8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг (I хэсэг)

Нэмэлт: Номлолыг буулган бичих үед үүсдэг асуудлуудыг задлан шинжлэх нь

Буулган бичдэг хүмүүс сүүлийн хэдэн номлолын эхэнд байсан түүхийг хасаад, зөвхөн араас нь үргэлжлэх үндсэн агуулгыг үлдээсэн гэж зарим хүн ярьж байхыг Би сонссон. Үнэхээр тэгсэнүү? Ямар түүхүүдийг араас нь үргэлжлэх номлолоос салгасан бэ? (Дабао, Шяобао хоёрын түүх, Дамин, Шяомин хоёрын түүх, Хөрөнгийн тухай хэлэлцүүлэг: “Яадаг юм!”) Энэ гурван түүхийг номлолын агуулгаас салгасан байсан, гэхдээ яагаад? Ямар шалтгаанаар? Эхэнд байгаа түүх нь араас нь үргэлжлэх номлолынхоо агуулгатай нийцэхгүй байна гэж буулган бичдэг хүмүүс бодсон учраас салгасан бололтой. Энэ нь зөвтгөх үндэслэлтэй байсан уу? Буулган бичдэг хүмүүс яг л ингэж хийсэн. Тэд хэтэрхий биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байсан, түүхүүдийг салгаж, ямар ч номлолын агуулгагүйгээр тусдаа бүлэг болгон оруулсан. Ингэж хийсний үр дүн сайн нь байсан уу, муу байсан уу, та нар юу гэж хэлэх вэ? Түүнчлэн, өмнө нь ярьсан түүх араас нь үргэлжлэхномлолтойгоо заавал нийцэж, тохирох ёстой гэж та нар хэлэх үү? Энэ үнэхээр шаардлагатай юу? (Үгүй.) Тэгвэл номлолыг буулган бичиж байсан хүмүүс яагаад энэ ажлыг ингэж буруу ойлгосон бэ? Тэд яаж ийм итгэл үнэмшилтэй байж чадав аа? Энд ямар асуудал байна вэ? Тэд дотроо: “Чиний ярьсан түүхүүд сэдвээсээ хазайсан байна. Би Чамд тэдгээрийг шүүж өгье, тэгээд тараах үедээ хамтад нь оруулахгүй. Номлол бол номлол; тэдгээр нь хоорондоо уялдаахолбоотой байх ёстой. Өмнөх түүхийн агуулга номлолын агуулгад саад болох ёсгүй. Чи Өөрөө энэ асуудлыг ойлгохгүй байгаа учраас би Чамд тэдгээрийг шүүж өгөх хэрэгтэй” гэж бодсон. Энэ сайн санаа зорилго уу? Тэдний энэ сайн санаа зорилго юунаас үүдэлтэй вэ? Хүний үзлээс үүдэлтэй юу? (Тийм.) Би номлохдоо бүх зүйлийг тэгж их тал бүрээс нь бодолцох хэрэгтэй юу? Миний ярьсан түүх бүр араас нь үргэлжлэх агуулгатайгаа таарах шаардлагатай юу? (Үгүй.) Ингэх ямар ч шаардлагагүй; үүнийг дүрэм журам, үзэл гэж хэлдэг. Буулган бичдэг хүмүүс ямар алдаа гаргасан бэ? (Өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн аливааг хийсэн.) Өөр? (Болчимгүйгээр, дур зоргоороо авирласан.) Ийм зан авирын уг чанар нь бага зэрэг болчимгүй, дур зоргоороо байдаг; тэдэнд Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Ингэж хэлэх нь үндэслэлтэй боловч хэрэг явдлын мөн чанараас бас л өөр байна. Тэд номлолыг буулган бичихдээ Бурханы хэлсэн бүх зүйлд ямар хандлага, ямар үзэл бодлоор хандсан бэ? Түүх ч бай, номлол ч бай, эдгээр ярьсан зүйлд тэд ямар хандлагаар, ямар өнцгөөс хандаж, сонссон бэ? (Мэдлэг, боловсролын өнцгөөс.) Яг зөв. Ярьсан түүх болон номлолын агуулгыг мэдлэгийн үүднээс харах нь ийм асуудалд хүргэнэ. Номлол айлдах үедээ Би аль хэсгийн талаар ярихыг хүсэх нь хамаагүй, агуулга нь дэс дараалалтай байх ёстой, өгүүлбэр бүр нь логиктой, хүн бүрийн үзэлд нийцэх ёстой, хэсэг бүр нь нарийн чанд зорилготой байх ёстой гэж тэд үздэг. Тэд Миний номлолыг энэ үзлийнхээ дагуу хэмждэг. Энэ нь сүнслэг ойлголтгүй байгааг харуулж байна уу? (Тийм.) Энэ бол үнэхээр сүнслэг ойлголтгүй байгаа хэрэг! Миний ярьсан зүйлд логик, оюуны дүгнэлт ашиглан мэдлэгийн үүднээс хандах нь ноцтой алдаа гаргаж байгаа хэрэг юм. Би уран илтгэл бэлтгээгүй, харин үнэнийг нөхөрлөж байна; чи үүнийг тодорхой ойлгох ёстой. Цуглаан дээр номлол сонсоод, дараа нь тэдний буулган бичсэн эдгээр номлолыг дахин сонссон та нарын хувьд тухайн үед ярьсан ямар нэгэн чухал санаа, зүйлсийг тэд хассан байхыг анзаарч байсан уу? Ийм зүйл гарч байсан уу? Жишээ нь, цуглаан дээр маш их сэтгэл хөдөлгөм, маш их босгон байгуулмаар нэг хэсгийг та нар сонссон ч дараа нь номлолын бичлэгийг сонсоход тэр хэсэг байхгүй, хасагдсан байгааг олж мэдсэн байж болох юм. Та нарт ийм зүйл тохиолдож байсан уу? Хэрвээ та нар анхааралтай сонсоогүй бол магадгүй ухаарч ойлгоогүй байх, тиймээс цаашид анхааралтай сонсоорой. Би нэг удаа бичлэг сонссон юм, антихристүүдийн янз бүрийн илрэлийн талаар Миний дөнгөж ярьж эхлээд нэгээс арван тав хүртэл жагсаасан тэр хэсгээс тэд илрэл бүрийнх нь нарийвчилсан тодруулга, тайлбарыг хасаж, оронд нь зүгээр л эхний илрэл, хоёр дахь илрэл, гурав дахь илрэл гэх мэтээр жагсаасан байв. Илрэл бүрийн талаар ар араас нь маш хурдан ярьсан бөгөөд сургуулийн багш хичээл заахаас ч хамаагүй хурдан байсан. Тэр номлолыг өмнө нь сонсож байгаагүй, сайн мэдэхгүй ихэнх хүний хувьд сонсож байхдаа эргэцүүлэн бодох ямар ч зай завсар байхгүй байв. Хэрвээ тэд анхааралтай сонсохыг хүсвэл байнга зогсоож, нэг өгүүлбэр сонсоод хурдан тэмдэглэж авч, дараа нь энэ өгүүлбэр ямар утгатай болохыг тунгаан бодож, тэгээд дараагийн өгүүлбэрийг тоглуулах хэрэгтэй болохоор байв. Эс бөгөөс хэмнэл нь хэтэрхий хурдан тул тэд гүйцэж чадахааргүй байсан. Энэ бол номлолын бичлэгийг хянан засварласан хүмүүсийн гаргасан ноцтой алдаа байв. Номлол бол яриа, хэлэлцүүлэг юм. Номлолын агуулга юу вэ? Номдол нь янз бүрийн үнэн болон хүмүүсийн янз бүрийн байдлын талаар хэлэлцдэг; бүгд үнэнтэй холбоотой байдаг. Тэгвэл үнэнтэй холбоотой эдгээр агуулгыг хүмүүс хүлээж авч, ойлгоход амархан байдаг уу, эсвэл тунгаан бодож, эргэцүүлж, оюун ухаандаа боловсруулж байж аажмаар хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай юу? (Тунгаан бодож, эргэцүүлж, оюун ухаандаа боловсруулах шаардлагатай.) Тэгвэл энэ нөхцөл байдалд үндэслэн үзвэл номлол айлдаж буй хүн ямархуу хурдтай байх ёстой вэ? Пулемёт шиг хурдан яривал болох уу? (Болохгүй.) Багш хичээл зааж байгаа юм шиг байвал болох уу? (Болохгүй.) Хэн нэгэн илтгэл тавьж байгаа юм шиг байвал болох уу? (Болохгүй.) Тэгж яавч болохгүй. Номлолын үеэр асуулт, хариулттай, эргэцүүлэн бодох зай завсартай байж, хүмүүст хариу үйлдэл үзүүлэх цаг хугацаа өгөх ёстой—энэ хэмнэл тохиромжтой. Тэд энэ зарчмыг ойлгохгүйгээр номлолыг буулган бичсэн; энэ нь сүнслэг ойлголтгүй байгааг харуулж байна уу? (Тийм.) Тэд үнэхээр сүнслэг ойлголтгүй байна. Тэд дотроо: “Чиний ярьж байгаа эдгээр зүйлийг би аль хэдийнэ сонссон. Нэг удаа сонсоод л би гол санааг нь тогтоож чадна, бас Чиний юу ярьж байгааг би мэднэ. Номлолын бичлэгийг байнга хянан засварласнаар олж авсан туршлага, гайхалтай ур чадвараа ашиглан би үүнийг ингэж хийгээд хэмнэлийг нь хурдасгана” гэж бодсон. Хурдасгах нь өөрөө тийм ч том асуудал биш мэт санагдаж болох ч энэ нь номлолын буулгасан бичвэрт ямар нөлөө үзүүлэх вэ? Энэ нь номлолыг нийтлэл болгож хувиргадаг. Нийтлэл болж хувирмагц үүний биечлэн сонсож байгаа мэт мэдрэмж нь алдагддаг; тэгвэл энэ нь ижил үр нөлөөг авчирч чадах уу? Гарцаагүй ялгаа гарна. Энэ ялгаа нь илүү дээр болгох уу, эсвэл дордуулах уу? (Дордуулна.) Дордуулдаг. Сүнслэг ойлголтгүй хүмүүс дур мэдэн үйлдэж, өөрсдийгөө ухаантай гэж боддог. Тэд өөрсдийгөө боловсролтой, ур чадвартай, билиг авьяастай, сэргэлэн гэж итгэдэг боловч эцэст нь эрүүл ухаангүй зүйл хийдэг. Ийм байдаг биш үү? (Тийм.) Миний номлолд Би яагаад заримдаа та нараас асуулт асуудаг вэ? Зарим хүн: “Та биднийг нойрмоглоно гэж айсан байх” гэж хэлдэг. Тийм гэж үү? Би яагаад заримдаа өөр асуудлын талаар ярьж, сэдвээсээ хазайж, хөнгөн, хөгжилтэй зүйлсийн талаар хэлэлцдэг вэ? Энэ нь та нарыг тайвшруулж, та нарт эргэцүүлэн бодох зай завсар гаргаж өгөхийн тулд юм. Энэ нь бас та нарыг үнэний тодорхой нэг талын талаар илүү өргөн хүрээний ойлголттой болгодог, ингэснээр та нар ойлголтоо зөвхөн үг, үгчилсэн утга, хоосон сургаал, эсвэл дүрмийн бүтцээр хязгаарлахгүй байх болно—эдгээрээр хязгаарлагдах ёсгүй. Тиймээс Би заримдаа өөр зүйлсийн талаар ярьдаг; уур амьсгалыг хөнгөвчлөхийн тулд Би заримдаа хошигнодог боловч үнэндээ Би үүнийг голчлон тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийдэг—та нар үүнийг ойлгох хэрэгтэй.

Чи хар даа, шашны пастор номлол айлдахдаа индэр дээр зогсоод хүмүүсийн бодит амьдрал, тэдний оюун санааны байдал, эсвэл тулгамдсан асуудалтай өчүүхэн төдий ч хамаагүй уйтгартай сэдвүүдийн талаар л ярьдаг. Энэ нь бүгд үхмэл бичиг үсэг, хоосон сургаал байдаг. Тэд чихэнд чимэгтэй хэдэн үг хэлж, хоосон уриа лоозон хашхирахаас өөр юу ч хэлдэггүй. Энэ нь сонсогчдыг уйдаадаг бөгөөд тэд үүнээс юу ч олж авдаггүй. Эцэст нь, энэ нь пастор дээрээс ярьж, доор нь хэн ч анхаарал хандуулдаггүй нөхцөл байдалд хүргэдэг; ямар ч харилцаа холбоо байдаггүй. Пастор зүгээр л дэмий ярьж байгаа хэрэг биш гэж үү? Пасторууд зүгээр л амьжиргаагаа залгуулж, оршин тогтнолынхоо төлөө л ингэж номлодог; тэд сүсэгтнүүдийнхээ хэрэгцээг бодолцдоггүй. Харин одоо бидний хувьд номлол айлдах нь шашны зан үйл үйлдэх юм уу ямар нэгэн үүрэг даалгавар биелүүлэх биш—энэ нь хэд хэдэн үр дүнд хүрэхийн тулд юм. Үр дүнд хүрэхийн тулд бүх талыг бодолцох ёстой—бүх төрлийн хүний хэрэгцээ, тэдний үзэл, төсөөлөл, байдал, түүнчлэн үзэл бодлыг нь бүгдийг нь бодолцох ёстой. Нийгмийн бүх давхаргын хүмүүс ашигласан хэлийг нь хэр зэрэг хүлээж авч чадахыг бас бодолцох хэрэгтэй. Бичгийн хэлэнд нэлээд дуртай зарим боловсролтой хүн харьцангуй дүрэмд нийцсэн, логиктой зарим нэг номын үг сонсох хэрэгтэй байдаг. Тэд тэрийг ойлгож чаддаг. Тийм бичгийн хэлийг сайн мэддэггүй, нийгмийн арай доод давхаргын жирийн хүмүүс ч бас байдаг; тэгвэл Би яах ёстой вэ? Би бага зэрэг ярианы хэлээр ярих ёстой. Өмнө нь Би ярианы хэл нэг их ашигладаггүй байсан ч олон жилийн турш бага зэрэг суралцаж, одоо Би заримдаа бүр хэлц үг хэлж, хошигнодог болсон. Ингэснээр, нийгмийн ямар ч давхаргын хүн байсан хамаагүй, сонссоныхоо дараа Миний ярьсан бүхэн ойлгоход хялбар, өөрсөдтэй нь илүү ойр юм байна гэж хүн бүрд санагдах болно. Гэхдээ хэрвээ бүгд ярианы хэл байсан бол номлолын агуулга хангалттай гүн гүнзгий сонсогдохгүй байх байсан, тиймээс үүнийг зарим нэг бичгийн хэлтэй хослуулж, бүгдийг нь өдөр тутмын амьдралын хэлээр илэрхийлэх ёстой; тэгж байж л энэ нь наад захын стандартад нийцнэ. Ярианы хэл ашиглаж “ер нь бол”, “нөгөө”, “миний хэлэх гэсэн санаа бол” гэх мэт зүйлсийг хэлж, иймэрхүү илэрхийллийг хэтэрхий их оруулж эхлэх нь үнэнийг хүргэх далайцад сөргөөр нөлөөлж болно. Гэхдээ хэрвээ бүгд бичгийн хэл байгаад, бүгдийг нь маш эмх цэгцтэй, албан ёсоор ярьж, дүрмийн логик, учир шалтгааныг нэг бүрчлэн дагаж, өчүүхэн төдий ч алдаа гаргахгүйгээр, яг л нийтлэл цээжээр уншиж, эсвэл бичвэр уншиж байгаа юм шиг, эхнээс нь дуустал үг бүрчлэн, бүр цэг таслалыг нь хүртэл урьдчилан бичсэн мэт байсан бол энэ нь бүтэх байсан гэж та нар бодож байна уу? Энэ нь хэтэрхий төвөгтэй байх болно, Надад үүнд зориулах эрч хүч байхгүй. Энэ бол нэг тал нь. Түүнчлэн боловсролтой, боловсролгүй байх ньхамаагүй, хүн бүр хүн чанарынхаа янз бүрийн талыг харуулдаг бөгөөд хүн чанарын эдгээр илрэл нь бодит амьдралтай холбоотой байдаг. Бодит амьдрал нь эргээд өдөр тутмын амьдралын хэлнээс салшгүй юм; энэ нь чиний амьдрах орчноос салшгүй байдаг. Энэ амьдрах орчин нь иймэрхүү өдөр тутмын хэлээр дүүрэн байдаг бөгөөд дунд нь бага зэрэг ярианы үгс, дээрээс нь номын өнгө аястай зарим нэг энгийн үгсийн сан холилдсон байдаг. Энэ хангалттай; энэ нь үндсэндээ анхаарал хандуулах ёстой бүх цар хүрээг хамруулж, багтаадаг. Хөгшин, залуу, боловсролгүй, эсвэл тодорхой хэмжээний мэдлэгтэй эсэхээс үл хамааран үндсэндээ хүн бүр үүнийг ухаарч, хүн бүр ойлгож чадна; тэд уйдахгүй бөгөөд үүнийг өөрсдийнх нь хэр хэмжээнээс хэтэрсэн гэж бодохгүй. Энэ бол нөхөрлөж, номлол айлдахдаа хүмүүсийн хэрэгцээний бүх талыг бодолцон анхаарах ёстой зүйл юм. Хэрвээ номлол үр дүнд хүрэх ёстой бол чи ярих хэмнэл, үг сонголт, илэрхийлэх арга барил гээд эдгээр бүх талыг бодолцох ёстой. Түүнчлэн, ямар нэг зүйлийг тайлбарлаж, үнэний нэг талыг нөхөрлөхөд яг ямар үед үүнийг бүрэн гүйцэд хүргэсэн гэх вэ? Ямар үед хангалттай гүйцэд биш гэх вэ? Ямар талуудыг нэмэх ёстой вэ? Энэ бүхнийг бодолцох ёстой. Хэрвээ чи эдгээр талыг ч бодолцохгүй бол чиний сэтгэн бодох чадвар маш их дутмаг байна. Бусад хүн хоёр хэмжээстээр төсөөлдөг байхад чи гурван хэмжээстээр сэтгэж чаддаг байх ёстой. Чи бусдаас илүү тал бүрээс нь, илүү үнэн зөвөөр харж, бүх төрлийн асуудлыг тодорхой харж чаддаг байх ёстой бөгөөд түүнчлэн үүнд хамаарах үнэн-зарчмыг мэдэрдэг байх ёстой. Ийм маягаар хүмүүсийн бодож, илэрхийлж, эсвэл илчилж чадах завхарсан зан чанарын бүх талыг, түүнчлэн үүнд хамаарах байдлуудыг үндсэндээ бүгдийг нь хамарч, хүн бүр ойлгох болно. Буулган бичдэг хүмүүс бас ийм хэв чанар, сэтгэлгээний арга барилтай байх ёстой юу? Хэрвээ тэд үүнийг эзэмшээгүй, харин номлолын гол утга, гол санаа, хэсэг бүрийн гол утга санааг гаргаж авахын тулд сурсан мэдлэгтээ үргэлж найддаг бол энэ нь Хятад сурагчид утга зохиолын бичвэрийг хэрхэн судалдагтай адил байх болно. Багш эхлээд тэднээр бичвэрийг бүхэлд нь гүйлгэн уншуулаад, дараа нь анхааралтай бүрэн гүйцэд уншуулдаг. Эхний үндсэн хичээл дээр багш эхний догол мөрийн гол утга санааны талаар ярьж, шинэ үгсийн санг танилцуулж, үүнд хамаарах дүрмийн талаар ярилцдаг. Бүх хэсгийг судалж дууссаны дараа чи тэдгээрийг бас л цээжлэх ёстой бөгөөд эцэст нь шинэ үгсийн сангаар өгүүлбэр зохиож, бичвэрийн гол санаа болон зохиолчийн үүнийг бичсэн зорилгыг ойлгох ёстой. Ингэснээр чи бичвэрээр юу дамжуулж хэлэх гэснийг бүрэн ойлгох болно. Хүн бүр эдгээр зүйлийг судалсан, мэддэг, гэхдээ чи эдгээр зүйлийг номлол буулган бичихэд хэрэглэвэл энэ нь хэтэрхий анхан шатны хэрэг болно. Би чамд хэлье, хэрвээ чи нийтлэл бичиж байгаа бол эдгээрийг ашиглаж болно; энэ бол бичихэд шаардлагатай суурь энгийн мэдлэг. Гэхдээ чи энэ сэтгэлгээ, энэ онол, энэ аргыг номлол буулган бичихэд хэрэглэвэл буруудах биш үү? Чи гарцаагүй буруудна. Би яагаад энэ түүхийг ярихыг хүсэж байгааг чи мэдэхгүй, энэ түүхээс чиний ойлгох ёстой үнэнийг чи ойлгох гэж хичээдэггүй—энэ бол алдаа. Түүнчлэн, чи түүх болон номлолын агуулгын аль алин дахь үнэнийг ойлгож чадах уу? Хэрвээ чи үүнийг ойлгож чадахгүй бол чи сүнслэг ойлголтгүй байна. Сүнслэг ойлголтгүй хүн номлол буулган бичих ямар шалгуур хангасан байж таарах вэ?

Би яагаад түүх ярьдаг гэж та бүгд боддог вэ? Номлолыг буулган бичдэг хүмүүс шалтгааныг нь мэддэггүй тул өөрсдийн үзэл бодлыг нэмдэг. Хэрвээ Би түүх ярихыг хүсвэл энэ нь дараагийн агуулгатай тохирох ёстой гэж тэд үздэг—Би яагаад түүх ярьдгийг тэд мэддэггүй. Та нар ч бас мэддэггүй, тийм биз дээ? Та нар мэддэггүй учраас Би та нарт шалтгааныг нь хэлье. Эхнээсээ одоог хүртэл Би антихристүүдийн янз бүрийн илрэлийн талаар арав орчим удаа ярьсан бөгөөд дөнгөж талыг нь л хамарч ярьсан. Хэрвээ Би энэ агуулгыг нэг мөсөн эхнээс нь дуустал яриад дуусгасан бол сэдэв нь нэлээд уйтгартай байх байсан биш үү? Эхлэх болгонд Би шууд л яриад, эхлээд өнгөрсөн удаа ярьсан зүйлийг хүн бүрээр давтуулаад, дараа нь ярьж эхлэхэд та нар бүгд нүднийхээ зовхийг дааж ядан, яаран тэмдэглэн авч, бичээд л, бичээд л, тэгээд Би дуусмагцаа хүн бүрээр юу хэлснийгээ нэгтгэн дүгнүүлж, хүн бүр нүдээ нухлан, өнөөдөр нөхөрлөсөн агуулгыг эргүүлэн харж, цээжээр уншаад л, тэгээд хүн бүр ерөнхийдөө санаж байгаа мэт санагдах үед Би “Өнөөдөртөө ингээд боллоо, дуусгацгаая, дараагийн удаа энэ талаар үргэлжлүүлэн ярилцах болно” гэж хэлвэл хүн бүр бага зэрэг залхаж: “Цуглаан болгон үргэлж л эдгээр зүйлийн талаар, яг ижил хэв маягтай байх юм; агуулга нь хэтэрхий урт, сонирхолгүй байна” гэх байсан. Түүнчлэн, үнэнийг нөхөрлөх нь олон талтай, хүмүүс үнэний бүх тал дээр нэгэн зэрэг ахиц дэвшил гаргах ёстой. Энэ нь яг л хүний амь-оролттой адил: Хүн өөрийгөө танин мэдэх, зан чанараа өөрчлөх, Бурханы тухай мэдэх, өөрийн янз бүрийн байдлын талаар ухамсарлах дээр, түүнчлэн өөрийн хүн чанар, зөн билиг болон бусад бүх тал дээр өсөж хөгжих ёстой—энэ бүхэн нэгэн зэрэг ахих ёстой. Хэрвээ энэ хугацаанд Би зөвхөн антихристүүдийн янз бүрийн илрэлийг ялган таних талаар л хэлэлцвэл хүмүүс үнэний бусад талыг хойш тавьж магадгүй бөгөөд өдөржингөө: “Хэн антихрист шиг харагдаж байна? Би антихрист мөн үү? Миний эргэн тойронд хэд байна вэ?” гэж бодох болно. Ингэх нь үнэний бусад тал дахь тэдний оролтод нөлөөлнө. Тиймээс, хүмүүс нэмээд нэг үнэнийг ойлгохын тулд номлолын агуулгад өөр нэг үнэнийг хэрхэн багтааж болох талаар Би боддог; өөрөөр хэлбэл, “Антихристүүдийг ил болгох нь” сэдвийг хэлэлцэх үед хүмүүс далимд нь бусад зарим нэг талыг ч бас ойлгох боломжтой болдог. Ийм номлолын үр дүн илүү дээр байдаг, тийм биз дээ? (Тийм.) Жишээ нь, чи үндсэн хоол идэх үедээ заримдаа хамтад нь алим иддэг. Энэ нь нэмэлт тэжээл өгдөг биз дээ? (Тийм.) Тэгвэл Надад хэл дээ, Би түүх ярих шаардлагатай юу? (Тийм.) Энэ бол гарцаагүй. Хэрвээ шаардлагагүй байсан бол Би яагаад тэрийг ярих юм бэ? Түүх ашиглан зарим нэг хөнгөн, хөгжилтэй сэдвийг хэлэлцэх нь үнэний бусад тал дээр хүмүүст ямар нэг зүйл олж авч, эзэмших боломжийг олгодог. Энэ бол сайн зүйл. Эдгээр хөнгөн сэдвийг хэлэлцэж дуусаад Би үндсэн сэдэв рүүгээ буцаж ордог. Үүнийг ингэж зохион байгуулах нь тохиромжтой. Чи үндсэн хоолны өмнө юу иддэг вэ? (Зууш.) Энэ бол зууш юм. Зууш ихэвчлэн маш амттай байдаг бөгөөд хоолны дуршил хөдөлгөдөг, тийм биз дээ? Тиймээс, Намайг түүх ярих үед чи тэр түүхээс үнэний нэг талыг олж авч, мэдлэг эсвэл ойлголтоо гүнзгийрүүлж чадна. Энэ нь бүгд сайн хэрэг юм. Мэдээж, сүнслэг ойлголтгүй хүмүүс түүх сонсоод зөвхөн өнгөц давхаргыг нь л сонсдог бөгөөд ойлгох ёстой доторх үнэнийг нь хардаггүй. Тэд сүнслэг ойлголтгүй байдаг—үүнийг яах ч аргагүй. Жишээ нь, “Дабао, Шяобао хоёрын түүх”-ийг сонсоод зарим хүн Дабао муу, Шяобао тэнэг байсан гэдгийг л санадаг. Тэд Дабао, Шяобао хоёрын нэрийг санадаг ч түүхэнд гардаг хүн ямар нөхцөл байдалд завхарсан зан чанараа харуулсан, ямархуу зан чанар илчилсэн, энэ зан чанар нь яг юу болох, эсвэл үнэнтэй ямар холбоотой болохыг санадаггүй. Чи өөрөө ямар нөхцөл байдалд ийм зан чанар илчилдэг вэ? Чи ийм үг хэлэх үү? Хэрвээ чи: “Би ийм үг хэлэхгүй” гэвэл энэ нь төвөгтэй бөгөөд үнэнийг ойлгоогүйг чинь баталж байна. Зарим хүн: “Би тодорхой нөхцөл байдалтай тулгарах үедээ ийм үг хэлж магадгүй, энэ бол тодорхой байдалд гарч ирдэг нэг төрлийн зан чанар юм” гэж хэлдэг. Үүнийг мэдсэн цагт чи энэ түүхийг дэмий сонсоогүй байх болно. Түүхийг сонссоныхоо дараа зарим хүн: “Дабао ямархуу хүн бэ? Тэр бүр бяцхан хүүхдийг дээрэлхэж, мэхэлдэг. Тэр бол олиггүй! Би хүүхдүүдийг тэгж мэхлэхгүй байсан” гэж хэлдэг. Энэ нь сүнслэг ойлголтгүй байгаа хэрэг биш үү? Тэд зүгээр л хэрэг явдлынх нь талаар ярьж байгаа боловч нөхөрлөж буй түүхэн доторх үнэнийг ойлгодоггүй. Тэд нөхцөл байдлыг өөрсөдтэйгөө холбож чаддаггүй; энэ нь сүнслэг ойлголтгүй байгааг, сүнслэг ойлголт ноцтойгоор байхгүй байгааг харуулж байна. Номлолыг буулган бичдэг хүмүүс энэ асуудалтай тулгардаг. Ямар нэг зүйл үнэнтэй холбогдмогц зарим хүн үл итгэгчийн үзэл бодлыг харуулдаг; үнэнтэй холбогдмогц зарим хүн сүнслэг ойлголтгүй болдог; үнэнтэй холбогдмогц зарим хүн гажууд, зарим нь гөжүүд, зарим нь хорон муу болж, зарим нь түүнд зэвүүцдэг. Тэгвэл номлол буулган бичдэг хүмүүс ямар зан чанартай вэ? Наанадаж л тэд биеэ тоосон, ихэрхүү бөгөөд дур мэдэн үйлддэг, ойлгодоггүй, ойлгохыг ч эрж хайдаггүй. Тэд энэ талаар асуугаа ч үгүй; зүгээр л шууд түүхүүдийг ард нь үргэлжлэх агуулгаас нь салгасан. Тэд: “Эдгээр номлолыг надад буулган бич гэж өгсөн болохоор би энэ шийдвэрийг гаргах эрх мэдэлтэй. Би сүхээ далайгаад түүхүүдийг тас цавчина. Надад өгсөн номлолд чинь би яг л ингэж хандана. Хэрвээ Чамд таалагдахгүй бол намайг битгий ашигла” гэж боддог. Энэ нь биеэ тоосон, ихэрхүү хэрэг биш үү? Тэд үнэнийг хүлээж авч чаддаггүй, үнэнийг ойлгодоггүй. Тэд үүрэг нь юу болох, юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ мэддэггүй—тэд эдгээр зүйлийн алийг нь ч мэддэггүй. Сүнслэг ойлголтгүй хүмүүс эрүүл ухаангүй, ёс жудаггүйг нь илтгэх хүнлэг бус зүйлсийг л хийж чаддаг. Тэд бас үнэн-зарчмыг зөрчсөн зүйлсийг л хийж, өөрсдийгөө ухаантай гэж боддог бөгөөд дуулгаваргүй байдаг. Миний номлолын бичлэгийг тэдэнд буулган бичүүлэхээр өгсөн бөгөөд тэд үүнийг хэрхэн зохицуулах талаар ямар санал, бодолтой байгаагаа Надаас асуугаагүй. Энэ асуудал маш ноцтой биш гэж үү? (Тийм.) Ямар хэмжээнд ноцтой байна вэ? (Энэ нь Бурханы үгийг гуйвуулах шинж чанартай.) Үүнд ийм шинж чанар бага зэрэг бий.

Би түүх ярьж, үнэний тодорхой нэг талын талаар хэлэлцээд, дараа нь бусад талын талаар номлол айлддаг. Энэ хоёр зүйл нийцэж байгаа эсэхийг Би бодолцдог уу? Би эхлээд үүнийг бодолцох ёстой, гэхдээ Би яагаад энэ хоёр тал заавал нийцэх ёстой гэж зүтгээгүй вэ? Би үүнийг мэдэж байгаа юу? (Тийм.) Тэгвэл энэ нь яагаад номлолыг буулган бичдэг хүмүүсийн хувьд асуудал болсон бэ? Миний ярьж байгаа түүх араас нь үргэлжлэх номлолтойгоо ямар ч холбоогүй болохыг Би мэднэ. Тэд үүнийг мэдэж байгаа юу? Тэд мэддэггүй. Тэд энэ хэрэг явдлыг анхааралтай бодож ч үзээгүй. Тэд: “Чамайг Ариун Сүнс чиглүүлдэг; үнэн шиг сонсогдож л байвал болоо. Чи тэр өдөр нэг түүх яриад, дараа нь тодорхой агуулгын талаар хэлэлцсэн. Энэ хоёр зүйлийн хооронд ямар хамаарал байна вэ? Яагаад ийм маягаар ярьж байгаа юм бэ? Ярьж дууссаны дараа үүнээс ямар ашиг тус гарах вэ? Чи эдгээрийн алийг нь ч мэдэхгүй байна. Ингэж болохгүй!” гэж боддог. Нэгдүгээрт, Би юуны талаар ярих, хэрхэн ярих, ямар тодорхой агуулгыг хөндөх тухайд—Надад хэл дээ, эдгээрийг шийдэх үедээ Би саруул ухаантай байдаг уу? (Тийм.) Би үнэхээр саруул ухаантай байдаг, Би огт мунгинасан байдалд байдаггүй; Миний оюун бодол маш эмх цэгцтэй байдаг. Хэрвээ хэн нэгэн сүнслэг ойлголтгүй, үнэнийг хэрхэн эрж хайхыг мэддэггүй бөгөөд сохроор шинжилж, сохроор ангилж, үүнийгээ нэлээд сайн гэж боддог бол тэд яг л судар дээрх фарисай биш гэж үү? Тэд зөвхөн сүржин хоосон онол сонсох дуртай бөгөөд прагматик, бодит номлол сонсох дургүй байдаг. Үр дүнд нь тэд хамгийн өнгөц үнэнийг ч ойлгодоггүй. Энэ нь сүнслэг ойлголт ноцтой дутагдаж байгааг харуулж байна! Бурханаас эмээх сэтгэлгүйгээр хүмүүс биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, туйлын зоригтой болно; тэд бүгдийг ойлгодог гэж бодон ямар ч хэрэг явдлыг шүүж зүрхэлнэ. Завхарсан хүн төрөлхтөн яг ийм байдаг; энэ бол тэдний зан чанар. Зүрх зоригтой байж, болчимгүй үйлдэх нь сайн зүйл үү, муу зүйл үү? (Муу зүйл.) Зүрх зоригтой эсвэл хулчгар байх нь үнэндээ хамаагүй; зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг эсэх нь л чухал. Дараа нь, та нар номлолын бичлэг сонсохдоо буулгасан бичвэрээс ямар нэгэн чухал зүйлийг хассан эсэхийг анхаарч ялган таниарай. Сүнслэг ойлголтгүй энэ өрөвдмөөр хүмүүсийн хийдэг зүйлс заримдаа санамсаргүйгээр саад тотгор, хохирол учруулж болзошгүй. Тэд үүнийг санаатай биш гэж хэлдэг—хэрвээ санаатай биш бол тэдний зан чанар завхарсан зан чанар биш гэсэн үг үү? Завхарсан зан чанар хэвээрээ л байна. Энэ сэдвийн тухайд одоогоор ингээд боллоо.

Нэмэлт:

Шяоганы мөрөөдөл

Өнөөдөр Би дахиад нэг түүх эхлээд яръя. Та нар түүх сонсох сонирхолтой байна уу? Та нар түүхээс ямар нэг зүйл олж авч чаддаг уу? Түүхүүдэд үйл явдлууд тохиолддог бөгөөд эдгээр үйл явдал үнэнийг агуулдаг. Түүхүүдэд гардаг хүмүүст зарим байдал, зарим илчлэл, зарим санаа зорилго, завхарсан зан чанар бий. Үнэндээ эдгээр нь хүн бүрийн дотор оршдог, хүн бүртэй холбоотой байдаг. Хэрэв чи түүхүүдэд гардаг эдгээр зүйлийг ойлгож, таньж чаддаг бол энэ нь сүнслэг ойлголттой гэдгийг чинь нотолдог. Зарим хүн: “Та намайг сүнслэг ойлголттой гэж хэлдэг—тэгэхээр би үнэнийг хайрладаг хүн гэсэн үг үү?” гэдэг. Тийм байх албагүй; эдгээр нь хоёр өөр зүйл. Зарим хүн сүнслэaг ойлголттой боловч үнэнийг хайрладаггүй. Тэд зүгээр ойлгодгоос цаашгүй, тэд үнэнийг өөрсөдтэйгөө харьцуулан үздэггүй эсвэл үнэнийг хэрэгжүүлдэггүй. Зарим хүн сүнслэг ойлголттой бөгөөд түүх сонссоныхоо дараа өөрсдөд нь адилхан асуудлууд байгааг олж илрүүлж, цаашид хэрхэн орох, хэрхэн өөрчлөгдөхөө бодолцож үздэг— ийм хүмүүс хүссэн үр дүндээ хүрсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр Би үргэлжлүүлэн нэг түүх яръя. Сэдэв нь хөнгөн бөгөөд хүн бүр дуртайяа сонсох болно. Сүүлийн хоёр өдөр Би ямар түүх байвал ихэнх хүнд сонссоныхоо дараа ямар нэг зүйл олж авч, босгон байгуулагдах боломж олгож, цаашлаад үнэний нэг талыг тэдэнд гүнзгий ойлгуулж, мөн үүнийг бодит байдалтайгаа холбож, үнэний нэг талд орох юм уу тодорхой гажуудлыг засах замаар үүнээс ашиг тус хүртэх боломж олгож чадах вэ гэж бодож байлаа. Би сүүлд ярьсан түүхэндээ нэр өгөхөө мартсан байсан тул өнөөдөр бид тэр түүхэд нэр өгөх болно. Та нар юу гэж нэрлэх ёстой гэж бодож байна? (Онцгой бэлэг.) “Онцгой” гэдэг үгийг орхиё; “Бэлэг” гэж нэрлэцгээе. “Онцгой” гэдэг үг энд жаахан хачин сонсогдож байгаа бөгөөд хүмүүс үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх болно. “Бэлэг” гэдэг нь илүү нарийн утгатай. Тэгвэл өнөөдөр Би ямар түүх ярих вэ? Өнөөдрийн түүх “Шяоганы мөрөөдөл” гэдэг нэртэй. “Шяо” гэдэг нь “жижиг” гэсэн утгатайг та бүхэн мэдэж байгаа, харин “Ган” гэдэг нь ямар утгатай вэ? (“Албан тушаал”.) Зөв. Энэ нэрийг сонсоод л та нар түүхийн агуулгыг мэдэх ёстой—бараг тааж байх ёстой. Одоо Би түүхээ ярьж эхэлье.

Шяоган бол урам зоригтой, сурах оролдлоготой, хичээнгүй залуу эр бөгөөд нэлээд ухаалаг. Тэр суралцах дуртай учраас өнөө үед нэлээд алдартай компьютерийн зарим технологийг бага зэрэг сурсан бөгөөд Бурханы гэрт тэр мэдээж видеоны багт үүрэг гүйцэтгэхээр томилогджээ. Видеоны багт анх орох үедээ Шяоган маш баяртай, бардам байв. Тэрээр залуухан, тодорхой технологи эзэмшсэн тул видеоны ажил өөрийнх нь мэргэшил, бас хобби бөгөөд тэнд үүргээ гүйцэтгэснээр өөрийн мэдлэг чадварыг ашиглаж, тасралтгүй суралцах үйл явцаар дамжуулан энэ талбарт ахиц гаргаж чадна гэж боджээ. Түүнчлэн түүний энд уулздаг хүмүүсийн ихэнх нь бас залуус бөгөөд түүнд эндхийн уур амьсгал маш их таалагдаж, тэр энэ үүрэгтээ дуртай байв. Тиймээс тэр өдөр бүр завгүй ажиллаж, чин сэтгэлээсээ суралцаж байлаа. Ийм маягаар Шяоган өдөр бүр эртлэн босоод ажлаа эхлүүлж, заримдаа шөнө дүл болтол амардаггүй байв. Шяоган үүрэгтээ олон төлөөс төлж, зарим бэрхшээлийг туулж, холбогдох мэргэжлийн мэдлэгийг боломжийн хэмжээнд аяндаа бас сурч авчээ; тэр өдөр бүрийг маш үр бүтээлтэй өнгөрүүллээ гэж боддог байв. Шяоган мөн байнга ах эгч нартайгаа нөхөрлөж, цуглаанд оролцож, төрсөн нутагтаа Бурханд итгэдэг байсан үетэйгээ харьцуулахад энд ирснийхээ дараа илүү их ахиц гаргасан, өсөж том болсон, зарим ажлыг хариуцаж чадна гэж боджээ. Тэр маш баяртай, сэтгэл хангалуун байлаа. Тэрээр анх компьютерын технологи сурч байхдаа нэг л өдөр компьютертой ажиллана гэж найдаж байсан бөгөөд эцэстээ хүсэл нь биелсэн учраас энэ боломжийг үнэхээр их эрхэмлэж байв. Хэсэг хугацаа өнгөрөхөд Шяоганы ажил, албан тушаал өөрчлөгдсөнгүй. Тэрээр өөрийн ажил, энэ хариуцлага, үүргээ биелүүлж, өмнөхөөсөө илүү төлөвлөшсөн мэт харагдаж байв. Тэрээр мөн амь-оролтод ахиц гаргаж, цуглаан дээр ах эгч нартайгаа байнга Бурханы үгийг нөхөрлөж, залбиран уншиж, Бурханд итгэх сонирхол нь улам бүр хүчтэй болж байлаа. Шяоганы итгэл бага багаар нэмэгдэж байсан гэж ч хэлж болно. Тиймээс тэр шинэ мөрөөдөлтэй болов: “Би компьютерын ажил хийнгээ илүү хэрэгтэй хүн болж чадвал сайхан байх сан!”

Өдөр өдрөөр цаг хугацаа ийнхүү өнгөрч, Шяоган өнөөх л үүргээ гүйцэтгэсээр байлаа. Нэг удаа тэрээр кино үзэж, дараа нь энэ нь түүнд гүнзгий нөлөө үзүүлжээ. Яагаад? Тус кинонд Шяогантай ойролцоо насны нэг залуу эр гардаг бөгөөд Шяоган энэ залуугийн тоглолт, жүжиглэлт, кинон дээрх үг яриа, биеэ авч явах байдлыг биширч, бас жаахан атаархав. Кино үзсэнийхээ дараа тэр хааяа “Хэрэв би кинон дээрх залуу байсан бол сайхан байх байсан даа. Өдөр бүр би компьютерын ард янз бүрийн видео хийж, байршуулж байна, хэчнээн завгүй, хэчнээн ядарсан, хэчнээн шаргуу ажилласан ч зүгээр л нэг хөшигний арын ажилчин байсаар байна. Бидний хэр шаргуу ажиллаж байгааг хэн мэдэх юм бэ? Хэрэв би нэг л өдөр кинон дээрх залуу шиг том дэлгэцээр гарч, илүү олон хүн намайг харж, мэддэг болбол сайхан байх сан!” гэж төсөөлдөг байв. Шяоган энэ киног, мөн тэр залуутай холбоотой янз бүрийн бүх хэсгийг ахин дахин үзэж байв. Үзэх тусмаа тэр залууд улам их атаархаж, зүрх сэтгэл нь улам их тэмүүлж, жүжигчин болохыг хүсэн эрмэлзэж байлаа. Ийнхүү Шяоганы шинэ мөрөөдөл төрсөн юм. Шинэ мөрөөдөл нь юу вэ? “Би жүжиглэхэд суралцаж, стандартад нийцсэн жүжигчин болохоор чармайж, том дэлгэцээр гарч, тэр залуу шиг төрх байдалтай байж, олон хүнийг надад атаархаж, над шиг болохыг хүсэж тэмүүлдэг болгомоор байна.” Тэр үеэс хойш Шяоган мөрөөдлийнхөө төлөө ажиллаж эхэллээ. Чөлөөт цагаараа интернет орж, жүжиглэлтийн тухай бүх төрлийн материалыг үздэг байв. Мөн бүх төрлийн кино, телевизийн шоу үзэж, үзэхийн зэрэгцээ суралцаж, жүжигчин болох боломж олдоно гэж мөрөөдөж байлаа. Өдөр хоногууд нэг нэгээр ийм маягаар өнгөрсөөр—Шяоган жүжиглэх мэргэжилд суралцахын зэрэгцээ албан тушаалаа бас хашсаар байлаа. Эцэст нь тууштай байдал, хичээнгүй зүтгэлийнхээ ачаар Шяоган жүжиглэлтийн тодорхой суурь мэдлэгийг эзэмшив. Тэрээр дуурайж сурч, хүмүүсийн өмнө ярьж, жүжиглэж сурсан бөгөөд өчүүхэн төдий ч тайзны айдасгүй байлаа. Олон дахин хүсэлт гаргасны эцэст түүнд боломж олдов: Нэг киноны гол дүрд залуу хүн хэрэгтэй байлаа. Шалгаруулалтаар найруулагч түүний гадаад төрх, хэв маяг, жүжиглэх үндсэн ур чадвар хангалттай, хэрэв бага зэрэг бэлтгэл хийвэл үүнийг хийж чадна гэж үзжээ. Энэ мэдээг сонсоод Шяоган маш их баярлаж, дотроо “Эцэст нь би тайзны араас дэлгэцэн дээр гарч чадах нь—миний бас нэг мөрөөдөл биелэх гэж байна!” гэж бодлоо. Дараа нь Шяоганыг үүрэг гүйцэтгүүлэхээр кино продакшн багт шилжүүлэв.

Шяоган кино продакшн багт шилжсэний дараа ажлын шинэ орчин түүнд шинэлэг, эрч хүчтэй байдлыг мэдрүүлэв. Өдөр бүрийг маш жаргалтай өнгөрүүлж байгаа мэт, өмнөх шигээ уйтгартай, нэгэн хэвийн, баригдмал биш болсон мэт түүнд санагдаж байлаа, учир нь тэрээр тэнд амьдарч, ажиллаж байсан бөгөөд өдөр бүр түүний харьцаж байгаа олон зүйл компютерын ажлаас нь тэс өөр байв—тэрээр ажлын өөр талбарт, өөр ертөнцөд амьдарч байлаа. Ийм маягаар Шяоган өөрийгөө кино продакшн багт бүрэн зориулав. Тэрээр өдөр бүр жүжиглэж, хэлэх үгээ цээжилж, найруулагчийн зааврыг сонсож, үйл явдлын талаарх ах эгч нарынхаа дүн шинжилгээг сонсоод завгүй байлаа. Шяоганы хувьд хамгийн хэцүү хэсэг нь дүрдээ орох байсан учраас хэлэх үгээ ахин дахин цээжилж, дүрийнхээ талаар, хэрхэн ярьж, жүжиглэх, хэрхэн алхаж, зогсох, тэр ч байтугай хэрхэн суух ёстойгоо тасралтгүй бодож, энэ бүх зүйлийг дахин сурах ёстой байв. Энэ нарийн төвөгтэй, янз бүрийн ажлыг хэсэг хугацаанд үргэлжлүүлэн хийсний дараа Шяоган эцэст нь жүжигчин байх ямар хэцүү болохыг ухаарчээ. Тэр өдөр бүр нөгөө л үгээ цээжлэх ёстой байлаа. Заримдаа тэр цээжээр маш сайн уншиж чаддаг ч жинхэнэ тоглолт дээр үргэлж алдаа гаргаж, тухайн хэсгийг дахин хийх ёстой болдог байв. Түүний аль нэг үйлдэл эсвэл үг шаардлага хангадаггүйгээс болж найруулагч түүнийг байнга загнадаг байжээ. Хэрэв хэд хэдэн удаа дараалан муу тогловол тэр засалт туулж, нэр нүүрээ алдаж, зовлон амсаж, тэр ч бүү хэл хачин харц, доог тохууг ч амсдаг байв. Энэ бүхэнтэй нүүр тулаад Шяоган бага зэрэг шантарч, “Том дэлгэцэн дээр гардаг жүжигчин байх ийм хэцүү гэдгийг мэдсэн бол би энд ирэхгүй байх байсан юм, гэхдээ би одоо нэгэнт намагт унажээ. Би нэгэнт энд байгаа учраас зураг авалт дуусахаас өмнө бууж өгөх нь зохисгүй, тэгээд ч үүнийгээ тайлбарлах ямар ч аргагүй. Энэ миний мөрөөдөл байсан, би үүнийг бодит байдал болгох ёстой, гэхдээ цаашдын зам хэр урт бол? Би үргэлжлүүлж чадах болов уу?” гээд Шяоган эргэлзэж эхэлжээ. Дараагийн өдрүүдэд нь Шяоган өдөр тутмын ажил, амьдралаа хүчрэх гэж зүдэрч байв. Өдөр ирэх тусам улам тэсвэрлэхийн аргагүй болж байсан ч тэрээр үүнийг тэвчиж, өөрийгөө хүчлэн урагшлах ёстой байлаа. Төсөөлж байгаачлан цаашид Шяоган янз бүрийн асуудалтай тулгарах нь гарцаагүй байв. Тэрээр өөрт нь даалгасан ажлыг маш дурамжхан хийдэг болж эхэлсэн. Найруулагч түүнд юу хийхийг хэлэхэд тэр сонсоод л өнгөрнө. Дараа нь чадах бүхнээ хийх гэж хичээдэг ч хэрэв ямар нэг зүйл хийж дөнгөхгүй бол өөртөө нухацтай ханддаггүй болов. Энэ мөчид Шяоган ямар байдалтай байсан бэ? Тэр өдөр бүрийг маш дурамжхан, маш сөрөг, маш идэвхгүй өнгөрөөж, найруулагч юм уу ах эгч нарынхаа чин сэтгэлийн удирдамж, тусламжийг зүрх сэтгэлдээ огтхон ч хүлээн авахгүй байлаа. “Би ийм л хүн, надад сайжрах зай байхгүй. Та нар намайг чадвараас минь хэтрүүлэн шахаж байна. Хэрэв бид зураг авч чадвал авъя, чадахгүй бол зүгээр л орхиё. Би видеоны багтаа буцаж ороод үүргээ гүйцэтгэнэ” гэж тэр бодов. Тэрээр видеоны багт ажиллах ямар сайхан байсан тухай, өдөр бүр компьютерын өмнө суудаг байснаа бодно. Энэ нь үнэхээр тухтай, амар байж; тэр маш жаргалтай байжээ! Түүний бүх оршихуй, бүх ертөнц гарын товчлуур дарах төдийд л байжээ, тусгай эффект идэвхжүүлээд л тэр хүссэн бүхнээ авч чадах байв. Шяоган тэрхүү виртуал ертөнцөд маш их сэтгэл татагдана. Энэ мөчид Шяоган өнгөрснөө, видеоны багт үүргээ гүйцэтгэж байсан цаг хугацаагаа улам ихээр санагалзаж байлаа. Өдөр хоног ийм маягаар өнгөрсөөр нэг шөнө Шяоган унтаж чадсангүй. Яагаад унтаж чадаагүй вэ? Тэр дотроо “Би жүжигчин болоход тохирох мөн үү? Хэрэв тохирохгүй юм бол видеоны багтаа нэн даруй буцаж очих ёстой. Видеоны багийн үүрэг тайван, амар байдаг. Би компьютерын өмнө суугаад л өдрийн тал нь өнгөрчихнө, хоолоо ч өөрөө хийх шаардлагагүй. Тэр үүрэг хэцүү биш, товчлууртаа хүрэх төдийд л бүх зүйл боломжтой, төсөөлөхийн аргагүй зүйл гэж л байхаас боломжгүй зүйл гэж үгүй. Одоо бол жүжигчний хувьд би өдөр бүр үгээ сурч, ахин дахин унших ёстой. Гэсэн ч миний жүжиглэлт стандартад нийцэхгүй хэвээр, найруулагч намайг байнга загнаж, ах эгч нар намайг байнга шүүмжилдэг. Энэ үүргийг гүйцэтгэх хэтэрхий хэцүү, видеоны багт ажиллах нь хамаагүй дээр юм байна!” гэж бодлоо. Бодох тусам үүнийг улам бүр санагалзаж байлаа. Тэрээр хагас шөнө орондоо хөрвөөж, унтаж чадахгүй байсаар, шөнийн сүүл хагаст л дэндүү их ядарсандаа унтжээ. Шяоган өглөө эрт нүдээ нээхдээ хамгийн түрүүнд “Эцсийн эцэст би явах ёстой юу, үгүй юү? Видеоны багт буцаж очих ёстой юу? Хэрэв эндээ үлдвэл зураг авалт дууссаны дараа кино стандартад нийцэх эсэхийг ч мэдэхгүй, энэ хугацаанд би хэр их зовлон туулах ёстойг бүү мэд. Би зүгээр л жүжигчин байхад тохирохгүй юм байна! Тэр үед би агшин зуурын сэтгэлийн хөөрөл, хүслээрээ жүжигчин болохыг хүссэн, үнэхээр мунгинасан байжээ! Хар л даа, нэг буруу алхам хийгээд одоо бүх зүйлийг зохицуулахад маш хэцүү болчихлоо, энэ зовлонгоо хэлэх хүн ч надад алга. Одоогийн нөхцөл байдлаа харахад миний хувьд сайн жүжигчин болох нь амаргүй байх бололтой, тэгэхээр аль болох хурдан бууж өгсөн нь дээр. Найруулагчид буцна гэдгээ шууд хэлье, тэгвэл тэд цаг алдахгүй” гэж бодлоо. Тэгээд Шяоган зориг гарган найруулагчид “Хар даа, би жүжигчин болоход тохирохгүй юм байна, гэтэл та нар л намайг сонгосон—намайг зүгээр л видеоны багт буцаавал яасан юм бэ?” гэж хэлэв. Найруулагч “Боломжгүй, бид хэдийн энэ киноны зураг авалтын талыг хийчихсэн. Хэрэв одоо жүжигчнээ сольбол бидний ажил саатна, тийм биз дээ?” гэлээ. Шяоган: “Тэгээд юу гэж? Намайг хүссэн хүнээрээ соль, энэ надад хамаагүй. Юу ч болсон та намайг явуулах ёстой. Хэрэв явуулахгүй бол би жүжиглэхэд огт хүчин чармайлт гаргахгүй шүү!” гэж зүтгэлээ. Найруулагч Шяоганы явах гэж зүтгэж байгааг, мөн киноны зураг авалтаа дуусгаж чадахгүй нь гэдгийг хараад түүнийг явуулав.

Шяоган эцэст нь кино продакшн багаас видеоны багт эргэн ирэв. Тэр өөрийнхөө маш сайн мэддэг өмнөх ажлын байрандаа буцаж очжээ. Сандал, компьютертээ хүрэхэд түүнд танил санагдлаа. Тэр энэ л газартаа илүү дуртай аж. Очоод суухад сандал нь зөөлөн, компьютер нь ажиллахад бэлэн байв. “Видео хийх нь дээр юм байна, энэ үүрэг ядаргаатай биш. Хөшигний ард ажиллах нь давуу талтай, алдаа гаргавал хэн ч мэдэхгүй, хэн ч чамайг шүүмжлэхгүй, чи зүгээр тэр дор нь засахад л болно.” Шяоган эцэст нь хөшигний ар дахь ажилчин байхын давуу талыг олж мэдлээ. Энэ мөчид түүний сэтгэл санаа ямар байсан бэ? Тэрээр туйлын тайвширч, баярлаж, “Би зөв сонголт хийжээ. Бурхан надад боломж олгож, энэ ажилд буцаан ирүүллээ. Ийм завшаан олдсон нь нэр төрийн хэрэг!” гэж бодов. Тэрээр ганц удаа ч болов зөв сонголт хийсэндээ баяртай байлаа. Дараагийн өдрүүдэд Шяоган видеоны багийн өдөр тутмын ажлын хэмнэлд оров. Энэ хугацаанд ямар ч онцгой зүйл тохиолдсонгүй, Шяоган өдөр бүрийг ердийн байдлаар өнгөрүүлж байлаа.

Нэг өдөр Шяоган видеон дээр ажиллаж байхдаа нэгэн бүжгийн нэвтрүүлгээс маш сайн бүжиглэдэг хөгжилтэй, дэгжин залуу эрийг санамсаргүй олж харав. Шяоган “Тэр надтай ойролцоо насных юм байна; яахлаараа тэр бүжиглэж чадаад би чаддаггүй билээ?” гэж боджээ. Үүнээс үүдэн Шяоган дахин сэтгэл татагдав. Түүнд ямар санаа төрсөн бэ? (Бүжиглэх.) Шяоганд бүжиглэж сурах санаа төрсөн. Тэр энэ видео бичлэгийг болон залуу эрийн үзүүлбэрийг ахин дахин үзэв. Дараа нь тэр хаана бүжиглэж сурах, яаж сурах, хамгийн анхан шатны ямар бүжгүүд байдаг талаар асууж сураглав. Тэр бас ажил дээрх давуу байдлаа ашиглан компьютер дээрээ бүжигтэй холбоотой сургалтын материал, видео, суралцах эх сурвалжуудыг байнга хайж байлаа. Мэдээж хайлт хийх явцдаа Шяоган зөвхөн хараад зогсохгүй дадлагажуулан суралцаж байлаа. Бүжиглэж сурахын тулд Шяоган өдөр бүр маш эрт босож, маш орой унтдаг байв. Гимнастикийн бүжгийн маш хязгаарлагдмал суурин дээр үндэслэн тэрээр өдөр бүр эртлэн босож сунгалт, нугаралт хийж, ардын бүжгийг албан ёсоор сурч эхэллээ. Суралцах явцдаа Шяоган бие махбодын маш их өвдөлтийг тэсвэрлэж, ихээхэн цаг зарцуулсны эцэст бага зэрэг ахиц гаргажээ. Тэрээр бие нь илүү уян хатан болж, зарим бүжгийн хөдөлгөөнийг хийж чадаж байгаа гэж бодсон учраас эцэст нь боломж ирсэн мэт, тайзан дээр бүжиглэж чадах юм шиг түүнд санагдлаа. Мөн дуурайж, суралцсанаар хөгжмийн хэмнэлийг дагаж бараг л сурчээ. Ийм нөхцөлд Шяоган чуулганд үүргээ солих хүсэлт гаргах цаг нь болсон гэж үзэв. Дахиад л хэд хэдэн удаа хүсэлт гаргасны дараа эцэст нь Шяоганы хүсэл биелж, бүжгийн багт орж, бүжигчин болов. Тэр цагаас хойш Шяоган бусад бүжигчний адилаар өглөө эртлэн босоод өглөөний бэлтгэл хийж, бүжгийн хөтөлбөрөө давтаж, цуглаан, нөхөрлөлд тогтмол оролцож, энэ хүмүүстэй хамтран бүжгийн хөтөлбөрийг задлан шинжилж, төлөвлөх болсон. Тэрээр өдөр бүр энэ ажлыг хийдэг бөгөөд өдөр дуусахад нуруу нь өвдөж, хөл нь янгинаж маш их ядардаг байлаа. Бороотой ч, нартай ч өдөр бүр ийм л байв. Эхэндээ Шяоган бүжгийн талаар маш их сониучирхаж байсан ч бүжигчний амьдрал, янз бүрийн талуудыг ойлгож, мэдэж эхэлмэгцээ бүжиг гэдэг ердөө л энэ юм байна гэж бодох болов. Нэг л хөдөлгөөнийг ахин дахин бүжиглэж, заримдаа шагайгаа булгалж, заримдаа бүсэлхийгээ гэмтээж, бас бэртэх эрсдэлтэй байв. Бүжиглэх зуураа тэр “Өө яана аа, бүжигчнээр ажиллах чинь бас хэцүү юм байна. Өдөр бүр хамаг биеэс хөлс үнэрттэл өөрийгөө маш их туйлдуулж байна. Тийм амар биш юм. Видеоны ажлаас хэцүү юм! Үгүй ээ, би тэвчих ёстой!” гэж боддог байлаа. Энэ удаа тэр тийм ч амархан бууж өгсөнгүй, эцэст нь бүжгийн хөтөлбөрийн үндсэн сургуулилт хүртэл тууштай байж, үүний дараа тэд бүжгээ хянуулахаар явуулав. Хянуулах өдөр Шяоганы сэтгэл санаа ямар байсан бэ? Тэр маш их догдолж, шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг хүлээж, өдрийн хоолоо ч идсэнгүй. Тэр маш их хүчин чармайлт гаргасан, тийм биз дээ? Эцэст нь үр дүн гарахад тэдний бүжиг эхний шатны хяналтад тэнцсэнгүй. Энэ мэдээ Шяоганыг аянга мэт ниргэж, тэрээр ихэд сэтгэлээр унав. Тэр сандал дээр лагхийтэл суугаад, “Бид энэ бүжиг дээр маш удаан хугацааг зарцуулсан, тэгэхэд та ганц үгээр л голж байгаа юм уу? Та бүжгийн талаар ямар нэг зүйл мэдэх үү? Бид зарчимтай бүжиглэж, бүх төлөөсийг төлсөн байхад бидний бүжгийг ердөө ингээд л голж байна гэж үү?” гэж бодов. Тэгээд тэр “Шийдвэр тэдний гарт байгаа, хэрэв тэд бидний бүжгийг зөвшөөрөхгүй бол бид дахин засах ёстой. Үүнтэй маргах хүн байхгүй. Бидэнд өөр хийж чадах зүйл алга, тиймээс дахиад эхэлье” гэж бодлоо. Бүжиг нь эхний шатны хяналтад унасан тэр өдөр Шяоган өдрийн хоолоо идэлгүй, оройн хоолноос дуртай дургүй жаахан л идэв. Та нар түүнийг тэр шөнө унтаж чадсан гэж бодож байна уу? (Унтаж чадаагүй.) Тэр дахиад унтаж чадахгүй, толгойд нь элдэв бодол эргэлдэж, “Намайг хаа явсан газар, яагаад юм бүтэхгүй байгаа юм бэ? Бурхан намайг ерөөсөнгүй. Бидний хоёр сар ажилласан бүжиг эхний шатны хяналтыг давсангүй. Хэзээ хоёр дахь шатны хяналтад тэнцэхийг, тэгэхийн тулд бид хэр их хугацаа зарцуулахыг би мэдэхгүй. Хэзээ би тайзан дээр гарч, албан ёсоор тоглолт хийж чадах юм бэ? Олны анхаарлын төвд орох найдвар надад алга!” гэж бодов. Тэрээр ахин дахин бодож, тунгаасаар, “Видеоны ажил дээр юм байна. Би зүгээр тэнд очиж суугаад, товчлуураа дараад л цэцэг, ургамал, мод гарч ирнэ. Би шувуудыг жиргүүлэхэд тэд жиргэж, морьдыг давхиулахад тэд давхидаг, юу л хүснэ, тэнд байна. Гэтэл бүжигт бид хяналтад тэнцэх ёстой, мөн өдөр бүр хөлс үнэрттэл өөрийгөө маш их туйлдуулж ядраадаг. Заримдаа сайн идэж, унтаж чадахгүй болтлоо маш их ядардаг, тэгээд бидний бүжиг эхний шатны хяналтад тэнцсэнгүй. Энэ үүрэг бас хэцүү юм байна. Видеоны багийн ажил руугаа буцаж очвол дээр биш үү?” гэж бодов. Тэрээр “Гэхдээ энэ үнэхээр өрөвдмөөр юм, би яагаад дахиад эргэлзээд байна вэ? Би ингэж бодох ёсгүй, унтъя!” гэж бодсоор л байлаа. Тэгээд нойрмоглож байснаа унтаад өгөв. Маргааш нь босоод тэр энэ талаар бараг бүгдийг нь мартчихсан байсан тул үргэлжлүүлэн бүжиглэж, тайзны бэлтгэлээ үргэлжлүүлэв. Хоёр дахь шатны хяналтын өдөр ирэхэд Шяоган дахиад л түгшлээ. Тэр: “Бидний бүжиг энэ хяналтад тэнцэж чадах болов уу?” гэж асуухад хүн бүр “Хэн мэдэх вэ дээ? Хэрэв тэнцэхгүй бол бидний бүжиг хангалттай сайн биш гэдгийг нотолж байгаа хэрэг, бид үүн дээр үргэлжлүүлэн ажиллах болно. Тэнцсэн үед л бид албан ёсоор тоглож, бичлэгээ хийнэ. Бүх зүйлийг жамаар нь явуулж, энэ хэрэг явдалд зөв хандъя” гэж хэлэв. Шяоган: “Үгүй ээ, та нар үүнд зөвөөр хандаж чадах биз, харин надад тэгэх цаг алга” гэлээ. Эцэст нь хоёр дахь шатны хяналтын үр дүн гарч, тэдний бүжиг дахиад л тэнцсэнгүй. Шяоган: “Хм, мэдээд байсан юм аа! Энэ ажлын талбарт амжилттай байх амаргүй! Бид залуу, царайлаг, бүжиглэж чаддаг. Энэ нь давуу тал биш үү? Тэр хянагч нар өөрсдөө бүжиглэж чадахгүй болохоор бидэнд атаархаж байгаа хэрэг, тийм учраас бидний бүжгийг тэнцүүлэхгүй. Хэзээ ч тэнцэхгүй нь бололтой, бүжиглэх гэдэг амар биш юм байна. Би буцлаа” гэж хэлэв. Тэр шөнө Шяоган маш тайван унтлаа, учир нь тэр маргааш нь юмаа баглаж, баяртай гэж хэлээд явахаар шийдчихсэн байлаа.

Ямартай ч эцэст нь Шяоганы хүсэл дахин биелж, видеоны багт буцаж орж, дахиад л компьютерынхоо өмнө суув. Тэрээр өнгөрсний тэрхүү танил мэдрэмжээ эргэн дурсаж, “Би хөшигний ард ажиллахаар төрсөн хүн юм байна. Би зөвхөн нэр нь үл мэдэгдэх баатар байж чадна, энэ насандаа тайзан дээр гарах юм уу алдарших хувьгүй аж. Зүгээр л мөрөөрөө байж, товчлуураа товшоод байж байя. Энэ бол миний үүрэг, тиймээс би энэ ажлаа л хийе” гэж бодов. Ийнхүү нааш цааш явсны эцэст түүний сэтгэл нэг юм тогтов. Түүний хоёр дахь мөрөөдөл нь замхарч, биелсэнгүй. Шяоган бол “хичээнгүй, сурч мэдэх дуртай”, бас “урам зоригтой, амбицтай” хүн—та нарынхаар, тэр компьютерын ард суугаад ийм уйтгартай ажил хийхдээ тийм дуртай байх болов уу? Үгүй, тэр тэгэхгүй л болов уу.

Сүүлийн үед Шяоган дуу дуулах хүсэлдээ автах болов. Тэр яаж ийм хурдан өөрчлөгдөж чадаж байна аа? Тэр яагаад үүнд автаж, яагаад тайзнаас холдож чадахгүй байна вэ? Түүний зүрх сэтгэлд ямар нэгэн зүйл нуугдаж байна. Энэ удаад тэр үүргээ солих хүсэлтийг яаран гаргасангүй; харин өдөр бүр материал хайж, хоолойны дасгал хийж, дуулах сургуулилт хийдэг болов. Тэрээр хоолойгоо сөөтөл, заримдаа бүр дуу нь гарахгүй болтол байнга сургуулилт хийдэг байлаа. Гэсэн ч Шяоган бас шантарсангүй, учир нь энэ удаад тэрээр стратегиа өөрчилжээ. Тэр “Энэ удаад би бодит нөхцөл байдлыг ойлгохгүйгээр үүргээ сольж болохгүй. Би үнэхээр болгоомжтой байх ёстой, эс бөгөөс хүмүүс намайг шоолно. Хэрэв би үүргээ байнга солиод байвал тэд миний талаар юу гэж бодох вэ? Тэд намайг дорд үзэх болно. Энэ удаад би чуулганы дуучидтай эн тэнцэхүйц сайн дуучин болж чадлаа гэж бодох хүртлээ үргэлжлүүлэн сургуулилт хийх хэрэгтэй, тэгээд дараа нь магтан дууны багт бүртгүүлнэ” гэж хэлэв. Тэрээр өдөр бүр чөлөөт цагаараа ч, ажил дээрээ ч ингэж хичээнгүйлэн сургуулилт хийж, цуцалтгүй бэлтгэл хийж байлаа. Нэгэн өдөр Шяоганыг ажиллаж байтал багийн удирдагч нь гэнэт түүнд “Шяоган, чи ямар гээч ажил хийгээд байна аа? Хэрэв чи дахиад ингэж хааш яаш хандаж, ажилдаа хүчин чармайлт гаргахгүй бол чамаар цаашид энэ үүргийг гүйцэтгүүлэхгүй шүү” гэж хэлэв. Шяоган: “Би юу ч хийгээгүй ш дээ” гэлээ. Тэгтэл хүн бүр шавж ирээд, “Шяоган, юу болсон бэ? Өө, чи ямар том алдаа гаргаа вэ! Дээрх иймэрхүү алдааг маш олон удаа засаж залруулсан байхад чи яаж ийм алдаа гаргаж чадаж байна аа? Чи өдөр бүр дуулах сургуулилт хийгээд, видеоны эвлүүлэгтээ анхаарлаа хандуулахгүй байгаагаас л болж байнга алдаа гаргаж, чухал хэрэг явдлыг саатуулж байна. Хэрэв чи дахиад ийм алдаа гаргавал чуулган чамайг хөөнө. Чуулганд чи цаашид хэрэггүй болж, бид бүгд чамайг голох болно!” гэцгээв. Шяоган үргэлжлүүлэн тайлбарлаж, “Би үүнийг санаатай хийгээгүй ээ, үүнээс хойш би болгоомжтой байх болно, надад дахиад ганцхан боломж олгооч. Намайг битгий хөөгөөч, та нараас гуйж байна, намайг битгий хөө л дөө! Бурхан минь, намайг авраач!” гэлээ. Түүнийг хашхирах үед нэг том гар мөрөн дээр нь алгадаж, “Шяоган, сэрээрэй! Сэрээрэй, Шяоган!” гэхийг тэр мэдрэв. Юу болж байсан бэ? (Тэр зүүдэлж байсан.) Тэр зүүдэлж байлаа. Тэр нүдээ аньсан чигтээ зүүрмэглэж, гараараа агаарт ямар нэг зүйл самардан маажиж байв. Хүн бүр юу болсныг гайхаж байгаад Шяоган гарын товчлуур дээрээ түрүүлгээ харан унтаж байхыг харжээ. Нэг ах түүнийг зөөлөн алгадаж, хэд хэд түлхсэний дараа Шяоган эцэст нь сэрэв. Тэр сэрээд “Ёо, ямар аймаар юм бэ, би хөөгдөх шахлаа” гэв. “Юунаас болж тэр вэ?” Шяоган энэ талаар бодож үзээд, юу ч тохиолдоогүйг ойлгов. Эцсийн эцэст энэ нь ердөө л зүүд байсан бөгөөд тэр зүүднээсээ айж сэрсэн нь энэ байлаа. Түүх үүгээр өндөрлөж байна, энэ бол “Шяоганы зүүд” байлаа.

Энэ түүх ямар асуудлын талаар өгүүлж байна вэ? Мөрөөдөл, бодит байдал хоёр ихэвчлэн зөрчилддөг тухай юм. Олон тохиолдолд хүмүүс мөрөөдлөө зөв зүйтэй гэж боддог ч мөрөөдөл, бодит байдал хоёр огтхон ч адилгүй гэдгийг мэддэггүй. Мөрөөдөл бол ердөө л чиний бүтэшгүй санаа, чиний түр зуурын сонирхол төдий юм. Ихэнхдээ хүмүүсийн дур сонирхол, амбиц, хүсэл нь тэдний эрэлхийллийн зорилго болдог. Хүмүүсийн мөрөөдөл бодит байдалтай огт нийцдэггүй. Хэрэв хүмүүс хэтэрхий олон мөрөөдөлтэй байвал ихэвчлэн ямар алдаа гаргах вэ? Тэд тухайн агшинд хийх ёстой, нүднийх нь өмнө байгаа ажлыг үл тоомсорлоно. Тэд бодит байдлыг үл тоож, тухайн үед гүйцэтгэх ёстой үүрэг, хийж дуусгах ёстой ажил, биелүүлэх ёстой үүрэг, хариуцлагаа хойш тавина. Тэд эдгээр зүйлийг нухацтай авч үзэхгүй, зүгээр л мөрөөдлөө дагаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд байнга гүйж, шаргуу ажиллаж, олон утгагүй зүйл хийнэ. Ийм маягаар тэд үүргээ сайн гүйцэтгэж чадахгүйгээр үл барам чуулганы ажлыг саатуулж, үймүүлж магадгүй. Олон хүн үнэнийг ойлгодоггүй, үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд үүрэг гүйцэтгэхийг юу гэж үздэг вэ? Тэд үүнийг нэг төрлийн ажил, нэг төрлийн хобби, эсвэл сонирхлоо хангах зүйл мэтээр үздэг. Тэд үүнийг Бурханы өгсөн үүрэг даалгавар, ажил, эсвэл биелүүлэх ёстой хариуцлага гэж үздэггүй. Үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы даалгаврыг биелүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэх явцдаа үнэнийг юм уу Бурханы санаа зорилгыг ойлгохыг тэд бүр ч эрж хайдаггүй. Тиймээс үүрэг гүйцэтгэх явцдаа зарим хүн бага зэрэг бэрхшээл туулмагцаа дургүйцэж, зугтахыг хүсдэг. Тэд зарим нэг бэрхшээлтэй тулгарах юм уу бүтэлгүйтэх үедээ ухарч, дахиад л зугтахыг хүсдэг. Тэд үнэнийг эрж хайдаггүй; зүгээр л зугтах тухай боддог. Яг л яст мэлхий шиг, ямар нэг зүйл буруудах үед тэд зүгээр л хуягандаа нуугдаж, асуудал өнгөртөл хүлээгээд дараа нь дахин гарч ирдэг. Ийм хүн маш олон байдаг. Ялангуяа зарим хүн ямар нэг ажлыг хариуцаж авах үедээ хэрхэн үнэнчээр зүтгэх, эсвэл энэ үүргийг хэрхэн сайн гүйцэтгэж, энэ ажлыг хэрхэн сайн хийх талаар боддоггүй. Харин ч тэд хэрхэн хариуцлагаас мултрах, хэрхэн засалт туулахаас зайлсхийх, хэрхэн ямар ч хариуцлага хүлээхгүй байх, асуудал юм уу алдаа гарах үед хэрхэн уснаас хуурай гарах талаар боддог. Тэд үүргээ хэрхэн сайн гүйцэтгэж, үнэнчээр зүтгэх талаар биш, харин эхлээд өөрсдийнхөө зугтах замыг бодож, өөрсдийн таашаал, сонирхлыг хэрхэн хангах талаар боддог. Ийм хүмүүс үнэнийг олж авч чадах уу? Тэд үнэний тал дээр хүчин чармайлт гаргадаггүй, үүрэг гүйцэтгэх үедээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тэдэнд хүний юм үргэлж илүү санагддаг. Өнөөдөр тэд үүнийг хийхийг хүсэж, маргааш өөр зүйл хийхийг хүсдэг бөгөөд бусад бүх хүний үүрэг өөрсдийнхөөс нь илүү дээр, илүү амар гэж боддог. Гэсэн ч тэд үнэний тал дээр хүчин чармайлт гаргадаггүй. Тэд эдгээр санаа бодолд нь ямар асуудал байгааг боддоггүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй. Тэдний оюун ухаан өөрсдийнх нь мөрөөдөл хэзээ биелэх, хэн олны анхаарлын төвд байгаа, хэн Дээрхээс сайшаал хүртэж байгаа, хэн засуулахгүйгээр ажиллаж, тушаал дэвшиж байгаа зэрэгт л үргэлж төвлөрдөг. Тэдний оюун ухаан эдгээр зүйлээр дүүрэн байдаг. Үргэлж эдгээр зүйлийн талаар бодож байдаг хүмүүс стандартад нийцэхүйц байдлаар үүргээ гүйцэтгэж чадах уу? Тэд хэзээ ч тэгж чадахгүй. Тэгвэл ямар төрлийн хүмүүс ийм маягаар үүргээ гүйцэтгэдэг вэ? Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн үү?Нэгдүгээрт, нэг зүйл лавтай: Ийм хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд яг л нийгэмд аргацааж байсан шигээ Бурханы гэрт бага зэрэг ерөөл эдэлж, алдаршиж, олны анхаарлын төвд орохыг л эрж хайдаг. Мөн чанарын хувьд тэд ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол үл итгэгчид юм. Үл итгэгчид Бурханы гэрт үүргээ гадаад ертөнцөд ажилладаг шигээ гүйцэтгэдэг. Тэд хэн тушаал дэвшиж байгаа, хэн багийн удирдагч болж байгаа, хэн чуулганы удирдагч болж байгаа, хэний ажлыг хүн бүр сайшааж байгаа, хэнийг өргөмжилж, дурдаж байгаад л санаа тавьдаг. Тэд эдгээр зүйлд санаа тавьдаг. Энэ нь яг л компанид хэн тушаал дэвшиж, хэн цалингаа нэмүүлж, хэн удирдагчийн сайшаалыг хүртэж, хэн удирдагчтай дотносож байгаад хүмүүс санаа тавьдагтай адил юм. Хэрэв тэд Бурханы гэрт бас эдгээр зүйлийг эрэлхийлж, өдөржингөө эдгээр зүйлд анхаарлаа хандуулдаг бол шүтлэггүй хүмүүстэй адилхан биш гэж үү? Мөн чанартаа тэд бол шүтлэггүй хүмүүс; тэд бол жинхэнэ үл итгэгчид юм. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай зүгээр л бие махбодоор хөдөлмөрлөж, хааш яаш үйлдэх болно. Тэд ямар ч номлол сонссон үнэнийг хүлээн авахгүй хэвээр бөгөөд үнэнийг бүр ч хэрэгжүүлэхгүй. Тэд олон жил Бурханд итгэсэн ч ямар ч өөрчлөлт гардаггүй бөгөөд хэдэн жил үүргээ гүйцэтгэсэн ч үнэнчээр зүтгэж чадахгүй. Тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл байхгүй, үнэнч зан байхгүй, тэд бол үл итгэгчид юм.

Зарим хүн үүргээ гүйцэтгэж байхдаа хариуцлага үүрэхээс айдаг. Хэрвээ чуулган тэдэнд ямар нэг хийх ажил өгвөл тэд эхлээд тэр ажил нь хариуцлага үүрэхийг шаардах эсэхийг бодолцох бөгөөд хэрвээ тийм бол тэр ажлыг хүлээж авахгүй. Тэдний үүрэг гүйцэтгэх нөхцөл нь: нэгдүгээрт, энэ нь зав чөлөөтэй ажил байх ёстой; хоёрдугаарт, завгүй эсвэл ядаргаатай байж болохгүй; гуравдугаарт, юу ч хийсэн бай ямар ч хариуцлага үүрэхгүй байх юм. Тэд зөвхөн ийм л үүргийг хүлээж авдаг. Энэ ямархуу төрлийн хүн бэ? Энэ нь зальтай, ов мэхтэй хүн биш гэж үү? Тэд өчүүхэн төдий ч хариуцлага үүрэхийг хүсдэггүй. Тэд бүр модноос навч унахдаа гавлыг нь хагалчих вий гэж айдаг. Ийм хүн ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Бурханы гэрт тэд ямар хэрэгтэй байж чадах вэ? Бурханы гэрийн ажил нь Сатантай тулалдах ажил, түүнчлэн хаанчлалын сайн мэдээг түгээхтэй холбоотой ажил байдаг. Ямар үүрэг хариуцлага дагуулдаггүй вэ? Удирдагч байна гэдэг хариуцлага дагуулдаг гэж та нар хэлэх үү? Тэдний хариуцлага бүр ч их биш гэж үү, мөн тэд бүр ч илүү хариуцлага хүлээх ёстой биш гэж үү? Чи сайн мэдээ номлодог, гэрчилдэг, видео хийдэг гэх мэт аль нь ч байх нь хамаагүй—ямар ажил хийдгээс чинь үл хамааран—энэ нь үнэн-зарчимд хамаатай л бол хариуцлага дагуулдаг. Хэрэв чи үүргээ зарчимгүй гүйцэтгэвэл энэ нь Бурханы гэрийн ажилд нөлөөлнө, хэрэв чи хариуцлага үүрэхээс айдаг бол ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй.Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхээс айдаг тийм төрлийн хүн хулчгар уу, эсвэл зан чанарт нь асуудал байна уу? Та нар ялган таньж чаддаг байх ёстой. Үнэндээ энэ нь хулчгар байдлын асуудал биш. Баяжих, эсвэл өөрсдийн ашиг тусын төлөө ямар нэг зүйл хийх болохоор тэд яагаад тийм зоригтой байдаг юм бэ? Тэд эдгээр зүйлийн төлөө ямар ч эрсдэл үүрэхэд бэлэн байдаг. Гэвч чуулганы төлөө, Бурханы гэрийн төлөө юм хийх үедээ тэд ямар ч эрсдэл үүрдэггүй. Ийм хүмүүс аминч, жигшүүртэй, хамгийн зальхай нь юм.Үүрэг гүйцэтгэхдээ хариуцлага үүрдэггүй хэнд ч Бурханыг гэх өчүүхэн төдий ч чин сэтгэл байдаггүй, үнэнч зангийн тухай бол ярихын ч хэрэггүй. Ямар хүн хариуцлага үүрч зүрхэлдэг вэ? Ямар хүн хүнд ачаа үүрэх зоригтой байдаг вэ? Бурханы гэрийн ажлын хамгийн эгзэгтэй мөчид манлайлж, зоригтойгоор урагшилдаг, хамгийн чухал, шийдвэрлэх ажлыг хараад бэрхшээл, аюулаас айлгүйгээр хүнд ачааг зоригтойгоор үүрч чаддаг хүн юм. Энэ бол Бурханд үнэнч хүн, Христийн сайн цэрэг юм. Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхээс айдаг бүх хүн үнэнийг ойлгодоггүйгээсээ болж тэгдэг үү? Үгүй, тэдний хүн чанарт асуудал байгаа юм. Тэдэнд шударга ёсны юм уу хариуцлагын мэдрэмж байдаггүй, тэд бол аминч, жигшүүртэй хүмүүс, тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс биш, тэд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Ганцхан энэ шалтгаанаар тэд аврагдах боломжгүй. Бурханд итгэгчид үнэнийг олж авахын тулд ихээхэн төлөөс төлөх ёстой, үнэнийг хэрэгжүүлэхэд олон саад тотгор тулгарах болно. Тэд аливааг орхиж, махан биеийн ашиг сонирхлоосоо татгалзаж, зарим зовлон туулах ёстой. Ингэж байж л тэд үнэнийг хэрэгжүүлж чадна. Тэгвэл хариуцлага үүрэхээс айдаг ийм хүн үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Тэд мэдээж хэрэгжүүлж чадахгүй, үнэнийг олж авах тухай бүр ярихын ч хэрэггүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэхээс, ашиг сонирхол нь хохирохоос айдаг; доромжлуулж, гүтгүүлж, шүүгдэхээс айдаг, тэд үнэнийг хэрэгжүүлж зүрхэлдэггүй. Үр дүнд нь тэд үнэнийг олж авч чаддаггүй, хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч Бурханы авралд хүрч чаддаггүй. Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж чаддаг хүмүүс бол чуулганы ажлын тухайд ачааны мэдрэмжтэй, хариуцлага үүрдэг, үнэн-зарчмыг баримталж чаддаг, зовж, төлөөс төлж чаддаг хүмүүс байх ёстой. Хэрэв хүн эдгээр тал дээр дутагдалтай бол үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй бөгөөд үүрэг гүйцэтгэх нөхцөлийг хангахгүй байна. Үүрэг гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхээс айдаг олон хүн бий. Тэдний айдас гурван үндсэн байдлаар илэрдэг. Нэгдүгээрт, тэд хариуцлага үүрэх шаардлагагүй үүргийг зөвхөн сонгодог. Хэрвээ чуулганы удирдагч тэднийг үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулбал тэд эхлээд үүнд хариуцлага үүрэх ёстой эсэхийг асуудаг. Хэрэв хариуцлага үүрдэг бол тэд хүлээж авдаггүй. Хариуцлага үүрдэггүй, хариуцлага хүлээх шаардлагагүй бол тэд дурамжхан хүлээж авдаг ч бас ажил нь ядаргаатай эсэх, санаа зовох зүйлтэй эсэхийг бас бодолцдог. Дурамжхан хүлээж авах үедээ ч тэдний санаа зорилго үүргээ сайн гүйцэтгэх байдаггүй, харин хааш яаш байхыг аанай л хүсэж, “зав чөлөөтэй, зүдрэлгүй, махан биеийн зовлонгүй” байхыг зарчмаа болгодог. Хоёрдугаарт, бэрхшээл, асуудалтай тулгарах үедээ тэд өөрсдөө санаа амар байх гэсэндээ хамгийн түрүүнд удирдагчид мэдэгдэж, удирдагчаар зохицуулуулж, шийдвэрлүүлэх гэдэг. Удирдагч асуудлыг хэр сайн зохицуулах нь тэдэнд хамаагүй бөгөөд тэд үүнийг тоодоггүй; өөрсдөө л хариуцлага үүрэхгүй байвал болох нь тэр. Ийм маягаар үүргээ гүйцэтгэснээр тэд Бурханд үнэнч байна уу? Үүнийг хариуцлагаас бултах, үүргээ умартах, заль гаргах гэдэг. Зөвхөн ярихаас цаашгүй, ямар ч бодит зүйл хийхгүй байгаа хэрэг юм. Тэд дотроо “Хэрвээ би энэ зүйлийг учрыг нь олох гээд эцэст нь алдаа гарвал яах вэ? Хэн буруутайг шалгах үед тэд надтай харьцахгүй гэж үү? Хамгийн түрүүнд над дээр хариуцлага нь буух биш үү?” гэж хэлдэг. Энэ бол тэдний санаа зовдог зүйл. Гэхдээ чи Бурхан бүхнийг шинждэг гэдэгт итгэдэг үү? Хүн бүр алдаа гаргадаг. Хэрэв хүний санаа зорилго зөв ч, туршлагаар дулимаг, зарим төрлийн хэрэг явдлыг өмнө нь зохицуулж байгаагүй, гэхдээ чадах бүхнээ хийсэн бол энэ нь Бурханд харагддаг. Бурхан бүх зүйлийг, хүмүүсийн зүрх сэтгэлийг шинждэг гэдэгт чи итгэх ёстой. Хэрвээ хүн үүнд ч итгэдэггүй бол тэр үл итгэгч биш гэж үү? Ийм хүн үүрэг гүйцэтгэх нь ямар утга учиртай юм бэ? Тэд энэ үүргийг гүйцэтгэсэн ч, гүйцэтгээгүй ч үнэхээр ялгаагүй, тийм биз дээ? Хариуцлага үүрэхээс айж, хариуцлагаас бултдаг. Ямар нэг зүйл тохиолдоход асуудлыг шийдвэрлэх арга замыг өөрсдөө тэр даруй бодож олох гэж оролдохын оронд хамгийн түрүүнд удирдагч руу утасдаж, мэдэгддэг. Мэдээж зарим хүн удирдагчид мэдэгдэхийн зэрэгцээ асуудлыг өөрсдөө зохицуулахыг оролддог, гэвч зарим хүн тэгдэггүй, тэд хамгийн түрүүнд удирдагч руу утасдаж, ярьсныхаа дараа идэвхгүйгээр хүлээж, зааварчилгаа хүлээдэг. Удирдагч тэдэнд нэг алхам хийхийг зааварлавал тэд нэг алхам хийдэг; удирдагч ямар нэг зүйл хий гэвэл тэд түүнийг хийдэг. Хэрэв удирдагч юу ч хэлэхгүй, заавар өгөхгүй бол тэд юу ч хийдэггүй, зүгээр л хойшлуулдаг. Хэн нэгэн тэднийг шахаж, хянахгүй л бол тэд огт ямар ч ажил хийдэггүй. Надад хэл дээ, ийм хүн үүрэг гүйцэтгэж байна уу? Тэд хөдөлмөрлөхдөө ч үнэнч байдаггүй! Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхээс айдаг хүний өөр нэг илрэл бий. Зарим хүн үүрэг гүйцэтгэхдээ зөвхөн бага зэрэг өнгөц, энгийн, хариуцлага дагуулдаггүй ажил хийдэг. Бэрхшээл дагуулдаг, хариуцлага үүрдэг ажлыг тэд бусдад шилжүүлдэг бөгөөд хэрвээ ямар нэг зүйл буруутвал бурууг бусдад тохож, өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт авирладаг. Чуулганы удирдагч тэдний хариуцлагагүй байгааг хараад, тэвчээртэйгээр тусалж, засаж, тэднийг хариуцлага үүрч чаддаг болгох гэдэг. Гэвч тэд бас л хүсдэггүй бөгөөд “Энэ үүргийг гүйцэтгэх хэцүү. Ямар нэг зүйл буруугаар эргэхэд би хариуцлага үүрэх ёстой болно, би зайлуулагдаж, таягдан хаягдаж ч магадгүй, тэгвэл бүх зүйл дуусна” гэж боддог. Энэ ямар төрлийн хандлага вэ? Үүрэг гүйцэтгэхдээ ямар ч хариуцлагын мэдрэмжгүй бол яаж үүргээ сайн гүйцэтгэж чадах юм бэ? Бурханы төлөө өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаггүй хүмүүс ямар ч үүргийг сайн гүйцэтгэж чадахгүй. Хариуцлага үүрэхээс айдаг хүмүүс үүрэг гүйцэтгэхдээ зөвхөн ажил саатуулах болно. Ийм хүмүүс бол найдваргүй, юу ч даатгаж болохгүй; тэд хүний мөнгөөр идэж, уухын тулд л үүрэг гүйцэтгэдэг. Ийм “гуйлгачин”-г таягдан хаях ёстой юу? Тэднийг таягдан хаях ёстой. Бурханы гэр ийм хүмүүсийг хүсдэггүй. Эдгээр нь үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхээс айдаг хүмүүсийн гурван илрэл юм. Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхээс айдаг хүмүүс үнэнч хөдөлмөрчний түвшинд ч хүрч чаддаггүй бөгөөд үүрэг гүйцэтгэхэд зохисгүй юм. Зарим хүн үүрэг гүйцэтгэхдээ ийм хандлага гаргадгаас болж таягдан хаягддаг. Тэд магадгүй одоо хүртэл шалтгаанаа мэдэхгүй, гомдоллож “Би үүргээ бадарсан урам зоригтойгоор гүйцэтгэсэн байхад яагаад тэд намайг ийм хүйтэн хөндийгөөр хөөж гаргасан юм бэ?” гэж хэлсээр байгаа. Тэд одоо ч гэсэн ойлгохгүй байгаа. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс яагаад таягдан хаягдсанаа насан туршдаа ойлгож чаддаггүй. Тэд өөрсдийнхөө төлөө маргаж, “Өөрийгөө хамгаалах нь хүний зөн совин, ингэх ёстой. Хэн өөрийгөө жаахан өмгөөлөх хэрэггүй гэж? Хэн өөрийнхөө төлөө жаахан санаа тавих хэрэггүй гэж? Хэн өөртөө зугтах замаа нээлттэй байлгах хэрэггүй гэж?” хэмээн бодон, өөрсдийгөө өмөөрсөөр байдаг. Ямар нэг зүйл тохиолдох бүрд үргэлж өөрийгөө хамгаалж, өөртөө арын хаалга, зугтах замаа нээлттэй байлгадаг бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг мөн үү? Энэ бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш—энэ бол зальдаж байгаа явдал юм.Чи одоо Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байна. Үүргээ гүйцэтгэх эхний зарчим юу вэ? Чи юуны өмнө тэр үүргийг бүх зүрх сэтгэлээрээ, хүчин чармайлт хайрлахгүйгээр гүйцэтгэж, тийнхүү Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Энэ бол үнэн-зарчим, чиний хэрэгжүүлэх ёстой зүйл юм. Өөртөө арын хаалга, зугтах зам нээлттэй үлдээснээр өөрийгөө хамгаалах нь шүтлэггүй хүмүүсийн дагадаг хэрэгжүүлэлтийн зарчим, дээд зэргийн гүн ухаан юм. Бүх зүйл дээр өөрийгөө эхлээд бодолцон үзэж, өөрийн ашиг сонирхлыг бусад бүх юмнаас дээгүүр тавьж, бусдыг бодохгүй байж, Бурханы гэрийн ашиг сонирхол, бусдын ашиг сонирхол өөрт нь ямар ч хамаагүй хэмээн үзэж, эхлээд өөрийн ашиг сонирхлыг бодож, дараа нь зугтах замын талаар бодох—энэ нь шүтлэггүй хүн биш гэж үү? Шүтлэггүй хүн яг ийм байдаг. Ийм төрлийн хүн үүрэг гүйцэтгэхэд зохисгүй.Энэ түүхэнд гардаг Шяоган шиг хүмүүс одоо ч бий—тэр бол төлөөлөхүйц жишээ юм. Тэд юуг ч амьдралд ойрхон байдлаар хийж чаддаггүй. Юу ч хийсэн амар хялбар байлгахыг хүсдэг. Тэд өчүүхэн төдий ч зовлон зүдүүр, бүтэлгүйтэл амсахыг хүсдэггүй. Махан бие нь амар тайван байж, тогтмол цагтаа идэж, унтаж чаддаг байх ёстой, салхинд цохиулж, наранд шарагдах ёсгүй. Түүнчлэн тэд ажилдаа ямар ч хариуцлага үүрдэггүй. Хийж байгаа зүйл нь өөрсдийнх нь дуртай, сайн хийж чаддаг, зүрх сэтгэлийнхээ угаас хийхийг хүсэж байгаа зүйл байх ёстой. Хэрэв тэд хүсдэг зүйлээ хийхгүй байгаа бол өчүүхэн төдий ч дуулгавартай байдаггүй. Тэд байнга хувирамтгай, шийдэмгий бус байдаг. Тэд хийж буй зүйлдээ хэзээ ч бие сэтгэлээ зориулдаггүй—үргэлж нэг хөл нь дотор, нэг хөл нь гадна байдаг. Зовох үедээ тэд ухрахыг хүсдэг. Засалт туулахыг тэвчдэггүй. Тэдэнд өндөр шаардлага тавьж болдоггүй. Тэд зовж чаддаггүй. Тэдний хийдэг зүйл өөрсдийнх нь ашиг сонирхол, өөрсдийнх нь төлөвлөгөөнөөс бүрэн хамаардаг—тэдний дотор өчүүхэн төдий ч дуулгавартай байдал байдаггүй. Хэрэв ийм төрлийн хүмүүс үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүлж чадахгүй бол дараа нь эдгээр үйлдэл, завхарсан зан чанарыг өөрчлөх хэцүү байдаг. Бурханд итгэдэг итгэгчийн хувьд үүрэг гүйцэтгэхэд наад зах нь бага зэрэг чин сэтгэл шаардлагатай. Энэ хүмүүс чин сэтгэлтэй гэж та нар бодож байна уу? Чухал хүчин чармайлт шаардагдах үед тэд дагждаг. Тэдэнд өчүүхэн төдий ч чин сэтгэл байдаггүй. Энэ нь маш төвөгтэй бөгөөд шийдвэрлэхэд хэцүү юм. Тэд өөрсдийгөө агуу гэж бодож, халагдаж, засагдах үедээ хүртэл өөрсдийгөө хохирсон гэж боддог. Хүмүүс үнэнийг эрж хайдаггүй, үнэн-бодит байдалд ордоггүй бол маш төвөгтэй юмг. Энэ сэдэв ингээд хангалттай— гол сэдэв рүүгээ орцгооё.

Антихристүүд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадгийг задлан шинжлэх нь

Өнөөдрийн нөхөрлөл нь антихристүүдийн янз бүрийн илрэлийн: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг хэмээх 8-р зүйлийн талаар байх болно. Та нар энэ зүйлийг ойлгож чадаж байна уу? Энэ зүйлийн ямар илрэлүүдийг өөрсдийн ойлгодог зүйлтэйгээ тулган үзэж болохыг эхлээд бодоод үзээрэй. Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг—гэдгийн үгчилсэн утгыг ойлгоход амархан боловч дотор нь олон байдал, хэд хэдэн төрлийн хүмүүсийн харуулдаг янз бүрийн зан чанар, эсвэл тэрхүү янз бүрийн зан чанарын харуулдаг янз бүрийн зан авир байдаг. Энэ бол том сэдэв; бид үүний зарим жижиг онцлог чанараас нь нөхөрлөх хэрэгтэй болно. Энэ зүйлийг үгчилсэн утгаар нь тайлбарлавал, бичиг үсэг, хоосон сургаал номлодог хүмүүс ихэвчлэн: “Энэ нь бүх зүйл дээр тэдний үгэнд орно гэсэн үг—хэлж байгаа зүйл нь үнэнд нийцэхгүй байсан ч тэд хүмүүсийг өөрсдийнхөө үгэнд оруулдаг. Тэд хэдэн бичиг үсэг, хоосон сургаал номлохдоо бусдыг үгэндээ оруулдаг; ганц өгүүлбэр хэлэхдээ бусдыг үгэндээ оруулдаг. Тэд үргэлж бусдад тушаал өгч, ажлыг бусдад даалгаж, бусдыг өөрсдийнхөө үгэнд оруулахаар албадах хандлагатай байдаг” гэж хэлэх байсан. Тэд үгчилсэн утгынх нь талаар бага зэрэг ярихдаа ихэвчлэн ингэж хэлдэг биш үү? Өөр юу гэж хэлдэг вэ? “Тэд өөрсдийгөө бүх зүйл дээр зөв гэж боддог. Тэдний хэлж байгаа зүйл үнэнд нийцдэггүй ч тэд хүн бүрийг үгэндээ оруулж, хүмүүсийг хэлсэн зүйлийг нь дуулгавартай дагахад хүргэдэг. Тэд өөрсдийгөө үнэн, Бурхан гэж үздэг бөгөөд тэдний үгэнд орсноор хүмүүс үнэнийг болон Бурханыг дуулгавартай дагадаг гэж үздэг. Энэ нь ийм утгатай.” Хэрвээ та нар энэ сэдвээр ярих байсан бол яаж ярих ёстойгоо бодоод үзээрэй. Хэрвээ та нар өөрсдийн биеэр харсан эсвэл туулсан зүйлээсээ эхлэх байсан бол ямар элементээс нь эхлэх вэ? Бодит байдлын талаар ярьж эхэлмэгц та нарт хэлэх үг олддоггүй. Тэгвэл та нар ах эгч нартай хийдэг ердийн нөхөрлөл дээрээ ч бас хэлэх үггүй байдаг уу? Ярихгүйгээр та нар ажлаа яаж сайн хийж чадах юм бэ? Эхлээд энэ илрэлийн хэд хэдэн тодорхой арга барил, зан авирын талаар бага зэрэг ярьцгаа. Та нар өмнө нь тэдгээрийн алиныг нь харж, нүдээр үзэж байсан бэ? Та нарт ямар нэг санаа байна уу? (Би үүргээ гүйцэтгэж байх үед надад нэлээд хүчтэй зарим нэг санаа төрдөг бөгөөд би тэдгээрийн дагуу үйлдэхийг үнэхээр их хүсдэг. Би өөрийнхөө тэр бодлуудыг сайн, зөв гэж боддог бөгөөд бусад хүн тэдгээрт эргэлзэх үед би, энэ хэргийг хойшлуулж болохгүй, яг одоо шийдвэрлэх хэрэгтэй гэж хэлдэг. Тэгээд би бодсон зүйлээ хүчээр хийдэг. Бусад хүн эрж хайхыг хүсэж магад ч би тэдэнд эрж хайх цаг өгөхийг хүсдэггүй—би тэднийг миний санаа бодлын дагуу тэр зүйлийг хийгээсэй гэж хүсдэг.) Энэ бол тод томруун илрэл юм. Хэн өөрийг хэлэх вэ? (Би нэг удаа хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлэх асуудлаар ах эгч нартай нөхөрлөж байсан юм. Үнэндээ би тэр хүнийг дэвшүүлэхээр аль хэдийн сэтгэл шулуудсан байсан. Би Дээрхээс аль хэдийн эрж хайсан, түүнийг дэвшүүлэхэд ямар ч асуудалгүй гэж бодсон. Хэд хэдэн ах эгч уг асуудлыг хараахан сайн ойлгоогүй байсан бөгөөд бид яагаад тэр хүнийг дэвшүүлэх ёстой, зарчим нь юу болох, эсвэл үнэн нь юу болох талаар би нөхөрлөөгүй—би зүгээр л тэр хүн ямар ямар талаараа сайн болохыг, түүнийг дэвшүүлэх нь зарчимд нийцэж байгааг тэдэнд хүчээр хэлсэн. Би тэднийг надад дуулгавартай байж, миний хийж байгаа зүйл зөв гэдэгт итгэхийг албадсан.) Та нар бүхэлдээ энэ зүйлтэй тохирч байгаа нэг төрлийн асуудал, нэг төрлийн байдлын талаар ярьж байна. Үнэний талаарх та нарын ойлголт бага зэрэг үгчилсэн утгын ойлголт төдий л байгаа бололтой, тиймээс би энэ талаар нөхөрлөх хэрэгтэй байна. Хэрвээ та нар энэ зүйлийг бараг л ойлгосон байсан бол бид үүнийг алгасаж, дараагийнхыг нь нөхөрлөх байсан. Гэвч бид тэгж хараахан чадахгүй бөгөөд төлөвлөсний дагуу энэ талаар нөхөрлөх хэрэгтэй бололтой.

Антихристүүдийн янз бүрийн илрэлийн 8-р зүйл бол: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг. Үүнд антихристийн мөн чанарын хэд хэдэн илэрхийлэл бий. Энэ нь гарцаагүй ганц хэрэг явдал, ганц үг хэллэг, ганц үзэл бодол, эсвэл аливааг зохицуулах ганц арга барил биш; харин энэ бол зан чанар юм. Тэгвэл энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хэд хэдэн арга замаар илэрдэг. Эхний арга зам нь, ийм хүмүүс хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Энэ нь аливааг хийх арга зам мөн үү? (Үгүй, энэ бол зан чанар.) Зөв—энэ бол зан чанарын илрэл бөгөөд мөн чанар нь биеэ тоосон зан, өөрийгөө зөвтгөдөг байдал юм. Ийм хүмүүс хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Энэ бол эхнийх нь. Үүний илэрдэг хоёр дахь арга зам нь, тэдэнд хүмүүсийг хянаж, байлдан дагуулах хүсэл, амбиц байдаг. Энэ нь зан чанар мөн үү? (Мөн.) Энэ нь аливааг хийх арга зам мөн үү? (Биш.) Энэ нь та нарын хэлсэн зүйлсээс өөр байна уу? Та нар ганц үйл явдал, аливааг хийх ганц арга замын талаар ярьсан—тэдгээр нь мөн чанар биш. Энэ илрэл нь та нарын хэлсэн зүйлсээс илүү ноцтой биш гэж үү? (Тийм.) Энэ нь уг үндсийг нь хөнддөг. Гурав дахь арга зам нь, хариуцаж авсан ямар ч ажилд нь бусад хүн хөндлөнгөөс оролцох, асууж сураглах, эсвэл тэдэнд хяналт тавихыг хориглох явдал юм. Энэ мөн чанар мөн үү? (Мөн.) Эдгээр мөн чанар тус бүрд олон зан авир, аливааг хийх арга барил багтдаг. Дахиад хэлэхэд, энэ мөн чанар наймдугаар зүйлтэй тохирч байна, тийм үү? Дөрөв дэх арга зам нь, тэд бага зэрэг туршлага, мэдлэг олж авч, зарим нэг сургамж авмагцаа үнэний биелэл болсон мэт дүр эсгэдэг, энэ нь тэд бага зэрэг үнэнийг нөхөрлөж чадвал өөрсдийгөө үнэн-бодит байдлыг эзэмшсэн гэж боддог бөгөөд өөрсдийгөө үнэнтэй хүн—үнэнийг хэрэгжүүлдэг, үнэнийг хайрладаг, үнэн-бодит байдалтай хүн гэдгээ бусдад харуулахыг хүсдэг гэсэн үг юм. Тэд үнэний биелэл болсон мэт дүр эсгэдэг—энэ нь ноцтой шинж чанартай хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ илрэл наймдугаар зүйлтэй тохирч байна уу? (Тийм.) Тохирч байна. Наймдугаар зүйл үндсэндээ энэ дөрвөн арга замаар илэрдэг. Эхнийхээс нь эхлээд тэдгээрийг нэрлэ. (Эхнийх нь, ийм хүмүүс хэнтэй ч эв найртай хамтран ажиллаж чаддаггүй.) “Эв найртай” гэдэг нь хамтран ажиллаж чадахыг хэлж байгаа юм; ийм хүмүүс ердөө л хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Тэд аливааг өөрсдөө хийдэг, ганцаараа үйлддэг; “ганцаараа” гэдэг нь эхний илрэлийг тодорхойлдог онцлог шинж юм. Одоо, хоёр дахь нь. (Тэдэнд хүмүүсийг хянаж, байлдан дагуулах амбиц, хүсэл байдаг.) Энэ нь ноцтой илрэл мөн үү? (Мөн.) Тэгвэл хоёр дахь илрэлийг тодорхойлдог онцлог шинж юу вэ? Үүнийг нэг үгээр тодорхойл. (Хорон муу.) “Хорон муу” бол тэмдэг нэр; энэ нь тэдний зан чанарыг дүрсэлж байна. Энэ үг нь “хянах” байх ёстой. “Хянах” бол үйлдэл бөгөөд ийм зан чанараас үүдэн гардаг нэг төрлийн үйлдэл юм. Гурав дахь илрэл нь. (Тэд хариуцаж авсан ямар ч ажилд нь бусад хүн хөндлөнгөөс оролцох, асууж сураглах, эсвэл өөрт нь хяналт тавихыг хориглодог.) Энэ нь антихристүүдэд түгээмэл байдаг зан чанар биш гэж үү? (Мөн.) Энэ бол антихристүүдэд л байдаг өвөрмөц, онцлог зан чанар юм. Энэ илрэлийг нэгтгэн дүгнэх оновчтой үг байна уу? Тийм ээ—“эсэргүүцэх”. Хэн ч ирсэн тэд эсэргүүцдэг; ах эгч нар болон жирийн хүмүүсийн хяналт тавьж, асууж сураглахыг хүлээн авах тухайд бол ярих ч хэрэггүй—тэд Бурханы шинжилтийг ч хүлээн авахгүй. Энэ чинь эсэргүүцэл биш гэж үү? (Мөн.) Дөрөв дэх илрэл нь. (Тэд бага зэрэг туршлага, мэдлэг олж авч, зарим нэг сургамж авмагцаа үнэний биелэл болсон дүр эсгэдэг.) Бид үүнийг “дүр эсгэх” гэсэн оновчтой үгээр нэгтгэн дүгнэнэ. Дүр эсгэх нь хуурамч байхаас илүү ноцтой юм. Наймдугаар зүйлтэй холбоотой үндсэн, онцлог зан авир, аливааг хийх арга зам болон зан чанарууд бүгд энэ дөрвөн илрэлд байдаг. Эхний илрэлийг тодорхойлдог онцлог шинж нь “ганцаараа” юм. Тэд хэнтэй ч хамтран ажилладаггүй, харин өөрсдөө бие даан үйлдэхийг хүсдэг. Тэд өөрсдөөсөө өөр хэний ч үгэнд ордоггүй бөгөөд өөр хэний биш, зөвхөн өөрсдийнхөө үгэнд л бусдыг оруулдаг. Тэднийхээр л болох ёстой, өөр арга байхгүй. Хоёр дахь илрэлийг тодорхойлдог онцлог шинж бол “хянах” юм. Тэд хүмүүсийг хянахыг хүсдэг, чамайг, чиний бодлыг, аливааг хийх чиний арга барилыг, чиний зүрх сэтгэлийг, мөн чиний үзэл бодлыг хянахын тулд янз бүрийн арга хэрэгсэл ашиглана. Тэд чамд үнэнийг нөхөрлөдөггүй. Тэд чамд үнэн-зарчмыг ойлгуулдаггүй, Бурханы санаа зорилгыг ч ойлгуулдаггүй. Тэд чамайг өөртөө ашиглахаар хянахыг хүсдэг, ингэснээр чи тэдний өмнөөс ярьж, тэдний өмнөөс аливааг хийж, тэдний төлөө хөдөлмөрлөж, улмаар чи тэднийг өргөмжилж, тэднийг гэрчлэх болно. Тэд чамайг өөрсдийн боол, хүүхэлдэй мэт хянахыг хүсдэг. Гурав дахь илрэлийг тодорхойлдог онцлог шинж бол “эсэргүүцэх” бөгөөд энэ нь бүх зүйлийг эсэргүүцнэ гэсэн үг—өөрсдийнх нь ажил, үг яриаг ялган таньж, хяналт тавьж, эсвэл тэдгээрт заналхийлж болох бүхнийг тэд бүхэлд нь эсэргүүцэж, сөрдөг. Дөрөв дэх илрэлийг тодорхойлдог онцлог шинж бол “дүр эсгэх”—тэд ямар дүр эсгэдэг вэ? Тэд үнэний биелэл болсон дүр эсгэдэг, энэ нь тэд хүмүүсээс хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь санаж явахыг, тэр ч байтугай дэвтэртээ тэмдэглэж авахыг шаарддаг гэсэн үг юм. Тэд: “Зүгээр л толгойдоо тогтоож авъя гэж бодох нь яаж хангалттай байх юм бэ? Чи дэвтэртээ бичиж авах хэрэгтэй. Миний хэлж байгаа зүйлийг та нарын хэн нь ч ойлгохгүй байна—энэ бол маш гүнзгий зүйл!” гэж хэлдэг. Тэд өөрсдийн үгийг юу гэж үздэг вэ? Үнэн гэж үздэг. Одоо эндээс эхлэн бид тэдгээрийн талаар нэг бүрчлэн нөхөрлөх болно.

I. Антихристүүд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүйг задлан шинжлэх нь

Эхний зүйл бол антихристүүд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Энэ бол антихристүүд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадгийн эхний илрэл юм. Тэд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй—тэрхүү “хэн ч” гэдэгт бүх хүн багтдаг. Тэдний зан төлөв өөр хэн нэгний зан төлөвтэй нийцдэг эсэхээс үл хамааран, мөн ямар ч нөхцөл байдалд байсан тэд зүгээр л хамтран ажиллаж чаддаггүй. Энэ бол жирийн нэг завхрал харуулдаг асуудал биш—энэ бол тэдний уг чанарын асуудал юм. Зарим нь: “Зан төлөв нь надтай нийцдэггүй тодорхой хүмүүс байдаг, үүнээс болоод би тэдэнтэй хамтран ажиллаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ бол зан төлөвийн энгийн нэг асуудал биш, харин завхарсан зан чанарын асуудал юм. Завхарсан зан чанартай байна гэдэг нь антихристийн зан чанартай байна гэсэн үг боловч энэ нь хүн антихристийн мөн чанартай гэсэн үг биш юм. Хэрвээ хэн нэгэн үнэнийг эрэлхийлж чаддаг, мөн үнэнд нийцэж л байвал хэн ч байсан хамаагүй бусдын хэлсэн зүйлийг дуулгавартай дагаж чаддаг бол тэр хүн бусадтай эв найртай хамтран ажилладаг болоход амархан байх биш үү? (Тийм.) Үнэнийг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс бусадтай хамтран ажиллахад амархан байдаг; үнэнийг дуулгавартай дагаж чаддаггүй хүмүүс хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Жишээлбэл, зарим хүн нэлээд биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг. Тэд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй бөгөөд хэнтэй ч эв найртай хамтран ажиллаж чаддаггүй. Энэ бол ноцтой асуудал—тэд антихристийн уг чанартай бөгөөд үнэнийг эсвэл Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Хүмүүс завхарсан зан чанартай: Хэрвээ тэд үнэнийг хүлээн авч чадвал аврагдахад амархан байх болно; харин тэд антихристийн уг чанартай бөгөөд үнэнийг хүлээн авч чадахгүй бол асуудалд орно—аврагдах нь тэдний хувьд амаргүй байх болно. Олон антихрист голчлон хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүйгээс, үргэлж дарангуй авирладгаас болж илчлэгдэж ирсэн. Энэ нь завхарсан зан чанар харуулж байгаа хэрэг үү, эсвэл антихристийн уг чанар-мөн чанар уу? Хэнтэй ч хамтран ажиллаж чадахгүй байх нь ямар асуудал вэ? Энэ нь бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгахтай ямар хамаатай вэ? Хэрвээ бид энэ зүйлийн талаар тодорхой нөхөрлөвөл, антихристийн уг чанар-мөн чанартай хүмүүс хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй, хамтран ажиллаж байгаа хэнээс ч зам салдаг, тэр ч байтугай заналт дайснууд болдгийг та нар харж чадах болно. Гаднаас нь харахад зарим антихрист туслагчтай, эсвэл хамтрагчтай юм шиг санагдаж болох ч ямар нэг зүйл тохиолдоход, хэчнээн бусдын зөв байж магадгүй байсан ч антихристүүд тэдний үгийг хэзээ ч сонсдоггүй нь баримт юм. Ярилцаж, нөхөрлөх байтугай, үгийг нь бодолцож ч үздэггүй. Яг л бусад хүн тэнд байхгүй байгаа мэт огтхон ч анхаарал хандуулдаггүй. Антихристүүд бусдын үгийг сонсохдоо ердөө л хэлбэрдэх юм уу өрөөлийн нүдийг хуурах үйлдэл хийдэг. Гэвч эцэст нь эцсийн шийдвэр гаргах цаг болоход антихристүүд л шийдвэр гаргадаг; өөр хүний үг бол амны гарз, огтхон ч тооцогддоггүй. Жишээлбэл, хоёр хүн ямар нэг зүйлийг хариуцах үед нэг нь антихристийн мөн чанартай бол уг хүнээс юу харагдах вэ? Юу ч байлаа гэсэн тэр хүн л ганцаараа аливааг эхлүүлж, асуулт асууж, асуудлыг цэгцэлж, шийдэл олох ёстой байдаг. Мөн ихэнх тохиолдолд тэд хамтрагчдаа ямар ч мэдээлэл өгдөггүй. Антихристийн нүдээр хамтрагч нь юу вэ? Тэдний орлогч биш, зүгээр л үзмэрийн цонхны чимэглэл юм. Антихристийн нүдээр бол тэдний хамтрагчид гэж ердөө л байдаггүй. Асуудал гарах болгонд антихристүүд сайтар бодож үзээд, ямар нэгэн арга хэмжээ авахаар шийдмэгцээ үүнийг ингэж хийх ёстой гэж бусад хүмүүст мэдэгддэг бөгөөд үүнийг асууж шалгаахыг хэнд ч зөвшөөрдөггүй. Антихристүүд бусадтай хамтран ажилладгийн мөн чанар юу вэ? Үндсэндээ эцсийн шийдвэрийг гаргах, өөр хэнтэй ч, хэзээ ч асуудлыг ярилцахгүй байх, тухайн ажлыг дангаараа хариуцаж, хамтрагчдаа үзмэрийн цонхны чимэглэл болгон хувиргах явдал юм. Тэд үргэлж ганцаараа үйлддэг бөгөөд хэзээ ч, хэнтэй ч хамтран ажилладаггүй. Тэд ажлынхаа талаар хэнтэй ч, хэзээ ч хэлэлцэж, ярилцдаггүй, ихэнхдээ ганцаараа шийдвэр гаргаж, асуудлыг дангаараа шийддэг бөгөөд олон зүйл дээр бусад хүмүүс хийж дууссаных нь дараа л ажил хэрхэн дууссан эсвэл зохицуулагдсаныг олж мэддэг. Бусад хүмүүс тэдэнд “Бүх асуудлыг бидэнтэй ярилцах ёстой. Та тэр хүнийг хэзээ зохицуулсан бэ? Түүнийг яаж зохицуулсан бэ? Бид яахаараа энэ талаар мэдээгүй байдаг билээ?” гэдэг. Антихристүүд тайлбар ч өгдөггүй, анхаарал ч хандуулдаггүй; тэдний хувьд хамтрагчид нь огт хэрэггүй бөгөөд зүгээр л гоёл, үзмэрийн цонхны чимэглэл юм. Ямар нэг зүйл тохиолдоход тэд сайтар бодож, өөрөө шийдвэр гаргаж, хүссэнээрээ үйлддэг. Эргэн тойронд нь хэчнээн олон хүн байсан ч тэр хүмүүс тэнд байхгүй мэт л байдаг. Антихристийн хувьд тэд агаартай л адил. Ийм байхад тэдний бусадтай хамтрах хамтын ажиллагаанд ямар нэг бодитой тал байдаг уу? Огтхон ч байхгүй, антихристүүд зүгээр л хэлбэрдэж, дүр эсгэж байна. Бусад нь тэдэнд “Ямар нэг асуудалтай тулгарах үедээ та яагаад бусад хүмүүстэй нөхөрлөдөггүй юм бэ?” гэж хэлбэл антхиристүүд: “Тэд юу мэддэг юм? Би багийн удирдагч, би шийдэх ёстой” гэж хариулдаг. Бусад нь “Та яагаад хамтрагчтайгаа нөхөрлөсөнгүй вэ?” гэхэд тэд “Би түүнд хэлсэн, түүнд ямар ч санаа оноо байгаагүй” гэж хариулдаг. Антихристүүд бусад хүн ямар ч санаа оноогүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй байгааг ашиглан, дур зоргоороо авирлаж байгаа баримтаа булзааруулдаг. Үүнийхээ дараа тэд өөрийгөө өчүүхэн төдий ч эргэцүүлж шинждэггүй. Ийм хүн үнэнийг хүлээн авна гэж огт байхгүй. Энэ бол антихристийн уг чанарын асуудал юм.

“Хамтын ажиллагаа” гэдэг нэр томьёог хэрхэн тайлбарлаж, хэрэгжүүлэх вэ? (Ямар нэг зүйл гарч ирэх үед ярилцах.) Тийм ээ, энэ бол хэрэгжүүлэх нэг арга зам юм. Өөр юу байна? (Нэгнийхээ сул талыг нөгөөгийнхөө давуу талаар нөхөх, бие биедээ хяналт тавих.) Энэ нь бүрэн тохирч байна; ингэж хэрэгжүүлэх нь эв найртай хамтран ажиллаж байгаа хэрэг юм. Өөр байна уу? Ямар нэг зүйл тохиолдох үед нөгөө хүнийхээ санал бодлыг асуух—энэ чинь хамтын ажиллагаа биш гэж үү? (Мөн.) Хэрвээ нэг хүн өөрийнхөө санааг нөхөрлөж, нөгөөх нь бас өөрийнхийгөө нөхөрлөөд, эцэст нь тэд зүгээр л эхний хүний нөхөрлөлийг дагах юм бол хэлбэрдэхийн хэрэг юу байна? Энэ бол хамтын ажиллагаа биш—энэ нь зарчимд нийцэхгүй бөгөөд хамтын ажиллагааны үр дүнг гаргадаггүй. Хэрвээ чи пулемёт шиг тасралтгүй ярьж, ярихыг хүссэн бусад хүнд боломж олгохгүй, бүх санаагаа хэлж дууссаныхаа дараа ч бусдыг сонсдоггүй бол энэ нь хэлэлцүүлэг мөн үү? Энэ нөхөрлөл мөн үү? Энэ бол зүгээр л хэлбэрдэж байгаа хэрэг—энэ нь хамтын ажиллагаа биш. Тэгвэл хамтын ажиллагаа гэж юу вэ? Энэ нь чи өөрийнхөө санаа, шийдвэрийг хэлснийхээ дараа нөгөө хүнийхээ санал, үзэл бодлыг асууж, улмаар өөрийн болон тэдний хэлсэн үг, үзэл бодлыг хооронд нь харьцуулан жишиж, хэдэн хүн хамтдаа тэдгээрийг ялган таньж, зарчмыг эрж хайн, улмаар нэгдсэн ойлголтод хүрч, хэрэгжүүлэх зөв замыг тодорхойлох явдал юм. Хэлэлцэж, нөхөрлөх гэж үүнийг хэлдэг—“хамтын ажиллагаа” гэж үүнийг хэлнэ. Зарим хүн удирдагч байж зарим асуудлыг нэвт харж чаддаггүй атлаа өөр аргагүй болох хүртлээ бусадтай хэлэлцэхгүй. Тэгээд тэд бүлгийнхэндээ “Би энэ асуудлыг ганцаараа дур мэдэн зохицуулж чадахгүй; би бүх хүнтэй эв найртай хамтран ажиллах хэрэгтэй. Бид юу хийх нь зөв болохыг тодорхойлохын тулд та нарыг бүгдийг нь энэ талаарх санал бодлоо илэрхийлж, хэлэлцэхийг би зөвшөөрнө” гэж хэлдэг. Хүн бүр ярьж, хэлэх гэснээ хэлсний дараа тэд удирдагчаас энэ талаар юу гэж бодож байгааг нь асуудаг. Тэр: “Бүх хүний хүсэж байгаа зүйл миний хүсэж байгаатай ижил байна—би ч бас тэгж бодож байлаа. Энэ бол миний анхнаасаа хийхээр төлөвлөж байсан зүйл бөгөөд энэхүү хэлэлцүүлгээр баталгаатай санал нэгдлээ” гэж хэлдэг. Энэ чин сэтгэлийн үг мөн үү? Үүнд хольц бий. Тэр асуудлыг огт нэвт харж чаддаггүй бөгөөд хэлж буй үгэнд нь хүмүүсийг төөрөлдүүлж, мэхлэх санаархал байдаг—энэ нь хүмүүсээр өөрийгөө хүндлүүлэх зорилготой юм. Тэр хүн бүрийн санал бодлыг асууж байгаа нь ердөө л хэлбэр төдий зүйл бөгөөд хүн бүрээр өөрийгөө дарангуйлагч, эсвэл дур зоргоороо авирлагч биш гэж хэлүүлэх зорилготой. Ийм нэр зүүхээс зайлсхийхийн тулд тэрээр аливааг өнгөлөн далдлах энэ аргыг ашигладаг. Үнэн хэрэгтээ, хүн бүрийг ярьж байх үед тэр огт сонсдоггүй, тэдний хэлсэн зүйлийг зүрх сэтгэлдээ огтхон ч тусгаж авдаггүй. Тэр хүн бүрийг ярихыг зөвшөөрч байгаа нь ч чин сэтгэлийнх биш юм. Өнгөн дээрээ тэрээр хүн бүрийг нөхөрлөж, хэлэлцэхийг зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ өөрийнх нь санаа зорилгод нийцэх аргыг олохын тулд л хүн бүрийг яриулж байна. Тэгээд аливааг хийх тохиромжтой аргыг тодорхойлмогцоо тэрээр өөрийнх нь хийхээр зорьж буй зүйл зөв ч бай, буруу ч бай хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлэхээр албадаж, өөрийнх нь арга зам зөв бөгөөд энэ нь хүн бүрийн зорьж буй зүйл гэж бүгдэд бодогдуулдаг. Эцэст нь тэр үүнийг хүчээр хэрэгжүүлдэг. Үүнийг та нар хамтын ажиллагаа гэж нэрлэх үү? Үгүй—тэгвэл үүнийг юу гэж нэрлэх вэ? Тэр дарангуйлагч шиг авирлаж байна. Түүний зөв ч бай, буруу ч бай тэр ганцаараа эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг. Түүгээр ч барахгүй, ямар нэг зүйл тохиолдох үед тэр үүнийг нэвт харж чадахгүй бол эхлээд бусад бүх хүнийг яриулдаг. Тэднийг ярьж дуусмагц тэрээр үзэл бодлыг нь нэгтгэн дүгнэж, тэдгээрээс өөртөө таалагдсан, тохиромжтой гэж үзсэн аргаа хайж олоод, түүнийгээ хүн бүрээр хүлээн зөвшөөрүүлдэг. Тэр хамтран ажиллаж буй дүр эсгэдэг боловч үр дүнд нь өөрийнхөө бодсоноор л үйлддэг—тэр л ганцаараа эцсийн шийдвэрийг гаргасан хэвээр байдаг. Тэр хүн бүрийн хэлсэн зүйлээс өө сэв хайж, өөлж гоочлон, тайлбар хийж, өнгө аясыг нь тодорхойлдог бөгөөд дараа нь тэр бүхнийг нэгтгэн нэг бүрэн гүйцэд, үнэн зөв тайлбар болгож, түүгээрээ шийдвэр гаргаснаар өөрийгөө бусдаас илүү өндөр дээд гэдгийг хүн бүрд харуулдаг. Гаднаас нь харахад тэр хүн бүрийн үгийг сонссон мэт санагддаг бөгөөд тэр хүн бүрийг яриулдаг. Гэвч үнэн хэрэгтээ, эцэст нь тэр л ганцаараа шийдвэр гаргадаг. Уг шийдвэр нь үнэндээ хүн бүрийн ойлголт, үзэл бодол бөгөөд тэр ердөө л нэгтгэн дүгнээд арай илүү бүрэн гүйцэд, үнэн зөв байдлаар илэрхийлсэн хэрэг. Зарим хүн үүнийг нэвт харж чаддаггүй тул түүнийг өндөр дээд гэж боддог. Түүний зүгээс гаргаж буй ийм үйлдлийн шинж чанар юу вэ? Энэ нь туйлын зальжин байдал биш гэж үү? Тэр хүн бүрийн үгийг нэгтгэн дүгнэж, өөрийнх мэтээр хэлдэг, ингэснээр хүмүүс түүнийг шүтэн биширч, дуулгавартай дагадаг; эцэст нь хүн бүр түүний хүссэнээр үйлддэг. Энэ эв найртай хамтын ажиллагаа мөн үү? Энэ бол биеэ тоосон зан, өөрийгөө зөвтгөх байдал, дарангуйлал юм—тэр бүх гавьяаг өөртөө авдаг. Ийм хүмүүс бусадтай хамтран ажиллахдаа маш үнэнч бус, маш биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг бөгөөд хангалттай хугацаа байвал хүмүүс үүнийг харах болно. Зарим нь: “Чи намайг хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй гэж хэлдэг—тэгвэл надад хамтрагч байгаа шүү дээ! Тэр надтай сайн хамтран ажилладаг: Миний явсан газар луу явж, миний хийснийг хийдэг; миний явуулсан газар луу явж, миний хийлгэсэн бүхнийг, яаж хийлгэхийг хүссэнээр минь хийдэг” гэж хэлнэ. Хамтын ажиллагаа гэж үүнийг хэлэх үү? Үгүй. Үүнийг зарц байх гэдэг юм. Зарц хүн чиний тушаасныг хийдэг—энэ хамтын ажиллагаа мөн үү? Тэр ямар ч санаа, үзэл бодолгүй, өөрийн гэсэн бодол бүр ч байхгүй боол гэдэг нь тодорхой байна. Түүгээр ч барахгүй, түүний сэтгэлгээ бол бялдууч хүнийх юм. Тэр хийдэг ямар ч зүйлдээ нягт нямбай ханддаггүй, харин хааш яаш хэлбэрддэг бөгөөд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй. Ийм хамтын ажиллагаа ямар зорилгод хүрч чадах вэ? Тэр хэнтэй ч хамтран ажилласан бай, зүгээр л тушаасныг нь хийдэг, үргэлж боол байдаг. Тэр бусдын хэлсэн юуг ч бай үг дуугүй дагаж, бусдын хийлгэсэн юуг ч бай хийдэг. Энэ бол хамтын ажиллагаа биш. Хамтын ажиллагаа гэж юу вэ? Та нар хоорондоо аливааг хэлэлцэж, үзэл бодол, саналаа илэрхийлж чаддаг байх ёстой; та нар бие биеэ нөхөж, бие биедээ хяналт тавьж, бие биеэсээ эрж хайж, бие биеэсээ асууж сураглаж, бие биедээ сануулж байх ёстой. Эв найртай хамтран ажиллах гэж энэ юм. Жишээлбэл, чи ямар нэг зүйлийг өөрийнхөө дураар зохицуултал хэн нэгэн “Чи буруу хийлээ, бүхэлдээ зарчимд харшилж байна. Чи яагаад үнэнийг эрэлхийлэлгүйгээр үүнийг дур зоргоороо зохицуулав?” гэж хэллээ гэж бодъё. Үүний хариуд чи “Тийм шүү—надад анхааруулсанд чинь баярлалаа! Хэрвээ чи анхааруулаагүй бол сүйрэх байж!” гэж хэлнэ. Бие биедээ сануулах гэж энэ юм. Тэгвэл бие биедээ хяналт тавих гэдэг нь юу вэ? Хүн бүрд завхарсан зан чанар байдаг бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш хандаж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бус, зөвхөн өөрийн байр суурь, бардам занг хамгаалж магадгүй. Ийм байдал хүн бүрд байдаг. Хэрвээ чи хэн нэгнийг асуудалтай байгааг мэдвэл санаачилгаараа тэдэнтэй нөхөрлөж, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэхийг тэдэнд сануулахын зэрэгцээ үүнийг өөртөө ч бас сэрэмжлүүлэг болгох хэрэгтэй. Харилцан хяналт тавих гэж энэ юм. Харилцан хяналт тавих нь ямар үүрэгтэй вэ? Энэ нь Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнчлэн хүмүүсийг буруу замаар орохоос сэргийлэх зорилготой. Хамтын ажиллагаанд бие биедээ сануулах, бие биедээ хяналт тавихаас гадна өөр нэг үүрэг байдаг нь: бие биеэсээ асууж сураглах юм. Жишээлбэл, чи хэн нэгнийг зохицуулахыг хүсвэл хамтрагчтайгаа нөхөрлөж, түүнээс асууж сураглах хэрэгтэй: “Би өмнө нь иймэрхүү зүйлтэй тулгарч байгаагүй. Үүнийг яаж зохицуулахаа би мэдэхгүй байна. Үүнийг зохицуулах сайн арга юу вэ? Би л лав учрыг нь олж чадахгүй нь!” Тэр: “Би өмнө нь иймэрхүү асуудлыг зохицуулж байсан. Тэр үеийн нөхцөл байдал энэ хүнийхээс бага зэрэг өөр байсан; хэрвээ бид үүнийг яг ижилхэн зохицуулбал бага зэрэг дүрэм журам мөрдсөн хэрэг болох байх. Одоо үүнийг зохицуулах сайн аргыг би ч бас мэдэхгүй байна” гэж хэлнэ. Чи: “Надад нэг санаа байна, чамтай зөвлөлдмөөр байна. Зан араншинг нь харвал энэ хүн ёрын муу юм шиг байна, гэхдээ бид одоогоор баттай мэдэхгүй байна. Гэхдээ тэр хөдөлмөрлөж үйлчилж чадах тул одоохондоо тэгж л байг. Хэрвээ тэр хөдөлмөрлөж үйлчилж чадахгүй, саад болж, үймүүлсээр байвал тэр үед нь түүнийг зохицуулъя” гэж хэлнэ. Тэр үүнийг сонсоод “Энэ боломжийн арга байна. Энэ нь хашир талдаа бөгөөд бүхэлдээ зарчимд нийцэж байна, бас хүнийг дарласан хэрэг биш, хувийн уураа гаргаж байгаа хэрэг ч биш. Тэгвэл тэгж л зохицуулцгаая” гэж хэлнэ. Та хоёр хэлэлцэх замаар зөвшилцөлд хүрлээ. Ингэж хийсэн ажил саадгүй бүтдэг. Та хоёр хамтран ажиллахгүй, аливааг хэлэлцэхгүй байна гэж бодъё, тэгээд хамтрагч чинь ямар нэг зүйлийг хэрхэн зохицуулахаа мэдэхгүй үедээ түүнийгээ чам дээр тохож, “Өөрийнхөө хүссэнээр л зохицуул. Ямар нэг зүйл буруугаар эргэвэл энэ нь ямартай ч чиний хариуцлага байх болно—би чамтай хуваалцахгүй” гэж боддог. Хамтрагч чинь хариуцлага хүлээх дургүйдээ ингэж үйлдэж байгааг чи харж байгаа ч тэрийг нь түүнд гаргаж хэлдэггүй, харин өөрийнхөө дур зоргоор яаруу сандруу үйлдэж, “Чи хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна уу? Надаар зохицуулуулахыг хүсэж байна уу? За яах вэ, тэгвэл би зохицуулъя—би түүнийг хөөнө” гэж боддог. Та хоёр нэг санаатай байдаггүй; дор бүрнээ өөрийн гэсэн өнцөгтэй байдаг—үр дүнд нь асуудлыг хааш яаш, зарчмыг зөрчин зохицуулж, хөдөлмөрлөж үйлчлэх чадвартай хүнийг дур мэдэн зайлуулдаг. Энэ эв найртай хамтын ажиллагаа мөн үү? Эв найртай хамтын ажиллагаа бол эерэг үр дүнд хүрэх цорын ганц зам юм. Хэрвээ нэг хүн хариуцлага хүлээхгүй, нөгөөх нь дур мэдэн үйлдэх юм бол энэ нь тэд хамтран ажиллахгүй байгаатай адил юм. Тэд хоёулаа өөрсдийнхөө дур зоргоор үйлдэж байна. Ийм байдлаар үүргээ гүйцэтгээд яаж стандартад нийцэх юм бэ?

Хамтын ажиллагааны үеэр ямар нэг зүйл гарч ирэх үед та нар бие биеэсээ асууж сураглаж, хоорондоо хэлэлцэх ёстой. Антихристүүд ийм байдлаар хэрэгжүүлж чадах уу? Антихристүүд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй; тэд үргэлж ганцаарчилсан дүрэм тогтоохыг хүсдэг. Энэ илрэлийн онцлог шинж нь “ганцаараа” юм. Үүнийг дүрслэхийн тулд яагаад “ганцаараа” гэдэг үгийг ашигладаг вэ? Яагаад гэвэл тэд үйлдэл хийхээсээ өмнө залбирахаар Бурханы өмнө ирдэггүй, үнэн-зарчмыг ч эрж хайдаггүй, хамтдаа нөхөрлөх хүн олж, тэдэнд “Энэ тохиромжтой арга зам мөн үү? Ажлын зохицуулалтад юу гэж заасан байдаг вэ? Иймэрхүү зүйлийг яаж зохицуулах ёстой вэ?” гэж хэлэх нь бүр ч үгүй. Тэд хамт ажиллагсад болон хамтрагчидтайгаа хэзээ ч аливааг хэлэлцдэггүй, эсвэл зөвшилцөлд хүрэхээр эрж хайдаггүй—тэд зүгээр л өөрсдөө аливааг тунгаан бодож, сэдэж, өөрсдийн төлөвлөгөө, зохицуулалтыг гаргадаг. Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг ердөө өнгөцхөн уншаад л ойлгочихлоо гэж тэд боддог, тэгээд сохроор ажлаа зохицуулдаг—бусад хүн үүнийг мэдэх үед ажлыг аль хэдийн зохицуулсан байдаг. Тэд өвөрлөж буй бодол, үзэл бодлоо хэнтэй ч хэзээ ч хуваалцдаггүй тул тэдний үзэл бодол, санааг урьдчилан өөрсдийнх нь амнаас хэн ч сонсох боломжгүй юм. Хэн нэгэн “Бүх удирдагч, ажилчид хамтрагчтай байдаггүй гэж үү?” хэмээн асууж магадгүй. Тэд хэн нэгнийг нэр төдий хамтрагчаа болгож болох ч ажиллах цаг болоход тэд хамтрагчтай байхаа больдог—тэд ганцаараа хийдэг. Хэдийгээр удирдагч, ажилчид хамтрагчтай байдаг, мөн ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэг хүн бүр хамтрагчтай байдаг ч антихристүүд өөрсдийгөө сайн хэв чанартай, жирийн хүмүүсээс илүү дээр тул жирийн хүмүүсийг өөрсдийнх нь хамтрагч байхад тэнцэхгүй, бүгд өөрсдөөс нь дорд гэж итгэдэг. Тийм ч учраас антихристүүд эцсийн шийдвэрийг гаргах дуртай, өөр хэнтэй ч аливааг хэлэлцэх дургүй байдаг. Тэгэх нь өөрсдийгөө чадваргүй хэрэггүй амьтан мэт харагдуулна гэж тэд боддог. Энэ ямархуу үзэл бодол вэ? Энэ ямархуу зан чанар вэ? Энэ биеэ тоосон зан чанар мөн үү? Тэд бусадтай хамтран ажиллаж, аливааг хэлэлцэх, тэднээс асууж сураглаж, эрж хайх нь нэр төргүй, доромж хэрэг, өөрийгөө хүндлэх мэдрэмжийг нь гутаасан хэрэг гэж боддог. Тиймээс нэр нүүрээ хамгаалахын тулд, хийж байгаа ямар ч зүйлдээ ил тод байдлыг зөвшөөрдөггүй, энэ талаар бусдад ч хэлдэггүй, бусадтай бүр ч ярилцдаггүй. Бусадтай ярилцана гэдэг нь чадваргүй гэдгээ харуулж байгаа хэрэг; үргэлж бусад хүмүүсийн санаа бодлыг гуйна гэдэг нь тэнэг, өөрөө бодож чадахгүй гэсэн үг; даалгавар гүйцэтгэж, зарим асуудлыг шийдвэрлэхээр бусадтай хамтран ажиллавал өөрийгөө хэрэггүй мэт харагдуулна гэж боддог. Энэ тэдний биеэ тоосон, утгагүй сэтгэлгээ мөн үү? Энэ тэдний завхарсан зан чанар биш гэж үү? Тэдний доторх биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байдал нь дэндүү илэрхий байдаг; тэд хүний хэвийн эрүүл ухаанаа бүрэн алдсан бөгөөд толгой тархи нь нэг л биш байдаг. Антихристүүд өөрсдийгөө ур чадвартай, юмыг өөрөө хийж дуусгаж чадна, бусадтай хамтран ажиллах хэрэггүй гэж үргэлж боддог. Нэгэнт тэд ийм завхарсан зан чанартай тул эв найртай хамтын ажиллагаанд хүрч чаддаггүй. Тэд бусадтай хамтран ажиллана гэдэг нь эрх мэдлээ сулруулж, хувааж байгаа хэрэг, бусадтай ажил хуваалцах үед өөрийнх нь эрх мэдэл багасна гэж, мөн өөрсдөө бүгдийг шийдэж чадахгүй байна гэдэг нь жинхэнэ эрх мэдэл байхгүйтэй адил гэж боддог бөгөөд энэ нь тэдний хувьд асар их хохирол юм. Тиймээс тэдэнд ямар ч зүйл тохиолдсон бай, хэрвээ тэд өөрсдийгөө ойлгож байна, үүнийг зохицуулах тохиромжтой аргыг мэднэ гэж итгэвэл өөр хэнтэй ч үүнийг хэлэлцэхгүй, бүхнийг өөрсдөө шийднэ. Тэд бусад хүнд мэдэгдсэнээс алдаа гаргахыг илүүд үзнэ, өөр хэн нэгэнтэй эрх мэдлээ хуваалцсанаас буруудахыг илүүд үзэж, бусад хүнийг ажилдаа хөндлөнгөөс оролцуулснаас чөлөөлөгдөхийг илүүд үзнэ. Энэ бол антихрист юм. Тэд эрх мэдлээ өөр хэн нэгэнтэй хуваалцсанаас Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохыг, Бурханы гэрийн ашиг сонирхлоор дэнчин тавихыг илүүд үзнэ. Тэд ямар нэгэн ажил хийж, эсвэл ямар нэгэн асуудлыг зохицуулж байхдаа үүнийг үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг биш, харин өөрсдийгөө харуулж, бусдаас онцгойрох, мөн эрх мэдлээ хэрэгжүүлэх боломж гэж боддог. Тиймээс, хэдийгээр тэд бусадтай эв найртай хамтран ажиллана, хэрэг явдал тохиолдох үед үүнийг бусадтай хамт хэлэлцэнэ гэж хэлдэг ч үнэн хэрэгтээ зүрх сэтгэлийнхээ угаас тэд эрх мэдэл, байр сууриа тавьж өгөхийг хүсдэггүй. Тэд зарим нэг хоосон сургаалыг ойлгож, өөрсдөө хийх чадвартай л бол өөр хэнтэй ч хамтран ажиллах шаардлагагүй гэж боддог; тэд үүнийг ганцаараа гүйцэтгэж, дуусгах ёстой бөгөөд зөвхөн энэ нь л тэднийг чадвартай харагдуулна гэж боддог. Энэ үзэл бодол зөв үү? Хэрвээ тэд зарчмыг зөрчвөл үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг биш, Бурханы даалгаврыг биелүүлж чадахгүй, ердөө л хөдөлмөрлөж үйлчилж байгаа хэрэг гэдгийг тэд мэддэггүй. Тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэн-зарчмыг эрж хайхын оронд өөрсдийн бодол, санаа зорилгын дагуу эрх мэдлээ хэрэгжүүлж, өөрсдийгөө харуулж, гайхуулдаг. Хамтрагч нь хэн байх, эсвэл юу хийхээс үл хамааран тэд хэзээ ч аливааг хэлэлцэхийг хүсдэггүй, үргэлж бие даан үйлдэхийг хүсдэг бөгөөд үргэлж эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг. Тэд илт эрх мэдлээр тоглож, аливааг хийхдээ эрх мэдлийг ашиглаж байна. Антихристүүд бүгд эрх мэдэлд дуртай бөгөөд байр суурьтай болох үедээ илүү их эрх мэдлийг хүсдэг. Эрх мэдэлтэй болох үедээ антихристүүд бусдаар өөрсдийгөө хүндлүүлэх, мөн олны дундаас онцгойрох зорилгодоо хүрэхийн тулд байр сууриа ашиглан өөрсдийгөө харуулж, гайхуулах хандлагатай байдаг. Ийнхүү антихристүүд эрх мэдэл, байр сууринд хэт улайрдаг бөгөөд эрх мэдлээ хэзээ ч, хэзээ ч тавьж өгөхгүй. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэж байсан, энэ нь мэргэжлийн ур чадварын ямар ч хүрээг хамарч байсан, мэддэггүй нь тодорхой байхад ч тэд мэддэг дүр эсгэнэ. Хэрвээ хэн нэгэн тэднийг ойлгохгүй байна, зүгээр л дүр эсгэж байна гэж буруутгавал тэд “Би үүнийг одоо судалж эхэлсэн ч чамаас илүү сайн ойлгох болно. Энэ чинь зүгээр л интернэтээс хэдэн материал олж унших асуудал биз дээ?” гэж хэлнэ. Антихристүүд ийм л биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг. Тэд бүх зүйлийг энгийн хэрэг мэт үздэг бөгөөд үүнийг бүхэлд нь, ганцаараа хариуцаж авч зүрхэлдэг. Үүний үр дүнд, Дээрх ажлыг шалгаж, хэрэг явдал хэрхэн урагшилж байгааг асуухад тэд үүнийг ерөнхийдөө зохицуулсан гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ тэд аливааг хэнтэй ч хэлэлцэхгүйгээр ганцаараа хийж байсан—тэд бүхнийг өөрсдөө шийдэж байсан. Хэрвээ чи тэднээс “Чиний үйлдэж байгаа арга барилд зарчим гэж байна уу?” гэж асуувал тэд хийж байгаа зүйл нь зөв бөгөөд зарчимд нийцэж байгааг батлахын тулд бүхэл бүтэн онол гаргаж ирнэ. Бодит байдал дээр тэдний сэтгэлгээ гажууд бөгөөд эндүү ташаа байдаг. Тэд бусадтай аливааг огт хэлэлцээгүй, харин үргэлж эцсийн шийдвэрийг гаргаж, өөрсдөө шийдвэр гаргасаар ирсэн. Ганц хүний гаргасан шийдвэр ихэнхдээ гажуудалтай байх нь гарцаагүй байдаг, тэгвэл өөрийнх нь зөв, үнэн зөв гэж боддог нь ямархуу зан чанар вэ? Энэ бол илэрхий биеэ тоосон зан чанар юм. Тэд биеэ тоосон зан чанартай, тийм ч учраас тэд дарангуйлдаг—тийм ч учраас тэд муу зүйл хийж, дураараа дургидаг. Энэ бол ганц хүний засаглал—дангаар ноёрхох явдал юм. Энэ бол антихристүүдийн зан чанар юм. Тэд хэзээ ч хэнтэй ч хамтран ажиллахыг хүсдэггүй, харин үүнийг илүүц, шаардлагагүй гэж үздэг. Тэд үргэлж өөрсдийгөө бусдаас илүү дээгүүр, өөр хэн ч өөрсөдтэй нь эн тэнцэхгүй гэж боддог. Тийм ч учраас антихристүүд зүрх сэтгэлдээ бусадтай хамтран ажиллах ямар ч хүсэл, эрмэлзэлгүй байдаг. Тэд хэлснээрээ байлгахыг хүсдэг; тэд дангаар ноёрхохыг хүсдэг. Тэгж байж л тэд баяр баясгаланг мэдэрдэг—тэгж байж л тэд давуу байдлаа харуулж, өөрсдийгөө бусдаар бишрүүлж, шүтүүлж чаддаг.

Үүний өөр нэг тал нь антихристүүд үргэлж үнэмлэхүй эрх мэдэлтэй байж, ганцаараа эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг явдал юм. Тэдний зан чанарын энэ тал нь бас тэднийг бусадтай хамтран ажиллаж чадахгүй болгодог. Хэрвээ чи тэднээс хамтран ажиллах хүсэлтэй байгаа эсэхийг нь асуувал тэд хүсэж байна гэж хэлдэг боловч цаг нь болоход тэд чаддаггүй. Энэ бол тэдний зан чанар юм. Яагаад тэд тэгж чаддаггүй вэ? Антихрист багийн туслах удирдагч, өөр хэн нэгэн багийн удирдагч байлаа гэж бодъё, антихристийн уг чанар-мөн чанартай тэр хүн туслах удирдагчаас багийн удирдагч болж, харин багийн удирдагч нь түүний туслах болох болно. Тэр хоёрын байр солигдоно. Тэр үүнд яаж хүрэх вэ? Түүнд олон арга мэх бий. Түүний арга мэхний нэг элемент нь, ах эгч нарын өмнө үйлдэл хийх үе—ихэнх хүн өөрийг нь харж чадах үеийг—ашиглан маш их ярьж, үйлдэж, өөрийгөө гайхуулан, хүмүүсээр өөрийгөө хүндлүүлж, багийн удирдагчаас хавьгүй илүү, багийн удирдагчаас давж гарсан гэдгээ хүлээн зөвшөөрүүлдэг. Тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ах эгч нар багийн удирдагчийг туслах удирдагч шигээ сайн биш байна гэцгээдэг. Антихрист үүнийг сонсоод баярладаг; тэр: “Эцэст нь тэд намайг багийн удирдагчаас илүү гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Би зорилгодоо хүрлээ” гэж боддог. Хэвийн нөхцөлд багийн туслах удирдагч ямар үүрэг болон хариуцлага биелүүлэх ёстой вэ? Тэрээр чуулганаас зохицуулсан ажлыг хэрэгжүүлж, гүйцэтгэхэд багийн удирдагчтай хамтран ажиллаж, аливаа асуудлыг багийн удирдагчид гаргаж тавьж, түүнд сануулж, түүнд хяналт тавих ёстой—мөн түүнтэй хэлэлцэж хамтдаа үйлдэх ёстой. Багийн удирдагч үндсэн манлайлах үүргийг гүйцэтгэх ёстой; туслах удирдагч нь түүний ар талыг хариуцаж, ажлын төсөл бүрийг сайн зохицуулахад түүнтэй хамтран ажиллах ёстой. Аливааг хорлон сүйтгэхгүй байхаас гадна, хийх ёстой ажлаа сайн хийхийн тулд бүх зүйлийг багийн удирдагчтай хамтран ажиллаж хийх ёстой. Хэрвээ багийн удирдагчийн үйлдэл зарчмыг зөрчвөл туслах удирдагч түүнд үүнийг хэлж, түүнд туслан, алдааг нь засах ёстой. Багийн удирдагчийн зөв, сайн хийсэн, үнэн-зарчимд нийцсэн бүх зүйл дээр туслах удирдагч дэмжиж, гар бие оролцон, үүний төлөө бүх хүчээ дайчилж, ажлыг сайн хийхийн тулд багийн удирдагчтай нэгэн санаатай байх ёстой. Хэрвээ асуудал гарвал, эсвэл асуудал олбол тэр хоёр үүнийг шийдвэрлэх талаар хэлэлцэх ёстой. Заримдаа хоёр зүйлийг нэгэн зэрэг хийх шаардлагатай болдог; тэр хоёр энэ талаар ярилцсаныхаа дараа тус тусдаа өөр өөрийнхөө ажлыг сайн зохицуулах ёстой. Энэ бол хамтын ажиллагаа—эв найртай хамтын ажиллагаа юм. Антихристүүд бусадтай ингэж хамтран ажилладаг уу? Яавч үгүй. Хэрвээ антихрист туслах удирдагчаар ажиллаж байгаа бол тэрээр багийн удирдагчтай байраа сольж, багийн удирдагчийг туслах, туслахыг багийн удирдагч болгон, улмаар эрх мэдлийг гартаа авахын тулд юу хийх ёстойгоо сэдэж эхэлдэг. Тэр багийн удирдагчид энийг, тэрийг хийхийг тушааж, өөрийгөө багийн удирдагчаас хавьгүй илүү, багийн удирдагч байхад тохирно гэдгийг хүн бүрд харуулдаг. Ингэснээр бусад хүмүүсийн дунд түүний нэр хүнд өсөж, улмаар тэр аяндаа багийн удирдагчаар сонгогддог. Тэр багийн удирдагчийг зориуд тэнэг харагдуулж, нэр нүүрийг нь барж, бусдад дорд үзэгдэхэд хүргэдэг. Тэгээд тэр үгээрээ багийн удирдагчийг шоолж, егөөдөж, түүнийг ил болгож, дорд үздэг. Аажмаар тэр хоёрын хоорондох ялгаа улам бүр томорч, хүмүүсийн зүрх сэтгэлд эзлэх тэдний байр суурь улам бүр өөр болдог. Ийнхүү антихрист эцэст нь багийн удирдагч болдог—тэр хүмүүсийг өөрийнхөө талд оруулсан байдаг. Тэгвэл ийм зан чанартай тэрээр бусадтай эв найртай хамтран ажиллаж чадах уу? Үгүй. Тэр ямар ч газар байсан, гол түшиг тулгуур нь байж, дангаар ноёрхож, эрх мэдлийг гартаа атгахыг хүсдэг. Чиний цол хэргэм дарга эсвэл туслах, том эсвэл жижиг байх нь хамаагүй, түүний нүдээр бол байр суурь, эрх мэдэл эрт орой хэзээ нэгэн цагт зөвхөн түүнийх болох ёстой. Хэн ч түүнтэй хамт үүрэг гүйцэтгэсэн, эсвэл түүнтэй хамт ямар нэгэн ажлын төсөл хийсэн, тэр ч байтугай түүнтэй ямар нэгэн асуудлаар мэтгэлцсэн ч бай хамаагүй, тэр бие даан ганцаар үйлддэг нэгэн хэвээр байдаг. Тэр хэнтэй ч хамтран ажилладаггүй. Хэнд ч өөртэй нь адил нэр хүнд, цол хэргэмтэй, эсвэл адилхан чадвар, алдар нэртэй байхыг зөвшөөрдөггүй. Хэн нэгэн түүнийг давж гарч, байр сууринд нь заналхийлмэгц тэр өөрт байгаа ямар ч аргаар хамаагүй нөхцөл байдлыг эргүүлэхийг оролдоно. Жишээлбэл, бүх хүн нэг асуудлыг хэлэлцэж байгаад хэлэлцүүлэг үр дүнд хүрэхийн даваан дээр тэр үүнийг нэг хараад л ойлгож, юу хийх ёстойг мэднэ. Тэр: “Үүнийг зохицуулахад үнэхээр тийм хэцүү байна гэж үү? Үүнийг ингэж хэлэлцэх шаардлагатай юм гэж үү? Та нарын хэлж байгаа зүйлсийн аль нь ч бүтэхгүй!” гэж хэлнэ. Тэгээд тэр хэний ч бодож олоогүй шинэлэг онол эсвэл сүржин санаа дэвшүүлж, эцэст нь хүн бүрийн үзэл бодлыг няцаана. Тэгмэгцээ хүмүүст “Тэр үнэхээр илүү өндөр дээд юм; бид яагаад үүнийг бодож олсонгүй вэ? Бид зүгээр л юу ч мэддэггүй мунхаг харц ардууд юм байна. Ингэж болохгүй—биднийг чи удирдах хэрэгтэй!” гэж бодогдуулна. Энэ бол антихристийн хүсдэг үр дүн юм; тэр онцгой нэгэн болж харагдан, бусдын хүндлэлийг хүлээхийн тулд үргэлж сүржин санаа чалчиж байдаг. Тэгээд эцэст нь хүмүүс түүний талаар ямар сэтгэгдэлтэй үлддэг вэ? Түүний санаанууд жирийн хүмүүсийнхээс давсан, жирийн хүмүүсийнхээс илүү өндөр дээд гэж боддог. Хэр өндөр дээд гэж? Хэрвээ тэр тэнд байхгүй бол бүлгийнхэн шийдвэр гаргаж, эсвэл ямар нэгэн зүйлийг эцэслэн шийдэж чадахгүй тул түүнийг ирж, ямар нэг зүйл хэлэхийг нь хүлээх ёстой болдог. Түүнийг үг хэлмэгц хүн бүр түүнийг биширдэг бөгөөд хэлсэн зүйл нь эндүү ташаа байсан ч хүн бүр үүнийг өндөр дээд гэж хэлдэг. Ингэхдээ тэр хүмүүсийг төөрөлдүүлж байгаа биш үү? Тэгвэл тэр яагаад хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй юм бэ? Тэд: “Хүмүүстэй хамтран ажиллах нь тэдэнтэй нэг түвшинд очно гэсэн үг. Хоёр бар нэг ууланд багтах уу? Уулын хаан нэг л байх боломжтой, тэр хаанчлал нь эрх барьж чадах хүнд л очно—над шиг чадвартай хүн л үүнийг хийж чадна. Та нар бүгд тийм ч ухаан сэргэлэн биш; та нарын хэв чанар муу, бас хулчгар. Дээрээс нь, та нар ертөнцөд хүмүүсийг хуурч, мэхэлж байгаагүй—та нар зүгээр л бусдад мэхлүүлж байсан. Энд удирдагч байх шаардлага хангасан цорын ганц хүн бол би!” гэж боддог. Ийнхүү тэдний хувьд муу зүйл нь сайн зүйл болдог. Тэд эдгээр муу зүйлээ гайхуулдаг—энэ нь ичгүүргүй хэрэг биш гэж үү? Тэд яагаад ийм зүйл хэлдэг вэ? Тэгвэл тэдний ингэж авирладгийн зорилго нь юу вэ? Энэ нь хэчнээн том бүлэг хүний дунд байсан ч удирдагч нь болж, тэргүүн байр суурь эзлэхийн тулд юм. Энэ тэдний санаа зорилго биш гэж үү? (Мөн.) Тиймээс тэд хүн бүрийг дорд үзэж, басамжилж, шоолох бүхий л аргыг бодож олж, дараа нь хүн бүрийг үнэмшүүлж, хүн бүрээр өөрсдийнхөө хэлснийг хийлгэхийн тулд сүржин санаанууд дэвшүүлдэг. Энэ хамтын ажиллагаа мөн үү? Үгүй—тэгвэл юу вэ? Энэ нь бидний ярьж буй: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг хэмээх наймдугаар зүйлтэй нийцдэг. Үүнийг хамтын ажиллагааны тухайд хэлж байгаа юм. Антихристүүд—юу ч хийж байсан, үг хэллэг, эсвэл үйлдэл дээрээ—бусадтай хамтран ажиллаж үүргээ гүйцэтгэж чадах уу? (Үгүй.) Тэд хамтран ажилладаггүй, харин өөрсдийнхөө үг, үйлдлийг дагахыг л бусдаас шаарддаг. Тэгвэл тэд бусдаас зөвлөгөө авч чадах уу? Яавч үгүй. Бусад хүн тэдэнд ямар ч зөвлөгөө өгсөн тэд огт тоодоггүй. Тэд нарийн ширийн зүйл, эсвэл шалтгааныг нь асуудаггүй, аливааг үнэндээ яаж зохицуулах ёстойг ч асуудаггүй, үнэн-зарчмыг эрж хайх нь бүр үгүй. Бүр дордууштай нь, тэд Намайг өмнө нь байхад ч Надаас асуудаггүй—тэд Намайг агаар мэт үздэг. Би тэднээс ямар нэгэн асуудал байгаа эсэхийг асуухад тэд үгүй гэж хэлдэг. Тэд дөнгөж сая болсон зүйлийг яахаа мэдэхгүй байгаа нь тодорхой атлаа Би өмнө нь байхад ч Надаас асуудаггүй. Тэгвэл тэд өөр хэн нэгэнтэй хамтран ажиллаж чадах уу? Хэн ч тэдний хамтрагч байхад тэнцэхгүй, харин тэдний боол, зарц л байж чадна. Тийм биш гэж үү? Тэдний зарим нь хамтрагчтай байж болох ч үнэн хэрэгтээ тэр хамтрагчид нь хүүхэлдэй мэт тэдний зарц нар байдаг. Тэд “Тийшээ яв” гэж хэлэхэд хамтрагч нь явдаг; “Ийшээ яв” гэж хэлэхэд хамтрагч нь явдаг; тэдний мэдүүлэх гэсэн зүйлийг л хамтрагч нь мэддэг бөгөөд мэдүүлэхгүй гэсэн зүйлийнх нь талаар тэр асууж ч зүрхэлдэггүй. Аливаа зүйл тэдний хэлснээр л байдаг. Хэн нэгэн тэдэнд: “Ингэж болохгүй. Чиний ганцаараа хариуцаж болохгүй зарим зүйл гэж бий. Чи хамтран ажиллах хүн, чамд хяналт тавих хүн олох хэрэгтэй. Түүнчлэн, чиний өмнө нь тийм ч сайн зохицуулаагүй зарим ажил байгаа. Чи өөртэй чинь хамтран ажиллаж, өөрт чинь туслах хэв чанартай, ажил хийх чадвартай хүн олох хэрэгтэй—чи чуулганы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй!” гэж хэлж магадгүй. Үүний хариуд тэд юу гэж хэлэх вэ? “Хэрвээ чи миний хамтрагчийг чөлөөлбөл надтай хамтран ажиллахад тохирох өөр хэн ч байхгүй.” Тэдний хэлж байгаа энэ зүйл юу вэ? Тэд хамтрагчгүй болно гэсэн үг үү, эсвэл тэд тийм зарц, боолыг олж чадахгүй гэсэн үг үү? Тэд зөвхөн өөрсдийнх нь тушаасныг хийдэг тийм боол юм уу зарц, тийм “хамтрагч” олж чадахгүй байх вий гэхээс айдаг. Тэдний дэвшүүлж буй энэ бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж та нар хэлэх вэ? Чи: “Өө, чи хамтрагч олж чадахгүй байна уу? Тэгвэл чи энэ төсөл дээр ажиллах шаардлагагүй—хамтрагчтай хэн ч байсан оронд нь хийж болно” гэж хэлж болно. Ингэснээр асуудал шийдэгдэхгүй гэж үү? Хэрвээ хэн ч чамтай хамтран ажиллахад тохирохгүй, хэн ч чамтай хамтран ажиллаж чадахгүй юм бол чи ямар гээч амьтан бэ? Чи мангас, гаж амьтан байна. Жинхэнэ эрүүл ухаантай хүмүүс ядаж л жирийн хүнтэй хамтран ажиллаж чаддаг, гагцхүү тэр хүн хэтэрхий муу хэв чанартай биш л бол шүү дээ. Тэгвэл бүтэхгүй. Эрүүл ухаантай хүмүүсийн хийх ёстой хамгийн эхний зүйл бол үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хамтран ажиллаж сурах явдал юм. Тэд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаг байх ёстой, гагцхүү тэр хүн нь мунхаг юм уу диавол биш л бол шүү дээ, тийм тохиолдолд түүнтэй хамтран ажиллах ямар ч аргагүй. Ихэнх хүнтэй хамтран ажиллаж чаддаг байх нь маш чухал зүйл юм—энэ нь хэвийн эрүүл ухааны шинж тэмдэг юм.

Антихристийн мөн чанарын хамгийн илэрхий онцлог шинжүүдийн нэг бол тэр эрх мэдлийг дангаар эзэмшиж, өөрийн дарангуйллыг тогтоодог явдал юм: Тэр хэнийг ч сонсдоггүй, хэнийг ч хүндэлдэггүй бөгөөд хүмүүс ямар ч давуу талтай байсан, эсвэл ямар ч зөв үзэл бодол, ухаалаг санал бодол илэрхийлсэн байсан, эсвэл ямар ч тохиромжтой арга барил дэвшүүлсэн байсан тэднийг огт тоодоггүй; хэн ч түүнтэй хамтран ажиллах, эсвэл түүний хийж буй ямар ч зүйлд оролцох шаардлага хангахгүй байгаа мэт байдаг. Энэ бол антихристүүдэд байдаг зан чанар юм. Зарим хүн үүнийг хүн чанар муутай байна гэж хэлдэг—гэхдээ энэ нь яаж жирийн нэг муу хүн чанар байх билээ? Энэ бол бүхэлдээ сатанлаг зан чанар бөгөөд ийм зан чанар нь туйлын харгис юм. Тэдний зан чанарыг туйлын харгис гэж Би яагаад хэлдэг вэ? Антихристүүд Бурханы гэр болон чуулганы өмч хөрөнгөөс бүх зүйлийг өөртөө авч, тэдгээрийг хувийн өмч мэт, тэр бүхнийг өөрийн хяналтад байлгах ёстой гэж үздэг, өөр хэнийг ч үүнд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй. Чуулганы ажлыг хийхдээ тэд зөвхөн өөрсдийн ашиг сонирхол, байр суурь, бардам занг боддог. Тэд өөрсдийнх нь ашиг сонирхлыг хохироохыг хэнд ч зөвшөөрдөггүй, хэв чанартай, эсвэл туршлагын гэрчлэлээ ярьж чаддаг хэнийг ч өөрсдийнх нь нэр хүнд, байр сууринд заналхийлэхийг бүр ч зөвшөөрдөггүй. Тиймээс тэд туршлагын гэрчлэлээ ярьж чаддаг, үнэнийг нөхөрлөж, Бурханы сонгосон хүмүүсийг хангаж чаддаг хүмүүсийг өрсөлдөгч хэмээн дарангуйлж, гадуурхахыг оролддог бөгөөд тэр хүмүүсийг бусдаас бүрэн тусгаарлаж, нэрийг нь бүр мөсөн шавартай хутгаж, тэднийг унагахыг улайран оролддог. Тэгж байж л антихристүүдийн сэтгэл амарна. Хэрвээ энэ хүмүүс хэзээ ч сөрөг байдалд ордоггүй, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, гэрчлэлээ ярьж, бусдыг дэмжиж чаддаг бол антихристүүд эцсийн аргаа хэрэглэнэ, өөрөөр хэлбэл чуулганаас тэднийг зайлуулах хүртлээ тэднээс өө сэв хайж, тэднийг яллаж, эсвэл тэднийг гүтгэж, тарчлаах шалтгаан зохионо. Тэгж байж л антихристүүд бүрэн тайвширна. Антихристүүдийн хамгийн дотуур тамиртай, хорон санаатай зүйл нь энэ юм. Тэднийг хамгийн их айлгаж, түгшээдэг зүйл бол үнэнийг эрэлхийлдэг, жинхэнэ туршлагын гэрчлэлтэй хүмүүс юм, учир нь бичиг үсэг, хоосон сургаалын талаар дэмий чалчдаг хүмүүсийг биш, харин ийм гэрчлэлтэй хүмүүсийг л Бурханы сонгосон хүмүүс хамгийн их сайшааж, дэмждэг. Антихристүүдэд жинхэнэ туршлагын гэрчлэл байдаггүй, тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй; тэд хүмүүст зусардахын тулд сайндаа л хэдэн сайн зүйл хийж чаддаг. Гэхдээ тэд хэчнээн олон сайн зүйл хийж, хэчнээн олон сайхан сонсогддог зүйл хэллээ ч эдгээр нь сайн туршлагын гэрчлэлийн хүмүүст өгч чадах ашиг тус, давуу талтай зүйрлэшгүй юм. Туршлагын гэрчлэлээ ярьж чаддаг хүмүүсийн Бурханы сонгосон хүмүүст өгдөг хангалт, усалгааны үр нөлөөг юу ч орлож чадахгүй. Тиймээс антихристүүд хэн нэгэн туршлагын гэрчлэлээ ярьж байгааг харах үедээ харц нь ширүүн болдог. Тэдний зүрх сэтгэлд уур хилэн дүрэлзэж, үзэн ядалт оволзож, ярьж байгаа хүний амыг таглаж, цааш ярихыг нь зогсоохоор байж яддаг. Хэрвээ тэр хүн үргэлжлүүлэн яривал антихристүүдийн нэр хүнд бүрэн сүйрч, тэдний муухай дүр төрх бүх хүнд бүрэн ил болох тул антихристүүд гэрчлэл ярьж байгаа хүнийг үймүүлж, дарангуйлах шалтаг хайж олдог. Антихристүүд бичиг үсэг, хоосон сургаалаар хүмүүсийг төөрөлдүүлэхийг зөвхөн өөрсдөдөө л зөвшөөрдөг; тэд Бурханы сонгосон хүмүүст туршлагын гэрчлэлээ ярьж Бурханыг алдаршуулахыг зөвшөөрдөггүй бөгөөд энэ нь антихристүүд ямар хүмүүсийг хамгийн их үзэн ядаж, ямар хүмүүсээс хамгийн их айдаг болохыг илтгэдэг. Хэн нэгэн гарч ирээд бага зэрэг ажил хийх үед, эсвэл хэн нэгэн жинхэнэ туршлагын гэрчлэл ярьж чаддаг, Бурханы сонгосон хүмүүс үүнээс ашиг тус хүртэж, босгон байгуулагдаж, дэмжлэг авч, энэ нь хүн бүрээс асар их магтаал хүртэх үед антихристүүдийн зүрх сэтгэл дэх атаархал, үзэн ядалт нэмэгдэж, тэр хүнийг гадуурхаж, дарангуйлдаг. Тэд өөрсдийнх нь байр сууринд заналхийлэхээс сэргийлэхийн тулд ийм хүмүүст ямар ч ажил хариуцаж авахыг ямар ч нөхцөлд зөвшөөрдөггүй. Үнэн-бодит байдалтай хүмүүс антихристүүдийн дэргэд байхдаа тэдний ядуу тарчиг, олиггүй, муухай, хорон муу байдлыг тодотгож, онцолж өгдөг тул антихристүүд хамтрагч юм уу хамт ажиллах хүнээ сонгохдоо үнэн-бодит байдалтай хүмүүсийг хэзээ ч сонгодоггүй, туршлагын гэрчлэлээ ярьж чаддаг хүмүүсийг хэзээ ч сонгодоггүй, үнэнч шударга хүмүүс, эсвэл үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг хэзээ ч сонгодоггүй. Эдгээр нь антихристүүдийн хамгийн их атаархаж, үзэн яддаг хүмүүс бөгөөд тэд антихристүүдийн нүдэнд орсон хог мэт байдаг. Үнэнийг хэрэгжүүлдэг энэ хүмүүс Бурханы гэрийн ажилд хэчнээн сайн, эсвэл ашиг тустай зүйл хийсэн ч антихристүүд эдгээр үйлсийг нуун дарагдуулахыг чадах чинээгээрээ хичээнэ. Тэр ч байтугай тэд өөрсдийгөө өргөмжилж, бусад хүмүүсийг дорд үзэх арга хэрэгсэл болгон сайн зүйлийн гавьяаг өөртөө авч, муу зүйлийн бурууг бусдад чихэхийн тулд баримтыг мушгин гуйвуулахдаа тулна. Антихристүүд үнэнийг эрэлхийлдэг, туршлагын гэрчлэлээ ярьж чаддаг хүмүүст асар их атаархаж, тэднийг үзэн яддаг. Тэд энэ хүмүүс өөрсдийнх нь байр сууринд заналхийлэх вий гэхээс айдаг тул тэдэн рүү дайрч, тэднийг гадуурхахын тулд чадах бүхнээ хийдэг. Ах эгч нарыг тэдэнтэй холбогдож, тэдэнтэй ойртохыг, туршлагын гэрчлэлээ ярьж чаддаг энэ хүмүүсийг дэмжиж, магтахыг тэд хориглодог. Үнэнийг зэвүүцэж, Бурханыг үзэн яддаг антихристүүдийн сатанлаг уг чанарыг энэ л хамгийн их илчилдэг. Түүнчлэн энэ нь антихристүүд чуулган дахь ёрын муу сөрөг урсгал мөн гэдгийг, тэд чуулганы ажлыг үймүүлж, Бурханы хүсэлд саад болж байгаа буруутнууд мөн гэдгийг баталдаг. Түүгээр ч барахгүй, антихристүүд ах эгч нарын дунд байнга худал яриа зохиож, баримтыг мушгин гуйвуулж, туршлагын гэрчлэлээ ярьж чаддаг хүмүүсийг дорд үзэж, ялладаг. Тэр хүмүүс ямар ч ажил хийсэн бай, антихристүүд тэднийг гадуурхаж, дарангуйлах шалтаг олж, тэднийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, гайхуулах дуртай, амбицтай хэмээн шүүмжилдэг. Үнэн хэрэгтээ энэ хүмүүс тодорхой хэмжээний туршлагын гэрчлэлтэй, тодорхой хэмжээний үнэн-бодит байдалтай. Тэд харьцангуй сайн хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай бөгөөд үнэнийг хүлээн авч чаддаг. Хэдийгээр тэдэнд зарим нэг дутагдал, доголдол, мөн завхарсан зан чанараа хааяа нэг харуулах явдал байж болох ч тэд өөрсдийгөө эргэцүүлэн бодож, гэмшиж чаддаг. Энэ хүмүүс бол Бурханы аврах хүмүүс бөгөөд тэдэнд Бурханаар төгс болгуулах найдвар бий. Товчхондоо, энэ хүмүүс үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой. Тэд үүрэг гүйцэтгэх шаардлага, зарчмыг хангадаг. Гэвч антихристүүд дотроо “Би үүнийг яавч тэвчихгүй. Чи миний эзэмшилд байр суурь эзэлж, надтай өрсөлдөхийг хүсэж байна. Энэ боломжгүй; энэ талаар бодохын ч хэрэггүй. Чи надаас илүү боловсролтой, надаас илүү уран цэцэн, надаас илүү нэр хүндтэй, бас чи надаас илүү хичээнгүйгээр үнэнийг эрэлхийлдэг. Хэрвээ би чамтай хамтран ажиллаад чи миний нэр хүндийг булаавал би яах юм бэ?” гэж боддог. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцдог уу? Үгүй. Тэд юуны талаар боддог вэ? Тэд зөвхөн өөрсдийн байр суурийг хэрхэн хадгалж үлдэх талаар л боддог. Хэдийгээр антихристүүд өөрсдийгөө бодитой ажил хийх чадваргүй гэдгийг мэддэг ч үнэнийг эрэлхийлдэг, сайн хэв чанартай хүмүүсийг хөгжүүлж, дэвшүүлдэггүй; өөрсдөд нь бялдуучилдаг, бусдыг шүтэн бишрэх хандлагатай, зүрх сэтгэлдээ өөрсдийг нь сайшааж, биширдэг, зальжин, үнэний талаар ямар ч ойлголтгүй, ялган таних чадваргүй хүмүүсийг л тэд дэвшүүлдэг. Антихристүүд ийм хүмүүсийг өөрсдөдөө үйлчлүүлж, өөрсдийнхөө төлөө ийш тийш гүйлгэж, өдөр бүрийг өөрсдийг нь тойрон эргэлдэж өнгөрүүлдэг болгох гэж хажуудаа авч дэвшүүлдэг. Энэ нь антихристүүдэд чуулганд эрх мэдэл олгодог бөгөөд олон хүн өөрсөдтэй нь ойртож, өөрсдийг нь дагаж, хэн ч өөрсдөд нь халдаж зүрхлэхгүй гэсэн үг юм. Антихристүүдийн хөгжүүлдэг энэ бүх хүн бол үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс юм. Тэдний ихэнх нь сүнслэг ойлголтгүй, дүрэм журам дагахаас өөр юу ч мэддэггүй. Тэд чиг хандлага болон эрх мэдэлтнүүдийг дагах дуртай байдаг. Тэд хүчирхэг эзэнтэй болсноор зоригждог төрлийн хүмүүс—мунхаг хүмүүсийн бүлэглэл юм. Шүтлэггүй хүмүүсийн нэг үг байдаг нь ямар үг билээ дээ? Муу хүний ноён байснаас сайн хүний зарц байсан нь дээр. Антихристүүд яг эсрэгээр нь хийдэг—тэд ийм хүмүүсийн ноён мэт авирлаж, тэднийг өөрсдийнхөө тугийг намируулагч, уухайлан дэмжигч болгон хөгжүүлэхээр зорьдог. Антихрист чуулганд эрх мэдэлтэй байх үедээ үргэлж мунхаг хүмүүсийг болон сохроор дэмий цаг нөхцөөдөг хүмүүсийг туслахаараа элсүүлж, харин үнэнийг ойлгож, хэрэгжүүлж чаддаг, ажил үүрч чаддаг хэв чанартай хүмүүсийг—ялангуяа бодитой ажил хийх чадвартай удирдагч, ажилчдыг гадуурхаж, дарангуйлдаг. Ингэснээр чуулганд хоёр бүлэглэл бий болдог: Нэг бүлэглэлд нь харьцангуй үнэнч шударга хүн чанартай, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс байдаг. Нөгөө бүлэглэл нь антихристүүдээр удирдуулсан мунхаг, сохроор дэмий цаг нөхцөөдөг хүмүүсийн бүлэглэл юм. Антихристүүдийг илчилж, таягдан хаях хүртэл энэ хоёр бүлэглэл хоорондоо тэмцэлдсээр байх болно. Антихристүүд үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн эсрэг үргэлж тэмцэж, тэдний эсрэг үйлддэг. Энэ нь чуулганы ажлыг ноцтойгоор үймүүлж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь Бурханы ажилд саад болж, үймүүлж байгаа хэрэг биш гэж үү? Антихристүүдийн энэ хүч нь чуулганд Бурханы хүсэл биелэхэд саад болж буй тээг, саад тотгор биш гэж үү? Энэ нь Бурханыг эсэргүүцдэг хорон муу хүч биш гэж үү? Антихристүүд яагаад ингэж авирладаг вэ? Яагаад гэвэл, тэдний толгойд нэг зүйл тодорхой байдаг: хэрвээ энэ эерэг хүмүүс босож, удирдагч, ажилчид болбол тэд антихристүүдийн өрсөлдөгчид болно; тэд антихристүүдийн сөрөг хүчин болж, антихристүүдийн үгийг яавч сонсохгүй, тэдэнд дуулгавартай байхгүй; тэд антихристүүдийн тушаал бүрийг яавч дагахгүй. Энэ хүмүүс антихристүүдийн байр сууринд хангалттай заналхийлэх болно. Антихристүүд энэ хүмүүсийг харах үед зүрх сэтгэлд нь үзэн ядалт оволздог; тэд энэ хүмүүсийг гадуурхаж, ялж, нэр нүүрийг нь сүйрүүлэхгүй л бол зүрх сэтгэл нь тайвширч уужрахгүй. Тиймээс тэд өөрсдийн эрх мэдлийг бий болгож, эгнээгээ бэхжүүлэхийн тулд яаравчлан ажиллах ёстой. Ингэснээр тэд Бурханы сонгосон хүмүүсээс илүү олныг хяналтдаа оруулжж чадах бөгөөд цөөн хэдэн үнэнийг эрэлхийлэгч байр сууринд нь заналхийлэх вий гэж хэзээ ч дахин санаа зовох шаардлагагүй болно. Антихристүүд чуулганд өөрсдийн хүчийг бий болгож, үгэнд нь ордог, өөрсдийг нь дуулгавартай дагадаг, өөрсдөд нь бялдуучилдаг хүмүүсийг авч, ажлын бүхий л талыг хариуцуулахаар дэвшүүлдэг. Ингэх нь Бурханы гэрийн ажилд ашиг тустай юу? Үгүй. Энэ нь ашиг тусгүйгээр үл барам, чуулганы ажилд саад болж, үймээн дэгдээдэг. Хэрвээ энэхүү хорон муу хүч хүмүүсийн талаас илүү хувийг өөрийн талд оруулбал чуулганыг унагаах магадлалтай. Учир нь, чуулган дахь үнэнийг эрэлхийлэгчдийн тоо цөөнхийг бүрдүүлдэг бол зүгээр л цадталаа талх идэхээр тэнд байдаг хөдөлмөрчид болон үл итгэгчид дор хаяж тал хувийг нь бүрдүүлдэг. Ийм нөхцөлд хэрвээ антихристүүд тэр хүмүүсийг төөрөлдүүлж, өөрсдийн талд оруулахад хүчээ төвлөрүүлбэл чуулган удирдагчдыг сонгох үед тэд мэдээжийн давуу талтай болно. Тиймээс, сонгуулийн үеэр үнэнийг тодорхой болтол нь нөхөрлөх ёстой гэдгийг Бурханы гэр үргэлж онцолдог. Хэрвээ та нар үнэнийг нөхөрлөснөөр антихристүүдийг ил болгож, ялж чадахгүй бол антихристүүд хүмүүсийг төөрөлдүүлж, удирдагчаар сонгогдон, чуулганыг булаан авч, хяналтдаа оруулж мэднэ. Ингэвэл аюултай зүйл болох биш үү? Хэрвээ чуулганд нэг юм уу хоёр антихрист гарч ирвэл айх шаардлагагүй, харин антихристүүд нэг хүч болж, тодорхой хэмжээний нөлөөнд хүрвэл энэ нь айх шалтгаан болно. Тиймээс антихристүүдийг тийм түвшний нөлөөнд хүрэхээс нь өмнө үндсээр нь устгаж, чуулганаас хөөх ёстой. Энэ даалгавар бол нэн тэргүүний бөгөөд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Түүнчлэн, чуулган дахь тэрхүү үл итгэгчид, ялангуяа хүнийг шүтэн биширч, дагах хандлагатай, хүчирхэг нэгнийг дагах дуртай, диаволуудын хамсаатан, гар хөл болох дуртай, бүлэглэл үүсгэх дуртай хүмүүс—тэдэн шиг тийм үл итгэгчид болон диаволуудыг нэн даруй зайлуулах ёстой. Энэ нь тэрхүү мунхаг харц ардуудыг хүч болж нэгдэн, чуулганыг үймүүлж, хянахаас сэргийлэх цорын ганц арга зам юм. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн тодорхой олж харах ёстой зүйл бөгөөд үнэнийг ойлгодог хүмүүсийн үүрэх ёстой ачаа юм. Чуулганы ажлын ачааг үүрдэг бүх хүн, Бурханы санаа зорилгыг бодолцон үздэг бүх хүн эдгээр зүйлийн үнэн төрхийг олж харах ёстой. Тэд ялангуяа антихристүүдийн төрлийнхнийг, түүнчлэн хүмүүст бялдуучилж, тэднийг шүтэн бишрэх дуртай өчүүхэн диаволуудын үнэн төрхийг олж харж, улмаар тэднийг хязгаарлах, эсвэл чуулганаас зайлуулах ёстой. Ийм хэрэгжүүлэлт асар их шаардлагатай байна. Антихристүүд шиг хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй, хайрладаггүй тийм мунхаг хүмүүс, хэрэггүй шаарнууд, олиггүй хүмүүстэй сайн харилцаатай байхыг тусгайлан зорьдог. Тэд тэднийг өөрсдийн талд оруулж, тэдэнтэй маш эв найртай, дотно, урам зоригтой “хамтран ажилладаг”. Тэр хүмүүс ямар гээч амьтад вэ? Тэд антихристүүдийн бүлэглэлийн гишүүд биш гэж үү? Хэрвээ Дээрх тэдний “ноёдыг” нь чөлөөлбөл энэхүү үнэнч албад нь үүнийг тэвчихгүй—тэд Дээрхийг шударга бус гэж шүүж, антихристүүдийг өмгөөлөхөөр нэгдэнэ. Бурханы гэр тэднийг давамгайлахыг зөвшөөрч болох уу? Бурханы гэрийн хийж чадах цорын ганц зүйл бол тэднийг бүгдийг нь барьж аваад, зайлуулах явдал юм. Тэд бол антихристүүд, ёрын муу чөтгөрүүдийн бүлэглэл бөгөөд тэдний нэгийг нь ч зүгээр өнгөрөөж болохгүй. Антихристүүд шиг хүмүүс ганцаараа үйлдэх нь ховор; ихэнхдээ тэд дор хаяж хоёр юм уу гурван хүнээс бүрдсэн бүлэг бүрдүүлж, хамтдаа үйлддэг. Гэвч ганцаараа үйлддэг антихристүүдийн зарим нэг тохиолдол бий. Учир нь тэдэнд авьяас чадвар байхгүй, эсвэл боломж нь олдоогүй байж магадгүй. Гэхдээ тэдэнд бусадтай нийтлэг байдаг нэг зүйл бол байр сууринд онцгойлон дурладаг явдал юм. Тэдэнд ур чадвар, боловсрол байхгүй болохоор байр сууринд дурладаггүй гэж бүү бод. Энэ бол буруу. Чи антихристийн мөн чанарыг тодорхой нэвт хараагүй байна—хэн нэгэн антихрист л бол байр сууринд дуртай байдаг. Антихристүүд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй байтал яагаад тийм мунхаг хүмүүс, хог шаарнууд, шимэгчдийг өөрсдийнхөө гутлыг долоолгохоор бэлддэг юм бэ? Тэд энэ хүмүүстэй хамтран ажиллахыг зорьдог уу? Хэрвээ тэд үнэхээр тэдэнтэй хамтран ажиллаж чаддаг байсан бол “антихристүүд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй” гэх мэдэгдэл ор үндэсгүй болох байсан. Тэд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй—тэрхүү “хэн ч” гэдэг нь голчлон эерэг хүмүүсийг хэлж байгаа боловч антихристийн зан чанарыг бодолцож үзвэл тэр хамсаатнуудтайгаа ч бас хамтран ажиллаж чаддаггүй. Тэгвэл тэд энэ хүмүүсийг бэлдээд яах гэж байгаа юм бэ? Тэд гарын үзүүрээр хөдөлгөхөд амархан, овжиноор нөлөөлөхөд амархан, өөрийн гэсэн үзэл бодолгүй, антихристүүдийн хэлсэн бүхнийг хийдэг—антихристүүдийн байр суурийг хамтдаа хамгаалах мунхаг хүмүүсийн бүлгийг бэлдэж байна. Хэрвээ антихрист зөвхөн өөртөө найдвал цор ганцаараа байх бөгөөд байр сууриа хамгаалах нь түүний хувьд амаргүй зүйл байх болно. Тийм ч учраас тэр өдөр бүр өөрийг нь тойрон шавж, өөрийнх нь төлөө аливааг хийдэг мунхаг хүмүүсийн бүлгийг өөрийн талд оруулдаг. Тэр бүр Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлдэг: Энэ хүмүүс үнэнийг хэрхэн эрэлхийлж, хэрхэн зовж шаналдаг талаар тэд ярьдаг; тэднийг хөгжүүлэх үнэ цэнтэй гэж хэлдэг; тэр ч байтугай энэ хүмүүст асуудал гарах үед түүнээс лавлаж, түүнээс асуудаг—тэд бүгд үгэнд ордог, дуулгавартай хүмүүс гэж хэлдэг. Тэд хамтран үүргээ гүйцэтгэж байна уу? Антихрист байр сууриа бэхжүүлэхийн тулд өөрийнх нь өмнөөс үйлдэх, өөрийнх нь гар хөл, хамсаатан болох бүлэг хүмүүсийг хайж олж байна. Энэ бол хамтын ажиллагаа биш—энэ нь өөрийнхөө ажил хэргийг явуулж байгаа хэрэг юм. Антихристүүдийн хүч ийм л байдаг.

Та нарынхаар бол бусад хүнтэй хамтран ажиллахад хэцүү юу? Үнэндээ бол хэцүү биш юм. Амархан гэж ч хэлж болно. Гэхдээ хүмүүст яагаад хэцүү санагдсаар байдаг вэ? Яагаад гэвэл, тэд завхарсан зан чанартай. Хүн чанар, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн хувьд бусадтай хамтран ажиллах нь харьцангуй амархан байдаг бөгөөд баяр хөөртэй зүйл гэж санагдаж болно. Учир нь ямар салбарт ажиллаж, юу хийж байгаагаас үл хамааран, аливааг ганцаараа хийх нь хэний ч хувьд амаргүй байдаг бөгөөд юмыг зааж өгч, тусламж дэмжлэг үзүүлэх хүнтэй байх нь үргэлж сайн хэрэг—ганцаараа хийснээс хамаагүй илүү амархан юм. Түүнчлэн, хүмүүсийн хэв чанарын хүрч чадах зүйл, ганцаараа туулж чадах зүйлд хязгаар гэж бий. Хэн ч бүхнийг чадагч байж чадахгүй: Нэг хүн бүх юмыг мэддэг, бүхнийг чаддаг, бүхнийг хийж гүйцэлдүүлдэг байх боломжгүй—тэгэх боломжгүй, хүн бүр ийм эрүүл ухаантай байх ёстой. Тиймээс чи юу ч хийсэн бай, тэр нь чухал ч бай, үгүй ч бай, чамд туслах, чамд зааж зөвлөх, эсвэл чамтай хамтран ажиллаж аливааг хийх хэн нэгэн үргэлж хэрэгтэй болно. Ингэж байж л чи аливааг илүү зөв хийж, цөөн алдаа гаргаж, буруу замаар орох магадлал багасах нь баталгаатай болно—энэ бол сайн хэрэг. Ялангуяа Бурханд үйлчлэх нь жижиг хэрэг биш бөгөөд завхарсан зан чанараа шийдвэрлэхгүй байх нь чамайг аюулд оруулж болзошгүй! Хүмүүс сатанлаг зан чанартай бөгөөд хэдийд ч, хаана ч Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж чаддаг. Сатанлаг зан чанараар амьдардаг хүмүүс хэдийд ч Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, Бурханаас урваж чадна. Антихристүүд маш тэнэг, тэд үүнийгээ ухаардаггүй бөгөөд “Эрх мэдлийг гартаа оруулах гэж би хангалттай зовсон байхад яагаад өөр хэн нэгэнтэй хуваалцах ёстой юм бэ? Бусдад өгнө гэдэг нь надад юу ч үлдэхгүй гэсэн үг, тийм биз дээ? Эрх мэдэлгүйгээр би авьяас, чадвараа яаж харуулах юм бэ?” гэж боддог. Бурханы хүмүүст даалгасан зүйл бол эрх мэдэл, байр суурь биш, харин үүрэг гэдгийг тэд мэддэггүй. Антихристүүд зөвхөн эрх мэдэл, байр суурийг л хүлээн авдаг, тэд үүргээ хойш тавьж, бодитой ажил хийдэггүй. Харин тэд зөвхөн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг л эрэлхийлдэг, зөвхөн эрх мэдэлтэй байж, Бурханы сонгосон хүмүүсийг хянаж, байр суурийн ашиг туст ташуурахыг л хүсдэг. Ийм маягаар үйлдэх нь маш аюултай—энэ бол Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг! Үүргээ зүй ёсоор гүйцэтгэхийн оронд зөвхөн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг л эрэлхийлдэг хэн боловч галаар наадаж, амиараа тоглож байгаа хэрэг юм. Галаар наадаж, амиараа тоглодог хүмүүс хэдийд ч өөрсдийгөө сүйрүүлж мэднэ. Өнөөдөр удирдагч юм уу ажилчны хувьд чи Бурханд үйлчилж байгаа, энэ бол жирийн нэг хэрэг биш. Чи хэн нэг хүний төлөө аливааг хийж байгаа биш, төлбөр тооцоогоо төлж, хоолтойгоо залгахын тулд ажиллаж байгаа хэрэг бүр ч биш; харин чи чуулганд үүргээ гүйцэтгэж байна. Ялангуяа энэ үүрэг нь Бурханы даалгавраас үүдэлтэй. Тэгвэл үүнийг гүйцэтгэх нь юу гэсэн үг вэ? Чи үүргээ сайн гүйцэтгэсэн ч бай, үгүй ч бай, үүргийнхээ төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээх ёстой болно; эцсийн дүндээ Бурханд тайлагнах ёстой бөгөөд төгсгөл байх ёстой гэсэн үг. Яагаад гэвэл, чиний хүлээн авсан зүйл бол Бурханы даалгавар, ариун хариуцлага бөгөөд энэ хариуцлага хэчнээн чухал эсвэл жижиг байх нь хамаагүй, энэ бол ноцтой зүйл юм. Хэр ноцтой вэ гэж үү? Багаар бодоход, энэ нь чи энэ насандаа үнэнийг олж авч чадах эсэх, мөн Бурхан чамайг хэрхэн үзэхтэй хамаатай. Томоор бодоход, энэ нь чиний ирээдүй, хувь заяа, чиний төгсгөлтэй шууд холбоотой; хэрвээ чи ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцвэл яллагдаж, шийтгүүлэх болно. Үүргээ гүйцэтгэхдээ чиний хийдэг бүхнийг Бурхан тэмдэглэж авдаг бөгөөд үүнийг хэрхэн дүгнэж, үнэлэх талаар Бурханд Өөрийн гэсэн зарчим, стандарт бий; үүргийн чинь нийт гүйцэтгэлд үндэслэн Бурхан чиний төгсгөлийг тодорхойлдог. Энэ ноцтой хэрэг мөн үү? Үнэхээр мөн! Тэгвэл, хэрвээ чамд нэг даалгавар өгвөл, энэ нь чиний ганцаараа зохицуулах асуудал мөн үү? (Биш.) Тэр ажил бол чиний ганцаараа гүйцэтгэж дуусгах зүйл биш, гэхдээ чи үүний төлөө хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага нь чинийх; чи тэрхүү даалгаврыг биелүүлэх ёстой. Энэ нь юуг хөнддөг вэ? Энэ нь хамтын ажиллагааны талаар, үйлчлэлд хэрхэн хамтран ажиллах, үүргээ гүйцэтгэхийн тулд хэрхэн хамтран ажиллах, чиний даалгаврыг биелүүлэхийн тулд хэрхэн хамтран ажиллах, Бурханы хүслийг дагахын тулд хэрхэн хамтран ажиллах талаар хөнддөг. Энэ нь эдгээр зүйлийг хөнддөг.

Эв найртай хамтын ажиллагаа олон зүйлийг хамардаг. Хамгийн наад зах нь, энэ олон зүйлийн нэг нь ярих, өөр санал дэвшүүлэх боломжийг бусдад олгох явдал юм. Хэрвээ чи үнэхээр эрүүл ухаантай бол, ямар ч төрлийн ажил хийсэн бай, эхлээд үнэн-зарчмыг эрж хайж сурах ёстой, мөн санаачилгаараа бусдын санал бодлыг асуух ёстой. Чи санал бүрийг нухацтай авч үзээд, дараа нь нэгэн сэтгэлээр асуудлыг шийдвэрлэвэл үндсэндээ эв найртай хамтын ажиллагаанд хүрнэ. Ингэснээр, чи үүргээ гүйцэтгэхдээ хавьгүй цөөн бэрхшээлтэй тулгарах болно. Ямар ч асуудал гарсан бай, тэдгээрийг шийдвэрлэж, зохицуулахад амархан байх болно. Энэ бол эв найртай хамтын ажиллагааны үр нөлөө юм. Заримдаа ялихгүй зүйлээс болж маргаан гардаг ч эдгээр нь ажилд нөлөөлөхгүй л бол асуудал болохгүй. Гэхдээ, чуулганы ажилтай холбоотой гол асуудал болон томоохон хэрэг явдал дээр зөвшилцөлд хүрч, үнэнийг эрж хайж шийдэл олох ёстой. Удирдагч юм уу ажилчны хувьд, хэрвээ чи үргэлж бусдаас илүү дээгүүр мэт авирлаж, үүргээ төрийн албан тушаал мэтээр таашааж, үргэлж байр суурийнхаа ашиг туст ташуурч, үргэлж өөрийнхөө төлөвлөгөөг гаргаж, үргэлж өөрийнхөө алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг бодолцож, таашааж, үргэлж өөрийнхөө ажил хэргийг явуулж, мөн үргэлж илүү өндөр байр суурь олж авах, илүү олон хүнийг удирдаж, хянах, илүү өндөр тушаалд дэвшихээр эрж хайдаг бол энэ нь асуудал дагуулна. Чухал үүргийг төрийн албан тушаал мэтээр таашаах нь маш аюултай. Хэрвээ чи үргэлж ингэж авирладаг бол, өөр хэнтэй ч хамтран ажиллахыг хүсдэггүй, эрх мэдлээ сулруулж, бусад хүмүүстэй хуваалцахыг хүсдэггүй, бусдыг өөрөөс нь илүү гарахыг, олны анхаарлыг булаахыг нь хүсдэггүй, эрх мэдлийг зөвхөн ганцаараа эдлэхийг л хүсдэг бол чи антихрист мөн. Гэхдээ хэрвээ чи үргэлж үнэнийг эрж хайж, махан биеэсээ, өөрийнхөө сэдэл, санаа бодлоос урвахыг хэрэгжүүлдэг бол, мөн санаачилгаараа бусадтай хамтран ажиллаж чаддаг, заль мэхгүйгээр зүрх сэтгэлээ нээж бусадтай зөвлөлдөж, эрж хайдаг, бусдын санаа бодол, санал зөвлөмжийг анхааралтай сонсож, хэнээс ч гарсан бай хамаагүй зөв бөгөөд үнэнд нийцсэн зөвлөгөөг хүлээн авч чаддаг бол чиний хэрэгжүүлж буй арга зам ухаалаг бөгөөд зөв юм, энэ нь чамайг буруу замаар орохоос сэргийлж, чамайг хамгаалах болно. Чи удирдагчийн хэргэм цолыг орхиж, байр суурийн бохир агаарыг орхиж, өөртөө жирийн хүн шиг хандаж, өөрийгөө бусадтай ижил тэгш гэж үзэж, үүргийнхээ тухайд хариуцлагатай сэтгэлгээтэй байх ёстой. Энэ бол үйлдэх зөв арга зам юм. Хэрвээ чи үүрэгтээ үргэлж албан тушаал, байр суурь, эсвэл нэг төрлийн шагнал мэт хандаж, бусдыг өөрийн чинь байр суурийн төлөө ажиллаж, үйлчлэхээр тэнд байгаа мэтээр төсөөлдөг бол энэ нь асуудалтай бөгөөд Бурхан чамайг жигшиж, чамд ой гутах болно. Хэрвээ чи өөрийгөө бусадтай ижил тэгш, ердөө л Бурханаас арай илүү даалгавар, хариуцлага хүлээсэн гэж итгэдэг бол, хэрвээ чи өөрийгөө тэдэнтэй эн зэрэгцүүлж сурвал, бусад хүмүүсийн юу бодож байгааг асуух хэмжээнд хүртлээ бөхийж чадвал, мөн тэдний хэлж байгаа зүйлийг чин сэтгэлээсээ, анхааралтай, хянамгай сонсож чадвал чи бусадтай эв найртай хамтран ажиллаж чадна. Энэхүү эв найртай хамтын ажиллагаа ямар үр нөлөөнд хүрэх вэ? Үр нөлөө нь асар их. Өөрт чинь өмнө нь хэзээ ч байгаагүй зүйлсийг чи олж авах болно, энэ нь үнэний гэрэл болон амь-бодит байдал юм; чи бусдын сайн чанарыг олж харж, тэдний давуу талаас суралцах болно. Өөр нэг зүйл бий: Чи бусад хүмүүсийг тэнэг, мунхаг, ухаан муутай, эсвэл өөрөөсөө дорд гэж боддог ч тэдний санал бодлыг сонсох үед, эсвэл бусад хүмүүс чамд сэтгэлээ нээх үед хэн ч жирийн биш, хүн бүрд ямар нэгэн өвөрмөц санаа байдаг бөгөөд хүн бүрд сайшаалтай зүйл байдгийг чи өөрийн эрхгүй олж мэдэх болно. Хэрвээ чи бусадтай эв найртай хамтран ажиллаж сурвал, энэ нь чамд тэдний давуу талаас суралцахад туслаад зогсохгүй, чиний биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байдлыг илчилж, өөрийгөө ухаантай гэж төсөөлөхийг чинь болиулж чадна. Чи өөрийгөө бусдаас илүү ухаантай, илүү дээр гэж бодохоо болих үедээ энэхүү өөрөөрөө бахархдаг, өөрийгөө өндөр үнэлдэг байдалд амьдрахаа болино. Тэгээд энэ нь чамайг хамгаална, тийм биш гэж үү? Энэ бол чиний авах ёстой сургамж, бусадтай хамтран ажилласнаар чиний олж авах ёстой ашиг тус юм.

Би хүмүүстэй харьцахдаа ихэнх хүний хэлж байгаа зүйлийг анхааралтай сонсдог. Би бүх төрлийн хүмүүсийг шинжилж, тэдний ярихыг сонсож, ингэхдээ тэдний ашигладаг хэл, хэв маягийг судлахыг зорьдог. Жишээлбэл, чи ихэнх хүнийг бага зэрэг боловсролтой л болохоос ямар нэгэн мэргэжлийн ур чадваргүй, тиймээс тэдэнтэй харилцах шаардлагагүй гэж боддог байсан. Үнэндээ энэ нь буруу. Чи энэ хүмүүстэй, эсвэл бүр зарим нэг онцгой хүмүүстэй харилцах үедээ өөрийн чинь харж, мэдэрч чадахгүй тэдний зүрх сэтгэлийн гүн дэх зүйлсийг—тэдний бодол санаа, үзэл бодол зэрэг зүйлсийг ойлгож чаддаг бөгөөд тэдгээрийн зарим нь гажууд, зарим нь зөв зүйтэй байдаг. Мэдээж, тэрхүү “зөв зүйтэй байдал” нь үнэнээс нэлээд хол байж магадгүй; үнэнтэй ямар ч хамаагүй байж магадгүй. Гэхдээ чи хүн чанарын илүү олон талыг мэдэж авч чадна. Энэ нь чамд сайн хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ бол мэдлэг ухаан юм; энэ бол мэдлэг ухааныг чинь нэмэгдүүлэх нэг арга зам юм. Зарим нь: “Мэдлэг ухаанаа нэмэгдүүлэх нь ямар ашигтай юм бэ?” гэж хэлж магадгүй. Энэ нь янз бүрийн хүмүүсийг ойлгоход чинь, янз бүрийн хүмүүсийг ялган таньж, задлан шинжлэхэд чинь, бүр цаашлаад янз бүрийн хүмүүст туслах чадварт чинь ашиг тустай. Энэ бол их ажил хийгддэг зам юм. Зарим хүн хуурамч сүнслэг байдалтай бөгөөд “Би одоо Бурханд итгэдэг болсон болохоор нэвтрүүлэг, мэдээ сонсдоггүй, сонин уншдаггүй. Би гадаад ертөнцтэй харилцдаггүй. Нийгмийн бүх давхаргын, бүх мэргэжлийн хүн бол диаволууд!” гэж итгэдэг. Тэгвэл чиний буруу. Хэрвээ чамд үнэн байгаа бол чи диаволуудтай харилцахаас айсаар л байх уу? Бурхан хүртэл заримдаа сүнсний ертөнцөд Сатантай харьцдаг. Үүнээс болоод Тэр өөрчлөгддөг үү? Өчүүхэн төдий ч үгүй. Чи диаволуудтай харьцахаас айдаг бөгөөд тэрхүү айдсын цаана нэг асуудал бий. Үнэндээ айх ёстой зүйл бол чи үнэнийг ойлгодоггүй, Бурханд итгэх итгэл болон үнэний талаар эндүү ташаа ойлголт, үзэл бодолтой байдаг, чамд олон үзэл, төсөөлөл байдаг, мөн чи хэтэрхий ягшмал ойлголттой байдаг явдал юм. Тийм ч учраас чи удирдагч, ажилчин, эсвэл бүлгийн ахлагчийн аль нь ч байсан, ямар ч ажил хариуцаж, ямар ч үүрэг гүйцэтгэдэг байсан бусадтай хамтран ажиллаж, тэдэнтэй харьцаж сурах ёстой. Сүржин санаа бүү чалч, хүмүүсийг үгэндээ оруулахын тулд үргэлж эрхэмсэг дүр бүү эсгэ. Хэрвээ чи үргэлж сүржин санаа чалчиж, үнэнийг хэзээ ч хэрэгжүүлж чаддаггүй, эсвэл бусадтай хамтран ажиллаж чаддаггүй бол өөрийгөө шившиг болгож байгаа хэрэг. Тэгвэл хэн чамайг тоох юм бэ? Фарисайчуудын уналт яаж болсон бэ? Тэд үргэлж шашны онол номлож, сүржин санаа чалчдаг байв. Тэд ингэсээр байгаад зүрх сэтгэлд нь Бурхан байхаа больсон—тэд Түүнийг үгүйсгэж, тэр ч байтугай хүний үзэл, хууль, дүрмийг ашиглан Бурханыг яллаж, эсэргүүцэж, Түүнийг загалмайд цовдолсон юм. Тэд өдөржин Библиэ барьж, уншиж, судалж, судрыг ус цас мэт цээжээр уншиж чаддаг байв. Эцэст нь үүнээс үүдэж юу болсон бэ? Тэд Бурхан хаана байгааг, Түүний зан чанар юу болохыг мэдээгүй, Тэр олон үнэн илэрхийлсэн ч тэд өчүүхэн төдийг ч хүлээн аваагүй, харин Түүнийг эсэргүүцэж, ялласан. Энэ нь тэдний төгсгөл байсан биш гэж үү? Үүний үр дүн ямар байсныг та нар тодорхой мэднэ. Бурханд итгэх итгэлдээ та нар ийм эндүү ташаа үзэл бодолтой байдаг уу? Та нар тусгаарлагдсан биш гэж үү? (Бид тусгаарлагдсан.) Чи Намайг хаалттай байна гэж хардаг уу? Би заримдаа мэдээ уншдаг, заримдаа тусгай зочидтой хийсэн ярилцлага болон бусад иймэрхүү нэвтрүүлэг үздэг; заримдаа ах эгч нартай дэмий хуучилж, заримдаа хоол хийж байгаа, эсвэл цэвэрлэгээ хийж байгаа хүнтэй хуучилдаг. Хэн ч бай Би харсан хүнтэйгээ бага зэрэг ярилцдаг. Чи ямар нэгэн даалгавар авсан болохоор, эсвэл чамд ямар нэгэн онцгой авьяас байгаа болохоор, тэр ч байтугай чи ямар нэгэн онцгой үүрэг даалгавар авсан болохоор өөрийгөө бусдаас илүү онцгой гэж бүү бод. Энэ бол буруу. Өөрийгөө бусдаас илүү онцгой гэж бодмогц тэрхүү эндүү ташаа үзэл бодол чамайг мэдэгдэхгүйгээр торонд түгжих болно—гаднаас чинь төмөр, хүрлээр хана босгон хаах болно. Тэгээд чи өөрийгөө бүхнээс хамгийн өндөр дээд нь, тийм ийм зүйл хийж болохгүй, тийм ийм хүнтэй ярьж, харилцаж болохгүй, бүр инээж ч болохгүй гэж бодох болно. Тэгээд эцэст нь юу болдог вэ? Чи хэн болж хувирдаг вэ? (Тусгаарлагдсан ганцаардмал нэгэн.) Чи тусгаарлагдсан ганцаардмал нэгэн болдог. Эртний эзэн хаад үргэлж “би ганцаардмал, тийм, ийм”; “би тусгаарлагдсан, тийм, ийм”; “би ганцаараа боддог” гэх мэт зүйлсийг хэлж, үргэлж өөрсдийгөө ганцаардмал гэж тунхагладаг байсныг хар даа. Хэрвээ чи үргэлж өөрийгөө ганцаардмал гэж тунхагладаг бол өөрийгөө хэчнээн агуу гэж боддог байх нь вэ? Үнэхээр тэнгэрийн хүү болчихсон юм шиг тийм агуу гэж үү? Чи тийм юм уу? Мөн чанартаа чи бол жирийн хүн. Хэрвээ чи үргэлж өөрийгөө агуу, ер бусын гэж боддог бол асуудалд орно. Энэ нь буруугаар эргэнэ. Хэрвээ чи ертөнцтэй харьцаж, ийм эндүү ташаа үзэл бодолтойгоор биеэ авч явбал чиний үйлдлийн хэв маяг, арга барил өөрчлөгдөнө—чиний зарчим өөрчлөгдөнө. Хэрвээ чи үргэлж өөрийгөө тусдаа, бусдаас илүү өндөр дээд, тийм ийм зүйл хийх ёсгүй, тийм зүйл хийх нь чиний байр суурь, зэрэг зиндаанд нийцэхгүй гэж боддог бол байдал буруугаар эргэсэн биш үү? (Эргэсэн.) Чи: “Над шиг байр суурьтай хүн бусдад бүх зүйлийг зүгээр л хэлж болохгүй!” “Над шиг байр суурьтай хүн өөрийгөө тэрслүү гэж бусдад хэлж болохгүй!” “Над шиг зэрэг зиндаатай хүн сул тал, дутагдал, алдаа, боловсролгүй байдал зэрэг дорд зүйлсээ бусдад хэлж болохгүй—би эдгээр зүйлийг хэнд ч мэдэгдэж яавч болохгүй!” гэж бодох болно. Энэ нь ядаргаатай байх биш үү? (Тийм.) Хэрвээ чи ийм ядаргаатай байдлаар амьдарвал үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? (Үгүй.) Асуудал хаанаас үүсдэг вэ? Үүрэг, байр суурийн талаарх үзэл бодлоос чинь үүсдэг. Чи хэчнээн агуу “албан тушаалтан” байх, ямар албан тушаал хаших, хэчнээн хүнийг хариуцах нь хамаагүй, үнэндээ энэ нь өөр нэг үүргээс хэтрэхгүй. Чи бусдаас ялгаагүй. Чи үүнийг байгаагаар нь харж чаддаггүй, харин зүрх сэтгэлдээ үргэлж “Энэ бол өөр үүрэг биш—энэ бол үнэхээр зэрэг зиндааны ялгаа. Би бусдаас илүү дээгүүр байх ёстой; би яаж бусадтай хамтран ажиллах юм бэ? Тэд надтай хамтран ажиллаж болох ч би тэдэнтэй хамтран ажиллаж чадахгүй!” гэж боддог. Хэрвээ чи үргэлж ингэж бодож, үргэлж бусдаас илүү дээгүүр байхыг хүсэж, үргэлж бусдын мөрөн дээр гишгэж, тэднээс дээгүүр байж, тэднийг дээрээс нь харахыг хүсдэг бол чиний хувьд хүмүүстэй хамтран ажиллахад амаргүй байх болно. Чи үргэлж: “Тэр хүн юу мэддэг юм бэ? Хэрвээ тэр мэддэг байсан бол ах эгч нар түүнийг удирдагчаар сонгох байсан. Тэгвэл тэд яагаад намайг сонгосон юм бэ? Яагаад гэвэл би түүнээс дээр. Тиймээс би түүнтэй аливааг хэлэлцэх ёсгүй. Хэрвээ би тэгвэл би агуу биш гэсэн үг болно. Өөрийгөө агуу гэдгийг батлахын тулд би хэнтэй ч аливааг хэлэлцэж болохгүй. Надтай ажлын талаар хэлэлцэхэд тэнцэх хэн ч байхгүй—огт байхгүй!” гэж бодох болно. Антихристүүд ингэж л боддог.

Эх газрын Хятадад Коммунист Нам шашны итгэл үнэмшлийг дарангуйлдаг. Энэ бол маш аймшигтай орчин юм. Бурханд итгэгчид хэдийд ч баривчлагдах аюултай тулгардаг тул удирдагч, ажилчид тийм ч тогтмол цуглардаггүй. Заримдаа тэд сард нэг удаа ч хамтран ажиллагсдын уулзалт хийж чаддаггүй; тэд нөхцөл байдал цугларах боломж олгохыг, эсвэл тохиромжтой газар олохыг хүлээдэг. Тэгвэл ажлыг хэрхэн явуулдаг вэ? Ажлын зохицуулалт гарах үед тэрийг хүргэж өгөх хэн нэгнийг олох ёстой. Нэг удаа бид бүсийн удирдагчид ажлын зохицуулалт хүргүүлэхээр ойр амьдардаг нэгэн ахыг олсон юм. Энэ ах жирийн итгэгч байсан бөгөөд түүнийг ажлын зохицуулалт хүргэж өгөхөд бүсийн удирдагч уншаад, “Хмм. Миний таамаглаж байсан зүйл байна” гэж хэлсэн. Тэр тэрхүү ахын өмнө юугаа гайхуулж байсан бэ? Тэр эрх мэдлээрээ далайлгаж байсан, ингэснээр харсан хэн бүхэн “Хөөх, ямар сүрлэг юм бэ. Ямар мундаг хэв маяг вэ!” гэж хэлнэ. Энэ ч бас гайгүй—яг дараа нь тэр “Надад ажлын зохицуулалт хүргүүлэхээр тэдний явуулсан хүн нь энэ юм уу? Түүний зэрэг зиндаа хангалттай өндөр биш байна!” гэж хэлсэн. Энэ нь: “Би бол бүсийн удирдагч, чухал удирдагч. Надад юм хүргүүлэхээр яаж жирийн итгэгчийг явуулж чадаж байна аа? Энэ чинь хэтэрч байгаа хэрэг биш үү? Дээрх намайг үнэхээр дорд үзэж байна. Би бүсийн удирдагч учраас тэд үүнийг хүргүүлэхээр ядаж л дүүргийн удирдагчийг явуулах ёстой байсан шүү дээ, гэтэл тэд хамгийн доод түвшний, жирийн итгэгчээр үүнийг хийлгэж байна—түүний зэрэг зиндаа хангалттай өндөр биш байна!” гэсэн үг байв. Энэ удирдагч ямархуу хүн бэ! Хүргэж ирсэн хүнийг хангалттай өндөр зэрэг зиндаатай биш байна гэж хэлтлээ байр сууриа хэр их нандигнадаг хэрэг вэ? Тэр цол хэргэмдээ эрх мэдлээ нотлох шалтаг мэт хандаж байна. Тэр диавол шиг амьтан биш гэж үү? (Мөн.) Тэр гарцаагүй диавол шиг амьтан мөн. Чуулганы ажилд, ямар нэг зүйл хүргүүлэх, эсвэл мэдэгдэл өгөхөөр хэнийг явуулах тал дээр бид голж шилдэг уу? Эх газрын Хятад шиг орчинд ах эгч нар хүргэлт хийхээр явах замдаа асар их эрсдэлтэй тулгардаг байтал энэ ахыг ажлын зохицуулалттай ирэх үед удирдагч нь түүнийг хангалттай өндөр зэрэг зиндаатай биш байна гэж хэлсэн нь хангалттай зэрэг зиндаатай, удирдагчтай зэрэг зиндаа, байр суурийн хувьд дүйцэхүйц хэн нэгнийг олох ёстой, тэгэхгүй бол удирдагчийг дорд үзэж байгаа хэрэг гэсэн утгыг илэрхийлж байна—энэ антихристийн зан чанар биш гэж үү? (Мөн.) Энэ бол антихристийн зан чанар. Энэ диавол шиг хүн ямар ч бодитой ажил хийж чаддаггүй, ямар ч ур чадваргүй атлаа ийм шаардлага тавьсаар байдаг—байр сууринд ийм их ач холбогдол өгсөөр байдаг. Түүний байнга хэлдэг үг юу вэ? “Түүний зэрэг зиндаа хангалттай өндөр биш байна.” Түүнтэй хэн ч ярьж байсан тэр эхлээд “Чи ямар түвшний удирдагч вэ? Жижиг бүлгийн удирдагч юм уу? Цаашаа бай—чиний зэрэг зиндаа хангалттай өндөр биш байна!” гэж асуудаг. Хэрвээ Дээрх ах цуглаан хийж байвал тэр үргэлж урагш зүтгэж, “Энэ ах бол чуулганы удирдагчдын дунд хамгийн агуу нь, харин би түүний дараа орно. Зэрэг зиндааны дагуу, түүний суусан газар бүрд яг хажууд нь би очно” гэж хэлдэг. Түүний толгойд энэ нь ийм л тодорхой байдаг. Энэ ичгүүргүй хэрэг биш гэж үү? (Тийм.) Маш ичгүүргүй—тэр өөрийгөө огт мэддэггүй! Тэр хэр зэрэг ичгүүргүй вэ? Хангалттай хүмүүсийн ой гутахаар. Хэдийгээр тэр удирдагч гэх цолтой ч юу хийж чадах вэ? Тэр үүнийгээ хэр сайн хийдэг вэ? Мэргэжил, туршлагаа гайхуулахаас өмнө харуулах ямар нэгэн үр дүн түүнд байх ёстой—ингэвэл зохино; ингэвэл логиктой байх болно. Гэтэл тэр ямар ч үр дүнд хүрээгүй, ямар ч ажил хийгээгүй байж хүмүүсийг зэрэг зиндаагаар нь ялгаварлаж байна! Тэгвэл түүний зэрэг зиндаа ямар юм бэ? Бүсийн удирдагчийн хувьд тэр бодитой ажил нэг их хийгээгүй—тэр энэ зэрэг зиндаанд хүрдэггүй. Хэрвээ Би хүмүүсийг зэрэг зиндаагаар нь ялгаварладаг байсан бол Надтай дөхөж очих хүн байх уу? Үгүй. Намайг хүмүүстэй харилцахдаа зэрэг зиндаагаар нь ялгаварлаж байхыг та нар хардаг уу? Үгүй—Би хэнтэй ч уулзсан бай, боломжтой бол тэдэнтэй бага зэрэг ярилцдаг, хэрвээ Надад цаг байхгүй бол зүгээр л мэндлээд өнгөрдөг. Харин энэ антихрист тэгж боддоггүй. Тэр зэрэг зиндаа, байр суурь, нийгмийн үнэ цэнийг юунаас ч илүү чухал, өөрийнхөө аминаас ч илүү үнэ цэнтэй гэж үздэг. Та нар үүргээ хамтдаа гүйцэтгэхдээ зэрэг зиндаагаар нь ялгаварладаг уу? Зарим хүн хийдэг бүх зүйлдээ зэрэг зиндаагаар нь ялгаварладаг; тэд ялихгүй шалтгаанаар бусад хүмүүсийг хийж буй ажил, өгч буй мэдэгдэлдээ зэрэг зиндаагаа хэтрүүлж байна гэж хэлнэ. Тэд ямар зэрэг зиндааг хэтрүүлж байгаа юм бэ? Эхлээд чи өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэ. Чи ямар ч үүргийг сайн гүйцэтгэж, ямар ч ажил хийж чаддаггүй атлаа зэрэг зиндаагаар нь ялгаварласаар байна—хэн чамайг тэг гэсэн юм бэ? Зэрэг зиндаанд үндэслэн ялгаварлах цаг нь хараахан болоогүй байна. Чи үүнийг хэтэрхий эрт хийж байна; чи өөрийгөө огт мэддэггүй. Бид хаа нэгтээ очиж, асуудлыг шийдвэрлэх хүмүүсийг тэндээс олох үе байдаг. Бид зэрэг зиндаанд нь үндэслэн тохиромжтой хүмүүсийг хайдаг уу? Бид үндсэндээ тэгдэггүй. Хэрвээ чи уг ажлыг хариуцдаг бол бид чамайг хайж очно, хэрвээ чи тэнд байхгүй бол бид өөр хэн нэгнийг олно. Бид зэрэг зиндаанд үндэслэж, эсвэл дээгүүр, доогуур байр сууринд үндэслэж ялгаварладаггүй. Хэрвээ хэн нэгэн дур мэдэн ийм ялгаварлал гаргадаг бол тэр өөрийгөө огт мэддэггүй бөгөөд зарчмыг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Бурханы гэрт байр суурь, зэрэг зиндаа, цол хэргэмээр нь шүтлэггүй хүмүүс шиг нарийн ялгаварладаг бол чамд үнэхээр эрүүл ухаан алга! Чи үнэнийг ойлгодоггүй; чи маш дутуу дулимаг. Бурханд итгэх нь ямар учиртай болохыг чи ойлгодоггүй.

Бид дөнгөж сая бусадтай хамтран ажиллах хэрэгжүүлэлтийн талаар ярилаа. Энэ нь хийхэд амархан зүйл үү? Үнэнийг эрж хайж чаддаг, бага ч гэсэн ичих нүүртэй, хүн чанар, мөс чанар, эрүүл ухаантай хэн боловч бусадтай хамтран ажиллахыг хэрэгжүүлж чадна. Хүн чанаргүй, байр сууринд үргэлж дангаар ноёрхохыг хүсдэг, өөрийн нэр төр, байр суурь, алдар нэр, ашиг хонжоог үргэлж боддог тэр хүмүүс л хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Мэдээж, энэ нь бас антихристүүдийн үндсэн илрэлүүдийн нэг юм: Тэд хэнтэй ч хамтран ажилладаггүй, хэнтэй ч эв найртай хамтын ажиллагаанд хүрч чаддаггүй. Тэр зарчмыг тэд хэрэгжүүлдэггүй. Үүний шалтгаан нь юу вэ? Тэд эрх мэдлээс татгалзахыг хүсдэггүй; өөрсдийнх нь нэвт харж чаддаггүй зүйлс байгааг, зөвлөгөө эрэх шаардлагатай зүйлс өөрсдөд байгааг бусдад мэдэгдэхийг тэд хүсдэггүй. Тэд хүмүүсийн өмнө хуурамч дүр эсгэж, өөрсдөд нь хийж чадахгүй зүйл, мэдэхгүй зүйл, ойлгохгүй зүйл огт байхгүй, бүх хариултыг мэддэг, тэдний хувьд бүх зүйлийг хийж болно, боломжтой, бүтээж чадна—тэдэнд бусад хүмүүс хэрэггүй, бусдын тусламж, сануулга, зөвлөгөө ч хэрэггүй гэж хүмүүст бодогдуулдаг. Энэ бол нэг шалтгаан нь. Үүнээс гадна, антихристүүдийн хамгийн тод зан чанар юу вэ? Өөрөөр хэлбэл, чи тэдэнтэй харилцах үедээ, ганц хоёр үгийг нь сонсоод л нэвт харж чадах зан чанар нь юу вэ? Биеэ тоосон зан. Тэд хэр зэрэг биеэ тоосон байдаг вэ? Эрүүл ухаанд багтамгүйгээр биеэ тоосон—яг л сэтгэцийн өвчин шиг. Жишээлбэл, хэрвээ тэд балга ус уухдаа сайхан харагдаж байвал үүнийгээ гайхуулах зүйл болгон ярьж: “Ус уухдаа ямар сайхан харагдаж байгааг минь хар даа” гэж хэлнэ. Тэд өөрсдийгөө дөвийлгөж, гайхуулахдаа онцгой сайн; тэд онцгойлон ичгүүргүй, увайгүй байдаг. Антихристүүд бол ийм л амьтад. Тэдний нүдээр бол хэн ч тэдэнтэй эн тэнцэхгүй. Тэд гайхуулахдаа гойд сайн бөгөөд тэдэнд өөрийгөө мэддэг байдал огт байдаггүй. Зарим антихрист тун царай муутай атлаа өөрсдийгөө зууван царай, бүйлс шиг нүд, нумарсан хөмсөгтэй, сайхан харагддаг гэж боддог. Тэдэнд ийм өчүүхэн төдий ч гэсэн өөрийгөө мэддэг байдал байдаггүй. Жирийн хүн 30, 40 нас хүрэхдээ өөрийн гадаад төрх, чадвараа их бага хэмжээгээр үнэн зөв үнэлж дүгнэсэн байна. Гэвч антихристүүдэд ийм ухаалаг байдал байдаггүй. Энд ямар асуудал байна вэ? Тэдний биеэ тоосон зан чанар хэвийн ухаалаг байдлын хязгаараас давсан хэрэг юм. Тэд хэр зэрэг биеэ тоосон байдаг вэ? Бах мэлхий шиг харагддаг байлаа ч өөрсдийгөө хун шиг харагддаг гэж хэлнэ. Үүнд үнэн худлыг ялгаж салгах чадваргүй, мөн аливааг орвонгоор нь эргүүлдэг нэг юм байна. Ийм хэмжээний биеэ тоосон зан бол ичгүүргүй байдалд хүрсэн биеэ тоосон зан юм; үүнийг дарахын аргагүй. Жирийн хүмүүс өөрсдийнхөө гадаад төрхийг сайхнаар ярих үедээ үүнийг хэлэхийн аргагүй зүйл гэж бодож, ичиж зовдог. Тэд нэгэнт хэлснийхээ дараа өдөржингөө ичиж, нүүр нь улайдаг. Антихристүүдийн нүүр улайдаггүй. Тэд хийсэн сайн зүйл, өөрт байгаа давуу тал, ямар талаараа сайн, бусдаас илүү дээгүүр байгаагаа магтдаг—ийм үгс яг л жирийн яриа мэт амнаас нь ундран гардаг. Тэдний нүүр улайдаг ч үгүй! Энэ бол хэмжээ хязгаар, ичгүүр, эсвэл ухаалаг байдлаас давсан биеэ тоосон зан юм. Тийм ч учраас антихристүүдийн нүдээр бол хэвийн хүн бүр—нэн ялангуяа үнэнийг эрж хайдаг, хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай, хэвийн сэтгэлгээтэй хүн бүр—дундаж нэгэн, гойд авьяасгүй, тэднээс дорд, тэдэн шиг давуу тал, сайн чанаргүй юм. Тэд сагсуу бөгөөд өөрсөдтэй нь эн тэнцэх хүн байхгүй гэж итгэдэг учраас—энэ шалтгааны улмаас тэд хийж байгаа ямар ч зүйлдээ хэнтэй ч хамтран ажиллахыг, эсвэл аливааг хэлэлцэхийг хүсдэггүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэд номлол сонсож, Бурханы үгийг уншиж, Түүний үгээр ил болгосон зүйлийг харж, эсвэл заримдаа засуулж магадгүй ч, ямар ч тохиолдолд завхрал харуулж, гэм бурууг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг гэдгээ бүр ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэд өөрсдийгөө жирийн хэв чанартай, жирийн л нэг хүн гэдгээ ойлгож чаддаггүй. Тэд ийм зүйлийг ойлгож чаддаггүй. Чи тэднийг яаж ч зассан, тэд өөрсдийгөө хэв чанар сайтай, жирийн хүмүүсээс илүү өндөр дээд гэж бодсоор байх болно. Энэ найдваргүй хэрэг биш гэж үү? (Мөн.) Энэ бол найдваргүй. Энэ бол антихрист юм. Тэд яаж ч засуулсан, толгой гудайлган өөрсдийгөө хэрэгцээгүй, чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэдний нүдээр бол асуудал, алдаа дутагдал, эсвэл завхралаа хүлээн зөвшөөрөх нь яллагдаж, устгагдаж байгаатай адил байх болно. Тэд ингэж л сэтгэдэг. Бусад хүмүүс алдаа дутагдлыг нь олж хармагц, эсвэл хэв чанар муутай, сүнслэг ойлголтгүй гэдгээ хүлээн зөвшөөрмөгц байр суурь нь цаашид баталгаагүй болж—байр сууриа алдах тул Бурханд итгэх итгэлийнхээ эрч хүчийг алдаж, утга учиргүй санагдана хэмээн тэд боддог. Тэд: “Байр суурьгүй бол амьдрахын хэрэг байна уу? Үхсэн нь дээр!” гэж боддог. Хэрвээ тэд байр суурьтай болбол биеэ тоосон зангаа барьж дийлэхгүй, муу зүйл хийж дураараа дургидаг; харин хана мөргөж, засуулах юм бол ажлаа хаяж, сөрөг болж, назгайрахыг хүснэ. Тэднийг үнэн-зарчмын дагуу үйлдээсэй гэж хүсэж байна уу? Тэгж бодохын ч хэрэггүй. Тэд юу гэж боддог вэ? “Чи надад албан тушаал өгөөд, намайг бие даан үйлдэхийг зөвшөөрвөл ямар вэ? Чи намайг бусадтай хамтран ажиллаасай гэж хүсэж байна уу? Энэ бол боломжгүй! Надад хамтрагч битгий ол—надад хамтрагч хэрэггүй; хэн ч миний хамтрагч байхад тэнцэхгүй. Эсвэл намайг зүгээр л битгий ашигла—өөр хүнээр хийлгэ!” Энэ ямар гээчийн амьтан бэ? “Ганц л тэргүүн байх боломжтой”—энэ бол антихристүүдийн сэтгэлгээ бөгөөд эдгээр нь тэдний илрэл юм. Энэ найдваргүй хэрэг биш гэж үү? (Мөн.)

Эхний зүйлд антихристүүд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй гэж хэлсэн, тэгвэл тэрхүү “чаддаггүй” гэдэгт юу багтдаг вэ? Тэд хэнтэй ч хамтран ажилладаггүй, мөн бусадтай хамтын ажиллагаанд хүрч чаддаггүй—энэ нь үүний хоёр төрөл биш гэж үү? Энэ хоёр утга санаа үүнд багтдаг бөгөөд үүнийг антихристүүдийн мөн чанар тодорхойлдог. Хүмүүс тэдэнтэй цугтаа ажиллаж болох ч үүний мөн чанар нь жинхэнэ хамтын ажиллагаа биш—тэд зүгээр л ар тал нь болж, гар хөлийн үзүүрт зарагдаж, тэдний өмнөөс хэрэг явдлыг зохицуулдаг зарц нар юм. Үүнийг яагаад ч хамтын ажиллагаа гэж нэрлэхгүй. Тэгвэл “хамтын ажиллагааг” хэрхэн тодорхойлох вэ? Үнэн хэрэгтээ, хамтын ажиллагааны эцсийн зорилго бол үнэн-зарчмыг ойлгодог болж, түүний дагуу үйлдэж, асуудал бүрийг шийдвэрлэн, зөв шийдвэр—зарчимтай нийцсэн, гажуудалгүй шийдвэр гаргаж, ажил дээрх алдааг багасгах явдал юм, ингэснээр чи өөрийн хүссэнээр авирлаж, эсвэл дураараа дургих бус, харин үүргээ л гүйцэтгэнэ. Антихристүүд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадгийн эхний илрэл бол тэд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй явдал юм. Зарим нь: “Хэнтэй ч хамтран ажиллаж чадахгүй байх нь бусдыг зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгахтай адилгүй” гэж хэлж магадгүй. Хэнтэй ч хамтран ажиллаж чадахгүй байна гэдэг нь тэд хэний ч үгийг сонсдоггүй, хэний ч санал зөвлөгөөг асуудаггүй—тэд Бурханы санаа зорилго, эсвэл үнэн-зарчмыг хүртэл эрж хайдаггүй гэсэн үг юм. Тэд зүгээр л өөрсдийнхөө дур зоргоор үйлдэж, авирладаг. Үүний далд утга нь юу вэ? Тэдний ажилд үнэн биш, Бурхан биш, харин тэд өөрсдөө ноёрхдог. Тиймээс, тэдний ажлын зарчим бол бусдыг хэлсэн үгэндээ оруулж, өөрсдөдөө яг л үнэн мэт, яг л Бурхан мэт хандуулах явдал юм. Үүний шинж чанар нь энэ биш гэж үү? Зарим нь: “Хэрвээ тэд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй юм бол, магадгүй тэд үнэнийг ойлгодог болохоор хамтран ажиллах шаардлагагүй байдаг байх” гэж хэлж магадгүй. Яг тийм зүйл болоод байна гэж үү? Хүн үнэнийг хэдий чинээ их ойлгож, хэрэгжүүлнэ, үйлдэхдээ төдий чинээ олон эх сурвалжаас асууж сураглаж, эрж хайдаг. Хохирол болон алдаа гарах магадлалыг аль болох багасгахын тулд аливааг хүмүүстэй илүү их хэлэлцэж, нөхөрлөдөг. Хүн үнэнийг хэдий чинээ их ойлгоно, төдий чинээ эрүүл ухаантай байж, бусадтай хамтран ажиллахыг төдий чинээ их хүсэж, хамтран ажиллаж чаддаг. Ийм биш гэж үү? Мөн хүн бусадтай хамтран ажиллахыг хэдий чинээ бага хүсэж, хамтран ажиллаж чадахгүй байна—өөр хэнийг ч сонсохгүй, өөр хэний ч саналыг бодолцож үзэхгүй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож үзэхгүй, аливааг хийхдээ өөрийнх нь үйлдэл үнэн-зарчимд нийцэж байгаа эсэхийг эрж хайхыг хүсэхгүй байна—төдий чинээ үнэнийг бага эрэлхийлж, үнэнийг бага ойлгодог. Тэр юунд эндүүрч итгэдэг вэ? “Ах эгч нар намайг удирдагчаараа сонгосон; бурхан надад удирдагч байх энэ боломжийг олгосон. Тиймээс миний хийж байгаа бүхэн үнэнд нийцдэг—би юу ч хийсэн, тэр нь зөв.” Энэ нь эндүүрэл биш гэж үү? Тэр яагаад ингэж эндүүрдэг вэ? Нэг л зүйл лавтай: Ийм хүмүүс үнэнийг хайрладаггүй. Мөн өөр нэг зүйл нь: Ийм хүмүүс зүгээр л үнэнийг ойлгодоггүй. Энэ бол ямар ч эргэлзээгүй.

Антихристүүд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Энэ бол ноцтой асуудал юм. Антихрист ямар ч үүрэг гүйцэтгэж байсан, хэнтэй ч хамтран ажиллаж байсан, үргэлж зөрчил, маргаан гарч байх болно. Зарим нь: “Хэрвээ тэр цэвэрлэгээ хариуцаж, өдөр бүр доторхыг эмхэлж цэгцэлдэг бол бусадтай хамтран ажиллахааргүй юу байх билээ?” гэж хэлж магадгүй. Энд зан чанарын асуудал бий: Тэр хэнтэй ч харилцаж, хэнтэй ч ажил хийсэн үргэлж тэднийг басамжилж, үргэлж тэдэнд сургаал айлдаж, өөрийнхөө хэлснээр хийлгэхийг хүсдэг. Ийм хүн бусадтай хамтран ажиллаж чадна гэж та нар хэлэх үү? Тэд хэнтэй ч хамтран ажиллаж чадахгүй; учир нь түүний завхарсан зан чанар хэтэрхий ноцтой байдаг. Тэд бусадтай хамтран ажиллаж чаддаггүйгээр үл барам, үргэлж бусдад дээрээс сургаал айлдаж, хазаарладаг—тэд үргэлж хүмүүсийн мөрөн дээр сандайлан сууж, тэднийг хүчээр дуулгавартай байлгахыг хүсдэг. Энэ бол зүгээр нэг зан чанарын асуудал биш—энэ нь бас тэдний хүн чанарын ноцтой асуудал юм. Тэдэнд ямар ч мөс чанар, эрүүл ухаан байдаггүй. Ёрын муу хүмүүс ийм л байдаг. Тэд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй; хэнтэй ч таарч тохирдоггүй. Хүмүүсийн хооронд хүн чанарын хувьд нийтлэг байдаг зүйлс юу вэ? Тэдгээр зүйлсийн аль нь таарч тохирдог вэ? Мөс чанар, эрүүл ухаан, үнэнийг хайрлах хандлага нь нийтлэг байдаг. Хэрвээ хоёр тал хоёулаа ийм хэвийн хүн чанартай бол тэд таарч тохирч чадна; хэрвээ үгүй бол чадахгүй; хэрвээ нэг нь ийм хүн чанартай, нөгөөх нь үгүй бол бас л чадахгүй. Сайн хүмүүс, муу хүмүүс хоорондоо таарч тохирдоггүй—өгөөмөр сэтгэлтэй хүмүүс, ёрын муу хүмүүс хоорондоо таарч тохирдоггүй. Хүмүүс хоорондоо хэвийн таарч тохирохын тулд тодорхой нөхцөлүүдийг хангасан байх ёстой: Тэд бие биетэйгээ хамтран ажиллаж чаддаг болохоос өмнө наад зах нь мөс чанар, эрүүл ухаантай, тэвчээртэй, хүлээцтэй байх ёстой. Үүргээ гүйцэтгэхдээ хамтран ажиллаж чадахын тулд хүмүүс нэгэн санаатай байх ёстой; тэд нөгөө хүнийхээ давуу талыг ашиглаж, өөрсдийн сул талыг нөхөж, тэвчээртэй, хүлээцтэй байж, биеэ авч явах суурь зарчимтай байх ёстой. Ингэж байж л эв найртай таарч тохирдог бөгөөд заримдаа зөрчил, маргаан гарч болох ч хамтын ажиллагаа үргэлжилж, ядаж л дайсагнал үүсэхгүй. Хэрвээ нэг хүнд ийм суурь зарчим байхгүй, мөн мөс чанаргүй, эсвэл эрүүл ухаангүй байж, аливааг ашиг хонжоо харсан байдлаар хийж, зөвхөн ашиг хонжоо хайж, үргэлж бусдыг хохироон байж ашиг хонжоо олохыг хүсдэг бол хамтын ажиллагаа байх боломжгүй болно. Ёрын муу хүмүүс болон хоорондоо тасралтгүй тулалддаг диаволын хаадын дунд ийм л байдаг. Сүнсний ертөнцийн янз бүрийн ёрын муу сүнснүүд хоорондоо таарч тохирдоггүй. Диаволууд заримдаа эвсэл байгуулж болох ч энэ нь бүхэлдээ өөрсдийн зорилгод хүрэхийн тулд харилцан бие биеэ ашиглаж байгаа хэрэг юм. Тэдний эвсэл түр зуурынх бөгөөд удалгүй аяндаа задардаг. Хүмүүсийн дунд ч мөн адил. Хүн чанаргүй хүмүүс бол бусдыгаа сүйрүүлдэг муу хүмүүс юм; зөвхөн хэвийн хүн чанартай хүмүүс л хамтран ажиллахад амархан, бусдад тэвчээртэй, хүлээцтэй ханддаг, бусдын санал бодлыг сонсож чаддаг, хийж буй ажилдаа байр сууриа хойш тавьж, бусадтай хэлэлцэж хийж чаддаг. Тэд ч бас завхарсан зан чанартай, үргэлж бусдыг үгэндээ оруулахыг хүсдэг—тэд ч бас тийм санаа зорилготой—гэвч тэд мөс чанар, эрүүл ухаантай, үнэнийг эрж хайж чаддаг, өөрсдийгөө мэддэг, тэгэх нь зохисгүй гэдгийг мэдэрч, үүндээ өөрийгөө зэмлэж, өөрийгөө хазаарлаж чаддаг тул тэдний аливааг хийх арга зам, арга барил бага багаар өөрчлөгдөнө. Ийнхүү тэд бусадтай хамтран ажиллаж чаддаг болно. Тэд завхарсан зан чанар харуулж байгаа боловч ёрын муу хүмүүс биш, мөн тэдэнд антихристүүдийн мөн чанар байхгүй. Бусадтай хамтран ажиллах тал дээр тэдэнд ямар ч том асуудал гарахгүй. Хэрвээ тэд ёрын муу хүмүүс эсвэл антихристүүд байсан бол бусадтай хамтран ажиллаж чадахгүй байх байсан. Бурханы гэрээс зайлуулдаг бүх ёрын муу хүн, антихристүүд ийм л байдаг. Тэд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй бөгөөд үүний үр дүнд бүгд илчлэгдэж, таягдан хаягддаг. Гэсэн ч антихристүүдийн зан чанартай, антихристүүдийн замаар алхдаг олон хүн ихээхэн засалт туулсныхаа дараа үнэнийг хүлээн авч, үнэхээр гэмшиж, бусдад тэвчээртэй, хүлээцтэй хандаж чаддаг. Ийм хүмүүс аажмаар бусадтай эв найртай хамтран ажиллаж чаддаг болно. Зөвхөн антихристүүд л хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Тэд хэчнээн их завхарсан зан чанар харуулсан ч үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй, харин өөрсдийнхөөрөө зүтгэж, увайгүй, цадиггүй хэвээр байх болно. Тэд бусадтай эв найртай хамтран ажиллаж чаддаггүйгээс гадна—хэрвээ хэн нэгэн өөрсдийг нь ялган таньж, өөрсдөд нь дургүйцэж байгааг харвал тэд бүр тэр хүнийг тарчлаахаар зорьж, түүнийг гадуурхаж, түүнд дайсагнасан хандлага гаргана. Тэд чуулганы ажилд ямар нэг саад тотгор учруулан байж түүнд дайсагнасан хэвээр байх болно. Үүнийг антихристүүдийн уг чанар-мөн чанар тодорхойлдог.

Эв найртай хамтран ажиллахад суралцахдаа та нар ямар сургамж авах ёстой вэ? Хамтран ажиллаж сурах нь үнэнийг хайрлах хэрэгжүүлэлтийн нэг хэсэг, бас үүний нэг шинж тэмдэг юм. Энэ нь хүнд мөс чанар, ухаалаг байдал байгаа гэдэг нь илэрдэг нэг үндсэн арга зам юм. Чи өөртөө мөс чанар, нэр төр, ухаалаг байдал бий гэж хэлж болох ч хэрвээ чи хэнтэй ч хамтран ажиллаж чадахгүй, гэр бүлийнхэнтэйгээ, гаднын хүмүүстэй, эсвэл найз нөхөдтэйгөө таарч тохирч чадахгүй, харилцаа чинь сүйрч, хамтын ажил дээрээ эцэс төгсгөлгүй маргалдаж, үүнээсээ болж дайсагналцдаг бол—хэрвээ чи ийнхүү хэнтэй ч хэзээ ч таарч тохирч чаддаггүй бол чи аюулд оржээ. Хэрвээ ийм зан авир чиний бүх завхарсан зан чанарын зан авир дунд байдаг бол, эсвэл чиний үнэнд нийцдэггүй бүх зан авирын дунд байдаг нэг зан авир бөгөөд энэ нь ердөө л чиний мэддэг, үүнийхээ талаар байнга эрж хайж, өөрчлөгдөж байдаг зан авир төдий бол чамд боломж байсаар байна. Аврагдах орон зай байсаар байна; энэ нь том асуудал биш. Гэвч хэрвээ чи угаасаа л ийм хүн бол, угаасаа л хэнтэй ч таарч тохирч чаддаггүй, энэ талаар яриад ч нэмэргүй—чи үүнийг хазаарлаж огт чаддаггүй бол—энэ нь ноцтой асуудал юм. Хэрвээ чамд үнэнийг хэчнээн нөхөрлөсөн ч, чи үүнийг анхаарал хандуулах зүйл гэж үзэхгүй, харин энэ асуудлыг сүртэй зүйл биш, чиний хэвийн амьдрал, завхарсан зан чанар чинь илэрдэг гол арга зам гэж боддог бол чинийх антихристийн мөн чанар юм. Хэрвээ энэ нь чиний мөн чанар бол чи антихристүүдийн замаар алхдагаас өөр хэрэг болно. Зарим хүн антихристүүдийн замаар алхдаг бол зарим нь өөрсдөө антихристүүд байдаг. Энд ялгаа байгаа биз дээ? (Тийм.) Антихристүүдийн замаар алхдаг хүмүүс үйлдэлдээ антихристүүдийн эдгээр зан авирыг харуулдаг; тэд антихристийн зан чанарыг жирийн хүнээс арай илүү тод, илэрхий харуулдаг боловч үнэнд нийцсэн, хүн чанартай, ухаалаг байдалтай ажил хийж чадсаар байдаг. Хэрвээ хэн нэгэн ямар ч эерэг ажил хийж чаддаггүй, хийдэг зүйл нь бүхэлдээ антихристүүдийн эдгээр зан авир, антихристийн мөн чанарын эдгээр илчлэл байвал—хэрвээ түүний хийдэг бүх ажил, гүйцэтгэдэг үүрэг нь үнэнд нийцэх ямар ч зүйлгүй ийм илчлэл байвал—тийм тохиолдолд тэр бол антихрист юм.

Зарим удирдагч, ажилчин өнгөрсөнд антихристийн зан чанар байнга харуулдаг байсан: Тэд дураараа, дур зоргоороо байсан бөгөөд үргэлж тэднийхээр л болох ёстой, өөр арга байхгүй гэдэг байсан. Гэхдээ тэд ямар ч илэрхий ёрын мууг хийгээгүй, хүн чанар нь аймшигтай байгаагүй. Засуулж, ах эгч нар тэдэнд тусалж, үүргийн хуваарилалтыг нь тааруулж, эсвэл чөлөөлөгдөж, хэсэг хугацаанд сөрөг байснаар тэд эцэст нь өмнө нь харуулж байсан зүйл нь завхарсан зан чанар байсныг ухаарч, гэмшихийг хүсэж, “Юу ч болсон үүргээ тууштай гүйцэтгэх нь хамгийн чухал. Би антихристийн замаар алхаж байсан ч антихрист гэж тодорхойлогдоогүй. Энэ бол Бурханы өршөөл, тиймээс би итгэл болон эрэлхийлэлдээ шаргуу ажиллах ёстой. Үнэнийг эрэлхийлэх замд ямар ч буруу зүйл байхгүй” гэж боддог. Тэд бага багаар өөрчлөгдөж, дараа нь гэмшдэг. Тэдэнд сайн илрэлүүд байдаг, тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэн-зарчмыг эрж хайж чаддаг, мөн бусадтай харилцахдаа ч үнэн-зарчмыг эрж хайдаг. Бүхий л талаараа тэд эерэг чиглэлд орж байдаг. Тэгвэл тэд өөрчлөгдсөн биш гэж үү? Тэд антихристүүдийн замаар алхахаа больж, үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлэх замаар алхдаг болсон. Тэдэнд авралд хүрэх найдвар, боломж бий. Ийм хүмүүс нэгэн цагт антихристийн зарим илрэлийг харуулж, эсвэл антихристүүдийн замаар алхаж байсан гээд тэднийг антихрист гэж тодорхойлж болох уу? Үгүй. Антихристүүд гэмшсэнээс үхсэн нь дээр гэж үздэг. Тэдэнд ичих мэдрэмж байдаггүй; үүнээс гадна тэд харгис, хорон муу зан чанартай, үнэнд туйлын их зэвүүцдэг. Үнэнд тэгж их зэвүүцдэг хүн үнэнийг хэрэгжүүлж, эсвэл гэмшиж чадах уу? Энэ бол боломжгүй зүйл. Тэр үнэнд тэгж туйлын их зэвүүцдэг нь тэр хэзээ ч гэмшихгүй гэсэн үг юм. Гэмшиж чаддаг хүмүүсийн хувьд нэг зүйл лавтай байдаг нь, тэд алдаа гаргасан ч Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чаддаг, үнэнийг хүлээн авч чаддаг бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ өөрсдийн хийх ёстой зүйлийг чадах чинээгээрээ хийж, Бурханы үгийг хувийн зарчмаа болгон, Бурханы үгийг амьдралынхаа бодит байдал болгож чаддаг. Тэд үнэнийг хүлээн авдаг бөгөөд зүрх сэтгэлийнхээ угаас үнэнд зэвүүцдэггүй. Энэ нь ялгаа биш гэж үү? Энэ бол ялгаа юм. Харин антихристүүд засуулахаас татгалзаад зогсдоггүй—тэд үг нь үнэнд нийцдэг хэнийг ч сонсдоггүй, Бурханы үгийг үнэн гэдэгт итгэдэггүй, мөн тийм гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг ч үгүй. Тэдний энэ нь ямар уг чанар вэ? Энэ нь үнэнд зэвүүцэж, үнэнийг туйлын ихээр үзэн яддаг уг чанар юм. Хэн нэгэн үнэнийг нөхөрлөх, эсвэл туршлагын гэрчлэл ярих үед тэд үүнд туйлын их дургүйцэж, нөхөрлөж буй хүнд дайсагнадаг. Хэрвээ чуулганд хэн нэгэн янз бүрийн итгэхийн аргагүй, хорон муу үзэл баримтлал тарааж, утгагүй, итгэхийн аргагүй зүйл ярьж байвал энэ нь тэднийг маш их баярлуулдаг; тэд даруй түүнтэй нэгдэж, түүнтэй нягт хамтран ажиллаж, нэг тогооноос хооллоно. Энэ бол адил нь адилтайгаа нийлж, ижил нь ижлээ олж буй хэрэг юм. Хэрвээ тэд Бурханы сонгосон хүмүүс үнэнийг нөхөрлөж, эсвэл өөрсдийгөө танин мэдсэн болон чин сэтгэлээсээ гэмшсэн туршлагын гэрчлэл ярихыг сонсвол энэ нь тэднийг унтууцтал нь сандаргадаг бөгөөд тэд тэр хүнийг хэрхэн гадуурхаж, дайрч давшилж болохыг бодож эхэлдэг. Товчхондоо, тэд үнэнийг эрэлхийлдэг хэнд ч сайнаар ханддаггүй. Тэд түүнийг гадуурхаж, дайсан нь байхыг хүсдэг. Бичиг үсэг, хоосон сургаал номлон өөрийгөө гайхуулахдаа чадварлаг хэн боловч тэдэнд маш их таалагддаг бөгөөд яг л итгэлт хүнээ, хамтран зүтгэгчээ олсон мэт түүнийг ихэд сайшаадаг. Хэрвээ хэн нэгэн: “Хамгийн их ажил хийж, хамгийн их хувь нэмэр оруулсан хүн асар их шагнал хүртэж, титэм зүүж, бурхантай хамт хаанчилна” гэж хэлбэл тэдний цусыг хөөргөж, эцэс төгсгөлгүй догдлуулна. Тэд өөрсдийгөө бусдаас хавьгүй өндөрт байдаг, эцэст нь олны дундаас онцгойрлоо, одоо өөрсдийгөө харуулж, үнэ цэнээ гайхуулах орон зайтай боллоо гэж мэдэрнэ. Тэгээд тэд тун сэтгэл хангалуун байх болно. Энэ нь үнэнд зэвүүцэж байгаа хэрэг биш гэж үү? Чи тэдэнд нөхөрлөхдөө: “Бурхан Паул шиг хүмүүст дургүй, антихристүүдийн замаар алхдаг хүмүүст, мөн өдөржингөө ‘Эзэн минь, Эзэн минь, би Таны төлөө их ажил хийгээгүй гэж үү?’ хэмээн ярьж явдаг хүмүүст хамгийн их ой гутдаг. Өдөржингөө Түүнээс шагнал, титэм гуйж явдаг хүмүүст Тэр ой гутдаг” гэж хэллээ гэж бодъё. Энэ үгс гарцаагүй үнэн боловч тэд ийм нөхөрлөл сонсоод ямар мэдрэмжтэй үлддэг вэ? Тэд ийм үгэнд амен гэж хэлж, хүлээн авдаг уу? Тэдний анхны хариу үйлдэл юу вэ? Зүрх сэтгэлийнх нь угаас дургүйцэл төрж, сонсохыг хүсдэггүй—тэдний хэлэх гэсэн санаа бол, “Чи ярьж байгаа зүйлдээ яаж тийм итгэлтэй байж чадаж байна аа? Чи эцсийн шийдвэрийг гаргадаг юм уу? Би чиний ярьж байгаа зүйлд итгэхгүй байна! Би хийх зүйлээ л хийнэ. Би Паул шиг байж, бурхнаас титэм гуйна. Тэгж байж л би ерөөгдөж, сайн хүрэх газартай болж чадна!” Тэд Паулын үзэл бодлыг баримтлах гэж зүтгэдэг. Ингэснээрээ тэд Бурханы эсрэг тэмцэж байгаа биш гэж үү? Энэ нь Бурханыг илэрхий эсэргүүцэж байгаа хэрэг биш гэж үү? Бурхан Паулын мөн чанарыг ил болгож, задлан шинжилсэн; Тэр энэ талаар маш ихийг хэлсэн бөгөөд хэлсэн бүхэн нь үнэн—гэсэн ч эдгээр антихрист үнэнийг, эсвэл Паулын бүх үйлдэл, зан авир нь Бурханыг эсэргүүцэж байсан гэх баримтыг хүлээн авдаггүй. Оюун санаандаа тэд: “Хэрвээ чи ямар нэг зүйл хэлбэл, энэ нь зөв гэсэн үг үү? Ямар үндэслэлээр тэр вэ? Надад бол Паулын хэлж, хийсэн зүйл зөв юм шиг харагддаг. Үүнд эндүү ташаа зүйл байхгүй. Би титэм, шагнал эрэлхийлж байна—би үүнийг л хийж чадна! Чи намайг зогсоож чадах уу? Би ажил хийхийг эрэлхийлнэ; би ихийг хийснийхээ дараа гавьяатай болно—би хувь нэмрээ оруулсан байх болно, тиймээс би тэнгэрийн хаанчлалд орж, шагнагдаж чадна. Үүнд ямар ч буруу зүйл байхгүй!” хэмээн эргэлзсээр байдаг. Тэд ийм л гөжүүд байдаг. Тэд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Чи тэдэнд үнэнийг нөхөрлөж болох ч энэ нь тэдэнд хүрэхгүй; тэд үүнд зэвүүцдэг. Энэ бол Бурханы үгэнд, үнэнд хандах антихристүүдийн хандлага, энэ нь бас Бурханд хандах тэдний хандлага юм. Тэгвэл та нар үнэнийг сонсоод ямар мэдрэмж төрдөг вэ? Та нар үнэнийг эрэлхийлэхгүй байна, үнэнийг ойлгохгүй байна гэж мэдэрдэг. Та нар үүнд хүрэх яагаач үгүй байна, үнэн-бодит байдал руу тэмүүлэх хэрэгтэй болно гэж мэдэрдэг. Мөн Бурханы үгтэй өөрсдийгөө харьцуулах болгондоо та нар өөрсдийгөө дэндүү дутагдалтай, хэв чанар муутай, сүнслэг ойлголт дутмаг байна—хааш яаш хэвээр байна, дотор тань хорон муу байдал байсаар байна гэж мэдэрдэг. Тэгээд та нар сөрөг болдог. Энэ та нарын байдал биш гэж үү? Харин антихристүүд хэзээ ч сөрөг байдаггүй. Тэд үргэлж маш урам зоригтой байж, өөрсдийгөө хэзээ ч эргэцүүлдэггүй, өөрсдийгөө танин мэддэггүй, харин өөрсдөд нь ямар ч том асуудал байхгүй гэж боддог. Үргэлж биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг хүмүүс ийм л байдаг—тэд эрх мэдэлтэй болмогцоо антихристүүд болон хувирдаг.

II. Антихристүүд үргэлж хүмүүсийг хянаж, байлдан дагуулах хүсэл, амбицтай байдгийг задлан шинжлэх нь

Бид: Антихристүүд үргэлж хүмүүсийг хянаж, байлдан дагуулах хүсэл, амбицтай байдаг хэмээх дараагийн зүйлийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Энэ асуудал нь тэдний хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүйгээс илүү ноцтой юм. Бусдыг хянаж, байлдан дагуулах дуртай хүмүүс ямархуу хүмүүс байдаг гэж та нар хэлэх вэ? Ямархуу хүн бусдыг хянаж, байлдан дагуулах хүсэл, амбицтай байдаг вэ? Би та нарт нэг жишээ хэлье. Байр сууринд онцгойлон дуртай хүмүүс бусдыг хянаж, байлдан дагуулах дуртай байдаг уу? Тэд антихристүүдийн төрлийн хүмүүс биш гэж үү? Тэд бусдыг төөрөлдүүлж, хянаж, буулгаж авдаг, тэгээд тэр хүмүүс нь тэднийг шүтэн мөргөж, үгэнд нь ордог. Ингэснээр тэд хүмүүсийн хүндлэл, бишрэлийг олж авч, хүмүүсээр өөрсдийгөө шүтэн мөргүүлж, дээдлүүлдэг. Тэгвэл хүмүүсийн зүрх сэтгэлд тэдний орон зай байх биш үү? Хэрвээ хүмүүс тэдэнд үнэмшиж, тэднийг сайшаагаагүй бол шүтэн мөргөх байсан уу? Яавч үгүй. Тиймээс, энэ хүмүүс байр суурьтай болсныхоо дараа ч бусдыг үнэмшүүлж, тэднийг бүрэн өөртөө татаж, өөрсдийгөө бишрүүлэх хэрэгтэй болдог. Тэгж байж л хүмүүс тэднийг шүтэн мөргөнө. Энэ бол нэг төрлийн хүн юм. Өөр нэг төрөл бий—тэд бол онцгойлон биеэ тоосон хүмүүс. Тэд хүмүүстэй яг адилхан харьцдаг: Тэд хүмүүсийг буулгаж авахаас эхэлдэг бөгөөд хүн бүрээр өөрсдийгөө шүтэн мөргүүлж, бишрүүлдэг. Тэгж байж л тэдний сэтгэл ханадаг. Маш харгис хүмүүс ч бас бусдыг хянах дуртай, хүмүүсийг үгэндээ оруулж, өөрсдийгөө тойруулан, аливааг өөрсдийнхөө төлөө хийлгэдэг. Маш биеэ тоосон хүмүүс болон харгис зан чанартай хүмүүсийн аль алиных нь хувьд, эрх мэдэлд хүрмэгцээ тэд антихристүүд болдог. Антихристүүд үргэлж бусдыг хянаж, байлдан дагуулах хүсэл, амбицтай байдаг; хүмүүстэй таарахдаа тэд бусад хүн өөрсдийг нь хэрхэн үздэг, бусдын зүрх сэтгэлд өөрсдийнх нь орон зай байгаа эсэх, бусад хүн өөрсдийг нь биширч, шүтэн мөргөдөг эсэхийг олж тогтоохыг үргэлж хүсдэг. Хэрвээ тэд ул долоох, бялдуучлах, зусардахдаа сайн хүнтэй таарвал маш их баярладаг; тэгээд тэд өндөрт зогсож, хүмүүст номчирхож, сүржин үзэл санааны талаар чалчиж, хүмүүст дүрэм журам, арга барил, хоосон сургаал, үзлийг суулгаж эхэлдэг. Тэд эдгээр зүйлийг үнэн хэмээн хүлээн авахад хүмүүсийг хүргэдэг бөгөөд бүр үүнийгээ гоёчилж: “Хэрвээ чи эдгээр зүйлийг хүлээн авч чадвал, чи үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлдэг хүн мөн” гэдэг. Ялган таних чадваргүй хүмүүс тэдний хэлж байгааг үндэслэлтэй гэж бодох бөгөөд энэ нь тэдэнд тодорхойгүй, энэ нь үнэнд нийцдэг эсэхийг тэд мэдэхгүй ч, хэлж байгаа зүйлд нь ямар ч буруу юм юу ч байхгүй, үнэнийг зөрчөөгүй гэж л мэдэрдэг. Ингээд тэд антихристүүдийг дуулгавартай дагадаг. Хэрвээ хэн нэгэн антихристийг ялган таньж чаддаг, тэднийг ил болгож мэдэхээр байвал энэ нь антихристийн уурыг хүргэх бөгөөд тэд ямар ч эрээ цээргүйгээр түүнд бурууг чихэж, түүнийг яллаж, хүч түрэмгийлэн сүрдүүлнэ. Ялган таних чадваргүй хүмүүс антихристэд бүрэн дарагдаж, тэднийг чин зүрхнээсээ биширч, улмаар антихристийг шүтэн мөргөж, тулж түшиж, тэр ч бүү хэл тэднээс айж эмээх сэтгэл дотор нь төрдөг. Тэдэнд антихристэд боолчлогдсон мэт мэдрэмж төрж, хэрвээ антихристийн манлайлал, сургаал, зэмлэлийг алдвал зүрх сэтгэл нь тавгүйтэх мэт санагддаг. Эдгээр зүйлгүйгээр тэдэнд аюулгүй байдлын мэдрэмж үгүй болж, Бурхан тэднийг хүсэхээ больсон байж магадгүй юм шиг санагддаг. Тэгээд хүн бүр үйлдэл хийхдээ антихристийн царайны хувирлыг харж сурсан бөгөөд антихристийг дургүйцэх вий гэхээс айдаг. Тэд бүгд антихристүүдийг баярлуулахыг оролддог; ийм хүмүүс антихристийг дагахаар эргэлт буцалтгүй шийдсэн байдаг. Ажилдаа антихристүүд бичиг үсэг, хоосон сургаал номлодог. Тэд хүмүүст тодорхой дүрэм журам баримтлахыг заахдаа сайн; тэд хүмүүст ямар үнэн-зарчмыг баримтлах ёстой, яагаад ингэж үйлдэх ёстой, Бурханы санаа зорилго юу болох, Бурханы гэр ажлын ямар зохицуулалт хийсэн, хамгийн чухал, гол ажил нь юу болох, эсвэл хийх ёстой үндсэн ажил нь юу болохыг хэзээ ч хэлж өгдөггүй. Антихристүүд хамгийн чухал эдгээр зүйлийн талаар юу ч хэлдэггүй. Тэд ажил хийж, зохицуулахдаа үнэнийг хэзээ ч нөхөрлөдөггүй. Тэд өөрсдөө үнэн-зарчмыг ойлгодоггүй тул хүмүүст хэдэн дүрэм журам, хоосон сургаалыг баримтлахыг заахаас өөр юу ч хийж чаддаггүй—хэрвээ хүмүүс тэдний үг болон дүрэм журмыг зөрчвөл антихристүүдийн зэмлэл, буруушаалттай нүүр тулна. Антихристүүд байнга Бурханы гэрийн далбаан дор ажил хийж, бусдыг буруушааж, өндөр байр сууринаас тэдэнд номчирхдог. Зарим хүн тэдний номчирхолд бүр сандарч тэвдэн, антихристүүдийн шаардлагын дагуу үйлдэхгүй бол Бурханд өртэй мэт санагддаг. Ийм хүмүүс антихристүүдийн хяналтад орсон биш гэж үү? (Орсон.) Антихристүүдийн зүгээс гаргаж буй энэ нь ямархуу зан авир вэ? Энэ бол боолчлох зан авир юм. “Боолчлол”-ыг агуу улаан лууны улс орны үг хэллэгээр “тархи угаалт” гэж нэрлэдэг. Энэ нь яг л агуу улаан луу Бурханд итгэгчдийг барьж авахтай адил юм. Тэднийг тамлан зовоохоос гадна өөр нэг арга барил ашигладаг нь: тархи угаалт юм. Тэд тариачин, ажилчин, эсвэл сэхээтний аль нь ч бай, агуу улаан луу шашингүй үзэл, хувьслын онол, мөн марксизм-ленинизм гэх мэт өөрийн үй олон тэрс үзэл, төөрөгдлийг ашиглан хүмүүсийн тархийг угаадаг; хүмүүст эдгээр нь хэчнээн жигшмээр, ой гутам санагдсан ч хамаагүй, эдгээр зүйлийг хүчээр суулгаж, дараа нь эдгээр үзэл санаа, онолыг ашиглан хүмүүсийн гар хөлийг дөнгөлж, зүрх сэтгэлийг нь хянадаг. Ийм байдлаар агуу улаан луу хүмүүсийг Бурханд итгэх, үнэнийг хүлээн авах, аврагдаж, төгс болгуулахаар үнэнийг эрэлхийлэхэд нь саад болдог. Яг үүнтэй адилаар, антихристүүдийн хяналтад байгаа хүмүүс хэчнээн олон номлол сонссон ч үнэнийг ойлгож чаддаггүй, мөн Бурханд итгэх нь үнэндээ юуны төлөө болохыг, ямар замаар явах ёстойгоо, аливаа юм болгоныг хийхдээ ямар зөв үзэл бодолтой байх ёстойгоо, эсвэл ямар байр суурь баримтлах ёстойгоо ойлгодоггүй. Тэд эдгээр зүйлийн алиныг нь ч ойлгодоггүй; тэдний зүрх сэтгэлд зөвхөн тэрхүү антихристүүдийн бичиг үсэг, хоосон сургаал болон хоосон онол л байдаг. Удаан хугацаанд антихристүүдэд төөрөлдөж, хянуулсныхаа дараа тэдэнтэй яг адилхан болдог: Тэд Бурханд итгэдэг боловч үнэнийг огт хүлээн авдаггүй, тэр ч байтугай Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг зогсдог хүмүүс болдог. Антихристүүдэд төөрөлдөж, хянуулсан хүмүүс ямархуу хүмүүс байдаг вэ? Тэдний хэн нь ч үнэнийг хайрладаггүй нь эргэлзээгүй—тэд бүгд хоёр нүүртнүүд, Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлдэггүй, үүргээ гүйцэтгэхдээ зөв зохистой хэрэг явдалд анхаардаггүй хүмүүс юм. Бурханд итгэхдээ энэ хүмүүс Бурханыг дагадаггүй; харин ч антихристүүдийг дагаж, антихристүүдийн боол болдог бөгөөд үр дүнд нь тэд үнэнийг олж авч чаддаггүй. Энэ төгсгөл бол гарцаагүй юм.

Бурханы хүмүүст ханддаг зарчим юу вэ? Хүч түрэмгийлэл үү? Хяналт уу? Үгүй—энэ нь хяналтын яг эсрэг зүйл юм. Хүмүүст ханддаг Бурханы зарчим юу вэ? (Тэр тэдэнд чөлөөт хүсэл зориг өгдөг.) Тийм ээ, Тэр чамд чөлөөт хүсэл зориг өгдөг. Өөрийнх нь бүрдүүлсэн орчин нөхцөлийн дундаас өөрийн гэсэн ойлголтод хүрэх боломжийг Тэр чамд олгодог, ингэснээр аяндаа чамд хүний ойлголт, туршлага бий болдог. Тэр чамд үнэний нэг талыг аяндаа ойлгох боломж олгодог, ингэснээр чи дахин ийм орчин нөхцөлтэй тулгарах үедээ юу хийх, юу сонгохоо мэддэг болно. Тэр бас юу зөв, юу буруу болохыг зүрх сэтгэлийнхээ угаас ойлгох боломжийг чамд олгодог, ингэснээр чи эцсийн дүндээ зөв замыг сонгодог. Бурхан чамайг хянадаггүй, мөн Тэр чамайг албаддаггүй. Харин антихрист яг эсрэгээр нь үйлддэг: Тэд чамайг төөрөлдүүлэх замаар тархийг чинь угааж, үзэл санаагаа суулган, улмаар чамайг өөрийнхөө боол болгоно. Би яагаад “боол” гэдэг үгийг ашиглаж байна вэ? Боол гэж юу вэ? Энэ нь чи антихристийн зөв, бурууг ялган таньж чадахгүй, тэгж зүрхлэх ч үгүй—чи тэдний зөв, бурууг мэдэхгүй; зүрх сэтгэл чинь будилж, мунгинана гэсэн үг юм. Юу зөв, юу буруу болох нь чамд тодорхойгүй байна; чи юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ мэдэхгүй. Чи зүгээр л утсан хүүхэлдэй шиг антихристийн зааварчилгааг хүлээж, хэрвээ антихрист үг хэлэхгүй бол үйлдэл хийж зүрхлэхгүй бөгөөд тэдний тушаалыг сонссон үедээ л үйлдэл хийж зүрхэлнэ. Чи төрөлх чадвараа алдаж, чөлөөт хүсэл зориг чинь үүргээ гүйцэтгэхгүй. Чи үхмэл хүн болсон байх болно. Чамд зүрх сэтгэл байх боловч чи сэтгэж чадахгүй; чамд оюун ухаан байх боловч чи асуудлыг тунгаан бодож чадахгүй—чи зөв бурууг, эсвэл ямар зүйл эерэг, ямар зүйл сөрөг болохыг, мөн үйлдэх зөв арга зам юу болох, үйлдэх буруу арга зам юу болохыг мэдэхгүй. Антихрист мэдэгдэлгүйгээр чамайг хяналтдаа авсан байх болно. Тэд юуг хянах вэ? Чиний зүрх сэтгэлийг үү, эсвэл чиний оюун санааг уу? Чиний зүрх сэтгэлийг; тэгээд чиний оюун санаа аяндаа тэдний хяналтад орно. Тэд чиний гар хөлийг чанга гэгч нь хүлж, бат бөх баглаж, ингэснээр чи алхам тутамдаа эргэлзэж, тээнэгэлзэн гацаж, дараа нь ухарна; тэгээд чи дахин нэг алхам хийж, ямар нэг үйлдэл хийхийг хүсэх боловч дахиад л ухарна. Юм хийх болгондоо хараа чинь бүрэлзэж, бүдэг бадаг болно. Энэ нь антихристийн төөрөлдүүлсэн үг яриатай салшгүй холбоотой юм. Антихристүүдийн хүмүүсийг хянадаг гол арга барил юу вэ? Тэдний хэлдэг бүхэн нь хүмүүсийн үзэл, төсөөлөлд, хүний сэтгэл, хүний эрүүл ухаанд нийцдэг зүйлс байдаг. Тэд ярихдаа бага зэрэг хүн чанартай мэт санагдах боловч ямар ч үнэн-бодит байдал тэдэнд байдаггүй. Надад хэлдээ, антихристүүдийн хяналтад байдаг, тэднийг дагадаг хүмүүс Бурханы гэрт бүх зүрх сэтгэл, бүх чадлаараа үүргээ гүйцэтгэж чадах уу? (Үгүй.) Үүний цаад шалтгаан нь юу вэ? Тэд үнэнийг ойлгодоггүй—энэ бол гол шалтгаан нь. Өөр нэг шалтгаан бий: Антихристүүд эрх мэдлийн тоглоом тоглодог; тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй, мөн бүх зүрх сэтгэл, чадлаараа гүйцэтгэдэггүй. Тэгвэл тэдний зарц нар үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Антихрист ямар байна, тэднийг дагасан зарц нар нь ч бас тийм л байна. Антихристүүд үнэнийг хэрэгжүүлэхгүй байх, зарчмыг зөрчих, Бурханы гэрийн эрх ашгаас урвах, эрүүл ухаангүй, дарангуйлагч шиг авирлахдаа манлайлдаг. Энэ нь зарц нарт нь нөлөөлөхгүй байж чадах уу? Нөлөөлөхгүй байна гэж яавч байхгүй. Тэгвэл тэдний хазаарлаж, хянадаг тэр хүмүүс яах вэ? Тэд бие биеэсээ сэрэмжилж, бие биеэ хардаж сэрдэн, хоорондоо тэмцэлдэнэ—алдар нэр, ашиг хонжоо, гялалзах боломж, мөн давуу талын төлөө өрсөлдөнө. Угтаа, антихристийн хяналтад орсон бүх хүн хагаралдаж, нэг санаатай байхаа больдог. Тэд үйлдэл хийхдээ болгоомжтой, хянамгай байдаг; тэд бие биедээ нээлттэй биш, тэдний хооронд хэвийн хүн хоорондын харилцаа байдаггүй. Тэдний хооронд хэвийн нөхөрлөл, залбиран-унших явдал, хэвийн сүнслэг амьдрал гэж үгүй. Тэд яг л гадаад ертөнц дэх Сатаны үл итгэгч бүлгүүд шиг бутарсан байдаг. Антихрист эрх мэдлийг авсан үед ийм л байдаг. Хүмүүсийн хооронд сэрэмжилсэн байдал, ил болон далд тэмцэл, хорлон сүйтгэж, атаархаж, шүүх, мөн хэн нь бага хариуцлага үүрч байгааг харьцуулах явдал байдаг: “Хэрвээ чи хариуцлага үүрэхгүй бол би ч бас үүрэхгүй. Чи өөрөө бурхны гэрийн эрх ашгийг бодолцдоггүй байж, ямар үндэслэлээр намайг бодолц гэж байгаа юм бэ? Тэгвэл би бодолцохгүй!” Ийм газар Бурханы гэр мөн үү? Үгүй. Энэ ямархуу газар вэ? Энэ бол Сатаны хуаран юм. Тэнд үнэн ноёрхдоггүй; тэнд Ариун Сүнсний ажил, Бурханы ерөөл, эсвэл Түүний удирдлага байдаггүй. Иймээс, тэнд байгаа хүмүүс бүгд бяцхан диаволууд шиг байдаг. Өнгөн дээрээ, бусдын тухай тэдний хэлдэг магтаалын үгс сайхан сонсогддог: “Өө, тэд үнэхээр бурхныг хайрладаг; тэд үнэхээр өргөл өргөдөг; тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр зовлон туулдаг!” Гэвч тэднээр нэг хүнийг үнэлүүлбэл, тэдний ар хударгаар нь чамд хэлэх зүйл нь нүүрэн дээр нь хэлдгээс өөр байх болно. Хэрвээ ах эгч нар хуурамч удирдагчийн гарт орвол, тэд үүргээ гүйцэтгэхдээ сул элс шиг бутарсан байх болно—тэд үр дүнд хүрэхгүй, тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй, ихэнх нь үнэнийг эрэлхийлэхгүй. Тэгвэл тэд антихристийн хяналтад орвол яах вэ? Тэр хүмүүсийг цаашид чуулган гэж нэрлэх боломжгүй. Тэд бүхэлдээ Сатаны хуаранд, антихристийн бүлэглэлд харьяалагдах болно.

Антихристүүд яагаад үргэлж хүмүүсийг хянахыг хүсдэг вэ? Яагаад гэвэл тэд Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалдаггүй, мөн Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод санаа тавьдаггүй. Тэдний цорын ганц бодолцдог зүйл бол өөрсдийнх нь эрх мэдэл, байр суурь, нэр хүнд юм. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянаж, хүн бүрээр өөрсдийгөө шүтэн мөргүүлж л байвал хүсэл, амбиц нь биелнэ гэж итгэдэг. Бурханы гэрийн эрх ашиг, чуулганы ажил, эсвэл Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролттой холбоотой хэрэг явдлын тухайд бол тэд ийм зүйлийг огт тоодоггүй. Асуудал гарлаа ч тэд олж харж чаддаггүй. Бурханы гэрт боловсон хүчний зохицуулалт хаана тохиромжгүй байгааг; Бурханы гэрийн эд хөрөнгийг хаана үндэслэлгүйгээр хуваарилж, хэтэрхий ихийг нь алдсаныг, түүнчлэн хэн үүнийг үрэн таран хийснийг; ажилд нь хэн саад болж, үймүүлж байгааг; хэн хүмүүсийг тохиромжгүйгээр ашиглаж байгааг; эсвэл хэн ажилдаа хааш яаш хандаж байгаа гэх мэт асуудлыг тэд харж чаддаггүй—мөн тэд ийм асуудлуудыг бүр ч зохицуулдаггүй. Тэд юуг зохицуулдаг вэ? Тэд ямар зүйлд хөндлөнгөөс оролцдог вэ? (Ялихгүй зүйлст.) Ямархуу зүйлс нь ялихгүй зүйлс вэ? Зарим нэг нарийн ширийн зүйлийг хэл дээ. (Зарим удирдагч тодорхой ах эгч нарын ар гэрийн асуудлыг шийдвэрлэхээр явдаг—жишээлбэл, гэр бүлийнх нь хэн нэгэн өөр хүнтэй таарамжгүй байх гэх мэт. Эдгээр нь зүгээр л өдөр тутмын амьдралын хэрэг явдал.) Энэ бол хуурамч удирдагчдын хийдэг зүйл. Тэгвэл антихристүүд юу хийдэг вэ? (Тэд ах эгч нарын амь-оролт, эсвэл үнэн-зарчмын эсрэг зүйлсийг огт анхаардаггүй; тэд зөвхөн өөрсдийнх нь нэр нүүр, байр суурийг хөнддөг зүйлсийг л анхаардаг—жишээ нь, хүмүүс хэлснийг нь хийхгүй байх, эсвэл зарим хүн тэдэнд дургүйцэх гэх мэт. Тэд иймэрхүү зүйлийг зохицуулдаг.) Энэ бол нэг хэсэг нь. Ийм зүйлс гардаг. Антихристүүд хэн өөрсдөд нь таалагддаггүйг, хэн өөрсдийг нь ялгаж харьцдаггүй, хэн өөрсдийг нь ялган таньж чадаж байгааг шалгаж үздэг. Тэд эдгээр зүйлийг харж, толгойдоо тогтоож авдаг; ийм зүйлс тэдний хувьд маш чухал байдаг. Өөр юу байна? (Хэрвээ ямар нэг чуулганд сонгогдсон хүн тэднийг ялган таньдаг, тэдэнтэй нэг санаатай биш байвал тэд тэр хүнээс өө сэв хайх арга замыг сүвэгчилж, түүнийг халуулна. Тэд иймэрхүү зүйл хийх дуртай.) Муу зүйл хийдэг хүнд ямар ч өө сэв, асуудал байсан, эсвэл тэд яаж ч саад болж, үймүүлж байсан, антихрист үүнийг огт тоодоггүй—тэд тусгайлан үүргээ гүйцэтгэдэг хүмүүс болон үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс өө сэв хайж, тэр хүмүүсийг халуулах шалтаг, шалтгаан хайдаг. Антихристүүд бусдыг хянаж байгаагийн бас нэг гол илрэл бий: Тэд жирийн ах эгч нарыг хянахаас гадна ажлын тал бүрийг хариуцсан хүмүүсийг хянахыг оролддог. Тэд үргэлж бүх эрх мэдлийг гартаа атгахыг хүсдэг. Тиймээс тэд бүх зүйлийг асууж сурагладаг; хүмүүс аливааг хэрхэн хийж байгааг харахын тулд тэд бүх зүйлийг ажиглаж, нүд салгалгүй хардаг. Тэд хүмүүст үнэн-зарчмыг огт нөхөрлөдөггүй, эсвэл хүмүүст чөлөөтэй үйлдэх боломж олгодоггүй. Тэд хүн бүрээр хэлснээ хийлгүүлж, өөрсдийгөө дуулгавартай дагуулахыг хүсдэг. Тэд эрх мэдэл нь сарниж, өөр хүмүүс булаах вий гэхээс үргэлж айдаг. Асуудлыг хэлэлцэх үед, хэчнээн олон хүн энэ талаар нөхөрлөж, тэдний нөхөрлөл ямар ч үр дүнд хүрсэн бай хамаагүй, асуудал тэдэн дээр ирэх үед тэд бүгдийг нь няцааж, хэлэлцүүлгийг дахин эхлүүлэх хэрэгтэй болно. Тэгээд үүний эцсийн үр дүн нь юу вэ? Хүн бүр тэдний үгэнд орох хүртэл асуудал дуусахгүй, тийм зүйл болохгүй бол тэд үргэлжлүүлэн нөхөрлөх хэрэгтэй болно. Энэ нөхөрлөл заримдаа шөнө дунд хүртэл үргэлжилж, хэнийг ч унтуулдаггүй; бусад хүн тэдний хэлснийг дагах хүртэл энэ нь дуусдаггүй. Энэ бол антихристүүдийн хийдэг зүйл юм. Ингэж байгаагаараа антихрист ажлын төлөө хариуцлага хүлээж байна гэж итгэдэг хүмүүс бий юу? Ажлын төлөө хариуцлага хүлээх болон антихристүүдийн дарангуйллын хооронд ямар ялгаа байдаг вэ? (Санаа зорилгын ялгаа байдаг.) Хүмүүс ажилдаа ухамсартай, хариуцлагатай хандахдаа хүн бүрд үнэнийг ойлгуулахын тулд үнэн-зарчмыг тодорхой нөхөрлөх зорилгоор ингэж ханддаг. Нөгөөтээгүүр, антихристүүдийн зорилго бол эрх мэдлээ хадгалах, давуу байдал олж авах, өөрсдийнх нь санал бодлоос зөрсөн, нэр нүүрээ барахад хүргэж болзошгүй бүх үзэл бодлыг няцаах юм. Эдгээр санаа зорилгын хооронд ялгаа байхгүй гэж үү? (Байгаа.) Тэдгээр нь юугаараа ялгаатай вэ? Та нар үүнийг ялган таньж чадах уу? Нөхөрлөлөөр дамжуулан хүмүүст үнэн-зарчмыг ойлгуулах болон хүндлэл хүлээхийн төлөө өрсөлдөх—энэ хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? (Санаа зорилго.) Зөвхөн санаа зорилго ч биш—мэдээж санаа зорилго нь өөр. (Эдгээр хандлагын нэг нь Бурханы гэрт илүү их ашиг тустай байх болно.) Тэдгээрийн нэг нь Бурханы гэрт илүү их ашиг тустай байдаг нь өөр нэг ялгаа юм—Бурханы гэрийн эрх ашгийг бодолцох. Гэхдээ гол ялгаа нь юу вэ? Хэн нэгэн үнэний талаар үнэхээр нөхөрлөж байх үед, энэ нь өөрийгөө зөвтгөж, эсвэл өмгөөлж буй хэрэг биш болох нь чамд сонсоход л илэрхий байдаг. Тэдний нөхөрлөдөг бүхэн нь Бурханы санаа зорилгыг хүн бүрд ойлгуулах зорилготой бөгөөд энэ бүхэн нь Бурханы санаа зорилгын гэрчлэл байдаг. Ийм нөхөрлөл үнэн-зарчмыг тодорхой болгодог, үүнийг сонссоны дараа хүмүүс урагшлах замтай болдог—тэд зарчим гэж юу болохыг мэддэг, ирээдүйд юу хийх ёстойгоо мэддэг, үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг зөрчих магадлал багатай болж, тэдний хэрэгжүүлэлтийн зорилго илүү үнэн зөв болно. Ийм нөхөрлөлд өөрийгөө зөвтгөх юм уу өмгөөлдөг байдал өчүүхэн төдий ч холилддоггүй. Гэвч аливааг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, бусдыг хяналтдаа оруулахыг хүсдэг тэр хүмүүс хэрхэн номлодог вэ? Тэд юуны талаар номлодог вэ? Тэд өөрсдийгөө зөвтгөх, мөн хийсэн бүхнийхээ цаад бодол, сэдэл, зорилгын талаар номлодог, ингэснээр хүмүүс тэрийг нь хүлээн авч, үнэмшиж, тэднийг буруугаар ойлгохгүй. Энэ бүхэн нь ердөө л өөрийгөө зөвтгөж буй хэрэг юм; үүнд ямар ч үнэн байхгүй. Хэрвээ чи анхааралтай сонсвол, тэдний нөхөрлөж байгаа зүйлд ямар ч үнэн байхгүй—бүгд л хүний үг, шалтаг, зөвтгөл болохыг сонсох болно. Зүгээр л энэ. Тэднийг ярьсны дараа хүн бүр зарчмыг ойлгодог уу? Үгүй—гэхдээ тэд ярьж буй хүний санаа зорилгыг нэлээд сайн ойлгосон байдаг. Энэ бол антихристүүдийн арга барил юм. Тэд ингэж л хүмүүсийг хянадаг. Бүлэг доторх байр суурь, нэр хүнд нь хохирол амсаж, сэв суусан гэж мэдэрмэгцээ тэрийгээ яаж ийгээд авч үлдэхийн тулд тэд даруй цуглаан зарладаг. Тэгээд тэд ийм зүйлийг хэрхэн авч үлддэг вэ? Шалтаг тоочиж, өөрсдийгөө зөвтгөж, тухайн үед юу бодож байснаа хэлэх замаар. Ийм зүйлийг хэлэх тэдний зорилго юу вэ? Өөрсдийнх нь талаарх хүн бүрийн бүх буруу ойлголтыг арилгахын тулд юм. Энэ нь яг л агуу улаан луутай адил: Хэн нэгнийг тарчлаасныхаа дараа тэднийг цагаатгаж, тулгасан ямар ч хэргийг нь цайруулдаг. Ингэх зорилго нь юу вэ? (Цайруулах оролдлого.) Чамд муу зүйл хийж дуусаад тэр чамайг цагаатгаж, хохирлыг чинь барагдуулдаг, ингэснээр чи агуу улаан лууг эцэст нь үнэндээ сайн, итгэл даахуйц гэж боддог. Ингэснээр түүний засаглалд аюул заналхийлдэггүй. Антихристүүд ч бас ийм: Тэдний хэлдэг, хийдэг бүхэн зөвхөн өөрсдийнх нь төлөө байдаг; тэд үнэний төлөө юу ч хэлэхгүй, Бурханы гэрийн эрх ашгийн төлөө ямар нэг зүйл хэлж, хийх нь бүр ч үгүй. Тэдний хэлдэг, хийдэг бүхэн өөрсдийнх нь нэр хүнд, байр суурийн төлөө байдаг. Зарим хүн: “Тэд маш их хүчин чармайлт гаргаж, ажлаа маш хичээнгүйлэн хийдэг, Бурханы гэрийн төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллаж, завгүй гүйж байхад Та тэднийг антихрист гэж тодорхойлох нь шударга бус байна. Тэд заримдаа хоол идэх ч завгүй байдаг. Тэд маш их зовлон туулсан!” гэж хэлж магадгүй. Тэгээд тэд хэний төлөө зовлон туулдаг вэ? (Өөрсдийнхөө төлөө.) Өөрсдийнхөө төлөө. Хэрвээ тэдэнд байр суурь байгаагүй бол тэд ингэж хийх байсан уу? Тэд өөрсдийн нэр хүнд, байр суурийн төлөө тэгж завгүй гүйдэг—тэд үүнийг шагналын төлөө хийдэг. Хэрвээ тэд шагнал авахгүй байсан бол, эсвэл тэдэнд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь байгаагүй бол тэд аль хэдийн болих байсан. Тэд эдгээр зүйлийг бусдын нүдэн дээр хийдэг, ингэхдээ тэд үүнийгээ Бурханд мэдэгдэж, хийсэн бүхнийхээ төлөө Түүнээс зохих шагналыг нь авахыг хүсдэг. Тэдний эцсийн эцэст хүсдэг зүйл бол шагнал юм; тэд үнэнийг олж авахыг хүсдэггүй. Чи энэ хүртэл нэвт харах ёстой. Тэд хангалттай гавьяа зүтгэл хуримтлуулсан гэж мэдрэх үедээ, бусдын дунд үг хэлэх болом гарах үед тэдний хэлдэг зүйлийн агуулга нь юу байдаг вэ? Нэгдүгээрт, өөрсдийн хувь нэмрийг гайхуулдаг—энэ бол сэтгэл зүйн дайралт. Сэтгэл зүйн дайралт гэж юу вэ? Энэ нь Бурханы гэрийн нэрийн өмнөөс олон сайн зүйл хийсэн, хувь нэмэр оруулсан, эрсдэл хүлээсэн, аюултай ажил хийсэн, завгүй маш их гүйсэн, багагүй зовлон туулсан гэдгээ хүн бүрийн зүрх сэтгэлд мэдүүлэх явдал юм—энэ нь бусдын өмнө гавьяаныхаа баримтыг дэлгэн тавьж, гавьяа зүтгэлийнхээ талаар ярих явдал юм. Хоёрдугаарт, тэд зарим нэг бодит бус онолын талаар хэтрүүлэгтэй, утгагүй байдлаар ярьдаг бөгөөд үүнийг нь хүмүүс өөрсдөө ойлгодог гэж боддог ч ойлгодоггүй. Эдгээр онол нь нэлээд гүн гүнзгий, нууцлаг, хийсвэр сонсогддог бөгөөд хүмүүсээр антихристүүдийг шүтэн мөргүүлдэг. Дараа нь тэд хэн ч хэзээ ч ойлгож байгаагүй гэж итгэдэг зүйлсийнхээ талаар—жишээлбэл, технологи, сансар огторгуй, санхүү, нягтлан бодох бүртгэл, нийгэм, улс төрийн асуудал—тэр ч байтугай гэмт хэргийн ертөнцийн хэрэг явдал, луйврын талаар сүржин, төөрөлдмөөр байдлаар ярьдаг. Тэд хувийн түүхээ хүүрнэдэг. Тэгвэл энэ юу вэ? Тэд өөрсдийгөө гайхуулж байна. Тэгээд тэдний гайхуулж буй нь сэтгэл зүйн дайралт хийх зорилготой юм. Та нар тэднийг тэнэг гэж бодож байна уу? Хэрвээ тэдний хэлдэг эдгээр зүйл хүмүүст ямар ч нөлөө үзүүлэхгүй байсан бол тэд үүнийгээ хэлсээр байх байсан уу? Тэд тэгэхгүй байсан. Тэд үүнийг хэлж буй нь зорилготой: Энэ нь өөрсдийнхөө гавьяаны баримтыг дэлгэн тавих, онгирох, өөрсдийгөө гайхуулах юм.

Цаашлаад, антихристүүд ямар байр байдал байнга гаргадаг вэ? Тэд хаашаа ч явсан өрхийн тэргүүний байр байдал гаргадаг—хаашаа ч явсан тэд: “Та нар юун дээр ажиллаж байна? Хэр явж байна даа? Ямар нэг бэрхшээл байна уу? Та нарт даалгасан зүйлсийг хурдан зохицуул! Хааш яаш битгий бай. Бурхны гэрийн бүх ажил чухал бөгөөд хойшлуулж болохгүй!” гэж хэлдэг. Тэд яг л өрхийн тэргүүн шиг, гэрийнхээ хүмүүсийн ажилд үргэлж хяналт тавьж байдаг. Тэд өрхийн тэргүүн байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь өөрсдийнх нь гэрийн хэн нь ч алдаа гаргаж, эсвэл буруу замаар явж магадгүй тул өөрсдөө тэднийг харгалзах хэрэгтэй гэсэн үг; хэрвээ тэд тэгэхгүй бол хэн ч үүргээ гүйцэтгэхгүй—тэд бүгд эцэстээ бүдэрнэ гэсэн үг юм. Антихристүүд бусад бүх хүнийг тэнэг, хүүхэд гэж итгэдэг бөгөөд хэрвээ тэднийг бөөцийлөхгүй бол, хэрвээ тэднийг ганц секунд ч хараа хяналтаасаа гаргавал зарим нь алдаа гаргаж, буруу замаар явна гэж боддог. Энэ ямархуу үзэл бодол вэ? Тэд өрхийн тэргүүний байр байдал гаргаж байгаа биш гэж үү? (Тэгж байна.) Тэгвэл тэд бодитой ажил хийдэг үү? Тэд хэзээ ч хийдэггүй; тэд бусдаар бүх ажлыг хийлгэхээр зохицуулж, өөрсдөө зөвхөн хүнд суртал гаргаж, эзэн байхад л анхаардаг, бусад нь ажлыг хийж дуусах үед энэ нь тэд өөрсдөө хийсэнтэй адил байдаг—бүх гавьяа тэдэнд очдог. Тэд зүгээр л байр суурийнхаа ашиг тусыг эзэлдэг; тэд Бурханы гэрийн ажилд ашиг тустай зүйл хэзээ ч хийдэггүй, хэн нэгэн үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш хандаж, хайхрамжгүй байхыг, хэн нэгэн чуулганы ажилд саад болж, үймүүлж байгааг олж харсан ч тэд зүгээр л хэдэн үгээр ятгаж, тэднийг тайтгаруулдаг боловч хэзээ ч тэднийг ил болгож, хязгаарладаггүй—тэд хэзээ ч хэний ч дургүйг хүргэдэггүй. Хэрвээ хэн ч тэднийг сонсохыг хүсэхгүй бол тэд: “Та нарын бүгдийн чинь төлөө санаа зовсоор байгаад зүрх минь эмтэрч байна; би амаа хаттал ярилаа—би сөхөрч унах шахтлаа ядарлаа! Та нар намайг маш их санаа зовоох зүйл хийх юм!” гэж хэлнэ. Тэд ингэж хэлэх нь ичгүүргүй хэрэг биш гэж үү? Үүнийг сонсоод та нарын ой гутаж байна уу? Антихристүүдийн хүмүүсийг хянах гэсэн байнгын хүсэл нь илэрдэг нэг арга зам нь энэ юм. Ийм антихристүүд хүмүүстэй хэрхэн нөхөрлөдөг вэ? Жишээлбэл, тэд Надад: “Доод хүмүүс маань миний хэлснийг хийдэггүй. Тэд чуулганы ажилд нухацтай ханддаггүй. Тэд хааш яаш байдаг бөгөөд бурхны гэрийн мөнгийг хамаагүй үрдэг. Энэ хүмүүс үнэхээр араатан—тэд нохдоос ч дор!” гэж хэлдэг. Энд тэдний өнгө аяс ямар байна вэ? Тэд өөрсдийгөө онцгой болгож байна; тэд “Би бурхны гэрийн эрх ашгийг бодолцдог—тэд тэгдэггүй” гэж хэлж байгаа юм. Антихристүүд өөрсдийгөө хэн гэж үзэж байна вэ? “Брэндийн элч төлөөлөгч” гэж үздэг. Брэндийн элч төлөөлөгч гэж юу вэ? Зарим улс орны брэндийн элч төлөөлөгчдийг хар—тэд ямархуу хүмүүс байдаг вэ? Тэд гоо үзэсгэлэнгээрээ сонгогддог; тэд маш царайлаг, яриа хөөрөө сайтай, бүгд сургалтад хамрагдсан байдаг. Хөшигний ард тэд бүгд өндөр, баян, царайлаг эрчүүдтэй, өндөр албан тушаалтнуудтай, баян бизнесменүүдтэй холбоо сүлбээ, харилцаатай байдаг—тийм учраас л тэд брэндийн элч төлөөлөгчид байдаг. Брэндийн элч төлөөлөгч болохын тулд тэд юунд найддаг вэ? Цэвэр сайхан царай зүс, гоё бие галбир, уран цэцэн үгэндээ юу? Тэд голчлон хөшигний ар дахь холбоо сүлбээндээ найддаг. Ийм л байдаг биш гэж үү? (Тийм.) Тийм ээ, ийм л байдаг. Үргэлж удирдагч юм уу өрхийн тэргүүний байр байдал гаргадаг антихристүүд үргэлж энэ байр байдал, энэ дүр эсгэлтээ ашиглан хүмүүсийг төөрөлдүүлж, хянахыг хүсдэг. Энэ нь брэндийн элч төлөөлөгчийн хэв маягтай бага зэрэг төстэй биш гэж үү? Тэд гараа ардаа авч зогсоод, ах эгч нарыг толгой дохиж, бөхөлзөх үед “Сайн байна—ажлаа сайн хийгээрэй!” гэж хэлдэг. Тэд ингэж хэлдэг хэн юм бэ? Тэд өөрсдийгөө ямар байр сууринд тавьсан байна вэ? Би хаашаа ч явсан ийм зүйл хэлдэггүй—та нар Намайг ийм зүйл хэлэхийг ер нь сонсож байсан уу? (Үгүй.) Хааяа Би: “Та нарт байгаа сэтгэл амар үүргээ гүйцэтгэх энэ боломж амар олдох зүйл биш шүү! Та нар энэ боломжийг барьж аваад, үүргээ сайн гүйцэтгэх хэрэгтэй—мууг үйлдэж, үймээн дэгдээснээсээ болоод хөөгдөхөд бүү хүр” гэж хэлнэ. Гэхдээ Би үүнийг юунаас үүдэн хэлдэг вэ? Чин сэтгэлээс. Гэхдээ антихрист тэгж боддог уу? Тэд тэгж боддоггүй, мөн тэгж үйлддэг ч үгүй. Тэд бусдад ажлаа сайн хий гэж хэлдэг—тэд өөрсдөө ажлаа сайн хийдэг үү? Тэд тэгдэггүй. Тэд бусдаар ажлыг нь сайн хийлгүүлж, өөрсдийнхөө төлөө чөмгийг нь дундартал ажиллуулж, өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлүүлээд, эцэст нь бүх гавьяаг өөрсдөө хүртдэг. Та нар одоо үүргээ гүйцэтгэхдээ Миний төлөө чөмгөө дундартал ажилладаг уу? (Үгүй.) Та нар Миний төлөө хөдөлмөрлөж байгаа ч юм биш; та нар өөрсдийн үүрэг, үүрэг хариуцлагыг гүйцэтгэж байгаа бөгөөд дараа нь Бурханы гэр та нарыг хангадаг. Би та нарыг хангадаг гэж хэлбэл хэтрүүлсэн хэрэг болох уу? (Үгүй.) Энэ нь буруу үг биш бөгөөд үнэндээ байдал яг л ийм байдаг. Гэхдээ та нар Надаар тэгж хэлүүлэх гэвэл Би тэгэхгүй—Миний амнаас энэ хэзээ ч гарахгүй. Би Бурханы гэр та нарыг хангадаг гэж л хэлнэ: Та нар Бурханы гэрт өөрсдийн үүргийг гүйцэтгэдэг, Бурхан та нарыг хангадаг. Тэгвэл та нар хэний төлөө үүргээ гүйцэтгэж байгаа юм бэ? (Өөрсдийнхөө төлөө.) Та нар өөрсдийн үүрэг, үүрэг хариуцлагыг гүйцэтгэж байгаа; энэ бол бүтээгдсэн зүйлсийн хувиар та нарын биелүүлэх ёстой хариуцлага юм. Та нар үүнийг Бурханы өмнө хийж байгаа. Та нар Миний төлөө ажиллаж байна гэж яавч хэлж болохгүй—Надад тэр нь хэрэггүй. Миний төлөө ажиллах хэн ч Надад хэрэггүй; Би дарга биш, бас ямар нэгэн компанийн ерөнхийлөгч ч биш. Би та нараас мөнгө олдоггүй, та нар Миний хоолыг иддэггүй. Бид зүгээр л бие биетэйгээ хамтран ажиллаж байгаа. Та нарт ойлгуулж, зөв замд оруулахын тулд Би нөхөрлөх ёстой үнэнээ та нарт нөхөрлөдөг бөгөөд үүгээр Миний сэтгэл амардаг—Миний үүрэг хариуцлага, үүрэг бүрэн хэрэгжиж дууссан гэсэн үг. Энэ бол хүн бүр бор бүрнээ үүргээ гүйцэтгэдэг харилцан хамтын ажиллагаа юм. Энэ бол нэг нь нөгөөгөө мөлжиж, ашиглаж, тэжээж байгаа хэрэг огт биш юм. Тийм байр байдал бүү гарга—энэ нь хэрэггүй, бас ой гутам юм. Ажлыг хүн бүрд илэрхий байхаар үнэхээр сайн хий, тэгвэл эцэст нь чи Бурханы өмнө тайлангаа тавихдаа нүүр бардам байх болно. Антихристүүдэд ийм эрүүл ухаан байдаг уу? Үгүй. Хэрвээ тэд бага зэрэг хариуцлага үүрч, бага зэрэг хувь нэмэр оруулж, бага сага ажил хийвэл, түүнийгээ үнэндээ ой гутам байдлаар гайхуулдаг—тэр ч байтугай брэндийн элч төлөөлөгч болохыг хүсдэг. Хэрвээ чи брэндийн элч төлөөлөгч болох гэж оролдохын оронд бодитой ажил хийж эхэлбэл хүн бүр чамайг бага зэрэг хүндлэх болно. Хэрвээ чи брэндийн элч төлөөлөгчийн дүр эсгэдэг хэр нь ямар ч бодитой ажил хийж чаддаггүй бөгөөд Дээрх бүх ажилд санаа тавьж, биечлэн чиглүүлж, араас нь чамд хяналт тавьж, удирдамж өгөхөд хүрч, Дээрх ажлын тал бүрийг хийж байхад чи өөрийгөө чадамгай, илүү ур чадвартай болсон, энэ бүхнийг хийсэн хүн нь өөрийгөө байсан гэж бодсоор байвал—энэ нь ичгүүргүй хэрэг биш гэж үү? Антихристүүд ингэхээс сийхгүй. Тэд Бурханы алдрыг хулгайлдаг. Хэвийн хүмүүс хэд хэдэн зүйлийг туулах үедээ үнэнийг бага зэрэг ойлгож: “Миний хэв чанар үнэхээр муу юм—би юу ч биш. Дээрхийн анхаарал халамж, хяналтгүйгээр, тэр гараас минь хөтөлж надад туслаагүй бол би юу ч хийж чадахгүй байх байсан. Би зүгээр л хуурамч амьтан байж. Би одоо өөрийгөө бага зэрэг мэддэг боллоо. Би өөрийнхөө өчүүхэн хэмжээг мэдэж байна. Ирээдүйд Дээрх намайг дахин зассан ч надад ямар ч гомдол байхгүй. Би зүгээр л дуулгавартай дагана” гэдгээ олж харж чаддаг. Өөрийнхөө өчүүхэн хэмжээг мэдсэнээр чи хийх ёстой ажлаа ул суурьтайгаар, томоотойгоор хийх болно. Дээрх чамд юу ч даалгасан, чи үүнийг бүх зүрх сэтгэл, бүх чадлаараа сайн хийх болно. Антихристүүд ингэдэг үү? Үгүй, тэгдэггүй—тэд Бурханы гэрийн эрх ашиг, эсвэл Бурханы гэрийн ажлыг бодолцдоггүй. Бурханы гэрийн хамгийн том эрх ашиг юу вэ? Энэ нь чуулганы эд баялаг уу? Бурханд өргөдөг өргөл үү? Үгүй. Тэгвэл юу юм бэ? Ажлын ямар тал хүн бүр үүргээ гүйцэтгэхийг гол болгодог вэ? Сайн мэдээ номлож, Бурханд гэрчлэл хийх, ингэснээр бүх хүн төрөлхтөн Бурханыг ойлгож, Түүн рүү эргэж очно. Энэ бол Бурханы гэрийн хамгийн том эрх ашиг. Тэгээд тэрхүү хамгийн том эрх ашиг доош салбарлаж, баг бүрд, ажлын тал бүрд хуваагдаж, улмаар хүн бүрийн гүйцэтгэдэг янз бүрийн үүрэг хүртэл илүү нарийн хуваагддаг. Энэ бол Бурханы гэрийн эрх ашиг юм. Та нар өмнө нь үүнийг олж харсан уу? Үгүй, та нар олж хараагүй! Намайг Бурханы гэрийн эрх ашгийн талаар ярих үед та нар тэдгээрийг мөнгө, байшин, машин гэж боддог. Тэдгээр нь ямархуу эрх ашиг юм бэ? Тэдгээр нь ердөө хэдэн материаллаг зүйлс биш гэж үү? Тэгвэл зарим хүн: “Тэдгээр нь эрх ашиг биш юм чинь, тэдгээрийг дураараа үрэн таран хийцгээе” гэж хэлэх үү? Тэгж болох уу? (Үгүй.) Яавч болохгүй! Өргөлийг үрэн таран хийх нь ноцтой нүгэл юм.

Антихристүүдэд хүмүүсийг хянах хүсэл, амбицаас нь өөр юу сонирхолтой байдаг вэ? Үндсэндээ юу ч биш. Тэд өөр юуг ч нэг их сонирхдоггүй. Хүн бүр зохих үүргээ гүйцэтгэж байгаа эсэх, хүн хүчийг зөв зохистой хуваарилсан эсэх, чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаа хүн байгаа эсэх, чуулганы ажлын тал бүр саадгүй урагшилж байгаа эсэх, ажлын аль хэсэгт асуудал байгаа, аль хэсэг нь сул дорой хэвээр байгаа, аль хэсгийг нь хараахан бодолцож үзээгүй, хаана ажил зохих ёсоор хийгдэхгүй байгаа зэрэг иймэрхүү ямар ч зүйлд антихристүүд оролцдоггүй, тэдгээрийн талаар асууж сурагладаг ч үгүй. Тэд хэзээ ч эдгээрт санаа тавьдаггүй; тэд хэзээ ч энэ бодитой ажлыг хийдэггүй. Жишээ нь, орчуулгын ажил, видео эвлүүлгийн ажил, кино продакшны ажил, бичвэрт суурилсан ажил, сайн мэдээ номлох ажил гэх мэт ажлын аль ч тал дээр тэд хичээнгүйлэн хяналт тавьдаггүй. Ямар нэгэн зүйл тэдний алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг хөндөхгүй л бол, өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт байдаг. Тэгвэл тэдний хийдэг ганц зүйл нь юу вэ? Тэд зүгээр л хүмүүсийн анхаарал тавьдаг, нүдэнд нь харагддаг өнгөц ажил болох зарим нэг ерөнхий хэргийг л зохицуулдаг. Тэд үүнийгээ дуусгачхаад, өөрсдийн эрдэм чадал мэт гаргаж ирэн гайхуулж, дараа нь байр суурийнхаа ашиг тусыг эдэлж эхэлдэг. Антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод санаа тавьдаг уу? Үгүй; тэд зөвхөн өөрсдийн нэр хүнд, байр суурь, мөн бусдаас ялгарч, хүмүүсээр хүндлүүлж, шүтэн мөргүүлэх боломжтой хэрэг явдалд л санаа тавьдаг. Тиймээс чуулганы ажилд ямар ч асуудал гарсан бай, тэд тоодоггүй, асууж сурагладаг ч үгүй; асуудал хэчнээн ноцтой байсан ч, Бурханы гэрийн эрх ашигт хэчнээн их хохирол учруулсан ч тэд үүнийг асуудал гэж боддоггүй. Надад хэл дээ, тэдэнд ер нь зүрх сэтгэл гэж байна уу? Тэд үнэнч зантай хүмүүс мөн үү? Тэд үнэнийг хайрлаж, хүлээн авдаг хүмүүс мөн үү? Эдгээр зүйлийн ард асуултын тэмдэг тавих ёстой. Тэгвэл чуулганы ажлыг ингэж баллатлаа тэд өдөржингөө юу хийж байдаг хэрэг вэ? Тэд Бурханы санаа зорилгыг өчүүхэн төдий ч бодолцон үздэггүйг харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханы өөрсдөд нь даалгасан нэн чухал ажлыг хийдэггүй, харин бусдад ажиллаж байгаа мэт харагдахын тулд зөвхөн өнгөц, ерөнхий хэргээр л өөрсдийгөө завгүй байлгадаг; гаднаа тэд хүмүүст идэвх зүтгэлтэй, итгэлтэйгээ харуулахын тулд үүргээ гүйцэтгээд завгүй байдаг. Энэ нь зарим хүний нүдийг хуурдаг. Гэвч тэд чуулганы нэн чухал ажлын ганц ч талыг хийдэггүй—тэд услах болон үнэнээр хангах ажлын алиныг нь ч хийдэггүй. Тэд хэзээ ч үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэдэггүй; тэд зүгээр л зарим нэг ерөнхий хэргийг зохицуулж, өөрсдийг нь аятайхан харагдуулах бага сага ажил хийдэг. Чуулганы нэн чухал ажилд тэд зүгээр л хааш яаш, хариуцлагагүй ханддаг—тэдэнд хариуцлагын мэдрэмж өчүүхэн төдий ч байдаггүй. Хэчнээн олон асуудал гарсан ч тэд хэзээ ч үнэнийг эрэлхийлэн асуудлыг шийдвэрлэдэггүй, үүргээ оромдсон болдог. Тэгээд зарим нэг өнгөц, ерөнхий хэргийг зохицуулчхаад өөрсдийгөө бодитой ажил хийсэн гэж тэд боддог. Антихристүүд үүргээ гүйцэтгэхдээ муу зүйл хийж дураараа дургидаг бөгөөд дур зоргоороо, дарангуй авирладаг. Тэд чуулганы ажлыг баллаж, бүрэн сүйтгэдэг. Ажлын ганц ч тал стандартад нийцсэн, алдаа мадаггүй хийгддэггүй; Дээрх хөндлөнгөөс оролцож, асууж сураглаж, хяналт тавихгүйгээр ажлын аль ч тал сайн хийгддэггүй. Гэлээ ч үүргээсээ чөлөөлөгдсөнийхөө дараа гомдол, тэрслүү байдлаар дүүрэн байдаг зарим хүн бий; тэд өөрсдийгөө өмөөрөн худал шалтаг тоочиж, хариуцлагыг дээд түвшний удирдагч, ажилчид руу чихдэг. Энэ нь огт эрүүл ухаангүй хэрэг биш гэж үү? Юу ч тохиолдоогүй байхад хүний үнэнд хандах жинхэнэ хандлага харагддаггүй, харин тэд засуулж, чөлөөлөгдөх үед үнэнд хандах жинхэнэ хандлага нь илчлэгддэг. Үнэнийг хүлээн авдаг хүмүүс ямар ч нөхцөлд үнэнийг хүлээн авч чаддаг. Хэрвээ өөрсдийнх нь буруу байвал тэд алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг; тэд баримттай нүүр тулж, үнэнийг хүлээн авч чаддаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүс алдаа нь ил болсон ч буруугаа хүлээн зөвшөөрдөггүй; Бурханы гэр өөрсдөд нь арга хэмжээ авахыг тэд бүр ч хүлээн авдаггүй—тэгээд зарим нь бүр юуг шалтаг болгон ашигладаг вэ? “Би сайн хийе гэж бодсон—даанч чадсангүй. Муу хийсний минь төлөө одоо намайг буруутгаж болохгүй. Би сайн санасан, бас зовлон туулж, төлөөс төлсөн, өөрийгөө зарлагадсан—ямар нэг зүйлийг сайн хийхгүй байх нь мууг үйлдэхтэй адилгүй!” Ийм шалтаг, шалтгаан ашиглан Бурханы гэрээс арга хэмжээ авхуулахаас татгалзах нь зөв зүйтэй юү? Хүн ямар ч шалтаг, шалтгаан тоочсон бай, үнэнд, Бурханд хандах хандлагаа нууж чадахгүй. Энэ нь тэдний уг чанар-мөн чанартай холбоотой бөгөөд хамгийн ихээр илтгэдэг зүйл нь юм. Ямар нэг зүйл тохиолдсон эсэхээс үл хамааран, үнэнд хандах чиний хандлага уг чанар-мөн чанарыг чинь илэрхийлдэг. Энэ бол Бурханд хандах чиний хандлага юм. Чиний үнэнд хэрхэн хандаж байгааг чинь хараад л Бурханд хэрхэн ханддагийг чинь мэдэж болно.

Антихристүүдийн хүмүүсийг хянадаг зан авирын талаар ярилцахдаа дөнгөж сая бид юуг нь ярьсан бэ? (Антихристүүд зөвхөн хүмүүсийг хянахыг л сонирхдог.) Зөв. Онцгойлон биеэ тоосон, байр сууринд онцгойлон дуртай хүмүүст хүмүүсийг хянах асар их “сонирхол” байдаг. Энэ “сонирхол” нь эерэг зүйл биш—энэ бол хүсэл, амбиц бөгөөд сөрөг, гутаасан зүйл юм. Яагаад тэд хүмүүсийг хянах сонирхолтой байдаг вэ? Бодит өнцгөөс харвал, энэ нь тэдний уг чанар боловч өөр нэг шалтгаан бий: Бусдыг хянахыг хүсдэг хүмүүс байр суурь, алдар нэр, ашиг хонжоо, ихэрхэл, эрх мэдэлд онцгойлон шимтэж, дурладаг. Би ингэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл тийнхүү онцгойлон шимтэж, дурладаг нь Сатаныхтай төстэй биш гэж үү? Энэ нь Сатаны мөн чанар биш гэж үү? Сатан хүмүүсийг хэрхэн төөрөлдүүлж, хянах талаар өдөржингөө бодож сэтгэдэг; ятгаж, сурган хүмүүжүүлэх замаар, уламжлалт соёлоор, эсвэл шинжлэх ухаан, өндөр дээд мэдлэг, сургаалаар дамжуулан тэд өдөр бүр хүмүүст эндүү ташаа санаа, үзэл бодлыг суулгадаг—тэгээд эдгээр зүйлийг хүмүүст хэчнээн их суулгана, хүмүүс үүнийг нь төдий чинээ шүтдэг. Эдгээр зүйлийг хүмүүст суулгах Сатаны зорилго юу вэ? Сатаныг ингэсний дараа хүмүүс түүний санаа бодлыг өөриймшүүлдэг; тэд түүний гүн ухаан, оршин тогтнох хэв маягийг эзэмшдэг. Энэ нь Сатан хүмүүсийн зүрх сэтгэлд үндэс сууриа тавьж буйтай агаар нэг юм. Тэд Сатанаар амьдардаг, тэдний амьдрал бол Сатаны амьдрал—энэ бол диаволуудын амьдрал юм. Тийм биш гэж үү? Антихристүүд хүмүүсийг хянадгийн уг чанар нь бас энэ биш гэж үү? Тэд бусад бүх хүнийг өөрсөдтэйгөө адилхан хүн болгохыг хүсдэг; тэд хүн бүрийг өөрсдийнх нь төлөө амьдарч, өөрсдийнх нь гар дор бэлэн байж, аливааг өөрсдийнх нь төлөө хийдэг болгохыг хүсдэг. Тэгээд бүх зүйл тэдний хяналтад байх ёстой: Хүмүүсийн бодол санаа, үг яриа, ярианы хэв маяг, санаа бодол, үзэл бодол, үйлдэл хийх өнцөг болон хандлага, тэр ч бүү хэл Бурханд хандах хандлага, итгэл, үүргээ гүйцэтгэх шийдвэр, эрмэлзэл нь хүртэл—энэ бүхэн тэдний хяналтад байх ёстой. Тэрхүү хяналт хэр гүнзгий байдаг вэ? Тэд эхлээд хүмүүсийн тархийг угааж, үзэл суртлаа суулгаж, дараа нь бүх хүнийг өөрсөдтэйгөө яг адилхан зүйл хийдэг болгодог. Тэд “загалмайлсан эцэг” болдог. Хүмүүсийг ийм болгохын тулд антихристүүд олон арга ашигладаг: Төөрөлдүүлэх, үзэл суулгах, айлган сүрдүүлэх, өөр юу байдаг вэ? (Сэтгэл зүйн дайралт.) Энэ нь төөрөлдүүлэхийн нэг хэсэг. Өөр юу байна? (Албадах, хүмүүсийг худалдаж авах.) Тэд хүмүүсийг яаж худалдаж авдаг вэ? Зарим хүн Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхдээ муу зүйл хийж дураараа дургидаг. Антихристүүд үүнийг тодорхой харж чаддаг уу? Тэдэнд энэ нь дэндүү тодорхой байдаг. Тэгвэл тэд үүнийг зохицуулдаг уу? Тэд зохицуулдаггүй. Яагаад тэгдэггүй вэ? Тэд уг хэргийг ашиглан тэр хүмүүсийг худалдаж авахыг хүсдэг; тэд тэдэнд: “Чамд арга хэмжээ авахгүй байна гэдэг бол миний чамд хүргэж буй тус юм шүү. Чи надад талархах хэрэгтэй. Би чамайг муу зүйл хийхийг харсан ч чамайг матаагүй, чамд арга хэмжээ аваагүй. Би өршөөнгүй хандсан. Одоо чи цаашдаа надад ач хариулах өртэй болсон биш үү?” гэж хэлдэг. Тэгээд тэр хүмүүс тэдэнд талархаж, тэднийг ачтанаа гэж үздэг. Тэгээд антихристүүд болон тэр хүмүүс яг л нэг шаварт хөлбөрөх гахайнууд шиг болдог. Антихристүүд эрх мэдэлтэй байх үедээ ийм хүмүүсийг худалдаж авч чаддаг: мууг үйлддэг, Бурханы гэрийн эрх ашигт хохирол учруулдаг, далдуур Бурханыг шүүдэг, Бурханы гэрийн ажлыг далдуур сүйтгэдэг хүмүүсийг. Энэ бол антихристүүдийн хамгаалдаг ёрын муу хүмүүсийн бүлэглэл юм. Энэ нь нэг төрлийн хяналт биш гэж үү? (Мөн.) Үнэндээ энэ хүмүүс Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалдаг хүмүүс биш гэдгийг антихристүүд зүрх сэтгэлийнхээ угаас мэддэг. Тэд бүгд үүнийг мэддэг—тэдний дунд үггүй ойлголцол байдаг—тиймээс тэд хамсан ажиллаж байдаг. “Бид нэг тэрэгний хоёр дугуй. Чи бурхны гэрийн эрх ашгийг бодолцдоггүй. Чи бурхныг мэхэлдэг, би ч бас мэхэлдэг; чи үнэнийг эрэлхийлдэггүй, би ч бас эрэлхийлдэггүй.” Антихристүүд ийм хүмүүсийг худалдаж авдаг. Энэ нь тэднийг худалдаж авч байгаа хэрэг биш гэж үү? (Мөн.) Бурханы гэрийн эрх ашгийг хохироохдоо тэд огтхон ч эмзэглэдэггүй. Бурханы гэрийн эрх ашгийг золиослон, тэд энэ хүмүүсийг муу зүйл хийж дураараа дургихыг, Бурханы гэрийг шулж амьдрахыг өөгшүүлдэг. Тэд энэ хүмүүсийг тэжээж байгаа мэт байдаг бөгөөд энэ хүмүүс өөрийн эрхгүй тэдэнд талархдаг. Бурханы гэр энэ ёрын муу хүмүүст арга хэмжээ авах цаг ирэхэд, тэд антихристүүдийг хэрхэн үздэг вэ? Тэд дотроо: “Өө, яана аа. Тэд хэдийнээ чөлөөлөгдчихөж. Хэрвээ тэгээгүй байсан бол бид дахиад жаахан жаргах байсан юм—тэдний нөмөр нөөлөг дор хэн ч надад арга хэмжээ авч чаддаггүй байсан” гэж хэлдэг. Тэд антихристүүдэд хоргодсон хэвээр байдаг! Антихристүүдийн хийдэг энэ бүх зүйл нь саад болж, үймүүлж буй хэрэг, хүмүүсийг төөрөлдүүлдэг зүйлс, Бурханыг эсэргүүцдэг муу үйл гэдэг нь илэрхий юм. Тэгээд үнэнийг хайрладаггүй ямар ч хүн эдгээр муу үйлийг үзэн яддаггүй, бүр тэдгээрийг хаацайлдаг. Жишээлбэл, антихристүүдийг хаацайлдаг нэг удирдагч байсан. Дээрх түүнээс чуулганд саад болж, үймүүлж байгаа, муу зүйл хийж дураараа дургиж байгаа хүн байна уу, эсвэл хүмүүсийг төөрөлдүүлж байгаа антихристүүд байна уу гэж асуусан. Тэр удирдагч: “За, би сураглая. Чамд шалгаад өгье” гэж хэлсэн. Энэ нь түүний ажлын нэг хэсэг биш гэж үү? “Чамд шалгаад өгье” гэх тэр өнгө аясаар тэр Дээрхийг аргалсан бөгөөд үүнээс хойш Дээрх энэ талаар дахиж юу ч сонсоогүй. Тэр шалгаагүй—тэр хүмүүсийг гомдоохыг тэр хүсээгүй! Тэгээд Дээрх түүнээс дахин: “Чи шалгасан уу?” гэж асуухад тэр: “Шалгасан—нэг ч байхгүй” гэж хэлсэн. Энэ үнэн байсан уу? Тэр өөрөө хамгийн том антихрист, чуулганы ажлыг үймүүлж, Бурханы гэрийн эрх ашигт хохирол учруулсан гол буруутан байсан. Тэр өөрөө антихрист байсан—түүнд шалгах юу байх билээ? Тэр тэнд байсан цагт, доод хүмүүс нь ямар ч муу зүйл хийсэн, яаж ч саад болж, үймүүлсэн, хэн ч эдгээр зүйлийг шалгаж чадахгүй байв. Тэр шалгахад нь саад хийсэн. Далд утгаараа, ийм нөхцөл байдалд тэрээр доод хүмүүсээ Бурханаас салгасан биш гэж үү? Тэр тэгсэн. Түүний Бурханаас салгасан тэр хүмүүс тэгээд хэний үгэнд орсон бэ? Тэд түүний үгэнд орсон биш гэж үү? Ингээд тэрээр тосгоны дээрэмчин, дээрэмчдийн толгойлогч, орон нутгийн харгислагч болсон—тэр хүмүүсийг тэр хяналтдаа оруулсан. Тэр ямар арга ашигласан бэ? Тэр Дээрхийг мэхэлж, доод хүмүүсээ хуурсан. Тэр доод хүмүүсээ худалдаж авч, аятайхан үг хэлдэг байсан бөгөөд Дээрхийг залилж мэхэлсэн—доогуур юу болж байгааг тэр Дээрхэд мэдэгддэггүй байлаа. Тэр энэ талаар Дээрхэд юу ч хэлээгүй, бас хуурамч дүр эсгэсэн. Тэр ямар хуурамч дүр эсгэсэн бэ? Тэр Дээрхэд: “Манай чуулганд ах эгч нар бүгд хүн чанар муутай, туйлын хорлонтой, ямар ч үүрэг гүйцэтгэх чадваргүй гэж мэдээлдэг нэг хүн байна. Чи юу гэмээр байна—би түүнд арга хэмжээ авч болох уу?” гэж хэлсэн. Түүний хэлэхийг сонсвол, тэр хүний илрэлээс харахад тэр бол арга хэмжээ авбал зохих ёрын муу хүн гэдэг нь тодорхой байв. Тиймээс Дээрх: “Тэгвэл чи түүнд арга хэмжээ авч болно. Та нар түүнд арга хэмжээ авсан уу?” гэж хэлсэн. Тэр: “Бид өнгөрсөн сард түүнд арга хэмжээ авч, түүнийг зайлуулсан” гэж хэлсэн. Баримт үнэхээр түүний хэлсэн шиг байсан уу? Илүү нарийвчлан асууж сурагласны дараа үнэндээ юу болж байсан нь илэрсэн бэ? Тэр хүн түүнтэй таардаггүй байв. Тэд таардаггүй байсан нь шалтгаантай: Энэ удирдагч бодитой ажил хийдэггүй байсан бөгөөд ах эгч нарын дунд үргэлж бүлэглэл, фракц үүсгэдэг байв—тэрээр антихристийн илрэл гаргасан бөгөөд тэр хүн түүнийг ялган таньж, эдгээр асуудлыг нь мэдээлж, ил болгосон. Түүнийг тэрхүү мэдээллийг өгмөгц удирдагчийн хамсаатан гар хөлүүд түүний талаар мэдэж аваад, улмаар удирдагч түүнийг тарчлааж, зайлуулсан. Энэ антихрист доорх бүх хүнээ тэр хүний эсрэг босгож, түүнийг ад үзэх тал дээр сайн ажилласан бөгөөд эцэст нь тэр хүнд арга хэмжээ авч, зайлуулаад, дараа нь энэ “сайн мэдээгээ” Дээрхэд илтгэсэн. Үнэн хэрэгтээ үнэхээр тийм зүйл болоогүй. Чуулганд ийм зүйл тохиолддог уу? Тохиолддог. Эдгээр антихрист ах эгч нарыг дарангуйлдаг; тэд өөрсдийг нь ялган таньж, асуудлыг нь мэдээлж чаддаг хүмүүсийг, мөн уг чанар-мөн чанарыг нь нэвт харж чаддаг хүмүүсийг дарангуйлдаг. Тэд бүр хохирогчдынхоо эсрэг түрүүлж гомдол гаргаж, тэр хүмүүс л үймээн дэгдээж байна гэж Дээрхэд мэдээлдэг. Үнэндээ хэн үймээн дэгдээж байна вэ? Чуулганыг үймүүлж, хянаж байгаа хүмүүс бол антихристүүд юм.

Хүмүүсийг өөрсдөдөө дуулгавартай болгодог антихристүүдийн ямар арга техник байдаг вэ? Ийм нэг арга техник нь янз бүрийн арга ашиглан чамайг хянах явдал юм—чиний бодол санаа, чиний арга барил, чиний алхдаг замыг, тэр ч бүү хэл гартаа атгасан эрх мэдлээрээ дамжуулан чиний гүйцэтгэдэг үүргийг хянах явдал юм. Хэрвээ чи тэдэнтэй ойртвол тэд чамд бусдаас ялгарах боломж олгодог амархан үүрэг өгнө; хэрвээ чи үргэлж тэдэнд дуулгаваргүй байж, үргэлж алдаа дутагдлыг нь зааж, завхралынх нь асуудлыг ил болговол тэд чамд хүмүүсийн дургүй ажлыг хийлгэхээр зохицуулна—жишээ нь, залуу эгчээр заваан, ядаргаатай ажил хийлгэнэ. Тэд өөрсөдтэй нь ойртдог, өөрсдөд нь долигонодог, үргэлж өөрсдийнх нь сонсохыг хүссэн зүйлийг хэлдэг хэнд ч бай амархан, цэвэрхэн ажил зохицуулж өгдөг. Антихристүүд хүмүүст ингэж хандаж, тэднийг ингэж хянадаг. Өөрөөр хэлбэл, хүн хүч болон шилжүүлэх эрх мэдлийн тухайд хэн юу хийх нь бүгд тэдний мэдэх хэрэг бөгөөд тэд дангаараа хянадаг. Энэ нь ердөө л нэг төрлийн амбиц, хүсэл үү? Үгүй, тийм биш. Энэ нь антихристүүдийн илрэлийн найм дахь зүйл болох: “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг” гэдэгтэй яг тохирч байгаа биш гэж үү? “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ илрэлд ямар буруу зүйл байна вэ? Энэ нь юугаараа буруу вэ? Тэдний хүмүүсийг дуулгавартай байлгах гэдэг зүйл нь үнэнтэй бүхэлдээ зөрчилддөг. Энэ нь үнэн-зарчимтай нийцдэггүй. Энэ нь бүхэлдээ Бурханы гэрийн эрх ашиг болон Бурханы санаа зорилгын эсрэг юм; үүний өчүүхэн хэсэг нь ч Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалдаггүй, өчүүхэн хэсэг нь ч үнэнтэй нийцдэггүй. Тэдний хүмүүсийг дуулгавартай байлгах гэдэг зүйл нь бүхэлдээ өөрсдийнх нь амбиц, хүсэл, дур сонирхол, ашиг сонирхол, үзэл юм. Энэ нь асуудлын мөн чанар биш гэж үү? Энэ бол антихристүүдийн мөн чанарын илэрдэг нэг арга зам юм. Энэ нь асуудлын гол цөмд хүрч байгаа биш гэж үү? Антихристүүдийн ингэж үйлддэг арга барилыг ялган танихад амархан байх ёстой. Зөв зүйтэй, оновчтой үзэл бодол дэвшүүлдэг зарим удирдагч, ажилчин байдаг бөгөөд зарим хүн үнэмшдэггүй, тэдгээрийг хүлээн авч чаддаггүй ч эдгээр удирдагч тэрхүү зөв үзэл бодлыг биелүүлж, хэрэгжүүлэх тал дээр тууштай байж чаддаг. Ийм зан авир болон антихристүүдийн зан авирын хооронд ямар ялгаа байна вэ? Энэ хоёр өнгөн дээрээ төстэй мэт боловч мөн чанартаа ялгаатай. Антихристүүдийн хийдэг зүйл бол үнэн болон Бурханы гэрийн ажлын зарчмыг санаатайгаар зөрчиж, Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж, үнэнийг дуулгавартай дагаж байна гэх нэрийн дор хүмүүсээр хэлсэн зүйлээ хийлгэдэг явдал юм. Энэ нь буруу—туйлын, утга учиргүй буруу. Зарим удирдагч, ажилчин зөв үзэл бодлыг баримталдаг. Үнэн-зарчимтай нийцдэг зүйлийг баримтлах ёстой; энэ бол биеэ тоож, өөрийгөө зөвтгөж буй хэрэг биш, хүмүүсийг хазаарлаж байгаа хэрэг ч биш—энэ бол үнэнийг баримталж байгаа хэрэг юм. Энэ хоёр зан авир гаднаа төстэй мэт боловч мөн чанар нь өөр: Нэг нь үнэн-зарчмыг баримталж байгаа хэрэг, нөгөө нь эндүү ташаа үзэл бодлыг баримталж байгаа хэрэг юм. Антихристүүдийн хийдэг зүйл бүгд үнэнийг зөрчдөг, үнэнд дайсагнадаг, бүхэлдээ тэдний хувийн амбиц, хүсэлд хөтлөгддөг—тийм ч учраас антихристүүд хүмүүсийг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг. Энэ бол энэхүү зүйлийн гол цөм юм. Бидний дөнгөж сая ярьсан зүйл бол батлагдсан баримт. Энд хүсэл, амбиц гэж юуг хэлж байна вэ? Энэ нь антихристийн хийхээр илэрхий зүйлийг хийдэггүй ч ийм хандлагатай байсаар байдаг зарим хүнийг хэлдэг. Тэдэнд ийм хандлага, илрэл байдаг бөгөөд энэ нь тэдэнд ийм хүсэл, амбиц бий гэсэн үг юм. Тэд ямар ч бүлэгт байсан, үргэлж албан тушаалтан шиг хүмүүсийг захирахыг хүсдэг: “Чи, явж хоол хий!” “Чи, явж тэрэнд мэдэгд!” “Үүрэгтээ шаргуу ажилла, илүү үнэнч зантай бай—бурхан харж байгаа шүү!” Тэд ийм зүйл хэлэх шаардлагатай юу? Энэ ямархуу өнгө аяс вэ? Үргэлж эзэн, ноён шиг авирладаг тэд хэн юм бэ? Тэд хэн ч биш атлаа ийм зүйл хэлж зүрхэлдэг—энэ нь эрүүл ухаангүй хэрэг биш гэж үү? Зарим хүн: “Тэд бол мунхаг хүмүүс” гэж хэлж магадгүй. Гэхдээ тэд жирийн нэг мунхаг хүмүүс биш—тэд онцгой мунхгууд. Юугаараа онцгой вэ? Тэд хэн нэгэнтэй ямар нэг асуудлаар маргалдах юм уу зөвлөлдөх үедээ өөрсдийнх нь зөв ч бай, үгүй ч бай эцсийн дүндээ заавал дийлэх ёстой байдаг; өөрсдийнх нь зөв ч бай, үгүй ч бай тэд эцсийн үгийг хэлж, тушаал буулгаж, шийдвэр гаргах ёстой байдаг. Байр суурь нь ямар ч байсан хамаагүй, тэд шийдвэр гаргахыг хүсдэг. Хэрвээ өөр хүн зөв санал бодол илэрхийлж дийлбэл тэд уурладаг; тэд ажлаа орхиж, цаашид хийхээс татгалздаг—тэд: “Та нар хүссэнээ хэлж болно—яасан ч байсан та нар миний хэлснээр хийдэггүй шүү дээ!” гээд ажлаа больдог. Тэдэнд тийм амбиц, хүсэл байхгүй гэж үү? Ийм хүмүүс эзэн, ноён, зааварлагч, удирдагч болох нь ямар үр дагаварт хүргэдэг вэ? Тэд жинхэнэ антихристүүд болдог. Та нарт ийм илрэл бий юу? Тэр нь сайн зүйл биш шүү! Бурханд итгэгч үнэнийг олж авахгүй, харин антихрист болбол агуу гамшиг болох биш үү?

Шүтлэггүй хүмүүс хүмүүсийг хэрхэн үздэг вэ? Тэд хүнтэй таарахдаа эхлээд гадаад байдал, хувцас хунарыг нь хардаг; бусдын ярихыг сонсохдоо тэд үргэлж эрдэм мэдлэгтэй эсэхийг нь харахыг хүсдэг. Хэрвээ тэд чиний гадаад байдал, хувцас хунар нүдэнд тусахааргүй, чамайг тийм ч сайн боловсролтой юм уу мэдлэгтэй биш гэж үзвэл чамайг басамжилж, чамтай ярихдаа давуу байдал олж авахыг хүсдэг. Би: “Хэрвээ чи маргалдахыг хүсэж байвал тэг дээ—чи ярь” гэж хэлдэг. Би хэлээ хазаж, буулт хийдэг. Бурханы гэрийн ихэнх хүн Намайг хаашаа ч явсан сонсдог. Тиймээс Би бусдын ярихыг сонсох, бусдаар илүү их яриулах боломж хайдаг—Би хүн бүрийг зүрх сэтгэлээс нь яриулж, дотоод бэрхшээл болон мэдлэгийнх нь талаар яриулахыг хичээж байдаг. Сонсож байхдаа Би зарим нэг гажилт байгааг сонсож чаддаг. Би тэдний цөөн хэдэн асуудал, дутагдлыг, тэдний алхаж буй замд ямар асуудал гарсныг, чуулганы ажлын аль хэсэг сайн хийгдэхгүй байгааг, тэнд ямар асуудал үлдсэнийг, тэдгээрийг шийдвэрлэх шаардлагатай эсэхийг сонсож чаддаг. Би эдгээр зүйлийг сонсоход анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ бид ямар нэг асуудлаар мэтгэлцэж байвал—жишээ нь, Намайг аягыг цаасан гэж хэлэхэд чи хуванцар гэж зүтгэвэл Би: “За яах вэ. Чиний зөв” гэж хэлнэ. Би чамтай маргалдахгүй. Зарим хүн: “Хэрвээ Таны зөв юм бол Та яагаад маргалдахгүй байгаа юм бэ?” гэж боддог. Энэ нь асуудлаас шалтгаалдаг. Хэрвээ энэ нь үнэнийг хөндсөн зүйл байвал чи Миний үгийг сонсох нь зөв; хэрвээ энэ нь ямар нэгэн гадаад хэрэг явдал байвал та нар юу ч хэлсэн бай, Би оролцохгүй—ийм зүйл Надад ямар ч хамаагүй. Ийм зүйлийн талаар маргалдах нь ямар ч ашиггүй. Төр засгийн зарим нэг асуудлыг хэлэлцдэг зарим хүн байдаг. Тэдэнд хандан Би: “Миний ойлгож байгаагаар тэр зүйл ийм байна” гэж хэлдэг. Би эхэнд нь “Миний ойлгож байгаагаар” гэж нэмдэг; үүнд өөрийгөө мэдэх байдал бага зэрэг бий. Би асуудлыг тайлбарлахын тулд өөрийн мэдэх баримтыг гаргаж ирээд: “Одоогийн нөхцөл байдал ийм байна, гэхдээ ямар нэгэн онцгой нөхцөл байдал байгаа бол Би тэдгээрийн талаар мэдэхгүй” гэж хэлдэг. Миний хийж чадах зүйл гэвэл асуудлыг тийм баримтаар үнэлж дүгнэх боловч Би хэр их зүйл мэддэгээ гайхуулахгүй байна. Би зүгээр л тэдэнд эш татах бага зэрэг мэдээлэл өгч байна—Би тэднээс дээгүүр байр суурь эзэлж, тэднийг дарангуйлах, Өөрийгөө хэчнээн ухаантай болохыг, бүхнийг мэддэг болохоо, тэднийг юу ч мэддэггүй болохыг харуулах гэсэнгүй. Миний өнцөг энэ биш. Зарим хүн Надтай хууч хөөрөх үед Би тэдний мэддэггүй бага сага мэдээлэл дурдахад тэд: “Чи өдөржингөө дотор байдаг—чи юу мэддэг юм бэ?” гэдэг. Тэд тэр мэдээллийг мэддэггүй атлаа энэ талаар Надтай маргалдаж, мэтгэлцэхийг хүсдэг. Би: “Тийм ээ, үнэн. Би гадагшаа гардаггүй ч энэ нэг зүйлийг мэднэ. Би зүгээр л чамд энэ тухай хэлж байна, тэгээд л болоо—итгэнэ үү, байна уу өөрөө мэд” гэж хэлдэг. Үүнд маргалдах юу байгаа юм бэ? Иймэрхүү зүйлийн талаар маргалдах нь зан чанар юм. Зарим хүн бүр гадаад хэрэг явдал дээр илүү гарахыг хүсэж: “Чи энэ талаар яаж мэдсэн юм бэ? Би яагаад үүнийг мэддэггүй юм бэ? Яагаад чи үүний нарийн ширийнийг ярьж чаддаг байхад би чаддаггүй юм бэ?” гэж хэлдэг. Жишээ нь, Би: “Энд байсан жилүүддээ Би уур амьсгалын талаар нэг өвөрмөц зүйл олж мэдсэн нь: Энд нэлээд чийглэг юм байна” гэж хэлдэг. Энэ бол Миний энэ газарт удаан хугацаанд байсны эцэст хийсэн ажиглалт—энэ бол баримт. Гэтэл зарим хүн үүнийг сонсоод: “Үнэхээр тийм гэж үү? Тэгвэл би яагаад чийгтэйг нь мэдрээгүй юм бэ?” гэж хэлдэг. Чи чийгтэйг нь мэдрээгүй гээд чийглэг биш гэсэн үг биш. Чи зөвхөн мэдэрч байгаа зүйлээрээ дүгнэж болохгүй—чи өгөгдлөөр дүгнэх ёстой. Өдөр тутмын цаг агаарын мэдээ маш нарийн гардаг бөгөөд тэдгээрийг хангалттай их үзвэл үнэндээ энд чийглэг гэдгийг чи мэдэх болно. Энэ нь Миний зүгээр нэг төсөөлсөн зүйл биш, мөн Би мэдрэмжид үндэслэн яриагүй. Яагаад тэр вэ? Хананы сүүдэр талын угаар жилийн турш үргэлж хөвд ургасан байдаг; хаврын улиралд зарим газар алхаж зүрхлэхээргүй маш халтиргаатай байдаг. Энэхүү ажиглалт нь үүнийг биеэр туулж, өөрийн нүдээр харж, биечлэн мэдэрснээс үүдэн гарсан. Ингэж ярих нь баримттай зөрчилдөхгүй биз дээ? Гэвч Надтай ярихдаа эдгээр зүйл дээр Надтай үзэлцдэг зарим хүн байдаг—Намайг энд чийглэг гэж хэлэхэд тэд зүгээр л тийм биш гэж хэлдэг. Энэ мунхаг хүмүүс биш гэж үү? (Мөн.) Зарим мэдэгдэл нь туршлагаас үүдэлтэй тул бодит байдлын үндсэн дээр хийгддэг бөгөөд оргүй хоосноос төсөөлөөгүй. Би яагаад тэдгээрийг төсөөлөл биш гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, тэдгээр нь нарийн ширийн зүйлийг тодорхой, сайтар, системтэйгээр дэлгэн харуулдаг бөгөөд хүн тэрхүү мэдэгдэлд дүрсэлсэн зүйлийг харж, туулах үед хэлсэн зүйлтэй яг таардаг. Тэгэхээр тэрхүү мэдэгдлүүд үнэн зөв биш гэж үү? (Мөн.) Гэвч эдгээр үнэн зөв мэдэгдэл байсаар байтал үргэлж сөргөлдөх дуртай зарим хүн байдаг бөгөөд тэд Надтай ингэж маргалддаг. Тэд юуны төлөө маргалдаж байгаа юм бэ? Энэ нь үхэх сэхэхээ үзсэн тулаан юм уу? Тэд аминыхаа төлөө тэмцэж байна уу? Тэд үүний төлөө маргалдаж байгаа юм биш, зүгээр л хэн нь илүү ихийг мэдэхээ үзэлцэж өрсөлдөхийг хүсдэг. Тэд зүгээр л маргалдах дуртай—энэ бол зан чанар юм. Ийм хүмүүстэй яаж харьцах ёстой гэж та нар бодож байна вэ? Тэднийг ил болгож, уурандаа шатталаа тэдэнтэй маргалдах шаардлагатай юу? (Үгүй.) Ийм мэдлэггүй хүмүүстэй маргалдаад ямар ч ашиггүй. Энэ бол доромж хэрэг. Зүгээр л тэднийг зөнд нь орхи. Тэгвэл болох биш үү? Ийм тэнэг, адгуу хүмүүстэй маргалдахын хэрэг юу байна вэ? Хэрвээ хэн нэгэн үнэнийг хөндсөн ямар нэг асуудлыг ойлгохгүй байгаагаас болж маргаан, мэтгэлцээн гарвал тэр нь зүгээр—гэхдээ эдгээр гадаад хэрэг явдлын талаар маргалдах нь мэдлэггүй хэрэг биш гэж үү? Антихристүүдийн зан чанар нь юун түрүүнд үнэнийг хүлээн авдаггүй, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, үнэнийг зэвүүцдэг зан чанар юм. Антихристүүд ямар ч зөв үг, эсвэл баримттай нийцдэг үг яриа, хэллэгийг хүртэл хүлээн авдаггүй бөгөөд тэдгээрийг ухаж төнхөөд, энэ талаар чамтай сөргөлдөж, маргалдах болно—тэгэхээр үнэнийг бол бүр ярих ч юм биш. Энэ нь зан чанар биш гэж үү? (Мөн.) Ямар зан чанар вэ? Биеэ тоосон зан. Тэдний хэлэх гэсэн санаа нь: “Чи зүгээр л үнэнийг бага сага ойлгодог биз дээ? Чи гадаад хэрэг явдлыг ойлгодоггүй, тиймээс энэ талаар миний үгэнд орсон нь чиний зөв байх болно! Чи битгий дэмий чалч—энэ намайг үнэхээр уурлуулж байна. Эдгээр гадаад хэрэг явдал бол чиний чадах зүйл биш. Чиний үүрэг хариуцлага, үнэнийг ярих тал дээр би чамайг сонсоно—гэхдээ эдгээр гадаад хэрэг явдлын талаар ярихаа боль. Амаа татвал яасан юм бэ! Чи хэзээ ч ийм хэрэг явдалтай тулгарч байгаагүй, тэгэхээр чи юу мэддэг юм бэ? Чи миний үгэнд орох хэрэгтэй!” Бүх зүйл дээр тэд хүмүүсийг өөрсдийнхөө үгэнд оруулах гэдэг. Тэд хэн болохыг нь ч харалгүйгээр хүн бүрийг байлдан дагуулахыг хүсдэг. Энэ ямар зан чанар вэ? Үүнд өчүүхэн төдий ч гэсэн эрүүл ухаан байна уу? (Үгүй.)

Надад хэл дээ, Надтай нийцтэй байхад амархан уу, эсвэл хэцүү юү? (Амархан.) Та нар яаж мэдэж байгаа юм бэ? Яагаад амархан гэж хэлж байна вэ? Би та нарт хэлье, тэгээд Өөрийнхөө талаарх тайлбар минь зөв, оновчтой эсэхийг та нар харж болно. Нэгдүгээрт, Миний ухаалаг байдал хэвийн. Энэхүү хэвийн байдлыг хэрхэн тайлбарлаж болох вэ? Энэ нь бүх хэрэг явдлын тухайд Надад үнэн зөв стандарт, үнэн зөв өнцөг бий гэсэн үг юм. Ингэхээр, төрөл бүрийн зүйлийн талаарх Миний үзэл бодол, хэлсэн үг, мөн төрөл бүрийн зүйлд хандах Миний хандлага бүгд хэвийн биш гэж үү? (Тийм.) Тэдгээр нь хэвийн—ядаж л хэвийн хүн чанарын стандартад нийцдэг. Хоёрдугаарт, үнэн Намайг хазаарлаж байдаг. Энэ хоёр бол хэвийн ухаалаг байдалд байдаг хамгийн наад захын зүйлс юм. Үүнд бас нэг тал бий: Надтай нийцтэй байхад амархан гэдгийг та нар харж чаддагийн шалтгаан нь, төрөл бүрийн хүний тухайд Би зөв хэмжүүртэй бөгөөд стандартыг мэддэг. Удирдагчид болон жирийн ах эгч нарт хэрхэн хандах, хөгшин, залуу хүмүүст хэрхэн хандах, гайхуулах хандлагатай биеэ тоосон хүмүүст хэрхэн хандах, сүнслэг ойлголттой болон сүнслэг ойлголтгүй хүмүүст хэрхэн хандах гэх мэт төрөл бүрийн хүмүүст хандах зөв хэмжүүр, түүнчлэн арга зам Надад бий. Энэхүү зөв хэмжүүр, эдгээр арга зам, арга хэрэгсэл нь голчлон юу вэ? Тэдгээр нь аливааг хаа хамаагүй хийх бус, үнэн-зарчмыг дагах явдал юм. Жишээ нь, Би чамайг их сургуулийн оюутан болохоор чинь дээдэлж, эсвэл чамайг тариачин болохоор чинь басамжиллаа гэж бодъё—энэ нь зарчим биш. Тэгвэл Би эдгээр зарчмыг хэрхэн ухамсарладаг вэ? Хүний хэв чанар, хүн чанар, гүйцэтгэдэг үүрэг, Бурханд итгэх итгэл, үнэнд хандах хандлагыг нь харах замаар ухамсарладаг. Би эдгээр янз бүрийн талыг хамтад нь харгалзан үзэж хүмүүст ханддаг. Та нар Надтай нийцтэй байхад амархан гэж хардгийн бас нэг шалтгаан бий бөгөөд магадгүй олон хүн энэ талаар үзэл тээж, хүлээн авч чаддаггүй байж болох юм. Тэд: “Танд байр суурь байгаа, гэхдээ Та яагаад байр суурьтай хүн шиг санагддаггүй юм бэ? Та байр сууриа нотолж харуулдаггүй; Та ихэмсэг, дээрэнгүй биш. Хүмүүс оюун санаандаа Таныг дээдлэх ёстой гэж боддог—гэтэл хүмүүс Тантай уулзах үедээ Тантай эн тэнцүү түвшинд харьцвал, тэр ч бүү хэл Таныг дорд үзвэл таарах юм байна гэж санагддаг, яагаад тэр вэ?” гэж боддог. Иймд тэд Надтай нийцтэй байхад амархан гэж бодоод, тайвширдаг. Тийм биш гэж үү? Тийм л байдаг. Үүний улмаас тэд Намайг айгаад байх зүйлгүй, Надтай ийм маягаар нийцтэй байх нь гайхалтай хэрэг гэж боддог. Надад хэл дээ, хэрвээ Би алхам тутамдаа та нарыг дарангуйлж, ямар ч сайн шалтгаангүйгээр та нарыг засаж, өдөржингөө баргар царайлж та нарыг зэмлэн, сургамжилдаг байсан бол байдал өөр байх биш үү? Та нар: “Таны энэ сонин зан араншин, ааш зангийн хувирлаас чинь болоод Тантай нийцтэй байхад маш хэцүү юм!” гэж бодох байсан. Тийм байсан бол Надтай нийцтэй байхад амаргүй байх байсан. Би бүх талаараа, зан араншингаараа, баяр баясгалан, уур хилэн, уй гашуу, баяр хөөртэй байхдаа Би та нарт хэвийн санагддаг учраас л, мөн та нар дотроо төсөөлөхдөө нэр хүнд, өндөр байр суурьтай хүмүүс ихэмсэг, дээрэнгүй байх ёстой гэж боддог ч одоо та нарын харж байгаа Би ердөө л маш эгэл жирийн учраас—яг үүнээс болоод та нар сонор сэрэмжээ сулруулж, Надтай нийцтэй байхад амархан гэж боддог. Түүнээс гадна, Намайг ярихдаа хүнд сурталтай үг хэллэг ашигладаг гэж та нар боддог уу? (Үгүй.) Би тэгдэггүй—та нарын ойлгохгүй зүйл дээр Би чадах чинээгээрээ, чадах бүхнээрээ та нарт тусалдаг, та нарыг шоолох нь ховор. Яагаад Би тэгэх нь ховор байдаг вэ? Надад маш их бухимдал төрж, та нарыг шоолсон хэдэн үг хэлэхгүй байж чаддаггүй үе байдаг ч та нарыг сул дорой болж магадгүй гэдгийг Би бас бодолцох ёстой, тиймээс Би та нартай тийм маягаар аль болох бага ярьдаг. Харин ч Би хүлээцтэй, өршөөнгүй, тэвчээртэй байдаг. Би чадахаар үедээ чадах чинээгээрээ та нарт тусалдаг, мөн чадах юмаа чадах чинээгээрээ та нарт заадаг—ихэнх нөхцөлд Би ингэж л үйлддэг. Тэгвэл яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурханыг гэрчлэх болон үнэнийг ойлгох асуудал дээр хүмүүсийн ихэнх нь хамгийн их дутагдалтай байдаг—гэхдээ идэж ууж, наргиж цэнгэх, хувцас хунар, нүүр будалт, тоглоом наадам, эсвэл ертөнцийн иймэрхүү ямар ч хэрэг явдлын тухайд хүмүүс энэ бүхнийг сайн мэддэг. Нөгөөтээгүүр, Бурханд итгэх итгэлийн асуудал болон үнэнийг хөндсөн асуудлын тухайд хүмүүс мэдлэггүй байдаг; Бурханыг гэрчлэх, мөн мэргэжлийн ур чадвар, давуу тал, билиг авьяасаа ашиглан Бурханыг гэрчлэх ажлыг бага ч болов хийх, Бурханыг гэрчилсэн ямар нэг бүтээл гаргах тухайд тэдэнд хэлэх үг олддоггүй. Ийм нөхцөл байдлыг хараад Би яах ёстой вэ? Би та нарт зааж, бага багаар залж чиглүүлж, чадах чинээгээрээ заах ёстой. Би Өөрийн ойлгодог, мэддэг, хийж чаддаг зүйлсийг сонгон авч, нэг ажлыг дуустал нь та нарт тасралтгүй заадаг. Би чадах бүхнээ, чадах чинээгээрээ та нарт заадаг. Заагаад ч нэмэргүй хэв чанар муутай хүмүүсийн хувьд бол, та нар чадах чинээгээрээ л ойлго, тэгээд зөнгөөр нь орхи—Би чамайг хүчлэхгүй. Эцсийн дүндээ: “Мэргэжил ойлгодог биднийг мэргэжлийн бус хүн байлдан дагуулчихлаа. Энэ салбарт мэдлэгтэй бид юу ч хийж чадсангүй, ямар нэг зүйл хийхийн тулд энэ мэргэжлийн бус хүнээр зааварлуулж, туслуулах хэрэгтэй болж байна—энэ үнэхээр ичгэвтэр юм!” гэж гэж хэлэх зарим хүн бий. Үнэндээ энэ нь ичгэвтэр хэрэг биш, яагаад гэвэл хүн итгэлээрээ Бурханыг гэрчлэхэд үнэн хамаатай бөгөөд үнэн бол хүн төрөлхтний хувьд судлагдаагүй салбар юм. Ямар ч завхарсан хүн үнэнийг ойлгодог болж төрдөггүй; хүмүүсийг төгс болгохоор Бурхан Өөрийн биеэр ажиллаж байж л тэд үнэнийг ойлгож чадна. Хэрвээ хүмүүс Бурханыг гэрчилж чаддаг болж төрсөн бол хэн ч Түүнийг эсэргүүцэхгүй байх байсан! Хүмүүс Сатаны төрлийнх бөгөөд Бурханд дайсагнасан уг чанар-мөн чанартай учраас л үнэнтэй болон Бурханыг гэрчлэхтэй холбоотой зүйлсийг хийж чаддаггүй. Тэгвэл хүмүүс яах ёстой вэ? Тэд чадах зүйлээ хийхийн тулд хамаг хүчин чармайлтаа гаргаж л байвал тэр нь хангалттай. Хэрвээ Надад тусалж, залж чиглүүлэх эрч хүч байвал Би тусалдаг. Хэрвээ байхгүй бол, эсвэл Би өөр зүйлд завгүй байгаад цаг гаргаж чадахгүй бол та нар зүгээр л чадах зүйлээ хий. Энэ нь зарчимд нийцэж байгаа биз дээ? Ингэхээс өөр аргагүй. Би та нарыг чадвараасаа давсан зүйл хий гэж хүчилдэггүй. Ингээд нэмэргүй—ингэх боломжгүй. Эцсийн дүндээ хүмүүс: “Тантай нийцтэй байхад нэлээд амархан, Таны шаардлагыг биелүүлэхэд амархан юм. Та бидэнд юу хийхийг хэлж өгдөг, тэгээд бид Таны хэлснээр хийнэ” гэж боддог. Зарим хүн хааяа засуулж магадгүй. Тэдний ихэнх нь үүнийг зөв ухамсарлаж, зүгээр өнгөрдөг. Цөөн хэдэн хүн ажлаа хаяж, цөөн хэд нь нууцаар үймээн дэгдээж, үүргээ гүйцэтгэхдээ хичээдэггүй, бодитой ажил хийдэггүй. Ийм хүмүүс тэгээд чөлөөлөгддөг. Хэрвээ чи ажил хийхийг хүсэхгүй байгаа бол ажлаа өг. Яагаад заавал чамайг үүнд ашиглах ёстой гэж? Бид чамайг хална—ердөө л энэ. Энгийн байгаа биз дээ? Хэрвээ ирээдүйд тэр хүмүүс гэмшиж, өөрчлөгдөөд, ажлаа сайн хийвэл тэдэнд дахин нэг боломж олгоно—харин тэд нөгөө л хэв маягаараа саад болж, үймүүлсээр байвал дахиж хэзээ ч ашиглагдахгүй. Би дуулгавартай хэн нэгнийг ашигласан нь дээр. Ийм төрлийн хүмүүстэй үргэлж зууралдах нь ямар хэрэгтэй юм бэ? Тийм биз дээ? Энэ нь тэдэнд хэцүү, Надад ядаргаатай байх болно. Эдгээр зүйлийг хэрхэн зохицуулах тухайд Надад зарчим бий, мөн бусадтай хэрхэн нийцтэй байх тухайд ч Надад зарчим бий. Надтай нийцтэй байхад амархан байдгийн өөр нэг шалтгаан бол, Би хүмүүстэй харилцахдаа тэднээс хэтэрхий хэцүү зүйл хэзээ ч шаарддаггүй. Чи чадах бүхнээ хий; харин чиний хийж чадахгүй зүйлсийн тухайд Би чамд нэг бүрчлэн тайлбарлаж өгнө. Чи чадах зүйлээ бүх зүрх сэтгэлээрээ хий; хэрвээ чи үүнийг бүх зүрх сэтгэлээрээ хийхгүй бол Би чамайг тэг гэж хүчлэхгүй. Бусад зүйлийн тухайд, өөрөөр хэлбэл, чи Бурханд хэрхэн итгэх нь чиний л хэрэг. Хэрвээ чи эцэст нь юу ч олж авахгүй бол чамд буруутгах хүн байхгүй. Хүмүүст хандах Миний зарчмын талаар та нар юу гэж бодож байна вэ? Энэ нь арай л хэтэрхий зөөлөн байна гэж та нарт санагдаж байна уу? Огтхон ч тийм биш—Миний үүнийг зохицуулдаг арга барил зарчимтай бүрэн нийцдэг. Тэдгээр нь ямар зарчим бэ? Намайг сонс, тэгвэл та нар ойлгоно.

Бие махбодтой болсон Бурхан Би хүн чанар дотор ажилладаг—Би ажил хийхдээ Ариун Сүнсийг, эсвэл Бурханы Сүнсийг бүрэн орлож чадах уу? Үгүй, Би чадахгүй. Тиймээс Би хэм хэмжээгээ давахыг оролдон, Би тэнгэр дэх Бурханыг орлож, Түүний бүх ажлыг хиймээр байна гэж хэлдэггүй. Энэ нь Өөрийгөө өргөмжилсөн хэрэг болох байсан—Би тэгж чадахгүй. Би бол эгэл жирийн хүн. Би хийж чадах юу л байна, тэрийгээ л хийдэг. Би хийж чадах зүйлээ сайн хийдэг; Би үүнийг бүрэн гүйцэд, зүй ёсоор хийдэг. Би үүнийг хийхэд зүрх сэтгэл, бүх хүч чадлаа зориулдаг. Энэ нь хангалттай. Энэ бол Надад ногдсон ажил юм. Гэвч хэрвээ Би үүнийг ойлгож чадахгүй, энэ баримтыг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй, харин үргэлж агуу дүр эсгэж, үргэлж гялалзахыг оролдож, үргэлж ямар нэгэн гайхалтай ур чадварыг гайхуулахыг оролдсон бол энэ нь зарчимд нийцэх байсан уу? Үгүй. Намайг энэ асуудлыг ойлгодог гэж та нар бодож байна уу? Би үүнийг маш сайн ойлгодог! Бурханы махбодын айлдаж чадах зүйл болон махбодын хийж чадах ажлын цар хүрээ нь Бурханы махбодод хийдэг ажлын цар хүрээ юм. Энэ цар хүрээнээс гадуур, хүмүүс Бурханы сахилгажуулалт, засалт, мөн Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжийг хувьдаа туулах, тэр ч байтугай Бурхан үзэгдэл хайрлах, Бурхан хэнийг төгс болгож, хэнийг таягдан хаях, мөн бүх хүний талаар Бурхан ямар үзэл бодол, хандлагатай байх гээд эдгээр нь бүгд Бурханы хэрэг юм. Хэрвээ та нар Надтай ойр байвал Би ч бас эдгээр зүйлийг харж чадна—гэхдээ Би яаж ч харсан, үүнээс хэр ихийг нь харж чадах вэ? Миний харж чадах хүний тоо болон Миний харилцаж чадах хүний тоонд хязгаар бий—энэ нь яаж хүн нэг бүрийг хамрах боломжтой байх билээ? Тэгэх боломжгүй юм. Чи энэ асуудлыг тодорхой ойлгох ёстой биш үү? Надад хэл дээ, Би энэ асуудлыг тодорхой ойлгодог уу? Би ойлгодог. Энэ бол хэвийн хүний хийх ёстой зүйл юм. Би Өөрийн хийх ёсгүй зүйлийн талаар боддоггүй. Хүмүүс үүнийг хийж чадах уу? Тэд чадахгүй—тэдэнд тийм ухаалаг байдал байдаггүй. Зарим хүн Надаас: “Чи үргэлж аливааг нууцаар шалгаж байдаг биш үү? Хэн юу хийж байгааг, Таны талаар далдуур ямар муу зүйл ярьж байгааг, эсвэл хэн нууцаар Таныг шүүж, Таны талаар судалж байгааг Та үргэлж асууж сураглаж байдаг биш үү?” гэж асуудаг. Би чамд ний нуугүй хэлье: Би хэзээ ч тийм зүйлсийг асууж сураглаж байгаагүй. Тийм зүйлсийг хэн хариуцдаг вэ? Бурханы Сүнс хариуцдаг—Бурхан бүхнийг шинждэг; Тэрээр бүх газар дэлхийг шинжиж, хүмүүсийн зүрх сэтгэлийг шинждэг. Хэрвээ чи Бурхан шинждэг гэдэгт итгэдэггүй бол чиний эрүүл ухаан хэвийн бус байгаа биш үү? (Тийм ээ, тийм байна.) Тэгвэл чи Бурханд үнэхээр итгэдэг хүн биш, чи буруу байр суурь баримталж байгаа бөгөөд том асуудал гарчээ. Би та нараас Бурханд итгэхийг шаарддаг, Би үүнд туйлаас итгэдэг. Тиймээс, Миний үг, үйлдэл энэ суурин дээр үндэслэсэн байдаг. Би Өөрийн хэр хэмжээнээс давсан зүйл хийдэггүй; Би Өөрийн чадварын цар хүрээнээс давсан зүйл хийдэггүй. Энэ нь зан чанар биш гэж үү? (Мөн.) Зарим хүн үүнийг тэгж хардаггүй. Надад ийм ялгамж чанар, ийм байр суурь, ийм хүч чадал байгаа гэж тэд боддог тул Намайг яагаад ийм маягаар үйлддэггүйг гайхдаг. Би илүү нэр хүндтэй, илүү өндөр байр суурьтай, илүү хүч чадалтай, илүү эрх мэдэлтэй харагдахын тулд илүү олон зүйлийг ойлгож, илүү олон зүйлийг ухамсарлах хэрэгтэй гэж тэд боддог. Бурхан Надад хэр зэрэг их эрх мэдэл, хүч чадал өгнө, Би тэрийг л эзэмшдэг. Эдгээр нь Миний тэмцэж олж авдаг зүйл биш, эсвэл Миний булааж авдаг зүйл ч биш. Бурханы эрх мэдэл, Түүний хүч чадал, Түүний төгс хүчин нь өчүүхэн махбодын төлөөлж чадах зүйлс биш юм. Хэрвээ чи үүнийг тодорхой ойлгохгүй байгаа бол эрүүл ухаан чинь зүгээргүй байна. Хэрвээ чи Бурханд олон жил итгэснийхээ дараа энэ асуудлыг нэвт харж чадахгүй байгаа бол чи хэтэрхий мунхаг, мэдлэггүй байна. Миний асууж сурагладаггүй олон зүйл бий—гэхдээ Би тэдгээрийг зүрх сэтгэлдээ мэддэг үү? (Мэддэг.) Би юу мэддэг вэ? Би хүн бүрийн нэрийг мэддэг үү? Би хүн бүр Бурханд хэдэн жил итгэснийг мэддэг үү? Би тийм зүйлсийг мэдэх шаардлагагүй. Хүн бүрийн байдал, хүн бүрд юу дутагддаг, тэд амь-оролтыг ямар хэмжээнд олж авсан, мөн хүн бүр ямар үнэнийг сонсож, юугаар услагдаж, юугаар хангагдах ёстойг мэдэхэд Надад хангалттай. Эдгээр зүйлийг мэдэхэд хангалттай. Энэ нь Надад ногдсон зүйл биш гэж үү? Надад юу ногдсоныг—юу хэлэх ёстойгоо болон хийх ёстой ажлаа—мэдэх нь ухаалаг байдал биш гэж үү? (Мөн.) Ийм ухаалаг байдал хэрхэн бий болдог вэ? Хэрвээ бие махбодтой болсон Бурханд ийм ухаалаг байдал ч байхгүй байсан бол, хэрвээ Түүнд бүх зүйл, бүх үйл явдлыг хэмжих тэрхүү стандарт ч байхгүй байсан бол Түүнд ярих ямар үнэн байх билээ? Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Бурханы Сүнстэй тэмцэлдэж, Түүнтэй байр суурийн төлөө өрсөлдсөн бол ямар нэгэн зүйл буруугаар эргэхгүй гэж үү? Энэ нь буруу байх биш үү? Байдал тийм байж болох уу? Үгүй—энэ бол хэзээ ч тохиолдож боломгүй зүйл юм.

Зарим хүн үргэлж санаа зовж: “Та биднийг үргэлж асууж сураглаж, нууцаар бидний талаар үргэлж судалж байдаг юм уу? Бид Өөрийнх нь талаар юу гэж боддог, зүрх сэтгэлдээ Өөрийг нь хэрхэн хардаг болохыг Бурхан үргэлж тандахыг оролддог юм уу?” гэж хэлдэг. Би тийм зүйлийн талаар боддоггүй. Тэдгээр нь илүүц зүйл! Тийм зүйлсийн талаар бодох ямар хэрэгтэй юм бэ? Энэ бүхэн Бурханы шинждэг зүйлс дотор байдаг. Бурханы Сүнсний үйлдэлд цар хүрээ бий, бие махбодтой болсон Бурханы үйлдэлд бүр ч илүү бий. Бие махбодтой болсон Бурхан бол Бурхан, Тэрээр үнэний гаралт бөгөөд илэрхийлэл, мөн энэ үе шатанд Түүний хийдэг ажил нь өнгөрсөн үе шатыг бус, энэ үе шатыг төлөөлдөг. Бие махбодтой болсон Бурхан зөвхөн энэ цаг хугацаан дахь, энэ цар хүрээн дэх ажлыг л хийж чадна. Тэгвэл энэ ажил дараагийн үе шатыг төлөөлж чадах уу? За, ирээдүйд юу болохыг бид мэдэхгүй. Энэ бол Бурханы Өөрийнх нь хэрэг. Би хязгаараа давдаггүй. Би Өөрийн хийх зүйлийг л хийдэг; Би хийх ёстой, хийж чадах зүйлээ л хийдэг. Би хэзээ ч Өөрийгөө хэр хэмжээнээсээ хэтрүүлэн хүчилж: “Би төгс хүчит! Би агуу!” гэж хэлдэггүй. Тэр бол Бурханы Сүнс; бие махбодтой болсон Бурхан зөвхөн энэ цаг хугацаанд Бурханы хийж байгаа ажлын илэрхийлэл, гаралтыг л төлөөлдөг. Өөрийн ажлын цар хүрээ болон Өөрөө ямар ажил хийх ёстойг Бурхан аль хэдийн тодорхойлсон. Хэрвээ чи: “Бие махбодтой болсон Христ төгс хүчит” гэж хэлбэл чиний зөв байх уу, эсвэл буруу байх уу? Тал нь зөв, тал нь буруу. Бурханы Сүнс төгс хүчит; Христийг төгс хүчит гэж хэлж болохгүй. Бурхан төгс хүчит гэж чи хэлэх ёстой. Энэ бол оновчтой, үнэн зөв, баримттай нийцдэг хэллэг юм. Би ямар ухаалаг байдлыг эзэмших ёстой вэ? Намайг Бурхан, Бурхан Өөрөө, бие махбодтой болсон Бурхан гэж хүн бүр хэлдэг, тэгэхээр Би Бурханыг Өөрийг нь, Түүний Сүнсийг орлож чадна гэж итгэдэг үү? Би чадахгүй. Бурхан Надад тэр хүч чадал, чадварыг өгсөн байсан ч Би үүнийг гүйцэлдүүлж чадахгүй. Хэрвээ Би Бурханыг тийм маягаар орлож чаддаг байсан бол энэ нь Түүний зан чанар, мөн чанарыг доромжилсон нэг төрлийн бодит доромжлол болох биш үү? Махбод маш хязгаарлагдмал! Үүнийг тэгж ойлгож болохгүй; энэ сэдэвт тийм өнцгөөс хандаж болохгүй. Тийм биш гэж үү? (Тийм.) Иймээс, Надад эдгээр бодол, аливааг хийх эдгээр зарчим, мөн зүйл бүрийг хийхэд бодолцох зүйлс байдаг учраас олон хүнд Би Бурхан шиг санагддаггүй, тэр ч байтугай Надтай харилцахаасаа өмнө зарим нэг уран зөгнөл, төсөөлөл, үзэл өвөрлөж, үйлдэлдээ хянамгай, болгоомжтой байдаг байж байгаад Надтай уулзмагцаа: “Тэр зүгээр л хүн байна шүү дээ, тийм биз дээ? Түүнээс айгаад байх зүйл алга” гэж боддог зарим хүн ч бий. Үүний дараа тэд биеэ барихаа больдог—тэд зоригжиж, муу зүйл хийн дураараа дургиж зүрхэлдэг. Тэднийг юу гэж нэрлэдэг вэ? Үл итгэгчид. Хэрвээ чи Бурханы Сүнсэнд бус, зөвхөн бие махбодтой болсон Бурханд итгэдэг бол чи үл итгэгч; хэрвээ чи бие махбодтой болсон Бурханд бус, зөвхөн Бурханы Сүнсэнд итгэдэг бол чи мөн адил үл итгэгч юм. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы Сүнс бол нэг—Тэд нэг юм. Тэд хоорондоо тэмцэлддэггүй, бие биеэсээ тусдаа байдаггүй, дор бүрнээ тусдаа оршихуй бүр ч биш. Тэд бол нэг—гагцхүү бие махбодтой болсон Бурхан ажилдаа болон Бурханд махбодын өнцгөөс хандах ёстой. Энэ нь махбодын хэрэг бөгөөд та нарт ямар ч хамаагүй—энэ нь Христийн хэрэг бөгөөд хүн төрөлхтөнд ямар ч хамаагүй. Чи: “Тэгэхээр чи өөрийгөө бас эгэл жирийн хүн гэж боддог байх нь. Болж байна, тэгвэл бид ижил төрлийн хүмүүс юм байна—бид бүгд адилхан” гэж хэлж болохгүй. Тэгж хэлж болох уу? Энэ бол алдаа. Зарим хүн: “Чи нийцтэй байхад нэлээд амархан санагдаж байна, тиймээс албаны байхаа больцгооё. Бие биедээ андууд шиг, найз нөхөд шиг хандацгаая; бие биеийнхээ итгэлт хүмүүс нь байцгаая—бие биетэйгээ найзалцгаая” гэж хэлдэг. Ингэж болох уу? Тэр хүмүүс сүнслэг ойлголтгүй; тэд бол үл итгэгчид. Чи тэдэнтэй мэдрэмжээ хуваалцаж, үнэн, баримт, үнэн-бодит байдлын талаар тэдэнтэй ярих тусам тэд чамайг улам жигшдэг—энэ хүмүүс бол үл итгэгчид. Чи гүн гүнзгий нууцуудын талаар ярьж, хэвшмэл үг хэллэг, хоосон сургаал, хийсвэр зүйл хэлэх тусам, мөн байр сууриа нотолж харуулан, гайхуулж, онгирох тусам тэд чамайг илүү их дээдэлдэг—эдгээр нь үл итгэгчид юм. Үйлдэхдээ зарчимтай, хэм хэмжээтэй, үйлдэл нь үнэнд нийцдэг, эерэг болон сөрөг зүйлд тодорхой хил хязгаар, ялган таних чадвартай ханддаг хүнийг харах үедээ—хүн тийм байх тусам тэд түүнийг улам дорд үзэж, анхаарч үзэхээргүй дорд гэж үздэг—эдгээр нь үл итгэгчид юм.

Намайг хүмүүстэй уулзаж, харилцах үед, тэдний хэн байх, эсвэл харилцаа хэр удаан үргэлжлэх нь хамаагүй, тэдний хэн нэгэнд нь: “Тэр үргэлж намайг хянахыг оролдож байдаг, Тэр манай гэрийн бүх хэрэг явдлыг хариуцдаг, Тэр үргэлж намайг байлдан дагуулахыг оролддог” гэсэн мэдрэмж төрдөг үү? Би чамайг байлдан дагуулах гээгүй байна! Тэгэх ямар хэрэгтэй юм бэ? Бурханы үгийг өөрөө уншиж, тунгаан бодож, аажмаар дотор нь ор. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг хүн бол Ариун Сүнс чам дээр ажиллаж, Бурхан чамд ерөөл, удирдамж хайрлана. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг хүн биш бол, хэрвээ чи Миний хэлсэн бүхнийг үргэлж эсэргүүцэж, сонсохыг хүсдэггүй, хүлээн авдаггүй бол эцэст нь чи үргэлж илчлэгдэж, үйлдэх үед чинь аливаа юм үргэлж буруугаар эргэнэ— чамд Бурхан удирдлага байхгүй. Энэ яаж тохиолддог вэ? (Бурхан бүхнийг шинждэг.) Энэ нь Бурхан бүхнийг шинждэгтээ ч биш юм. Үүнийг өөрсдөө туул. Намайг ямар нэгэн зүйл хэлэх үед хүмүүс үүнтэй санал нийлэх эсэх, эсвэл хүлээн авах эсэхээс үл хамааран Ариун Сүнс үүнийг дэмждэг үү, эсвэл тоодоггүй юу? (Тэр үүнийг дэмждэг.) Ариун Сүнс гарцаагүй үүнийг дэмждэг, Тэр үүнийг яавч нураахгүй. Та нар үүнийг санаж явах нь зүйтэй. Миний хэлсэн зүйлийг хүмүүс хүлээн авч чадах эсэхээс үл хамааран баримт тодорхой болох өдөр ирэх бөгөөд хүн бүр нэг хараад л: “Таны хэлсэн зүйл анхнаасаа л зөв байж! Та үүнийг аль эрт хэлсэн—би яагаад энэ талаар ямар ч ойлголтгүй байсан юм бэ?” гэж хэлэх болно. Миний үг Миний төсөөллөөс, эсвэл Миний оюун ухаанаас, мэдлэгээс гарсан гэж чи тухайн үедээ итгэж байсан эсэхээс үл хамааран—хэзээ нэгэн цагт зарим нэг зүйлийг туулсныхаа дараа чи: “Таны хэлсэн зүйл анхнаасаа л үнэн байж!” гэж бодох болно. Тэгээд чи энэ ойлголтод яаж хүрсэн байх вэ? Туршлагаар. Хэрвээ чи энэ мэдлэгийг олж авч чадвал үүнийг оюун санаандаа дүн шинжилгээ хийх замаар олж авах уу? Яавч үгүй; Ариун Сүнс чамайг хөтлөх болно—энэ нь Бурханы хийсэн зүйл байх болно. Шүтлэггүй хүмүүс тэнгэр, газар болон бүх зүйлийн зарим дүрмийн талаарх багахан мэдлэгтэйгээр бүх насаараа амьдардаг боловч тэд үнэнийг олж авч чадах уу? (Үгүй.) Тэгвэл тэдэнд юу дутагддаг вэ? (Тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй.) Зөв. Тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй—энэ л тэдэнд дутагддаг. Иймээс чи Намайг хүний хувьд хэрхэн харж, үнэлэхээс, мөн Миний хэлсэн үг, хийсэн зүйлд хэрхэн хандахаас үл хамааран энэ нь эцсийн дүндээ үр дүнгээ өгөх ёстой. Бурхан үйлдэж, чиний сонголт зөв байсан эсэх, чиний хандлага зөв байсан эсэх, чиний үзэл бодолд ямар нэг зүйл буруугаар эргэсэн эсэхийг Тэр илчлэх болно. Бурхан Өөрийн махбодын ажлыг дэмждэг. Тэгвэл Бурхан яагаад өөр хүмүүсийг дэмждэггүй юм бэ? Тэр яагаад антихристүүдийг дэмждэггүй юм бэ? Яагаад гэвэл, Сүнс болон махбод бол нэг; Тэд нэг эх сурвалжтай. Үнэндээ энэ нь дэмжиж байгаа хэрэг биш—өөрөөр хэлбэл, чи эцсийг нь хүртэл туулмагц, тэдгээр нь бие махбодтой болсон Бурханы хэлсэн үг байна уу, эсвэл Ариун Сүнсний гэгээрлээр чамд ирсэн үг байна уу гэдгээс үл хамааран хоорондоо таарах болно. Тэдгээр нь хэзээ ч хоорондоо зөрчилдөхгүй; тэдгээр нь нийцэлтэй байх болно. Та нарт үүний баталгаа бий юу? Зарим хүнд бий, харин зарим нь туршлагаараа ийм хэмжээнд хараахан хүрээгүй байгаа, үүнийг баталгаажуулаагүй байгаа. Энэ нь тэдний итгэл тийм хэмжээнд хараахан хүрээгүй гэсэн үг юм; итгэл нь маш бага хэвээр байна. Өөрөөр хэлбэл, чиний итгэл тодорхой хэмжээнд хүрэх үед, энэ эгэл жирийн махбодын хэлсэн эгэл жирийн нэг хэллэг, сонсох үед чинь чамд нэг их сүрхий санагдаагүй хэллэг чиний амь болсныг чи мэдрэх өдөр гэнэт ирнэ. Энэ нь яаж чиний амь болсон байх вэ? Чи үйлдэхдээ өөрөө ч мэдэлгүй үүнд түшиглэдэг болно. Энэ нь чиний өдөр тутмын амьдралын чиглүүлэгч болсон байх болно. Тэгээд чи замгүй болох үед тэрхүү хэллэг чиний бодит байдал болж, чамд замыг харуулдаг зорилго болно; чамайг шаналах үед тэрхүү хэллэг сөрөг байдлаас гарах, асуудал чинь юу болохыг ойлгох боломжийг чамд олгоно. Ийм туршлагын дараа, тэрхүү хэллэг хэдий эгэл жирийн ч үг нь жинтэй, амьтай байгааг—энэ бол үнэн гэдгийг чи харах болно! Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхэд анхаардаггүй, үнэнийг хайрладаггүй бол Бурханыг, Түүний бие махбодтой болсныг, мөн Түүний илэрхийлдэг үнэнийг яллаж магадгүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг хүн бол туршлагын чинь явцад: “Бурхантай нийцтэй байхад нэлээд амархан юм. Бие махбодтой болсон Бурхантай нийцтэй байхад нэлээд амархан юм” гэж хэлэх өдөр ирнэ—гэхдээ хэн ч “Би Түүнтэй яг л хүнтэй байдаг шиг нийцтэй байна” гэж хэлэхгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Христийн үгийн талаарх чиний туршлага болон өдөр тутмын амьдралдаа Ариун Сүнсийг харахгүй байх үед Түүний чам дээр хийдэг ажил хоорондоо адилхан байдаг. Энэ “адилхан” байдал чамд юуг төрүүлэх вэ? Чи: “Бурхан эгэл жирийн, нийтлэг гадаад төрх болох махбодын дүр төрхийг олж авсан тул хүмүүс Түүний мөн чанарыг үл тоомсорлосон. Хүмүүс завхарсан зан чанартай учраас л Бурханы мөн чанар болох талыг нь олж харж чаддаггүй. Тэд ердөө л хүний харж чадах талыг л хардаг. Хүмүүст үнэхээр үнэн дутагддаг!” гэж хэлэх болно. Тийм биш гэж үү? (Тийм.) Тийм л байдаг. Зарим ажлын хувьд, жишээ нь, хэрвээ Миний хийж чадахгүй олон тал байвал олон хүнд үзэл төрөх нь гарцаагүй. Харин Намайг ажлын тал бүрээс бага сага хийж чаддаг байх үед хүн бүр арай тайван байж, зүрх сэтгэлдээ бага зэрэг тайтгарч: “За яах вэ. Тэр Бурхан бололтой—би ингэж л хэлж чадах байна. Тэр бие махбодтой болсон Бурхан бололтой, Тэр Христ бололтой. Тэр магадгүй Христ байх” гэдэг. Хүмүүст зөвхөн ийм л тодорхойлолт байдаг. Гэвч хэрвээ Би зөвхөн үнэнийг нөхөрлөж, Бурханы зарим үгийг илэрхийлээд, үүнээс илүү юу ч хийдэггүй байсан бол—ямар ч ажлын талаар бодитой удирдамж өгдөггүй, бодитой удирдамж өгөх чадваргүй байсан бол хүмүүс энэхүү махбодыг хүндлэх нь, хүмүүсийн хувьд Тэр жинтэй байх нь багасах байсан. Махбод тодорхой чадвар, тодорхой авьяастай байх ёстой гэж хүмүүс итгэдэг. Энэ нь үнэндээ авьяас чадвар мөн үү? Үгүй. Бурхан хүмүүст бүхий л төрлийн авьяас чадвар, авьяас билиг, чадварыг хайрлаж чадна, тэгвэл Надад хэл дээ, Бурханд Өөрт нь тийм зүйлс байдаг уу? Маш их бий! Иймээс энэ оньсогыг тайлж чаддаггүй зарим хүн: “Та Өөрөө дуулж чаддаггүй байж яаж бидэнд дуул гэж зааварчилж чадаж байна аа? Энэ чинь мэргэжлийн бус хүн мэргэжлийн хүмүүст зааварчилгаа өгч байгаа хэрэг биш үү? Энэ нь зарчимтай зөрчилдөж байгаа биш үү?” гэж хэлдэг. Би та нарт хэлье, энэ Надад хамаарахгүй. Яагаад тэр вэ? Хэрвээ та нар ямар нэг зүйлийг сайн хийж чадахгүй бол Би та нарт туслахаар гараа сунгах ёстой; хэрвээ та нар ямар нэг зүйл хийж чаддаг бол Би оролцохгүй орхиж чадна, Би хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй—тэгэх нь Намайг ядраах болно. Хэрвээ та нар ямар нэг зүйлийг сайн хийж чаддаг бол Би яагаад та нарт туслахаар гараа сунгах хэрэгтэй гэж? Би энд гайхуулаагүй, бас сүржин санаа чалчаагүй байна. Би зүгээр л мэргэжлийн ур чадварын хүрээнд ч, үнэн-зарчмын хүрээнд ч та нарт заахыг хүсэж байна. Та нар бүгд ур чадварыг сурч, зарчмыг ухамсарламагц Миний зүрх сэтгэлээс маш том ачаа хөнгөрөх болно, учир нь тэдгээр зүйл Надад ногдсон ажилд хамаардаггүй. Зарим хүн: “Хэрвээ энэ нь Танд ногдсон ажил биш бол Та яагаад үүнийг хийдэг юм бэ?” гэж хэлдэг. Үүнийг хийх ёстой, харин хүмүүс энэ даалгаврыг биелүүлж чадахааргүй байдаг. Хэрвээ Би өгдөг шигээ удирдамж өгөөгүй бол гүйцэтгэсэн ажил нь гойд зүйлгүй, Бурханыг гэрчлэх нь дунд зэргийн үр дүнтэй байх байсан. Хэрвээ Надад үзүүлэх дорвитой ажил байхгүй байсан бол Би ч бас бага зэрэг үүргээ умартсан, тавгүй байх байсан тул эрч хүч, биеийн байдлынхаа хэрээр бага сага ажил хийдэг. Яагаад? Бодолцох хэд хэдэн зүйл бий. Бүх хүн төрөлхтөн хүмүүсийн хийсэн зүйлийг харж, өөртөө шингээж авах үед хүмүүст байдаг харах өнцөг, үзэл бодол, ухамсарлах чадвар нь тэдний хэр удаан итгэгч байсан, тэдний туршлага болон хэв чанараас л шалтгаалан ялгаатай байдаг боловч тэдний эхлэх цэг нь үндсэндээ бүгд адилхан байдаг. Тэдний эхлэх цэг нь үнэний талаарх ойлголтод нь үндэслэсэн үнэн-бодит байдлын талаарх тэдний туршлага юм. Эдгээр нь хүн төрөлхтний хийж чадах зүйлс юм. Би эгэл жирийн хүний өнцгөөс аливааг хийж, ажил бүтээж чадахгүй байсан. Тэгвэл Би ямар өнцөг баримтлах ёстой вэ? Махбодын өнцөг үү? Би тэгж бас л чадахгүй байсан. Энэ нь зохисгүй байх байсан, та нар тэгж бодохгүй байна уу? Мэдээж Би тэр үгийг хэлж, тэр зүйлсийг хийж, тэр үзэл бодлыг илэрхийлэхийн тулд махбод дотроос Бурхан болон Түүний ажлын өнцгийг баримтлах байсан. Хүн төрөлхтний дунд эдгээр зүйлийн үнэ цэнийг мөнгөөр хэмжиж болох уу? (Үгүй.) Болохгүй. Яагаад гэвэл, эдгээр зүйл хийж дууссан ажил болмогцоо хүн төрөлхтний хувьд үүрд мөнх орших зүйлс болдог. Тэрхүү эгэл жирийн ажлууд ч бас үүрд мөнх орших нь мэдээж. Гэхдээ эдгээр ажил үүрд мөнх, ирээдүйд ч оршин байж, Бурханд итгэх итгэлийн удирдамж байна уу, эсвэл хангалт, тусламж байна уу гэдгээс үл хамааран бүх хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулах тул Би арай илүү жинтэй хэдэн ажил бүтээх ёстой биз дээ? Тийм ч учраас Би хүн төрөлхтний баримталж чадахгүй өнцгөөс үг хэлж, ажил бүтээх ёстой. Би үүнийг юуны төлөө хийдэг вэ? Чуулганы нэр хүндийг өсгөхийн тулд. Тэрхүү сэдэл зөв үү? (Зөв.) Надад хэл дээ, чуулганы нэр хүнд өсвөл Бурханыг гэрчлэхэд давуу талтай юу? (Тийм.) Чуулган үүнийг дэмждэг үү, эсвэл саад хийдэг үү? (Дэмждэг.) Тэр нь гарцаагүй—гарцаагүй үүнийг дэмждэг. Шүтлэггүй болон шашны зарим бүлэг эдгээр ажлыг хараад, энэ кинонууд ямар сайн хийгдсэнийг гайхаж, хөшигний ард байгаа кино бүтээгчтэй уулзахыг үргэлж хүсдэг. Би энэ хүмүүстэй уулзахгүй. Надад энэ хүмүүстэй уулзах цаг байхгүй, тэдний Надтай уулзах зорилго юу байхыг Би мэдэхгүй. Тэгэхээр Би тэдэнтэй уулзаад ямар хэрэг байх билээ? Хэрвээ эдгээр киног үзсэн хүмүүс үнэнийг хүлээн авч чадвал тэр нь хангалттай, хэрвээ тэд үнэн замыг судлахыг хүсэж байвал бүр ч сайн. Тэд Надтай уулзах шаардлагагүй. Товчхондоо, Би хэдэн жинтэй ажил хийдэг, ингэснээр хүн төрөлхтөн эдгээр зүйлийг харах үед тэдэнд арай илүү ашиг тустай байна. Эдгээр зүйлийг хүн төрөлхтөнд үлдээх нь сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү? (Сайн зүйл.) Энэ нь үнэ цэнтэй; үүнийг хийх нь зүйтэй.

