Төгс хүчит Бурханы Сүнслэг Ариун бие илэрсэн

Төгс хүчит Бурхан сүр жавхлант биеэ бүгдэд илчилсэн

Тэр бол Бурхан Өөрөө, Түүний ариун бие илэрсэн.

Дэлхий бүхэлдээ, мөн махбод ч өөрчлөгдсөн,

Түүний хувиралт бол Бурханы хүн,

Толгойдоо алтан титэмтэй, биедээ цагаан нөмрөгтэй,

Баруун гартаа долоон од барьж,

Амандаа хоёр ирт сэлэмтэй,

Цээжиндээ алтан бүс зүүсэн, галын дөл мэт нүдтэй.

Хаанчлалын зам хязгаар үгүй бас гэрэлтэй,

Бурханы сүр жавхлан түгэн, гялалзаж байна.

Дэлхийн бүх зүйл Түүний хөлийн гишгүүр,

Уулс бахдан, ус баясан урсдаг.

Нар, сар, одод ээлж дараагаараа

өөрсдийн жамаараа Бурханыг угтан эргэлддэг.

Цор ганц үнэн Бурхан,

6000 жилийн удирдлагын төлөвлөгөөг биелүүлж,

ялалт байгуулан эргэн ирдэг!

Үндэстнүүд бахдан баясаж,

хаа сайгүй хүн бүр цээл чанга дуулдаг!

Би Түүнтэй уулзана гэж хэзээ ч мөрөөдөж байгаагүй,

гэвч өнөөдөр би уулзлаа.

Тэр хоолны минь эх сурвалж,

хэрэгтэй бүгдээр минь хангагч.

Амь, үгс, үйлдэл, бодол, санаан дээр,

Түүний сүр жавхлан тэдэн дээр гэрэлтэж,

Тэр алхам бүрийг удирддаг.

Өдөр бүр би нүүр тулж, Түүнтэй ярьдаг.

Зүрх сэтгэлээ Түүнд би нээдэг.

Аливаа зүрх сэтгэл дуулгаваргүй байвал

шүүлт нь шууд ирдэг.

Ууж идэн Бурхантай хамт байж,

амьдралд баясан баярлаж, Бурхантай хамтдаа алхан,

Алдар, ивээлийг хамтдаа хүлээн авч,

Түүний хаанчлал дотор хамт захирна.

Тэр бүхнийг хангадаг, өгөөмөр.

Бидэнд дутагддаг бүх зүйл Түүний гарт бий.

Идэвхтэй хамтарч, Түүн рүү ор,

бүх зүйл өөрчлөгдөх болно.

Бүгд баярлан үсэрч, баясан, Бурханыг бахдаж байна.

Жинхэнэ Төгс хүчит Бурхан!

Төгс хүчит Бурхан сүр жавхлант сэнтийдээ залардаг!

Тиймээс Түүний Ариун нэрийг магтан дуул!

Бурханы алдар ил гарч байна!

Сион уул баясан,

Бурханы ялалтын туг

Сион ууланд жавхлантайгаар өндөрт өргөгдсөн билээ.

Үнэхээр их баясалтай! Үгээр хэлшгүй амттай!

Тэр өдөр бүр бидэнтэй нүүр тулж, бидэнтэй ярилцдаг.

Бид Түүнтэй ярилцаж,

Өдөр бүр гэгээрч, шинэ өдөр ирэх бүр шинэ зүйл хардаг.

Сүнслэг нүд минь нээгдэж,

Сүнслэг нууцууд ил болж байна!

Ариунаар амьдрах нь эрх чөлөөтэй.

Ирцгээ, хөлөө бүү зогсоо.

Зогсолтгүй урагш давшсаар бай,

Гайхамшигт амьдрал урд чинь байна

Багахан чихэрлэг зүйл амтлах нь хангалтгүй,

Бурхан руу үргэлжлүүлэн гүйсээр бай,

цор ганц Төгс хүчит Бурхан!

Бурхан руу үргэлжлүүлэн гүйсээр бай, цор ганц

Бурхан руу үргэлжлүүлэн гүйсээр бай,

цор ганц Төгс хүчит Бурхан!

Бидний амьдрал өөрчлөгдөнө,

хэн ч, юу ч, ямар ч зүйл бидэнд саад болж чадахгүй.


“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Өмнөх: Хүний Хүү алдар суутайгаар гарч ирлээ

Дараах: Төгс Хүчит Бурхан зөвт байдлын Нар мэт илэрдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх