Хүмүүс Бурханд зүрх сэтгэлээ ер өгөөгүй
Хэдийгээр хүн Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэл нь Бурхангүй байсан, тэр Бурханыг хэрхэн хайрлахаа мэддэггүй, Бурханыг хайрлахыг ч хүсдэггүй, учир нь түүний зүрх сэтгэл хэзээ ч Бурханд ойртоогүй бөгөөд тэр Бурханаас үргэлж зайлсхийдэг билээ. Үр дүнд нь, хүний зүрх сэтгэл Бурханаас хол хөндий байдаг.
I
Хэдийгээр хүн зүрх сэтгэл доторхыг нь харахыг Бурханд зөвшөөрдөг боловч энэ нь, хүн Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг дуулгавартай дагах чадвартай гэсэн үг биш, мөн өөрийн хувь заяа, хэтийн ирээдүй болон бүх зүйлийг Бурханы хяналт дор орхисон гэсэн үг ч биш. Тиймээс Бурханд өргөсөн чиний тангараг, эсвэл Түүнд чи юу амласныг үл харгалзан, Бурханы бодлоор бол чиний зүрх сэтгэл одоо ч Түүнд хаалттай байдаг, учир нь чи зүрх сэтгэлийг чинь харахыг л Бурханд зөвшөөрдөг, харин үүнийг хянахыг Түүнд зөвшөөрдөггүй билээ.Өөрөөр хэлбэл, чи зүрх сэтгэлээ Бурханд огтхон ч өгөөгүй бөгөөд Бурханд сонсгохын тулд чихэнд чимэгтэй үгийг л хэлдэг; тэгэх зуураа чи өөрийн олон янзын зальхай санааг, нууц сэдэл, далд явуулга, төлөвлөгөөнүүдийнхээ хамтаар Бурханаас нуудаг ба өөрийн хэтийн ирээдүй болон хувь заяаг гартаа атгаж, тэдгээрийг Бурхан булаан авах вий гэдгээс гүнээ айж байдаг. Тиймээс Өөрт нь хандах хүний чин сэтгэлийг Бурхан хэзээ ч хардаггүй.
II
Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүн зүрх сэтгэлдээ юу бодож, юу хийхийг хүсэж байгааг, мөн зүрх сэтгэлдээ юуг хадгалж байгааг харж чаддаг боловч хүний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй, тэр үүнийгээ Бурханы хяналтад шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд ажиглах эрх байдаг боловч хянах эрх байдаггүй юм. Хүн өөрийнхөө ухамсраар Бурханы эрхшээлд орохыг хүсдэггүй, эсвэл зорьдоггүй. Хүн өөрийгөө Бурханаас хаасан төдийгүй, цаашлаад зарим хүн зүрх сэтгэлээ хааж далдлах арга замыг бодон, Бурханы итгэлийг олж авахын тулд зөөлөн яриа, бялдуучлал ашиглан дүр эсгэж, харин жинхэнэ дүр төрхөө Бурханы нүднээс нууж Бурханд харуулахгүй байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ”-ээс шинэчлэн найруулав