Энэ бол Миний та нартай нийцтэй байх арга барил. Миний та нартай тогтоосон харилцаа бол та нарын харж, мэдэрч байгаа энэ харилцаа юм. Тэгвэл Бурхан та нартай ямархуу харилцаатай байдаг вэ? Үүнийг мэдэрч болох уу? Яг л адилхан. “Бие махбодтой болсон Бурхан бол хүн; Түүнтэй нийцтэй байхад амархан. Харин тэнгэр дэх Бурхан сүр жавхлан, уур хилэнтэй тул тийм биш—Тэр аймшигтай!” гэж битгий бод. Бурхан яг л Надтай адил. Тэр чамайг ганц нэг үгээр, ганц нэг арга барилаар, эсвэл хүчээр байлдан дагуулж, хянахгүй. Тэр тэгэхгүй. Миний та нартай нийцтэй байгааг та нар хэрхэн мэдэрдэгтэй яг адилхан байдлаар Тэр та нартай нийцтэй байх болно: Би та нарт зааж чадах бүхнээ зааж, ойлгуулж чадах бүхнээ ойлгуулдаг. Та нарын ойлгож чадахгүй зүйлсийн тухайд гэвэл, Би тэдгээрийг та нарт хүчээр суулгадаггүй. Зарим хүн: “Та бидэнд хүчээр үзэл суртал суулгадаггүй гэж хэлдэг—тэгвэл Та үргэлж үнэнийг номлоод яаж байгаа юм бэ?” гэж хэлж магадгүй. Тэр нь үзэл суртал суулгаж байгаа хэрэг мөн үү? Та нарыг хангаж байна гэж үүнийг нэрлэдэг—энэ нь та нарыг ахиц дэвшил гаргахыг албадаж буй хэрэг биш, харин усалгаа юм. Усалгаа бол зөв зүйтэй; эерэг зүйл юм. Зарим нь: “Антихристүүд хүмүүсийг байлдан дагуулах нь Бурханыхтай адилхан биш гэж үү?” гэж хэлнэ. (Адилхан биш.) Ямар утгаараа адилхан биш гэж? Антихристүүд хүмүүсийг байлдан дагуулах, Бурхан хүмүүсийг байлдан дагуулах гэдэгт ижил үг ашиглагддаг; тэгвэл энэхүү үгийн энэ хоёр хэрэглээний мөн чанарын ялгаа нь юу вэ? Та нар үүнийг тодорхой тайлбарлаж чадах уу? Хэрвээ та нар үүнийг ч хийж чадахгүй бол үнэний талаарх та нарын ойлголт дэндүү муу байна. (Сатан хүмүүсийг байлдан дагуулдаг нь хүчээр хянаж буй явдал, харин Бурханых бол үнэний хангалт юм—энэ бол хүмүүст үнэн-зарчмыг хэлж өгч буй хэрэг бөгөөд хүмүүс дараа нь үүнийг хэрэгжүүлж, улмаар амийг олж авч чаддаг.) Тэгвэл Би та нараас асууя: Сатан хүмүүсийг хянаж, байлдан дагуулдаг ч түүнд үнэн бий юу? (Байхгүй.) Сатан гэж юу вэ? Тэр ямар үндэслэлээр хүмүүсийг байлдан дагуулдаг вэ? Өөрөөр хэлбэл, хүмүүсийг байлдан дагуулж, тэднийг олж авахыг оролдох ямар эрх Сатанд байдаг вэ? Сатанд ямар ч эрх байхгүй. Тэгвэл тэр хүмүүсийг байлдан дагуулахын тулд юу ашигладаг вэ? Хүмүүсийг байлдан дагуулмагцаа тэднийг юугаар хангаж чадах вэ? Тэр чамайг зөвхөн завхруулж л чадна; тэр чамаар зөвхөн тоглоом тохуу хийж, чамайг сүйрүүлж л чадна, эцэст нь чамайг сүйрүүлж дуусаад там руу илгээнэ. Түүний байлдан дагуулалт, хяналт гэдэг нь ямархуу зүйл вэ? Энэ нь ердөө л хүчирхийлэл юм. Чамайг хянаж, байлдан дагуулах түүний зорилго бол Бурханыг болон үнэнийг дуулгавартай дагахад чинь саад болж, чамаар өөрийгөө дуулгавартай дагуулах юм. Сатаны хувьд, чи Бурханыг дуулгавартай дагах нь буруу, түүнийг дуулгавартай дагах нь зөв байдаг. Хэрвээ чи үнэхээр түүнийг дуулгавартай дагаж, түүний хяналтад орж, байлдан дагуулагдвал чи Бурханыг орхиж, Түүнийг бүрмөсөн голсон хэрэг болно. Тэгвэл Бурхан хүмүүсийг байлдан дагуулах нь хэрхэн явагддаг вэ? Бурхан Өөрөө үнэн; Тэр бол бүх эерэг зүйлийн бодит байдал, бүх эерэг зүйлийн эх сурвалж, үнэний эх сурвалж билээ. Тэгвэл хүмүүс гэж юу вэ? Хүмүүс бол Сатаны завхруулсан төрөл юм. Тэдэнд үнэн байдаггүй. Тиймээс, Бурхан үнэнийг илэрхийлж, хүний завхарсан зан чанарыг ил болгох замаар хүмүүсийг шүүж, гэсгээж, тэднийг шалгаж, цэвэршүүлэх ёстой, ингэснээр хүмүүс Түүний хэлдэг үгийг ойлгож, Түүнийг Бүтээгч гэдгийг, өөрсдийгөө Түүний бүтээгдсэн зүйлс гэдгийг хүлээн зөвшөөрч, Түүний өмнө ирж, Түүнд нүүрээрээ газарт унан мөргөж, Түүний дээд эрх, зохицуулалтыг хүлээн авч магадгүй. Энэ бүхэн үнэнд нийцэж байгаа биш үү? (Нийцэж байна.) Тэгвэл энэхүү байлдан дагуулалт гэж юу вэ? Энэ бол хүмүүсийг олж авах явдал, энэ бол аврал юм; энэ бол эерэг зүйл. Энэ нь чамайг хорлож байгаа хэрэг биш. Энэ болон Сатаны байлдан дагуулалтын хооронд ялгаа байгаа биш үү? Бурхан хүмүүсийг байлдан дагуулах нь зөв зүйтэй. Тэр бол үнэн, бүх эерэг зүйлийн эх сурвалж юм. Тэр “хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг” гэж хэлэх нь дэндүү оновчтой хэллэг юм! Хүн төрөлхтөнд үнэн байдаггүй, Сатан тэднийг гүнээ завхруулж, өөрийн төрлийнх болгосон. Тийм ч учраас хүмүүс Бурханыг дуулгавартай дагадаггүй, Түүнийг үгүйсгэж, голдог. Үүнийг яах ёстой вэ? Хүмүүст Бурхан гэж хэн болох, Бүтээгч гэж хэн болох, бүтээгдсэн зүйлс гэж хэн болох, Сатан гэж хэн болохыг ойлгуулж, хүмүүсийг Эзэнийг таньдаг, Түүн рүү эргэж очдог, Бүтээгчийг хүлээн зөвшөөрдөг, Түүний өмнө өөрсдийгөө бүтээгдсэн зүйлс нь гэдгийг хүлээн зөвшөөрдөг болгохыг тулд Бурхан үнэнийг илэрхийлж, гэсгээлт, шүүлтийн аргыг ашиглах ёстой. Энэ бол байлдан дагуулалтын утга учир юм. Бурханы байлдан дагуулсан хүмүүс үнэнийг ойлгодог уу, үгүй юу? (Ойлгодог.) Тэгвэл Сатаны байлдан дагуулсан хүмүүс юу олж авдаг вэ? Тэд ямар ч үнэнийг ойлгодоггүй бөгөөд Бурханаас зайлсхийж, Түүнээс урваж, Түүнийг голж, Түүний талаар үзэлтэй болж, тэр ч байтугай Сатаныг болон антихристүүдийг дагадаг. Тэд бүр Бурханыг шүүж, Түүнээс урваж, Түүнийг харааж магадгүй бөгөөд Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг, дуулгавартай дагах талаар бол ярих ч хэрэггүй. Эдгээр нь стандартад нийцсэн бүтээгдсэн зүйлс мөн үү? (Биш.) Тэд бол Бурханы байлдан дагуулсан хүмүүсийн яг эсрэг нь юм; үр нөлөө нь Бурхан хүмүүсийг байлдан дагуулснаас эсрэгээрээ байдаг.

Хэрвээ антихрист шиг хүн байр суурьтай болоод, хүмүүс өөрийг нь удирдагч гэдгийг мэддэггүй газар очвол тэр үүнд баярлах уу? Үгүй. Тэд хаашаа ч явсан, өөрт байгаа аль нэг арга хэрэгслийг ашиглан хүн бүрд “Би бол удирдагч; надад хоол хийж өг. Би аятайхан юм идэх ёстой!” гэж хэлнэ. Байр суурийн талаарх Миний үзэл бодлыг та нар юу гэж хэлэх вэ? (Та үүнийг сонирхдоггүй.) Энэ сонирхолгүй байдал хэрхэн илэрдэг вэ? Би хаа нэгтээ очихдоо Миний ялгамж чанарын талаар хамаагүй тараахгүй, эсвэл хүмүүст мэдэгдэхгүй байхыг тэндхийн хүмүүст чадах чинээгээрээ хэлдэг. Би яагаад ингэдэг вэ? Яагаад гэвэл, хүмүүс үүнийг мэдэх үед үнэхээр төвөгтэй байдаг. Хэрвээ тэд мэдэхгүй бол зүрх сэтгэлдээ байгаа зүйлээсээ Надад бага ч гэсэн хэлж магадгүй; харин тэд мэдчихвэл төвөгтэй болдог—тэд Надтай ярихгүй, дуугаа хураадаг. Надад хэл дээ, Надад зүрх сэтгэлээ уудалж ярих хэн ч байхгүй бол Би ганцаардах биш үү? Хүмүүс Надад эгэл жирийн хүн шиг хандаж, Надад хэлэхийг хүссэн зүйлээ хэлж чадаасай гэсэндээ Би хүмүүст мэдэгдэхгүй байхыг дээд зэргээр хичээдэг. Хүмүүс эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн мэт мэдэрч, Би тэднийг үргэлж хүлж барихгүй, тэд Миний өмнө үргэлж тийм хүндэтгэлтэй байхгүй байх нь маш сайхан байдаг. Тэд тэгж авирлах шаардлагагүй; Надад тэр нь таалагддаггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс “Та үүнд дуртай байх нь гарцаагүй, тиймээс би Танд тэгж л хандана” гэж боддог. Би тийм хүмүүсийг хараад нуугддаг. Үргэлж бөхөлзөж, мэхэлздэг хүнийг хараад Би аль болох хурдан нуугддаг. Би тийм хүмүүстэй харилцахыг огтхон ч хүсдэггүй—энэ нь хэтэрхий төвөгтэй, хэтэрхий ядаргаатай! Гэхдээ антихристүүд бол өөр. Тэд хүмүүсийн хүндлэлийг хүлээж, хаашаа ч явсан онцгой хандлага хүртэхийг найддаг. Тэгээд тэд үүнээс ч илүү юунд найддаг вэ? Тэднийг байх хугацаанд, удирдлага доорх хүмүүс нь тэдний тушаалыг бүрэн дагаж, ямар ч асуудалгүйгээр, бүрэн төгс дуулгавартай дагана гэдэгт найддаг; тэгээд тэд: “Хар даа—миний удирдаж буй цэргүүд, миний удирдаж буй багийн талаар чи юу гэж бодож байна? Тэд бүгд миний хэлснийг дуулгавартайгаар хийдэг” гэж боддог. Тэдэнд амжилт гаргасан мэт онцгой мэдрэмж төрдөг. Тэд хүмүүсийг яг л утсан хүүхэлдэй шиг, боол шиг, бие даасан бодолгүй, өөрийн гэсэн санаа бодол, эсвэл үзэл бодолгүй болгож сургадаг; тэд хүн нэг бүрийг хөшүүн, маанаг болгодог. Тэгээд антихристүүд зүрх сэтгэлийнхээ угаас баярлаж, хөөрөн, ажил нь үр дүнд хүрч, хүсэл, амбиц нь биелсэн гэж санагддаг. Хэрвээ байдал тийм биш байвал тэдний зүрх сэтгэл гунигладаг: “Хүмүүс яагаад зүгээр л миний хэлснийг хийдэггүй юм бэ? Тэднийг өөртөө дуулгавартай байлгахын тулд би ямар арга ашиглах ёстой вэ? За яах вэ—намайг мундаг гэдгийг чи мэдэхгүй байгаа бол би чамд харуулах л хэрэгтэй болж дээ! Надад магистрын зэрэг байгаа; би чамд харуулахын тулд диплoмоо өдөр бүр биедээ авч явдаг. Би англи хэлний мэргэжлийн наймдугаар түвшний шалгалтыг давсан, бас оюутны зөвлөлийн дарга байсан. Та нар намайг сайн ойлгохгүй байгаа болохоор би та нарт жоохон гайхуулаад өгье!” Тэд ажлын талаар ярилцах бүрдээ: “Та нарт бүгдэд чинь ямар ч бодол байсан хэлээрэй; үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл—надад бүү хазаарлагд” гэж хэлдэг. Ингээд тэнд байгаа хүмүүс үзэл бодлоо илэрхийлж эхэлдэг. Тэднийг хэлж дууссаны дараа магистрын зэрэгтэй энэ “дээд хүн”: “Та нарын үзэл бодол онцгүй байна. Бүгд л эгэл жирийн, эгэл ардын үзэл бодол байна. Би үнэхээр хөндлөнгөөс оролцох хэрэгтэй боллоо—хар л даа: Та нар энэ ажлыг хийж чадахгүй нь! Үнэндээ би энэ ажлыг хариуцаж авмааргүй байгаа ч намайг байхгүй бол та нар энэ ачааг үнэхээр үүрч чадахгүй нь, тиймээс би туслах хэрэгтэй байна. Би энэ асуудлыг сайтар бодлоо. Бид үүнийг ингэж л зохицуулна. Та нарын дурдсан аргуудын аль нь ч бүтэхгүй; би та нарт илүү сайныг нь хэлж өгье. Өнгөрсөнд ажлын зохицуулалт биднээс тэгж шаарддаг байсан—одооноос эхлэн бид тэр дүрэм журмыг баримтлахгүй. Бид цаашид тэгж хийхгүй” гэдэг. Зарим хүн: “Хэрвээ бид ажлын зохицуулалтын дагуу үйлдэхгүй бол Бурханы гэрт маш их хохирол учруулна шүү дээ” гэж хэлдэг. Тэд: “Энэ талаар битгий их бод—бурхны гэр энэ зэргийн бага мөнгийг тоох уу? Үр дүндээ л анхаарцгаая—тэр л чухал. Одооноос эхлээд зүгээр л миний хэлснээр хий. Ямар нэг юм буруугаар эргэвэл би хариуцна!” гэж хариулдаг. Хэн ч тэднийг ятгаж болиулж чаддаггүй. Тэд зүгээр л сүржин санаа чалчиж байгаа хэрэг биш гэж үү? Ингэж байгаагийнх нь зорилго юу вэ? Энэ нь гайхуулах, мөн өөрсдийгөө байгаа гэдгийг, түүнчлэн өөрсдийнхөө мундгийг хүн бүрд цаг үргэлж сануулахын тулд юм. Тэд ямар утгаараа мундаг вэ? Эгэл хүмүүст ойлгогдошгүй байдгаараа. Антихристүүд бусад хүнтэй адилхан үзэл бодолтой байсан ч, бусад хүн тэр үзэл бодлыг илэрхийлэх үед няцаадаг бөгөөд үүний дараа тэд шинээр эхэлж, түрүүлж тэр үзэл бодлоо дахин хэлдэг. Бүлгийнхэн тэднийг сонсоод: “Энэ чинь нөгөө л санаа биш үү?” гэдэг. Тэд: “Адилхан байна уу, үгүй юу хамаагүй, би үүнийг хэлсэн. Та нар үүнийг хэлээгүй. Би түрүүлж энэ санааг гаргасан хүн нь” гэж хэлдэг. Тэд юу ч гэж нааш цааш нь ярилаа гэсэн, тэдний зорилго бол хүн бүрийг үнэмшүүлж, хүмүүст: “Би дэмий ч нэг удирдагч болоогүй; би дэмий ч нэг багийн удирдагч, зааварлагч болоогүй. Би зүгээр л ярьдаг хүн биш—надад авьяас, билиг авьяас, чадвар байхгүй байсан бол би энэ байр сууринд байхгүй байх байсан” гэдгийг мэдүүлэх явдал юм. Хэрвээ тэднийг байхгүйд ямар нэг зүйл тохиолдвол өөр хэн ч шийдвэр гаргаж чаддаггүй, харин тэд байгаа бол заавал тэд л шийдвэр гаргах ёстой байдаг. Хүн бүр тэдний царайны хувирлыг ажиглах ёстой болдог. Тэднийг шийдвэр гаргаж байгаа үед л бүх хүн сая нэг уужуу амьсгаа авч чаддаг; хэрвээ тэд шийдвэр гаргахгүй бол бүх хүн түгшдэг. Хэрвээ шийдвэр гаргахыг тэдэнд зөвшөөрөхгүй бол урдаа байгаа даалгаврыг шийдвэрлэх боломжгүй болно. Тэд ингэж байгаа нь зорилготой биш гэж үү? Тэд заримдаа дотроо: “Миний хийж байгаа зүйл зөв үү? Би ингэхгүй байсан нь дээр байх—би өөрийгөө үнэхээр тэнэг харагдуулж байна. Антихристүүд ингэж авирладаг биш гэж үү? Тэгж болохгүй; миний нэр төр л чухал. ‘Антихрист’ гэнэ ээ? Дээрх намайг яллаагүй тул би антихрист биш!” гэж боддог. Тэгээд тэд урьдынх шигээ авирласаар л байдаг. Заримдаа тэд хийж байгаа зүйл нь ажлын зохицуулалт болон үнэн-зарчмыг зөрчиж байгааг, өөрсдийн нэр төр, байр суурийг илт бодолцож байгааг, өөрсдийн гэсэн санаархалтай байгаагаа маш сайн мэддэг ч—үр дагаврыг нь огтхон ч бодолгүйгээр, Бурханаас эмээдэг сэтгэл бүр ч байхгүйгээр хийж байсан зүйлээ хийсээр л байдаг. Энэ нь зан чанарын асуудал биш гэж үү? Ийм төрлийн зан чанар тэднийг юу хийхэд хүргэдэг вэ? Туйлын хувиа хичээсэн байж, муу зүйл хийн дураараа дургихад хүргэдэг. Тэд яаж үйлдэх нь зөв болохыг зүрх сэтгэлдээ үнэхээр мэддэггүй гэж үү? Хийж байгаа зүйл нь зарчмыг зөрчиж байгааг тэд үнэхээр ойлгодоггүй гэж үү? Хийж байгаа зүйл нь бусдыг төөрөлдүүлж, хянаж байгаа хэрэг бөгөөд ёрын мууг үйлдэж байгаа гэдгээ тэд үнэхээр мэддэггүй гэж үү? Тэд эдгээр зүйлийг мэддэг, ойлгодог. Тэгвэл тэд өнөө л байдлаар үйлдсээр байж чадна гэдэг нь тэд үнэнийг хайрладаггүй, үнэнийг зэвүүцдэг гэсэн үг юм. Тэд өөрсдийнх нь амнаас л гараагүй бол ямар ч үзэл бодол, арга зам, арга барил, эсвэл үг хэллэгийг няцаадаг. Энэ нь амбиц биш гэж үү? (Мөн.) Үүнд амбиц болон ёрын муу санаархал бий. Ямар ёрын муу санаархал вэ? Үүний ард юу нуугдаж байдаг вэ? (Хүмүүсээр хэлснээ хийлгэх.) Хүмүүсээр хэлснээ хийлгэх—тэд ийм давуу тал, эсвэл онцгойрох ямар ч боломжийг огтхон ч алдаж, эсвэл эдгээрийг өөр хэн нэгэнд оногдохыг зөвшөөрч чаддаггүй. Үргэлж тэд л шийдвэр гаргах ёстой байдаг; үргэлж тэд л шийдэх ёстой байдаг; үргэлж ажлын үр шим нь зөвхөн тэднийх байж, зөвхөн тэдний гавьяа болох ёстой байдаг. Эцэст нь, тэд бүх хүнийг нэг хандлагатай болгодог. Ямар хандлага вэ? Тэднийг багт байх үед л ажил явагдах боломжтой—тэднийг байхгүй бол өөр хэн ч ачаа үүрч чадахгүй юм шиг бодох хандлага юм. Ингэснээр тэд зорилгодоо хүрсэн хэрэг биш гэж үү? Тэр хүмүүс тэдний хяналтад орсон байдаг. Хяналтад орохын урьтал нөхцөл юу вэ? Бүрмөсөн байлдан дагуулагдаж, ялагдах явдал—антихристүүд өөрсдөд нь бууж өгтөл чинь чамайг тарчлаадаг, ингэснээр чи зөв бурууг мэдэхээ больж, тэднийг ялган танихыг огтхон ч оролддоггүй, эсвэл үнэний ямар ч талыг тэдэнтэй холбодоггүй, тэдний хийсэн бүхэн зөв гэдэгт бат итгэж, тэдний зөв эсэхэд дүн шинжилгээ хийж зүрхлэхээ больдог. Эдгээр нь хүмүүс антихристүүдэд төөрөлдөж, хяналтад нь орсны дараа бий болдог үр дагавар бөгөөд дараахнаас нь тэр хүмүүс антихристүүдийг дагадаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ нь антихристүүд бусдыг үнэнд, эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө дуулгавартай байлгадгийн тодорхой илрэл биш гэж үү? (Мөн.) Тэдний хийдэг бүхний цаад сэдэл болон ёрын муу санаархал юу вэ, тэдний үйлдэл, арга зам, арга хэрэгсэл, тэр ч байтугай хэлдэг үгийнх нь эх сурвалж юу вэ? Тэд чамайг ялж, буулгаж авч, чамайг өөрсдөдөө бууж өгөхөд хүргэж, хэн эзэн бэ, хэн манлайлах шалгуур хангасан бэ, тэнд хэн эцсийн үгийг хэлдэг вэ гэдгийг, мөн үнэн эцсийн үгийг хэлдэггүй гэдгийг—өөрсдөөс нь өөр хэн ч энэ хүмүүсийн эзэн байж, захирч, эсвэл шийдвэр гаргаж чадахгүй гэдгийг чамд харуулахыг хүсдэг. Чи үнэнийг дурдмаар байвч чамд ямар ч арга байхгүй. Чи өөр санал бодол дэвшүүлмээр байвч тэр тухай бодохын ч хэрэггүй. Энэ нь антихристүүдийн ямар зан чанар вэ? Энэ бол харгис хэрцгий байдал; тэд хүмүүсийг байлдан дагуулж, хянахыг хүсдэг. Антихристүүдийн хүсэл, амбицыг ч харсан, бодит үйлдлийг нь ч харсан, эдгээр нь бүгд тэдний харгис хэрцгий, үнэнийг зэвүүцдэг зан чанарыг харуулдаг. Антихристүүдийн хүмүүсийг байлдан дагуулж, хянадаг эдгээр арга зам, илчлэл, илрэл, түүнчлэн тэдний мөн чанар нь бидний нөхөрлөж буй гол сэдэвтэй төгс нийцдэг. Антихристүүд хүмүүсийг зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг—үүний далд утга нь, хүмүүс тэдний хэлснээр хийх ёстой, тэгэх нь Бурханыг дуулгавартай дагаж буй хэрэг гэсэн үг юм. Хэрвээ хэн нэгэн өөр үзэл бодол дэвшүүлж, өөрсдийнх нь хийж байгаа зүйл үнэнтэй зөрчилдөж байна гэж хэлбэл, тэд: “Үнэнтэй зөрчилдөж байна аа? Бидэнд хэл дээ—үнэн гэж юу юм бэ? Хэрвээ чи үүнийг тодорхой тайлбарлаж чадвал би чамд буулт хийе—гэхдээ чи чадахгүй бол би чамайг ичгэвтэр байдалд оруулна шүү!” гэж хариулна. Тэднийг тэгж хэлэх үед зарим хүн үнэхээр айж: “Би үнэхээр тодорхой тайлбарлаж чадахгүй нь, тиймээс би зүгээр л чиний хэлснээр хийе” гэдэг. Ингэснээр антихристүүд зорилгодоо хүрдэг. Ингэдэг хүн байдаг уу? (Байдаг.) Та нар иймэрхүү зүйл хийж байсан уу? (Үгүй.) Антихристүүдэд ийм ур чадвар байдаг. Эгэл жирийн хүн бусдыг ятгаж чадахгүйгээ хараад бууж өгдөг; тэдэнд тийм арга барил байдаггүй. Нэг талаар, тэд тийм маягаар ярьж, өөрсдийгөө илэрхийлж чаддаггүй—тэд сайн ярьж, мэтгэлцэж чаддаггүй. Нөгөө талаар, тэд зүрх сэтгэлдээ хангалттай өршөөлгүй байж чаддаггүй. Ийм зүйлийг хийж чаддаг хүмүүсийн дотор хорон муу зан чанар байх ёстой. Тэд харгис хэрцгий, хангалттай өршөөлгүй байж, өөр хэний ч мэдрэмжийг тоохгүй байх ёстой. Хэрвээ хэн нэгэн тэдэнтэй санал нийлэхгүй бол тэд тэр хүнийг ер бусын харгис хэрцгийгээр тарчлаадаг бөгөөд хэчнээн хэрцгийгээр тарчлаалаа ч мөс чанартаа ямар ч зэмлэл мэдэрч, эсвэл ухамсарладаггүй. Зарим хүн: “Тэд аль хэдийн хангалттай өрөвдөлтэй байна; би яагаад тэднээр хэлснээ хийлгэх гээд байна вэ? Би тэднийг зүгээр орхиё—тэд надад биш, Бурханд итгэдэг шүү дээ. Тэд хэн байх нь хамаагүй, үнэнд нийцүүлж ярьдаг хэний ч үгийг сонсож болно, хэн байх нь хамаагүй. Би энэ удаад зүгээр орхиё” гэж хэлнэ. Антихристүүд ингэж боддог уу? Үгүй; антихристүүдэд тийм ухаалаг байдал байдаггүй. Тэдний амбиц, хүсэл нь маш тодорхой байдаг. Тэд яг л хонь зуусан чоно шиг тэдгээрээсээ зуурч, тавьдаггүй. Хэрвээ чи чонотой тохиролцохыг оролдож, түүнийг хонь идэхийг нь болиулах гэвэл—тэр нь бүтэх үү? Бүтэхгүй. Яагаад бүтэхгүй гэж? Яагаад гэвэл, тэр бол түүний зан чанар юм. Чоно юунд итгэдэг вэ? “Би өлсөж байна. Би хонь идэх дуртай. Энэ бол зөв. Би хонь идмээр байсан ч, үгүй байсан ч, энэ бүхэн зөв” гэж боддог. Энэ бол түүний гүн ухаан, үйлдлийнх нь стандарт болон эх сурвалж юм. Үүнтэй адилаар, антихристүүд хүмүүсийг байлдан дагуулж, хянах үедээ: “Би Бурхан биш. Би хүмүүсийг хянана гэдэг ямар ичгүүргүй хэрэг вэ. Хэрвээ хүмүүс намайг ялган таньдаг болбол би хаана ч гэсэн яаж нүүрээ харуулах юм бэ?” гэж боддог уу? Тэдэнд ийм ичих мэдрэмж байдаг уу? (Байдаггүй.) Тэдэнд ичих мэдрэмж байдаггүй. Тэгвэл тэдний хүн чанарт юу дутагддаг вэ? Ичгүүр, ухаалаг байдал, мөс чанар. Эдгээр зүйл тэдний хүн чанарт байдаггүй. Тэдгээр зүйл байхгүй бол тэд хүн хэвээрээ байх уу? Тэд хүн биш. Хүний арьс нөмөрсөн болгон заавал хүн байдаггүй—зарим нь чөтгөр, зарим нь алхаж буй цогцос, зарим нь амьтан байдаг. Тэгвэл антихристүүд ямархуу зүйл вэ? Тэд бол диаволууд; зарим нь ёрын муу чөтгөрүүд, зарим нь ёрын муу сүнснүүд байдаг. Товчхондоо, тэд хүн биш. Антихристүүд хэвийн хүн чанарын эрүүл ухаан, мөс чанар, ичгүүр байдаггүй учраас хүмүүсийн төлөө, хүмүүсийн зүрх сэтгэлийн төлөө Бурхантай тэмцэлдэж чаддаг. Энэ нь тэдний уг чанар-мөн чанар хорон муу болохыг харуулдаг. Тэд байр суурийн төлөө бусадтай тэмцэлддэг нь зөвтгөх аргагүй хэрэг байхад, байр суурь болон хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлдэх талаар бол ярих ч хэрэггүй! Энэ нь тэд жинхэнэ антихристүүд, тэд бол диаволууд, Сатанууд гэдгийг улам бүр харуулдаг.

Одоо бид антихристүүдийн илрэлийн талаар наймдугаар зүйл хүртэл нөхөрлөлөө. Та нар одоо өөрсдийгөө антихристүүдтэй, түүнчлэн антихристүүдийн замаар алхдаг, тэдний зан чанартай хүмүүстэй холбож үзээд, өөрсдийгөө ямар төрлийн хүн болохыг харж чадах уу? (Чадна.) Та нар эдгээрийн заримыг нь холбож үзэж чадна. Ингэх нь хүмүүсийн ямар асуудлыг шийдвэрлэж чадах вэ? (Энэ нь биднийг буруу замаар явахаас сэргийлж чадна.) Энэ нь чамайг буруу замаар явахаас сэргийлж чадна. Өөр юу байх вэ? (Энэ нь эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлсийг ялган таних боломжийг бидэнд олгодог.) Энэ нь эргэн тойрныхоо зарим хүнийг ялган таних боломжийг чамд олгодог. Бусдыг ялган таних нь үүний нэг хэсэг юм; гэхдээ гол нь чи өөрийгөө, доторх антихристийн зан чанараа болон алхаж буй замаа хэрхэн ялган танихыг мэдэх ёстой. Энэ нь үүргээ гүйцэтгэхдээ төөрөлдөхгүй байх, мөн антихристүүдийн замаар явахгүй байхад чинь чамд тусална. Хүн нэгэнт антихристүүдийн замаар орсон бол буцаж эргэх амархан уу? Үгүй; нэгэнт тэр замаар орсон бол буцаж эргэх тэдэнд амаргүй. Үүний шалтгааныг та нар мэдэх үү? (Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй.) Энэ бол гол шалтгаан нь. Буруу замаар орох нь аюултай, учир нь чи Бурханы эсрэг тэмцэж, Түүний сонгосон хүмүүсийн төлөө Түүнтэй тэмцэлдэж, эцсийг нь хүртэл Түүний эсрэг тулалдахаар сонгосон хэрэг; чи үнэнийг эрэлхийлэхгүй, Бурханы авралыг хүлээн авахаар эрж хайхгүй байна. Тийм замаар орвол чи асуудалд орно. Чи Бурханы эсрэг зогсох болно—чи субьектив хүслээрээ Түүний эсрэг зогсох болно; өөрөөр хэлбэл, чиний санаа бодол, үзэл бодол, санал, сонголт бүгд Бурханд дайсагнана. Хэрвээ чи энэ замаар орохоосоо өмнө Бурханы эсрэг, Бурханд дайсагнасан зарим нэг бодит илрэл, зан чанар, мөн чанартай байсан ч, Бурханд дайсагнадаг замаар, эсвэл антихристүүдийн замаар алхахгүй байх тал дээр зүрх сэтгэлдээ үргэлж болгоомжилдог бол чамд аврагдах боломж бий. Хэрвээ чи антихристүүдийн замаар, Бурханд дайсагнадаг замаар үнэхээр орвол чи аюулд орно. Аюул нь хэр их вэ? Чамд эргэж буцахад амархан байхааргүй их. Ариун Сүнс чиний дотор ажиллахаа болино гэж дөнгөж сая зарим хүн хэлсэн—энэ бол маш илэрхий! Ариун Сүнс тийм хүний дотор яаж ажиллах юм бэ? Нэгэнт тийм замаар орж, нэгэнт тэр сонголтыг хийсэн бол чи аюулд орно. Чи зүрх сэтгэлдээ үүнийг ойлгодог ч үүнийгээ хийсээр, тэр замаар явсаар, тэр сонголтоо хийсээр байвал, мөн үйлдэх үедээ эргэж буцалгүй, гэмшилгүй, замаасаа буцахгүйгээр үргэлж өөрийн зарчим, хуучин, урьдын арга барилын дагуу урагшилбал, энэ нь чиний сонголтыг илтгэнэ—чи Бурханд дайсагнадаг энэ замаар явахаар сэтгэл шулуудсан байна. Энэ нь чи юу хийж байгаагаа ойлгохгүй байгаа хэрэг биш—чи мэдсээр байж нүгэл үйлдэж байна. Энэ нь яг л “Чи хэн юм бэ, эзэн юм уу? Чи яагаад намайг цохихыг хүсэж байна вэ?” гэж хэлсэн Паултай адил юм. Эзэн Есүс бол Эзэн, Тэр бол Христ гэдгийг тэр маш сайн мэдэж байсан ч эцсийг нь хүртэл Түүнийг эсэргүүцсээр байсан. Энэ бол мэдсээр байж нүгэл үйлдэж буй хэрэг. Паул Эзэнийг гэрчлээгүй, Түүнийг өргөмжлөө ч үгүй. Тэрээр: “Чи зүгээр л нэг эгэл хүн биш гэж үү? Чи эрх мэдэлтэй болохоороо л намайг цохиж байгаа юм биш үү? Чамд эрх мэдэл байж болох ч би тэнгэр дэх бурханд итгэдэг хэвээр байна. Бие махбодтой болсон чи бол бурхан биш; чи бурхантай ямар ч хамаагүй. Чи бол бурхны хүү бөгөөд чи бидэнтэй эн тэнцүү” гэж бодсон. Энэ нь түүний үзэл бодол биш байсан гэж үү? Паулын энэхүү үзэл бодлын уг үндэс нь юу байсан бэ? Эзэн Есүс бол бие махбодтой болсон Христ гэдгийг мэдсэнийхээ дараа ч тэрээр өмнөх шигээ энэ үзэл бодлоо баримталсаар байсан. Энэ бол ноцтой асуудал байсан бөгөөд үүгээр түүний төгсгөл шийдэгдсэн. Тэрээр энэ үзэл бодлоосоо бүхий л цаг хугацаанд салаагүй болохоор түүний алхсан зам өөрчлөгдөж чадах байсан уу? Хүний алхдаг зам нь түүний үзэл бодолд суурилдаг: Чиний үзэл бодол ямар байна, чи тэр замаар л алхдаг. Мөн эсрэгээрээ, чи ямар замаар алхана, чамд тийм үзэл бодол бий болж, чи тийм үзэл бодолтой болж, тэр үзэл бодол чамайг захирч, чиглүүлэх болно. Чи Бурханд дайсагнадаг замд ормогц тийм үзэл бодол чиний дотор бүрэлдэж, үндэслэнэ, тэгээд нэг зүйл лавтай болно: Чи эцсээ хүртэл Бурханыг эсэргүүцэх нь гарцаагүй; чи үргэлж өөрийнхөө эндүү ташаа үзэл бодол, мэдлэг, хандлагаас салахгүй зууралдаж, эцсээ хүртэл Бурханы эсрэг хашхичих нь гарцаагүй. Чи замаасаа огтхон ч буцахгүй—хэн нэгэн чамд тэгж хэлсэн ч, Ариун Сүнс чамайг гэгээрүүлсэн ч, ах эгч нар чамайг ятгасан ч, эсвэл Бурхан чамайг гэрэлтүүлсэн ч буцахгүй. Тэгэх ямар ч орон зай байхгүй. Энэ бол чиний сонголт. Чамд нэг, хоёр, гурав дахь боломж олгоно—хэрвээ гэмших гурван боломжийн дараа чи гэмшээгүй бол ирээдүйд чамд дахиж боломж олгохгүй. Тэр үед чи яаж ч ажиллаж, төлөөс төлсөн байсан, энэ нь Бурханы сэтгэлийг хөдөлгөхгүй—Тэр чиний талаар аль хэдийн сэтгэл шулуудсан байх болно. Бурхан чиний хувьд юу шийдсэн байх вэ? Чамайг үйлчлэл үзүүлдэг болгож, чамайг ашиглана гэдгийг; тэгээд чамайг ашигласныхаа дараа Тэр шийдсэнийхээ дагуу чамайг гэсгээж, шийтгэх хаа нэг газар тавина. Бурхан ийм байдлаар сэтгэл шулуудах нь хэрхэн явагддаг вэ? Энэ нь чиний хоромхон зуурын бодлоос болдог уу? Энэ нь чиний зуурдын санаан дээр үндэслэдэг үү? Чиний хоромхон зуур буруу замд дээр хөл тавьсан явдал дээрээс үү? Үгүй; Бурхан үүнийг чиний зүрх сэтгэлийн гүнд байдаг үзэл бодол, үнэнд хандах чиний урт хугацааны хандлага болон чиний алхахаар шийдсэн зам дээр үндэслэдэг. Чи ийм маягаар үйлдэхээр сэтгэл шулуудсан бөгөөд хэн ч юу ч хэлээд нэмэргүй; чи энэ онолыг ирээдүйд алхах замынхаа үндэс суурь болгон ашиглахаар сэтгэл шулуудсан. Чи нэгэнт сэтгэл шулуудсан болохоор Бурхан чиний төгсгөлийг тодорхойлох ёстой биш гэж үү? Чиний төгсгөлийг аль хэдийн тодорхойлсон; Бурхан үүнийг хийхийн тулд яг эцсийг нь хүртэл хүлээх шаардлагагүй. Зарим хүний хувьд, Бурхан үргэлж тэдний илрэлийг хардаг—тэр хүмүүс эцэстээ замын төгсгөлд хүрэх үед янз бүрийн илрэлд нь үндэслэн төгсгөл нь эцсийн байдлаар тодорхойлогддог. Зарим хүн муу үйлээсээ илүү олон сайн үйл хийсэн байдаг; тэд Бурханд хандах сөрөг, мууг үйлдэх хандлагаас илүү сайн, эерэг хандлагыг өвөрлөсөн байдаг бөгөөд тэдний янз бүрийн зан авир, илрэлийн нийлбэрийг хэмжсэний үндсэн дээр эцсийн төгсгөлийг нь тодорхойлдог. Гэхдээ, алхаж буй замыг нь ганц хараад л Бурхан төгсгөлийг нь тодорхойлдог өөр хүмүүс ч бий. Тэгвэл Бурхан хүмүүсийн төгсгөлийг тодорхойлохоосоо өмнө тэдэнд боломж олгодог уу? Олгодог. Хэдийг? Тодорхой тоо байхгүй байх магадлалтай. Энэ нь хүний уг чанар-мөн чанараас хамаардаг, тэдний эрэлхийлэлд ч бас үндэслэдэг. Зарим хүн гурван боломж авч магадгүй. Зарим нь аврагдахын аргагүй, туйлын мунхаг, гөжүүд байдаг бөгөөд ямар ч үнэнийг огт хүлээн авдаггүй—тэдний төгсгөл гурван боломж авахаас нь өмнө тодорхойлогддог. Гэвч зарим хүний хувьд, Бурхан тэдний байдалд үндэслэн зарим нэг орчин зохицуулж өгдөг, нас болон туулсан зүйлсэд нь үндэслэн тэдэнд таван боломж ч олгож магадгүй. Энэ нь үнэнийг хүлээн авах үеийн тэдний уг чанар, мөн чанар болон хандлагад үндэслэдэг. Бурхан эдгээр зүйлд үндэслэн хүний төгсгөл болон хүрэх газрыг тодорхойлдог.

Хүмүүст янз бүрийн зүйл тохиолддог бөгөөд тэд ихэвчлэн тэдгээртэй хэрхэн нүүр тулахаа мэддэггүй; хэрвээ тэд үнэнийг ойлгох гэж чармайхгүй бол зүгээр үү? Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ буруу замаар явах амархан байдаг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хүмүүс Сатаны завхарсан зан чанараар амьдардаг, тэдний дотроос гарч ирдэг зүйлс нь тэдний аяндаа харуулдаг зүйлс байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь ч үнэнд нийцдэггүй, эсвэл Бурханаас урвасан байдаггүй гэж үгүй. Тэгвэл тэд яагаад үргэлж номлол сонсох ёстой вэ? Үргэлж номлол сонсож, тэдгээрийг эргэцүүлж, зүрх сэтгэлдээ тээх; үргэлж залбирч, эрж хайх; Бурханаас эмээдэг, сүсэг бишрэлтэй, үнэнийг хүсэмжилдэг сэтгэлээр Бурханы өмнө ирэх; өдөр бүр сүнслэг үйл ажиллагаа хийж, залбирч, Бурханы үгийг идэж, уух тогтсон цагтай байх; бусадтай нөхөрлөж, ажил хийхээр бусадтай эв найртайгаар хамтран ажиллах; өдөр бүр эдгээр зарчмын дагуу үйлдэж, өдөр бүр тэдгээрийг баримтлах—хүмүүсийн хэрэгжүүлэлтийн эдгээр нарийн ширийн элемент үр дүнд хүрдэг эсэхийг Бурхан хардаг. Зарим хүн: “Тэдгээр нь зүгээр л үйл явц биш гэж үү?” хэмээн асууж магадгүй. Үйл явц гэж юу вэ? Эдгээр нь гадаад зүйлс биш—чи үүнийг хийх зүрх сэтгэлтэй байж л эдгээр зүйлийг баримталж чадна. Тийм зүрх сэтгэлгүйгээр чи хэдэн өдөр тэдгээрийг баримталж чадах вэ? Чи тэдгээрийг баримталж чадахгүй. Зарим удирдагч хэзээ ч Бурханы үгийг идэж, уудаггүй, хэзээ ч сүнслэг үйл ажиллагаа хийдэггүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэд жинхэнэ итгэгчид биш гэсэн үг. Хэрвээ тэд тийм биш юм бол яаж удирдагч болсон юм бэ? Зарим газар энэ ажилд тохирох хүн олддоггүй тул чуулган энэ хүмүүсийг аргагүйн эрхэнд ашигладаг. Тэд: “Би удирдагчаар сонгогдсон. Би Бурханы үгийг идэж, уухгүйгээр ч энэ ажлыг яг адилхан хийж чадна—хүмүүст хөл, ам байсан цагт тэд энэ ажлыг хийж чадна” гэж эндүүрэн боддог. Энэ бол мунхаг хэрэг. Ажлыг хийж чадах эсэхийг чинь Бурхан хардаггүй—юу хийснийг чинь Тэр хардаг. Чиний хийж чадах ажлыг өөр хэн нэгэн ч бас хийж чадна. Бага зэрэг хэвийн оюун ухаантай хэн ч үүнийг хийж чадна. Чи удирдагчаар сонгогдсон, мөн тэр ажлыг хийж чаддаг болохоор өөрийн чинь амжилт баталгаатай, өөрийгөө тэгээд төгс болгуулсан, тэгээд амьд үлдэх боломжтой болсон гэж битгий бод. Юм тийм байдаггүй. Хэр ихийг хийдгийг чинь Бурхан хэзээ ч хардаггүй; Тэр чиний юу хийснийг, чиний алхдаг замыг хардаг. Энэ талаар өөрийгөө бүү хуур. Чи: “Сонгогдоогүй маш олон хүн байхад би сонгогдсон. Би онцгой, би илүү хэв чанартай, бусдаас дээр бололтой” гэж бодож магадгүй. Чиний юу нь сайн юм бэ? Чи сайн байлаа ч үнэнийг хэрэгжүүлэхгүй байх, үнэнийг зөрчиж үйлдэх эрх чамд байхгүй нь лавтай биз дээ? Чи сайн байлаа ч сүнслэг үйл ажиллагаа хийхгүй, эсвэл залбирахгүй байх, мөн үйлдэхдээ үнэнийг эрэлхийлэхгүй байх эрх чамд байхгүй нь лавтай биз дээ? Чамд тийм эрх байхгүй. Ямар ч байр суурь, эсвэл цол хэргэм чиний хөрөнгө биш. Тэдгээр нь зуурдын зүйлс, гадаад зүйлс юм. Бурхан чиний үнэнч занг хардаг; Тэр чиний үнэний хэрэгжүүлэлт, үнэний эрэлхийлэл, үнэнд хандах чиний хандлагыг хардаг; Тэр чиний дуулгавартай байдлыг хардаг; Тэр үүрэгтээ болон үүрэг даалгавартаа хандах чиний хандлагыг хардаг. Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ маш их хүчин чармайлт гаргаж магадгүй ч тэд үүнийг үнэн-зарчмын дагуу хийдэггүй. Хэрвээ чи тэдэнд үнэн-зарчмын дагуу үйлдэх ёстой гэж хэлбэл тэд эсэргүүцдэг, уурлаж, үүнийг хүлээн авдаггүй. Ингээд л тэд илчлэгддэг. Юу нь илчлэгдсэн бэ? Тэд үнэнийг хүлээн авдаггүй гэдэг нь. Үнэнийг хүлээн авдаггүй тэр хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Үл итгэгчид. Үл итгэгчид юуг сохроор хийгээд завгүй байдаг вэ? Яагаад тэд завгүй байхдаа тийм эрч хүчтэй байдаг вэ? Тэдэнд зорилго бий—тэд: “Энд надад түшмэл болох боломж байна, тэгж чадвал би чуулганыг шулж амьдарч, бүх хүнээр шүтэн мөргүүлж чадна. Энэ газар үнэхээр сайхан юм! Энэ хоолны талоныг олоход дэндүү амархан, энэ алдар нэр, ашиг хонжоо ч бас адил; энэ байр сууринд хүрэхэд ердөө л маш амархан—энд түшмэл байх ердөө л маш амархан!” гэж хардаг. Энэ насандаа тэд “түшмэл” болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэвч тэд “албан тушаалаа” алдмагцаа жинхэнэ дүр төрхөө харуулдаг. Тэд Бурханы гэрийн төлөө дахин ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Тэд зовж, төлөөс төлж чаддаг хэвээр байх уу? Үгүй. Тэгвэл тэд илчлэгдсэн хэрэг биш гэж үү? Зарим хүн байр суурьтай болмогцоо хамаг хүчээ дайчилж, хүчин чармайлт гаргаж, хөлсөө урсгаж, хэчнээн их зовсон ч гомдоллодоггүй—гэсэн ч байр суурьгүй болмогцоо сөрөг болж, сөрөг байдалдаа автагдах хэмжээнд хүрдэг. Тэгвэл тэд илчлэгдсэн хэрэг биш гэж үү? Байр суурь тэднийг илчилсэн. Тэднийг шалгалтаар оруулах шаардлага бий юу? Үгүй. За, өнөөдрийн нөхөрлөлийг үүгээр өндөрлөе.

2019 оны 10 дугаар сарын 1

Өмнөх: 7-р зүйл: Тэд хорон муу, хар санаатай, ов мэхтэй (III хэсэг)

Дараах: 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг (II хэсэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих