112 Бүтээлийн зүрх сэтгэлийн дуу

1 Олон удаа би хашхирахыг хүссэн ч, тохиромжтой газар байсангүй. Олон удаа би чанга дуулахыг хүссэн ч огтхон ч аялгуу олоогүй. Олон удаа би бүтээлийн хайраа илэрхийлэхээр эрмэлзсэн. Xаа сайгүй эрж, хайсан ч хэлэх үгээ олж чадсангүй. Төгс Хүчит Бурхан Та миний сэтгэл дэх хайр. Бүтээлийн зүрх сэтгэлийн дуу.

2 Хүн амьгүйгээр тоос шорооноос, тоос шорооноос бүтсэн билээ. Та хүнийг бүтээж, бидэнд амьсгал өгсөн, Та бидэнд амийн амьсгалыг өгсөн. Сатан хүнийг завхруулж, тэд эрүүл ухаан, мөн чанараа алдсан нь харамсалтай. Үеэс үеийн турш тэд үнэхээр улам доройтсон. Төгс Хүчит Бурхан Та миний сэтгэл дэх хайр. Бүтээлийн зүрх сэтгэлийн дуу. Зүрх булгилж, гар баясан, Таныг газарт ирсэнийг магтдаг. Би завхарсан байсан ч Та намайг аварсан. Өнөөдөр Таны алдар суутай царайг харж, Таны төлөвлөгөөнд захирагдаж, хүслийг тань хангадаг, би өөрөө дахиж сонгохоо болино. Би тоос шорооноос үүссэн. Таныг хайрлах нь агуу ерөөл. Танд сөгдөн мөргөхгүй байж би яахан чадах билээ?

3 Та хүнийг бүтээсэн, бас хайрладаг. Биднийг аврахаар Та дахин махбод болсон. Та бүх доромжлолыг тэвчсэн, Та хавчлага туулж, амьдралын сайхан, гашуун бүхнийг амссан нь, хүнийг үзэсгэлэнт хүрэх газар аваачихын төлөө билээ. Ийм агуу авралын төлөө хэрхэн мөнхөд талархахгүй байх вэ? Төгс Хүчит Бурхан Та миний сэтгэл дэх хайр. Бүтээлийн зүрх сэтгэлийн дуу.

4 Өнөөдөр би аврагдаж, хүний амьдралыг хөөдөг нь Таны өргөмжлөл, нигүүлсэл билээ. Би Таны үгийг эдэлж, Таны шүүлтийг туулдаг. Би Таны зөвт, ариун байдлыг мэддэг. Бүх хавчлага, шаналлыг туулж, Та л хамгийн хайр татам гэдгийг би ухаардаг. Таны ажлыг туулаад би цэвэрлэгдэж, эцэст нь гэрэлд амьдардаг. Төгс Хүчит Бурхан Та миний сэтгэл дэх хайр. Бүтээлийн зүрх сэтгэлийн дуу. Бурханыг шүтэн мөргөх нь бүтээлүүдийн үүрэг, Бурханыг шүтэн мөргөх нь бүтээлүүдийн үүрэг. Сатан намайг урхидахаар заль мэх хэрэглэдэг ч сэтгэлээсээ би түүнийг жигшдэг. Таны шүүлтэд би Таныг хайрлаж, Таны гэсгээлтэд Таныг хайрлахыг илүүд үзэн, махан биеийн тав тухад шунахгүй, Сатаны дор дахин амьдрахгүй. Төгс Хүчит Бурхан Та миний сэтгэл дэх хайр. Бүтээлийн зүрх сэтгэлийн дуу.

Өмнөх: 111 Би хаанчлалд хүрэх замаар алхаж байна

Дараах: 113 Зүрх сэтгэлдээ би Бурханы үгийг нандигнадаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих