213 Ариун Сүнс үг хэлэхийг чи сонссон уу?

1 “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та нар одоо Ариун Сүнсний үгийг сонсов уу? Бурханы үг та нар дээр ирсэн. Та нар сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгийн ажил хийдэг бөгөөд ийм үг нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд бас махбод ч болж чадна; тиймээс урьд нь ярьж байсан Ариун Сүнсний үг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үг юм. Ариун Сүнс ярьж байгаа тул Түүний дуу хоолой тэнгэрээс дуугарч, хүнд сонсогдох ёстой гэж боддог мулгуу хүн олон бий. Ингэж боддог хэн боловч Бурханы ажлыг мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний айлдсан айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм.

2 Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй; Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Өнөөдрийн энэ эрин үед Түүний тэгж ярих магадлал бүр ч бага биш үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд айлдвар айлддаг учраас махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханыг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг юм уу Бурханы ажилладаг зарчмыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэж боддог атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй, хийсвэр итгэл дунд амьдардаг хүмүүс юм. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэзээ ч хүлээн авахгүй. Шууд ярьж, ажлаа гүйцэтгэхийг л Ариун Сүнснээс хүсдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн авдаггүй хүмүүс шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүртэж хэзээ ч чадахгүй!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 212 Үнэнийг хүлээн авсан зөвхөн тэр хүмүүс Бурханы дууг сонсоно

Дараах: 214 Бурхан бол Бурхан, Хүн бол Хүн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих