4-р зүйл: Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг
Нэмэлт: Хархнуудыг агнах нь
Саяхан Би нэг шинэ хэргийн талаар олж сонссон юм. Энэ нь хүмүүсийн зан авир, зан чанартай хэрхэн холбогдож буй, юуны тухай өгүүлж буй, ямар асуудлыг тайлбарлан харуулж буйг сонсоод, бодоод үзээрэй. Хэсэг Хятад хүмүүс Америкт ирснийхээ дараа нийгмийн орчин болон уур амьсгал нь Хятадынхаас нэлээд өөр гэдгийг харснаас гадна өөр нэг зүйл тэдний сонирхлыг маш их татжээ. Энэ улсад хүмүүс нь эрх чөлөөтэй байгаад зогсохгүй, төрөл бүрийн амьд биетүүд, амьтад нь ч бас маш чөлөөтэй, хэн ч тэдэнд хор учруулахгүй байв. Хүний эрх чөлөө нь мэдээж нийгмийн тогтолцооны бүтээгдэхүүн юм, тэгвэл төрөл бүрийн амьд биетүүд болон амьтдын эрх чөлөөг юу бий болгодог вэ? Энэ нь нийгмийн тогтолцоотой холбоотой юу? (Тийм.) Нийгмийн тогтолцоо болон засгийн газрын бодлого нь байгаль орчныг бүхэлд нь хамгаалж, удирддагтай энэ нь холбоотой. Энд зэрлэг амьтад хаа сайгүй байдаг, газар сайгүй үзэгддэг. Жишээ нь, хурдны замын хажуугийн зүлгэн дээр ногоо идэж буй зэрлэг галууг харж болно, мөн цэцэрлэгт хүрээлэн, нуга, ой модонд буга, баавгай, чоно, тэр ч бүү хэл цацагт хяруул, гургуул, бүх төрлийн шувууд болон зэрлэг амьтад үзэгддэг. Ийм зүйл харсан хүмүүст төрөх эхний сэтгэгдэл юу байх вэ? (Тэд байгалийг харсан мэт санагдана.) Байгалийг хараад тэдэнд ямар санагдах вэ? Тэд: “Энэ улсыг хар даа. Энд зөвхөн хүмүүс ч биш, амьтад нь хүртэл эрх чөлөөтэй байна шүү дээ. Энд амьтан болж дахин төрөх нь Хятадад хүн болж амьдрахаас илүү дээр, учир нь энд амьтад хүртэл эрх чөлөөтэй, тэднийг хэн ч зовоохгүй байна шүү дээ” гэж хэлэх биш үү? Тэдэнд ийм мэдрэмж төрөхгүй гэж үү? (Тэгнэ.) Энд удсан хүмүүст эдгээр зүйл энгийн хэрэг болж, огтхон ч ер бусын санагдахгүй; тэд эдгээрийг тун хэвийн зүйл гэж боддог. Гэвч ийм орчинтой танил болсны дараа зарим хүнд ийм идэвхтэй бодол төрж эхэлдэг: “Энэ амьтад маш эрх чөлөөтэй, хэн ч тэднийг харж харгалздаггүй юм чинь барьж аваад идэж болох юм биш үү? Тэднийг ийн идвэл сайхан ч хэрвээ тэднийг хуулиар хамгаалдаг бол хамаагүй идэж болохгүй. Үүнийг судалж нягтлах хэрэгтэй.” Тэд мэдээллийг шалгасныхаа дараа улс орны хуулиар зэрлэг амьтдыг нэгэн ижил хамгаалдаг бөгөөд хүмүүс дур зоргоороо агнаж, хөнөөж болохгүй гэж хуульд тодорхой заасныг олж мэддэг. Хүмүүс ан хийхийг хүсвэл мужийн тогтоосон ангийн бүсэд л ан хийх ёстой; мөн ан хийх зөвшөөрөл хэрэгтэй бөгөөд барьсан амьтдынхаа төлбөрийг төлөх хэрэгтэй болно. Товчхондоо эдгээр зэрлэг амьтныг хуулиар хамгаалдаг бөгөөд үүнтэй холбоотой тодорхой заалтууд байдаг. Зарим хүн зэрлэг амьтныг хамгаалах хуулийг ойлгодоггүй бөгөөд ийн боддог: “Энэ бүх зэрлэг амттан байгаа атал тэднийг хүссэнээрээ барьж авч, идэхийг засгийн газар бидэнд зөвшөөрдөггүй. Яасан харамсалтай хэрэг вэ! Хятадад үүнийг хэн ч анхаардаггүй: ‘Хэн ч үүнийг мэдээлэхгүй бол эрх баригчид шалгахгүй.’ Хэн ч мэдэхгүй л бол амьтныг барьж аваад идэж болно. Гэтэл ардчилсан улс оронд ингэж болохгүй. Энд хууль эрх зүйн зохицуулалт байдаг бөгөөд би бусдын газар нутагт хүссэн зүйлээ хийж болохгүй. Гэхдээ энэ амьтад бүгд зэрлэг ан амьтан; эдгээрийг харахаас хэтрэхгүй, идэж чадахгүй байна гэдэг хэчнээн харамсалтай гээч! Би шийдэл бодож олох хэрэгтэй. Хэнд ч анзаарагдахгүйгээр, хууль зөрчихгүйгээр яаж энэ анг идэх вэ?” Зарим хүн заль мэх бодож олоод, “Би нэг тор хийж, дотор нь амттай хоол тавиад амьтдыг татаж, зэрлэг туулай мэтийн жижиг амьтан хэдийг барьж, буйд газар олоод тэндээ алж идвэл хууль зөрчихгүй, тийм үү? Энэ жижиг амьтдыг улс хамгаалдаггүй, тэдгээртэй холбоотой тодорхой заалтууд хуульд байдаггүй. Ингэвэл би зэрлэг ан иднэ, бас хууль зөрчөөгүй гэдгээ баталгаажуулна. Нэг сумаар хоёр туулай гэдэг энэ шүү дээ” гэж хэлдэг. Ийм санаа төрсний дараа тэд тор хийж, ан хийж эхэлдэг. Хоёр хоноогүй байтал торонд харх орж, тэд яаран хархыг алж идээд, үүнийгээ жинхэнэ зэрлэг ан гэж санана! Харх идсэнийхээ дараа тэд ямар дүгнэлтэд хүрдэг вэ? “Зэрлэг амьтад үнэхээр амттай. Өөр төрлийн ангийн мах олж идэхийн тулд би одоогоос өөр арга зам бодож олно. Би хууль зөрчихгүй байгаа цагтаа тэдгээрийг идэхээс айхгүй байна.” Түүх ингээд дууслаа.
Зарим хүн “Энэ үнэхээр бодит түүх үү эсвэл зохиомол уу?” гэж асуудаг. Энэ нь зохиомол уу эсвэл үнэхээр болсон явдал уу гэдэгт одоохондоо санаа бүү зов. Энэ түүхэнд үндэслээд ийм зүйл хийдэг хүмүүсийн юу нь буруу болох талаар бодоод үз. Ийм зүйл хийх нь ноцтой алдаа юу? Энэ нь хууль зөрчсөнд тооцогдох уу? Ёс суртахуунд харшилсан гэж тооцогдох уу? (Тийм.) Энэ нь ёс суртахуунд харшлах уу, эсвэл хүн чанарт харшлах уу, эсвэл өөр ямар нэг зүйлд харшлах уу? Эхлээд Надад хэл дээ: Ийм зан авир нь магтаал, буруутгалын алийг хүртэх вэ? Та нар алийг нь сонгох вэ? (Буруутгал.) Ёс суртахуунд харшилсан, хууль зөрчсөн, эсвэл хүн чанарт харшилснаас үл хамааран, ямар ч тохиолдолд ийм зан авир нь муу бөгөөд хүн чанартай хүмүүсийн зан авир биш юм. Тэгвэл энэ юу вэ? Ийм зан чанар эсвэл зан авир ноцтой асуудал мөн үү? Үүнийг та нар өөрсдийнхөө стандартаар юу гэж дүгнэх вэ? Өдөр тутмын амьдралд, бүх бүлэг хүмүүст ийм зан авир түгээмэл байдаг уу? (Тийм.) Энэ нь туйлын зальжин, ёрын муу үйлдэл биш боловч зохисгүй бөгөөд хэвийн хүн чанартай хүмүүст байх учиртай илрэл биш юм. Тэгвэл энэ нь чухамдаа ямар төрлийн илрэл вэ? Үүнийг ангил даа. Энэ нь ямар төрлийн зан авир вэ? Үүнийг хөхиүлэн дэмжих ёстой юу? (Үгүй.)Үүнийг дэмжихэд зохисгүй, бас хүмүүс магтдаггүй тул буруутгаж, зэвүүцэх ёстой. Ийм зан авир түгээмэл бөгөөд бүх бүлэг хүмүүст, өдөр тутмын амьдралд тохиолддог, байнга анзаарагддаг, мөн байнга ийм зүйл хийж байдаг хүмүүс ч бий. Тиймээс үүнийг онцолж, хэлэлцэж, улмаар хүн бүрийг энэ хэргийн талаар үнэн зөв тодорхойлолттой болгох, болж өгвөл ийм төрлийн зан авираас хол байх боломжийг олгох нь зохистой биш үү? Ингэх нь сайн хэрэг биш үү? (Тийм ээ.) Тэгвэл үүнийг тодорхойлцгооё—энэ нь ямар төрлийн зан авир вэ? Биеэ тоосон зан уу? Гөжүүд зан уу? Ов мэхтэй юу? (Үгүй.) Хорон муу юу? (Бага зэрэг.) Зарим талаараа ойролцоо. Та нарын сурсан, ойлгодог үгс дунд ийм төрлийн зан авирыг тодорхойлох үг байна уу? (Олиггүй.) Олиггүй, энэ үгэнд бага зэрэг ийм шинж чанар бий. Энэ үг нь ийм төрлийн зан авир, мөн чанарыг агуулдаг боловч бүхэлд нь, бүрэн дүүрэн нэгтгэн дүгнэж чадахгүй. Харх алах нь хорлонтой бол харх устгал нь сөрөг зүйл болох учраас энэ зан авирыг хорлонтой гэж тооцож болохгүй. Харх устгал бол эерэг зүйл; харх хүмүүст хор учруулдаг тул хархыг устгах нь зөв. Гэхдээ хархыг устгах, идэх хоёр хоорондоо ялгаатай биш үү? (Ялгаатай). Тэгвэл энэ зан авирыг хэрхэн нэгтгэн дүгнэж болох вэ? Энэ төрлийн зан авиртай холбоотой ямар үгийг та нар бодож олж чадах вэ? (Хомхой.) (Дорд зан араншин.) Дорд зан араншин, олиггүй, сувдаг зан. Өдөр тутмын амьдралд дорд зан авиртай, хийвэл зохих ажлаа хийдэггүй гэдгийг нэгтгэн дүгнэхдээ ямар үг ашигладаг вэ? (Өөдгүй.) “Өөдгүй” гэдэг үг ийм төрлийн зан авирыг яв цав, тодорхой нэгтгэн дүгнэдэг. Яагаад үүнийг “өөдгүй” гэж тодорхойлж байна вэ? Хэрвээ үүнийг олиггүй, аминч эсвэл хомхой гэж хэлбэл энэ нь өөдгүй хүмүүсийн харуулдаг нэг төрлийн илрэл төдий юм. “Өөдгүй” гэдэг нь маш олон утгыг агуулдаг—олиггүй, доройтмол, хомхой, аминч, ёс суртахуунгүй, биеэ зөв авч явдаггүй байх, үйлдэл нь илэн далангүй, ний нуугүй биш байж, зальжин байдлаар авирлаж, зөвхөн зүй бус зүйл хийдэг. Эдгээр нь өөдгүй хүмүүсийн янз бүрийн зан авир, илрэл юм. Жишээ нь, хэрвээ хэвийн хүн ямар нэг зүйл хийхийг хүслээ гэхэд энэ нь зөв зүйтэй байх л юм бол тэрийгээ илэн далангүй байдлаар хийдэг бөгөөд хууль зөрчихөөр байвал тэр зүйлийг орхиж, хийхээ больдог. Өөдгүй хүмүүс үүнтэй адилгүй; тэд ямар ч хамаагүй аргаар зорилгоо биелүүлдэг, хуулийн хязгаарлалтад хариу арга хэмжээ авах арга чарга тэдэнд байдаг. Тэд ёс зүй, ёс суртахуун, хүн чанарт нийцэх эсэхээс үл хамааран, үр дагавар нь ямар байхыг үл харгалзан, хуулийн цоорхойг тойрч, зорилгодоо хүрэх арга замыг эрж хайдаг. Тэд эдгээр зүйлийн алийг ч тоодоггүй, харин ямар ч аргаар хамаагүй зорилгодоо хүрэхээр эрмэлздэг. Ингэх нь “өөдгүй” байгаа хэрэг юм. Өөдгүй хүмүүс ёс жудаг, нэр төртэй байдаг уу? (Үгүй.) Тэд эрхэмсэг хүмүүс үү, эсвэл дорд хүмүүс үү? (Дорд.) Юугаараа дорд вэ? (Биеэ авч явах ёс суртахууны ямар ч суурьгүй.) Тийм ээ, ийм төрлийн хүн биеэ авч явахдаа ямар ч суурьгүй, зарчимгүй байдаг; тэд үр дагаврыг бодолцон үздэггүй, зүгээр л хүссэнээ хийдэг. Тэд хууль, ёс суртахууныг, өөрсдийнх нь мөс чанар үйлдлийг нь хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг, хэн нэгэн тэднийг зэмлэж, шүүмжилж, яллах эсхийг тоодоггүй. Тэд энэ бүхэнд хайхрамжгүй ханддаг бөгөөд ашиг хүртэж, өөрсдөө таашаал авч л байвал болдог. Тэдний аливааг хийх арга зам доройтмол, тэдний сэтгэлгээ жигшмээр бөгөөд аль аль нь ичгүүртэй. Өөдгүй байх гэдэг нь энэ юм. “Өөдгүй” гэдэг үгийг өмнө нь бидний ярьсан хэд хэдэн зан чанарын илрэлээр орлуулж болох уу? Үнэндээ тэгэх боломжгүй. “Өөдгүй” гэдэг үг нэлээд онцгой тул өөдгүй хүмүүс нэг төрлийн онцгой хүмүүс үү? Үгүй. Та нарт өөдгүй зүйл байдаг уу? (Байдаг.) Үүний тодорхой илрэлүүд юу вэ? (Заримдаа хүмүүс нүүрээ угаасныхаа дараа тавцан дээр ус асгарсан чигээр нь үлдээгээд арчихгүй орхидог. Хүмүүс хоолоо идсэнийхээ дараа ширээн дээр асгарсан будаа, ногооны шөлийг цэвэрлэхгүй орхидог. Хувцас нь бохирдоход зүгээр л нэг тийш нь шидчихээд эвхэхгүй орхидог. Энэ бүхэн ч бас өөдгүй байдлын илрэл гэж би бодож байна.) Үнэндээ эдгээр зүйл бол өдөр тутмын амьдралын жижиг сажиг зүйлс бөгөөд ариун цэвэр сахидаггүй байх нь үнэхээр өөдгүй байхтай адил биш, энэ нь хүн чанарыг амьдран харуулахтай холбоотой. Хэрвээ хүн олны дунд байхдаа бусдад ашигтай зүйл хийдэггүй, хүмүүжил муутай, биеэ зөв авч явдаггүй, хүмүүсийн дургүйг хүргэж, бусдын жигшлийг төрүүлдэг, очсон газар бүрийнхээ дүрэм журам, тогтолцоог баримтлах ёстойгоо мэддэггүй, ийм мэдлэг дутмаг бол түүний хүн чанарт ямар нэг зүйл дутагдаж байгаа биш үү? (Тийм.) Юу дутагдаж байна вэ? Эрүүл ухаан дутаж байна. Ийм хүмүүс нэр хүндгүй биш үү? (Тийм.) Тэд нэр төргүй, ёс жудаггүй, хүмүүжил муутай өссөн хүмүүс юм. Энэ нь биеэ авч явах суурьтай байж, хэвийн хүн чанарыг амьдран харуулахтай холбоотой. Хэрвээ хүн энэ стандартыг ч хангаж чадахгүй бол үнэнийг яаж хэрэгжүүлж чадах юм бэ? Бурханыг яаж алдаршуулж чадах юм бэ? Үнэн-зарчмын дагуу үйлдэж яаж чадах юм бэ? Тэд эдгээр зүйлийн алийг нь ч хийхээс хаа хол байна. Ийм төрлийн хүнд мөс чанар, эрүүл ухаан байдаггүй—тэднийг удирдахад амархан уу? Тэд өөрчлөгдөхөд амархан уу? (Яавч амархан биш.) Тэгвэл тэд яаж өөрчлөгдөж болох вэ? Бүгд тэднийг хянаж, цагдаж, сануулахаас хамаарна. Хэрвээ ноцтой бол хүн бүр босож тэднийг шүүмжлэх ёстой. Шүүмжлэхийн зорилго нь юу вэ? Тэдэнд туслахын төлөө, тэднийг биеэ зөв авч явахад нь туслах, ичгүүртэй, доод зэргийн зүйл хийхийг нь зогсоохын төлөө юм. Тэгвэл өөдгүй гэдэг нь яг юуг хэлээд байна вэ? Үүний гол шинж тэмдэг, илрэлүүд нь юу вэ? Миний дүгнэлт зөв эсэхийг харцгаая. Өөдгүй хүмүүс юутай адил вэ? Тэд бол гаршуулаагүй, хүмүүжилгүй зэрлэг амьтадтай адил. Үүний гол илрэл нь биеэ тоосон, бүдүүлэг зан, биеэ барьж чаддаггүй байдал, дураараа авирлах, үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй, хүссэнээ хийх, хэний ч үгийг сонсохгүй байх, хэнээр ч удирдуулахгүй байх, хэний ч эсрэг сөрөхөөс айхгүй байх, хэнийг ч тоодоггүй байх явдал юм. Та нар хэл дээ, өөдгүй байдлын эдгээр янз бүрийн илрэлүүд ноцтой юу? (Ноцтой.) Ядаж л ийм бие тоосон, эрүүл ухаангүй, дураараа авирладаг зан чанар өөрөө маш ноцтой. Ийм төрлийн хүн Бурханыг шүүх юм уу, эсэргүүцсэн зүйл хийхгүй байгаа мэт харагдаж болох ч, биеэ тоосон зангаасаа болоод нүгэл үйлдэж, түүнийг эсэргүүцэх магадлал нь туйлын өндөр байдаг. Тэдний бүх үйлдэл бол завхарсан зан чанарын илрэл юм. Хүн тодорхой хэмжээнд өөдгүй болоход тэд дээрэмчин, диавол болдог бөгөөд диаволууд хэзээ ч үнэнийг хүлээн авдаггүй, тэднийг устгаж л болно.
Энэ түүхийг ярих үнэ цэнтэй юу? (Тийм.) Хэдийгээр энэ түүх хүний мөн чанар, зан чанарыг шууд хөндөөгүй ч, хүний зан авиртай холбоотой бөгөөд хүний мөн чанараас тийм ч хол, тийм ч хамаагүй зүйл биш. Энэ түүхийг юу гэж нэрлэх ёстой вэ? Бага зэрэг ёгт, хэт шулуухан болгохооргүй нэр өгье. (“Харх агнах нь”.) “Харх агнах нь” гэдэг нэр дажгүй юм. Нэг хүн хархыг “ном журмын” дагуу бариад: “Би яаж болох вэ? Өөрөө орж ирсэн юм. Хөөрхий амьтан, бас гэмтсэн байна. Гадагш гарвал үхнэ, үхвэл бусад амьтад иднэ, тиймээс яагаад би идэж болохгүй гэж? Энэ ном журмын дагуу биш гэж үү?” гэж хэлдэг. Харх идэхийн тулд элдэв шалтаг зохиож, элдэв шалтгаан сэдээд, дараа нь сэтгэл амар идэж байна. Үүнийг л өөдгүй гэдэг. Энэ нь Америк хүмүүс мах идэж чадахгүй гэсэн үг биш, ийм жижиг зүйлийн төлөө ингэж их төвөг удаж, ингэж их чармайлт гаргах хэрэггүй. Ийм зүйл бол өөдгүй хүмүүсийн хийдэг хэрэг. Хэвийн хүмүүс ийм зүйл хийдэг үү? Хүн чанартай, ёс жудагтай хүмүүс ийм зүйл хийдэг үү? (Үгүй.) Яагаад хийдэггүй вэ? Энэ нь ёс жудагтай холбоотой. Угаасаа хулгайч зангаа хаядаггүй хүмүүс үргэлж жижиг сажиг юм хулгайлж, ичгүүртэй зүйл хийдэг. Тэд гэртээ юмгүйдээ тэгдэг үү? Заавал тийм биш. Өөдгүй болохоороо л тэд заавал хулгай хийх хэрэгтэй болдог. Хулгайгаар дамжуулж өөрийн дур сонирхол, хязгааргүй шуналтай зан чанараа хангадаг. Ингэж байж л сэтгэл нь тайвширдаг. Хэрвээ ийм зүйл хийхгүй бол бухимддаг. Үүнийг л өөдгүй гэдэг. Түүхийг энд хүргээд дуусгая. Одоо үндсэн сэдэв рүү оръё.
Намайг гол сэдвийн талаар ярихаас өмнө эхлээд өнгөрсөн удаагийн нөхөрлөлийнхөө агуулгыг тунгаан бодоцгооё. Бурханы сонгосон хүмүүсийн гүйцэтгэдэг үүргийг үндсэн зургаан ангилалд хувааж болно. Бид эхний ангилал буюу сайн мэдээ номлох үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн талаар хэлэлцэж дууссан. Хоёр дахь ангилал нь чуулганы янз бүрийн түвшний удирдагч, ажилчдын үүргийг гүйцэтгэдэг хүмүүс юм. Энэ ангиллынхныг үндсэндээ хоёр үндсэн төрөлд хувааж болох бөгөөд өнгөрсөн удаа бид эдгээрийн нэг төрөл болох антихристүүдийн талаар ярьсан. Антихристүүд хэрхэн ажилладаг, тэдэнд ямар илрэл байдаг, антихрист гэж тодорхойлж болох ямар зүйл хийдэг талаар—бид антихристүүдийн эдгээр илрэл, зан чанарыг ангилсан. Ямар ямар зүйлүүд байсан бэ? (1-р зүйл: Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг татахаар оролддог; 2-р зүйл: Тэд санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхдаг; 3-р зүйл: Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг; 4-р зүйл: Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг; 5-р зүйл: Тэд хүмүүсийг төөрөгдүүлж, өөрийнхөө талд оруулж, сүрдүүлж, хянадаг.) Өнгөрсөн удаа таван зүйлийг ялгаж салгасан бөгөөд та нар бүгдийг нь тэмдэглэж авсан. Одоо дараагийнхыг нь тэмдэглэж авцгаа. 6-р зүйл: Тэд зальхай авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг; 7-р зүйл: Тэд хорон муу, хар санаатай, ов мэхтэй; 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдийгөө л дуулгавартай дагуулдаг; 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг; 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог; 11-р зүйл: Тэд засалтыг хүлээн авдаггүй, ямар нэг буруу зүйл хийхээрээ гэмших хандлага ч гаргадаггүй, харин ч үзэл тарааж, Бурханыг ил тодоор шүүдэг; 12-р зүйл: Байр суурь байхгүй юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг; 13-р зүйл: Тэд чуулганы санхүү төдийгүй хүмүүсийн зүрх сэтгэлийг хянадаг; 14-р зүйл: Тэд Бурханы гэрийг өөрсдийнхөө хувийн эзэмшил шиг үздэг; 15-р зүйл: Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Христийн мөн чанарыг үгүйсгэдэг. Нийт 15 зүйл байгаа бөгөөд эдгээр нь бүгд антихристүүдийн янз бүрийн илрэлийг задлан шинжилж, ил болгодог. Энэхүү 15 зүйл нь антихристүүдэд байдаг янз бүрийн зан авир, илрэл, зан чанарыг үндсэндээ нэгтгэн дүгнэдэг. Тэдгээрийн зарим нь өнгөн дээрээ зан авир мэт санагддаг ч эдгээр зан авирын ард антихристүүдийн суурь зан чанар-мөн чанар оршдог. Үгчилсэн утгаар нь авч үзвэл, энэхүү 15 зүйлийг ойлгоход амархан биш гэж үү? Тэдгээрийг бүгдийг нь энгийн үгээр илэрхийлсэн бөгөөд нэг талаар ойлгоход амархан, үүнээс гадна тус бүрийнх нь нэгтгэн дүгнэж буй зүйл нь хүний илрэл, илчлэлт, мөн чанартай холбоотой байдаг. Зүйл бүр нь нэг төрлийн зан чанар юм; энэ нь түр зуурын зан авир юм уу бодол биш. Зан чанар гэж юу вэ? Зан чанар гэж юу болохыг хэрхэн тайлбарлах вэ? Зан чанар гэдэг нь хүн хаашаа ч явсан, түүний бодол, санаа, аливааг хийх зарчим, үйл ажиллагааны арга барил, эрэлхийлж буй зорилго нь цаг хугацаа, газар зүйн байршлын өөрчлөлтийг дагаад өөрчлөгддөггүй байхыг хэлнэ. Хэрвээ хүний аливааг хийх арга барил нь орчин нөхцөл өөрчлөгдмөгц алга болдог бол энэ нь завхарсан зан чанар харуулж байгаа хэрэг биш, харин түр зуурын зан авир юм. Жинхэнэ зан чанар гэж юуг хэлдэг вэ? (Энэ нь хүнийг хэзээ ч, хаана ч захирч чаддаг.) Тийм ээ зөв, энэ нь цаг хугацаа, орон зайгаас үл хамааран, нөхцөл байдлын хязгаарлалт юм уу нөлөөгүйгээр хүний үг, үйлдлийг захирч чаддаг; энэ бол мөн чанар юм. Мөн чанар гэдэг нь хүний найдаж амьдардаг зүйл бөгөөд цаг хугацаа, байршил, эсвэл бусад гаднын хүчин зүйлийн өөрчлөлтөөс хамаарч өөрчлөгдөхгүй. Энэ бол хүний мөн чанар юм. Зарим хүн: “Таны жагсаасан антихристүүдийн энэхүү 15 илрэл надад бараг л бүгд байна, гэхдээ би байр суурь эрэлхийлдэггүй, ямар ч амбицтай төрөөгүй. Түүгээр ч барахгүй, би одоо ямар ч хариуцлага үүрээгүй. Би удирдагч юм уу ажилчин биш, олны анхаарлын төвд байх дургүй, тэгэхээр антихристүүдийн уг чанар-мөн чанар надад хамаагүй юм биш үү? Хэрвээ хамаагүй юм бол би эдгээр нөхөрлөлийг сонсож, өөрийгөө тэдгээртэй харьцуулан үзэх шаардлагагүй гэдэг нь үнэн биш үү?” гэж хэлдэг. Юм ийм байдаг уу? (Үгүй.) Тэгвэл антихристүүдийн эдгээр илрэлд хүн хэрхэн хандах ёстой вэ? Эдгээр илрэлийн талаар нөхөрлөсөн үнэнүүдэд хүн хэрхэн хандах ёстой вэ? Хүн эдгээр нөхөрлөл дотроос үнэнийг ойлгож, өөрийгөө таньж мэдэх ёстой, дараа нь зөв замыг олж, үүргээ гүйцэтгэх, Бурханд үйлчлэхдээ зарчимтай болох ёстой. Ингэж байж л тэд антихристүүдийн замаас салж, төгс болгуулах замд орж чадна. Хэрвээ та нар антихристүүдийн эдгээр илрэлийг өөрсөдтэйгөө холбож чадвал энэ нь та нарын хувьд сэрэмжлүүлэг, сануулга, ил болголт, шүүлт байх болно. Хэрвээ та нар тэдгээрийг өөрсөдтэйгөө холбож чадахгүй ч өөрсдөд чинь бас төстэй байдал байгааг мэдэрч чадвал илүү их эргэцүүлж, өөрсдийгөө таньж мэдэхийг хичээх ёстой бөгөөд тэдгээр байдлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх хэрэгтэй. Ингэснээр та нар завхарсан зан чанараа ч бас аажмаар хаяж, антихристүүдийн замаар алхахаас зайлсхийж чадна.
Антихристүүд өөрсдийгөө хэрхэн өргөмжилж, гэрчилдгийг задлан шинжлэх нь
Өнөөдрийн нөхөрлөл нь антихристүүдийн янз бүрийн илрэлийн дөрөв дэх зүйл болох: өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх тухай юм. Завхарсан хүн төрөлхтөн өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх, өөрсдийгөө гайхуулах, хүмүүст өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, шүтүүлэх зэрэг зүйл хийх чадвартай. Хүмүүс сатанлаг уг чанартаа захирагдах үедээ зөнгөөрөө ийм хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг. Хүмүүс өөрсдийгөө ихэвчлэн яаж өргөмжилж, гэрчилдэг вэ? Тэд бусдаар өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, шүтүүлэх зорилгодоо хэрхэн хүрдэг вэ? Тэд хэчнээн их ажил хийсэн, хэчнээн их зовсон, өөрсдийгөө хэчнээн их зарлагадсан, мөн хэчнээн их төлөөс төлснөө гэрчилдэг. Тэд бусдын зүрх сэтгэлд илүү өндөр, илүү бат бөх, илүү найдвартай байр суурь олж авч, улмаар илүү олон хүний талархлыг хүлээж, илүү олон хүнээр өөрсдийгөө үнэлүүлж, атаархуулж, тэр ч бүү хэл шүтүүлж, хүндлүүлж, дагуулахын тулд өөрсдийн гавьяа зүтгэлийг ярьж өөрсдийгөө өргөмжилдөг. Хүмүүс энэ зорилгодоо хүрэхийн тулд өнгөн дээрээ Бурханыг гэрчилдэг ч мөн чанартаа өөрсдийгөө өргөмжилж, гэрчилсэн олон зүйл хийдэг. Ингэж авирлахдаа тэд эрүүл ухаантай байдаг уу? Тэд эрүүл ухааны хэм хэмжээнээс хальсан бөгөөд ямар ч ичгүүргүй байдаг. Тэд Бурханы төлөө юу хийсэн, Түүний төлөө хэчнээн их зовсноо ичгүүр сонжуургүйгээр гэрчилдэг. Тэд бүр билиг авьяас, авьяас чадвар, туршлага, онцгой ур чадвар, ертөнцийн хэрэг явдлыг зохицуулах овжин арга барил, хүмүүсээр даажигнахдаа хэрэглэдэг арга хэрэгсэл гэх мэтийгээ гайхуулдаг. Өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх тэдний нэг арга бол өөрсдийгөө гайхуулж, бусдыг дорд үзэх явдал юм. Тэд бас өөрсдийгөө өнгөлөн далдалж, гоёж чимдэг бөгөөд сул тал, өө сэв, дутагдлаа хүмүүсээс нууж, зөвхөн өөрсдийнхөө гял цал байдлыг л хүмүүст харуулдаг. Тэд сөрөг болох үедээ бусад хүнд хэлж ч зүрхэлдэггүй, сэтгэлээ уудалж, бусадтай нөхөрлөл хийх зориггүй байдаг. Буруу зүйл хийх үедээ тэд үүнийгээ нууж, дарагдуулахаар чадах бүхнээ хийдэг. Үүргээ биелүүлэх явцдаа чуулганы ажилд учруулсан хор хөнөөлөө хэзээ ч дурддаггүй. Харин өчүүхэн хувь нэмэр оруулж, багахан амжилт гаргасан үедээ үүгээрээ даруйхан онгирдог. Хэр чадварлаг, хэв чанар сайтай, хэр гоц гойд, хэвийн хүмүүсээс дээр гэдгээ бүхий л ертөнцөд мэдэгдэхийн хүслэн болдог. Эдгээр нь өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх арга зам биш гэж үү? Өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь мөс чанар, эрүүл ухаантай хүний хийдэг зүйл мөн үү? Тийм биш. Тэгвэл хүмүүс ингэх үед ихэвчлэн ямар зан чанар харуулдаг вэ? Биеэ тоосон зан. Энэ бол харуулдаг гол зан чанаруудын нэг бөгөөд үүний дараа бусдаар өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх явдал хамаардаг ов мэхтэй байдал ордог. Тэдний үг ямар ч өө сэвгүй бөгөөд илт сэдэл, явуулга агуулдаг, тэд өөрсдийгөө гайхуулдаг хэрнээ энэ баримтыг нуухыг хүсдэг. Тэдний хэлдэг зүйлийн улмаас хүмүүс тэднийг бусдаас дээр, хэн ч тэдэнтэй эн тэнцэхгүй, бусад бүх хүн тэднээс дорд гэж мэдэрдэг. Тэд энэ үр дүнд зальхай аргаар хүрдэг бус уу? Ийм аргын ард ямар зан чанар байдаг вэ? Хорон муу байдлын элемент байдаг уу? (Байдаг.) Энэ бол нэг төрлийн хорон муу зан чанар юм. Тэдний ашигладаг эдгээр аргыг зальжин зан чанар чиглүүлдэг гэдгийг харж болно—тэгвэл Би яагаад үүнийг хорон муу гэж хэлдэг вэ? Энэ нь хорон муу байдалтай ямар холбоотой вэ? Та нар хэл дээ, тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх зорилгоо илэн далангүй хэлж чаддаг уу? Чаддаггүй. Гэхдээ тэдний зүрх сэтгэлийн гүнд үргэлж нэг хүсэл байдаг, хэлдэг үг, хийдэг зүйл нь тэрхүү хүслийг дэмждэг, хэлдэг үг, хийдэг зүйлийнх нь цаад зорилго, сэдэл маш чанд хадгалагддаг. Жишээлбэл, тэд эдгээр зорилгод хүрэхийн тулд буруу заавар юм уу зарим нэг сэжигтэй арга барил ашиглана. Ийм нууцлаг байдал мөн чанартаа зальжин байдаг бус уу? Тийм зальжин байдлыг хорон муу гэж хэлж болох уу? (Тийм.) Үүнийг үнэхээр л хорон муу гэж хэлж болох бөгөөд энэ нь зальжин байдлаас илүү гүн гүнзгий бугшсан байдаг. Тэд зорилгодоо хүрэхийн тулд тодорхой арга зам юм уу арга барил ашигладаг. Энэ зан чанар бол ов мэхтэй байдал юм. Гэвч хүмүүс өөрсдийг нь дагаж, хүндэлж, шүтдэг болгохыг үргэлж хүсдэг зүрх сэтгэлийн гүн дэх амбиц, хүсэл нь тэднийг байнга захирч, өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэхэд, мөн эдгээр зүйлийг увайгүйгээр, ичгүүр сонжуургүйгээр хийхэд хүргэдэг. Энэ ямар зан чанар вэ? Энэ нь хорон муу байдлын түвшинд хүрдэг. Хорон муу байдал нь жирийн нэг явцуу бодолтой байх, эсвэл ов мэх гаргаж, худал хэлэхээс ч илүү зүйл юм. Хэрвээ хүн жирийн завхралаас хорон муу байдлын түвшинд хүрч чадаж байвал энэ нь тэр илүү гүнзгий завхарсан гэсэн үг биш үү? (Тийм.) Тэгвэл хорон муу байдлын түвшнийг дүрсэлбэл—үүнийг хэлэх тохиромжтой арга юу вэ? Хүн яагаад жирийн завхралаас хорон муу байдал руу хүрдэг вэ? Та нар энэ асуудлыг тодорхой харж чадаж байна уу? Ов мэхтэй байдал болон хорон муу байдлын хооронд ямар ялгаа байна вэ? Хэрхэн илэрч байгаагийн тухайд, хорон муу байдал болон ов мэхтэй байдал нь нягт холбоотой боловч хорон муу байдал нь илүү ноцтой—энэ бол туйлдаа хүрсэн ов мэхтэй байдал юм. Хэрвээ хэн нэгнийг хорон муу зан чанартай гэж хэлбэл энэ хүн жирийн нэг ов мэхтэй биш, учир нь жирийн ов мэхтэй байдал гэдэг нь зүгээр л худал хэлдэг зантай, эсвэл үйлдэл нь тийм ч үнэнч шударга биш гэсэн үг бол, хорон муу байдал нь илүү ноцтой бөгөөд ов мэхтэй байдлаас илүү гүнзгий түвшинд оршдог. Хорон муу зан чанартай хүний ов мэх нь жирийн хүнийхээс илүү их, илүү ноцтой байдаг бөгөөд аливааг хийх тэдний арга хэрэгсэл, арга барил, мөн үйлдлийнх нь цаад явуулга нь бүгд илүү зальжин, нууцлаг байдаг тул ихэнх хүн нэвт харж чаддаггүй. Хорон муу байдал гэдэг нь энэ юм.
Антихрист өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь жирийн хүн ингэхээс юугаараа ялгаатай вэ? Жирийн хүн ихэвчлэн бусдаар өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд онгирч, гайхуулдаг бөгөөд түүнд бас эдгээр зан чанар, байдлын илрэл байдаг, тэгвэл антихрист өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь жирийн хүмүүс ингэхээс юугаараа ялгаатай вэ? Ялгаа нь юунд байна вэ? Чи үүнийг тодорхой ойлгох ёстой—хааяа өөрийгөө өргөмжлөх юм уу онгирох бүх илрэлийг антихристүүдийн ангилалд бүү оруул. Энэ нь ойлголтын алдаа биш гэж үү? (Мөн.) Тэгвэл энэ асуудлыг хэрхэн тодорхой ялгаж салгах вэ? Ялгаа нь юунд байна вэ? Хэрвээ чи үүнийг тодорхой хэлж чадвал антихристийн мөн чанар юу болохыг бүрэн дүүрэн ойлгож чадна. Оролдоод үз. (Антихристийн аливааг хийх арга барил нь илүү нууц байдаг; тэр хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд маш зөв зүйтэй мэт харагддаг зарим арга хэрэгслийг ашигладаг. Тэр зөв зүйтэй асуудлын талаар ярьж байгаа мэт санагддаг ч хүмүүсийг анзаарахаас өмнө хэнд ч мэдэгдэлгүйгээр өөрийгөө өргөмжилж, гэрчилж эхэлдэг. Түүний арга хэрэгсэл харьцангуй нууц байдаг.) Харьцангуй нууц арга хэрэгсэл гэдэг нь өөрийгөө өргөмжилж, гэрчлэх арга барилаар нь ялган таньж байгаа хэрэг юм. Өөр зүйл байна уу? Надад хэлээч, санаатайгаар өөрийгөө өргөмжилж, гэрчлэх болон санаандгүйгээр ингэх хоёрын уг чанарын ялгаа нь юу вэ? (Санаа зорилго нь өөр.) Энд л ялгаа нь байгаа биш үү? (Тийм.) Завхарсан зан чанартай жирийн хүн өөрийгөө өргөмжилж, гайхуулах үед энэ нь зүгээр л онгирч байгаа хэрэг юм. Онгирч дуусмагц түүгээр хэрэг явдал дуусдаг бөгөөд бусад хүн өөрийг нь өндрөөр, эсвэл дорд үнэлэх эсэхийг тэр тоодоггүй. Түүний санаархал тийм ч тодорхой биш, зүгээр л зан чанар нь түүнийг захирч, зан чанар нь харагдаж байгаа хэрэг юм. Ердөө л энэ. Ийм төрлийн зан чанарыг өөрчлөх амархан уу? Хэрвээ тухайн хүн үнэнийг эрэлхийлдэг бол засагдаж, шүүгдэж, гэсгээгдэх үедээ аажмаар өөрчлөгдөж чадна. Тэр аажмаар ичих мэдрэмжтэй, ухаалаг байдалтай болж, ийм төрлийн зан авирыг улам бүр бага гаргах болно. Тэр ийм төрлийн зан авирыг яллаж, биеэ барьж, өөрийгөө захирна. Энэ бол санаандгүй өөрийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг юм. Хэдийгээр санаатайгаар өөрийгөө өргөмжилж, гэрчлэх болон санаандгүй ингэх хоёрт агуулагддаг зан чанар нь адилхан боловч энэ хоёрын уг чанар нь өөр байдаг. Уг чанараараа ямар ялгаатай вэ? Санаатайгаар өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь санаа зорилготойгоор хийгддэг. Ингэдэг хүмүүс хамаагүй ярьдаггүй—тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх бүрдээ тодорхой санаа зорилго, далд зорилго өвөрлөж байдаг бөгөөд сатанлаг амбиц, хүсэлтэйгээр иймэрхүү зүйл хийдэг. Өнгөн дээрээ энэ нь адилхан төрлийн илрэл мэт санагддаг. Аль аль тохиолдолд нь хүмүүс өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байгаа боловч Бурхан санаандгүй өөрийгөө өргөмжилж, гэрчлэхийг юу гэж тодорхойлдог вэ? Завхарсан зан чанар харуулж байна гэж тодорхойлдог. Тэгвэл Бурхан санаатайгаар өөрийгөө өргөмжилж, гэрчлэхийг юу гэж тодорхойлдог вэ? Хүмүүсийг төөрөгдүүлэхийг хүсдэг, хүмүүсээр өөрийгөө өндрөөр үнэлүүлж, шүтүүлж, хүндлүүлж, дараа нь дагуулах санаархалтай нэгэн гэж тодорхойлдог. Тэдний үйлдэл нь уг чанартаа төөрөгдүүлэх шинжтэй байдаг. Тиймээс, хүмүүсийг төөрөгдүүлэх, өөрийгөө дагуулж, шүтүүлэхийн тулд хүмүүсийг эзэмдэх санаархалтай болмогцоо ярьж, үйлдэхдээ үнэнийг ойлгодоггүй, гүнзгий суурьгүй хүмүүсийг амархан төөрөгдүүлж, буруу чиглүүлж чадах зарим арга хэрэгсэл, арга барилыг ашиглана. Ийм хүмүүст ялган таних чадвар дутмаг байгаад зогсохгүй, харин ч эсрэгээрээ тэд энэ хүний хэлж байгаа зүйлийг зөв гэж боддог бөгөөд түүнийг хүндэлж, өндрөөр үнэлж магадгүй, улмаар цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг шүтэж, тэр ч бүү хэл дагана. Өдөр тутмын амьдралд хамгийн түгээмэл тохиолддог үзэгдэл бол хэн нэгэн номлол сонсоод нэлээд сайн ойлгосон мэт байдаг ч хожим нь түүнд ямар нэг зүйл тохиолдох үед үүнийг хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй явдал юм. Тэр Бурханы өмнө очиж эрж хайдаг боловч энэ нь үр дүнд хүрдэггүй бөгөөд эцэст нь тэр удирдагч дээрээ очиж энэ асуудлын талаар лавлаж, шийдэл асуух ёстой болдог. Түүнд ямар нэг зүйл тохиолдох бүрд тэр удирдагчаасаа үүнийг шийдвэрлэж өгөөч гэж гуйхыг хүсдэг. Яг л хар тамхи татах нь зарим хүний хувьд донтолт, зуршил болдогтой адил бөгөөд яваандаа тэд үүнийг татахгүйгээр амьдарч чадахгүй болно. Тиймээс, антихрист өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь биеийн хэмжээ багатай, ялган таних чадваргүй, мунхаг, мэдлэггүй хүмүүсийн хувьд мэдэгдэхгүйгээр нэг төрлийн хар тамхи болдог. Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд антихристээс энэ талаар асуухаар очдог бөгөөд хүн бүр хэдийнээ ярилцаж дуусаад, уг асуудлаар зөвшилцөлд хүрсэн байсан ч, хэрвээ антихрист тушаал өгөхгүй бол тэд юу ч хэрэгжүүлж зүрхэлдэггүй. Тэд антихристийн хүслийг сөрж, хавчигдахаас айдаг тул асуудал бүр дээр антихристийг үг хэлсний дараа л үйлдэл хийж зүрхэлдэг. Тэд үнэн-зарчмыг тодорхой ойлгосон байсан ч шийдвэр гаргаж, эсвэл асуудлыг зохицуулж зүрхэлдэггүй, харин ч өөрсдийн хүндэлдэг “эзнээсээ” эцсийн шийдвэр, шийдлийг хүлээдэг. Хэрвээ эзэн нь юу ч хэлэхгүй бол асуудлыг зохицуулж байгаа хэн боловч юу хийх ёстойгоо мэдэхгүй эргэлзэх болно. Энэ хүмүүс хорлогдоогүй гэж үү? (Хорлогдсон.) Хорлогдсон гэдэг нь энэ юм. Тэднийг ийм гүн гүнзгий хорлохын тулд антихрист хэчнээн их ажил хийх ёстой вэ, мөн антихрист тэдэнд хэчнээн их хор өгөх хэрэгтэй вэ? Хэрвээ тухайн антихрист байнга өөрийгөө задлан шинжилж, өөрийгөө таньж мэдэж, сул тал, алдаа, гэм буруугаа хүмүүст харуулахаар байнга ил тавьдаг байсан бол хүн бүр түүнийг ингэж шүтсээр байх байсан уу? Яавч үгүй. Антихрист өөрийгөө өргөмжилж, гэрчлэхэд нэлээд их хүчин чармайлт гаргадаг бололтой, тийм ч учраас тэр ийм “амжилтад” хүрсэн байна. Энэ бол түүний хүсдэг үр дүн юм. Түүнгүйгээр хэн ч үүргээ хэрхэн зохих ёсоор гүйцэтгэхээ мэдэхгүй бөгөөд хүн бүр бүрмөсөн мухардалд орно. Антихрист энэ хүмүүсийг хянаж байхдаа тэдэнд олон хорыг нууцаар өгч, маш их хүчин чармайлт гаргадаг нь тодорхой байна! Хэрвээ тэр ердөө хэдхэн үг хэлсэн бол энэ хүмүүс түүнд ингэж хазаарлагдсаар байх байсан уу? Яавч үгүй. Антихрист хүмүүсээр өөрийгөө шүтүүлж, хүндлүүлж, асуудал бүрд үгэндээ оруулах зорилгодоо хүрч чадах үедээ тэр өөрийгөө өргөмжилж, гэрчилсэн олон зүйл хийж, олон үг хэлээгүй гэж үү? Ингэснээрээ тэр ямар үр дүнд хүрдэг вэ? Хүмүүс замгүй болж, түүнгүйгээр цааш амьдарч чадахгүй болдог—түүнгүйгээр тэнгэр нурж, дэлхий эргэхээ больж, Бурханд итгэх нь ямар ч үнэ цэн, утга учиргүй болж, номлол сонсоод ашиггүй мэт байдаг. Түүнчлэн, антихристийг байх үед амьдралд нь ямар нэгэн найдвар байгаа юм шиг, антихрист үхвэл бүх найдвараа алдах юм шиг хүмүүст санагддаг. Энэ хүмүүс Сатанд олзлогдоогүй гэж үү? (Олзлогдсон.) Ийм хүмүүс үүнийгээ хүртэх ёстой биш гэж үү? (Ёстой.) Яагаад бид тэднийг үүнийг хүртэх ёстой гэж хэлдэг вэ? Бурхан бол чиний итгэдэг Нэгэн байтал чи яагаад антихристүүдийг шүтэж, дагаж, алхам тутамдаа тэднээр өөрийгөө хазаарлуулж, хянуулдаг юм бэ? Түүгээр ч барахгүй, хүн ямар ч үүрэг гүйцэтгэж байсан, Бурханы гэр хүмүүсийг тодорхой зарчим, дүрмээр хангасан. Хэрвээ хүнд өөрөө шийдвэрлэж чадахгүй бэрхшээл гарвал үнэнийг ойлгодог хүнээс эрж хайх ёстой, илүү ноцтой асуудал дээр Дээрхээс эрж хайх ёстой. Гэвч чи үнэнийг эрж хайдаггүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ хүмүүсийг шүтэж, хүндэлж, эдгээр антихристийн хэлсэн зүйлд итгэдэг. Тиймээс чи Сатаны гар хөл болсон бөгөөд чи өөрөөсөө л бурууг хайх ёстой биш үү? Чи үүнийгээ хүртэх ёстой биш үү? Өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь антихристүүдийн дунд нийтлэг байдаг зан авир, илрэл бөгөөд энэ нь хамгийн түгээмэл илрэлүүдийн нэг юм. Антихристүүд өөрсдийгөө хэрхэн өргөмжилж, гэрчилдгийн гол онцлог нь юу вэ? Энэ нь жирийн хүн өөрийгөө өргөмжилж, гэрчлэхээс юугаараа ялгаатай вэ? Антихристүүд энэ үйлдлийнхээ ард өөрсдийн гэсэн санаархалтай байдаг бөгөөд үүнийг яавч санаандгүй хийдэггүй. Харин ч тэд санаархал, хүсэл, амбиц өвөрлөж байдаг бөгөөд тэд өөрсдийгөө ингэж гэрчлэхийн үр дагаврыг бодохоос ч аймаар—тэд хүмүүсийг төөрөгдүүлж, хянаж чаддаг.
Би нэг жишээ хэлье. Иймэрхүү илрэл, зан чанар нь өөрийгөө өргөмжилж, гэрчлэхтэй холбоотой эсэхийг та нар нэг бодоод үзээрэй. Нэгэн цагт нэгэн газар хоёр, гурван жил чуулганы ажил хийсэн нэг удирдагч байжээ. Тэрээр чуулгануудаар явж байгаад эцэст нь тэнд суурьшсан байна. Суурьшсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь ихэнх хүн түүнийг таньдаг, өндрөөр үнэлдэг байсан бөгөөд тэрээр тухайн газартаа харьцангуй нэр хүндтэй байсан гэсэн үг юм. Хүмүүс түүнийг хармагцаа угтан авч, суудлаа тавьж өгч, аятайхан идэх юм өгдөг байв. Ямар ч эсэргүүцсэн дуу хоолой, түүнийг сөрөх хүн байсангүй; хүн бүр энэ удирдагчийг нэлээд сайн таньдаг байсан бөгөөд зүрх сэтгэлийнхээ гүнд аливааг хийх арга барилыг нь нэлээд сайшааж, удирдлагыг нь хүлээж авдаг байв. Тухайн удирдагч тэнд хэчнээн их ажил хийсэн, хэр их ярьсан, юуны талаар ярьсан нь тодорхойгүй; эдгээр нарийн ширийн зүйл нь тодорхойгүй боловч товчхондоо ихэнх хүн түүний удирдлагыг нэлээд сайшаадаг байжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа удирдагч: “Эндхийн ах эгч нар бүгд дуулгавартай, захирагддаг бөгөөд чуулганд юм бүх талаараа сайн явагдаж байна. Харамсалтай нь, нэг зүйл бүрэн хангалттай биш байгаа нь эндхийн орчин маш муу байна. Хэрвээ орчин нь тохиромжтой байсан бол сайхан, нартай өдөр, том цэцэрлэгт хүрээлэнд очоод мянга мянган хүнтэй томоохон цуглаан хийж, микрофон, хэдэн том чанга яригч ашиглан бид үнэнийг илэрхийлж, илүү олон хүнийг бурханд итгүүлж чадах байлаа. Тэгвэл бидний ажил үр дүнд хүрэхгүй гэж үү?” хэмээн хэлжээ. Үүнийг сонсоод хүн бүр “Амен” хэмээгээд, үүнийг нь сайшаасан байна. Надад хэлээч, “бид үнэнийг илэрхийлж” гэдэг хэллэгт асуудал байна уу? (Байна.) Ямар асуудал байна вэ? (Удирдагч өөрийгөө Бурхан мэт үзэж байсан.) Та нар бүгд үүнд асуудал байгааг таньсан боловч тэнд байсан мунгинуу хүмүүс таниагүй. Тэд бүр энэ үгийн хариуд “Амен” гэж хэлсэн! Үнэнийг энэ удирдагч илэрхийлдэг үү? Тэр хэн бэ? Тэр бол жирийн нэг удирдагч; тэрээр хэдэн жил ажил хийгээд дараа нь өөрийгөө бусад бүх хүнээс илүү дээр гэж бодож эхлэн, хэн гэдгээ мартаж, тэр ч бүү хэл үнэнийг илэрхийлэхийг хүссэн—үнэнийг илэрхийлэх нь түүнд дэндүү ахадсан хэрэг болно. Энэ юуг баталж байна вэ? Энэ нь тэрээр өөрийгөө хэн болохыг, ямар үүрэг гүйцэтгэж байгаагаа мэддэггүй байсныг баталж байна. Түүнд иймэрхүү зан чанар байгаа учраас түүний ердийн ажил юм уу ярианы аль нэг хэсэг нь үнэнд нийцдэг үү? Түүний ердийн ажил, яриа нь мунгинуу үг, диаволын үгээр дүүрэн байдаг нь лавтай бөгөөд чуулганыг хангаж, услах үр дүнд яавч хүрч чадахгүй. Тэрээр үнэн гэж юу болохыг мэддэггүй, үнэнийг илэрхийлэх гэдэг нь юу гэсэн үг болохыг бүр ч мэддэггүй. Нэг газар ердөө хоёр, гурван жил ажилласныхаа дараа тэрээр өөрийгөө бага зэрэг нэр хүндтэй, гавьяа зүтгэлтэй болсон мэт мэдэрч, тэгээд хэн гэдгээ мартаж, өөртөө нэлээд сэтгэл хангалуун болж, үнэнийг илэрхийлэхийг хүсжээ. Ийм төөрөгдөлтэй байх нь жигшмээр биш гэж үү? Энэ төөрөгдөл хаанаас гарч ирсэн бэ? Тэр сэтгэцийн эмгэгтэй байсан уу, эсвэл хормын төдий сэтгэл хөдлөл байсан уу? Тэр бага зэрэг ажил хийсэн бөгөөд орон нутгийн чуулганд хэн ч түүнийг сөрөөгүй, түүний хувьд бүх зүйл саадгүй явагдаж байгаа мэт санагдсан тул бүх зүйл өөрийнх нь хийсэн ажлын үр дүн гэж итгэж, гэнэт л үүний гавьяаг өөртөө авч чадах юм шиг санагджээ. Тэрээр: “Би ийм чухал ажил хийж чадаж байгаа юм чинь би бурхан биш гэж үү? Тэгээд хэрвээ би бурхан юм бол одоо аймшигтай их боомилогдож байна—хэрвээ гадаад орчин илүү сайн байсан бол би үнэнийг илэрхийлж чадна!” гэж боджээ. Энэ бодол гэнэт л түүний толгойд орж ирсэн. Ухаан санаа нь эрүүл биш байгаа биз дээ? (Тийм.) Ухаан санаа нь эрүүл биш байна. Түүнд эрүүл ухаан дутмаг биш гэж үү? Сатан, антихристүүдийн үйлдэл, үгэнд хэвийн хүн чанарын эрүүл ухаан байж чадах уу? Яавч чадахгүй. Энэ удирдагч бага зэрэг ажил хийж, зарим нэг үр дүнд хүрээд, дараа нь гэнэт хүн гэдгээ мартжээ. Тэрээр ийм эрүүл ухаангүй үг амнаасаа унагаж чадаж байгаа нь түүний зан чанартай холбоотой биш гэж үү? (Холбоотой.) Ямар холбоотой вэ? Зан чанарын хувьд тэр дагагч байх хүсэлтэй юу? Тэр өөрийгөө зөвхөн Бурханы жирийн нэг дагагч гэдгээ мэддэг үү? Тэр яавч мэддэггүй. Тэрээр өөрийнх нь байр суурь, ялгамж чанар туйлын эрхэмсэг бөгөөд бусад бүх хүнээс хавьгүй илүү гэж итгэдэг. Та нар ийм төрлийн зан авир болон түүний уг чанарыг сайн мэдэхгүй гэж үү? Сатан яагаад агаарт хаягдсан бэ? (Тэр Бурхантай эн тэнцүү байхыг хүссэн.) Тэрээр Бурхантай эн тэнцүү байхыг хүссэн. Сатан орчлон ертөнц дэх өөрийн байрыг мэддэггүй, хэн гэдгээ мэддэггүй, өөрийнхөө хэмжээг мэддэггүй байв. Тиймээс Бурхан Сатанд Өөртэйгөө нэг орон зайд алхахыг зөвшөөрөх үед Сатан өөрийгөө Бурхан гэж бодож эхэлжээ. Тэрээр Бурханы хийдэг зүйлийг хийхийг хүсэж, Түүнийг төлөөлж, Түүнийг орлож, Түүний оршин тогтнолыг үгүйсгэхийг хүссэн бөгөөд үр дүнд нь агаарт хаягдсан. Антихристүүд яг иймэрхүү зүйл хийдэг, тэдний үйлдлийн уг чанар нь адилхан бөгөөд тэд Сатантай нэг эх сурвалжтай. Антихристийн хувьд ийм илрэл нь хааяа нэг харуулдаг зүйл юм уу гэнэтийн хүслийн үр дүн биш—энэ нь яг сатанлаг уг чанартаа захирагдаж байгаа хэрэг, сатанлаг зан чанар нь жам ёсоор харагдаж байгаа хэрэг юм. Миний сая ярьсан удирдагчийн илрэлийн уг чанар юу вэ? (Энэ бол антихристийнх юм.) Бид яагаад өөрийгөө өргөмжилж, гэрчлэх зүйл дээр энэ илрэлийг хэлэлцэж байна вэ? Энэ илрэлийн уг чанар нь өөрийгөө өргөмжилж, гэрчлэхтэй хэрхэн холбогдож байна вэ? Түүний хэлсэн “үнэнийг илэрхийлэх” гэдэг үгийн уг чанар юу байсан бэ? Яагаад Би эдгээр үгийг өөрийгөө өргөмжилж, гэрчлэхтэй холбоотой гэж хэлж байна вэ? (Тухайн удирдагч хүмүүсийг үнэнээр хангаж чадна гэж итгэж байсан.) Түүний хэлсэн санаа нь тэр байсан. Түүнийг ийм зүйл хэлэх үед сонссон хүмүүс нь: “Чи ийм сүрлэг байдалтай, ийм өнгө аясаар ярьж чадаж байна—Бурханы ярих ёстой өнгө аяс энэ биш гэж үү? Бурханд байх ёстой сүрлэг байдал, уужим сэтгэл энэ биш гэж үү?” хэмээн бодсон. Энэ удирдагч өөрийгөө өргөмжилж, гэрчлэх зорилгодоо хүрсэн биш үү? Тэрээр хүмүүст өөрийг нь хүндлэх, шүтэх, бишрэх сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлсэн. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ бол антихристийн жигшүүрт дүр төрх; энэ бол антихрист далдуур өөрийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг юм.
Өөрийгөө өргөмжилж, гэрчлэх өөр илрэл байна уу? Та нар бүгд энэ асуудалтай холбогдуулан өөрсдийгөө эргэцүүлэх хэрэгтэй. Та нар өөрсдийгөө гэрчлэх ийм зүйл хийх үү? Чи мөс чанар, эрүүл ухаандаа хазаарлагдаж, ийм шившигтэй зүйл хийхээс өөрийгөө сэргийлж чадах уу? Хэрвээ чи өөрийгөө хазаарлаж чадвал энэ нь чамд ухаалаг байдал байгааг, антихристүүдээс өөр гэдгийг чинь батална. Хэрвээ чамд ийм ухаалаг байдал байхгүй, бас чамд иймэрхүү амбиц, хүсэл байгаа бөгөөд өөрийгөө гэрчлэх ийм зүйл хийж чадаж байвал чи антихристээс ялгаагүй. Тэгвэл та нарын хувьд яадаг вэ? Та нар биеэ барьж үйлддэг үү? Хэрвээ чамд Бурханаас эмээдэг сэтгэл, ичих мэдрэмж, ухаалаг байдал байгаа бол чи эдгээр зүйлийг хийхийг хүсэж байсан ч ингэх нь Бурханд халдсан хэрэг болж, Түүнд жигшигдэнэ гэж бодоод, чи өөрийгөө хазаарлаж чадах бөгөөд өөрийгөө гэрчилж зүрхлэхгүй. Хэрвээ чи өөрийгөө нэг удаа, хоёр удаа хазаарлавал хэсэг хугацааны дараа ийм санаа, ийм санаа зорилго, бодол аажмаар, бага багаар арилж эхэлнэ. Чи ийм санааг ялган таньж, тэдгээр нь жигшүүртэй, ой гутам гэдгийг мэдэрч, ийм зүйл хийх сэтгэл хөдлөл, хүсэл чинь багасаж, чи аажмаар өөрийгөө захирч, хянаж чаддаг болж, ийм санаа төрөх нь улам бүр цөөрөх хэмжээнд хүрнэ. Хэрвээ чи тэдгээрийг ухамсарлаж байгаа ч өөрийгөө хазаарлаж чадахгүй, мөн хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийг л хүсэж, онцгой хүчтэй санаархал өвөрлөж, хэн ч чамайг шүтэж, дагахгүй бол сэтгэл хангалуун бус байж, үзэн ядалтаар дүүрч, ямар нэг зүйл хийхийг хүсэж, өөрийгөө увайгүйгээр гэрчилж, гайхуулж чадаж байвал чи антихрист юм. Та нарын хувьд яадаг вэ? (Би тэдгээрийг ухамсарлах үедээ өөрийгөө хазаарлаж чаддаг.) Чи өөрийгөө хазаарлахын тулд юунд найддаг вэ? (Би Бурханы талаарх зарим нэг мэдлэгтэйдээ, Бурханаас эмээдэг сэтгэлтэйдээ найддаг.) Хэрвээ хүнд Бурханаас эмээдэг сэтгэл байвал тэр биеэ барьж чадна. Биеэ барих нь өөрийгөө хорьж, эсвэл өөртөө саад болсноор биелдэггүй, харин үнэнийг ойлгож, Бурханаас эмээсний үр дүнд биелдэг. Хүн ухаалаг байдал, танин мэдэхүйгээрээ дамжуулан өөрийгөө хазаарладаг бөгөөд үүний зэрэгцээ Бурханаас эмээдэг сэтгэл бага зэрэг байдаг, Түүнд халдахаас айдаг учраас биеэ барьдаг. Хэрвээ ухаалаг байдал чинь чамайг хазаарлаж чадахгүй, мөн чамд Бурханаас эмээдэг сэтгэл байхгүй бол, хэрвээ чи өөрийгөө гэрчлэхдээ ичгүүр мэдрэхгүй, тууштайгаар өөрийгөө гэрчлэхийг хүсэж, зорилгодоо хүрэх хүртлээ санаагаа орхихгүй бол үүний уг чанар нь өөр—чи бол антихрист юм.
Антихристүүдэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх олон янзын арга техник, илрэл байдаг. Зарим тохиолдолд антихристүүд өөрсдийгөө шууд өргөмжилж, гэрчилж, бүх сайн талынхаа талаар ярьдаг бол заримдаа сэмхэн хүмүүсээр өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд шууд бус үг хэллэг юм уу арга барил ашиглах арга замыг олж, хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлж, дагуулах, тэр ч бүү хэл хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь эзлэх зорилгодоо хүрдэг—энэ бол ийм зан авирын уг чанар юм. Антихристүүдийн өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх зан чанар нь жирийн хүмүүсийнхээс уг чанар, гарах үр дагавар, түүнчлэн илрэх арга зам, түүний цаад санаа зорилго, эрмэлзлээрээ ялгаатай байдаг. Түүнчлэн, өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг хүмүүс зүгээр л бүх сайн талынхаа талаар ярьдаг уу? Заримдаа тэд муу талынхаа талаар ч бас ярьдаг, гэхдээ ингэхдээ тэд үнэхээр өөрсдийгөө задлан шинжилж, таньж мэдэхийг хичээж байна уу? (Үгүй.) Тэгвэл тэдний өөрийгөө мэддэг нь бодитой биш, харин ч хольцтой, цаанаа санаа зорилготой гэдгийг хэрхэн олж мэдэх вэ? Энэ асуудлыг хэрхэн бүрэн дүүрэн ойлгох вэ? Үүний гол цэг нь тэд өөрсдийгөө таньж мэдэж, сул тал, өө сэв, дутагдал, завхарсан зан чанараа ил болгохыг хичээхийн зэрэгцээ өөрсдийгөө гэм буруугаас цагаатгах шалтаг, шалтгаан хайж байдаг. Тэд хүмүүст далдуур: “Зөвхөн би ч биш, хүн бүр алдаа гаргах боломжтой. Та нар ч бас бүгд алдаа гаргах боломжтой. Миний гаргасан алдааг уучилж болно; энэ бол жижиг алдаа. Хэрвээ та нар яг ийм алдаа гаргасан бол минийхээс хамаагүй ноцтой хэрэг байх байсан, учир нь та нар өөрсдийгөө эргэцүүлж, задлан шинжлэхгүй байх байсан. Хэдийгээр би алдаа гаргадаг ч та нараас илүү дээр, илүү ухаалаг байдал, ёс жудагтай” гэж хэлдэг. Үүнийг сонсоод хүн бүр: “Чиний хэлдэг яг зөв. Чи үнэнийг маш их ойлгодог, үнэхээр биеийн хэмжээтэй юм. Чи алдаа гаргах үедээ өөрийгөө эргэцүүлж, задлан шинжилж чаддаг; чи биднээс хамаагүй дээр юм. Бид алдаа гаргавал өөрсдийгөө эргэцүүлж, таньж мэдэхийг хичээдэггүй, ичгэвтэр байдалд орохоос айсандаа өөрсдийгөө задлан шинжилж зүрхэлдэггүй. Чи биднээс илүү биеийн хэмжээ, эр зоригтой юм” гэж боддог. Энэ хүмүүс алдаа гаргасан мөртөө бусдын хүндлэлийг хүлээж, өөрсдийгөө магтсаар байдаг—энэ ямар зан чанар вэ? Зарим антихрист дүр эсгэх, хүмүүсийг мэхлэх, баг өмсөхдөө тун гаргууд байдаг. Тэд үнэнийг ойлгодог хүмүүстэй таарах үедээ өөрийгөө мэдэх талаар ярьж эхэлдэг бөгөөд өөрсдийгөө диавол, Сатан, хүн чанар нь муу, хараагдах ёстой гэж бас хэлдэг. Хэрвээ чи тэднээс: “Чи өөрийгөө диавол, Сатан гэж хэлж байгаа юм чинь ямар муу үйл хийсэн бэ?” гэж асуувал тэд: “Би юу ч хийгээгүй, гэхдээ би диавол. Би зөвхөн диавол ч биш; бас Сатан!” гэж хэлнэ. Тэгвэл чи тэднээс: “Чи өөрийгөө диавол, Сатан гэж хэлж байгаа юм чинь диавол, Сатаны ямар муу үйл хийсэн бэ, Бурханыг хэрхэн эсэргүүцсэн бэ? Чи хийсэн муу зүйлийнхээ талаар үнэнийг хэлж чадах уу?” гэж асуу. Тэд: “Би ямар ч ёрын муу зүйл хийгээгүй!” гэж хэлнэ. Тэгвэл чи цааш нь шалгааж: “Хэрвээ чи ямар ч ёрын муу зүйл хийгээгүй юм бол яагаад өөрийгөө диавол, Сатан гэж хэлдэг юм бэ? Чи ингэж хэлснээрээ юунд хүрэхийг хичээж байна вэ?” гэж асуу. Чи тэдэнтэй ингэж нухацтай ярих үед тэдэнд хэлэх үг олдохгүй. Үнэндээ тэд маш олон муу зүйл хийсэн байдаг ч энэ талаарх баримтыг чамтай яавч хуваалцахгүй. Тэд зүгээр л том дуугарч, өөрийгөө мэдэх тухай хоосон ярьж зарим нэг хоосон сургаал чалчдаг. Харин тэд яг яаж хүмүүсийг өөртөө татаж, хүмүүсийг мэхэлж, өөрийн мэдрэмжид үндэслэн хүмүүсийг ашиглаж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг нухацтай авч үзээгүй, ажлын зохицуулалтыг зөрчиж, Дээрхийг мэхэлж, ах эгч нараас юм нууж, мөн Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учруулсан тухайд гэвэл тэд эдгээр баримтын талаар ганц ч үг хэлэхгүй. Энэ нь жинхэнээсээ өөрийгөө мэдэж байгаа хэрэг мөн үү? (Үгүй.) Өөрсдийгөө диавол, Сатан гэж хэлэхдээ тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэхийн тулд өөрийгөө мэддэг дүр эсгэж байгаа хэрэг биш үү? Энэ нь тэдний ашигладаг арга барил биш гэж үү? (Мөн.) Жирийн хүн энэ арга барилыг нэвт харж чаддаггүй. Зарим удирдагч чөлөөлөгдөөд удалгүй дахин сонгогддог бөгөөд үүний шалтгааныг асуухад чинь зарим хүн: “Тэр удирдагч хэв чанар сайтай. Тэр өөрийгөө диавол, Сатан гэдгээ мэддэг. Өөр хэнд ийм түвшний мэдлэг байгаа юм бэ? Үнэнийг үнэхээр эрэлхийлдэг хүмүүст л тийм мэдлэг байдаг. Бидний хэн нь ч өөрийгөө ингэж мэддэг болж чадахгүй; жирийн хүнд тийм биеийн хэмжээ байдаггүй. Энэ шалтгааны улмаас хүн бүр түүнийг дахин сонгосон” гэж хэлдэг. Энд юу болоод байна вэ? Энэ хүмүүс төөрөгдөлд орсон байна. Энэ удирдагч өөрийгөө диавол, Сатан гэдгээ мэддэг байсан ч хүн бүр түүнийг сонгосон, тэгвэл өөрийгөө диавол, Сатан гэж хэлэх нь хүмүүст ямар үр нөлөө, үр дагавар үзүүлдэг вэ? (Энэ нь хүмүүс өөрийг нь өндрөөр үнэлэхэд хүргэдэг.) Тийм ээ зөв, энэ нь хүмүүс өөрийг нь илүү өндрөөр үнэлэхэд хүргэдэг. Шүтлэггүй хүмүүс энэ аргыг “ухрах замаар урагшлах” гэж нэрлэдэг. Энэ нь хүмүүсээр өөрсдийгөө илүү өндрөөр үнэлүүлэхийн тулд тэд эхлээд өөрсдийнхөө талаар муу зүйл хэлдэг гэсэн үг бөгөөд ингэснээр бусад хүн тэднийг сэтгэлээ нээж, өөрсдийгөө таньж мэдэж чаддаг, гүнзгий мэдлэгтэй, хэрсүү, гүнзгий ойлголттой гэж итгэдэг бөгөөд үүнээс болоод хүн бүр түүнийг илүү их шүтдэг. Хүн бүр түүнийг илүү их шүтэхийн үр дүн юу вэ? Удирдагчдыг дахин сонгох цаг болоход түүнийг энэ үүрэгт хамгийн төгс тохирох хүн гэж үзсээр байдаг. Энэ арга барил нэлээд зальжин биш гэж үү? Хэрвээ тэр өөрийгөө мэдэх талаар ингэж яриагүй, өөрийгөө диавол, Сатан гэж хэлээгүй, харин зүгээр л сөрөг байсан бол бусад нь үүнийг хараад: “Чи чөлөөлөгдөж, байр сууриа алдмагцаа сөрөг болсон. Чи бидэнд сөрөг байж болохгүй гэж заадаг байсан, харин одоо чиний сөрөг байдал биднийхээс ч ноцтой байна. Бид чамайг сонгохгүй” гэж хэлэх байв. Хэн ч энэ удирдагчийг өндрөөр үнэлэхгүй байх байсан. Хэдийгээр хүн бүр түүнийг ялган таньж чадахгүй хэвээр байх байсан ч, ядаж л түүнийг удирдагчаар дахин сонгохгүй байх байсан бөгөөд энэ хүн бусдаар өөрийгөө өндрөөр үнэлүүлэх зорилгодоо хүрэхгүй байх байв. Гэвч энэ удирдагч санаачилга гарган: “Би бол диавол, Сатан; бурхан намайг харааж, арван найм дахь там руу илгээж, үүрд мөнхөд дахин төрөхийг минь бүү зөвшөөрөөсэй!” гэж хэлдэг. Үүнийг сонсоод зарим хүн түүнийг өрөвдөж: “Удирдагч маань маш их зовсон. Өө, тэр ямар их хилсдээ вэ! Хэрвээ Бурхан түүнийг удирдагч байхыг зөвшөөрөхгүй бол бид түүнийг сонгоно” гэж хэлдэг. Хүн бүр энэ удирдагчийг ийм хэмжээнд хүртэл дэмждэг юм чинь тэд төөрөгдөлд ороогүй гэж үү? Тэдний үгийн анхны санаархал батлагдаж, тэд үнэхээр хүмүүсийг ингэж төөрөгдүүлж байгааг баталж байна. Сатан заримдаа өөрийгөө өргөмжилж, гэрчлэх замаар хүмүүсийг төөрөгдүүлдэг, заримдаа өөр аргагүй болсон үедээ алдаагаа тойруу замаар хүлээн зөвшөөрч чаддаг ч энэ нь бүгд өнгөлөн далдлалт бөгөөд зорилго нь хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг татаж, ойлгуулах явдал юм. Тэр ч бүү хэл: “Хэн ч төгс биш. Хүн бүрд завхарсан зан чанар байдаг, хүн бүр алдаж энддэг. Хүн алдаагаа засаж чадаж л байвал тэр сайн хүн” гэж хэлнэ. Хүмүүс үүнийг сонсоод зөв гэж мэдэрч, Сатаныг үргэлжлүүлэн шүтэж, дагадаг. Сатаны арга барил бол алдаагаа идэвхтэйгээр хүлээн зөвшөөрч, өөрийгөө далдуур өргөмжилж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа дээшлүүлэх явдал бөгөөд ингэснээр хүмүүс түүний бүх зүйлийг—тэр ч байтугай алдааг нь ч—хүлээн зөвшөөрч, дараа нь эдгээр алдааг уучилж, аажмаар мартаж, эцэст нь Сатаныг бүрэн хүлээн авч, үхэн үхтлээ түүнд үнэнч байж, хэзээ ч орхиж, хаялгүйгээр эцсээ хүртэл дагадаг. Энэ нь Сатаны аливааг хийх арга барил биш гэж үү? Сатан ингэж үйлддэг бөгөөд антихристүүд ч бас хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлж, дагуулах амбиц, зорилгоо биелүүлэхийн тулд үйлдэхдээ ийм төрлийн арга барил ашигладаг. Үүнээс үүдэн гарах үр дагавар нь адилхан бөгөөд Сатан хүмүүсийг төөрөгдүүлж, завхруулахын үр дагавраас огтхон ч ялгаагүй юм.
Зарим хүн өөрийгөө танин мэдэх тухай ярихдаа өөрсдийгөө ямар ч хэрэггүй, хог новш мэтээр дүрсэлж, тэр ч байтугай өөрсдийгөө диавол, Сатан, хараагдвал зохих хүмүүс, Бурхан тэднийг таягдан хаялаа ч гомдоллохгүй гэж хэлдэг. Гэвч энэ хүмүүс өөрсдийн уг чанар-мөн чанар юм уу завхарсан зан чанарын талаар жинхэнэ ойлголтгүй байдаг бөгөөд өөрсдийн жинхэнэ нөхцөл байдлын талаар юу ч хуваалцаж чаддаггүй. Харин ч тэд бусдыг төөрөгдүүлэхийн тулд хуурамч баг ашиглахыг оролддог бөгөөд хүмүүсийг харалган болгож, мэхлэхийн тулд “урагшлахын тулд ухрах”, алдаагаа санаачилгаараа хүлээн зөвшөөрөх арга, техникийг ашиглан, улмаар хүмүүст өөрсдийгөө сайнаар бодуулдаг. Энэ бол антихристүүдийн хэрэгжүүлэлт юм. Дараагийн удаа та нар ийм хүнтэй таарах үедээ тэдэнд хэрхэн хандах ёстой вэ? (Нарийн ширийн зүйлийг нь ухаж төнхөх.) Тийм ээ зөв, та нар асуудлыг судалж, нарийн ширийн зүйлийг нь ухаж төнхөж сурах ёстой. Тэгвэл та нар хэр гүнзгий судлах ёстой вэ? Тэднийг өршөөл эрж: “Би та нарыг дахиж хэзээ ч төөрөгдүүлэхгүй. Та нар намайг удирдагчаараа сонгосон ч би тэр үүргийг хүлээж авахгүй” гэж хэлтэл нь судал. Тэдэнд: “Бид дахиж хэзээ ч чиний төөрөгдөлд орохгүй, чамайг удирдагчаараа ч сонгохгүй, тиймээс мөрөөдөхөө боль!” гэж хэл. Ингэвэл ямар вэ? Өөрийгөө танин мэдэх тухай маш сүржин хэтрүүлэгтэйгээр ярьдаг, тэр ч байтугай өөрсдийгөө хараадаг, хэлсэн үг нь огт үнэн сонсогддоггүй бүх хүн бол хуурамч сүнслэг, хоёр нүүртэй хүмүүс бөгөөд тэдний бүх үг төөрөгдүүлдэг. Ийм хүмүүсийн ярианаас чиний ялган таньж чаддаг байх ёстой нэг онцлог болон хэд хэдэн нарийн ширийн зүйл байдаг. Жишээлбэл, Надад хэл дээ, хэрвээ хэн нэгнээр өргөлийг найдвартай хадгалах тангараг бичүүлбэл, тангаргийн эхний өгүүлбэрт юу гэж хэлэх ёстой вэ? Ухаалаг байдал болон хүн чанартай хүн юу гэж бичих вэ? Тэд зүй ёсны байр сууриндаа зогсож, хандлагаа мэдэгдэхийн тулд ямар өнгө аяс, үг хэллэг ашиглах вэ? Жирийн хүмүүс ярих үед хэвийн ярьж байгааг нь хүн бүр мэдэрч чаддаг боловч ёрын муу хүмүүс юм уу антихристүүд болох амбицтай хүмүүс ярихдаа энгийн хүнийхээс өөр, онцгой өнгө аястай байдаг. Жишээ нь, тэд: “Хэнбугай болох би, хэрвээ бурханы өргөлөөс ганц мөнгийг ч болов завшвал золгүй үхлээр үхье—намайг машин дайраг!” гэж хэлдэг. Энэ ямархуу өнгө аяс вэ? Тэд “Би” гэдэг үгээр эхэлж, хамгийн сүржин өнгө аясыг хэрэглэдэг—тэдний өнгө аяс болон ярианы хэв маягийн цаад сэдлийг хэрэглэдэг үг үсгээс нь харж болно. Эхний үг нь “Би”—тэд хамгийн сүржин дууны өнгө, маш өндөр өнгө авиа хэрэглэдэг—энэ нь сүржин тангараг биш гэж үү? Ийм төрлийн тангаргийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг сүржин, хоёр нүүртэй гэж нэрлэдэг. Ийм түрэмгий байдлаар тангараг бичих— энэ ямархуу зан чанар вэ? Энэ бол тангараг, тэгвэл чи хэнд энэ тангаргийг өргөж байгаа юм бэ? Чи энэ тангаргийг Бурханд өргөж байгаа, тэгвэл ийм тохиолдолд хэвийн хүн хэрхэн ярих ёстой вэ? Тэд даруухан ярьж, зүй ёсны байр сууриндаа зогсож, Бурханд залбирч, зүрх сэтгэлээсээ ярих ёстой. Тэд сүржин үг хэрэглэх юм уу түрэмгий байх ёсгүй. Ийм хүмүүс тангараг өргөхдөө хүртэл маш түрэмгий байдаг—тэдний сатанлаг зан чанар маш ноцтой! Тангараг нь үнэн, худал эсэхийг хэлэхэд бэрх. Тэдний хэлэх гэсэн санаа бол: “Чи надад итгэхгүй байна уу? Чи намайг бурханы гэрийг завшиж, өргөл хулгайлж байна гэж айж байна уу? Чи намайг ашигладаг мөртөө надад итгэдэггүй, тэгээд надаар тангараг өргүүлэх гэдэг—тэгвэл би тангараг өргөе л дөө, намайг энэ тангаргийг өргөж зүрхлэх эсэхийг чи хараарай! Би тийм зүйл хийж чадна гэж бодохгүй байна” гэдэг. Энэ ямархуу хандлага вэ? Энэ бол түрэмгий, цадиггүй байдал юм. Тэр ч байтугай тэд Бурханы эсрэг хашхичих увайгүй зантай бөгөөд тангараг ашиглан өөрсдийгөө зөвтгөж, хүмүүсийг төөрөгдүүлдэг. Энэ нь Бурханаас эмээж байгаа хэрэг үү? Үүнд ямар ч сүсэг бишрэл алга. Ийм төрлийн хүн бол Сатан бөгөөд антихрист юм; антихристүүд ингэж ярьдаг. Хашхичсан өнгө аястайгаар тангараг өргөх—энэ ямархуу зан чанар вэ? Ийм төрлийн хүн аврагдаж чадах уу? Та нар өмнө нь ийм төрлийн хүнтэй таарч байсан уу? Та нар тэдний харуулдаг эдгээр илрэл, илчлэл, эсвэл зан чанарыг хэрхэн ялган танихаа мэддэггүй, тийм биз дээ? Зарим хүн бүр ийм төрлийн хүнийг саруул ухаантай, сүнслэг ойлголттой, үнэнч шударга, Бурханд үнэнч гэж итгэдэг. Энэ нь мунхаг хэрэг биш гэж үү? Энэ нь ялган таних чадваргүй байгаа хэрэг биш үү? Энэхүү аймшигт зан авир, зан чанар нь тэдний тангаргийн үг үсэг болон үг хэллэгээс харагддаг ч хүмүүс энэ антихристийг нэлээд сайн гэж бодсоор байдаг. Энэ хүмүүс үнэнийг ойлгодог уу? Та нарын ойлгодог бүхэн хоосон сургаал бөгөөд та нар зөвхөн хоосон сургаалын талаар ярьж, хоосон үг хэлж л чаддаг, мөн тодорхой хэрэг явдал, асуудал дээр ялган таних чадваргүй юм шиг байна. Ирээдүйд иймэрхүү хэрэг явдалтай тулгарвал та нар ялган таних уу? (Тийм ээ, тэгнэ.) Ийм тангараг бичдэг хүмүүс бүгд адгуус, бүгд хүн чанараар дутмаг байдаг. Та нар өмнө нь ийм төрлийн тангараг харж байсан уу? Та нар өмнө нь иймэрхүү тангараг бичиж байсан уу? (Тийм.) Тэр нь үүнтэй адил өнгө аястай, адилхан эхлэлтэй байсан уу? (Ийм шулуухан байгаагүй.) Тэгвэл уг шинж нь адилхан байсан уу? (Тийм.) Уг шинж нь адилхан байсан. Тангараг өргөх нь тулааны талбарт орохтой адилгүй, үүнд баатарлагаар амиа золиослох сэтгэл шаардлагагүй. Үүнд тийм төрлийн сэтгэл шаардлагагүй. Бурханд тангараг өргөхдөө чи үүнийг сайтар бодож, яагаад энэ тангаргийг бичих хэрэгтэйгээ, мөн хэнд энэ тангаргийг өргөж, амлалт өгч байгаагаа ойлгох ёстой. Бурханы хүсдэг зүйл бол ямар нэгэн сэтгэл санаа биш, харин хүний хандлага юм. Чиний тэр сэтгэл санаа түрэмгий бөгөөд хашхичсан байдаг; энэ бол Сатаны биеэ тоосон зан чанарын илрэл юм. Энэ нь сүсэг бишрэл биш бөгөөд бүтээгдсэн зүйлсэд байвал зохих илрэл биш, бүтээгдсэн зүйлсийн эзлэх ёстой байр суурь бүр ч биш юм. Ийм илрэл харуулдаг хүмүүс үндэсний баатарлаг үзэлд автсан байдаг биш үү? Энэ нь үүнтэй холбоотой юу? Хүмүүс хэтэрхий гүн хордсон байдаг—тэд тангараг юм уу амлалт бичмэгцээ улс орон, ард түмэндээ үнэнч байсан бүх цаг үеийн алдартай хүмүүсийн тухай боддог. Тэр алдартай хүмүүс Сатаны бүлэглэлийн нэг хэсэг байсан бөгөөд тэд өөрсдийгөө онцгойруулж, өөрсдийгөө гэрчлэхийн тулд, мөн хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь эзлэхийн тулд, түүхэнд үлдэж, үүрд мөнхөд дуурьсагдах сайн нэр олж авахын тулд алдар нэрээ үлдээхээр цадиггүй авирладаг байсан. Хойч үеийнхэн үүнийг улс орондоо сохроор үнэнч байжээ гэж үнэлсэн; чи тэднийг үнэхээр сохор байсан гэж бодож байна уу? Энэ сохор байдал нь угтаа юу вэ? Энэ бол хамгийн зальхай, хорон муу хэрэгжүүлэлт бөгөөд үүнд хувийн санаархал байдаг. Энэ нь сохор байдал биш, мөн бүхнээ зориулж буй хэрэг яавч биш—энэ бол хорон муу байдал юм.
Антихристүүд өөрсдийгөө гэрчилдэг тухай сэдвээр бид хэдийнээ нэлээд их нөхөрлөсөн. Энэ сэдэвтэй холбоотой та нарын бүрэн гүйцэд ойлгоогүй өөр асуудал байна уу? Зарим хүн хэл яриа ашиглан өөрсдийгөө гэрчилж, өөрсдийгөө дөвийлгөсөн зарим үг хэлдэг бол, зарим хүн зан авир ашигладаг. Өөрийгөө гэрчлэхийн тулд зан авир ашигладаг хүний илрэл ямар байдаг вэ? Өнгөн дээрээ тэд хүмүүсийн үзэлд нэлээд нийцдэг, хүмүүсийн анхаарлыг татдаг, мөн хүмүүст нэлээд эрхэмсэг, ёс суртахууны хэм хэмжээнд нийцсэн мэт харагддаг зарим зан авир гаргадаг. Эдгээр зан авир нь тэднийг нэр төртэй, ёс жудагтай, Бурханыг үнэхээр хайрладаг, маш сүсэг бишрэлтэй, үнэхээр Бурханаас эмээдэг сэтгэлтэй, мөн үнэнийг эрэлхийлдэг хүн гэж хүмүүст бодуулдаг. Тэд хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд зарим нэг гадаад сайн зан авирыг байнга гаргадаг—үүнээс бас л өөрийгөө өргөмжилж, гэрчлэх явдал ханхалж байгаа биш үү? Ихэвчлэн хүмүүс бусдаар өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, хүндлүүлэхийн тулд олноос юугаараа ялгаатай, бусдаас юугаараа илүү ухаалаг үзэл бодолтойгоо илэрхийлсэн тодорхой яриа ашиглан үгээрээ өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг. Гэвч илэрхий үг яриа оролцуулдаггүй зарим нэг арга барил байдаг бөгөөд харин ч хүмүүс бусдаас дээр гэдгээ гэрчлэхийн тулд гадаад хэрэгжүүлэлт ашигладаг. Ийм төрлийн хэрэгжүүлэлтийг сайтар бодож боловсруулсан байдаг, тэдгээр нь сэдэл болон тодорхой санаархал агуулдаг бөгөөд нэлээд зорилготой байдаг. Тэдгээрийг өнгөлөн далдалж, боловсруулсан байдаг тул хүмүүст харагддаг зүйл нь хүний үзэлд нийцсэн, эрхэмсэг, сүсэг бишрэлтэй, ариун хүмүүсийн ёс журамд нийцсэн, тэр ч байтугай Бурханыг хайрладаг, Бурханаас эмээдэг, үнэнд нийцсэн зарим зан авир, хэрэгжүүлэлт байдаг. Энэ нь өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх, мөн хүмүүсээр өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, шүтүүлэх гэсэн нөгөө л зорилгод хүрдэг. Та нар ийм зүйлтэй таарч, эсвэл харж байсан уу? Та нарт эдгээр илрэл байдаг уу? Миний ярьж байгаа эдгээр зүйл болон энэ сэдэв бодит амьдралаас ангид уу? Үнэндээ тийм биш. Би маш энгийн жишээ хэлье. Зарим хүн үүргээ гүйцэтгэх үедээ өнгөн дээрээ туйлын завгүй мэт байдаг; бусад хүн идэж, унтаж байхад тэд зориуд ажилласаар байдаг бөгөөд бусад хүн үүргээ гүйцэтгэж эхлэхэд тэд идэж, унтахаар явдаг. Ингэж байгаагийнх нь зорилго юу вэ? Тэд анхаарал татаж, үүргээ гүйцэтгээд идэх, унтах ч завгүй байгаагаа хүн бүрд харуулахыг хүсдэг. Тэд: “Та нар үнэхээр ачаа үүрдэггүй. Та нар идэж, унтахдаа яаж ингэж идэвхтэй байдаг байна аа? Арчаагүй амьтад! Намайг хар, та нарыг идэж байхад би ажиллаж байна, та нарыг унтаж байхад би шөнө ч гэсэн ажиллаж л байна. Та нар ингэж зовж чадах уу? Би энэ зовлонг туулж чадна; би үйлдлээрээ үлгэр дуурайл үзүүлж байна” гэж боддог. Та нар ийм төрлийн зан авир, илрэлийн талаар юу гэж бодож байна вэ? Энэ хүмүүс үүнийг санаатайгаар хийж байгаа биш гэж үү? Зарим хүн эдгээр зүйлийг санаатайгаар хийдэг бөгөөд энэ ямархуу зан авир вэ? Энэ хүмүүс өөрөөр сэтгэгч байхыг хүсдэг; тэд олон нийтээс өөр байж, бүхэл шөнөжингөө үүргээ гүйцэтгэн завгүй байгаагаа, зовлон тэвчиж онцгойлон чаддагаа хүмүүст харуулахыг хүсдэг. Ингэснээр хүн бүр тэднийг онцгойлон өрөвдөж, тэднийг дэмжих сэтгэл төрж, тэднийг мөрөн дээрээ хүнд ачаатай, бүр ажилдаа дарагдаад, идэж, унтах ч завгүй байна гэж бодох болно. Хэрвээ тэд аврагдаж чадахгүй бол хүн бүр тэдний төлөө Бурханыг царайчилж, тэдний өмнөөс Бурханаас гуйж, тэдний төлөө залбирах болно. Ингэхдээ энэ хүмүүс бусдыг мэхэлж, тэдний өрөвдөх сэтгэл, магтаалыг хууран мэхэлж олж авахын тулд бэрхшээл туулж, төлөөс төлөх зэрэг хүний үзэлд нийцсэн сайн зан авир, хэрэгжүүлэлт ашиглаж байгаа юм. Тэгээд үүний эцсийн үр дүн юу вэ? Тэдэнтэй таарч, төлөөс төлөхийг нь харсан бүх хүн бүгд нэгэн дуугаар: “Манай удирдагч хамгийн чадварлаг нь, зовлон туулж, төлөөс төлж хамгийн сайн чаддаг!” гэж хэлэх болно. Тэгвэл тэд хүмүүсийг төөрөгдүүлэх зорилгодоо хүрсэн биш гэж үү? Тэгээд нэг өдөр Бурханы гэр: “Та нарын удирдагч бодитой ажил хийдэггүй. Тэр дэмий л завгүй байж, ямар ч зорилгогүй ажилладаг; тэр бодлогогүй авирладаг бөгөөд дур зоргоороо, дарангуйлдаг. Тэр чуулганы ажлыг балласан, хийх ёстой ажлынхаа алийг нь ч хийгээгүй, сайн мэдээний ажил, кино продакшны ажил хийгээгүй, чуулганы амьдрал ч бас эмх замбараагүй байна. Ах эгч нар үнэнийг ойлгодоггүй, тэдэнд амь-оролт байхгүй, гэрчлэлийн нийтлэл бичиж чаддаггүй. Хамгийн өрөвдөлтэй нь, тэд хуурамч удирдагчид болон антихристүүдийг ч ялган таньж чаддаггүй. Ийм удирдагч хэтэрхий чадваргүй; тэр бол чөлөөлбөл зохих хуурамч удирдагч!” гэж хэлдэг. Ийм нөхцөлд тэднийг чөлөөлөх амархан байх уу? Хэцүү байж магадгүй. Ах эгч нар бүгд тэднийг сайшааж, дэмждэг учраас хэрвээ хэн нэгэн энэ удирдагчийг чөлөөлөх гэж оролдвол ах эгч нар эсэргүүцлээ илэрхийлж, тэднийг авч үлдэх хүсэлтийг Дээрхэд гаргана. Яагаад ийм үр дүн гарах вэ? Яагаад гэвэл, энэ хуурамч удирдагч болон антихрист нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, өөртөө татаж, төөрөгдүүлэхийн тулд бэрхшээл туулж, төлөөс төлөх зэргээр гадаад сайн зан авир гаргаж, түүнчлэн чихэнд чимэгтэй үгс ашигладаг. Тэд хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд эдгээр хуурамч дүр төрхийг ашигламагц хүн бүр тэдний өмнөөс дуугарч, тэднийг орхиж чадахгүй болно. Энэ удирдагч бодитой ажил нэг их хийгээгүй, Бурханы сонгосон хүмүүсийг үнэнийг ойлгож, амь-оролттой болоход залж чиглүүлээгүй гэдгийг тэд тодорхой мэддэг ч энэ хүмүүс түүнийг дэмжиж, сайшааж, дагасаар байдаг бөгөөд үнэн болон амийг олж авахгүй байх нь ч тэдэнд хамаагүй байдаг. Түүгээр ч барахгүй энэ удирдагчийн төөрөгдөлд автсаны улмаас энэ хүмүүс бүгд түүнийг шүтэж, түүнээс өөр ямар ч удирдагчийг хүлээн авдаггүй, тэр ч байтугай Бурханыг хүсэхээ ч больдог. Тэд энэ удирдагчид Бурхан мэт хандаж байгаа биш гэж үү? Хэрвээ Бурханы гэр энэ хүнийг бодитой ажил хийдэггүй, хуурамч удирдагч, антихрист гэж хэлбэл чуулганых нь хүмүүс эсэргүүцэж, тэрслэн босох болно. Надад хэл дээ, энэ антихрист тэр хүмүүсийг ямар хэмжээнд хүртэл төөрөгдүүлсэн бэ? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол хүмүүсийн байдал улам л дээрдэж, тэд үнэнийг улам их ойлгож, Бурханд улам дуулгавартай болж, зүрх сэтгэлд нь Бурханы орон зай улам нэмэгдэж, хуурамч удирдагчид болон антихристүүдийг ялган танихдаа улам сайн болно. Энэ өнцгөөс харвал, бидний сая ярилцсан нөхцөл байдал Ариун Сүнсний ажил яавч биш— зөвхөн антихристүүд болон муу ёрын сүнснүүд л тодорхой хугацаанд ажилласны дараа хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл төөрөгдүүлж чадна. Олон хүн эдгээр антихристийн төөрөгдөлд орж, хяналтад нь орсон бөгөөд зүрх сэтгэлд нь зөвхөн антихристүүдийн орон зай л байдгаас биш Бурханы орон зай байдаггүй. Энэ бол антихристүүд гадаад сайн зан авираар дамжуулан өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж хүрдэг эцсийн үр дүн юм. Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэхийн тулд бэрхшээл туулж, төлөөс төлөх гадаад сайн зан авирыг ашигладаг бөгөөд энэ нь антихристүүдийн хүмүүсийг төөрөгдүүлж, хянахын тулд ашигладаг арга хэрэгслийн нэг юм. Та нар одоо энэ хэрэг явдлыг тодорхой харж байгаа биз дээ? Хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд антихрист бэрхшээл туулж, төлөөс төлөх гадаад сайн зан авирыг ашиглах нь маш зальтай, хар санаатай хэрэг биш гэж үү? Та нар ч бас заримдаа эдгээр зүйлийг хийдэг биз дээ? Зарим хүн шөнө орой болтол сууж үүргээ гүйцэтгэхдээ бэлдэж эрч хүчээ нэмэхийн тулд орой нь кофе уудаг. Ах эгч нар эрүүл мэндэд нь санаа зовж, тэдэнд тахианы шөл хийж өгдөг. Шөлөө ууж дуусгаад энэ хүмүүс: “бурханд талархъя! Би бурханы нигүүлслийг эдэллээ. Би үүнийг хүртэх эрхгүй. Энэ тахианы шөлийг ууж дуусгасан юм чинь одоо би үүргээ илүү үр бүтээлтэй гүйцэтгэх ёстой!” гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ тэд үр бүтээмжээ огтхон ч нэмэгдүүлэхгүйгээр, үүргээ ердийнхөөрөө л үргэлжлүүлэн гүйцэтгэдэг. Тэд дүр эсгэж байгаа биш гэж үү? Тэд дүр эсгэж байгаа бөгөөд ийм төрлийн зан авир нь бас л өөрсдийгөө далдуур өргөмжилж, гэрчилж буй хэрэг юм; үүний хүрдэг үр дүн нь хүмүүсээр өөрсдийгөө сайшаалгаж, өндрөөр үнэлүүлж, үнэнч дагагчдаа болгох явдал юм. Хэрвээ хүмүүст иймэрхүү сэтгэлгээ байгаа бол тэд Бурханыг мартсан хэрэг биш гэж үү? Тэдний зүрх сэтгэлд Бурхан байхаа больдог тул тэдний өдөр шөнөгүй боддог хүн нь хэн бэ? Тэдний “сайн удирдагч”, тэдний “хайрт” хүн нь юм. Зарим антихрист өнгөн дээрээ ихэнх хүнд маш хайр халамжтай ханддаг бөгөөд ярихдаа арга техник хэрэглэдэг тул хүмүүс тэдний хайр халамжтайг харж, тэдэнтэй ойртохыг хүсдэг. Тэд өөрсөдтэй нь ойртож, харилцсан хүн бүр рүү инээмсэглэж, тэр хүмүүстэй маш зөөлөн өнгө аясаар ярьдаг. Зарим ах эгч үйлдэлдээ зарчимгүй байсны улмаас чуулганы ашиг сонирхолд хохирол учруулсныг харсан ч тэднийг өчүүхэн төдий ч засдаггүй, зүгээр л тэднийг ятгаж, тайвшруулж, үүргээ гүйцэтгэх үед нь хөөргөж магтдаг—тэд хүн бүрийг өөрсдийнхөө өмнө авчрах хүртлээ хүмүүсийг хөөргөж магтсаар байдаг. Эдгээр антихрист хүмүүсийн сэтгэлийг аажмаар хөдөлгөдөг; хүн бүр тэдний хайр халамжтай зүрх сэтгэлийг маш их сайшааж, тэднийг Бурханыг хайрладаг хүмүүс гэж нэрлэдэг. Эцэст нь хүн бүр тэднийг шүтэж, асуудал бүр дээр тэдний нөхөрлөлийг эрж хайн, сэтгэлийн гүн дэх бодол, мэдрэмжээ эдгээр антихристэд бүгдийг нь хэлж, тэр ч байтугай Бурханд залбирч, Бурханы үгээс үнэнийг эрж хайхаа ч болиход хүрдэг. Энэ хүмүүс эдгээр антихристийн төөрөгдөлд орсон биш гэж үү? Энэ бол хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд антихристүүдийн ашигладаг өөр нэг арга хэрэгсэл юм. Та нар ийм зан авир гаргаж, хэрэгжүүлэлт хийх үедээ, эсвэл ийм санаа зорилго өвөрлөх үедээ үүнд асуудал байгааг ухаардаг уу? Үүнийг ухаарах үедээ чи үйлдлийнхээ зүг чигийг өөрчилж чаддаг уу? Хэрвээ чи зан авир, хэрэгжүүлэлт, эсвэл санаа зорилгод чинь асуудал байгааг ухаарч, шинжлэх үедээ өөрийгөө эргэцүүлж, чин сэтгэлээсээ харамсаж чаддаг бол энэ нь чамайг замаасаа буцсаныг баталдаг. Хэрвээ чи асуудлаа ухаардаг ч зүгээр л тоохгүй орхиж, өөрийнхөө санаархлын дагуу үйлдэж, өөрийгөө татаж авах боломжгүй болох хүртлээ улам гүнзгий унавал чи замаасаа буцаагүй бөгөөд санаатайгаар Бурханы эсрэг зогсож, өөрийгөө өргөмжилж, гэрчилж, үнэн замаас гажиж байна. Энэ ямар зан чанар вэ? Энэ бол антихристийн зан чанар юм. Энэ нь ноцтой юу? (Тийм.) Хэр ноцтой вэ? Илүү хар санаатай, ов мэхтэй арга хэрэгсэл ашиглаж, хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд бэрхшээл туулж, төлөөс төлөн, хүмүүсээр өөрийгөө шүтүүлж, дагуулахыг оролддог хүний төгсгөл нь өөрийгөө ил тод өргөмжилж, гэрчилдэг хүнийхтэй адилхан—ижилхэн уг чанартай байдаг. Чи өөрийгөө өргөмжилж, гэрчлэхийн тулд ямар арга хэрэгсэл ашиглахаас үл хамааран, энэ нь тодорхой яриа байх уу, эсвэл нэлээд илэрхий зарим сайн зан авир байх уу гэдгээс үл хамааран, энэ бүхэн уг чанараараа адилхан байдаг. Энэ нь антихристийн шинж чанартай, мөн Бурханы сонгосон хүмүүсийг Бурхантай булаалдах шинж чанартай байдаг. Чиний илрэл ямар хэлбэртэй байх, эсвэл чи ямар арга хэрэгсэл ашиглахаас үл хамааран, чиний санаархал өөрчлөгдөхгүй, үр дагавар нь адилхан л байвал энэ бүхэн уг чанараараа адилхан байдаг. Ийнхүү антихристүүд маш зальтай гэдэг нь тодорхой байна. Тэд үнэнийг хайрладаггүй, эрэлхийлдэггүй боловч хүмүүсийг төөрөгдүүлэх арга хэрэгсэл болгон бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг—энэ бол антихристүүдийн хорон муу байдал юм.
Зарим хүн өөрсдийгөө сэхээтэн, мэдлэгтэй, үйлдэл нь маш гүн гүнзгий гэж хүмүүст бодуулахын тулд зарим нэг утгагүй онол, хийсвэр маргааны талаар ярьж, үүгээрээ хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлэх зорилгодоо хүрдэг. Өөрөөр хэлбэл, тэд бүх хэрэг явдалд үргэлж оролцож, санал бодлоо хэлэхийг хүсдэг бөгөөд бүх хүн аль хэдийн эцсийн шийдвэр гаргасан байлаа ч гэсэн, хэрвээ өөрсдөд нь таалагдахгүй бол гайхуулахын тулд зарим нэг сүржин санаа чалчдаг. Энэ нь өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нэг арга хэрэгсэл биш гэж үү? Зарим асуудал дээр үнэндээ бүх хүн аль хэдийн ярилцаж, хоорондоо зөвлөлдөн, зарчмыг нь олж, юу хийх төлөвлөгөөгөө шийдсэн байдаг ч тэд шийдвэрийг хүлээж авдаггүй бөгөөд ямар ч үндэслэлгүйгээр аливаад саад хийж: “Тэгж болохгүй. Та нар үүнийг тал бүрээс нь бодож үзсэнгүй. Бидний ярилцсан хэдэн зүйл дээр нэмээд би бас өөр нэг зүйлийг бодож оллоо” гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ тэдний бодож олсон зүйл нь зүгээр л ямар нэг утгагүй онол байдаг; тэд зүгээр л өө хайж байгаа хэрэг. Тэд өө хайж, бусад хүнд хүндрэл учруулж байгаагаа маш сайн мэддэг ч үүнийгээ хийсээр л байдаг. Ингэж байгаагийнх нь зорилго юу вэ? Энэ нь тэд бусдаас өөр, бусдаас илүү ухаантай гэдгээ хүмүүст харуулахын тулд юм. Тэдний хэлэх гэсэн санаа бол: “Та нар бүгд ийм л түвшинд байгаа юм уу? Би өөрийгөө илүү өндөр түвшинд байгаа гэдгээ та нарт харуулах ёстой” юм. Тэд ихэвчлэн бусдын хэлсэн юуг ч тоодоггүй боловч ямар нэгэн чухал зүйл гарч ирмэгц л аливааг үймүүлж эхэлдэг. Ийм төрлийн хүнийг юу гэж нэрлэдэг вэ? Хар ярианд тэднийг өөнтөгч, өөдгүй амьтан гэж нэрлэдэг. Өөнтөгч хүний нийтлэг арга барил юу вэ? Тэд сүржин санаа чалчиж, зарим нэг олиггүй, шударга бус хэрэгжүүлэлт хийх дуртай байдаг. Хэрвээ чи тэднээс ажлын зөв төлөвлөгөө гаргаж өгөхийг шаардвал тэд гаргаж чадахгүй, хэрвээ чи тэднээр ямар нэгэн ноцтой зүйл шийдвэрлүүлэх гэвэл тэд чадахгүй. Тэд зөвхөн олиггүй зүйл л хийдэг бөгөөд хүмүүст үргэлж “гэнэтийн цочрол” өгч, чадвараа гайхуулахыг хүсдэг. Нөгөө хэлц үг юу билээ? “Хөгшин авгай уруулаа буддаг нь—чамд харуулах гэсэндээ тэр.” Энэ нь, тэд үргэлж чадвараа гайхуулахыг хүсдэг гэсэн үг бөгөөд сайн гайхуулж чадах эсэхээс үл хамааран тэд: “Би та нараас илүү онцгой. Та нар бүгд онцгүй, та нар бол ердөө л эгэл хүмүүс, жирийн хүмүүс. Би бол ер бусын, гайхамшигтай. Би та нарыг гайхшируулахын тулд санаагаа хуваалцъя, тэгээд намайг илүү эсэхийг та нар хараарай” гэж хүмүүст мэдэгдэхийг хүсдэг. Энэ нь аливааг үймүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тэд санаатайгаар аливааг үймүүлж байна. Энэ ямархуу зан авир вэ? Тэд саад болж, үймүүлж байна. Тэдний хэлэх гэсэн санаа бол энэ: Би энэ хэрэг явдал дээр хэр ухаантайгаа хараахан харуулаагүй байна, тиймээс хэний ашиг сонирхол хохирч, хэний хүчин чармайлт талаар болох нь хамаагүй, намайг илүү, чадвартай, мундаг гэдэгт хүн бүрийг итгэтэл би үүнийг баллана. Тэгсэн цагт л би энэ хэрэг явдлыг саадгүй үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Ийм муу хүмүүс байдаг уу? Та нар өмнө нь иймэрхүү зүйл хийж байсан уу? (Тийм. Заримдаа бусад хүн асуудлыг хэлэлцэж дуусаад, тохиромжтой төлөвлөгөө олсон байдаг ч шийдвэр гаргах явцдаа надад мэдэгдээгүй учраас би санаатайгаар үүнээс нь ямар нэг өө сэв хайж олдог байсан.) Чи ингэх үедээ энэ нь зөв, эсвэл буруу эсэхийг зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу? Энэ асуудлын уг чанар ноцтой бөгөөд саад болж, үймүүлж байна гэдгийг чи мэдэж байсан уу? (Тухайн үед би үүнийг ухаараагүй боловч ах эгч нараараа хатуу засуулж, Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг идэж, ууснаар энэ асуудал уг чанараараа ноцтой бөгөөд чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаа сатанлаг зан авирын нэг төрөл гэдгийг би олж харсан.) Энэ нь хэр ноцтой болохыг чи таньж мэдсэн болохоор, үүний дараа чамд үүнтэй төстэй зүйл тохиолдох үед чи бага зэрэг өөрчлөгдөж, арга барилынхаа хувьд бага зэрэг оролттой болж чадсан уу? (Тийм. Би тийм бодол, санаа цухалзуулах үедээ энэ нь сатанлаг зан чанар гэдгийг, би тэгж үйлдэж болохгүй гэдгийг ухаарсан бөгөөд Бурханд ухамсартайгаар залбирч, тэрхүү буруу бодол, санаанаас урваж чадсан.) Чи бага зэрэг өөрчлөгдөж чаджээ. Чамд ийм завхралын асуудал гарах үед чи тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, биеэ барьж, Бурханд залбирах ёстой. Бусад хүн чамайг басамжилж, чамайг өндрөөр үнэлэхгүй, эсвэл чамайг ойшоохгүй байна гэж бодоод, улмаар чи үймүүлэхийг хүсэх үед, чамд ийм бодол төрөх үед энэ нь хэвийн хүн чанараас биш, харин сатанлаг зан чанараас үүдэлтэй гэдгийг, мөн хэрвээ чи энэ байдлаараа үргэлжлүүлбэл асуудал үүсэж, Бурханы зан чанарт халдах магадлалтай гэдгийг чи ухаарах ёстой. Чи эхлээд биеэ барьж сурах ёстой бөгөөд дараа нь Бурханы өмнө ирж, Түүнд залбиран, замаасаа буцах ёстой. Хүмүүс бодол дотроо, завхарсан зан чанар дотроо амьдрах үед тэдний хийдэг юу ч үнэнд нийцдэггүй, эсвэл Бурханы сэтгэлд нийцдэггүй; хийдэг бүхэн нь Түүнтэй сөргөлддөг. Та нар одоо энэ баримтыг танин мэдэж чадна, тийм биз дээ? Үргэлж нэр алдар, ашиг хонжооны төлөө тэмцэлдэхийг хүсдэг, мөн нэр хүнд, байр суурь олж авахын тулд чуулганы ажилд саад болж, үймүүлэхээс буцдаггүй байх нь антихристүүдийн хамгийн илэрхий илрэл юм. Үнэндээ бүх хүнд эдгээр илрэл байдаг, гэхдээ хэрвээ чи үүнийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөөд, дараа нь замаасаа буцаж, Бурханы өмнө чин сэтгэлээсээ гэмших хандлага өвөрлөн, арга барил, зан авир, зан чанараа өөрчилж чадвал чи үнэнийг эрэлхийлдэг хүн мөн. Хэрвээ чи эдгээр бодит асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй бол чамд гэмшдэг хандлага гарцаагүй байхгүй бөгөөд чи үнэнийг эрэлхийлдэг хүн биш. Хэрвээ чи антихристийн замаар тууштай алхаж, энэ замыг төгсгөл хүртэл нь дагаж, үүнийг асуудал биш гэж бодсоор, гэмших хүсэлгүйгээр, ийм маягаар тууштай үйлдэж, ажилчид болон удирдагчидтай нэр төр, ашиг хонжооны төлөө өрсөлдсөөр, бусдаас илүү гарах гэж, олноос онцгойрох гэж, аль ч бүлэгт байсан бусдаас илүү байх гэж зүтгэсээр байвал чи асуудалд орно! Хэрвээ чи нэр хүнд, байр суурийг эрэлхийлсээр, зөрүүдлэн гэмшихээс татгалзвал чи антихрист бөгөөд эцэстээ шийтгүүлэх тавилантай. Бурханы үг, үнэн, мөс чанар болон эрүүл ухаан чамд нөлөөлдөггүй бөгөөд чи антихристүүдийн төгсгөлтэй нүүр тулах нь лавтай. Чи аврагдаж чадахгүй, мөн чи аврахын аргагүй хүн! Хүмүүс аврал хүртэж, Бурханаас эмээж, муугаас зайлах замд орж чадах эсэх нь өөрсдийгөө танин мэдсэнийхээ дараа тэд чин сэтгэлээсээ гэмшиж буй илрэл харуулдаг эсэх, үнэнд хандах тэдний хандлага, түүнчлэн тэдний сонгосон замаас хамаардаг. Хэрвээ чи антихристийн замыг орхихгүй, харин ч өөрийнхөө амбиц, хүслийг хангахыг сонгож, ичгүүр сонжуургүйгээр үнэний эсрэг явж, Бурханы эсрэг зогсвол чи аврахын аргагүй хүн юм. Хэрвээ хэн нэгэн гаргасан алдаа нь хэр том байх, эсвэл хэчнээн олон муу үйл хийснээсээ үл хамааран айхыг мэддэггүй, гэм буруугаа мэдэрдэггүй, өөртөө шалтаг тоочсоор, өчүүхэн төдий ч гэмээ ухаардаггүй бол тэд жинхэнэ антихрист бөгөөд диавол юм. Хэрвээ хэн нэгэнд зүгээр л антихристүүдийн янз бүрийн илрэл байдаг ч тэд алдаагаа хүлээн зөвшөөрч, замаасаа буцаж, гэмээ ухаарах сэтгэлтэй байж чаддаг бол энэ нь антихристүүдээс уг чанараараа өөр бөгөөд тэс өөр хэрэг юм. Тиймээс, хэн нэгэн аврал хүртэж чадах эсэхийн түлхүүр нь тэд өөрсдийгөө эргэцүүлж чадах эсэх, тэдэнд гэмших сэтгэл байгаа эсэх, мөн тэд үнэнийг эрэлхийлэх замд орж чадах эсэхэд оршдог.
4-р зүйл буюу өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь антихристүүдийн тууштай арга барил юм. Антихристүүдийн өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг илэрхий арга барил, арга зам, арга хэрэгслийг та нар ялган таньж чаддаг ч илүү далд зан авир, илрэлийг нь ялган таньж чадах уу? Өөрийгөө өргөмжилж, гэрчлэхийн тулд үг хэл ашиглах зэрэг илэрхий зүйлсийн тухайд та нар эдгээрийг харуулдаг, бусад хүн ч бас харуулж байхыг нь харсан бөгөөд тэдгээрийг ялган таньж чадна. Гэвч хэрвээ үг хэл ашиглахгүйгээр зөвхөн зан авирын илрэлүүд байвал та нар тэдгээрийг ялган таньж чадах уу? Ихэнх хүн чадахгүй гэж хэлж болно. Тэгвэл антихристүүдийн өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг зан авирын онцлог нь юу вэ? Тэдний зан авир нь хүний үзэл, төсөөлөл, ёс суртахуун, мөс чанар, мэдрэмжид гарцаагүй нийцдэг. Өөр юу байх вэ? (Хүмүүсийн сайшаал, бишрэлийг олж авдаг.) Энэ нь сайшаал, бишрэлийг олж авдаг; энэ бол гаргадаг үр дүн нь юм. Хэрвээ бид үүнийг үр дүнгийнх нь өнцгөөс харвал энэхүү зан авир нь үнэхээр төөрөгдүүлэхээр шинж чанартай байдаг. Энэхүү үйлдлийн шинж чанарынх нь өнцгөөс харвал энэ нь маш зорилготой байдаг. Жишээ нь, хэн нэгэн өвдөх үедээ хүмүүсийг төөрөгдүүлж, өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийг хүсвэл тэд хүмүүсийн нүдэн дээр эмээ уух уу, эсвэл хэн ч байхгүй үед уух уу? (Хүмүүсийн нүдэн дээр.) Үүний цаана санаа зорилго байдаггүй гэж үү? Энэ нь тэд маш зорилготой байна гэсэн үг. Ингэж эм ууж байгаагийнх нь жинхэнэ зорилго юу вэ? Тэд үүгээрээ өөрсдөдөө гавьяа нэхэж, чамд: “Хар даа, би үүргээ гүйцэтгээд маш их ядарснаасаа болоод өвдсөн ч, ганц ч удаа гомдоллож, ганц ч дусал нулимс унагаагаагүй. Би өвчнөө эмчилж байгаа ч, эмээ уухын хажуугаар үүргээ тууштай гүйцэтгэсээр байна” гэж хэлэхийг хүсдэг. Үнэн хэрэгтээ, тэд ядартлаа үүргээ гүйцэтгэснээс, эсвэл Бурханд итгэдэг болсныхоо дараа энэ өвчнийг туссан байх албагүй. Тэд зүгээр л янз бүрийн зан авир ашиглан хүмүүст нэг зүйл хэлэхийг оролддог бөгөөд тэр нь тэд зовлон туулж, төлөөс төлж байгаа, энэ орчинд маш их зовсон ч, нэг ч удаа гомдоллоогүй, үүргээ маш идэвхтэй гүйцэтгэсээр байгаа, мөн зовлон туулах шийдвэр төгс байдал тэдэнд бий гэсэн санаа юм. Энэ нь хүмүүст анзаарагдахгүйгээр юу хэлж байна вэ? Тэдний Бурханд үнэнч занд нь эргэлзэх аргагүй гэдгийг хэлж байна. Тэдний илэрхийлэхийг хүсэж байгаа зүйл бол тэд үнэнч бөгөөд төлөөс төлөхөд бэлэн байдаг явдал юм. Энэ нь өөрийгөө далдуур өргөмжилж буй хэрэг биш гэж үү? Хэрвээ тэдэнд эрүүл ухаан байсан бол энэ асуудлыг хөндөхгүй байсан, хэн ч байхгүй үед Бурханд залбирч, шийдвэр төгс байдлаа илэрхийлж, өөрсдийгөө танин мэдэхийг хичээж, эсвэл зүгээр л эмээ хэвийн уух байсан. Товчхондоо, тэд зовж байгаагаа, үүргээ үнэнчээр гүйцэтгэж байгаагаа, мөн шагнагдах ёстойгоо хүмүүст хэлэхийн тулд эдгээр гадаад зан авирыг ашиглахгүй байх байсан. Тэд ийм санаа зорилго өвөрлөхгүй байх байв. Гэвч хэрвээ тэд хүмүүсээр өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, магтуулахыг хүсэж онцгойлон гайхуулсан байдлаар үйлдэж байвал энэ нь маш зорилготой байгаа хэрэг юм. Тэгвэл тэдний зорилго юу вэ? Энэ нь хүмүүст хэлэх гэсэн санаагаараа дамжуулан өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх үр дүнд хүрэх явдал юм. Хэрвээ тэд үнэнч юм бол Бурхан үүнийг мэдэх тул тэд яагаад бусад хүнд үүнийгээ гайхуулж, бусад бүх хүнд мэдэгдэх ёстой гэж? Үүнийг хүн бүрд мэдэгдэх тэдний зорилго юу вэ? Энэ нь хүмүүсээр өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх явдал юм. Хэрвээ тэдэнд ийм зорилго байгаагүй бол тэд ямар ч санаа зорилгогүйгээр үйлдэх байсан бөгөөд тэднийг ийм зүйлийг хийж байгааг бусад хүн харахгүй байх байв. Хэрвээ тэд маш зорилготой бол хийх үйлдлээ нарийн тооцоолж, цаг хугацаа, байршлыг нь сүр бадруулан бодолцож, бүх хүн цуглахыг нь хүлээгээд, хэн нэгнээр эмээ авчруулан, үүнийгээ олонд ил тод, маш сүр дуулиантайгаар дэлгэдэг. Үүнд маш тодорхой зорилго бий. Хэрвээ тэдэнд ийм зорилго байгаагүй бол хэн ч байхгүй болохыг хүлээгээд эмээ уух байсан. Зовлон туулж, төлөөс төлөх чиний хүсэл Бурхантай тогтоосон харилцаанд чинь хамаарах бөгөөд үүнийг бусдад тодорхой болгож, мэдэгдэх шаардлага чамд байхгүй. Чи үүнийг бусдад тодорхой болговол тэд чамд юу өгч чадах вэ? Тэдний өрөвдөх сэтгэл, магтаалыг олж авахаас өөр чамд тэднээс олж авч чадах зүйл бий гэж үү? Үгүй, юу ч байхгүй. Чи үүргээ гүйцэтгэхдээ бага зэрэг зовлон туулж, бага сага төлөөс төлөх үед, нэг талаар эдгээр нь чиний хийх ёстой, хийхэд бэлэн байдаг зүйлс бөгөөд чи өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байгаа хэрэг юм. Нөгөө талаар, эдгээр нь бүтээгдсэн зүйлийн хувиар Бүтээгчид харуулах ёстой чиний илрэлүүд байтал чи яагаад тэдгээрийг олонд зарлах ёстой гэж? Чамайг тэдгээрийг олонд зарлах үед энэ нь ой гутам болдог; ийм зан авирын уг чанар юу болж хувирах вэ? Энэ нь өөрийгөө өргөмжилж, гэрчилж буй болон бусдыг төөрөгдүүлж буй хэрэг болж хувирдаг—уг чанар нь өөрчлөгддөг. Жишээ нь, зарим хүн бусдын нүдэн дээр үргэлж хуйхаа мааждаг бөгөөд хэн нэгэн энэ талаар асуухад тэд: “Би үсээ угаалгүй 10 гаруй хонож байна—сайн мэдээний байнуудтай угсруулан ар араас нь уулзлаа. Эртээр би үсээ угаах цаг гаргахыг хичээсэн ч сайн мэдээний бай судалж үзэхээр ирээд би явж чадаагүй” гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ, тэд үүргээ гүйцэтгээд маш их завгүй байгаа гэх сэтгэгдлийг хүмүүст төрүүлэхийн тулд зориуд үсээ угаахгүй байна. Үүнийг дүр эсгэх гэдэг. Дүр эсгэж байгаагийнх нь зорилго юу вэ? Энэ нь хүмүүсээр өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд бөгөөд энэ зан авирын уг чанар нь өөрийгөө өргөмжилж, гэрчлэх явдал юм. Ийм жижигхэн зүйл дээр ч тэд зүгээр өнгөрөөдөггүй, үүгээр сүр бадруулахыг хүссээр байдаг бөгөөд үүнийгээ гайхуулах, амбиц, хүслээ хангах, мөн хүмүүсээр өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, шүтүүлэх зорилгодоо хүрэхэд ашиглаж болох нэг төрлийн үнэ цэнтэй нөөц бололцоо болгон хувиргадаг. Энэ нь ичгүүртэй биш гэж үү? Энэ бол ичгүүртэй бөгөөд ой гутам юм. Энэ бүх зүйл хаанаас гарч ирдэг вэ? Эдгээр нь Сатаны завхарсан зан чанараас үүдэлтэй бөгөөд дотор нь дүр эсгэлт, ов мэхтэй байдал, хорон муу байдал болон амбиц байдаг. Ийм хүмүүс үргэлж өөрсдийн дүр төрх, байр суурь, нэр хүндийн талаар бодож байдаг. Тэд юуг ч зүгээр өнгөрөөдөггүй, тэдгээр зүйлийг хүмүүсээр өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, шүтүүлэхэд ашиглаж болох хөрөнгө, нөөц бололцоо болгон хувиргах арга замыг үргэлж хайж байдаг. Эцэст нь, зорилгодоо хүрэх үедээ тэд үүнийг тоохгүй байгаа мэт авирладаг. Энэ нь бас нэг төрлийн хуурамч дүр төрх бөгөөд үнэн хэрэгтээ тэд дотроо нууцхан баярлаж, өөрсдөдөө сэтгэл хангалуун байдаг. Энэ нь бүр ч ой гутам биш гэж үү? Тэд аль хэдийн маш өндөр байр суурьтай болсон нь, хүн бүр тэднийг хүндэлж, дээдэлж, тэдэнд дуулгавартай байж, тэднийг дагадаг нь тодорхой байтал өнгөн дээрээ тэд байр сууринд дургүй мэт дүр эсгэсээр байдаг. Энэ нь бүр ч хоёр нүүртэй хэрэг юм. Эцэст нь хүн бүр тэдний төөрөгдөлд орж, тэднийг төрөлхийн ямар ч амбицгүй, ажил хэрэгч хүмүүс гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ, жижигхэн сорилт үүнийг илчилж чадна: Хэрвээ байр суурийг нь хурааж авбал тэд тэр даруй үүргээ гүйцэтгэхээ болино. Тийм л хурдан байна; ганцхан жижиг зүйл тэдний амбицыг илчилнэ. Эдгээр нь Сатаны завхарсан зан чанарын хүмүүсээс гаргаж ирдэг зан авир, арга барил бөгөөд хүмүүсийн янз бүрийн муухай байдал юм. Эдгээр илрэлээс, хүмүүс байр сууринд дуртай бөгөөд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг нь харагдаж байна. Тэд бусдын зүрх сэтгэлийг эзэмдэж, бусдыг өөртөө татаж, бусдаар өөрсдийгөө шүтүүлж, хүндлүүлж, тэр ч бүү хэл дагуулж улмаар бусад хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлохыг хүсдэг. Энэ бол хүн бүрд төрөлхөөс нь байдаг хүсэл юм. Тэгвэл энэ юуг баталж байна вэ? Хүмүүсийн амьдралд тэднийг захирдаг зүйл бол Сатаны зан чанар гэдгийг баталдаг. Завхарсан хүн төрөлхтний дунд байр сууринд дургүй нэг ч хүн байхгүй—тэнэгүүд хүртэл дарга болохыг хүсдэг, мангарууд хүртэл бусдыг удирдахыг хүсдэг. Хүн бүр байр сууринд дуртай, хүн бүр байр суурийн төлөө аливааг хийж, Бурхантай байр суурийн төлөө өрсөлддөг. Хүн бүрд иймэрхүү зан авир, арга барил, түүнчлэн иймэрхүү зан чанар байдаг. Тиймээс, антихристүүд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байгааг бид ил болгох үедээ хүн бүрийн завхарсан зан чанарыг ч бас ил болгож байдаг. Үүнийг ил болгохын зорилго юу вэ? Өөрийгөө өргөмжилж, гэрчлэх эдгээр зан авир, илрэл нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйл биш, харин ч завхарсан зан чанар харагдаж байгаа хэрэг бөгөөд сөрөг, жигшүүртэй зүйлс гэдгийг хүмүүст ойлгуулах явдал юм. Өөрийгөө өргөмжилж, гэрчлэх чиний арга барил хэчнээн овжин байсан ч, чиний үйлдэл хэчнээн далд байсан ч, эдгээрийн аль нь ч хэвийн хүн чанарт байх ёстой зүйл биш бөгөөд бүгдийг нь Бурхан жигшиж, яллаж, хараадаг. Тиймээс хүмүүс бүгд эдгээр арга барилыг хаях ёстой. Өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь Бурханы хүнд бүтээж өгсөн зөн совин биш—харин ч энэ нь Сатаны завхарсан зан чанарын хамгийн нийтлэг илчлэлүүдийн нэг бөгөөд бүр ч илүүтэйгээр, энэ нь Сатаны завхарсан мөн чанарын хамгийн нийтлэг, онцгой зан чанар, арга барилуудын нэг юм.
Зарим нэг тодорхой жишээний талаар нөхөрлөх нь, өөрийгөө өргөмжилж, гэрчлэх янз бүрийн илрэлүүдийг, тэдгээр нь үг хэл, үйлдлийн илэрхий, эсвэл илүү далд арга замын аль нь ч байсан ойлгоход та нарт тустай байна уу? (Тийм ээ, тустай байна.) Энэ нь юунд тусалдаг вэ? Энэ нь хүмүүст өөрсдийгөө болон бусдыг ялган танихад тусалдаг. Миний ярьж байгаа эдгээр байдал, илрэл, илчлэл нь бүгд та нарын байнга харуулдаг зүйлс бөгөөд та нар өөрсдийнхөө байдлыг тэдгээртэй тулган үзэж харьцуулах ёстой, та нар яг юу болох, амьд үлдэхийн тулд та нарын түшиглэж, найддаг амь яг юу болох, энэ амь дотор яг юу агуулагддаг, эдгээр зан чанар хүмүүсээр яг юу хийлгэж, яг юуг амьдран харуулахад хүргэдгийг ойлгох ёстой. Эдгээр тодорхой зан авир, илрэл, арга барил, зан чанарыг ойлгосноор хүмүүс аажмаар өөрсдийгөө, өөрсдийнхөө мөн чанарыг, мөн Бурхантай дайсагнадаг уг чанараа задлан шинжилж, танин мэдэж чадна, улмаар эдгээр арга барилыг хаяж, Бурханы өмнө ирж, үнэхээр өөрийгөө өөрчилж, үнэний дагуу хэрэгжүүлж, амьдран харуулж чадна. Зарим хүн: “Өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь үнэнд нийцдэггүй, Сатан болон антихристүүдийн арга барил юм чинь би юу ч хэлж, хийхгүй байвал өөрийгөө өргөмжилж, гэрчлэхгүй байна гэсэн үг биш үү?” гэж хэлдэг. Энэ нь буруу. Тэгвэл яаж үйлдэх нь өөрийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг биш вэ? Хэрвээ чи ямар нэг хэрэг явдал дээр гайхуулж, өөрийгөө гэрчилбэл зарим хүн өөрийг чинь өндрөөр үнэлж, шүтэх үр дүнд хүрнэ. Гэвч хэрвээ чи тэрхүү хэрэг явдал дээр сэтгэлээ уудалж, өөрийгөө танин мэдсэнээ хуваалцвал үүний уг чанар нь өөр байдаг. Энэ үнэн биш гэж үү? Сэтгэлээ уудалж, өөрийгөө танин мэдсэнээ хуваалцах нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйл юм. Энэ бол эерэг зүйл. Хэрвээ чи өөрийгөө үнэхээр мэддэг бөгөөд өөрийнхөө байдлын талаар үнэн зөв, чин сэтгэлээсээ, нарийн тодорхой ярьдаг бол; хэрвээ чи бүхэлдээ Бурханы үгэнд үндэслэсэн мэдлэг хуваалцдаг бол; хэрвээ чамайг сонсож байгаа хүмүүс босгон байгуулагдаж, ашиг тус хүртдэг бол; мөн хэрвээ чи Бурханы ажлыг гэрчилж, Түүнийг алдаршуулдаг бол тэр нь Бурханыг гэрчилж байгаа хэрэг юм. Хэрвээ чи сэтгэлээ уудлах замаар өөрийнхөө давуу талын талаар, мөн хэрхэн зовлон туулж, төлөөс төлж, гэрчлэлдээ бат зогссон талаараа их ярьж, үр дүнд нь хүмүүс чамайг өндрөөр үнэлж, шүтдэг бол энэ нь өөрийгөө гэрчилж байгаа хэрэг юм. Чи энэ хоёр илрэлийг ялгаж салгаж чаддаг байх хэрэгтэй. Жишээ нь, шалгалттай тулгарах үедээ чи хэчнээн сул дорой, сөрөг байснаа, мөн залбирч, үнэнийг эрж хайсныхаа дараа эцэст нь Бурханы санаа зорилгыг ойлгож, итгэлээ олж авч, гэрчлэлдээ бат зогссоноо хүүрнэх нь Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг юм. Энэ нь гайхуулж, өөрийгөө гэрчилж байгаа хэрэг яавч биш. Иймээс гайхуулж, өөрийгөө гэрчилж байгаа эсэх чинь голчлон бодит туршлагаа ярьж байгаа эсэх, мөн Бурханыг гэрчилсэн үр дүнд хүрдэг эсэхээс чинь хамаардаг; түүнчлэн туршлагын гэрчлэлээ ярих үедээ санаа зорилго, эрмэлзэл чинь юу болохыг харах шаардлагатай. Ингэх нь энэ хоёр илрэлийг ялган танихад хялбар болгоно. Хэрвээ чи гэрчлэл хуваалцахдаа зөв санаа зорилготой байвал хүмүүс чамайг өндрөөр үнэлж, шүтлээ ч гэсэн энэ нь үнэндээ асуудал биш. Хэрвээ чи буруу санаа зорилготой байвал хэн ч чамайг өндрөөр үнэлж, шүтэхгүй байсан ч энэ нь асуудал байх болно—мөн хэрвээ хүмүүс чамайг өндрөөр үнэлж, шүтвэл энэ нь бүр ч том асуудал юм. Иймээс чи хүн өөрийгөө өргөмжилж, гэрчилж байгаа эсэхийг тодорхойлохын тулд зөвхөн үр дүнг нь харж болохгүй. Чи гол нь санаа зорилгыг нь харах ёстой; санаа зорилгод нь үндэслэн энэ хоёр илрэлийг ялгаж салгах нь зөв зүйтэй юм. Хэрвээ чи зүгээр л үр дүнд нь үндэслэн үүнийг ялган танихыг оролдвол сайн хүмүүсийг хилсээр буруутгаж магадгүй. Зарим хүн онцгойлон чин сэтгэлийн гэрчлэл хуваалцдаг бөгөөд үүний үр дүнд зарим хүн тэднийг өндрөөр үнэлж, шүтдэг—чи тэр хүмүүсийг өөрсдийгөө гэрчилж байна гэж хэлж болох уу? Үгүй, болохгүй. Тэр хүмүүст ямар ч асуудал байхгүй, тэдний хуваалцдаг гэрчлэл, гүйцэтгэдэг үүрэг нь бусдад ашиг тустай бөгөөд гажууд ойлголттой мунхаг, мэдлэггүй хүмүүс л тэднийг шүтдэг. Хүмүүс өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байгаа эсэхийг ялган таних түлхүүр нь ярьж буй хүний санаа зорилгыг харах явдал юм. Хэрвээ чи харуулсан завхралаа, мөн хэрхэн өөрчлөгдсөнөө хүн бүрд харуулж, тэднийг үүнээс ашиг тус хүртэх боломжтой болгох санаа зорилготой бол чиний үг чин сэтгэлийн, үнэн бөгөөд баримттай нийцдэг. Ийм санаа зорилго зөв бөгөөд чи гайхуулж, өөрийгөө гэрчлээгүй. Хэрвээ чи өөрийгөө бодит туршлагатай, мөн өөрчлөгдсөн, үнэн-бодит байдалтай гэдгийг хүн бүрд харуулж, тэднээр өөрийгөө өндрөөр үнэлүүлж, шүтүүлэх санаа зорилготой бол энэ санаа зорилго буруу юм. Тэр бол гайхуулж, өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Хэрвээ чиний ярьж буй туршлагын гэрчлэл худал, хольцтой бөгөөд хүмүүсийг мэхлэх, өөрийнхөө жинхэнэ байдлыг тэдэнд харуулахгүй байх, мөн өөрийнхөө санаа зорилго, завхрал, сул дорой, сөрөг байдлыг бусдад харуулахаас сэргийлэх зорилготой бол ингэж ярих нь хүмүүсийг хуурч, төөрөгдүүлж байгаа хэрэг юм. Энэ нь хуурамч гэрчлэл хийж байгаа хэрэг, Бурханыг хуурах гэсэн оролдлого, Бурханыг шившиглэж байгаа хэрэг бөгөөд Бурханы хамгийн их үзэн яддаг зүйл юм. Эдгээр байдлын хооронд тодорхой ялгаа байдаг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь санаа зорилгод үндэслэн ялган таньж болно. Хэрвээ чи бусдыг ялган таньж чаддаг бол байдлыг нь нэвт харж чадна, тэгээд чи өөрийгөө ч бас ялган таньж, өөрийнхөө байдлыг нэвт харж чадна.
Энэ бүх номлолыг сонссоныхоо дараа зарим хүн урьдын адилаар өөрсдийгөө өргөмжилж, гэрчилсээр байдаг. Та нар ийм хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Тэднийг ялган таньж, ил болгож, тэднээс зай барь. Хэрвээ тэдний үг баримжаа болохоор үнэ цэнтэй бол чи тэр үгийг нь хүлээж авч болно, гэхдээ баримжаа болохоор ямар ч үнэ цэнгүй бол чи тэдгээрийг хаях ёстой бөгөөд нөлөөнд нь автах ёсгүй. Хэрвээ тухайн хүмүүс нь удирдагчид бол тэднийг ил болгож, мэдээлж, хаяж, тэдний удирдлагыг бүү хүлээж ав. Ингэж хэл: “Чи үргэлж өөрийгөө гэрчилж, өргөмжилдөг, чи үргэлж биднийг хөшүүн болгож, хянадаг, мөн биднийг төөрөгдүүлдэг. Бид бүгд Бурханаас улам бүр холдсон, бүр зүрх сэтгэлд маань Бурхан байхгүй—зөвхөн чи л байна. Одоо бид босож зогсоод, чамайг хаяна.” Та нар ингэж үйлдэх ёстой, та нар бие биедээ хяналт тавьж, өөрсдөдөө болон бусдад хяналт тавих ёстой. Та нар бусдын нүдэн дээр үргэлж хуйхаа маажиж, эсвэл ар хударгаар нь зөндөө их хөнгөн зууш идчихээд хэд хэдэн удаа хоол идээгүй гэж хүмүүст хэлж байгаагүй гэж үү? Заримдаа орчин нөхцөл боломжгүй үед хүмүүс сар усанд орохгүй байх, эсвэл ажилдаа хэтэрхий их дарагдсанаасаа болоод усанд орохгүй, эсвэл үсээ угаахгүй байх нь хэвийн үзэгдэл юм. Эдгээр нь бүгд нийтлэг тохиолддог зүйл бөгөөд хүмүүсийн төлөх ёстой төлөөс юм. Эдгээр нь тийм ч сүртэй зүйл биш—ялихгүй зүйлийг бүү сүр бадруул. Хэрвээ хэн нэгэн үнэхээр ийм асуудлыг байгаагаас нь илүү сүр бадруулж, бусдын нүдэн дээр зориуд хуйхаа маажиж, хэдэн өдөр үсээ угаагаагүй гэж хэлж, бусдын нүдэн дээр зориуд эм ууж, эсвэл туйлдаж ядарсан, биеийн байдал нь маш муу байгаа мэт дүр эсгэвэл хүн бүр босож зогсоод, тэднийг ил болгож, тэдэнд дургүйцлээ илэрхийлэх ёстой. Ингэснээр энэ ичгүүргүй хүнийг хязгаарлаж болно. Тэр хоёр нүүр гаргаж, бусад хүнд харуулахын тулд дүр эсгэж байгаа хэрнээ хүмүүсээр зан авираа сайшаалгаж, өөрийгөө атаархсан, биширсэн, талархсан харцаар ширтүүлэхийг оролдож байна. Тэр хүмүүсийг мэхэлж байгаа хэрэг биш гэж үү? Эдгээр арга барил нь фарисайчууд Судар бариад гудамжны буланд Бурханд залбирдаг байсантай адил юм. Тэд үүнээс ялгаагүй. Фарисайчууд Судар бариад гудамжны буланд зогсон судар уншиж, эсвэл залбирдаг байсан тухай хэн нэгэн дурдах төдийд энэ хүмүүс: “Тэр чинь хэтэрхий шившигтэй юм. Би лав тийм зүйл хийхгүй” гэж боддог. Гэсэн ч хийж байгаа зүйл нь ижил шинж чанартай гэдгийг тэд мэдэлгүйгээр бусдын нүдэн дээр зориуд эм ууж, эсвэл хуйхаа мааждаг. Тэд үүнийг нэвт харж чаддаггүй. Хожим нь, ийм асуудалтай тулгарах үедээ та нар ийм хүмүүсийг ялган таньж, ил болгож сурах ёстой бөгөөд тэдний бүх хоёр нүүрийг ил болгох ёстой—тэгвэл тэд тийм маягаар авирлаж зүрхлэхгүй. Та нар тэдэнд бага зэрэг шахалт үзүүлж, ийм арга барил, зан авир, зан чанар нь ичгүүртэй бөгөөд бүгд үүнийг маш их жигшдэг гэж бодоход хүргэх ёстой. Хүмүүс тэднийг тийм их жигшдэг юм бол Бурхан тэднийг жигшдэг үү? Тэр бүр ч илүү жигшдэг. Мөн чанартаа чи юу ч биш. Чи өөрийгөө өргөмжилж, гэрчлэхгүй байсан ч хэдийнээ хангалттай өрөвдөлтэй байтал тийм өрөвдөлтэй хэрнээ өөрийгөө өргөмжилж, гэрчилсээр байвал үүнд хүмүүсийн ойг гутахгүй гэж үү? Чи үүргээ хэзээ ч үнэнчээр гүйцэтгэж байгаагүй, хэзээ ч зарчимтай үйлдэж байгаагүй бөгөөд аль ч талаараа Бурханы шаардлагыг хангаагүй. Чи аль хэдийн асуудалд орчихсон байтал бас өөрийгөө өргөмжилж, гэрчилбэл байдал чинь бүр ч хэцүүдэхгүй гэж үү? Чи Бурханы шаардлагаас бүр ч холдож, авралд хүрэх стандартад хүрэхээс бүр ч их зайтай болно.
Надад хэл дээ, өөрийгөө өргөмжилж, гэрчлэх асуудлын уг чанар юу вэ? Сатан хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл завхруулсан байхад тэдний хүн чанар, эрүүл ухаан хэвийн байхаа больсон биш гэж үү? Та нар үүргээ гүйцэтгэхдээ өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх илрэл харуулж байсан уу? Хэн энэ талаар ярьж чадах вэ? (Би тийм илрэл харуулж байсан. Шөнө орой болтол үүргээ гүйцэтгэх үедээ би энэ цаг хүртэл унтаагүй байгаагаа бусад хүнд мэдүүлэхийн тулд, мөн өөрийгөө зовлон туулж, төлөөс төлж чаддаг гэж бодуулахын тулд цуглааны бүлэг рүү зурвас илгээдэг байв. Би өөрөө ингэж байсан, бусад хүн ч бас ингэхийг олонтоо харж байсан.) Ийм хүмүүс маш элбэг бөгөөд тэд цөөн биш бололтой. Ийм зүйл хийх нь илүүц хэрэг биш гэж үү? Ямар мунхаг хэрэг вэ! Өөр хэн нэгэн юм хэлэхийг хүсэж байна уу? (Би тийм илрэл харуулж байсан. Чуулганы ажилд зарим нэг асуудал байгааг олж харах үедээ би тэдгээрийг шийдвэрлэхээр ажиллаж эхэлдэг бөгөөд өөрийгөө маш идэвх зүтгэлтэй байгаа мэт хуурамч сэтгэгдлийг хүмүүст төрүүлдэг, гэхдээ ихэнхдээ би дуугарсныхаа дараа үнэндээ юу ч хийдэггүй. Миний үйлдэл урагшилдаггүй, үр ашиггүй байдаг, эцэст нь асуудал шийдэгдээгүй, хэрэг явдал шийдвэрлэгдээгүй үлддэг. Би гаднаа идэвх зүтгэлтэй байж хүмүүсийг мэхлэн, үнэнийг хэрэгжүүлдэггүй гэдэг бодит үнэнийг нуун дарагдуулдаг.) Чи хоосон үг ярьж, том дуугарч, ямар ч бодит үйлдэл хийхгүй байна. Чи яг л үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт хүмүүст сүр хүчээ харуулдаг боловч ямар нэг зүйл хийх цаг ирэхэд ул суурьтайгаар хийдэггүй бөгөөд зөвхөн уриа лоозон хашхирдаг. Эцэст нь чи сүр дуулиантай эхэлдэг ч шалихгүй төгсгөж, хэрэг явдлыг дуусгалгүй орхидог. Ийм илрэл ч бас төөрөгдүүлдэг. Ирээдүйд чамд үүнтэй төстэй зүйл тохиолдох үед чи энэ асуудал дээр ялган таних чадвартай байх уу? (Одоо би үүнийг бага зэрэг ялган таньж чадна.) Тэгвэл чамд замаасаа буцах зүг чиг байна уу? Хэрвээ чамд дахин ийм зүйл тохиолдвол чи хоёр алхмыг дагаж болно: Эхний алхам бол энэ хэрэг явдлыг чи үнэхээр зохицуулж чадах эсэхээ дүгнэх явдал юм. Чадвал чи үүнд нухацтай, бодитойгоор хандах ёстой. Хоёр дахь алхам бол Бурханы өмнө залбирч, энэ хэрэг явдал дээр залж чиглүүлэхийг Түүнээс гуйж, үйлдэл хийх үедээ чи хүн бүрийн хяналтыг хүлээн авахын зэрэгцээ өөрийнхөө үүргийг гүйцэтгэх шийдвэр төгс байж, энэ даалгаврыг биелүүлэхийн тулд хүн бүртэй хамтран ажиллах хэрэгтэй. Хэрвээ чи аливааг алхам алхмаар хийж, ул суурьтай ажиллаж сурвал энэ асуудлыг шийдвэрлэх болно. Хэрвээ чи үргэлж хоосон үг ярьж, том дуугарч, дэмий чалчиж, ямар нэг зүйл хийхдээ зөвхөн өнгөцхөн аргацаадаг, огтхон ч ул суурьтай байдаггүй бол чи олиггүй хүн юм. Чуулганы ажилд асуудал байгааг чи олж харж чаддаг, мөн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг санал болгож чаддаг гэдгээс харахад, чи чадамжтай байж магадгүй бөгөөд энэ хэрэг явдлыг зохицуулах ажлын чадамж чамд байж магадгүйг энэ нь баталж байна. Гагцхүү чиний зан чанарт асуудал байна—чи адгуу байдлаар үйлддэг, төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд зөвхөн хоосон уриа лоозон хашхирахад л анхаардаг. Асуудлыг олж илрүүлснийхээ дараа эхлээд чи үүнийг шийдвэрлэж чадах эсэхээ хар, хэрвээ чадвал энэ даалгаврыг хариуцан авч, эцсийг нь хүртэл явж, асуудлыг шийдвэрлэн, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, биелүүлээд, Бурханд тайлагна. Үүргээ гүйцэтгэж, ул суурьтайгаар үйлдэж, биеэ авч явах гэж үүнийг хэлнэ. Хэрвээ чи энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол удирдагчдаа мэдээлж, энэ хэрэг явдлыг зохицуулахад хэн хамгийн тохиромжтой болохыг хар. Юун түрүүнд, чи хариуцлагаа биелүүлэх ёстой; ингэснээр чи үүргээ сахиж, зөв байр сууринд зогсох болно. Асуудлыг олж илрүүлснийхээ дараа, хэрвээ чи үүнийг шийдвэрлэж чадахгүй ч мэдээлж чадаж байвал эхний хариуцлагаа биелүүлсэн хэрэг юм. Хэрвээ чи үүнийг өөрийн гүйцэтгэх ёстой үүрэг гэж үзэж, энэ даалгаврыг биелүүлж чадна гэж бодож байвал ах эгч нараасаа тусламж эрж хайж, эхлээд зарчмуудын талаар нөхөрлөж, төлөвлөгөө гаргаад, дараа нь энэ хэрэг явдлыг гүйцэлдүүлэхийн тулд эв найртайгаар хамтран ажиллах ёстой. Энэ бол чиний хоёр дахь хариуцлага юм. Хэрвээ чи энэ хоёр хариуцлагыг хоёуланг нь үүрч чадвал үүргээ сайн гүйцэтгэсэн байх бөгөөд чи стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байх болно. Хүмүүсийн үүрэг энэ хоёр талаас л бүрддэг. Хэрвээ чи харсан, хийж чадах зүйлсээ хариуцан авч, үүргээ сайн гүйцэтгэж чадвал чи Бурханы санаа зорилгод нийцэж байгаа хэрэг юм.
Өөрийгөө өргөмжилж, гэрчилсэн өөр ямар нэг илрэл байна уу? (Би саяхан тийм илрэл харуулсан. Үүргээ гүйцэтгэх үедээ би өдөржин ажилтай завгүй байсан бөгөөд чуулганд зарим нэг асуудал гарахад би бодитоор шийдвэрлэлгүй, харин ердөө л хааш яаш зохицуулсан. Гэвч зарим хүн намайг өдөр бүр үүргээ гүйцэтгээд завгүй байгааг хараад намайг өндрөөр үнэлж, биширсэн. Энэ зан авирт бас өөрийгөө өргөмжилж, гэрчлэх элементүүд агуулагдаж байгаа биш үү? Би энэ хэрэг явдлыг тодорхой харж чаддаггүй бөгөөд үргэлж бага зэрэг хазаарлагдсан мэт санагддаг.) Энэ нь өөрийгөө гэрчилж байгаа хэрэг мөн үү? Хэрвээ чи үүргээ гүйцэтгээд завгүй байдаг, зовлон туулж чаддаг, гомдоллодоггүй бол, мөн Бурханы сонгосон хүмүүс чамайг өндрөөр үнэлж, биширдэг бол энэ нь хэвийн зүйл бөгөөд өөрийгөө гэрчилснээс болоогүй. Чи зүгээр л үүргээ гүйцэтгээд завгүй байгаа бөгөөд өөрийгөө дөвийлгөж, гайхуулаагүй, мөн зовлон туулсан туршлагаа байнга яриад байдаггүй тул энэ нь өөрийгөө гэрчлэхтэй хамаагүй. Гэвч олон хүн үүргээ гүйцэтгэх үедээ өнгөн дээрээ завгүй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тэдний ажил ямар ч үр дүн өгөөгүй бөгөөд тэд ямар ч асуудлыг шийдвэрлээгүй байдаг. Тийм байдлаар завгүй байдаг хүмүүсийг Бурхан сайшаадаг уу? Үнэнийг ойлгодог, зарчмыг ухамсарладаг хүмүүсийн хоёр цагийн дотор шийдвэрлэчих магадлалтай энгийн асуудалтай чи өдөржин зууралдаж завгүй байдаг бол, мөн чи нэлээд туйлдаж, маш их зовсон мэт санагддаг бол чи зүгээр л дэмий зүйлээр өөрийгөө завгүй байлгаж, ямар ч зорилгогүйгээр нааш цааш гүйж байгаа хэрэг биш үү? Ийм байдлаар үүргээ гүйцэтгэснээр чи Бурханы сайшаалыг олж авч чадах уу? (Үгүй.) Чи хэтэрхий үр ашиггүй ажиллаж байна! Энэ хэрэг явдал дээр чи үнэн-зарчмыг эрж хайх ёстой. Заримдаа хүмүүс маш их ажилтай бөгөөд үнэхээр завгүй байдаг нь хэвийн зүйл, гэвч заримдаа тэдэнд хийх зүйл нэг их байдаггүй хэрнээ завгүй л байгаад байдаг. Энэ нь юунаас үүдэлтэй вэ? Нэг шалтгаан нь чи ажлаа ул суурьтайгаар төлөвлөж, зохион байгуулаагүй байна. Чи ажлын гол үүргийг ухамсарлаж, тэдгээрийг ул суурьтайгаар төлөвлөж, зохион байгуулж, үүргээ илүү үр ашигтайгаар гүйцэтгэх ёстой. Зорилгогүй нааш цааш гүйж, хий дэмий өөрийгөө завгүй болгохыг Бурхан сайшаахгүй. Өөр нэг нөхцөл байдал нь, чи хүмүүст өөрийгөө завгүй байгаа мэт бодуулах санаа зорилготой байж, чи энэ арга хэрэгсэл, хуурамч дүр төрхийг ашиглан бусдыг мэхэлдэг байдал юм. Зарим удирдагч, ажилчин цуглах бүрдээ бодит асуудлыг шийдвэрлэдэггүй бөгөөд харин ч утгагүй зүйл ярьж, сэдвээсээ тасралтгүй хазайж, гол зүйлээ ярихгүйгээр чалчсаар байдаг. Үр ашигтай байх, эсвэл урагшлахыг чармайдаггүй ийм байдлаар завгүй байхыг дэмий зүйлээр өөрийгөө завгүй байлгах гэдэг. Энэ нь ямархуу хандлага вэ? Энэ нь ажилдаа аргацааж, хааш яаш хандаж, цаг нөхцөөж байгаа хэрэг бөгөөд эцэст нь “Бусад хүн юу гэж бодох, эсвэл Бурхан юу гэж бодох нь хамаагүй, мөс чанар минь цэвэр байхад л болно. Ядаж л би дэмий суугаагүй, ядаж л би үнэгүй хоол идээгүй” гэж бодсоор байдаг. Өнгөн дээрээ чи дэмий суугаагүй, үнэгүй хоол идээгүй, өдөр бүр цуглаанд оролцох юм уу үүргээ гүйцэтгэж байгаа, мөн чиний хийж байгаа бүхэн чуулганы ажилтай холбоотой мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ, хийж байгаа зүйл чинь огтхон ч хэрэгцээгүй, ямар ч үнэ цэнгүй бөгөөд аргацааж байгаа гэдгээ сэтгэлийнхээ гүнд чи мэддэг. Энэ нь асуудалтай. Тэгвэл чи үүргээ хэр сайн гүйцэтгэж байна вэ? Өөрт чинь асуудал байгааг чи маш сайн мэддэг боловч үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй—энэ нь хааш яаш, хөшүүн, гөжүүд байгаа хэрэг юм. Үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш хандаж, алгуурлахын үр дагавар юу вэ? Чи зарчимгүй, үр ашиггүй үйлддэг, мөн үүргээ ингэж гүйцэтгэх нь цэвэр хөдөлмөрлөж байгаа хэрэг учраас чи гарцаагүй Бурханы сайшаалыг олж авахгүй. Хэрвээ чи засуулж, тусламж авсан ч гэмшихгүй хэвээр байвал, тэр ч бүү хэл гомдоллож, сөрөг болж, ажиллахдаа хойрго байвал чи таягдан хаягдах нь гарцаагүй. Тиймээс, хэрвээ чи хааш яаш байдаг асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэхгүй бол үүргээ хэчнээн удаан гүйцэтгэсэн ч ямар ч нэмэргүй байх бөгөөд үүргээ үнэнчээр гүйцэтгэх стандартад хүрэхгүй. Энэ асуудлыг эргэцүүлэн бодох нь зүйтэй. Бурхан хүмүүсээс зарчимтай үйлдэж, үнэнийг хэрэгжүүлж, мөн үнэнч шударга байхыг шаарддаг. Хэрвээ хүн эдгээр үнэнд орж чадвал үүргээ гүйцэтгэхдээ үр дүнд хүрэх бөгөөд наад зах нь зарчимтай үйлдэж чадна. Үр ашгаа нэмэгдүүлэхийн суурь болон түлхүүр нь энд оршдог. Хэрвээ хүнд үнэн-зарчим байхгүй бол үүргээ хэчнээн завгүй гүйцэтгэсэн ч, өдөр бүр хэчнээн удаан ажилласан ч жинхэнэ үр дүнг харахгүй. Хүмүүс үүргээ үнэнчээр гүйцэтгэж байгаа эсэхийг шүүхдээ Бурхан тэдний үүргээ хэр удаан гүйцэтгэж байгааг нь хардаггүй, харин бодит үр дүн, ажлын үр ашгийг нь, мөн зарчимтай, үнэний дагуу үйлдэж байгаа эсэхийг нь хардаг. Энгийнээр хэлбэл, хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ туршлагын жинхэнэ гэрчлэл болон амь-оролттой байгаа эсэхийг Тэр хардаг. Хэрвээ хүмүүст үнэн-бодит байдал огт байхгүй бол тэд зүгээр л хөдөлмөрчид юм, харин хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлж, зарчимтай үйлдэж чаддаг бол энэ нь тэд Бурханы ардын хувиар үүргээ гүйцэтгэж байгаагийн шинж тэмдэг мөн. Энэ харьцуулалтаар дамжуулан, үүргээ гүйцэтгэхдээ стандартад нийцдэг хүмүүс л Бурханы ард мөн гэдгийг ойлгож болно. Үүрэгтээ стандартад нийцдэггүй, үргэлж хааш яаш ханддаг хүмүүс бол хөдөлмөрчид юм. Хэрвээ хүн үнэнийг ойлгож, зарчимтай үйлдэж чадвал ямар ч үүрэг гүйцэтгэх нь тэдэнд асуудал биш байх бөгөөд хэсэг хугацаанд тэмтчин хайх л юм бол эцэст нь үүргээ стандартад нийцсэн байдлаар гүйцэтгэх болно. Хэв чанар хэтэрхий муутай, эсвэл үргэлж хааш яаш ханддаг хүмүүсийн хувьд шаардлагыг хангахад хэцүү байх бөгөөд тэдний үүргийн гүйцэтгэл нь хөдөлмөрлөхөөс өөр юу ч биш. Олигтой ажил хийдэггүй, үнэнийг яаж ч нөхөрлөсөн хүлээж авдаггүй, бодлогогүй үйлдсээр байдаг мунгинасан хүмүүс, усан тэнэгүүд болон хүн чанар муутай хүмүүсийн хувьд тэднийг зөвхөн таягдан хаяж, Бурханд хүссэнээрээ итгэ гээд үлдээж л болно. Тиймээс, хэрвээ хүн үүргээ зарчимтай гүйцэтгэдэггүй бөгөөд ямар ч зорилгогүйгээр нааш цааш гүйж, өдөр бүр дэмий зүйлээр өөрийгөө завгүй болгодог бол үүнийг шийдвэрлэж, зарчимтай үйлдэхийн тулд үнэнийг хурдан эрж хайх ёстой. Тэд өдөр бүр үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг байх ёстой бөгөөд зөвхөн удаан хугацаанд ажилласан үедээ сэтгэл ханадаг байж болохгүй, үр ашигт ач холбогдол өгч, эцсийн бүтээгдэхүүн бий болгох ёстой—тийм хүмүүс л Бурханы сайшаадаг, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг хүмүүс юм.
Өнөө үед Бурханыг дагаж, өөрсдийн үүргийг гүйцэтгэж байгаа олон хүн байдаг ч тэдний зарим нь хэзээ ч үнэнийг эрэлхийлж байгаагүй бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж бодлогогүй, өөрсдийн хүслээр авирлаж, хүссэн бүхнээ хийдэг. Тэд том алдаа гаргадаггүй ч байнга жижиг алдаа гаргадаг, ялангуяа өдөр бүр завгүй мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ олигтойхон ажил хэрэг зохицуулсан зүйлгүй, цагийг дэмий үрдэг. Тэд зүгээр л аргацаахын тулд ажлаа хийдэг гэж бас хэлж болно. Ийм хүмүүс аюултай байдалд байгаа биш гэж үү? Хэрвээ хүн үүрэгтээ болон Бурханы даалгаварт үргэлж ийм хүндэтгэлгүй хандвал ямар үр дагаварт хүрэх вэ? Үр дүнгүй ажиллаж, үүргээсээ чөлөөлөгдөх нь хөнгөн үр дагавар юм—хэрвээ хүн янз бүрийн муу үйл хийвэл тэднийг зайлуулах ёстой бөгөөд Бурхан тийм хүнийг Сатанд хүлээлгэж өгнө. Сатанд хүлээлгэн өгнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурхан цаашид тэднийг харж хандахгүй, тэднийг аврахгүй, тэд буруу замаар орж, улмаар шийтгүүлнэ гэсэн үг юм. Та нар үүнийг ойлгож байгаа биз дээ? Одоо бол Бурхан хүмүүсийг илчилдэг цаг бөгөөд хэрвээ чи түр зуур зөв замаар явахгүй байвал Бурхан бодит орчныг ашиглан чамд асуудлаа ухаарах боломж олгоно. Гэвч Бурхан чамд эргэцүүлэх хугацаа өгснийг, Бурхан чамд эцсийн боломж олгож байгааг мэдсэн хэр нь чи эргэж ирэхгүй, гөжүүдлэн үүргээ хааш яаш гүйцэтгэсээр байвал Бурхан арга хэмжээ авна. Бурхан Ниневе хотыг устгахаар завдаж байхдаа тэр даруй устгасан уу? Тэгээгүй. Бурхан үйлдэх үед эхний алхам нь юу байсан бэ? Тэрээр эхлээд Ионад мэдэгдэж, бүх үйл явц хэрхэн өрнөх болон Өөрийнх нь санаа зорилго юу болохыг тодорхой хэлсэн. Үүний дараа Иона Ниневе рүү явж, хотыг тойрон алхахдаа: “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” (Иона 3:4) хэмээн тунхагласан. Энэ мэдээ хүн бүрийн чихэнд хүрсэн; эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, нийгмийн бүхий л давхаргын хүмүүс үүнийг сонссон—үүнийг айл өрх бүр мэдэж байсан бөгөөд хаан нь хүртэл энэ мэдээг дуулсан. Бурхан яагаад ингэж үйлдсэн бэ? Энэ хэрэг явдлаас харахад, Бурхан хүмүүсийг аварч, илчилж, эсвэл шийтгэж байгаагийн аль нь ч бай, Түүний хүмүүст ханддаг арга барилд бүгдэд нь горим, зарчим байдгийг харж болно. Тэрээр гэнэтийн сэтгэл хөдлөлөөр үйлдэж, хэн нэгэн Өөрт нь таалагдахгүй байх үед тэр даруй устгадаггүй. Харин Тэр тодорхой хугацаа өнгөрүүлдэг. Ийнхүү цаг хугацаа өнгөрүүлэх Түүний зорилго юу вэ? (Хүмүүст гэмших боломж олгохын тулд.) Энэ нь Тэр юу хийх гэж байгаагаа Ниневегийн ард түмэнд мэдэгдэж, тэдэнд эргэцүүлэх боломж олгож, Өөрийнх нь санаа зорилгыг бага багаар ойлгож, аажмаар эргэж ирж эхлэхийн тулд юм. Хүмүүст үүнийг ухаарах үйл явц байдаг бөгөөд энэ 40 хоног бол Бурханаас хүмүүст өгсөн эргэж ирэх хугацаа юм. Хэрвээ тэд 40 хоногийн дараа ч эргэж ирэхгүй, Өөрт нь нүглээ улайгаагүй байвал Бурхан юу хийнэ гэж хэлснийхээ дагуу энэ хэргийг гүйцэлдүүлэх болно. Учир нь Бурхан хэлсэндээ хүрдэг бөгөөд Түүний хэлсэн зүйл биелэх болно—эдгээр үгэнд ямар ч худал хуурмаг зүйл байхгүй. Тэгвэл Ниневегийн ард түмэн энэ мэдээг хүлээж аваад ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Тэд тэр даруй таар өмсөж, үнсэн дээр суусан уу? Үгүй, үүнд үйл явц байсан. Эхэндээ хүмүүс: “Бурхан биднийг устгах гэж байна; Тэр үнэхээр тэгж хэлсэн гэж үү? Бид юу хийсэн юм бэ?” хэмээн эргэлзэж байсан байж магадгүй. Үүний дараа бүх айл өрх энэ хэргийн талаар бие биедээ дуулгаж, хамтдаа хэлэлцжээ. Хямрал нүүрлэж, тэд үхэл амьдралын зааг дээр ирснээ мэдэрсэн. Тэгэхээр тэд яах ёстой вэ? Тэд нүглээ улайж, гэмших үү, эсвэл эргэлзэж, эсэргүүцэх үү? Хэрвээ тэд үнэхээр эргэлзэж, эсэргүүцэхийг сонгосон бол үр дагавар нь 40 хоногийн дараа устгагдах байсан, харин нүглээ улайж, эргэж ирсэн бол тэдэнд амьд үлдэх найдвар байх байв. Энэ хэргийг олон өдрийн турш бүх түвшинд хэлэлцсэний эцэст маш цөөхөн иргэн нүглээ улайж, эргэж ирэх хандлагатай болж чадсан. Тэд сөгдөн шүтэн мөргөж, тахил өргөж, эсвэл зарим нэг сайн зан авир, илрэл харуулж чадсан. Гэвч энэ хотыг аварсан хамгийн чухал нэг хүн байсан—тэр хэн байсан бэ? Тэр бол Ниневегийн хаан байв. Тэрээр хаанаас эхлээд хамгийн дорд харц ард хүртэл бүх улс даяараа таар өмсөж, үнсэн дээр сууж, Ехова Бурханд нүглээ улайж, гэмшихийг тушаасан. Ийм тушаал гаргасны дараа хотод үүнийг биелүүлэхгүй байж зүрхлэх хүн гарах уу? Хаанд ийм эрх мэдэл байдаг. Хэрвээ тэр өөрт байгаа эрх мэдлээ ашиглан муу зүйл хийсэн бол тухайн улсын ард түмэн агуу гамшигт нэрвэгдэх байсан, харин тэр энэ эрх мэдлээ ашиглан сайн зүйл, Бурханд шүтэн мөргөж, Бурхан руу эргэж ирэх зүйлсийг хийснээр хот бүрэн бүтэн үлдэж, улсын нийт ард түмэн аврагдаж, өршөөгдөх найдвар тэдэнд бий болжээ. Энэ нь тэрхүү хааны ганцхан бодлоор шийдэгдсэн хэрэг биш гэж үү? Хэрвээ тэр: “Та нар гэмшихийг хүсэж байгаа эсэхээс үл хамааран би үүнийг хийхгүй; та нар өөрсдийгөө л бод. Би ийм зүйлд итгэдэггүй, би ямар ч ёрын мууг хийгээгүй. Түүгээр ч барахгүй, надад байр суурь байгаа юм чинь Бурхан намайг яаж чадах юм бэ? Тэр намайг хаан ширээнээс хориглож чадах уу? Хот устгагдвал устгагдана л биз. Энэ харц ардууд байхгүй байсан ч би урьдын адилаар хаан хэвээрээ л байна!” гэж хэлсэн бол яах вэ? Хэрвээ түүнд ийм санаа, ийм бодол байсан бол яах вэ? Тэгсэн бол хамаагүй цөөн харц ард аврагдах байсан бөгөөд эцсийн дүндээ Бурхан гэмшихийг хүссэн хүмүүсийг л шилж гаргах байсан байж магадгүй. Тэр тэднийг гаргасны дараа, гэмшсэнээс үхсэн нь дээр гэх хүмүүс хоттой хамт устгагдах байсан бөгөөд мэдээж хаан ч тэдний дунд байх байв. Харин гэмшихийг хүссэн хүмүүсийн хувьд, Бурхан тэднийг хотоос гаргасны дараа тэд үргэлжлүүлэн амьдрах боломжтой байх байв. Гэвч үүний хамгийн сайн зүйл нь Ниневегийн хаан өөрөө манлайлан таар өмсөж, үнсэн дээр сууж чадсан төдийгүй, хотын харц ардуудад, эмэгтэй эрэгтэй, хөгшин залуу гэлтгүй—хэн ч байсан, хэчнээн өндөр албан тушаалтан, эсвэл хэчнээн дорд тариачин байсан ч хамаагүй—язгууртнаас эхлээд жирийн иргэд хүртэл бүгд таар өмсөж, үнсэн дээр суугаад, Ехова Бурханы өмнө нүүрээрээ газар унаж шүтэн мөргөж, нүглээ улайж, эргэж ирэх хандлагаа илэрхийлэн, муу замаасаа буцаж, гартаа буй ёрын мууг хаяж, Бурханд гэмшиж, өөрсдийг нь бүү устгаач хэмээн Түүнд залбирах ёстойг хэлсэн явдал байв. Ниневегийн хаан Бурханд гэмшиж, нүглээ улайхад манлайлж, ингэснээрээ хотын бүх хүн амыг аварч, олон хүн түүнтэй хамт үр шимийг нь хүртсэн юм. Үүнийг хийхэд манлайлснаар түүний эрх мэдэл үнэ цэнтэй болсон. Энэ хаан ард түмнээ Бурханы өмнө эргэж ирэхэд манлайлсныг Бурхан санадаг.
Антихристүүд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг агуулгын талаар ийм нарийн ширийн нөхөрлөх нь та нарт ямар нэгэн ашиг тустай юу? Ингэж дахин дахин нөхөрлөж, жишээ татаж, түүх ярьж, үүнийг дүрсэлж, тодорхойлохдоо янз бүрийн арга хэрэгсэл, үг хэллэг ашиглаад байхад хүмүүс ойлгохгүй хэвээр байвал тэд үнэхээр сүнслэг ойлголтгүй бөгөөд ийм хүмүүс аврагдашгүй юм. Ийм нарийн ширийн нөхөрлөхийн зорилго юу вэ? Энэ нь эдгээр үгийг сонссоныхоо дараа хүмүүсийн ойлгож, хүлээн авдаг зүйл нь хоосон сургаал биш, үгчилсэн утга биш, мөн тодорхой нэг илэрхийлэл биш, харин заавал аливаа зүйлийн бодит байдлын талаарх үнэн, хүмүүсийн мөн чанар, тэдний оршихуй болон амьтай холбоотой зарим үнэн, зарчим байх ёстой юм. Хэрвээ та нар Миний ярьсан эдгээр үг юм уу жишээг өөрсдийн бодит байдал, эсвэл амьдралдаа харуулдаг зүйлстэйгээ тулган үзэж, харьцуулж чадвал та нар үнэнийг ойлгож чадах бөгөөд сүнслэг ойлголттой хүн юм. Тэдгээрийг тулган үзэж, харьцуулна гэдэг нь хэлэлцэж буй жишээ, хэрэг явдал бүрийг өөрийн байдалтай холбож, нөхөрлөсөн үнэний тал бүрийг өөрийн байдал болон өөрийнхөө харуулдаг зүйлстэй холбоно гэсэн үг юм. Хэрвээ чи эдгээр зүйлийг хэрхэн хооронд нь холбож, хэрхэн хэрэглэхийг мэддэг бол чи сүнслэг ойлголттой, чамд үнэн-бодит байдалд орох найдвар байгаа бөгөөд чи үнэнийг ойлгож чадна. Хэрвээ чи юу ч хэлсэн ойлгодоггүй бол, эдгээр хэрэг явдлыг өөртэйгөө холбож чаддаггүй бол, чи юу ч сонссон бай, энэ нь чиний харуулдаг зүйл болон чиний өөрийн уг чанар-мөн чанартай ямар ч хамаагүй гэж мэдэрдэг бол, мөн хамаарлыг нь олж чаддаггүй бол чи үнэхээр мэдлэггүй бөгөөд толгойдоо юу ч оруулж чадахгүй; чи сүнслэг ойлголтгүй юм. Сүнслэг ойлголтгүй ийм хүмүүс зөвхөн хөдөлмөрлөхөд л тохирох бөгөөд үнэн-бодит байдалд орж чадахгүй. Авралд хүрэхийг хүсдэг хүмүүс үнэн-бодит байдалд орох ёстой бөгөөд үнэн-бодит байдалд орохын тулд Миний ярьсан эдгээр үгийг ойлгож, эдгээр түүх, нөхцөл байдлыг, түүнчлэн хэрэг явдал бүр, илчлэлийн төрөл бүр, мөн төрөл бүрийн хүний мөн чанар болон тэдний илрэл, байдал нь юу болохыг ойлгох ёстой бөгөөд энэ бүхнийг өөртэйгөө тулган үзэж чаддаг болох ёстой. Зөвхөн ийм маягаар л тэд үнэнийг ойлгож чадна; хэрвээ тэд ийм хэмжээнд хүрэхгүй бол үүнийг ойлгож чадахгүй. Энэ нь хүмүүс тахиа тэжээхтэй төстэй—хэрвээ хүн тахиаг хагас жил тэжээгээд, тэр нь өндөглөхгүй л байвал энэ тахиа өндөглөдөггүй гэж хэлж болох уу? (Үгүй.) Хэрвээ эзэн нь энэ тахиаг гурван жил тэжээж, үр тариа, ногоогоор хооллосон боловч юу ч идсэн өндөглөхгүй хэвээр байвал энэ тахиа өндөглөдөггүй гэж хэлж болох уу? (Тийм.) Тэгвэл хүмүүсийн тухайд, тэдний зарим нь ямар ч номлол сонссон, чи тэдэнд үнэний талаар яаж ч нөхөрлөсөн ойлгодоггүй. Энэ бол сүнслэг ойлголтгүй хүн юм. Өөр нэг төрлийн хүн байдаг, тэр бол сонссон зүйлээ ойлгож чаддаг ч хэрэгжүүлдэггүй, эргэж ирдэггүй төрлийн хүн юм. Ийм төрлийн хүн найдваргүй болсон бөгөөд Содом хотын хүмүүстэй адил—устгалын бай болох тавилантай. Антихристүүд энэ ангиллын хүмүүст хамаардаг; чи үнэний талаар яаж ч нөхөрлөсөн тэд эргэж ирэхгүй. Энэ нь ердөө л гөжүүд зан чанар уу? (Үгүй.) Тэд Бурхантай сөргөлддөг, үнэнд дайсагнасан уг чанар-мөн чанартай бөгөөд ийм хүний хувьд үнэнийг ойлгоно гэдэг бүтэшгүй хэрэг юм. Тэд үнэнийг дайснаа болгож, үнэн болон Бурхантай сөргөлдөж, эерэг зүйлсэд дайсагнадаг тул чамайг үнэний талаар нөхөрлөх үед тэд үүнийг үнэн гэж үздэггүй, харин нэг төрлийн онол, эрдэм мэдлэг, эсвэл хоосон сургаал гэж үздэг. Тэд нөхөрлөлийг сонссоныхоо дараа зүрх сэтгэлээ үүгээр зэвсэглэдэг, ингэснээр дараа нь тэд гайхуулж, өөрсдийн ашиг сонирхол, байр суурь, алдар нэр, ашиг хонжоог олж авч чадна. Энэ бол тэдний зорилго юм. Чи үнэний талаар яаж ч нөхөрлөж, ямар ч жишээ хэлэлцсэн бай, чи тэднийг засаж залруулж чадахгүй бөгөөд санаа зорилгыг нь эргүүлж, эсвэл аливааг хийх арга барилыг нь өөрчилж чадахгүй. Тэд бол үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссоныхоо дараа хүлээн авч, хэрэгжүүлдэггүй хүмүүсийг үнэн өөрчилж чадахгүй бөгөөд Бурхан ийм хүмүүсийг аврахгүй. Ийм төрлийн хүмүүсийг үндсэндээ үнэнд дайсагнадаг хүмүүс гэж тодорхойлж болох бөгөөд илүү нарийн хэлбэл, тэд бол антихристүүд юм. Энэ бол антихристүүд болон жирийн хүмүүсийн хоорондох ялгаа юм.
Зарим хүнд антихристийн зан чанар байдаг бөгөөд ихэвчлэн тодорхой завхарсан зан чанар харуулдаг боловч ийм зүйл харуулахын зэрэгцээ тэд мөн өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэж, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг бөгөөд хэсэг хугацааны дараа тэднээс өөрчлөлт харж болно. Тэд бол авралын бай болох боломжтой хүмүүс юм. Өнгөн дээрээ бүхнийг хаяж, өөрсдийгөө зарлагадаж, бэрхшээл туулж, төлөөс төлөх чадвартай мэт санагддаг ч уг чанар-мөн чанартаа үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг хүмүүс байдаг. Чи тэдэнтэй үнэний талаар нөхөрлөх үед тэд үүнийг зэвүүцэж, эсэргүүцдэг. Тэд цуглаан, номлолын үеэр зүүрмэглэж, унтдаг. Тэдэнд эдгээр нь уйтгартай санагддаг бөгөөд сонсож байгаа зүйлээ ойлголоо ч хэрэгжүүлдэггүй. Номлолыг хичээнгүйлэн сонсож байгаа мэт харагддаг өөр хүмүүс байдаг ч тэдний зүрх сэтгэл үнэнээр цангадаггүй, Бурханы үгэнд хандах хандлага нь тэдгээрийг нэг төрлийн сүнслэг мэдлэг юм уу онол гэж үнэлдэг явдал юм. Иймээс тэд хэчнээн олон жил итгэсэн, Бурханы хэчнээн олон үг уншсан, эсвэл хэчнээн олон номлол сонссон бай хамаагүй, байр суурь эрэлхийлж, эрх мэдлийг дээдлэх үзэл бодолд нь, эсвэл үнэнийг зэвүүцэж, үзэн ядаж, Бурханыг эсэргүүцэх хандлагад нь ямар ч өөрчлөлт гардаггүй. Тэд бол антихристүүдийн сонгодог жишээ юм. Хэрвээ чи тэднийг: “Чиний хийж байгаа зүйл бол хүмүүсийг өөртөө татах гэсэн оролдлого, чи өөрийгөө өргөмжилж, гэрчлэх үедээ хүмүүсийг төөрөгдүүлж, Бурхантай байр суурийн төлөө өрсөлдөж байна. Эдгээр нь Сатан болон антихристүүдийн үйлдэл юм” гэж хэлэн ил болговол тэд ийм яллалтыг хүлээн авч чадах уу? Яавч үгүй. Тэд юу гэж боддог вэ? “Ингэж үйлдэх нь миний зөв, тиймээс би ингэж үйлддэг. Чи намайг яаж ч яллаж, юу ч хэлсэн бай, энэ нь хэчнээн зөв мэт санагдсан ч би аливааг хийх энэ арга барил, энэ хүсэл, энэ эрэлхийллээсээ татгалзахгүй.” Тэгвэл ингэж шийдлээ: Эдгээр нь антихристүүд юм байна. Чи юу ч гэж хэлсэн тэдний үзэл бодол, санаа зорилго, төлөвлөгөө, амбиц, хүслийг өөрчилж чадахгүй. Энэ бол антихристүүдийн уг чанар-мөн чанарын сонгодог жишээ бөгөөд хэн ч тэднийг өөрчилж чадахгүй. Хүмүүс тэдэнтэй үнэний талаар яаж ч нөхөрлөсөн, эсвэл ямар ч хэл, үг хэллэг ашигласан бай, цаг хугацаа, орон зай, нөхцөл байдлаас үл хамааран юу ч тэднийг өөрчилж чадахгүй. Тэдний орчин яаж ч өөрчлөгдсөн, эргэн тойрных нь хүмүүс, үйл явдал, зүйлс яаж ч өөрчлөгдсөн, цаг үе яаж ч өөрчлөгдсөн, эсвэл Бурхан хэчнээн агуу тэмдэг, гайхамшиг үзүүлсэн, Бурхан тэдэнд хэчнээн их нигүүлсэл хайрласан, тэр ч байтугай Бурхан тэднийг яаж ч шийтгэсэн, аливааг харах тэдний өнцөг болон төлөвлөгөө нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, эрх мэдлийг булаан авах тэдний амбиц, хүсэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэдний биеэ авч явах болон бусадтай харилцах арга барил хэзээ ч өөрчлөгдөхгүй, үнэнийг болон Бурханыг үзэн ядах хандлага нь ч өөрчлөгдөхгүй. Тэдний хийж байгаа зүйл нь өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж, хүмүүсийг төөрөгдүүлэхийг оролдож байгаа хэрэг гэдгийг бусад хүн онцлон хэлэх үед тэд ярих арга барилаа бусад хүн өө сэв олж, ялган таньж чадахааргүй тийм арга барилаар өөрчилдөг. Тэд өөрсдийн ажил хэргийг үргэлжлүүлэн явуулж, Бурханы сонгосон хүмүүсийг захирч, хянах зорилгодоо хүрэхийн тулд бүр ч зальжин арга хэрэгсэл ашигладаг. Энэ нь антихристэд илэрдэг зүйл бөгөөд антихристийн мөн чанараас үүссэн байдаг. Тэд шийтгүүлнэ, тэдний төгсгөл ирсэн, тэд хараагдсан гэж Бурхан тэдэнд хэлсэн байлаа ч гэсэн энэ нь тэдний мөн чанарыг өөрчилж чадах уу? Тэдний үнэнд хандах хандлагыг өөрчилж чадах уу? Байр суурь, алдар нэр, ашиг хонжоонд дурладгийг нь өөрчилж чадах уу? Чадахгүй. Сатаны завхруулсан хүмүүсийг Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн хүн чанартай хүмүүс болгон хувиргах нь Бурханы ажил бөгөөд энэ нь биелж болно. Харин чөтгөрүүдийг, хүний арьс нөмөрсөн боловч мөн чанар нь сатанлаг бөгөөд Бурханд дайсагнадаг хүмүүсийг хэвийн хүн болгох боломжтой гэж үү? Тэгэх боломжгүй. Бурхан тийм ажил хийдэггүй; Бурханы авардаг хүмүүсийн дунд энэ хүмүүс багтдаггүй. Тэгвэл Бурхан тийм хүмүүсийн талаар хэрхэн шийдвэр гаргадаг вэ? Тэд Сатанд харьяалагддаг. Тэгээд Бурханы сонголт, авралын бай биш байдаг. Бурхан тийм хүмүүсийг хүсдэггүй. Бурханд хэр удаан итгэж, хэдий их зовж, юунд ч хүрсэн байлаа гэсэн тэдний төлөвлөгөө өөрчлөгдөхгүй. Тэд санаархал, хүслээсээ татгалзахгүй, мөн байр суурь, хүмүүсийг булаалдан Бурхантай арцалдах сэдэл, хорхойгоо дарж бүр ч чадахгүй. Тийм хүмүүс жинхэнэ антихрист байдаг.
Зарим хүн: “Антихристүүд түр зуур мунгинаснаасаа болоод ёрын мууг хийж, Бурханыг эсэргүүцдэг биш гэж үү? Хэрвээ Бурхан зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлж, эсвэл тэднийг бага зэрэг шийтгэж, тэдэнд Бурханыг харах боломж олгосон бол тэд Бурханыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадахгүй гэж үү? Тэд Бурхан бол үнэн гэдгийг хүлээн авч, хүлээн зөвшөөрөөд, Бурхантай байр суурийн төлөө өрсөлдөхөө болихгүй гэж үү? Тэд Бурхан ямар нэгэн тэмдэг, гайхамшиг үзүүлэхийг хараагүй, эсвэл Бурханы сүнсэн биеийг хараагүй учраас тэдэнд итгэл байдаггүй, тиймээс тэд маш сул дорой болж, улмаар Сатанд мэхлэгддэг биш гэж үү?” гэж хэлдэг. Үгүй, тийм биш. Антихристүүдийн амбиц, хүсэл, мөн чанар нь түр зуур мэхлэгдэж, мунхаглан, үнэнийг ойлгохгүй байгаа хүнээс тэс ондоо, огт өөр юм. Антихристүүд угийн сатанлаг уг чанартай байдаг бөгөөд тэд төрөлхийн үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг. Тэд бол Бурхантай эвлэршгүй, эцсээ хүртэл Бурханыг эсэргүүцэж, Бурхантай өрсөлддөг Сатанууд бөгөөд хүний арьс нөмөрсөн амьд Сатанууд юм. Ийм хүмүүсийг уг чанар-мөн чанараар нь антихристүүд гэж тодорхойлдог, тиймээс тэд Бурханы гэрт ямар үүрэг гүйцэтгэж, ямар зүйл хийж чадах вэ? Тэд Бурханы ажилд саад болж, үймүүлж, нурааж, сүйтгэдэг. Энэ хүмүүс Бурханы гэрт эдгээр зүйлийг хийхгүй байж чаддаггүй. Тэд бол ийм л зүйл, тэд сатанлаг уг чанартай бөгөөд энэ нь яг л хонин сүрэгт орж ирээд, хонийг барьж идэхийг санаархаж буй чонотой адил юм—энэ бол тэдний цорын ганц зорилго. Өөр өнцгөөс нь яривал, Бурхан яагаад энэ хүмүүсийг Өөрийнхөө гэрт гарч ирэхийг зөвшөөрдөг вэ? Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийг ялган таних чадвараа нэмэгдүүлээсэй гэснийх юм. Диавол Сатан гэж ямархуу зүйл болохыг, түүний үг, үйлдлийн мөн чанар юу болохыг, түүний харуулдаг зан чанар ямар болохыг, эсвэл тэр ертөнцөд хүмүүсийг хэрхэн төөрөгдүүлж, Бурханыг хэрхэн эсэргүүцдэгийг хүмүүс тодорхой харж чаддаг уу? Диавол Сатаныг дурдах үед хүмүүс түүнийг яг диавол уу, эсвэл Сатан уу гэдгийг тодорхой хэлж чаддаггүй; тэдэнд энэ нь хийсвэр, хоосон, хангалттай бодитой биш санагддаг. Тэд “Сатан хаана байна вэ?” гэж асуудаг. “Агаарт” гэсэн хариу ирдэг. “Тэгвэл Сатан хэр том бэ? Тэр яг ямар гайхамшиг үзүүлдэг вэ? Тэр яг яаж Бурханыг эсэргүүцдэг вэ? Түүний уг чанар-мөн чанар юу вэ?” Тэдэнд энэ бүхэн маш хийсвэр, тодорхойгүй, хоосон санагддаг. Гэвч антихристүүдийн илрэл болон харуулдаг зүйлсээр дамжуулан тэд эдгээр зүйлийг Сатаны хийдэг зүйл болон түүний уг чанар-мөн чанартай тулган үзэж чаддаг бөгөөд тэгээд энэ бүхэн бодитой болж, хийсвэр юм уу хоосон байхаа больдог. Энэ бүхэн бодитой болмогц хүмүүс түүний ярихыг сонсож, зан авирыг нь харж, уг чанар-мөн чанарыг нь анхааралтайгаар ялган таньж чадна. Ингэснээр Бурханы ярьдаг диавол Сатаны мөн чанар тэдэнд илүү бодитой, жинхэнэ болж, тэд үүнийг бодит илрэлүүдтэй бодитоор тулган үзэж чадах юм шиг санагдахгүй гэж үү? Зарим хүн биеийн хэмжээ багатай, үнэнийг ойлгодоггүй бөгөөд түр зуур мунхагласнаасаа болоод антихристүүдэд мэхлэгдэж, төөрөгдөлд ороод, жил орчим хугацаагаар явчихдаг. Тэд Бурханы гэрт буцаж ирэхдээ Сатаныг дагах нь сайхан санагддаггүйг ухаардаг. Энэ хүмүүс анх антихристүүдийг дагаж эхлэхдээ өөрсдөд нь хангалттай шалтгаан бий гэж мэдэрч, асар итгэлтэйгээр: “Дээрх биднийг антихристүүдийг дагуулахыг хүсдэггүй ч бид ялгаагүй л тэднийг дагана, нэг л өдөр бидний зөв болох нь батлагдана!” гэж хэлдэг. Үүний үр дүнд, хэсэг хугацааны дараа тэд Ариун Сүнсний ажлыг алдсанаа мэдэрч, зүрх сэтгэлдээ ямар ч баталгаа мэдэрч чаддаггүй. Бурхан тэдэнтэй хамт байхаа больсон, итгэл нь утга учир, зүг чигээ алдсан мэт тэдэнд санагдаж, аажмаар тэд антихристүүдийг улам бүр ялган таньдаг болдог. Тэд өмнө нь антихристүүдийг үнэхээр үнэнийг ойлгодог, тэднийг дагаснаар итгэл нь буруудахгүй гэж боддог байсан бол одоо антихристүүдэд ноцтой асуудал байгааг, антихристүүд үнэнийг ойлгодог мэт ярьдаг ч хэзээ ч үнэнийг хэрэгжүүлдэггүйг олж хардаг—энэ бол баримт юм. Тэд антихристүүдийг ийм удаан дагасан хэр нь ямар ч үнэн олж аваагүйгээ, мөн антихристүүдийг үргэлжлүүлэн дагах нь үнэхээр маш аюултайг олж хараад харамсаж, антихристүүдээс татгалзаж, Бурханы гэрт буцаж ирэхэд бэлэн болдог. Бурханы гэр ийм хүмүүсийг буцааж авмагц тэр хүмүүсээс туршлагаа ярихыг хүсдэг бөгөөд тэд: “Тэр антихрист хүмүүсийг төөрөгдүүлэхдээ үнэхээр сайн байсан. Тэр үед тэднийг яаж ч бодсон зөв хүн мэт надад санагддаг байсан ч үр дүнд нь би тэднийг жил гаруй дагасны дараа юу ч олж аваагүй, ямар ч үнэнийг ойлгоогүй, үнэн-бодит байдлын өчүүхэн төдий ч ул мөргүй болсон. Би үнэт цагаа дэмий үрсэн. Би үнэхээр асар их хохирол амслаа!” гэж хэлдэг. Энэхүү бүтэлгүйтлийн туршлага нь тэдний хамгийн гүн гүнзгий дурсамж болдог. Бурханы гэрт буцаж ирснийхээ дараа тэд номлол сонсох тусмаа үнэнийг улам бүр ойлгож, зүрх сэтгэл нь улам цэлмэдэг. Тэд антихристүүдийг дагаж өнгөрүүлсэн цаг хугацаагаа эргэн дурсаж, хэрхэн хохирол амссанаа олж харах үедээ антихристүүд үнэхээр Сатанууд бөгөөд үндсэндээ ямар ч үнэн байхгүй, зөвхөн Бурхан л үнэн гэдгийг мэдэрч, өөр хүнийг дахин дагаж зүрхэлдэггүй. Дахин удирдагч сонгох цаг болоход тэд саналаа маш болгоомжтой өгч: “Хэрвээ би тэр хүнд саналаа өгвөл антихристийг сонгогдоход тусалж байж магадгүй. Хэрвээ би түүнд саналаа өгөхгүй бол энэ нь антихристийг сонгогдохоос сэргийлж магадгүй. Би болгоомжтой байж, хүмүүсийг зарчмын дагуу үнэлэх ёстой” гэж боддог. Одоо тэдний үйлдэл зарчим, стандартад үндэслэж байгаа биш гэж үү? (Тийм байна.) Энэ бол сайн хэрэг. Зарим хүн антихристүүдийн төөрөгдөлд ороод: “Яагаад бидэнд ийм зүйл тохиолдов? Бурхан биднийг хойш тавьсан юм уу? Тэр биднийг тоохоо больсон гэж үү?” хэмээн хэлдэг. Ийм нөхцөл байдалд, хэрвээ Бурхан чамд антихристүүдийг бүү дага гэж хэлбэл чи зөвшөөрөх үү? Үгүй, чи зөвшөөрөхгүй. Чи тэднийг дагах гэж зүтгэсээр байх бөгөөд Бурханы хийж чадах ганц зүйл нь чамд үүнийг хийхийг зөвшөөрч, дараа нь баримт ашиглан чамд сургамж өгөх явдал байх болно. Антихристүүдийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа чи гэнэт ухаарч, аминдаа хохирол амссанаа олж хардаг бөгөөд зөвхөн тэр үед л чи гэмээ ухаарч, антихристүүдээс татгалзаж, Бурханы өмнө дахин нэг удаа буцаж ирэхэд бэлэн болдог. Аз болоход, Бурхан хүлээцтэй, өршөөнгүй бөгөөд Тэр чамайг хүссээр байдаг. Хэрвээ Бурхан тэгдэггүй байсан бол чи бүрмөсөн дуусаж, чамд авралд хүрэх ямар ч боломж дахин гарахгүй байх байсан—антихристүүдийг дагахад ямар ч сайн төгсгөл байдаггүй.
Та нар антихристүүдийг тодорхой олж харж, тэднийг зөв таньж мэдэх ёстой. Та нар антихристүүдийн янз бүрийн илрэлийг хэрхэн ялган танихыг мэдэх ёстой, үүний зэрэгцээ, өөрсдийн чинь уг чанар-мөн чанарт антихристүүдтэй нийтлэг олон зүйл байдгийг тодорхой мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл, та нар бүгд Сатаны завхруулсан хүн төрөлхтөнд харьяалагддаг бөгөөд цорын ганц ялгаа нь, антихристүүд Сатаны хяналтад бүрэн орж, Сатаны хамсаатан болж, түүний өмнөөс дуугардаг явдал юм. Чи ч бас завхарсан хүн төрөлхтөнд харьяалагддаг боловч үнэнийг хүлээн авч чаддаг бөгөөд чамд авралд хүрэх найдвар бий. Гэвч мөн чанарын хувьд чамд антихристүүдтэй нийтлэг олон зүйл байдаг, чиний арга барил, төлөвлөгөө тэднийхтэй адилхан байдаг. Гагцхүү чи үнэнийг сонсож, номлол сонссоныхоо дараа чиглэлээ өөрчилж чаддаг бөгөөд чиглэлээ өөрчилж чадаж байгаа нь чамд авралд хүрэх найдвар байгааг тодорхойлдог—чи болон антихристүүдийн хоорондох ялгаа нь энэ юм. Тиймээс, Намайг антихристүүдийг ил болгох үед чи ч бас харьцуулж үзэн, чамд болон антихристүүдэд ямар нийтлэг зүйл байгааг, мөн чи тэдэнтэй ямар илрэл, зан чанар, мөн чанарын талуудаараа адилхан байдгийг таньж мэдэх ёстой. Ингэснээр чи өөрийгөө илүү сайн танин мэдэж чадахгүй гэж үү? Хэрвээ чамд үргэлж эсэргүүцэх мэдрэмж төрж, өөрийгөө антихрист биш гэж итгэн, антихристүүдийг гүнээ үзэн ядаж, ингэж харьцуулахыг, эсвэл өөрийгөө эргэцүүлж, ямар замаар явж байгаагаа ойлгохыг хүсэхгүй байвал үр дагавар нь юу байх вэ? Сатанлаг зан чанартай чи антихрист болох маш өндөр магадлалтай. Учир нь, ямар ч антихрист зориуд антихрист болохоор эрж хайгаад антихрист болдоггүй; тэд үнэнийг эрэлхийлдэггүй учраас жамаараа антихристийн замаар явахад хүрдэг. Шашны ертөнцөд байгаа, үнэнийг хайрладаггүй бүх хүн антихристүүд биш гэж үү? Өөрийнхөө уг чанар-мөн чанарыг эргэцүүлж, ойлгодоггүй, өөрийн үзэл, төсөөллийн дагуу Бурханд итгэдэг хүн бүр антихрист юм. Чи нэгэнт антихристийн замаар орж, байр суурь олж авмагцаа, үүн дээр нэмээд зарим нэг билиг авьяас, мэдлэгтэй, хүн бүр чамайг биширдэг бол ажиллахад зарцуулсан хугацаа чинь уртсахын хэрээр чи хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурьтай болдог. Хариуцсан ажлын чинь цар хүрээ тэлэхийн хэрээр чи улам олон хүнийг удирдаж, улам их гавьяа зүтгэлтэй болж, улмаар жинхэнэ Паул болдог. Энэ бүхэн чамаас шалтгаалдаг гэж үү? Чи энэ замаар явахаар төлөвлөөгүй байсан ч яагаад өөрөө ч мэдэлгүйгээр антихристийн замд орчихдог вэ? Үүний нэг чухал шалтгаан нь, хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй бол гарцаагүй байр суурь, нэр хүндийг эрэлхийлж, өөрийнхөө ажил хэргийг явуулж эцэст нь өөрөө ч ухамсарлалгүйгээр антихристийн замаар явахад хүрдэг. Антихристийн замыг дагаж буй хүмүүс амжиж замналаа өөрчлөхгүй бол байр суурьтай болох үедээ антихристүүд болох тун магадлалтай—ийм үр дүн зайлшгүй юм. Хэрвээ тэд энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол аюулд орно, учир нь хүн бүр завхарсан зан чанартай, хүн болгон алдар нэр, байр сууринд дуртай байдаг; тэд үнэнийг хайрладаггүй бол алдар нэр, байр суурийн улмаас унахад тун амархан. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр хүн бүр антихристийн замыг дагаж, алдар нэр, байр суурийн улмаас унах байсан бөгөөд үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. “Надад хааяа л ийм илчлэлүүд төрдөг, тэр нь зүгээр л түр зуурын илрэлүүд. Хэдийгээр би антихристүүдтэй адилхан мөн чанартай ч, антихристүүдээс ялгаатай хэвээр байгаа, учир нь надад тэднийх шиг тийм том амбиц байхгүй. Бас би үүргээ гүйцэтгэх явцдаа байнга өөрийгөө эргэцүүлж, харамсаж, үнэнийг эрж хайж, үнэн-зарчмын дагуу үйлддэг. Миний зан авираас харах юм бол би антихрист биш, антихрист байхыг хүсдэггүй, тиймээс би антихрист болох боломжгүй” гэж чи хэлдэг. Чи яг одоо антихрист биш байж болох ч антихристийн замыг дагахгүй, антихрист болохгүй гэдгээ баттай хэлж чадах уу? Тийм баталгаа өгч чадах уу? Үгүй, чадахгүй. Тэгэхээр яаж үүнийг баталгаатай болгож болох вэ? Үүнийг хийх цорын ганц арга зам бол үнэнийг эрэлхийлэх явдал юм. Тэгвэл яаж үнэнийг эрэлхийлэх ёстой вэ? Үүнийг хийх арга зам байгаа юу? Эхлээд чи антихристүүдтэй адилхан зан чанар-мөн чанартай гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хэдийгээр чи яг одоо антихрист биш боловч чиний хувьд хамгийн хөнөөлтэй, аюултай зүйл юу вэ? Чи антихристүүдтэй адилхан уг чанар-мөн чанартай байгаа явдал юм. Энэ нь чиний хувьд сайн зүйл мөн үү? (Биш.) Мэдээж биш. Энэ чиний хувьд үхлийн аюултай. Тиймээс антихристүүдийн янз бүрийн илрэлийг ил болгосон эдгээр номлолыг сонсож байхдаа чи эдгээр зүйл чамд ямар ч хамаагүй гэж бүү бод; энэ бол буруу хандлага юм. Тэгвэл эдгээр баримт болон илрэлийг хүлээн авахын тулд ямар хандлагатай байх ёстой вэ? Өөрийгөө тэдэнтэй харьцуулж, антихристийн уг чанар-мөн чанартай гэдгээ хүлээн зөвшөөрч, дараа нь ямар илрэл болон илчлэл чинь антихристүүдийнхтэй адилхан байгааг олж мэдэхийн тулд өөрийгөө шинжил. Эхлээд энэ баримтыг хүлээн зөвшөөр—дүр эсгэж, өөрийгөө далдлах гэж бүү оролд. Чиний алхаж буй зам бол антихристийн зам учраас чамайг антихрист гэж хэлэх нь баримтад нийцнэ; зүгээр л Бурханы гэр чамайг хараахан тэгж тодорхойлоогүй байгаа бөгөөд чамд гэмших боломж өгч байгаа, тэгээд л тэр. Ойлгов уу? Эхлээд энэ баримтыг хүлээн ав, хүлээн зөвшөөр, дараа нь чиний хийх ёстой зүйл бол Бурханы өмнө очиж, чамайг сахилгажуулж, хязгаарлахыг Бурханаас гуйх явдал. Бурханы нүүр царайн гэрлээс бүү холд, Түүний хамгаалалтыг бүү орхи, ийм маягаар чи аливааг хийхдээ мөс чанар, эрүүл ухаандаа хязгаарлагдана, бас Бурханы үг чамайг гэрэлтүүлж, удирдан чиглүүлж, хязгаарлана. Үүнээс гадна, чамд анхааруулга өгч, чамайг сахилгажуулахын тулд Ариун Сүнсний ажил чамайг залж чиглүүлж, чиний эргэн тойрны хүмүүс, үйл явдал, зүйлсийг зохицуулна. Бурхан чамд хэрхэн анхааруулдаг вэ? Бурхан олон арга замаар ажилладаг. Заримдаа Бурхан зүрх сэтгэлд чинь илэрхий мэдрэмж төрүүлж, хязгаарлагдах хэрэгтэй гэдгийг чинь, дур зоргоороо үйлдэж болохгүй, буруу үйлдэл хийвэл Бурханыг шившиглэж, өөрийгөө тэнэг харагдуулна гэдгийг чинь чамд тодорхой ухааруулдаг, ингэснээр чи биеэ барьдаг. Энэ нь Бурхан чамайг хамгаалж буй хэрэг биш үү? Энэ бол нэг арга зам. Заримдаа Бурхан чамайг дотроос чинь зэмлэж, тийм маягаар авирлах нь ичгүүртэй, Бурхан үүнийг жигшдэг, үүнийг хараадаг гэдгийг чамд хэлэхийн тулд тодорхой үгс хэлж өгнө, өөрөөр хэлбэл, Бурхан тодорхой үг ашиглан чамайг зэмлэж, ингэснээр чи өөртөө харьцуулалт хийдэг. Чамайг ийм маягаар зэмлэх Бурханы зорилго юу вэ? Бурхан мөс чанарт чинь ямар нэг зүйл мэдрүүлэхийн тулд үүнийг хийдэг бөгөөд ямар нэг зүйлийг мэдрэх үедээ чи үр нөлөө, үр дагавар, ичих мэдрэмжээ бодолцон үзэж, өөрийнхөө үйлдэл, хэрэгжүүлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлана. Тиймэрхүү олон туршлага хуримтлуулмагцаа чи, хэдийгээр эдгээр завхарсан зан чанар хүмүүсийн дотор гүн суусан байдаг ч хүмүүс үнэнийг хүлээн авч, завхарсан зан чанарынхаа үнэн мөнийг тодорхой харж чаддаг болох үедээ махан биеэсээ зориуд урваж чадна; хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чаддаг болох үед сатанлаг зан чанар нь цэвэрлэгдэж, өөрчлөгддөг гэдгийг олж мэднэ. Хүний сатанлаг зан чанар бол эвдэршгүй, өөрчлөгдөшгүй биш—үнэнийг хүлээн авч, үнэнийг хэрэгжүүлж чаддаг болох үед чинь сатанлаг зан чанар чинь аяндаа нуран унаж, солигдоно. Үнэнийг хэрэгжүүлэх хэчнээн амттай болохыг мэдэрмэгцээ чи “Би өмнө нь үнэхээр ичгүүр сонжуургүй байж. Миний үг хэчнээн илэн далангүй байх, бусдад шүтэгдэхийн тулд өөрийгөө хэчнээн өргөмжилдөг байх нь хамаагүй, би дараа нь ямар ч ичгүүр сонжуургүй, ямар ч ухамсаргүй байжээ. Ийм маягаар авирлах нь буруу байсныг болон нэр нүүрээ алдсанаа би одоо мэдэрч, олон нүд намайг харж байгаа юм шиг санагдаж байна” гэж бодно. Энэ бол Бурханы хийж буй зүйл. Тэр чамд нэг мэдрэмж төрүүлдэг бөгөөд өөрөө өөрийгөө зэмлэж байгаа мэт чамд санагдана, тэгээд чи ёрын мууг үйлдэхгүй, эсвэл өөрийнхөө замтай зууралдахгүй. Нэг л мэдэхэд өөрийгөө өргөмжилж, гэрчилдэг байдал чинь улам багасаж, чи улам л биеэ барьж, ийм маягаар үйлдэхэд зүрх сэтгэл чинь амгалан, мөс чанар чинь тайван байдгийг улам бүр мэдэрнэ—энэ нь гэрэлд амьдарч буй хэрэг бөгөөд цаашид сэтгэл түгших, эсвэл өөрийгөө нуун далдлахын тулд худал, сайхан үг хэрэглэх шаардлагагүй болдог. Урьд нь чи нэр хүндээ хамгаалахын тулд өдөр бүр худал хэлж, үргэлжлүүлэн худлаа ярьсаар байдаг байсан. Худал хэлэх болгондоо тэр худал үгийг үргэлжлүүлэх ёстой болж, баригдах вий гэдгээс ихэд айдаг байсан. Үүний үр дүнд чи улам их худлаа ярьж, дараа нь худал хуурмагаа үргэлжлүүлэхийн тулд асар их хичээл чармайлт гаргаж, тархиа гашилгах ёстой болдог байв; чи хүнийхтэй ч, чөтгөрийнхтэй ч төстэй биш, маш ядаргаатай амьдралаар амьдарч байсан! Одоо чи үнэнч шударга хүн байхаар эрж хайдаг, зүрх сэтгэлээ нээж, бодитой зүйл ярьж чадна. Чи өдөр бүр худлаа хэлж, тэр худал хуурмагаа үргэлжлүүлэх шаардлагагүй, цаашид худал үгэнд баригдахаа больж, хавьгүй бага зовж, илүү тайван, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар амьдарч, зүрх сэтгэлийнхээ гүнд амар тайван, баяр хөөрийг мэдэрдэг—чи энэ амьдралын сайхан амтыг амталж байна. Амьдралын сайхан амтыг амталж байхдаа чиний дотоод ертөнц ов мэхтэй, хорон муу, худал хуурмаг байхаа болино. Харин ч чи одоо Бурханы өмнө очихыг хүсдэг, асуудал гарах үед Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаг, асуудалтай байх үедээ бусадтай үүнийгээ хэлэлцэж чаддаг бөгөөд өрөөсгөл байдлаар, дур зоргоороо авирлахаа больсон. Аливааг хийдэг байсан арга зам чинь жигшүүртэй байсныг чи улам их мэдэрдэг бөгөөд цаашид тийм байдлаар хийхийг хүсдэггүй. Харин ч чи үнэн, эрүүл ухаан, Бурханы санаа зорилготой нийцдэг байдлаар үйлддэг; чиний үйлдлийн арга барил өөрчлөгдсөн. Чи эдгээр зүйлд хүрч чадсан үед антихристийн замаас холдсон гэсэн үг биш үү? Чи антихристийн замаас холдсон үед авралын замд орсон гэсэн үг биш үү? Авралын замд орж, Бурханы өмнө үргэлж очих үед чиний хандлага, санаархал, хэтийн төлөв, амьдралын зорилго, зүг чиг Бурханыг эсэргүүцэхээ больж, чи эерэг зүйлсийг хайрлаж, шударга ёс, зөв шударга байдал болон үнэнийг хайрлаж эхэлдэг. Ийм зүйл тохиолдох үед дотоод зүрх сэтгэл, бодол санаа чинь өөрчлөгдөж эхэлсэн. Чи авралын замд орсон байх үедээ антихрист болох боломжтой юу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэх боломжтой юу? Үгүй, тэгэхгүй, одоо аюулгүй болсон. Ийм байдалд орсноор л хүмүүс Бурханд итгэх итгэлийн зөв замд орно, ийм маягаар үнэнийг эрж хайж, хүлээн авснаар л тэд сатанлаг уг чанар, антихрист уг чанараас нь үүдэн гарсан саад бэрхшээл, хяналт, үймээнээс салж чадна. Одоо чи үнэнийг эрэлхийлэх амьдралын зөв замд орсон уу? Ороогүй бол хурдхан орохоор чармай. Хэрвээ чи үнэний эрэлхийллийн замд орж чадахгүй бол аюул дунд амьдарсаар байх болно—антихристийн замаар алхдаг бүх хүн хэдийд ч таягдан хаягдах аюултай.
Ихэнх хүн үүргээ гүйцэтгэж байхдаа өөрсдийнхөө антихрист зан чанартай тэмцэлдэж, нэр хүнд, байр суурь, мөнгө, ашиг сонирхлын төлөө тэмцсэнээсээ болоод туйлдаж, бие сэтгэл нь ядарч зүдэрдэг. Тэгвэл энэ асуудлыг хэзээ шийдвэрлэж болох вэ? Гагцхүү үнэнийг эрэлхийлж, үнэнийг хүлээн авч чадсанаар л чи антихрист уг чанар-мөн чанарынхаа хүлээс, дөнгөнөөс аажмаар ангижирч, сатанлаг зан чанараа аажмаар сулруулж, арилгаж чадах бөгөөд ингэснээр Сатаны эрхшээлээс өөрийгөө чөлөөлөх найдвар чамд бий болно. Та нар эдгээр зүйлээс болоод нууцаар уйлж, хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй, хэзээ ч үнэнийг хайрлаж чадахгүй, хэзээ ч үнэн-зарчмын дагуу аливааг зохицуулж чадахгүй нь гэж мэдэрч, өөрсдийгөө маш их үзэн ядсандаа нүүрээ алгадаж, гашуунаар уйлж байсан уу? Та нар олон удаа ингэж байсан уу? Хэрвээ хэн нэгэн олон удаа ингээгүй бол тэр хүн хөшүүн байгаа хэрэг биш үү? Тийм хүн өөрийгөө завхарсан гэдгийг хэзээ ч мэдэрч чаддаггүй бөгөөд сайн ажилладаг, хэв чанартай, авьяастай, олон үнэнийг ойлгодог, олон зүйлийг зарчмын дагуу зохицуулж чадна гэж итгэсээр, өөртөө маш итгэлтэй байдаг—ийм хүн хөшүүн, өөрийгөө мундаг гэж боддог бөгөөд энэ нь тэдний хувьд маш аюултай юм! Та нарын биеийн хэмжээ хэтэрхий жижиг, завхарсан зан чанараа хаях яагаач үгүй байгаа, аюултай бүсэд байсаар байгаагаа та нар одоо үнэхээр мэдэрч чадаж байна уу? Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүст ийм мэдрэмж байдаггүй, Ариун Сүнсний ажил байхгүй хүмүүст ч бас байдаггүй. Ихэнх хүн мунгинаж, толгой нь эргэсэн байдаг бөгөөд үүргээ эмх цэгцтэй гүйцэтгэж, ёрын мууг үйлдэхгүй л бол антихристүүдийн замаар яваагүй хэрэг, мөн элдэв янзын ёрын мууг үйлдэхгүй л бол антихрист биш гэж боддог. Үүнээс болоод тэд ихэнхдээ хөшүүн байдалд орж, өөрсдөдөө байнга сэтгэл хангалуун байж, өөрсдийгөө мундаг, удахгүй авралд хүрнэ, антихристүүдийн зам өөрсдөд нь ямар ч хамаагүй гэж боддог. Та нарын өдөр тутмын залбирал ийм байдалд байгаа эсэхийг чинь хэмжих хэмжүүр болж чадна. Та нар өдөр бүр Бурханы өмнө ирэхдээ юу гэж залбирдаг вэ? Хэрвээ чи өдөр бүр: “Өө Бурхан минь, би Танд хайртай! Өө Бурхан минь, би Таныг дуулгавартай дагахад бэлэн байна! Өө Бурхан минь, Таны надад өгсөн даалгаврыг биелүүлэхэд би бэлэн байна! Би үүргээ үнэнчээр гүйцэтгэж чадна, мөн би Таныг сэтгэл хангалуун байлгаж, Танаар төгс болгуулах шийдвэр төгс байна. Надад антихристийн ямар ч илрэл байсан, би өөрийгөө хэчнээн бага мэддэг байсан ч Та намайг хайрласаар байгаа, намайг аврахыг хүсдэг” гэж хэлдэг бол энэ нь юуны илрэл вэ? Энэ бол хөшүүн байдал, чи зөвхөн шийдвэрээ л илэрхийлж байгаа бөгөөд өөрийнхөө уг чанар-мөн чанарын талаар ямар ч ойлголтгүй байна. Чи урам зоригтой байх үе шатандаа байгаа бөгөөд үнэн-бодит байдалтай болоход тун хол байна. Зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ Бурханд хэлж, Түүнд бодит нөхцөл байдлаа ярьж, зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр баясгаланг мэдэрч, Бурханы өмнө үнэхээр амьдарч байна гэж мэдрэх жинхэнэ залбирал нэгийг хэлэх хүртэл та нарын хувьд хэр их хугацаа өнгөрдөг вэ? Надад хэл дээ, үүнийг нэг удаа хийх хүртэл хэр их хугацаа өнгөрдөг вэ? Нэг сар, хоёр сар, зургаан сар, эсвэл нэг жил үү? Хэрвээ та нар нэг ч удаа жинхэнэ залбирал хэлж үзээгүй бөгөөд шашны ертөнцийн хүмүүс шиг залбирч, үргэлж Бурханд хайртай гэж хэлж, үргэлж шийдвэрээ илэрхийлж, үргэлж нөгөө л хэвшмэл үгсээ хэлсээр байгаа бол та нар хэтэрхий дутуу байна, та нарт ямар ч үнэн-бодит байдал алга. Ерөнхийдөө Бурханд гурав юм уу таван жил итгэсэн хүмүүс Бурханы өмнө ирэхдээ тийм хүүхэд шиг, мэдлэггүй зүйл хэлдэггүй, учир нь тэд Бурханыг дагана гэдэгтээ итгэлтэй байдаг, мөн тэдэнд итгэл байдаг бөгөөд Бурханы ажил, Бурханы санаа зорилго, Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы ажлын зорилгын талаарх үзэгдлийн үнэнүүдийг аль хэдийн тодорхой ойлгосон байдаг. Тэд Бурханы өмнө ирэхдээ ихэвчлэн юуны төлөө залбирдаг вэ? Нэг зүйл нь өөрсдийгөө танин мэдэх, нөгөө нь зарим нэг үнэн үгийг хэлэх юм: Өө Бурхан минь, өнөөдөр надад зарим нэг бэрхшээл тулгарлаа, би Танд өртэй болох зүйл хийчихлээ, би зарим хэрэг явдал дээр дутагдалтай байна, намайг хамгаалж, хөтөлж, гэгээрүүлж, гэрэлтүүлээч гэж би Танаас гуйж байна. Энэ хүн үнэн-бодит байдалтай холбоотой нэлээд үнэн зүйлсийг хэлж эхэлдэг бөгөөд дөнгөж итгэж эхэлсэн тэр урам зоригтой хүмүүсийн хэлдэг шийдвэрээ илэрхийлсэн үгс, уриа лоозонг хэлэхээ больдог. Яагаад тэд эдгээр зүйлийг хэлдэггүй вэ? Ийм зүйл хэлэх нь ямар ч утгагүй бөгөөд ийм зүйлс нь үнэнийг гэх тэдний дотоод хэрэгцээг, эсвэл амь-оролтынх нь хэрэгцээг хангаж чадахгүйг тэд мэдэрдэг. Чи хэдэн жил итгэсэн байх нь хамаагүй, Бурханд залбирахдаа чи зүгээр л аргацаадаг уу, эсвэл Түүний өмнө чин сэтгэлээсээ ирдэг үү гэдгээс үл хамааран, арван өдрийн хэдэн өдөрт нь чи тэрхүү хоосон үг, түгээмэл хэллэгийг хэлдэг вэ? Хэн нэгэн нэг өдөр нь гэж хэлж магадгүй, тэгвэл тэр үлдсэн есөн өдөрт нь юу гэж залбирдаг вэ? Хэрвээ тэдний залбирал үүрэг болон амь-оролттой нь холбоотой байвал зүгээр, энэ нь тэд үнэн, Бурханы үг болон үүрэгтээ бага зэрэг ачаа үүрч байгааг, мөн тийм ч хөшүүн байхаа больсон гэдгийг харуулж байна. “Тэд тийм ч хөшүүн байхаа больсон” гэдгээрээ Би юу хэлэх гэсэн бэ? Хүмүүсийн завхарсан зан чанар болон янз бүрийн байдалтай холбоотой хэрэг явдал дурдагдах үед тэд ямар нэг зүйл мэдэрч, ухамсарладаг бөгөөд бас ойлгож чаддаг гэдгийг Би хэлж байгаа юм. Тэд ойлгож, ухамсарлаж чаддаг бөгөөд эдгээр хэрэг явдлыг яаж ч тайлбарласан ойлгодог, тэдгээртэй бараг л хөл нийлүүлдэг—энэ нь тэд бага зэрэг биеийн хэмжээтэй болсныг харуулж байна. Хөшүүн хүмүүс ямар илрэл харуулдаг вэ? Тэд өдөр бүр тэгж амьдардаг, чармайдаггүй, ахиц дэвшил гаргадаггүй, тийм ч учраас Бурханд залбирахдаа үргэлж нөгөө л зүйлсээ хэлдэг. Тэд амь-оролтыг огт ойлгодоггүй, тэдэнд сүнслэг ойлголт байдаггүй, юу ч мэдэрдэггүй, хэчнээн их номлол сонссон ч ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй бөгөөд үнэнийг яаж ч нөхөрлөсөн, энэ бүхэн нэгэн хэвийн, бүгд адилхан утгатай мэт тэдэнд санагддаг. Тэгвэл тэдэнд Бурханд хэлэх зүйл байх уу? Хүмүүс Бурханы өмнө ирэхдээ юу гэж залбирч, юу хэлэх нь Бурханд хэлэхийг хүсэж буй зүрх сэтгэл дэх үгсээс нь хамаардаг бөгөөд тэд эдгээр зүйлийг Бурханд заавал хэлэх ёстой гэж мэдэрдэг. Зүрх сэтгэлд чинь ядаж л Бурханы шаардлагын талаарх ойлголт, чамд тулгарч буй бэрхшээл, мөн Бурханы шаардлагад хэрхэн нийцүүлэх учиртай талаарх ойлголт байх ёстой. Хэрвээ зүрх сэтгэлд чинь юу ч байхгүй, чиний хийж чадах зүйл ердөө л зарим нэг чихэнд чимэгтэй үг, уриа лоозон, хоосон сургаал хэлж, зүгээр л аргацаах төдий байвал тэр нь залбирал биш юм. Хэрвээ чи энэ олон жилийн турш үнэнч байхаа амласан ч, огтхон ч бодитой зүйл хийгээгүй бөгөөд эцсийн дүндээ хэдийд ч Бурханаас урваж, Бурханыг үгүйсгэж, хаяад явж болзошгүй хэвээр байвал энэ нь чамайг биеийн хэмжээгүй гэдгийг харуулж байна. Одоо та нар залбирахаар Бурханы өмнө ирэхдээ Бурхантай харилцах харилцаагаа Бурханы шаардлага болон өөрсдийнхөө зан чанарын өөрчлөлттэй ихэвчлэн холбоотой байлгаж чадвал та нар Бурхантай харилцаа тогтоож, антихристийн замаар явахгүй бөгөөд энэ нь та нар Бурханд итгэх итгэлийн зөв замд орсон гэсэн үг юм.
Антихристүүдийн өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг янз бүрийн илрэл, түүнчлэн ийм зан авирын уг шинжийн тодорхойлолтыг та нар одоо тодорхой ойлгов уу? Антихристүүдийн илрэл болон жирийн хүмүүсийн завхарсан зан чанарын илрэлийн хооронд ямар нэгэн ялгаа бий юу? Жинхэнээсээ асуудалтай тулгарах үедээ та нар харьцуулалт хийж чадах уу? Та нар антихристүүдийн илрэлийг жирийн завхарсан хүмүүсийн илрэл гэж үзэж, эсвэл эсрэгээр нь үзэж болох уу? Энэ хоёр зүйлийг та нар хэрхэн ялгаж салгах ёстой вэ? Хүний байнга гаргадаг илрэл, илчлэлээр дамжуулан зан чанарыг нь дүгнэж, зан чанараас нь мөн чанарыг нь дүгнэх нь тэднийг тодорхойлох үнэн зөв арга зам юм. Антихристүүд үнэнийг хүлээн авдаггүй, Бурханыг өргөмжилдөггүй; тэд зөвхөн өөрсдийгөө л өргөмжилж, гэрчилдэг. Энэ илрэл нь туйлын илэрхий, тод томруун бөгөөд бүхэлдээ тэдний сатанлаг уг чанарт захирагддаг. Жирийн хүмүүс ч бас өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг хэдий ч чи тэдэнтэй үнэнийг нөхөрлөх үед тэд үүнийг хүлээн авч, Бурхан бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд үнэнийг хүлээн авч чаддаг, гагцхүү тэдний хувьд өөрчлөлт маш хурдан юм уу амархан гардаггүй—энэ бол антихристүүд болон жирийн хүмүүсийн хоорондох ялгаа юм. Одоо ингэж хэлэхээр, тэднийг хооронд нь ялган танихад амархан болж байна уу? Антихристүүдэд нэг онцлог шинж бий: Тэд үнэнийг хайрладаггүй байх юм уу үнэнийг үгүйсгэх үедээ шууд үгүйсгэдэг үү? (Үгүй.) Тэд үнэнийг үгүйсгэх ямар арга ашиглавал чи тэднийг үнэнийг хүлээн зөвшөөрдөггүйг олж хардаг вэ? Тэд чамайг няцаахын тулд цэцэрхэж, чиний нөхөрлөж байгаа зүйл үнэн биш, харин зөвхөн өөрсдийнх нь нөхөрлөж байгаа зүйл л үнэн гэж хэлнэ. Жишээлбэл, тэд өөрсдийгөө гэрчилж, хэн нэгэн тэднийг ил болгосны дараа тэд үнэнийг хайрладаггүй, эсвэл хүлээн авдаггүй гэдгийг бусад хүн батлан хэлж болохуйц ямар илрэл тэд харуулдаг вэ? Цэцэрхэж, өөрсдийгөө зөвтгөхийг оролдох нь нэг илрэл бөгөөд бодит үнэнийг нуун дарагдуулах явдал бас байдаг, тэрхүү үнэн нь тэдний далд зорилго юм. Тэдний далд зорилго бол бусдаар өөрсдийгөө ихэд хүндлүүлэхийн тулд өөрсдийгөө гэрчлэх явдал юм. Тэд чамд далд зорилгоо мэдэгдэхгүй; тэд зүгээр л хуурамч, тааламжтай зүйл ярьж, цэцэрхэж, чамайг хуурч, толгойг чинь эргүүлж, эцсийн дүндээ чи тэднийг өөрсдийгөө гэрчлээгүй гэж хэлснээр тэд зорилгодоо хүрсэн байх болно. Тэд хуурамч, тааламжтай зүйл ярьж, цэцэрхэж, хүмүүсийг хуурдаг, өөрсдийгөө гэрчилж байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй, чамайг тэднийг ил болгохыг хүлээн авдаггүй, чиний зэмлэлийг хүлээн авдаггүй, энэхүү бодит тодорхойлолтыг бүр ч хүлээн авдаггүй. Тэд үүнийг огт хүлээн авдаггүй бөгөөд бүр шалтаг тоочиж, “Тэр чинь би өөрийгөө гэрчилж байгаа хэрэг биш. Надад тэгж хэлэх шалтгаан, нөхцөл байсан. Тийм нөхцөл байдалд хэдэн зохисгүй зүйл хэлэх нь бүхэлдээ хэвийн зүйл бөгөөд асуудал биш. Үүнийг өөрийгөө гэрчилсэн гэж үзэж болох уу? Түүгээр ч барахгүй, би энэ их ажлыг хийсэн, юунд ч хүрээгүй байлаа ч гэсэн бэрхшээл туулсан. Зарим хүн намайг дээдэлж, шүтлээ гээд сүртэй зүйл биш шүү дээ” гэж хэлдэг. Ийм шившигтэй зан авир, ийм жигшмээр үйлдлийг тэд том асуудал гэж боддоггүй—энэ нь үнэнийг хүлээн авч буй хандлага мөн үү? Тэд эдгээр муу үйлээсээ огт ичдэггүй, бүр өөрсдийгөө мундаг гэж боддог—энэ бол ёрын муу хүмүүсийн мөн чанар юм. Антихристүүд өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх нь туйлын зөв зүйтэй бөгөөд өөрсдийнх нь хийх ёстой зүйл гэж итгэдэг. Тэд: “Надад ийм чадвар байгаа учраас би үүнийг хийдэг—өөр хүмүүс үүнийг хийх эрхтэй гэж үү? Би хүн бүрийн дэмжлэгийг олж авсан, чуулганы ажлыг хийхэд маш их хүчин чармайлт зарцуулсан, бурханы гэрт асар их хувь нэмэр оруулж, маш их эрсдэл үүрсэн! Чи надад ямар ч шагнал, ямар ч ашиг тус өгөхгүй байх нь шударга хэрэг үү? Бурхан зөвт биш гэж үү? Тэр хүн болгонд үйлдлийнх нь дагуу хариуг нь өгдөггүй гэж үү? Тэгвэл би энэ бүх хувь нэмрийг оруулж, энэ бүх эрсдэлийг үүрснийхээ төлөө хүн бүрийн дэмжлэгийг авах эрхтэй биш гэж үү?” хэмээн боддог. Тэд үүргээ гүйцэтгэснийхээ хариуд ямар нэг зүйл авах ёстой, хамгийн наад захын шагнал болгож хүн бүрийн дэмжлэг, мөн өөрсдийнхөө хүртэх ёстой үнэнч байдал, хүндлэл, ашиг тусыг эдлэх ёстой гэж боддог. Энэ нь үнэнийг хүлээн авч буй хандлага мөн үү? (Биш.) Тэгвэл энд үнэн нь юу вэ? Жишээлбэл, чи тэдэнд: “Хүмүүс хэчнээн их зовсон ч бүтээгдсэн зүйлс бөгөөд завхарсан зан чанартай учраас зовох ёстой. Үүргээ гүйцэтгэхдээ зовох нь хүмүүсийн зовдог нэг л арга зам юм. Бид хэчнээн чадвартай, ямар ч билиг авьяастай байлаа гээд, ямар нэгэн шагнал хүлээх ёсгүй, Бурхантай наймаацах гэж оролдох ёсгүй” гэж хэлдэг. Энэ нь үнэн биш гэж үү? Энэ бол бүтээгдсэн зүйлсийн ойлгох ёстой хамгийн суурь үнэн юм. Гэвч энэ үнэнийг ертөнцийн гүн ухаан, тэдний бодол, үзэл санаанаас олж болох уу? (Үгүй.) Тэд энэ үнэнийг сонсоод хүлээн авдаг уу? Үгүй, тэд хүлээн авдаггүй. Тэдний хандлага ямар байдаг вэ? Тэд Бурханы гэрт байхыг ертөнцөд байхтай адил гэж итгэдэг бөгөөд хөдөлмөрлөснийхөө дагуу шагнагдах ёстой, үүргээ гүйцэтгэснийхээ төлөө ямар нэг зүйл авах ёстой, хэрвээ тэд ямар нэгэн эрсдэл үүрсэн бол хүртэх ёстой ашиг тус, нигүүлслээ авах ёстой гэж боддог. Үүргээ гүйцэтгэх нь хүн бүрийн үүрэг хариуцлага, хүлээсэн үүрэг бөгөөд үүнд шан харамж огт хамаагүй. Антихристүүд энэ үнэнийг хүлээн авдаг уу? Тэдний хандлага ямар байдаг вэ? Тэд басамжилж, эсэргүүцэн: “Тэнэгүүд ээ, та нар бүр үүнийг хүлээн зөвшөөрдөг өө! Тэр чинь үнэн гэж үү? Тэр чинь үнэн биш, зүгээр л хүмүүсийг мэхэлж байгаа хэрэг. Хүмүүсийн хоорондын шударга, тэгш байдал—тэр л үнэн!” гэж хэлдэг. Энэ ямар гээчийн үг вэ? Энэ бол Сатаны логик, тэрс үзэл, гажууд онол юм. Тэдгээр нь үнэнийг ойлгодоггүй хүмүүсийг төөрөгдүүлж чадах уу? Тэднийг маш амархан төөрөгдүүлж чадна! Зарим хүн сул дорой, үүргээ гүйцэтгэхтэй холбоотой үнэнийг ойлгодоггүй, дээр нь хэв чанар, ухамсарлах чадвараар дутмаг, бас итгэл тийм ч их байдаггүй бөгөөд ийм зүйл сонсох үед тэдэнд туйлын үндэслэлтэй санагдаж, “Нээрээ л тийм байна. Би яаж ийм тэнэг байж чадав аа? Өнөөдөр би эцэст нь ойлгодог хүнтэй таарлаа. Тэдний хэлдэг зөв!” гэж боддог. Энэ хүмүүс зөвхөн үндэслэлтэй сонсогддог, үзэлтэй нь нийцсэн зүйлсийг л сонсож, хүлээн авдаг; тэд Бурханы үг бол үнэн гэсэн зарчмын дагуу Бурханы үгэнд ханддаггүй. Бурханы үг хүмүүсийн мэдрэмж, хүмүүсийн бодол, логик, хүмүүсийн зан заншил, уламжлалт соёлтой нийцдэг эсэхээс үл хамааран Бурханы үг бол эцсийнх бөгөөд эхнээсээ дуустал үг бүр нь үнэн юм. Бурханы үгэнд эргэлзэж, дүн шинжилгээ хийх хэн ч шаардлагагүй бөгөөд бүх хүн төрөлхтөн үүнийг зөв, эсвэл буруу гэж итгэх эсэх, эсвэл хэн нэгэн үүнийг хүлээн авч чадах эсэхээс үл хамааран Бурханы үг үүрд үнэн байдаг. Бурханы үг цаг хугацааны шалгуурыг давах шаардлагагүй, хүн төрөлхтөн үүнийг туршлагаар батлах шаардлагагүй—Бурханы үг бол үнэн. Антихристүүд ингэж боддог уу? Тэд: “Бурхан үндэслэлтэй байх ёстой! Бурханы зөвт байдал гэж юу гэсэн үг вэ? Маш их зовсон, өндөр чадвартай хүмүүс нь агуу шагнал авч, бага зовсон, тийм ч чадварлаг биш, ямар ч хувь нэмэр оруулаагүй хүмүүс нь бага шагнал авдаг гэсэн үг биш үү?” хэмээн боддог. Бурхан ингэж хэлдэг үү? (Үгүй.) Бурхан тэгж хэлдэггүй. Бурхан юу гэж хэлдэг вэ? Үүргээ гүйцэтгэх нь хүн бүрийн сэтгэлийн дуудлага, үүргээ гүйцэтгэх нь өөрийн гэсэн зарчимтай байдаг, хүн бүр үнэн-зарчмын дагуу үүргээ гүйцэтгэх ёстой, энэ бол бүтээгдсэн зүйлсийн хийх учиртай зүйл гэж Бурхан хэлдэг. Энд шан харамжийн талаар ямар нэгэн зүйл дурдсан байна уу? Шагналын талаар ямар нэгэн зүйл дурдсан байна уу? (Үгүй.) Энд шан харамж юм уу шагналын талаар ямар ч зүйл дурдаагүй—энэ бол хүлээсэн үүрэг юм. “Хүлээсэн үүрэг” гэж юу гэсэн үг вэ? Хүлээсэн үүрэг гэдэг нь хүмүүсийн хийх ёстой зүйл бөгөөд хөдөлмөрлөснийхөө дагуу шагнагдах явдал үүнд хамаарахгүй. Үүргээ их гүйцэтгэсэн хүн асар их шагнал авч, үүргээ бага гүйцэтгэсэн, эсвэл сайн биш гүйцэтгэсэн хүн бага шагнал авах ёстой гэж Бурхан хэзээ ч заагаагүй—Бурхан хэзээ ч тэгж хэлээгүй. Тэгвэл Бурханы үгэнд юу гэж хэлдэг вэ? Үүргээ гүйцэтгэх нь хүн бүрийн сэтгэлийн дуудлага бөгөөд энэ бол бүтээгдсэн зүйлсийн хийх ёстой зүйл гэж Бурхан хэлдэг—энэ бол үнэн. Антихристүүд үүнийг ингэж ойлгодог уу? Тэд Бурханы эдгээр үгэнд хэрхэн ханддаг вэ? Тэд өөрөөр хандана. Тэд өөрсдийн ашиг сонирхлын үүднээс Бурханы үгийг гажуудуулан тайлбарладаг. Нарийн яривал, тэдний хийдэг зүйл бол Бурханы үгийг гуйвуулах явдал бөгөөд тэд өөрсдийн арга барил, ойлголтыг ашиглан Бурханы үг болон үнэнийг өөрчилж, өөрөөр тайлбарладаг. Тэгвэл ингэж тайлбарлахын уг чанар нь юу вэ? Энэ нь тэдэнд ашиг тустай, хүмүүсийг төөрөгдүүлж чаддаг, мөн хүмүүсийг өдөөн турхирч, сэтгэлийг нь татаж чаддаг. Тэд Бурханы үгийг өөрсдийнхөө ярианы хэв маяг болгон хувиргаж, яг л өөрсдийнх нь илэрхийлж буй үнэн мэт болгодог бөгөөд Бурханыг ямар нэгэн зүйл хэлсний дараа тэд Бурханы хэлсэн арга барил болон Бурханы үгийн зарчмыг өөрсдийнхөө арга барил болгон өөрчлөх ёстой болдог. Өөрсдийнхөө арга барил болгон өөрчилснийх нь дараа тэр нь үнэн хэвээр байх уу? Үгүй, тийм биш—энэ бол гажууд онол, тэрс үзэл юм. Та нар энэ хэрэг явдлыг ялган таньж чадах уу? (Тийм ээ, тодорхой хэмжээгээр.) Ийм олон номлол сонссоны дараа зарим хүн бага сага ялган таних чадвартай болсон. Тэгвэл антихристүүд үнэнийг эсэргүүцэж, үгүйсгэдгийн мөн чанар юу вэ? (Энэ нь Бурханы үгийг гуйвуулж, гажуудуулан тайлбарлах явдал юм.) Тэгвэл Бурханы үгийг гуйвуулж, гажуудуулан тайлбарлах тэдний санаархал юу вэ? Энэ нь хүмүүс үнэнийг хүлээн авахгүй, харин өөрсдийнх нь гажууд онол, тэрс үзлийг хүлээн хүлээн аваасай гэсэндээ тэр юм. Тэд өөрсдийн бодол, логик, ашиг сонирхол, үзэл бодол болон үзлийнхээ дагуу үнэнийг буруугаар тайлбарладаг. Ингэх нь тэдэнд ашиг тустай байдаг бөгөөд тэд бас мунхаг, мэдлэггүй, үнэнийг ойлгодоггүй зарим хүнийг өдөөн турхирч, төөрөгдүүлж чаддаг. Тэдний үгийг анх сонсоход чамд зөв мэт санагдаж болох ч хэрвээ чи анхааралтай задлан шинжилбэл, тэдгээрийн дотор Сатаны амбиц, явуулга нуугдаж байгааг олж харна. Тэдний амбиц, явуулгын зорилго юу вэ? Тэдний зорилго бол өөрсдөдөө ашиг тустай байх, өөрсдийнхөө аливааг хийдэг арга барил, зан авирыг үндэслэлтэй болгох, хүмүүсээр өөрсдийгөө сайнаар үнэлүүлэх, өөрсдийн муу, ёрын муу зан авирыг зохистой зан авир, үнэнд нийцсэн арга барил болгон өөрчлөх явдал юм. Ингэснээр хүмүүс өөрсдийг нь голохгүй, Бурхан өөрсдийг нь яллахгүй гэж тэд итгэдэг. Хүмүүст гологдохгүйн тулд тэд бусдыг төөрөгдүүлж чадаж магадгүй ч Бурханд яллагдахгүй байж чадах уу? Хүн Бурханы мөн чанарыг өөрчилж чадах уу? (Үгүй.) Антихристүүд энд л хамгийн тэнэг байдаг. Тэд уран үг, “ухаалаг тархи”-аа ашиглан ямар нэгэн гажууд онол, тэрс үзэл сэдэж, үнэнийг гуйвуулахыг хүсдэг бөгөөд ингэснээр тэдний хэлсэн үг үндэслэлтэй болж, улмаар Бурханы айлдварыг няцааж, үнэний оршин тогтнолыг үгүйсгэж чадна—тэд буруу бодож байгаа хэрэг биш үү? Тэд зорилгодоо хүрч чадах уу? (Үгүй.) Антихрист зарим хүнийг төөрөгдүүлэх үед яах ёстой вэ гэж зарим хүн асуудаг. Хэрвээ тийм хүмүүс үнэхээр төөрөгдөлд орж, замаа өөрчилж чадахгүй бол энэ нь тэд илчлэгдэж, таягдан хаягдсан гэсэн үг бөгөөд тэгэх ч ёстой юм. Тэдний үйл нь ирж, зугтах аргагүй болсон хэрэг; тэд үхэх тавилантай бөгөөд Бурхан тэдэн шиг хүмүүсийг аврахаар хэзээ ч төлөвлөөгүй. Тэд хуурамч дүр эсгэн чуулганд орж ирээд, бага зэрэг хөдөлмөрлөж, бага зэрэг нигүүлсэл эдэлдэг бөгөөд Бурхан тэднийг орхих үедээ Сатанд өгдөг. Яг тэр үед тэд тэрс үзэл, гажууд онол сонсох бөгөөд сонсмогцоо алга ташиж, үүнийг сайшаагаад, дараа нь Сатаныг дагаад явчихдаг. Энэ юу вэ? Энэ бол Сатаныг үйлчлэл үзүүлэхэд ашиглаж байгаа хэрэг юм. Илчлэлийн Номд: “Зөв шударга биш нь зөв шударга биш хэвээр байг: бузар нь бузар хэвээр байг: зөв шударга нь зөв шударга хэвээр байг: ариун нь ариун хэвээр байг” (Илчлэл 22:11) гэсэн эшлэл байдаг. Энэ нь хүмүүс төрөл төрлөөрөө ангилагдаж байгааг хэлж байна. Антихристүүдийг дагадаг тэр хүмүүсийн хувьд, энэ нь ердөө л хоромхон зуурын болгоомжгүй байдал уу? Бурхан харж хамгаалаагүйгээс болсон уу? Энэ бол тэд үхэх тавилантай байгаа хэрэг! Тийм хүмүүстэй хэсэг хугацаанд холбоотой байсны дараа тэд аврагдах эрхгүй гэдгийг чи харна—тэд дэндүү жигшмээр! Тэдний зан араншин болон үнэний эрэлхийллээс нь дүгнэвэл, тэдний уг чанар хорон муу бөгөөд үнэнийг зэвүүцдэг, тэд аврагдах эрхгүй, Бурханаас тийм асар их нигүүлслийг өвлөн авах эрхгүй юм. Бурхан тэдэнд энэ нигүүлслийг өгөхгүй бол тэд үүнийг хүлээж авахгүй, тиймээс тэднийг дүгнэх хамгийн оновчтой хоёр үг бол “үхэх тавилантай” гэдэг үг юм.
Өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх нь антихристүүдийн гол илрэл бөгөөд энэ илрэлд нь үндэслэн тэдний мөн чанарыг тодорхойлох нь маш зохистой бөгөөд бодитой юм—энэ нь хоосон тодорхойлолт биш. Тэдний далд зорилго, амбиц, мөн чанарынх нь илчлэл болон үйлдлийнх нь тууштай зорилгыг харвал, өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх нь антихристүүдийг тодорхойлдог илрэл гэдгийг харж болно. Өөрсдийгөө хэзээ ч өргөмжилж, гэрчилдэггүй антихристүүд гэж байдаг уу? (Байхгүй.) Яагаад байхгүй гэж? Яагаад гэвэл, тэдний амбиц, хүсэл асар их бөгөөд тэд үүнийгээ хянаж чаддаггүй. Тэд ямар ч бүлэг хүний дунд амьдарсан бай, хэн ч тэднийг өргөмжилж, шүтэхгүй бол амьдрал нь ямар ч үнэ цэн, утга учиргүй мэт тэдэнд санагддаг, тийм ч учраас тэд зорилгодоо хүрэхийн тулд өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэхийн хүслэн болдог. Тэд бусдаас илүү гарахын тулд амьдардаг, хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлж, дагуулах хэрэгтэй байдаг бөгөөд тэр хүмүүс нь тээртэй, ой гутам ялаа, эсвэл гуйлгачдын бүлэглэл шиг байсан ч тэд тоодоггүй. Тэднийг шүтэж, дагадаг хүмүүс байж л байвал тэдний сэтгэл амардаг. Хэрвээ тэд алдартай дуучид шиг шүтэн бишрэгчдээсээ галзуу мэт алга ташилт хүлээж авч чадвал хөл нь газар хүрэхгүй баярлах бөгөөд үүнийг эдлэх дуртай байдаг—энэ бол антихристүүдийн уг чанар юм. Ямар төрлийн хүмүүс өөрсдийг нь дагаж, шүтдэг байх нь хамаагүй, антихристүүд бүгдэд нь дуртай байдаг. Тэднийг дагаж буй хүмүүс хамгийн адгийн шаар, ой гутам байсан ч, араатан байсан ч хамаагүй, өөрсдийг нь өргөмжилж, байр суурийн төлөөх амбиц, хүслийг нь хангаж л байвал антихристүүд тоодоггүй. Тэгвэл антихристүүд өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэхээ, очсон газар бүрдээ гайхуулахаа больж чадах уу? (Үгүй.) Энэ бол тэдний мөн чанар юм. Надад хэлдээ, Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ямар төрлийн хүмүүс байдаг вэ? Хүн төрөлхтний дунд Бурханы сонгож, аврахыг хүсдэг нэг төрлийн хүн байдаг бөгөөд энэ хүмүүст хамгийн наад захын мөс чанар, эрүүл ухаан, ичих нүүр байдаг. Үүнээс арай дээр хүмүүс нь үнэнийг хайрлаж, эерэг зүйлсийг хайрлаж, Бурханы шударга, зөвт байдлыг хайрлаж чаддаг; тэд хорон мууг үзэн ядаж чаддаг, шударга бус, хорон муу зүйлсийг хараад эгдүүцдэг бөгөөд эдгээр зүйлийн талаар юу ч хийж чадахгүй байлаа ч гэсэн үзэн ядсаар байдаг—энэ хүмүүс бол Бурханы хүсдэг наад захын хүмүүс юм. Ийм хүн чанар, мөн чанаргүй хүмүүсийн хувьд, тэд Бурханы сайн сайхан, эсвэл Бурхан хэчнээн агуу болох талаар хэчнээн их ярьсан ч Бурхан тэднийг хүсдэггүй. Жишээлбэл, шашны фарисайчууд нөгөө л хуучин хоосон онол, өнгөц үгсээрээ Бурханыг өргөмжилж, гэрчилдэг бөгөөд хоёр мянган жилийн дараа ч тэдгээрийг хэлэхээс уйддаггүй. Одоо Бурхан маш олон үнэнийг илэрхийлж байгаа ч тэд үүнийг харж чаддаггүй, үл тоодог бөгөөд зарим нь бүр яллаж, доромжилдог. Энэ нь тэднийг бүрмөсөн илчилдэг бөгөөд Бурхан тэднийг аль хэдийн хоёр нүүрт фарисайчууд, бүгд Сатаны бүлэглэлийн нэг хэсэг гэж тодорхойлсон; Бурхан тэднийг чөтгөрүүд, Сатанууд, гахай, нохой гэж тодорхойлсон. Антихристүүд ийм бүлэг хүний дунд ирээд, тэдний маш цөөхөн нь үнэнийг ойлгож чаддагийг, тэдний хэнд нь ч ялган таних чадвар, авьяас байхгүйг хараад энэ боломжийг далимдуулан гайхуулахаар яардаг. Зарим нь нэгэн цагт дэлхийн хэмжээний хоёр их сургуульд нэгэн зэрэг тэнцсэн боловч эцэст нь Бурханд итгэж, Түүний даалгаврыг хүлээн авсан учраас яваагүй гэж гайхуулдаг. Тэдний ингэж хэлэхийг сонсоод зарим хүн тэднийг ихэд хүндэлж эхэлдэг. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, чиний хайрладаг зүйлс, ертөнцийг үзэх үзэл чинь ертөнцийн хүмүүсийнхтэй адилхан бол чи ийм хүмүүсийг шүтнэ, тийм ч учраас антихристүүд ийм зүйл хэлэх үед чи тэдний төөрөгдөлд орж, тэдэнд мэхлэгдэх болно. Антихристүүд ийм маягаар өөрсдийгөө далдуур өргөмжилдөг бөгөөд ялган таних чадваргүй тэр мунхаг хүмүүс тэдний төөрөгдөлд ордог. Антихристүүд эцэст нь маш их баярлаж, удирдлага дор нь байгаа хэн ч жирийн хүн биш гэж боддог, гэвч үнэн хэрэгтээ тэр хүмүүс бүгд зүгээр л хэдэн мунгинуу хүн, ямар ч хэрэггүй амьтад байдаг. Үнэнийг ухамсарлах чадваргүй хүмүүс бүгд Сатанууд болон антихристүүдийн төөрөгдөлд орж мэднэ. Сатанууд болон антихристүүдийн ярихыг сонсох үедээ тэд үүнийг өөрсдийнх нь бодол, таашаалтай үнэхээр нийцэж байна гэж мэдэрдэг тул сонсох дуртай байдаг. Тэд хэвийн сэтгэхүйгээ ашиглан сонсож байгаа зүйлийнхээ талаар дүгнэлт хийх чадваргүй бөгөөд ийм зүйлсийг ялган танихад нь туслах үнэнийг ойлгодог хүнийг ч хайж олохгүй; сонсож байгаа зүйл нь үндэслэлтэй мэт санагдаж л байвал тэд үүнийг хүлээн авахад бэлэн байх бөгөөд ингэснээр тэд өөрсдөө ч мэдэлгүй төөрөгдөлд ордог. Хэрвээ үнэнийг ухамсарлах чадвартай, ялган таних чадвартай хүмүүс антихристүүдийн ярихыг сонсвол тэр хүмүүс бусдыг төөрөгдүүлэхийг оролдож байгааг мэдэх бөгөөд тэднийг голох болно. Ялган таних чадваргүй тэр мунгинуу хүмүүс антихристүүдийг мэдлэгтэй, хэв чанар сайтай, ирээдүйтэй гэж итгэх болно. Тэд асуудлыг ийм маягаар харж, ямар нэгэн өнгөц үзэгдлийн төөрөгдөлд орох болно; тэд үнэн-зарчим гэж юу болохыг мэдэхгүй бөгөөд Сатануудыг дагаад явчихна. Ийм хүмүүс мунхаг, мэдлэггүй байдлаасаа болоод өөрсдийгөө сүйрүүлдэг биш үү? Ийм л байдаг. Хэрвээ чи антихристүүд байнга өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг янз бүрийн илрэл, эсвэл үүнийг хийдэг өөр өөр арга барилыг нь ялган таньж чаддаг бол, мөн чи тэдний үгийн цаад зорилго, далд зорилгыг дүгнэж чаддаг бол антихристүүдийн мөн чанарыг нэвт харах нь чамд амархан байна, тэгээд чи тэднийг тэр даруй голж, харааж, дахин хэзээ ч харахгүй байж чадна. Чи яагаад ингэх вэ? Яагаад гэвэл, чи антихристүүдийн ярьж, үйлдэхийг харах үедээ тэднийг жигшиж, үзэн ядах бөгөөд ялаа харж байгаа мэт ой гутаж, тэднийг аль болох хурдан хөөж явуулах хэрэгтэй болно. Тиймээс, чи антихристүүдийн үйлдэл, зан авирыг ялган таньж чаддаг болмогцоо даруй тэднийг ил болгох ёстой, ингэснээр бусад хүн тэднийг ялган таньж чаддаг болж, дараа нь зарчмын дагуу тэднийг чуулганаас хөөнө. Та нар үүнийг хийж зүрхлэх үү? Бурханы сонгосон хүмүүс үүнийг хийж чадвал энэ нь тэд биеийн хэмжээгээр өсөж, Бурханы санаа зорилгыг бодолцон үзэж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж чадна гэдгийг харуулж байна. Бурханы сонгосон хүмүүс үнэнийг ойлгож, ялган таних чадвартай болох үед антихристүүдэд чуулганд, Бурханы гэрт хөл тавих зай үлдэхгүй.
Ямар үйл явдал байх нь хамаагүй, боломж л гарвал антихристүүд өөрсдийгөө гайхуулж, гэрчилнэ, мөн тэднийг биширсэн, атаархсан, хүндэлсэн нүдээр харж шүтэж, хүндэлдэг хүмүүс байх л юм бол тэд баяртай байна—тэр хүмүүс хэн байх нь тэдэнд хамаагүй. Өөрсдийг нь дагаж, шүтэж, хүндэлдэг хүмүүст тавьдаг стандарт тэдэнд бий юу? (Үгүй.) Тэр хүмүүс тэнэг, оюун ухааны хомсдолтой, ёрын муу хүмүүс, эсвэл үл итгэгчид байх нь хамаагүй, ямар ч төрлийн хүн байсан хамаагүй, тэр ч бүү хэл зайлуулж, таягдан хаях ёстой хүмүүс байсан ч хамаагүй, тэр хүмүүс өөрсдийг нь дагаж, шүтэж, өргөмжилж чадаж л байвал антихристүүд тэднийг хүлээн авч, тэдэнд маш их дуртай байдаг, тэр хүмүүсийг өөрсдийн талд оруулж, хамгаалдаг. Антихристүүд тэр хүмүүсийг өөрсдийн хонь, хувийн өмч мэт үздэг бөгөөд өөр хэн нэгэн тэднийг шилжүүлэх, ил болгох, эсвэл тэдэнд арга хэмжээ авахыг зөвшөөрдөггүй. Тэр хүмүүс антихристүүдэд яаж ч бялдуучилж, зусардсан, ямар ч дотор муухайрам, ой гутам зүйл хэлсэн бай, антихристүүд тэр бүхнээс таашаал авна; тэр хүмүүс өөрсдийг нь зусардаж л байвал антихристүүдэд бүх зүйл зүгээр байдаг. Антихристүүдийн хэлж, хийдэг бүхэн нь бусад хүнээр өөрсдийгөө дээдлэн хүндлүүлж, өөрсдөдөө дуртай байлгаж, өөрсдийгөө дагуулахын тулд байдаг бөгөөд өөрсдийг нь дагадаг хүмүүс хэчнээн их муу зүйл хийсэн ч антихристүүд тэднийг судалж шалгахгүй, мөн хүн чанар нь хэчнээн хар санаатай, хорлонтой байсан ч тэд тоохгүй. Тэр хүмүүс өөрсдийг нь дагаж, шүтэж л байвал антихристүүд тэдэнд дуртай байх бөгөөд тэр хүмүүс антихристүүдийн эрх мэдэл, байр суурийг хадгалж, тэдэнтэй сөргөлдөж, эсэргүүцэхгүй л байвал антихристүүд туйлын сэтгэл хангалуун байх болно—антихристүүд ийм л байдаг. Эсрэгээрээ, өөрсдийг нь үргэлж ил болгодог, өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэхэд нь саад болдог, тэгснийх нь төлөө өөрсдийг нь хүндэлдэггүй хүмүүст, түүнчлэн өөрсөдтэй нь үнэний талаар нөхөрлөдөг, асуудлынх нь мөн чанарыг нэвт харж чаддаг, өөрсдийг нь жинхэнээсээ ялган таньж чаддаг хүмүүст антихристүүд яаж ханддаг вэ? Тэд ичсэндээ тэр даруй уурлаж, тэр хүмүүсээс сэрэмжилж, тэднийг гадуурхаж, тэдэн рүү дайрч давшилдаг бөгөөд эцэст нь өөрсдийг нь ялган таньж, эсэргүүцэж чаддаг хүмүүсийг тусгаарлахын тулд боломжтой бүх аргыг хэрэглэдэг. Тэд ингэж байгаагийн цаад шалтгаан юу вэ? Яагаад гэвэл, тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байхдаа тэр хүмүүсийг үргэлж нүдэнд орсон өргөс, тээг садаа гэж боддог бөгөөд тэр хүмүүс өөрсдийг нь ялган таньж, голж, ил болгоно, аятайхан болж байгаа зүйлийг нь баллана гэж боддог. Тэр хүмүүсийг хармагцаа антихристүүдийн сэтгэл тавгүйтэж, үргэлж тэр хүмүүст арга хэмжээ авахыг хүсдэг бөгөөд тэр хүмүүст арга хэмжээ авч л чадвал, дахин өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх үед нь ил болгох, саад болох хүн байхгүй болж, тэд дур зоргоороо мууг үйлдэж чадна гэж боддог. Энэ бол антихристүүдийн үйлддэг зарчим юм. Ямар ч төрлийн хүн өөрсдийг нь зусардаж, магтаж, эсвэл өргөмжилдөг бай, тэр хүмүүсийн хэлж байгаа зүйл баримттай нийцэж байгаа эсэхээс үл хамааран, худал хэлж байсан ч антихристүүд тэднийг хүлээж авахад бэлэн байж, тэднийг сонсоод таашаал авч, тэр хүмүүст чин зүрхнээсээ дуртай байх болно. Тэр хүмүүст ямар асуудал байх нь тэдэнд хамаагүй бөгөөд тэр хүмүүсээс асуудал олж илрүүлсэн ч тэдгээрийг нуун дарагдуулж, хаацайлж, тэр талаар ганц ч үг ганхийхгүй. Антихристүүд өөрсдийг нь дагаж, зусарддаг тэр хүмүүсийг хажуудаа байлгаж л байвал дуртай байна. Антихристүүд ингэж л аливааг хийдэг. Та нар антихристүүдийн хийдэг эдгээр зүйлийг хийж чадах уу? Жишээ нь, та нар Бурханы сонгосон хүмүүсийн дунд байр суурь, нэр хүндтэй хүмүүс, чуулганы удирдагч, ажилчид байлаа гэж бодъё. Хэрвээ ах эгч нар чамайг дээдлэн хүндэлж, чамд зусардаж, бялдуучилж, чиний номлол сайн, чи царайлаг, тэдний хувьд хамгийн сайн удирдагч нь чи гэж хэлэн чамайг байнга магтвал чамд ямар санагдах вэ? Чи тэдний үгийн цаад санааг ялган таньж чадах уу? Чи тийм хүмүүсийг голж, тэднээс зайлсхийж чадах уу? Хэрвээ үгүй бол, чи аюулд оржээ. Чи өөрийгөө тийм ч царайлаг биш, үнэн-бодит байдлын талаар нөхөрлөж чадахгүй гэдгээ тодорхой мэддэг атлаа хүмүүс чамд ингэж зусардахыг сонсохдоо баярлаж, тийм хүмүүстэй үргэлж ойртож, тэднийг дэвшүүлэхийг хүсдэг бол чи асуудалд орсон гэсэн үг биш үү? Энэ нь чи аюулд орсон гэсэн үг юм.
Удирдагч, ажилчдыг ажиллаж байх үед заримдаа Ариун Сүнс тэднийг гэгээрүүлж, гэрэлтүүлэн, тэд зарим нэг бодит туршлагаасаа ярьж чаддаг бөгөөд тэгээд мэдээж тэднийг дээдлэн хүндэлж, шүтдэг хүмүүс гарч ирнэ, мэдээж тэднийг сүүдэр мэт салахгүй дагадаг хүмүүс гарч ирнэ—ийм үед тэд эдгээр зүйлд хэрхэн хандах ёстой вэ? Хүн бүрд өөрийн гэсэн дур сонирхол байдаг, хүн бүр бардам зантай; хүмүүс өөрсдийнх нь талаар сайшааж, зусардсан үг сонсвол маш их таашаал авдаг. Энэ бол хэвийн мэдрэмж бөгөөд сүртэй зүйл биш. Гэвч хэрвээ тэд өөрсдийг нь хэт их магтаж, зусарддаг хэн нэгнийг дэвшүүлж, тийм хүнийг чухал ажилд ашиглавал энэ нь аюултай. Учир нь, бусдыг зусардаж, хэт их магтах дуртай хүмүүс бүгд туйлын зальхай, ов мэхтэй байдаг бөгөөд тэд үнэнч юм уу үнэн үгтэй хүмүүс биш юм. Ийм хүмүүс байр суурьтай болмогцоо Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролт юм уу чуулганы ажилд ямар ч ашиг тусгүй байдаг. Энэ хүмүүс зальжин бөгөөд аливааг баллахдаа хамгийн гаргууд байдаг. Харьцангуй чигч шударга хүмүүс хэзээ ч бусдыг хэт их магтдаггүй. Тэд зүрх сэтгэлдээ чамайг сайшааж байсан ч үүнийгээ гаргаж хэлэхгүй бөгөөд чамд өө сэв байгааг, эсвэл ямар нэг буруу зүйл хийснийг чинь олж харвал чамд хэлж өгнө. Гэвч зарим хүн шулуухан хүмүүст дургүй байдаг бөгөөд хэн нэгэн өө сэвийг нь зааж хэлэх юм уу тэднийг зэмлэх үед тэр хүнийг хавчиж, гадуурхдаг, тэр ч байтугай тэр хүний өө сэв, дутагдлыг нь барьж аваад байнга шүүж, яллана. Ингэснээрээ тэд сайн хүмүүсийг хавчиж, хорлож байгаа хэрэг биш гэж үү? Ийм зүйл хийж, тийм сайн хүмүүсийг хавчиж хяхах нь Бурханы хамгийн их жигшдэг зүйл юм. Сайн хүмүүсийг хавчиж хяхах нь хэрцгий зүйл юм! Хэрвээ хэн нэгэн маш олон сайн хүнийг хавчиж хяхаж байвал тэр бол диавол юм. Удирдагч, ажилчид хүн бүрд шударга, хайраар хандах ёстой, аливаа асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэх ёстой. Ялангуяа хүмүүс чамд зусардаж, бялдуучлан, чамайг тойрон эргэлдэж байх үед чи тэдэнд зөв хандаж, хайраар тусалж, зохих үүрэг даалгаврыг нь гүйцэтгүүлж, шүтлэггүй хүмүүс шиг бусдыг зусарддаггүй болгох ёстой; өөрийн байр суурь, харах өнцгийг тодорхой илэрхийлж, тэднийг дахин хэзээ ч тийм зүйл хийхгүй болтол нь ичээж, шившиг болгох хэрэгтэй. Хэрвээ чи зарчмыг баримталж, хүмүүст шударга хандаж чадвал Сатаны төрлийн эдгээр өөдгүй алиалагч ичихгүй гэж үү? Энэ нь Сатаныг ичээж, Бурханыг сэтгэл хангалуун болгох болно. Бусдыг зусардах дуртай хүмүүс удирдагч, ажилчид бүгд өөрсдөд нь зусарддаг хүмүүст дуртай байдаг, хэн нэгэн тэдэнд зусардсан юм уу бялдуучилсан зүйл хэлэх бүрд бардам зан болон байр суурийн хүсэл нь ханадаг гэж боддог. Үнэнийг хайрладаг хүмүүс энэ бүхэнд дургүй бөгөөд тэд энэ бүхнийг маш их жигшиж, ой гутдаг. Зөвхөн хуурамч удирдагчид л зусардуулахдаа таашаал авдаг. Бурханы гэр тэднийг сайшааж, магтахгүй байж болох ч Бурханы сонгосон хүмүүс тэднийг сайшааж, магтвал тэд маш их баярлаж, үүнээсээ их таашаал авдаг бөгөөд эцсийн дүндээ үүнээсээ бага зэрэг тайтгарал олж авдаг. Антихристүүд зусардуулах бүр ч дуртай байдаг бөгөөд ийм хүмүүс өөрсөдтэй нь ойртож, өөрсдийг нь тойрон эргэлдэхэд хамгийн их таашаал авдаг. Энэ нь асуудалтай биш гэж үү? Антихристүүд ийм л байдаг; хүмүүс өөрсдийг нь магтаж, сайшаах, шүтэж, дагахад тэд дуртай байдаг бол үнэнийг эрэлхийлдэг, харьцангуй чигч шударга хүмүүс энэ бүхний алинд ч дургүй байдаг. Чамд үнэнийг хэлж чаддаг хүмүүстэй чи ойртох ёстой; ийм хүмүүсийг хажуудаа байлгах нь чамд маш их давуу талтай. Ялангуяа, чамаас асуудал олж харах үедээ чамайг зэмлэж, ил болгох зоригтой тийм сайн хүмүүсийг эргэн тойрондоо байлгах нь чамайг буруу замаар орохоос сэргийлж чадна. Чиний байр суурь ямар байх нь тэдэнд хамаагүй бөгөөд чамайг үнэн-зарчмын эсрэг ямар нэг зүйл хийснийг олж хармагцаа шаардлагатай бол тэд чамайг зэмлэж, ил болгоно. Ийм хүмүүс л чигч шударга хүмүүс, шударга ёсны мэдрэмжтэй хүмүүс юм. Тэд чамайг яаж ч ил болгож, зэмлэсэн бай, энэ бүхэн чамд тустай бөгөөд энэ бүхэн нь чамайг харж хандаж, урагш ахиулахын төлөө байдаг. Чи ийм хүмүүстэй ойртох ёстой; чамд туслах ийм хүмүүс хажууд чинь байснаар чи хамаагүй илүү аюулгүй болно—Бурханы хамгаалалттай байна гэж үүнийг хэлнэ. Үнэнийг ойлгодог, зарчмыг баримталдаг хүмүүс өдөр бүр хажууд чинь байж чамайг харж хандах нь үүрэг, ажлаа сайн гүйцэтгэхэд чинь маш их ашиг тустай. Чамд долигонож, зусарддаг тэр зальхай, ов мэхтэй хүмүүсийг чи туслахаа болгож яавч болохгүй; ийм хүмүүсийг өөртөө наалдуулах нь өөр дээрээ өмхий ялаа шавуулахтай адил бөгөөд чи маш олон нян, вируст өртөх болно! Ийм хүмүүс чамайг үймүүлж, ажилд чинь нөлөөлөх магадлалтай бөгөөд тэд чамайг уруу татагдаж, буруу замаар ороход хүргэж чадна, мөн тэд чамд гамшиг, сүйрэл авчирч чадна. Чи тэднээс хол байх ёстой, хэдий чинээ хол байна төдий чинээ сайн, хэрвээ чи тэднийг үл итгэгчдийн мөн чанартай болохыг ялган таньж, тэднийг чуулганаас зайлуулж чадвал бүр ч сайн. Үнэнийг эрэлхийлдэг чигч шударга хүн чамд асуудал байгааг олж хармагцаа чиний байр суурь ямар байх, чи түүнд хэрхэн хандах, тэр ч бүү хэл чи түүнийг үүргээс нь чөлөөлөх эсэхээс үл хамааран чамд үнэнийг хэлнэ. Тэр хэзээ ч үүнийг нуун далдлах юм уу булзааруулахыг оролдохгүй. Эргэн тойронд чинь ийм хүмүүс олон байх нь маш их ашиг тустай! Чамайг зарчмын эсрэг ямар нэг зүйл хийх үед тэд чамайг ил болгож, асуудлын чинь талаар санал бодлоо хэлж, асуудал, алдаа дутагдлыг чинь илэн далангүй, үнэнчээр хэлж өгнө; тэд чиний нэр нүүрийг хамгаалахыг хичээхгүй бөгөөд олон хүний өмнө ичгүүртэй байдлаас мултрах боломжийг ч чамд олгохгүй. Чи ийм хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Чи тэднийг зовоох ёстой юу, эсвэл тэдэнтэй ойртох ёстой юу? (Тэдэнтэй ойртох ёстой.) Тийм ээ, зөв. Чи зүрх сэтгэлээ нээж, тэдэнтэй нөхөрлөн: “Чиний зааж хэлсэн миний тэр асуудал зөв байсан. Тэр үед би бардам зан, байр суурийн бодлоор дүүрэн байжээ. Би олон жил удирдагч байсан атал чи миний нэр нүүрийг хамгаалахыг хичээгээгүйгээр үл барам, олон хүний өмнө асуудлыг минь зааж хэлсэн тул би үүнийг хүлээн авч чадаагүй. Гэвч миний хийсэн зүйл үнэхээр зарчим болон үнэнтэй зөрчилдөж байсныг, мөн би тэгэх ёсгүй байсныг одоо би харж байна. Удирдагчийн байр суурьтай байна гэдэг юу юм бэ? Энэ ердөө л миний үүрэг биш гэж үү? Бид бүгд үүргээ гүйцэтгэж байгаа, бидний байр суурь эрх тэгш. Цорын ганц ялгаа нь би арай илүү хариуцлага үүрдэг, тэгээд л болоо. Хэрвээ чи ирээдүйд ямар нэгэн асуудал олж харвал хэлэх ёстой зүйлээ хэлээрэй, бидний хооронд ямар ч хувийн өс хонзон байх ёсгүй. Хэрвээ үнэнийг ухамсарлах тал дээр бид санал зөрөлдвөл хамтдаа нөхөрлөж болно. Бурханы гэрт, Бурхан болон үнэний өмнө бид хөндийрөх биш, харин нэгдмэл байх ёстой” гэж хэлэх ёстой. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж, хайрлах хандлага юм. Чи антихристийн замаас хол байхыг хүсвэл юу хийх ёстой вэ? Чи үнэнийг хайрладаг хүмүүстэй, чигч шударга хүмүүстэй санаачилга гарган ойртож, асуудлыг чинь зааж хэлж чаддаг, асуудлыг чинь олж харах үедээ үнэнийг хэлж, чамайг зэмлэж чаддаг хүмүүстэй, ялангуяа асуудлыг чинь олж харах үедээ чамайг засаж чаддаг хүмүүстэй ойртох ёстой—эдгээр нь чамд хамгийн их ашиг тустай хүмүүс бөгөөд чи тэднийг нандигнах ёстой. Хэрвээ чи ийм сайн хүмүүсийг гадуурхаж, зайлуулбал Бурханы хамгаалалтыг алдаж, гамшиг чамд аажмаар ирэх болно. Сайн хүмүүстэй, үнэнийг ойлгодог хүмүүстэй ойртсоноор чи амар амгалан, баяр баясгалантай болж, гамшгаас хол байж чадна; харин олиггүй хүмүүс, ичгүүргүй хүмүүс, чамд зусарддаг хүмүүстэй ойртсоноор чи аюулд орох болно. Чи амархан мэхлэгдэж, хууртагдаад зогсохгүй, гамшиг чамд хэзээ ч тохиолдож магадгүй. Ямар төрлийн хүн чамд хамгийн их ашиг тустай байж чадахыг чи мэдэх ёстой—чамайг ямар нэг буруу зүйл хийх үед, эсвэл чи өөрийгөө өргөмжилж, гэрчлэн, бусдыг төөрөгдүүлэх үед чамд анхааруулж чаддаг хүмүүс л чамд хамгийн их ашиг тустай байж чадна. Ийм хүмүүстэй ойртох нь зөв зам юм. Та нар үүнийг хийж чадах уу? Хэрвээ хэн нэгэн чиний нэр хүндэд сэв суулгах зүйл хэлээд чи бүх насаараа түүнд өширхөж: “Чи яагаад намайг ил болгосон юм бэ? Би чамд хэзээ ч муу хандаж байгаагүй. Чи яагаад үргэлж надад хүндрэл учруулах ёстой юм бэ?” гэж хэлэн, зүрх сэтгэлдээ өс хонзон санах үед ан цав үүсэж, чи үргэлж: “Би бол удирдагч, надад ийм ялгамж чанар, байр суурь байгаа, би чамайг тэгж ярихыг зөвшөөрөхгүй” гэж боддог бол энэ нь ямар төрлийн илрэл вэ? Энэ нь үнэнийг хүлээн авахгүй, өөрийгөө бусадтай сөргөлдүүлж байгаа хэрэг бөгөөд эрүүл ухааныг сонсохгүй байгаа хэрэг юм. Байр суурийн бодол чинь гай тарьж байгаа хэрэг энэ биш гэж үү? Энэ нь чиний завхарсан зан чанар хэтэрхий ноцтой байгааг харуулж байна. Үргэлж байр суурийн бодол өвөрлөдөг хүмүүс бол антихристийн ноцтой зан чанартай хүмүүс юм. Хэрвээ тэд бас ёрын мууг үйлдвэл маш хурдан илчлэгдэж, таягдан хаягдах болно. Хүмүүс үнэнийг голж, хүлээн авахгүй байх нь маш аюултай! Үргэлж байр суурийн төлөө өрсөлдөх хүсэлтэй байж, байр суурийн ашиг тусад ташуурахыг хүсэх нь аюулын дохио юм. Хүний зүрх сэтгэл байнга байр сууринд хазаарлагдах үед хүн үнэнийг хэрэгжүүлж, аливааг зарчмын дагуу шийдвэрлэж чадах уу? Хэрвээ хүн үнэнийг хэрэгжүүлж чадахгүй, үргэлж нэр төр, ашиг хонжоо, байр суурийн төлөө үйлдэж, аливааг хийхдээ үргэлж эрх мэдлээ ашигладаг бол жинхэнэ төрхөө харуулж буй илэрхий антихрист биш гэж үү?
Өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх зэрэг илрэл нь антихристүүдийн хамгийн түгээмэл илрэл юм. Өдөр тутмын амьдралд ч бай, бусадтай харилцаж, аливааг шийдвэрлэх арга барилд ч бай, эсвэл чуулганы амьдралд ч бай эдгээр илрэл үргэлж харагддаг, учир нь эдгээр илрэл бол завхарсан зан чанар харагдаж байгаа хэрэг юм. Жишээ нь, хүн үүрэгтээ хэрхэн хандах, бусдад хэрхэн хандах, бусдыг хэрхэн ялган танихтай холбоотой үнэн нь бидний нөхөрлөсөн үнэн юм. Та нар энгийн амьдрал дахь эдгээр зүйлийн бодит илрэлийг мэддэг хэрнээ тэдгээрийг асуудал гэж ухаарч чаддаггүй хэрэг үү? Эсвэл та нар эдгээр тодорхой асуудалд үндэслэн орж эхлээгүй хэрэг үү? Хэрвээ та нар зан чанараас эхэлдэггүй бол, эсвэл заримдаа эдгээр илрэлийг гаргадаг атлаа зан чанарын асуудал мөн эсэхийг нь мэдэхгүйгээсээ болоод тэдгээрийг үл тоодог бол зан чанарын өөрчлөлтөд хүрэх маш хол байна. Хэрвээ чи эдгээр илрэл нь өөрийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг гэдгийг ухаарахгүй бол, эдгээр илрэл чиний завхарсан зан чанарт захирагдаж байгааг мэдэхгүй, тэдгээрийг нэг төрлийн зан төлөв, эсвэл аливааг хийх төрөлхийн арга барил юм уу танин мэдэхүй гэж үзэн, ач холбогдлыг нь бууруулж, тэдгээрийг завхарсан зан чанар, завхарсан мөн чанар чинь харагдаж байгаа хэрэг гэж үзэхгүй бол холбогдох завхарсан зан чанараа өөрчлөхөд чамд хэцүү байх болно. Хүмүүсийн ухаарч чадах зан чанартай холбоотой зүйлс нь аливааг хийх арга барил эсвэл тэдний байгаа байдлын аль ч бай, гадаад зан авир эсвэл тэдний үг хэллэг, мэдэгдлийн аль нь ч бай, тэдний бодол, үзэл санаа эсвэл тодорхой нэг хэрэг явдлын талаарх тэдний ойлголтын аль нь ч бай, зан чанар-мөн чанартай холбоотой л бол тэд үүнийг үргэлж хүний уг чанар-мөн чанарын биелэл юм уу илчлэл гэж үзэх ёстой бөгөөд ингэснээр тэдний ойлголт тэлэх биш үү? Тэд Бурханыг эсэргүүцдэг, үнэнийг хайрладаггүй, байр сууринд шунадаг, эсвэл хэлж байгаа зүйлээрээ хүмүүсийг төөрөгдүүлдэг гэх мэт том зүйлсийг л зөвхөн ойлгодог байх ёсгүй, харин тодорхой санаа, санаархал зэрэг жижиг зүйлсээс эхлээд үндэслэл, мэдэгдэл зэрэг том зүйлс хүртэлх бүхнийг ойлгох ёстой. Би сая нийтдээ зургаан зүйл дурдсан бөгөөд тэдгээрийн дунд бодол, үзэл санаа, түүнчлэн тодорхой хэрэг явдлын талаарх хүний ойлголт байсан. Бодол, үзэл санаа бол хүний ухамсар, сэтгэхүй дотор оршдог зүйлс юм; ойлголт бол хэдийнээ таньж мэдсэн бөгөөд түүнийхээ талаар тодорхой үг, мэдэгдэл бүрэлдүүлж чадах зүйл юм; тэгээд зан авир болон хэл яриа байна. Энэ нь нийтдээ дөрвөн зүйл юм. Мөн мэдэгдэл болон үндэслэл байна. Мэдэгдэл болон үндэслэл нь юутай эсрэгцдэг вэ? (Санаархал болон санаатай.) Санаа бол оюун ухаанд өөрийн эрхгүй урган гардаг нэлээд бүдэг бадаг зүйл юм. Тэдгээр нь зөв, эсвэл буруу гэж хараахан тодорхойлогдоогүй, хүн зүгээр л тэдгээрийг боддог бөгөөд дотор нь хараахан хэлбэржээгүй байдаг бол хэлсэн үндэслэл нь хэлбэржсэн байдаг. Нийтдээ гурван бүлэг, зургаан зүйл байна. Та нар энэ зургаан зүйлийг завхарсан зан чанарынхаа мөн чанарыг задлан шинжилж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх зам болгон ашигла, өнөөдрөөс эхлэн энэ зургаан зүйлээс өөрсдийн завхарсан зан чанар, завхарсан мөн чанарыг мэдэж ав, ингэснээр та нар өөрсдийгөө үнэхээр танин мэдэх болно.
Өнөөдрийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа сонссон зүйлээ бодож боловсруулах хугацаа та нарт хэрэгтэй юу? Та нар цугларах үедээ зарим нэг гэрлийг нөхөрлөж, эсвэл энэ суурин дээр өөрсөдтэйгөө харьцуулж чадах уу? Энэ бол гол түлхүүр бөгөөд та нарт хамгийн их ашиг тустай юм. Та нар цугларах үедээ нөхөрлөж, санал бодлоо солилцож, туршлага, ухаарлаа хэлэлцэх хэрэгтэй—энэ нь хамгийн үр дүнтэй. Өмнө нь бид үргэлж “тунгаан бодох” гэдэг үгийг ашигладаг байсан; ярианы хэллэгээр бол бид “шингээх” гэж хэлдэг. Энэ нь илүү ихийг уншиж, илүү ихийг залбиран-уншиж, илүү ихийг бодож, илүү ихийг эрж хайн, тухайн үед ойлгосон зүйлээ, түүнчлэн ойлгоогүй бөгөөд хоосон сургаал гэж үзсэн зүйлээ, чухал санаануудыг, хүн бүрийн буруу ойлгосон санаануудыг, мөн та нарын ухамсарлаагүй санаануудыг авч, нөхөрлөлдөө тэдгээрт төвлөрнө гэсэн үг юм— “шингээх” гэж үүнийг хэлдэг. Ингэснээр эдгээр үнэний нарийн ширийн зүйлс, үнэнүүдийн хоорондох янз бүрийн ялгаа болон үнэн бүрийн тодорхойлолтын талаарх та нарын ойлголт улам бүр тодорхой, үнэн зөв болох болно. Сүүлийн жилүүдэд та нарын ойлгож, хэрэгжүүлсэн янз бүрийн үнэн чинь өмнөхтэй харьцуулахад илүү бүрхэг болсон гэж бодож байна уу, эсвэл илүү тодорхой болсон гэж бодож байна уу? (Илүү тодорхой болсон.) Мөн энэ жилүүдэд та нарын Бурханд итгэх итгэлийн зам, биеэ авч явах чиг хандлага болон үүргээ гүйцэтгэх цаад санаархал, сэдэл, анхны түлхцэд ямар нэгэн том өөрчлөлт гарсан уу? (Бурханы бага сага цээрлүүлэлт, сахилгажуулалтыг туулж, Бурханы үгийг идэж, уусныхаа дараа ямар нэгэн өөрчлөлт гарсан мэт надад санагдаж байна.) Өөрчлөлт гарсан нь зөв бөгөөд энэ бол болох л ёстой зүйл юм. Зарим хүн эхнээсээ л хайхрамжгүй байсаар ирсэн бөгөөд маш олон номлол сонссон ч өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй байна. Тэдний сэтгэлийн гүнийг юу ч хөдөлгөдөггүй, өөрөөр хэлбэл ямар ч цуглаан, нөхөрлөл тэдний явж буй зүг чигийг өөрчилж чаддаггүй—тэд маш хөшүүн, маанаг байдаг! Авралд хүрэх зам одоо улам бүр тодорхой болох ёстой бөгөөд туршлагатай хүмүүс Бурхан хүнийг авардаг арга зам болон тэгдэг зорилгыг нь тов тодорхой хардаг. Хэрвээ энэ олон жил Бурханд итгэснийхээ дараа Бурхан хүмүүсийг хэрхэн аварч, завхралаас хэрхэн цэвэрлэдгийг чи одоо ч мэдэхгүй байвал энэ нь чи үнэний талаар ямар ч ойлголтгүй, Бурханы ажлыг өчүүхэн төдий ч ухамсарлаагүйг харуулж байна. Ийм хүмүүс бүгд итгэлдээ мунгинасан байдаг биш гэж үү?
2019 оны 3 дугаар сарын 20