7. Та нар Эзэн Есүс махбод болж, хятад хүний дүрээр эргэж ирсэн гэж хэлдэг. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Библид бичсэнээр бол Эзэн Есүс иудей хүний дүрээр явсан тул Эзэн эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ мөн л иудей хүний дүртэй байх ёстой гэж бид итгэдэг. Тэр яаж хятад хүний дүрээр ирж болох билээ?

Холбогдох Бурханы үг:

Бурхан орчлон ертөнц даяар болон орчлон ертөнцийн дээр хамгийн агуу нь болохоор махбодын дүрийг ашиглаад Өөрийгөө бүрэн тайлбарлаж чадах уу? Бурхан ажлынхаа нэг үе шатыг хийхийн тулд энэ махбодыг өмсдөг. Махбодын энэ дүр төрхөд ямар ч онцгой утга учир байхгүй, энэ нь эрин үе өнгөрөхтэй ямар ч холбоогүй, мөн Бурханы зан чанартай ч хамаагүй. Яагаад Есүс Өөрийн дүр зургийг үлдээгээгүй вэ? Яагаад Тэр дараагийн үеийнхэнд дамжуулахын тулд хүнээр Өөрийнхөө дүрийг зуруулаагүй вэ? Түүний дүр төрх бол Бурханы дүр төрх гэдгийг Тэр яагаад хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлээгүй вэ? Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүрээр бүтээгдсэн боловч хүний гадаад төрх нь Бурханы өргөмжит дүрийг төлөөлөх боломжтой гэж үү? Бурхан махбод болохдоо тодорхой нэг махбодод тэнгэрээс бууж ирсэн төдий юм. Түүний Сүнс махбодод бууж ирсэн ба махбодоор дамжуулан Тэр Сүнсний ажлыг хийдэг. Сүнс махбодоор илэрхийлэгдэж, Өөрийн ажлыг махбодоор хийдэг. Махбодоор хийгддэг ажил нь Сүнсийг бүрэн төлөөлдөг бөгөөд уг махбод ажлын төлөө байдаг боловч махбодын дүр төрх нь Бурханы Өөрийн жинхэнэ дүр төрхийг орлодог гэсэн үг биш; энэ нь Бурхан махбод болсны зорилго, ач холбогдол биш юм. Тэр махбод болсон болохоор л Сүнс Өөрийн ажилд тохирох оршин суух газрыг олж, махбод дахь ажлаа илүү сайн биелүүлж болох бөгөөд ингэснээр хүмүүс Түүний үйл хэргийг харж, Түүний зан чанарыг ойлгож, Түүний үгийг сонсож, Түүний ажлын гайхамшгийг мэдэж чадна. Түүний нэр зан чанарыг нь төлөөлдөг, Түүний ажил ялгамж чанарыг нь төлөөлдөг боловч махбодынх нь гадаад төрх Өөрийнх нь дүр төрхийг төлөөлдөг гэж Тэр хэзээ ч хэлээгүй; тэр нь ердөө л хүний үзэл юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы гол чухал талууд нь Түүний нэр, Түүний ажил, Түүний зан чанар болон Түүний хүйс билээ. Энэ эрин үе дэх Түүний удирдлагыг төлөөлөхөд эдгээр нь ашиглагддаг. Махбод дахь Түүний гадаад төрх нь Түүний удирдлагад ямар ч хамаагүй бөгөөд тухайн үеийн Түүний ажлын төлөө л байдаг. Гэсэн ч бие махбодтой болсон Бурханы хувьд ямар ч тодорхой гадаад төрхгүй байх боломжгүй тул Өөрийнх нь гадаад төрхийг шийдэх тохиромжтой гэр бүлийг Тэр сонгодог. Хэрвээ Бурханы гадаад төрх төлөөллийн ач холбогдолтой бол Түүнтэй төстэй царайтай бүх хүн ч бас Бурханыг төлөөлөх байсан. Тэгэх нь ноцтой алдаа байх бус уу? Хүнээр шүтүүлэхийн тулд Есүсийн хөргийг хүн зурсан. Тухайн үед Ариун Сүнс ямар ч онцгой удирдамж өгөөгүй тул хүн төсөөллийн тэрхүү хөрөг зургийг өнөөдрийг хүртэл дамжуулсан юм. Үнэндээ Бурханы анхдагч санаа зорилгоор бол хүн ингэх ёсгүй байсан. Хүний хичээл зүтгэл л Есүсийн хөрөг зургийг өнөөдрийг хүртэл үлдээсэн юм. Бурхан бол Сүнс бөгөөд Түүний дүр төрх яг ямар болохыг хүн хэзээ ч нэгтгэн дүгнэж чадахгүй. Түүний дүр төрхийг Түүний зан чанар л төлөөлж чадна. Түүний хамар, ам, нүд, үсний харагдах байдлын тухайд бол эдгээр нь нэгтгэн дүгнэх чадвараас чинь давдаг. Иоханд илчлэл ирэх үед тэр хүний Хүүгийн дүрийг харсан: Түүний амнаас хоёр талдаа иртэй хурц сэлэм гарсан, нүд нь галын дөл шиг, толгой болон үс нь ноос шиг цагаан, хөл нь өнгөлсөн хүрэл шиг байсан ба Түүний цээжинд алтлаг тууз байв. Түүний үг туйлын тодорхой байсан хэдий ч түүний дүрсэлсэн Бурханы дүр төрх нь бүтээгдсэн зүйлийн дүр төрх байгаагүй юм. Түүний харсан зүйл ердөө л үзэгдэл байсан ба материаллаг ертөнцийн хүний дүр төрх биш байлаа. Иохан үзэгдэл харсан боловч Бурханы жинхэнэ төрхийг хараагүй. Бурханы махбод болсон биеийн дүр төрх нь бүтээгдсэн зүйлийн дүр болохоор Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадахгүй. Ехова хүн төрөлхтнийг бүтээх үедээ Өөрийн дүрээр бүтээсэн гэж хэлсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн. Тухайн үед Тэр эрэгтэй, эмэгтэй хүнийг Бурханы дүрээр бүтээсэн гэж хэлсэн билээ. Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүртэй төстэй боловч хүний гадаад төрх бол Бурханы дүр мөн гэсэн утгатай хэмээн тайлбарлаж болохгүй. Мөн Бурханы дүр төрхийг бүрэн илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашиглаж ч болохгүй, учир нь Бурхан маш өндөр дээд, маш агуу, тун гайхалтай агаад ойлгохын аргагүй билээ!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Бурханы махбод болсон бие хийх учиртай ажлаа дуусгамагцаа газар дэлхийг орхин явах шаардлагатай, учир нь Тэрээр Өөрийн хийх учиртай ажлыг л хийхээр ирдгээс биш Өөрийн дүрийг хүмүүст харуулах гэж ирдэггүй. Бурхан хоёр удаа махбод болсноор бие махбодтой болохын ач холбогдлыг аль хэдийн гүйцээсэн боловч Өөрийг нь өмнө нь хэзээ ч хараагүй улс үндэстэнд Өөрийгөө ил тод харуулахгүй. Есүс зөвт байдлын Нар болж Өөрийгөө иудейчүүдэд дахин хэзээ ч харуулахгүй, мөн Чидун уулан дээр зогсож, бүх хүнд ч үзэгдэхгүй; иудейчүүд Иудейд байх үеийн Есүсийн хөрөг зургийг л харсан. Учир нь, бие махбодтой болсон Есүсийн ажил хоёр мянган жилийн өмнө дууссан; Тэр дахин хэзээ ч иудей хүний дүрээр Иудейд эргэн ирэхгүй, тэр ч бүү хэл Иудейд байх үеийн дүрээрээ Харь үндэстнүүдийн алинд ч Өөрийгөө харуулахгүй, учир нь махбод болсон Есүсийн дүр ердөө л иудей хүний дүр бөгөөд Иоханы харсан хүний Хүүгийн дүр биш билээ. Есүс дахин ирнэ гэж дагалдагчдадаа амласан хэдий ч Харь үндэстнүүд дэх бүх хүнд иудей хүний дүрээр ердөө харагдахгүй. Махбод болсон Бурханы ажил бол шинэ эрин үеийг нээх явдал гэдгийг та нар мэдэх учиртай. Энэхүү ажил хэдхэн жилээр хязгаарлагддаг ба Тэрээр Бурханы Сүнсний бүх ажлыг гүйцэлдүүлж чадахгүй, яг л иудей хүн болох Есүсийн дүр нь Иудейд ажиллаж байх үеийн Бурханы дүрийг л төлөөлж, цовдлолын ажил л хийж чадсантай адилхан. Есүс махбодод байх хугацаандаа эрин үеийг төгсгөх, эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Тиймээс цовдлогдож, ажлаа дуусгасныхаа дараа Тэр хамгийн өндөрт гараад, хүнээс Өөрийгөө үүрд нуусан юм. Тэр цагаас эхлээд Харь үндэстнүүдийн үнэнч итгэгчид Эзэн Есүсийн илрэлийг харж чадалгүй, хананд наасан хөрөг зургийг нь л харах болсон. Энэ хөрөг зураг нь хүний зурсан зураг болохоос биш, Бурхан Өөрийгөө хүнд харуулах үеийн Бурханы дүр зураг биш юм. Бурхан хоёр удаа махбод болсон үеийн дүрээрээ олон түмэнд Өөрийгөө ил харуулахгүй. Хүн төрөлхтний дунд Бурханы хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг ойлгуулахын төлөө байдаг. Өөр өөр эрин үеийн ажлаар дамжуулан энэ бүхнийг хүнд харуулдаг; Есүсийн илрэлээр дамжуулахын оронд Өөрийн мэдэгдсэн зан чанар болон хийсэн ажлаар дамжуулан үүнийг хийдэг. Өөрөөр хэлбэл, махбодын дүрээр дамжуулж биш, харин дүр төрх, хэлбэр галбир бүхий, бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэсэн ажлаар дамжуулан Бурханы дүр хүнд илчлэгддэг; ажлаар нь дамжуулан Түүний дүр харагдаж, зан чанар нь ил болдог. Энэ бол махбодоор хийхийг хүсдэг ажлынх нь ач холбогдол юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 2

Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Бидний махбод ямар ч хамаагүй хэдий ч Бидний Сүнс нэг юм; Бидний хийдэг зүйлийн агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш хэдий ч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрхтэй болсон нь эрин үеийн өөрчлөлт болон ажлын маань өөр өөр шаардлагаас үүдэлтэй; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болон хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас өнөөдөр хүний харж, ойлгодог зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй байдаг нь эрин үеийн өөрчлөлтөөс үүддэг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс, дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлд төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод ямарваа төрлийн мах цусны барилдлагагүй ч Тэд бол хоёр өөр цаг хугацаанд бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн. Гэхдээ, Тэд нэг удам сударгүй, эсвэл нэг хэлээр ярьдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь Хятад хэлээр л ярьдаг эмэгтэй хүн). Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр улс оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Тэд адилхан мөн чанартай Сүнс хэдий ч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд адилхан хүн чанартай ч Тэдний махбодын гадаад төрх болон төрөлтийн нөхцөл байдал адилгүй. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог ба Тэдний махбод өөр өөр удам судартай. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Үүний адилаар өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан, Есүс хоёр цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл, Тэдний Сүнс нэг юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг

Ийм зүйлийг судалж шинжлэх нь хэцүү биш боловч бид дор бүрнээ энэ нэг үнэнийг мэдэх шаардлагатай байдаг: Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлж чадахгүй; түүгээр ч үл барам, Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэхгүй. Есүсийн гадаад дүр төрх хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний төрх байдал болон хувцаслалт жинхэнэ ялгамж чанарынх нь талаар ямар нэг сэжүүр өгч чадаагүй бус уу? Эртний фарисайчууд Есүсийн гадаад дүр төрхийг л харж, хэлсэн үгийг нь үнэн сэтгэлээсээ авч үзээгүйгээс болоод Түүнийг эсэргүүцсэн биш үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар нэг бүр түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханыг эргэн ирэхэд хэрхэн угтан авахаа анхааралтай бодолцон үзэж, хэрхэн үнэнд захирагддаг хүн байх тухай тодорхой мэдэж байх ёстой. Есүс үүл хөлөглөн эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүрийн хариуцлага энэ билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Өмнөх: 6. Нигүүлслийн эрин үед Бурхан махбод болж, хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж, улмаар хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан билээ. Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа махбод болсон. Тэрээр үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэн, Сатаны нөлөөнөөс авардаг. Тэр хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэхийн тулд яагаад хоёр удаа махбод болох ёстой юм бэ? Ийнхүү хоёр удаа бие махбодтой болсны жинхэнэ ач холбогдол нь юу вэ?

Дараах: 8. Эцсийн өдрүүдийн Бурхан эмэгтэй хүний дүрээр махбод болсон гэж та нар гэрчилдэг. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Есүс тэнгэр дэх Бурханыг Эцэгээ, тэнгэр дэх Бурхан, Есүсийг хайртай Хүүгээ гэж дуудсан гэж Библид бичсэн байдаг. Эцэг, хөвгүүд чинь эрэгтэй бус уу? Библид мөн “эм хүний тэргүүн бол эр хүн” (1 Коринт 11:3). гэж хэлсэн байдаг. Тиймээс эмэгтэйчүүдэд ямар ч эрх мэдэл байдаггүй атал яагаад та нар эцсийн өдрүүдийн Бурханыг эмэгтэй хүний бие махбодтой болсон гэж хэлнэ вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих