7-р зүйл: Тэд хорон муу, хар санаатай, ов мэхтэй (III хэсэг)
Нэмэлт: Бэлэг
Энэхүү нөхөрлөлийн гол сэдэв рүү орохоосоо өмнө Би нэг түүх ярьж өгье. Би ямархуу түүх ярих вэ? Хэрвээ энэ нь хүмүүст ямар ч нөлөө үзүүлэхгүй, эсвэл Бурханд итгэдэг хүмүүст амь-оролт болон Бурханыг танин мэдэхэд нь ашиг тусаа өгч, тэднийг босгон байгуулахгүй бол үүнийг ярих нь ямар ч утгагүй юм. Хэрвээ Би түүх ярих гэж байгаа бол тэр түүх нь өөрөө бага ч болов босгон байгуулахуйц байх ёстой—энэ нь үнэ цэн, утга учиртай байх хэрэгтэй. Тиймээс өнөөдөр энэ түүхийг сонсоод, та нарыг босгон байгуулж, та нарт тус болж чадах эсэхийг нь хараарай. Зарим түүх үнэн байдаг бол зарим нь бодит үйл явдлаас сэдэвлэн зохиосон байдаг; тэдгээр нь үнэн биш боловч амьдралд байнга тохиолддог тул бодит байдалтай уялдаатай. Зохиомол байна уу, эсвэл үнэхээр болсон явдал байна уу хамаагүй, эдгээр нь бүгд хүмүүсийн амьдралтай нягт холбоотой байдаг. Тэгвэл яагаад та нарт ийм түүх ярьж өгдөг вэ? (Биднийг үнэнийг ойлгоосой гэсэндээ.) Зөв, та нарыг үүнээс үнэнийг, бодит амьдрал дээр хүмүүсийн мэдэхэд бэрх байдаг зарим үнэнийг ойлгоосой гэсэндээ юм. Хүмүүсийн үнэний болон Бурханы талаарх мэдлэгийг бодит байдалд илүү ойртуулж, үнэнийг болон Бурханыг ойлгоход нь илүү хялбар болгохын тулд түүх ярих аргыг ашиглацгаая.
Би урт удаан хугацаанд хүмүүстэй их харилцах үед хачин жигтэй, хөгжилтэй явдал гарцаагүй гардаг. Энэ явдал энэ оны хавар болсон юм. Өвөл шувтарч, хавар айсуй үед цаг агаар улам бүр дулаарч, төрөл бүрийн ургамал соёолж эхлэн, нарны гэрэл, хур бороонд өдрөөс өдөрт ургаж байв. Тэр ургамлуудын зарим нь зэрлэг, зарим нь таримал байв; амьтны иддэг, хүний иддэг, мөн амьтан, хүний аль аль нь иддэг ургамлууд байлаа. Энэ бол хаврын дүр зураг байв: ногоорсон, сэргэг сайхан байгаль дэлхий. Түүх үүнээс эхэлдэг. Нэгэн өдөр Би нэгэн онцгой бэлэг хүлээж аваад гайхсан юм. Ямархуу бэлэг вэ? Нэг уут зэрлэг ногоо байв. Үүнийг Надад өгсөн хүн: “Энэ бол шувуун сарвуу—идэж болдог, Таны эрүүл мэндэд сайн. Та үүнийг өндөгтэй хуурч идэж болно” гэж хэлэв. Болж байна. Тэгээд Би үүнийг өмнө нь худалдаж авсан шувуун сарвуу ногоотойгоо харьцуулж үзтэл, тэгмэгц л нэг асуудал гарлаа. Юу байсныг та нар тааж чадах уу? Би нэгэн “нууцтай” учирсан юм. Ямар нууц вэ? Гадаадын шувуун сарвуу Хятадад байдаг шувуун сарвуу ногооноос өөр харагдаж байв. Энд ямар нэг зүйл буруу байна уу? (Тийм ээ, буруу байна.) Хэрвээ энэ нь ижилхэн зүйл байсан бол ижилхэн л харагдах ёстой байсан, тэгвэл өөр харагдаж байгааг нь олж мэдээд хамгийн түрүүнд юу бодогдох вэ? Энэ шувуун сарвуу ногоо мөн үү, биш үү? Би итгэлтэй байж чадсангүй. Юу болоод байгааг Би тэр хүнээс асуух хэрэгтэй биш гэж үү? Тиймээс дараа нь Би түүнээс очоод: “Чи үүнийг шувуун сарвуу ногоо мөн гэдэгт итгэлтэй байна уу?” гэж асуув. Тэр тунгаан бодсоноо: “Өө, би үүнийг шувуун сарвуу ногоо мөн эсэхэд итгэлтэй биш байна” гэж хариулав. Хэрвээ тэр итгэлтэй биш байсан юм бол яаж үүнийг Надад өгч чадав аа? Яагаад үүнийг Надад өгч зүрхэлсэн юм бэ? Аз болоход Би үүнийг шууд идчихээгүй. Хоёр хоногийн дараа Би үүнийг үнэхээр шувуун сарвуу ногоо биш гэдэгт бат итгэлтэй болсон юм. Тэр хүн юу гэж хэлсэн бэ? Тэрээр: “Чи үүнийг шувуун сарвуу ногоо биш гэдгийг яаж мэдсэн юм бэ? Би сайн мэдэхгүй байна, гэхдээ март даа: Битгий идээрэй” гэв. Ийм зүйлийг идэж болох уу? (Болохгүй.) Идэж болохгүй. Хэрвээ Би: “Чи итгэлтэй биш байгаа ч, чи ийм сайхан сэтгэл гаргасан болохоор Би аз туршаад идээд үзье” гэж хэлбэл болох уу? (Болохгүй.) Тэгж үйлдэхийн уг чанар юу вэ? Энэ нь мунхаг хэрэг мөн үү? (Тийм.) Тийм ээ, энэ бол мунхаглал. Аз болоход Би үүнийг идээгүй, мөн цааш нь ч судлаагүй тул энэ асуудал үүгээр дууссан юм.
Хэсэг хугацааны дараа талбайд бүх төрлийн зэрлэг ургамал ургаж эхлэв: өндөр, намхан, цэцэгтэй, цэцэггүй, мөн зүсэн зүйлийн өнгө, хэлбэртэй ургамлууд байлаа. Тэд олширч, улам бүр шигүү, улам бүр хэлбэржиж ургав. Нэгэн өдөр Би дахиад нэг уут бэлэг авсан боловч энэ нь шувуун сарвуу ногоо байсангүй. Харин дотор нь нөгөө хүнээс ирсэн агь байв. Тэрээр сайхан сэтгэл гарган дахин нэг уутыг явуулсан бөгөөд үүнтэйгээ хамт: “Үүнийг туршаад үз. Энэ бол агь: Хүйтнийг хөөдөг, мөн Та үүнийг хуурсан өндөгтэй хамт идэж болно” гэсэн зааварчилгаа өгчээ. Би үүнийг хараад: Энэ чинь нэг наст шарилж биш гэж үү? Агь Хятадын олон нутагт байдаг бөгөөд навч нь онцгой үнэртэй, гэхдээ тэр хүний явуулсан зүйл тийм биш байв—үүнийг яаж агьтай андуурдаг байнаа? Навч нь бага зэрэг төстэй боловч мөн үү, биш үү? Би үүнийг Надад өгсөн хүнээс асуухад тэр мэдэхгүй гэж хэлэв—ингэж хэлснээрээ тэр хариуцлагаас бүрмөсөн бултсан юм. Тэр ч бүү хэл: “Чи яагаад үүнээс одоо болтол идээгүй байгаа юм бэ? Хэдийгээр би юу болохыг нь сайн мэдэхгүй байгаа ч Та жаахныг идэх хэрэгтэй. Би жаахныг идсэн, үнэхээр амттай байна лээ” гэж асуув. Тэр өөрөө итгэлтэй биш байсан хэр нь Намайг ид хэмээн шавдуулж байлаа. Та нар Намайг яах ёстой байсан гэж бодож байна вэ? Би Өөрийгөө хүчлэн байж үүнийг идэх ёстой байсан уу? (Үгүй.) Үүнийг яавч идэж болохгүй байсан, учир нь явуулсан хүн нь өөрөө ч юу болохыг нь мэдэхгүй байсан. Хэрвээ Би аз туршин, шинэ зүйл идэж үзэхийн тулд үүнийг идсэн бол юу ч болохгүй байж болох л байсан, учир нь үүнийг идсэн хүн зүгээр байна гэж хэлсэн. Гэхдээ зүгээр гэж бодоод, мунхгаар идэх зэрэг үйлдэл ямар вэ? Энэ нь аливаад сохроор хандаж байгаа хэрэг биш гэж үү? Ямар хүн ийм зүйлийг сохроор хийдэг вэ? Зөвхөн хайнга, бодлогогүй хүн л, “Яасан ч яах вэ; ер нь болно доо” гэж боддог хүн ингэж үйлдэнэ. Та нар Намайг ингэх ёстой байсан гэж бодож байна уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Идэх зүйл маш их байхад, яагаад үл мэдэгдэх ургамал идэж эрсдэл үүрнэ гэж? Өлсгөлөнгийн үед, үнэхээр идэх хоолгүй болсон үед төрөл бүрийн зэрлэг ногоо ухаж авч идэж үзэж болох бөгөөд тодорхой хэмжээнд эрсдэл хүлээж болно. Ийм нөхцөл байдалд үл мэдэгдэх ургамал идэж болно. Гэхдээ одоо тийм нөхцөл байдалтай байна уу? (Үгүй.) Идэх зүйл маш их байхад яагаад зэрлэг ногоо ухах ёстой гэж? Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй, хийсвэр төдий жаахан ашиг тусын төлөө эрсдэл хүлээх шаардлагатай юу? (Үгүй.) Тиймээс Би үүнийг идэхгүй байхаар шийдсэн юм. Аз болоход Би үүнийг идээгүй; цааш нь ч судлаагүй, энэ явдал бас үүгээр дууссан.
Хэсэг хугацааны дараа өнөөх хүн Надад дахиад л бэлэг өгөв; энэ нь гурав дахь удаагаа байлаа. Энэ удаагийн бэлэг нэлээд онцгой байв: Энэ нь хөрснөөс ургаагүй, модонд ч жимсэлж гараагүй зүйл байлаа. Юу байсан бэ? “Бурханд зориулсан шувууны өндөг” гэсэн бичигтэй цаасан уутанд нямбайлан боосон хоёр ширхэг шувууны өндөг байв. Инээдтэй байгаа биз? Цаасан уутыг онгойлгож үзвэл тэр хоёр өндөгний хальс маш гоёмсог өнгөтэй байлаа. Би өмнө нь ийм зүйл огт харж байгаагүй тул ямар шувууны өндөг болохыг нь мэдэж чадсангүй; интернэтээс мэдээлэл хайж үзье гэж бодсон ч ямар ч сэжүүр олсонгүй, учир нь ижилхэн хээ, өнгөтэй өндөг маш олон байсан тул хэмжээ, өнгөнд нь үндэслэн тодорхойлох ямар ч аргагүй байв. Би тэр хүнээс ямар шувууны өндөг болохыг нь асуусан бол ямар нэгэн нэмэр болох байсан гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Тэр ч бас мэдэхгүй байсан.) Та нар таалаа; тэр ч бас мэдэхгүй байх байсан. Тиймээс Би түүнээс асуугаагүй. Хэрвээ Би асуусан бол түүний сэтгэлийг өвтгөж, тэрээр: “Би ийм сайхан сэтгэл гаргаж, санаа тавьж байхад Та надад эргэлзсээр л байна. Та яагаад заавал интернэтээс хайх ёстой юм бэ? Би Танд идүүлэх гэж өгч байгаа юм чинь зүгээр л идчихээч!” гэж бодох байв. Намайг тэр өндгийг идэх ёстой байсан гэж та нар бодож байна уу, үгүй юу? (Идэх ёсгүй байсан.) Хэрвээ тэр та нарт өгсөн бол та нар идэх байсан уу? (Үгүй.) Би ч бас идэхгүй байсан. Энэ өндөгнүүд нь шувуу өндгөө дарж, үржихэд зориулагдсан. Тэдгээрийг идэх нь харгис хэрэг байх биш үү? (Тийм.) Би тэгж чадаагүй тул шувууны өндөгний хэрэг явдал үүгээр дууссан боловч иймэрхүү зүйлс гарсаар байв.
Нэгэн өдөр Би хаа нэгтээ хашлаган дээр хатааж буй—агьтай төстэй харагдах—нэг наст шарилжтай таараад, нэг эгчээс энэ юунд зориулагдсаныг асуув. Тэрээр: “Энэ чинь өнөөх хүний өнгөрсөн удаа Танд өгсөн тэр агь биш үү?” хэмээн хариулаад, “Агь нь чийгийг гадагшлуулж, хүйтнийг хөөдөг. Та хүйтэнд мэдрэмтгий биш гэж үү? Үүнийг хатсаных нь дараа Таныг халуун усанд хөлөө дүрэхэд тань зориулж хадгална гэж тэр хүн хэлсэн” гэв. Үүнийг сонсоод Миний хариу үйлдэл ямар байсан гэж та нар бодож байна? Ганцхан үгээр. (Хэлэх үггүй болсон.) Зөв өө, Би хэлэх үггүй болсон. Ийм нөхцөлд Би энэ хүн хэчнээн их санаа тавьдаг, ямар их хичээл зүтгэл гаргасныг нь эргэцүүлэн бодох ёстой байсан биш үү? Би яагаад хэлэх үггүй болсон бэ? Зүгээр л энэ хүн өмнө нь эдгээр хэрэг явдал дээр хэд хэдэн удаа ухамсаргүй хандаж байгаад, дараа нь арга барилаа өөрчилж: “Би Танд идэх ногоо, өндөг өгсөн ч Таидээгүй, тиймээс хичээл зүтгэлээ талаар болгохгүйн тулд халуун усанд хөлөө дүрэхэд тань зориулж Танд жаахан агь хатааж өглөө” гэж хэлж байгаа мэт байсан. Энэ дүр зургийг хараад Би үнэхээр хэлэх үггүй болсон. Хожим нь Би өөр нэг хүнд одоо олон эмийн санд агь зардаг болсон талаар хэлж байлаа. Хүссэн хэмжээгээрээ худалдаж авч болно: Төрөл бүрийн савлагаатай, янз бүрийн улс оронд үйлдвэрлэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байдлаар боловсруулагдсан байдаг. Энэ нь тэр хүний Надад явуулснаас хамаагүй дээр байхад, замын хажуугаас түүж аваад хашлаган дээр тавьж наранд хатаах нь хүчин чармайлтаа дэмий үрсэн хэрэг биш үү? Хэрвээ тэр үүнийг хатаагаад Надад өгвөл Намайг авна гэж чи бодож байна уу? (Авахгүй.) Би авахгүй. Цаг хугацаа өнгөрөхөд хашлаган дээр агь байхаа больсон, учир нь Миний хэлсэн үг түүний чихэнд хүрч, тэр явуулахаа больсон юм. Хожим нь талбайд зэрлэг ногоо ихсэх үед тэр нь ховор зүйлд тооцогдохоо больсон байж таараа тиймээс хэн ч Надад зэрлэг ногоо явуулахаа больсон. Мөн тэр хооронд шувууны өндөгнүүд өндөгнөөсөө хагарч гарч, цаашид цуглуулах боломжгүй болсон байх, тиймээс өдий хүртэл Би дахиж ямар ч шувууны өндөг, зэрлэг ногоо хүлээж аваагүй. Миний түүх ийм байлаа.
Энэ түүхэнд нийтдээ дөрвөн үйл явдал гарсан бөгөөд бүгд Надад илгээсэн зүйлсийн тухай байв: Хоёр нь үл мэдэгдэх зэрлэг ногоо явуулсан тухай, нэг нь үл мэдэгдэх шувууны өндөг явуулсан тухай, өөр нэг нь наранд хатаасан “Хятадын уламжлалт эм”-ийн тухай байлаа. Эдгээр зүйлийн талаар ярих нь бага зэрэг инээдтэй сонсогдож болох ч үйл явдлуудынх нь хувьд авч үзвэл, үүнийг сонсоод та нарт ямар нэгэн сэтгэгдэл төрсөн үү? Эдгээрээс ойлгож, олж авах ёстой зүйл, суралцах ёстой сургамж байна уу? Та нар сонсож байхдаа юу бодож байсан бэ? Миний ярьсан зүйлс ямар нэгэн тодорхой хүн рүү чиглэсэн байсан уу? Мэдээж үгүй. Гэхдээ ямар нэгэн тодорхой хүн рүү чиглээгүй юм бол Би яагаад эдгээрийн талаар ярьж байна вэ? Энэ нь утга учиртай юу? Эсвэл зүгээр л дэмий чалчаа үг үү? (Үгүй.) Та нар үүнийг дэмий чалчаа үг гэж үзэхгүй байгаа юм чинь, Би яагаад энэ талаар ярьж байгааг та нар мэдэх үү? Тэр хүн яагаад ийм зүйл хийсэн бэ? Түүний зан авирын уг чанар юу байсан бэ? Түүний сэдэл юу байсан бэ? Энд ямар асуудал байна вэ? Эдгээрийг нөхцөл байдалтай нь уялдуулах шаардлагатай юу? Хэрвээ хүмүүсийг болон үйл явдлынх нь шинж чанарыг нөхцөл байдалтай нь уялдуулан таньж мэдэж чадвал үнэнийг ойлгох боломжтой болно. Энэ зүйлсийг хийсэн хүн сайн санаатай байсан гэж та нар бодож байна уу, муу санаатай байсан гэж бодож байна уу? (Сайн санаатай.) Юун түрүүнд нэг зүйл тодорхой байна: Тэр сайн санаатай байсан. Түүний сайн санаанд юу нь буруу байсан бэ? Сайн санаагаар аливааг хийнэ гэдэг нь санаа тавьж байна гэсэн үг үү? (Заавал тийм байх албагүй.) Хэрвээ сайн санаа нь хүний ямар нэгэн зүйл хийх сэдэл нь юм бол завхарсан зан чанарын хольц байхгүй гэдэг нь гарцаагүй юу? Тийм биш. Тэгвэл Би та нараас асууя, хэрвээ чи эцэг эхээ хүндэлдэг, тэдний үгэнд ордог бол яагаад тэдэнд эдгээр зүйлийг ид гэж явуулж болохгүй гэж? Эсвэл хэрвээ чи дарга, удирдагчдадаа дуртай, тэдэнд санаа тавьдаг бол яагаад тэдэнд иймэрхүү зүйлийг ид гэж өгч болохгүй гэж? Яагаад чи тэгж зүрхлэхгүй вэ? Учир нь чи ямар нэг зүйл буруугаар эргэх вий гэхээс айдаг. Чи эцэг эх, удирдагчид, дарга нараа хорлохоос айдаг юм бол Бурханыг хорлохоос айхгүй байна гэж үү? Чиний санаа зорилго юу вэ? Чиний сайхан сэтгэлд юу багтаж байна вэ? Чи Бурханыг мэхлэхийг оролдож байна уу? Чи Түүгээр тоглоом хийхийг оролдож байна уу? Сүнслэг оршихуй болох Бурханд чи ийм зүйл хийж зүрхлэх үү? Бурханы махбод хэвийн хүн чанартай болохыг хараад, Түүнээс эмээхийн оронд ийм зүйл хийж зүрхэлдэг бол чи Бурханаас эмээдэг сэтгэлтэй байх уу? Хэрвээ чамд Бурханаас эмээдэг сэтгэл байхгүй бол ийм зүйл хийх нь үнэхээр санаа тавьж буй хэрэг мөн үү? Энэ нь санаа тавьж байгаа хэрэг биш: Бурханыг мэхэлж, Бурханаар тоглоом хийж байгаа хэрэг бөгөөд чиний хувьд үнэхээр аймшиггүй зоригтой байгаа хэрэг юм! Хэрвээ чи үнэхээр хариуцлагатай хүн юм бол Бурханд авчрахаасаа өмнө ямар ч асуудалгүй гэдгийг нь батлахын тулд яагаад эхлээд өөрөө идэж, амталж үзэж болохгүй гэж? Хэрвээ чи өөрөө идэж, амталж үзэлгүйгээр үүнийг шууд Бурханд авчирвал энэ нь Бурханаар тоглоом хийж байгаа хэрэг биш үү? Ингэснээрээ чи Бурханы зан чанарт халдаж байна гэж бодохгүй байна уу? Энэ нь Бурханы мартаж чадах зүйл мөн үү? Чи мартсан ч Бурхан мартахгүй. Ийм зүйл хийх үед чиний оюун ухаанд юу бодогдож байдаг вэ? Чи үүнийг амталж үзээгүй, чамд ямар ч шинжлэх ухааны нотолгоо байхгүй, гэтэл чи Бурханд өгч зүрхэлдэг. Энэ нь хариуцлагатай зан авир мөн үү? Хэрвээ чи Бурханыг хорлосон бол ямар хариуцлага хүлээх вэ? Хууль чамтай харьцахгүй байлаа ч Бурхан чамайг үүрд шийтгэнэ. Чи энэ хогийг үл итгэгч удирдагчид, албан тушаалтнуудад өгөхөд хангалттай сайн зүйл гэж бодохгүй бөгөөд нэр төрд сэвтэй гэж үзэх атлаа Бурханд өгөхдөө ямар санаа зорилготой байх вэ? Миний үнэ цэн тийм өчүүхэн гэж үү? Хэрвээ чи даргадаа нэг уут зэрлэг ногоо өгвөл тэр юу гэж бодох вэ? “Би ийм л үнэтэй юм уу? Хүмүүс надад мөнгө, брэндийн зүйлс өгдөг байхад чи надад атга хогийн ургамал өгч байна уу?” Чи үүнийг хийж чадах уу? Мэдээж үгүй. Гэхдээ хэрвээ чи үүнийг хийвэл юунд санаа зовох вэ? Хамгийн түрүүнд чи: “Дарга юунд дуртай вэ? Түүнд энэ зүйл хэрэгтэй юу? Хэрвээ түүнд энэ нь хэрэггүй байхад би өгвөл тэр надад хүндрэл учруулах болов уу? Тэр ажил дээр намайг дээрэлхэж, зовоох болов уу? Хэрвээ байдал ноцтой болбол тэр шалтаг хайж, өөг минь барьж аваад халах болов уу?” гэж бодох ёстой. Чи энэ бүхний талаар боддог уу? (Боддог.) Хэрвээ чи даргадаа таалагдахыг хүсвэл хамгийн түрүүнд түүнд юу өгөх ёстой вэ? (Түүний дуртай зүйлийг.) Зүгээр л дуртай зүйлийг нь өгөх хангалтгүй. Жишээ нь, хэрвээ түүнд яг одоо аяга хэрэгтэй байвал чи 10 юм уу 20 юаниар нэгийг худалдаж аваад түүнд өгч чадах уу? (Үгүй.) Чи түүнд алт, мөнгөн, нүүр улайхааргүй зүйл өгөх ёстой. Яагаад өөртөө худалдаж авахаас гар татах зүйлээ түүнд өгдөг вэ? (Түүнд таалагдахын тулд.) Түүнд таалагдахын зорилго юу вэ? Юун түрүүнд, наад зах нь тэр чамайг ивээлдээ авч, эзэмшдэг эрх мэдлээрээ чамайг хамгаалж, ажил, цалинг чинь тогтвортой, баталгаатай байлгаж чадна. Хамгийн наад зах нь тэр чамд хүндрэл учруулахгүй. Тиймээс чи түүнд хэзээ ч багц үл мэдэгдэх зэрлэг ногоо бэлэглэхгүй. Тийм биз дээ? (Тийм.) Чи даргадаа ч тэгж хандаж чадахгүй байхад, Надад хогийн ургамал өгсөн хүн яагаад Надад тэгж хандсан бэ? Тэр үр дагаврыг нь бодсон уу? Тэр мэдээж бодоогүй. Яагаад бодоогүй вэ? Зарим нь: “Учир нь Чи биднийг зовоохгүй шүү дээ” гэж хэлнэ. Ийм энгийн гэж үү? Би түүнд хүндрэл учруулахгүй болохоор тэр үү? Яаж тэр ийм зүйл өгч зүрхлэв ээ? (Тэр өөрийнхөө санаа зорилгыг сайн гэж бодсон.) Зөв байна—тэр өөрийнхөө бүх муухай, хорон муу байдлыг сайн санаа зорилгын дор нуун далдалсан, өөрөөр хэлбэл: “Би Танд сайн санаагаар ханддаг, харин бусад нь тэгдэггүй! Энэ бүх зэрлэг ногоог хар даа. Хэн Танд зориулж ухсан юм бэ? Би биш гэж үү?” гэсэн үг. Энэ ямархуу хандлага вэ? Энэ ямархуу сэтгэлгээ вэ? Эдгээр сайн санаа зорилго хүн чанарт нийцдэг үү? Хэрвээ эдгээр нь хүн чанарт ч нийцдэггүй юм бол үнэнд нийцэж чадах уу? (Чадахгүй.) Үнэнээс туйлын хол байна! Эдгээр сайн санаа зорилго юу вэ? Эдгээр нь үнэхээр сайн санаа зорилго мөн үү? (Биш.) Тэгвэл эдгээр нь ямархуу хандлагыг агуулдаг вэ? Эдгээр нь ямархуу хольц, мөн чанар агуулдаг вэ? Хорвоог бага үзсэн залуус та нар ч гэсэн даргадаа зүгээр л хамаагүй бэлэг өгч болохгүй, үр дагаврыг нь бодох ёстой гэдгийг ойлгодог. Тэгвэл дөч, тавь орчим насны, нэлээд хашир хүн Надад ийм зүйл өгч байгаа бол та нарынхаар үүний уг чанар юу вэ? Үүнийг бид энд хэлэлцэх нь үнэ цэнтэй юу? (Тийм.) Тэгвэл эцсийн эцэст үүний уг чанар нь юу вэ? Тэр хүн өөрөө ч юу болохыг нь мэдэхгүй байж Надад хэнэггүйгээр зэрлэг ногоо өгч, Намайг идэхийг хүссэн. Тэр нь тиймэрхүү зэрлэг ногоо шиг харагдахгүй байна гэж Намайг хэлэхэд тэр тэр даруй Надад битгий ид гэж хэлсэн—үүгээр ч зогсоогүй. Тэр Надад өөр нэг төрлийн зэрлэг ногоо ид гэж явуулсан. Би тэрийг нь идээгүй, харин тэр: “Жаахныг идээд үз, амттай байна лээ. Би амсаж үзсэн” гэсэн. Энэ ямархуу хандлага вэ? (Энэ нь үл хүндэтгэсэн, хариуцлагагүй хандлага.) Зөв. Та нар бүгд энэ хандлагыг мэдэрч байна уу? (Мэдэрч байна.) Энэ нь сайн санаатай байна уу? Энд ямар ч сайн санаа алга! Тэр ямар ч мөнгө үрэлгүйгээр хаа хамаагүй зүйл олоод, гялгар уутанд хийн Надад өгч, Намайг ид хэмээн шаардсан. Чи хонь, туулай тэжээхийн тулд зэрлэг ногоо түүсэн ч гэсэн: “Амьтад үүнийг идвэл хордох болов уу?” гэж тунгаан бодох л ёстой. Энэ нь чиний бодолцох ёстой зүйл биш гэж үү? Хэрвээ чи мал тэжээхдээ эрсдэл хүлээхийг хүсэхгүй байгаа бол яаж зүгээр л хаа хамаагүй хэдэн зэрлэг ногоо шүүрч аваад Надад ид гэж өгч чадаж байна аа? Энэ ямархуу зан чанар вэ? Асуудлын уг чанар юу вэ? Та нар ойлгож байна уу? Хэрвээ ийм хүн Надад ингэж хандаж байгаа бол доод тушаалтнууддаа эсвэл жирийн хүн гэж үздэг хүмүүстээ яаж хандах бол гэж та нар бодож байна? Зүгээр л хэнэггүй тоглоом хийж байгаа хэрэг. Энэ ямар зан чанар вэ? Энэ нь хорон муу, харгис юм. Түүнийг сайн хүн гэж үзэж болох уу? (Үгүй, болохгүй.) Түүнийг сайн хүн гэж үздэггүй. Хүмүүсийн бие махбод, амь насанд нухацтай хандахгүй, түүгээр дэнчин тавьж, дараа нь юу ч мэдрэхгүй, тэгээд үнэндээ мөс чанар нь өчүүхэн төдий ч өвдөхгүйгээр тэрхүү үйлдлээ ахин дахин хийж чаддаг нь үнэхээр хачирхалтай.
Түүхийн эхэнд Би та нарын төдийлөн анхаараагүй байж болох хэдэн үг хэлсэн. Тэдгээр зэрлэг ногооны заримыг нь хүн иддэг, заримыг нь амьтан иддэг, заримыг нь хүн, амьтан аль аль нь иддэг гэж Би хэлсэн. Энэ бол “алдартай үг” бөгөөд үүнд эх сурвалж бий. Энэ хаанаас гаралтайг та нар мэдэх үү? Энэ бол нэгэн түүхээс улбаатай юм. Энэ нь тэр түүхэнд гардаг, эдгээр хэдэн бэлгийг өгсөн хүнээс гаралтай. Энэ хүн тариалалт хариуцаж байсан бөгөөд гурван төрлийн эрдэнэ шиш тарьжээ. Ямар гурван төрөл вэ? Хүн иддэг, амьтан иддэг, мөн хүн, амьтан аль аль нь иддэг гурван төрөл. Энэ гурван төрлийн эрдэнэ шиш нэлээд сонирхолтой. Та нар өмнө нь эдгээрийн талаар сонсож байсан уу? Та нар сонсож байгаагүй, Би ч бас анх удаа сонссон—учир нь эдгээр нь ховор юм. Эцэст нь, тарьсан хүмүүс нь маш хариуцлагагүй байсан тул тэр гурван төрлийн эрдэнэ шиш холилджээ: Амьтны иддэг эрдэнэ шишийг хүмүүст өгч, харин хүний иддэг эрдэнэ шишийг амьтдад өгчээ. г Идсэнийхээ дараа бүх хүн тэр эрдэнэ шишийг амтгүй, үр тариа шиг амтагдахгүй, бага зэрэг өвсний амттай байна гэж гомдолложээ. Эрдэнэ шиш тарьсан хүмүүс юу хийсэн бэ? Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй хандсанаас болж тэд хүний иддэг, амьтны иддэг эрдэнэ шишийг хольж, хэн ч тэр хоёрыг ялгаж чадахааргүй болгосон бөгөөд дахин үр худалдаж авч, шинээр тарихаас өөр аргагүй болжээ. Энэ ажлыг хэр гүйцэтгэсэн гэж та нар бодож байна? Иймэрхүү хүмүүсийн үйлдэл язарчимгүй байдаг уу? (Тийм.) Тэд үйлдэхдээ үнэнийг эрж хайдаг уу? (Эрж хайдаггүй.) Үйлдэхдээ ийм хандлага гаргаж, хүн бүрд маш хүндэтгэлгүй, хариуцлагагүй ханддаг ийм хүмүүс Бурханд итгэхийг юу гэж боддог вэ? Үнэнд хандах тэдний хандлага юу вэ? Тэдний зүрх сэтгэлд үнэн хэр их жин дардаг вэ? Бурханы ялгамж чанар хэр чухал вэ? Тэд мэддэг үү? (Мэддэггүй.) Ийм чухал хэргийн талаар тэд мэдэх ёстой биш үү? Тэгвэл тэд яагаад мэддэггүй вэ? Энэ нь тэдний зан чанартай холбоотой. Энэ ямар зан чанар вэ? (Хорон муу байдал.) Энэ бол хорон муу байдал бөгөөд үнэнийг зэвүүцдэг. Тэд хийж буй зүйлийнхээ уг чанарыг ухамсарладаггүй бөгөөд хэзээ ч тунгаан бодож, эрж хайхыг оролддоггүй, мөн аливааг хийснийхээ дараа өөрсдийгөө шинжилдэггүй. Оронд нь сайн, зөв санаа зорилготой л байвал хэнээр ч хянуулж, шүүмжлүүлэх шаардлагагүй гэж бодон хүссэн бүхнээ хийж, үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж боддог. Тийм гэж үү? Зарим хүн: “Чиний бидэнд ярьсан түүхийг бид ойлгож байна, гэхдээ хамгийн их санаа зовниж байгаа хэсгээ бид ойлгохгүй хэвээр байна, тэр нь: Ийм зүйл тохиолдоход Чиний хандлага ямар байдаг вэ? Ийм зүйл хийдэг хүнд хандах Чиний хандлага ямар байдаг вэ? Уур хилэн, жигшин гололт, зэвүүцэл үү? Эсвэл Чи ийм төрлийн хүнд дуртай юу?” гэж хэлдэг. (Тэр нь жигшилт юм.) Ийм зүйлийг жигших ёстой биш үү? (Ёстой.) Хэрвээ иймэрхүү зүйл та нарт тохиолдсон бол та нар юу гэж бодох байсан бэ? Нэгэн сайхан сэтгэлтэй хүн чамд үл мэдэгдэх зүйлсийг ахин дахин өгч: “Үүнийг ид, чиний биед сайн; үүнийг ид, эрүүл мэндээ хамгаалахад чинь тусална; үүнийг ид, чиний гадаад байдал, эрч хүчийг сайжруулна. Чи миний үгэнд орсон нь дээр шүү!” хэмээн чамайг ятгахын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргасан гэж бодъё. Баталгаажуулж үзсэний дараа тэр зүйлс нь ямар ч ашиг тусгүй байвал чи юу гэж бодох вэ? (Хэрвээ би байсан бол ийм хүнтэй цаашид зууралдахыг хүсэхгүй байх байсан; би түүнд дургүйцэж, хэлэх үггүй болох байсан—тиймэрхүү л мэдрэмж төрнө.) Хүн ийм хүмүүсийн жигшиж, зэвүүцэх ёстой. Өөр? Хүн уурлаж, гуниглаж, эсвэл шаналах ёстой юу? (Тэгэх нь утгагүй.) Тэгэх нь утгагүй, тийм биз дээ? “Энэ хүн үнэнийг ойлгодоггүй учраас л ингэсэн байх” гэж хэлэх хүмүүс байх бус уу? Ихэнх хүн үнэнийг ойлгодоггүй, гэтэл тэдний хэд нь ийм зүйл хийж чадах вэ? Хүмүүс хоорондоо ялгаатай байдаггүй гэж үү? (Ялгаатай байдаг.) Хүмүүс ялгаатай. Энэ нь яг л хүмүүс хоорондоо харилцахтай адил: Эд материалын солилцоо хийх үед зарим хүн шударга, үндэслэлтэй байхыг эрж хайдаг. Энэ хүмүүс нөгөө талдаа өөрсдийгөө бага зэрэг ашиглуулдаг ч гэсэн тэдний хувьд энэ нь хамаагүй байдаг—ийм байдлаар тэдний харилцаа удаан үргэлжилдэг; тэд хүн чанартай бөгөөд жаахан хохирол амсах нь тийм хэцүү зүйл биш гэж боддог. Бусад хүн хүн чанаргүй бөгөөд үргэлж бусдыг ашиглах дуртай байдаг: Тэдний бусадтай харилцах харилцаа нь цэвэр бусдыг ашиглаж, бусдын хохирлоор ашиг хонжоо олох байдаг. Хэрвээ тэд чамаас ямар нэгэн ашиг тус олж авч чадвал чамайг таалж, чамтай харилцаагаа хадгална, харин чадахгүй бол чамайг өшиглөөд хаяна. Тэд чамд ямар ч чин сэтгэл гаргадаггүй; ийм хүмүүст хүн чанар байдаггүй.
Өнөөдрийн ярьсан түүхэнд гардаг шиг бэлэг өгдөг төрлийн хүмүүсийн талаар та нар юу гэж бодож байна вэ? Яагаад иймэрхүү хүмүүс эд зүйл бэлэглэдэг вэ? Энэ нь тохиолдол уу? Хэрвээ олон жилийн хугацаанд нэг удаа тохиолдсон бол энэ нь тохиолдол байж болох ч, нэг улирлын дотор ижил зүйл дөрвөн удаа тохиолдвол үүнийг тохиолдол гэж үзсээр байж болох уу? (Болохгүй.) Түүний энэ зан авир санамсаргүй байгаагүй, мөн тиймэрхүү зан чанарыг завхралын түр зуурын илрэл, илэрхийлэл гэж хэлж болохгүй. Тэгвэл түүний зан авирын уг чанар юу байсан бэ? Бидний өмнө хэлсэнчлэн түүний зан авир нь хүндэтгэлгүй, хариуцлагагүй, болчимгүй, адгуу, ойворгон байсан бөгөөд харанхуй бүдүүлэг зан чанартай байсан. Тэгвэл тэр яагаад үүнийг хийсэн бэ? Яагаад тэр эдгээр зүйлийг өөр хэн нэгэнд биш, зөвхөн Надад өгсөн бэ? Миний ялгаатай ялгамж чанар, байр суурь эдгээр бэлгийг авах шалгуурыг минь хангаж өгсөн. Энэ нь бэлэг өгсөн хүний санаа зорилго болон түүний хийсэн зүйлийн уг чанарыг илэрхий болгож байна уу? Түүний зорилго юу байсан бэ? (Тал засах.) Зөв. Түүний энэ тал засаж байгааг дүрслэх хамгийн оновчтой үг юу вэ? Энэ бол хямдхан арга заль: тал засах болон завшаан хайх. Энэ нь чамд тал засах ухаалаг арга бөгөөд чамайг өөрийнхөө ухсан нүх рүү өөрт чинь мэдэгдэлгүйгээр урхидан оруулж, чамд өөрийнхөө талаар сайн сэтгэгдэл төрүүлдэг, гэвч үнэн хэрэгтээ түүнд өчүүхэн төдий ч чин сэтгэл байхгүй—тэр ямар ч төлөөс төлөхгүйгээр өөрийнхөө зорилгод хүрэхийг хүсдэг. Тэр үр дагаврыг нь нарийн бодолцолгүйгээр үүнийг хийсэн бөгөөд зүгээр л үнэгүй түүж авсан зүйлээ чамд өгч, өөрийгөө санаа тавьж байгаа гэсэн сэтгэгдэл чамд төрүүлж, чамайг баяр баясгалантай байдалд оруулж тайвшруулдаг. Энэ нь үнэндээ юу гэсэн үг вэ? Энэ нь тэр сохор зоос ч үрэлгүйгээр, чамайг өөрийнх нь зардлаар маш их ашиг тус хүртсэн гэсэн сэтгэгдлийг чамд төрүүлсэн гэсэн үг бөгөөд энэ нь илэрхий чамайг тэнэгтүүлж байгаа хэрэг юм. Энэ нь тийм утгатай биш гэж үү? Тэр дотроо: “Би сохор зоос ч үрэхгүй, мөн өөртөө ч төвөг удахгүй; надад Танд хандах ямар ч чин сэтгэл байхгүй. Би зүгээр л ТандЧамд намайг санаж явах ямар нэгэн зүйл өгнө, тэгвэл Та намайг сайхан сэтгэлтэй, санаа тавьдаг, үнэнч, мөн зүрх сэтгэлдээ Таныг хайрладаг гэж бодох болно” хэмээн бодож байдаг. Чамайг өөрийг нь ийм хүн гэж эндүүрч итгэхэд хүргэж байгаа нь хямдхан арга заль бөгөөд энэ нь бас завшаан хайх явдал юм. Ямар ч төлөөс төлөхгүйгээр, эсвэл ямар ч чин сэтгэлгүйгээр хамгийн их ашиг тус, хамгийн их давуу талыг олж авахын тулд хамгийн хямдхан сайхан сэтгэл гэгчийг ашиглах нь хямдхан арга заль юм. Та нарын хэн нэг нь ингэх байсан уу? Хүн бүр тэгдэг—зүгээр л та нар түүний хийсэнтэй ижил зүйлийг хийгээгүй, гэхдээ боломж олдвол та нар хийх л байсан. Энэ бол ийм төрлийн хүмүүстэй харилцах үедээ Миний дүгнэсэн хамгийн эхний зүйл, өөрөөр хэлбэл тэд хямдхан арга залинд маш сайн байдаг. Тэдний итгэдэг зүйл нь Бурхан биш; тэдний дагадаг зүйл нь өөрсдөд нь ашиг тусаа өгнө, өөрсдийг нь ерөөнө гэж боддог, мөн дагах үнэ цэнтэй хэн нэгэн юм. Энэ ганцхан үйл явдал нь ийм төрлийн хүмүүсийн итгэл болон тэд үнэндээ ямархуу хүмүүс болохыг бүрэн ил болгосон. Ийм хүмүүсийн Бурханыг хайрлах, Түүнд үнэнч байх, Түүнд дуулгавартай байх ойлголт нь хэтэрхий хялбарчилсан байдаг бөгөөд тэд Бурханы сайшаалыг олж авч, ерөөл хүртэхийн тулд хямдхан арга заль ашиглахыг хүсдэг. Тэд Бурханд чин сэтгэлээсээ ханддаг уу? Тэдэнд ямар нэгэн байдлаар Бурханаас эмээдэг сэтгэл байдаг уу? (Байдаггүй.) Тэгвэл бусад зүйлийн талаар ярих ч хэрэггүй. Энэ бол Миний дүгнэсэн хамгийн эхний зүйл. Та нарын харж байгаагаар Миний зөв үү? (Тийм.) Би түүнд шударга бусаар шошго нааж байна уу? Би ялихгүй зүйлийг сүр бадруулж байна уу? Яавч үгүй. Мөн чанараар нь авч үзвэл үүнээс хамаагүй илүү ноцтой юм. Хамгийн наад зах нь, тэр Бурханыг мэхэлж, Бурханаар тоглоом хийж байна.
Миний дүгнэсэн хоёр дахь зүйл бол ийм хүмүүсээс юу харж болох тухай юм. Хүний зүрх сэтгэл аймшигтай! Надад хэл дээ, энэ аймшиг нь юу вэ? Би яагаад хүний зүрх сэтгэлийг аймшигтай гэж хэлж байна вэ? (Энэ хүн ерөөл хүртэх санаа зорилго, хүслээ хангахын тулд Бурханд тал тасдаг бөгөөд дараа нь тэр хариуцлагагүй хандаж, Бурхан эдгээр зүйлийг идсэний дараа биед нь юу тохиолдох, эсвэл үр дагавар нь юу байхыг бодолцдоггүй. Тэр өөрийнхөө гэр бүлд юу ч идүүлэх гэж өгсөн үр дагаврыг нь үргэлж бодолцох боловч Бурханд ямар нэг зүйл өгөхдөө үр дагаврыг нь огт бодолцдоггүй. Тэр Бурханд сайн муу ямар ч хамаагүй аргаар тал засаж, зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд ингэдэг; түүнийг туйлын аминч, жигшүүртэй, зүрх сэтгэлдээ Бурханд ямар ч байр суурь өгдөггүй, Бурханд Бурхан шиг ханддаггүйг харж болно.) Цаад утгаараа энэ нь Надад хүн шиг хандахгүй байна гэсэн үг биш үү? Тэгж хэлж болох уу? (Болно.) Ямар аймшигтай санаа зорилго вэ! (Тийм ээ, тэр Бурханд өөрийн төрөл садан шиг хандсан ч Бурханыг мэхлэхгүй байх байсан.) Тэр үнэхээр аймшигтай. Хэрвээ хэн нэгэн чиний найз байсан бол тэр чамд ингэж хандах байсан уу? Ингэж хандахгүй байсан. Юу идэхэд сайн болохыг тэр чамд хэлэх байсан, хэрвээ ямар нэг зүйл идэхэд сөрөг нөлөөтэй байвал тэр чамайг идэхгүй байхыг хичээнгүйлэн ятгах байсан; энэ бол найзууд ч хийж чадах зүйл. Гэтэл энэ хүн тэгж чадах уу? Үгүй. Тэр Надад ийм зүйл хийсэн болохоор та нарт ч бас гарцаагүй хийх байсан. Түүнд өөр ямар аймшигтай зүйл байна вэ? (Тэр маш нарийн тооцоотой. Тэр үүнийгээ өнгөн дээрээ халуун дулаан сэтгэлээр халхалдаг боловч дотроо өөрийнхөө хийж чадах хамгийн хямдхан зүйлээс хамгийн их ашиг тусыг нь салгаж авахыг оролдон, далд явуулга хийж байдаг бөгөөд энэ нь аймшигтай санагддаг.) Ингэж харах нь сайн хэрэг. Та нарын түрүүнд дурдсан зүйл бол түүний аминч тал, харин энэ нь түүний ов мэхтэй байдлыг хэлж байна. Та нарын хэлсэн зүйлээс л үзэхэд хүний гүнд байдаг, хүн чанараас нь илэрдэг, тэдний хүрч чаддаг эсвэл чаддаггүй, бусдын харж чаддаг эсвэл чаддаггүй, эсвэл тайлбарлаж чаддаггүй эдгээр зүйл хаанаас гардаг вэ? Тэдгээрийг эцэг эх нь зааж өгдөг үү? Сургуульд заадаг уу? Эсвэл нийгэм төлөвшүүлдэг үү? Тэдгээр нь хэрхэн бий болдог вэ? Нэг зүйл тодорхой: Тэдгээр нь төрөлх зүйл юм. Би яагаад тэгж хэлж байна вэ? Төрөлх зүйлс юутай холбоотой вэ? Тэдгээр нь хүний уг чанар-мөн чанартай холбоотой. Тэгвэл түүний хувьд ингэж бодох нь урт удаан хугацааны урьдаас төлөвлөсөн хэрэг байсан уу, эсвэл гэнэтийн санаа байсан уу? Тэр өөр хэн нэгний хийж байгааг хараад санаа авсан уу, эсвэл тодорхой нөхцөл байдлын улмаас тэгэх шаардлагатай байсан уу? Эсвэл Би түүнд тэгж хийхийг зааварласан уу? Аль нь ч биш. Хэдийгээр эдгээр жижиг зүйл гаднаа эгэл жирийн мэт харагдаж болох ч эдгээр зүйл нэг бүрийн ард байгаа уг чанар нь ер бусын юм. Эдгээр зүйлийг хийсэн хүн хийсэн зүйлийнхээ үр дагаврыг ухаарч чадсан уу? Тэр чадаагүй. Яагаад чадаагүй вэ? Чи даргадаа өгөхийн тулд гудамжны мунхлагаас хямдхан зүйл худалдаж авсан гэж бодъё. Өгөхөөсөө өмнө чи асуудлыг үнэлж, өөрөөсөө: “Дарга энэ зүйлийг гудамжны мухлагаас олчих болов уу? Тэр интернэт рүү ороод ямар үнэтэйг нь мэдэж чадах болов уу? Хэн нэгэн түүнд үүний ямар үнэтэйг хэлчих болов уу? Тэр үүнийг хараад миний талаар юу гэж бодох бол?” гэж асуух ёстой биш үү? Эдгээр нь чиний үнэлэх ёстой зүйл биш гэж үү? Чи эхлээд үүнийг үнэлж, дараа нь худалдаж авна. Хэрвээ үнэлснийхээ дараа энэ зүйлийг бэлэглэх нь таагүй үр дагаварт хүргэнэ гэж бодвол чи үүнийг бэлэглэх байсан уу? Мэдээж чи бэлэглэхгүй байсан. Хэрвээ чи энэ зүйлийг даргадаа өгөхөд хямдхан тусна, мөн даргыг чинь баярлуулна гэж бодсон бол мэдээж бэлэглэх байсан. Гэтэл уг түүхэнд гардаг энэ хүн эдгээр зүйлийн алийг нь ч үнэлээгүй, тэгвэл тэр юу бодож байсан бэ? Тэр гагцхүү энэ бол түүний санаа зорилгодоо хүрэх цорын ганц арга зам гэж бодож байсан. Одоо үүнийг задлан шинжилснээр энэ хэргийн уг чанар гарч ирж байна. Энэ хэргийн уг чанараар дамжуулан юуг харж болох вэ? Хүмүүстэй харилцах харилцсанаар дамжуулан тэднээс харж болох хоёр дахь үр дүн бол тэдний зүрх сэтгэл аймшигтай. Ийм хүмүүсийн илчилдэг завхарсан зан чанар нь санаатай эсвэл санаандгүй байсан эсэх талаар дүгнэлт хийж болох уу? Хүний зүрх сэтгэлийг юу ийм аймшигтай болгодог у вэ? Хэтэрхий мэдрэмжгүй байдгаас уу? Мэдрэмжгүй хүн гэдэг нь ухамсар дутмаг хүнийг хэлдэг. Тэднийг мэдрэмжгүй гэж тодорхойлох нь оновчтой байх уу? (Оновчгүй байна.) Тэгвэл энэ нь мунхаг байдлаас болсон уу? (Үгүй.) Тэгвэл эцсийн эцэст үүний шалтгааныг юутай холбож тайлбарлах ёстой вэ? Үүнийг хүмүүсийн хорон муу зан чанартай холбон тайлбарлах ёстой. Хүмүүсийн аймшиг юунд оршдогийг Би та нарт хэлэх ёстой: Энэ нь тэдний зүрх сэтгэлд чөтгөрүүд оршин суудагт байгаа юм. Та нар энэ талаар юу гэж бодож байна вэ? Би яагаад хүмүүсийн зүрх сэтгэлд чөтгөрүүд оршин суудаг гэж хэлж байна вэ? Та нарын ойлголт юу вэ? Энэ нь аймшигтай мэдэгдэл гэж та нар бодохгүй байна уу? Үүнийг сонсоод та нар айхгүй байна уу? Та нар өмнө нь зүрх сэтгэлд чинь чөтгөрүүд оршдог гэж боддоггүй байсан; та нар зүгээр л өөрсдийгөө завхарсан зан чанартай гэж боддог байсан боловч та нарын дотор чөтгөрүүд оршдог гэдгийг мэддэггүй байсан. Одоо та нар мэдлээ. Энэ нь ноцтой асуудал биш гэж үү? Та нар Намайг зөв хэлсэн гэж бодож байна уу? (Тийм.) Энэ нь асуудлын уг үндэс рүү орж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Би яагаад хүмүүсийн зүрх сэтгэлд чөтгөрүүд оршдог гэж хэлснийг тунгаан бодоорой. Бодоод үзээрэй: Мөс чанар, эрүүл ухаантай хүн Бурханыг ингэж мэхлэх байсан уу? Энэ нь Бурханд дуулгавартай байгаа хэрэг үү? Энэ нь улаан цайм Бурханыг эсэргүүцэж, Түүнд огтхон ч Бурхан шиг хандахгүй байгаа хэрэг юм. Одоо Бурхан хүн төрөлхтнийг аврахаар газар дээр ирсэн тул хүн, Бурхан хоёрын хоорондын харилцаа ямар байдаг вэ? Энэ нь дарга, цэрэг хоёрын харилцаа юу? Найз нөхдийн харилцаа юу? Хамаатан садных уу? Энэ нь үнэндээ ямархуу харилцаа вэ? Чи энэ харилцааг хэрхэн зохицуулж, үүнд хэрхэн ханддаг вэ? Бурхантай харилцаж, Түүнтэй хамт байх үедээ чи ямархуу сэтгэлгээтэй байх ёстой вэ? Бурхантай хамт байхын тулд чи зүрх сэтгэлдээ юуг хадгалах ёстой вэ? (Эмээх сэтгэлийг.) Эмээх сэтгэл нь хүн бүрийн хувьд бодитой бус мэт санагддаг. (Айх сэтгэлийг.) Айх сэтгэлд хүрч чадахгүй. Хэрвээ чи Надад эгэл жирийн хүн шиг—бие биенээ сайн ойлгодоггүй, найзууд болоход арай хангалтгүй зүгээр л нэг танил шигхандвал бидний хоорондын харилцаа яаж эв найртай, нөхөрсөг байж чадах вэ? Мөс чанартай хүн ийм зүйлийг хэрхэн зохистой хийхийг мэдэх ёстой. (Хүндлэл байх хэрэгтэй.) Энэ бол чамд байх ёстой хамгийн наад захын зүйл. Хоёр хүн уулзлаа гэж бодъё: Тэд бие биенээ хараахан сайн таньдаггүй, нэгнийхээ нэрийг ч мэдэхгүй. Хэрвээ тэдний нэг нь нөгөөгөө заль мэхгүй гэдгийг хараад, түүгээр тоглоом хийхийг хүсвэл энэ нь дээрэлхэж байгаа хэрэг биш үү? Хэрвээ хамгийн наад захын хүндлэл ч байхгүй бол тэнд хүн чанар үлдсэн гэж үү? Хүмүүсийн хувьд ямар ч маргаан, зөрчилдөөн гарсан бай хамаагүй хоорондоо эвтэй байхын тулд наад зах нь бие биенээ хүндлэх ёстой. Хүндлэл бол биеэ авч явах анхан шатны эрүүл ухаан бөгөөд бүх хүн төрөлтний хооронд наад захын хүндлэл байдаг. Тэгвэл хүмүүс Бурхантай харилцах үед энэ хүндлэл оршин байдаг уу? Хэрвээ чи ийм түвшинд ч хүрч чадахгүй бол чиний бодлоор Бурхан болон чиний хоорондын харилцаа үнэндээ ямархуу байна вэ? Ямар ч харилцаа алга—бүр гаднын хүний харилцаа ч алга. Тиймээс бэлэг өгсөн хүн Бурханд ингэж хандаж чадсан юм: Тэр Бурханыг хүндлээгүйгээр үл барам Түүнийг мэхлэхийг хүссэн. Тэр зүрх сэтгэлдээ Бурханыг хүндлэх ёстой гэж, эсвэл Түүний эрүүл мэндийг болон бэлэг идэхийн үр дагаврыг анхааралтай, нарийн бодолцох ёстой гэж үзээгүй—эдгээр нь түүний бодолцох зүйлийн цар хүрээнд багтаагүй. Бурханыг мэхэлж, тааллыг нь олохын тулд зүгээр л арга заль ашиглах нь түүнд хангалттай байсан; түүний хувьд хамгийн сайн зүйл нь Бурханыг мэхэлж чадах явдал байв. Энэ бол түүний зүрх сэтгэл байсан. Хүн ийм зүрх сэтгэлтэй байх нь аймшигтай биш гэж үү? Энэ нь аймшигтай!
Зарим хүн Бурханд итгэдэг бөгөөд гаднаа Түүнийг дагадаг мэт харагддаг. Гэвч тэд зүрх сэтгэлийнхээ угт явсан зам, төлсөн төлөөсөө ер нь эргэцүүлж үзэж байсан уу? Тэд Бурханы өөрсдөд нь даалгасан үүргийг биелүүлсэн эсэхээ шинжилж, эрж хайсан уу? Хүмүүс Бурханд хандахдаа яг ямархуу хандлагатай байдаг вэ? Хүмүүсийн харуулж, илчилдэг янз бүрийн зүйл, тэр ч байтугай тэдний хамгийн гүн далд явуулгаас нь дүгнэхэд, хүмүүсийн Бурханд хандахдаа хийдэг эдгээр зүйлд нь илэрдэг бүх зан чанарыг дурдахгүйгээр хүмүүс Бурханы төлөө юу хийсэн бэ? Өөрсдөдөө ашигтай зүйлийн төлөө төлөөс төлж, тэрийг сайтар бодолцохоос өөрөөр хүмүүс Бурханд ямархуу хандлагаар ханддаг вэ, мөн Түүнд юу өргөдөг вэ? Явуулга хийх, тооцоо бодох, сэрэмжлэх болон үл тоомсорлосон хандлагаас өөр юу ч байхгүй. Үл тоомсорлох нь нэг төрлийн хандлага бөгөөд хэрвээ үйл үгээр илэрхийлбэл энэ хандлагаас үүдэн гардаг зан авир нь юу вэ? “Тохуурхах.” Та нар энэ үгийг өмнө нь сонсож байсан уу? (Сонсож байсан.) “Тохуурхах” нь нэлээд албан ёсны үг хэллэг юм. Бид ярианы хэлэнд юу гэж хэлдэг вэ? Бид “дооглох”, “хэн нэгнээр тоглоом хийх”, “хэн нэгнээр даажигнах” гэж хэлдэг. Чи тэдэнд даруухан харагддаг, Чи заль мэхгүй мэт санагддаг; тэдний нүдээр Чи юу ч биш бөгөөд тэд Чамайг илт тохуурхаж зүрхэлдэг—энэ ямархуу зан чанар вэ? Ийм зан чанартай хүний зүрх сэтгэлд тэнгэрэлч оршдог уу, чөтгөр оршдог уу? (Чөтгөр.) Чөтгөр оршдог. Хэрвээ тэд Бурханд ингэж хандаж чаддаг бол үнэндээ тэд юу вэ? Тэд Бурханы үгийг хэрэгжүүлж чадах уу? Тэд Бурханы үгэнд дуулгавартай байж чадах уу? Жишээ нь, Надад бэлэг явуулсан хүн шиг хэн нэгэн үнэнийг эрж хайдаггүй, Бурханы санаа зорилгыг ч ойлгодоггүй. Бурхан хүнээс юу шаарддаг, Бурхан юу харахыг хүсдэг, эсвэл Бурхан хүнээс юу олж авахыг хүсдэг талаар түүнд өчүүхэн төдий ч ойлголт байдаггүй. Тэр яг л даргатайгаа харилцаж, түүнд хэрхэн долигонож, мэхлэх тал дээр анхаарлаа төвлөрүүлж, зорилгодоо хүрэх боломж олгох ямар ч аргаар хамаагүй түүнд хандаж байгаа хүн шиг байдаг—тийм хүн үнэндээ юугаар амьдардаг вэ? Тэр бялдуучлалаар амьдарч, удирдагчиддаа долигонон жигшүүртэйгээр амь зогоодог. Тэр яагаад Надад тийм “санаа тавьсан”, “сайхан сэтгэл” гаргасан бэ? Тэр өөрийн эрхгүй л тэгсэн, тийм биз дээ? Энэ талаар Намайг юу мэдрэхийг тэр урьдчилан таамаглаж чадах байсан уу? (Үгүй.) Зөв; тэр ойлгоогүй. Түүнд хэвийн хүний оюун ухаан огт байхгүй. Миний хувьд түүний зан авир, зан чанарыг хэрхэн хүлээж авч, тодорхойлж, эсвэл үнэлж болохыг тэр мэдээгүй, бас тоогоогүй. Тэр юуг тоодог вэ? Тэрээр зорилгодоо хүрэхийн тулд Надад хэрхэн бялдуучилж, дараа нь Надад өөрийнхөө талаар сайн сэтгэгдэл үлдээхээ л тоодог. Энэ бол аливааг хийх үеийн түүний санаа зорилго юм. Энэ ямархуу хүн чанар вэ? Энэ нь жинхэнэ мөс чанар, эрүүл ухаантай хүний хийх зүйл мөн үү? Чи олон жил амьдарсан тул ойлгох ёстой: Нэгдүгээрт, чиний бялдуучлал Надад хэрэггүй. Хоёрдугаарт, чи Надад ямар нэг зүйл бэлэглэх хэрэггүй. Гуравдугаарт, хамгийн чухал нь, чи юу ч хийсэн, чиний санаа зорилго, зорилт юу ч байсан, хийж буй зүйлийн чинь шинж чанар ямар ч байсан, Би энэ бүхнийг тодорхойлж, дүгнэлтэд хүрдэг гэдгийг чи ойлгох ёстой. Чи ямар нэг зүйл хийгээд л дуусчихдаг хэрэг биш; харин ч чиний санаа зорилго, сэдэл юу болохыг Би тодорхой харах ёстой. Би зөвхөн чиний зан чанарыг л хардаг. Зарим нь: “Чи хүмүүст маш хатуу ханддаг!” гэж хэлэх байх. Би тэгдэг гэж үү? Би огтхон ч тэгж бодохгүй байна. Би огтхон ч хатуу биш учраас л зарим хүн нөхцөл байдлыг ашиглахыг оролддог. Тийм биш гэж үү? Зарим хүн Надтай харилцмагцаа: “Би чамайг зүгээр л нэг жирийн хүн гэж хардаг. Чамд нэг их анхаарал хандуулах шаардлагагүй. чи надтай л адилхан: чи ч бас өдөрт гурван удаа хооллодог, чамд ямар нэгэн эрх мэдэл, хүч чадал байгааг би харахгүй байна. Би чамд яаж ч хандсан чамд хэлэх үг байхгүй. чи намайг яаж чадах юм бэ?” хэмээн боддог. Энэ ямархуу сэтгэлгээ вэ? Энэ нь хаанаас гардаг вэ? Энэ нь хүний зан чанараас гардаг. Хүмүүс яагаад ийм зан чанартай байдаг вэ? Учир нь тэдний зүрх сэтгэлд чөтгөрүүд оршдог. Зүрх сэтгэлд нь чөтгөрүүд оршдог бол тэд Бурханыг хэчнээн агуу гэж боддог бай, Бурханы байр суурийг хэчнээн эрхэмсэг гэж боддог бай, Бурхан хүмүүсийг аврахын тулд үнэнийг илэрхийлдэг гэдэгт хэчнээн итгэдэг бай, амаараа хэчнээн их талархал илэрхийлдэг бай, мөн зовлон туулж, төлөөс төлөхөд хэчнээн бэлэн байгаагаа илэрхийлдэг бай хамаагүй, үүргээ гүйцэтгэх цаг ирэхэд тэдний зүрх сэтгэлийг чөтгөрүүд хариуцаж, чөтгөрүүд л ажиллаж эхэлдэг. Та нарынхаар Бурханыг ч мэхэлж, тохуурхаж зүрхэлдэг хүн ямархуу хүн бэ? (Чөтгөр.) Энэ бол чөтгөр; энэ нь туйлын лавтай.
Бидний өмнөх нөхөрлөлд, Сатан болон Бурхан хоёрын хоорондын ямар харилцан ярианаас Сатаны зан чанарыг харж болох вэ? Бурхан: “Сатан, Чи хаанаас ирэв?” гэж асуусан. Сатан юу гэж хариулсан бэ? (“Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” (Иов 1:7).) Энэ ямархуу яриа вэ? (Чөтгөрийн яриа.) Энэ бол чөтгөрийн яриа! Хэрвээ Сатан Бурханд Бурхан шиг хандсан бол: “Бурхан надаас асуусан болохоор би хаанаас ирснээ аятайхан хэлнэ” гэх байсан. Энэ нь ухаантайгаар ярьж байгаа хэрэг биш гэж үү? (Мөн.) Энэ бол хэвийн хүний сэтгэлгээнд нийцсэн өгүүлбэр: дүрэм зүйн хувьд зөв, шууд ойлгогдохуйц бүтэн өгүүлбэр юм. Сатан тэгж хэлсэн үү? (Үгүй.) Тэр юу гэж хэлсэн бэ? “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ.” Та нар энэ өгүүлбэрийг ойлгож байна уу? (Үгүй.) Одоог хүртэл хэн ч үүний утгыг ойлгодоггүй. Тэгвэл Сатан хаанаас ирсэн бэ? Тэр хаагуур хэрэн хэсүүчилсэн бэ? Тэр хаанаас ирж, аль зүг рүү явж байсан бэ? Эдгээр асуултад эцсийн хариулт байна уу? Өнөөдрийг хүртэл Библийг тайлбарладаг хүмүүс Сатан үнэндээ хаанаас ирсэн, эсвэл Бурханы өмнө ирж, Түүнтэй ярилцахад хэр их хугацаа зарцуулсныг олж мэдэж чадаагүй; эдгээрийн аль нь ч тодорхойгүй. Тэгвэл Сатан Бурханы асуултад яаж ийм өнгө аяс, ийм хэв маягаар хариулж чадав аа? Бурхан түүнээс чин сэтгэлээсээ асуусан уу? (Тэгсэн.) Тэгвэл тэр үүнтэй төстэй байдлаар хариулсан уу? (Үгүй.) Тэр Бурханд хариулахдаа ямар хандлага гаргасан бэ? Тохуурхсан хандлага. Энэ нь яг л чи хэн нэгнээс: “Чи хаанаас ирсэн бэ?” гэж асуухад тэрээр: “Таа даа” гэж хариулахтай адил юм. “Би тааж чадахгүй нь.” Тэр чамайг тааж чадахгүй гэдгийг мэддэг ч, ямартай ч чамаар таалгадаг. Тэр зүгээр л чамаар даажигнаж байгаа хэрэг. Хэн нэгнээр тоглоом хийх эсвэл түүгээр тохуурхах гэж хэлдэг зүйл нь энэ хандлага юм. Тэр чин сэтгэлээсээ ханддаггүй, бас чамайг мэдээсэй гэж хүсдэггүй; тэр зүгээр л чамайг мэхэлж, чамаар даажигнахыг хүсдэг. Сатан яг ийм зан чанартай. Зарим хүний зүрх сэтгэлд чөтгөр оршдог гэж Би хэлсэн; тэд Бурханд ингэж ханддаг биш гэж үү? Нааш цааш гүйж, юм хийж, хааяа бага зэрэг бэрхшээл туулж, жаахан төлөөс төлдөг гадаад байдлаас нь дүгнэвэл тэд тийм хүмүүс мэт харагдахгүй; тэдний зүрх сэтгэлд Бурхан байгаа мэт харагддаг. Гэвч тэдний Бурханд болон үнэнд ханддаг хандлагаас нь харвал зүрх сэтгэлд нь оршдог зүйл бол чөтгөр бөгөөд өөр юу ч байхгүй. Тэд Бурханы асуултад шууд хариулж ч чаддаггүй—тэд бол хэлж байгаа зүйлийнх нь учир олдохгүй, хариултыг нь олж чадахааргүй болтол чинь могой шиг нэг л байрандаа эргэлдэж ярьдагтийм л хүмүүс юм. Эд нар яг ямархуу хүмүүс вэ? Тэд Бурханд хандахдаа чин сэтгэлтэй байж чадах уу? Бурханд хандахдаа басамжилж, үл тоомсорлосон хандлага гаргадаг ийм хүмүүс Бурханы үгийг үнэн болгон хэрэгжүүлж чадах уу? (Чадахгүй.) Яагаад чадахгүй гэж? Учир нь тэдний зүрх сэтгэлд чөтгөр оршдог. Тийм бус уу? (Тийм ээ, тэд Бурханд огтхон ч Бурхан шиг ханддаггүй.) Энэ бол энэ хүмүүсийн хорон муу байдал юм. Тэдний хорон муу байдал нь өөрсдийнх нь хардаг Бурханы ёс жудаг, даруу байдал, хэвийн байдал болон бодит байдал нь Бурханыг хайр татам болгодог зүйлс биш гэж боддогт оршдог—тэгвэл тэдгээр нь юу вэ? Тэд эдгээрийг Бурханы доголдол; хүмүүст үзэл төрүүлэх магадлалтай талууд; өөрсдийнх нь итгэдэг Бурханы хамгийн том төгс бус байдал; дутагдал, асуудал, өө сэв гэж боддог. Ийм хүмүүсийг юу гэж үзэх ёстой вэ? Энэ бол тэдний Бурханд ханддаг арга барил, хандлага; энэ нь Бурханыг гутааж байгаа хэрэг, харин өөрсдөө ямар вэ? Тэд үүнээс ямар нэгэн ашиг тус олж авдаг уу? Энэ нь мөн өөрсдийгөө доромжилж байгаа хэрэг юм. Би яагаад тэгж хэлж байна вэ? Эгэл жирийн хүний хувьд, хэрвээ хэн нэгэн чамд хаа хамаагүй идэх зүйл өгвөл чи хэргийн бодит байдлыг тоолгүй, бүр юу болохыг нь ч асуулгүйгээр тэнэг хүн шиг аваад идчихвэл энэ нь чиний хүн чанарт ямар нэгэн зүйл дутуу байгааг илтгэх биш үү? Хүн чанарт нь ямар нэгэн зүйл дутуу байгаа хүн хэвийн хүн мөн үү? Биш. Хэрвээ бие махбодтой болсон Христэд ийм хэвийн хүн чанар ч байхгүй байсан бол Тэр хэн нэгэн түүнд итгэхээр үнэ цэнтэй хэвээр байх байсан уу? Тэр үнэ цэнгүй байх байсан. Бие махбодтой болсон Бурханы хүн чанарын шинж тэмдэг юу вэ? Түүний ухаалаг байдал, сэтгэлгээ, мөс чанар нь туйлын хэвийн байдаг. Түүнд шүүн тунгаах чадвар байдаг уу? (Байдаг.) Хэрвээ Надад тэр нь байхгүй байсан бол, хэрвээ Би зүгээр л Надад ямар нэгэн үйл явдал тохиолдоход сэтгэж чаддаггүй, эрүүл ухаан, хэрсүү байдлын аль нь ч байхгүй мангар байсан бол Намайг хэвийн хүн гэж үзэж болох байсан уу? Тэр нь хэвийн хүн чанар биш, харин доголдолтой хүн чанар байх байсан. Ийм хүнийг Христ гэж нэрлэж болох уу? Бурхан бие махбодтой болох үедээ ийм махбодыг сонгох байсан уу? (Үгүй.) Мэдээж үгүй. Хэрвээ Би үүнийг хайхрамжгүйгээр хийсэн бол бие махбодтой болсон Бурхан гэгддэг тийм Бурханыг дагах үнэ цэнтэй байх байсан уу? Үгүй, та нар буруу зам дээр байх байсан. Энэ бол Миний өнцгөөс харж буй нэг тал юм. Нөгөөтээгүүр, та нарын өнцгөөс харвал, хэрвээ чи Түүнийг Бурхан гэж, чиний дагах бай гэж үздэг атлаа дагагчийнх нь хувьд Түүнд ингэж ханддаг бол чи өөрийгөө хаана тавьж байна вэ? Энэ нь чамайг гутааж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Хэрвээ чиний итгэдэг Бурхан чиний нүдэнд чамаар хүндлүүлэх үнэ цэнгүй атлаа чи Түүнд итгэсээр байвал энэ нь чамайг хэн болгох вэ? Чи мунгинасан хүн үү? Чи төөрөлдсөн дагагч уу? Чи өөрийгөө гутааж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Гэхдээ хэрвээ чи Түүнийг хэвийн хүн чанарын эдгээр бүх талыг эзэмшдэг, Түүнийг бие махбодтой болсон Бурхан гэж боддог атлаа тэр бүгдийг яг адилхан хийдэг бол чи Бурханыг гутааж байгаа хэрэг биш үү? Хоёр өнцөг хоёулаа үндэслэлтэй. Бурханы өнцгөөс харсан ч, хүний өнцгөөс харсан ч, чи асуудал байгааг харж болно—мөн энд байгаа асуудал бол ноцтой юм! Тийм биш үү? (Тийм.) Хүний өнцгөөс харвал, хэрвээ чи Түүнийг Бурхан гэж авч үздэг атлаа Түүнд ингэж ханддаг бол чи илт Бурханыг гутааж байна. Хэрвээ чи Түүнийг Бурхан биш, харин хүн гэж боддог атлаа Түүнийг дагасаар байдаг бол энэ нь зөрчилдөж байгаа хэрэг биш үү? Чи өөрийгөө гутааж байгаа бус уу? Энэ хоёр талыг тунгаан бод; Миний зөв биз дээ? Тийм биш гэж үү? Хүмүүс яагаад эдгээр зүйлийг бодож чаддаггүй юм бэ? Яагаад тэд ингэж авирласаар байдаг вэ? Энэ нь зүгээр л тэд үнэнийг ойлгодоггүйгээс болсон уу? Үүнийг хэтэрхий гүнзгийрүүлэн судлах хэрэггүй; зүгээр л хэв чанарынх нь өнцгөөс харвал тэд бол ухаангүй мангарууд. Би яагаад тэднийг ухаангүй гэж хэлж байна вэ? Би ямар ухааныг хэлж байна вэ? Энэ нь сэтгэхүйн тухай юм. Аливааг бодолгүйгээр, сайн мууг нь дэнсэлж үзэлгүйгээр, хийж байгаа зүйлийнхээ уг чанарыг, эсвэл хийх ёстой, ёсгүйгээ бодолцож үзэлгүйгээр хийх нь ухаангүй хэрэг юм. Ямар зүйлд ухаанбайдаггүй вэ? Амьтан, араатанд ухаан байдаггүй, харин хүмүүс эдгээр зүйлийг бодолцон үздэг. Хүмүүс сэтгэл хөдлөлдөө автсан үедээ тэнэг зүйл хийж магадгүй, гэхдээ тэд нөгөө тэнэг зүйлээ ахин дахин хийгээд байвал тэднийг ухаангүй гэж тодорхойлж болно. Ухаангүй хүн гэдэг нь эрүүл ухаан нь доголдсон, эсвэл ярианы хэлээр бол мэдрэл нь муудсан хүнийг хэлдэг. Гэвч тэдний аминч байдал тод илэрдэг бөгөөд овжин арга заль нь огтхон ч дутуу байдаггүй, тиймээс л Би хүмүүсийн зүрх сэтгэлд чөтгөр оршдог гэж хэлдэг.
Бэлэг өгөх асуудлыг гаргаж ирж нөхөрлөх нь ялихгүй зүйлийг сүр бадруулсан хэрэг гэж та нар бодож байна уу? Хэрвээ Би энэ талаар нөхөрлөхгүйгээр, зүгээр л хөнгөн дурдаад өнгөрсөн бол үүнийг сонсоод та нарт ийм нөлөө үзүүлэх байсан уу? (Үзүүлэхгүй байсан.) Хамгийн ихдээ л та нар сонсоод: “Энэ хүн яаж ийм зүйл хийж чадав аа? Би тийм зүйл хийдэггүй; хорвоо дээр үнэхээр төрөл бүрийн хүмүүс байх юм даа!” хэмээн тунгаан бодох байсан. Хамгийн ихдээ л та нар тэгж бодох байсан. Та нар энэ талаар бага зэрэг ярилцаад л өнгөрөх байсан—гэхдээ та нар үүний талаар ийм гүн гүнзгий ойлголттой болох байсан уу? (Үгүй.) Та нар үүний талаар ийм гүн гүнзгий ойлголттой болохгүй байсан. Тэгвэл Миний үг та нарт ямар ашиг тус авчирдаг вэ? Та нар ямар үнэн олж авсан бэ? Юун түрүүнд Би та нарт сануулах ёстой: Хүн, Бурхан хоёрын хооронд ямархуу харилцаа тогтоох нь хамгийн сайн бэ? Хэн нэгэн Бурханд дөхөж очих үедээ, Түүнтэй ойр дотно харилцахдаа Бурхантай хэрхэн харилцах ёстой вэ? Үүний тулд зарчим эрж хайх шаардлагатай биш үү? (Тийм.) Цаашлаад, олон жил Бурханд итгэсэн хүмүүсийн өдөр тутмын амьдралд, түүхэнд гардаг хүний хийсэн зүйлтэй ижил уг чанартай ямар үйл явдал тохиолдсон бэ? Эдгээр асуултыг тунгаан бодох нь үнэ цэнтэй биш гэж үү? Хэн нэгэн сургамж авч: “Бурхан өчүүхэн төдий ч алдааг тэвчдэггүй тул энэ нь туйлын ноцтой юм. Бид Түүнд дөхөж очихгүй, Түүнтэй ойр дотно харилцахгүй, эсвэл Түүнтэй харьцахгүй байсан нь дээр—Түүгээр оролдож болохгүй! Хэрвээ чи алдаа гаргавал Тэр асуудлыг сүр бадруулж, чи ноцтой асуудалд орох болно. Би лав Түүнд юу ч өгөхгүй!” гэж хэлж болох уу? Ингэж бодох нь хүлээн зөвшөөрч болохуйц зүйл үү? (Үгүй.) Үнэндээ та нар санаа зовох хэрэггүй: Бидэнд ойр дотно харилцах боломж тийм ч их олддоггүй, бие биетэйгээ харилцах мөч бүр ч бага олддог тул энэ нь та нарын санаа зовох зүйл биш. Хэрвээ Би хэзээ нэгэн цагт та нартай харилцвал битгий санаа зов; Би чамд нэг нууц хэлье. Чи Надтай харилцах, эсвэл ганцаараа залбирч, эрж хайхын аль нь ч бай, хамгийн чухал нууц нь юу вэ? Чи юу ч хийсэн бай, Надтай ухаанаа бүү уралдуул; хэрвээ чамд сөргөлдөх хандлага байгаа бол Надаас зайгаа барь. Нүд ирмэхийн зуур хэд хэдэн явуулга сэдэж, маш овжин ярьдаг зарим нэг хүн байдаг, тэдний хэлсэн өгүүлбэр бүр нь хольцтой байдаг; хэрвээ тэд их яривал аль үг нь үнэн, аль нь худал болохыг чи мэдэхгүй. Ийм хүмүүс Надад хэзээ ч ойртож болохгүй. Бурхантай холбогдож, Түүнтэй харилцах үедээ чиний хийх ёстой хамгийн чухал зүйл, чиний баримтлах ёстой хамгийн чухал зарчим юу вэ? Бурханд хандахдаа үнэнч шударга зүрх сэтгэлтэй бай. Мөн хүндэтгэлтэй байж сур. Хүндэтгэлтэй байх нь эелдэг байх биш; бялдуучлах юм уу тааллыг нь олох биш, мөн долигонох юм уу зусардах ч биш. Тэгвэл энэ нь яг юу вэ? (Бурханд Бурхан шиг хандах.) Бурханд Бурхан шиг хандах нь гол зарчим юм. Тэгвэл нарийн ширийн зүйлсийн хувьд ямар вэ? (Бурханыг сонсож сурах.) Энэ бол хэрэгжүүлэлтийн нэг тал юм. Зарим хүн Надтай харилцахдаа Миний яриан дундуур орж ярьж эхэлдэг тул Би үргэлжлүүлэхээсээ өмнө тэдний дуусахыг хүлээдэг. Тэгвэл Намайг ярьж байх үед тэд Надад яаж ханддаг вэ? Тэд нүдээ аниад сонсдог. Энэ нь юуг илтгэдэг вэ? Энэ нь: “Чиний хэлж байгаа зүйл утгагүй байна. Чи юу мэддэг юм бэ?” гэж хэлж байгаатай адил. Энэ бол тэдний хандлага. Би бүх зүйлийг мэддэггүй байж болох ч Надад зарчим бий. Би сурч мэдсэн, харсан, ойлгож чадах зүйлсээ, мөн өөрийн мэддэг зарчмуудаа чамд хэлж өгдөг, чи үүнээс нэлээд ихийг олж авч чадна. Гэхдээ хэрвээ чи үргэлж Над руу хяламхийж, Намайг юу ч мэддэггүй гэж бодон, Намайг анхааралтай сонсохгүй бол чи юу ч олж авахгүй—чи зүгээр л аливааг өөрөө олж мэдэх хэрэгтэй болно. Тийм биш гэж үү? Тиймээс та нар Бурханы үгийг сонсож сурах ёстой. Та нарыг сонсож байх үед үзэл бодлоо илэрхийлэхийг чинь Би хязгаарладаг уу? Би хязгаарладаггүй. Би ярьж дууссаныхаа дараа та нараас асуулт байгаа эсэхийг чинь асуудаг, хэрвээ хэн нэгэнд асуулт байвал Би тэр даруй хариулж, тэр асуултад хамаарах зарчмуудыг та нарт хэлж өгдөг. Заримдаа Би та нарт зөвхөн зарчмуудыг хэлж өгөөд зогсохгүй, та нарын юу хийх ёстойг шууд хэлж, тал бүрийг нь нарийвчлан тайлбарладаг. Хэдийгээр Миний ойлгодоггүй зарим салбар байдаг ч Надад Өөрийн гэсэн зарчим байдаг, иймэрхүү асуудлыг зохицуулах Өөрийн гэсэн үзэл бодол, арга барил байдаг тул Би зөв зүйтэй үзэл бодол, зарчим гэж бодсон зүйлдээ үндэслэн та нарт зааж өгдөг. Би яагаад та нарт зааж чаддаг вэ? Учир нь та нар эдгээр зүйлийг ч ойлгодоггүй. Эдгээр асуултад хариулсны дараа Би дахиад асуулт байгаа эсэхийг асууна; хэрвээ байгаа бол Би дахин цаг алдалгүй хариулна. Би чамайг зөвхөн Намайг сонсоосой гэж хүсдэггүй; Би чамд ярих боломж олгодог, гэхдээ чиний хэлэх зүйл үндэслэлтэй байх ёстой—дэмий чалчиж, цаг үрэх ёсгүй. Заримдаа Би тэвчээр алдсандаа зарим хүний яриаг тасалдаг. Ямар нөхцөлд вэ? Тэд таван өгүүлбэрээр хэлж болох зүйлийг арван өгүүлбэрээр нуршиж ярих үед тэгдэг. Үнэндээ Би тэднийг сонсмогцоо л ойлгодог; дараа нь юу хэлэхийг нь Би мэддэг тул тэд цааш нь юу ч хэлэх шаардлагагүй байдаг. Товч бөгөөд тодорхой бай; бусдын цагийг бүү үр. Чамайг ярьж дуусмагц Би чамд хариулт өгч, юу хийх, ямар зарчмын дагуу хийхийг чинь хэлж өгнө. Үүгээр асуудал дуусах ёстой, тийм биш үү? Гэвч зарим хүн үүнийг ойлгодоггүй бөгөөд “Үгүй ээ, Чи намайг хүндлэх ёстой; бидний хүндлэл харилцан байх ёстой. Чи ярьж дууссан ч би үзэл бодлоо илэрхийлж дуусаагүй байна. Миний үзэл бодол бол энэ—би дахиад эхнээс нь эхлэх ёстой” гэж хэлдэг. Тэд Намайг мэдээгүй гэж бодон үргэлж үзэл бодлоо илэрхийлэхийг хүсдэг, гэтэл үнэндээ тэднийг ярьж эхэлмэгц л Би үзэл бодол нь юу болохыг мэддэг—тэгэхээр тэд цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай юу? Шаардлагагүй. Зарим хүний IQ тийм бага байдаг тул хоёрхон өгүүлбэр шаардагдах асуудалд арван өгүүлбэр зарцуулдаг бөгөөд Намайг таслахгүй л бол тэд үргэлжлүүлэн ярьсаар байдаг. Бусад нь бүгд ойлгочихсон байхад Би л ойлгохгүй байна гэж үү? Гэсэн ч тэд өөрсдийгөө илэрхийлэхийг хүсдэг тул энэ нь зөвхөн тэдний IQ бага байгаа хэрэг биш, эрүүл ухаан нь ч бас сул байгаа хэрэг юм! Та нар ер нь ийм хүмүүстэй таарч байсан уу? (Тийм.) Тэд эрүүл ухаан муутай, IQ багатай хэр нь өөрсдийгөө ухаантай гэж боддог. Энэ нь ой гутмаар биш гэж үү? Энэ нь дотор муухайрмаар, ой гутмаар юм. Хүмүүс Бурхантай харилцах үед хамгийн түрүүнд Түүнд үнэнч шударга зүрх сэтгэлээр хандах ёстой; хоёр дахь нь хүмүүс хүндэтгэлтэй байж сурах ёстой; гурав дахь нь буюу хамгийн чухал зүйл бол үнэнийг эрж хайж сурах юм. Энэ нь хамгийн чухал зүйл биш гэж үү? (Мөн.) Хэрвээ чи үнэнийг эрж хайдаггүй бол Бурханд итгэхийн утга учир юу вэ? Түүнд итгэхийн үнэ цэн юу вэ? Үүний утга учир хаана байна вэ? Энэ бол магадгүй ихэнх хүнд дутагддаг зүйл, тэгвэл яагаад үүнийг хөндөж байгаа юм вэ? Энэ бол ирээдүйд зориулсан бэлтгэл юм; ирээдүйд та нарт иймэрхүү зүйл тохиолдох үед та нар ийм байдлаар хэрэгжүүлж сурах хэрэгтэй.
Чуулган дээр Би олон хүнтэй харилцсан бөгөөд тэдний заримд нь хэдэн зүйл хийхийг даалгасан. Хэд хоногийн дараа тэд Надад хариу мэдэгдэж, Миний даалгасан бүхнийг тэмдэглэж авснаа, мөн одоо нэг бүрчлэн хэрэгжүүлэх шатандаа явж байгаагаа харуулсан. Тэд Надтай уулзахдаа хэрэгжилтийн явц, ямар асуудал дээр эрж хайх шаардлагатай байгаа, аль нь үр дүнгээ хүлээж байгаа талаар тайлагнаж, Надад бүрэн мэдээлэл өгсөн. Тэд нарийн ширийн зүйлсийг маш тодорхой тайлбарласан бөгөөд хэдийгээр заримдаа бага зэрэг шалдар булдар зүйл байсан ч, тэдний хандлага Бурханы үгэнд нухацтай, хариуцлагатай ханддагийг, мөн өөрсдийн хариуцлага, үүрэг, даалгавар юу болохыг мэддэг болохыг харуулсан. Зарим хүн өөр байсан: Би тэдэнд хоёр даалгавар өгөхөд тэд дэвтэртээ бичиж авсан боловч долоо хоногийн дараа юу ч хэрэгжүүлээгүй байсан бөгөөд Намайг энэ талаар асуухад л сая нэг санаж, тэгээд бүгдийг нь дахиад л дэвтэртээ бичиж авсан. Дахиад нэг долоо хоногийн дараа Би тэднээс яагаад асуудал одоо хүртэл дуусаагүй байгааг асуухад тэд шалтаг тоочиж, ийм ч бэрхшээл, тийм ч бэрхшээл гарсан хэмээн дурдаад, дараа нь дахиад л бүх зүйлийг дэвтэртээ хичээнгүйлэн тэмдэглэж авсан. Тэд бүх зүйлийг хаана тэмдэглэсэн бэ? (Дэвтэртээ.) Гэвч тэд оюун ухаандаа юу ч тэмдэглээгүй. Энэ нь буруу хүндээ ямар нэг зүйл даалгаж байгаа хэрэг биш гэж үү? Энэ хүмүүс хүн биш. Миний тэдэнд даалгасан бүхэн нэг чихээр нь орж, нөгөө чихээр нь гарсан—тэд үүнийг огтхон ч нухацтай хүлээж аваагүй. Миний хүмүүст даалгадаг тодорхой мэргэжлийн, эсвэл арын албаны ажилтай холбоотой бүх даалгавар—түүнчлэн чуулганы ажилтай холбоотой зарим хэрэг явдал нь тэдний хийж чадах зүйлийн цар хүрээнд байдаг; аль нь ч тэдэнд хүндрэл учруулах санаа зорилгогүй байдаг. Гэсэн хэдий ч Намайг удирдагч, ажилчдад ямар нэг зүйл хийхийг даалгах үед ихэвчлэн тэдний ихэнх нь даалгаврыг хүлээж авсныхаа дараа Надад тайлагнадаггүй байсан бөгөөд ажлын явцын талаар Би ямар ч хариу сонсдоггүй байв. Үүнийг зохион байгуулсан эсэх, хэрхэн хийсэн, ямар алдаа гарсан, одоогийн үр дүн ямар байгаа зэргийн алиных нь ч талаар тэд хэзээ ч буцааж тайлагнаж, эрж хайдаггүй байсан. Тэд зүгээр л даалгавраа хойш тавьдаг байсан бөгөөд Би ямар ч үр дүнгийн талаар сонсож чаддаггүй байлаа. Зарим хүн бүр ч ноцтой асуудалтай байсан бөгөөд Миний даалгасан зүйлийг хэрэгжүүлж чадаагүйгээр үл барам Надад бялдуучилж, Намайг мэхлэхээр ирж, өчигдөр хаашаа явж, юу хийсэн, уржигдар юу хийсэн, одоо юу хийж байгаагаа Надад ярьдаг байв. Тэд дүр эсгэхдээ, үнэн мэт худал ярихдаа ямар сайн байсныг хар даа—чухал ажил бүрэн эмх замбараагүй байдалд орчихоод байхад тэд Миний тусгайлан даалгасан зүйлсийн алийг нь ч хийгээгүй, оронд нь хэрэггүй ажлаар өөрсдийгөө завгүй байлгасан. Энэ ямархуу зан авир байсан бэ? Тэд зөв зохистой даалгавраа бүрмөсөн үл тоомсорлосон бөгөөд худал хуурмаг, заль мэхээр дүүрэн байсан!
Тариалалт хариуцсан нэг хүн байв. Би түүнээс: “Энэ жил зарим ногоо сайн ургасан харагдана. Чи үр нөөцөлсөн үү?” гэж асуулаа. Тэрээр: “Нөөцөлсөн” гэж хариулав. Би: “Хэдэн өдрийн өмнө бүх ногоог хурааж аваад, ямар ч үр нөөцлөөгүй гэж Би сонссон” гэхэд, тэр: “Тэд хурааж дуусаагүй байгаа. Бас жаахан үлдсэн байгаа!” гэж хэлэв. Тэгэхээр нь Би: “Үлдсэн ногоо нь хаана байна? Би очоод харъя” гэж асуулаа. Тэрээр: “Айн? За… би эхлээд очоод шалгаадахъя” гэв. Тэр үнэндээ үр нөөцөлсөн үү, үгүй юу? Нөөцлөөгүй. Түүний хэлсэн энэ хэдэн үгнээс “нөөцөлсөн” гэх эхний үг нь худал байсан уу? (Тийм.) Тэгээд түүний хэлсэн хоёр дахь үг болох “Тэд хурааж дуусаагүй байгаа. Бас жаахан үлдсэн байгаа!” гэдэг нь худал байсан бус уу? Тэр тэднийг үр нөөцөлсөн эсэхийг мэдээгүй байж: “Би эхлээд очоод шалгаадахъя” гэж хэлсэн. Тэгэхээр гурав дахь үг нь дахиад л худал байсан. Худал үгс нь үг хэлэх тусам улам ноцтой болж байв; тэр худал хуурмаг дээр худал хуурмгийг давхарлаж, аажмаар улам бүр гүнзгийрч байлаа—амаар дүүрэн худал хуурмаг! Та нар амаар нь дүүрэн худал үг байдаг хүнтэй харилцахыг хүсэх үү? (Үгүй.) Худал хуурмагаар дүүрэн хүмүүстэй ярилцаж, хамтран ажиллах үед чамд ямар санагддаг вэ? Чи уурладаг уу? Тэр хэнийг ч мэхлэхээс буцахгүй зүрхтэй байсан; Намайг мэдээгүй гэж бодсон бол тэр эндүүрчээ! Энэ хэрэг мэхлэхээр үнэ цэнтэй байж чадах уу? Ингэтлээ ов мэх гаргаснаар тэр юу олж авах байсан бэ? Хэрвээ чи түүний үйлдэл дэх энэ хандлагыг харсан бол, хэрвээ тэр чамд ингэж хандсан бол чамд ямар санагдах байсан бэ? Хэрвээ хүний хэлж байгаа зүйлийн 99 хувь нь үндсэндээ худал бол тэр хов жив ярьж байна уу, ажлын тухай юм уу, ноцтой асуудлын тухай ярьж байна уу, эсвэл үнэний талаар нөхөрлөж байна уу хамаагүй энэ хүнд ямар ч найдвар байхгүй. Тэр хэнийг ч мэхэлж чадна; тэгвэл тэр хэн болж таарах вэ? Тэр Бурханд хэр удаан итгэсэн бэ? Зарим шүтлэггүй хүн үргэлж: “Миний мэдэж байгаагаар” эсвэл “Чин сэтгэлээсээ хэлэхэд” гэж хэлдэг бөгөөд энэ оршлоор тэд үнэн зүйл хэлж байдаг. Тэр хүн Бурханд олон жил итгэж, маш олон номлол сонссон боловч ганц ч үнэн үг хэлж чадахгүй байсан; түүний хэлсэн бүхэн худал байсан. Тэгвэл тэр ямархуу амьтан бэ? Ой гутмаар, жигшмээр биш гэж үү? Ийм хүмүүс олон байдаг уу? Та нар ийм үү? Та нар Надтай харилцахдаа ямар нөхцөлд Надад худал хэлэх вэ? Чи ямар нэгэн гай гамшиг тарьсан бөгөөд үр дагавар нь ноцтой, хөөгдөж магадгүй гэдгийг мэдэж байгаа бол бусад хүн энэ талаар дурдах төдийд чи үүнийг нуун далдлахын тулд худал хэлдэг. Хэн ч тиймэрхүү зүйлийн талаар худал хэлж чадна. Хүмүүс өөр юуны талаар худал хэлж чадах вэ? Дүр төрхөө өсгөж, бусдаар хүндлүүлэхийн тулд худал хэлэх. Түүнчлэн ажилдаа чадваргүй гэдгээ мэддэг ч чөлөөлөгдөж магадгүй гэж айсандаа Дээрхэд илэн далангүй хэлдэггүй хүмүүс байдаг. Дээрхэд ажлаа тайлагнахдаа тэд асуудлыг засах арга зам эрж хайж байгаа дүр эсгэж, бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлдэг. Тэдний хэлсэн бүхэн худал бөгөөд тэд үндсэндээ ажил хийх чадваргүй байдаг. Хэрвээ тэд зарим нэг асуулт асуухгүй бол Дээрх зөрчлийг нь олж хараад, тэднийг чөлөөлнө гэж айдаг тул яаран сандран дүр эсгэдэг. Хуурамч удирдагчид болон антихристүүдийн сэтгэлгээ ийм л байдаг.
Миний саяхан нөхөрлөсөн Бурхантай харилцах гурван зарчмыг тунгаан бодоорой. Та нар алийг нь хийж чадахгүй, алийг нь хэрэгжүүлэхэд амархан байна вэ? Үнэндээ тэдгээрийн алийг нь ч жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд амар биш, учир нь хүмүүсийн зүрх сэтгэлд чөтгөр оршдог. Чи зүрх сэтгэлээсээ чөтгөрийг хөөж гаргаагүй л бол тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй. Чи зүрх сэтгэл дэх чөтгөртэйгөө тэмцэх ёстой, хэрвээ чи түүнийг тухай бүрд ялан дийлж чадвал тэдгээрийг хэрэгжүүлж чадна. Хэрвээ чи тухайн бүрд бүтэлгүйтэж, түүнд олзлогддог бол тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй; чи зарчмуудын алийг нь ч хэрэгжүүлж чадахгүй. Та нар зөвхөн Надтай хамт байх юм уу харилцах үедээ бус, ах эгч нартайгаа тогтмол харилцахдаа ч эдгээр зарчмыг дагаж, гурвууланг нь хэрэгжүүлж чадвал хүн бүр үүнээс ашиг тус хүртэх бус уу? (Тийм.) Одоо түүх дууссан тул гол сэдэв рүүгээ орцгооё.
Антихристүүд хэрхэн хорон муу, хар санаатай, ов мэхтэй байдгийг задлан шинжлэх нь
Өнгөрсөн удаа бид антихристүүдийн долоо дахь илрэлийн талаар нөхөрлөсөн—тэд хорон муу, хар санаатай, ов мэхтэй. Энэ зүйлийн талаар хоёр удаа нөхөрлөсөн. Эхний хэлэлцүүлэг нь антихристүүдийн хорон муу уг чанарын талаар байсан—тэр хэлэлцүүлгийн гол санаа юу байсан бэ? (Үнэнд дайсагнаж, үнэнийг зэвүүцэх.) Антихристүүд үнэнд дайсагнаж, үнэнийг жигшиж, үнэнтэй болон Бурхантай нийцдэг бүх эерэг зүйлийг үзэн яддаг нь антихристүүдийн хорон муу байдлын анхны бөгөөд үндсэн илрэл юм. Эхний хэлэлцүүлэг нь антихристүүд юуг жигшдэг талаар байсан. Жирийн хүмүүс сөрөг зүйлс болон хорон муу хүчийг жигшдэг; тэд бохир заваан, харанхуй, хорон муу зүйлсийг зэвүүцдэг. Гэвч үүний эсрэгээр, антихристийн хорон муу уг чанарын анхны илрэлийн хамгийн хүчтэй нотолгоо нь тэд сөрөг зүйлсийг жигшдэггүй, харин үнэнтэй болон Бурхантай холбоотой бүх эерэг зүйлийг жигшдэг явдал, энэ нь тэдний хорон муу байдлын талаарх эхний хүчтэй нотолгоо юм. Бидний хоёр дахь хэлэлцүүлэг нь антихристийн хорон муу байдлын илрэлүүдийн талаарх хоёр дахь хүчтэй нотолгооны тухай байсан. Хэрвээ тэд эерэг зүйлсийг жигшдэг юм бол юуг хайрладаг вэ? (Сөрөг зүйлсийг.) Хэвийн хүн чанартай хүмүүс юуг хайрладаг вэ? Тэд шударга ёс, сайхан сэтгэл, гоо сайхныг, мөн хүн чанартай холбоотой хайр, тэвчээр, хүлээцтэй байдлыг, түүнчлэн хүмүүст эерэг бөгөөд ашиг тустай эрүүл ухаан, эрдэм мэдлэгийг, мөн Бурханаас ирдэг бүх эерэг зүйлийг, үүнд бүх зүйлд зориулан Бурханы тогтоосон хууль, дүрэм журам, Бурханы хууль болон захиргааны зарлиг, Бурханы илэрхийлсэн бүх үнэн болон амийн зам, түүнчлэн Бурхантай холбоотой бусад зүйлийг хайрладаг. Антихристийн хорон муу уг чанар үүний яг эсрэг байдаг; тэд эдгээр зүйлд дургүй—тэгвэл тэд юунд дуртай вэ? (Худал хуурмаг, заль мэхэнд.) Зөв, тэд худал хуурмаг, заль мэх, түүнчлэн хуйвалдаан, явуулга, ертөнцийн харилцааны янз бүрийн арга барил, хүмүүсийг зусардах, бялдуучлах, мөн зөрчил, байр суурь, эрх мэдэлд дуртай. Тэд үнэн болон эерэг зүйлсийн эсрэг байдаг энэ бүх сөрөг зүйлийг хайрладаг, энэ нь антихристүүдийн хорон муу уг чанарыг яг таг харуулдаг. Эдгээр нотолгоо үнэмшилтэй биш гэж үү? (Тийм.) Хэдийгээр эдгээр нотолгоо бүгд үнэмшилтэй боловч ердөө хоёрхон хэсэг байгаа нь хараахан гүйцэд гэж үзэх боломжгүй юм. Өнөөдөр бид антихристүүд хэрхэн хорон муу, хар санаатай, ов мэхтэй байдгийн гурав дахь хэсгийг үргэлжлүүлэн хэлэлцэх болно. Энэ гурав дахь хэсэг нь мэдээж нэг болон хоёр дахь хэсгээс өөр боловч тэдгээртэй холбоотой. Хэрхэн холбогдож байна вэ? Энэ гурван хэсэг гурвуулаа энэ мөн чанарыг—антихристийн хорон муу уг чанарыг хэлэлцдэг. Энэ хэсэг юугаараа өөр вэ? Энэ хэсэгт, тэдний хорон муу уг чанар юуг хайрлаж, ямар хэрэгцээтэй байдаг, түүнчлэн тэд ямар зүйлсийг жигшдэгийг хэлэлцэж байгаа нь өмнөх хоёр хэсэгт хэлэлцсэнээс өөр байна—агуулга нь өөр юм. Энэ өөр гэдгээрээ антихристүүд бас зарим нэг эерэг зүйлд дуртай, эсвэл зарим сөрөг зүйлийг жигшдэг гэж хэлэх гээгүй; харин энэ нь өөр нэг хэсгээс бүрддэг, энэ нь ердөө л тэдний юуг хайрладаг, эсвэл ямар хэрэгцээтэй байдаг тухай биш юм, харин антихристүүдийн энэ хорон муу хүч юуг дээдэлдэг тухай өндөр түвшний юм ярина—өөрөөр хэлбэл, тэд юуг шүтэж, биширдэг тухай ярина. Зарим хүн “‘дээдлэх’, ‘шүтэх’, ‘бишрэх’ гэх мэт үгсийг эерэг зүйлсийг хэлэхэд ашиглах ёстой байтал яаж антихристүүд дээр хэрэглэж болох юм бэ? Эдгээр үг тохиромжтой юу?” гэж хэлж магадгүй. Эдгээр үг нь магтаалын ч биш, муушаалын ч биш—саармаг үгс юм. Тиймээс, тэдгээрийг энд ашиглах нь ямар ч зарчмыг зөрчихгүй бөгөөд зөвшөөрөгдөхүйц юм.
III. Антихристүүдийн шүтэж, биширдэг зүйлсийг задлан шинжлэх нь
Антихристүүд юуг шүтэж, биширдэг вэ? Юун түрүүнд, тэд үнэнийг, Бурханыг, эсвэл Бурхантай холбоотой ямар нэгэн үзэсгэлэнтэй, сайн сайхан зүйлийг шүтдэггүй нь лавтай. Тэгвэл тэд яг юуг шүтдэг вэ? Та нарын санаанд ямар нэг зүйл орж байна уу? Би та нарт нэг сэжүүр өгье. Эзэнд итгэдэг шашны тэр хүмүүс хэрхэн Христийн шашин болтлоо доройтсон бэ? Яагаад тэднийг одоо Бурханы чуулган, Бурханы гэр, эсвэл Бурханы ажлын бай гэж бус, харин шашин, урсгал гэж тодорхойлдог вэ? Тэдэнд шашны сургаал байдаг; тэд Бурханы нэгэнтээ хийсэн ажил болон Бурханы нэгэнтээ хэлсэн үгийг ном, сургалтын материал болгон эмхэтгэж, дараа нь сургууль нээж, янз бүрийн шашин судлаачдыг элсүүлж, сургадаг. Эдгээр шашин судлаачид юу судалдаг вэ? Үнэнийг үү? (Үгүй.) Тэгвэл тэд юу судалдаг вэ? (Шашин судлалын мэдлэгийг.) Тэд шашин судлалын мэдлэг болон онолыг судалдаг, энэ нь Бурханы ажил, эсвэл Бурханы хэлсэн үнэнтэй ямар ч хамаагүй юм. Тэд Бурханы үг болон Ариун Сүнсний ажлыг шашин судлалын мэдлэгээр орлуулдаг бөгөөд ингэж л тэд Христийн шашин, эсвэл Католик шашин болтлоо доройтдог. Шашинд юуг дээдэлдэг вэ? Хэрвээ чи сүмд очоод, хэн нэгэн чамаас Бурханд хэр удаан итгэж байгааг чинь асуухад, чи дөнгөж л итгэж эхэлж байна гэж хэлбэл тэд чамайг огт тоохгүй. Гэхдээ хэрвээ чи Библи барьж ороод, “Би тийм, тийм шашин судлалын сургуулийг дөнгөж төгссөн” гэж хэлбэл тэд чамайг хүндэтгэлийн суудалд суухыг урина. Хэрвээ чи жирийн итгэгч бөгөөд нийгэмд эзлэх өндөр байр суурьгүй л бол тэд чамайг тоож харьцахгүй. Энэ бол Христийн шашин бөгөөд шашны ертөнц ийм л байдаг. Чуулгануудад номлодог, байр суурь, албан тушаал, нэр төртэй хүмүүс бол теологийн мэдлэг болон онолыг эзэмшихээр теологийн семинарт сургагдсан хүмүүс бөгөөд тэд үндсэндээ Христийн шашныг тулдаг ноён нуруу юм. Христийн шашин ийм хүмүүсийг тайзан дээр гарч номлож, хаа сайгүй сайн мэдээ түгээж, ажил хийлгэхээр сургадаг. Теологийн оюутнууд, номлогч пасторууд, теологичид зэрэг ийм авьяастнуудын ачаар Христийн шашин өнөөг хүртэл оршин тогтнож ирсэн гэж тэд үздэг бөгөөд энэ хүмүүс Христийн шашны оршин тогтнолын үнэ цэн, хөрөнгө болдог. Хэрвээ чуулганы пастор нь теологийн семинар төгссөн, Библийн талаар сайн ярьдаг, зарим сүнслэг номыг уншсан, жаахан мэдлэгтэй, уран цэцэн үгтэй бол уг чуулганы ирц цэцэглэн хөгжиж, бусад чуулганаас хамаагүй илүү алдартай болдог. Христийн шашны энэ хүмүүс юуг дээдэлдэг вэ? Мэдлэг, теологийн мэдлэгийг. Энэ мэдлэг хаанаас ирдэг вэ? Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн биш гэж үү? Эрт дээр үеэс бичвэрүүд байсаар ирсэн бөгөөд үеэс үед уламжлагдаж, ийнхүү өнөөг хүртэл хүн бүр үүнийг уншиж, суралцдаг. Хүмүүс Библийг янз бүрийн хэсэгт хувааж, өөр өөр хувилбарыг эмхэтгэж, судалж, суралцахыг уриалдаг боловч тэд Библийг судалдаг нь Бурханыг мэдэхийн тулд үнэнийг ойлгохын төлөө биш, Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд Бурханы санаа зорилгыг ойлгох зорилготой ч биш; харин Библийн мэдлэг, нууцыг судалж, хэзээ болсон ямар үйл явдал Илчлэл номын аль зөгнөлийг биелүүлснийг, агуу сүйрлүүд болон мянган жил хэзээ ирэхийг олж мэдэхийн төлөө байдаг—тэд эдгээрийг судалдаг. Тэдний судалгаа үнэнтэй холбоотой юу? (Үгүй, холбоогүй.) Тэд яагаад үнэнтэй ямар ч хамаагүй зүйлийг судалдаг вэ? Учир нь, хэдий чинээ их судална, төдий чинээ их ойлгодог мэт тэдэнд санагддаг ба бичиг үсэг, хоосон сургаалаар зэвсэглэх тусам мэргэшил нь улам өндөр болдог. Мэргэшил нь өндөр байх тусам ур чадвар нь төдий чинээ их санагдаж, эцэстээ итгэлээрээ ерөөгдөж, нас барсныхаа дараа тэнгэрт очно, эсвэл амьд ахуйдаа Эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөнө гэж төдий чинээ их боддог. Эдгээр нь тэдний шашны үзэл бөгөөд Бурханы үгтэй огтхон ч нийцдэггүй.
Шашны ертөнцийн пастор, ахлагчид бүгд Библийн мэдлэг, теологи судалдаг хүмүүс; тэд бол Бурханыг эсэргүүцдэг хоёр нүүрт фарисайчууд юм. Тэгвэл тэд чуулганд нуугдсан антихристүүдээс юугаараа ялгаатай юм бэ? Одоо, энэ хоёр хоорондоо ямар холбоотой талаар ярилцъя. Христийн шашин, Католик шашинд Библи, теологи, тэр ч бүү хэл Бурханы ажлын түүхийг судалдаг хүмүүс үнэхээр итгэгчид мөн үү? Тэд Бурханы ярьдаг итгэгчид, дагагчдаас өөр үү? Бурханы нүдээр тэд итгэгчид мөн үү? Үгүй, тэд теологи судалдаг, Бурханыг судалдаг, гэвч Бурханыг дагадаггүй, Түүнийг гэрчилдэггүй. Тэд Бурханыг судалдаг нь түүх, гүн ухаан, хууль, биологи, эсвэл одон орон судалдаг хүмүүсийнхтэй адилхан. Тэд зүгээр л шинжлэх ухаан, эсвэл бусад хичээлд дургүй— теологийг л онцгойлон судлах дуртай байдаг. Бурханыг судлахын тулд Бурханы ажлын аар саар хэсгүүдийг эрж хайсных нь үр дүн юу вэ? Тэд Бурханы оршин тогтнолыг олж илрүүлж чадах уу? Үгүй, хэзээ ч үгүй. Тэд Бурханы санаа зорилгыг ойлгож чадах уу? (Үгүй.) Яагаад? Учир нь тэд бичиг үсэг, мэдлэг, гүн ухаан, хүний оюун ухаан, хүний бодол санаан дотор амьдардаг; тэд хэзээ ч Бурханыг харахгүй, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэхгүй. Бурхан тэднийг хэрхэн тодорхойлдог вэ? Үл итгэгчид, шүтлэггүй хүмүүс. Энэ шүтлэггүй хүмүүс болон үл итгэгчид Христэд итгэгчдийн нийгэмлэгч гэгчтэй холилдон, Бурханд итгэгч, Христэд итгэгчийн дүр эсгэдэг боловч үнэндээ тэд Бурханыг жинхэнээсээ шүтэн мөргөдөг үү? Тэд жинхэнээсээ дуулгавартай дагадаг уу? (Үгүй.) Яагаад тэр вэ? Нэг зүйл лавтай: Тэдний нэлээд хэсэг нь зүрх сэтгэлдээ Бурханы оршин тогтнолд итгэдэггүй; Бурхан ертөнцийг бүтээж, бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй, Бурхан бие махбодтой болж чадна гэдэгт бүр ч итгэдэггүй. Энэ үл итгэл нь юу гэсэн үг вэ? Эргэлзэж, үгүйсгэнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл тэд Бурханы хэлсэн зөгнөл, ялангуяа сүйрлийн талаарх зөгнөлүүд биелж, хэрэгжинэ гэдэгт найдахгүй байх хандлага баримталдаг. Энэ бол Бурханд итгэх итгэлд хандах тэдний хандлага бөгөөд тэдний итгэл гээчийн мөн чанар, жинхэнэ нүүр царай юм. Энэ хүмүүс теологийн сэдэв, мэдлэг болон Бурханы ажлын түүхэн баримтыг онцгойлон сонирхдог учраас Бурханыг судалдаг; тэд бол цэвэр теологи судалдаг сэхээтнүүдийн бүлэг юм. Энэ сэхээтнүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй тул Бурханыг ажиллахаар ирэх үед, Бурханы үг биелэх үед ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Бурхан бие махбодтой болж, шинэ ажил эхлүүлсэн гэхийг сонсоод тэдний үзүүлдэг анхны хариу үйлдэл юу вэ? “Боломжгүй!” Бурханы шинэ нэр, Бурханы шинэ ажлыг номлосон хэнийг ч бай тэд яллаж, тэр ч бүү хэл тэр хүнийг хөнөөж, үгүй хийхийг хүсдэг. Энэ ямар илрэл вэ? Энэ нь жинхэнэ антихристийн илрэл биш гэж үү? Тэд эртний фарисайчууд, ахлах тахилч, хуулийн багш нараас юугаараа ялгаатай юм бэ? Тэд Бурханы ажил, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, Бурхан бие махбодтой болоход дайсагнадаг, үүнээс ч илүүтэйгээр Бурханы зөгнөлүүдийн биелэлтэд дайсагнадаг. Тэд “Хэрвээ бие махбодтой болохгүй, сүнслэг биеийн хэлбэртэй байвал чи бол бурхан; хэрвээ чи бие махбодтой болж, хүн болбол бурхан биш, бид чамайг хүлээн зөвшөөрөхгүй” гэж үздэг. Энэ ямар утгатай вэ? Тэд оршин байх хугацаандаа Бурханы бие махбодтой болохыг зөвшөөрөхгүй гэсэн үг. Энэ нь жинхэнэ антихрист биш гэж үү? Энэ бол жинхэнэ антихрист. Шашны ертөнцөд иймэрхүү үзэл бодол байдаг уу? Энэ үзэл бодлын дуу хоолой чанга, маш хүчтэй бөгөөд “бурхан бие махбодтой болох нь буруу, боломжгүй! Хэрвээ тэр бие махбодтой болсон бол хуурамч байж таарна!” гэж хэлдэг. Мөн “Тэд мэдээж хүнд итгэж байна; тэд зүгээр л төөрөлдсөн!” гэж хэлдэг хүмүүс ч бий. Тэд ингэж хэлж чадаж байгаа юм чинь хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүсийг гарч ирж, ажиллаж байх үед тэнд байсан бол Эзэн Есүст итгэхгүй байх байсан. Одоо тэд Эзэн Есүст итгэдэг ч үнэндээ зөвхөн Эзэн Есүсийн нэрэнд, “Эзэн Есүс” гэсэн хоёр үгэнд л итгэдэг, тэнгэр дэх тодорхойгүй бурханд итгэдэг. Тиймээс тэд Бурханд итгэгчид биш, харин үл итгэгчид юм. Тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бие махбодтой бололт, Бурханы бүтээлийн ажилд итгэдэггүй, загалмайд цовдлогдсоноор бүх хүн төрөлхтнийг золин аварсан Бурханы золин авралын ажилд бүр ч итгэдэггүй. Тэдний судалдаг теологи бол нэг төрлийн шашны онол, шашны сургаал бөгөөд хүмүүсийг төөрөлдүүлдэг, үнэмшилтэй мэт санагддаг төөрөгдлүүдээс хэтрэхгүй. Христийн шашны эдгээр шашин судлалын сэхээтэн гэгч нь манай чуулган дахь антихристүүдтэй ямар зайлшгүй холбоотой вэ? Тэдний янз бүрийн зан авир болон бидний хэлэлцдэг антихристүүдийн уг чанар-мөн чанар хоорондоо ямар холбоотой вэ? Яагаад тэдний талаар ярих ёстой гэж? Христийн шашны хүмүүсийн талаар ярихаа одоохондоо түр азная; үүний оронд антихрист гэж тодорхойлогдсон хүмүүс үнэнд хэрхэн ханддагийг харцгаая, мөн үнэнд хандах хандлагаас нь тэд үнэндээ юуг дээдэлдгийг харцгаая. Юун түрүүнд, тэд зарим үнэнийг ухамсарласныхаа дараа эдгээр үнэнийг хэрхэн ойлгодог вэ? Тэд эдгээр үнэнд хэрхэн ханддаг вэ? Эдгээр үнэнд хандах тэдний хандлага ямар байдаг вэ? Тэд эдгээр үгийг өөрсдийн хэрэгжүүлэлтийн зам болгон хүлээн авдаг уу, эсвэл нэг төрлийн онол болгон зэвсэглэж, дараа нь бусдад очиж номлодог уу? (Тэд тэдгээрийг номлох онол мэт үздэг.) Тэд эдгээрийг суралцах, задлан шинжлэх, судлах нэг төрлийн онол мэт үздэг бөгөөд судалсныхаа дараа тэдгээрийг оюун ухаан, бодол санаандаа тогтоож авдаг; тэд тэдгээрийг санаж, хэлэлцэж, чөлөөтэй ярьж чаддаг бөгөөд дараа нь хаа сайгүй гайхуулдаг. Тэд хэчнээн удаан ярьсан ч чиний олж харж чадахгүй нэг зүйл бий, тэд хэчнээн их хоосон сургаал ярьдаг байлаа ч, хэчнээн сайн ярьж чаддаг байлаа ч, хэчнээн олон хүнд, хэчнээн чөлөөтэй, хэчнээн их агуулга ярилаа ч, эсвэл тэр нь үнэнд нийцэж байлаа ч чи тэднээс ямар ч үр дүн харж чадахгүй—чи тэдний хэрэгжүүлэлтийг харж чадахгүй. Энэ нь юуг илтгэж байна вэ? Тэд үнэнийг хүлээн авдаггүй. Тэд үнэнийг юу гэж үзсэн бэ? Өөрсдийгөө гайхуулах хэрэгсэл гэж үзсэн. Жишээлбэл, Бурхан хүмүүст үнэнч шударга байхыг хэлж, үнэнч шударга хүнд ямар илрэл байдгийг, үнэнч шударга хүн хэрхэн ярьж, үйлдэж, үүргээ гүйцэтгэх ёстойг тайлбарладаг. Үүнийг сонссоны дараа тэдний хариу үйлдэл юу вэ? Эдгээр үг тэдэнд ямар нөлөө үзүүлдэг вэ? Юун түрүүнд, тэд эдгээр үгийг хэзээ ч хүлээн авдаггүй. Тэд ямар хандлагатай байдаг вэ? “Би ойлголоо: Үнэнч шударга хүмүүс худал хэлдэггүй, үнэнч шударга хүмүүс бусдад үнэнийг хэлж, зүрх сэтгэлээ нээж чаддаг, үнэнч шударга хүмүүс үүргээ хааш яаш бус, үнэнчээр гүйцэтгэдэг.” Тэд эдгээр үгийг зүрх сэтгэлдээ онол болгон хадгалдаг. Ийм төрлийн онол зүрх сэтгэлд нь үндэслэснийхээ дараа тэднийг өөрчилж чадах уу? (Үгүй.) Тэгвэл тэд яагаад үүнийг санасаар байдаг вэ? Тэд эдгээр үгийн зөв зүйтэй байдалд дуртай бөгөөд эдгээр зөв онолыг ашиглан өөрсдийгөө өнгөлөн далдлах замаар бусдаар илүү их хүндлүүлдэг. Хүмүүс юуг нь өндрөөр үнэлж байгаа хэрэг вэ? Зөв үгсийг чөлөөтэй, урт удаан ярих тэдний чадварыг—энэ хүмүүс үүнийг л хүсдэг. Эдгээр үгийг сонссоныхоо дараа тэд үүнийг нухацтай авч үзсэн үү? (Үгүй, тэгээгүй.) Яагаад үгүй гэж? Чи яаж мэдэж байгаа юм бэ? (Тэд тэдгээрийг хэрэгжүүлдэггүй.) Тэд яагаад тэдгээрийг хэрэгжүүлдэггүй вэ? Зүрх сэтгэлдээ тэд “Тэгэхээр бурхны үг энэ байх нь ээ? Амархан юм байна, би нэг сонсоод л тогтоочихлоо. Үнэнч шударга хүн хэрхэн үйлдэх ёстойг би нэг сонсоод л цээжээр уншиж чадна; та нар бүгд аанай л тэмдэглэж авч, тунгаан бодох хэрэгтэй, харин надад тэгэх хэрэг байхгүй!” гэж боддог. Тэд Бурханы үгийг нэг төрлийн онол эсвэл мэдлэг гэж үздэг; тэд зүрх сэтгэлдээ хэрхэн үнэнч шударга хүн байхыг тунгаан боддоггүй, өөрсдийгөө үүнтэй харьцуулдаггүй, үнэнч шударга хүн байхад өөрт нь юу дутаж байгааг эсвэл үнэнч шударга хүн байх зарчмын эсрэг ямар үйлдэл хийж байгаагаа харахын тулд өөрсдийн үйлдлийг шинжилдэггүй, мөн тэд хэзээ ч “Энэ бол Бурханы үг, тиймээс энэ бол үнэн. Хүмүүс үнэнч шударга байх ёстой, тэгвэл үнэнч шударга хүн байхын тулд хүн хэрхэн үйлдэх ёстой вэ? Би хэрхэн Бурханы таалалд нийцэх байдлаар үйлдэж чадах вэ? Би ямар шударга бус зүйл хийсэн бэ? Ямар зан авир үнэнч шударга хүнийх биш вэ?” гэж боддоггүй. Тэд ингэж боддог уу? (Үгүй, тэд тэгдэггүй.) Тэгвэл тэд юу гэж боддог вэ? “Тэгэхээр үнэнч шударга хүн гэж энэ юм уу? Үнэн гэж энэ юм уу? Энэ зүгээр л нэг онол, уриа лоозон биш гэж үү? Зүгээр л өндөр ёс суртахуунтай юм шиг ярь, үүнийг хэрэгжүүлэх шаардлагагүй” гэж боддог. Тэд яагаад үүнийг хэрэгжүүлдэггүй вэ? Тэд “Хэрвээ би зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ бусдад хэлбэл, өөрийгөө ил болгож байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ би өөрийгөө ил болгож, бусад хүн намайг нэвт харвал тэд намайг өндрөөр үнэлсэн хэвээр байх уу? Хэрвээ би яривал бусад хүн сонссоор байх уу? Бурхны үгийн утга нь үнэнч шударга хүн худал хэлж болохгүй гэсэн үг юм; худал хэлэхгүйгээр хүмүүсийн зүрх сэтгэлд ямар ч хувийн амьдрал үлдэхгүй биш гэж үү? Энэ нь бусдад өөрийгөө нэвт харах боломж олгох биш үү? Ингэж амьдрах нь тэнэг хэрэг биш гэж үү?” гэж боддог. Энэ бол тэдний үзэл бодол юм. Энэ нь тэд зөв гэж үзсэн онолоо хүлээн авах үедээ зүрх сэтгэлдээ өөр санаа өвөрлөдөг гэсэн үг юм. Эдгээр санаа нь юу вэ? Яагаад би тэднийг хорон муу гэж хэлдэг вэ? Тэд эхлээд эдгээр үгийн өөрсдөд нь үзүүлж болох нөлөөг, өөрсдөд нь бий болгож буй давуу болон сул талыг задлан шинжилдэг. Тэд тухайн үгсийг задлан шинжилж, өөрсдөд нь ашиггүй болохыг олж мэдмэгцээ “Би ингэж хэрэгжүүлж чадахгүй, би үүнийг хийхгүй, би тийм тэнэг биш, би та нар шиг тэнэг бас гэнэн байхгүй! Хэдийд ч тэр, би үргэлж өөрийнхөө санааг дагаж, өөрийн үзэл бодлыг баримтлах ёстой. Чамд мянган төлөвлөгөө байж болох ч надад нэг л дүрэм бий; би зүрх сэтгэл дэх явуулгаа ил болгож чадахгүй—үнэнч шударга хүн байх нь тэнэгүүдийн хийдэг зүйл!” гэж боддог. Нэг талаар, тэд Бурханы үгийг үнэн гэдгийг үгүйсгэдэг; нөгөө талаар, тэд өөрсдийгөө өнгөлөн далдлахын тулд харьцангуй чухал зарим үг хэллэгийг тогтоон авч, хүмүүст өөрсдийгөө Бурханы жинхэнэ итгэгч, илүү сүнслэг хүн мэтээр харуулдаг. Энэ бол тэдний зүрх сэтгэлдээ тооцоолдог зүйл юм.
Антихристүүд ч бас номлол болон үнэний талаарх бусдын нөхөрлөлийг байнга сонсдог боловч үнэнд ямар нэг хариу үйлдэл үзүүлж байгаа харагддаггүй. Тэд хэчнээн олон номлол сонссон ч огт сонсоогүй мэт байдаг бөгөөд урьдын адил өөрсдийн дур зоргоор буруу үйлээ бодлогогүйгээр үйлдсээр байдаг. Энэ нь тэд үнэнийг сонирхдоггүй бөгөөд үүнийг хайрладаггүй гэдгийг баталж байна. Тэд юуг хайрладаг вэ? Тэд өөрсдийгөө илүү төгс, илүү нүүр бардам, илүү нэр төртэйгөөр өнгөлөн далдлах, мөн хүмүүсээр өөрсдийгөө илүү их шүтүүлэх зөв зүйтэй, шинэлэг бөгөөд арай илүү боловсронгуй онолын мэдлэгийг хайрладаг. Энэ хорон муу биш гэж үү? (Тийм.) Үүний юу нь хорон муу вэ? Антихрист үнэний аль талын талаар нөхөрлөсөн ч хүмүүсийг төөрөлдүүлж, өөрсдийгөө дагуулахын тулд үнэмшилтэй мэт санагдах хэд хэдэн онол эсвэл зөв үгийг үргэлж сэдэж чаддаг, энэ нь яг л Сатан шиг хорон муу юм. Антихристийн хорон муу байдал нь тэдний хорон муу явуулга, урьдаас бодож төлөвлөсөн зүйлс болон Бурханы үгийг унших нэрийн дор хорон муу үйлээ хэрэгжүүлэх онолын үндэслэлийг олохыг хүсдэг бүрэн төлөвлөгөөгөөр илэрдэг; энэ бол антихристийн хорон муу байдал юм. Тэд зөвхөн хүмүүсийг төөрөлдүүлж, өөрсдийгөө гайхуулахын тулд л Бурханы үгийг хам сэдвээс нь салган эш татдаг. Тэд нөхөрлөл болон номлол сонсох үедээ ашиглаж болох шинэлэг үг хэллэг сонсвол тэр даруй тэмдэглэж авдаг. Мунхаг хүмүүс ийм зан авирыг хараад “Тэд номлол сонсох бүрдээ тэмдэглэл хөтөлж, зөвт байдлаар ямар их өлсөж, цангаж байна вэ, мөн чухал санаа бүрийг тэмдэглэж аваад л тэд ямар их сүнслэг ойлголттой юм бэ!” гэж боддог. Тэдний тэмдэглэл хөтлөх нь бусад хүнийхтэй адилхан уу? Үгүй, адилгүй. Зарим хүн “Энэ бол сайн үг байна. Би үүнийг ойлгохгүй байгаа учраас тэмдэглэж аваад, дараа нь хэрэгжүүлэлтдээ ашиглах хэрэгтэй, ингэснээр би хэрэгжүүлэлтийн зам болон зарчимтай болно” гэж боддог учраас тэмдэглэл хөтөлдөг. Антихрист ингэж боддог уу? Тэдний сэдэл юу вэ? Тэд “Би өнөөдөр та нарын хэний ч сонсоогүй үнэний нэг зүйлийг тэмдэглэж авлаа, би үүнийг хэнд ч хэлэхгүй, эсвэл бусадтай энэ талаар нөхөрлөхгүй—би үүнийг олж авсан, тэгээд нэг л өдөр би та нарт энэ бүхний талаар ярьж, үнэнийг үнэхээр ойлгодог гэдгээ та нарт мэдүүлэхийн тулд гайхуулах болно, тэгэхэд хүн бүр сайшаана” гэж боддог. Тэд ингэж тэмдэглэл хөтөлдөг бөгөөд тэмдэглэл нь нэлээд үнэн зөв байдаг тул чи антихристүүдийг үнэнийг хайрлаж, үнэнээр цангадаг гэж бодож магадгүй, гэхдээ тэд тэмдэглэл хөтөлж дууссаныхаа дараа яадаг вэ? Тэд дэвтрээ хаадаг, тэгээд л болоо. Тэд нэг л өдөр номлогч болоод, юуны талаар номлохоо мэдэхгүй байх үедээ дэвтрээ хурдан эргүүлж, номлолынхоо агуулгыг цэгцэлж, уншиж, цээжилж, оюун ухаандаа бүрэн тодорхой болтол нь цээжээр бичдэг. Тэгж байж л тэд өөрсдийгөө эцэст нь “үнэнтэй” боллоо, хаа ч очсон хоосон чалчиж чадна гэж бодон “өөртөө итгэлтэй” болдог. Ийм хүмүүсийн ярьдаг зүйлийн нэг онцлог бол бүгд хоосон сургаал, үзэл баримтлал, дүрэм журам байдаг. Чамд тодорхой бэрхшээл тулгарах, эсвэл асуудал олж хараад тэднээс шийдэл эрж хайх үед тэд тодорхой, логиктой ярьж, чамд баахан хоосон сургаал л өгдөг. Хэрвээ чи тэднээс үүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг асуувал тэд хэлэх үггүй болдог. Хэрвээ тэд үүнийг тодорхой илэрхийлж чадахгүй бол ноцтой асуудал байгаа бөгөөд энэ нь тэд үнэнийг ойлгодоггүйг баталж байна. Үнэнийг ойлгодоггүй, үнэнийг хайрладаггүй хүмүүс үнэнийг ихэвчлэн зүгээр л нэг хэллэг эсвэл онол мэт үздэг. Тэгээд эцэст нь юу болдог вэ? Бурханд олон жил итгэсний дараа өөрсдөд нь ямар нэгэн зүйл тохиолдоход тэд нэвт харж чаддаггүй, дуулгавартай дагаж чаддаггүй, мөн үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй. Хэн нэгэн тэдэнтэй нөхөрлөхөд тэд “Надад юу ч битгий хэл, би бүхнийг ойлгож байна. Намайг номлож байхад чи алхаж ч сураагүй байсан!” гэх “алдартай үгээрээ” хариулдаг. Энэ бол тэдний “алдартай үг” юм. Тэд бүхнийг ойлгодог гэж хэлдэг хэр нь асуудал гарах бүрд яагаад гацдаг юм бэ? Ойлгодог хүний хувиар чи яагаад хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Яагаад энэ асуудал чамд саад болж, чамайг будилуулдаг юм бэ? Чи үнэнийг ойлгодог уу, үгүй юу? Хэрвээ чи үүнийг ойлгодог бол яагаад хүлээн авч чаддаггүй юм бэ? Хэрвээ чи үүнийг ойлгодог бол яагаад дуулгавартай дагаж чаддаггүй юм бэ? Хүмүүс үнэнийг ойлгомогцоо хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Тэд дуулгавартай дагах ёстой; өөр юу ч байхгүй. Зарим хүн “Би бүхнийг ойлгож байна—надтай битгий нөхөрлө, надад бусдын тусламж хэрэггүй” гэж хэлдэг. Хэрвээ тэдэнд хүмүүсийн тусламж хэрэггүй бол сайн л биз, гэхдээ тэднийг сул дорой байх үед ойлгодог тэр хоосон сургаалууд нь ямар ч ашиггүй байдаг нь харамсалтай. Тэд бүр үүргээ гүйцэтгэхийг ч хүсдэггүй бөгөөд итгэлээ хаях муу хүсэл ч бас тэдэнд төрдөг. Олон жилийн турш шашин судлалын онол номлосны эцэст тэд яг л тэгж итгэхээ больж, яг л тэгж орхиод явдаг—тэдэнд ямар нэгэн биеийн хэмжээ байна уу? (Үгүй, байхгүй.) Биеийн хэмжээгүй бол амь байхгүй. Хэрвээ чамд амь байгаа бол яагаад ийм жижиг зүйлийг даван туулж чаддаггүй юм бэ? Чи нэлээд уран цэцэн биз дээ? Тэгвэл өөрийгөө ятга. Хэрвээ чи өөрийгөө ч үнэмшүүлж чадахгүй бол яг юуг ойлгодог юм бэ? Энэ үнэн гэж үү? Үнэн нь хүмүүсийн бодит бэрхшээлийг шийдвэрлэж чаддаг бөгөөд хүмүүсийн завхарсан зан чанарыг ч бас шийдвэрлэж чаддаг. Чиний ойлгодог тэр “үнэнүүд” яагаад чиний өөрийн чинь бэрхшээлийг ч шийдвэрлэж чаддаггүй юм бэ? Чи яг юуг ойлгодог юм бэ? Тэр чинь ердөө л хоосон сургаал юм.
Антихристүүдийн долоо дахь илрэл болох тэд хорон муу, хар санаатай, ов мэхтэй байдаг тухайд—би сая энэ илрэлийн гурав дахь хэсгийн талаар ярилаа: Тэд мэдлэг, эрдэм мэдлэгийг дээдэлдэг. Антихристүүд мэдлэг, эрдэм мэдлэгийг дээдэлдэг—үүний юу нь тэдний хорон муу зан чанарыг харуулж чадах вэ? Мэдлэг, эрдэм мэдлэгийг дээдлэх нь тэднийг хорон муу мөн чанартай гэсэн үг гэж яагаад хэлдэг вэ? Бид энд яах аргагүй баримтын талаар ярих ёстой, учир нь хэрвээ бид зөвхөн хоосон үг, эсвэл онол хэлэлцвэл хүмүүс энэ талаар өрөөсгөл, дутуу дулимаг ойлголттой болж магадгүй юм. Эхлээд, түүхэнд арай эрт болсон зүйлээс эхэлцгээе. Намайг ярих үед миний үгийг антихристүүдийн үйлдэл, зан авиртай тулган үзэж, антихристүүдийн илрэл, мөн чанартай харьцуулаарай. Эхлээд хоёр мянган жилийн өмнөх фарисайчуудын талаар ярилцъя. Тэр үед фарисайчууд хоёр нүүртэй хүмүүс байсан. Бурхан анх удаа махбодтой болж, гарч ирж, ажиллах үед фарисайчууд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн аваагүйгээр үл барам, Эзэн Есүсийг улайран яллаж, эсэргүүцсэн бөгөөд ингэснээрээ Бурханд хараагдсан. Энэ нь фарисайчууд бол антихристүүдийн сонгодог төлөөлөл гэдгийг баталж чадна. “Антихристүүд” гэдэг нь фарисайчуудын өөр нэг нэр болсон бөгөөд мөн чанартаа фарисайчууд антихристүүдтэй яг ижил төрлийн хүмүүс юм. Тиймээс, антихристүүдийн хорон муу уг чанарыг задлан шинжлэхдээ фарисайчуудаас эхлэх нь дөт зам юм. Тэгвэл фарисайчууд антихристийн хорон муу уг чанартай гэдгээ хүмүүст харуулах юу хийсэн бэ? Антихристүүд мэдлэг, эрдэм мэдлэгийг дээдэлдэг гэж би сая дурдсан; мэдлэг, эрдэм мэдлэг ямар хүмүүстэй нягт холбоотой вэ? Хэн эдгээрийн төлөөлөл вэ? Энэ нь магистр, докторын оюутнуудыг хэлж байна уу? Үгүй, тэгвэл хэтэрхий хол хадуурсан хэрэг болно—энэ нь фарисайчуудыг хэлж байгаа юм. Фарисайчууд хоёр нүүртэй байдгийн шалтгаан, хорон муу байдгийн шалтгаан нь тэд үнэнийг зэвүүцдэг, харин мэдлэгийг хайрладаг, тиймээс тэд зөвхөн Бичвэрийг судалж, бичвэрийн мэдлэгийн араас хөөцөлддөг хэр нь үнэнийг, эсвэл Бурханы үгийг хэзээ ч хүлээн авдаггүй. Тэд Бурханы үгийг уншихдаа Бурханд залбирдаггүй, үнэнийг эрж хайдаггүй, үнэний талаар нөхөрлөдөггүй. Харин оронд нь тэд Бурханы үгийг судалж, Бурханы юу хэлж, юу хийснийг судалж, тэгснээрээ Бурханы үгийг бусдад заах онол, хоосон сургаал болгон хувиргадаг бөгөөд үүнийг эрдэм шинжилгээний судалгаа гэж нэрлэдэг. Тэд яагаад эрдэм шинжилгээний судалгаа хийдэг вэ? Тэд юу судалж байна вэ? Тэдний нүдээр энэ нь Бурханы үг, эсвэл Бурханы илэрхийлэл биш, үнэн бол бүр ч биш. Харин энэ нь нэг төрлийн эрдмийн ажил, эсвэл бүр теологийн мэдлэг гэж ч хэлж болно. Тэдний үзэл бодлоор, энэ мэдлэг, энэ эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэх нь Бурханы замыг дэлгэрүүлж, сайн мэдээг дэлгэрүүлж буй хэрэг—үүнийгээ тэд номлол гэж нэрлэдэг, гэвч тэдний номлодог бүхэн теологийн мэдлэг юм.
Фарисайчуудын хорон муу хэсэг нь хэрхэн харагддаг вэ? Эхлээд фарисайчууд бие махбодтой болсон Бурханд хэрхэн хандсан талаар ярилцъя, тэгвэл та нар арай илүү ойлгох байх. Бие махбодтой болсон Бурханы тухай ярихдаа бид эхлээд хоёр мянган жилийн өмнө бие махбодтой болсон Бурхан ямар гэр бүл, суурь нөхцөлтэй байсныг ярих ёстой. Юун түрүүнд, Эзэн Есүс огтхон ч чинээлэг гэр бүлд төрөөгүй—Түүний удам угсаа тийм ч нэр хүндтэй байгаагүй. Түүний халамжлагч эцэг Иосеф мужаан байсан, Түүний эх Мариа жирийн нэг итгэгч байсан. Эцэг, эхийнх нь ялгамж чанар, нийгэмд эзлэх байр суурь нь Эзэн Есүсийн төрсөн гэр бүлийн нийгмийн байдлыг илтгэдэг бөгөөд Тэрээр жирийн гэр бүлд төрсөн нь тодорхой юм. “Эгэл жирийн” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь энгийн ард түмэн, нийгмийн хамгийн доод шатны дундаж өрхийг хэлдэг бөгөөд сурвалжит гэр бүлтэй ямар ч хамаагүй, нэр хүндтэй байр суурьтай өчүүхэн төдий ч холбоогүй, язгууртан гаралтай огт биш гэсэн үг. Эгэл жирийн гэр бүлд, эгэл жирийн эцэг эхээс төрсөн, нийгэмд эзлэх ямар нэгэн хүндтэй байр суурь, эсвэл нэр хүндтэй гэр бүлийн гарал үүсэлгүй байсан нь Эзэн Есүсийн төрсөн гэр бүл, суурь нөхцөл байж болох хамгийн эгэл жирийн байсан гэдэг нь тодорхой юм. Эзэн Есүс ямар нэгэн тусгай боловсрол эзэмшсэн гэж Библид тэмдэглэсэн байдаг уу? Тэрээр шашны сургуульд боловсрол эзэмшсэн үү? Түүнийг ахлах тахилч сургасан уу? Тэр Паул шиг олон ном уншсан уу? Тэр нийгмийн дээдсийн хүрээнийхэн, эсвэл Иудейн шашны ахлах тахилч нартай ойр дотно холбоотой байж, харилцаж байсан уу? Үгүй, Тэр тэгээгүй. Эзэн Есүсийн төрсөн гэр бүлийн нийгмийн байдлыг харвал Тэрээр Иудейн хуулийн багш нар болон фарисайчуудын дээд давхаргынхантай харилцахгүй байх байсан нь тодорхой; Тэр үндсэндээ эгэл жирийн иудейчүүдийн дунд амьдрахаар хязгаарлагдаж байв. Тэр хааяа сүмд очдог байсан бөгөөд Түүний таардаг хүмүүс бүгд эгэл жирийн ард байсан. Энэ нь юуг харуулж байна вэ? Эзэн Есүсийг өсөж торних явцад, Түүнийг албан ёсоор ажлаа эхлэхээс өмнө, Түүний өссөн суурь нөхцөл өөрчлөгдөөгүй хэвээр байсан. Арван хоёр наснаас нь хойш Түүний гэр бүл цэцэглэн хөгжиж эхлээгүй бөгөөд Тэрээр баян чинээлэг болоогүй, нийгмийн дээд давхарга, эсвэл шашны ертөнцийн хүмүүстэй харилцах боломж олдоогүйгээр үл барам, өсөж торних хугацаандаа дээд боловсрол эзэмших боломж ч Түүнд гараагүй. Энэ нь хойч үеийнхэнд ямар мессэж өгдөг вэ? Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл жирийн, хэвийн хүнд дээд боловсрол эзэмших боломж ч, нөхцөл ч байгаагүй. Тэрээр эгэл жирийн хүмүүстэй адилаар жирийн нийгмийн орчинд, эгэл жирийн гэр бүлд амьдардаг байсан бөгөөд Түүнд онцгой зүйл юу ч байгаагүй. Яг үүнээс болоод Эзэн Есүсийн номлол, үйлдлийн талаар сонссоныхоо дараа тэр хуулийн багш нар, фарисайчууд босож, Түүнийг ил тод шүүж, доромжилж, яллаж зүрхэлсэн. Тэдний яллах үндэслэл юу байсан бэ? Энэ нь Хуучин Гэрээний хууль, дүрэм журамд үндэслэсэн нь эргэлзээгүй. Нэгдүгээрт, Эзэн Есүс шавь нараа Амралтын өдрийг сахихгүй байхад хөтөлсөн—Тэр Амралтын өдөр ажилласаар байсан. Түүнчлэн, Тэр хууль, дүрэм журмыг сахиагүй, сүмд очоогүй, Түүнийг нүгэлтнүүдтэй таарах үед зарим хүн Түүнээс тэдэнтэй яаж харьцахыг асуухад Тэр хуулийн дагуу харьцаагүй, харин тэдэнд өршөөл үзүүлсэн. Эзэн Есүсийн үйлдлийн энэ талуудын аль нь ч фарисайчуудын шашны үзэлтэй нийцээгүй. Тэд үнэнийг хайрладаггүй, Эзэн Есүсийг үзэн яддаг байсан учраас Эзэн Есүс хууль зөрчсөнийг далимдуулан Түүнийг улайран яллаж, цаазлах ёстой гэж тогтоосон. Хэрвээ Эзэн Есүс нэр хүндтэй, алдартай гэр бүлд төрсөн бол, өндөр боловсролтой байсан бол, эдгээр хуулийн багш, фарисайчуудтай дотно харилцаатай байсан бол тухайн үеийн нөхцөл байдал хожим Түүнд тохиолдсон шиг болохгүй байх байсан—өөрчлөгдөж болох байсан. Чухамдаа Түүний эгэл жирийн байдал, хэвийн байдал, төрөлтийнх нь нийгмийн байдлаас болж л фарисайчууд Түүнийг ялласан юм. Эзэн Есүсийг яллах тэдний үндэслэл юу байсан бэ? Энэ нь тэдний баримталдаг, үүрд мөнхөд хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж үздэг дүрэм журам, хууль байсан юм. Фарисайчууд өөрсдийн эзэмшсэн теологийн онолыг мэдлэг, хүмүүсийг үнэлж дүгнэж, яллах зэвсэг болгон барьж, тэр ч бүү хэл үүнийгээ Эзэн Есүс дээр ашигласан. Ийнхүү Эзэн Есүс яллагдсан. Тэдний хүнийг үнэлж дүгнэдэг, эсвэл хүнд ханддаг арга зам нь тухайн хүний мөн чанараас, эсвэл тухайн хүний номлосон зүйл үнэн эсэхээс хэзээ ч хамаардаггүй, тэр хүний хэлсэн үгийн эх сурвалжаас бүр ч хамаардаггүй байсан—фарисайчуудын хүнийг үнэлж дүгнэх, эсвэл яллах арга зам нь зөвхөн Библийн Хуучин Гэрээнээс эзэмшсэн дүрэм журам, бичиг үсэг, хоосон сургаалд л тулгуурладаг байв. Хэдийгээр Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн зүйл нүгэл, эсвэл хууль зөрчсөн хэрэг биш гэдгийг фарисайчууд зүрх сэтгэлдээ мэдэж байсан ч Түүний илэрхийлсэн үнэн, үйлдсэн тэмдэг, гайхамшгаас болоод олон хүн Түүнийг дагаж, магтаж байсан учраас тэд Түүнийг ялласаар байсан. Фарисайчууд Түүнийг улам бүр үзэн ядаж, тэр ч бүү хэл Түүнийг зайлуулахыг хүсэж байв. Тэд Эзэн Есүс бол ирэх Мессиа гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, Түүний үгэнд үнэн байгааг ч хүлээн зөвшөөрөөгүй, Түүний ажил үнэнийг баримталж байгааг бүр ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Эзэн Есүсийг аархуу үг хэлж, чөтгөрүүдийн захирагч Беелзебулаар чөтгөрүүдийг хөөн зайлуулж байна гэж шүүсэн. Тэд эдгээр нүглийг Эзэн Есүст тохож чадсан нь Түүнийг хэр их үзэн ядаж байсныг нь харуулдаг. Тиймээс тэд Эзэн Есүс бол Бурханаас илгээгдсэн, Бурханы Хүү, Мессиа гэдгийг үгүйсгэхийн тулд хамаг байдгаараа хичээсэн. Тэдний хэлэх гэсэн санаа нь: “бурхан ийм маягаар юм хийх үү? Хэрвээ бурхан бие махбодтой болсон бол айхтар байр суурьтай гэр бүлд төрөх байсан. Тэгээд хуулийн багш нар, фарисайчуудаас сургалт авах ёстой байсан. Тэрээр Бичвэрийг системтэйгээр судалж, бичвэрийн мэдлэгийг ухамсарлаж, Бичвэр дэх бүх мэдлэгээр зэвсэглээд, дараа нь ‘бие махбодтой болсон бурхан’ гэх нэрийг авч чадах байсан.” Гэвч Эзэн Есүс энэ мэдлэгээр зэвсэглээгүй тул тэд Түүнийг яллаж, “Нэгдүгээрт, чамд ийм мэргэшил байхгүй, тиймээс чи бурхан байж чадахгүй; хоёрдугаарт, бичвэрийн энэ мэдлэггүйгээр чи бурхны ажлыг хийж чадахгүй, бурхан байх бүр ч боломжгүй; гуравдугаарт, чи сүмийн гадна ажиллах ёсгүй—чи одоо сүмд ажиллаагүй, харин үргэлж нүгэлтнүүдийн дунд байдаг, тиймээс чиний хийдэг ажил Бичвэрийн хамрах хүрээнээс давсан, ингэхээр чи бурхан байх бүр ч боломжгүй” гэж хэлсэн. Тэдний яллах үндэслэл хаанаас гарч ирсэн бэ? Судраас, хүний оюун ухаанаас, мөн тэдний эзэмшсэн шашин судлалын боловсролоос. Фарисайчууд үзэл, төсөөлөл, мэдлэгээр дүүрсэн байсан тул тэд энэхүү мэдлэгийг зөв, үнэн, хүчин төгөлдөр үндэслэл гэж итгэдэг байсан бөгөөд Бурхан хэзээ ч эдгээр зүйлийг зөрчиж болохгүй гэж үзэж байв. Тэд үнэнийг эрж хайсан уу? Тэд тэгээгүй. Тэд юу эрж хайсан бэ? Тэд сүнслэг биеийн хэлбэрээр гарч ирсэн ер бусын бурхныг эрж хайсан. Тиймээс тэд хүний үзэл, төсөөлөл, мэдлэгийн дагуу Бурханы ажлын хэм хэмжээг тогтоож, Түүний ажлыг үгүйсгэж, Бурхан зөв үү, буруу юу гэдгийг шүүсэн. Үүний эцсийн үр дүн юу байв? Тэд Бурханы ажлыг яллаад зогсохгүй, бие махбодтой болсон Бурханыг загалмайд цовдолсон. Энэ бол Бурханыг үнэлж дүгнэхдээ өөрсдийн үзэл, төсөөлөл, мэдлэгийг ашигласнаас үүдэн гарсан зүйл бөгөөд энэ нь тэдний хорон муу байдал юм.
Фарисайчууд эрдэм, мэдлэгийг дээдэлдэг байснаас үзвэл, тэдний хорон муу байдал юунд оршдог вэ? Хэрхэн илэрдэг вэ? Ийм хүмүүсийн хорон муу уг чанарыг бид хэрхэн ухаж, задлан шинжилж болох вэ? Фарисайчууд эрдэм, мэдлэгийг хүндэлж биширдгээрээ алдартай бөгөөд үүнийг дэлгэрэнгүй ярих шаардлагагүй. Тэгвэл энд илчлэгдсэн хорон муу уг чанар яг юу вэ? Ийм хүмүүсийн хорон муу уг чанарыг бид хэрхэн задлан шинжилж, нэвт харж болох вэ? Хэн нэг нь хэл дээ. (Тэд Бурханы мөн чанарыг эсэргүүцэхийн тулд онолын мэдлэг ашигладаг; энэ бол тэдний хорон муу байдлын нэг илрэл юм.) Эсэргүүцэл бол үйлдэл, тэгвэл тэд яагаад эсэргүүцсэн бэ? Эсэргүүцэл нь бага зэрэг харгис зан чанарыг агуулдаг ч та нар хорон муу байдлын талаар хөндөөгүй л байна. Тэд яагаад эсэргүүцсэн бэ? Тэдэнд Тэр таалагдсан, эсвэл таалагдаагүйдээ юу? Тэд ийм Бурханд дургүй байсан бөгөөд “Бурхан тэнгэрт, тэр тусмаа гурав дахь тэнгэрт байх ёстой, бүгдэд бишрэгдэж, хүмүүс хүрч чадашгүй, ойлгохын аргагүй байх ёстой, бүх хүн төрөлхтөн, бүх бүтээгдсэн зүйл, тэр ч байтугай орчлон ертөнц дэх бүх амьд зүйл дээш харан шүтэх ёстой нэгэн байх ёстой—тэр бол бурхан! Одоо бурхан ирчхээд байхад, чи мужааны гэр бүлд төрсөн, чиний эцэг эх зүгээр л жирийн хүмүүс, тэр ч бүү хэл чи малын жүчээнд төрсөн. Чиний төрсөн гарал үүсэл зүгээр нэг жирийн биш, жирийнээс нэг шат доогуур, эглээс доогуур—үүнийг хүмүүс яаж хүлээн авч чадах юм бэ? Хэрвээ бурхан үнэхээр ирэх байсан бол ингэж ирж таарахгүй!” гэж итгэж байв. Хүмүүс Бурханыг ингэж хязгаарладаг биш гэж үү? Хүн бүр Бурханыг ингэж хязгаарладаг. Үнэндээ тэд сэтгэлийнхээ гүнд Эзэн Есүсийг жирийн хүн биш гэдгийг, Эзэн Есүсийн хэлсэн зүйл зөв байсныг, мөн хүмүүсийн Түүнийг буруутгасан хэд хэдэн нүгэл үнэндээ баримттай нийцэхгүй байгааг битүүхэн мэдэрч байсан. Эзэн Есүс өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөж чаддаг байсан бөгөөд Түүний хэлсэн үг, айлдсан номлолоос тэд ямар ч өө сэв олж, юу нь дээр нь ч дөрөөлж чадаагүй боловч үүнийг хүлээн авч чадахгүй л байсан бөгөөд зүрх сэтгэлдээ эргэлзсээр байв: “Үнэхээр бурхан ийм байдаг гэж үү? Тэнгэр дэх бурхан тийм агуу юм чинь, хэрвээ тэр махбодтой болж, газар дээр ирвэл бүр ч агуу байх ёстой, бүх хүнд бишрэгдэж, сурвалжит гэр бүлүүдийн дунд орж гардаг, уран яруу ярьдаг, хүний ганц ч өө сэв, сул дорой байдлыг хэзээ ч харуулдаггүй байх ёстой. Түүнчлэн, тэр эхлээд өөрийн эрдэм, мэдлэг, ур чадвараа ашиглан сүм дэх шашны зүтгэлтнүүдийг буулгаж авах ёстой. Тэр эхлээд энэ хүмүүсийг өөртөө татах ёстой; тэр нь бурхны санаа зорилго байх болно.” Эзэн Есүсийн хийсэн зүйлийн тухайд, тэд үнэмшээгүй, энэ баримтыг хүлээн авахыг ч, хүлээн зөвшөөрөхийг ч хүсээгүй. Энэ баримтыг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байх нь тийм ч том асуудал биш; тэдний сэтгэлийн гүнд үүнээс ч илүү үхлийн аюултай зүйл байсан: Хэрвээ ийм хүн бурхан юм бол шашны зүтгэлтнүүд бүгд бурхан байж болох бөгөөд тэд бүгд Бурханаас Өөрөөс нь ч илүү бурхантай адилхан, мөн бүгд христ байх шалгуурыг Эзэн Есүсээс илүүтэйгээр хангасан байлаа. Энэ төвөгтэй биш гэж үү? (Тийм.) Тэд Эзэн Есүсийг яллахын зэрэгцээ, Бурханы энэ удаагийн бие махбодтой бололтдоо сонгосон махбодтой холбоотой гарал үүслийн бүх талыг эсэргүүцэж, басамжилж байв. Фарисайчуудын хорон муу байдал юунд оршдог талаар бид хараахан хэлэлцээгүй байна—нөхөрлөлөө үргэлжлүүлцгээе.
Бурхан жирийн хүн болж махбодтой болдог, энэ нь Бурхан бүх зүйлээс дээгүүрх эрхэм дээд дүр төрх, ялгамж чанар, байр сууриасаа Өөрийгөө даруу болгож, цэвэр жирийн хүн болдог гэсэн үг юм. Тэрээр жирийн хүн болохдоо нэр хүндтэй, баян чинээлэг гэр бүлд төрөхийг сонгодоггүй; Түүний төрсөн гарал үүсэл маш жирийн, тэр ч байтугай ядуу тарчиг байдаг. Хэрвээ бид энэ асуудлыг мөс чанар, ухаалаг байдал, хүн чанартай жирийн хүний өнцгөөс харвал Бурханы хийдэг бүхэн хүмүүсийн хүндэтгэл, хайрыг хүлээхүйц байдаг. Хүмүүс үүнд хэрхэн хандах ёстой вэ? (Хүндэтгэлтэйгээр.) Бурханыг дагадаг жирийн бөгөөд хэвийн хүн, Бурхан эрхэм дээд байр сууриасаа Өөрийгөө даруу болгож, туйлын жирийн хүн болсон баримтын төлөө Бурханы хайр татам байдлыг магтан дуулах ёстой—Бурханы даруу, нуугдмал байдал дэндүү хайр татам! Энэ бол ямар ч завхарсан хүн, эсвэл диаволууд болон Сатаны аль нь ч хийж чадахгүй зүйл юм. Энэ нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Эерэг зүйл.) Энэ эерэг зүйл, энэ үзэгдэл, энэ баримт яг юуг харуулдаг вэ? Бурханы даруу, нуугдмал байдал, Бурханы хайр татам, дотно байдлыг харуулдаг. Өөр нэг баримт бол Бурхан хүмүүсийг хайрладаг; Бурханы хайр жинхэнэ, хуурамч биш. Бурханы хайр бол хоосон үг, уриа лоозон, эсвэл хий хоосон зүйл биш, харин бодитой бөгөөд баримттай байдаг. Бурхан Өөрөө бие махбодтой болж, хүн төрөлхтний буруу ойлголт, түүнчлэн тэдний тохуурхал, гүтгэлэг болон Бурханы эсрэг доромжлолыг тэвчдэг. Тэрээр Өөрийгөө даруу болгож, гаднаа эрхэм дээд биш, онцгой авьяас билиггүй, мэдээж ямар ч гүн гүнзгий эрдэм мэдлэггүй жирийн хүн болдог—ямар зорилгоор тэр вэ? Энэ нь Өөрийнх нь сонгосон, аврахыг зорьж буй хүмүүст хамгийн амархан хүрч очихын тулд энэхүү ялгамж чанар, хүний төрхөөр тэдэнд ойртохын төлөө юм. Бурханы хийдэг энэ бүхэн Түүний төлсөн төлөөс мөн биш гэж үү? (Мөн.) Өөр хэн нэгэн үүнийг хийж чадах уу? Хэн ч чадахгүй. Жишээ нь, гоо сайханд онцгой дуртай зарим эмэгтэй үргэлж нүүрээ буддаг бөгөөд будаггүйгээр гадагшаа гардаггүй. Хэрвээ чи тийм эмэгтэйг нүүрээ будахгүйгээр гадагшаа гарах эсвэл тайзан дээр гарахыг гуйвал тэр чадах уу? Тэр чадахгүй. Энэ тохиолдолд түүнийг шившиглэсэн хүн байдаггүй; зүгээр л будаггүй гадагшаа гарах нь түүний хувьд боломжгүй зүйл, тэрээр тэрхүү өчүүхэн нэрэлхүү зан, махан биеийн тэрхүү өчүүхэн ашиг хонжоог ч орхиж чаддаггүй. Тэгвэл Бурхан яасан бэ? Бурхан Өөрийгөө даруу болгож, хамгийн жирийн хүн болж нийгмийн хамгийн доод давхаргад төрөхдөө юуг орхидог вэ? Тэрээр нэр төрөө орхидог. Бурхан яагаад нэр төрөө орхиж чаддаг вэ? (Хүмүүсийг хайрлаж, аврахын тулд.) Энэ нь хүмүүсийг хайрлаж, аврахын тулд, энэ нь Бурханы зан чанарыг харуулдаг. Тэгвэл энэ нь хэрхэн нэр төрөө алдах явдалтай холбогдож байна вэ? Энэ асуудлыг хэрхэн үзэх ёстой вэ? Зарим хүн: “Бурхан ямар нэр төрөө алдсан юм бэ? Та махбод болсныхоо дараа ч Бурханы ялгамж чанартай хэвээрээ байгаа биш гэж үү? Таныг дагаж, Таны номлолыг сонсдог хүмүүс байсаар байгаа биш үү? Та Бурханы Өөрийнх нь ажлыг хийсээр байгаа биш үү—Та ямар нэр төрөө алдсан юм бэ?” гэж хэлдэг. Энэхүү “нэр төрөө алдах” явдалд хэд хэдэн тал багтдаг. Нэг талаар, Бурхан энэ бүхнийг хийх сэдэл нь хүмүүсийн төлөө байдаг боловч хүмүүс үүнийг ойлгож чаддаг уу? Түүнийг дагадаг хүмүүс хүртэл үүнийг ойлгож чаддаггүй. Энэхүү ойлгохгүй байх явдалд юу агуулагддаг вэ? Буруу ойлголт, ташаа тайлбар, мөн зарим хүний сонин эсвэл үл хүндэлсэн харц байдаг. Бурхан сүнсний ертөнцөд, бүх зүйлийн дунд байдаг бөгөөд бүх хүн төрөлхтөн Бурханы хөл дор байдаг, харин одоо Бурхан махбод болсон нь Тэрээр хүмүүстэй эн тэнцүүхэн хүний хувиар нэг орчинд амьдарч байгаатай адил юм. Тэрээр хүн төрөлхтний тохуурхал, гүтгэлэг, буруу ойлголт, ёжлол, түүнчлэн тэдний үзэл, дайсагнал, шүүлттэй нүүр тулах ёстой болдог—эдгээр нь Түүний нүүр тулах ёстой зүйлс юм. Түүнийг эдгээр зүйлтэй нүүр тулж байх үед Түүнд ямар нэгэн нэр төр байна гэж та нар бодож байна уу? Бурханы ялгамж чанараар бол Тэр эдгээр зүйлийг амсах ёсгүй, хүмүүс Бурханд ингэж хандах ёсгүй бөгөөд Тэр эдгээр зүйлийг тэвчих ёсгүй; эдгээр нь Бурханы тэвчих ёстой зүйлс биш боловч Бурхан махбод болох үедээ тэдгээрийг хүлээн авах ёстой болдог, Тэр энэ бүхнийг тэвчих ёстой бөгөөд юу ч орхигддоггүй. Завхарсан хүн төрөлхтөн тэнгэр дэх Бурханд олон чихэнд чимэгтэй зүйл хэлж чаддаг ч бие махбодтой болсон Бурханыг тоодоггүй. Тэд “Бурхан махбод болох оо? Чи ямар ч гоц гойд зүйлгүй тийм жирийн бөгөөд хэвийн; чи надад юу ч хийж чадахгүй юм шиг байна!” гэж боддог. Тэд юу ч хэлэхээс буцдаггүй! Өөрсдийнх нь ашиг хонжоо эсвэл нэр төртэй холбоотой үед тэд ямар ч шүүлт, ял зэм хэлж зүрхэлдэг. Тиймээс, Бурхан махбод болох үедээ хүмүүстэй харилцаж, завхарсан хүн төрөлхтөнтэй хамт амьдрахдаа ийм байр суурьтай байж, ийм ялгамж чанарыг эдэлдэг хэдий ч үүний зэрэгцээ Тэрээр Өөрийнх нь ялгамж чанараас үүдэлтэй бүхий л төрлийн доромжлолыг тэвчих ёстой болдог. Тэрээр бүх нэр төрөө алддаг—энэ бол Бурханы тэвчих ёстой хамгийн эхний зүйл бөгөөд завхарсан хүн төрөлхтний Түүнд гаргадаг бүхий л төөрөгдөл, буруу ойлголт, эргэлзээ, сорилт, тэрслүү байдал, шүүлт, мэхлэлт гэх мэттэй нүүр тулах явдал юм. Тэр энэ бүхнийг тэвчих ёстой—энэ бол Түүний нэр төрөө алдах явдал юм. Өөр юу байна? Бие махбодтой бололт болон Сүнсний хооронд мөн чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй—энэ зөв үү? (Тийм.) Мөн чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй боловч нэг тал бий: Махбод Сүнсийг хэзээ ч орлож чадахгүй. Өөрөөр хэлбэл, махбод Түүний олон үйл ажиллагаанд хязгаарлагдмал байдаг. Жишээлбэл, Сүнс орон зайгаар аялж чаддаг, цаг хугацаа, цаг уур, эсвэл янз бүрийн орчин түүнд нөлөөлдөггүй бөгөөд хаа сайгүй оршдог бол махбод эдгээр хязгаарлалтад баригддаг. Бурханы нэр төрд ямар хохирол учирсан бэ? Энэ асуудалд ямар бэрхшээл байна вэ? Бурханд Өөрт нь энэ чадвар байдаг боловч Тэрээр махбодоор хязгаарлагддаг тул ажлынхаа хугацаанд ажил дуусах хүртэл махбодын ажлыг шамдан, чимээгүйхэн, дуулгавартайгаар сахин хийх ёстой болдог. Бурхан махбодоор ажиллаж байх хугацаанд хүмүүсийн Бурханы талаар харж чадах зүйл, мөн өөрсдийн үзэл дотроо Түүний талаар бүрэн дүүрэн ойлгож чадах зүйл нь тэдний нүдээрээ харж чадах энэ махбод юм. Тиймээс, тэдний төсөөлөл, үзэл дотор Бурханы агуу байдал, төгс хүчин, мэргэн ухаан, тэр ч байтугай эрх мэдэл нь тодорхой хязгаарлалтад ордоггүй гэж үү? (Тийм.) Ихээхэн хэмжээгээр, эдгээр зүйл тодорхой хязгаарлалтад ордог. Эдгээр хязгаарлалтыг юу үүсгэдэг вэ? (Бие махбодтой болсон нь.) Эдгээр хязгаарлалт нь Тэр бие махбодтой болсноос үүдэлтэй. Бие махбодтой болох нь Бурханд Өөрт нь нэг төрлийн төвөгтэй байдал учруулдаг гэж хэлж болно. Мэдээж, энд “төвөгтэй байдал” гэдэг үгийг ашиглах нь бага зэрэг оновчгүй боловч ингэж хэлэх нь тохиромжтой юм—үүнийг зөвхөн ингэж л хэлж болно. Энэхүү төвөгтэй байдал нь хүмүүс Бурханыг ойлгоход, мөн Бурханыг хайрлаж, дуулгавартай дагахын тулд хүмүүс Бурхантай жинхэнээсээ холбогдож, харилцахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг үү? (Тийм.) Тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Хүн Бурханы махбодыг харсан л бол, Бурханы махбодтой харилцсан л бол, Бурханы махбод ярихыг сонссон л бол тэдний амьдралын туршид Бурханы дүр, Бурханы мэргэн ухаан, Бурханы мөн чанар болон Бурханы зан чанар нь энэ махбодоос тэдний таньж, харж, ойлгосон зүйлд үүрд үлдэх боломжтой. Энэ нь Бурханд шударга бус юм. Ийм биш гэж үү? (Тийм ээ, тийм.) Энэ нь Бурханд шударга бус. Тэгвэл Бурхан яагаад үүнийг хийсээр байдаг вэ? Учир нь Бурхан махбод болох арга замаар л хүмүүсийг ариусгаж, аврах хамгийн сайн үр дүнд хүрч чадна—Бурхан энэ замыг сонгодог. Бурхан махбод болж, хүмүүсийн дунд нүүр тулан амьдарч, хүмүүст Өөрийнх нь үгийг сонсох, Өөрийнх нь алхам бүрийг харах, Өөрийнх нь зан чанар, тэр ч байтугай Өөрийнх нь зан төлөв, баяр баясгалан, уй гашууг харах боломж олгодог. Хэдийгээр хүмүүс энэ зан чанар болон эдгээр баяр баясгалан, уй гашууг гэрчлэх үедээ үзэлтэй болж, Бурханы мөн чанарын талаарх хүмүүсийн ойлголтод нөлөөлж, хүмүүсийн ойлголтыг хязгаарлаж болох ч Бурхан хүмүүст буруугаар ойлгогдохыг илүүд үзэж, хүмүүсийг аврах хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд энэ аргыг сонгосоор байдаг. Тиймээс, Бурханы уг төрх, Бурханы жинхэнэ ялгамж чанар, байр суурь, мөн чанарын талаарх хүмүүсийн ойлголтын өнцгөөс үзвэл, Тэрээр нэр төрөө золиосолсон. Ингэж хэлж болохгүй гэж үү? Энэ бол уг өнцгөөс харсан хэрэг юм. Үүнийг анхааралтай тунгаан бод: Бурханы төлсөн болон хийсэн бүхний янз бүрийн талд, хүмүүсийн ойлголтоор бол Фарисайчууд болон антихристүүдийн тэрхүү онол, уриа лоозонтой дүйцэхүйц зүйл байна уу? Юу ч байхгүй. Жишээлбэл, Фарисайчууд “Бурхан бол эрхэм хүндэт” гэж хэлэхдээ энэ эрхэм хүндэт байдлыг хэрхэн ойлгосон бэ? Тэдний нүдээр Бурханы эрхэм хүндэт байдал хэрхэн хэрэгжих ёстой байсан бэ? Тэр зүгээр л өндөр дээд байх явдал юм. “Бурхан бол эрхэм хүндэт, бурхан тийм эрхэм хүндэт” гэдэг нь хоосон сургаал биш гэж үү? (Тийм.) Тэд Бурханы эрхэм хүндэт байдлыг юу гэж үздэг вэ? Хэрвээ Бурхан дэлхийд ирвэл Тэрээр нэр хүндтэй байр суурьтай, дээд зэргийн мэдлэг, авьяастай, дээд зэргийн чадвартай, нэгдүгээр зэргийн уран үгтэй, мөн нэгдүгээр зэргийн, шилдэг гадаад төрхтэй байх ёстой гэдэг нь тэр юм. Тэдний итгэдэг байсан тэрхүү эрхэм хүндэт байдал нь юу вэ? Энэ нь хүмүүсийн харж чадах зүйл юм. Энэ төрлийн эрхэм хүндэт байдал нь Сатаны хийдэг зүйл биш гэж үү? (Тийм.) Бурхан тэгдэггүй! Бурхан Өөрийн сонгосон эдгээр хүмүүсээр ямар төрлийн хүмүүсийг сонгосныг хар, мөн Сатаны ертөнцийн гарамгай элитүүд ямар төрлийн хүмүүс болохыг хар. Тэднийг ингэж харьцуулснаар Бурхан ямар хүнийг авардаг, ямар хүн аврагдаж чадахгүйг чи мэдэх болно. Онцгой биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, билиг авьяастай хүмүүс үнэнийг хүлээн авах магадлал хамгийн бага байдаг. Тэдний яриа мэдлэгээр дүүрэн, туйлын уран яруу бөгөөд хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлж, хүндлүүлдэг боловч тэдний хамгийн том сул тал нь үнэнийг хүлээн авдаггүй явдал бөгөөд тэд үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг, энэ нь тэд сүйрлийн замыг сонгоно гэдгийг шийддэг. Харин Бурханы сонгосон хүмүүсийн хэнд нь ч ямар нэгэн онцгой билиг авьяас байдаггүй боловч тэд үнэнийг хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг дагахын тулд алдар нэр, ашиг хонжоо, байр сууриа орхиж, үүргээ гүйцэтгэхэд бэлэн байдаг. Эдгээр нь Бурханаар аврагддаг төрлийн хүмүүс юм. Шүтлэггүй хүмүүс хэнийг шүтдэг вэ? Тэд бүгд өндөр түвшний сэхээтнүүд болон нэр хүндтэй гэр бүлээс гаралтай хүмүүсийг шүтдэг. Билиг авьяас, онцгой чадвар, гэр бүлийн байр суурийн тухайд бидэнд эдгээрийн аль нь ч байхгүй—бид адилхан. Та нар энэ талаар юу гэж бодож байна вэ? Бурхан ийм зүйл хийдэггүй—энэ тийм энгийн гэж үү? Бурхан яагаад үүнийг ингэж зохицуулаагүй вэ? Үүнд Бурханы санаа зорилго бий. Хүн ямар гэр бүлд төрөх, ямар мэдлэг сурч болохыг зохицуулах нь Бурханы хувьд дэндүү амархан зүйл юм. Бурхан ингэж үйлдэж чадах уу? (Тийм.) Тэр үнэхээр чадна! Тэгвэл Бурхан яагаад биднийг баян чинээлэг, нэр хүндтэй гэр бүлд төрүүлэхээр зохицуулаагүй вэ? Энэ бол Бурханы хайр татам байдал, энэ бол Бурханы мөн чанарын илчлэл бөгөөд үнэнийг ойлгодог хүмүүс л энэ хэргийг нэвт харж чадна. Бурхан махбод болсны дараа хүмүүсийн үзэл хэчнээн их байх, Бурхан ажилдаа хэчнээн их бэрхшээлтэй тулгарах, Тэр хэчнээн их саад тотгортой нүүр тулах, хэчнээн их тохуурхал, гүтгэлэг амсах нь хамаагүй, мөн Тэрээр ийм байдлаар махбод болсныхоо дараа нэр төрөө хэчнээн их алдах нь хамаагүй, Тэр үүнийг тоодог уу? Тэр тоодоггүй. Тэгвэл Тэр юунд санаа тавьдаг вэ? Хэрвээ та нар энэ санааг ойлгож чадвал Бурхан хайр татам гэдгийг үнэхээр мэдэх болно. Бурхан юунд санаа тавьдаг вэ? Энэ төлөөсийг төлж, ийм их хүчин чармайлт гаргаж буй Бурханы уйгагүй санаа зорилго юу вэ? Тэр үүнийг яг юуны төлөө хийсэн бэ? (Бурханы сонгосон энэ бүлэг хүмүүс Бурханыг илүү сайн ойлгож, бие махбодтой болсон Түүгээр дамжуулан Бурхантай илүү сайн харилцаж, улмаар Бурханы талаар жинхэнэ ойлголттой болохын төлөө юм.) Бурханы талаар ойлголттой болох—тэгвэл энэ нь Бурханд нэлээд ашигтай хэвээр байна уу? Бурхан энэ ганц зорилгын төлөө ийм ихийг төлсөн үү? Тийм үү, үгүй юу? Бурхан зүгээр л хүмүүст Бурханыг ойлгуулахын тулд 6,000 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн гэж үү? Надад хэл дээ, Бурхан хүмүүсийг бүтээсний дараа, хүн төрөлхтөн Бурханаас холдож, Сатаныг дагасны дараа, мөн хүн бүр амьдралаа амьд чөтгөр мэт өнгөрөөж эхэлсний дараа—хэн хамгийн их баяртай байдаг вэ? (Сатан.) Хэн хохирогч вэ? (Хүмүүс.) Тэгвэл хэн хамгийн их гунигладаг вэ? (Бурхан.) Та нар хамгийн их гунигладаг уу? (Үгүй.) Бодит байдал дээр, хэн ч эдгээр зүйлийг нэвт харж чаддаггүй. Хэн ч өөрсдөө эдгээр зүйлийг мэддэггүй: Тэд амьдрал нь ямар болж хувирна, түүнийг л хүлээн авдаг. Чи тэднээс үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэх үед тэд үүнийг ямар нэгэн сайн зүйл авчирч чадна гэж боддоггүй. Тэд өөрсдийн үзэл, төсөөллөөр тууштай амьдардаг бөгөөд үргэлж Бурханд тэрсэлсээр ирсэн. Хамгийн их гуниглаж, шархалдаг нэгэн бол үнэндээ Бурхан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; Бурхан хүн төрөлхтний оршин тогтнолын өнөөгийн байдалд, эсвэл тэдний амьдрал сайн байгаа эсэхэд санаа тавьдаг гэж та нар бодож байна уу? (Тэр санаа тавьдаг.) Бурхан хамгийн их санаа зовдог бөгөөд магадгүй холбогдох хүмүүс үүнийг мэдэрдэггүй, мөн өөрсдөө үнэндээ үүнийг ойлгодоггүй байж болох юм. Энэ ертөнцөд амьдрахдаа хүн төрөлхтөн зуун жилийн өмнө ийм байсан, одоо ч ийм л байна, үеэс үед өсөн үржиж, үеэс үед ингэж л амьдарч байна, зарим хүн сайн сайхан, зарим нь ядуу тарчиг байна—амьдрал өгсөж, уруудах явдлаар дүүрэн байдаг. Үеийн үед хүмүүс ирж, өөр хувцас өмсөж, ижил хоол иддэг боловч нийгмийн бүтэц, тогтолцоо бага багаар өөрчлөгддөг; хүмүүс өөрийн эрхгүй өнөөдөртэй золгодог—тэд үүнийг ухамсарладаг уу? Тэд ухамсарладаггүй. Тэгвэл хэн хамгийн их ухамсарладаг вэ? (Бурхан.) Энэ асуудалд хамгийн их санаа тавьдаг нэгэн бол Бурхан юм. Бурханы мартдаггүй зүйлсийн нэг бол Түүний бүтээсэн хүмүүс хэрхэн амьдарч байгаа, хүмүүсийн амьдралын өнөөгийн байдал ямар байгаа, тэд сайн амьдарч байгаа эсэх, хүмүүс юу идэж, өмсөж байгаа, тэдний ирээдүй ямар байх, мөн хүмүүс өдөр бүр зүрх сэтгэлдээ юу бодож байдаг явдал юм. Хэрвээ хүмүүсийн өдөр бүр боддог бүхэн нь муу байж, байгалийн хуулийг хэрхэн өөрчилж, сөрөн зогсох, Тэнгэртэй хэрхэн тэмцэх, ертөнцийн муу чиг хандлагыг хэрхэн дагах тухай байдаг бол Бурхан үүнийг хараад таатай байх уу? (Үгүй, Тэр тэгэхгүй.) Тэгвэл Бурханд таагүй санагдаад л болоо юу? Тэр энэ талаар ямар нэг зүйл хийх ёстой биш гэж үү? (Тийм ээ, Тэр хийх ёстой.) Тэрээр энэ хүмүүсийг сайн сайхан амьдруулах арга замыг олж, тэдэнд биеэ зөв авч явах зарчмуудыг ойлгуулж, Бурханыг шүтэж, байгалийн бүх хууль, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагахыг мэдүүлэх ёстой, ингэснээр хүмүүс хүний төрхөөр амьдарч чадах бөгөөд тэгвэл Бурханы сэтгэл амарна. Бурхан энэ хүмүүсийг орхисон ч гэсэн тэд ийм орчинд хэвийн амьдарч, Сатанаас ямар ч зовлон амсахгүй байж чадна—энэ бол Бурханы санаа зорилго юм. Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, хүний төрхийг амьдран харуулж чадахыг харах үедээ Сатан бүрмөсөн шившиг болж, ялагддаг тул энэ хүмүүсийг бүрмөсөн орхиж, тэдэнд дахин хэзээ ч анхаарал хандуулдаггүй. Тэгвэл Сатан хэнд санаа тавьдаг вэ? Тэр зөвхөн Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс, Бурханы үгийг уншдаггүй, Бурханд залбирдаггүй хүмүүс, үүргээ чин сэтгэлээсээ бус гүйцэтгэдэг хүмүүс, мөн гэрлэх хүн олж, гэр бүл зохиож, карьер хөөхийг хүсдэг хүмүүст л санаа тавьдаг. Тэр энэ хүмүүсийн толгойг эргүүлэхийг, Бурханаас холдоход, үүргээ гүйцэтгэхгүй байхад, Бурханаас урвахад төөрөлдүүлэхийг хүсдэг бөгөөд тэд Бурханд таягдан хаягдах хүртэл үүнийг хийдэг—тэгээд тэр бүрмөсөн баярладаг. Хэдий чинээ чи үнэнийг эрэлхийлэхгүй байх тусам төдий чинээ тэр баярладаг, хэдий чинээ чи алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрэлхийлэх тусам, мөн хэдий чинээ үүргээ хааш яаш гүйцэтгэх тусам төдий чинээ тэр баярладаг. Хэрвээ чи Бурханаас холдож, урвавал тэр бүр ч их баярладаг—энэ нь Сатаны сэтгэл зүй биш гэж үү? Антихристүүдийн сэтгэл зүй ийм биш гэж үү? Сатаны төрлийн хүмүүс бүгд ийм сэтгэл зүйтэй байдаг. Тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй, мэдлэг сурч, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлэхэд анхаардаг, мөн үүргээ гүйцэтгэхдээ үндсэн ажилдаа анхаардаггүй хэнийг ч болов хараад толгойг нь эргүүлэхийг хүсдэг. Тэд ийм хүмүүстэй уулзах үедээ тэдэнтэй нэг хэлтэй болдог бөгөөд хамт байхдаа ярих зүйл ихтэй байж, юунаас ч эмээлгүйгээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Энэ хүмүүс үнэнийг эрэлхийлэхгүй байгааг хараад Бурханд ямар санагддаг вэ? Тэр санаа зовдог! Тиймээс, Бурханы төлсөн энэ бүх төлөөсийн шалтгаан юу вэ? Шалтгаан нь хүн төрөлхтнийг гэсэн Түүний сэтгэл, халамж, санаа зовнил юм. Бурхан хүмүүсийн төлөөх эдгээр сэтгэл, халамж, санаа зовнилыг зүрх сэтгэлдээ тээдэг бөгөөд Бурхан хүмүүст ийм хандлагаар ханддаг учраас Түүний ажил алхам алхмаар бий болдог. Хүмүүсийн нүдэнд Бурхан даруу, нуугдмал, хүмүүсийг үнэхээр хайрладаг, үнэнч, эсвэл агуу байх эсэх нь хамаагүй, эдгээр бүх төлөөс нь үнэ цэнтэй бөгөөд шагнагдах боломжтой гэж Бурхан үздэг. Энэ шагнал гэж юуг хэлнэ вэ? Энэ нь Түүний зүрх сэтгэлдээ санаа зовдог зүйлс дахин тохиолдохгүй бөгөөд Түүний зүрх сэтгэлдээ санаа зовдог хүмүүс Түүний санаа зорилгын дагуу, Түүний тэдэнд заасан арга маяг, тэднийг чиглүүлсэн зүг чигийн дагуу амьдарч чадна, мөн энэ хүмүүс цаашид Сатанд завхруулагдахгүй—тэд цаашид зовлон шаналал дунд амьдрахгүй бөгөөд Бурханы санаа зовнил арилж, Бурханы сэтгэл амарна гэсэн үг юм. Тиймээс, Бурханы хийсэн бүхний тухайд—Түүний анхдагч сэдэл юу байх, Түүний төлөвлөгөө хэчнээн том, эсвэл жижиг байх нь хамаагүй—эдгээр нь бүгд эерэг зүйл биш гэж үү? (Тийм, мөн.) Эдгээр нь бүгд эерэг зүйл юм. Бурханы ажилладаг арга барил хүмүүст үл анзаарагдам байх эсэх, энэ нь дурдах үнэ цэнтэй эсэхээс үл хамааран, хүмүүсийг шүүж, аврахын тулд Бурханы ажилладаг арга барилыг хүмүүс хэрхэн шүүхээс үл хамааран, Бурханы хийсэн бүх зүйл болон Түүний төлж чадах бүх төлөөсөөс үзвэл Бурхан магтууштай биш гэж үү? (Тийм, магтууштай.) Тэгвэл Бурхан агуу юу эсвэл өчүүхэн үү? (Тэр агуу.) Маш агуу! Хүн төрөлхтнөөс хэн нь ч ийм төлөөс төлж чадахгүй. Зарим хүн “Хүн төрөлхтний дунд эхийн хайр хамгийн агуу нь” гэж хэлдэг. Эхийн хайр үүнтэй адил агуу гэж үү? Ерөнхийдөө, хүүхдүүд нь тусдаа гарч, бие даан амьдрах болсны дараа, тэд болгоод л байвал эхчүүд нь тэдний төлөө сүйд болдоггүй. Үнэндээ, хүссэн ч тэд хүүхдүүдийнхээ төлөө сүйд болж чаддаггүй. Тэгвэл Бурхан энэ хүн төрөлхтөнд хэрхэн ханддаг вэ? Тэр хэдэн мянган жилийн турш үүнийг тэвчсэн бэ? Бурхан үүнийг зургаан мянган жилийн турш тэвчсэн бөгөөд одоо ч бууж өгөөгүй л байна. Зөвхөн тэрхүү өчүүхэн санаа зовнил, сэтгэлийн төлөө Бурхан ийм их төлөөс төлсөн. Ийм асар их төлөөс Фарисайчууд болон тэрхүү антихристүүдийн нүдэнд хэрхэн харагддаг вэ? Үүнийг тэд яллаж, шүүж, тэр ч бүү хэл доромжилдог. Энэ өнцгөөс харвал, тэрхүү антихристүүд уг чанартаа хорон муу биш гэж үү? (Тийм.) Бурхан ийм магтууштай зүйлс хийсэн бөгөөд Бурханы мөн чанар болон Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хүмүүсийн магтаалыг хүртэх бүрэн эрхтэй. Тэд Түүнийг магтдаггүйгээр үл барам, Түүнийг яллаж, шүүхийн тулд янз бүрийн шалтаг, онол ашиглаж, тэр ч байтугай Түүнийг Христ гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Энэ хүмүүс үзэн ядалтаар дүүрэн биш гэж үү? (Тийм.) Тэд хорон муу биш гэж үү? Тэдний хорон муу зан авираас үзвэл, тэд эрдэм, мэдлэгийг шүтдэг биш гэж үү? Тэд эрх мэдэл, байр суурийг шүтдэг биш гэж үү? (Тийм.) Ямар нэг зүйл хэчнээн эерэг байх тусам, мөн хүмүүст магтагдаж, дурсагдаж, түгээн дэлгэрүүлэгдэх хэчнээн зохистой байх тусам антихристүүд түүнийг төдий чинээ их яллах болно. Энэ бол антихристүүдийн хорон муу уг чанарын нэг илчлэл юм. Антихристүүдийн хорон муугийн хэмжээ нь завхарсан зан чанартай жирийн хүмүүсээс давсан гэдгийг хэлэх ёстой.
Паулын тухай хэлэлцүүлгээ үргэлжлүүлцгээе. Паул ямар гэр бүлд төрсөн бэ? Тэрээр сэхээтний гэр бүлд, эрдэм номтой гэр бүлд төрсөн. Тэр ийм гэр бүлд төрсөн бөгөөд түүний төрсөн гарал үүсэл сайн гэж тооцогддог байв. Тэр өндөр боловсролтой байсан. Одоогийн стандартаар бол, тэр шашин судлал судалдаг эсвэл их сургуульд сурдаг төрлийн хүн байсан байж магадгүй. Тэгвэл түүний эрдэм, мэдлэг ихэнх хүнийхээс илүү байсан уу? (Тийм.) Паулын эрдэм, мэдлэгээс үзвэл, Эзэн Есүсийг Христ байсныг хүлээн зөвшөөрөх нь түүний хувьд амархан байх байсан уу? (Тийм, амархан байх байсан.) Маш амархан. Гэвч тэр яагаад Эзэн Есүсийг Христ гэж хүлээн зөвшөөрөөгүй вэ? (Тэр мэдлэгийг шүтдэг байсан бөгөөд Эзэн Есүс өөр шиг нь мэдлэгтэй биш гэж мэдэрсэн тул Түүнийг хүлээн зөвшөөрөөгүй.) Үүнийг ингэж хэлэх нь дэндүү энгийн хэрэг юм. Хэрвээ Эзэн Есүс түүн шиг мэдлэгтэй биш байсан бол тэр Түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх байсан. Хэрвээ Тэр үнэхээр мэдлэгтэй байсан бол тэр Түүнийг хүлээн зөвшөөрч чадах байсан байж магадгүй. Энэ бол бага зэрэг хагас дүгнэлт юм. Тэгэхээр бид антихристүүд мэдлэгийг шүтдэг гэж л хэлнэ; өөрөөр хэлбэл, тэд хүмүүсийг сонсож, хүмүүс болон хэрэг явдалтай харьцах үедээ эрдэм, мэдлэгийг шүтдэг гэдэг нь бусдад харагдахуйц үзэл бодолтой байдаг. Жишээлбэл, хэрвээ чиний үг маш логиктой, өндөр түвшний, ухаалаг, ойлгохын аргагүй, хийсвэр байвал энэ нь яг түүний дуртай зүйл юм. Хийсвэр бөгөөд логик, гүн ухаан, тэр ч байтугай тодорхой нэг эрдэм мэдлэгтэй нийцдэг байх—энэ бол яг түүний хүсдэг зүйл юм. Эзэн Есүс бол Бурханы бие махбодтой бололт бөгөөд Түүний хэлдэг бүхэн нь Бурханы үг болон үнэн юм. Тэгвэл, мэдлэг, эрдэм номтой хүмүүс эдгээр үг болон үнэнийг харах үедээ тэдгээрийг хэрхэн үнэлдэг вэ? “Чиний хэлж байгаа үг хэтэрхий бүдүүлэг, өнгөцхөн байна. Бүгд бурханд итгэх тухай ялихгүй зүйлс байна. Гүн гүнзгий ч биш, ойлгохын аргагүй ч биш. Ямар ч нууц алга. Гэсэн ч чи тэдгээрийг үнэн гэж хэлдэг. Үнэнд тийм өндөр дээд зүйл юу байгаа юм бэ? Би ч бас эдгээр зүйлийг хэлж чадна!” Антихристүүд ингэж боддог биш гэж үү? (Тийм.) Тэд үүнийг ингэж дэнсэлж, “Эцсийн эцэст чиний ярьж байгаа зүйлс миний мэдлэгээс дээгүүр эсвэл доогуур эсэхийг би харъя” гэж боддог. Тэд сонсмогцоо тэдгээрийг эсэргүүцэж, “Чи яг л бага сургуулийн сурагч шиг сонсогдож байна. Би бол их сургуулийн оюутан, тиймээс чи надаас дор байна!” гэж хэлдэг. Дараа нь тэд Бурханы үгнээс ямар нэгэн өө сэв олж, “Чи хэл зүй ойлгодоггүй бололтой, заримдаа ярихдаа ашигладаг үг чинь оновчтой биш байна. Чи бурхан шиг харагдахгүй байна” гэж хэлдэг. Тэд Түүнийг Бурхан мөн эсэхийг харахын тулд гадаад төрхийг нь хардаг; тэд Түүний үгийн агуулгыг сонсдоггүй, илэрхийлэгдсэн зүйл нь үнэн мөн эсэхийг, эсвэл уг үгс Бурханаас ирсэн эсэхийг сонсдоггүй. Энэ нь сүнслэг ойлголтгүй байгаа хэрэг биш гэж үү? (Тийм ээ, тийм хэрэг.) Тиймээс, антихристүүдэд өөр нэг шинж чанар бас байдаг: Тэд сүнслэг ойлголтгүй байдаг. Тэд эрдэм, мэдлэгийг үнэлдэг учраас үнэнийг ойлгодоггүй. Тэд үнэнийг хэзээ ч ойлгож чадахгүй. Энэ хүмүүс сүнслэг ойлголтгүй төрлийн хүмүүс байхаар заяагдсан байдаг. Тэд Бурханы хэлсэн өгүүлбэр бүрийг дэнслэхийн тулд мэдлэгээ ашигладаг. Тэд үнэнийг ойлгож чадах уу? Тэд үүнийг үнэн гэдгийг мэдэж чадах уу? Тэд эцэст нь дүгнэлтэд хүрч, Бурханы хэлсэн эдгээр бүх үг бол үнэн гэж хэлж чадах уу? Тэд үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу? Тэд үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгвэл, тэдний нүдээр тэд бие махбодтой болсон Бурханыг хэрхэн үздэг вэ? Тэд “Би яаж ч харсан, тэр бол хүн. Би яаж ч харсан, бурханы шинж чанарыг харж чадахгүй байна. Би яаж ч сонссон, түүний үгсийн аль нь үнэнтэй нийцэж байгааг, аль нь үнэн болохыг ялгаж салгаж чадахгүй байна” гэж боддог. Тиймээс, зүрх сэтгэлийнхээ гүнд тэд: “Хэрвээ чамд шинэ, соргог зүйл байгаад, би чамаас ямар нэгэн онол олж авч, өөртөө ашигтай зүйл хуримтлуулж чадвал би одоогоор чамайг дагаж, үр дүн нь юу болохыг харъя” гэж боддог. Гэвч тэд Эзэн Есүсийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүлээн авч чадах уу? (Үгүй, тэд чадахгүй.) Тэд Түүнийг яавч хүлээн авахгүй. Тэд яагаад Түүнийг хүлээн авдаггүй вэ? Үүний шалтгаан нь юу вэ? Шалтгаан нь тэд мэдлэгт хэтэрхий их дуртай. Тэдний дур сонирхол болон өөрсдийгөө зэвсэглэж, сурч мэдсэн мэдлэг нь тэдний нүд, оюун ухааныг сохолж, Бурханы хийсэн бүхнийг харахад нь саад болдог. Бурханы хэлдэг зүйл илэрхий үнэн байсан ч, Бурханы хийсэн ажил Бурханы ялгамж чанар, мөн чанарыг тодорхой илэрхийлж байсан ч тэд үүнийг харж чаддаггүй. Тэд яагаад харж чаддаггүй вэ? Учир нь тэдний эрдэм, мэдлэг тэднийг Бурханы талаарх үзэл, төсөөлөл, дүгнэлтээр дүүрэн болгодог. Эцэст нь, тэд номлолыг яаж ч сонссон, Бурхантай хэрхэн ч харилцсан бай, Бурханы хэлж буй зүйлийг ойлгож чаддаггүй, энэ хүний хэлсэн зүйл хүмүүсийг өөрчилж чадна, эсвэл энэ нь үнэн, зам, амь мөн гэдгийг хүлээн авах нь бүр ч байж боломгүй хэрэг юм. Энэ бол тэдний хэзээ ч хүлээн авч чадахгүй зүйл юм. Тэд үүнийг хэзээ ч хүлээн авч чадахгүй, энэ нь яг л Паул шиг тэднийг аврагдах заяагүй болгодог. Паул Эзэн Есүсийг Христ байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн үү? Тэр эцсээ хүртэл хүлээн зөвшөөрөөгүй. Зарим хүн: “Тэр Дамаскийн зам дээр цохиулан унахдаа Эзнийг дуудаагүй гэж үү? Тэр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Түүнийг хүлээн зөвшөөрөөгүй гэж яаж хэлж болох юм бэ?” гэж хэлдэг. Паул хэзээ ч Эзэн Есүс Христийг өөрийнхөө Аврагч гэж хүлээн зөвшөөрөөгүйг нэг баримт нотолдог. Энэ нь, тэр цохиулан унасныхаа дараа ч Христ байхыг эрэлхийлсээр байсан явдал юм. Христ гэдэг нь хүмүүс дур зоргоороо болчхож чаддаг хүн гэж үү? Христ бол хүн болж бие махбодтой болсон Бурхан юм. Тэр бол Бурхан бөгөөд хэн ч зүгээр л хүссэн учраас Бурхан болж чадахгүй. Хэн Христ болохыг хүсэхгүй байх билээ, гэхдээ энэ нь хүмүүсийн хийж чадах зүйл мөн үү? Энэ бол хүний хүсэлтэй холбоотой асуудал биш юм. Паул бүр Христ болохыг хүсэж байсан. Паулын эрэлхийллээс үзвэл, тэр Эзэн Есүсийг Христ болон Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрч чадах байсан уу? (Үгүй, тэр чадахгүй байсан.) Тэгвэл тэр Эзэн Есүсийн ялгамж чанар, байр суурийг хаана байрлуулсан бэ? Бурханы Хүү гэж үзсэн. Бурханы Хүү гэж юу вэ? Энэ нь, “Чи бурхан биш, чи бол бурхны хүү, чи бурхнаас жижиг, чи бидэнтэй адилхан; бид бол бурхны хөвгүүд, чи ч бас бурхны хүү, гэхдээ бурхан чамд өөр даалгавар өгсөн бөгөөд чи өөр ажил хийсэн. Хэрвээ бурхан надад энэ ажлыг өгсөн бол би ч бас үүнийг хийж, үүрч чадах байсан” гэсэн үг юм. Энэ нь Паул Эзэн Есүс Христийг Бурхан мөн гэх баримтыг хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг биш гэж үү? (Тийм ээ, тэгсэн үг.) Тэрээр өөрийнх нь итгэдэг бурхан тэнгэрт байдаг, энэ Христ бол бурхан биш, мөн бурхны ялгамж чанар, байр суурь нь энэ Христтэй ямар ч хамаагүй гэж итгэдэг байв. Эзэн Есүсийн талаарх түүний ойлголт болон хандлага хэрхэн бий болсон бэ? Тэдгээр нь түүний мэдлэг болон төсөөллөөс урган гарсан. Тэр яаж тэдгээр дүгнэлтэд хүрсэн бэ? Тэр тэдгээрийг ямар өгүүлбэрээс харсан бэ? Эзэн Есүс “Миний Эцэг тийм эсвэл ийм” мөн “Би тэнгэр дэх Эцэгийнхээ хүчээр үүнийг эсвэл түүнийг хийдэг” гэж хэлсэн бөгөөд Паул үүнийг сонсоод, “Чи ч бас бурхныг бурхан гэж нэрлэдэг юм уу? Чи ч бас тэнгэр дэх бурханыг эцэг гэж нэрлэдэг юм уу? Тийм бол, чи бурхны хүү юм байна шүү дээ?” гэж бодсон. Энэ нь хүний тархины төсөөлөл биш гэж үү? Энэ бол мэдлэгтэй хүмүүсийн гаргасан дүгнэлт юм: “Хэрвээ чи тэнгэр дэх бурханыг эцэг гэж дууддаг, бид ч бас түүнийг эцэг гэж дууддаг бол бид ах дүүс юм. Чи бол ууган хүү, бид бол удаах хөвгүүд, мөн тэнгэр дэх бурхан бол бидний нийтлэг бурхан юм. Тиймээс, чи бурхан биш, бид бүгд эн тэнцүү байр суурьтай. Иймээс, хэн шагнагдах, хэн шийтгүүлэх, мөн тэдний төгсгөл юу болохыг эцсийн эцэст шийддэг нэгэн бол эзэн Есүс христ биш—энийг шийддэг нь тэнгэр дэх бурхан юм.” Паулын эдгээр дүгнэлт болон утгагүй үзэл бодол нь бүгд шашин судлал болон мэдлэг судалсныхаа дараа оюун ухаанаа ашиглан шүүж, дүн шинжилгээ хийснээр олж авсан зүйлс байв. Үр дүн нь ийм байсан.
Паул мэдлэгийг аминд орох зүйл, өөрийн хөрөнгө, цаашлаад эрэлхийллийнхээ зорилго гэж үзэж байв. Хэрвээ Паул мэдлэгийг шүтээгүй, харин өмнө нь сурсан мэдлэгээ орхиж, Эзэн Есүсийг Эзэн, дагаж болох Нэгэн, үнэнийг илэрхийлж чадах Нэгэн гэж үзэж, Эзэн Есүсийн үгийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлэх үнэн гэж үзсэн бол үр дүн өөр байх байлаа. Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн нь нэг талаар тэр айсанд, нөгөө талаар Эзэн Есүс баривчлагдаж, зовж буй жирийн нэгэн хүн мэт түүнд харагдсанд байв. Түүний зүрх сэтгэлд сул дорой байдал байсан—энэ нь ноцтой дутагдал биш байлаа. Эзэнийг түр зуур үгүйсгэсэн нь ч ноцтой дутагдал биш байв. Энэ нь эцсийн дүндээ хүний төгсгөлийг тогтоож чадах нотолгоо биш юм. Юу тэдний төгсгөлийг эцсийн дүндээ тогтоодог вэ? Тэд Бурханы үгэнд Бурханы үг мэт ханддаг эсэх, Бурханы үгийг үнэн хэмээн хүлээн авч, дуулгавартай дагаж, хэрэгжүүлж чаддаг эсэх явдал юм. Паул, Петр хоёр бол тэс өөр хоёр жишээ юм. Петр нэгэнтээ сул дорой байж, Эзэнийг үгүйсгэж, Эзэнд эргэлзэж байсан боловч эцсийн үр дүнд Петр төгс болгуулсан. Паул олон жилийн турш Эзэний төлөө ажиллаж, зовсон. Зүй нь тэр титэм хүртэх боломжтой байх ёстой байсан ч яагаад Бурханаар шийтгүүлээд дуусав? Түүний болон Петрийн төгсгөл яагаад өөр байсан бэ? Энэ нь хүний уг чанар-мөн чанар болон тэдний эрэлхийлдэг замаас хамаардаг. Паулын уг чанар-мөн чанар юу байсан бэ? Хамгийн наад зах нь хорон муу байдал гэх нэг зүйл бий. Тэрээр мэдлэг, байр суурийг улайран эрэлхийлж, шагнал болон титэм эрэлхийлж, тэрхүү титмийн төлөө нааш цааш гүйж, ажиллаж, төлөөс төлсөн бөгөөд үнэнийг огт эрэлхийлээгүй. Түүгээр ч барахгүй, тэрээр ажлынхаа явцад Эзэн Есүсийн үгийг хэзээ ч гэрчилж байгаагүй, мөн Эзэн Есүс бол Христ, Бурхан, эсвэл бие махбодтой болсон Бурхан гэдгийг, Эзэн Есүс Бурханыг төлөөлдөг бөгөөд Түүний хэлсэн бүх үг бол Бурханы хэлсэн үг гэдгийг ч гэрчлээгүй. Паул эдгээр зүйлийг ухамсарлаж чадаагүй. Тэгвэл Паулын явсан зам юу байсан бэ? Тэрээр мэдлэг, шашин судлалыг гөжүүдлэн эрэлхийлж, үнэнийг эсэргүүцэж, үнэнийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд байр сууриа удирдах, хадгалах, бататгахын тулд өөрийн билиг авьяас, мэдлэгийг ашиглан ажил хийсэн. Түүний эцсийн төгсгөл юу байсан бэ? Магадгүй чи түүнийг үхэхээсээ өмнө ямар шийтгэл хүлээснийг, эсвэл түүнд хэвийн бус илрэл байсан эсэхийг гаднаас нь харж чадахгүй байж болох ч түүний эцсийн төгсгөл Петрийнхээс өөр байсан. Энэхүү “ялгаа” нь юунаас шалтгаалсан бэ? Нэг нь хүний уг чанар-мөн чанар, нөгөө нь хүний явдаг зам юм. Паулын Эзэн Есүст хандах хандлага болон үзэл бодлын тухайд, түүний эсэргүүцэл хэвийн хүмүүсийнхээс юугаараа өөр байсан бэ? Түүнчлэн, Паул Эзэнийг үгүйсгэж, голсон явдал болон Петр сул дорой байдал, айдсаасаа болж Бурханы нэрийг үгүйсгэж, Эзэнийг гурван удаа танихгүй гэсэн явдлын хооронд ямар ялгаа байна вэ? Паул эрдэм, мэдлэг болон билиг авьяасаа ашиглан ажлаа хийсэн. Тэрээр үнэнийг огт хэрэгжүүлээгүй, Бурханы замыг ч дагаагүй. Тиймээс, чи түүний нааш цааш гүйж, ажиллаж байсан хугацаанаас, эсвэл захидлуудаас нь түүний сул талыг харж чадах уу? Чи чадахгүй, тийм биз дээ? Тэрээр хүмүүст юу хийхийг ахин дахин зааж, шагнал, титэм, сайн хүрэх газар олж авахыг эрэлхийлэхэд хүмүүсийг уриалж байсан. Түүнд үнэнийг хэрэгжүүлэх тал дээр туршлагаар олж авсан мэдлэг юм уу туршлага байгаагүй. Харин Петр үйлдэлдээ маш даруухан байсан. Түүнд тийм гүн гүнзгий онол юм уу хэтэрхий алдартай захидлууд байгаагүй. Тэрээр үнэний талаарх зарим нэг бодит ухамсарлалт, хэрэгжүүлэлттэй байсан. Хэдийгээр тэр амьдралдаа сул дорой байдал, завхрал туулсан ч олон шалгалтын дараа түүний Бурхантай тогтоосон харилцаа нь хүн, Бурхан хоёрын хоорондын харилцаа байсан нь Паулын тохиолдлоос тэс өөр байв. Паул ажиллаж байсан хэдий ч түүний хийсэн юу ч Бурхантай ямар ч хамаагүй байлаа. Тэрээр Бурханы үг, Түүний ажил, Түүний хайр, эсвэл хүн төрөлхтнийг гэх Түүний авралд гэрчлэл хийгээгүй бөгөөд хүмүүст хандсан Бурханы санаа зорилго, эсвэл Түүний шаардлагыг бүр ч гэрчлээгүй. Тэр ч байтугай, тэр хүмүүст Эзэн Есүсийг Бурханы Хүү гэж байнга хэлдэг байсан нь эцсийн дүндээ хүмүүс Бурханыг Гурвал гэж үзэхэд хүргэсэн. “Гурвал” гэх нэр томьёо нь Паулаас гаралтай. Хэрвээ “Эцэг, Хүү” гэх зүйл байхгүй бол “Гурвал” байж чадах уу? Чадахгүй. Хүний төсөөлөл дэндүү “баялаг” юм. Хэрвээ чи Бурханы бие махбодтой бололтыг ойлгож чадахгүй бол сохроор бүү тодорхойл, эсвэл сохроор бүү дүгнэ. Зүгээр л Эзэн Есүсийн үгийг сонсож, Түүнд Бурхан мэт, махбодоор илэрч, хүн болсон Бурхан мэт ханд. Ингэж хандах нь илүү бодитой юм.
Ажлынхаа энэ үе шатанд Бурхан эмэгтэй хүн болж бие махбодтой болсон тухай анх гэрчлэл хийгдэх үед олон хүн үүнийг хүлээн авч чадалгүй, үүн дээр гацсан. Тэд “Хэлж буй үгс нь бүгд үнэн, хийгдэж буй ажил нь үгийн шүүлт байна—эдгээр зүйл Бурханы ажил мэт санагдаж байна, иймээс би энэ хүн бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрч чадна—гагцхүү энэ хүйсийг л хүлээн авахад амаргүй байна” гэж бодсон. Гэвч эдгээр үг нь бүгд үнэн учраас тэд Түүнийг дурамжхан хүлээн авсан ч, зүрх сэтгэлдээ “Эхлээд дагаад үзье, Тэр үнэхээр Бурхан мөн эсэхийг харъя” хэмээн бодсон бөгөөд олон хүн ийм байдлаар дагасан. Бурхан хүн төрөлхтнийг эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйстэйгээр бүтээсэн бөгөөд Бурханы бие махбодтой бололт ч онцгой тохиолдол биш, эрэгтэй эсвэл эмэгтэй л байна. Гэнэт нэг өдөр хэн нэгэн надаас “Энэ удаагийн бие махбодтой бололт эмэгтэй байгааг хэрхэн ойлгож болох вэ?” гэж асуусан. Би “Тэгвэл чи үүнийг юу гэж үзэж байна вэ? Бурхан хүмүүсийн үзлийн дагуу үйлддэггүй: Хэрвээ чи үүнийг Бурхан хийсэн гэдэгт итгэлтэй байгаа бол Бурханы хийдэг зүйлийг судлах ёсгүй, ойлгохгүй байвал чи хүлээх хэрэгтэй. Хэрвээ чи эрж хайгаад үр дүнд хүрэхгүй хэвээр байвал зүгээр л дуулгавартай дагаж чадах эсэхээ хар. Хэрвээ чи дуулгавартай дагаж чадвал ухаалаг байна, харин үүнээс болоод гацаж, Бурханы хийсэн бүхнийг үгүйсгэвэл чи ухаалаг биш, чи Бурханд үнэнээсээ итгэдэг хүн биш. Бурхан чиний зөв гэж үздэг, үзэлтэй чинь нийцдэг арван зүйл хийхэд, нэг л зүйл чиний үзэлтэй нийцэхгүй байх үед чи тэр арван зүйлийг бүгдийг нь няцаадаг—энэ ямар гээчийн өөдгүй амьтан бэ? Энэ чинь диавол биш гэж үү?” гэж хариулав. Намайг ингэж нөхөрлөхөд тэр “Тийм ээ, тэгвэл би одоо үүнийг хүлээн авах ёстой юм байна” гэж хэлсэн. Би нөхөрлөлөө дуусгасны дараа тэр даруй ухамсарлаж, хүлээн авсан—түүний хэв чанар нэлээд сайн биш гэж үү? Тийм гэж бодъё. Тэр цааш нь “Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн бөгөөд анх удаа бурхан махбод болохдоо эрэгтэй хүн, бурханы хүү байсан. Энэ удаад тэр эмэгтэй хүн болж махбод болсон—тэгэхээр энэ нь бурханы охин байх биш үү? Миний ингэж ойлгож байгаа зөв эсэхийг хэлээд өгөөч. Хүмүүс хүүхэдтэй болохдоо хүү, охинтой хоёулантай нь байхыг хүсдэг—бурхан бас хоёуланг нь хүсдэг юм болов уу?” гэсэн. Би түүнд хэрхэн хариулж, энэ хэргийг тайлбарлах ёстой байсан бэ? Энэ асуудалд нухацтай хандах ёстой биш үү? Үүнийг засаж залруулах шаардлагатай биш гэж үү? Түүний хэлсэн зүйлд асуудал байна уу? Асуудал бий. Тэр “Бурхан хүүтэй, тэр нь эзэн Есүс, харин энэ удаагийн бие махбодтой бололт нь эмэгтэй, тэгэхээр энэ тохиолдолд түүний охин гэсэн үг. Тиймээс, бурхан хүү, охинтой, түүнд хоёулаа байгаа тул ариун сүнсний хэрэг байхгүй. Ариун эцэг, ариун хүү, ариун охин гэх энэхүү Гурвал байна—энэ ямар тохиромжтой, сүр жавхлантай юм бэ! Охингүйгээр энэ нь гүйцэд биш байх байсан” гэж хэлсэн. Үүнийг сонсоод чамд юу бодогдож байна вэ? Чи инээх үү, уйлах уу гэдгээ ч мэдэхгүй. Надад хэлээч, энэ чинь онигоо биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Бие махбодтой бололтын талаарх түүний болон Паулын ойлголтын хооронд ямар нэг ялгаа байна уу? (Үгүй.) Ялгаа байхгүй. Хэрвээ хүмүүс Бурханыг ойлгох хэрэг явдал дээр, ялангуяа Бурханы ялгамж чанар, мөн чанарын асуудалд хандахдаа үргэлж өөрсдийн ухаан, төсөөлөл, үзэлдээ найдан дүгнэлт, гаргалгаа хийж, тэдгээрийгээ тодорхой үзэл бодлоор ашиглавал энэ нь төвөгтэй байх бөгөөд тэд алдаа гаргаж, асуудалтай тулгарах болно. Тэгвэл энэ асуудлыг зохицуулах хамгийн тохиромжтой арга зам юу вэ? Зарим асуудал илүү гүн гүнзгий, хийсвэр байдаг тул хүмүүс ойлгоход амаргүй бөгөөд энэ асуудлын мөн чанар, уг үндсийг нэвт харах амаргүй байдаг; хэрвээ эдгээр зүйл үнэнтэй холбоогүй, эсвэл чиний үнэний эрэлхийлэлд нөлөөлөхгүй бол чи яах ёстой вэ? Эхлээд тэдгээрийг орхи. Тэдгээрийг судлахын хэрэг юу байна? Тэдгээр нь чиний судлах зүйл биш. Чиний хийх ёстой ганц зүйл бол амь-оролтод төвлөрч, үүргээ сайн гүйцэтгэж чаддаг байх явдал юм. Нэг л өдөр чи эдгээр зүйлийг аяндаа ойлгох болно. Зарим хүн тэдгээрийг орхиж чадахгүй, судалмаар байна гэж хэлдэг нь төвөгтэй юм. Чи тэдгээрийг судлах ёсгүй. Хүмүүс Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанар, Бурханы байр суурьтай холбоотой асуудалд судлах хандлагаар хандах ёсгүй. Хэрвээ чи үргэлжлүүлэн судалбал энэ нь ноцтой үр дагаварт хүргэнэ. Ноцтой тохиолдолд чи Бурханыг доромжлох болно. Хүмүүс Бурханы ялгамж чанар, мөн чанартай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ? Энгийн бай, хэдийгээр чи энэ асуудлын талаар тийм баттай мэдэхгүй байсан ч нэг зүйл лавтай: Тэр Бурханыг төлөөлж чадна, Тэр бол Бурханы илрэлт, Түүний илэрхийлдэг зүйл бол үнэн, хүмүүсийн хүлээн авах ёстой зүйл бол үнэн бөгөөд үнэнийг олж авахад л хангалттай юм.
Антихристүүдийн уг чанар-мөн чанарыг харвал, тэд юуг хамгийн их шүтдэг вэ? Сүржин, хоосон, хийсвэр, шашин судлалын гэгддэг онолуудыг шүтдэг. Тэдний хувьд эдгээр онол нь туйлын үнэ цэнтэй. Тэд эдгээр зүйлийг маш их үнэлж, хайрладаг бөгөөд бусдаас онцгойрохын тулд эдгээр зүйлийг олж авах элдэв арга сүвэгчилдэг. Тэд зүрх сэтгэлдээ эдгээр зүйлд анхаарч, эдгээрийг өөрсдийн хөрөнгө, амьдралын зорилгоо биелүүлэх гишгүүр гэж үздэг бөгөөд эдгээр зүйл нь угтаа үнэн биш гэдгийг мэддэггүй. Гэвч тэд эдгээр шашин судлалын онолоор өөрсдийгөө зэвсэглэх дуртай байдаг, эдгээр нь тэдний урьдчилан төсөөлсөн үзэл санаа болж, тэд үүнийг үнэн гэж үздэг. Тэд энэхүү шашин судлалын мэдлэгийг ашиглан Бурханы үг болон Бурханы илэрхийлдэг үнэнийг судалдаг. Бурханы үг болон Бурханы илэрхийлдэг үнэн нь өөрсдийнх нь өмгөөлдөг шашин судлалын онолтой нийцэхгүй байгааг харах үедээ тэд Бурханы үгийг шүүж, яллахаас өөрсдийгөө барьж дийлдэггүй. Тэд ингэх Библийн үндэслэлтэй гэж итгэдэг тул зүрх сэтгэлдээ ямар ч айдас мэдэрдэггүй. Тэдний зарим нь бүр Бурханы үгийг яллаж, “Бурханы үг хэтэрхий нуршуу юм. Зарим нь логикгүй, зарим нь дүрмийн хувьд буруу, тэр ч байтугай түүний ашигладаг зарим үг хэллэг нь тийм ч оновчтой биш байна” гэж хэлдэг. Тэд зүгээр л өөрсдийн толгой, бодол санаан дотроо амьдарч, эзэмшсэн эрдэм, мэдлэгээ ашиглан Бурханы үгийг задлан шинжилж, судалдаг. Тэдний олонх нь Бурхан зарим хүнийг хэрхэн тодорхойлдгийг эсвэл зарим хүний хувьд ямар хүрэх газар шийддэгийг Бурханы үгнээс олохын тулд бүр өөрсдийн төсөөлөл, шүүлтийг ашигладаг бөгөөд дараа нь Библид юу гэж хэлсний дагуу тэдгээр зүйлийг задлан шинжилж, ялласнаар Бурханы үгийг үгүйсгэж эхэлдэг. Тэд Бурханы үгийг задлан шинжилж, яллах үед аймшигтай зүйл тохиолддог. Тэр нь юу болохыг та нар мэдэх үү? Хүмүүс Бурханыг задлан шинжилж, судлах үед, мөн хүмүүст яллах сэтгэлгээ үүсэх үед Ариун Сүнс эдгээр хүнийг жигшин голж, тэдний дотор ажилладаггүй. Энэ бол аймшигтай зүйл биш гэж үү? Ариун Сүнс ажиллахгүй байх нь юуг илтгэдгийг та нар мэднэ. Ариун Сүнс ажиллахгүй байх үедээ Тэрээр эдгээр хүмүүсээс хол байдаг, энэ нь тэд хаягдсантай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, Бурхан тэднийг аврахгүй. Бид шалтгааныг нь задлан шинжилж болно. Тэдний амьдралынхаа хагаст өөрсдийгөө зэвсэглэсэн эдгээр шашин судлалын онол хаанаас гаралтай вэ? Тэдгээр нь хэнийг төлөөлдөг вэ? Тэд зүрх сэтгэлдээ үүнийг тодорхой мэддэггүй. Үнэндээ эдгээр зүйл Бурханаас огт гараагүй бөгөөд хүний цэвэр ойлголт ч биш юм. Эдгээр нь хүмүүсийн эндүү ташаа тайлбар бөгөөд тиймээс тэдгээрийг Сатанаас гаралтай, Сатаныг бүрэн төлөөлдөг гэж хэлж болно. Энэхүү шашин судлалын мэдлэгт өөр юу багтдаг вэ? Библийн эндүү ташаа тайлбараас гадна үүнд хүмүүсийн логик болон үндэслэл, хүмүүсийн үзэл болон төсөөлөл, түүнчлэн хүмүүсийн туршлага, ёс зүй, ёс суртахуун, гүн ухааны санаанууд багтдаг. Тэд Бурханы хэлдэг зүйл болон Түүний ажлыг хэмжихийн тулд эдгээр зүйлийг ашиглах үедээ Бурханд хандах хандлагаараа Сатаны талд зогсож байгаа нь илэрхий юм. Тиймээс Бурхан тэднээс нүүрээ буруулж, Ариун Сүнс тэднийг орхидог. Та нар үүнийг урьд нь туулж байсан уу? Өнгөрсөнд зарим хүн энэ талаарх туршлагаа ярилцахдаа, “Би анх Бурханд итгэж эхлэхдээ Бурханыг судлах дуртай байсан; би Түүний хэлдэг зүйл, үг хэллэгийн хэрэглээ, хүмүүст хэрхэн ханддаг, хэнд сайн ханддаг, ямар хүнд дуртай эсвэл ямар хүнийг үзэн яддагийг судалдаг байв. Энэ бүх судалгааны үр дүнд зүрх сэтгэл минь харанхуйлж, залбирах үедээ Бурханыг мэдэрч чадахаа больж, зүрх сэтгэл дэх эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн байдал минь алга болж, би цаашид амар амгалан эсвэл баяр баясгаланг мэдрэхээ больсон. Яг л зүрх сэтгэлийг минь чулуу дарж байгаа мэт байсан” гэж хэлсэн. Та нарт урьд нь ийм туршлага байсан уу? (Тийм.) Бурханыг байнга судалдаг хүмүүс Ариун Сүнснээс гэгээрэл, гэрэлтүүлэлт олж авдаггүй. Бурханы үгийг унших хүртэл ямар ч гэрэл авчирдаггүй. Антихристүүд Бурханыг судлахдаа гарамгай боловч үнэнийг огт хүлээн авдаггүй. Чуулганд тэдэнд ямар ч хэвийн хүн хоорондын харилцаа байдаггүй, бусдад сургаал айлдахын тулд үргэлж өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьдаг. Тэд ихэвчлэн мэдлэгээрээ сайрхаж, жирийн ах эгч нарыг дорд үздэг. Хэрвээ антихрист чамтай харилцаж, чамайг сайн боловсролгүй болохыг олж мэдвэл чамайг тоохгүй. Хэдийгээр чи чуулганы удирдагч юм уу багийн ахлагч байх шалгуурыг хангасан байлаа ч тэр чамайг ашиглахгүй. Тэд ямар төрлийн хүмүүсийг ашигладаг вэ? Тэд нийгмийн байр суурь, эрх мэдэл, мэдлэгтэй, уран яруу ярьж чаддаг билиг авьяастай хүмүүсийг хайдаг—тэд ийм хүмүүст нүдээ унагаж, тэднийг ашиглахаар зорьдог. Хэрвээ хүмүүсийг сонгож, ашиглах нь тэднээс хамаардаг байсан бол тэд зөвхөн уран цэцэн, өндөр боловсролтой, мэдлэгтэй, нийгэмд байр суурьтай хувь хүмүүсийг л сонгодог. Хэдий тийм хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл ямар ч ажил хийж чаддаггүй байсан ч тэдэнд таалагдсаар байдаг. Энэ нь юуг илтгэж байна вэ? Тэд бие биетэйгээ нэг ангилалд харьяалагддаг. Эцсийн эцэст, ижил ижилдээ татагддаг. Зарим антихрист зарим нэгэн бичиг үсэг, хоосон сургаалыг ойлгодог бөгөөд дараа нь номлол айлдахыг сургуулилахын тулд чадах бүх аргаа сүвэгчилдэг. Тэд ямар хэмжээнд хүртэл сургуулилдаг вэ? Тэд уран цэцэн, дэлгэрэнгүй ярьж, тэмдэглэл ашиглахгүйгээр тайзан дээр гарч, нэг дор хэдэн цагаар ярьж чадах хэмжээнд хүртэл сургуулилдаг. Тэд үүнийг ажил хийж байна гэж боддог, энэ бол тэдний хамгийн бахадмаар мөч, өөрсдийгөө хамгийн сайнаар харуулж чадах цаг нь юм. Тэд ийм боломжуудыг шүүрэн авч, хэзээ ч алддаггүй. Гэсэн хэдий ч Бурханы байнга нөхөрлөдөг сэдвүүд болох хэвийн хүн чанар, хүмүүсийн мөс чанар, эрүүл ухаантай холбоотой, мөн хэвийн хүмүүсийн бодитой амьдрал дахь хүн чанартай хамгийн нягт холбоотой зүйлсийн тухайд—хэдийгээр эдгээр нь хүмүүст жижиг, ач холбогдолгүй нарийн ширийн зүйл мэт санагдаж болох ч бодит байдал дээр эдгээр нь үнэн-бодит байдалд орохтой нягт холбоотой байдаг. Антихристүүд эдгээр зүйлийг хэрхэн үздэг вэ? Тэд эдгээрийг зүрх сэтгэлээсээ жигшдэг, эдгээр үгийг нухацтай авч үздэггүй бөгөөд зүрх сэтгэлдээ эдгээр хэрэг явдлыг яллаж, ямар ч утгагүй гэж боддог. Чи үнэн-бодит байдлын талаар, тухайлбал үнэнч шударга хүн, үнэнч хүн, эсвэл хөрсөндөө буусан, үүргээ биелүүлдэг хүн байх талаар яаж ч нөхөрлөсөн, чи эдгээрийн талаар яаж ч нөхөрлөсөн тэдний үзэл бодол өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг. Тэд уран яруу ярьж чаддаг, авьяасаар бялхаж буй мэт харагддаг, онцгой чадвартай хүн байхыг, эсвэл бүр өөр хэлээр ярих, ер бусын хурдтай унших, харсан бүхнээ цээжлэх гэх мэт ер бусын чадвартай хүн байхыг хүсдэг. Хэрвээ тэд бас эдгээр чадварыг эзэмшсэн бол зүрх сэтгэл нь баяр баясгалангаар дүүрэх байв. Тэд зүрх сэтгэлийнхээ угаас эдгээр зүйлийг эрэлхийлж, дээдэлдэг. Жишээ нь, би дөнгөж сая ямар нэг зүйл хэлж дуусаад, хэсэг хугацааны дараа түүнийгээ мартдаг. Би хүн бүрээс асуухад өөр хэн ч бас санадаггүй. Хар даа, бидний ой санамж бүгд нэлээд төстэй байгаа биз дээ? (Тийм.) Гэвч антихристүүд үүнийг хараад, “Чиний ой санамж ч бас сайн биш байна! Тэр нэг сүнслэг хүнийг хар л даа; тэр хурдан уншиж чаддаг, харсан бүхнээ цээжилдэг. Чи христ—чи нэг харалтаар хэдэн мөр уншиж чадах вэ?” гэж хэлдэг. Би “Надад тийм ер бусын чадвар байхгүй. Заримдаа би нэг өгүүлбэр уншсаныхаа дараа санадаггүй бөгөөд дахиад унших хэрэгтэй болдог” гэж хэлдэг. Тэд “Бурхан төгс хүчит байх ёстой биш гэж үү?” гэдэг. Тэд ингэж л үзэл бий болгож эхэлдэг. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд бие махбодтой болсон Бурханыг хэрхэн үздэг вэ? “Бие махбодтой болсон бурхан бол ердөө л туйлын жирийн, бүрэн хэвийн хүн юм. Түүний ой санамж сайн биш, биеийн байдал нь тийм ч сүртэй биш; тэр ямар ч талаараа бурхан шиг харагддаггүй.” Тиймээс, тэд хэн нэгнийг Бурханыг хайрлах талаар номлохыг сонсох үедээ, “Хэрвээ тэр нэг сүнслэг хүн, эсвэл тэр нэг алдартай хүн нь бурхан байсан бол би түүнийг хүлээн авч, хайрлаж чадах байсан. Гэвч хэрвээ одоогийн энэ христ нь бурхан юм бол би түүнийг хайрлаж чадахгүй, учир нь тэр огтхон ч бурхан шиг харагддаггүй” гэж боддог. Тэдний зүрх сэтгэлд, бурхан байхын тулд бурхан шиг харагдах ёстой; бурхан шиг ярьж, үйлдэж, харагдах ёстой бөгөөд ингэснээр хүмүүс бурхныг харах үедээ ямар ч үзэл тээхгүй байх болно—тэд ингэж л боддог. Яагаад? Тэд “Нэгдүгээрт, чи ер бусын чадвар эзэмшээгүй. Хоёрдугаарт, чамд онцгой авьяас байхгүй. Гуравдугаарт, чамд агуу зүйл бүтээдэг дэлхийн тэр хүмүүсийн билиг авьяас байхгүй. Чи ямар ч талаараа онцгой биш, тэгэхээр би яагаад чиний хэлснийг сонсох ёстой юм бэ? Би яагаад чамайг хүндлэх ёстой юм бэ? Би яагаад чамайг дуулгавартай дагах ёстой юм бэ? Би дуулгавартай дагаж чадахгүй” гэж боддог. Энэ ямар асуудал вэ? Энэ ямар төрлийн зан чанар вэ? Хэдийгээр тэд үнэнийг ойлгодоггүй байлаа ч хэвийн хүний мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой. Хүмүүст үзэл байдаг бөгөөд Бурхан тэднийг үүнийх нь төлөө ялладаггүй, гэхдээ хүмүүс үзэл тээж, улмаар Бурханыг дур зоргоороо эсэргүүцэж, яллах үед энэ нь Бурханы зан чанарт амархан халддаг. Антихристүүд Бурханыг санаатайгаар яллаж, эсэргүүцдэг нь тэдний хорон муу уг чанараас үүдэлтэй. Мэдлэг олж авсныхаа дараа тэд Бурхан болон Түүний сүрлэг байдал, мөн чанар, эрх мэдэл, төгс хүчний талаар илүү баялаг, илүү өргөн хүрээтэй, илүү дэлгэрэнгүй төсөөлөлтэй болдог. Дараа нь тэд эдгээр төсөөллөө өөрсдийн харж, харилцаж чадах Бурхантай тулгаж тааруулахыг оролддог. Тэд тааруулж чадах уу? Тэд хэзээ ч тааруулж чадахгүй. Тэд Бурханыг судлах тусмаа зүрх сэтгэлдээ Бурханыг улам бүр үгүйсгэдэг бөгөөд Бурханыг яллаж, эсэргүүцэж чаддаг; энэ бол зайлшгүй юм.
Библи болон Бурханы өнөөгийн бүх айлдвараас та нарын харсан зүйлээс үзвэл, Бурхан билиг авьяас, эрдэм, мэдлэгийг дэмждэг үү? (Үгүй.) Эсрэгээрээ, Бурхан хүний мэдлэг, эрдмийг задлан шинжилдэг. Бурхан билиг авьяасыг хэрхэн тодорхойлдог вэ? Тэрээр ер бусын чадвар болон онцгой авьяасыг хэрхэн тодорхойлдог вэ? Билиг авьяас, ер бусын чадвар, онцгой авьяас нь амийг огт төлөөлдөггүй гэдгийг та нар ойлгох ёстой. Тэдгээр нь амийг төлөөлдөггүй гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь эдгээр зүйл хүмүүс үнэнийг олж авсны үр дүн биш гэсэн үг юм. Эдгээр зүйл үнэндээ хаанаас гаралтай вэ? Тэдгээр нь Бурханаас ирдэг үү? Үгүй, Бурхан хүмүүст мэдлэг юм уу эрдэм олгодоггүй бөгөөд хүмүүсийг үнэнийг эрэлхийлээсэй гэсэндээ тэдэнд илүү их билиг авьяас өгдөггүй нь лавтай. Бурхан ингэж үйлддэггүй. Намайг ингэж хэлэхээр та нар одоо үүнийг ойлгож байгаа биз дээ? Тэгвэл антихристүүдийн хорон муу байдал хаана илэрдэг вэ? Тэд билиг авьяас, эрдэм, мэдлэгийг хэрхэн үздэг вэ? Тэд эдгээр зүйлийг, ялангуяа билиг авьяас, ер бусын чадварыг дээдэлж, дагаж, тэр ч байтугай хүсэмжилдэг. Хэрвээ чи антихристэд “Хэрвээ чамд ер бусын чадвар байвал чи муу ёрын сүнснүүдийг татах болно” гэж хэлбэл тэр “Би айхгүй байна!” гэж хэлнэ. Чи “Тэгвэл ирээдүйд чамд аврагдах найдвар байхгүй болж, чи тамын арван наймдугаар давхарт, хүхэртэй галт нуурт хаягдах болно” гэж хариулахад тэр “Би айхгүй байна!” гэж хэлсээр л байх болно. Хэрвээ чи түүнийг арван өөр хэлээр яриулж, бусдаар хүндлүүлэхийн тулд гайхуулах боломжтой байсан бол тэр зөвшөөрч, дуртай байх байсан. Бурхан хэвийн хүн чанар дотор маш эгэл жирийнээр ярьж, маш бодитойгоор ажилладаг бөгөөд тэд энэ ажлын арга барил, хэлбэр, агуулгыг хүлээн зөвшөөрдөггүй—тэд үүнийг басамжилдаг. Хүмүүс эдгээр хэрэг явдлыг хэрхэн ялган таних ёстой вэ? Жишээ нь, зарим хүн янз бүрийн хэлээр ярьж чаддаг. Чи энэ баримтыг хүлээн зөвшөөрч чадах уу? Чи үүнийг хэвийн гэж бодож байна уу, эсвэл хачин гэж бодож байна уу? (Хачин.) Тиймээс, хэвийн хүн чанарын эрүүл ухааны хүрээнд энэ нь хүлээн авамгүй зүйл юм. Өнгө, дүрс, царай, нэр зэрэг бүх зүйлийг санадаг, уншсаныхаа дараа номын хэдэн зуун хуудсыг эргэн санаж, эхнээс нь дуустал нь ярьж чаддаг хүнтэй харилцсаныхаа дараа чи ямар нэгэн гаж зүйлтэй тааралдсан мэт мэдрэхгүй гэж үү? (Тийм.) Харин антихристүүд ийм зүйлд дуртай байдаг. Надад хэлээч, шашны ертөнцийнхөнтэй, сайн мэдээ түгээгчид, номлогчид, пасторууд гэгддэг, нийтэд нь фарисайчууд гэж нэрлэдэг хүмүүстэй харилцах үедээ чи эдгээр хүн чиний зүрх сэтгэлд хэрэгтэй байна гэж мэдэрдэг үү, эсвэл бодит Бурхан чиний зүрх сэтгэлд хэрэгтэй байна гэж мэдэрдэг үү? (Бурхантай харилцах нь бидний зүрх сэтгэлд хэрэгтэй зүйл юм.) Хэвийн, бодит Бурхан чиний дотоод хэрэгцээнд илүү ойр байдаг, тийм биз дээ? Тэгвэл фарисайчуудтай харилцах үедээ та нар юу мэдэрдэг, үүний давуу болон сул тал, мөн энэ нь ямар нэгэн ашиг тус авчирдаг эсэх талаар ярилц. (Хэрвээ би фарисайчуудтай харилцвал энэ нь хуурамч, хөндий санагддаг. Тэдний ярьдаг зүйл хэтэрхий хоосон, худал байдаг; үүнийг хэт их сонсох нь дотор муухайрмаар болдог бөгөөд би тэдэнтэй дахиж харилцахыг хүсдэггүй.) Фарисайчуудын илэрхийлдэг үзэл бодол зөв үү, эсвэл утга учиргүй юу? (Утга учиргүй.) Тэдний үзэл бодлын уг чанар нь утга учиргүй юм. Түүнчлэн, тэдний хэлдэг зүйл ихэвчлэн бодитой байдаг уу, эсвэл хоосон байдаг уу? (Хоосон.) Ихэнх хүн тэдний хэлдэг утга учиргүй, хоосон зүйлс, түүнчлэн төсөөллийн, үзлийн зүйлсийг сонсох дуртай юу, эсвэл жигшдэг үү? (Ихэнх хүн эдгээр зүйлийг сонсохыг жигшдэг.) Ихэнх хүн тэдэнд дургүй бөгөөд сонсох хүсэлгүй байдаг. Тэдний үзэл бодол, үгийг сонсож, тэдний зан чанар болон хуурамч, хоёр нүүртэй зан авирыг ажигласныхаа дараа чи зүрх сэтгэлдээ юу мэдэрдэг вэ? Чи илүү ихийг сонсохыг хүсдэг үү? Чи тэдэнтэй илүү ойртож, тэдэнтэй гүнзгий харилцаж, тэдний талаар илүү ихийг ойлгохыг хүсдэг үү? (Үгүй.) Чи тэдэнтэй харилцах хүсэлгүй байдаг. Гол асуудал нь тэдний үг хэтэрхий хоосон, онол, уриа лоозонгоор дүүрэн байдагт оршино; хэчнээн удаан сонссон ч чи тэдний юу ярьж байгааг огт ойлгохгүй хэвээр байдаг. Дээр нь, тэдний зан чанар хуурамч, хоёр нүүртэй байдаг; тэд даруу, тэвчээртэй, хайраар дүүрэн дүр эсгэж, онцгой “үнэн сүсэгтэй”, туршлагатай итгэгчийн дүр төрхтэй байхыг хичээдэг. Эцэст нь чи тэдний үнэн нүүр царайг харах үедээ жигшдэг. Та нар надтай тийм ч их гүнзгий харилцаж байгаагүй; миний айлдсан номлолууд та нарт ямар санагддаг вэ? Тэдгээр нь фарисайчуудын ярьдаг зүйлээс ялгаатай юу? (Тийм.) Ямар ялгаа байна вэ? (Бурханы номлол бодитой байдаг.) Энэ бол наад захын зүйл. Цаашлаад, миний ярьдаг зүйл та нарын хэрэгжүүлэлт, туршлага, мөн үүргээ гүйцэтгэх явцад болон бодит амьдрал дээр тулгардаг янз бүрийн талын хэрэг явдалтай холбоотой байдаг. Энэ нь бодит бус, бүрхэг биш юм. Түүнчлэн, миний хэлэлцдэг үнэн бүр, эсвэл аливаа асуудалд ханддаг үзэл бодол минь бодитой юу, эсвэл хоосон уу? (Бодитой.) Та нар яагаад бодитой гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл энэ нь бодит амьдралаас гаждаггүй, бодит амьдралаас дээгүүрх хоосон онол чалчих тухай биш юм. Энэ бүхэн нь бодит амьдрал дахь хүмүүсийн ялган таних чадвар, ойлголт, хэрэгжүүлэлт, түүнчлэн үүргээ гүйцэтгэх явцад янз бүрийн асуудалтай тулгарах үед тэдэнд үүсдэг байдалтай холбоотой байдаг. Товчхондоо, энэ нь хүмүүс Бурханд итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлдэг, Бурханд итгэх тэдний амьдрал, мөн үүргээ гүйцэтгэх үеийн тэдний янз бүрийн байдалтай холбоотой сэдвүүдийг хамардаг. Бид Эхлэл юм уу Исаиа номын талаар хоосон дэлгэрэнгүй тайлбарлахын тулд Библийг гаргаж ирдэггүй, Илчлэл номын талаар ч хоосон ярьдаггүй. Би Илчлэл номыг унших хамгийн дургүй бөгөөд энэ талаар ярихыг хүсдэггүй. Энэ талаар ярихын хэрэг юу байна? Хэрвээ би чамд ямар гамшиг биелснийг хэллээ гэхэд, тэр нь чамтай ямар хамаатай байх вэ? Энэ бол Бурханы ажил. Бурханы ажил биеллээ ч гэсэн, тэр нь чамд хэрхэн нөлөөлөх вэ? Чи чигээрээ л байх биш үү? Хэрвээ би чамд ямар гамшиг биелснийг хэлбэл, чи завхарсан зан чанараа хаяж чадах уу? Энэ ид шидтэй юм шиг байх уу? Үгүй. Тиймээс, хүмүүс эцсийг нь хүртэл дагах үедээ тус бүрдээ төрөл төрлөөрөө ангилагдах болно. Үнэнийг хүлээн авч чаддаг, Бурханы үгийг унших дуртай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бат зогсох болно. Бурханы үгийг унших юм уу номлол сонсох хүсэлгүй, үнэнийг хүлээн авахаас тууштай татгалздаг, үүргээ гүйцэтгэх хүсэлгүй хүмүүс эцэстээ илчлэгдэж, таягдан хаягдах болно. Хэдийгээр тэд цуглаанд оролцож, номлол сонсдог ч хэзээ ч үнэнийг хэрэгжүүлдэггүй, өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг бөгөөд номлол сонсоход зэвүүцдэг—тэд сонсох хүсэлгүй байдаг. Тиймээс, тэд үүргээ гүйцэтгэхдээ ч хааш яаш байдаг бөгөөд хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ хүмүүс бол ердөө л үл итгэгчид юм. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс үл итгэгчидтэй байнга нийлж, хамт амьдарвал тэдэнд ямар санагдах вэ? Тэд ашиг тус хүртэж, босгон байгуулагдахгүйгээр үл барам, зүрх сэтгэлээсээ тэднийг улам бүр жигших болно. Чи фарисайчуудтай харилцаж, тэдний ярихыг сонсоод, тэднийг тодорхой, логиктой ярьдаг, янз бүрийн дүрэм журмыг ойлгомжтой байдлаар тайлбарладаг, мөн үг нь гүн гүнзгий онол агуулсан мэт санагддаг болохыг олж мэдлээ гэж бодъё, гэвч нарийвчлан задлан шинжилбэл, үүний аль нь ч үнэн-бодит байдал биш бөгөөд бүгд хоосон онол төдий байдаг. Жишээ нь, тэд Гурвалын онол, шашин судлал, Бурханы тухай онолууд, тэнгэрт тэнгэрэлчүүдтэй хамт байхдаа Бурхан ямар байдаг, Бурханы бие махбодтой бололт болон Эзэн Есүсийн нөхцөл байдлын талаар хэлэлцдэг. Энэ бүх яриаг сонссоны дараа чамд ямар санагдах вэ? Үр дүн нь үлгэр домог сонсохтой л адил байх болно. Тэгвэл антихристүүд яагаад эдгээр асуудлыг сонсож, хэлэлцэх дуртай байдаг вэ, мөн яагаад тэд ийм хувь хүмүүстэй харилцах хүсэлтэй байдаг вэ? Энэ нь тэдний хорон муу байдал биш гэж үү? (Тийм.) Тэдний хорон муу байдлаас юу ажиглаж болох вэ? Зүрх сэтгэлийнхээ гүнд тэдэнд тодорхой хэрэгцээ байдаг бөгөөд энэ нь тэднийг энэхүү мэдлэг, эрдмийг шүтэхэд, мөн фарисайчуудад байдаг эдгээр зүйлийг шүтэхэд хүргэдэг. Тэгвэл тэдний хэрэгцээ юу вэ? (Бусдаар өндрөөр үнэлүүлэх.) Тэдэнд бусдаар өндрөөр үнэлүүлэх хэрэгцээ байгаад зогсохгүй, зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үргэлж супер хүн, бусдаас давуу хувь хүн, эсвэл мэдлэгтэй алдартан байхыг хүсдэг—тэд зүгээр л эгэл жирийн хүн байхыг хүсдэггүй. Тэдний супер хүн байх хүсэл нь юуг илтгэдэг вэ? Энгийн үгээр хэлбэл, энэ нь тэд бодит байдлаас тасарсан гэсэн үг юм. Жишээ нь, ихэнх хүн дээд тал нь “Би онгоцоор тэнгэрт өндөрт нисэж чаддаг ч болоосой” гэж хүсэж магадгүй. Тэдэнд ийм хүсэл байж болно, тийм биз дээ? Харин антихристүүдийн хүсэл юу вэ? “Нэг л өдөр би далавч ургуулж, алс холын газар руу дүүлэн нисмээр байна!” Тэдэнд ийм эрмэлзэл байдаг—чамд байдаг уу? (Үгүй.) Чамд яагаад байдаггүй вэ? Яагаад гэвэл энэ нь бодитой биш. Хэдий чамд хоёр том далавч зүүлгэсэн байлаа ч чи нисэж чадах уу? Чи тийм төрлийн амьтан биш, тийм биз дээ? (Тийм.) Антихристүүд шиг хүмүүс үргэлж өөрсдийн төсөөлөлд найдаж, хүслээ байнга эрэлхийлдэг. Тэд аврагдаж чадах уу? (Үгүй.) Эдгээр нь Бурханы авардаг төрлийн хүмүүс биш. Бурхан үнэнийг хайрладаг, бодит байдалд анхаардаг, үнэнийг ул суурьтайгаар эрэлхийлдэг хүмүүсийг авардаг. Үргэлж супер хүн эсвэл бусдаас давуу хувь хүн байхыг хүсдэг хүмүүс мэдрэл муутай, тэд хэвийн хүмүүс биш бөгөөд Бурхан тэднийг аврахгүй.
Антихристүүд бие махбодтой болсон Бурхантай харьцах үедээ хачин асуултууд асуух хандлагатай байдаг. Тэд ийм асуулт тавьж чадаж байгаа нь тэдний зүрх сэтгэлийн гүн дэх хэрэгцээ болон зүрх сэтгэлдээ юу шүтдэгийг нь харуулдаг. Эхэндээ, бие махбодтой болсон Бурханыг гэрчлэх үед зарим хүн үргэлж: “Бурхан гэртээ Библи уншдаг уу? Би өөрийнхөө төлөө асууж байгаа юм биш, үнэндээ би энэ зүйлийг сонирхоогүй; би зүгээр л ах эгч нарыг өмнөөс асууж байна. Тэдний олонх нь бас ийм бодолтой байгаа. Хэрвээ бурхан үнэхээр Библи байнга уншдаг бол Библийн талаар ярьж, үнэнийг илэрхийлж чаддаг байх нь маш хэвийн зүйл гэж тэд зүрх сэтгэлдээ эргэцүүлж байгаа. Харин бурхан уншдаггүй хэрнээ Библийг тайлбарлаж чаддаг бол тэр нь гайхамшиг байх болно, тэгвэл тэр үнэхээр бурхан байх болно!” гэж асуудаг байв. Мэдээж, тэд яг ингэж хэлээгүй; тэд шууд л “Бурхан гэртээ Библи уншдаг уу?” гэж асуусан. Та нар юу гэж бодож байна? Би унших ёстой юу, үгүй юу? Та нар уншдаг уу? Хэрвээ та нар Есүст хэзээ ч итгэж байгаагүй бол уншихгүй байх нь маш хэвийн зүйл. Итгэж байсан хүмүүс уншдаг уу? (Уншдаг.) Итгэж байсан хүмүүс гарцаагүй уншдаг. Би Есүст итгэх итгэлээс эхэлсэн, тэгэхээр би яаж Библи уншихгүй байж чадах юм бэ? Хэрвээ би уншаагүй бол яах вэ? (Тэр ч бас хэвийн.) Библи унших нь хэвийн, уншихгүй байх нь мэдээж бас хэвийн. Унших, эсвэл уншихгүй байх нь юуг шийддэг юм бэ? Хэрвээ би энэ байр сууринд байгаагүй бол намайг Библи уншсан эсэхийг хэн нэгэн тоох байсан уу? (Үгүй.) Миний юу уншсан талаар хэн ч асууж сураглахгүй байсан. Энэхүү онцгой байр сууринд байгаа учраас зарим хүн энэ асуудлыг судалдаг. Тэд үргэлж үүнийг ухаж төнхөж, “Тэр багадаа Библи уншсан болов уу?” гэж асуудаг. Тэд яг юу мэдэхийг хүсдэг вэ? Би уншсан эсвэл уншаагүй эсэхээс шалтгаалан хоёр боломжит тайлбар бий. Хэрвээ би уншсан бол Библийг тайлбарлаж чаддаг байх нь сүртэй зүйл биш гэж тэд боддог. Харин би Библи уншаагүй хэрнээ үүнийг тайлбарлаж чаддаг бол тэр нь бага зэрэг бурханлаг юм. Энэ бол тэдний хүсдэг үр дүн юм. Тэд үүний учрыг олохыг хүсдэг; тэд: “Хэрвээ чи Библи уншаагүй хэрнээ ийм залуугаараа үүнийг ярьж чаддаг бол тэгвэл үүнийг судлах хэрэгтэй. Энэ бол бурхан байна!” гэж боддог. Энэ бол тэдний үзэл бодол бөгөөд тэд Бурханыг ийм маягаар судалдаг. Одоо, Судрыг нэвтэрхий мэддэг байсан тэдгээр фарисайчуудыг бодоод үз дээ. Тэд Судрын үгийг үнэхээр ухамсарласан уу? Тэд Судраас үнэнийг олж мэдсэн үү? (Үгүй.) Тэгвэл надаас Библи уншсан эсэхийг минь асуусан хэн нэгэн энэ талаар бодож үзсэн үү? Хэрвээ тэд үүнийг бодолцсон бол энэ асуудлыг байнга шалгахгүй, ийм тэнэг зүйл хийхгүй байх байсан. Үнэнийг ойлгодоггүй, сүнслэг ойлголтгүй, Бурханы мөн чанар, ялгамж чанарыг ойлгож чаддаггүй хүмүүс эцэст нь үүнийг шийдвэрлэхийн тулд ийм арга хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ арга асуудлыг шийдвэрлэж чадах уу? Үгүй, чадахгүй. Энэ нь ердөө л өчүүхэн сониуч зангийн асуудлыг шийдвэрлэж чадна. Үнэндээ би бас Библи уншдаг. Итгэгчдээс хэн нь Библи уншдаггүй юм бэ? Би үүнийг энгийн байдлаар уншдаг. Хамгийн наад зах нь би Шинэ Гэрээний Дөрвөн Сайн мэдээг уншиж, Илчлэл болон Эхлэл номыг гүйлгэн харж, Исаиа номыг хардаг. Миний унших дуртай ном юу гэж та нар бодож байна? (Иовын ном.) Яг зөв. Иов дахь түүх нь бүрэн гүйцэд, тодорхой, үг нь ойлгоход хялбар байдаг, түүнээс гадна энэ түүх үнэ цэнтэй бөгөөд өнөөгийн хүмүүст тустай, босгон байгуулах чанартай байж чаддаг. Иовын түүх хожмын үеийнхэнд үнэхээр асар их нөлөө үзүүлснийг одоо баримтууд харуулж байна. Тэд Иовоор дамжуулан олон үнэнийг ухамсарласан—түүний Бурханд хандах хандлага, түүнчлэн Бурханы түүнд хандах хандлага, тодорхойлолтоос тэд Бурханы санаа зорилгыг болон Бурханд итгэснийхээ дараа ямар замаар алхах ёстойгоо ухамсарласан. Би Иов номыг хам сэдэв болгон ашиглаж, Бурханаас эмээж, муугаас зайлах замын талаар, түүнчлэн Бурханд дуулгавартай дагах замын талаар нөхөрлөдөг—энэ түүх үнэхээр үнэ цэнтэй. Энэ бол хүн чөлөөт цагаараа унших ёстой зүйл юм. Зарим хүн Бурхан махбод болохыг харж, Бурханы бодит болон хэвийн байдлыг харах үедээ Тэр үнэхээр Бурхан мөн эсэх, эсвэл ирээдүйд юу болохыг бүрэн ойлгож чадахгүй байж магадгүй. Гэвч зарим үнэнийг ойлгосныхоо дараа тэд эдгээр асуултыг орхидог. Тэд эдгээр асуудлыг судлах, эсвэл тоохоо больж, үүргээ сайн гүйцэтгэж, алхах ёстой замаараа зөв алхаж, хийх ёстой ажлаа сайн хийхэд анхаарлаа хандуулдаг. Гэвч зарим хүний хувьд, тэд үүнийг хэзээ ч орхидоггүй; тэд үүнийг судлах гэж зүтгэсээр байдаг. Та нар юу гэж бодож байна, би энэ асуудлыг зохицуулах ёстой юу? Би үүнийг тоох ёстой юу? Үүнд анхаарал хандуулах шаардлагагүй. Үнэнийг хүлээн авдаг хүмүүс аяндаа үүнийг судлахаа больдог бол үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс үргэлжлүүлэн судалсаар байдаг. Энэ судалгаа юуг илтгэж байна вэ? Судалгаа бол эсэргүүцлийн нэг хэлбэр юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг. Эсэргүүцлийн үр дүн юу вэ? (Үхэл.) Эсэргүүцэл нь үхэл рүү хөтөлдөг!
Зарим антихрист ажлын энэ үе шатыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч бие махбодтой болсон Бурханы хэлсэн үг, хийсэн ажилд ямар нэгэн ер бусын зүйл байгаа эсэх, хэвийн хүн чанарын хүрээнээс давсан зүйл байгаа эсэх, мөн Түүний Бурхан гэх ялгамж чанарыг батлахын тулд гаргаж ирж болох зүйл байгаа эсэхийг байнга анхаардаг. Тэд эдгээр асуудлыг байнга судалж, миний хэрхэн ярьдгийг, ярих үеийн минь байдал, харцыг, түүнчлэн миний үйлдлийн зарчмуудыг цуцалтгүй судалдаг. Тэд энэ судалгаандаа юу ашигладаг вэ? Тэд үүнийг өөрсдийн ухамсарласан алдартай, агуу хүмүүсийн дүр төрх юм уу стандартаар хэмжиж, судалдаг. Зарим нь бүр: “Чи бие махбодтой болсон бурхан учраас чиний ялгамж чанар, мөн чанар жирийн хүмүүсээс гарцаагүй өөр байх ёстой. Тэгээд чи юунд сайн бэ? Биднийг чамайг дагаж, дуулгавартай дагахад, мөн чамайг өөрсдийн бурхан болгон хүлээн авахад хангалттай ямар онцгой чанарууд чамд байгаа вэ?” гэж асуудаг. Энэ асуулт намайг үнэхээр мухардалд оруулсан. Үнэнийг хэлэхэд, би юунд ч сайн биш. Надад зүг бүрийг харж чадах нүд, эсвэл тал бүрээс сонсож чадах чих байхгүй. Бичвэр унших тухайд бол, би нэг хараад л арван мөрийг гүйлгэн уншиж чаддаггүй, мөн уншсаныхаа дараахан юу уншсанаа мартчихдаг. Би хөгжмийн талаар бага зэрэг мэддэг ч ноот уншиж чаддаггүй. Өөр хэн нэгэн дууг хэд хэдэн удаа дуулбал би дагаад дуулж чадна, гэхдээ энэ нь үүнд сайн гэж тооцогдох уу? Надад англиар ус цас шиг ярих, эсвэл зарим нэгэн хэл ярихуйгаар ярих гэх мэт онцгой авьяас бий юу? Би эдгээрийн алиныг ч хийж чадахгүй. Тэгвэл би юунд сайн юм бэ? Би хөгжим, дүрслэх урлаг, бүжиг, уран зохиол, кино, дизайны талаар бага зэрэг мэднэ. Би эдгээр салбарын талаар өнгөцхөн ойлголттой. Мэргэжилтнүүдтэй онолын талаар ярилцах үед надад тэр чигтээ этгээд үг хэллэг шиг санагддаг, гэхдээ би хараад бол ойлгож чаддаг. Жишээ нь, барилгын дизайны хувьд, хэрэв мэргэжлийн болон техникийн өгөгдөл орсон бол би ойлгодоггүй. Харин өнгөний зохицол, хэв маягийн нийцлийн тухай бол би бага зэрэг мэддэг бөгөөд тодорхой хэмжээний ойлголттой байдаг. Гэхдээ би энэ чиглэлээр суралцаж мэргэжилтэн юм уу авьяастан болж чадах эсэхийг хэлэхэд хэцүү, учир нь би үүнийг судалж байгаагүй. Одоо хүмүүсийн хүртэж болох хөгжим, уран зохиол, бүжиг, кино зэрэг манай чуулганы мэргэжлийн ажлын хүрээнд багтах зүйлсийн хувьд, бага зэрэг суралцахад л би үндсэн ойлголттой болж чадна. Зарим хүн: “Одоо би чиний уг гарлыг мэдлээ; чи ердөө л үндсэн ойлголттой юм байна” гэж хэлж магадгүй. Би худал яриагүй ээ; үнэхээр л надад үндсэн ойлголт бий. Гэвч та нарын ухамсарлаагүй байж магадгүй нэг зүйл бий, тэр нь миний мэдлэг чадвар байж болох юм. Тэр нь ямар мэдлэг чадвар вэ? Би ямар мэргэжил тодорхой салбартай холбоотой болох, тодорхой урлаг хэрхэн илэрхийлэгддэг, түүнд ямар цар хүрээ, зарчим багтдагийг би ойлгодог. Эдгээрийг эзэмшсэнийхээ дараа би эдгээр хэрэгтэй зүйлийг чуулганы ажилд хэрхэн ашиглахыг, тэдгээрийг сайн мэдээний ажилд үйлчлүүлж, Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг дэлгэрүүлэх үр дүнд хэрхэн хүрэхийг мэддэг. Энэ нь мэдлэг чадвар мөн үү? (Мөн.) Өнөө үед хүн төрөлхтөнд хамгийн их дутагдаж байгаа зүйлийн хувьд, хэрвээ хүн зөв аргыг ашиглаж, дараа нь холбогдох үнэнийг илэрхийлэн, хүмүүст үүнийг харж, хүлээн авах боломж олгож чадвал энэ нь хамгийн үр дүнтэй юм. Хэрвээ чи хүмүүсийн хүлээн авч чадах аргыг хэрэглэж, үнэнийг тодорхой илэрхийлж, Бурханы ажлыг тайлбарлаж чадвал, энэ бүхэн нь хэвийн хүний сэтгэлгээ хүлээн авч, хүрч чадах түвшинд байвал энэ нь хүмүүст асар их ашиг тустай. Хэрвээ бид өөрсдөдөө байгаа өнгөц мэдлэгийг ашиглаж, эдгээр бүх хэрэгтэй зүйлийг хэрэглэвэл ийм төрлийн мэдлэг чадвартай байхад хангалттай юм. Би нэг зүйлд гаргуун, та нар үүнийг анзаарсан уу? (Бурхан үнэнийг нөхөрлөхдөө гаргуун.) Үнэнийг нөхөрлөх нь ур чадварт тооцогдох уу? Энэ мэдлэг чадвар биш гэж үү? Тэгвэл би юунд сайн бэ? Би та нарын доторх завхарсан мөн чанарыг олж илрүүлэхдээ гаргуун. Хэрвээ би үүнд сайн биш байсан бол, та нарт асуудал гарах бүрд тэдгээр нь ямар завхарсан зан чанар, эсвэл уг чанар-мөн чанар харуулж байгааг нь мэдэхгүй байсан бол би яаж ажиллах байсан юм бэ, надад хэлээч? Энэ нь боломжгүй байх байсан. Та нарын завхарсан мөн чанарыг олж илрүүлэх нь миний хамгийн сайн хийдэг зүйл гэж хэлж болох уу? (Болно.) Энэ нь миний хамгийн сайн хийдэг зүйл байх ёстой. Би хүмүүсийн завхарсан зан чанар болон уг чанар-мөн чанарыг олж танихдаа хамгийн сайн. Би хүний уг чанар-мөн чанартаа үндэслэн алхаж буй зам болон Бурханд хандах хандлагыг нь ялган танихдаа гаргуун. Тэгээд тэдний илрэл, зан авир, мөн чанараар нь дамжуулан би тэдэнд үнэнийг нөхөрлөж, тодорхой асуудлуудыг хөндөн, бэрхшээлээ шийдвэрлэж, тэндээсээ гарахад нь тусалдаг. Үнэндээ, энэ нь ур чадвар биш; энэ бол Миний үйлчлэл, Миний үүрэг хариуцлагын хүрээнд багтах ажил юм. Та нар үүнд чадварлаг уу? (Үгүй, бид чадварлаг биш.) Тэгвэл та нар юунд чадварлаг вэ? (Завхрал харуулахад.) Та нарыг завхрал харуулахдаа чадварлаг гэдэг нь оновчтой биш. Та нар үнэнийг сонссоныхоо дараа ч үл тоож, үүнд хөнгөн хийсвэр хандахдаа чадварлаг бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ нухацтай хандалгүй, хааш яаш хандахдаа гаргууд байдаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Би та нарт эдгээр зүйлийг илэн далангүй хэлж байна; фарисайчууд болон антихристүүд та нарт ингэж ярьж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тэд огт ингэж ярьдаггүй. Яагаад үгүй гэж? Тэд үүнийг ичгүүртэй хэрэг, хүн чанарын дутагдал, хувийн нууц болон хүний уг гарлын асуудал гэж үздэг. Тэд: “Би яаж бусдад өөрийнхөө уг гарлыг мэдэгдэх юм бэ? Хэрвээ тэгвэл би бүх нэр нүүр, нэр төр, байр сууриа алдах биш үү? Тэгвэл би яаж биеэ авч явах юм бэ?” гэдэг. Тэднийхээр бол, тэд амьд яваад ч хэрэггүй болно! Тэгэхээр, би өөрийн нөхцөл байдлыг та нартай илэн далангүй хуваалцсаны дараа энэ нь та нарын Бурханд итгэх итгэлд нөлөөлж байна уу? (Үгүй, нөлөөлөхгүй байна.) Та нарт энэ талаар ямар нэгэн бодол төрсөн ч би айхгүй. Би яагаад айхгүй байна вэ? Ямар нэгэн бодол төрөх нь хэвийн зүйл; энэ нь түр зуурынх. Хүмүүст хааяа нүд, чихнээсээ болж төөрөгдөх явдал гардаг. Түр зуур гажууд ойлголттой болох, эсвэл хоромхон зуур буруугаар ойлгох магадлал үргэлж байдаг. Энэ нь хүмүүс хаяад явна, эсвэл сөрөг, сул дорой болно гэсэн үг үү? Гэхдээ хэрвээ чи үнэхээр үнэнийг эрэлхийлдэг хүн мөн бол хоромхон зуурын үзлээс болж Бурханыг үгүйсгэж, эсвэл Бурханыг орхиж чадах уу? Үгүй, чи орхиж чадахгүй. Үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүс эдгээр асуудалд зөв хандаж, зөвөөр ухамсарлаж чаддаг бөгөөд тэд эдгээр баримтыг өөрийн эрхгүй хэвийн байдлаар хүлээн авч, аажмаар Бурханы тухай жинхэнэ мэдлэг, бодитой бөгөөд үнэн зөв мэдлэг болгон хувиргаж чаддаг—энэ бол үнэнийг жинхэнэ ёсоор ойлгож буй явдал юм. Нэгэн өдөр хэн нэгэн: “Бие махбодтой болсон бурхан үнэхээр өрөвдмөөр юм; тэр үнэнийг ярихаас өөр юу ч хийж чадахгүй” гэж хэлж магадгүй. Энэ ямар өнгө аяс вэ? Энэ бол антихристийн өнгө аяс юм. Та нар тэдэнтэй санал нийлж байна уу? (Би санал нийлэхгүй байна.) Яагаад санал нийлэхгүй байна вэ? (Тэдний хэлж байгаа зүйл бодитой биш.) Тэдний хэлж байгаа зүйл бодитой. Бие махбодтой болсон Бурхан үгээрээ үнэнийг илэрхийлж чадахаас өөр юу ч хийж мэддэггүй; Түүнд нэг ч онцгой ур чадвар байхгүй. Энэ өрөвдмөөр байна уу? Та нар тэгж бодож байна уу? (Үгүй.) Тэгвэл та нар юу гэж бодож байна вэ? Зарим хүн: “Бурхан эгэл жирийн бөгөөд хэвийн байж, бодит ажил хийж байгаа учраас л завхарсан хүн төрөлхтөн бидэнд авралд хүрэх боломж олдсон юм. Эс бөгөөс бид бүгд тамд унах байсан. Бид одоо маш том ашиг тус хүртэж байгаа тул үүнийгээ дотроо баярлан эдэлцгээе!” гэдэг. Та нарт ийм мэдрэмж төрдөг үү? (Тийм.) Гэхдээ зарим хүн өөр байдаг. Тэд: “Бурхан зүгээр л ярьж байна; түүнд ер бусын зүйл юу ч алга. Би юу олж авч байгаа юм бэ? Надад бурхны талаар өөрийн гэсэн үзэл, санаа байдаг бөгөөд би бурхныг ар хударгаар нь шүүдэг, гэхдээ бурхан намайг сахилгажуулаагүй. Би зовж шаналаагүй, шийтгүүлээ ч үгүй” гэж боддог. Аажмаар тэдний зүрх зориг нэмэгдэж, юу ч хэлэхээс буцахгүй больдог. Зарим хүн: “Бие махбодтой болсон бурхныг ингэж танин мэдэх ёстой: Түүнийг ярьж, ажиллаж, үнэнийг илэрхийлэх үед дотор нь бурхны сүнс ажиллаж байдаг бөгөөд махбод нь зүгээр л гаднах бүрхүүл, хэрэгсэл юм. Жинхэнэ мөн чанар нь бурхны сүнс; бурхны сүнс л ярьж байгаа хэрэг. Хэрвээ бурхны сүнс байгаагүй бол махбод тэр үгсийг хэлж чадах байсан уу?” гэдэг. Эдгээр үгийг сонсоход зөв мэт санагдах боловч ямар утга агуулж байна вэ? (Бурханы эсрэг доромжлол.) Зөв, тэдгээр нь Бурханы эсрэг доромжлол—ямар харгис зан чанар вэ! Тэд юу хэлэхийг оролдож байна вэ? “Чи тийм ч нүдэнд гойд хүн биш. Чамд эрхэмсэг дүр төрх байхгүй, чи тийм ч сүрлэг харагддаггүй. Чиний яриа уран яруу, эсвэл онолын хувьд боловсронгуй биш—чи ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө бодох хэрэгтэй болдог. Чи яаж бие махбодтой болсон бурхан байж чадах юм бэ? Чи яагаад тийм их ерөөлтэй, азтай юм бэ? Би яагаад бие махбодтой болсон бурхан биш гэж?” Эцэст нь тэд: “Энэ бүхэн бол ажиллаж, ярьж буй бурхны сүнс; махбод нь ердөө л сүнсний гарц, энэ бол хэрэгсэл юм” гэдэг. Ингэж хэлснээр тэдний дотор нь онгойдог. Энэ бол атаархал, үүнээс үзэн ядалт үүсдэг. Үгийнх нь далд утга нь: “Чи яагаад бие махбодтой болсон бурхан байдаг билээ? Чи яагаад ийм азтай юм бэ? Чи энэ давуу талыг яаж олж авсан юм бэ? Би яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Би чамайг надаас өчүүхэн ч дээр гэж бодохгүй байна. Чи хангалттай уран яруу биш, өндөр боловсролгүй, над шиг царайлаг биш, бас над шиг өндөр биш. Чи юугаараа надаас дээр юм бэ? Чи яагаад бие махбодтой болсон бурхан байдаг билээ? Яагаад би биш гэж? Хэрвээ чи бие махбодтой болсон бурхан юм бол олон хүн бас тийм. Би ч бас үүний төлөө тэмцэх ёстой. Хүн бүр чамайг бурхан гэж хэлдэг; би энэ тал дээр юу ч хийж чадахгүй ч чамайг ингэж шүүх л болно. Ингэж ярих нь миний үзэн ядалтыг тайлдаг!” Энэ харгис биш гэж үү? (Тийм.) Тэд байр суурийн төлөө өрсөлдөхийн тулд юу ч хэлэхээс буцдаггүй—энэ нь үхлээ эрж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ чи Түүнийг Бурхан гэдгийг хүлээн авахыг хүсэхгүй байгаа бол хэн чамайг албадаад байгаа юм бэ? Би чамайг албадсан уу? Би чамайг албадаагүй биз дээ? Нэгдүгээрт, би чамайг хүлээн аваач гэж гуйгаагүй. Хоёрдугаарт, би чамаар хүчээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хатуу арга хэрэглээгүй. Гуравдугаарт, чи хүлээн авах ёстой, эс бөгөөс шийтгүүлнэ гэж Бурханы Сүнс хөндлөнгөөс оролцон хэлээгүй. Бурхан тэгсэн үү? Үгүй. Чамд чөлөөтэй сонгох эрх бий; чи хүлээн авахгүй байхаар сонгож болно. Тэгвэл чи хүлээн авахыг хүсэхгүй байгаа хэрнээ яагаад эцэст нь хүлээн авдаг юм бэ? Чи зүгээр л ерөөл эрж хайж байгаа хэрэг биш үү? Тэд ерөөл хүсдэг ч хүлээн авч, эсвэл дуулгавартай дагаж чаддаггүй, эсвэл хүсэлгүй хэвээр байдаг, тэгээд тэд яадаг вэ? Тэд ийм хорлонтой үг хэлдэг. Та нар өмнө нь иймэрхүү үг сонсож байсан уу? Би зарим хүний дунд үүнийг нэг, хоёр удаагаар зогсохгүй сонсож байсан. Зарим хүн: “Бид чамтай хамт бурханд итгэж эхэлсэн. Тэр үед чи залуу байсан, бурханы үгийг байнга бичиж авдаг байсан. Хожим нь чи номлож эхэлсэн. Чи ердөө л эгэл жирийн хүн; бид чиний уг гарлыг мэднэ” гэж боддог. Би ямар уг гаралтай вэ? Би зүгээр л эгэл жирийн хүн; энэ бол миний тухай үнэн. Би эгэл жирийн, хэвийн атлаа өнөөдөр намайг дагадаг ийм олон хүнтэй байж чадаж байгаа учраас л чи хүсэлгүй байгаа биш гэж үү? Хэрвээ чи хүсэлгүй байгаа бол битгий итгэ. Энэ бол Бурханы ажил; би хариуцлагаасаа бултаж чадахгүй, надад шалтаг байхгүй, мөн би хэнийг ч гомдоохоор эсвэл хохироохоор зүйл хийгээгүй. Тэгтэл чи яагаад надтай ийм үзэл бодлоор харьцаж байгаа юм бэ? Хэрвээ чи хүсэлгүй байгаа бол битгий итгэ. Хэнд итгэхийг хүсэж байна, түүндээ л итгэ; намайг битгий дага. Би чамайг албадаагүй. Чи яагаад намайг дагаад байгаа юм бэ? Зарим нь бүр миний гэрт ирж судалсан. Тэд юу судалж байсан бэ? Тэд надаас: “Чи гэртээ харьдаг уу? Одоо танай гэрийн санхүүгийн байдал ямар байна вэ? Танай гэр бүлийн гишүүд юу хийдэг вэ? Тэд хаана байгаа вэ? Тэдний амьдрал ямар байгаа вэ?” гэж асуусан. Зарим хүн бүр манай гэрт байгаа илүү хөнжил, бүтээлгийг хүртэл шинжсэн. Энэ хүмүүс Бурханд итгэх огтхон ч хүсэлгүй! Яагаад тэд хүсэлгүй байна вэ? Учир нь тэд: “Бурхан ийм байх ёсгүй. Бурхан ийм өчүүхэн, ийм хэвийн бөгөөд бодит, бас ийм эгэл жирийн, энгийн байх ёсгүй. Тэр хэтэрхий энгийн, бүр бид түүнийг бурхан гэж таньж чадахааргүй тийм энгийн” гэж боддог. Сүнслэг ойлголтгүй чиний нүд Бурханыг таньж чадах уу? Бурхан тэнгэрээс бууж ирээд чамд үүнийг хэлсэн ч чи Түүнийг таньж чадахгүй. Чи Бурханы жинхэнэ дүр төрхийг харах эрхтэй юу? Бурхан чамд Өөрийгөө Бурхан гэдгийг тодорхой хэлсэн ч чи үүнийг хүлээн авахгүй. Чи Түүнийг таньж чадах байсан уу? Эдгээр нь ямар төрлийн хүмүүс вэ? Тэдний уг чанар юу вэ? (Хорон муу байдал.) Энэ хүмүүс үнэхээр миний “нүдийг тайлдаг”.
Бурханы ажлыг хариуцаж авснаасаа хойш, би энэхүү ялгамж чанар, байр суурьтайгаар ажлаа гүйцэтгэхдээ тодорхой хүмүүстэй харилцах болсон. Энэхүү олон янзын “авьяастай хүмүүс”-тэй нүүр тулах үедээ, хүмүүсийн завхарсан зан чанараас “ёрын муу”, “хорон муу” гэх хоёр үг салшгүй болохыг би ажигласан—энэ хоёр үг үүнийг бүхэлд нь хамардаг. Тэд яагаад намайг өдөр бүр судалдаг вэ? Тэд яагаад миний ялгамж чанарыг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байдаг вэ? Би маш эгэл жирийн, хэвийн хүн учраас тэр биш гэж үү? Хэрвээ би сүнслэг биеийн дүртэй байсан бол тэд зүрхлэх байсан уу? Тэд намайг ийм маягаар судлаж зүрхлэхгүй байх байсан. Хэрвээ надад нийгмийн тодорхой байр суурь, түүний дээр онцгой чадвар, агуу хүний дүр төрх, гадаад байдал, мөн бага зэрэг муу, эзэрхэг, хэрцгий зан чанар байсан бол энэ хүмүүс манай гэрт ирж намайг шалгаж, судлахаар зүрхлэх байсан уу? Тэд яавч зүрхлэхгүй байх байсан; тэд надаас зайлсхийж, намайг ирж явааг хараад нуугдах байсан бөгөөд намайг судлахаар яав ч зүрхлэхгүй байх байсан, тийм биз дээ? Тэгвэл тэд яагаад намайг ийм маягаар судалж чадаж байна вэ? Тэд намайг дээрэлхэхэд хялбар хоол гэж хардаг. Хялбар хоол байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь намайг хэтэрхий эгэл жирийн гэсэн үг юм. “Эгэл жирийн” гэдэг нь юуг илтгэдэг вэ? “Чи зүгээр л хүн; чи яаж бурхан байж чадах юм бэ? Чамд бурханд байх ёстой эрдэм, мэдлэг, билиг авьяас, авьяас чадвар, чадамж огт байхгүй. Чи юугаараа бурхантай адилхан юм бэ? Чи түүнтэй адилгүй! Тиймээс чамайг бурхан гэдгийг хүлээн авах, чамайг дагах, чиний үгийг сонсох, чамд дуулгавартай дагах нь надад хэцүү байна. Би нарийн судлах хэрэгтэй: би чамайг ажиглаж, нүд салгахгүй харж, чамд ямар нэгэн зохисгүй зүйл хийх боломж олгохгүй байх хэрэгтэй.” Тэд юу хийхийг оролдож байна вэ? Хэрвээ надад нийгмийн байр суурь, тодорхой хэмжээний нэр хүнд байсан бол, жишээлбэл, би нэгдүгээр зэрэглэлийн дуучин байгаад, нэг л өдөр өөрийгөө Бурхан, Христ гэж гэрчилсэн бол ядаж зарим хүн үнэмшихгүй гэж үү? Намайг судлах хүмүүсийн тоо харьцангуй цөөн байх байсан. Би эгэл жирийн, хэвийн, бодит, бас хэтэрхий энгийн байгаа нь л олон хүнийг илчилдэг. Энэ нь тэдний юуг илчилдэг вэ? Тэдний хорон муу байдлыг илчилдэг. Энэ хорон муу байдал ямар хэмжээнд хүрдэг вэ? Намайг хажуугаар нь өнгөрөх үед тэд намайг удаан хугацаанд судалж, миний араас Бурханы дүр төрхийг хайж, миний ярианд ямар нэгэн гайхамшиг дагалдаж байгаа эсэхийг шалгах хэмжээнд хүрдэг. Тэд ихэвчлэн зүрх сэтгэлдээ: “Энэ үгс хаанаас гарч ирж байна вэ? Эдгээрийг сурч мэдсэн үү? Тийм биш бололтой: түүнд суралцах цаг байхгүй мэт санагдах юм. Сүүлийн жилүүдэд тэр маш их өөрчлөгдсөн; сурч мэдсэн зүйл шиг санагдахгүй байна. Тэгвэл энэ үгс хаанаас гарч ирж байна вэ? Ойлгоход бэрх юм; би болгоомжтой байх хэрэгтэй” гэж таамагладаг бөгөөд үргэлжлүүлэн судалсаар байдаг. Байнга судалдаг хүмүүс надтай нүүр тулан харилцаж, ярилцдаггүй; тэд үргэлж миний ар хударгаар эргэцүүлж, миний үгнээс алдаа хайж, өөг минь барьж авахыг үргэлж хүсдэг. Тэд өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй байгаа нэг өгүүлбэрийг хэдэн өдрийн турш судалж чаддаг бөгөөд бага зэрэг хатуухан үг хэлэхэд л тэдэнд үзэл бий болдог. Эдгээр зүйл хаанаас гарч ирдэг вэ? Хүмүүсийн оюун ухаан, мэдлэгээс гарч ирдэг. Бурханыг судалж чаддаг, Бурханы талаар таамаглахын тулд өөрсдийн бодлыг байнга ашиглаж чаддаг хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Тэднийг хорон муу зан чанартай хүмүүс гэж тодорхойлж болох уу? Гарцаагүй! Чамд цаг хугацаа, эрч хүч байгаа юм чинь чи үнэнийг эргэцүүлэн бодвол хэчнээн сайн байх билээ! Аль үнэний талаар нөхөрлөж, эргэцүүлэн бодоход чамаас тодорхой хэмжээний цаг хугацаа шаардахгүй байх вэ дээ? Чи энэ насандаа бүгдийг нь эргэцүүлэн бодож баршгүй тийм олон үнэн бий. Хүний ойлгох шаардлагатай дэндүү олон үнэн байдаг. Тэд энэ асуудалд ямар ч ачаа мэдэрдэггүй мөртлөө тэдгээр гадаад, өнгөц хэрэг явдлыг хэзээ ч мартдаггүй бөгөөд үргэлж тэдгээрийг судалж байдаг. Намайг ярьж эхэлмэгц тэд нүдээ цавчиж, миний харцыг ширтэн, миний үйлдэл, нүүрний хувирлыг нэгд нэггүй шинжиж, зүрх сэтгэлдээ: “Тэр энэ тал дээр бурхантай адилхан байна уу? Түүний яриа бурхантай адилгүй, харц нь ч нэг л тохирохгүй байна. Би түүнийг яаж ойлгох вэ? Тэр зүрх сэтгэлийнхээ гүнд миний талаар юу бодож байгааг би яаж мэдэх вэ? Тэр энэ болон тэр асуудлын талаар юу гэж боддог бол? Тэр намайг хэрхэн тодорхойлдог бол?” гэж таамагладаг. Тэд үргэлж ийм бодол тээж явдаг. Энэ хорон муу биш гэж үү? (Тийм.) Энэ нь аврагдахын аргагүй—хэтэрхий хорон муу байна!
Жинхэнэ хүн бол хүн чанар, мөс чанар, хэвийн хүний сэтгэлгээ болон бодит амьдралтай нийцдэг, хэвийн бөгөөд бодитой, гажуудал юм уу хачин жигтэй байдалгүй, хийсвэр биш, хоосон биш, ер бусын биш зүйлсийг хайрлаж, эрэлхийлдэг. Эдгээр зүйлийн тухайд, хэвийн хүн тэдгээрийг нандигнаж, зөв зохицуулж, дадал зуршлаараа хүлээн авч, эерэг зүйл хэмээн үзэж чадах ёстой. Эсрэгээрээ, зарим хүн хооллох, хувцаслах, орон байр, унаа тэрэг, зан авир болон биеэ авч явах байдал зэрэг бодит амьдралын янз бүрийн талтай нягт холбоотой эдгээр үнэнтэй тулгарах үедээ тэдгээрийг басамжилж, үл тоомсорлож, хайхардаггүй. Энд юу нь асуудалтай байна вэ? Энэ бол тэдний юуг илүүд үздэг болон тэдний уг чанар-мөн чанартай холбоотой асуудал юм. Аливаа зүйл хэдий чинээ эерэг байна, төдий чинээ Бурханы хайрладаг, хүсдэг, хийдэг зүйл байна, мөн төдий чинээ Бурханы санаа зорилгод нийцдэг бөгөөд хүмүүсийг хүрээсэй, хүлээн аваасай гэж Түүний найддаг зүйлтэй хэдий чинээ нийцэж байна, энэ хүмүүс төдий чинээ үүнд эргэлзэж, үүнийг судалж, эсэргүүцэж, ялладаг—энэ хорон муу биш гэж үү? Энэ бол туйлын хорон муу! Антихристүүд шүтлэггүй хүмүүсийн дунд нэлээд алдартай байдаг. Хэрвээ би шүтлэггүй хүмүүсийн дунд байсан бол, антихристүүд болон бие махбодтой болсон Бурхан хоёрын алийг нь шүтлэггүй хүмүүс илүү амархан хүлээн авах байсан бэ? (Антихристүүдийг.) Яагаад? Шүтлэггүй хүмүүс шударга хүмүүсийг илүүд үздэг үү, эсвэл хорон муу хүмүүсийг үү? (Хорон муу хүмүүсийг.) Тэд бялдуучилж, зусарддаг хүмүүсийг илүүд үздэг үү, эсвэл үнэнч шударга хүмүүсийг үү? (Бялдуучилж, зусарддаг хүмүүсийг.) Яг зөв, тэд тийм хүмүүсийг таашаадаг. Хэрвээ чи бүлэг хүмүүсийн дунд хүмүүс хоорондын янз бүрийн харилцааг зохицуулахын тулд арга заль ашиглаж мэддэггүй, мөн стратегиар дамжуулан янз бүрийн хүмүүсийг хэрхэн аргандаа оруулж, хянахаа мэддэггүй бол тэр бүлэг чамайг багтааж чадах уу? Хэрвээ чи хэтэрхий шударга, үргэлж үнэнийг хэлдэг, олон асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаг, тэгээд нэвт харж, ойлгосон үнэнээ ил хэлдэг бол хэн нэгэн үүнийг хүлээн авч чадах уу? Үгүй, энэ ертөнцөд хэн ч үүнийг хүлээн авч чадахгүй. Энэ ертөнцөд үнэнийг хэлнэ гэж бүү бод—тэгэх нь гай дагуулна, эсвэл гамшигт хүргэнэ. Үнэнч шударга хүн байна гэж бүү бод; үнэнч шударга хүнд ирээдүй байхгүй. Тэгвэл антихристүүд яадаг вэ? Тэд худал ярихдаа гаргууд, өөрсдийгөө чадамгай өнгөлөн далдалж, өөрсдийгөө дөвийлгөдөг бөгөөд өөрсдийгөө агуу, эрхэмсэг, ариун журамтай мэтээр харагдуулж, хүмүүсээр шүтүүлдэг. Тэд эдгээр зүйлд гаргууд бөгөөд тэдний таашаадаг зүйлс ч төстэй байдаг—тэд хоосон мэдлэг, эрдмийн талаар ярилцах, мөн билиг авьяас, арга залийг харьцуулах дуртай. Жишээлбэл, компани юм уу бүлэг хүмүүсийн дунд хамгийн өндөр эрдэм, мэдлэгтэй байх нь хамгийн чухал зүйл биш, мөн энэ нь тухайн компани дахь хүний байр суурийг тодорхойлох гол хүчин зүйл ч биш юм. Гол хүчин зүйл нь юу вэ? (Арга заль болон авьяас чадвар.) Яг зөв, арга заль болон авьяас чадвар юм. Эд байхгүй бол өргөн эрдэм мэдлэгтэй байгаад ч нэмэргүй. Жишээлбэл, чи гадаадаас буцаж ирсэн бөгөөд эх орон дахь энэ бүлэг хүмүүсийн тоглоомын дүрмийн талаар юу ч мэддэггүй гэж бодъё. Хэрвээ чи гадаадын компаниудын дүрэм, журам болон биеэ авч явах зарчмыг хэрэгжүүлбэл мухардалд орно. Тийм биш гэж үү? (Тийм.) Тийм л байдаг. Илүү өндөр байр сууринд хүрэхийн тулд чамд арга заль байх ёстой бөгөөд чи ёрын муу, хорон муу байх ёстой. Энэ нь яг л зарим эмэгтэйтэй адил: Хэдийгээр өөрсдийг нь тэжээх нөхөр байдаг ч тэд сэтгэл ханадаггүй. Бусдаас ялгарч, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олж авахын тулд тэд ямар ч арга хэрэглэхээс буцдаггүй. Тэд бүр бялдуучилж, шаардлагатай үед биеэ үнэлдэг бөгөөд дараа нь өчүүхэн төдий ч ичиж зовдоггүй, эсвэл нөхөр, гэр бүлийнхээ өмнө гэмшиж, ёс суртахууны хариуцлага хүлээдэггүй. Чи тэгж чадах уу? Энэ нь чамд ой гутмаар сонсогдож байгаа бөгөөд чи үүнийг хийж чадахгүй. Тэгвэл чи тэдний дунд яаж илүү өндөр байр сууринд хүрч чадах юм бэ? Ямар ч арга байхгүй. Энэ бүхэнд сүнсээ худалдаж, янз бүрийн хорон муу арга хэрэглэх замаар л хүрдэг. Чи аливааг хийх тийм арга барилд дуртай юу? (Үгүй.) Чи одоо дургүй гэж хэлж байгаа ч нэг л өдөр тодорхой хязгаарыг давах үедээ чи үүнд дуртай болно. Хэрвээ хүмүүс чамайг өдөржингөө дээрэлхэж, тарчлааж, чамд хүндрэл учруулж, өө сэв хайж, чамайг хөөж гаргахыг хүсвэл чи ажлаа авч үлдэхийн тулд биеэ үнэлэх хэрэг гарч магадгүй. Тэдний ашигладаг ямар ч хорон муу заль мэхийг чи сурах хэрэгтэй болох бөгөөд эцэст нь чи яг л тэдэнтэй адилхан болно. Яг одоо чи: “Би тийм арга мэхэнд дургүй. Би тийм төрлийн хүн байхыг хүсэхгүй байна. Би тийм хорон муу биш. Би биеэ үнэлэхийг хүсэхгүй байна. Би мөнгөнд дургүй; идэж уух, өмсөж зүүхээр дутахгүй байхад л болно” гэж хатуу мэдэгдэж байна. Чи ямар төрлийн хүн бэ? Чи юу ч биш. Сатан чамайг яаж завхруулсан байна, чи яг л тийм байна. Чи өөрийнхөө эзэн байж чадна гэж бодож байна уу? Хүмүүс орчин нөхцөлөө дагаад өөрчлөгддөг, тэдэнд завхарсан зан чанар байдаг бөгөөд чи алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, мөнгө болон бүх төрлийн уруу таталтыг ялан дийлж зүгээр л чадахгүй. Хэрвээ чи тэр орчинд байсан бол өөрийгөө яг л адилхан хянаж чадахгүй байх байсан. Одоо шүтлэггүй хүмүүсийн тайз яг л махны машин шиг байна. Хүн нэг л дотор нь орж татагдсан бол амьд үлдэх ямар ч аргагүй. Одоо Бурханы гэрт үүргээ гүйцэтгэснээр, Бурханы хамгаалалт дор, хэнд ч дээрэлхүүлэхгүйгээр чи Бурханы өмнө амар тайван амьдарч чадна. Чи асар их ерөөгдсөн, тиймээс үүнийгээ чимээгүй баярлан эдэл! Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэхгүй байж бага зэрэг засуулбал өөрийгөө хэлмэгдсэн гэж бодох ёсгүй. Чи агуу их ерөөл хүртсэн; чи үүнийг мэдэхгүй байна гэж үү? (Мэднэ.) Надад хэлээч, шүтлэггүй хүмүүс “махны машин” дотор байх нь ямар байдаг вэ? Үхсэнээс долоон дор байдаг. Бурханы гэрт чиний амсдаг бага зэргийн зовлон бол хүмүүсийн амсах ёстой зүйл юм; энэ нь огтхон ч хэтэрхий шаналгаатай биш. Гэвч хүмүүс сэтгэл ханадаггүй бөгөөд яаж ч засуулсан ч гэмших хүсэлгүй байдаг. Гэхдээ тэднийг гэр рүү нь буцаах үед тэд шүтлэггүй хүмүүс рүү буцахыг хүсдэггүй, учир нь тэд тэднийг хэтэрхий ёрын муу, муу муухай гэж боддог. Яг үхэлтэй нүүр тулах үедээ хүмүүс үхэхийг хүсдэггүй; хүн бүр амиа нандигнан хайрлаж, “сайн үхсэнээс муу амьд явсан нь дээр” гэх зарчмыг дагадаг. Тэд булшаа хармагцаа л уйлж эхэлдэг. Шүтлэггүй хүмүүсийн дунд амьд үлдэх амар биш гэдгийг хүмүүс одоо мэддэг болсон. Хэрвээ чи нэр төртэй амьдарч, өөрийн чадвараар хоолоо олж идэхийг хүсвэл тэгэх ямар ч арга байхгүй. Зөвхөн чадвартай байх нь хангалтгүй; амжилтад хүрэхийн тулд чи бас хангалттай хорон муу, ёрын муу, атгаг санаатай байх ёстой. Чамд юу байгаа вэ? Зарим хүн: “Надад одоо бага зэрэг хорон муу байдал байгаа ч хангалттай ёрын муу биш байна” гэж хэлдэг. Энэ амархан. Өөрийгөө “махны машин” дотор оруул, тэгвэл сар хүрэхгүй хугацааны дотор чи ёрын муу болно. Хэрвээ чи сайн хүн байвал тэд чамайг алахыг хүснэ; чи тэднийг өршөөсөн ч тэд чамайг өршөөхгүй, тиймээс чи амьд үлдэхийн тулд эргүүлээд тэмцэх хэрэгтэй болно. Чи нэг л ёрын муу болсон бол буцах замгүй бөгөөд чи ч бас диавол болно. Хорон муу байдал ийм маягаар бүрэлддэг. Шүтлэггүй хүмүүсийн ертөнц тийм л харанхуй, хорон муу байдаг. Хүмүүс харанхуй, хорон муугийн сатанлаг нөлөөнөөс хэрхэн салж чадах вэ? Авралд хүрэхийн тулд тэд үнэнийг ойлгох хэрэгтэй. Одоо чи Бурханд итгэдэг болсон тул, хэрвээ аврагдаж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөхийг хүсэж байвал энэ нь энгийн хэрэг биш юм. Чи Бурханд дуулгавартай байж сурах, Бурханаас эмээдэг сэтгэлтэй байх, олон зүйлийг нэвт харах ёстой бөгөөд үүнээс гадна чиний биеэ авч явах зарчим нэг талаараа ухаалаг байж, нөгөө талаараа Бурханд халдахгүй байх ёстой. Мөн үргэлж алдар нэр, ашиг хонжооны төлөө бүү зүтгэ, эсвэл байр суурийн ашиг тусыг эдлэхийг байнга бүү эрж хай. Зүгээр л идэх хангалттай хоолтой байж, өлсөж үхэхгүй байх нь л хангалттай. Хамгаалалт хүртэхийн тулд чи Бурханд залбирч, ийм байдлаар нигүүлсэл хайрлахыг гуйх хэрэгтэй. Хэрвээ чи үргэлж хэрээс хэтэрсэн хүсэл тээдэг бол энэ нь эрүүл ухаангүй хэрэг бөгөөд Бурхан чиний залбирлыг сонсохгүй.
Антихристүүдийн хорон муу уг чанарын тухайд, өнөөдөр бид голчлон гурав дахь илрэл буюу антихристүүд юу шүтдэг талаар нөхөрлөнө. Антихристүүд юу шүтдэг вэ? (Эрдэм, мэдлэг.) Эрдэм, мэдлэг хоёрыг, бас өөр нэг зүйл–билиг авьяасыг. Эрдэм, мэдлэгт юу багтдаг вэ? Үүнд ертөнцөд судалдаг ном зохиолд байдаг зүйлс, мэдлэгтэй холбоотой салбарт ажилласнаар олж авсан туршлага, түүнчлэн ёс суртахуун, хүн чанар, зан авир гэх мэттэй холбоотой нийгэмд номлодог янз бүрийн хязгаарлалт, дүрэм журам багтдаг. Түүнчлэн шинжлэх ухааны янз бүрийн салбарын мэдлэг багтдаг. Жишээлбэл, зарим хүн Бурханы үгэнд дурдсан төрөл арилжих явдалд итгэдэггүй. Харин хэзээ нэгэн цагт шинжлэх ухааны судалгаа хүн үхсэний дараа биеэс нь ямар нэг зүйл гарч, жин нь тодорхой хэмжээгээр багасдаг бөгөөд энэ нь сүнсний жин байж магадгүй учраас хүн сүнстэй гэдгийг олж нээвэл тэд үүнд итгэж магадгүй. Бурхан яаж ч хэлсэн тэд итгэдэггүй атлаа эрдэмтэд жинд үндэслэн ямар нэг зүйлийг хэмжмэгц тэд итгэдэг. Тэд зөвхөн шинжлэх ухаанд л итгэдэг. Зарим хүн зөвхөн төр, засгийн газар болон холбогдох мэдээлэл, онол, алдартай хүмүүсийн тайлбарт л итгэдэг. Тэд зөвхөн эдгээрт л итгэдэг. Тэд Бурханы үг, сургаал, удирдамж, эсвэл айлдварыг нухацтай авч үздэггүй. Харин олны танил хүний ярихыг сонсмогцоо тэд тэр даруй хүлээн авч, тэр ч байтугай тэднийг шүтэн, үгийг нь тараадаг. Жишээ нь, Бурхан хүмүүст өдөр бүр буулгадаг маннаг хадгалж болохгүй, шинэ биш байх тул маргааш нь идэж болохгүй гэж хэлсэн ч тэд Бурханы үгэнд итгээгүй. Тэд “Хэрвээ бурхан манна явуулахгүй бол бид өлсөх биш үү?” гэж бодсон. Тиймээс тэд үүнийг цуглуулж, хадгалах арга олсон. Бурхан хоёр дахь өдрөө манна явуулсан бөгөөд тэд үргэлжлүүлэн цуглуулсаар байв. Бурхан гурав дахь өдрөө манна буулгахад тэд бас л цуглуулсан. Бурхан өдөр бүр адилхан үг хэлж байсан ч тэд Бурханы зааварласан зүйлийн эсрэг байнга үйлдэж байлаа. Тэд Бурханы үгэнд хэзээ ч итгэж, үгийг нь сонсож байгаагүй. Нэгэн өдөр эрдэмтэн судалгаа хийгээд, “Маннаг тухайн өдөрт нь идэж дуусгалгүй маргааш хүртэл үлдээвэл, гаднаасаа шинэ мэт харагдах ч дотроо нянтай байдаг тул идвэл ходоод гэдэсний өвчин үүсгэж болзошгүй” гэж хэлжээ. Тэр өдрөөс хойш тэд цуглуулахаа больсон. Тэдний хувьд эрдэмтний ганц үг Бурханы арван үгээс илүү жинтэй байдаг. Энэ нь хорон муу биш гэж үү? (Тийм, хорон муу.) Тэд Бурханы үг бол үнэн гэдгийг амаараа хүлээн зөвшөөрч, Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурханыг дагаж, Бурханаас ерөөл хүртэхийг хүсдэг байв. Үүний зэрэгцээ тэд Бурханы өгсөн нигүүлсэл, ерөөлийг эдэлж, Бурханы халамж, хамгаалалтыг таалж байсан ч үүнээс гадна Бурханы хэлсэн, зааварласан, тушаасан, эсвэл тэдэнд даалгасан зүйлийн ганц ч өгүүлбэрийг сонсдоггүй байв. Хэрвээ эрх мэдэл, байр суурьтай, эрдэм, мэдлэгтэй хүн ямар нэгэн зүйл хэлэх юм уу ташаарал яривал тэд зөв, бурууг нь үл харгалзан тэр даруй хүлээн авдаг. Энэ нь ямар учиртай вэ? Энэ бол хорон муу, дэндүү хорон муу юм! Жишээлбэл, Би зарим хүнд чихэрлэг төмсийг өндөгтэй хамт идэж болохгүй, хордлогод оруулж болзошгүй гэж хэлсэн. Миний хэлсэн үг юунд үндэслэсэн бэ? Би зохиож яриагүй; энэ хоёрыг нэгэн зэрэг идсэнээс болж хүмүүс хоолны хордлогод орсон тохиолдол байдаг. Үүнийг сонсоод хэвийн хүний хариу үйлдэл ямар байх вэ? Тэд “Цаашид би чихэрлэг төмс идэх үедээ өндөг идэхгүй, ядаж л дараагийн хоёроос гурван цагийн дотор идэхгүй” гэж бодно. Тэд үүнийг нухацтай авч үзэж, хооллох зуршлаа өөрчилнө. Гэвч зарим хүн үүнд итгэхгүй. Тэд “Өндөг, чихэрлэг төмс хоёрыг хамт идсэнээс болж хордлогод орох ий? Энэ бол боломжгүй зүйл. Би хамтад нь иднэ, намайг хордлогод орох эсэхийг чи харж л бай!” гэж хэлнэ. Энэ ямар төрлийн хүн бэ? (Хорон муу.) Энэ хүн надад жаахан олиггүй санагдаж байна! Би энэ нэг зүйлийг хэлж байхад тэд заавал хамт иднэ гэж зүтгэдэг; энэ нь олиггүй биш гэж үү? Тэд зөв, зүйтэй, эерэг зүйлийг онцгойлон эсэргүүцэж, тэмцэлдэж, сөргөлддөг—энэ бол хорон муу юм. Завхарсан хүн төрөлхтөн хорон муу байдал болон эрх мэдлийг дээдэлдэг. Диаволууд болон Сатанууд ямар ч ташаарал дэвшүүлсэн хүмүүс эргэлзээгүйгээр хүлээн авч чаддаг атлаа Бурхан олон үнэнийг илэрхийлдэг ч хүмүүс хүлээн авахыг хүсдэггүй бөгөөд тэр ч байтугай олон үзэлтэй болдог. Өөр нэг жишээ хэлье. Америкийн хөдөө орон нутгийн олон газарт зэрлэг амьтад байнга хэсүүчилж байдаг балар эртний ой мод бий. Гадагш гарахдаа ханьтай явах нь зүйтэй бөгөөд шаардлагагүй бол шөнө гарахгүй байх нь дээр. Хэрвээ гарах шаардлагатай бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэн нэгэнтэй хамт явах, эсвэл биеэ хамгаалах зэвсэг авч явах хэрэгтэй—харамссанаас сэрэмжилсэн нь дээр. Зарим хүн “Юу ч болохгүй дээ; Бурхан намайг хамгаална” гэж хэлдэг. Энэ нь Бурханыг сорьж байгаа хэрэг биш гэж үү? Эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Чамд толгой, зүрх сэтгэл, сүнс байтал яагаад заавал Бурханы хамгаалалтыг шаарддаг юм бэ? Бурханыг бүү сорь. Өөрийн хийх ёстой зүйлээ хий. Хэрвээ дөрөв, таван хүнтэй бүлэг ч дийлэхгүй догшин зэрлэг амьтантай таарвал чи амьд үлдэж магадгүй—тэр бол Бурханы хамгаалалт юм. Зарим хүн үнэхээр чоно харж, чоно ульж, баавгай дуугарахыг сонссон нь эдгээр зэрлэг амьтад байдгийг баталдаг. Тиймээс, зэрлэг амьтадтай таарах амархан тул шөнө гадагш бүү гар гэж Миний хэлдэг нь зүгээр л зохиож ярьж байгаа хэрэг үү? (Үгүй.) Би хүмүүсийг айлгах гэсэн юм биш. Зарим хүн үүнийг сонсоод, “Би илүү болгоомжтой байх хэрэгтэй. Зэрлэг амьтадтай таарч магадгүй тул гадагш гарахдаа намайг дагалдах хүн олно, эсвэл биеэ хамгаалах зэвсэг авч явна” гэж хэлдэг. Зарим хүн үүнийг сонсоод нухацтай авч үзэж, итгэж, хүлээн аваад, дараа нь Миний хэлсэн зүйлийг хэрэгжүүлдэг. Энэ бол энгийн л хүлээн авалт; үүнээс амархан зүйл гэж үгүй. Гэвч сонсохоос татгалздаг зарим төрлийн хүн байдаг. Тэд “Би яагаад зэрлэг амьтан огт харж байгаагүй юм бэ? Тэд хаана байгаа юм бэ? Нэг нь гараад ирэг л дээ; би түүнтэй нүүр тулж, хэн нь илүү догшин болохыг харна. Зэрлэг амьтдын юу нь тийм аймшигтай байгаа юм бэ? Та нар бүгд зүгээр л хулчгар, өчүүхэн итгэлтэй. Миний итгэлийг хар; би баавгайнаас ч айхгүй байна!” гэж хэлдэг. Тэд зориуд ганцаараа гадагш гарч, ямар ч шалтгаангүйгээр дэмий сэлгүүцдэг. Хоолны дараа тэд заавал гадаа салхинд гарах ёстой бөгөөд ганцаараа явна гэж зүтгэдэг. Бусад хүн тэдэнд ханьтай явахыг санал болгоход тэд “Яавч үгүй, надад хань юунд хэрэгтэй юм бэ? Ханьтай явбал би арчаагүй харагдана шүү дээ! Би ганцаараа гарна!” гэж хариулдаг. Тэд заавал үүнийг туршиж үзэх хэрэгтэй болдог. Энэ ямар төрлийн хүн бэ? Тэд зэрлэг амьтадтай таарах таарахгүй эсэхийг түр хойш тавья; иймэрхүү хэрэг явдалд хандах тэдний хандлага асуудалтай биш гэж үү? (Тийм, асуудалтай.) Ямар асуудал байна вэ? (Ийм хүний зан чанар хорон муу байдаг.) Чи тэдэнтэй чухал хэрэг явдлын талаар ярих гэж оролдоход тэд үүнийг тоглоом тохуу мэт үздэг. Ийм хүмүүстэй ярих ямар нэгэн хэрэг байна уу? Иймэрхүү хүмүүс адгуус амьтнаас ч дор; тэдэнтэй зууралдах шаардлагагүй.
Антихристүүдийн хорон муу зан чанартай хүмүүс эрдэм, мэдлэг, билиг авьяас болон зарим нэг онцгой авьяас чадварт туйлын мэдрэмтгий байдаг; тэд онцгой авьяас чадвартай хүмүүсийг ихэд биширч, дээдэлдэг; мөн тийм хүмүүсийн хэлсэн зүйлийг бүрэн дүүрэн биширч, дуулгавартай дагадаг гэдгийг бид сая ярьсан. Тэгвэл хүмүүст ашиг тустай, хэвийн хүн чанартай хүмүүсийн эзэмших шаардлагатай нийтлэг мэдлэг, ухаан, жинхэнэ эрдэм, эсвэл хэвийн хүний сэтгэхүйн хүрээнд ухамсарлаж болохуйц бодитой, эерэг зүйлсэд тэд хэрхэн ханддаг вэ? Тэд эдгээрийг үл тоомсорлож, огт анхаардаггүй. Цуглааны үеэр эдгээр үг болон үнэний талаар нөхөрлөх бүрд тэд юу хийж байдаг вэ? Тэд толгойгоо маажиж, заримынх нь нүд анилдаж, хөшүүн, мохоо ухаантай мэт харагддаг бөгөөд зарим нь бодолд автсан мэт байдаг. Бурханы гэр чухал хэрэг явдлын талаар хэдий чинээ их ярих тусам тэдний сонирхол төдий чинээ буурдаг. Үнэний талаар хэдий чинээ их нөхөрлөх тусам тэд төдий чинээ их үүрэглэж, зүүрмэглэдэг. Ийм хүмүүс үнэнийг огт сонирхдоггүй нь илэрхий байна. Энэ үл итгэгчид аврагдах аргагүй биш гэж үү? Шашинд байхдаа зарим хүн бусдын хэл ярихуйгаар ярихыг сонсох, эсвэл хачирхалтай зүйлсийн гэрч болох дуртай байсан бөгөөд итгэмээргүй зүйлсийг харах нь тэдний сэтгэлийг тэр даруй сэргээдэг байв. Зарим хүн Намайг хармагцаа “Би бакалаврын зэрэгтэй төгссөн, гүн ухаанаар мэргэшсэн. Та юу судалсан бэ?” гэж хэлэх дуртай байдаг. Би “Би ямар нэгэн тодорхой мэргэжлээр сураагүй; Би зүгээр л хэдэн ханз ойлгож, ном уншиж чадна” гэдэг. Тэд “Тэгвэл та бодсон шиг минь мундаг биш юм байна” гэдэг. Би “Үүнийг харьцуулах нь ашиггүй, харин хэсэгхэн зуур нөхөрлөцгөөе—чамд одоо ямар нэгэн бэрхшээл байна уу?” гэж хариулдаг. Тэд үүнд юу гэж хариулдаг вэ? “Хмм, надад ямар бэрхшээл байгаа вэ гэж үү? Надад ямар ч бэрхшээл байхгүй. Би үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа!” Тэдэнтэй үнэний талаар нөхөрлөх үед тэд сонирхохоо больж, яг л сүнсэнд эзэмдүүлсэн мэт эвшээлгэж, нулимс унагадаг. Хэрвээ Би цааш үргэлжлүүлэн тэдний завхарсан зан чанарыг ил болговол тэд зүгээр л аягаа шүүрч аваад, цаашид сонсохыг хүсэхгүйгээр гараад явчихдаг. Би тэдэнтэй эрх тэгш харилцаж, ярилцахыг хэдий чинээ хичээх тусам тэд Намайг төдий чинээ дорд үздэг. Энэ нь сайн санааг үнэлж чадахгүй байгаа хэрэг биш гэж үү? Машин барьж чаддаг нэг хүн байсан юм. “Чи хэдэн жил машин барьж байна вэ?” гэж би асуусан. Тэр хэлэхдээ “Би их сургууль төгсөөд хоёр жил ажилласныхаа дараа машин худалдаж авсан” гэсэн. Би “Тэгэхээр, чи нэлээд хэдэн жил машин барьж байгаа юм байна. Би одоо ч машин барьж чаддаггүй” гэсэн. Ингэж хэлэх нь эрх тэгш харилцаж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь хэвийн хүн чанартай хүмүүсийн яриа биш гэж үү? (Тийм, мөн.) Үүнийг сонсоод тэр “Аан? Та одоо ч машин барьж чаддаггүй юм уу? Тэгвэл та юу хийж чадах юм бэ?” гэж хэлэв. “Би нэг их зүйл хийж чадахгүй. Би зүгээр л машинд сууж л мэднэ” гэж хариулав. Би түүнээс “Чи одоо ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?” гэж асуусан. “Би санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажилладаг. Миний толгой тоогоор дүүрэн байдаг. Их сургуульд байхдаа би математикт гарамгай, байгалийн шинжлэх ухаанд хамгийн сайн нь байсан. Надад Чинхуа эсвэл Бээжингийн их сургуульд суралцах нөөц бололцоо байсан” гэж тэр хариулав. “Би математикт маш муу. Тоо гэхээр Миний толгой өвддөг. Би үг судлах, үгсийн сан сурах гэх мэт зүйлсийг илүүд үздэг” гэж би хэлэв. “Үүнийг сурах нь ямар ч ашиггүй. Хүмүүнлэгийн ухаан судалдаг хүмүүст ерөнхийдөө ирээдүй байдаггүй” гэж тэр хэлсэн. Түүний хэлсэн зүйлийг хар даа. Үүнд хэвийн хүний эрүүл ухаан байна уу? (Үгүй, байхгүй.) Би түүнтэй ийм тайван, найрсаг байдлаар ярьж, харилцаж байхад тэр уг хэрэг явдалд зөв хандаж чадаагүй. Оронд нь тэр Намайг дорд үзэж, басамжилсан. Хэрвээ тэр байр суурьтай эсвэл мэдлэгтэй хүнтэй таарсан бол өөр байх байсан байж магадгүй. Хэсэг хугацааг хамт өнгөрөөсний дараа тэр “Би бурхантай танил болсон, түүнтэй хуучилсан, түүнтэй харилцаж байсан” гэж мэдэрч эхэлнэ. Тэр одоо өөрт нь ямар нэгэн давуу тал бий болсон гэж бодно. Үүний улмаас түүний өнгө аяс өөрчлөгдөнө. Нэг удаа Би түүнээс “Нэг хүн цаашид үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй, гэртээ харихыг хүссэн гэж Би сонссон. Тэр хүн харьсан уу?” гэж асуув. Тэр “Өө, тэр хүн үү? Тэр хэзээ ч харих бодолгүй байсан!” гэж хариулав. Энэ ямархуу өнгө аяс вэ? Өөрчлөгдсөн байна уу? Би түүнтэй анх уулзах үед тэр Намайг багцаалж мэдэж чадахгүйгээ гэж мэдэрсэн: Тэр хүндэтгэлтэй, биеэ зөв авч явдаг байсан бөгөөд даруухан байсан. Одоо тэр илүү танил болсон тул хамраа сөхөж байна. Энэ ямар өнгө аяс вэ? Тэр Надтай ярихдаа бага зэрэг үг сөрсөн, хайхрамжгүй, үл тоосон, мөн басамжилсан, дээрэнгүй хандлага тээж байна. Энэ ямар төрлийн зан чанар вэ? Энэ бол хорон муу байдал юм. Энэ хэвийн хүн чанартай хүн мөн үү? (Үгүй, биш.) Эгэл жирийн, хэвийн хүн чамтай хэвийн байдлаар харилцаж, ярилцаж чаддаг—энэ бол хамгийн хэвийн зүйл. Хэрвээ тэд чамайг дээрэлхэж, дарлаж, эсвэл басамжилбал ямар санагдах вэ? Чамд ингэж хандах нь тэдэнд ямар нэгэн хэвийн хүн чанар байгааг харуулж байна уу? Надад хэл дээ, хэрвээ ийм хүн дэлхийд алдартай хүн, байр суурь, нэр хүндтэй хүн, эсвэл дарга, дээд албан тушаалтантайгаа таарвал тэдэнд ингэж хандаж зүрхлэх үү? Тэд зүрхлэхгүй. Тэд дуртайяа нүүрээрээ газар унан мөргөөд, энэ хүмүүстэй ярилцахын тулд өөрсдийгөө харьяат, доод тушаалтан, боол, өчүүхэн хүн, эгэл ард, эсвэл харц ард гэх мэт цол гуншингаар нэрлэх хэрэгтэй болно. Шүтлэггүй хүмүүсийн дунд дээд албан тушаалтнууд нь доод хүмүүсээ дарладаг бөгөөд хэн ч биш байтал чинь хэн чамтай тайван, найрсаг байдлаар ярилцах юм бэ? Хэдийгээр тэд баяртай байх үедээ хааяа чамтай хэдэн үг сольсон ч чамайг огтхон ч тоодоггүй; чамайг хүн биш мэт үзэж, ямар ч шалтгаангүйгээр чамтай муухай харьцдаг. Би тэр хүнтэй тайван, найрсаг байдлаар ярьж, хуучлах үед эерэг хариу үйлдэл аваагүйгээр үл барам, харин ч үл тоомсорлолт, дорд үзэлт, эгдүүцэл, тохуурхалтай нүүр тулдаг. Энэ нь Миний тэр хүнтэй харилцах арга барил буруу байгаагийнх уу, эсвэл тэдний зан чанарт асуудал байгаагийнх уу? (Тэр хүний зан чанар хэтэрхий биеэ тоосон учраас тэр.) Зөв, Би ч бас тэгж бодож байлаа. Би хүн бүрд адилхан ханддаг байтал яагаад зарим нь зөв хариу үйлдэл үзүүлж, зарим нь тэгдэггүй юм бэ? Хүмүүсийг ерөнхийд нь хоёр ангилж болно: бусдыг хэрхэн хүндлэхийг мэддэг, Бурхантай ямар харилцаатайгаа ойлгодог, өөрсдийгөө хэн болохыг мэддэг хүн чанартай хүмүүс, мөн өөрийгөө мэддэггүй, хорон муу, биеэ тоосон хүмүүс. Надад хэл дээ, хүний арьс нөмөрсөн атлаа өөрийгөө хэн болохыг ч мэддэггүй зүйлийг юу гэж нэрлэх вэ? Тэр бол ухаалаг байдалгүй адгуус юм. Өөр нэг удаа Би түүнээс “Хэд хоногийн өмнө Миний чамд даалгасан хэрэг юу болсон бэ? Чи тэр зүйлсийг зохицуулсан уу?” гэж асуусан. Тэр “Та юуны тухай яриад байгаа юм бэ?” гэж хариулав. Би “Нөгөө хэдэн зүйл, та нар зохицуулсан уу? Тэдгээрийг шийдвэрлэсэн үү?” гэсэн. Би түүнд хоёр удаа сануулсны эцэст тэр сая нэг санаж, “Аан, та тэр зүйлсийн тухай яриад байна уу? Тэдгээрийг аль эрт зохицуулсан шүү дээ” гэв. Эхний “Аан” гэдэг үгнээс ямархуу өнгө аяс мэдрэгдэж байна вэ? Энэ нь дахиад л үл тоомсорлосон өнгө аяс, түүний диаволын уг чанар дахин цухуйж байгаа хэрэг юм. Түүний уг чанар өөрчлөгдөөгүй; тэр бол зүгээр л тийм адгийн амьтан юм. Би түүнээс асуудлыг хэрхэн зохицуулсныг нь үргэлжлүүлэн асуухад тэр “Зарим хүн асуудлыг шалгаад тэгээд л зохицуулчихсан” гэж хариулсан бөгөөд өөр ямар ч дэлгэрэнгүй зүйл хэлээгүй. Хэрвээ Би илүү нарийн ширийн зүйл асуухыг оролдсон бол, ухаж төнхсөн ч юу ч олж мэдэхгүй байх байсан. Би түүнд нэг ажил зохицуулахыг даалгасан; Надад мэдээлэл авах эрх байхгүй гэж үү? (Бий.) Тэгвэл түүний үүрэг хариуцлага юу байсан бэ? Надаас даалгавар хүлээж авсныхаа дараа тэр үүнийг хэрхэн зохицуулснаа эргээд тайлагнах ёстой байсан биш үү? (Тийм.) Гэвч тэр тайлагнаагүй бөгөөд Би энэ хугацаанд ямар ч мэдээлэл авч чадаагүй. Би энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар лавлуулахаар хүн явуулахаас өөр аргагүй болсон ч ямар ч хариу ирээгүй. Би зүрх сэтгэлдээ “За яах вэ, Би чамайг тогтоогоод авъя. Чи бол итгэл даах хүн биш. Би чамд юу ч даатгаж чадахгүй. Чи дэндүү найдваргүй юм!” гэж бодсон. Энэ ямар гээчийн диавол вэ? Ийм хүний зан чанар ямар байдаг вэ? Хорон муу. Чи түүнтэй эрх тэгш харьцаж, аливааг эелдгээр ярилцаж, найрсаг байхыг хичээх үед тэр үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ? Тэр үүнийг чиний чадваргүй, сул дорой байдал гэж үзэж, чамайг амархан дээрэлхэж болох хүн гэж хардаг. Энэ нь хорон муу байдал биш гэж үү? (Тийм, мөн.) Энэ бол туйлын хорон муу байдал юм. Хэдийгээр ийм төрлийн хорон муу хүн түгээмэл биш ч чуулган бүрд байдаг. Тэдний зүрх сэтгэл гөжүүд, биеэ тоосон, үнэнд зэвүүцдэг бөгөөд зан чанар нь харгис байдаг. Яг эдгээр зан чанар, зан авир нь ийм хүмүүсийг хорон муу гэдгийг баталдаг. Тэд сайхан сэтгэл, хүлээцтэй байдал, тэвчээр, хайр гэх мэт хэвийн хүн чанарын эерэг талуудад дургүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ зүрх сэтгэлдээ ялгаварлан гадуурхалт, үл хүндлэл тээж байдаг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд юу оршдог вэ? Хорон муу байдал. Тэд туйлын хорон муу! Энэ бол антихристүүдийн хорон муу байдлын өөр нэг илрэл юм.
Өнөөдөр антихристүүдийн хорон муу илрэлийн талаарх бидний нөхөрлөлийн агуулга өмнөх хоёр нөхөрлөлөөс бага зэрэг өөр бөгөөд тус бүр нэг талыг онцолж байгаа. Надад хэл дээ, антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд эрдэм, мэдлэг, билиг авьяас болон онцгой авьяас чадварыг дээдэлдэг—тэд эдгээр зүйлийг гүнээ дээдэлдэг—тэгвэл тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл байдаг уу? (Үгүй, байдаггүй.) Зарим хүн цаг хугацаа өнгөрөх тусам тэд өөрчлөгдөж магадгүй гэж хэлж болох юм. Тэд өөрчлөгдөх үү? Үгүй, тэд өөрчлөгдөхгүй, тэд чадахгүй. Бурханы даруу, нуугдмал байдал, жинхэнэ хайр, үнэнч байдал, мөн хүн төрөлхтнийг гэх Түүний өршөөл, халамжийг үл тоомсорлох нь тэдний уг чанарт байдаг. Өөр юу байна? Тэд хүмүүсийн дунд амьдарч буй Бурханы хэвийн, бодитой байдлыг үл тоомсорлодог бөгөөд эрдэм, мэдлэг, шинжлэх ухаан болон билиг авьяастай ямар ч хамааралгүй бүх үнэнийг бүр ч илүү жигшдэг. Ийм хүмүүс аврагдаж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тэд яагаад аврагдаж чадахгүй вэ? Учир нь энэ бол ямар нэгэн завхарсан зан чанар түр зуур харуулж байгаа хэрэг биш; энэ бол тэдний уг чанар-мөн чанарын илчлэл юм. Бусад хүн тэдэнд яаж ч зөвлөсөн, эсвэл тэдэнтэй хэчнээн их үнэнийг нөхөрлөсөн ч аль нь ч тэднийг өөрчилж чадахгүй. Энэ бол түр зуурын хобби биш, харин эдгээр зүйлийг гэх тэдний доторх гүн суусан хэрэгцээ юм. Яг тэдэнд эрдэм, мэдлэг, билиг авьяас болон онцгой авьяас чадвар хэрэгтэй байдаг учраас энэ нь тэдэнд эдгээр зүйлийг дээдлэх боломжийг олгодог. Дээдлэх гэж юу гэсэн үг вэ? Энэ нь ямар ч үнээр хамаагүй эдгээр зүйлийг дагаж, олж авахад бэлэн байхыг хэлдэг, дээдлэх гэдэг нь ийм утгатай. Эдгээр зүйлийг олж авахын тулд тэд зовлон зүдүүрийг тэвчиж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байдаг, учир нь эдгээр нь тэдний дээдэлдэг зүйлс юм. Зарим нь бүр “бурхан надаар юу ч хийлгэсэн яах вэ, надаас үнэнийг эрэлхийлэхийг шаардахгүй л бол би бурхныг хангаж чадна” гэж хэлдэг. Тэд үүнд найддаг. Энэ хүмүүс Бурханы үгийг үнэн гэж хэзээ ч хүлээн авахгүй; тэд тэнд тайван суугаад номлол сонсож, Бурханы үгийг уншиж байсан ч тэдний эдгээрээс олж авдаг зүйл нь үнэн биш юм. Учир нь тэд Бурханы үгийг үргэлж хүний үзэл, төсөөллөөр хэмжиж, Бурханы үгийг шашин судлалын мэдлэг ашиглан судалдаг нь тэднийг үнэнийг олж авах боломжгүй болгодог. Тэд Бурханы үгээс эрдэм, мэдлэг, мөн ямар нэгэн мэдээлэл эсвэл нууцыг олж авахыг найддаг—энэ нь тэдний хүсэн тэмүүлж, эрж хайдаг, олон нийтэд үл мэдэгдэх ямар нэгэн эрдэм юм. Хүмүүст үл мэдэгдэх энэхүү эрдмийг олж авсныхаа дараа тэд үүнийгээ гайхуулан явж, энэ эрдэм, мэдлэгээр өөрсдийгөө зэвсэглэж, өнгөлөн далдлахыг дэмий л хүсдэг бөгөөд ингэснээр илүү нэр хүндтэй, илүү сэтгэл дүүрэн амьдарч, хүмүүсийн дунд илүү их нэр нөлөө, илүү өндөр байр суурьтай болж, хүмүүсийг өөрсдөдөө илүү их итгүүлж, өөрсдийгөө илүү их шүтүүлэхийг зорьдог. Тиймээс тэд хийсэн зарим нэг чухал зүйлсээ, бахадмаар гэж үздэг зүйлсээ, түүнчлэн гайхалтай гэж боддог зүйлсээ цуцалтгүй гайхуулдаг бөгөөд үүгээрээ тэд онгирч, өөрсдийн чадвар, хосгүй байдлыг бусдад харуулахад ашиглаж чаддаг. Тэд хаашаа ч явсан нөгөө л нэг онолоо номлодог. Энэ хүмүүс Бурханы үгийг яаж ч уншсан, эсвэл цуглаанд оролцож, номлол сонссон ч үнэнийг ойлгож чаддаггүй. Тэд үнэнийг бага зэрэг ухамсарлалаа ч гэсэн яавч хэрэгжүүлэхгүй. Энэ бол ийм хүмүүсийн мөн чанар бөгөөд үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Учир нь тэд бусдад байдаггүй зүйлийг төрөлхөөсөө эзэмшсэн байдаг бөгөөд тэдний хайрладаг зүйл нь тэдний хорон муу мөн чанартай холбоотой байдаг—энэ бол тэдний амин сул тал юм. Тэд үнэнийг хүлээн авахгүй байхаар, Паулын замыг дагахаар, мөн үнэн болон Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцэхээр заяагдсан байдаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэд үнэнийг хайрладаггүй; тэд үүнийг хэзээ ч хүлээн авахгүй.
Та нар антихристүүдийн хорон муу байдлыг туулж үзсэн үү? Та нарын эргэн тойронд ийм хүмүүс байна уу? Та нар ийм хүмүүстэй харилцаж байсан уу? Бид яагаад хэд хэдэн цуглааны цагийг энэ сэдвийг хэлэлцэхэд зарцуулсан бэ? Ихэвчлэн, хүмүүс өөрсдийгөө танин мэдэх талаар ярих үед биеэ тоосон, өөрийгөө зөвтгөх, ов мэхтэй зан чанарын талаар дурдахыг Би олонтоо сонсдог. Гэвч хүмүүс хорон муу байдлын талаар ярихыг сонсох нь ховор байдаг. Одоо, биднийг хорон муу зан чанарын талаар нөхөрлөж байх үед хэн нэгний зан чанар хорон муу байна гэж хүмүүсийн хэлэхийг Би байнга сонсдог болсон. Та нар бага зэрэг ойлголттой болсон бололтой. Өмнө нь, хүмүүс өөрсдийгөө танин мэдэх талаар ярихдаа үргэлж биеэ тоосон занг хөнддөг байсан. Одоо ингээд харахад, биеэ тоосон зан эсвэл хорон муу байдлын аль зан чанар нь илүү ноцтой вэ? (Хорон муу байдал.) Зөв. Өмнө нь хүмүүс хорон муу байдлын асуудлын ноцтойг хүлээн зөвшөөрөөгүй. Үнэндээ, хорон муу байдлын зан чанар, мөн чанар нь биеэ тоосон зангаас илүү ноцтой юм. Хэрвээ хүний зан чанар болон уг чанар-мөн чанар нь туйлын хорон муу байвал, Би чамд хэлье, чи тэдэнтэй харилцахаас зайлсхийх ёстой—зайгаа барь. Ийм хүмүүс зөв замаар явахгүй. Хорон муу хүмүүстэй нийлж, харилцаатай байснаар чи ямар ашиг тус олж авч чадах вэ? Хэрвээ ямар ч ашиг тус байхгүй ч чамд тэдний хорон муу байдлыг эсэргүүцэх “эсрэг биет” байгаа бол чи тэдэнтэй харилцаж болно. Чамд ийм баталгаа байна уу? (Байхгүй.) Хэрвээ чамд ийм итгэл байхгүй бол чи яагаад ийм хүмүүстэй харилцахаас зайлсхийх ёстой вэ? Учир нь хорон муу байдлын ард өөр хоёр зүйл байдаг нь хар санаа болон ов мэхтэй байдал юм. Үнэний талаарх ойлголт дутмаг, туршлага, мэдлэг ухаангүй ихэнх хүн амархан төөрөлддөг. Тэд чамайг зөвхөн буулгаж л авах боломжтой бөгөөд эцэст нь чи тэдний олзлогдогч болдог. Тэдний олзлогдогч болох нь хоёр янзаар тохиолдож болно: Нэг бол чи тэднийг дийлж чадахгүй бөгөөд зүрх сэтгэлдээ үнэмшихгүй байх боловч аргагүйн эрхэнд тэднийг амаараа дуулгавартай дагах шаардлагатай болдог; эсвэл тэд чамайг бүрмөсөн буулгаж авах өөр нэг арга зам байдаг. Учир нь антихристүүдийн хорон муу уг чанарт хүмүүсийн мэддэггүй нэг зүйл байдаг: Тэд чамайг ятгаж өөрсдийгөө сонсгохын тулд, өөрсдийгөө зөв, зүйтэй, эерэг гэдэгт чамайг итгүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэгсэл, үг яриа, арга барил, стратеги, арга зам болон ташаа зүйл ашиглаж чаддаг бөгөөд тэд мууг үйлдэж, үнэн-зарчмыг зөрчиж, завхарсан зан чанараа харууллаа ч гэсэн эцсийн дүндээ байдлыг эргүүлж, өөрсдийгөө зөв гэж хүмүүст бодогдуулна. Тэдэнд ийм чадвар бий. Энэ нь ямар чадвар вэ? Энэ нь туйлын төөрөгдүүлсэн байх явдал юм. Тэд туйлын төөрөгдүүлсэн байдаг нь тэдний хорон муу байдал юм. Тэдний зүрх сэтгэлдээ дуртай байдаг, дургүй байдаг, зэвүүцдэг, мөн дээдэлж, шүтдэг зүйлс нь зарим нэг гажууд үзэл бодлоос үүсдэг. Эдгээр үзэл бодол нь дотроо нэг багц онол агуулдаг бөгөөд тэд үнэнийг огт хүлээн авдаггүй, тэр ч байтугай өөрсдийн алдааг өмгөөлж боловсронгуй үндэслэл гаргаж чаддаг тул эдгээр нь бүгд эгэл хүмүүс няцаахад бэрх, үнэмшилтэй мэт сонсогдох ташаа зүйл байдаг. Үнэн-бодит байдалгүйгээр чи тэдэнтэй үнэнийг нөхөрлөөд тэднийг үнэмшүүлж чадахгүй. Эцсийн үр дүн нь тэд хоосон онолоо ашиглан чамайг няцааж, чамайг хэлэх үггүй болгож, улмаар чи бага багаар тэдэнд дийлддэг. Ийм хүмүүсийн хорон муу байдал нь тэд туйлын төөрөгдүүлсэн байдагт оршдог. Тэд юу ч биш бөгөөд гүйцэтгэдэг үүрэг бүрээ балладаг нь тодорхой; гэсэн ч эцсийн дүндээ тэд зарим хүнийг төөрөлдүүлэн өөрсдийгөө шүтүүлж, хөлдөө “сөгдүүлж”, хүмүүсийг өөрсдөдөө дуулгавартай болгож чаддаг хэвээр байдаг. Ийм төрлийн хүн бурууг зөв болгож, харыг цагаан болгож чаддаг. Тэд үнэн, худал хоёрыг урвуулж, өөрсдийн хийсэн буруу зүйлсийг бусдад тохож, бусдын хийсэн сайн үйлсийг өөрсдийнх мэтээр өөртөө хамаатуулж чаддаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи будилж, тэднийг үнэндээ хэн болохыг мэдэхээ болино. Тэдний үг, үйлдэл, гадаад байдлаас нь дүгнээд чи “Энэ хүн бол гайхалтай; бид тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй!” гэж бодож магадгүй. Энэ нь төөрөлдөж байгаа хэрэг биш гэж үү? Чи төөрөлдсөн тэр өдрөө л аюулд орно. Бусдыг төөрөлдүүлдэг ийм төрлийн хүн дэндүү хорон муу биш гэж үү? Тэдний үгийг сонссон хэн ч төөрөлдөж, үймэрч болох бөгөөд хэсэг хугацаанд үүнээсээ сэргэхэд бэрх санагддаг. Зарим ах эгч нар тэднийг ялган таньж, төөрөлдүүлэгчид болохыг нь харж чаддаг бөгөөд тэднийг ил болгож, голж чаддаг бол төөрөлдсөн бусад хүн тэднийг өмгөөлж, “Үгүй ээ, бурхны гэр түүнд шударга бус хандаж байна; би түүний талд бат зогсох ёстой” гэж хэлж ч магадгүй. Энд ямар асуудал байна вэ? Тэд төөрөлдсөн нь тодорхой байтал өөрсдийг нь төөрөлдүүлсэн хүнийг өмгөөлж, зөвтгөдөг. Энэ хүмүүс Бурханд итгэдэг атлаа хүнийг дагадаг хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд итгэдэг гэж ярьдаг ч яагаад энэ хүнийг ингэж шүтэж, тэднийг ихэд өмгөөлдөг юм бэ? Хэрвээ тэд ийм илэрхий хэргийг анзаарч чадахгүй байгаа бол тодорхой хэмжээнд төөрөлдсөн хэрэг биш гэж үү? Антихрист хүмүүсийг хүн шиг харагдахаа болих, эсвэл Бурханыг дагах бодолгүй болох хэмжээнд хүртэл төөрөлдүүлсэн байдаг; оронд нь тэд антихристийг шүтэж, дагадаг. Энэ хүмүүс Бурханаас урваж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ чи Бурханд итгэдэг ч Тэр чамайг олж аваагүй бөгөөд антихрист чиний зүрх сэтгэлийг олж авч, чи тэднийг бүх зүрх сэтгэлээрээ дагадаг бол энэ нь тэд чамайг Бурханы гэрээс холдуулсныг баталж байна. Чи Бурханы халамж, хамгаалалтаас, Бурханы гэрээс холдмогц антихрист чамд хүссэнээрээ явуулга хийж, чамаар тоглож чадна. Тэд чамаар тоглож дуусмагцаа чамайг цаашид хүсэхгүй бөгөөд өөр хүмүүсийг төөрөлдүүлэхээр явна. Хэрвээ чи тэдний үгийг үргэлжлүүлэн сонсож, тэдэнд ашиглагдах үнэ цэнтэй байвал тэд чамайг дахиад хэсэг хугацаанд дагахыг зөвшөөрч магадгүй. Гэвч хэрвээ тэд чамаас ашиглах үнэ цэн олж харахаа больж, чамайг цаашид үл тоовол тэд чамайг хаяна. Чи Бурханд итгэх итгэл рүүгээ буцаж чадах уу? (Үгүй.) Чи яагаад цаашид итгэж чадахгүй вэ? Учир нь чиний анхны итгэл үгүй болсон; сарнисан. Антихристүүд хүмүүсийг ингэж төөрөлдүүлж, хорлодог. Яг л Сатан Адам, Ева хоёрыг төөрөгдүүлсэнтэй адилаар тэд хүмүүсийг төөрөлдүүлж, хянахын тулд хүмүүсийн шүтдэг эрдэм, мэдлэгийг өөрсдийн билиг авьяастай хослуулан ашигладаг. Антихристүүдийн уг чанар-мөн чанар ямар байхаас үл хамааран, тэд уг чанар-мөн чанартаа юуг хайрлаж, юуг жигшиж, юуг дээдэлдгээс үл хамааран нэг зүйл лавтай: Тэдний дурладаг зүйл болон хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд ашигладаг зүйл нь үнэний эсрэг байдаг, үнэнтэй ямар ч хамаагүй бөгөөд Бурхантай дайсагнадаг—энэ бол гарцаагүй. Үүнийг санаж яв: Антихристүүд хэзээ ч Бурхантай нийцэх боломжгүй.
Надад хэл дээ, ямар төрлийн хүмүүс антихристүүдийн хорон муугийн шинж, тэмдэг үзүүлдэг вэ? (Билиг авьяастай хүмүүс.) Өөр хэн бэ? (Гайхуулах дуртай хүмүүс.) Гайхуулах дуртай байх нь хангалттай хорон муу биш. Тэд гайхуулах дуртай байж болох ч бусдыг хянах хүсэлгүй, тийм хэмжээнд хүрээгүй байдаг—энэ бол завхарсан зан чанар юм. Нарийн бодоод үз: Энэ өөдгүй амьтан бол антихрист юм байна гэдгийг тэдний янз бүрийн зан авир, илрэлээс эртхэн олж мэдэх боломжийг чамд олгодог шинж, тэмдгүүдийг ямар хүмүүс үзүүлдэг вэ? (Биеэ тоосон, байр сууринд дуртай хүмүүс.) Биеэ тоосон байдал, байр сууринд дурлах нь үүнтэй бага зэрэг хамаатай ч энэ нь хангалттай биш. Би нэг зүйлийн талаар ярья, та нар сонсоод энэ нь чухал эсэхийг хараарай. Зарим хүн үнэн болон эерэг зүйлсээс өөр үзэл бодлыг байнга дэвшүүлдэг. Гаднаас нь харахад тэд үргэлж олны анхаарлыг татаж, бусдаас ялгарахыг хүсдэг мэт санагдаж болох ч энэ нь заавал тийм байх албагүй. Тэдний үзэл бодол нь ийм гадаад зан авирыг бий болгодог байж магадгүй юм. Үнэндээ, хэрвээ тэд үнэхээр ийм үзэл бодолтой бол ноцтой асуудал гарна. Жишээлбэл, бүгд хамтдаа нөхөрлөж байхдаа “Бид энэ хэргийг Бурханаас хүлээн авах ёстой. Хэрвээ ойлгохгүй байвал эхлээд дуулгавартай дагах хэрэгтэй” гэж хэлэхэд бүгд үүнтэй санал нийлдэг. Энэ үзэл бодол зөв үү? (Тийм ээ, зөв.) Энэ хэрэгжүүлэлтийн зарчим гажуу юу? (Үгүй, гажуу биш.) Тэгвэл хүмүүс антихристийн хорон муу зан чанарын шинж, тэмдэгтэй гэдгээ харуулах ямар үг хэлдэг вэ? “Дуулгавартай дагах нь нэг хэрэг, гэхдээ чи юу болоод байгааг ойлгох ёстой биз дээ? Бүх зүйлд нухацтай хандах хэрэгтэй биз дээ? Чи мунхгаар дуулгавартай дагаж болохгүй; бурхан биднийг хэнэггүйгээр дуулгавартай дага гэж шаарддаггүй.” Энэ нь нэг төрлийн маргаан биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Зарим хүн: “Хэрвээ бидний ойлгохгүй зүйл байвал бид тэвчээртэй хүлээж, ойлгодог хэн нэгэнтэй нөхөрлөхийг эрж хайж болно. Яг одоо бидний хэн нь ч ойлгохгүй байгаа, бас нөхөрлөх ойлгодог хүн олдохгүй байна. Тиймээс эхлээд дуулгавартай дагацгаая” гэдэг. Антихристүүдийн үзэл бодол юу вэ? “Та нар муусайн дорой амьтад бүх зүйлд дуулгавартай дагаж, бүх зүйлд бурхныг сонсдог. Намайг сонс! Яагаад хэн ч намайг дурдахгүй байна вэ? Би чамд гүн гүнзгий санал бодол танилцуулъя!” Тэд өөрсдийн сүржин үзэл бодлоо хуваалцахыг хүсдэг. Тэд хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхийг эсэргүүцдэг, үнэн-зарчмыг баримтлахыг эсэргүүцдэг. Тэд үргэлж өөрсдийгөө ихэд бодож, хэрүүл өдөж, хорон муу арга мэх хэрэглэж, сүржин үзэл бодол ярьж, хүмүүст өөрсдийгөө өөр нүдээр харуулахыг хүсдэг. Энэ нь антихристүүдийн хорон муу зан чанарын шинж биш гэж үү? Энэ нь тэдний тэмдэг биш гэж үү? Хүн бүр дуулгавартай дагах нь яагаад буруу гэж? Тэд мунхагаар дуулгавартай дагасан ч—энэ нь буруу юу? Бурхан үүнийг яллах уу? (Үгүй, Тэр яллахгүй.) Бурхан үүнийг яллахгүй. Тэдэнд хөндлөнгөөс оролцож, будилаан хутгах ямар эрх байгаа юм бэ? Тэд хүмүүс Бурханд дуулгавартай дагаж байгааг хараад зүрх сэтгэлдээ уурладаг уу? Тэд хүмүүс Бурханд дуулгавартай дагаж байгааг харах үедээ зүрх сэтгэлдээ дургүйцэж, ямар ч ашиг тус хүртээгүйдээ, хүмүүс өөрсдөд нь дуулгавартай дагаагүй, өөрсдийг нь сонсоогүй, өөрсдөөс нь зөвлөгөө эрж хайгаагүйд сэтгэл дундуур байж, баяр баясгалангүй болдог—тэд зүрх сэтгэлдээ эсэргүүцэж: “Чи хэнд дуулгавартай дагадаг вэ? Чи үнэнд дуулгавартай дагадаг уу? Үнэнд дуулгавартай дагах нь зөв боловч бид үүнийг судлах хэрэгтэй. Тэгвэл үнэн гэж юу вэ? Чи зөв замаар дуулгавартай дагадаг уу? Чи ядаж л нарийн ширийнийг нь ойлгох ёстой биш үү?” гэж боддог. Энэ нь тэдний маргаан биш гэж үү? Тэд юу хийхийг оролдож байна вэ? Тэд будилаан хутгаж, хүмүүсийг төөрөлдүүлэхийг хүсдэг. Зарим нэг хөшүүн, мохоо, мунхаг хүмүүс үүнийг сонсоод төөрөлддөг бол ялган таних чадвартай хүмүүс тэднийг няцааж: “Чи юу хийгээд байгаа юм бэ? Намайг Бурханд дуулгавартай дагаж байгаад чи атаархаж, жөтөөрхөөд байгаа юм уу? Намайг Бурханд дуулгавартай дагахад чи дургүйцэж, харин чамд дуулгавартай дагахад баярладаг хэрэг үү? Хүн бүр чамд дуулгавартай дагаж, чамайг сонсож, чиний хэлсэн бүхнийг хийвэл сая зөв болох уу? Чиний хэлж байгаа зүйл үнэнтэй нийцэж байна уу?” гэдэг. Үүнийг хараад тэд: “Зарим хүн ялган таних чадвартай юм байна—би түр хүлээе” гэж боддог. Товчхондоо, хүн бүр үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж байх үед тэд тэсэж ядан гарч ирдэг. Хэдий чинээ хүн бүр Бурханд дуулгавартай дагаж, Бурханы гэрийн зохицуулалтад дуулгавартай дагаж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, ажлын зохицуулалт, зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэх тусам төдий чинээ тэд тухгүй, бухимдалтай, тайван бус болдог. Энэ бол антихристүүдийн хорон муу мөн чанарын шинж юм. Хүн бүр Бурханы үгийг сонсож, үнэнийг хэрэгжүүлэн, зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэж байгаа цагт тэд тухгүй, тавгүй байдаг. Энэ нь асуудал биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Хэрвээ хэн ч Бурханы үгийг уншихгүй, эсвэл уншсан ч түүний талаар нөхөрлөхгүй, зөвхөн антихристүүдийг л сонсвол тэд баярладаг. Энэ нь ямар асуудлыг харуулж байна вэ? Тэд хэзээ ч Бурханы үгийн талаар нөхөрлөдөггүй. Хүн бүр Бурханы үгийн талаар тайван нөхөрлөж байгаа цагт, хэн ч өөрсдөд нь анхаарал хандуулахгүй байгааг, өөрсдийг нь сонсохгүй байгааг, өөрсдийгөө хүмүүсээр шүтүүлж чадахгүй байгаагаа, байр суурь нь ганхаж, аюулд орсноо байгааг антихристүүд хардаг—яг энэ үед тэд хөндлөнгөөс орж саад хийн, чамайг төөрөлдүүлж, үймүүлэхийн тулд тэрс үзэл юм уу ташаа зүйл дэвшүүлж, саяхан ярилцсан зүйл чинь зөв эсвэл буруу эсэхэд чамайг эргэлзэхэд хүргэдэг. Хүн бүр нөхөрлөлөөр дамжуулан ямар нэг зүйлийг арайхийн ойлгох үед тэд будилаан хутгахын тулд хэдэн диаволын үг хэлдэг. Энэ нь антихристүүдийн хорон муу зан чанар биш гэж үү? Энэ хорон муу зан чанар нь ямар илрэлтэй дүйцэж байна вэ? (Үнэнд дайсагнахтай.) Яг зөв. Хэдий чинээ хүн бүр үнэнийг ойлгох тусам төдий чинээ тэд улам их бухимддаг. Энэ нь үнэнд дайсагнаж байгаа хэрэг биш гэж үү? Энэ таарч байгаа биз дээ? (Тийм ээ, таарч байна.) Та нар ийм хүмүүстэй таарч байсан уу? Хүн бүр ямар нэг зүйлийн талаар нөхөрлөж байхад тэд удаан хугацаанд чимээгүй байдаг. Эцэст нь, нөхөрлөл бага зэрэг тодорхой болох үед тэд гарч ирдэг бөгөөд гарч ирснийхээ дараа энэ хүмүүст хүндрэл учруулахын тулд хэцүү асуулт тавьдаг. Тэдний зорилго нь: “Би та нарт харуулъя, би юу хийж чаддагаа та нарт харуулъя! Та нар үнэний талаар нөхөрлөж, намайг сонсохгүй, намайг үл тоож, намайг хайхрахгүй, мөн надад анхаарал хандуулахгүй байгаа тул би та нарыг нөхөрлүүлэхээр хэцүү асуулт тавьж, бүгдийг чинь үймүүлэх болно!” гэж хэлэх явдал юм. Энэ нь диавол биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Энэ бол диавол, жинхэнэ антихрист юм.
Зарим хүн хэн нэгнийг сөрөг эсвэл сул дорой болсныг дуулах бүрдээ онцгой их баярладаг. Ялангуяа хэн нэгэн чуулганы амьдралыг үймүүлж, хэн нэгэн муу зүйл хийж чуулганы ажлыг эмх замбараагүй байдалд оруулахыг, эсвэл хэн нэгэн сохроор асуудал дэгдээхийг харах үедээ тэд бүр ч их баярлаж, салют буудуулан тэмдэглэхийг маш их хүсдэг. Ийм хүмүүс яачхаад байгаа юм бэ? Тэд яагаад бусдын гай зовлонд тэгтлээ их баярладаг юм бэ? Яагаад тэд энэхүү шийдвэрлэх мөчид Бурханы талд зогсож, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаггүй юм бэ? Ийм хүмүүс үл итгэгчид биш гэж үү? Тэд Сатаны зарц биш гэж үү? Та нар бүгд өөрсдөдөө ийм зан авир үзүүлдэг эсэхийг эргэцүүлж, мөн та нарын эргэн тойронд ийм хүмүүс байгаа эсэхийг шалгаж, ийм хүмүүсийг хэрхэн ялган танихыг сурах ёстой, ялангуяа ёрын муу хүмүүс муу үйл хийж байхыг харах үед та нарын хандлага ямар байдаг вэ? Та нар зүгээр л хөндлөнгөөс харж баясдаг хүмүүс үү, эсвэл та нар ч бас энэ замаар явж магадгүй юу? Та нар тийм хүн үү? Зарим хүн ингэж өөрийгөө эргэцүүлэхгүй. Тэд хүмүүсийн сайн сайхныг харах дургүй; хүн бүр өөрсдөөс нь дор байхыг илүүд үздэг—тэр үед л тэд баяр баясгаланг мэдэрдэг. Жишээлбэл, Бурханы төлөө өөрийгөө зарлагаддаг хэн нэгэн засуулахыг, эсвэл Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хэн нэгэн гэм буруу үйлдэхийг харах үедээ тэд дотроо баярлаж: “Хмм, чиний өдөр ч бас ирлээ. Чи бурхны төлөө өөрийгөө зарлагадсан—гэтэл чи юу олж долоов доо? Чи хилсдсэн, тийм биз дээ? Чи хохирол амссан, тийм биз дээ? Өөрийгөө зарлагадахын хэрэг юу байна? Чи үргэлж үнэнээ хэлдэг байсан, гэтэл одоо чи засуулж байна, тийм биз дээ? Чи хүртэх ёстойгоо л хүртлээ дээ!” гэж хэлдэг. Тэд яагаад тэгтлээ их баярладаг вэ? Тэд бусдын гай зовлонд баярлаж байгаа хэрэг биш гэж үү? Ийм хүмүүсийн зүрх сэтгэл буруу байдаг биш гэж үү? Тэд Бурханы гэрийн ажилд хэн нэгэн үймээн учруулж байгааг хараад баярладаг. Бурханы гэрийн ажил хохирол амсаж байгааг хараад тэд баярладаг. Тэднийг юу баярлуулдаг вэ? Тэд: “Эцэст нь, надтай адил үнэнийг хайрладаггүй хэн нэгэн бурхны гэрийн ашиг сонирхолд хохирол учрууллаа, тэгээд тэд өчүүхэн төдий ч өөрийгөө буруутгахгүй байна” гэж боддог. Энэ л тэднийг баярлуулдаг. Энэ хорон муу биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Энэ бол туйлын хорон муу! Та нарын дунд ийм хүмүүс бий юу? Ихэнхдээ амандаа ая аялдаггүй хэрнээ хэн нэгэн алдаа гаргахыг хармагцаа гэнэт дуулж, биеэ ганхуулан, туйлын баяртай харагдаж: “Өнөөдөр би эцэст нь нэг сайн мэдээ дууллаа. Би маш их баяртай байна, хэдэн аяга илүү будаа иднэ дээ!” гэж боддог хүмүүс байдаг. Энэ ямар төрлийн зан чанар вэ? Хорон муу байдал. Бурханы гэрийн ашиг сонирхол хохирол амссанаас болж тэд нэг ч дусал нулимс унагахгүй, нэг ч секунд гуниглахгүй. Тэд өөрсдийгөө огт буруутгахгүй, ямар ч уй гашуу, шаналал мэдрэхгүй. Харин ч хэн нэгний алдаа Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулж, Бурханы нэрд шившиг авчирсанд тэд баярлаж, сэтгэл хангалуун байдаг. Энэ нь хорон муу байдал биш гэж үү? Энэ нь антихристүүдийн хорон муу уг чанартай болсны шинж биш гэж үү? Энэ ч бас шинж юм.
Сайн мэдээний багт уран яруу ярьдаг хүмүүс байдаг гэдэг. Тэд олон жилийн турш номлол сонсож, хэсэг хоосон сургаалыг нэгтгэн дүгнэсэн бөгөөд хаашаа ч явсан хоосон чалчиж, номлохдоо хэзээ ч гацаж түгдэрдэггүй нь тэдний өөрсдийнх нь билиг авьяас, уран яруу үгтэйг нь бүрэн харуулдаг. Зарим хүн ийм хүмүүсийг нэлээд чадвартай гэж үзээд, тэднийг дагахаар шийддэг. Эцэст нь тэд юу гэж хэлдэг вэ? “Бид тэр хүний нөхөрлөлийг сонсдог учраас дээрхээс ирэх номлолыг сонсох шаардлагагүй; бид бурхны үгийг ч сонсох шаардлагагүй. Тэр хүний нөхөрлөл тэдгээрийг орлодог” гэдэг. Энэ хүмүүс аюулд ороогүй гэж үү? (Орсон.) Энэ хүмүүс маш их аюулд орсон. Тэд антихристүүдийн үйлдэл, зан авир, түүнчлэн тэдний увайгүй, балмад, хорон муу байдлыг хайрладаг. Тэд антихристүүдийн хайрладаг зүйлийг хайрлаж, антихристүүдийн зэвүүцдэг зүйлд зэвүүцдэг. Тэд антихристүүдийн номлодог эрдэм, мэдлэг, хоосон сургаал болон янз бүрийн шашин судлалын онол, тэрс үзэл, ташаарлыг хайрладаг. Тэд эдгээр зүйлийг шүтдэг. Тэд үүнийг ямар хэмжээнд хүртэл шүтдэг вэ? Шөнө зүүдэндээ хүртэл тэд эдгээр үгийг хэлдэг. Энэ ноцтой юу? Шүтлэг нь энэ түвшинд хүрэх үед энэ хүмүүс Бурханыг дагасаар байж чадах уу? Зарим нь: “Тэр чинь буруу. Тэд чуулганд байсаар байгаа, Бурханд итгэсээр байгаа” гэж хэлж магадгүй. Тэдэнд хараахан боломж олдоогүй байгаа юм. Тэд шүтэхийг хүссэн хүнээ эсвэл зүйлээ олмогцоо хэзээ ч хамаагүй Бурханыг орхиж чадна. Энэ нь антихристүүдийн хорон муу мөн чанартай болсны шинж биш гэж үү? (Мөн.) Та нар ийм хүмүүсийг харах үедээ ялган таньж чадах уу? (Тийм ээ, бид чадна.) Өнгөрсөнд та нар ийм хэргийн ноцтой уг чанарыг мэддэггүй байсан байж магадгүй. Одоо, ийм хүмүүстэй дахин таарах үед та нарын зүрх сэтгэлд тэдний талаар асуулт байсаар байх уу? Та нар тэднийг үл тоох уу? (Үгүй, бид тэгэхгүй.) Тэгвэл та нар ийм хүмүүсийн талаар тодорхой хэмжээний ялган таних чадвар олж авсан уу? (Тийм ээ, би олж авсан.) Эдгээр нь тэдний харуулдаг зарим шинж тэмдэг, мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүст боломж эсвэл байр суурь олдмогц, эсвэл хэн нэгэн тэднийг төөрөлдүүлмэгц тэд хэзээ ч, хаана ч Бурханаас урваж чадна. Хүмүүс тэдний илрэл болон хорон муу мөн чанарыг харж чадах уу? Хүмүүсийн харж чадах зарим нэг ул мөр байдаг уу? (Тийм ээ, байдаг.) Байх ёстой. Хэрвээ Би эдгээрийг дурдаагүй бол та нар: “Хэнд эдгээр тэмдгийг үзүүлдэг вэ? Хэн эдгээр шинжийг харуулдаг вэ? Хэн ч харуулдаггүй, би хэнийг ч хараагүй” гэж бодож магадгүй. Эдгээр шинжийн талаарх Миний яриагаар дамжуулан та нар ийм хүмүүс байдгийг олж мэдээгүй гэж үү? Тэдний зарим нь дагагч, зарим нь удирдагч, ажилчин байдаг. Энэ бол антихристүүдийн хорон муу мөн чанартай болсны гурав дахь шинж юм.
Антихристүүдийн хорон муу мөн чанартай хүмүүст өөр нэг онцлог шинж байдаг бөгөөд энэ нь тэдний нийтлэг зүйл юм. Энэ хүмүүс үнэнийг хайрлаж, үнэн замыг хүсэн эрмэлздэг гэх нэрийдлээр номлолд оролцохоор ирж, үнэнтэй холбоотой янз бүрийн мэдлэг, агуулгыг судалж, шашин судлалын онол, мэдлэгээр зэвсэглээд, дараа нь эдгээр онол, мэдлэгээ ашиглан удирдагч, ажилчидтай үгээр сөргөлдөж, тэдгээрийг ашиглан зарим хүнийг яллаж, бусдыг төөрөлдүүлж, ятгаж, тэр ч байтугай зарим хүнд хангамж, тусламж, усалгаа гэгчийг өгдөг. Гэвч нэг зүйл тэднийг үнэнийг хайрлагчид биш гэдгийг тодорхой харуулдаг. Тэр нь юу вэ? Энэ хүмүүс өөрсдийгөө хэчнээн их зэвсэглэж, номлолоо ч гэсэн тэд зүгээр л ярьж, хэлж, ердөө өөрсдийгөө зэвсэглэдэг боловч асуудлыг хэзээ ч үнэн-зарчмын дагуу шийдвэрлэдэггүй. “Хэзээ ч үгүй” гэдэг нь юуг илтгэж байна вэ? Энэ нь тэд ганц ч үнэн үг хэлж чаддаггүй, хэзээ ч үнэнч шударга байгаагүй, байр суурийн ашиг тусыг орхих төлөөс хэзээ ч төлөөгүй гэсэн үг юм. Ямар ч үед тэд ярьж, үйлдэхдээ өөрсдийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө үргэлж дээд зэргээр хүчин чармайлт гаргадаг. Гаднаа тэд хэчнээн төлөөс төлж, үнэнийг хайрладаг мэт харагддаг ч хорон муу мөн чанар нь өөрчлөгдөөгүй хэвээр байдаг. Энд ямар асуудал байна вэ? Нэг талаар, энэ хүмүүс үйлдэл хийхдээ үнэн-зарчмыг хэзээ ч эрж хайдаггүй. Нөгөө талаар, тэд үнэн-зарчим болон хэрэгжүүлэх замыг мэддэг байсан ч хэрэгжүүлдэггүй. Энэ бол тэд антихристүүдийн хорон муу мөн чанартай болсны шинж тэмдэг юм. Тэдэнд байр суурь байгаа эсэх, сайн мэдээ номлох үүргээ гүйцэтгэдэг эсэх, эсвэл удирдагч, ажилчид байхаас үл хамааран тэдний онцлог юу вэ? Тэд зөвхөн зөв хоосон сургаалыг л тодорхой хэлж чаддаг ч хэзээ ч зөв зүйл хийдэггүй. Энэ бол тэдний онцлог юм. Тэд хоосон сургаалыг хэнээс ч илүү тодорхой ярьдаг боловч хэнээс ч дор зүйл хийдэг—энэ хорон муу биш гэж үү? Энэ бол антихристүүдийн хорон муу мөн чанартай болсны дөрөв дэх шинж тэмдэг юм. Өөрсдөө үүнийг шалгаад, та нарын эргэн тойронд антихристүүдийн хорон муу мөн чанартай хүмүүс олон байгаа эсэхийг үнэл. Намайг эдгээрийг жагсаасны дараа та нар эргэн тойронд чинь ийм хүмүүс нэлээд олон байгаа эсэхийг үнэлж болно. Тэд хэдэн хувийг эзэлж байна вэ? Удирдагчид илүү олон байна уу, эсвэл жирийн итгэгчид үү? Өмнө нь та нарын зарим нь зөвхөн удирдагчид л антихрист болох боломжтой гэж боддог байгаагүй гэж үү? (Өмнө нь тийм байсан.) Тэгвэл одоо энэ үзэл бодол өөрчлөгдсөн үү? Антихристүүд байр суурьтай учраас антихрист болдоггүй; тэд байр суурьгүй байхдаа ч ийм л өөдгүй амьтад байсан. Зүгээр л аз таарч удирдагчийн байр сууринд очдог бөгөөд тохиромжтой температур, хөрсөнд хурдан исэж, жинхэнэ төрхөө харуулдаг мөөгөнцөр мэт антихристийн жинхэнэ төрх нь хурдан ил болдог. Хэрвээ тохиромжтой орчин байхгүй бол тэдний уг чанар-мөн чанар илрэхэд арай илүү хугацаа шаардагдаж магадгүй ч энэхүү удаан илрэл нь тэдэнд тийм уг чанар байхгүй гэсэн үг биш юм. Ийм уг чанартай бол хүмүүс гарцаагүй үйлдэл хийж, ямар нэг зүйлийг харуулах бөгөөд эдгээр илэрсэн зан авир нь антихристүүдийн хорон муу мөн чанарын шинж, тэмдэг юм. Нэгэнт тэд эдгээр шинж, тэмдэгтэй болсон бол тэднийг антихрист гэж тодорхойлж болно.
Надад хэл дээ, үнэнийг хэрэгжүүлж, асуудлыг үнэн-зарчмын дагуу шийдвэрлэхэд янз бүрийн шалтаг, зөвтгөл шаардлагатай юу? (Үгүй, шаардлагагүй.) Хүнд чин сэтгэл байх л юм бол үнэнийг хэрэгжүүлж чадна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс янз бүрийн шалтаг гаргаж ирдэг үү? Жишээлбэл, тэд ямар нэг буруу зүйл хийж, зарчмыг зөрчих үед хэн нэгэн тэднийг залруулбал тэд сонсож чадах уу? Тэд сонсдоггүй. Тэд сонсдоггүй гэдэг нь л бүх зүйл үү? Тэд хэрхэн хорон муу байдаг вэ? (Тэд чамайг ятгах шалтаг олж, өөрсдийнх нь зөв гэж чамд бодогдуулдаг.) Тэд чиний үзэл, төсөөлөлтэй нийцэх тайлбар олж, дараа нь чиний хүлээн зөвшөөрч, хүлээн авч чадах, үнэнтэй нийцэх хэсэг сүнслэг онолыг ашиглан чамайг ятгаж, чамайг өөрсөдтэйгөө санал нийлэхэд хүргэж, өөрсдийнх нь зөв гэдэгт чамайг чин сэтгэлээс чинь итгүүлдэг бөгөөд энэ бүхэн нь хүмүүсийг төөрөлдүүлж, хянах зорилгодоо хүрэхийн тулд юм. Энэ нь хорон муу байдал биш гэж үү? (Мөн.) Энэ бол үнэхээр хорон муу байдал юм. Тэд ямар нэг буруу зүйл хийж, үйлдэлдээ зарчим, үнэнийг зөрчиж, үнэнийг хэрэгжүүлж чадаагүй нь тодорхой байхад тэд хэсэг онолын зөвтгөл гаргаж ирдэг. Энэ бол үнэхээр хорон муу юм. Энэ нь чоно хонь идэхтэй адил; хонь идэх нь анхнаасаа чонын уг чанарт байсан бөгөөд Бурхан энэ төрлийн амьтныг хонь иддэгээр бүтээсэн—хонь бол түүний хоол юм. Гэвч идсэнийхээ дараа чоно янз бүрийн шалтаг олсоор байдаг. Чамд энэ талаар ямар нэг бодол байна уу? “Чи миний хонийг идсэн, одоо болохоор үүнийг идэх чинь учиртай байсан, үүнийг идэх чинь үндэслэлтэй, зүй ёсны байсан гэж намайг бодоосой, бүр чамд талархаасай гэж чи хүсэж байна” гэж чи боддог. Чи уурлахгүй гэж үү? (Тийм ээ, би уурлана.) Уурлахын зэрэгцээ чамд ямар бодол төрдөг вэ? Чи: “Энэ нөхөр хэтэрхий хорон муу юм! Хэрвээ чи үүнийг идэхийг хүсвэл ид л дээ, чи зүгээр л тийм амьтан; миний хонийг идэх нь нэг хэрэг, гэхдээ чи бүр баахан шалтгаан, шалтаг гаргаж ирээд, хариуд нь намайг чамд талархахыг шаардаж байна. Энэ чинь зөв бурууг урвуулж байгаа хэрэг биш гэж үү?” гэж боддог. Энэ бол хорон муу байдал юм. Чоно хонь идэхийг хүсэх үедээ ямар шалтаг олдог вэ? Чоно: “Бяцхан хурга минь, чи өнгөрсөн жил намайг доромжилсны чинь хариуг би авах хэрэгтэй учраас өнөөдөр би чамайг заавал идэх ёстой” гэдэг. Хурганд шударга бус санагдаж: “Би өнгөрсөн жил төрөө ч үгүй байсан шүү дээ” гэдэг. Чоно буруу ярьж, хурганы насыг буруу тооцсоноо ухаараад: “Тэгвэл бид үүнийг тооцохгүй, гэхдээ би чамайг идэх л ёстой, учир нь өнгөрсөн удаа намайг энэ голоос ус ууж байхад чи усыг булингартуулсан, тиймээс би чамаас хариугаа авах хэрэгтэй” гэдэг. Хурга: “Би голын урсгалын доод талд, харин чи дээд талд нь байна шүү дээ. Би яаж дээд талын усыг булингартуулах юм бэ? Хэрвээ чи намайг идэхийг хүсэж байвал зүгээр л идээч дээ. Янз бүрийн шалтаг битгий хай” гэдэг. Энэ бол чонын уг чанар юм. Энэ хорон муу байдал биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Чонын хорон муу байдал агуу улаан лууныхтай адилхан уу? (Тийм.) Энэ дүрслэл агуу улаан луунд хамгийн сайн тохирно. Агуу улаан луу Бурханд итгэдэг хүмүүсийг баривчлахыг хүсдэг; тэр энэ хүмүүст ял тулгахыг хүсдэг. Тиймээс, тэр эхлээд тодорхой хуурамч дүр зураг бий болгож, тодорхой цуу яриа зохиож, дараа нь бүх дэлхийг босож, чамайг яллахад хүргэхийн тулд тэдгээрийг дэлхий даяар цацдаг. Тэрээр Бурханд итгэдэг хүмүүст “нийгмийн хэв журам алдагдуулсан”, “төрийн нууц задруулсан”, “төрийн эрх мэдлийг түлхэн унагах гэж оролдсон” гэх мэт олон ял тулгадаг. Мөн чамайг янз бүрийн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэх цуу яриа тарааж, эдгээр ялыг чамд тулгадаг. Чи тэдгээрийг хүлээхээс татгалзвал болох уу? Энэ нь чи хэргээ хүлээх эсэхтэй холбоотой асуудал уу? Үгүй, тийм биш. Тэр чамайг баривчлахаар шийдсэн л бол яг л хонь идэхээр шийдсэн чоно шиг янз бүрийн шалтаг хайдаг. Агуу улаан луу хуурамч дүр зураг бий болгож, биднийг ямар нэг муу юм хийсэн гэж мэдэгддэг, гэтэл үнэндээ өөр хүмүү тэрийг нь хийсэн байдаг. Тэр бурууг бидэнд чихэж, чуулганыг гүтгэдэг. Чи түүнтэй учирлаж чадах уу? (Чадахгүй.) Яагаад чи түүнтэй учирлаж чадахгүй гэж? Чи түүнтэй тодорхой учирлаж чадах уу? Түүнтэй учирлаж, нөхцөл байдлыг тайлбарласнаар тэр чамайг баривчлахгүй гэж чи бодож байна уу? Чи түүнийг хэтэрхий сайнаар бодож байна. Чамайг үгээ хэлж дуусахаас өмнө тэр чиний үснээс зулгааж, толгойг чинь хана мөргүүлээд, дараа нь чамаас: “Чи намайг хэн болохыг мэдэх үү? Би бол диавол!” гэж хэлнэ. Үүний дараа хэрцгий зодуур, өдөр шөнөгүй ээлжлэх байцаалт, эрүү шүүлт болох бөгөөд тэгээд чи номхорч эхлэх болно. Энэ үед чи: “Энд учирлах ямар ч боломжгүй юм байна; энэ бол урхи байна!” гэдгийг ухаарна. Агуу улаан луу чамтай учирладаггүй—тэр эдгээр хуурамч дүр зургийг санамсаргүйгээр, тохиолдлоор бий болгодог гэж чи бодож байна уу? Үүний ард хуйвалдаан байгаа бөгөөд тэр дараагийн алхмаа төлөвлөсөн байдаг. Энэ бол түүний үйлдлийн ердөө л оршил юм. Зарим хүн: “Тэд Бурханд итгэхтэй холбоотой хэрэг явдлыг ойлгодоггүй; хэрвээ би тэдэнд тайлбарлачихвал бүх зүйл зүгээр болно” гэж бодсоор байж магадгүй. Чи үүнийг тодорхой тайлбарлаж чадах уу? Тэр чиний хийгээгүй зүйлд чамайг гүтгэсэн—чи юмыг тодорхой тайлбарлаж чадсаар байх уу? Тэр чамайг гүтгэх үедээ чамайг үүнийг хийгээгүй гэдгийг мэдээгүй гэж үү? Хэн хийснийг тэр мэдэхгүй байна гэж үү? Тэр маш сайн мэдэж байгаа! Тэгвэл яагаад тэр бурууг чамд тохдог вэ? Чи бол түүний барьж авах гэж буй хүн шүү дээ. Бурууг чамд тохох үедээ тэр чамайг хилсдүүлж байгаагаа мэддэггүй гэж чи бодож байна уу? Тэр чамайг хилсдүүлж, баривчилж, хавчиж хяхахыг хүсдэг. Энэ бол хорон муу байдал юм.
Антихристүүдийн хорон муу мөн чанартай хэн боловч мөн чанартаа үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг. Зүрх сэтгэлдээ тэд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй бөгөөд үүнийг хэрэгжүүлэх ямар ч санаа зорилгогүй байдаг. Хэрвээ чи тэднийг үнэнийг ойлгохгүй байна гэж бодоод, тэдэнтэй үүний талаар нөхөрлөхийг оролдвол үр дүнд нь юу болох вэ? Чи хана мөргөнө—чи буруу хүнээ олжээ. Тэд үнэнийг хүлээн авдаг хүмүүс биш тул чи тэдэнтэй нөхөрлөх ёсгүй; оронд нь чи тэднийг хашрааж, тэдэнтэй хатуу байж: “Чи үүргээ хэр удаан гүйцэтгэж байна вэ? Чи яаж үүрэгтээ аар саар хэрэг шиг хандаж чадаж байна аа? Энэ чиний өөрийн чинь ажил уу? Чи хэнтэй сөргөлдөж байгаа юм бэ? Чи миний эсрэг биш; чи Бурхан болон үнэний эсрэг байна!” гэж хэлэх ёстой. Чи тэднийг хашраах хэрэгтэй биш гэж үү? Тэдэнтэй үнэний талаар нөхөрлөх нь хэрэгтэй юу? Үгүй, хэрэггүй. Яагаад хэрэггүй гэж? Тэд бол төөрсөн эсвэл салж одсон хонь биш, харин чоно юм. Чоно үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Үгүй. Чонын уг чанар юу вэ? (Хорон муу байдал.) Хонь хармагцаа чононы шүлс гоожиж эхлэн, нүд нь амтат хоолны дүр зургаар дүүрдэг бөгөөд хонь түүний хоол хүнс байх хувь тавилантай байдаг. Энэ бол түүний уг чанар; энэ бол хорон муу байдал юм. Хэрвээ чи чононд: “Хонь маш өрөвдмөөр, номхон дөлгөөн амьтан; гуйя, тэднийг битгий ид. Идэх өөр догшин амьтан сонгооч, тэгэх үү?” гэж хэлбэл чоно ойлгож чадах уу? Чадахгүй. Энэ бол чононы уг чанар юм. Зарим хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй бөгөөд янз бүрийн шалтаг олдог—энэ бол тэдний уг чанар юм. Энэ уг чанар юу вэ? Энэ бол хорон муу байдал юм. Тэдний үйлдэл хэчнээн өөдгүй, тэрслүү, эсвэл улайм цайм зарчмын эсрэг байсан ч тэд нэр нүүрээ аврахыг хүссээр байдаг; үнэнийг зөрчсөн ч гэсэн тэд үүнийгээ сүржин, эрхэмсэг байдлаар хийхийг хүсдэг. Энэ нь хорон муу байдал биш гэж үү? Үнэнийг зөрчих нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Сөрөг зүйлийг яаж сүржин, эрхэмсэг, нэр төртэйгөөр хийж болох юм бэ? Энэ хоёр талыг нэгтгэх гэж оролдох нь бага зэрэг эвгүй биш гэж үү? Энэ бол хорон муу байдал: Энэ бол антихристүүдийн хорон муу мөн чанартай хүмүүсийн зан авир, илрэл юм. Энэ нь зөрчилдөөнтэй сонсогдож магадгүй ч тэд яг л ингэж үйлддэг, энэ бол тэдний зан чанар бөгөөд тэдний харуулдаг зүйл юм. Тэд үнэнийг үзэн яддаг бөгөөд хэзээ ч хүлээн авдаггүй—эдгээр нь антихристүүд бөгөөд энэ бол антихристүүдийн хорон муу уг чанар-мөн чанар юм. Антихристүүдийн хорон муу мөн чанарт хэдэн зүйл байдаг вэ? (Дөрвөн зүйл.) Нийтдээ дөрөв бий. Энэ дөрвөн шинж нь та нарт ялган танихад хангалттай биш гэж үү? Хорон муу байдал нь угтаа хорлонтой, ов мэхтэй элементүүдийг агуулдаг бөгөөд дотуур тамиртай, ов мэхтэй элементүүд туйлдаа хүрэх үед тэдгээрийг хорон муу зан чанар гэж тодорхойлдог. Антихристүүд ийм төрлийн хорон муу зан чанарыг агуулдаг.
2019 оны 9 дүгээр сарын 3