1. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах эгч нарын нөхөрлөл, гэрчлэлийг сонссоноор би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэлтэй болсон бөгөөд одоо Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч байна. Гэвч саяхан манай гэр бүлд тааламжгүй, сэтгэл эмзэглүүлсэн зүйл тохиолдсон. Яагаад ийм зүйл тохиолддог юм бол, би үүнийг хэрхэн туулах ёстой вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Эрүүл ухаантай, сэрэмжтэй бай, учир нь та нарын дайсан диавол архирч буй арслан мэт, залгиж болох хэн нэгнийг хайн гэтэн явдаг” (1 Петр 5:8).

“Би гурав дахь хэсгийг гал дундуур гаргаж, мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлж, алтыг шалгадаг шиг шалгана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэднийг сонсоно. Энэ бол Миний ардууд гэж Би хэлнэ. Ехова бол миний Бурхан гэж тэд хэлнэ” (Зехариа 13:9).

“Тэгээд Ехова Сатанд, ‘Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй’ хэмээв. Дараа нь Сатан Еховад хариулж, ‘Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Чи түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Чи түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Чиний өөдөөс хараах болно’ гэв. Тэгээд Ехова Сатанд, ‘Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр’ гэв. Тэгэхэд нь Сатан Еховагийн дэргэдээс явав” (Иов 1:8–12).

“Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд, ‘Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг’ гэв” (Иов 1:20–21).

“Тэгэхэд эхнэр нь түүнд, ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’ гэв. Харин тэр түүнд, ‘Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?’ гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй” (Иов 2:9–10).

Холбогдох Бурханы үг:

Бурхан Өөрийн ажлыг хийж, Бурхан нэг хүнийг халамжилж, энэ хүнээ харж ханддаг ба тэр зуур Сатан Түүний алхам бүрийг тувт салахгүй мөрддөг. Бурхан хэнийг л ивээнэ Сатан араас нь мөшгөж, мөн л ажигладаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсвэл, Сатан Бурханд саад болохын тулд Бурханы хийдэг ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы хүсдэг бүх хүнийг тэр өөртөө авахыг хүсдэг, тэднийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү? Сатан бол маш муу, маш ёрын гэж та нар дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар зөвхөн хүн хэчнээн муу болохыг л харсан. Бодит байдалд Сатан үнэндээ хэчнээн муу болохыг хараагүй. Гэхдээ Иовын тухай энэ хэрэг дээр Сатаны мууг та нар харав уу? (Тийм.) Энэ хэрэг нь Сатаны зэвүүн царай зүс болон мөн чанарыг тун тодорхой болгосон. Бурхантай дайсагнаж, Түүний араас мөшгөхдөө Сатаны зорилго бол Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг эзэмдэж, хянах, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үе гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад чамайг хог хаягдал гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсох хэрэгтэй үед нь тохиолддог. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй, чи агуу гэрчлэл хийдэггүй хэдий ч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханд гэрчлэл хийх асуудал байдаг. Хэрвээ чи ах эгч нар, гэр бүлийн гишүүд, эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд мэдлэг ухаан байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд санаа тавьж, Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусдад харуулж чаддаг. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, Бурханд туйлын үнэнч байх үед энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх бөгөөд энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Хэдийгээр чи агуу ажил хийх чадваргүй ч Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг. Бусад хүн үзлээ хойш тавьж чаддаггүй боловч чи чадна; бусад хүн өөрсдийн бодит туршлагын үеэр Бурханд гэрчлэл хийж чаддаггүй ч чи бодит биеийн хэмжээ болон үйлдлээрээ Бурханы хайрыг хариулж, Түүнд цангинасан гэрчлэл хийж чадна. Зөвхөн үүнийг л Бурханыг үнэхээр хайрлаж байгаад тооцно. Хэрвээ чи ингэж чадахгүй бол гэр бүлийнхээ гишүүд, ах эгч нарынхаа дунд, эсвэл дэлхийн хүмүүсийн өмнө гэрчлэл хийдэггүй. Хэрвээ чи Сатаны өмнө гэрчлэл хийж чадахгүй бол Сатан чамайг шоолон инээж, чамайг доог тохуу, тоглоом мэт үзэх болно, тэр үргэлж чамайг шоглож, ухаан мэдрэлийг чинь алдуулна. Ирээдүйд агуу шалгалт чамд тулгарч болзошгүй боловч өнөөдөр хэрвээ чи Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг бол, өмнө чинь хэчнээн агуу шалгалт байгаа нь хамаагүй, чамд юу тохиолдохоос үл хамааран, гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол зүрх сэтгэл чинь тайвширч, ирээдүйд хэчнээн агуу шалгалттай тулгарсан ч чи айхгүй. Ирээдүйд юу тохиолдохыг та нар харж чадахгүй; өнөөдрийн нөхцөл байдалд л та нар Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Та нар ямар нэгэн агуу ажил хийх чадваргүй бөгөөд бодит амьдрал дээр үгийг нь туулснаар Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулах хүчтэй, цангинасан гэрчлэл хийхэд анхаарах ёстой. Хэдийгээр махан бие чинь сэтгэл хангалуун бус үлдэж, зовж шаналсан ч чи Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулсан байх болно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлдэг бол Бурхан өмнөх замыг чинь нээж өгнө. Нэг л өдөр агуу шалгалт ирэхэд бусад хүн доош унах боловч чи бат зогсох чадвартай хэвээр байна: Төлсөн төлөөснөөс чинь болж Бурхан чамайг хамгаалах учраас чи бат зогсож, доош унахгүй байж чадна. Ерөнхийдөө чи үнэнийг хэрэгжүүлж, Өөрийг нь үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол хожмын шалгалтуудын үеэр Бурхан чамайг гарцаагүй хамгаална. Чи мунхаг агаад биеийн хэмжээ бага, дорд хэв чанартай байсан ч Бурхан чамайг ялгаварлан гадуурхахгүй. Чиний санаа бодол зөв эсэхээс энэ нь хамаардаг. Өнөөдөр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна, ингэхдээ чи хамгийн өчүүхэн жижиг зүйлд ч гэсэн анхаарал хандуулж, бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлтэй байж, чин зүрх сэтгэлээ Бурханд өгдөг бөгөөд ойлгож чадахгүй зарим зүйл байсан ч чи санаа бодлоо зөв болгож, Бурханы хүслийг эрж хайхаар Бурханы өмнө ирж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд хэрэгтэй бүхнийг хийж чаддаг. Магадгүй ах эгч нар чинь чамайг хаяж болох ч зүрх сэтгэл чинь Бурханыг сэтгэл хангалуун болгож, чи махан биеийн жаргалд шунахгүй. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар хэрэгжүүлбэл агуу шалгалтууд чам дээр ирэх үед хамгаалагдах болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг

Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чамд тохиолддог боловч чи тэдгээрийг хойш тавьж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлд зогсох билээ. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг хяхан хавчихгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг гэх хайраа харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л чи төгс болгуулж чадна. Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны дургүй хүрмээр царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой

Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдэнд төгс, шулуун шударга байсан ч гэсэн Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь ь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага ба түүнчлэн, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан Бурханы мөн чанарыг ухааруулах, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломж олгох, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг олгон Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Өөрийн алхмуудын дагуу хүнд оруулах явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, Бурханы талаарх мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж, тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Ийм хүмүүс шулуун шударга байдаг учраас, Бурханд итгэлтэй, дуулгавартай бөгөөд Түүнээс эмээдэг учраас, мөн тэд Сатанаас бүрмөсөн салдаг учраас энэ. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанд соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг бөгөөд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй; тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсөн чухам учир нь энэ билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Хүнийг хангах, дэмжих байнгын ажлынхаа үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлж, Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулдаг. Зорилго нь, хүнийг биеийн хэмжээгээр зэвсэглэж, Бурханыг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг—Сатантай хийх тулалдаанд Бурханаас хүнд өгсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилттай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч, хүний биеийн хэмжээг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг сэтлэн гарч, Сатаны бүслэлтээс зугтаан амьд гарч чадвал уг туршилтыг давсан байх юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг орхин явж чадалгүй, Сатанд бууж өгөх юм бол уг туршилтыг даваагүй байх болно. Хүний ямар ч талыг Бурхан шалгалаа гэсэн, Түүний шалгалтын шалгуур бол Сатаны дайралтад өртөх үедээ хүн гэрчлэлдээ бат зогсож байна уу, үгүй юу, мөн Сатанд урхидуулсан үедээ Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу, үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу, үгүй юу гэдэг нь Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы түүнд өгсөн зэвсгийг ганцаараа өргөж, Сатаны боолчлолыг ялж, Сатаны найдварыг бүрэн алдуулж, өөрийгөө орхиулж чадах эсэхээс хамаардаг гэж хэлж болно. Хэрвээ Сатан найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авах гэж дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруушааж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч түүнийг хэрцгийгээр тарчлаахгүй, дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүнийг л Бурхан үнэхээр авах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхий л үйл явц юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Өмнөх: 9. “Дорнын аянга” бол Төгс Хүчит Бурхан болох эцсийн өдрүүдийн Христийн илрэлт, ажил гэж та нар гэрчилдэг, гэвч би Baidu, Wikipedia гэх мэт алдартай вэбсайтуудаас Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, дайрч давшилж, гутаасан олон нийтлэл уншсан. Baidu дээрх мэдээллийг ХКН хянаж, удирддаг, тийм ч найдвартай биш гэдгийг би мэднэ. Гэхдээ Wikipedia гэх мэт гадаадын вебсайтууд ХКН болон шашны ертөнцийг дагаж та нарыг яллаж ирсэн. Эдгээр вебсайт дээр тавигдсан мэдэгдэл үнэн үү, худал уу гэдгийг би ухаж ойлгож чадахгүй байна.

Дараах: 2. Саяхан, Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нарын нөхөрлөл, гэрчлэлийг сонссоны дараа би сүнсэндээ маш их хангалт, сургамж авч байгаагаа мэдэрсэн. Би Эзэнийг шүтсэн он жилүүдээсээ илүүтэйгээр одоо хавьгүй их зүйлийг ойлгож байна, тиймээс Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэг нь дамжиггүй. Гэвч пастор маань намайг Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж байгааг мэдсэнээс хойш намайг болиулахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Тэр өдөр бүр энэ талаар намайг залхаадаг. Тэр ч байтугай манай гэр бүлээс намайг ажиглаж, Төгс Хүчит Бурханы үгийг уншуулахгүй, чуулганы номлолыг сонсуулахгүй байлгахыг хүссэн байсан. Би дотроо үнэхээр их шаналж байна. Би эдгээрийг хэрхэн туулах ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих