225 Бурханд үнэнч байдлаа өргөхийг хүсэж байна

I

Махбодод ажиллахаар илрэх үедээ Бурхан асар их доромжлол амсжээ.

Даруу, нуугдмал Тэрээр хүнийг аврахын тулд л үнэнийг илэрхийлжээ.

Гэвч би Бурханы дуу хоолойг сонсоод Түүнийг таньсангүй,

пастор, ахлагчдыг даган Түүний ажлыг үгүйсгэж, шүүжээ.

Гэм буруугийн минь төлөө Бурхан намайг шийтгээгүй,

дуулгаваргүй байдлыг минь хүлцэн, хаалгыг минь тогшжээ.

Бурханы үзүүлсэн энэрлийг мэдрээд би туйлын их ичсэн,

Бурханы хайрыг хүртэхэд би үнэхээр тэнцэхээргүй байжээ.


II

Бурханы үг зүрхийг минь хурц илд мэт сүлбэдэг.

Биеэ тоосон байдлаас болж би эрүүл ухаан, хүн чанараа гээжээ,

Бурханы илрэлт, ажлыг үзэл, төсөөллөөрөө яллаж,

асар олон итгэгчийн аврагдах боломжийг хаажээ.

Бурханыг эсэргүүцэж, шүүдэг би яасан их нүгэлтэй юм бэ.

Бурхан намайг харааваас зохино; би Түүний өмнө амьдрахад тохирохгүй.

Бурханы шүүлтийг туулаад би сэрж, зүрх сэтгэл минь гутралд автлаа.

Бүхнийг шинээр эхэлж, үнэнийг эрэлхийлэн, Бурханыг хангалуун байлгахаар би шийдлээ.

Бурханы элэгсэг сэтгэл чулуун зүрхийг минь уяраана.

Би үүргээ үнэнчээр биелүүлэхийг хүснэ, Бурханд тайтгарал авчрах юм сан л гэж гуйна.

Хавчлага, бэрхшээл хэчнээн ч их бай, эцсээ хүртэл би үнэнч байна.

Бурханд цангинасан гэрчлэл хийж, Түүнд алдрыг авчрахаар би шийднэ.

Өмнөх: 224 Бурханыг үнэнчээр хангалуун байлгахаар шийдлээ

Дараах: 226 Бурханд итгэгчдийн эрж хайх ёстой зүйл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих