1. Өнөөгийн ертөнц үнэхээр улам бараан болж, хүн төрөлхтөн улам бүр завхарч байна. Дэлхий ертөнц доройтож, ёс суртахуун алдагдаж, Бурханд итгэж, зөв замаар явдаг сайн хүмүүс дээрэлхүүлж, дарангуйлалд өртөж, хавчигдаж байхад харин муу муухай бүхнийг хийдэг гутлын ул долоогч, завшигч нар мандаж байна. Дэлхий ертөнц яагаад ийм бараан, ийм хорон муу юм бэ? Хүн төрөлхтний завхрал дээд цэгтээ хүрсэн—Бурхан хүнийг устгах цаг нь болсон уу?

1) Дэлхий ертөнц яагаад ийм харанхуй, хорон муу байдаг юм бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг” (1 Иохан 5:19).

“Энэ бол яллалт бөгөөд хүмүүсийн үйлс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Учир нь үйл хэрэг нь зэмлүүлэх вий гэсэндээ мууг үйлдэг хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй” (Иохан 3:19–20).

Холбогдох Бурханы үг:

Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ… Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж1, балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан2 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм! Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн амиа золиосолж, цусаа урсгасан бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүд хүртэл боолчлогдсон хүн Бурханыг эрээ цээргүйгээр боолчилсон—энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ? Олон мянган жилийн үзэн ядалт сэтгэлд хурж, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэлд сийлэгдсэн—энэ нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байж чадах юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устга, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд бүү олго, хүссэнээрээ төвөг учруулахыг бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8

Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүмүүсийн амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын тойм юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай; өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдээгүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Иймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?” Тэрээр: “Хамгийн чухал нь ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ

Хүн эдгээр цаг үеийн турш Бурхантай хамт алхаж ирсэн атлаа Бурхан бүх зүйл болон амьд бодгалийн хувь заяаг захирдгийг, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж, чиглүүлдгийг мэддэггүй. Балар эртний цаг үеэс өнөөдрийг хүртэл хүн үүнийг ухаараагүй явжээ. Үүний шалтгаан нь, Бурханы үйл хэрэг хэтэрхий нуугдмал байдагт бус, Бурханы төлөвлөгөө биелэх болоогүйдээ ч бус, харин хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханаас хэтэрхий хол байдаг учраас, тиймдээ ч хэдий Бурханыг дагаж байсан ч сатанд үйлчилсээр л байдаг бөгөөд үүнийгээ ч хүртэл мэддэггүйд оршиж байгаа юм. Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин оронд нь тэд энэ хорвоо, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд дасан зохицохын тулд ёрын муу нэгэн болох сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ цаг үед хүн зүрх сэтгэл, сүнсээ Сатанд барих өргөл, Сатаны идэш тэжээл болгосон. Тэр ч бүү хэл хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны орогнож болох газар, зугаацахад тохиромжтой талбар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчим, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрын талаарх ойлголтоо хүн өөрөө ч мэдэлгүй гээдэг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн Бурхан яагаад өөрийг нь бүтээснийг, түүнчлэн Бурханы амнаас гарч байгаа үг болон Бурханаас гаралтай бүхнийг ч бас ойлгохоо больдог. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдээгүй болдог… Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн анх өөрт нь байсан үндсийг алддаг: Энэ бол энэ хүн төрөлхтний уй гашуу билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

Тайлбар:

1. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

2. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.


2)Хүн төрөлхтний завхрал туйлдаа хүрсэн болохоор үүнийг устгах ёстой юу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан: ‘Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ’ гэв” (Эхлэл 6: 12–13).

“Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан. Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно” (Лук 17:26–30).

Холбогдох Бурханы үг:

Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэгэн зүйл, үйл явдал үүсэхийг харахдаа Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандарт нь үүнийг шийдэх төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ зүйл, үйл явдлыг шийдэхдээ ямар арга барилаар хандахыг нь тодорхойлдог. Тэр бүх зүйлд тоомжиргүй, эсвэл хайхрамжгүй байдаггүй. Үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн нэг мөр энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ”. Бурхан үүнийг хэлэхдээ Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэсэн үү? Үгүй! Бурхан мах цустай амьд бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрэл хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдэнд бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр: “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв”. “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг ямар утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгэхээр хүнийг болон мах цустай бүхний ялзралыг Бурхан ямар хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл нь. Хүн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай, Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл нь. Хүн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл нь. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурхан цаашид тэвчиж чадахаа больсон. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ газар унан мөргөөд: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж, өглөө эрт босоод аян замдаа гарна уу” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэлээ. Тэр тэднийг ихэд хүчлэн гуйсанд тэд түүний гэрт оржээ; тэр тэднийг дайлж цайлан, исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын хүмүүс буюу Содомын хүмүүс хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж, гэрийг нь бүслээд Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” гэцгээв. Лот гарч ирж, хаалгаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин нөгөө хүмүүс гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.

Эхлэл 19:24–25 Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.

………………………

Хүний өнцгөөс харвал, Содом нь хүний хүсэл мөрөөдөл, ёрын мууг бүрэн дүүрэн хангаж чадах хот байв. Шөнө болгон хөгжим бүжгээр уруу татан, сэтгэл булааж, эзэмдэх энэхүү хотын хөгжил цэцэглэлт нь хүнийг ховсдож, галзуурахад хүргэж байжээ. Ёрын муу байдал нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эвдэж, ховсодсоор самуурахад хүргэдэг. Энэ бол бузар, ёрын муу сүнснүүд галзууран гүйлдэж байдаг хот байлаа; аллага, нүглээр бялхаж, цуст, илжирсэн үнэр нэвт ханхалж байв. Энэ бол хүмүүсийн цусыг царцаасан, хүн айсандаа дайжин холдох хот байв. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу аль нь ч бай хэн ч энэ хотод үнэн замыг эрж хайгаагүй; хэн ч гэрлийг хүсэмжилж, нүглээс зайлж холдохоор тэмүүлээгүй. Тэд Сатаны хяналтад, Сатаны завхрал, хууран мэхлэлт дор амьдарч байлаа. Тэд хүн чанараа гээж, эрүүл ухаанаа, хүний оршин тогтнолын анхдагч зорилгоо алдсан байв. Тэд Бурханыг эсэргүүцэх тоо томшгүй олон хорон муу үйл үйлдсэн; Түүний удирдамжаас татгалзаж, Түүний хүслийг эсэргүүцсэн. Энэ хүмүүс, энэ хот, хотын доторх бүх амьд зүйлийг алхам алхмаар сүйрлийн замд аваачсан зүйл нь тэдний хорон муу үйл хэрэг байсан билээ.

Хэдийгээр энэхүү хоёр хэсэг нь Содомын ард иргэдийн завхралын хэмжээг бүгдийг нь нарийн ширийн тэмдэглээгүй, харин хотод ирснийх нь дараа Бурханы хоёр зарцтай хэрхэн харьцаж байсныг тэмдэглэсэн боловч Содомын ард иргэд хэр их завхарсан, ёрын муу байсан, Бурханыг хэр хэмжээнд эсэргүүцэж байсныг илчилсэн энгийн баримт бий. Үүгээр хотын хүмүүсийн үнэн нүүр царай, мөн чанарыг бас харуулдаг. Тэд Бурханы анхааруулгыг хүлээн авахаас татгалзсанаар үл барам Түүний шийтгэлээс айгаагүй. Эсрэгээрээ тэд Бурханы уур хилэнг басамжилсан. Тэд Бурханыг сохроор эсэргүүцэж, Тэр юу ч хийсэн, яаж ч хийсэн бай, тэдний хорон уг чанар улам л их болж, Бурханыг ахин дахин эсэргүүцэж байсан юм. Содомын хүмүүс Бурханы оршин тогтнол, ирэлт, шийтгэл, тэр ч бүү хэл Түүний анхааруулгад дайсагнаж байв. Тэд дэндүү биеэ тоосон, залгиж, хорлож болох бүх хүнийг залгиж, хорлодгийн дээр Бурханы зарц нарт ч мөн ялгаагүй хандсан. Содомын ард иргэдийн үйлдсэн бүх хорон муу үйлийн тухайд, Бурханы зарц нарт хор хүргэсэн нь зөвхөн мөсөн уулын орой бөгөөд ийнхүү илчлэгдсэн хорон муу уг чанар нь үнэндээ захгүй их далай дахь ганц дуслаас хэтрэхгүй юм. Тиймээс Бурхан тэднийг галаар устгахыг сонгосон. Бурхан хотыг устгахын тулд үер, эсвэл хар салхи, газар хөдлөлт, цунами болон өөр бусад аргыг хэрэглээгүй. Энэ хотыг устгахдаа Бурхан галыг ашигласан нь юуг илтгэдэг вэ? Энэ нь хот бүрэн дүүрэн сүйрч; газрын хөрснөөс тэр чигээрээ арчигдаж, оршин тогтнохоо бүрмөсөн больсон гэсэн үг байв. Энд, “сүйрэл” гэдэг нь хотын хэлбэр дүрс, бүтэц, гадаад харагдах байдал үгүй болохыг хэлээд зогсохгүй; мөн хотын доторх хүмүүсийн сүнс оршихоо больж, бүрмөсөн устгагдсан гэсэн утгатай юм. Энгийнээр хэлбэл, энэ хоттой холбоотой бүх хүн, үйл явдал, юмс устсан. Тэрхүү хотын хүмүүсийн хувьд хойд нас, дахин төрөлт гэж байхгүй; Бурхан тэднийг бүтээгдсэн хүн төрөлхтний дундаас үүрд арилгасан. Гал ашигласан нь энэ газарт нүгэл эцэс болсныг, нүглийг тэнд хазаарлан барьсныг илтгэж байв; энэ нүгэл оршин тогтнож, тархахаа больсон. Энэ нь, Сатаны ёрын муу шим тэжээлтэй хөрсөө алдсаны зэрэгцээ орогнож, амьдрах газар нь болж байсан үхээрийн газраа алдсан гэсэн үг байв. Бурхан, Сатан хоёрын тулаанд Бурхан галыг ашигласан нь Сатаныг тамгалсан Түүний ялалтын тэмдэг байлаа. Содомын сүйрэл бол хүнийг завхруулж, залгиснаараа Бурханыг эсэргүүцэх Сатаны санаархлын асар том алдаа, бас хүн Бурханы удирдамжийг голж, бузар үйлд автаж байсан хүн төрөлхтний хөгжлийн гутамшигт үе юм. Түүнчлэн энэ нь Бурханы зөвт зан чанарын жинхэнэ илрэлийн тухай тэмдэглэл билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

Энэ хүн төрөлхтөн туйлын их ялзарсан. Энэ хүмүүс Бурхан хэн болох, өөрсдөө хаанаас ирснээ мэдэхгүй байсан. Хэрвээ чи Бурханыг дурдвал энэ хүмүүс дайран давшилж, гүтгэж, доромжлох байв. Бурханы зарц нар Түүний анхааруулгыг түгээхээр ирэхэд хүртэл энэ завхарсан хүмүүс ямар ч гэмшсэн шинж үзүүлээгүй төдийгүй хорон муу үйлээ орхиогүй, харин ч эсрэгээрээ тэд Бурханы зарц нарт улайм цайм хор хүргэсэн. Тэдний илэрхийлж, харуулсан зүйл бол Бурханд туйлын ихээр дайсагнадаг уг чанар-мөн чанар нь байсан юм. Энэ завхарсан хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь тэдний завхарсан зан чанарын илрэлээс хамаагүй илүү, зүгээр нэг үнэний тухай ойлголт дутмагаас үүдэн гүжирдэж, доог тохуу хийх явдлаас хавьгүй илүү зүйл байсан гэдгийг бид харж болно. Тэдний хорон муу авир тэнэглэл, мэдлэггүй байдлаас болоогүй; тэд мэхлэгдсэнээс болж ингэж авирлаагүй, төөрөлдсөнөөс бүр ч болоогүй. Тэдний авир Бурханы эсрэг жигшмээр эрээ цээргүй дайсагнаж, эсэргүүцэж, хашхичих түвшинд хүрсэн. Хүний ийм зан авир Бурханыг, Түүний зан чанарыг—халдаж болохгүй зан чанарыг хилэгнүүлэх нь эргэлзээгүй. Тиймээс Бурхан уур хилэн, сүр жавхлангаа шууд, ил тод гаргасан; энэ нь Түүний зөвт зан чанарын жинхэнэ илрэл билээ. Нүглээр бялхсан хоттой нүүр тулгараад Бурхан аль болох хурдан устгаж, доторх хүмүүсийг нь болон тэдний бүх нүглийг хамгийн бүрэн төгс аргаар газрын хөрснөөс арчиж, энэ хотын хүмүүсийн оршин тогтнохыг болиулж, энэ газарт нүгэл өсөж үржихийг зогсоохыг хүссэн. Үүнийг хийх хамгийн түргэн агаад бүрэн төгс арга нь галаар шатаах явдал байв. Содомын ард түмэнд хандах Бурханы хандлага нь хаяж, үл тоох биш байлаа. Харин ч энэ хүмүүсийг шийтгэж, цохин унагааж, бүрмөсөн сүйрүүлэхийн тулд Тэр уур хилэн, сүр жавхлан, эрх мэдлээ ашигласан. Тэдэнд хандах Түүний хандлага нь бие махбодыг нь сүйрүүлээд зогсохгүй, мөн сүнсийг нь сүйрүүлж, газрын хөрснөөс үүрд мөнх арчих явдал байсан юм. “Оршин тогтнохоо болих” гэдэг үгээр Бурханы хэлэх гэсэн жинхэнэ утга санаа энэ билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

Хүн Түүнтэй дайсагнадаг тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгасан хэдий ч Түүний зүрх сэтгэл хувиралгүй хэвээр үлдсэн. Хүн төрөлхтөн ялзралаар дүүрч, Бурханд ноцтой хэмжээгээр дуулгаваргүй хандахад Бурхан Өөрийн зан чанар, мөн чанараас үүдэж, мөн Өөрийн зарчмын дагуу энэхүү хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанараас үүдэн Бурхан хүн төрөлхтнийг бас өрөвдсөн бөгөөд хүн төрөлхтнийг цаашид амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга зам хэрэглэхийг хүртэл хүсэж байв. Гэтэл хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан; өөрөөр хэлбэл, Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан. Бурхан тэднийг яаж ч дуудаад, тэдэнд яаж ч сануулж, тэднийг хангаж, тусалж, тэдэнд хүлээцтэй хандсан ч хамаагүй, хүмүүс үүнийг нь ойлгоогүй, үнэлээгүй бөгөөд ямар ч анхаарал хандуулаагүй. Бурхан шаналж байхдаа хүний ухаарч өөрчлөгдөхийг хүлээн хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлахаа бас л мартаагүй билээ. Тэр Өөрийн хязгаарт хүрснийхээ дараа хийх ёстой зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийжээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг устгахаар төлөвлөсөн мөчөөс хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа, үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд ухаарч өөрчлөгдөх боломж олгох зорилготой байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байв. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл хэчнээн их шаналж, гуньж байсан ч Тэрээр хүмүүст анхаарал, халамж, өгөөмөр өршөөлөө хайрласаар л байсан.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Хүний ялзрал, бузар булай, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Тэр цаашид тэвчихээ больж, харин шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнд хүмүүс хэзээ ч халдаж болохгүй гэдгийг юм уу, эсвэл Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын тулд биш бөгөөд хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулахын тулд ч биш юм. Энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь иймэрхүү хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний эрх мэдэл дор цаашид амьдрахыг зөвшөөрч, тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бүгдээрээ Түүний эсрэг байж, бүхий л дэлхий дээр Түүний аварч чадах нэг ч хүн байхгүй болоход Тэр ийм хүн төрөлхтнийг цаашид тэвчихээ болих ба ийм хүн төрөлхтнийг устгах Өөрийн төлөвлөгөөг эргэлзэж тээнэгэлзэлгүй хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогддог. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы эрх мэдэл дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм. Энэ нь, одоогийн эрин үед Бурхан Өөрийн төлөвлөгөөг дуусгаж, Өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсийг аврахаар тэсэн яддагийг харуулахгүй байна гэж үү? Ийм нөхцөлд Бурхан юунд хамгийн их санаа тавьдаг вэ? Түүнийг огт дагадаггүй хүмүүс, эсвэл Түүнийг юу ч гэсэн эсэргүүцдэг хүмүүс Түүнд яаж хандаж, Түүнтэй яаж мөчөөрхдөг, эсвэл хүн төрөлхтөн Түүнийг яаж гүжирдэж байгаад биш. Зөвхөн Өөрийг нь дагадаг хүмүүс буюу Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх авралын бай нь Түүгээр бүрэн төгс болгуулсан эсэх, мөн тэд Түүний сэтгэл ханамжид хүрсэн эсэх талаар л санаа тавьдаг. Түүнийг дагадгаас бусад хүмүүсийн тухайд бол Тэр Өөрийн уур хилэнг илэрхийлэхийн тулд хааяа нэг бага зэрэг шийтгэл үзүүлдэг төдий. Жишээ нь: цунами, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт гэх мэт. Үүний зэрэгцээ Тэр бас Өөрийг нь дагадаг ба Өөрөө аврах гэж байгаа хүмүүсийг хүчтэй хамгаалж, харж ханддаг. Бурханы зан чанар бол энэ: Нэг талаар, Тэр бүрэн гүйцэд болгох гэж байгаа хүмүүстээ туйлын их тэвчээр, хүлээцтэй байж, тэднийг чадах чинээгээрээ удаан хүлээдэг; нөгөө талаар, Өөрийг нь дагадаггүй, Өөрийг нь эсэргүүцдэг Сатаны төрлийн хүмүүсийг туйлгүй үзэн ядаж, жигшдэг. Сатаны төрлийн энэ хүмүүс Өөрийг нь дагаж, Өөрийг нь шүтэн мөргөдөг эсэхийг Тэр тоодоггүй хэдий боловч зүрх сэтгэлдээ тэднийг тэвчихийн хамт тэднийг мөн л зэвүүцдэг бөгөөд Сатаны төрлийн энэ хүмүүсийн төгсгөлийг шийдэнгээ Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмууд ирэхийг бас хүлээж байна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Миний ажил зургаан мянган жил л үргэлжилдэг бөгөөд бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жилээс хэтрэхгүй гэж Би амласан. Ингээд одоо цаг нь боллоо. Би үргэлжлүүлэх ч үгүй, цаашид хойшлуулах ч үгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг ялна, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад харьяалагддаг бүх сүнсийг буцаан авна, ингэснээр зовлонд нэрвэгдсэн эдгээр сүнс зовлонгийн далайгаас зугтаж, тийнхүү газар дээрх Миний ажил бүхэлдээ дуусна. Энэ өдрөөс хойш Би дахин хэзээ ч газар дээр махбод болохгүй, Миний бүхнийг хянагч Сүнс дахин хэзээ ч газар дээр ажиллахгүй. Газар дээр Би нэг л зүйлийг хийх болно: Би газар дээрх итгэмжит хот минь болох ариун хүн төрөлхтнийг дахин бүтээнэ. Гэхдээ Би бүхий л дэлхий ертөнцийг устгахгүй, бүх хүн төрөлхтнийг ч сөнөөхгүй гэдгийг мэдэж ав. Би үлдсэн тэр гуравны нэгийг нь буюу Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг нь авч үлдээд, энэ гуравны нэгийг хуулийн доорх израильчуудын адилаар газар дээр үржүүлж, өсгөн олшруулж, тэднийг элбэг дэлбэг хонь мал, газар дэлхийн бүх эд баялгаар тэтгэнэ. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч өнөөдрийн хөөрхийлөлтэй бузар хүн төрөлхтөн биш, харин Миний олж авсан бүх хүнээс бүрдсэн хүн төрөлхтөн байх болно. Ийм хүн төрөлхтнийг Сатан сүйтгэж, үймүүлж, бүслэн авахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдөр Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн нь бас өршөөгдөн уучлагдаж, Миний мөнхийн ерөөлийг хүртэх хүн төрөлхтөн юм. Энэ нь Сатаныг ялан дийлсний минь цорын ганц нотолгоо, Сатантай хийсэн тулааны минь цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эзэмшлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц биелэлт, үр жимс юм. Тэд үндэстэн, шашны урсгал бүрээс болон орчлон ертөнц даяарх газар нутаг, улс орон бүрээс гаралтай. Тэд өөр өөр яс үндэс, хэл, зан заншил, арьсны өнгөтэй ба бөмбөрцгийн бүх үндэстэн, урсгал даяар, тэр ч бүү хэл дэлхийн өнцөг булан бүрд тархсан байдаг. Эцэст нь тэд бүрэн төгс хүн төрөлхтөн буюу Сатаны хүчинд авташгүй хүмүүсийн цугларалтыг бүрдүүлэхийн тулд нэгдэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

Өмнөх: 3. Өнөөдөр гамшиг улам ноцтой, олон давтамжтайгаар тохиолдож байна. Библид зөгнөсөн эцсийн өдрүүдийн агуу гамшиг эхлэх гэж байгааг эдгээр тэмдэг илтгэдэг. Энэ гамшгийн дунд бид хэрхэн Бурханаар хамгаалуулж, амьд үлдэж чадах вэ?

Дараах: 2. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, цэвэрлэх ажлыг явуулдаг гэж та нар гэрчилдэг. Эцэст нь Тэр бүлэг ялагчдыг олж авч, дараа нь энэ хуучин, хорон муу эрин үеийг устгаж, хүнийг шинэ эрин рүү хөтлөх болно. Эцсийн өдрүүдэд Бурхан энэ хуучин, хорон муу эрин үеийг хэрхэн устгах талаар та нар илүү дэлгэрэнгүй нөхөрлөж болох уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих