж, бусдад энэ талаар мэдэгдэхийг хүсдэггүй бөгөөд ах эгч нарыг хуурахын тулд ихэвчлэн гэм зэмгүй, төгс хүний дүр эсгэдэг. Мөн тэд Дээрхтэй болон Бурхантай зөвхөн чихэнд чимэгтэй зүйл ярьдаг бөгөөд Дээрхтэй харилцах харилцаагаа хадгалж үлдэхийн тулд ихэвчлэн овжин арга мэх, худал үгс ашигладаг. Тэд Дээрхэд ажлаа тайлагнаж, Дээрхтэй ярилцах үедээ хэн ч тэдний сул талыг олж мэдэж чадахгүй байлгахын тулд хэзээ ч таагүй зүйл хэлдэггүй. Тэд доорх түвшинд юу хийснээ, чуулганд ямар асуудал үүссэн, ажилд нь ямар асуудал, алдаа дутагдал гарсан алийг нь ч, эсвэл өөрсдийнхөө ойлгож, нэвт харж чадахгүй байгаа зүйлсийн талаар хэзээ ч дурдахгүй. Тэд эдгээр зүйлийн талаар Дээрхээс хэзээ ч асууж, эрж хайдаггүй бөгөөд үүний оронд ажилдаа чадварлаг, ажлаа бүрэн нуруундаа үүрч чаддаг төрх харуулж, дүр эсгэдэг. Тэд чуулганд байгаа ямар ч асуудлыг Дээрхэд тайлагнадаггүй бөгөөд чуулган доторх зүйлс хэчнээн эмх замбараагүй байгаа, ажилд нь хэчнээн том алдаа дутагдал гарсан, эсвэл доор түвшинд тэд яг юу хийж байсан нь хамаагүй, тэд энэ бүхнийг дахин давтан нуун дарагдуулж, Дээрхэд эдгээр зүйлийн талаар ямар ч сураг, мэдээ дуулгахгүй байхыг хичээж, тэр ч бүү хэл яг үнэндээ юу болж байгааг нуун далдлахын тулд эдгээр хэрэг явдалтай холбоотой, эсвэл үнэн байдлыг мэддэг хүмүүсийг шилжүүлэн өөрчилдөг. Эдгээр нь ямар гээч хэрэгжүүлэлт вэ? Энэ ямар төрлийн зан авир вэ? Энэ нь үнэнийг эрэлхийлдэг хүнд байх ёстой илрэл мөн үү? Мэдээж биш. Энэ бол чөтгөрийн зан авир. Антихристүүд байр суурь, нэр хүндэд нь нөлөөлж болох юуг ч хамаагүй нуун далдалж, дарагдуулахын тулд чадах бүхнээ хийж, эдгээр зүйлийг бусад хүнээс болон Бурханаас бултуулдаг. Энэ бол дээрх хүмүүсээ мэхэлж, доорх хүмүүсээоо хуурч байгаа хэрэг юм. Тэд доорх хүмүүстээ ихэвчлэн ингэж хэлдэг: “Дээрх намайг маш өндрөөр үнэлж, надад их ач холбогдол өгдөг. Дээрх надад тийм тийм даалгавар өгч, ийм чухал ажил даалгасан. Тэд надад үнэхээр сайн анхаарал тавьж, ажилд минь чиглэл өгч, мөн миний амийн төлөө маш их хариуцлага хүлээсэн. Дээрх намайг тийм тийм хэргээс болоод зассан, би үүнийг тийм тийм байдлаар хүлээн авсан, энэ талаарх миний ойлголт тийм тийм байгаа. Бурхан намайг хэчнээн их хайрладгийг хараач—тэр намайг биечлэн засаж, ажилд минь биечлэн удирдамж өгсөн.” Харин Дээрхэд тэд ажилдаа асар их хариуцлага хүлээдэг, ах эгч нарт гүнээ санаа тавьдаг, зүрх сэтгэл, хүч чадлаа бүрэн зориулдаг маягийн дүр үзүүлдэг боловч ах, эгч өөрсдөд нь өөр санаа, үзэл бодол дэвшүүлсэн тухай, эсвэл ажлынхаа ямар нэгэн алдаа дутагдал, гажуудлын талаар хэзээ ч ганц ч үг унагахгүй. Тэд доорх хүмүүстэйгээ сайн харилцаатай байхын тулд чадах бүхнээ хийхийн зэрэгцээ өөрсдийнх нь талаарх янз бүрийн үнэн байдлыг Дээрхээс нуухыг хамаг байдгаараа хичээж, хэрвээ Дээрх үнэндээ тэдэнд юу болж байгааг олж мэдвэл чөлөөлөгдөх вий гэхээс үхтлээ айдаг. Энэ чинь дээрх хүмүүсээ мэхэлж, доорх хүмүүсээ хуурч байгаа хэрэг биш үү? Антихрист эрх мэдлийг булаан авмагцаа хэн ч өөрсдийнх нь жинхэнэ байдал, бодит нөхцөл, эсвэл жинхэнэ хүн чанар, ажлын чадамжийг нэвт харж чадахгүй байлгах гэсэндээ өөрсдийнхөө талаарх үнэн байдлыг нууцлах гэж үнэхээр чадах бүхнээ хийдэг. Тэд бат бөх суурьтай болж, эрх мэдэл болон байр суурийнхаа ашиг тусыг үүрд эдлэхийн тулд эдгээр зүйлийг нуух бүхий л арга мэх, хэрэгслийг ашигладаг. Дээрх хүмүүсээ мэхэлж, доорх хүмүүсээ хуурах нь зөвхөн антихристүүдийн хийдэг зүйл. Энэ нь үнэн-зарчимд нийцдэг үү? Энэ нь Бурханд үйлчилдэг хүнд байх ёстой илрэл мөн үү? Үнэнийг эрэлхийлдэг хүнд байх ёстой илрэл мөн үү? (Үгүй.) Тэгвэл антихристэд ийм илрэл, ийм зан чанар байх үед тэр засалт туулах ёстой юу? (Тийм.)

Бид сая антихристүүд засалт туулдаг зургаан шалтгааны талаар ярилаа. Нэгдүгээрт, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулах; хоёрдугаарт, далд явуулга хийх; гуравдугаарт, бусдыг дарлаж, тарчлаах; дөрөвдүгээрт, бүхнийг өөрсдийн дураар хийх; тавдугаарт, тусгай эрх ямба эдлэх; зургаадугаарт, дээрх хүмүүсээ мэхэлж, доорх хүмүүсээ хуурах. Өөр шалтгаан бий юу? (Ах эгч нарыг төөрөлдүүлэхийн тулд тэрс үзэл, төөрөгдөл тараах.) (Бурханыг хэзээ ч өргөмжилж, гэрчилдэггүй, харин үргэлж өөрсдийгөө гэрчилж, хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд бичиг үсэг, хоосон сургаал чалчих.) (Ариун Сүнсний ашигладаг хүнийг шүүж, дайрч давшилж, үзэн ядах.) Энэ гурван зүйлээс аль нь бидний өмнө нь ярилцсан зургаан шалтгаантай мөн чанарын хувьд харьцангуй ойролцоо байна вэ? (Үргэлж өөрсдийгөө өргөмжилж, гэрчлээд Бурханыг хэзээ ч гэрчилдэггүй байх.) Энэ нь уг чанарын хувьд харьцангуй ноцтой нь юм. Үүний дараа Ариун Сүнсний ашигладаг хүн рүү дайрч давшилж, шүүх ордог, дараагийнх нь хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд төөрөг үзэл тараах ордог. Антихристүүдийн өөр тодорхой илрэлүүд байх ёстой боловч эдгээр нь ерөнхийдөө бүх зүйлийг төлөөлдөг тул өнөөдөр тэдгээрийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй нурших шаардлагагүй. Өнөөдрийн нөхөрлөлийн гол сэдэв энэ биш; харин өнөөдрийн гол сэдэв бол хэрхэн антихристүүд засалтыг хүлээн авдаггүй, ямар нэг буруу зүйл хийхээрээ гэмших хандлага ч гаргадаггүй, харин ч үзэл тарааж, Бурханыг хэрхэн ил тодоор шүүдэг тухай юм. Өөрөөр хэлбэл, засалт туулсны дараах антихристийн хандлага, энэ хандлагын уг үндэс, мөн тэдний зан чанар-мөн чанар үнэндээ юу болох—энэ бол бидний нөхөрлөх ёстой гол сэдэв юм. Бидний сая хөндсөн бусад зүйл бол үүнтэй зарим талаараа холбоотой жижиг сэдвүүд юм. Бид эдгээрийн талаар өмнө нь хангалттай дэлгэрэнгүй ярилцсан тул өнөөдөр бөмнө нь нөхөрлөсөн антихристүүдийн янз бүрийн илрэлийг нэгтгэн дүгнэж, тэдгээрийн талаар өргөн хүрээнд, ерөнхий байдлаар л нөхөрлөлөө. Антихристүүдэд эдгээр илрэл, эдгээр зан чанар, мөн чанар байдаг бөгөөд тэд ийм төрлийн зүйл хийсэн тул засалт туулж, гологдох ёстой. Гэвч жинхэнэ антихрист, антихристийн мөн чанартай хүн өөрийн хийсэн эдгээр зүйлийг, эсвэл өөрийнх нь эдгээр илрэл антихристийнх гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? (Үгүй, тэд зөвшөөрөхгүй.) Сатан болон диаволууд Бурханыг эсэргүүцдэг гэдгээ хүлээн зөвшөөрч байхыг чи хэзээ харж байсан бэ? Тэд Бурханыг эсэргүүцдэг гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ямар ч төрлийн алдаа гаргасан бай буруутай гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс, өнөөдрийн нөхөрлөлийн сэдвийг антихристүүдийн энэ мөн чанарын өнцгөөс эхэлцгээе.

II. Антихристүүд засалтыг хүлээн авахгүй байх үедээ хэрхэн авирладаг вэ

А. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзах

Антихрист хэчнээн том алдаа гаргаж, хэчнээн их ёрын мууг үйлдсэн ч бай засалт туулах үедээ хамгийн түрүүнд хийдэг зүйл р нь ямар ч буруу зүйл хийгээгүй гэж бүрэн үгүйсгэх бөгөөд өөрсдийгөө зөвтгөхийн тулд мушгин гуйвуулсан тайлбараар улайран мэтгэлцдэг. Энэ нь антихристүүдийн арван нэг дэх илрэлд дурдагдсан ямар нэг буруу зүйл хийх үедээ гэмших хандлагагүй байдаг явдал юм. Антихристүүдэд гэмших хандлага байдаггүй, тэгвэл тэд сэтгэлийнхээ гүнд юу бодож байдаг вэ? Яагаад тэдэнд гэмших хандлага байдаггүй вэ? (Учир нь тэд өөрсдийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж боддог.) Зөв. Антихристүүд ямар нэг буруу зүйл хийснээ огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэгвэл тэд өөрсдийгөө антихрист гэдгээ хүлээн зөвшөөрч чадах уу? Энэ нь бүр ч хэцүү. Хэрвээ чи антихристийг ил болгох баримтуудыг жагсааж чадвал тэд үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу? Тэд үүнийг хүлээн зөвшөөрөх бүр ч боломжгүй гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Иймэрхүү илрэлүүдээр дамжуулан антихристийн мөн чанар нь Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвах бөгөөд зан чанар нь үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг, үнэнийг огтхон ч хайрладаггүй зан чанар болохыг бид харж болно. Тиймээс антихристүүд ил болж, засалт туулах үедээ хамгийн түрүүнд өөрсдийгөө өмгөөлөх янз бүрийн шалтгаан хайж, мултрахын тулд элдэв шалтаг хайдаг бөгөөд ингэснээр хариуцлагаас бултаж, уучлагдах зорилгодоо хүрдэг. Антихристүүдийн хамгийн их айдаг зүйл бол Бурханы сонгосон хүмүүс тэдний зан араншин, сул тал, алдаа дутагдал, амин газар, жинхэнэ хэв чанар, ажлын чадамжийг нь нэвт харах юм—тиймээс тэд дутагдал, асуудал болон завхарсан зан чанараа нуун дарагдуулахын тулд өөрсдийгөө өнгөлөн далдлахаар чадах бүхнээ хийдэг. Тэдний ёрын муу үйл нь баригдаж, ил болох үед тэд хамгийн түрүүнд энэ баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, хүлээн авдаггүй, эсвэл алдаагаа залруулж, нөхөхийн тулд чадах бүхнээ хийдэггүй, ингэхийн оронд түүнийг нуун дарагдуулахад ашиглах янз бүрийн арга сэдэхийг оролдож, үйл хэргийг нь мэдэх хүмүүсийг хуурч, төөрөлдүүлж, Бурханы сонгосон хүмүүст хэргийн үнэн нүүр царайг харуулахгүй, тэдний үйлдэл Бурханы гэрт хэчнээн их хор хөнөөл учруулж, чуулганы ажилд хэчнээн их саад болж, үймүүлснийг мэдэгдэхгүй байхыг хичээдэг. Мэдээж, тэдний хамгийн их айдаг зүйл бол Дээрх олж мэдэх юм, учир нь Дээрх мэдмэгцээ тэдэнтэй зарчмын дагуу харьцах бөгөөд тэдний хувьд бүх зүйл дуусаж, тэд гарцаагүй чөлөөлөгдөж, таягдан хаягдах болно. Тэгэхээр, антихристүүдийн ёрын муу үйл ил болох үед тэд хаана алдаа гаргасан, хаана зарчим зөрчсөн, яагаад тэгж үйлдсэн, ямар зан чанарт захирагдаж байсан, санаа зорилго нь юу байсан, тухайн үед төлөв байдал нь ямар байсан, энэ нь дур зоргоороо авирласнаас болсон уу, эсвэл далд сэдэл холилдсоноос болсон уу гэдгийг эхлээд эргэцүүлэн боддоггүй. Эдгээр зүйлийг эргэцүүлэх нь бүү хэл, задлан шинжилдэггүй, үүний оронд тэд үнэн баримтыг нуун дарагдуулах ямар нэг арга олох гэж тархиа гашилгадаг. Үүний зэрэгцээ тэд Бурханы сонгосон хүмүүсийг хуурч, том асуудлыг жижиг, жижиг асуудлыг асуудалгүй мэт харагдуулж, аргацааж мултрахын тулд тэдний өмнө өөрсдийгөө тайлбарлаж, зөвтгөхөөр чадах бүхнээ хийдэг; ингэснээр Бурханы гэрт үлдэж, увайгүйгээр буруу үйл үйлдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөн хүмүүсийг үргэлжлүүлэн төөрөлдүүлж, хянаж, түүнчлэн амбиц, хүслээ хангахын тулд хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, хэлснээрээ хийлгэж чадах юм. Эхнээсээ дуусах хүртэл антихристүүд үнэндээ юу хийж байдаг вэ? Антихристүүд Бурханы өмнө ирж залбиран, алдаа болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрсдийн санаа зорилго, завхарсан зан чанараа танин мэдэхийн оронд өөрсдийн байр суурь, нэр хүндийн төлөө үг хэлж, үйлдэл хийж, өөрсдийгөө завгүй байлгах гэж л тархиа гашилгадаг. Тэд мөн гаргасан алдаа нь чуулганы ажил болон ах эгч нарт ямар хор хөнөөл учруулсныг хүлээн зөвшөөрдөггүй. Харин тэд зүрх сэтгэлийнхээ угаас “Би яг хаана алдаа гаргачихав? Би хаана болгоомжгүй байж, хэн нэгэнд барьц өгчихөв? Би хаана хангалттай хүчин чармайлт гаргаагүй, эсвэл бүрэн гүйцэд бодолцож үзээгүйгээс болж ямар нэг зүйл буруугаар эргэж, намайг шүүмжлэх шалтаг, миний эсрэг ашиглаж болох барьц болчихов?” гэж ахин дахин улайран эрж хайдаг. Тэд эдгээр зүйлийг ахин дахин бодож, шигшээд, идэж, унтаж ч чаддаггүй. Гэвч антихрист хэзээ ч өөрийгөө эргэцүүлж, танин мэддэггүй, тэр байтугай Бурханд залбирч, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрдөггүй, түүнчлэн Бурханы үгэнд үндэслэн хариулт хайдаггүй, хэрэгжүүлэх ёстой үнэн юм уу дагаж мөрдөх ёстой үнэн-зарчмыг эрж хайдаггүй, тэр ч бүү хэл асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ойлгодог ах эгч нарыг хайж олон, сэтгэлээ нээж нөхөрлөн, үнэнийг эрэлхийлдэггүй. Тэдэнд ямар нэг хэрэг явдал тулгарах үед эрж хайж, дуулгавартай дагахын оронд тэд асуудлаа нуухын тулд бүхий л аргыг ашиглахыг оролдож, өөрсдийг нь цөөн хүн мэдэх тусмаа сайн, нэр хүнд, байр сууриа хадгалж үлдэх нь хамгийн сайн бодлого гэж боддог. Антихристүүдийн зүрх сэтгэл ийм харанхуй бөгөөд тэрслүү байдал болон хорон муу байдлаар дүүрэн, тэдэнд Бурханыг дуулгавартай дагах өчүүхэн төдий ч санаа зорилго байдаггүй. Антихристүүд үргэлж нэр хүнд, байр сууриа хохироохгүй байх арга замыг хайж байдаг. Тэднийг дэмжиж, туслахын тулд хэн ч тэдэнтэй үнэнийг нөхөрлөсөн, тэд үүнийг хүлээн авдаггүй бөгөөд дотроо: “Би бүхнийг ойлгож байна, надад та нарын тусламж хэрэггүй! Надад асуудал гарсан ч би та нараас дээр. Та нар жаахан ойлгосон зүйлээрээ надад тусалж чадна гэж бодоо юу? Та нар үнэхээр хэрээ мэдэхгүй байна!” гэж боддог. Антихристүүд яг л ийм биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг хүмүүс юм. Тэд маш олон муу зүйл хийдэг хэрнээ буруу зүйл хийснээ эсвэл өөрсдөд нь ямар нэг асуудал байгааг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэд зүрх сэтгэлдээ хэтэрхий гөжүүд бөгөөд хэний ч хэлсэн юуг ч сонсдоггүй. Тэдний оюун санаандаа орхиж чаддаггүй ганц зүйл бол үйлдэл нь хожмоо нэр хүнд, байр сууринд нь ямар нөлөө үзүүлэх бол гэх бодол юм. Энэ бол тэдний хамгийн их санааг нь зовоодог, хамгийн их анхаардаг зүйл юм.

Антихрист хэчнээн их буруу зүйл хийсэн ч бай, ямар ч төрлийн буруу зүйл хийсэн бай, тэр нь Бурханы тахилыг шамшигдуулах, үрэн таран хийх, буруугаар ашиглах, эсвэл чуулганы ажилд саад болж, үймүүлж, үүнийг тэр гэхийн тэмдэггүй болгож, Бурханы уур хилэнг өдөөхийн аль нь ч бай, тэд үргэлж тайван, амгалан, огт хайхрамжгүй байдаг. Ямар төрлийн ёрын мууг хийж, тэр нь ямар үр дагавар авчрах нь хамаагүй, антихрист нүглээ улайж, гэмшихийн тулд Бурханы өмнө хэзээ ч даруйхан ирдэггүй, эсвэл өөрийгөө илчилж, нээлттэй байж буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийнхөө гэм буруу болон завхралаа танин мэдэж, ёрын муу үйлдээ харамсах хандлагатайгаар ах эгч нарын өмнө ирдэггүй. Үүний оронд тэд хариуцлагаас мултрах янз бүрийн шалтаг олж, өөрсдийнхөө нэр нүүр, байр суурийг сэргээх гэсэндээ бурууг бусдад тохохын тулд тархиа гашилгадаг. Тэдний хайхардаг зүйл бол чуулганы ажил бус, харин өөрсдийнх нь нэр хүнд, байр суурь ямар нэг байдлаар хохирол амсаж, сэвтсэн эсэх юм. Тэд өөрсдийнх нь гэм буруугаас болж Бурханы гэрт учирсан хохирлыг нөхөх арга замын талаар огт анхаарч, боддоггүй, мөн Бурханд тавьсан өрөө төлөх гэж ч оролддоггүй. Өөрөөр хэлбэл, өөрийгөө буруу зүйл хийж чадна гэдгийг, эсвэл алдаа гаргасан гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Идэвх санаачилгатайгаар алдаагаа хүлээн зөвшөөрч, бодит баримтыг үнэнч шударгаар тайлагнах нь антихристийн зүрх сэтгэлд бол чадваргүй байдал тэнэглэл, юм. Хэрэв ёрын муу үйл нь баригдаж, илчлэгдэх юм бол антихристүүд зөвхөн түр зуурын хайхрамжгүй алдаагаа хүлээн зөвшөөрөх ч үүргээ умартсанаа, хариуцлагагүй байдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрсдийн түүхэн дэх толбыг арилгахын тулд хариуцлагыг өөр хэн нэгэнд тохохоор оролдох болно. Ийм үед антихристүүд Бурханы гэрт учруулсан хохирлыг хэрхэн нөхөх, Бурханы сонгосон хүмүүст хэрхэн нээлттэй байж, алдаагаа хүлээн зөвшөөрч, эсвэл энэ талаар хэрхэн тайлагнах вэ гэдэгт санаа зовдоггүй. Тэд том асуудлыг жижиг, жижиг асуудлыг асуудалгүй мэт харагдуулах арга зам хайхыг л анхаардаг. Тэд бусдаар өөрсдийгөө ойлгуулж, өрөвдүүлэхийн тулд объектив шалтгаануудыг тоочдог. Тэд бусдын бодол санаан дахь нэр хүндээ сэргээж, гэм буруугийнх нь өөрсдөд нь үзүүлэх туйлын сөрөг нөлөөг багасгаж, Дээрхэд өөрсдийнхөө талаар муу сэтгэгдэл төрүүлэхгүй байж, Дээрх тэдэнд хэзээ ч хариуцлага тооцож, чөлөөлж, нөхцөл байдлыг нь шалгаж, эсвэл арга хэмжээ авахгүй байхыг баталгаажуулахын тулд чадах бүхнээ хийдэг. Нэр хүнд, байр сууриа сэргээснээр өөрсдийнхөө ашиг сонирхлыг хохироохгүй байхын тулд антихристүүд ямар ч хэмжээний зовлон туулахад бэлэн байдаг бөгөөд ямар ч бэрхшээлийг шийдвэрлэх боломжит бүх аргыг сэдэж олдог. Гэм буруу, алдааныхаа бүр эхнээс л антихристүүд хийсэн буруу зүйлийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээх бодолгүй, хийдэг буруу зүйлийнхээ ар дахь сэдэл, санаа зорилго, завхарсан зан чанарыг хүлээн зөвшөөрөх, нөхөрлөх, илчлэх, задлан шинжлэх санаагүй байдаг. Мөн мэдээж тэдэнд чуулганы ажилд учруулсан хохирол болон Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод учруулсан гарз хохирлоо барагдуулах бодол хэзээ ч байдаггүй. Тиймээс, асуудлыг ямар өнцгөөс харж байгаагаас үл хамааран, антихристүүд бол өөрсдийн буруу үйлдлийг хүлээн зөвшөөрөхөөс зөрүүдлэн татгалздаг, гэмшиж байснаас үхэхийг илүүд үздэг хүмүүс юм. Антихристүүд нь туйлын ичгүүр сонжуургүй, цэвдэг сэтгэлтэй бөгөөд амьд Сатануудаас дутах юмгүй. Тэд чуулган дотор хэчнээн том алдаа гаргасан байлаа ч цээжээ түхийлгэж, толгойгоо өндөрт өргөдөг бөгөөд үүнд огт хайхрамжгүй хандаж, өөрсдийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж итгэдэг ба тэдэнд гэмших өчүүхэн төдий ч санаа зорилго байдаггүй. Тэд хийсэн буруу зүйлийнхээ төлөө хэзээ ч нулимс унагадаггүй, эдгээр зүйлээс болж хэзээ ч гуниглаж, гэмшдэггүй. Эсрэгээрээ, хэрвээ тэд санамсаргүйгээр өөрсдийгөө ил болгож, улмаар ихэнх хүнд жинхэнэ нүүр царайгаа харуулан, гологдоход хүрвэл шаналж, гунигладаг. Тэд алдаа гаргаж, үйлдэл нь Бурханы сонгосон хүмүүст хор хөнөөл учруулж, чуулганы ажилд хохирол учруулсны дараа хэлдэг үг, хийдэг үйлдэл бүр нь эдгээр алдааг залруулах эсвэл хохирлыг нөхөхөд байдаггүй, үүний оронд тэд өөрсдийн санаа зорилгыг өвөрлөж, өөрсдийгөө өмгөөлөхийн тулд ямар ч хамаагүй арга сэдэж, жүжиг тавьж, шоу хийдэг. Тэдний зорилго бол хийсэн зүйл нь санаатай байгаагүй, өөрсдийгөө ердөө тэрхэн зуур анхаарал болгоомжгүй байсан гэдгийг илүү олон хүнд харуулж, тэгснээр тэдний уучлалыг олж авч, өөрсдийнхөө өмнөөс үг хэлүүлж, Бурханы сонгосон хүмүүсийн итгэл, тааллыг олж аван, улмаар бүрэн эргэн ирэх зорилгодоо хүрэх юм.

Зарим антихрист засалт туулсныхаа дараа яагаад засалт туулснаа ойлгож, ил болсон хэрэг явдалд өөрсдийнх нь алдаа яг хаана байсан, цаашид үүнийг хэрхэн засаж залруулах ёстойгоо олох гэж өөрсөд дээрээ эргэцүүлдэггүй. Үүний оронд тэд засалт туулснаа далимдуулж, засалтыг яаж хүлээн авсан, үүнээс яаж сургамж авсан, яаж дуулгавартай дагаж чадсан, мөн Дээрхтэй илүү ойр дотно харилцсаныхаа дараа Дээрхийн сайшаалыг яаж олж авсан талаараа бусадтай нөхөрлөдөг. Үүний зэрэгцээ, энэ антихристүүд Дээрхийн талаарх өөрсдийн сэтгэл ханамжгүй байдал болон үзлийг тараахын тулд засалтыг яаж хүлээн авсан талаараа нөхөрлөх нэрийдлээр халхавч хийж, Дээрх хүмүүсийг засах зарчимгүй, хүмүүсийг замбараагүй засдаг, өрөвч сэтгэлгүй, хүмүүсийн мэдрэмжийг бодолцдоггүй, хүний сул дорой байдлыг харгалзан үздэггүй, гэсэн ч энэ бүхнийг үл харгалзан өөрсдөө бүрэн дуулгавартай байж, өөрсдөд нь ногдсон ажлыг хамгийн сайнаараа хийсээр байсан, мөн сөрөг, сул дорой болж, сөргөлдөөгүй, үүргээ ч орхиогүй гэсэн сэтгэгдлийг хүмүүст үлдээдэг. Антихрист энэ бүхнийг хэлэх үед энэ нь хүмүүсийг үнэнд дуулгавартай байж, засалтыг дуртайяа хүлээн авахад хүргэхгүйгээр үл барам, эсрэгээрээ хүмүүст Бурханы талаар үзэл, санаа бодол төрүүлж, хүмүүсийг Бурханаас сэрэмжлэхэд хүргэхийн зэрэгцээ антихристэд өөрсдөд нь атаархаж, өөрсдийг нь биширч, хүндлэх сэтгэлийг төрүүлдэг. Энэ хоёр үр дүн гарсны дараа хүмүүсийн анзааралгүй өнгөрөөдөг хамгийн том зүйл бол антихрист ямар гэм буруу үйлдсэн, юуг буруу хийсэн, мөн тэд ажилдаа чадваргүй байж, увайгүйгээр буруу үйл үйлдсэнээсээ болж чуулганы ажил болон Бурханы гэрт хохирол учруулсан бодит байдал нь юм. Энэ бол антихристийн арга мэхүүдийн нэг—өөрсдийнхөө бурууг бусдад тохож, улмаар бусдыг төөрөлдүүлэх явдал юм. Тэд үүргээ умартаж, мунхаг, мэдлэггүй байж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулахыг оролдсоноосоо болж Бурханы гэрийн ажилд маш их төвөг удаж, ах эгч нарын амьд асар их хохирол учруулсан бодит байдлыг хэзээ ч дурддаггүй. Тэд эдгээр зүйлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч, задлан шинжилдэггүй, эдгээр хэрэг явдлын үнэн байдлыг хэзээ ч дурддаггүй, өөрсдийнхөө чөлөөлөгдсөн шалтгаан, эсвэл яагаад засалт туулсныг хэзээ ч дурддаггүй. Тэдний ярьдаг ганц зүйл нь Дээрх тэднийг яаж зассан, Дээрхийн засалт хэчнээн хэрцгий байсан, Дээрх тэдэнтэй хэчнээн хатуу ширүүн ярьсан, тэд хэчнээн их уйлсан, хэрхэн хилс хэрэгт гүтгэгдсэн, хэчнээн их зовж шаналсан, гэсэн хэдий ч тэд урьдын адил яаж тэсэж үлдэж, үүргээ хувиршгүйгээр үргэлжлүүлэн гүйцэтгэсэн тухай байдаг. Эхнээсээ дуусах хүртэл антихристэд өөрийн буруу үйлдлийг хүлээн зөвшөөрөх өчүүхэн төдий хандлага ер нь байдаг уу? Байдаггүй. Жинхэнэ нөхцөл байдлыг мэддэггүй, үнэнийг ойлгодоггүй мунхаг, мэдлэггүй хүмүүс энэ талаар сонсох үедээ “Дээрх хүмүүсийг засахдаа ямар ч зарчим баримталдаггүй юм байна. Хүн ажилдаа хэчнээн сайн байсан ч, хэчнээн их төлөөс төлсөн ч ялгаагүй л засуулна, тэгээд дараа нь ямар ч сул дорой байдал харуулж болохгүй, зүгээр л дуулгавартай дагах ёстой” гэж боддог. Антихрист хэдэнтээ нөхөрлөж, бусдыг төөрөлдүүлсний дараа, мөн тэд ямар нэг зүйл хийхэд нэлээд их хүчин чармайлт гаргасны дараа тэдний хүрдэг үр дүн нь хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы талаарх буруу ойлголт, сэрэмжлэх байдлыг төрүүлдэг явдал юм. Ингэснээр хүмүүс засуулах үедээ Бурханы зүрх сэтгэлийг илүү сайн ойлгож, эсвэл засалтыг баяртайгаар дуулгавартай дагаж, хүлээн авч, улмаар өөрсдийн завхарсан зан чанар, мунхаг, мэдлэггүй байдлаа танин мэдэж, өөрсдийгөө яг хэн бэ гэдгээ мэдэхийн оронд илүү их дургүйцэл, эсэргүүцлийг мэдэрнэ. Энэ антихристийн нөхөрлөлийн туршид тэд юу буруу хийснээ ер нь дурддаг уу? Тэд буруугаа хүлээн зөвшөөрөх хандлагыг өчүүхэн төдий ер нь харуулдаг уу? Огтхон ч үгүй. Энэ бүх үйл явцын туршид тэд өөрсдийн алдааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Антихрист чөлөөлөгдсөнийхөө дараа өөрийнх нь алдаа Бурханы гэрт хохирол учруулсныг хүлээн зөвшөөрсөн тухай та нар ер нь сонсож байсан уу? (Үгүй.) Хэрвээ тэр хүн антихрист мөн бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид өмнө нь нөгөө “эмэгтэй удирдагч” болон өөр хэд хэдэн зартай антихристүүдийн талаар ярьсан; тэдний үйлдэл Бурханы тахилд хэдэн арван мянгын хохирол учруулсан боловч эцэст нь тэд ямар нэг буруу зүйл хийснээ хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэд юу буруу хийсэн талаараа ганц ч үг ганхийгээгүй, харин бусад хүн өөрсөдтэй нь хэрхэн хамтран ажиллаагүй талаар гомдоллохоос өөр юу ч хийгээгүй. Тэд бүх хариуцлага, буруу үйлдэл, ял зэмлэлийг бусдад тохож, харин бүх сайн зүйл, зөв хийгдсэн бүхэн, бүх зөв шийдвэрийг өөрсдийн гавьяа болгосон. Энэ бүх хэрэг явдлын туршид, хэдийгээр тэд гол хариуцлага хүлээх хүмүүс байсан ч бүх алдааг бусад хүн гаргасан гэж мэдэгдсэн. Хэрвээ тийм юм бол тэд юу хийж байсан юм бэ? Антихристүүд Бурханы гэрт хохирол учруулдаг бөгөөд бусад хүмүүс үүний хариуцлагыг хүлээх ёстой болдог. Гэсэн ч өчүүхэн төдий амжилт гарах бүрд антихристүүд тэр даруй гарч ирж, үүнийг өөрсдөө хийсэн гэж хэлдэг бөгөөд чуулган дахь хүн бүрд, тэр ч байтугай шүтлэггүй хүмүүст ч үүнийг мэдэгдэхийн хүслэн болдог. Тэд өчүүхэн төдий алдаа гаргах үедээ хариуцлагаас мултрахын тулд золиос олохоор яардаг. Тэд том асуудлыг жижиг, жижиг асуудлыг асуудалгүй мэт харагдуулж, аливаа асуудлыг эхэнд нь дарахыг оролддог. Ингэж хэн ч үүнийг олж мэдэхгүй, бүх хүн үүнийг аль болох хурдан мартаж, яг юу болсныг хэн ч мэдэхгүй байснаар тэд бусдын хүндлэлийг тэр даруй эргүүлэн олж авч, анхны байр суурь, эрх мэдлээ хурдан сэргээж чаддаг. Антихрист ямар нэг буруу зүйл хийсэн үед хүмүүс түүнийг хэчнээн бодитоор зассан ч, эсвэл хэчнээн оновчтой хэлсэн ч тэр сөрдөг, эсэргүүцдэг, мөн огтхон ч хүлээн авдаггүй бөгөөд гэрч, нотлох баримт байсан ч алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс зөрүүдлэн татгалздаг, мөн зүрх сэтгэлдээ засалтыг хүлээн зөвшөөрдөггүй эсвэл хүлээж авдаггүй. Антихрист: “Би үүнд буруутай байлаа ч өөр хүмүүс ч бас оролцсон. Яагаад тэд засуулахгүй, зөвхөн би засуулж байгаа юм бэ? Яагаад өөр хэн ч биш, зөвхөн надад хариуцлага тооцохоор шалгаж байгаа юм бэ?” гэж хэлнэ. Засалт нь үнэн болон бодит байдалд хэчнээн нийцэж байсан ч, тэд хилс хэрэгт гүтгэгдсэн, тэдэнд шударга бус хандсан, хэчнээн их зовж, хэчнээн их төлөөс төлсний дараа тэдэнд тэгж хандах ёсгүй байсан, мөн нэг жижиг алдааны төлөө тэдэн рүү тэгж дайрах ёсгүй байсан гэж мэдрэх болно. Тэд тийм төрлийн засалтыг хүлээн авах ёсгүй гэж итгэдэг. Хэрвээ жирийн ах эгч тэднийг засвал тэд тэр даруй хариу цохилт өгч, үүнийг эсэргүүцэн, уурлаж хилэгнэн, омголон зангаа илчилж, эсвэл бүр тэдний эсрэг гар далайж ч зүрхэлж магадгүй. Хэрвээ Дээрх тэднийг засвал тэд дурамжханаар дуугүй байх боловч дотроо өөрсдөд нь асар их шударга бус хандсан гэж мэдэрдэг. Тэд дургүйцэж, дурамжхан байдаг бөгөөд ихэнхдээ гажууд үндэслэл тоочиж, “Та нар үүнийг олж мэдсэн нь миний азгүйгийнх байх. Үнэндээ бүх түвшний олон удирдагч болон ах эгч нар та нарын мэддэггүй тийм аймшигтай зүйлсийг хийсэн, тэгээд баригдсан хүн нь би боллоо. Би ийм азгүй л байна!” гэж хэлнэ. Дээрх эсвэл ах эгч нар тэднийг хэчнээн зассан ч тэд үүнийг зүгээр байгаагаар нь хүлээн авч чаддаггүй, тэд хэрэг явдлын үнэн байдлыг хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээж чаддаггүй. Хариуцлагыг болон яг юу болсныг хүлээн зөвшөөрөх нь тэднийг алах юм шиг л байдаг. Тэд буруу зүйл хийснээ, энэ хэрэг явдалд хариуцлагатай гэдгээ, тэр байтугай энэ нь Бурханы гэрт асар их хохирол учруулсан гэдгийг хэзээ хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? (Мөн.) Энэ бол антихристийн зан чанар.

Антихрист ямар нэг буруу зүйл хийгээд засуулсныхаа дараа үүнийг зүрх сэтгэлийнхээ угаас хүлээн авч, дуулгавартай дагадаггүй, үүнээс үнэнийг, дагаж мөрдөх ёстой үнэн-зарчмыг ойлгодоггүй, мөн өөрсдөө ч бас буруу зүйл хийж чадна гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэдний хамгийн гол шинж чанар нь үнэмшдэггүй, хүлээн авдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй явдал юм. Антихристүүд голчлон өөрсдийгөө төгс хүмүүс, буруу зүйл хийх боломжгүй гэж итгэдэг учраас ингэж авирладаг. Тэдний хувьд, тэднийг алдаа гаргасан гэж буруутгаж байгаа хэн боловч өөрөө буруутай—тэр хүн л буруу үзэл бодолтой, хэрэг явдал дээр өөр өнцөг, байр суурьтай байгаа хэрэг юм. Антихристүүд өөрсдийг нь засаж байгаа хэнийг ч гэсэн өөрсдийнх нь давуу талыг хараахан олж хараагүйгээсээ болоод тэгж байна, өөрсдөд нь хүндрэл учруулж, өө сэв хайж, санаатайгаар онилж байна гэж боддог. Энэ нь антихристэд байдаг зан чанар биш гэж үү? (Мөн.) Антихрист үүний төлөө засуулахыг хүлээн авахгүй, мөн тэдэнд ямар ч гэмшил байхгүй, учир нь тэд өөрсдийгөө гол нь алдаа гаргаж болох хүн гэж хэзээ ч үзэж байгаагүй—өөрсдийгөө төгс, ганцхан өөрсдийгөө л алдаа гаргах боломжгүй гэж итгэдэг. Энэ нь тэд өөрсдийгөө зөв шударга, ариун нэгэн гэдэгт гарцаагүй итгэдэг гэсэн санааг илэрхийлж байна. Хэрвээ тэд өөрсдийгөө завхарсан хүн гэдгээ үнэхээр хүлээн зөвшөөрдөг байсан бол өөрсдийгөө завхралтай, буруу зүйл хийж болно, мөн хүн учраас алдаа гаргах нь гарцаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой байв. Зарим хүн нэлээд заль мэхгүй мэт харагддаг ч хүний үзлээр давуу тал гэж тооцдог нэг зүйл тэдний хүн чанарт байдаг нь өрсөлдөх сэтгэлгээ болон бусдаас илүү гарах гэсэн хэт их эрмэлзэл юм. Энэ хүмүүс өөрийгөө хянах чадвар маш сайтай бөгөөд өөрсдөдөө маш өндөр шаардлага тавьдаг. Тэд өөрсдөдөө маш хатуу ханддаг; хийдэг бүх зүйлдээ төгс төгөлдөр, хамгийн сайныг шаарддаг бөгөөд өчүүхэн төдий ч өө сэв, хайхрамжгүй байдал гаргахыг зөвшөөрдөггүй. Үүний зэрэгцээ, тэд далд ухамсартаа өөрсдийгөө ямар ч буруу зүйл хийхгүй гэж итгэдэг, учир нь тэд хийж буй бүх зүйлдээ асар болгоомжтой байдаг, аливааг эргэцүүлэн бодохдоо маш сайн, мөн үүнийгээ туйлын нарийн чанд хийдэг; тэд асуудал бүрийг нарийн чанд, төгс төгөлдөр бодолцож үзэхийн сацуу бүх зүйлийг ямар ч өө сэвгүй хийдэг. Үүний үр дүнд тэд өөрсдийгөө хэзээ ч алдаа гаргахгүй гэж итгэдэг. Засуулах үедээ тэдний хувьд хүлээн авахад хамгийн хэцүү зүйл бол тэд алдаа гаргаж чадна гэх бодит байдал юм. Тийм ч учраас ийм хүмүүс өөрсдийгөө хэрхэн эргэцүүлэхийг мэддэггүй, мөн хэзээ ч тэгэхгүй. Тэд өөрсдийнх нь хүн чанарт байгаа өрсөлдөх сэтгэлгээ, бусдаас илүү гарах гэсэн эрмэлзлээ эерэг зүйл гэж үздэг бөгөөд тэдгээрийг яг л үнэн-зарчим мэт дагаж мөрддөг; тэд эдгээр зарчимд үндэслэн аливааг хийж, үүргээ гүйцэтгэвэл хэзээ ч алдаа гаргахгүй гэж боддог бөгөөд алдаа гарлаа ч гэсэн үүнийг харах өнцгийн асуудал, хүмүүс өөр өөр үзэл бодолтой гэж үздэг ба энэ нь тэдний хийсэн зүйл буруу байсан гэсэн үг огтхон ч биш гэж боддог. Тиймээс хэн тэднийг засах нь, засалт юм уу ил болсон зүйл нь баримттай нийцэж байгаа эсэх нь хамаагүй—тэд үүнийг хүлээн авахгүй. Хэрвээ тэд үнэхээр ямар нэг буруу зүйл хийснээ олж мэдвэл үүнийгээ хүлээн зөвшөөрөх үү? (Тэд хүлээн зөвшөөрөхгүй.) Тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, тэр даруй чимээгүй болж, энэ талаар хэзээ ч ам нээхгүй. Тэд үүнийг хэзээ ч, бүр хэзээ ч сөхөж ярихгүй. Хэрвээ антихрист ажлынх нь зарим алдаа, өө сэвийг ил болгодог хэн нэгэнтэй таарч, үүнээс нуугдаж чадахгүйгээ харвал тэд хэн алдаа гаргасныг үргэлжлүүлэн ухаж төнхөж байгаа мэт дүр эсгэх бөгөөд хайж хайсны эцэст гэнэт өөрсдөө буруутан нь байсныг олж мэддэг. Хэрвээ хэн нэгэн “Өөр хэн нэгэн биш, чи л үүнийг хийсэн; чи зүгээр л мартчихаж” гэж хэлбэл антихрист үүнд хэрхэн хариулах вэ? Хэвийн хүн ийм нөхцөлд яах ёстой вэ? Ичих нүүртэй хэвийн хүн нүүр нь улайж, ичиж зовж, эвгүйрхэж, тэр даруй үүнийгээ хүлээн зөвшөөрч, “Би тэр талаар мартчихаж. Би үүнийг хийсэн, миний алдаа байлаа. Алдааг үргэлжлүүлэхгүйн тулд үүнийг хэрхэн нөхөж, залруулахыг хурдан бодож олъё” гэж хэлэх ёстой. Ичих нүүртэй, мөс чанар, эрүүл ухаантай хүн алдаагаа тэр даруй хүлээн зөвшөөрч, дараа нь түүнийгээ шийдвэрлэж, засаж залруулах болно. Харин антихрист бол ичих нүүргүй; хэн нэгэн тэднийг алдаа гаргасан хүн нь мөн болохыг олж мэдэх мөчид, хэн нэгэн тэднийг ил болгож, хэн нэгэн энэ талаар олж мэдэх мөчид тэд тэр даруй үгээ өөрчилж, алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийх, тэр алдааг гаргасан хүн нь өөрсдөө байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийх янз бүрийн арга сэдэж—улаан цайм худал хэлж, өөрсдийгөө өмгөөлөн маргах болно. Эргэн тойрныхон нь бүгд үүнийг ичгэвтэр, эвгүй гэж үзэх боловч антихрист юу ч мэдрэхгүй. Тэд том асуудлыг жижиг, жижиг асуудлыг асуудалгүй мэт харагдуулах бөгөөд дараа нь энэ хэрэг явдлыг дахин хэзээ ч сөхөхгүй. Энэ хэрэг явдал дээр тэдний мунхаг байдал ил болсон тул тэд хариуцлагаас мултрахыг оролдон, нүүр нь улайж, нүд нь цавчихгүйгээр маш олон хүний өмнө алдаагаа ил тод үгүйсгэж, худал хэлэх болно. Антихристүүдэд ямар нэгэн ичих нүүр байдаг уу? (Байхгүй.)

Зарим антихрист дөнгөж чөлөөлөгдөх үедээ гомдлоор дүүрэн байдаг; тэдэнд цаашид байр суурь байхгүй болсон, хэн ч тэднийг хүндэлж, тэдэнд үйлчлэхээ больсон, мөн байр суурийн ашиг тусыг цаашид эдлэх боломжгүй болсон мэт санагдаж, хоосон оргидог. Тэд төлсөн бүх төлөөс, өнгөрсөнд туулсан бүх зовлон нь үнэ цэнгүй болсон мэт мэдэрдэг бөгөөд зүрх сэтгэл нь хилсэдсэн мэдрэмжээр дүүрдэг. Гэвч тэд засуулах үедээ гаргасан илрэл болон хийсэн буруу зүйлийнхээ төлөө өчүүхэн төдий ч гэмшдэггүй. Тэдэнд энэ нь шударга бус санагддаг бөгөөд зүрх сэтгэл нь гомдол, гоморхол, түүнчлэн Бурханы талаарх буруу ойлголтоор дүүрэн байдаг. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад зогсохгүй, гэм буруугаа залруулах, засалтыг хүлээн авах, ийнхүү чөлөөлөгдсөнөө хүлээн авах ямар ч төлөвлөгөөгүй байдаг бөгөөд эсрэгээрээ: “Бурхан зөвт биш. Хүн хэчнээн их зовлон туулж, хэчнээн их шударга бус зүйлтэй тулгарсан ч үүнийгээ тоочиж ярих газар алга. Үнэхээр шаналж байна! Бурханд ч найдаж болохооргүй байна, надад түшиж тулах хэн ч алга. Ирээдүйд би бурханы гэрт үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн ч туйлын болгоомжтой байх ёстой бөгөөд хэнд ч итгэж болохгүй” гэж боддог. Тэд Бурханаас сэрэмжилсэн байдал болон Бурханы талаарх буруу ойлголтоор дүүрэн байдаг. Энэ ямар төрлийн зан чанар вэ? Тэд хэчнээн олон буруу зүйл хийж, чуулганы ажилд хэчнээн их хохирол учруулж, чуулганы ажилд хэчнээн их аюул занал учруулсан ч эдгээр зүйлийг зүгээр л үл тоомсорлож болно гэж боддог бөгөөд ямар ч хариуцлага хүлээхгүй, эсвэл өөрсдийнхөө ямар ч алдааг хүлээн зөвшөөрөхгүй. Үүний оронд тэд өөрсдөд нь байгаа өчүүхэн төдий гомдол, төлсөн ялихгүй, үнэ цэнгүй төлөөсөө хэтрүүлэн дэвэргэж, Бурханы гэр өөрсдийнх нь урмыг хугалсан, Бурхан өөрсдийг нь хилс хэрэгт гүтгэсэн гэж итгэдэг. Тэдний алдаанаас болж Бурханы гэрт учирсан хохирол тэдний бодлоор бол огтхон ч ач холбогдолгүй байдаг. Тэд: “Үүнийг тооцоолох, эсвэл үүнд санаа зовох хэрэггүй. Хэн үүнийг хохирол гэж үзэх юм бэ? Тэглээ ч тахилаас бага сага үрэн таран хийдэггүй удирдагч гэж байна уу? Би л ганцаараа байна гэж юу байх вэ дээ? Бурханы гэрт хэзээ ч хохирол учруулдаггүй удирдагч гэж байна юм уу? Бурханы тахил гэж юу юм бэ? Тэр мөнгө хүн бүрд хамаатай, тиймээс бусад хүнд үүнийг үрэхийг зөвшөөрдөг юм бол би яагаад болохгүй гэж? Бусад хүн үүнийг үрэн таран хийж болдог байхад би болохгүй гэж үү? Хэрвээ бурханы гэрт учруулсан хохирлын талаар ярих юм бол бусад хүн надаас хамаагүй их хохирол учруулдаг. Яагаад би л ганцаараа хатуу ширүүн засуулж, чөлөөлөгдөж байгаа юм бэ? Зарчмын дагуу үйлддэггүй боловч болчимгүйгээр буруу үйл хийдэг тухайд зарим хүн энэ тал дээр надаас хамаагүй дор байдаг, тэгвэл тэднийг засахдаа яагаад чөлөөлдөггүй юм бэ? Төлөөс төлөхийн тухайд би ихэнх хүнээс илүү ихийг төлсөн. Чин сэтгэлийн тухайд хэнийх нь надтай харьцуулагдах юм бэ? Номлолын тухайд ямар вэ? Би бусдаасаа илүү олныг номлосон. Үнэнийг ойлгох тухайд гэвэл хэн над шиг ихийг ойлгодог юм бэ? Дээрхээр засуулахыг хүлээн авах тухайд хэн надаас илүү үүнийг хүлээн авдаг юм бэ? Бүхнийг орхих тухайд хэн надаас илүү ихийг орхисон юм бэ? Ах эгч нарт тусалж, тэдний асуудлыг шийдвэрлэх тухайд хэн үүнийг надаас илүү хийдэг юм бэ? Чуулганд нааш цааш гүйж, ажиллах тухайд хэн ч намайг гүйцэхгүй. Ах эгч нар хэнд саналаа өгч, хэнийг дэмжиж, сайшаах тухайд хэн надаас илүү санал авдаг юм бэ?” гэж боддог. Чи харж байна уу, эдгээр нь антихристүүдийн хийдэг харьцуулалт юм. Антихристүүд ердөө л засалттай нүүр тулах үедээ зөвхөн тухайн хэрэг явдлын талаар л ярьдаг. Хэрвээ чи гаргасан бүх алдаагаа болон зөрчсөн бүх үнэн-зарчмаа хүлээн зөвшөөрсөн бол, хэрвээ чи засалтыг хүлээн авч, дуулгавартай дагаж чадсан бол, хэрвээ чи тэр үеэс эхлэн зарчмын дагуу үйлдэж, чуулганы ажилд учруулсан хохирлоо нөхөхийн тулд чадах бүхнээ хийсэн бол Бурханы гэр чиний асуудлыг шалгасаар байх байсан уу? Чамайг яллах байсан уу? Чамайг там руу хаях байсан уу? Чамд өөрийгөө тайлбарлаж, шалтаг тоочих гэж тийм их хүчин чармайлт гаргах ямар нэг шаардлага байна уу? Чамд ийм тойруу замаар гомдлоо тоочсоор байх ямар нэг шаардлага байна уу? Чамд үнэхээр завхарсан зан чанар байхгүй бөгөөд чи алдаа гаргах боломжгүй гэж үү? Ийм олон номлол сонсчихоод, чи өөрөө яг ямархуу зүйл юм бэ гэдгээ одоо ч мэдэхгүй байна гэж үү? Бага зэрэг засалт туулсныхаа дараа хилсэдсэн мэт чамд санагддаг—хэрвээ чи ямар нэг ёрын мууг үйлдээгүй бол хэн чамайг засахад бэлэн, эсвэл засахыг хүсэх юм бэ? Түүнээс гадна, хэрвээ чи хариуцлага хүлээдэг удирдагч байгаагүй бол хэн чамайг засахад бэлэн байх байсан бэ? Бурхан хүмүүст чөлөөтэй сонгох эрхийг олгож, чуулганы амьдралаар амьдрахыг тэдэнд зөвшөөрдөг бөгөөд хүмүүс ямар замаар явж, юуг эрэлхийлэх нь тэдний өөрсдийнх нь хэрэг юм. Хэн ч үүнд хөндлөнгөөс оролцохгүй. Гэвч яг одоо Бурханы гэрийн удирдагч, зааварлагчийн хувьд, хэрвээ чи алдаа гаргавал үүнээс болж Бурханы гэрт учрах хохирол жижиг асуудал биш, мөн хэрвээ чи ямар нэг буруу зүйл хэлбэл үүний Бурханы сонгосон хүмүүст үзүүлэх нөлөө ч бас жижиг асуудал биш, учир нь чиний хүлээдэг хариуцлага жирийн хүнийхээс өөр юм. Тийм ч учраас Дээрх чамайг засах нь туйлын хэвийн хэрэг юм. Хэрвээ чамд ийм байр суурь байгаагүй, эсвэл чи энэ хариуцлагыг хүлээгээгүй бол Дээрх тэгэх байсан уу? Дээрх хэдэн жирийн итгэгчийг зассан бэ? Чи асар их хариуцлага хүлээдэг, чиний ажлын цар хүрээ ч бас маш том учраас чиний алдаа гаргах бүрд нөлөө нь маш том байдаг, тиймээс чи гарцаагүй засуулах болно. Энэ бол маш хэвийн зүйл. Хэрвээ чи засуулахыг ч хүлээн авч чадахгүй бол чи удирдагч байхад тэнцэнэ гэж үү? Чи үүнд тэнцэхгүй, чи ах эгч нараар сонгогдоход тэнцэхгүй—чи ингэх үнэ цэнгүй! Чи алдаа гаргах үедээ үүнийхээ төлөө хариуцлага хүлээх, үүнийг хүлээн зөвшөөрөх зориг ч байдаггүй. Чамд ийм эрүүл ухаан ч байхгүй байхад чи яаж удирдагч байж чадах юм бэ? Чи тэнцэхгүй, үнэ цэнгүй!

Антихристүүд яг л антихристийн мөн чанартай байдаг учраас алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд засуулах үедээ хариуцлага хүлээх эсвэл үнэн-зарчмыг эрж хайхыг хүсдэггүй. Тэд эдгээр зүйлийг хийхийг хүсдэггүй, мөн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг байхад үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чадах уу? Яавч үгүй. Тиймээс антихрист удирдагч байх үедээ өөрийнхөө ажил хэргийг явуулахаас гадна Бурханы гэрийн ажилд ашиг тустай юу ч хийж чадахгүй бөгөөд хэзээ ч үнэн-зарчмын дагуу аливааг хийхгүй, мөн Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу хэзээ ч ажиллахгүй. Антихрист жижиг алдааны төлөө, эсвэл чуулганы ажилд асар их хохирол учруулсан ноцтой алдааны төлөө засуулсан ч бай, тэд алдаагаа хүлээн зөвшөөрөх чадваргүй бөгөөд энэ хэрэг явдалд гэм буруу үйлдэж, Бурханд өртэй болсноо хүлээн зөвшөөрч чаддаггүй. Эсрэгээрээ, хэзээ ч байсан хамаагүй тэд үүнээс үүдэн гарсан хохирол өөрсөдтэй нь ямар нэгэн холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрснөөс үхсэн нь дээр гэж үзэх бөгөөд өөрсдийгөө гол хариуцагч нь гэдгийг, үйлдэл нь буруу байсныг, буруу зам сонгосноо, эсвэл үнэнийг сайн мэдэж байсан хэрнээ санаатайгаар мууг үйлдсэн алдаагаа, тэр ч байтугай энэ хэрэгт зайлсхийшгүй хариуцлага хүлээх ёстой гэдгээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэд үйлдэл хийх үедээ буруу санаа зорилготой байснаа, хэнтэй ч хамтран ажиллаж чадаагүйгээ, дур зоргоороо, дураараа авирласнаа, байр суурийн ашиг тусад ташуурснаа, үүргээ умартаж, Бурханы гэрийн ажилд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй. Үүний оронд алдаа гаргасныхаа дараа тэд алхам тутамдаа хэчнээн их зовж шаналснаа, шоронд орсон ч хэзээ ч Иудас болоогүйгээ, хэчнээн их төлөөс төлж, Бурханы гэрийн ажилд ямар их хувь нэмэр оруулснаа тайлбарлах болно. Тэд эдгээр зүйлийг хаа сайгүй түгээж, тунхаглана. Тэд оруулсан хувь нэмэр, төлсөн төлөөсөө олонд дэлгэхээс гадна Бурханы гэр тэднийг засаж, тэдэнд хандахдаа буруу, шударга бус байсан гэж бас түгээх болно. Тэдэнд гэмших хандлага байхгүйн дээр, тэд Бурханыг болон Бурханы гэр тэдэнтэй хэрхэн харьцсан талаар хаа сайгүй шүүж буруушаах болно. Хэрвээ илүү олон хүн тэдний хэлж байгаа зүйлд итгэж, илүү олон хүн тэднийг өмгөөлөхийг оролдон, Бурханы гэрийн төлөө төлсөн төлөөсийг нь хүлээн зөвшөөрч, хүлээн авч, Бурханы гэр тэдэнд хандахдаа шударга бус байж, антихристийг хилсдүүлсэн гэж итгэвэл антихрист зорилгодоо хүрсэн байх болно. Тэд эдгээр зүйлийг хийхдээ хэзээ ч эргэлзэхгүй, тэр бүү хэл биеэ барих ч үгүй. Тэдэнд Бурханаас эмээх сэтгэл байхгүй, гэмших ямарваа нэгэн санаа зорилго бүр ч байхгүй. Тэд ямар нэг буруу зүйл хийснийхээ дараа үүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад зогсохгүй, эсрэгээрээ хариуцлагаас мултрахыг оролддог бөгөөд үүний зэрэгцээ ирээдүйн хүрэх газартаа илүү их санаа зовдог. Антихрист хүрэх газар нь аюулд орсныг харах үедээ, эсвэл Бурханы гэр тэдэн шиг хүмүүсийг цаашид хөгжүүлэхгүй гэдгийг сонсох үедээ өөрсдийг нь засаж, ил болгосон хүмүүсийг, мөн нэр нүүрээ барахад нь хүргэсэн хүмүүсийг зүрх сэтгэлийнхээ угаас бүр ч илүү үзэн ядах болно. Засалт туулах бүх үйл явцынхаа туршид антихрист огтхон ч гэмшихгүй. Хэрвээ тэд байр суурь, хүрэх газар нь баталгаагүй болж, хүсэл, амбиц нь хэзээ ч биелэхгүй гэдгийг үнэхээр олж мэдвэл улайм цаймдаа гарч, нууцаар үзэл болон сөрөг байдлаа тарааж эхэлнэ. Тэд өөрсдийг нь зассан ах эгч нар, эсвэл дээд түвшний удирдагчдыг шүүж буруушаах бөгөөд Ариун Сүнсний ашигладаг хүнийг ч бас шүүж буруушаан, түүн рүү дайрч, түүнд өөрсдийг нь засах ямар ч шалтгаан байгаагүй, нэр нүүрээ авч үлдэх боломжийг нь огт олгоогүй гэж хэлэх болно. Тэд ердөө л эрүүл ухаангүй. Ийм төрлийн хүн хэчнээн олон номлол сонссон ч үнэнийг ойлгож чаддаггүй, Бурханаас эмээдэг сэтгэл өчүүхэн төдий ч байдаггүй; Бурханд хэчнээн олон жил итгэлээ ч эзэмших ёстой мөс чанар, эрүүл ухааныг ч эзэмшиж чаддаггүй. Тэд үнэхээр өрөвдмөөр бөгөөд жигшмээр! Антихрист увайгүйгээр буруу үйл үйлдсэнийхээ төлөө хатуу ширүүн засуулсан мөчөөсөө эхлээд ямар нэг буруу зүйл хийснээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тэдэнд шударга бус хандсан гэж Бурханы гэрийг шүүж буруушаан, гомдоллохын сацуу хилсдсэн гэх мэдрэмжээр дүүрч, эцэст нь тэд үзлээ ил тод түгээж, улайм цаймдаа гарч, Бурханы гэрийн эсрэг агсамнаж, эцсийн дүндээ хөөгддөг. Эдгээр үе шатны аль нэгэнд нь антихристийн зан авирт хэвийн хүн чанар өчүүхэн төдий болтугай байна уу? Мөс чанар, эрүүл ухаан байна уу? Үнэн болон эерэг зүйлсийг хайрлах ямар нэг илрэл ер нь байна уу? Бурханаас эмээдэг сэтгэл өчүүхэн төдий ч болтугай байна уу? Үгүй, эдгээрийн аль нь ч байхгүй. Антихрист бол туйлын жигшмээр, ичгүүр сонжуургүй бөгөөд огтхон ч ойлгохын аргагүй! Тэд цаашид байр суурийн ашиг тусыг эдлэх боломжгүй болох үедээ өөрсдийгөө гаргуунд нь гаргаж, увайгүйгээр авирлаж эхэлдэг. Тэд ажилдаа хэчнээн чадваргүй, ажлын чадамжаар хэчнээн дутмаг байсан ч байр суурийн ашиг тус болон бусдын хүндлэлийг эдлэхийг хүссээр байдаг. Тэд байр суурь, нэр хүндийг аминаасаа ч илүү чухал гэж үздэг бөгөөд хэчнээн том алдаа гаргасан ч ямар ч гэм бурууг огт мэдэрдэггүй. Тэд ер нь хүн мөн үү? Тэд бол хонины арьс нөмөрсөн чоно юм. Гаднаа тэд хүний арьс нөмөрч, хүн шиг харагддаг боловч дотроо бол хүн биш. Тэд үнэхээр зэвүүцмээр—тэд бол ой гутам, жигшмээр!

Б. Завхарсан зан чанартайгаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзах

Антихрист засуулах үедээ гэмшдэггүйгээр үл барам мөн үзэл түгээж, ил тодоор шүүж буруушаадаг. Үүний эхний гол шалтгаан нь тэд буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Хоёр дахь шалтгаан нь юу вэ? Антихрист өөрт нь завхарсан зан чанар байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрдөггүйгээс илүү ноцтой, илүү бодитой биш гэж үү? Бурханы ажлыг хүлээн авдаг, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаг хүн бүрийн эзэмших ёстой хамгийн наад захын мэдлэг бол хүмүүс завхарсан, Сатанаар завхруулагдсан, эрүүл ухаан болон хүн чанаргүй, үнэнийг эзэмшдэггүй, Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханыг эсэргүүцдэг гэдгийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх явдал юм. Зөвхөн антихристүүд л өөрсдийгөө хэтэрхий гүнзгий завхарсан гэдгийг, мөн завхарсан хүмүүс бүгд Сатаных гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, тэр байтугай өөрсдийгөө диаволууд, Сатанууд гэдгийг бүр ч хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа, ихэнх хүн эргэцүүлэн бодож, өөрсдийгөө танин мэдэж, засалт туулахыг хүлээн авч чаддаг байх үед антихристүүд завхарсан зан чанартай гэдгээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй—энэ бол ноцтой асуудал юм. Би яагаад үүнийг ноцтой гэж хэлж байна вэ? Антихристүүд үнэнийг хүлээн зөвшөөрөх чадваргүй бөгөөд Бурханы үгийг үнэн гэдэгт итгэдэггүй учраас Бурханы үгэнд хэлсэн юуг ч бай зүрх сэтгэлийнхээ угаас хүлээн авахаас татгалздаг. Зарим хүн, “Тэд үүнийг хүлээн авахаас татгалздаг гэж Та яаж хэлж чадаж байна вэ? Тэд өөрсдийгөө диаволууд, Сатанууд, Бурханы дайснууд гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ” гэж хэлдэг. Үүнийг яаж хүлээн зөвшөөрсөн гэж үзэх юм бэ? Шүтлэггүй хүн хүртэл өөрийгөө сайн хүн биш гэж хэлж магадгүй, гэхдээ энэ нь завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн үү? Үгүй. Завхарсан зан чанартай гэдгээ жинхэнээсээ хүлээн зөвшөөрөх нь хамгийн түрүүнд өөрийгөө ямар төрлийн хүн болохыг мэдэх явдал юм. Энэ нь бас Бурханы дүрсэлсэн янз бүрийн завхарсан зан чанартай өөрийгөө янз бүрийн хэмжээнд холбожүзэж чаддаг байх, мөн цаашлаад өөр өөр төлөв байдалд байх үедээ илчилдэг янз бүрийн завхарсан зан чанараа хүлээн зөвшөөрөх явдал юм. Эдгээр нь зарим нэг бодитой илрэл биш гэж үү? (Тийм.) Гэвч антихристэд эдгээр зүйл байдаггүй, учир нь тэд Бурханы үгийг хүлээн зөвшөөрдөггүй—харин жигшдэг. Тийм ч учраас тэд хүн төрөлхтний завхарсан зан чанарыг ил болгосон Бурханы үгийг зүгээр л сонсдог, тэгээд л болоо; тэд хэзээ ч өөрсдийгөө эргэцүүлэн бодож, задлан шинжилдэггүй, эсвэл зүрх сэтгэлийнхээ угт өөрсдийгөө эдгээр үгтэй харьцуулж үздэггүй. Өөрөөр хэлбэл, тэд Бурханы эдгээр үгийн дагуу өөрсдийн янз бүрийн илрэл, санаа зорилго, бодол санаа, үзэл бодлыг задлан шинжилж, харьцуулдаггүй; эдгээр зүйлийг огт хийдэггүй. Тэд эдгээр зүйлийг хийдэггүй нь юуг илтгэж байна вэ? Тэдний хувьд Бурханы айлдсан эдгээр үг бол зүгээр л аливааг илэрхийлэх нэг арга, өөр үзэл бодол—хүний зан чанар, зан төлөв, хэрэгжүүлэлт, мөн чанарыг дүрслэх өөр нэг арга төдий бөгөөд хүний зан чанарыг тодорхойлох шалгуур яавч биш гэдгийг энэ нь илтгэж байна. Энэ бол антихристүүд Бурханы үгийг үнэн гэж авч үздэггүйг дүрслэх оновчтой арга юм. Бурханы илчилсэн хүн төрөлхтний янз бүрийн завхарсан зан чанарын талаар антихристүүд оюун санаандаа бүдэг бадаг ойлголттой төдий байдаг боловч тэд үүнийг зүрх сэтгэлийнхээ угаас хэзээ ч хүлээн авдаггүй. Тэд үүнийг хүлээн авдаггүй учраас тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед Бурханы үгийг ашиглан зан чанараа барьж, хэрэгжүүлэлтээ өөрчилж, буруу үзэл бодлоо шийдвэрлэж чадах уу? Мэдээж үгүй. Антихристүүд үнэнийг хүлээн авдаггүй, энэ нь тэд завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг юм. Жишээлбэл, биеэ тоосон занг авч үзье—энэ зан чанарыг ил болгодог Бурханы үг нь энэ зан чанар хүнд хэрхэн илэрч, илчлэгддэг зарим арга замын талаар ярьдаг. Үнэнийг эрэлхийлдэг, Бурханы үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөг хүн өөрийн зан авир, зан чанарыг Бурханы эдгээр үгтэй харьцуулж үзнэ. Тэд эдгээр зүйлийг ахин дахин харьцуулж үзээд, дараа нь “Надад биеэ тоосон зан чанар байна. Энэ бол миний энийг хийхдээ харуулсан зан чанар. Миний энэ бодол санаа, үйлдэл, хандлага биеэ тоосон юм. Бусдад хандах, ажлаа хийх, үүрэгтээ хандах миний эдгээр арга барил биеэ тоосон юм” хэмээн хүлээн зөвшөөрнө. Энэ нь Бурханы үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэд Бурханы үгийг стандарт гэж үзээд, үүнийг ашиглан өөрсдийн зан авиртай тулган харьцуулж, тохирч байгаа зүйл олж харахүедээ өөрсдийгөө завхарсан зан чанартай, Бурханы хэлсэн бүхэн үнэн бөгөөд огтхон ч худал биш гэдгийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрдөг. Хүмүүс завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрснийхөө дараа түүнийгээ шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг ашиглаж чадах эсэх талаар одоохондоо ярихаа больё. Эхлээд зүгээр л хүмүүс завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдөг эсэх талаар ярилцъя. Хүлээн зөвшөөрөхийн тухайд ухаалаг байдал, мөс чанар, хэвийн сэтгэлгээтэй ихэнх хүн Бурханы үгээс гэгээрэл, гэрэлтүүлэлт олж авч чаддаг бөгөөд тэгээд өөрийн эрхгүй Бурханы үгийг хүлээн авч, “Амен” хэмээн хэлж, Бурханы үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөг, улмаар өөрсдийгөө завхарсан хүн гэдгээ, мөн завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрч, ингэснээр Бурханы өмнө сөгддөг. Завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрснийхөө дараа тэд Бурхан болон үнэнд хандсан, ялангуяа засалт туулахад хандсан зөв, зохистой хандлагатай болно. Өөрөөр хэлбэл, завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ засалт туулах үедээ тэд энэхүү засалтад өөрийн эрхгүй, далд ухамсраараа зүрх сэтгэлээсээ дуулгавартай дагаж чадах бөгөөд үүнийг хүлээн авахад бэлэн байна. Бусад хүн өөрсдийг нь засалтаар дамжуулан барьж, сахилгажуулаасай гэж хүсдэг хүмүүс ч байдаг бөгөөд засалт туулах тал дээр тэдэнд бүр цаанаасаа эерэг мэдрэмж төрдөг; тэд үүнд эерэг хандлагатай байдаг. Эдгээр нь хэвийн хүмүүс юм. Цорын ганц хэвийн бус хүмүүс бол антихристүүд юм; ийм хүмүүс Бурханы үгийг хүлээн авдаггүй, ихэнхдээ тэдгээрийг үл тоомсорлон дооглодог бөгөөд зүрх сэтгэлдээ түүнийг эсэргүүцэж, шүүж, ялладаг. Тиймээс тэд Бурханы ил болгож, тодорхойлсон хүний завхарсан зан чанарт адилхан хандлагатай байдаг. Тэр нь ямар хандлага вэ? Жишээлбэл, Бурхан хүмүүсийг биеэ тоосон зан чанартай гэж хэлж, түүний тодорхой илрэлүүдийн талаар ярьдгийг авч үзье. Антихрист эдгээр тодорхой илрэлийн талаар сонсох үедээ үүнийг хүлээн авахаас татгалзах төдийгүй, Бурханы хэлдэг эдгээр тодорхой илрэлийг бүр жигших хүртлээ даамжирдаг. Тэд яагаад тэгдэг вэ? Учир нь тэд Сатаны логикийг, өөрөөр хэлбэл үнэн болон эерэг зүйлсэд хандах Сатаны хандлагыг дагадаг. Тэд: “Чи үүнийг биеэ тоосон зан гэж хэлж байна, гэхдээ чадамжтай хүмүүсийн дунд бардамнан гайхуулдаггүй хүн гэж байдаг юм уу? Удирдах авьяастай хүмүүсийн дунд сүржин өнгө аясаар ярьдаггүй хүн гэж байдаг юм уу? Байр суурьтай хүмүүсийн дунд бага зэрэг сагсуурдаггүй хүн гэж байдаг юм уу? Эдгээрийн аль нь ч сүртэй зүйл биш. Үл итгэгч ертөнцөд энэ бүхэн туйлын хэвийн зүйл, гэтэл энд та нар бүгд ялихгүй зүйл дээр сүр бадруулж байна. Түүнчлэн, бусадтай зөвлөлдөхгүйгээр үйлдэл хийх нь үнэхээр биеэ тоосон хэрэг гэж тооцогдох уу? Энэ нь үнэхээр дур зоргоороо авирлаж байгаа хэрэг гэж үү? Чадамжтай хүмүүс шийдвэр гаргах ёстой бөгөөд эрх мэдлийг дангаар атгаж чаддаг байхыг чадвартай гэдэг юм. Та нар шиг жирийн хүмүүстэй зөвлөлдөх нь ямар хэрэгтэй юм бэ? Та нар юу мэддэг юм бэ? Тиймээс би биеэ тоосондоо биш, зүгээр л чадвартай, чадамжтай байгаа юм. Үүнийг удирдах чадвар гэдэг бөгөөд энэ бол төрөлхийн авьяас. Надад ийм асар их чадамж байгаа учраас би юуг ч хийж чадна. Ямар ч нөхцөл байдалд, эсвэл ямар ч бүлэгт байсан би хариуцаж чадна—үүнийг л авьяастай хүн гэдэг юм! Авьяастнууд дарагдах ёсгүй, мөн тэднийг ил болгох ёсгүй. Үүний орондямар ч бүлэгт байсан тэднийг санал болгож, өргөмжилж, тэдэнд чухал үүрэг хүлээлгэх ёстой! Тэд удирдах чадвартай, чадамжтай авьяастнууд учраас удирдагчийн, даргын төрх байдалтай байх ёстой. Хэрвээ тэд эдгээр зүйлийг нуун дарагдуулбал энэ нь дүр эсгэж байгаа хэрэг биш гэж үү?” гэж хэлдэг. Тэд Бурханы ил болгосон биеэ тоосон зан чанарыг шүүж, яллахын тулд энэхүү гажууд үндэслэл болон тэрс үзлээ ашигладаг, тиймээс чи юу ч хэлсэн бай, тэд Бурханы дүрсэлж, тодорхойлсон завхарсан зан чанарын янз бүрийн илрэлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэд: “Бурханы хэлсэн зүйл бол зүгээр л аливааг илэрхийлэх нэг арга. Энэ нь нэлээн эерэг, зөв зүйтэй, уламжлалт боловч үүнийг үнэн гэж тодорхойлох боломжгүй. Энэ нь зарим хүнд л тохирно. Жишээ нь, зарим хүн маш цайлган, ямар ч авьяасгүй бөгөөд тийм ч чадамжтай юм уу ухаантай биш, түүнчлэн тэдэнд удирдах ямар ч чадвар байдаггүй. Хэрвээ тэдэнд тохирох хамтрагч байхгүй бол тэд үйлдэл хийхдээ бусадтай зөвлөлдөх ёстой болдог, хэрвээ тэгэхгүй бол тэд ажлаа хариуцаж чаддаггүй—бурханы үг иймэрхүү хүмүүст л тохирно” гэж боддог. Иймэрхүү үндэслэлүүд нь бүгд сатанлаг тэрс үзэл болон төөрөгдөл юм.

Антихристүүд Бурханы үгийг үнэн гэдэгт хэзээ ч итгэдэггүй, тиймээс түүнийг сонсох бүрдээ зүгээр л аргацаадаг; тэд яг л фарисайчууд шиг Бурханы үгийг ашиглан гаднаа сайхандүр эсгэдэг. Тэд түүнийг зүрх сэтгэлийнхээ угаас хүлээн авдаггүй, эсвэл Бурханы үгийг өөрсдийн амь болон хэрэгжүүлэлтийнхээ зорилго болгодоггүй. Тийм ч учраас, антихрист алдаа гаргах үед чи үүнийх нь төлөө тэднийг засаж, ил болгоход тэд буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхгүй, тэр байтугай уг хэрэг явдал дээр илчилсэн зан чанар, мөн чанартай нь холбоотойгоор тэднийг засахад бүр ч хүлээн авахгүй. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг шигээ антихрист завхарсан зан чанар илчлэх үедээ завхарсан зан чанартай гэдгээ үгүйсгэх ямар нэг шалтгаан, ямар нэг шалтаг, ямар нэг тайлбарыг үргэлж олно. Жишээ нь, тэд ямар нэг хэрэг явдал дээр биеэ тоосон зан чанар илчлэх үедээ өөрсдийгөө яарч байсан, үгээ буруу сонгосон, дуугаа бага зэрэг өндөрсгөсөн байсан гэж хэлдэг. Өөр нэг хэрэг явдал дээр тэднийг ов мэхтэй, ил тод биш байсан гэж хэн нэгэн хэлэх үед тэд ихэнх хүн хэв чанар муутай учраас хэрвээ юу болж байгааг хэлбэл бусад нь тэднийг ойлгохгүй, хэлсэн зүйлийг нь буруугаар ойлгох байсан, тийм ч учраас ил тод байгаагүй гэж хэлдэг. Тэд ямар ч завхарсан зан чанар илчилсэн бай үргэлж шалтаг болон тайлбар олж чаддаг. Эцсийн эцэст, тэд ямар ч завхарсан зан чанар илчилсэн бай, тэр нь хэчнээн илэрхий эсвэл ноцтой байсан ч тэд үүнийг завхарсан зан чанар гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Антихристүүд ихэнхдээ худал хэлж, хүмүүсийн нүүрэн дээр нэг зүйл, ар хударгаар нь өөр зүйлийг хэлдэг бөгөөд тэдний хэзээ үнэн, хэзээ худал хэлж байгааг хэн ч ялгаж, хэн ч мэдэж чаддаггүй. Гэвч тэд өөрсдийгөө үнэнч шударга хүн биш, харин ов мэхтэй хүн гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ, тэд ихэнхдээ өөрсдийгөө зөвтгөж, хэчнээн их цайлган, бусдад хэчнээн онцгой чин сэтгэлээсээ ханддаг, мөн өөр хүнд ямар нэг бэрхшээл тулгарах үед сайхан сэтгэлийнхээ үүднээс тэдэнд туслахыг хэчнээн их хүсдэгээ тайлбарладаг. Антихристүүд завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүйгээр үл барам, үргэлж өөрсдийгөө цайруулахыг оролдож, хэчнээн сайн, сайхан сэтгэлтэй хүн болохоо гайхуулдаг. Тэд завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй төдийгүй, үүний зэрэгцээ хүмүүс дээр ажиллахдаа хэчнээн сайн, хүмүүсийн тааллыг олж, зүрх сэтгэлийг нь татахдаа хэчнээн сайн болохоо ч бас гайхуулдаг. Хүмүүсийн дунд үйлдэл хийж, үг хэлэхдээ тэд хэчнээн овсгоотой, чадамжтайгаа, хэн ч тэднээс илүү гарч, тэднийг давж чадахгүй, хэн ч ажилдаа тэднээс илүү чадвартай биш гэж тэд гайхуулдаг. Антихрист бага зэрэг төлөөс төлж, зарим нэг сүрлэг хоосон сургаал, онол номлож чадах үедээ, мөн хүмүүсийг төөрөлдүүлэх, ихэнх хүнээр өөрсдийгөө хүндлүүлэх ямар нэг зүйлийг богино хугацаанд хийх үедээ өөрсдийгөө завхарсан зан чанараа амжилттай халхаллаа, завхарсан зан чанараа хүмүүст анзааруулахгүй өнгөрүүлж дөнгөлөө гэж бодох болно. Тиймээс антихристүүдийн эдгээр илрэл болон завхарсан зан чанартаа ханддаг иймэрхүү ойлголт, хандлагад нь үндэслэвэл тэдний засуулах үеийн хамгийн эхний хариу үйлдэл нь тэд үүнийг эсэргүүцэж, сөрж, нэрээ цэвэрлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Чуулганы ажилд учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад зогсохгүй, мөн уг хэрэг явдал дээр илчилсэн завхарсан зан чанар болон завхарсан зан чанартаа автан гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс тэд татгалзах болно. Антихристүүдийн энэ илрэл болон мөн чанарыг бодолцон үзвэл тэд зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжтой юу? (Боломжгүй.)

Ажилдаа алдаа гаргадаг, залхуу, ажлаа хийдэггүй, тодорхой даалгаврыг умартдаг хэрнээ хүмүүсийг захирч тушааж, увайгүйгээр муу үйл үйлдэж, аливааг өөрийнхөөрөө хийсээр байдаг зарим антихристтэй Би таарч байлаа. Ийм антихристүүд үүнийхээ төлөө засуулах үедээ гаднаа маш дуулгавартай мэт харагддаг ч цаанаа огтхон ч гэмшдэггүй. Гэмшдэггүй хандлагаас нь дүгнэвэл тэд засуулахыг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Засуулахыг хүлээн авдаггүйгээс нь дүгнэвэл тэд завхарсан зан чанарын ямар илрэл өөрсдөд нь байгааг хэзээ ч нягталж үзээгүй байдаг. Үүний оронд тэд засуулсныхаа дараа өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүйгээр хүссэн бүхнээ үргэлжлүүлэн хийж, аливааг өөрийнхөөрөө хийж, далд явуулга хийж, дээрх, доорх хүмүүсээ хуурч, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулж, тусгай эрх ямба эдэлж цэнгэдэг. Тэд яагаад өчүүхэн төдий ч өөрчлөгддөггүй вэ? Чухамдаа антихристүүд завхарсан зан чанартай гэдгээ өчүүхэн төдий ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн үнэнийг хүлээн авдаггүй учраас тэр юм; тиймээс тэд асар их эрх мэдэлтэй байх боломж руу ухасхийн, тэрхүү эрх мэдлээ дээд зэргээр ашиглаж, дараа нь тэрхүү цаг хугацааг ашиглан хүссэн бүхнээ хийж, муу зүйлсийг хийхээр чадах бүхнээ хийж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж, Бурханы гэрийн хэвийн дэг журмыг бусниулдаг. Бурханы гэрээс бүхий л төрлийн материаллаг хангамж эдлэх зуураа тэд ямар ч сайн зүйл огт хийдэггүй. Өнгөц төдий ажил хийхээс гадна тэд нууцаар юу хийдэг вэ? Тэд цуглаан зохион байгуулж, бичиг үсэг, хоосон сургаал номлож, тэр ч бүү хэл хамааралгүй хэрэг явдалд хөндлөнгөөс оролцдог—үүнээс өөрөөр тэд зүгээр л хүмүүсийг захирч тушаадаг. Тэд Дээрхээс өөрсдөд нь даалгасан тодорхой ажлын алиныг нь ч хийдэггүй бөгөөд нарийвчилсан зааварчилгаа, хяналт, эсвэл удирдамжийг биечлэн өгдөггүй. Тэд зүгээр л дээрээс хүмүүст тушаал өгдөг бөгөөд хааяа нэг, үнэхээр өөр аргагүй болох үедээ л зарим нэг зүйлийг хийж, зарим нэг чиглэл өгөхөөр ажлын талбар дээр гарч ирдэг. Энэ нь ердөө л түр зуурын идэвх харуулж буй хэрэг бөгөөд удалгүй тэд сураггүй алга болдог. Тэд хэн нэгнийг ямар нэг албан тушаалд дэвшүүлэх юм уу томилох үед хэн ч тэр хүнийг сайн биш гэж хэлж, эсвэл эсэргүүцэж чаддаггүй бөгөөд антихристүүд тэр хүний ажлыг хэзээ ч шалгаж, хянадаггүй. Тэдний дэвшүүлсэн эсвэл томилсон хүн хэчнээн муу зүйл хийсэн байх нь хамаагүй тэд өөр хэнд ч түүнийг ил болгохыг зөвшөөрдөггүй, хэн ч түүнийг чөлөөлж чаддаггүй, мөн түүнийг матаж мэдээлэхийг хэнд ч зөвшөөрдөггүй. Тэр хүнийг матаж мэдээлсэн хэн боловч тэдний дайсан болно. Тэдний ашиглаж байгаа хүн чуулганы ажилд хэчнээн их хохирол учруулж, хэчнээн том үймээн тарьсан ч антихристүүд түүнийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх бөгөөд хэрвээ хамгаалж чадахгүй бол тэр хүнээс харилцаагаа таслахаар яарч, хариуцлагаас хурдан мултарна. Антихристүүд хүмүүсийн нүүрэн дээр ч, эсвэл ар хударгаар нь ч бай юу ч хийсэн, тэдэнд Бурханаас эмээх зүрх сэтгэл огт байдаггүй. Тэд бол үл итгэгчид, чөтгөрүүд, амьд Сатанууд бөгөөд тэд ичгүүр сонжуургүйгээр байр суурь эзэлж, байр суурийн ашиг тусыг эдлэхийг хүссээр байдаг; тэд бол Бурханы гэрт үнэгүй идэж уун амьдардаг шимэгчид юм. Тэр ч бүү хэл зарим нь засуулах үедээ, байр сууриа хадгалж үлдэж чадахгүй нь гэдгээ хараад урам хугарч, сэтгэлээр унаж, гутардаг. Тэд яагаад гутардаг вэ? Яагаад урам нь хугардаг вэ? Учир нь тэд байр сууриа хадгалж үлдэж чадахгүй, тусгай эрх ямба болон тусгай хангамж эдлэх боломж нь алга болж, хэн ч тэднийг хүндлэхээ больж, эрх мэдлээр тоглох өдрүүд нь дууссан байдаг. Тэд бүх зүйлийг өөрсдөө хийж эхлэх ёстой—тэдэнд цаашид зүгээр зогсоод тушаал өгөх боломж байхгүй. Завхарсан зан чанараас нь үүдэн гарсан сөрөг үр дагаварт тэд гэмшдэггүй, эсвэл бухимддаггүй. Үүний оронд тэд цаашид байр суурийн ашиг тусыг эдлэх боломжгүй болсондоо бухимдаж, нулимс унагаж, хоосон оргидог. Зарим нь бүр чөлөөлөгдсөнийхөө дараа дахин нэг боломж олгохыг увайгүйгээр ахин дахин гуйдаг. Надад хэл дээ, тийм хүмүүст дахин боломж олгож болох уу? Тэд тэр боломжоор юу хийх санаатай байдаг вэ? Чуулганыг шулж амьдрах, үнэгүй идэж уух, увайгүйгээр авирлах санаатай байдаг. Хэрвээ тэдэнд дахин боломж олгосон бол тэд өөрсдийн завхарсан зан чанарыг танин мэдэх байсан уу? Тэд өөрсдийгөө танин мэдэж чадах байсан уу? (Үгүй.) Хэрвээ тэд дахин нэг боломж олж авсан бол бага ч гэсэн ичгүүр мэдрэх байсан уу? Тэдний зан араншин өөрчлөгдөх байсан уу? Дахин нэг боломж олдвол тэд үнэн-зарчмын дагуу аливааг хийж эхлэн, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулахыг оролдохоо болих байсан уу? (Тэгэхгүй байсан.) Тэд эдгээрийн алиныг нь ч хийхгүй байсан—тэдний хувьд бүх зүйл дууссан биш гэж үү? Хэрвээ та нар засуулж, энэ нь Дээрх та нарыг чөлөөлөхөөс өөр аргагүй тийм ноцтой хэрэг байсан бол та нар юу бодох байсан бэ? (Миний уг чанар маш хорон муу, би зарчим зөрчиж, Бурханыг эсэргүүцсэн маш олон зүйл хийсэн, би маш их ёрын мууг үйлдэж, чуулганы ажилд маш их хохирол учруулсан учраас би үнэхээр чөлөөлөгдөх ёстой. Би чөлөөлөгдөх ёстой.) Эрүүл ухаантай хүн хамгийн түрүүнд өөр дээрээ эргэцүүлэн “Би энэ хугацаанд үнэхээр юу хийсэн бэ? Би яагаад засуулав? Тэр зүйлсийг хийснийхээ төлөө засуулсан минь, мөн намайг засах үедээ тэр хүний хэлсэн зүйлс үнэхээр зөв байсан уу? Би тэдгээрийг хэрхэн хүлээн авах ёстой вэ? Би энэ засалтад хэрхэн хандах ёстой вэ?” гэж бодох болно. Дараа нь тэд үнэхээр юу хийснээ, үйлдэлд нь хүний хүслийн ямар нэгэн хольц байсан эсэх, тэдэнд мөс чанар, эрүүл ухаан байсан эсэх, хийсэн зүйл нь үнэн-зарчимд нийцэж байсан эсэх, хийсэн зүйлийнх нь хэр их нь Бурханы шаардлагад нийцэж байсныг, мөн хэчнээн зүйлийг өөрийнхөө хүслээр хийснээ нягтлах болно. Эрүүл ухаантай хүн эдгээр талыг нягтлах ёстой болохоос биш, байр сууриа алдсан эсэх, Бурханы гэр өөрт нь шударга хандсан эсэх, байр суурьгүй байвал хүмүүс өөрийнх нь талаар юу гэж бодох бол, эсвэл өөрт нь ямархуу ирээдүй, хүрэх газар байх бол гэдэгт сүржигнэх ёсгүй. Эрүүл ухаантай хүн иймэрхүү зүйлд сүржигнэхгүй.

Зарим антихрист яг хэр зэрэг ичгүүр сонжуургүй байдаг вэ? Эдгээр антихристийг чөлөөлөгдсөний дараа хэрвээ ах эгч нар тэдэнд урьдынх шигээ хүндэтгэлтэй хандахаа больж, халуун дулаан, эелдэг байхаа болин, харин хүйтэн хөндий хандаж, тэднийг үл тоомсорловол энэ антихристүүд үүнийг тэвчиж чаддаггүй. Тэд яагаад эдгээр зүйлд тийм эмзэг байдаг хэрнээ завхарсан зан чанартаа тийм мэдрэмжтэй ханддаггүй юм бэ? Энэ нь тэдний уг чанарын нэг хэсэг үү? Тэдэнд нэр төр гэж байна уу? Тэдэнд ичгүүр гэж байна уу? (Байхгүй.) Хүн чанар дахь хамгийн үнэ цэнтэй хоёр зүйл бол ичгүүр болон шулуун шударга байдал юм. Антихристэд энэ хоёрын аль алиных нь ул мөр ч байдаггүй. Антихристүүд бол ичгүүр сонжуургүй бөгөөд хэчнээн их завхарсан зан чанараа илчилж, хэчнээн их ёрын мууг үйлдсэн ч юу ч мэдэрдэггүй, ямар ч гэм бурууг мэдэрдэггүй хэрнээ Бурханы гэрт хоргодож, Бурханы гэрийг шулж амьдрахыг хүссээр байдаг. Тэд засуулж, ил болгуулаад, чөлөөлөгдөж, цаашид ямар ч байр суурьгүй болсныхоо дараа ч ах эгч нар өөрсдөд нь хүндэтгэлтэй, эелдэг найрсгаар бөхөлзөхийг хүссээр байдаг. Энэ нь эрүүл ухаангүй хэрэг биш үү? Антихристүүдийн энэ илрэл та нарт зэвүүцмээр санагдаж байна уу? (Тийм.) Хүн бүр засуулах үедээ, ялангуяа чөлөөлөгдөж, байр сууриа алдах үедээ сэтгэл нь хоосон оргидог. Тэд эвгүй байдалд орж, бусдын өмнө бага зэрэг шившиг болсон мэт мэдэрдэг бөгөөд хэнтэй ч нүүр тулахаас ичиж зовдог. Гэвч ичгүүрээ мэддэг хүн гажууд үндэслэл тоочдоггүй. Гажууд үндэслэл тоочихгүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь аливааг гажууд байдлаар бодож, ярихгүйгээр бүх зүйлд зөвөөр хандаж чаддаг байх, харин хийсэн буруу зүйлээ үнэнч шударгаар хүлээн зөвшөөрч, асуудалд шударга, ухаалгаар хандахыг хэлдэг. Шударга, ухаалаг байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, чи ямар нэг зүйлээс болж засуулсан л юм чинь чиний хийсэн зүйлд гарцаагүй асуудал байгаа гэсэн үг—чамд ямар завхарсан зан чанар байгааг хойш тавъя л даа, гагцхүү чи энэ хэрэг явдалд алдаа гаргасан л бол үүнд гарцаагүй хариуцлага хүлээх ёстой; хариуцлага хүлээх ёстой үүнийгээ үүрч, үүнийг хийснээ хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг юм. Үүнийг хүлээн зөвшөөрснийхөө дараа чи өөрийгөө шинжилж, “Би үүнд ямар завхарсан зан чанар илчлэв? Хэрвээ би завхарсан зан чанарт хөтлөгдөөгүй юм бол миний үйлдэл хүний хүслийн хольцтой байсан уу? Энэ нь мунхаг байдлаас болсон уу? Энэ нь миний эрэлхийлэлтэй, миний явж буй замтай ямар нэгэн холбоотой байсан уу?” гэж асуух ёстой. Ийнхүү өөрийгөө шинжилж чаддаг байхыг ухаалаг байх, ичгүүрээ мэддэг байх, аливааг шударга, объектив байдлаар, бодит баримтад нийцүүлэн харах гэж нэрлэдэг. Энэ нь яг антихристүүдэд дутмаг байдаг зүйл. Засуулах үедээ тэд хамгийн түрүүнд, “Чи яаж над шиг нэр төртэй удирдагчийг ийм олон хүний өмнө хайр найргүй засаж, тэр ч байтугай миний ичгэвтэр нууцыг ил болгож чадаж байна аа? Миний удирдагчийн нэр хүнд хаана байна? Намайг зассанаараа чи үүнийг үгүй хийчихэж байгаа биш үү? Одооноос эхлээд хэн намайг сонсох юм бэ? Хэрвээ хэн ч намайг сонсохгүй бол би яаж удирдагчийн байр суурьтай байх юм бэ? Энэ нь намайг зүгээр л бэлгэдэл төдий хүн болгочихгүй гэж үү? Тэгвэл би яаж байр суурийн ашиг тусыг эдлэх юм бэ? Ах эгч нарын өргөсөн зүйлсийг би цаашид эдэлж чадахгүй болох биш үү?” гэж боддог. Энэ бодол зөв үү? Энэ нь үнэнд нийцэж байна уу? Энэ нь үндэслэлтэй юу? (Үгүй.) Энэ бол эрүүл ухаангүй хэрэг бөгөөд гажууд үндэслэл тоочиж байгаа явдал юм. Нэр хүнд гэж юу гэсэн үг вэ? Удирдагч гэж юу вэ? Чамд үнэхээр завхрал байдаггүй гэж үү? “Чиний ичгэвтэр нууцыг ил болгох” гэж юу гэсэн үг вэ? Чиний ичгэвтэр нууц юу вэ? Энэ бол чиний завхарсан зан чанар юм. Чиний завхарсан зан чанар бусад хүнийхтэй яг адилхан—тэр бол чиний ичгэвтэр нууц юм. Чамд өөр зүйл юу ч байхгүй, чи бусдаас илүү дээр биш. Бурханы гэр зүгээр л чамайг бага зэрэг хэв чанартай, жаахан ажил хийж чадна гэдгийг чинь хараад чамайг дэвшүүлж, хөгжүүлсэн бөгөөд чамд онцгой ачаа өгч, арай илүү ихийг үүрүүлсэн. Гэвч энэ нь байр суурьтай болмогц чамд цаашид завхарсан зан чанар байхгүй болно гэсэн үг огтхон ч биш. Гэсэн ч антихристүүд үүнээс барьц авч, “Одоо би байр суурьтай болсон учраас чи намайг засах ёсгүй, ялангуяа ийм олон хүний өмнө засах ёсгүй, тэгвэл ихэнх хүн миний жинхэнэ байдлыг мэдчихэнэ” гэж хэлдэг. Энэ нь гажууд үндэслэл биш гэж үү? Энэ арга барилыг хаана ашиглаж болох вэ? Нийгэмд, чи хэн нэгнийг дөвийлгөх үедээ тэднийг төгс төгөлдөр хэмээн зусардах ёстой бөгөөд тэдэнд зориулан өчүүхэн төдий ч өө сэвгүй, төгс төгөлдөр дүр төрхийг бий болгох ёстой. Энэ нь хууран мэхлэлт биш гэж үү? Бурханы гэр ингэх үү? (Үгүй.) Энэ бол Сатаны хийдэг зүйл бөгөөд антихристүүдийн шаарддаг зүйл ч бас мөн. Сатан эрүүл ухаангүй бөгөөд антихристүүд ч энэ тал дээр үүнтэй адилаар эрүүл ухаанаар дутмаг байдаг. Түүгээр ч зогсохгүй, тэд гажууд үндэслэл тоочиж, хэтрүүлсэн шаардлага тавьдаг. Байр сууриа хамгаалахын тулд тэд өөрсдийг нь хэрхэн засаж байгааг, ямар нөхцөлд засаж байгааг, мөн ямар өнгө аяс ашиглаж байгааг бодолцож үзэхийг Дээрхээс шаарддаг. Энэ шаардлагатай гэж үү? Чи бол завхарсан хүн, тэгээд чи бодитой, үнэн зүйлийн төлөө засуулж байна—үүнийг тодорхой нэг аргаар хийх ямар хэрэгтэй юм бэ? Чамайг дөвийлгөх нь ах эгч нарыг хорлож байгаа хэрэг биш үү? Ёрын муу хүн болох чи доорх хүмүүсийнхээ дунд болчимгүйгээр буруу үйл үйлдэж, өөрийн бие даасан хаанчлалыг байгуулж чадахын тулд дөвийлгүүлж, байр сууриа хамгаалуулах ёстой гэж үү? Энэ нь ах эгч нарт шударга байх уу? Энэ нь тэдэнд хариуцлагатай хандаж байгаа хэрэг үү? Энэ бол тэдэнд хариуцлагатай хандаж байгаа арга зам биш. Тиймээс антихрист ингэж авирлаж, ингэж бодож, ийм төрлийн шаардлага тавьж байгаа нь цэвэр гажууд үндэслэл тоочиж, санаатайгаар төвөг удаж байгаа хэрэг бөгөөд огтхон ч ичгүүр сонжуур алга. Антихрист хийсэн буруу зүйлийнхээ төлөө засуулах үедээ өөрт нь завхарсан зан чанар байгааг хүлээн зөвшөөрдөггүй, ямар завхарсан зан чанар тэднийг ийм зүйл хийхэд хүргэснийг ч шинжилдэггүй. Тэд бөөн гажууд үндэслэл тоочсоныхоо дараа өөрсдийгөө шинжлэхээс татгалзаад зогсохгүй, хариу арга хэмжээ авах талаар боддог. “Хэн үүнийг мэдээлэв? Хэн үүнийг Дээрхэд задруулав? Намайг үүнийг хийсэн гэж хэн удирдагчдад мэдээлэв? Би тэр хүн хэн болохыг олж мэдээд, хашраах хэрэгтэй. Би цуглааны үеэр тэднийг зэмлэж, өөрийгөө ямар айхтар хүн болохыг харуулах хэрэгтэй.” Засуулах үедээ антихрист өөрсдийгөө өмгөөлж, гарах арга зам хайхын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд “Би энэ удаад болгоомжгүй байж, баригдчихлаа, тиймээс дараагийн удаа үүнийг дахин давтахгүйн тулд чадах бүхнээ хийж, дээрх хүмүүс болон доорх ах эгч нарыг хуурах өөр арга барил туршиж үзэх ёстой, ингэснээр тэдний хэн нь ч мэдэхгүй. Би ямар нэг зүйлийг зөв хийх үедээ яаравчлан урагш гарч, гавьяаг нь өөртөө авах ёстой, харин алдаа гаргах үедээ хариуцлагыг өөр хэн нэгэнд хурдан тохох ёстой” гэж боддог. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш үү? Энэ бол туйлын ичгүүр сонжуургүй хэрэг! Хэвийн хүн засуулах үедээ зүрх сэтгэлийнхээ угаас, “Би олиггүй юм—надад завхарсан зан чанар байна. Өөр хэлэх зүйл алга. Би өөр дээрээ эргэцүүлэн бодох ёстой” хэмээн дотроо хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ дахин ийм нөхцөл байдалтай тулгарвал Бурханы шаардлагын дагуу үйлдэхээр тэд дотроо шийддэг. Тэд үүнд хүрч чадах эсэх нь хамаагүй, ямартай ч засуулах үедээ тэд үүнийг зүрх сэтгэлдээ ухаалгаар хүлээн авдаг бөгөөд эрүүл ухаан нь тэд үнэхээр буруу зүйл хийсэн, мөн завхарсан зан чанартай учраас үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг тэдэнд хэлж өгдөг. Тэд ямар ч эсэргүүцэлгүйгээр зүрх сэтгэлдээ дуулгавартай дагадаг бөгөөд бага зэрэг хилсдсэн мэт мэдэрсэн ч тэдний үндсэн хандлага эерэг байдаг. Тэд өөрсөд дээрээ эргэцүүлэн бодож, гэмшиж чаддаг бөгөөд ирээдүйд энэ явдал дээр дахин ижил алдаа гаргахгүй байхыг хичээхээр шийддэг. Нөгөөтээгүүр, антихрист огтхон ч гэмшдэггүйгээр үл барам зүрх сэтгэлдээ эсэргүүцдэг бөгөөд хийж буй ёрын муу үйлээ орхиж чаддаггүй төдийгүй бүр болчимгүйгээр буруу үйл үйлдэж, ёрын муу зан авираа үргэлжлүүлэхийн тулд урагшлах өөр арга зам хайхыг оролддог. Засуулах үедээ тэд өөрсдийнхөө завхарсан зан чанар, буруу үйлдлийнхээ эх үүсвэр, өөрсдийн санаа зорилго, эсвэл завхарсан зан чанар нь илчлэгдэх үед дотор нь үүссэн янз бүрийн байдал болон үзэл бодлыг шинжилдэггүй. Тэд эдгээр зүйлийг хэзээ ч шинжилж, тунгаан боддоггүй бөгөөд өөр хэн нэгэн тэдэнд санал, зөвлөгөө өгөх, эсвэл тэднийг ил болгох үед ч үүнийг хүлээн авдаггүй. Үүний оронд тэд байр сууриа хамгаалахын тулд дээрх, доорх хүмүүсээ хууран мэхлэх янз бүрийн арга зам, хэрэгсэл, арга мэх эрж хайх хүчин чармайлтаа нэмэгдүүлдэг. Тэд Бурханы гэрт үймээн дэгдээх хүчин чармайлтаа эрчимжүүлж, байр сууриа ашиглан ёрын мууг үйлддэг. Тэдэнд үнэхээр ямар ч найдвар үгүй!

Антихристүүд ажлын аль ч хэсгийг хариуцан авахдаа хааш яаш ханддаг бөгөөд ёрын муу хүмүүс болон Бурханы гэрийн ажлыг үймүүлдэг хүмүүсийг нүдэн балай өнгөрөөдөг, эсвэл бүр тэднийг халхавчилж, өөгшүүлж, хамгаалж ч магадгүй. Чөлөөлөгдсөнийхөө дараа антихрист өөр үүрэг гүйцэтгэх үедээ өөрчлөгдөх үү? (Үгүй.) Яагаад тэр вэ? (Тэдний уг чанар-мөн чанарт асуудал байгаа учраас.) Ийм ноцтой алдаа гаргасныхаа дараа тэд гэмшдэггүй хэвээр байдаг бөгөөд зүрх сэтгэлдээ үзэл, гомдол тээсээр байдаг, тэгэхээр тэд ямар ч үүрэг гүйцэтгэсэн бага ч болов чин сэтгэлээсээ хандах боломжтой юу? Тэд ямар нэгэн үзэл, гомдол тээхээсээ өмнө ч үүрэгтээ болчимгүйгээр буруу үйл үйлддэг байсан, тэгвэл тэд эдгээр зүйлийг өвөрлөж байхдаа үүрэгтээ чин сэтгэлээсээ хандах боломжтой юу? (Үгүй.) Чин сэтгэлгүйгээр тэд хааш яаш байна биз дээ? Болчимгүйгээр буруу үйл хийнэ биз дээ? (Тэгнэ.) Та нарын зарим нь үнэмшихгүй байж магадгүй, тиймээс өөрсдөө сайн ажиглаарай, та нарын үнэмших өдөр ирэх болно. Антихрист хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй бөгөөд түүнийг хаана ч тавьсан, тэр үргэлж олиггүй байх болно. Үнэнийг эрэлхийлдэг хүн завхарсан зан чанар илчилснийхээ төлөө засалт туулсны дараа түүнд зарим нэг өөрчлөлт гардаг. Тэдний байдал улам бүр сайжирч, хандлага нь улам бүр идэвхтэй болж, үзэл бодол нь улам бүр эерэг болж, эрэлхийллийнх нь зорилго, чиглэл улам бүр зөв болж, тэдэнд Бурханаас эмээх сэтгэл улам бүр бий болж, хүн чанар нь улам бүр хүндэтгэл хүлээхүйц болдог. Эсрэгээрээ, антихрист хэдий чинээ их засуулна, төдий чинээ дотооддоо дургүйцэл нь өсөн нэмэгдэж, төдий чинээ их сэрэмжилдэг болж, зүрх сэтгэлдээ төдий чинээ их хилсдсэн мэтээр мэдэрч, Бурханы талаарх үзэл, үзэн ядалт, гомдол нь төдий чинээ их томордог. Тэд засалт туулаагүй байх үед махан бие нь өчүүхэн жаахан төлөөс төлж чаддаг, гэтэл маш их засалт туулах үед тэдэнд бүр өчүүхэн төдий ч чин сэтгэл байдаггүй. Тэдэнд үнэхээр аврал үгүй! Үүнийг өөрсдөө ажиглаарай—ийм хүн бусдыг дэмжихийн тулд үргэлж номлол номлодог боловч өөрөө огт хэрэгжүүлдэггүй, эсвэл ямар ч оролтгүй байдаг—энэ бол нэг шинж чанар юм. Өөр нэг шинж чанар нь, тэд ямар ч ажил хийж байсан, байр суурьтай болмогцоо урагш гарч, бага зэрэг идэвх харуулж чаддаг боловч ажилдаа үргэлж хааш яаш хандаж, болчимгүйгээр буруу үйл үйлддэг. Байр сууриа алдах үедээ тэд улайм цаймдаа гарч, өөрсдийгөө гаргуунд нь гаргаж, тэр ч байтугай айж ичихээ мэдэхгүй, болчимгүйгээр авирлаж, ямар ч хууль дүрэмгүй зэрлэг хүн шиг авирладаг бөгөөд Бурханаас эмээх сэтгэл огтхон ч байдаггүй. Бүх хүн төрөлхтний дунд ийм төрлийн хүн бол сонгодог антихрист юм. Тэд бусад хүмүүсийн байдлыг маш тодорхой, логиктойгоор, ойлгоход хялбар байдлаар задлан шинжилж чаддаг бөгөөд өөрсдийнхөө талаар ч бас ийм ойлголттой юм байна гэсэн сэтгэгдлийг чамд үлдээдэг. Гэвч тэднийг зарим нэг алдаа гаргах, завхарсан зан чанар илчилсэн үед нь чи тэднийг ил болгож, задлан шинжлэхийг оролдвол тэд ямархуу хандлагатай байхыг хараарай. Тэд үүнийг хүлээн авахыг огтхон ч хүсэхгүй бөгөөд үүнийг няцааж, өөрсдийгөө өмгөөлөх бүхий л аргыг сэдэж, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэн ч тэднийг хөндөж чадахгүй бөгөөд эмзэг цэгийг нь хөндсөн, эсвэл асуудлыг нь ил болгосон хэн боловч асуудалд орж, тэдний дайсан мэт үзэгдэх болно.

Антихрист байр суурьтай байх үедээ түүнийгээ хамгаалахын тулд бага зэрэг зовлон туулж, бага сага төлөөс төлж чаддаг. Тэд бас бүх хүнийг өрөвдөн хайрладаг, хүн бүрийг аврахыг хүсдэг энэрэнгүй дүр эсгэж, хоёр нүүр гаргаж чаддаг. Гэвч байр сууриа алдах мөчид тэдний бүх энэрэнгүй байдал ор мөргүй арилдаг хэрнээ өнгөрсөнд эдэлж байсан дэмжлэг, хүндлэл, онцгой анхаарлаас зууралдсаар, тэдгээрийг эдэлсээр байхыг хүсдэг. Тэд ердөө л туйлын ичгүүр сонжуургүй! Антихрист ямар ч бүлэгт байсан хэнд ч өчүүхэн төдий тус нэмэр болж, босгон байгуулдаггүй мөртлөө бусад бүх хүний дэмжлэг, хүндлэлийг эдлэхийг хүссээр байдаг. Өөр хэн ч завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрсөн бай хамаагүй антихрист өөрт нь ч бас байгаа гэж ам нээж хэлэхгүй, эсвэл өнгөрсөнд ямархуу завхарсан зан чанар илчилсэн талаараа ярихгүй. Тэд хэзээ ч өөрсдийгөө задлан шинжилдэггүй бөгөөд гарцаагүй байдалд орох үедээ л “Тийм ээ, би бол чөтгөр, би бол Сатан” гэх мэт зүйл хэлдэг, тэгээд л болоо. Тэд зүгээр л иймэрхүү цөөн хэдэн сүржин, хоосон үг хэлдэг. Хэрвээ чи тэднээс “Чамд чөтгөр болон Сатаны ямар тодорхой илрэл, илчлэлт байна вэ? Чи үйлдэл хийх үедээ ямархуу сэдэл, санаа зорилготой байдаг вэ?” гэж асуувал тэд огт юу ч хэлэхгүй. Тэд Сатан биш гэж үү? Агуу улаан луу эрх мэдэлд хүрснээсээ хойш тоо томшгүй олон ёрын мууг үйлдсэн бөгөөд засаглалынхаа туршид буруу үйлдлээ байнга хүлээн зөвшөөрч, засаж залруулахын зэрэгцээ ард түмнээ тамлах явдлаа байнга эрчимжүүлж ирсэн. Чи түүнийг буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч байгааг харах үедээ түүнийг гэмшиж, засарч хүмүүжинэ, түүнд нүглээ улайх хандлага байна, дахин ийм алдаа гаргахгүй байх гэж бодож магадгүй. Гэвч дараа нь болдог зүйлс болон үйл явдлын өрнөлөөс дүгнэхэд агуу улаан луу буруу үйлдлээ хүлээн зөвшөөрдөг нь ердөө л нэр нүүр, байр сууриа хамгаалж, эрх мэдлээ үргэлжлүүлэн барьж, ард түмнээ тамлах илүү аймшигтай зүйлсийг хийх замаа засахын төлөө байдаг. Антихристүүд ч адилхан—тэд диаволууд, Сатан, агуу улаан луутай ижил уг чанар-мөн чанартай. Тэд өөрсдийгөө өнгөлөн далдлахдаа сайн бөгөөд ужиг худалч хүмүүс юм; тэд ичгүүр гэдгийг мэддэггүй, үнэн болон эерэг зүйлсэд зэвүүцдэг бөгөөд үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй. Үүнээс гадна, тэд чихэнд чимэгтэй үг хэлэхээс цаашгүй бөгөөд зүгээр л бүхий л төрлийн муу зүйлийг хийдэг. Ах эгч нарын дунд антихристүүд ихэнхдээ зөв зүйл ярьж, өнгөн дээрээ зөв мэт харагдах зүйл хийдэг боловч тэднээс Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу чандлан хэрэгжүүлж, Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхийг шаардах үед тэд тийм зүйлийн алиныг нь ч хийдэггүй бөгөөд үүний оронд ор мөргүй алга болдог. Хэрвээ тэднийг хяналтгүй, эсвэл шахаж шаардахгүй орхивол тэд болчимгүйгээр буруу үйл үйлдэж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулна. Эрх мэдэлтэй байх зорилгодоо хүрэхийн тулд тэд ямар ч зовлонг туулж, ямар ч төлөөс төлөх болно. Үүнээс бид антихристүүдэд өөр нэг төрлийн уг чанар-мөн чанар байдгийг харж болно, тэр нь тэд аминч, жигшүүртэй байдаг явдал юм. Өөрсдийнхөө төлөө ямар нэг зүйл хийх үедээ бага зэрэг төлөөс төлөхийг эс тооцвол, хэрвээ тэднээс хариуд нь юу ч авахгүйгээр ах эгч нарын төлөө, Бурханы гэрийн төлөө ямар нэг зүйл хийх, эсвэл хэлэхийг шаардвал тэд тийм сайхан сэтгэл гаргах уу? Тэд тэр ачааг үүрэх үү? (Үгүй.) Тиймээс Дээрхээс хэрэгжүүлэхийг шаардсан зүйлсийн тухайд, уг ажлыг шалгах цаг болоход тэд алиныг нь ч хэрэгжүүлээгүй байх болно. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэгэхийн тулд тэд өөрсдийгөө ядрааж, зовоох шаардлагатай болно; тэд төлөөс төлөх хэрэгтэй болох бөгөөд үүнээс тийм ч их ашиг хүртэхгүй байх магадлалтай. Тиймээс тэд зүгээр л үүнийг хийхгүй. Хэрвээ ихэнх хүн үүнээс ашиг олох байсан бол, хэрвээ ихэнх хүн үүнээс ашиг тус хүртэх байсан бол антихрист үүний төлөө төлөөс төлөхөд бэлэн байх уу? Үгүй. Хэрвээ энэ нь ихэнх хүн тэднийг хүндэлж, дурсан санах, мөн тэднийг шүтэж, магтан алдаршуулах зүйл байсан бол, мөн хийсэн энэ сайн зүйлийнхээ төлөө үеийн үед дурсагдах байсан бол тэд хэрхэн авирлах вэ? Тэд шууд хөдөлж эхлээд, хэнээс ч илүү баяртайгаар үүнийг хийх болно. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш үү? Диавол Сатан үнэхээр ичгүүр сонжуургүй. Тэр тоо томшгүй олон ёрын мууг үйлдсэн хэрнээ хүн бүрийг өөрт нь гүнээ талархаж, хүмүүс өөрийг нь ойр дагаж, зусардаж магтаасай гэж хүссээр байдаг. Тэр хүмүүсийг маш их тамлан зовоодог хэрнээ тэднээр магтуулахыг хүссээр байдаг. Антихристүүд ч адилхан. Антихрист хэчнээн олон номлол сонссон, эсвэл хэчнээн их хоосон сургаал ойлгодог байх нь хамаагүй, хэрвээ чи тэднээс ямар нэг ажил юм уу үүргийг хааш яаш хандалгүйгээр хийхийг шаардвал тэд чадахгүй. Хэрвээ чи тэднээс өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулахгүй байхыг, эсвэл болчимгүйгээр буруу үйл үйлдэхгүй байхыг шаардвал тэд үүнийг хийж чадахгүй. Хэрвээ чи тэднээс байр суурийн ашиг тусыг эдлэхгүй, тав тухад ташуурахгүй, байр суурь болон тусгай эрх ямбандаа согтуурахгүй байхыг шаардвал тэд үүнийг хийж чадахгүй. Хэрвээ чи тэднээс бусдыг тарчлаахгүй, эсвэл худал хэлэхгүй байхыг шаардвал тэд чадахгүй. Хэрвээ чи тэднээс тахил үрэн таран хийхгүй байж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахыг шаардвал тэд үүнийг хийж чадахгүй. Хэрвээ чи тэднээс өөрсдийгөө гэрчлэхгүй байхыг шаардвал тэд хэзээ ч тэгж чадахгүй; хэрвээ чи тэднээс хариуд нь юу ч авахгүйгээр Бурханы сонгосон хүмүүсийн төлөө бага зэрэг төлөөс төлөхийг, эсвэл чимээгүйхэн жаахан ажил хийхийг шаардвал тэд үүнийг хийж чадахгүй. Тэд юу хийж чадах вэ? Тэд болчимгүйгээр буруу үйл үйлдэж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулж, өөрсдийгөө гэрчилж, тахил үрэн таран хийж, чуулганыг шулж амьдарч, бусдыг тарчлааж, уриа лоозон хашхирч, хоосон сургаал чалчиж, хүмүүсийг төөрөлдүүлэх гэж тэрс үзэл, будлиан түгээж чаддаг—тэдний хувьд эдгээр зүйлийг хийх нь ямар ч хүчин чармайлт шаарддаггүй. Та нарын эргэн тойронд ийм хүн байна уу? Тэд эрх мэдэлтэй болмогцоо, өчүүхэн төдий эрх мэдэлтэй болмогцоо Бурханы гэрийн санхүүгийн эрхийг гартаа авахыг хүсдэг; юу ч худалдаж авсан бай тэд өндөр чанартай, үнэтэй, брэнд зүйлс авахыг хүсдэг бөгөөд үүнийгөөр хэнтэй ч ярилцдаггүй, өөр хэний ч хэлэхийг сонсдоггүй. Тэдэнд бага зэрэг эрх мэдэл өгмөгц тэд түүндээ ташуурдаг. Бага зэрэг эрх мэдэл өгөх үед тэд бүлэглэл үүсгэж, аливааг өөрсдийнхөөрөө хийхийг хүсдэг бөгөөд Дээрхийг ч, өөр хэнийг ч сонсохоос татгалздаг. Бага зэрэг эрх мэдэл өгөх үед тэд өөрсдийгөө бурхан болсон мэтээр мэдэрч, бусдын дэмжлэгийг авах гэсэндээ өөрсдийгөө гэрчлэхийг хүсдэг, мөн фракц үүсгэж, өөрсдийн гэсэн бүлгэм байгуулахыг хүсдэг. Бага зэрэг эрх мэдэл өгөх үед тэд ах эгч нарыг гартаа чанга атгаж хянахыг хүсдэг. Хэрвээ Бурханы гэрийн ажилд хэн нэгнийг өөрсдөөс нь шилжүүлэх шаардлага гарвал энэ нь нэлээд хэцүү байх болно. Тэд үүнд зөвшөөрөл өгөх ёстой бөгөөд хэн нэгэн тэдэнтэй энэ талаар ярилцах хэрэгтэй болно, тэгээд тэд уг хүний гаргасан өөрсдөд нь таалагдахгүй хандлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд өөрсдийгөө эрх мэдэлтэй, нөлөөтэй гэдгийг бүх дэлхий дахинд мэдэгдэхийг хүсдэг бөгөөд хүн бүр тэдэнд хүндэтгэлтэй, даруу хандах ёстойг. Энэ бол нийтээр хүлээн зөвшөөрсөн бодит баримт юм. Антихрист завхарсан зан чанартай гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг өөрсдөө ажиглаарай—завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс ямар нэг буруу зүйл хийж, завхарсан зан чанар илчилснийхээ дараа гэмшиж чаддаг эсэхийг, эцэст нь тэд ямар чиглэлд хөгжиж, ямар замаар явдгийг, үүргээ гүйцэтгэхдээ болон бусадтай харилцахдаа хэрхэн авирладгийг, байр суурийн тухайд хэрхэн ханддагийг, мөн аливааг хийх арга барил, арга зам нь юу болохыг хараарай. Та нар үүнийг ялган таньж чадах уу? Хэрвээ та нар эдгээр зүйл дээр дүгнэлтэд хүрч чадвал та нарт тодорхой хэмжээний ялган таних чадвар байна.

В. Бурханы үг бол үнэн бөгөөд бүх зүйлийг хэмждэг шалгуур гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах

Антихристүүд ямар нэг буруу зүйл хийх үедээ засуулахыг хүлээн авахаас татгалзаж, гэмших хандлагагүй байдгийн гурав дахь шалтгаан нь тэд Бурханы үг бол үнэн бөгөөд бүх зүйлийг хэмждэг шалгуур гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг явдал юм. Өмнөх хоёр шалтгааны талаар Би харьцангуй дэлгэрэнгүй нөхөрлөсөн; энэ шалтгаан нь үгчилсэн утгын хувьд эхний хоёроосоо бага зэрэг өөр боловч эхний хоёр нь мөн чанарын хувьд антихристүүд Бурханы үг бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг гэх энэ шалтгаантай холбоотой тул бид нөхөрлөлөө товч бөгөөд хураангуй байлгаж болно. Антихрист засалт туулж, чи түүнтэй үнэний талаар нөхөрлөж, үнэн-зарчим болон аливааг хийх зарчмын талаар ярих үед тэр үүнийг сонсоод хүлээн авч чадах уу? (Үгүй.) Антихрист хэзээ үнэнийг сонссон байх нь хамаагүй үүнд хандах хандлага нь үргэлж адилхан байх болно—тэр нь яллаж, эсэргүүцэх хандлага юм. Үнэн-зарчим гэж юу вэ? Энэ бол аливааг хэрхэн хийхийг хэмждэг стандарт юм. Бурханы үгийн үнэнтэй бүрэн нийцүүлэн хийсэн цагт хүний хийсэн зүйл зарчимтай байх болно. Энэ бол аливааг зарчмын дагуу хийж байгаа хэрэг юм. Хэрвээ чиний нөхөрлөл үнэн-зарчимтай нийцэж байвал антихрист үүнийг яавч хүлээн авахгүй; чиний нөхөрлөл хэдий чинээ эерэг, бодит, шударга, зөв, бодит баримтад үндэслэсэн байна, антихристийн хувьд төдий чинээ хүлээн авахын аргагүй байх болно. Тэд гажууд үндэслэлээр хариу барьж, үнэнийг эсвэл бодит баримтыг хүлээн авахаас татгалзах болно. Хэрвээ чи тэдэнд энэ хэрэг явдалд хэрхэн үйлдсэнээр хариуцлагаа биелүүлэх ёстой талаар яривал тэд хэрхэн зовж, төлөөс төлсөн талаараа чамд ярих болно; хэрвээ чи тэдэнд үнэн-зарчмын дагуу хэрхэн үйлдэх талаар яривал тэд хэчнээн их зам туулсан, хэчнээн их зовсон, мөн хэчнээн их номлол яриа хийсэн талаараа чамд хэлэх болно. Хэрвээ чи тэдэнд хэрхэн үнэнч шударга хүн байх, хэрхэн үнэнч шударга, чин сэтгэлээсээ үйлдэж, үүргээ гүйцэтгэх талаар яривал тэд сонирхохгүй бөгөөд чамайг үл тоомсорлох болно. Тэд үйлдэх үедээ зөвхөн арга мэх, арга заль, заль мэхэнд л анхаарлаа төвлөрүүлэх болно. Ерөнхийдөө, антихристэд аливааг хийх өөрсдийн гэсэн өвөрмөц цогц зарчим байдаг бөгөөд бусдын нүдэнд эсвэл Бурханы нүдэнд тэдгээр нь хэчнээн буруу, дорд, инээдтэй, утгагүй байсан ч тэд эдгээр арга барил, зарчмаас зууралдсаар хэзээ ч залхахгүй. Тэд Бурханы үгийг үнэн-зарчим гэж хүлээн авахгүй, мөн өөрсдийн зарчмаа ч орхихгүй, тиймээс чи тэднийг зассан ч, ил болгосон ч, эсвэл чөлөөлсөн ч аливааг хэмжих тэдний шалгуур, харах өнцөг, үзэл бодол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эдгээр шалгуурын зарим нь хүний шинжлэх ухааных, зарим нь мэдлэгийнх, зарим нь уламжлалт соёлынх, харин зарим нь энэ ертөнцийн ёрын муу чиг хандлагынх байдаг боловч эдгээр зүйл магадгүй хэчнээн буруу байсан ч антихрист тэдгээрийг орхиж чаддаггүй. Тэд нийгэмд түгсэн ямар ч ёрын муу чиг хандлага, ямар ч үг хэллэг, үзэл бодлыг хүлээн авах боловч Бурханы үг юм уу үнэн нь хэзээ ч бүх зүйл, үйл явдлыг хэмжих, бүхнийг хэмжих тэдний шалгуур байдаггүй. Тэд Бурханыг дагаж, Бурханы гэрийг шулж амьдрах зуураа үнэнийг үгүйсгэж, яллаж байдаг. Үнэнийг үгүйсгэж, яллах зуураа тэд ертөнцөөс гаралтай бүхий л төрлийн тэрс үзэл, төөрөгдлийг дээдэлж, хүндэтгэж байдаг. Тэдний хүлээн авч чаддаггүй цорын ганц зүйл бол Бурханы үг, үнэн юм. Антихристүүдийн энэ мөн чанараас дүгнэхэд тэд итгэлийнхээ явцад цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, үүрэг гүйцэтгэдэг хэдий ч нэг зүйл лавтай байдаг нь тэдний зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй, мөн ертөнц болон ёрын муу чиг хандлагаас гаралтай үзэл бодол нь бас өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи антихристээс амь-оролт юм уу зан чанарын өөрчлөлтийн талаар ярихыг шаардвал тэдний үг яагаад тийм хачин, ой гутам, эвгүй сонсогдож байгаад чи гайхах болно. Тэдний үг шүтлэггүй хүний үг шиг сонсогдох бөгөөд тэд бол ердөө л сүнслэг ойлголтгүй хэрнээ сүнслэг, амьтай мэт дүр эсгэж байгаа мунхаг хүн юм. Энэ бол үнэхээр туйлын жигшмээр хэрэг! Бурханы үгийг үнэн гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй, эсвэл Бурханы үгийг өөрийн амь гэж хүлээн аваагүй хүн амьтай байж чадах уу? Энэ бол инээдтэй хэрэг биш үү? Та нар эргэн тойрноо хараад, “Тэр алдартан ингэж хэлсэн; тэр номонд ингэж бичсэн; тэр олон ангит кинонд ингэж гарсан; тэр шилдэг бүтээлд ингэж өгүүлсэн” эсвэл “Бидний уламжлалт соёл бол ийм; миний төрсөн нутагт ингэж ярьдаг; манай гэр бүлд ийм дүрэм байдаг” гэх мэтчилэн байнга ярьдаг хүн байгаа эсэхийг шалгаарай. Хэн үргэлж иймэрхүү олон зүйлийг ярьдгийг, хэн Бурханы үгийг сонссоныхоо дараа сэтгэл нь огтхон ч хөдөлдөггүйг, мөн Бурханы үгийн талаарх ойлголтоо аргыг нь олж нөхөрлөх үедээ зөвхөн мунхаг үг, утгагүй үг, сүнслэг ойлголтгүй үг хэлдгийг, мөн Бурханы үгийн талаар ямар ч ухаарал, ойлголтгүй хэрнээ зарим нэгийг нь хүчээр эвлүүлж, сүнслэг мэт дүр эсгэхийг оролддогийг хараарай. Энэ бол туйлын ой гутам хэрэг! Энэ хүмүүс Бурханд олон жил итгэсэн, олон жил номлол сонсож, цуглаанд оролцсон хэрнээ өөрсдөд нь завхарсан зан чанар байгааг мэддэггүй хэвээр, мөн өөрсдөд нь буруу үзэл бодол байгааг, эсвэл тэдний эндүү ташаа үзэл бодол Бурханы үгтэй бүхэлдээ харшилж, зөрчилддөг гэдгийг олж мэдээгүй байдаг нь итгэмээргүй юм. Үүний шалтгаан нь юу вэ? Энэ нь антихристүүд ямар нэг буруу зүйл хийх үедээ засуулахыг хүлээн авахаас татгалзаж, гэмших хандлагагүй байдгийн гурав дахь шалтгаан юм: Тэд Бурханы үг бол үнэн бөгөөд бүх зүйлийг хэмждэг шалгуур гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Энэ бол асуудлын уг үндэс юм.

Антихристүүд яагаад засалт туулахыг хүлээн авахаас татгалздаг вэ? Яагаад тэд ямар нэг зүйлтэй тулгарах үедээ гэмшдэггүй, харин янз бүрийн үзэл тарааж, бүр Бурханыг шүүж буруушаадаг вэ? Шалтгаан нь маш тодорхой: Нэгдүгээрт, антихристүүд буруу зүйл хийж чаддаг гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй; хоёрдугаарт, тэд завхарсан зан чанартай гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй; гуравдугаарт, тэд Бурханы үг бол үнэн бөгөөд бүх зүйлийг хэмждэг шалгуур гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Засуулахыг хүлээн авдаггүй бүх хүн, алдаа гаргах үедээ илэрхий завхарсан зан чанар илчилдэг бүх хүн, Бурханы сонгосон хүмүүст байнга хор хөнөөл учруулж, Бурханы сонгосон тоо томшгүй олон хүний амь-оролтыг саатуулж, Бурханы гэрийн ажилд хохирол учруулдаг бүх хүний хувьд, хэрвээ энэ хүмүүс засуулах үедээ ямар ч гэмшилгүй, эсвэл гэмших хандлагагүй байвал нэг зүйл лавтай нь тэдэнд антихристүүдийн энэ гурван илрэл бүгд байдаг. Зөв үү? (Зөв.) Антихристүүд засуулахыг хүлээн авахаас татгалздаг нийт гурван шалтгаан бий. Тэдгээрийг дахин уншаарай. (Нэгдүгээрт, антихристүүд буруу зүйл хийж чаддаг гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй; хоёрдугаарт, тэд завхарсан зан чанартай гэдгээхэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй; гуравдугаарт, тэд Бурханы үг бол үнэн бөгөөд бүх зүйлийг хэмждэг шалгуур гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг.) Нийт гурав бий. Бид эхний хоёр шалтгааны талаар нэлээд дэлгэрэнгүй нөхөрлөсөн. Сүүлийнх нь бага зэрэг өөр боловч мөн чанарын хувьд эхний хоёр нь антихристүүд Бурханы үг бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг гэх шалтгаантай холбоотой тул бид уг шалтгааны талаар үүнээс илүү дэлгэрэнгүй нөхөрлөхгүй. За, өнөөдрийн нөхөрлөлөө энд хүрээд өндөрлөе. Баяртай! (Баяртай, Бурхан минь!)

2020 оны 9 дүгээр сарын 19

Өмнөх: 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (VII хэсэг)

Дараах: 12-р зүйл: Байр суурь байхгүй юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих