579 Үүргээ хэрхэн биелүүлэх ёстой тухай

1 Хэрвээ хүмүүс үйлчлэлийн үеэр өөрсдийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрсдийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь мунхаглаж, хийсэн дүр үзүүлбэл бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Тийм хүмүүс бол “тааруухан” гэгддэг хүмүүс юм; тэд бол хэрэггүй хог хаягдал мөн. Тийм хүмүүсийг яаж бүтээгдсэн зүйл гэж зохис ёсоор нэрлэж болох юм бэ? Тэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршихуй биш гэж үү? Хүмүүс үүргээ биелүүлж чадахгүй бол гэм буруутай, өртэйгөө мэдрэх ёстой; тэд сул дорой, нэмэргүй байдлаа, тэрслүү байдал, завхралаа үзэн ядах ёстой, түүнчлэн өөрсдийн амийг Бурханд өгөх учиртай. Зөвхөн тэр үед л тэд Бурханыг үнэхээр хайрладаг бүтээгдсэн зүйл мөн бөгөөд ийм хүмүүс л Бурханы ерөөл, амлалтыг эдэлж, Түүгээр төгс болгуулахад тохирдог.

2 Тэгвэл та нарын ихэнх нь ямар вэ? Та нарын дунд амьдардаг Бурханд та нар хэрхэн ханддаг вэ? Түүний өмнө үүргээ хэрхэн биелүүлсэн бэ? Та нар амиа золиослоод ч хамаагүй, хийх ёстой бүхнээ чадлынхаа хэрээр хийсэн үү? Та нар юу золиосолсон бэ? Та нар Надаас ихийг хүлээн аваагүй гэж үү? Та нар ялган таньж чадах уу? Надад хэр үнэнч вэ? Надад хэрхэн үйлчилсэн бэ? Би та нарт юу өгч, та нарын төлөө юу хийсэн бэ? Та нар энэ бүхнийг хэмжиж үзсэн үү? Та нар бүгдээрээ өөрсдийн доторх өчүүхэн мөс чанараараа үүнийг хэмжиж, харьцуулж үзсэн үү? Та нарын үг, үйлдэл хэнд зохистой вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол Миний өгсөн бүхнийг хүртэхэд зохистой гэж үү?

3 Надад өөр ямар ч сонголт байгаагүй ба Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан ч та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөж, Надад хоёрдмол сэтгэлээр ханддаг. Тэр нь та нарын үүргийн хэмжээ, та нарын цорын ганц чиг үүрэг юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэж болох юм бэ? Илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэддэггүй гэж үү? Та нар үүргээ биелүүлж чадаагүй боловч Бурханы хүлээцтэй байдал, элбэг дэлбэг нигүүлслийг олж авахаар чармайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайяа золиосолдог хүмүүст зориулагдсан.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 578 Бурханы даалгаварт хэрхэн хандах вэ

Дараах: 580 Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгах нь эн тэргүүнд байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих