2. Шашны ертөнцийн пастор, ахлагч нар бүгд Библийг сайн мэддэг бөгөөд үүний талаар бусдад байнга тайлбарлаж өгөн, хүмүүсээс Библийг дагаж мөрдөхийг шаарддаг. Ингэснээрээ тэд Эзэнийг өргөж, Түүнд гэрчлэл хийж байгаа бус уу? Тэднийг хүмүүсийг мэхэлж байгаа, хоёр нүүртэй фарисай гэж яаж хэлж болох билээ?

Холбогдох Бурханы үг:

Урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт найддаг. Хэрэв тэд юу ч номлож чаддаггүй байсан бол хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд эдгээрийг ашиглан хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хууран мэхэлдэг. Тэр хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах үедээ зарим нь: “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний Бурханд итгэх итгэлийн зуучлагч нь хүн байдаг; тэр нь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн авахад нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу?

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг ойлгож авсан атлаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол Бурханыг бүр ч их эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, түүнчлэн Бурханыг шууд харж байхдаа ч Түүний ажлыг асар чангаар бусдад тунхагладаг хүмүүс бол хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол Бурханы гэрчлэлгүй хүмүүс, биеэ тоосон, ихэрхүү хүмүүс билээ. Бодит туршлагатай, Бурханы талаар бодитой мэдлэгтэй атлаа өөрсдийгөө Бурханы талаар дэндүү бага мэдлэгтэй гэж боддог хүмүүсийг Тэр хамгийн их хайрладаг. Ийм хүмүүс л үнэхээр гэрчлэлтэй байдаг ба Бурханаар төгс болгуулж үнэхээр чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүмүүс хамаг хүч чадлаа хэрэглээд ч жаахан хэсгийг л олж авч, эцэстээ төгс болгуулж чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж оролддог тэргүүн тэнгэрэлчийн үр удмын тухайд ямар вэ? Бурханаар авхуулах найдвар тэдэнд бүр ч бага байх бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна

Чи далайн эрэг дээрх элсний ширхгүүд мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ чамайг Бурханыг тэрсэлж, эсэргүүцдэг болгодог. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн дээд онолуудыг ярьж чаддаг байж болно—гэхдээ эдгээрт ямар ч бодит байдал агуулагддаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэнэ. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон сургаал л бий болгож, тэдийг чамд дургүй болгоно. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдалд илүү анхаар

Фарисайчуудын хоёр нүүрт байдлын гол илрэл юу байсан бэ? Тэд зөвхөн судрыг анхааралтай судлаад, үнэнийг эрж хайгаагүй. Бурханы үгийг уншихдаа залбирч, эрж хайхын оронд тэд Бурханы үгийг судалж, Бурханы хэлсэн үг, хийсэн үйлийг судалсан бөгөөд тийнхүү Бурханы үгийг бусдад заадаг нэг ёсны онол, хоосон сургаалаа болгон хувиргасан. Бурханы үгийг анхааралтай судална гэдэг нь энэ юм. Тэгвэл яагаад тэд тэгсэн юм бэ? Юуг тэд анхааралтай судалсан юм бэ? Тэдний нүдээр, эдгээр нь Бурханы үг, Бурханы илэрхийлэл байгаагүй, үнэн бүр ч байгаагүй, харин нэг хэлбэрийн эрдэм байсан юм. Тэдний нүдээр, тийм эрдмийг уламжилж, түгээх ёстой байсан бөгөөд энэ нь л Бурханы зам болон сайн мэдээг түгээж байгаа явдал байлаа. Үүнийг тэд “номлол” гэцгээж, тэдний номлодог номлол нь теологи байсан юм.

…Фарисайчууд өөрсдийн эзэмшсэн теологи болон онолд нэг ёсны мэдлэг, хүмүүсийг яллаж, зөв, бурууг нь цэгнэх хэрэгсэл хэмээн ханддаг байв. Тэд бүр үүнийгээ Эзэн Есүс дээр ашиглаж, тийнхүү Эзэн Есүс яллагдсан юм. Тэдний хүмүүст өгдөг үнэлэлт, тэдэнд ханддаг байдал хэзээ ч мөн чанарт нь үндэслээгүй, мөн хэлсэн зүйл нь зөв үү, буруу юу гэдэгт байтугай тэдний үгийн эх сурвалж, хангалтад ч хэзээ ч үндэслээгүй. Тэд хүмүүсийг зүгээр л өөрсдийн эзэмшсэн нугаршгүй үг, хоосон сургаалд үндэслэн яллаж, цэгнэдэг байсан. Иймээс энэ фарисайчууд Эзэн Есүсийн хийсэн зүйл нүгэл биш, хууль зөрчөөгүй гэдгийг мэдсээр байж Түүнийг ялласан, учир нь Эзэн Есүсийн хэлсэн үг тэдний эзэмшсэн мэдлэг, эрдэм, тэдний тайлбарладаг теологийн онолоос зөрүүтэй байгаа харагдсан юм. Харин фарисайчууд эдгээр үг, хэллэгтэй зууралдахаа ер болихгүй, энэ мэдлэгээс зуурчхаад тавихгүй байлаа. Эцэстээ цорын ганц боломжит үр дүн юу байсан бэ? Эзэн Есүс бол ирэх байсан Мессиа мөн, Эзэн Есүсийн хэлсэн үгэнд үнэн бий гэдгийг тэд хүлээн зөвшөөрөөгүй, мөн Эзэний хийсэн зүйл үнэнтэй нийцэлтэй гэдгийг бүр ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд Эзэн Есүсийг яллахын тулд үндэслэлгүй ял олсон. Гэвч үнэн хэрэгтээ, Эзэнийг ялласан эдгээр нүгэл нь үндэслэлтэй эсэхийг тэд зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу? Мэдэж байсан. Тэгсэн хэрнээ яагаад Эзэнийг тэгж ялласан юм бэ? (Тэд өөрсдийнх нь оюун санаан дахь өндөр дээд, хүчит Бурхан нь ердийн хүний Хүүгийн ийм дүртэй Эзэн Есүс байж болно гэдэгт итгэхийг хүсээгүй). Тэд энэ баримтыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэгвэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаных нь уг чанар юу байсан бэ? Үүнд Бурханд учирлахаар оролдож байгаа зүйл байгаагүй гэж үү? Тэд юу гэх гэсэн бэ гэвэл, “Бурхан тэгж болно гэж үү? Хэрвээ Бурхан бие махбодтой болсон бол хүндтэй удам сурвалжид төрөх нь лавтай. Түүнчлэн хуулийн багш нар, фарисайчуудын сургалтыг авч, энэ мэдлэгт суралцаж, судрыг маш их унших ёстой. Энэ мэдлэгийг эзэмшсэний дараа л Тэр “бие махбодтой болсон Бурхан” гэх цол авч болно” гэсэн. Нэгдүгээрт, ийнхүү Та энэ шалгуурт тэнцэхгүй тул Бурхан биш, хоёрдугаарт Та ийм мэдлэггүйгээр Бурханы ажил хийж чадахгүй, Бурхан байж бүр ч чадахгүй, гуравдугаарт Та сүмийн гадна ажиллаж болохгүй—одоо Та сүмд байхгүй, үргэлж нүгэлтнүүдийн дунд байгаа тул хийдэг ажил тань Бурханы ажлын хүрээнээс давсан байна гэж тэд үзсэн. Тэдний яллалтын үндэслэл хаанаас үүдэлтэй вэ? Судар, хүний оюун санаа, тэдний эзэмшсэн теологийн боловсролоос үүдэлтэй. Тэд үзэл, төсөөлөл, мэдлэгт автсан учраас энэ мэдлэгээ зөв, үнэн, үндэслэл гэж үзэж, Бурхан эдгээр зүйлийг хэзээ ч зөрчих аргагүй гэдэгт итгэсэн. Тэд үнэнийг эрж хайсан уу? Эрж хайгаагүй. Тэдний эрж хайсан зүйл бол өөрсдийнх нь үзэл төсөөлөл, туршлага байсан бөгөөд тэд эдгээрийг ашиглан Бурханыг тодорхойлж, Бурханы зөв үү, буруу юу гэдгийг тогтоох гэж оролдсон юм. Үүний эцсийн үр дүн юу байсан бэ? Тэд Бурханы ажлыг яллаж, Бурханыг загалмайд цовдолсон билээ.

Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 7-р зүйл: Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (III хэсэг)

Олон хүн Бурханы үгийг бариад өдөр бүр уншдаг, бүр тэнд байгаа бүх сонгодог эшлэлийг өөрсдийн хамгийн эрхэм эрдэнэ шиг анхааралтай цээжлэхэд хүрдэг төдийгүй Бурханы үгийг хаа сайгүй номлож, Бурханы үгээр бусдыг хангаж, тусалж байдаг. Ингэх нь Бурханыг гэрчилж байгаа, Түүний үгийг гэрчилж байгаа хэрэг бөгөөд ингэх нь Бурханы замыг дагаж байна гэж тэд боддог; ингэх нь Бурханы үгээр амьдарч байна, ингэх нь Түүний үгийг бодит амьдралдаа авчирч байна, мөн ингэвэл Бурханы сайшаалыг хүртэж, аврагдаж, төгс болгуулах боломжтой гэж тэд боддог. Гэвч, тэд Бурханы үгийг номлож байхдаа ч гэсэн, хэрэгжүүлэхдээ хэзээ ч Бурханы үгийг дагаж мөрддөггүй, мөн Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлтэй өөрсдийгөө нийцүүлэхээр хичээдэггүй. Үүний оронд тэд Бурханы үгийг ашиглан бусдын хүндлэл, итгэлийг мэхлэн авч, өөрсдийн удирдлагыг эрхэлж, Бурханы алдрыг завшиж, хулгайлдаг. Тэд Бурханы ажил болон сайшаалаар шагнуулахын тулд Бурханы үгийг түгээх боломжийг ашиглах гэж хий дэмий найддаг. Хэчнээн олон жил өнгөрсөн ч гэлээ, энэ хүмүүс Бурханы үгийг номлох явцдаа Бурханы сайшаалыг хүртэж чадаагүйгээр үл барам, Бурханы үгийг гэрчлэх явцад өөрсдийн дагах ёстой замыг олж нээж чадаагүйгээр барахгүй, Бурханы үгээр бусдыг хангаж, туслах явцдаа өөрсдөдөө тусалж, өөрсдийгөө дэмжиж чадаагүйгээс гадна, энэ бүх зүйлийг хийх явцдаа Бурханыг мэдэж, Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэлд хүрч чадаагүйгээр зогсохгүй; харин ч Бурханы талаарх буруу ойлголт нь улам бүр гүнзгийрч, Түүнийг сэжиглэх нь улам ч ноцтой болж, Түүний талаарх төсөөлөл нь бүр их хэтрүүлэгтэй болдог. Бурханы үгийн тухай онолын хангалт болон удирдлага дор тэд загас усанд орсон мэт, өөрсдийн ур чадварыг ядах юмгүй хялбархан ашиглаж байгаа мэт, өөрсдийн амьдралын зорилго, үүрэг даалгаврыг олсон мэт, шинэ амийг олж аваад, аврагдсан мэт, Бурханы үгийг цээжээр урсган уншихынхаа хамтаар үнэнийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, Бурханыг мэдэх замыг нээн олсон мэт, Бурханы үгийг номлох явцдаа Бурхантай дандаа нүүр тулан уулзсан мэт харагддаг. Мөн, тэд үргэлж цурхиран уйлтлаа “сэтгэл нь хөдөлдөг” ба Бурханы үгэн дэх “Бурханаар” байнга удирдуулснаар, Түүний чин сэтгэлийн анхаарал, сайн санаа зорилгыг нь тасралтгүй ухаарч байгаа мэт харагддагийн зэрэгцээ хүнийг аврах Бурханы аврал болон Түүний удирдлагыг ухаарч, Түүний мөн чанарыг мэдэж авч, Түүний зөвт зан чанарыг ойлгосон мэт харагддаг. Энэ сууринд үндэслэн тэд Бурханы оршин тогтнолд улам бүр бат итгэж, Түүний эрхэм дээд байдлын талаар улам бүр ухаарч, Түүний агуу, ер бусын байдлыг бүр ч гүнзгий мэдэрч байх шиг санагддаг. Тэд Бурханы үгийн тухай өнгөц мэдлэгт автан, итгэл нь өсөж, зовлон туулах шийдэмгий байдал нь батжиж, Бурханы талаарх мэдлэг нь гүнзгийрсэн мэт харагддаг. Тэд Бурханы үгийг үнэхээр туулахаас нааш Бурханы талаарх бүх мэдлэг, бодол санаа нь өөрсдийнх нь хий хоосон төсөөлөл, таамаглалаас гарч ирдэг гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэдний итгэл Бурханаас ирсэн ямар ч туршилтыг дийлэхгүй, тэдний сүнслэг байдал болон биеийн хэмжээ гэгддэг зүйл нь Бурханы шалгалт юм уу үзлэгийг ердөө даахгүй, тэдний шийдвэр элсэн дээр баригдсан цайзтай адил бөгөөд тэдний хэлдэг Бурханы талаарх мэдлэг нь санаанаасаа зохиосон төсөөллөөс цаашгүй. Үнэндээ, Бурханы үгэнд “их хэмжээний хүчин чармайлт” гаргасан энэ хүмүүс жинхэнэ итгэл гэж юу болох, жинхэнэ дуулгавартай байдал гэж юу болох, жинхэнэ анхаарал халамж гэж юу болох, Бурханы талаарх жинхэнэ мэдлэг гэж юу болохыг хэзээ ч ухаараагүй. Тэд онол, төсөөлөл, мэдлэг, авьяас билиг, уламжлал, мухар сүсэг, тэр ч бүү хэл хүний ёс суртахууныг хүртэл аваад, тэдгээрийг Бурханд итгэх болон Түүнийг дагах “хөрөнгө”, “зэр зэвсэг” болгон, тэр ч байтугай тэдгээрийг Бурханд итгэх итгэл, Түүнийг дагах үндэс сууриа болгодог. Үүний зэрэгцээ, тэд бас энэ хөрөнгө, зэр зэвсгийг аваад, Бурханыг мэдэж, Бурханы хяналт, шалгалт, гэсгээлт, шүүлттэй нүүр тулж, харьцах шидэт сахиус болгодог. Эцэст нь, тэдний цуглуулсан зүйл шашны өнгө аяс, феодалын мухар сүсэг нэвчиж, романтик, хачин жигтэй, учир битүүлэг бүхэн шингэсэн Бурханы талаарх дүгнэлтээс цаашгүй зүйлээс бүрддэг. Бурханы талаарх тэдний мэдлэг, тодорхойлолт нь зөвхөн Дээд Тэнгэр, эсвэл Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийнхтэй нэг хэвд цутгагдсан байдаг бол Бурханы бодитой байдал, мөн чанар, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох гэх зэрэг бодитой Бурхантай Өөртэй нь хамаатай юм бүхэн тэдний ухаарч ойлгож чадаагүй зүйлс бөгөөд тэдний мэдлэг үүнтэй огт хамааралгүй, бүр хойд, өмнөд туйл шиг хол байдаг. Ийм маягаар хэдий тэд Бурханы үгийн хангалт, тэжээл дор амьдардаг ч гэсэн Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж үнэхээр чаддаггүй. Үүний жинхэнэ шалтгаан нь тэд хэзээ ч Бурханыг мэдэж аваагүй, мөн хэзээ ч Түүнтэй жинхэнээсээ холбогдож, ярилцаж байгаагүй. Иймээс тэдний хувьд Бурхантай харилцан ойлголцолд хүрч, Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, шүтэн мөргөх боломжгүй юм. Бурханы үгийг ийнхүү үзэж, Бурханыг ийнхүү үздэг тэдний харах өнцөг, хандлага нь тэднийг гар хоосон буцахад хүргэсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замаар мөнхөд алхаж чадахааргүй болоход хүргэсэн. Тэдний зорьж буй зорилго болон явж байгаа чиглэл нь тэд бол мөнхөд Бурханы дайсан, үүрд мөнхөд хэзээ ч аврал хүртэж чадахгүй гэдгийг илтгэдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг

Өмнөх: 1. Эзэн Есүсийг ирэхээс өмнө фарисайчууд синагогд байнга Судрыг тайлбарлаж, хүмүүсийн өмнө залбирдаг байв. Тэд маш сүсэг бишрэлтэй харагдаж байсан бөгөөд хүмүүсийн нүдэнд тэд Судрыг зөрчсөн ямар ч зүйл хийгээгүй юм шиг санагдаж байсан. Тэгвэл Эзэн Есүс яагаад фарисайчуудыг хараасан юм бэ? Тэд хэрхэн Бурханыг үл ойшоож, яагаад Бурханы уур хилэнг хөдөлгөв?

Дараах: 3. Шашны ертөнцийн пастор, ахлагч нар бүгд чуулганд Бурханд үйлчилдэг. Тэд Эзэний эргэн ирэхийг хүлээхдээ сонор сэрэмжтэй, анхааралтай байх учиртай. Тэгэхээр тэд яагаад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайн, судлахаар хүчин чармайлт гаргахгүй байгаад зогсохгүй, харин бүр цуу яриа тарааж, Төгс Хүчит Бурханыг шүүж, яллаж, итгэгчдийг мэхэлж, үнэн замыг судлахыг нь болиулахыг хичээдэг юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих