3. “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн бөгөөд номлоход” (2 Тимот 3:16) гэж хэлсэн Паулын үгэнд үндэслэн шашны ертөнцийн пастор, ахлагч нар Библийн үгийг Бурханы үг гэж итгэдэг. Гэтэл та нар Библийн бүх үг Бурханы үг биш шүү гэж хэлдэг. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ?

Холбогдох Бурханы үг:

Өнөөдөр, Библи бол Бурхан, Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс ч тэд Библийн бүх үг бол зөвхөн Бурханы хэлсэн үг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан номыг бүгдийг нь хүмүүс бичсэн боловч тэдгээрт бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын тэмдэглэл байсан гэж ч Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүний эндүү ташаа ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л ажлынхаа явцад чуулгануудад бичсэн Паулын сургамж, тайтгаруулалт, зоригжуулалтын үгс байв. Иймээс тэдгээр нь ч бас тухайн үеийн Паулын ихэнх ажлын тэмдэглэл юм. Тэдгээрийг Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичсэн, ингэснээр тухайн үеийн чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн гэмшлийн замыг даган мөрдөх байлаа. Тухайн үеийн, эсвэл хожмын чуулганууд бүгд өөрийнх нь бичсэн зүйлийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгд Бурханаас ирсэн гэж ч хэлээгүй. Тэр үеийн чуулганы нөхцөл байдлын дагуу тэрээр зүгээр л ах эгч нартай ярилцаж, тэдэнд сургамжилж, итгэлийг нь зоригжуулсан бөгөөд зүгээр л хүмүүст номлож, эсвэл сануулж, сургамжилжээ. Түүний үг өөрийнх нь ачаанд үндэслэсэн бөгөөд эдгээр үгээр дамжуулан хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тухайн үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, Эзэн Есүсийн ашигладаг ажилчин байсан тул чуулгануудын төлөө хариуцлага үүрч, чуулгануудын ажлыг өөртөө авч, ах эгч нарын байдлыг мэдэж авах ёстой байсан—үүнээс болж тэрээр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичжээ. Түүний хэлсэн, хүмүүсийг босгон байгуулж, тэдэнд эерэг нөлөө үзүүлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба энэ нь Бурханыг төлөөлж чадахгүй. Хүмүүс хүний туршлагын тэмдэглэл болон хүний захидлуудыг чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг гэж үзэх нь эндүү ташаа ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа чуулгануудад бичсэн Паулын захидлын тухайд ийм байдаг, учир нь түүний захидлууд тухайн үеийн чуулган бүрийн нөхцөл байдал, төлөв байдалд үндэслэн, ах эгч нарт зориулан бичигдсэн бөгөөд Эзэн дотор ах эгч нарт сургамжлахын төлөө байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүртэж чадах байлаа. Түүний захидлууд тухайн үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан бөгөөд түүнд Ариун Сүнсний өгсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэр бол тухайн үеийн чуулгануудыг залж чиглүүлж, чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан элч юм, энэ нь түүний үүрэг хариуцлага байлаа. Түүний ялгамж чанар ердөө ажлаа хийж буй элчийнх байсан бөгөөд тэр бол ердөө Бурханы илгээсэн элч байсан юм; тэр эш үзүүлэгч, эсвэл зөнч байгаагүй. Түүний хувьд өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь хамгийн чухал байв. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс цаашгүй бөгөөд мэдээж бие махбодтой болсон Бурхан биш байсан. Түүний ялгамж чанар Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, мөн Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар Христийнх, Бурханы Хүүгийнх байсан юм. Паул яаж Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидал юм уу үгийг Ариун Сүнсний айлдвар хэмээн үзэж, Бурхан мэт шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй гэж хэлж болно. Хатуухан хэлэх юм бол, энэ нь зүгээр л доромжлол биш гэж үү? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлууд болон түүний хэлсэн үгийн тэмдэглэлд мэхийж, тэдгээрийг ариун ном, эсвэл тэнгэрлэг ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үгийг хүн санаандгүй хэлж болох уу? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн захидлуудад нь түүний өөрийн санаа бодол холилдоогүй гэж чи яаж хэлж болох юм бэ? Тэдгээрт яаж хүний санаа бодол холилдоогүй байх юм бэ? Тэрээр хувийн туршлага болон өөрийнхөө мэдлэгт үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, тодорхой нэг санал агуулсан захидлыг Паул Галатын чуулгануудад бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэд хоёулаа чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захиа биеийн хэмжээг нь төлөөлдөг, мөн ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэг болон чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг л төлөөлдөг; тэдгээр нь тэр чигтээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ түүний захидлуудыг Ариун Сүнсний үг гэх юм бол чи мунхаг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидал нь орчин үеийн сүнслэг хүмүүсийн дурсамжтай адилхан: Тэдгээр нь Вотчман Нигийн ном, эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Ердөө л орчин үеийн сүнслэг хүмүүсийн ном Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй, харин энэ хүмүүсийн мөн чанар адилхан: Тэд бол тодорхой хугацаанд Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүс бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3

Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өргөсөн асар олон тооны эш үзүүлэгч Түүний зөгнөлийг хэлж, янз бүрийн овог аймаг, улс үндэстэнд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн юм. Өргөгдсөн энэ хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгчээ: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чаддаг байсан ба ийнхүү тэд Түүний онгодыг хүртэж, зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил Еховагийн дуу хоолойн илэрхийлэл, Еховагийн зөгнөлийн илэрхийлэл байсан бөгөөд тухайн үеийн Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг залж чиглүүлэх явдал байв; Тэрээр махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй юм. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчийг өргөж, тэдэнд зөн билгүүдийг өгснөөр тэд үүнийг Израилийн бүх овог, урагт дамжуулжээ. Тэдний ажил нь зөгнөл хэлэх явдал байсан ба тэдний зарим нь бусдад харуулахын тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичиж тэмдэглэсэн. Ехова, зөгнөл хэлж, ирээдүйн ажил юм уу тухайн үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөг гэж энэ хүмүүсийг өргөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болон мэргэн ухааныг харж чадах байсан юм. Зөгнөлийн эдгээр ном нь Библийн бусад номоос нэлээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагаас үзэгдэл юм уу дуу хоолой олж авсан хүмүүсийн ярьсан, бичсэн үгс байв. Зөгнөлийн номуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн тэмдэглэл юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр ном нь Еховагийн өргөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад ном нь ажил дууссаны дараа бичигдсэн бөгөөд хүмүүс үүнийг хийх чадвартай байлаа. Тухайн үеийн эш үзүүлэгчдэд Еховагийн онгод өгөгдөж, зарим зөгнөлийг хэлсэн ба тэд олон үг хэлж, Нигүүлслийн эрин үеийн зүйлсийг болон Еховагийн хийхээр төлөвлөсөн ажил буюу эцсийн өдрүүд дэх дэлхийн сүйрлийг зөгнөсөн. Үлдсэн ном нь бүгд Израильд Еховагийн хийсэн ажлыг тэмдэглэсэн байдаг… Ийм маягаар, Библийн Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь гагцхүү тухайн үеийн Израиль дахь Бурханы ажил юм. Эш үзүүлэгчид, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үг … тэдний үг газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номоос гадна бусад бүх зүйл нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн тэмдэглэл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1

Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгийн тэмдэглэл биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулдаг бөгөөд үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн тэмдэглэл, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханы ашиглаж байсан хүмүүсийн бичсэн туршлага, мэдлэг юм. Хүний туршлагад хүний санаа бодол, мэдлэг холилддог ба үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, утгагүй ойлголт байдаг. Мэдээж үгийн ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм—гэхдээ тэдгээрийг үнэний зөв зүйтэй илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн туршлагаас гарсан мэдлэг, эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс цаашгүй. Эш үзүүлэгчдийн зөгнөлийг Бурхан биечлэн зааварчилсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиа, Езекиел гэх мэт хүмүүсийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, энэ хүмүүс зөнчид байсан ба зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, мөн бүгд Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүртсэн энэ хүмүүс олон зөгнөл хэлж, үүнийг нь Ехова шууд зааварчилж байв.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Библи хэрхэн үүссэн бэ, хэзээ бий болсон бэ? Хуулийн эрин үед иудейчүүд Хуучин гэрээг зөвхөн Судар гэж нэрлэдэг байв. Хожим нь Эзэн Есүс золин авралын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүнээс хойш гурван зуу гаруй жилийн дараа зарим нэг чуулганы удирдагчид зөвлөлдөж, Эзэн Есүсийн шавь, элч нарын бичсэн бүх захидлыг эмхэтгэхээр шийдсэн байдаг. Тэд нухацтай хэлэлцсэний эцэст тэдгээрээс 27-г нь Шинэ гэрээний хөлгөн судар болгон сонгож, үүнийгээ Хуучин гэрээтэй нийлүүлэн Библийн бүх агуулгыг бүтээжээ. Эдгээр нь Шинэ ба Хуучин гэрээний гарал үүслийн баримтууд, Библийн жинхэнэ түүх юм. Олон хүн Библийг Бурханаас ирсэн гэж итгэдэг; ялангуяа Паулын Тимотид бичсэн хоёр дахь захидалд “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн бөгөөд номлоход” гэж хэлдэг. Үнэндээ Паул эдгээр үгийг хэлэх үед Шинэ гэрээг хараахан ном болгоогүй байсан; Энэ утгаараа Паулын хэлээд байсан Судрууд нь Шинэ гэрээ биш Хуучин гэрээ байв. Энэ бол баримт. Гэтэл эцсийн өдрүүдийн хүмүүс Паулын хэлсэн Судруудыг Библи бүхэлдээ буюу Шинэ ба Хуучин гэрээ гэж үздэг. Энэ нь баримттай нийцэхгүй байна. Энэ бол буруу тайлбар, төөрөгдөл юм. Түүгээр ч үл барам Хуучин гэрээг бүхэлдээ Бурханы онгодоос гарсан гэж мэтгэх нь ухаалаг хэрэг үү? Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг Мосег ашиглан хэрэгжүүлсэн. Хуучин гэрээний эхний таван номыг мөн Мосе бичсэн. Хуулийн эрин үеийн Бурханы ажлыг түүнээс өөр хэн ч сайн ойлгож байгаагүй гэж хэлэх нь зүйтэй болов уу. Тэгэхээр Мосегийн таван номд, бичсэн бүх үг Бурханы онгодоос гарсан гэж Мосе хэлсэн үү? Нэгдүгээрт, тэр ингэж хэлээгүй. Хоёрдугаарт, Хуулийн эрин үед Бурханы ашигласан эш үзүүлэгчдийн хэн нь ч, Исаиа, Иеремиа, Езекиел, Даниел нар ч бас тэгж хэлээгүй. Зөвхөн Паул л Судрыг Бурханаар хөглөгдсөн гэж хэлсэн. Хэрэв Паул ганцаараа ингэж хэлсэн бол ийм үгийг хүчин төгөлдөр гэж хэлэх аргагүй юм. Тиймээс бид аливаа зүйлийг эдгээр үгэнд үндэслэж болохгүй.

Үүнээс гадна Петр, Паул болон бусад хүний бичсэн захидлуудыг чуулгануудад илгээх үед тэдгээрийн талаар чуулганы ах, эгч нар юу гэж бодож байсан бэ? Тэд “Энэ бол Петр ахын захидал”, “Энэ бол Паул ахын захидал”, “Энэ бол Матайгийн захидал” гэж хэлэх байсан. … Хэн нэгэн тэр үед энэ элч нарын захидалд Бурханы үг гэж хандах байсан уу? Огтхон ч үгүй, учир нь Петр, Матай болон бусад хүн хэзээ ч өөрсдийгөө Бурхан, аль эсвэл махбод болсон гэж хэлж байгаагүй; тэд Эзэн Есүст итгэдэг, Эзэн Есүсийн шавь гэж хэлдэг байсан тул чуулганы ах, эгч нар тэднийг ах нарын ёсоор, захидал, үгэнд нь ах нарын нөхөрлөл, гэрчлэл гэж хандаж байсан. Энэ нь бүхэлдээ зөв бөгөөд түүхэн баримттай нийцдэг. Гэхдээ өнөөдөр бүх урсгалын хүмүүс энэ элч нарын үгийг Бурханаар хөглөгдсөн гэж ханддаг. Тэдгээрийг Бурханы үг гэж хандаж, Бурханы үгтэй эн зэрэгцүүлдэг. Энэ нь түүхэн баримттай нийцэхгүй байгаа хэрэг бус уу? Хүмүүсийн эдгээр үгэнд Бурханы үг гэж хандахад буруу зүйл байна уу гэж тэдэнд санагддаг ч үгүй. Хүмүүс алдаагаа хэлэхдээ өөрсдийгөө өмгөөлөхийн тулд Библи дэх Паулын үгтэй харьцуулдаг боловч Паулын үгэнд ямар нэгэн үндэслэл байна уу? Элч нарын захидалд, Петр хэлэхдээ Паулын захидлуудад Ариун Сүнсний илчлэл, ажил агуулагддаг гэсэн. Гэхдээ Петр Паулын үгийг Ариун Сүнсээр хөглөгдсөн, тэдгээрт Бурханы үг гэж хандах ёстой гэж хэзээ ч хэлээгүй, Паул ч өөрийнхөө үгийг Бурханаар хөглөгдсөн гэж хэлж зүрхлээгүй. Паул ч тэр, Петр ч тэр өөрсдийнхөө үгийг Бурханы үг гэж гэрчлээгүй атал эцсийн өдрүүдийн итгэгчид тэдний үгэнд Бурханы үг гэж хандаж яаж болох билээ? Тэд ямар алдаа гаргаж байна вэ? Эдгээр тайлбарлагчийн тайлбар зөв үү? Энэ нь ямар хөгийн алдаа болохыг тэд ухаардаггүй, тэд үүнийг харж чаддаггүй нь тэдэнд үнэн байхгүй гэдгийг харуулж байна. Гэсэн хэдий ч хүмүүс сохроор шүтэж, итгэсээр байна; тэд юу ч хэлсэн хүмүүс үүнд итгэдэг. Үүнд хүмүүс ялган таних чадвараар үнэхээр дутмаг байгаа бус уу? Шашны хүмүүс Библид сохроор итгэж, Библийг шүтэж, Бурханаас дээгүүр үзэж, Библи Бурханыг төлөөлдөг гэж итгэж, бүх зүйлийг Библи дээр үндэслэдэг. Тэд ингэтлээ Библийг шүтэн биширч, сохроор итгэдэг нь инээдтэй хэрэг биш гэж үү? Библид итгэдэг тэдний сохор итгэл ямар хэлбэртэй вэ? Тэд түүхэн баримтын дагуу үүнд хандах чадваргүй, үнэнийг эрэлхийлдэггүй, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийг эрж хайдаггүй. Үүний оронд тэд алдартай их хүмүүсийг сохроор шүтэж, хэн нэгнийх нь хэлсэн бүхэнд итгэж, хүлээж авч, хатуу хэрэгжүүлдэг. Хүмүүсийн үг хэзээ ч буруу байдаггүй байж болох уу? Паулын хэлсэн бүхэн зөв байж болох уу? Паул хүн байсан, хүний​​хувьд тэр яаж сэвтээгүй байж таарах билээ? Тиймээс хүмүүс элч нарын захидлыг Бурханы үгтэй эн зэрэгцүүлэх нь ноцтой алдаа юм. Библид Бурханы үг бол Бурханы үг, хүний үг бол хүний үг байдаг. Энэ хоёрт эн тэнцүү гэж хандаж болохгүй. Тэгэхээр Библи дэх Бурханы үг аль нь вэ? Ехова Бурханы биечлэн хэлсэн бүх үг, Ехова Бурхан эш үзүүлэгчдэд дамжуулахыг зааварласан зүйл, мөн Эзэн Есүсийн биечлэн хэлсэн үг л Бурханы үг билээ. Библи дэх эш үзүүлэгчдийн хэлсэн бүх үг юугаараа хачирхалтай гэж чи бодож байна вэ? Тэд бүгд “Энэ бол Еховагийн хэлдэг зүйл”, “Ехова ингэж хэлсэн” гэж хэлсэн. Тэрнээс бус тэд “Даниел Би (эсвэл Исаиа) үүнийг чамд хэлье” гэж хэлээгүй. Энэ нь Бурханы анхны үгийг эш үзүүлэгчид дамжуулж байсныг хүмүүст ойлгомжтой болгодог. Тиймээс, эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы анхны үг л Бурханы үг, зөвхөн Ехова Бурханы биечлэн хэлсэн үг л Бурханы үг, Эзэн Есүсийн биечлэн хэлсэн үг л Бурханы үг юм. Эдгээрээс өөр Бурханы үг Библид байдаггүй; элч нарын хэлсэн үг, Бурханы зарц нарын тэмдэглэсэн үйл явдлууд бол хүмүүсийн гэрчлэл төдий билээ.

Дээрхийн нөхөрлөл

Өмнөх: 2. Эзэн Есүс эргэж ирсэн, Тэр бол Төгс Хүчит Бурхан бөгөөд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил явуулахаар үнэнийг илэрхийлж байгаа гэж та нар гэрчилдэг. Гэвч Бурханы үг, ажил бүгд Библид тэмдэглэгдсэн байдаг, Библи дэх үнэн бүрэн гүйцэд гэж пастор, ахлагч нар хэлдэг. Тэд Библийн гадна Бурханы ямар ч үг, ажил байж болохгүй, Библиэс гаднах юу ч тэрс үзэл гэцгээдэг. Энэ асуудлыг бид хэрхэн авч үзэх ёстой вэ?

Дараах: 4. Би хорь гаруй жил Библи судалж байна. Библийг өөр өөр цаг үед 40 гаруй өөр зохиогч бичсэн боловч нэг ч алдаа байхгүйг би олж мэдсэн. Энэ нь Бурхан бол Библийн жинхэнэ зохиогч бөгөөд бүх Судар Ариун Сүнснээс гаралтай болохыг нотолж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих