8. Эцсийн өдрүүдийн Бурхан эмэгтэй хүний дүрээр махбод болсон гэж та нар гэрчилдэг. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Есүс тэнгэр дэх Бурханыг Эцэгээ, тэнгэр дэх Бурхан, Есүсийг хайртай Хүүгээ гэж дуудсан гэж Библид бичсэн байдаг. Эцэг, хөвгүүд чинь эрэгтэй бус уу? Библид мөн “эм хүний тэргүүн бол эр хүн” (1 Коринт 11:3). гэж хэлсэн байдаг. Тиймээс эмэгтэйчүүдэд ямар ч эрх мэдэл байдаггүй атал яагаад та нар эцсийн өдрүүдийн Бурханыг эмэгтэй хүний бие махбодтой болсон гэж хэлнэ вэ?

Холбогдох Бурханы үг:

Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй хэлбэрээр ирсэн бол Бурхан энэ удаад эмэгтэй хэлбэрээр ирсэн. Үүнээс чи, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн нь Өөрийнх нь ажилд хэрэгтэй байж болохыг харж чадах ба Түүнд хүйсийн ялгаа байдаггүй. Түүний Сүнс ирэхдээ Өөрийн хүссэн ямар ч махбодыг сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлж чадна; эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Түүний махбод болсон бие мөн л бол Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэхдээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол, өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш, харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын одоогийн үе шатыг эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан, тэгсэн ч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байв. Үе шат бүрд хийгдсэн ажил өөрийн гэсэн ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, нөгөөтэйгөө ч зөрчилддөггүй. Тухайн үед, Есүс Өөрийн ажлыг хийж байхдаа цорын ганц Хүү гэж нэрлэгдэж байсан бөгөөд “Хүү” гэдэг нь эрэгтэй хүйс гэсэн утгыг агуулдаг. Тэгвэл одоогийн энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурддаггүй вэ? Яагаад гэвэл, ажил нь Есүсийнхээс өөр хүйстэй байхыг шаардсан юм. Бурханы хувьд хүйсийн ялгаа ер байхгүй. Тэр Өөрийнхөө ажлыг хүссэнээрээ хийдэг ба ажлаа хийхдээ ямар ч хязгаарлалтад баригддаггүй, харин маш чөлөөтэй байдаг. Гэхдээ ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махбод болсон бөгөөд эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болдог нь сүүлчийнх гэдэг нь илэрхий юм. Тэрээр Өөрийн бүх үйл хэргийг мэдэгдэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махбод болоогүй бол, Бурхан эмэгтэй биш, зөвхөн эрэгтэй гэсэн үзэлтэй хүн үүрд зууралдах байлаа. Үүнээс өмнө, Бурхан зөвхөн эрэгтэй байж болох бөгөөд эмэгтэй хүнийг Бурхан гэж нэрлэж болохгүй гэж бүх хүн итгэдэг байв, учир нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү эрх мэдэлтэй гэж бүгд үздэг байсан юм. Ямар ч эмэгтэй хүн эрх мэдлийг авч чадахгүй, зөвхөн эрэгтэй хүн л чадна гэж тэд итгэдэг байлаа. Тэр ч бүү хэл тэд, эрэгтэй хүн нь эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, эрэгтэй хүнээс илүү байж болохгүй гэж ч хэлдэг байв. Урьд нь, эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед энэ нь могойд мэхлэгдсэн Адам, Евад чиглэсэн болохоос бус, анх Еховагийн бүтээсэн эрэгтэй, эмэгтэй хүн рүү чиглээгүй юм. Мэдээж эмэгтэй хүн нөхөртөө дуулгавартай байж, түүнийг хайрлах ёстой, нөхөр нь гэр бүлээ тэжээж, тулж түшиж сурах ёстой. Энэ нь Еховагийн тогтоосон хууль, зарлиг бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг дагаж мөрдөх ёстой. Ехова эмэгтэй хүнд, “Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно” гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор хэвийн амьдралаар амьдарч, хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай, зөв зохистой дэг журмаа алдахгүй байгаасай гэсэндээ Тэр ингэж хэлсэн юм. Тиймээс Ехова эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар зөв зохистой дүрэм журам гаргасан, гэхдээ энэ нь газар дээр амьдарч байгаа бүх бүтээгдсэн зүйлд хамаатай байсан бөгөөд Бурханы махбод болсон биед ямар ч хамаагүй байлаа. Бурхан яаж Өөрийн бүтээсэн зүйлстэй адил байж болох юм бэ? Түүний үг Өөрийнх нь бүтээл болох хүн төрөлхтөн рүү л чиглэж байсан; хүн төрөлхтнийг хэвийн амьдралаар амьдруулахын тулд Тэр эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж дүрэм журам тогтоосон билээ. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ хоёр төрлийн хүнийг буюу эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; иймээс Түүний махбод болсон бие ч бас эрэгтэй, эмэгтэй болж хуваагддаг. Тэр Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ үндэслэн Өөрийн ажлыг шийдээгүй. Тэр хоёр удаа махбод болсон нь бүхэлдээ, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл, ялзруулагдахаас өмнөх эрэгтэй, эмэгтэй хүнд үндэслэн Тэрээр хоёр удаа бие махбодтой болох ажлаа гүйцэтгэсэн юм. Хэрэв хүмүүс могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт Еховагийн хэлсэн үгийг аваад бие махбодтой болсон Бурханы ажилд хэрэглэсэн бол Есүс ч бас эхнэрээ хайрлах учиртай байсан бус уу? Тэгвэл Бурхан бас Бурхан хэвээр байх байсан уу? Хэрвээ тийм байсан бол Тэр Өөрийн ажлыг гүйцэлдүүлж мөн л чадах байсан уу? Хэрвээ Бурханы махбод болсон бие эмэгтэй байх нь буруу юм бол Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн нь мөн асар том алдаа болохгүй гэж үү? Бурхан эмэгтэй хүн болж бие махбодтой болох нь буруу гэж хүмүүс итгэсээр байгаа бол гэрлээгүй, тийм ч болохоор Өөрийн эхнэрийг хайрлаж чадаагүй Есүс одоогийн бие махбодтой болсон Бурхантай адил ихээхэн алдаатай байх бус уу? Өнөө үеийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг хэмжихдээ чи Евад хэлсэн Еховагийн үгийг ашигладаг бол Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Эзэн Есүсийг үнэлэхдээ Адамд хэлсэн Еховагийн үгийг ашиглах ёстой. Энэ хоёр адилхан биш гэж үү? Чи могойд мэхлэгдээгүй эрэгтэйгээр Эзэн Есүсийг хэмждэг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг могойд мэхлэгдсэн эмэгтэйгээр хэмжиж болохгүй. Энэ нь шударга бус! Бурханыг ингэж хэмжиж байгаа нь чамд саруул ухаан дутаж байгааг нотолдог. Ехова хоёр удаа махбод болох үед Түүний махбодын хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байсан; могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүний дагуу Тэр хоёр удаа махбод болсон юм. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэр хоёр хоорондоо огт хамаагүй бөгөөд тэд бол өөр өөр шинж чанартай хоёр эрэгтэй юм. Есүсийн эрэгтэй чанар нь Тэрээр бүх эрэгтэй хүний бус, бүх эмэгтэй хүний тэргүүн гэдгийг баталж байгаа хэрэг биш биз дээ? Тэр бүх Иудейн (эрэгтэй болоод эмэгтэй аль алийг нь багтаагаад) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн эмэгтэй хүний тэргүүн биш, бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүн байхын бэлгэ тэмдэг гэж чи яаж тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр яаж ялзарсан Адамтай адилхан эрэгтэй байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшдэг Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэр тохиолдолд Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова могойд мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор нэгтгэх байсан уу? Өнөө үеийн бие махбодтой Бурхан нь хүйсээрээ Есүсээс ялгаатай боловч уг чанараараа адилхан бие махбодтой болсон Бурханы ажлын өөр нэг тохиолдол биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбодтой болсон Бурхан эмэгтэй байж болохгүй гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх сурвалж тул Бурхан эмэгтэй хүнтэй адил махбод болж болохгүй гэж мөн л хэлж зүрхлэх үү? Чи, “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, хэзээ ч Бурханыг илэрхийлж, эсвэл шууд төлөөлж чадахгүй” гэж хэлж зүрхэлсээр л байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг

Хэрвээ Бурхан зөвхөн эрэгтэй болж махбодод ирсэн бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж хязгаарлах байсан бөгөөд Тэр бол эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байв. Эрэгтэйчүүд тэгээд, Бурхан бол эрэгтэй хүмүүстэй адилхан хүйстэй, Бурхан бол эрэгтэйчүүдийн тэргүүн гэж үзэх байлаа—тэгвэл эмэгтэйчүүд яах вэ? Энэ бол шударга бус; энэ нь ялгаварласан хандлага биш гэж үү? Хэрвээ тийм байсан бол Бурханы аварсан хүмүүс бүгд Түүнтэй адил эрэгтэй байх байсан бөгөөд ганц ч эмэгтэй хүн аврагдахгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ Адамыг бүтээсэн, мөн Еваг бүтээсэн. Тэрээр Адамыг бүтээснээр үл барам, эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш—Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Хэрвээ эцсийн өдрүүдийн энэхүү үе шатан дахь ажлыг нэмэхгүйгээр зөвхөн Есүсийн ажил хийгдсэн бол, Есүс ганцаараа л Бурханы цорын ганц Хүү, өөрөөр хэлбэл, Бурханд цорын ганц хүү байдаг бөгөөд дараа нь өөр нэрээр ирсэн хэн боловч Бурхан Өөрөө байх нь бүү хэл, Бурханы цорын ганц Хүү ч биш гэсэн үзлийг хүн үүрд хадгалах байсан юм. Нүглийн тахил болон үйлчилж, эсвэл Бурханы өмнөөс эрх мэдлийг гартаа авч, бүх хүн төрөлхтнийг золин авардаг хүн л Бурханы цорын ганц Хүү юм гэсэн үзэл хүнд байдаг. Ирдэг Нэгэн нь эрэгтэй байх л юм бол Түүнийг Бурханы цорын ганц Хүү болон Бурханы төлөөлөгч гэж үзэж болно хэмээн итгэдэг зарим хүн байдаг бөгөөд Есүс бол Еховагийн Хүү, Түүний цорын ганц Хүү гэж хэлдэг ч хүмүүс бий. Энэ нь хүний хэтрүүлэгтэй үзэл биш гэж үү? Хэрвээ ажлын энэ үе шат нь эцсийн эрин үед хийгдээгүй байсан бол Бурханы тухайд бүх хүн төрөлхтөн харанхуйн сүүдэрт хучигдах байв. Хэрвээ ийм байсан бол эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү дээр гэж бодох байсан ба эмэгтэйчүүд хэзээ ч толгой өргөн явж чадахгүй байх байсан, тэгвэл ганц ч эмэгтэй хүн аврагдаж чадахгүй байх байлаа. Бурхан бол эрэгтэй, түүнээс гадна Тэр үргэлж эмэгтэй хүнийг үзэн яддаг бөгөөд түүнд аврал хайрлахгүй байсан гэдэгт хүмүүс үргэлж итгэдэг. Хэрвээ ийм байсан бол Еховагийн бүтээсэн, бас ялзарсан бүх эмэгтэй хүн хэзээ ч аврагдах боломжгүй байх байсан бус уу? Тэгвэл Ехова эмэгтэй хүнийг бүтээсэн нь, өөрөөр хэлбэл, Еваг бүтээсэн нь утгагүй байх байсан бус уу? Эмэгтэй хүн мөнхөд мөхөх байсан бус уу? Ийм шалтгааны улмаас, эцсийн өдрүүд дэх ажлын үе шат нь зөвхөн эмэгтэй хүнийг биш, харин бүх хүн төрөлхтнийг аврахын тулд хийгддэг. Бурхан эмэгтэй хүний дүрээр бие махбодтой болбол, тэр нь гагцхүү эмэгтэй хүнийг аврахын төлөө байна гэж хэн нэгэн бодох юм бол тэр хүн үнэхээр тэнэг юм!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг

Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Бидний махбод ямар ч хамаагүй хэдий ч Бидний Сүнс нэг юм; Бидний хийдэг зүйлийн агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш хэдий ч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрхтэй болсон нь эрин үеийн өөрчлөлт болон ажлын маань өөр өөр шаардлагаас үүдэлтэй; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болон хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас өнөөдөр хүний харж, ойлгодог зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй байдаг нь эрин үеийн өөрчлөлтөөс үүддэг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс, дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлд төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод ямарваа төрлийн мах цусны барилдлагагүй ч Тэд бол хоёр өөр цаг хугацаанд бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн. Гэхдээ, Тэд нэг удам сударгүй, эсвэл нэг хэлээр ярьдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь Хятад хэлээр л ярьдаг эмэгтэй хүн). Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр улс оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Тэд адилхан мөн чанартай Сүнс хэдий ч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд адилхан хүн чанартай ч Тэдний махбодын гадаад төрх болон төрөлтийн нөхцөл байдал адилгүй. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог ба Тэдний махбод өөр өөр удам судартай. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Үүний адилаар өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан, Есүс хоёр цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл, Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл, хайр энэрлийн ажлыг, түүнчлэн хүнийг зөв шударгаар шүүж, гэсгээх ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэрээр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг

Бурхан ердөө Ариун Сүнс, Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс төдийгүй, мөн хүн—жирийн хүн, туйлын эгэл хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнээс төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох Тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин авралын ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулалтын ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөлөөр дүүрэн Золин Аврагч, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин авралын ажлыг эхлүүлдэг Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэдэг зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махбод, нөгөө нь золин авралыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлдэг махбод бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махбодод оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэр нь Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд эн зэрэгцүүлэн ярьж болно. Хоёулаа хүн, гэхдээ нэг нь нялх хүү, харин нөгөө нь нярай охин. Энэ олон жилд хүмүүсийн харсан зүйл зөвхөн Сүнс, зөвхөн хүн, эрэгтэй хүн төдийгүй, бас хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйл байсан тул хүмүүс Намайг хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй. Би оршин байдаг хэр нь хий хоосон мөрөөдөл мэт тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байдаг, тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс Бурхан юу болохыг бас л мэдэхгүй хэвээр байгаа юм. Чи Намайг ганц энгийн өгүүлбэрээр товч дүгнэж үнэхээр чадах уу? Чи “Есүс бол Бурхан, Бурхан бол Есүс” гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? “Бурхан бол Сүнс, Сүнс бол Бурхан” гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юү? “Бурхан бол ердөө махбодоор хувцасласан хүн” гэж чи хэлж зүрхлэх үү? “Есүсийн дүр бол Бурханы агуу дүр мөн” гэж чи үнэхээр хэлж зүрхлэх үү? Чи Бурханы зан чанар болон дүрийг хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи “Бурхан эмэгтэй хүнийг биш, зөвхөн эрэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? Хэрвээ чи ингэж хэлбэл Миний сонгосон хүмүүс дотор ямар ч эмэгтэй хүн байхгүй байх байсан бөгөөд хүн төрөлхтний дотор эмэгтэй хүний төрөл гэж бүр ч байхгүй байх байв. Одоо чи Бурхан юу болохыг үнэхээр мэдэх үү? Бурхан хүн үү? Бурхан Сүнс үү? Бурхан үнэхээр эрэгтэй юү? Миний хийхийг хүсдэг ажлыг зөвхөн Есүс гүйцэлдүүлж чадах уу? Хэрвээ чи Миний мөн чанарыг товчхон дүгнэхийн тулд дээр хэлснээс зөвхөн нэгийг нь л сонгох юм бол чи хэтэрхий мэдлэггүй үнэнч итгэгч юм. Хэрвээ Би ердөө ганцхан л удаа махбод болсон биеэр ажилласан бол та нар Намайг тодорхойлох байсан уу? Чи ганц хяламхийж хараад л Намайг нэвт шувт мэдэж үнэхээр чадах уу? Амьдралынхаа туршид үзэж амссан бүхнийхээ дүнд чи Намайг үнэхээр бүрэн дүүрэн дүгнэж чадах уу? Хэрвээ хоёр удаа бие махбодтой болохдоо Би адилхан ажил хийсэн бол та нар Надад хэрхэн хандах байсан бэ? Та нар Намайг загалмайд үүрд цовдлон орхих байсан уу? Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн юм гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?

Өмнөх: 7. Та нар Эзэн Есүс махбод болж, хятад хүний дүрээр эргэж ирсэн гэж хэлдэг. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Библид бичсэнээр бол Эзэн Есүс иудей хүний дүрээр явсан тул Эзэн эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ мөн л иудей хүний дүртэй байх ёстой гэж бид итгэдэг. Тэр яаж хятад хүний дүрээр ирж болох билээ?

Дараах: 1. Агуу цагаан сэнтийн шүүлт гэдэг нь Бурхан тэнгэрт тавьсан асар том ширээг хэлдэг бөгөөд хүн бүр амьдралынхаа турш хийсэн нүглээ улайхаар үүний өмнө газарт сөгдөж, дараа нь Бурхан тэднийг тэнгэрийн хаанчлалд орох уу, там руу уруудах уу гэдгийг тогтоодог. Харин та нар Бурхан махбод болж дэлхий дээр ирсэн, Тэрээр үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг гүйцэтгэж байгаа гэж гэрчилдэг. Энэ яагаад бидний ойлголтоос ялгаатай байна вэ? Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт гэж чухам юу юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих