3-р зүйл: Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг
Хүмүүсийг хянахдаа антихристүүдийн ашигладаг гурав дахь арга техник: Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг. Зарим хүн эерэг зүйлс, шударга ёс болон гэрлийг хайрладаг, үнэний талаар нөхөрлөх дуртай байдаг. Тэд үнэнийг эрэлхийлж, эрж хайдаг ах эгч нарыг байнга хайж олж, тэдэнтэй нөхөрлөдөг. Үүнийг хараад антихристийн уур хилэн нь бадардаг. Тэдний хувьд, үнэнийг эрэлхийлдэг хүн бүр нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт байдаг; тэд үнэнийг эрэлхийлдэг бүх хүнийг дайралт, гадуурхал, халдлагынхаа бай болгохыг хүсдэг. Мэдээж антихрист, хүмүүсийн нэвт харж чадахуйц илэрхий, хэрцгий, догшин арга тактик ашиглан энэ хүмүүс рүү дайрахгүй. Тэд үнэнийг нөхөрлөж буй байдлаар, хэдэн бичиг үсэг, хоосон сургаалаар хүмүүсийг шүүж, тэдэнд цохилт өгнө. Энэ нь тэдний хийж байгаа зүйл зөв зүйтэй, үндэслэлтэй, тэд тус нэмэртэй—тэдний хийж байгаа зүйлд ямар ч буруу юм байхгүй гэж бодоход хүмүүсийг хүргэдэг. Тэдний энэ “зөв зүйтэй, үндэслэлтэй” арга барил нь юу вэ? (Тэд хүмүүсийг шүүж, цохилт өгөхийн тулд Бурханы үгээс эш татдаг.) Зөв—тэд хүмүүсийг ил болгож, шүүхийн тулд Бурханы үгээс эш татдаг. Энэ бол тэдний хамгийн түгээмэл арга барил юм. Гаднаа ийм яриа нь шударга, үндэслэлтэй, нэлээд зөв зүйтэй мэт санагддаг ч дотроо тэдний санаа зорилго нь бусдын ашиг тусын төлөө туслах бус, харин тэднийг ил болгож, шүүж, яллаж, доош хийх явдал байдаг. Энэ бол тэдний хийхийг зорьдог зүйл гарцаагүй мөн. Тиймээс асуудал тэдний санаа зорилгод оршдог. Тэр хүмүүс үнэнийг эрэлхийлж, хайрладаг бөгөөд антихристэд аюул занал учруулдаг учраас антихристүүд ингэж байгааг гярхай хүмүүс харж чадна. Тэр нь ямар аюул занал вэ? Тэдний үнэнийг хайрлах хайр нь антихристэд ямар байдлаар саад болдог вэ? (Энэ хүмүүс антихристүүдийг нэвт харж, ялган таньж чаддаг.) Яг зөв. Үнэнийг хайрладаг энэ хүмүүсийн антихристэд учруулдаг хамгийн том аюул занал бол тэд антихристийн хийсэн ямар ч муу зүйлийг, юу ч байсан ялган таньж чаддаг; тэд мөн чанарыг нь нэвт харж чаддаг бөгөөд хаана ч, хэдийд ч тэднийг ил болгож, мэдээлж, илчилж, улмаар тэднийг яллаж, голж, чуулганаас цэвэрлэх магадлалтай. Хэрвээ тэгвэл тэд байр суурь, эрх мэдлээ үүрд алдаж, ерөөгдөх хэтийн ирээдүй нь бүрмөсөн сүйрнэ. Тийм учраас антихристийн хувьд үнэнийг эрэлхийлдэг энэ хүмүүс санал зөрөлдөгсдөөс гадна хамгийн том аюул заналхийлэл байдаг.
Бурханы үгийн талаарх нөхөрлөлийг ашиглан үнэнийг эрэлхийлдэг хүмүүст цохилт өгч, тэднийг шүүх гэх зэрэг гаднаа зөв зүйтэй мэт харагддаг арга барилаас гадна антихристүүд тэдний эсрэг эрс арга хэмжээ ч авна. Тэр нь ямар эрс арга хэмжээ вэ? Жишээлбэл, тэд удирдагч юм уу ажилчны агшин зуурын гэм бурууг барьж авна; гэм буруугийнх нь нөхцөл байдал, тэр хүн үүнээс мэдлэг олж авч, гэмшиж чадсан эсэх, үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэхээс үл хамааран, тэр хүнийг шүүж, яллаж, зайлуулахын тулд тэд сүр бадруулна. Антихристүүд өвсийг устгахын тулд үндсээр нь зулгаах ёстой гэж боддог тул ийм хүмүүсийг чуулганаас зайлуулдаг, ингэснээр тэд антихристүүдийн байр сууринд аюул заналхийлэл учруулахгүй. Ёрын муу хүмүүс, антихристүүд бүгд удирдагч, ажилчдын эсрэг ашиглаж болох зүйлсийг барьж авахдаа сайн байдаг бөгөөд барьц авмагцаа тэднийг хуурамч удирдагч, антихристүүд хэмээн ялладаг. Энэ бол жижиг зөрчил биш! Удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүсээр сонгогддог; чи яагаад үргэлж тэдний эсрэг ашиглах зүйлсийг барьж авдаг юм бэ? Тийм барьц авах зорилго чинь юу вэ? Чи тэдний оронд удирдагч болохыг хүсээ юу? Ёрын муу хүн удирдагч юм уу ажилчныг хуурамч удирдагч, антихрист хэмээн буруутгамагцаа, дараа нь амьд жишээг жагсааж, энэ нь баримтад нийцэж байна гэж Бурханы сонгосон хүмүүст бодогдуулж чадвал энэ нь гай дуудаж байна. Тэр удирдагч юм уу ажилчин чуулганаас маш амархан зайлуулагдаж болзошгүй. Хуурамч удирдагч юм уу антихрист байх нь маш том хэрэг бөгөөд нэгэнт хэрэг нь нотлогдвол буруутгагдсан хүн яллагдаж, Бурханд итгэгч байх хугацаа нь дуусдаг. Энэ нь тэднийг зүгээр л сүйрүүлнэ, тийм биз дээ? Энэ хэчнээн ёрын муу гээч! Түүгээр ч барахгүй, хэрвээ антихрист тэр боломжийг ашиглан өөрийгөө удирдагчаар сонгуулж, чуулганыг хяналтдаа авбал Бурханы сонгосон хүмүүс антихристийн хяналтад орох бус уу? Тэр чуулган антихристийн хаанчлал болох бус уу? (Тэгнэ.) Энэ бол ноцтой аюул! Ёрын муу хүмүүс болон антихристүүдэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс рүү дайрч давшилж, гадуурхах өөр арга техник бий юу? Зарим нь эрх мэдлийг булаан авч, өөрсдийн байр суурийг бататгахын тулд үнэнийг эрэлхийлдэг ах эгч нарыг хамгийн аюултай газруудад ажиллуулахаар явуулдаг биш үү? Тэд “Шинээр итгэсэн олон ах эгчтэй шинэхэн байгуулагдсан чуулган байна. Тэд суурьгүй, бас мэргэн ухаан дутмаг. Тэднийг усалж, амиар хангах үнэнийг ойлгодог хүн тэдэнд хэрэгтэй байна. Чи үзэгдлийн үнэнийг ойлгодог; тэр шинэ хүмүүст очиж услах чам шиг хүн хэрэгтэй байна. Өөр хэн ч үүнийг хийж чадахгүй” гэж хэлдэг. Ингэснээр антихрист ноцтой далд аюул заналхийллийг холдуулдаг. Тэд үнэндээ тэр хүнээр уг чуулганыг удирдуулж, хангуулахын тулд үүнийг хийж байгаа юу? (Үгүй.) Үгүй; тэр газар нь дайсагнасан, аюултай орчин учраас тэд үүнийг хийж байгаа юм. Тэд тус хүнийг агуу улаан лууд баригдана гэж ихэд найдсандаа чуулганы ажил хийлгэхээр аюултай газарт байрлуулдаг. Хэрвээ тэр хүн баригдвал антихристийн байр сууринд заналхийлэх хүн үлдэхгүй бөгөөд тэд чуулганыг хяналтдаа авч чадна. Энэ нь тэдний тактик биш гэж үү? Тэд уг хүнийг шинээр ирэгсдийг услахад маш тохиромжтой гэдгээр шалтаглан явуулдаг, ингэснээр хэн ч тэдний өөдгүй санаархлыг харж чаддаггүй. Тэд сүйхээтэй биш үү? Ах эгч нар антихристийг ийм зохицуулалт хийснийх нь төлөө ухаантай, мэргэн, Бурханы санаа зорилгод нийцсэн хүн гэж боддог боловч антихрист тэднийг мэхэлж, сохолсон болж таардаг. Антихристийн энэ арга техник нэлээд ний нуугүй мэт санагддаг; яг юу болоод байгааг хэн ч тодорхой харж чаддаггүй, хүн бүр эцэст нь төөрөлддөг. Төөрөлдсөн тэр хүмүүс антихристийн хийж байгаа зүйлийг шударга, үндэслэлтэй, ажилд санаа тавьсандаа үүнийг хийж байна гэж боддог—гэвч хэн ч антихристийн санаархлыг нэвт харж чаддаггүй. Антихристүүд хорон муу, тийм биз дээ? Хаана аюул байна, тэд чамайг тийш нь явуулж, “Чи үнэнийг эрэлхийлдэггүй гэж үү? Миний эсрэг зогсдоггүй гэж үү? Чи үргэлж намайг ялган таньж, миний эсрэг ашиглах зүйлсээс зуурдаг биш үү? За яах вэ: Би энэ боломжийг ашиглан чамайг эндээс шууд холдуулна. Чи баривчлагдвал сайн хэрэг—чи хэзээ ч дахин хөл дээрээ босохгүй!” гэж өөртөө хэлдэг. Чуулганд антихристүүдийн урхидаж, хавчдаг хүмүүсийн ихэнх нь илүү их эрэлхийлэлтэй хүмүүс байдаг нь лавтай. Энэ хүмүүсийг хавчиж, гадуурхаж байхдаа антихристүүд тэднийг хэрхэн үздэг вэ? Тэд дотроо “Энэ хүмүүс үргэлж номлол сонсож байдаг; тэд зарим үнэнийг ойлгодог. Би зүгээр л тэднийг сонсгохгүй байж болохгүй: Номлолыг хүн бүрд сонсгохоор тараадаг тул тэдэнд сонсгохгүй байхыг зөвтгөх аргагүй. Гэхдээ тэдэнд сонсголоо гэж бодъё, тэр номлолуудад яригдсан зүйлсийн ихэнх нь хуурамч удирдагч, антихристүүдийг ил болгодог тул хэрвээ тэд хангалттай ихийг сонсож, ойлголт, ялган таних чадвар олж авбал энэ нь миний хувьд сайнаар эргэх үү? Би эрт орой хэзээ нэгэн цагт удирдагчийн байр сууриасаа буух хэрэгтэй болно, тийм биз дээ? Тэгж болохгүй. Би эхлээд хөдлөх хэрэгтэй” гэж хэлдэг. Антихристэд ийм санаархал төрсөн л бол тэд үйлдэл хийж эхэлдэг. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгодоггүй байсан бол антихристийг таньж чадах хүн хуруу дарам цөөн байх байсан. Яагаад антихристүүд санасандаа хүрч чаддаг байхад үнэнийг эрэлхийлдэг хүмүүс хохирогч болдог вэ? Гарцаагүй нэг шалтгаан бий: Тэр хүмүүс зүрх сэтгэлдээ үнэнийг болон эерэг зүйлсийг бага зэрэг хайрладаг, үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй ч зүгээр л хэтэрхий хулчгар байдаг. Тэд үнэнийг ойлгодоггүй, ялган таних чадваргүй, маш мунхаг байдаг; тэд антихристийн мөн чанарыг нэвт харж чаддаггүй, антихристийг ил болгохоор зориглож хэзээ ч чаддаггүй, энэ нь антихристэд эхлээд хөдөлж, тэднийг хорлох боломж олгодог. Хэрвээ тэд ийм үр дүнд хүрсэн, эсвэл ийм байдалд орсон бол энэ нь хэрхэн тохиолдсон байх вэ? Тэдэнд антихрист хэрцгий хандсан байх биш үү? (Тийм.) Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үүнээс ямар сургамж авах ёстой вэ? Удирдагч юм уу ажилчинд хэрхэн хандах тал дээр хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ? Хэрвээ удирдагч юм уу ажилчны хийж байгаа зүйл зөв бөгөөд үнэнд нийцэж байвал чи тэднийг дуулгавартай дагаж болно; хэрвээ тэдний хийж байгаа зүйл буруу бөгөөд үнэнд нийцэхгүй байвал чи тэднийг дуулгавартай дагах ёсгүй, харин тэднийг ил болгож, эсэргүүцэж, өөр санал дэвшүүлж болно. Хэрвээ тэд бодит ажил хийж чаддаггүй, эсвэл чуулганы ажилд үймээн учруулдаг ёрын муу үйл үйлдэж, хуурамч удирдагч, хуурамч ажилчин, эсвэл антихрист болох нь илчлэгдвэл чи тэднийг ялган таньж, илчилж, мэдээлж болно. Гэвч Бурханы сонгосон хүмүүсийн зарим нь үнэнийг ойлгодоггүй, нэн хулчгар байдаг; тэд хуурамч удирдагч, антихристүүдэд дарлагдаж, тарчлахаас айдаг тул зарчмыг баримталж зүрхэлдэггүй. Тэд: “Хэрвээ удирдагч намайг хөөвөл би дуусна; хэрвээ удирдагч намайг хүн бүрээр ил болгуулж, эсвэл хаяуулбал би цаашид Бурханд итгэж чадахгүй болно. Хэрвээ би чуулганаас хөөгдвөл Бурхан намайг хүсэхгүй, аврахгүй. Тэгээд миний итгэл талаар болох биш үү?” гэж хэлдэг. Ингэж бодох нь утгагүй биш үү? Ийм хүмүүс Бурханд жинхэнээсээ итгэдэг үү? Хуурамч удирдагч юм уу антихрист чамайг хөөхдөө Бурханыг төлөөлж байх уу? Хуурамч удирдагч юм уу антихрист чамайг тарчлааж, хөөх үед энэ нь Сатаны ажил байдаг бөгөөд Бурхантай ямар ч хамаагүй; хүмүүсийг чуулганаас зайлуулах юм уу хөөх үед чуулган болон Бурханы сонгосон бүх хүн хамтран шийдвэр гаргасан, мөн зайлуулж, хөөх нь Бурханы гэрийн ажлын зохицуулалт болон Бурханы үгийн үнэн-зарчимд бүрэн нийцсэн үед л энэ нь Бурханы санаа зорилгод нийцдэг. Хуурамч удирдагч юм уу антихристэд хөөгдөх нь яаж чи аврагдаж чадахгүй гэсэн үг байх юм бэ? Энэ бол Сатан болон антихристийн хавчлага бөгөөд чи Бурханаар аврагдахгүй гэсэн үг биш. Аврагдаж чадах эсэх чинь Бурханаас хамаарна. Бурханаар аврагдаж чадах эсэхийг чинь шийдэх эрхтэй нэг ч хүн байхгүй. Чи үүнийг тодорхой мэдэж байх ёстой. Хуурамч удирдагч юм уу антихристэд хөөгдсөнөө Бурханд хөөгдсөн мэтээр үзэх нь Бурханыг буруугаар ойлгож байгаа хэрэг биш үү? Тийм. Энэ нь Бурханыг буруугаар ойлгоод зогсохгүй, Бурханы эсрэг тэрсэлж байгаа хэрэг юм. Энэ нь бас Бурханы эсрэг нэг төрлийн доромжлол юм. Бурханыг ингэж буруугаар ойлгох нь мэдлэггүй, тэнэг хэрэг биш гэж үү? Хуурамч удирдагч юм уу антихрист чамайг хөөх үед чи яагаад үнэнийг эрж хайдаггүй юм бэ? Чи ялган таних чадвартай болохын тулд яагаад үнэнийг ойлгодог хэн нэгнийг хайж олдоггүй юм бэ? Чи яагаад дээд түвшний удирдагчдад мэдээлдэггүй юм бэ? Энэ нь Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдэгт итгэдэггүйг чинь нотолж байгаа бөгөөд чамд Бурханд итгэх жинхэнэ итгэл байхгүй, чи Бурханд үнэхээр итгэдэг хүн биш гэдгийг харуулж байна. Хэрвээ чи Бурханы төгс хүчинд итгэдэг юм бол хуурамч удирдагч юм уу антихристийн өшөө авалтаас яагаад айдаг юм бэ? Тэд чиний хувь заяаг тодорхойлж чадах уу? Хэрвээ чи ялган таних чадвартай бөгөөд тэдний үйлдэл үнэнтэй зөрчилдөж байгааг анзаарсан бол үнэнийг ойлгодог Бурханы сонгосон хүмүүстэй яагаад нөхөрлөдөггүй юм бэ? Чи амтай байж яагаад дуугарч зүрхэлдэггүй юм бэ? Чи хуурамч удирдагч юм уу антихристээс яагаад тэгтлээ их айдаг юм бэ? Энэ нь чи бол хулчгар, ямар ч хэрэггүй бөгөөд Сатаны гар хөл гэдгийг нотолж байна. Хуурамч удирдагч юм уу антихристийн заналхийлэлд өртөх үедээ чи тэднийг дээд түвшний удирдагчдад мэдээлж зүрхэлдэггүй бол аль хэдийн Сатанд хүлэгдсэн, тэдэнтэй нэгэн зүрх сэтгэлтэй байгааг чинь энэ нь харуулж байна; энэ нь Сатаныг дагаж байгаа хэрэг биш гэж үү? Ийм хүн яаж Бурханы сонгосон хүмүүсийн нэг байж чадах юм бэ? Тэд бол тэр чигтээ адгийн амьтад. Хуурамч удирдагч, антихристүүдтэй нэгэн зүрх сэтгэлтэй байдаг бүх хүн хэзээ ч сайн хүн байж чадахгүй; тэд бол мууг үйлдэгчид юм. Ийм хүмүүс диаволын гар хөл болохоор төрсөн—тэд Сатаны гар хөл бөгөөд тэд аврагдахын аргагүй. Антихристүүд мууг үйлдэж байгааг хараад тэднийг ил болгож зүрхэлдэггүй, антихристүүдийг гомдоохоос айдаг, тэр ч байтугай тэднийг өмгөөлж, дуулгавартай дагадаг бүх хүн тэнэг, мэдлэггүй хүмүүс биш гэж үү? Хэрвээ чи үнэн-зарчмыг бүрэн мэдэж байгаа хэр нь зөрчсөөр, тэр ч бүү хэл ёрын муу хүмүүс, антихристүүдтэй эвсэж, бүлэглэл үүсгэдэг бол Сатаны хамсаатан, гар хөл болж байгаа хэрэг биш үү? Тэгвэл эцэст нь чамайг ёрын муу хүн, антихристүүдийн хамсаатан гэж үзэн шийдвэрлэх үед энэ нь зохистой байх биш үү? Хэрвээ чи Бурханд итгэдэг атлаа Бурханыг дагахын оронд антихристүүдийг дагаж, тэдний гар хөл юм уу хамсаатны нэг болж үйлдэж байвал өөрийнхөө булшийг ухаж, өөрийнхөө үхлийн ялд гарын үсэг зурж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ чи Бурханд итгэдэг атлаа Бурханд дуулгавартай байхын оронд Бурханы дайснууд болох антихристүүдийн эрхэнд орж, тэнд хоргоддог бол, үр дүнд нь эдгээр антихрист чамайг овжноор залж, харгислан зовоодог бол чи өөрөө өөртөө гай дуудсан хэрэг. Чи үүнийг хүртвээс зохилтой биш гэж үү? Хэрвээ чи антихристийг өөрийнхөө эзэн, өөрийнхөө удирдагч, түших мөр мэт үзвэл Сатан дотор хоргодож, Сатаныг дагаж байгаа хэрэг бөгөөд чи төөрөлдөж, буруу замаар явж, эргэж буцахгүй замд хөл тавьсан гэсэн үг юм. Чи антихристүүдэд ямар хандлагаар хандах ёстой вэ? Чи тэднийг ил болгож, тэдэнтэй тулалдах ёстой. Хэрвээ та нар ганц хоёулаа бөгөөд антихристүүдтэй ганцаараа нүүр тулахад хэтэрхий сул дорой байвал үнэнийг ойлгодог хэд хэдэн хүнтэй хүч хавсран эдгээр антихристийг мэдээлж, ил болгох ёстой, тэднийг зайлуулах хүртлээ үргэлжлүүлэх ёстой. Өнгөрсөн хоёр жилд эх газрын Хятадын зарим пасторын харьяа газрууд дахь Бурханы сонгосон хүмүүс нэгдэж, хуурамч удирдагч, антихристүүдийг албан үүргээс нь чөлөөлсөн гэж Би сонссон; зарим хуурамч удирдагч, антихрист бүр шийдвэр гаргах багийн ахлагч байсан ч Бурханы сонгосон хүмүүс тэднийг ч ялгаагүй чөлөөлсөн. Бурханы сонгосон хүмүүс Дээрхээс зөвшөөрөл хүлээх шаардлагагүй байсан; үнэн-зарчимд үндэслээд тэд, бодитой ажил хийдэггүй, ах эгч нарыг үргэлж зовоодог, дураараа авирлаж, Бурханы гэрийн ажлыг үймүүлдэг эдгээр хуурамч удирдагч, антихристийг ялган таньж, тэдэнд даруй арга хэмжээ авч чадсан. Заримыг нь шийдвэр гаргах багаас шахаж гаргасан, заримыг нь чуулганаас зайлуулсан—энэ нь гайхалтай! Энэ нь Бурханы сонгосон хүмүүс Бурханд итгэх зөв замд аль хэдийн хөл тавьсныг харуулж байна. Бурханы сонгосон хүмүүсийн зарим нь үнэнийг аль хэдийн ойлгосон бөгөөд одоо бага зэрэг биеийн хэмжээтэй болсон, тэд цаашид Сатанд хянагдаж, хууртахаа больж, өндийн босож, Сатаны ёрын муу хүчтэй тулалдаж зүрхэлдэг. Энэ нь бас чуулган дахь хуурамч удирдагч, антихристүүдийн хүч цаашид давуу талтай байхаа больсныг харуулж байна. Тиймээс тэд цаашид үг, үйлдэлдээ тийм увайгүй байж зүрхэлдэггүй. Тэднийг үнэн нүүр царайгаа харуулах төдийд л тэдэнд хяналт тавьж, тэднийг ялган таньж, голох хүн тэнд байх болно. Өөрөөр хэлбэл, үнэнийг жинхэнээсээ ойлгодог хүмүүсийн зүрх сэтгэлд хүний байр суурь, нэр хүнд, эрх мэдэл давамгайлах байр суурь эзэлдэггүй. Ийм хүмүүс эдгээр зүйлд ач холбогдол өгдөггүй. Хүн үнэнийг идэвх санаачилгатайгаар эрж хайж, үнэний талаар нөхөрлөж чаддаг болох үедээ, Бурханд итгэдэг хүмүүсийн явах ёстой замыг болон удирдагч, ажилчдад хэрхэн хандах ёстойг дахин үнэлж, эргэцүүлж эхлэх үедээ, мөн хүмүүс хэнийг дагах ёстойг, ямар зан авир нь хүнийг дагаж байгаа хэрэг болохыг, аль нь Бурханыг дагаж байгаа хэрэг болохыг тунгаан бодож эхлэх үедээ, тэгээд хэдэн жилийн турш эдгээр үнэнийг тэмтчиж, туулсныхаа дараа өөрийн мэдэлгүй зарим үнэнийг ойлгож, ялган таньдаг болох үедээ—бага зэрэг биеийн хэмжээтэй болсон байх болно. Бүх зүйл дээр үнэнийг эрж хайж чаддаг байх нь Бурханд итгэх итгэлийн зөв замд орсон хэрэг юм.
Бурханы сонгосон хүмүүс хуурамч удирдагч, антихристүүдийг ялган таньж, голж чаддаг байх нь сайн зүйл, сайн үйл явдал юм. Зарим удирдагч бодитой ажил хийж чаддаггүй; тэд саад тотгор, үймээн учруулж л чаддаг бөгөөд үүний улмаас чуулганы амьдрал амар тайван байхаа больдог. Бүх ах эгч тэдэнд дургүйцэж, эцэст нь тэднийг голдог. Тэдний ингэж байгаа нь зөв үү? (Зөв.) Удирдагчаар сонгогдсон өөр хүмүүс ч байдаг бөгөөд эхэндээ ах эгч нар: “Бидний сонгосон хүн учраас бид тэдний ажилд хамтран ажиллах хэрэгтэй” гэж хэлдэг. Хэсэг хугацааны дараа тэд буруу сонголт байсан болж таардаг: Тэд Бурханд итгэх итгэлдээ урам зоригтой боловч сүнслэг ойлголтгүй. Тэд амархан гажууддаг, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг; хэрэг явдлыг бусадтай хэлэлцдэггүй, юуг ч зарчмын дагуу хийдэггүй, харин зүгээр л бодлогогүй авирладаг. Энэ нь аюулгүй байдал алдагдахад хүргэдэг; чуулганы ах эгч нар байнга баривчлагдаж, чуулганы ажил ноцтой хохирол амсдаг. Удирдагч өөрийгөө эргэцүүлэх нь байтугай, өөрийгөө зөвтгөж, өөрийгөө өмөөрөн маргаж, хариуцлагаас бултдаг. Эцэст нь ах эгч нар тэднийг албан тушаалаас нь эргүүлэн татдаг. Тэд тэр нөхцөл байдлыг зөв аргаар зохицуулсан гэж чи бодож байна уу? (Тийм.) Тийм ээ, үнэхээр тийм! Тэгээд тэр хүнд арга хэмжээ авсныхаа дараахан тэд өөр хүнийг сонгодог бөгөөд хэсэг хугацааны дараа энэ хүн тэр хуурамч удирдагчаас хамаагүй дээр болох нь хүн бүрд илэрхий болж, ах эгч нар ялган таних чадвартай болж, өссөн гэдгийг нотолдог. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн амь өсөх үйл явц юм. Энэ нэлээд хэвийн зүйл. Хүмүүс олон жилийн турш номлол сонсох үедээ бүгд ялган таних чадвартай болон өсөж, удирдагч, ажилчин бүр дээр зөв сонголт хийдэг—тэд хэнийг ч сонгосон, тэр хүн албан тушаалаа хашна гэж чи бодсон уу? Ингэж явагддаг уу? (Үгүй.) Хүмүүс үнэн-зарчмыг ойлгохгүй байх үедээ удирдагч сонгохдоо үргэлж гүйлгээ ухаантай, уран цэцэн үгтэй, билиг авьяастай хүнийг сонгоход анхаарлаа төвлөрүүлдэг. Тэр хүн хэсэг хугацаанд албан тушаал хашиж, хуурамч удирдагч юм уу антихрист болох нь харагдсаны дараа л хүмүүс ялган таньж эхэлдэг; үүний дараа тэд тийм хүнийг дахин сонгохгүй. Тэгвэл удирдагч, ажилчдыг сонгохдоо яг хэнийг сонгох ёстой вэ? Тогтсон дүрэм журам гэж байхгүй. Хэн нэгэн зөв хүн мөн эсэх, үнэнийг эрэлхийлдэг эсэхээс хамгийн их хамаарна. Ямартай ч, хэрвээ хэн нэгэн ёрын муу хүн юм уу антихрист бол тэд ямар ч төрлийн хүн байсан хамаагүй чи тэднийг сонгож яавч болохгүй. Хэрвээ тэгвэл чи өөртөө нүх ухаж байгаа хэрэг болно. Тийм биш гэж үү? (Тийм.)
Бидний саяхан ярьж байсан сэдэв буюу антихристүүд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс рүү дайрч давшилж, гадуурхдаг тухай сэдэв рүү буцаж орцгооё: Бид үндсэндээ хэлэх ёстой зүйлээ хэлчихсэн, тийм биз дээ? Антихристүүд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг хэрхэн гадуурхаж, дайрч давшилдаг вэ? Тэд бусад хүмүүсийг дайрч давшилж, яллаж, төөрөлдүүлэхийн тулд бусдын үндэслэлтэй, зөв зүйтэй гэж үздэг арга барилыг байнга ашиглаж, тэр ч бүү хэл үнэний талаарх мэтгэлцээнийг ашиглан барьц олж авдаг. Жишээлбэл, хамтрагчид нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүс байвал байр сууринд нь заналхийлж чадна гэж антихрист боддог тул хүмүүсийг төөрөлдүүлж, хүмүүст өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд сүрлэг номлол айлдаж, сүнслэг онол хэлэлцдэг. Ийм маягаар тэд хамтрагчид, хамтран ажиллагсдаа дорд үзэж, дарж чаддаг бөгөөд удирдагчийнх нь хамтрагчид үнэнийг эрэлхийлдэг хүмүүс хэдий ч хэв чанар, чадварын хувьд удирдагчтай нь эн зэрэгцэхгүй гэж хүмүүст бодогдуулдаг. Зарим хүн бүр “Манай удирдагчийн номлол сүрлэг бөгөөд хэнийг ч түүнтэй харьцуулшгүй” гэж хэлдэг. Ийм сэтгэгдэл сонсох нь антихристийн хувьд туйлын сэтгэл ханамжтай байдаг. Тэд дотроо “Чи миний хамтрагч, чи чинь үнэн-бодит байдалтай хүн биш бил үү? Чи яагаад над шиг уран цэцэн, сүржин ярьж чаддаггүй юм бэ? Чи одоо бүрмөсөн шившиг боллоо. Чи чадваргүй атлаа надтай өрсөлдөж зүрхэлнэ гэнэ ээ!” гэж боддог. Антихрист ингэж бодож байдаг. Антихристийн зорилго юу вэ? Тэд бусад хүмүүсийг дарж, дорд үзэж, өөрсдийгөө бусдаас дээгүүр тавихын тулд боломжтой бүх аргаар оролддог. Антихрист үнэнийг эрэлхийлдэг, эсвэл өөрсөдтэй нь хамтран ажилладаг хүн бүрд ингэж ханддаг. Антихрист юу ч хийсэн бай, энэ нь өөрсдийнх нь эрх мэдэл, байр сууринд төвлөрдөг бөгөөд бусдын хүндлэл, бишрэлийг олж авах зорилготой байдаг. Тэд хэнийг ч өөрсдөөс нь илүү гарахыг зөвшөөрдөггүй; тэднээс илүү сайн хэн боловч тэдэнд дорд үзэгдэж, гадуурхагдаж, дарангуйлагдах тавилантай. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн эсрэг антихристүүдийн ашигладаг бүх арга барил ардаа сэдэл, зорилготой байдаг. Тэдний зорилго нь Бурханы гэрийн ажлыг хамгаалахыг эрж хайх бус, харин өөрсдийн эрх мэдэл, байр суурь, түүнчлэн Бурханы сонгосон хүмүүсийн зүрх сэтгэл дэх өөрсдийн байр суурь, дүр төрхийг хамгаалах явдал юм. Тэдний арга барил, зан авир нь Бурханы гэрийн ажилд саад тотгор, үймээн учруулдаг бөгөөд чуулганы амьдралд ч бас сүйтгэгч нөлөө үзүүлдэг. Энэ нь антихристийн ёрын муу үйлийн хамгийн түгээмэл илрэл биш гэж үү? Эдгээр ёрын муу үйлээс гадна, антихристүүдийн хийдэг бүр ч жигшүүртэй зүйл нь юу гэвэл тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг яаж өө сэвийг нь барьж авах талаар бодож олохоор үргэлж хичээдэг. Жишээ нь, хэрвээ зарим хүн завхайрсан, эсвэл өөр гэм буруу үйлдсэн бол антихристүүд тэдэн рүү дайрч давшлах өө сэв болгон эдгээрийг шүүрч аваад, үүргээ гүйцэтгэх урам зоригийг нь мохоохын тулд тэднийг доромжилж, илчилж, гүжирдэж, нэр хоч өгөх боломжийг хайн, тэднийг сөрөг болгодог. Бас антихристүүд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг тусгаарлах гэсэндээ Бурханы сонгосон хүмүүс тэднийг ялгаварлаж, тэднээс зайлсхийж, голоход хүргэдэг. Эцэст нь үнэнийг эрэлхийлдэг бүх хүн сөрөг, сул дорой болж, үүргээ идэвхтэй гүйцэтгэхээ больж, цуглаанд оролцох хүсэлгүй болж, антихристүүдийн зорилго биелдэг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс байр суурь, эрх мэдэлд нь заналхийлэхээ больж, хэн ч өөрсдийг нь мэдээлж, илчилж зүрхлэхээ больсон тул антихристүүд сэтгэл амар байж чаддаг. Чуулганд антихристийн хамгийн их үзэн яддаг хүмүүс бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс, ялангуяа хуурамч удирдагч, антихристийг ил болгож, мэдээлж зүрхлэх шударга ёсны мэдрэмжтэй хүмүүс юм. Антихрист ийм хүмүүсийг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт үздэг. Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлж, үүргээ дуртайяа гүйцэтгэдэг хүнийг харах юм бол өчүүхэн төдий ч хайрлахгүйгээр, зүрх сэтгэлд нь өс хонзон, дайсагнал төрдөг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс хэчнээн их бэрхшээлтэй, эсвэл хэчнээн сул дорой, сөрөг байсан ч хамаагүй антихрист тусалж, дэмжихгүйгээр үл барам үүнийг зүгээр ч нэг үл тоомсорлохгүй. Оронд нь тэд үүнд нууцхан баярлах болно. Хэрвээ хэн нэгэн тэднийг буруутгаж, эсвэл ил болгосон бол тэд боломжийг ашиглан унасан дээр нь дэвсэлж, элдэв янзын хэрэг зөрчлөөр буруутган түүнийг хашрааж, яллаж, урагшлах замгүй болгож, эцэст нь түүнийг үүргээ гүйцэтгэж чадахааргүй сөрөг болгоно. Тэгээд антихрист сагсуурч, тэр хүний золгүй явдалд баярлаж эхэлдэг. Иймэрхүү зүйл бол антихристүүдийн хамгийн сайн чаддаг зүйл; үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхах, дайрч давшлах, яллах нь тэдний хамгийн их мэргэшсэн зүйл юм. Антихристүүд юу гэж боддог болохоороо ийм ёрын мууг үйлдэж чаддаг вэ? “Хэрвээ үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үргэлж номлол сонсвол нэг л өдөр миний үйлдлийг нэвт харж магадгүй, тэгвэл тэд гарцаагүй намайг ил болгож, орлох болно. Тэднийг үүргээ гүйцэтгэж байх зуур миний байр суурь, нэр хүнд, нэр төрд заналхийлэл учирч байна. Эхлээд цохилт өгч, тэдний эсрэг ашиглах зүйлсээс барьц авч, тэдэнд саад болж, яллах боломж олж, тэднийг сөрөг болгож, улмаар үүргээ гүйцэтгэх ямар ч хүсэлгүй болгосон нь дээр. Би бас удирдагч, ажилчид болон үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хооронд зөрчил үүсгэнэ, ингэснээр удирдагч, ажилчид тэднийг жигшиж, тэднээс зайгаа барьж, цаашид үнэлж, дэвшүүлэхээ болино. Ийнхүү тэд цаашид үнэнийг эрэлхийлэх юм уу үүргээ гүйцэтгэх ямар ч хүсэлгүй болно. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс сөрөг хэвээр байвал хамгийн сайн” гэж боддог. Энэ бол антихристүүдийн хүрэхийг хүсдэг зорилго юм. Антихрист юм уу ёрын муу хүн чамайг урхидаж, яллаж, заль мэхээрээ доромжлох үед юу болоод байгааг чи ялган таньж чадах уу? Сатаны заль мэхийг нэвт харж чадах уу? Чи ялган таньж сурах ёстой: “Тэдний хэлсэн зүйл нэлээд зөв сонсогдсон ч үүнээс болоод надад яагаад сөрөг санагдаад байна аа? Би яагаад цаашид үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй байна вэ? Би яагаад Бурханы талаар эргэлзээд байна вэ? Тэдний хэлсэн зүйлд асуудал байсан юм болов уу? Яагаад энэ нь сөрөг нөлөө үзүүлэв? Яагаад би үүнээс болоод Бурханы талаар буруу ойлголт, үзэлтэй болж, цаашид дуулгавартай байхыг хүсэхээ болив? Яагаад Бурханы төлөө өөрийгөө зарлагадах урьдын урам зориг, шийдвэр минь алга болчхов оо? Би гэнэтхэн Бурханы ажлын талаар жаахан эргэлзэж эхэлсэн—миний үзэгдэл тодорхой биш байгаа мэт санагдаж байна. Ингэж үүргээ гүйцэтгэх нь юуны төлөө болохыг би мэдэхгүй байна, хэдэн жил Бурханд итгэж, бэрхшээл туулаад юу ч олж аваагүй мэт санагдаж байна. Одоо зүрх сэтгэлд минь бага зэрэг харанхуй байна.” Энэ нь бага зэрэг хэвийн бус юм. Гаднаа зөв мэт санагдах үгийг сонсох нь яагаад ийм үр дагаварт хүргэх ёстой гэж? Тэр үгэнд ямар нэг буруу зүйл байна гэж чамд санагдахгүй байна уу? Тэгвэл ямархуу үгийг сонсоход чамд ийм хариу үйлдэл төрөх вэ? Ямархуу үгийг сонсох нь чамайг Бурханд үл итгэхэд хүргэх вэ? Юун түрүүнд нэг зүйл лавтай: Антихристүүдийн бүх үг төөрөлдүүлдэг; могойн адилаар тэд бүгд хүмүүсийг нүгэл үйлдэж, Бурханаас холдож, Түүнийг голоход уруу татдаг. Тэдний ганц ч үг хүмүүсийг хангадаггүй, эсвэл тусалдаггүй. Тэдний үг хаанаас гардаг вэ? Сатан болон диаволуудаас. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг төөрөлдүүлж, гадуурхаж, дайрч давшлах аргыг байнга хэрэглэдэг антихристүүдийн үгийг та нар ялган таньж чадах уу? Антихристүүдийн айдаг цорын ганц зүйл бол хүмүүс үнэнийг эрэлхийлэх явдал юм. Хүмүүс Бурханд дуулгавартай байж, хүмүүс Бурханыг дагаж, бүтээгдсэн зүйлсийн үүргийг биелүүлэхээр өндийн босохоос тэд айдаг; хүмүүс Бурханы өмнө ирж, үнэнийг эрж хайхаас тэд айдаг. Энэ бол тэдний хамгийн их айдаг зүйл юм. Учир нь Бурханы сонгосон хүмүүс үнэнийг эрэлхийлэх замд хөл тавьмагцаа амийн өсөлт нь хурдасдаг бөгөөд тэр хэрээр биеийн хэмжээ нь улам бүр өсдөг—үнэн хүмүүсийн зүрх сэтгэлд ноёрхож, тэдний амь болох үед энэ нь антихристүүдийн эцсийн өдөр байх болно: Тэр үед тэд яллагдаж, илчлэгдэж, таягдан хаягдаж, бүрмөсөн хаягдахтай нүүр тулна. Тийм ч учраас антихристүүдийн хамгийн их үзэн яддаг хүмүүс бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс юм. Антихристийн нүдээр, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс бол заналт дайснууд, мөн тэдний дайралт, албадлага, түүнчлэн тэдний үзэн ядалт, хаягдалт, тэдний хор хөнөөл, хүчирхийллийн бай, бүр цаашлаад тэдний төөрөлдүүлэх байнууд юм. Антихристүүд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн зүрх сэтгэлийг төөрөлдүүлэх, хянах, эсвэл урхидах ямар ч аргагүй байдаг бөгөөд тэднийг ил тод гадуурхаж, дур зоргоороо дайрч давшилж чаддаггүй тул тэдэнд зөв зүйтэй, тааламжтай зүйл хэлж, хүмүүсийг өөрсдийнхөө түвшинд хүртэл доош татахын тулд зөөлөн арга барил ашиглах л үлддэг. Хэрвээ тэр хүмүүс тэднийг дагахгүй, тэдэнд тус нэмэртэй байж чадахгүй бол тэд элдэв янзын өөдгүй арга ашиглан тэднийг гадуурхаж, сөрөг, сул дорой болгож, тэр ч байтугай цаашид үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болгож, эцэст нь Бурханыг орхиход хүргэнэ. Энэ бол антихристүүдийн гол ёрын муу үйлийн нэг бөгөөд энэ нь тэдний уг чанар-мөн чанарын өөр нэг ялгагдах онцлог юм. Тэдний уг чанарын ямар онцлог вэ? Тэдний дотуур тамир, заль мэх, хорлонтой байдал. Чуулганд хаанчлах амбиц, зорилгодоо хүрэхийн тулд антихристүүд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн эсрэг төөрөлдүүлэх, гадуурхах, дайрч давшлах аргыг байнга хэрэглэдэг. Тэд үгээр хэлшгүй зорилгодоо хүрэхийн тулд үүнийг хийдэг бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүн бүрийг сөрөг, сул дорой, итгэлдээ бүлээн болгож, тэдний дотор Бурханыг буруугаар ойлгох ойлголтыг төрүүлдэг. Учир нь энэ хүмүүст Бурханыг буруугаар ойлгох ойлголт, Түүнд гомдоллох гомдол нэгэнт төрвөл тэд цаашид үнэнийг эрэлхийлэхгүй, үүргээ ч дуртайяа гүйцэтгэхгүй—тиймээс тэд Бурханаас холдох болно. Тэгвэл энэ нь антихристийн хувьд юу гэсэг үг вэ? Нэгдүгээрт, хэн ч тэдний байр сууринд заналхийлэхгүй гэсэн үг; хоёрдугаарт, энэ эерэг хүмүүс сөрөг, сул дорой болж, Бурханаас холдмогц антихрист чуулганд дураараа дургиж хүмүүсийг төөрөлдүүлж, хазаарлаж, Бурханы сонгосон хүмүүсийг хянаж чадна, ингэснээр тэд антихристийг дагаж, дэмжиж, тэдэнд бялдуучлан бөхийх болно. Ийнхүү антихристийн зорилго биелдэг. Ингэхдээ антихристүүд үүргээ гүйцэтгэж байгаа юу? (Үгүй.) Тэгвэл тэдний хийдэг бүхний онцлог шинж юу вэ? (Тэд ёрын мууг үйлдэж байна.) “Ёрын мууг үйлдэх” гэдэг нь арай ерөнхий хэллэг юм; тодруулбал, тэд хүмүүсийг үймүүлж, саад болж, үнэнийг эрэлхийлэх замаар алхах, Бурханаар аврагдахад нь саад болж байна. Антихрист үнэнийг эрэлхийлж байгаа хүнийг хараад уурлан дүрсхийдэг; тэднийг үзэн яддаг. Хэр хэмжээнд үзэн яддаг вэ? Хэн нэгэн үнэнийг эрэлхийлж, Христийг дагаж байгааг, өөрсдийг нь дагахгүй юм уу шүтэхгүй, мөн өөрсөдтэй нь ижил замаар явахгүй байгааг харах үедээ тэд тэр хүнийг алга болгох хүсэлдээ хөтлөгдөн дайрч давшилж, гадуурхаж, дарангуйлна. Тэдний үзэн ядалт ийм хэмжээнд хүрдэг. Товчхондоо, антихристүүдийн эдгээр илрэлд үндэслэн бид тэднийг удирдах үүргээ биелүүлэхгүй байна гэж тодорхойлож болно, учир нь тэд Бурханы үгийг идэж, уух, үнэний талаар нөхөрлөхөд хүмүүсийг хөтөлдөггүй, хүмүүсийг усалж, тэжээн тэтгэдэггүй, үнэнийг олж авах боломж олгодоггүй. Үүний оронд тэд чуулганы амьдралыг үймүүлж, саад болж, чуулганы ажлыг нурааж, бусниулж, аврал хүртэхийн тулд үнэнийг эрэлхийлэх замаар явж буй хүмүүст саад хийдэг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, аврал хүртэх боломжоо алдахад хүргэхийг хүсдэг. Энэ бол Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлснээр антихристүүдийн хүрэхийг хүсдэг эцсийн зорилго юм.
Бурханы сонгосон хүмүүс антихристүүдэд хэрхэн хандах ёстой вэ? Тэднийг ялган таньж, ил болгож, мэдээлж, жигшин голох ёстой. Зөвхөн тэгж байж л эцсээ хүртэл Бурханыг дагаж, Бурханд итгэх итгэлийн зөв замд орох нь баталгаатай болно. Антихристүүд хэрхэн бусдыг төөрөлдүүлж, өөрсдийгөө удирдагчаар сонгуулсан байх нь хамаагүй, тэд бол чиний удирдагчид биш. Тэднийг бүү хүлээн зөвшөөр, тэдний удирдлагыг бүү хүлээн ав—чи тэднийг ялган таньж, жигшин голох ёстой, учир нь тэд үнэнийг ойлгоход чинь тусалж чадахгүй, чамайг дэмжиж, хангаж ч чадахгүй. Энэ бол баримт. Хэрэв тэд чамайг үнэн-бодит байдал руу хөтөлж чадахгүй бол удирдагч эсвэл ажилчин байхад тохирохгүй. Хэрэв тэд чамайг үнэнийг ойлгож, Бурханы ажлыг туулахад хөтөлж чадахгүй бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд чи тэднийг ялган таньж, ил болгож, жигшин голох ёстой. Тэдний хийдэг бүхэн чамайг төөрөлдүүлэн өөрсдийгөө дагуулж, чамайг өөрсдийнхөө бүлэглэлд нэгтгэж, чуулганы ажлыг сүйтгэж, үймүүлэх, чамайг өөрсдийнхөө адилаар антихристүүдийн замд татан оруулахын төлөө байдаг. Тэд чамайг там руу чирэхийг хүсдэг! Хэрэв чи тэдний ямар хүмүүс болохыг ялган таньж чадахгүй, тэд удирдагчид чинь учраас дуулгавартай дагаж, буулт хийх ёстой гэж боддог бол чи үнэн болон Бурханаас хоёулангаас нь урвадаг хүн—ийм хүмүүс аврагдаж чадахгүй. Хэрэв чи аврагдахыг хүсвэл агуу улаан лууны саад бартааг давах ёстойгоор үл барам, агуу улаан лууг ялган таньж, жигшүүртэй нүүр царайг нь нэвт харж, түүнээс бүрмөсөн урваж чаддаг байх ёстой төдийгүй, бас чиний давах ёстой антихристүүдийн саад бартаа гэж бий. Чуулганд антихрист бол зөвхөн Бурханы дайсан төдийгүй, Бурханы сонгосон хүмүүсийн дайсан юм. Хэрвээ чи антихристийг ялган таньж чадахгүй бол төөрөлдөж, татагдаж, антихристийн замаар алхаж, Бурханаар хараагдаж, шийтгүүлэхэд амархан. Тийм зүйл тохиолдвол Бурханд итгэх итгэл чинь бүрмөсөн бүтэлгүйтнэ. Аврал хүртэхийн тулд хүмүүс юуг эзэмших ёстой вэ? Юун түрүүнд тэд олон үнэнийг ойлгож, антихристийн мөн чанар, зан чанар болон замыг ялган таньж чаддаг байх ёстой. Энэ нь Бурханд итгэх зуураа хүмүүсийг шүтэж, дагахгүй гэдгээ баталгаажуулах цорын ганц зам, мөн эцсээ хүртэл Бурханыг дагах цорын ганц зам юм. Антихристийг ялган таньж чаддаг хүмүүс л үнэхээр Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханд гэрчлэл хийж чадна. Тэгвэл зарим нь “Хэрвээ одоогоор надад тийм үнэн байхгүй бол би яах вэ?” гэж хэлнэ. Чи өөрийгөө үнэнээр яаралтай зэвсэглэх ёстой; хүмүүс, зүйлсийг нэвт харж сурах ёстой. Антихристийг ялган таних нь энгийн хэрэг биш бөгөөд тэдний мөн чанарыг тодорхой харж, хийдэг бүхнийх нь ард байдаг явуулга, заль мэх, санаархал, зорилгыг нэвт харах чадвар шаардагддаг. Тийм маягаар чи тэдэнд төөрөлдөж, хянуулахгүй бөгөөд бат зогсож, аюулгүй, найдвартайгаар үнэнийг эрэлхийлж, үнэнийг эрэлхийлэх болон авралд хүрэх замд тууштай байж чадна. Хэрвээ чи антихристүүдийн давааг давж чадахгүй бол асар том аюулд орно гэж хэлж болох бөгөөд чи антихристэд төөрөлдөж, олзлогдож, Сатаны нөлөөн дор амьдрахад хүрч болзошгүй. Та нарын дунд үнэнийг эрэлхийлдэг хүмүүст саад болж, дэгээддэг зарим хүн байх боломжтой бөгөөд тэд бол тэр хүмүүсийн дайсан юм. Та нар үүнийг хүлээн зөвшөөрч байна уу? Энэ баримттай нүүр тулж зүрхэлдэггүй, үүнийг баримт гэж хүлээн зөвшөөрч ч зүрхэлдэггүй зарим хүн бий. Гэвч антихристүүд хүмүүсийг төөрөлдүүлэх явдал чуулгануудад үнэхээр гардаг, байнга тохиолддог; зүгээр л хүмүүс үүнийг ялган таньж чаддаггүй. Хэрвээ чи энэ сорилтыг—антихристүүдийн сорилтыг давж чадахгүй бол антихристүүдэд төөрөлдөж, хянуулна, аль эсвэл тэдний гарт зовж шаналж, тарчилж, шахагдаж, дарлагдаж, хүчирхийлүүлнэ. Эцэст нь чиний өчүүхэн жижиг амь удаан тэсэхгүй, хатаж хорчийно; чи цаашид Бурханд итгэх итгэлгүй болж, “Бурхан зөвт ч биш шүү дээ! Бурхан хаана байна? Энэ ертөнцөд шударга ёс, гэрэл алга, бурхан хүн төрөлхтнийг аварна гэх юм байхгүй гэж хэлнэ. Бид ажиллаж, мөнгө олж өдөр хоногоо нөхцөөсөн нь дээр юм байна!” гэж хэлнэ. Чи Бурханыг үгүйсгэж, Бурханаас холдож, Бурхан оршдог гэдэгт итгэхээ больдог; аврал хүртэх бүх найдлага чинь бүрмөсөн үгүй болдог. Тиймээс чи аврал хүртэж болох газарт хүрч очихыг хүсвэл давах ёстой эхний сорилт чинь Сатаныг ухамсарлаж, нэвт харж чаддаг байх явдал, бас чи босоод Сатаныг илчилж, хаях эр зоригтой байх ёстой. Тэгвэл Сатан хаана байна вэ? Сатан чиний дэргэд, эргэн тойронд чинь байдаг; тэр ч байтугай чиний зүрх сэтгэл дотор амьдарч байж ч магад. Хэрвээ чи Сатаны зан чанар дотор амьдарч байгаа бол чамайг Сатанд харьяалагддаг гэж хэлж болно. Чи сүнсний ертөнцийн Сатан, ёрын муу сүнснүүдийг харж, хүрч чадахгүй боловч бодит амьдрал дээр оршдог Сатанууд, амьд диаволууд хаа сайгүй байдаг. Үнэнд зэвүүцдэг ямар ч хүн ёрын муу бөгөөд үнэнийг хүлээн авдаггүй ямар ч удирдагч, ажилчин бол антихрист эсвэл хуурамч удирдагч юм. Тийм хүмүүс Сатан, амьд диавол биш гэж үү? Энэ хүмүүс чиний шүтэж, хүндэлдэг яг тэр хүмүүс ч байж магад; чамайг удирддаг, аль эсвэл чиний аль эртнээс зүрх сэтгэлдээ биширч, итгэж, түшиглэж, найдаж байсан хүмүүс байж болох юм. Гэвч үнэндээ тэд чиний замд тээглэж, үнэнийг эрэлхийлж, аврал хүртэхэд чинь саад болж байгаа замын садаа мөн; тэд бол хуурамч удирдагч, антихристүүд. Тэд чиний амьдрал, алхдаг замыг хяналтдаа авч, аврал хүртэх боломжийг чинь сүйрүүлж чаддаг. Хэрвээ чи тэднийг ялган таньж, нэвт харж чадахгүй бол хэзээ мөдгүй тэдэнд төөрөлдөж, олзлогдож болзошгүй. Иймээс чи асар их аюулд байна. Хэрэв чи энэ аюулаас өөрийгөө мулталж чадахгүй бол Сатаны золиос болно. Ямартай ч төөрөлдөж, хянуулж, антихристийн дагалдагчид болсон хүмүүс хэзээ ч, яасан ч аврал хүртэж чадахгүй. Тэд үнэнийг хайрлаж, эрэлхийлдэггүй учраас антихристийн төөрөгдөлд автаж, түүнийг дагах нь гарцаагүй үр дүн юм.
Зарим хүн өөрийгөө үнэнийг эрэлхийлдэг хүн гэж боддог, антихристүүдийг ялган таньж чадна гэж хэлдэг. Тэд өөрсдийгөө хэтрүүлэн үнэлж байгаа биш гэж үү? Хэрэв чи араа шүдээ ярзайлгасан, хүн чанар муутай, зарим ёрын муу үйлийг үйлдсэн илт антихристтэй таарвал мэдээж түүнийг таньж чадна. Гэвч хэрэв чи сүсэг бишрэлтэй харагддаг, эелдэг зөөлөн ярьдаг, сайн хүн шиг санагддаг антихристтэй—хүмүүсийн үзэлд нийцдэг антихристтэй таарвал яг ямар хүн болохыг нь таньж чадна гэж хэлж зүрхлэх үү? Чи түүнийг антихрист гэж тодорхойлж зүрхлэх үү? Хэрэв чи түүнийг ялган таньж чадахгүй бол түүнийг биширч, сайнаар хандах нь гарцаагүй бөгөөд энэ тохиолдолд түүний зан авир, санал бодол, үзэл санаа, үйлдэл—тэр ч бүү хэл үнэнийг ухамсарласан байдал чамд нөлөөлөх нь лавтай. Эдгээр зүйл чамд ямар хэмжээнд нөлөөлөх вэ? Чи антихристэд атаархаж, түүнийг дуурайж, үлгэрлэж, дагах бөгөөд энэ нь чиний амь-оролтод нөлөөлнө; энэ нь үнэнийг эрэлхийлж, бодит байдалд ороход чинь нөлөөлнө, Бурханд хандах хандлагад чинь нөлөөлнө, эцсээ хүртэл Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханыг дагах эсэхэд чинь нөлөөлнө. Эцэст нь антихрист чиний шүтээн болж, зүрх сэтгэлд чинь байр суурь эзэлж, чи түүнээс зугтаж чадахгүй болно. Ийм хэмжээнд төөрөлдөх үед аврагдах найдвар чинь маш бага байна, учир нь Бурхантай харилцах харилцаа чинь сүйрч, чи Бурхантай харилцах хэвийн харилцаагаа алдаж, аюулын ирмэгт очсон. Энэ нь чиний хувьд гамшиг уу, эсвэл ерөөл үү? Мэдээж энэ бол гамшиг; яавч ерөөл биш. Хэдийгээр зарим антихрист жижиг сажиг хэрэг явдал дээр чамд тусалж, ашиг тустай байж, эсвэл чамайг гэгээрүүлэхийн тулд бичиг үсэг, хоосон сургаал номлож чаддаг ч чи нэгэнт тэдний төөрөгдөлд автаж, тэднийг шүтэж, дагадаг бол асуудалд орсон байна. Чи өөртөө сүйрэл авчирч, аврагдах боломжоо алдсан байх болно. Зарим хүн: “Тэр бол Сатан эсвэл ёрын муу хүн биш, тэрээр сүнслэг хүн, үнэнийг эрэлхийлдэг хүн шиг санагддаг” гэж хэлдэг. Энэ үг үнэн үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг хэний ч удирдамж, тусламж, хангалтын нөлөө, ашиг тус нь чамайг Бурханы өмнө аваачдаг, ингэснээр чи Бурханы үг, үнэнийг эрж хайж, Бурханы өмнө ирэх ба Бурханд найдаж, Бурханыг эрж хайж сурч, Бурхантай харилцах харилцаа чинь улам ойр дотно болдог. Эсрэгээрээ, антихристтэй харилцах харилцаа чинь улам бүр ойр дотно болж, эцэст нь чи түүний далайсан газар нь далд орж, далласан газар ил гардаг болбол юу болох вэ? Чи буруу зам руу хазайж, өөрийгөө сүйрүүлнэ. Антихристтэй ойр дотно харилцаатай болох үед Бурхантай харилцах харилцаа чинь холдож хөндийрдөг. Үүний үр дагавар юу вэ? Тэд чамайг өөрсдийнхөө өмнө аваачиж, чи Бурханаас холдоно. Хэрэв зүрх сэтгэлд чинь шүтээн байдаг бол Бурханы үг, ажлын талаар үзэлтэй болж эхэлмэгцээ, эсвэл Бурханы үг шүтээнийг чинь ил болгох үед чи даруй Бурханы эсрэг тэрсэлж, тэр ч бүү хэл Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж мэднэ; чи шүтээнийхээ талд зогсож, Бурханыг эсэргүүцнэ. Энэ нь ихэвчлэн тохиолддог. Зарим хуурамч удирдагч, антихрист чөлөөлөгдөж, хөөгдөх үед хамсаатан, аялдан дагалдагчид нь тэднийг өмөөрч, гомдоллож эхэлдэг; зарим нь бүр сөрөг болж, Бурханд итгэхээ больдог. Энэ нь нийтлэг, тийм биш гэж үү? Тэд яагаад итгэхээ больдог вэ? Тэд: “Манай удирдагч чөлөөлөгдөж, хөөгдсөн юм чинь жирийн нэг итгэгч надад ямар найдвар байх юм бэ?” гэж хэлдэг. Энэ утгагүй хэрэг биш гэж үү? Тэд антихристийг дагадаг, антихристийн төөрөгдөлд бүрэн автсаныг тэдний үг илтгэдэг. Тэд төөрөлдсөний үр дагавар юу вэ? Антихрист тэдний шүтдэг шүтээн болсон; антихрист тэдний өвөг дээдэс шиг болсон: Өвөг дээдэс нь хөөгдсөн байхад тэд яаж явахгүй байж чадах юм бэ? Тэд зөвхөн антихристийг л сонсдог бөгөөд антихристийн бүрэн хяналтад байдаг. Тэд антихристийн хэлдэг, хийдэг бүхэн зөв бөгөөд үнэн мэт хүлээн авч, дуулгавартай дагах ёстой гэж боддог тул Бурханы гэр дэх хэн нэгэн антихристийг ил болгож, яллахыг тэвчдэггүй. Антихристийг Бурханы гэрээс хөөмөгц антихристийг дагадаг хүмүүс өөрсдөө чуулганыг орхин явдаг; “Мод унахад сармагчнууд тарж бутардаг” гэдэг энэ. Ийм зүйлс нь антихристүүд болон тэдний дагалдагчид бол Бурханы ажилд саад болж, үймүүлэхээр ирсэн Сатаны зарц нар гэдгийг харуулдаг. Тэднийг Бурханы сонгосон хүмүүс илрүүлж, ил болгож, жигшин голмогц Бурханд итгэх итгэл нь төгсгөл болдог. Антихристүүдийн дагалдагчид бүгд нэг онцлог шинж чанартай байдаг: Тэд хэний ч үгийг сонсдоггүй; тэд антихристүүдийн л үгэнд ордог. Тэднийг антихристүүд төөрөлдүүлмэгц тэд Бурханы үгийг сонсохоо больж, зөвхөн антихристийг өөрсдийн эзэн гэж хүлээн зөвшөөрдөг. Ингэснээрээ тэд төөрөлдөж, хянуулж байгаа биш үү? Антихристүүдийн дагалдагчид л антихристүүдийг өмөөрөхийг оролдоно. Антихристүүдийг ил болгож, илчлэх үед тэднийг дагадаг хүмүүс тэдний төлөө түгшиж, нулимс унагаж, тэдний өмнөөс гомдоллож, тэднийг хамгаалахаар хичээдэг. Тийм үед тэд Бурханыг мартсан байдаг бөгөөд Бурханд залбирахаа, үнэнийг эрж хайхаа больдог; тэд гагцхүү антихристүүдийг хамгаалж, тэдний төлөө тархиа гашилгадаг; тэд Бурханыг ч хүлээн зөвшөөрөхөө больдог. Тэд үнэхээр Бурханд итгэдэг үү? Тэд үнэндээ хэнд итгэдэг вэ? Энэ хэдийнээ тов тодорхой байна. Тэд юу ч хэлж, хийсэн бай, антихристүүдэд ганцхан зорилго бий: Энэ нь хүмүүсийг удирдах, тэдний эзэн байх явдал бөгөөд хүн бүр өөрсдийг нь боол мэт дагаж, дуулгавартай байж, эцэстээ өөрсдийг нь Бурхан мэт үзээсэй гэж тэд хүсдэг. Энэ нь Паулын алхсан замаас юугаараа өөр юм бэ? Өөрийнх нь ажил төгсгөлдөө хүрэх үед Паул зүрх сэтгэл дэх үгээ хэлсэн; амьдрах нь түүний хувьд христ гэж Паул хэлсэн бөгөөд ингэж хэлсэн нь Эзэнд итгэдэг бүх хүнийг өөрийг нь дуурайж, өөрийг нь дагаж, өөрийг нь Бурхан мэт үздэг болгох зорилготой байв. Энэ бол эдгээр үгийг хэлсэн Паулын зорилго байсан, тийм биш гэж үү? Хэрвээ антихристүүдийн ажил хүмүүс тэднийг шүтэж, дуулгавартай дагах цэгт үнэхээр хүрвэл энэ хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан зай эзлэхээ болино; зүрх сэтгэлийг нь антихристүүд аль хэдийн эзэлсэн байх болно. Үр дагавар нь энэ юм. Чи антихристэд төөрөлдөхөөс санаа зовдоггүй, антихристийг дагахаас айдаггүй гэж хэлдэг ч ингэж хэлээд нэмэргүй. Энэ бол мунгинасан үг. Яагаад гэвэл, чи үнэнийг эрэлхийлдэггүй, үргэлж хүмүүсийг шүтэж, дагадаг бол өөрийн мэдэлгүй антихристүүдийн замд орно. Хэдэн жил Бурханд итгэсэн ч туршлагын гэрчлэлгүй, үнэн, амийг олж аваагүйгээр үл барам, Бурханыг эсэргүүцдэг хүн болсон байх: энэ бол антихристүүдийг дагасны эцсийн үр дагавар бөгөөд чиний зугтаж чадахгүй зүйл, өөрчлөгдөшгүй баримт юм. Яг л хүн цахилгаан гүйдэлд хүрэхтэй адил: Тэд тогонд цохиулах нь гарцаагүй. Зарим нь “Би үүнд итгэхгүй байна; би айхгүй байна” гэж хэлж магадгүй—гэхдээ энэ нь итгэх эсвэл айх эсэхийн чинь хэрэг гэж үү? Гүйдэлд хүрвэл, тас! Тог цохино. Итгэхгүй байлаа гээд нэмэргүй. Итгэхгүй байна гэдэг бол мэдлэггүй явдал; энэ бол хариуцлагагүй үг. Тиймээс антихристийг дагахад бэлэн эсэхээсээ үл хамааран, хэрэв чи үнэнийг эрэлхийлдэггүй, хичээл зүтгэл чинь үргэлж алдар нэр, ашиг хонжоо, байр сууринд чиглэсэн байдаг бол аль хэдийн антихристүүдийн замд оржээ. Энэ үр дагавар нь усны гадаргуу дээр хөвж гарах сүйрсэн онгоцны хэлтэрхий мэт бага багаар гарч ирнэ. Энэ бол зайлшгүй. Антихристүүдийн хийдэг зүйл бол хүмүүсийг Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авах, эсвэл Бурханы дээд эрхийг дуулгавартай дагахад хүргэхийн оронд өөрсдийнхөө өмнө авчирч, өөрсдийнхөө хяналт, явуулгыг хүлээн зөвшөөрүүлэх явдал. Антихристүүд хүмүүсийг өөртөө татаж, олж авахыг хүсдэг, тэдний зорилго бол Бурханы сонгосон бүх хүнийг хянаж, Бурханы сонгосон хүмүүсийг гартаа хянах явдал; тэд бол хүний наймаачид. Антихристүүд хүмүүсийг хянах зорилгодоо хүрэхийн тулд юу ашигладаг вэ? Тэд хүмүүсийн шүтдэг сүнслэг хоосон сургаалыг ашиглаж, хуурамч онолууд ашиглаж, онолыг шүтэх гэсэн хүмүүсийн завхарсан сэтгэлгээг ашиглан дэмий чалчиж, гоёж чимэглэн, хүмүүсийг төөрөлдүүлдэг. Товчхондоо, тэдний хэлдэг бүхэн нь ердөө л бичиг үсэг, хоосон сургаал, хоосон онол, хуурамч, үнэнтэй зөрчилддөг зүйлс юм. Хэрэв хүмүүс үнэнийг ойлгохгүй бол гарцаагүй төөрөлдөнө; ядаж л ухаан орохоосоо өмнө хэсэг хугацаанд төөрөлдөнө. Тэднийг ухаан орох үед антихристүүдийн баг хуулагдаж, тэр үед тэд туйлын их харамсдаг. Антихристүүдийг дагадаг хүмүүс Ариун Сүнсний ажлыг аль эрт алдсан байдаг; учир нь тэд зүрх сэтгэлдээ шүтээн шүтэж, хүмүүсийг дагадаг бөгөөд Бурхан тэднийг жигшин голж, тэднийг илчлэхийн тулд нэг тийш тавьсан. Тиймээс антихристүүдийг дагах нь туйлын аюултай; антихристүүдийн адилаар, антихристүүдийг дагадаг хүмүүсийг Бурхан хамгийн их жигшдэг. Тэгвэл энэ хүмүүсийг хойш тавих Бурханы зорилго юу вэ? Энэ нь Бурханы сонгосон хүмүүс ухаан орж, антихристүүдийг ялган таньж, ил болгож чаддаг болж, эдгээр антихристийг бүрмөсөн голохыг хүлээх зорилготой бөгөөд тэр үед антихристүүдийн эцсийн өдрүүд ирсэн байх болно. Антихристүүдийн хийдэг бүхэн хүмүүст хор хөнөөлтэй биш гэж үү? Тэд үнэнийг эрэлхийлдэггүй бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, хянахыг оролддог, тэд хүмүүсээр үнэнийг эрэлхийлүүлдэггүй, Бурханы ажлыг дуулгавартай дагадаггүй, мөн Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлэн өөрсдийгөө дагуулахыг оролддог—энэ бүхэн нь антихристүүдэд Бурханаас эмээж, Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэл огтхон ч байдаггүй, үнэнийг хайрлах хайр ч байдаггүйг харуулдаг. Харин ч тэд Бурханыг эсэргүүцэж, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай өрсөлдөхийн тулд өөрсдөдөө байр суурь, эрх мэдэл олж авах элдэв аргыг сүвэгчилдэг бөгөөд эцэст нь Бурхантай эвлэршгүй өөрсдийн гэсэн хаанчлалыг байгуулдаг—энэ бүхэн нь антихристүүд бол бие махбодтой болсон Бурханы заналт дайснууд, Бурханы устгах яг тэр бай мөн гэдгийг харуулдаг. Хүмүүсийн Бурханд итгэх итгэлд антихристүүдэд төөрөлдөж, хянуулахаас илүү аюултай зүйл гэж үгүй. Хэрвээ хүмүүс антихристүүдийг аль хэдийн дагаж эхэлсэн бол, хэрвээ тэд аль хэдийн тэр чигтээ антихристүүдийн талд орсон бол Бурханаас урвасан, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд энэ тохиолдолд тэдний төгсгөлийг хэлэхийн ч хэрэггүй.
Антихристүүд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг хэрхэн гадуурхаж, дайрч давшилдаг талаар нөхөрлөх зүйл ерөнхийдөө энэ юм. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшлах тэдний зорилго, санаархал болон үнэнийг эрэлхийлдэг хүмүүст хандах хандлага, арга барил, арга техникийнх нь талаар, түүнчлэн үнэнийг эрэлхийлдэг хүмүүс антихристүүдэд ямар арга хэмжээ авах ёстой талаар бид бүрэн гүйцэд биш ч гэлээ тус бүрийнх нь талаар бага зэрэг нөхөрлөлөө. Ирээдүйн нөхөрлөлөөр тодорхой нөхцөл байдал, тодорхой тохиолдлуудад тохируулан үнэний эдгээр талыг хөндөж магадгүй. Ийм тодорхой сэдвээр нөхөрлөх үед номлол сонсогчид ямар хандлагатай байх ёстой вэ? Тэд анхаарлаа төвлөрүүлж, Бурханы өмнө өөрсдийгөө тайван байлгаж, сатаарахгүй байх ёстой, учир нь үнэний тал болгон тодорхой мэдэгдэл, тодорхойлолттой байдаг бөгөөд тус бүр нь хэрэгжүүлэлтийн тодорхой агуулга, зарчимтай байдаг. Түүнээс гадна, бид агуулга тус бүр дэх үнэнтэй холбоотой үзэл баримтлалын зүйлс, түүнчлэн хүмүүсийн ойлгох ёстой үнэн, хэрэгжүүлэх ёстой замын талаар янз бүрийн өнцгөөс, янз бүрийн аргаар ярих болно. Энэ бүхэн үр дүнд хүрэхийн тулд тодорхой ойлготлоо нөхөрлөж, тунгаан бодох шаардлагатай. Бид дэлгэрэнгүй нөхөрлөснөөр дамжуулан, үүргээ гүйцэтгэхтэй холбоотой үнэн-зарчим нь хүмүүсийн боддог шиг тийм энгийн биш гэдгийг одоо ойлгож байна. Үнэнийг ойлгох нь ухамсарлах чадваргүй хүмүүст жинхэнэ бэрхшээл учруулдаг. Үнэнийг ойлгох нь их сургуульд сурахтай адил тодорхой хэмжээний бэрхшээл дагуулдаг боловч ухамсарлах чадвартай хүнд энэ нь хэцүү санагдахгүй. Хүн үнэнийг сонсоод ойлгож чадаж л байгаа бол үүнийг хэрэгжүүлэх зам аяндаа бий болох бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхдээ хэдий чинээ их дадлагажина, хэрэгжүүлэх зам нь төдий чинээ өргөжиж, зарчмуудыг илүү нарийн ухаарна. Нөгөөтээгүүр, хэрвээ чи ийм дэлгэрэнгүй нөхөрлөлийг сонсохгүй, зөвхөн ерөнхий, үзэл баримтлалын зүйлсийг л ойлгодог бол хэрэгжүүлэх тухайд гар мухардах болно. Чи үнэн-зарчмыг эрж хайх үедээ хаашаа ч эргэсэн буруу мэт санагдах бөгөөд юу ч хийсэн тэдгээрийг үнэн зөв ухаарч чадахгүй мэт санагдана. Гэвч одоо ийм тод томруун тодорхойлолт, нарийвчилсан дүрслэлтэй болж, хүрээг нь хумьж, үнэнийг тодорхой болгосон тул үнэнийг дахин хэрэгжүүлж эхлэх үедээ чи хамаагүй илүү чөлөөтэй байх болно, учир нь энэ нь дэлгэрэнгүй байдаг. Жишээлбэл, Би чамайг дэвтэр худалдаж ав гэж хэллээ гэж бодъё. Хэрвээ Би чамд зөвхөн хэмжээ, зузаан, үнэ зэрэг үндсэн шаардлагыг л өгсөн бол эдгээр зарчмыг ухаарч, хэрэгжүүлэхэд чамаас тодорхой хэмжээний хүчин чармайлт шаардагдаж магадгүй. Гэвч хэрвээ Би чамд дэвтрийн тодорхой өнгө, хэмжээ, хуудасны тоо, тодорхой формат, цаасны чанар зэрэг зүйлсийг хэлсэн бол—ийм нарийн ширийн зүйлийг хэлсний дараа чиний ухаарсан зарчим илүү тодорхой болох биш үү? Хэрвээ Би бүр ч тодорхой болгож, чамд нэг хуудас цаас өгөөд, яг адилхан чанар, зузаан, өнгө, шугамын хэмжээ, тоо хэмжээтэй дэвтэр худалдаж авахыг хүсвэл, эсвэл шинж чанар бүр нь ямар байж болох талаар нарийвчилсан дүрслэлийг хэлж өгвөл чамайг худалдаж авахаар явах үед сонголтын хүрээ хумигдах биш үү? (Тэгнэ.) Чиний хувьд холбогдох зарчмууд илүү тодорхой болж, хэрэгжүүлэхэд илүү хялбар болох биш үү? Энэ нь хэрэгжүүлэх үед чинь чамд тус болох уу, эсвэл саад болох уу? (Тус болно.) Үнэндээ энэ нь тус болох ёстой, учир нь үнэний янз бүрийн талыг илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй хэлж, тодорхой хэрэг явдалд хэрхэн хандах, тодорхой ямар илрэлүүд байдаг, хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийн ширийн зүйлсийг—энэ бүхнийг чамд цогцоор нь хэлж өгсөн. Хэрвээ чи үүнийг хэрэгжүүлж чадахгүй хэвээр байвал чамд үнэнийг ухамсарлах чадвар огтхон ч алга.
Та нар одоо үнэнийг ухамсарлах чадвартай эсэх нь үнэнийг олж авч, төгс болгуулж чадах эсэхэд чинь гол чухал үүрэгтэй. Одоо Би үүргээ стандартад нийцүүлэн гүйцэтгэхтэй холбоотой үнэнийг үүрэг бүрийг гүйцэтгэдэг ажилтнуудынх нь дагуу зургаан төрөлд ангилсан; эдгээр төрөл тус бүр нь тодорхой ангилалд цааш хуваагддаг бөгөөд ангилал бүрийн дотор дэлгэрэнгүй нөхөрлөлийн дэд хэсгүүд байдаг. Та нарын хувьд, ийм төрлийн номлол болон ийм үнэний нөхөрлөл нь та нарыг үнэнийг илүү сайн ойлгоход хүргэж, хэрэгжүүлэх илүү олон зарчим өгч байна уу, эсвэл зарчмуудыг олоход илүү хэцүү болгож байна уу? (Үүнээс болоод бид илүү олон зарчимтай болсон.) Энэ нь та нарыг илүү их ойлголтод хүргэх ёстой бөгөөд тийм болохоор Миний дэлгэрэнгүй номлол та нарт тустай байх ёстой. Энэ нь та нарт илүү их төөрөгдөл биш, харин илүү ойлгомжтой байдлыг өгөх ёстой. Энэ нь тухайн хүн үнэнийг ухамсарлах чадвартай эсэхээс хамаарна. Хэрвээ хүн үнэхээр сүнслэг ойлголттой, хэв чанар сайтай бол тэдэнд улам бүр ойлгомжтой санагдана; хэрвээ хүн хэв чанар муутай, сүнслэг ойлголтгүй бол үүнийг ойлгох чадвар муутай байх бөгөөд улам бүр л төөрөлдөнө. Зарим хүн: “Би өмнө нь бага зэрэг ойлгосон юм шиг санагддаг байсан ч одоо сонсох тусмаа, улам их төөрөлдөж, дотор минь юу ч үлдээгүй юм шиг санагдаж байна. Энэ юу болоод байна аа?” гэж хэлж магадгүй. Хэрвээ амь-оролтын талаарх яриа хэтэрхий дэлгэрэнгүй байвал туршлагагүй, хэв чанар муутай хүмүүст үүнийг ойлгоход хэцүү байдаг. Яриа хэдий чинээ дэлгэрэнгүй байна, хэв чанар муутай хүмүүс төдий чинээ амархан гацдаг. Яагаад тэд амархан гацдаг вэ? Үүнд хэд хэдэн нөхцөл байдал бий. Нэг нь, ийм хүмүүст сүнслэг ойлголт дутмаг байдаг. Тэд үнэнийг ойлгодоггүй—өөрөөр хэлбэл, тэд үнэн гэж юу болох, эсвэл тодорхой байдал гэж юу болохыг ойлгодоггүй. Тэд эдгээр зүйлийг ойлгодоггүй. Энэ нөхцөл байдал нь үнэнийг ухамсарлах чадваргүй байдал юм. Ийм хүмүүсийн хувьд авах ганцхан эцсийн арга хэмжээ бий: роботыг шаардлагын дагуу тушаал гүйцэтгүүлэхээр програмчилдгийн адилаар, ямар нэг зүйл тохиолдох үед яг юу хийх ёстойг нь тодорхой хэлж өгөх. Тэднээр зүгээр л дүрэм журмыг сахиулахад хангалттай. Энэ арга нь ийм хүмүүст үр дүн гаргаж чадна; өөр арга байхгүй. Би одоо энэ эцсийн арга хэмжээг ашиглаж, хамгийн тодорхой зүйлс хүртэл асар дэлгэрэнгүй ярьж—хамгийн бодитой зүйлс дээр ажиллаж байна. Зарим хүн ойлгохгүй хэвээр байна гэж хэлдэг тул Би тэдэнд замд нь юу ч тохиолдсон хэрхэн хандаж, зохицуулахыг тодорхой хэлж өгөх болно. Би тэднээр дүрэм журам сахиулж байна; Миний хийж чадах зүйл энэ, учир нь тэд үнэнийг ухамсарлах чадваргүй. Хүн бүрийн байдал яг адилхан байдаггүй ч ялгаа нь өчүүхэн бага. Хэрвээ та нар Надаар тэдгээрийн талаар нэг бүрчлэн, тодорхой, ойлгомжтой яриулахыг хүсвэл та нарын дунд хэв чанар муутай хүмүүс хэтэрхий олон байгаа тул Би тэр бүхнийг нэгд нэггүй ярихад хэцүү байх болно. Сүнслэг ойлголттой, үнэнийг ухамсарлах чадвартай хүмүүс та нар ажлын тэр хэсгийг хийх шаардлагатай. Би Өөрийнхөө ажлыг аль хэдийн, бүрэн гүйцэд хийсэн. Хийж чадах зүйл маань л энэ; Би чадах бүхнээ хийсэн. Бие махбодтой болсон Бурханы хийсэн бүх ажил, хэлсэн бүх үгийг жирийн хүн ойлгож, биелүүлэх боломжтой. Хэвийн хүн чанарын сэтгэхүй, хариу үйлдэлтэй хүмүүст хийж болох зүйлийн хэмжээ энэ. Зарим хүн: “Бурхан гайхамшиг үйлдэхгүй юм уу?” гэж асуудаг. Бурхан гайхамшиг үйлддэггүй; энэ бүх зүйлийг бодитой, практик байдлаар хийх шаардлагатай. Яг л Бурханы ажлын гурван үе шаттай адилхан: Бурхан хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд хуулийг тунхагласнаар эхэлж, дараа нь цовдлол болон золин аврах ажлыг хийж, дараа нь эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг аврах бүх үнэнийг илэрхийлдэг—үе шат бүрийг бодитой, практик байдлаар, хүнтэй нүүр тулан, үг хэлж, ажиллах замаар хийдэг. Үүнд ямар ч гайхамшиг байхгүй. Хамгийн агуу гайхамшиг бол Бурхан Өөрөө биечлэн үг хэлж, ажилладаг бөгөөд Тэр ямар ч арга барил ашигласан бай, эцэст нь нэг бүлэг хүнийг бүрэн төгс болгож, олж авна. Энэ нь гарцаагүй гүйцэлдэх болно; энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал. Энэ бол хамгийн агуу тэмдэг, гайхамшиг бөгөөд Бурхан үнэнийг хүний зүрх сэтгэлд суулгахын тулд өөр ямар ч ер бусын арга ашиглахгүй. Эдгээр үнэнийг ийм дэлгэрэнгүй нөхөрлөсөн болохоор хэрвээ чи ухамсарлах чадвартай, үнэнийг эрэлхийлдэг хүн үнэхээр мөн бол, хэрвээ чи үнэхээр анхаарал хандуулж, бага зэрэг хүчин чармайлт гаргадаг бол үнэн юм уу хэрэгжүүлэлтийн зарчмыг ойлгохгүй байх боломжгүй. Зарим хүн үнэнийг хайрладаг гэж хэлдэг хэр нь олон жил номлол сонссоныхоо дараа яагаад үүнийг ойлгодоггүй хэвээр байдаг вэ? Хоёр боломж бий. Нэг нь, тэдэнд сүнслэг ойлголт огт байдаггүй бөгөөд тэд үнэнийг ухамсарлах чадваргүй; нөгөө нь, тэд үнэндээ үнэнийг хайрладаггүй, үнэнийг эрэлхийлэхэд хэзээ ч хүчин чармайлт гаргаж байгаагүй. Энэ бол боломжит хоёр шалтгаан юм. Зарим хүн Бурханд итгээд удаагүй, олон номлол сонсоогүй, туршлага багатай учраас үнэнийг ойлгохгүй байна гэж хэлдэг. Энэ бол бас нэг шалтгаан. Гэвч хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн бол Бурханд итгэсэн он жилүүд чинь нэмэгдэхийн хэрээр үнэний талаарх ойлголт чинь улам нэмэгдэж, сүнслэг биеийн хэмжээ чинь илүү их өсөх болно.
Үнэний аль ч талыг нөхөрлөхөд, хэдхэн үгээр бүрэн дүүрэн тайлбарлаж, асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Өнөөгийн хүмүүсийн хувьд ерөнхий зүйлс бол ердөө л хоосон сургаал, зүгээр л онол юм. Тэгвэл Би хэрхэн хүмүүст ойлгуулж, тэднийг ямар нэг зүйлийг хүлээн авмагцаа хэрэгжүүлэлтийнхээ зарчим болгож чаддаг болгох вэ? Би илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй ярих ёстой. Би түүх ярьж байна уу, үнэнийг нөхөрлөж байна уу, эсвэл хэрэгжүүлэлтийн талаар ярьж байна уу хамаагүй, тэдгээр нь ерөнхийдөө илүү дэлгэрэнгүй, тодорхой байх ёстой. Тодорхой яриа та нарт ашиг тустай. Тиймээс, та нарыг арай илүү ойлгоосой гэсэндээ Би та нарт зориулан түүх, жишээ бодож олохын тулд үргэлж тархиа гашилгах ёстой болдог. Би энэ бүх үнэнийг үйл явдлуудаар ар араас нь баталж, нөхөрлөдөг үнэнээ Өөрийн өгүүлдэг үйл явдал бүртэй хослуулдаг, ингэснээр та нар хэзээ нэгэн цагт тэгж авирлаж байсан эсэхээ, тийм хүн шиг авирлах эсэхээ, хэзээ нэгэн цагт тэгж бодож байсан эсэхээ, эсвэл хэзээ нэгэн цагт тийм байдалд орж байсан эсэхээ харьцуулан үзэх дүр зураг оюун ухаанд чинь буудаг. Та нарыг эдгээр үнэнийг сонсох үед Би та нарт яг л дотор нь орсон мэт, тэдгээрийн талаар тасралтгүй төсөөлөн бодох боломж олгодог. Би түүх ярьж, жишээ татдагийн шалтгаан энэ юм. Түүх эхлэхийг сонсмогцоо тэвчээр нь алдардаг зарим хүн бий. “Өөр нэг түүх үү? Би ямар гурван настай хүүхэд үү?” Чи насаар бага биш байж болох ч Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэх замд гурван нас ч хүрээгүй байж магадгүй—энэ бол бодит баримт юм. Тиймээс, та нарт гурван нас хүрээгүй хүүхэд шиг хандах нь та нарыг доромжилж байгаа хэрэг биш, огтхон ч хэтрүүлэг биш; Миний харж байгаагаар, энэ нь та нарыг хэтрүүлэн үнэлж байгаа хэрэг юм. Гурван настай хүүхэд хайч хурц, хүрч болохгүй гэж том хүн хэлэхийг сонсмогцоо үүнийг зарчим гэж санана. Тэд хайчинд хүрэхгүй, хайчтай төстэй багаж хэрэгсэл, иртэй зүйлд ч хүрэхгүй. Тэд бүгд хурц иртэй гэдгийг мэднэ; тэд энэ зарчмыг эзэмших ёстойгоо мэднэ. Тэгвэл хүмүүс хэрэгжүүлэлтдээ хэд хэдэн удаа дараалан туулсан зүйлээсээ зарчмыг олж чадах уу? Өөрөөр хэлбэл, чи Бурханы үйл хэргийн ар дахь санаа зорилго, чамд тавьдаг Түүний шаардлага, тухайн хэрэг явдал дээр Түүний шаарддаг стандарт юу болохыг ойлгож чадах уу? Хэвийн хүний оюун ухаанаар бол чи эдгээр зүйлийг ойлгож чаддаг байх ёстой. Тэгвэл Намайг юу ч хэлсэн хүмүүс ойлгодоггүй нөхцөл байдлууд юу вэ? Ийм зүйл тохиолддог гол шалтгаан нь, нэгдүгээрт, хүмүүсийн амьдардаг дуулиан шуугиантай орчинтой холбоотой бөгөөд зохицуулах шаардлагатай маш олон ялихгүй, яршигтай зүйл байдаг тул хүмүүс Бурханы үгийг анхааралтай залбиран-унших сонирхолгүй байдаг; тэд үнэний төлөө ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Энэ бол шалтгааны нэг тал; нөгөө тал нь хүмүүсийн үнэнээр цангах цангаа, хайрлах хайр маш өчүүхэн болохоор арван оноогоор үнэлбэл та нарын үнэнийг хайрлах хайрын одоогийн хэмжээ сайндаа л гурав юм уу тав байх болно. Тиймээс, хүмүүс үнэнийг ойлгодоггүй, эцэстээ олж авдаггүйн гол шалтгаан нь тэд хичээл зүтгэл гаргаагүй, мөн зүрх сэтгэлээ зориулдаггүй, зүрх сэтгэлдээ үнэнийг төдийлөн их хайрладаггүйд байгаа юм. Хүмүүсийн үнэнийг хайрлах хайрын хэмжээ хангалтгүй байдаг. Энэ нь багахан сонирхол төдий; хайрлах хэмжээнд хүрдэггүй. Хүмүүс ертөнцөд маш их бүтэлгүйтэл, зовлон зүдүүр амсаж, үргэлжлүүлэн амьдарч чадахгүй болсон учраас, мөн Бурхан өдөр бүр хүмүүсийг аварч, үнэнийг нөхөрлөж байгааг харж, хүнд Түүний өгдөг бүхний элбэг дэлбэг байдлыг харсан учраас л Бурхан сайн гэдгийг мэдэрч, Түүний үгийг уншиж, үнэн рүү тэмүүлэхэд бэлэн болдог. Тэдэнд байгаа багахан сонирхол нь энэ юм. Хүмүүсийн зүрх сэтгэл юунд илүү их цаг зарцуулдаг вэ? Тэд бүгд олон ялихгүй хэрэг явдалтай орооцолдож, элдэв янзын сэтгэл хөдлөлийн харилцаа, хүн хоорондын харилцаа, байр суурь, нэрэлхүү зан, нийгмийн чиг хандлага зэрэгт автсан байдаг. Тэр ч бүү хэл, хоол хүнс, хувцас хунар, гоёл чимэглэл, махан биеийн таашаалдаа илүү их цаг хугацаа, эрч хүчээ зарцуулдаг зарим хүн ч бий. Тэд үнэхээр үнэ цэнтэй өдрүүдийг эдгээр зүйлд үрж, үүнийгээ алдаршуулан, “Би Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байна!” гэдэг. Эцэст нь тэд эргэж хараад, Бурхан маш олон үг хэлж, маш удаан ажилласан байхад үнэнийг олж аваагүйгээ хардаг. Энэ нь Бурхан тэдэнд үнэнийг өгөөгүйгээс болсон биш, харин Бурхан маш их үнэнийг илэрхийлж байгааг харсан хэдий ч тэд үнэнийг зүрх сэтгэлээрээ хүлээж аваагүй, эсвэл үнэнд хичээл зүтгэл гаргаагүйгээс болсон юм. Үүнээс болоод тэд Бурханд итгэсэн олон жилийнхээ хугацаанд үнэн ба амийг олж авч чадалгүй, эцэст нь таягдан хаягдсан билээ.
2019 оны 1 дүгээр сарын 22