2. Саяхан, Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нарын нөхөрлөл, гэрчлэлийг сонссоны дараа би сүнсэндээ маш их хангалт, сургамж авч байгаагаа мэдэрсэн. Би Эзэнийг шүтсэн он жилүүдээсээ илүүтэйгээр одоо хавьгүй их зүйлийг ойлгож байна, тиймээс Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэг нь дамжиггүй. Гэвч пастор маань намайг Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж байгааг мэдсэнээс хойш намайг болиулахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Тэр өдөр бүр энэ талаар намайг залхаадаг. Тэр ч байтугай манай гэр бүлээс намайг ажиглаж, Төгс Хүчит Бурханы үгийг уншуулахгүй, чуулганы номлолыг сонсуулахгүй байлгахыг хүссэн байсан. Би дотроо үнэхээр их шаналж байна. Би эдгээрийг хэрхэн туулах ёстой вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй” (Maтай 23:13).

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог” (Maтай 23:15).

Холбогдох Бурханы үг:

Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, түүнчлэн Бурханыг шууд харж байхдаа ч Түүний ажлыг асар чангаар бусдад тунхагладаг хүмүүс бол хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол Бурханы гэрчлэлгүй хүмүүс, биеэ тоосон, ихэрхүү хүмүүс билээ. Бодит туршлагатай, Бурханы талаар бодитой мэдлэгтэй атлаа өөрсдийгөө Бурханы талаар дэндүү бага мэдлэгтэй гэж боддог хүмүүсийг Тэр хамгийн их хайрладаг. Ийм хүмүүс л үнэхээр гэрчлэлтэй байдаг ба Бурханаар төгс болгуулж үнэхээр чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь-үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Энэ итгэл нь учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа юу? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үе гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад чамайг хог хаягдал гэдгийг чинь энэ нь харуулдаг!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг

Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чамд тохиолддог боловч чи тэдгээрийг хойш тавьж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлд зогсох билээ. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг хяхан хавчихгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг гэх хайраа харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л чи төгс болгуулж чадна. Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны дургүй хүрмээр царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой

Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; Хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарч магадгүй ч гэсэн чи ямар ч сааданд түүртэлгүй Миний өмнө тууштай байх чадвартай байна, тэгж Миний хүсэл саадгүй хэрэгжиж болно. Энэ чиний үүрэг; эс бөгөөс Би уур хилэнгээ чам дээр буулгаж, Өөрийн гараар… Тэгээд чи эцэс төгсгөлгүй сэтгэлийн зовлон үзнэ. Чи бүхнийг тэвчих ёстой; чи байгаа бүхнээ орхиход бэлэн, Намайг дагахын тулд чадах бүхнээ хийж, Миний төлөө бүхнээ зарцуулахад бэлэн байх ёстой. Одоо бол Би чамайг шалгах цаг, Надад чи үнэнч байх уу? Намайг чи замын төгсгөл хүртэл үнэнчээр дагаж чадах уу? Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Бүү март! Тохиолдсон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалт дор байдаг. Чи үг, үйлдэл бүртээ Миний үгийг дагаж чадах уу? Галын шалгалтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл, урагш явж чадахгүй навтайх уу?

Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго. Миний дэргэд зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна. Бусад хүний өмнө онцгой байх гэж бүү тэмүүл; Намайг хангалуун байлгах нь илүү үнэ цэнэтэй, чухал биш гэж үү? Намайг хангалуун байлгахдаа чи үүрдийн, насан туршийн баяр хөөр, амар амгалангаар бүр ч илүү их дүүрэн болохгүй гэж үү? Чиний одоогийн зовлон ирээдүйн ерөөл чинь хэчнээн агуу байхыг илтгэдэг; үүнийг дүрслэхийн аргагүй. Чи хэчнээн агуу ерөөл авахаа мэдэхгүй, үүний тухай мөрөөдөж ч чадахгүй. Өнөөдөр энэ бодитой болсон; маш бодитой! Энэ төдий холгүй байна, чи харж чадах нь уу? Үүний өчүүхэн хэсэг бүр нь Миний дотор бий; урдах зам ямар их гэгээтэй байна гээч! Нулимсаа арч, зовлон, уй гунигийг дахин бүү мэдэр. Бүх юмыг Миний гар зохицуулсан, Миний зорилго гэвэл, та нарыг удалгүй ялагчид болгож, Өөртэйгөө хамт алдар сууд аваачих явдал юм. Чи өөрт тохиолдсон бүхний төлөө нийцүүлэн талархаж, үлэмж магтах ёстой; тэгснээр Миний зүрх сэтгэлийг ихэд хангалуун болгоно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг

Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг. Бурхан чамайг ерөөх үед эрэл хайгуул чинь гойд сайн байдаг боловч Түүний ерөөл байхгүй үед ухарч няцдаг бол энэ нь цэвэр ариун байдал мөн үү? Энэ зам нь үнэн гэдэгт итгэлтэй байгаа л бол чи эцсийг нь хүртэл дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой. Чамайг төгс болгохын тулд Бурхан Өөрөө газар дээр ирсэн гэдгийг харсан болохоор чи зүрх сэтгэлээ Түүнд бүхлээр нь өгөх ёстой. Тэр юу хийдэг нь хамаагүй, бүр эцэст нь чамд тааламжгүй үр дүн товлосон ч гэсэн чи Түүнийг дагасаар байж чаддаг бол энэ нь Бурханы өмнө цэвэр ариун байдлаа хадгалж буй хэрэг юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой

Өмнөх: 1. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах эгч нарын нөхөрлөл, гэрчлэлийг сонссоноор би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэлтэй болсон бөгөөд одоо Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч байна. Гэвч саяхан манай гэр бүлд тааламжгүй, сэтгэл эмзэглүүлсэн зүйл тохиолдсон. Яагаад ийм зүйл тохиолддог юм бол, би үүнийг хэрхэн туулах ёстой вэ?

Дараах: 3. Төгс Хүчит Бурханы Чуулганы номлодог зүйл үнэн зам гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа боловч манай чуулганы хүмүүс пастор, ахлагч нарын тараасан худал үг, төөрөгдөлд мэхлэгдсэн тул тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурханы Чуулганд дайсагнадаг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсны дараа намайг хуучин чуулганы ах эгч нар маань голж, гүтгэн доромжлох вий гэхээс санаа зовж байна. Миний биеийн хэмжээ хэтэрхий жижиг, би энэ бүхэнтэй нүүр тулахаар зоригтой биш болохоор яах ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих