4. Би хорь гаруй жил Библи судалж байна. Библийг өөр өөр цаг үед 40 гаруй өөр зохиогч бичсэн боловч нэг ч алдаа байхгүйг би олж мэдсэн. Энэ нь Бурхан бол Библийн жинхэнэ зохиогч бөгөөд бүх Судар Ариун Сүнснээс гаралтай болохыг нотолж байна.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Чи Миний төлөө амиа өгнө гэж үү? Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ” (Иохан 13:38).

Холбогдох Бурханы үг:

Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөл, түүнчлэн тухайн үеийн Еховагийн ажил дахь зарим айлдварыг баримтжуулдаг. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг ариун (Бурхан ариун, агуу учраас) гэж үздэг. Мэдээж энэ нь бүгд Еховаг гэх тэдний хүндлэл, Бурханыг гэх тэдний бишрэлийн үр дүн билээ. Бурханы бүтээлүүд Бүтээгчээ маш их хүндэлж, биширдэг учраас л хүмүүс энэ номыг ингэж хэлдэг бөгөөд энэ номыг тэнгэрлэг ном гэж нэрлэдэг хүмүүс ч бий. Үнэндээ энэ нь ердөө л хүний тэмдэглэл юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, биечлэн залж чиглүүлж бүтээгээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номын зохиолч нь Бурхан биш, харин хүмүүс юм. Ариун Библи гэдэг нь зөвхөн хүний өгсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр өөр хоорондоо хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас цаашгүй. Учир нь энэ номыг Ехова бичээгүй, Есүс бүр ч бичээгүй. Харин ч энэ нь эртний олон эш үзүүлэгч, элч, болон зөнчдийн өгсөн тайлан бөгөөд дараагийн үеийнхэн нь эртний бичвэрийн ном болгон цэгцэлж, улмаар хүмүүст нэн ариун, хожмын үеийнхний нээхийг хүлээж буй ойлгогдошгүй, гүн гүнзгий нууц агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном бол тэнгэрлэг ном мөн гэж бүр ч их итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номоос тун өөр байдаг бөгөөд улмаар энэ ном дэндүү “ариун” учраас хэн ч энэхүү “тэнгэрлэг номыг” задлан шинжилж зүрхэлдэггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4

Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг Ариун Сүнснээс ирсэн гэж өнөөдөр та нараас хэн чинь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ чи тийм зүйл хэлдэг бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ, мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм дураараа сонголт хийж зүрхэлдэг юм бэ? Чи Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүх мөн хаягдсан. Хэрвээ чи өнгөрсөн үеийн энэ бүх бичвэр Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг юм бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгдийг нь хадгалж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээх ёстой байсан. Тэдгээрийг хүний хүслээр сонгож, эсвэл хаях ёсгүй; тэгэх нь буруу юм. Паул, Иохан нарын туршлага хувийн хэрсүү ухаантай нь холилдсон гэж хэлдэг нь тэдний туршлага болон мэдлэг Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин тэдэнд өөрсдийнх нь туршлага, хэрсүү ухаанаас гарсан зүйл байсан л гэсэн үг юм. Тэдний мэдлэг тухайн үеийн бодит туршлагынх нь дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж зүрхлэх юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар дор бүрнээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйл хэлсэн юм бэ? Хэрвээ та нар үүнд итгэхгүй бол Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн тухай Библийн тэмдэглэлийг аваад үз: Тэдгээр нь бүгд өөр бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Олон мунхаг хүн: “Бие махбодтой болсон Бурхан ч бас хүн, иймээс Түүний хэлдэг үг бүхэлдээ Ариун Сүнснээс ирж чадах уу? Хэрвээ Паул, Иохан хоёрын үг хүний хүсэлтэй холилдсон байсан юм бол Түүний хэлдэг үг үнэхээр хүний хүсэлтэй холилдоогүй гэж үү?” хэмээн асуудаг. Ийм зүйл хэлдэг хүмүүс харалган бөгөөд мэдлэггүй юм! Дөрвөн Сайн Мэдээг анхааралтай уншаад үз; Есүсийн хийсэн зүйл, хэлсэн үгийн талаар юу бичсэнийг унш. Тэмдэглэл бүр нь нэлээд өөр байдаг ба тус бүрдээ өөрсдийн гэсэн харах өнцөгтэй байдаг. Хэрвээ эдгээр номын зохиогчдын бичсэн зүйл бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгд адилхан, нэг янз байх ёстой байлаа. Тэгвэл яагаад ялгаатай байдаг вэ? Хүн үүнийг тодорхой харж чадахгүй бол туйлын мунхаг биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар

Шинэ Гэрээний Матайн Сайн Мэдээ нь Есүсийн угийн бичгийг тэмдэглэсэн байдаг. Эхэндээ энэ нь Есүс бол Абрахам болон Давидын удам, Иосефийн хүү байсан гэдэг; дараа нь Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд онгон эмэгтэйгээс төрсөн гэж байдаг, энэ нь, Тэр бол Иосефийн хүү ч биш, эсвэл Абрахам, Давид хоёрын үр удам ч биш байсан гэсэн үг юм. Гэхдээ угийн бичигт Есүсийг Иосефтэй холбохоор зүтгэдэг. Дараа нь, угийн бичигт Есүсийн төрсөн үйл явцыг тэмдэглэж эхэлдэг. Есүс Ариун Сүнснээс олдож, онгон эмэгтэйгээс төрсөн, Иосефийн хүү биш гэж хэлсэн байдаг. Гэсэн ч Есүс бол Иосефийн хүү байсан гэж угийн бичигт тодорхой бичсэн бөгөөд угийн бичгийг Есүст зориулж бичсэн учраас дөчин хоёр үе удмыг нь бичсэн. Иосефийн үед очиход Иосеф бол Мариагийн нөхөр байсан гэж зэрвэс хэлдэг бөгөөд энэ нь Есүс бол Абрахамын удам гэдгийг батлахын тулд хэлсэн үг юм. Энэ нь зөрчилдөөн бус уу? Угийн бичигт Иосефийн өвөг дээдсийг тодорхой баримтжуулсан байдаг, энэ нь илт Иосефийн угийн бичиг боловч Есүсийн угийн бичиг гэж Матай зүтгэдэг. Энэ нь Есүс Ариун Сүнснээс олдсон гэдэг баримтыг үгүйсгэдэг бус уу? Тиймээс Матайн бичсэн угийн бичиг нь хүний санаа биш үү? Утгагүй юм! Ийнхүү чи энэ ном нь тэр чигтээ Ариун Сүнснээс ирээгүй гэдгийг мэдэж болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3

Өнөөдөр, Библи бол Бурхан, Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс ч тэд Библийн бүх үг бол зөвхөн Бурханы хэлсэн үг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан номыг бүгдийг нь хүмүүс бичсэн боловч тэдгээрт бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын тэмдэглэл байсан гэж ч Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүний эндүү ташаа ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л ажлынхаа явцад чуулгануудад бичсэн Паулын сургамж, тайтгаруулалт, зоригжуулалтын үгс байв. Иймээс тэдгээр нь ч бас тухайн үеийн Паулын ихэнх ажлын тэмдэглэл юм. Тэдгээрийг Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичсэн, ингэснээр тухайн үеийн чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн гэмшлийн замыг даган мөрдөх байлаа. Тухайн үеийн, эсвэл хожмын чуулганууд бүгд өөрийнх нь бичсэн зүйлийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгд Бурханаас ирсэн гэж ч хэлээгүй. Тэр үеийн чуулганы нөхцөл байдлын дагуу тэрээр зүгээр л ах эгч нартай ярилцаж, тэдэнд сургамжилж, итгэлийг нь зоригжуулсан бөгөөд зүгээр л хүмүүст номлож, эсвэл сануулж, сургамжилжээ. Түүний үг өөрийнх нь ачаанд үндэслэсэн бөгөөд эдгээр үгээр дамжуулан хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тухайн үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, Эзэн Есүсийн ашигладаг ажилчин байсан тул чуулгануудын төлөө хариуцлага үүрч, чуулгануудын ажлыг өөртөө авч, ах эгч нарын байдлыг мэдэж авах ёстой байсан—үүнээс болж тэрээр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичжээ. Түүний хэлсэн, хүмүүсийг босгон байгуулж, тэдэнд эерэг нөлөө үзүүлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба энэ нь Бурханыг төлөөлж чадахгүй. Хүмүүс хүний туршлагын тэмдэглэл болон хүний захидлуудыг чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг гэж үзэх нь эндүү ташаа ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа чуулгануудад бичсэн Паулын захидлын тухайд ийм байдаг, учир нь түүний захидлууд тухайн үеийн чуулган бүрийн нөхцөл байдал, төлөв байдалд үндэслэн, ах эгч нарт зориулан бичигдсэн бөгөөд Эзэн дотор ах эгч нарт сургамжлахын төлөө байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүртэж чадах байлаа. Түүний захидлууд тухайн үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан бөгөөд түүнд Ариун Сүнсний өгсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэр бол тухайн үеийн чуулгануудыг залж чиглүүлж, чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан элч юм, энэ нь түүний үүрэг хариуцлага байлаа. Түүний ялгамж чанар ердөө ажлаа хийж буй элчийнх байсан бөгөөд тэр бол ердөө Бурханы илгээсэн элч байсан юм; тэр эш үзүүлэгч, эсвэл зөнч байгаагүй. Түүний хувьд өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь хамгийн чухал байв. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс цаашгүй бөгөөд мэдээж бие махбодтой болсон Бурхан биш байсан. Түүний ялгамж чанар Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, мөн Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар Христийнх, Бурханы Хүүгийнх байсан юм. Паул яаж Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидал юм уу үгийг Ариун Сүнсний айлдвар хэмээн үзэж, Бурхан мэт шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй гэж хэлж болно. Хатуухан хэлэх юм бол, энэ нь зүгээр л доромжлол биш гэж үү? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлууд болон түүний хэлсэн үгийн тэмдэглэлд мэхийж, тэдгээрийг ариун ном, эсвэл тэнгэрлэг ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үгийг хүн санаандгүй хэлж болох уу? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн захидлуудад нь түүний өөрийн санаа бодол холилдоогүй гэж чи яаж хэлж болох юм бэ? Тэдгээрт яаж хүний санаа бодол холилдоогүй байх юм бэ? Тэрээр хувийн туршлага болон өөрийнхөө мэдлэгт үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, тодорхой нэг санал агуулсан захидлыг Паул Галатын чуулгануудад бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэд хоёулаа чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захиа биеийн хэмжээг нь төлөөлдөг, мөн ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэг болон чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг л төлөөлдөг; тэдгээр нь тэр чигтээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ түүний захидлуудыг Ариун Сүнсний үг гэх юм бол чи мунхаг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидал нь орчин үеийн сүнслэг хүмүүсийн дурсамжтай адилхан: Тэдгээр нь Вотчман Нигийн ном, эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Ердөө л орчин үеийн сүнслэг хүмүүсийн ном Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй, харин энэ хүмүүсийн мөн чанар адилхан: Тэд бол тодорхой хугацаанд Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүс бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3

Өмнөх: 3. “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн бөгөөд номлоход” (2 Тимот 3:16) гэж хэлсэн Паулын үгэнд үндэслэн шашны ертөнцийн пастор, ахлагч нар Библийн үгийг Бурханы үг гэж итгэдэг. Гэтэл та нар Библийн бүх үг Бурханы үг биш шүү гэж хэлдэг. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ?

Дараах: 5. Библи бол Бурханы ажлын гэрчлэл. Эзэнд итгэдэг бүх хүн тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан бүтээсэн гэдгийг Библиэр дамжуулан хүлээн зөвшөөрдөг. Библийн ачаар тэд Бурханы үйл хэргийн гайхамшиг, агуу байдал, төгс хүчинг хардаг. Түүгээр ч барахгүй, Библи нь хүний амийг хангах чадвартай, хүнд маш их сургамж өгдөг Бурханы олон үг, хүний туршлагын гэрчлэлийг агуулдаг. Бид Библийг уншсанаар мөнх амийг олж авч чадах уу? Эсвэл Библи мөнх амийн замыг агуулдаггүй юм уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих